#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Эмч нарын тухай.
http://forum.asuult.net/viewtopic.php?f=35&t=116808
Page 6 of 9

Author:  Ice-Cube [ Feb.28.10 1:25 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Axaacaa-acyy wrote:
Дэлхий дээр 3 н төрлийн эмч байдаг....

1. Хүний эмч
2.Малын эмч
3.Монгол эмч.....

Хамгийн аюултай нь Монгол эмч...... яаж ч мэднэ..... үнэн гэдгийг нь би өөрийнхөө эрззл мэндээр баталж байна.....

Монгол эмч нар хариуцлага муутай.... Ур чадварын хувьд сайн байдаг байх л д аа.... Даан ч онош тогтоодог төхөөрөмжөөсөө болдог уу яагаад ч юм онош буруу тогтоож буруу оношлоод буруу эмчилгээ хийдэг хариуцлага үүрдэггүй.... хариуцлага үүрсэн ч тэрнээс дээр эмч байдаггүй

+1

Author:  odoo yahavdee [ Feb.28.10 2:26 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Hunii omnoos guij ovdcon ym shg bhin tonog tohooromj homs bhd yaj 100huvi unen bodit onosh tavihiin? Ugiin onoshiin 50huvi n shinjilgee tonog tohooromj bdg bhku yu. Harin ch manai emch nar ymr ch nohcol baidald taaruulaad ajilj chaddag ter gadnii emch nar neg l yma hiine neg emch neg dor 2,3 ym hezee ch hiij chadahgui. Tgd ch manaihan eruul mendde hezee ch anhaaral sain tavidgui dandaa hundersen hoino n uzuulii gej irdeg esuul ovdohoor n l irdeg ter uridchilan sergiileh uzlegt orood yvd bh ym bol ovdoj zovood daraan ch emchilj chadsangui gehgui shd.Yadaj em taria wmchilgee gej mongo togrogoo zarahgui. Tgd ganc shinjilgee hiilged ir ghr ysn unetei ym inter gj booj uhdeg tgsn ter gadaadiin orond chin manaid 20.000hiideg shinjilgee 400.000 dollar bh jisheetei l bdg.Harin showdan iim ch bayar tm ch bayar eslol geheeree terbumtan shg mongoo zacdag...

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 2:30 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

namaig harshiltai bolod uheh gej bhad neg emch hatgai geed zunduu tariaa hiilguulj bsan yumdaa :((

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 2:32 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

huuhdiin emch mongold homsdood bgaa gesenuu

yagad humus teed huuhdiin emch bldgui yum be sonin
bugd l shud nud hagalgaa geel nuur am geel yavchih yum

Author:  mr_brightside [ Feb.28.10 2:35 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ - Бас алдаг нь ч байна шт :m1:

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 2:38 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

aav namaig emch bolgono l gedeg bsiin bi bolhoor fizik toondoo l sain ter biology chemistry ntr tag 00 bj bilee tegeel uuriihuu zamiig songosondoo


emch bolj ugaasaa chadahguildee uhsen hun bitii hel tsus haraal tlgoi ergedeg yum chin hehe gehdee jhn bhdaa emch gj dandaa toglodog bsn

Author:  mr_brightside [ Feb.28.10 2:45 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

мэс заслын эмч нар чинь бас л... аа яа яа.... хэцүү мэргэжил юмшиг байгаан

Author:  odoo yahavdee [ Feb.28.10 2:54 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

evo-lu-tion wrote:
namaig harshiltai bolod uheh gej bhad neg emch hatgai geed zunduu tariaa hiilguulj bsan yumdaa :((

Chi unen zov medeelel ogson bol ter bolgon emch nar harshil hatgaagaa yalgahgui bn gj bhkue za.

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 2:58 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

chi odoo yuiin enhiin tsagaan tagtaa yumuu???? emch hichneen goy mergejil ch gelee bas hudlaa hunii amind hurj bgaa durakuud zunduu l bn shd ....


harshil hatgaigaa yalgahgui hun bn geed bhad .........

zarim emc nar hagalgaand orohdoo 100 tataad ordog gej bgaa estoi aimr

Author:  odoo yahavdee [ Feb.28.10 3:12 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Chi hohin shdee ovdoj bgaa bol.Chi ooroo asuudaltai ymaa nuuj haagad harshilaa hatgaa gej oilguulsan biz. Bi zgr hun bn. Chi uheh dohooroo emchee gehguig chin harie l daa. Chi cus ch harj chadahgui gecheed, chinii zavaan gedes dotoriih chin harah huseltei hun bn gj bodoj bnuu tasarj unachaagui l bol 100tatsan ch yadiin.

