Ард түмэнд үзүүлэнгийн цэнхэр дэвтрийн хэрэг байна уу?
2011-03-24 өдөр 09:42
Bookmark and Share
Энэ нийгэмд өвдөхөд хэцүү болжээ. Санаагаар болдог бол өвдмөөргүй л байна гэх хүн олон байна. Эмнэлгийн үүд сахих хүний тоо өдрөөс өдөрт өсч аргагүй л их хот хүрээгээ тэлснийг илтгэнэ. Хуучин цагт хүмүүс үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг авдаг байлаа. Харин эдүгээ эмнэлгийн үйлчилгээг иргэд үнэ төлбөртэй эдлэх болов.
Уг нь иргэн эрүүл мэндээ даатгуулж, тодорхой хэмжээний шимтгэлийг урьдчилан төлснөөр шаардлагатай тусламж, үйлчилгээг үнэгүй хүртэх ёстой. Гэтэл “Эрүүл мэндийн даатгал” гэсэн том лоозон амьдрал дээр хэрэгждэггүй нь харамсалтай.
Улсын эмнэлгүүд нь тариа хийсэн ч гаднаас авч ир хэмээн өвчтнүүдийг гүйлгэдэг болсон. Өнөөх Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нь үзүүлэнгийн дэвтэр л болж хувирав. Угтаа бол Эрүүл мэндийн даатгалын санд даатгуулагч, татвар төлөгчдийн 86 тэрбум төгрөг төвлөрдөг.
Энэ мөнгөний 80-90 хувийг улсын эмнэлгүүд авдаг аж. Гэвч энэ мөнгө эзэндээ хүрэлгүй ихэнх нь эмнэлгийн дарга нарын гараар орж хуурамч өвчний түүх болон хувиран жинхэнэ өвчтөнд хүрнэ гэдэг үлгэр болсон.
Хуурамч өвчтөний түүх бичин даатгуулагчийн мөнгөнөөс хумсалсан ёс зүйгүй эмч нар өвчин зовлондоо шаналаад ирсэн иргэнийг юман чинээ тоодоггүй. Иргэд яагаад бид эм тариагаа авч үйлчлүүлэх ёстой юм бэ гэхэд “өгсөн мөнгө нь хүрэлцэхгүй байна” хэмээн зовлон тоочдог. Үнэндээ бүхэл бүтэн амбулатори байж нэг удаагийн хэрэгсэлгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Эмч нар бүх юмыг санхүүжилт рүү чихэж өөрсдөө цэвэр үлдэхийг хичээдэг. Гэтэл тэдний “но” эхнээсээ илчлэгдэж даатгуулагчийн мөнгөнөөс завшдаг нь тодорхой болсон. Улс төрчидтэй эвссэн “шахааны” дарга нар мөнгө цохиж халаасалдаг нь тогтоогдсон ч тэд ажлаа хийсээр байгаа. Ийм эрүүл бус үйл ажиллагаа нүүрлээд буй эрүүл мэндийн салбар хэзээ эрүүлжих болж байна вэ.
Өвчин зовлондоо туйлдсан ард түмэн даатгуулагчийн цэнхэр дэвтэр бариад ч нэмэр алга. Эмч нарыг царайчлан хэдэн өдөр эмнэлгийн үүд сахиж байгаатай салбарын сайд, дарга нар явж танилцаасай билээ. Үнэндээ өөд уруугүй загнах эмч эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаарддаг шигээ өвчтөнөө үздэг болмоор байна.
Түүнчлэн улсын эмнэлгийнхэн жирийн иргэдийг тээршаадаг хэрнээ сайд дарга нарт долигонон хэдэн саяар нь эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж цацдаг. Ийм алаглал хэзээ алсрах вэ. Адилхан л мөнгө төлж буй иргэдийг албан тушаалаар нь алагчилж болохгүй биз ээ.
Уг нь эрүүл мэндийн даатгалтай хүмүүс дотор, мэдрэл, нүд, чих, арьс өнгө, гэмтэл, мэс засал зэрэг өвчний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй эдлэх ёстой. Гэтэл бид дотрын тасагт харьяалагдах зүрхний бичлэг хийлгэхэд мөнгө төлж байна. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авах тохиолдолд харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ гэж хуулиндаа заасан хэрнээ даатгуулагчийг “харьяа эмнэлэгтээ очиж үзүүл, бид хүнээ дийлэхгүй байна” хэмээн эмч нар хөөдөг нь нууц биш ээ.
Мөн хуулинд дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах заалт бий. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэх эмнэлэг байдаггүй. Даатгуулагч ч үүнийгээ мэддэггүй. Сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан ч энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа даатгуулагч ховор.
Эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн 40 хувь нь төлбөр төлдөг гэх. Ингээд бодохоор иргэдэд ЭМД төлсний үр дүн төдийлөн гарахгүй байгааг дээрх баримт илтгэж байна. Хөгжилтэй орнуудын хувьд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нэг иргэндээ 2000 ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл манайд энэ хэмжээнд хүрэхэд маш хол байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид буурай хөгжилтэй орнуудын хувьд ядаж 35 ам.доллар байх шаардлагыг тавьдаг. Үнэндээ бид хуульд заасан хөнгөлөлтүүдийг эдлэх нь битгий хэл үзүүлэхэд ч бэрх болсон энэ цагт үзүүлэнгийн цэнхэр дэвтрийн хэрэг байна уу.
Мөнгө төлөөд халаас тэмтрэхдээ сайн хэрнээ тусламж үйлчилгээ үзүүлэхдээ гэдийдэг эмнэлгүүдэд хяналт тавьж, ард түмнийг чирэгдүүлдэг хүнд суртлыг халах цаг яах аргагүй болсон.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Сэтгэгдэл ( Нийт 7 сэтгэгдэл )
1. ANU-gaas (IP:66.90.167.164 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
би монголд очоод 2 хонолгүй бие муудаад эмчид хандсан юм, бие муудсан шалтгаан бол ойлгомжтой улаанбаатарын аймшигт утаа, би тийм аймшгийн хортой утаа байна гэж төсөөлөөгүй юм, урд нь 5 жилийн өмнө очиж байсантай харьцуулвал бараг хорынх нь хэмжээ 20 дахин нэмэгдсэн мэт сэтгэгдэл төрж байсан, утаанаас гадна хүмүүсийн бүдүүлэг харьцаа, замын түгжрэл, бараа таваарын өндөр үнэ, ядарч туйлдаад гуйлгачин болсон маш олон эгэл жирийн хүмүүс, гудамжаар дүүрэн хэвтэх архичид за ер нь тоочоод барахааргүй их аймшгийн зүйлүүдээс болоод сэтгэл санаагаар унаад стрэсэнд орсонтойч холбоотой. Хамгийн аймшигийн юм нь эмнэлгийн үйлчилгээ, мэдлэг чадваргүй эмч нар, худал онош тавихдаач санаа нь зовохгүй хүний мөнгийг 20 30 мянгаар нь хэнэгч үгүй авч байгаа булай байдлыг хараад үнэхээр шооконд орсондоо, бушуухан буцаж америкдаа ирээд эмчлүүлсэн гэж байгаа, ирээд бүх төрлийн шинжилгээ хийлгэсний дараа монгол эмч нарын хэлж байсан онош шал худал болхийг мэдээд надад албаар шахуу зарж байсан 3,4 зуугаад мянган төгрөгний эмнүүд нь миний биед болон өвчинд минь маш хортой болхийг олж мэдээд, үнэхээр гутарч билээ, за энэ мэт өөр зүйл зөндөөл байна даанч цагийн гарз биздээ гэж бодоод бичэхээ болилоо, хайранч ард түмэн минь аймшгийн нийгмийн золиос болж байгаад харамсаад барахгүй юмдаа.
2. Anonymous (IP:182.160.36.12 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
tiimdee aimaar daa ianadaa arduudaa erh ashgaa hamgaalj temcee
3. оооо (IP:202.170.68.130 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
Өглөө энэ сайтад бичсэн 20 гаруй хүний сэтгэгдлүүдийг яагаад устгасан байгаа юм вэ. Сайд дарга нар нь уншиж амжаагүй вайсан вайхдаа.Бүгд л зөв санаа бодлоо , эмнэлэгийн арчаагүй вайдлыг бичсэн вайсан шүү дээ.
4. uka (IP:202.55.191.22 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
eruul mendiin daatgaliig tolohgui baibal yasiin bugd tolohoo bolichihbol uhaan oroh bailgui luibarchinguud
5.
www.COMPUTERSHOP.mn АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАМГИЙН ХЯМДААР МАНАЙХААС АВААРАЙ
www.computershop.mn 9999-9019 (IP:71.191.16.49 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
Bi 28 jild 13 000 000 iig tulsun vvniigee erguulj abmaar baina
7. emzeglej baina (IP:82.35.28.28 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)
ovchin onshilj chadahgui ovdood uzuuleh geed irsen ovchtinguudtei zov haritsaj chadahgui asuusan asuultiig ni hariulj chadahgui iim emch doctor baigaad baihiin yanaa bi ene mongoliin emneleg eruul mendiin baiguulgiinhaas uneheer aidag ted yu ch gej burahaas butsahgui zovhon yaj iij heden togrog salgahaa l nariin tootsooltson baidag yum bna lee bolil doo end chine bie ni ovdson zoviuralsan yanz yanziin shaltgaantai humuus irj baigaash dee ta nar zov harits l daa setgel sanaagii ni sons l doo ard tumendee orgoson tangaragaa sanal daa arai ch dee hariutslagatai ajilla daa iim baij bolohgui sh dee………. 76 malaa yum bodoochee ajilaa hiigeechee arga hemjeegee avaachee ard tumnee hairlaachee shal durgui hurmeer yumaa