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 3:18 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

hehe gehde chi yagad ter buh emch nariig umguulj hamgaalaad bgaan ????
zarim emch nar unen heregtee yu ch meddegguishd

haishiin buh emch nariig chi lag geh geed bgamuu???

hehe uvddgui hun g bdiimuu ain ??

uhehdee tulval tr hachin medleggui emch dr ochihguishde medeeej tom sain emch nar deer l ochiishdee yahav buruu zuruugii n helsiin t*n*g huuhen be chi udiii nasalchaad iim yum medkuu uuuriihuuruu zutgeed bdg .......yadajil ter yum medku emch gesen nertei zarim humuus chinii neriig gutaagaal yavj bgaashd

Author:  evo-lu-tion [ Feb.28.10 3:20 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

medku chadku yumnuud emch bolj emchiin aldariig gutaaj bsnaas zgr tseverlegch boluul taarna .....


uneheer chadaltai emch nariig bol bi yum helehguiee za

Author:  odoo yahavdee [ Feb.28.10 3:22 pm ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Za za chi aiguu mundag hun ym bnaa. Hereldeed yhvdee. Chm shg huniig ganc harchaad uneleed surchii eheleed tgd 2laa yrilciidoo.

Author:  Question.net [ Mar.02.10 12:54 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

odoo yahavdee
Одоо болноо . Чи мэдлэгтэй чадвартай эмч байж болно . Тэглээ гээд энгийн алдаанаас болж маш том асуудал үүсгэж байгаа эмч нарыг өмгөөлөх эрх чамд байхгүй гээд хэлчвэл буруудахгүй байх .
Чи эмч хүн . Өөрөө мэдэж л байгаа байлгүй дээ .
Сүүлийн хэдэн жил "тэдэн хүн эмчийн алдаанаас болж үхлээ" , "тэдэн хүн ингэж буруу хагалгаанд орлоо" , "тэдэн хүн буруу оношноос болж өвчнөө бүүр хүндрүүллээ" г.м мэдээллүүд зурагт , телевиз , интернэтээр тасралтгүй л явлаа шүү дээ . Ер нь тэгээд чадваргүй туршлагагүй эмч нар монголд зөндөө байгаа гэдэгт санал нийлэхгүй хүн ховор байх гэж бодож явдышд .
Дээрээс нь юм л болвол "Chi uheh dohooroo emchee gehguig chin harie l daa" г.м бичлэгүүд чинь чамайг үнэхээр "ямар тэнэг хүүхэн бэ?" гэж бодогдуулж байна .

Author:  khaliunaa_ta [ Mar.05.10 3:49 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

гэхдээ л амьдрал дээр ихэнх нь сайн эмч нар байдаг, энд тэнд хүн нас барсан, буруу оношилсон гээд л байдаг, тэр хүмүүс чинь ч гэсэн дараа нь захиргааны хариуцлага эдэр хүлээдэг, бас онош зөв байсан эсэх талаар нь задлан болгонд ордог, монголын ихэнх тэр нийгмийн янз бүрийн давхаргын, янз бүрийн настай хүмүүс ихэнхдээ л дандаа хавсарсан архаг эмгэгтэй л гэж гарсан байдаг, та нар үгүй юм аа гэхэд л нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг. тэр хүмүүс чинь гэсэн бас л овоо хугацаанд маш олон хүнийг үзэж, өөрийнхөө чиглэлд арга барилаа олчихсон байдаг, тэгээд л аль нэг дээр нь очиход өөрийнхөө хариуцсан чиглэлийн эмгэг,суурь өвчин байгаа үгүйгээ оношлох эсвэл мэдээд дараагийн эмч эсвэл эмчилгээ бичиж өгч л байгаа.
нэг ч хүн алдаж үзээгүй эмч байна гэж дэлхийн хаана ч байхгүй байхгүй шд, тэгээд ч хүний амь насаар хэн ч тэгж амархан алдаад өнгөрөөе ч гэж бодохгүй л байгаа. хувь хүн бүрийн эмнэлзүй, шинж тэмдэг гээл өөр өөр нөлөөлөх хүчин зүйл, дотоод хүчин зүйл гээл тэр бүгдээс нэг өвчин хүн бүрт ижил байна гэж үгүй.


ер нь тэр эмчийн мэргэжлээр ажилладаггүй, судалгаа хийгээд л байгаа ч юу уу хийдэг гэсэн гарууд үнэндээ бодит амьдралаас тасарчихсан ч юм шиг, заза мэдэхгүй ээ.

ер нь хүмүүс урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийн эрүүл мэнддээ өөрсдөө л санаа тавих хэрэгтэй, тэр даатгал төлөөд байгаа чинь нөгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн л эмчилгээнд орж явдаг, үлдсэн нь тэгээд хаашаа орж байгаа нь мэдээж биз дээ, халамж эдэр гэчихсээн бас :р

ер нь одоо цагт хагалгаанд орохоосоо өмнө юм татчихаад ордог эмч гэж байхаа больсон л байгаа шд, дээр үед хүмүүсийн амнаас тэгж сонссоноо одоо үетэйгээ холбож болохгүй л байх даа

Author:  БиБи [ Mar.05.10 9:43 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

хэд хоногийн өмнө 3р ангийн жаахан хүүг хичээлдээ явж байхад нь нэг жийп унасан баян нөхөр дайрчихаж,тэр хүү гэмтэлд ухаангүй хагалгаанд орох гээд хэвтэж байхад нөгөө жийптэй гар эмч,сувилагч нарт бөөн бөөн мөнгө тараагаад явж байх юм. хөөрхий жаал айлын ганц хүү юм байна,ээжтэйгээ 2-уулахнаа амьдардаг. ээж нь тэр эмнэлгээр нэг уйлж унжаад бөөн юм болж байхтай зэрэгцээд хэргийн эзэн эмч сувилагч нарт хахууль тарааж байх. хүү тэрчигтээ нас барчихвал өвчний түүхийг нь өөрчлүүлэх зорилготой юм гэнээ. аймаар юмаа,уйлж суугаа ээжтэй нь ч очоод уулзчихгүй байж... тэгээд нөгөө эмч нар нь өгсөн мөнгийг нь аваад л байх юм,зөвшөөрч байна гэсэн үг биз дээ. :m1:

Author:  Рэка [ Mar.05.10 9:54 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Манай эмч нар бол чадваргүй гэдэг нь тодорхой ш дээ. Гэхдээ чадваргүйгээсээ гадна дэндүү сэтгэлгүй. Өөрсдийгөө тэр газарын хаан гээд бодчихсон. Хүн аашлаад өөрөөрөө зүтгээд байх болохоос биш энэ хүнд яг ямар байгааг нь ойлгох ухаарах сэтгэлгүй, ихэнх нь мөнгөний төлөө, үлдсэн нь өөрөөгийгөө хэт ойлгочихсон л хүмүүс.

Энэ зун би эмнэлэгт хэвтээд нэг ахтай танилцсан юм. Зайлуул одоо амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй ээ. Булчингийн сулрал гэж айхтар өвчин туссан гэж өвчин туссанаасаа хойш жилийн дараа оношлогдсон юм. Тэр ах ярихдаа би жилийн хугацаанд хичнээн ч эмчтэй учирав даа. Хүний төлөө гэх сэтгэлтэй 2хон л эмчтэй таарлаа гэж ярьж билээ.

Author:  БиБи [ Mar.05.10 10:00 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Одооны зарим эмч нар сэтгэл засал масал байхгүй,өвчтэй хүнд чи шууд тэдэн сар жилийн дараа үхнэ,ар гэрийнхэн нь сэтгэл санаагаа эртнээс бэлд эдр гээд аймаар түс тас хэлдэг болчихож. Тэр хүнийг сэтгэл зүрхээр нь алаад хаячихаж байгаа байхгүй юу. Аминдаа арьсаа хамгаалж байгаа царай нь тэр байх,элдэв хариуцлага эдр үүрэхээс зайлсхийж байгаа нь тэр юм байгааз. Гэвч амьд гарсан хүн зөндөө л байх юм,тэдэнд чи азтай байна ч гэх шиг. Өвчин гэдэг юмыг азгүй нь тусаад азтай нь амьд гардаг аз сорьсон ассуудал болоод байгааму хаашаа юм. Уг нь хэлж ирдэггүй,хийсч ирдэг зүйл биш билүү,эмч нарын харьцаа эдр бол арай л ширүүн болчихоод байна.

Author:  Рэка [ Mar.05.10 10:04 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

Ээлжгүй мөртлөө шөнө жаахан биеэ тавгүйрхээд эмч рүү нь ярьж юм асуухад шөнийн 3 цагт хаа холоос хүрээд ирдэг эмчийг би харсан. Мэдээж Монголд биш шүү дээ. Тийм эмч Монголд л лав байхгүй ээ. Өглөө үзлэгт ирэхдээ сахиурт нь өөрөө хоол хийгээд ирж байгаа юм чинь. Хүний төлөө гэх сэтгэл гэж түүнийг хэлдэг юм. Ийм байж чадахгүй ч гэсэн хүний өмнөөс гийгүүлж байгаа юм шиг аашлахаа больж, өөрөө ажилаа хийж байгаагаа ухаарч, тэр тангараг энээ тэрээгээ мөнгөгүйгээр санаж байвал таарна. Худлаа эм бичиж, антибиотикоор бөмбөгдөхөөсөө өмнө оношоо баттай болгох, буруу эмчилгээ хийчихвий гэж санаа зовох сэтгэлтэй болох хэрэгтэй ш дээ.

Author:  Рэка [ Mar.05.10 10:18 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

За тэгээд эмнэлэгийн талаар ярьвал ярих юм их л байна. Одоогоос 7 жилийн өмнө хагалгаа хийгээд. Тэгсэн 2 жилийн дараа гэдсээр өвдөөд очоод харуулсан чинь наалданги үүссэн байна гээд тэгэхээр нь хагалгаа хийсэн эмч дээрээ очоод хэлсэн чинь тэгнэ ш дээ, тэгэх ёстой байхгүй юу гэж тэнэгтдэг байгаа. Тийм эмч байх уу? Сүрхий уучлал гуйж энээ тэрээ болдоггүй юмаа гэхэд жаахан ч гэсэн санаа зовсон янзтай байж болоогүй л юм байх даа. Миний тэр наалданги бол цэвэр эмчийн хагалгааны үр дүн, миний зүгээс үүссэн гэж үзэх үндэслэлгүй/өдөржингөө л наалдинги үүсгэхгүй гээд явдаг байлаа/. Монголд хийгдэж байгаа 4 хагалгаа тутмын 1 нь үлдэцтэй байна гэж байна ш дээ.

Манай ээж аав 2 хоёулаа цөсний чулуугаа авхуулсан. 2-лаа хэдхэн сарын дараа Монголоос өөр газар ахиад цөсний чулуу дурангаар авхуулах мэс засал хийлгэсэн. их том чулууг үлдээгээд, сувгаа ч шалгаагүй хаачихаж байгаа юм чинь. Манай гэрийнхэнээс 3 хүн Монголд хагалгаа хийлгэхэд 3-лаа л дараа ямар нэгэн асуудал үүссэн. Бид нар тэр мөнгө төгрөгийг нь өгсөн шүү дээ. Тэглээ ч ийм л байна. Ийм хүмүүст итгэх хэцүү, тэгээд нөгөө талаар бас итгэхгүй гээд ч хаачих билээ дээ. Чадалтай хэсэг нь шүд авхуулахдаа хүртэл гадаад явдаг шахуу болчихсон, чадалгүй нь яахав дээ ёстой хир азтайгаа шалгах л үлдэнэ биз дээ.

Author:  Рэка [ Mar.05.10 10:26 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

khaliunaa_ta wrote:
.....



Дотроос нь харахад бол ямар ч зүйл болоод л байгаа юм шиг харагддаг ш дээ. Өөрт чинь тийм л байгаа байх.

Author:  Question.net [ Mar.05.10 10:30 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

reca wrote:
Чадалтай хэсэг нь шүд авхуулахдаа хүртэл гадаад явдаг шахуу болчихсон, чадалгүй нь яахав дээ ёстой хир азтайгаа шалгах л үлдэнэ биз дээ.


Ёстой үнэн үг хэлжээ :crysad:

Author:  Рэка [ Mar.05.10 10:34 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

odoo yahavdee wrote:
Hunii omnoos guij ovdcon ym shg bhin tonog tohooromj homs bhd yaj 100huvi unen bodit onosh tavihiin? Ugiin onoshiin 50huvi n shinjilgee tonog tohooromj bdg bhku yu. Harin ch manai emch nar ymr ch nohcol baidald taaruulaad ajilj chaddag ter gadnii emch nar neg l yma hiine neg emch neg dor 2,3 ym hezee ch hiij chadahgui. Tgd ch manaihan eruul mendde hezee ch anhaaral sain tavidgui dandaa hundersen hoino n uzuulii gej irdeg esuul ovdohoor n l irdeg ter uridchilan sergiileh uzlegt orood yvd bh ym bol ovdoj zovood daraan ch emchilj chadsangui gehgui shd.Yadaj em taria wmchilgee gej mongo togrogoo zarahgui. Tgd ganc shinjilgee hiilged ir ghr ysn unetei ym inter gj booj uhdeg tgsn ter gadaadiin orond chin manaid 20.000hiideg shinjilgee 400.000 dollar bh jisheetei l bdg.Harin showdan iim ch bayar tm ch bayar eslol geheeree terbumtan shg mongoo zacdag...


Монгол эмчийн нүүр царай энэ шүү дээ.

Гайхуулж байгаа биз дээ. Чи хүний өмнөөс өвдсөн үү гэж ирээд л...

Тэгээд тоног төхөөрөмж рүүгээ чихнэ. Өөрөө жаахан ч гэсэн сэтгэлгүй юм байж.

3-р эмнэлэгт уул нь томографийн афарат байдаг гэсэн. Тэгсэн гарууд өөрсдөө санаатай ч юм уу , яаж ийж байгаад эвдчихсэн гэж байгаа. Тэрийгээ засуулахын оронд өөр хувийн эмнэлэг рүү тэр хүн дээр очиж үзүүл, тэдэн төгрөг гэхээр чинь хүн яаж дуртай байхын. Бололцоогүйдээ биш бодлогоор бусдыгаа дэмжиж байгаагаа хүлээх хэрэгтэй.

Author:  Рэка [ Mar.05.10 10:39 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

За эмч нарыгаа баахан муулчихлаа.

Гэхдээ мэдээж энэ бүхэн эмчээсээ болоод байна уу гэвэл мэдээж үгүй. Эмч нарт ямар ч буруу байхгүй. Гол нь тогтолцоондоо л байгаа. Тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Ядаж л ямар ч эмч өөрөө өвчитнөө авч очоод өөрөө дуран энээ тэрээгээ хийчих бололцоотой болгох хэрэгтэй.

Author:  БиБи [ Mar.05.10 10:42 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

-Манай аав саяхан ходоодны цоорол гэсэн оноштой хагалгаанд орсон л доо,тэгсэн чинь ходоодтой ямар ч хамаагүй,олгой нь хагараад дотроо тархсан байсан гэсэн.
-Мөн дүүргийн болон өрхийн эмч нар их балиар,хяналтанд орох гээд очсон жирэмсэн дүүд маань ямар ч шинжилгээ хийгээгүйн байж өнгөц харсан төдийд л БЗХӨ-тэй байна,трихиоминаз(билүү юу билээ) гэдэг өвчин байна. Маргааш өглөө нөхөртэйгөө ирээд эгчээсээ эм аваарай,нэг хүнийх нь 20 000 төг шүү гээд муу дүүг минь уйлуулаад гаргасан байгаам даа. тэр дор нь ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлсэн чинь зүв зүгээр,нөгөө эмч нь инээгээд,энэ өрхийн эмч нар алнаа нээрээ гээд толгой сэгсэрч байгаам чинь. Тэгэж жирэмсэн хүний сэтгэл санаагаар тоглох ямар хэрэг байнаа. Дүүргийн,өрхийн эмч нарт гар дээрээс элдэв эм бэлдмэл зарах эрх байдаг ч юмуу,бүү мэдээ.

Author:  БиБи [ Mar.05.10 10:43 am ]
Post subject:  Re: ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ

гэхдээ бүгд ийм биш байх,бүгд тийм биш байгаасай гэж их итгэж найддаг даа.

Page 6 of 9 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/