#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.20.18 4:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 188 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Jul.27.12 9:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
“Лондон-2012” –д оролцох чөлөөтийн тамирчдын нэрс гарлаа

Өчигдөр МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж “Лондон-2012” Зуны нолимпийн аадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох бүрэлдэхүүн, тамирчдын нэрсийг эцэслэн гаргалаа. ДАШТ болон сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан 8 бөхөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өөрчлөлт оруулж Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд дэлхийн аварга Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпийн наадамд барилдуулах шийдвэр гаргажээ.

Монголын чөлөөт бөхийн багийн дарга

Лхагвагийн Чинбат МЧБХ-ны ерөнхийлөгч

Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч

Ганхуягийн Бат-Эрдэнэ МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын чөлөөт бөхийн багийн гишүүд

Долгорсүрэнгийн Дагвадорж МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн

сумогийн Ёкузано их аварга, Хөдөлмөрийн баатар,

Гавьяат тамирчин

Хадбаасангийн Бат-Эрдэнэ МЧБХ-ны дэд ерөнхийлөгч

Олимпийн наадамд оролцох дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,

Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд 3 дахь удаагаа

дасгалжуулагчаар оролцож байна.

Бямбаринчингийн Баяраа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Зэвэгийн Дүвчин Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат

тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Олимпийн

наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна,

өмнө нь 1980, 1988 онуудад олимпийн наадамд

тамирчнаар 2 удаа, “Найрамдал-84” тэмцээнд оролцсон.

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат

дасгалжуулагч, Олимпийн наадамд 2 дахь удаагаа

дасгалжуулагчаар оролцож байна, өмнө нь 1988 онд

олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан.

Олимпийн наадамд оролцох шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн

шүүгч, өмнө нь 2008 онд олимпийн наадамд

дасгалжуулагчаар оролцож байсан.

Багийн эмч

Чулууны Насанбат БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга,

олимпийн наадамд 5 дахь удаагаа эмчээр оролцож байна.

Мягмарсүрэнгийн Саранцацрал

БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны эмч-илээч

олимпийн наадамд анх удаагаа оролцож байна



Олимпийн наадамд барилдах бөхчүүд

Эрэгтэй

Баяраагийн Наранбаатар

1980 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин.

Бүх ард түмний спортын наадмын 3 хүрэл медальтай, улсын хошой аварга. ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай, оюутны дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын аварга, Дэлхийн цомын төлөө тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.

“Монгол говь” тэмцээний хошой аварга, Болгар улсад болдог Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Иран улсад болдог Тахтийн цомын төлөө тэмцээн, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, ХБНГУ-д болдог олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 7 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд 3 дахь удаагаа оролцож байна. 55 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном



Пүрэвжавын Өнөрбат

1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, “Хасу-Мегаватт” клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер

Бүх ард түмний спортын наадмын аварга, улсын хошой аварга, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний алт, залуучуудын тэмцээний мөнгө, хошой хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд хоёр удаа, Азийн наадамд оролцсон.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 74 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Оргодолын Үйтүмэн

1989 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер цол.

Бүх ард түмний спортын наадмын болон залуучуудын улсын аварга.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном.

Жаргалсайханы Чулуунбат

1984 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, “Сүлд” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Улсын начин.

Өсвөр үеийн УАШТ-нд алтан медаль, залуучуудын УАШТ-нд мөнгө, хүрэл медаль, Бүх ард түмний спортын наадамд алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд мөнгө, 3 алтан медаль авсан.

Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл, Ази тивийн элсний аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээн, “Mongolia Open 2012” тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 3 удаа, Азийн наадамд оролцсон.

Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 120 кзг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном

Эмэгтэй

Даваасүхийн Отгонцэцэг

1990 онд Дархан-Уул аймагт төрсөн, “Мегастарс” клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер.

Бүх ард түмний спортын наадмын хошой аварга, насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-нд тус бүр 4 удаа, өсвөр үеийн УАШТ-нд 3 удаа түрүүлсэн.

ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай.

И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээн, ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 4 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 48 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Сүндэвийн Бямбацэрэн

1990 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер.

Бүх ард түмний спартакиадын аварга, УАШТ-ний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, мөнгөн медальтай.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, АНУ-ын Нью-Йорк хотод болдог “Holiday International Wrestling Open” олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд оролцож байсан.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 55 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Юрагийн Гандолгор, Арслангийн Цэдэнсодном

Соронзонболдын Батцэцэг

1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, “Хилчин” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирччин.

Бүх ард түмний наадмын алт, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ний хошой алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, Хүүхдийн спортын наадмын алт, өсвөр үеийн УАШТ-ний мөнгөн медальтай.

ДАШТ-ний аварга, Азийн тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.

“Mongolia Open 2012” тэмцээний аварга, ДАШТ-нд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна. 63 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном

Очирбатын Бурмаа

1982 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин. Гавьяат тамирчин.
Бүх ард түмний спортын наадмаас 2 хүрэл, алтан медаль, УАШТ-нээс мөнгө, 6 алтан медаль авсан.
ДАШТ-ний мөнгөн медальтай, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальтай.

Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Румын улсад болдог олон улсын тэмцээн, Ясир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Энэтхэг улсад болдог Хари Рамын нэрэмжит “Гранд-При” олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 5 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон.

Зуны олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна, 72 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном

Нөөц тамирчин

Очирбатын Насанбурмаа

1989 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин.

Бүх ард түмний спортын наадмын алт, хошой мөнгөн медальтай, улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 3 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлсэн.

ДАШТ-ний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Дэлхийн цомын төлөө тэмцээний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл, ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай.

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, Турк улсад болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний алтан медальтай.

ДАШТ-нд 5 удаа оролцжээ.

Дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном

МЧБХ, Д.Өлгийсайхан

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Galaa039 on Aug.09.12 7:35 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.27.12 9:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Олимпод зодоглох чөлөөтийн тамирчид бүрэн тодорчээ

Английн нийслэл Лондон хотод болох зуны олимпийн ХХХ наадмын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах дөрвөн тэмцээнээс эрх авсан бөхчүүд, тэрчлэн олимпийн наадмыг зохион байгуулагч улсад олгосон гурав, цагаан хуудсаар дөрвөн бөх нэмэгдэж, чөлөөт бөхийн төрөлд оролцох 133, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд оролцох 76, сонгомол бөхийн төрөлд оролцох 136 бөх нийт 345 бөхийн нэрс бүрэн гарсныг толилуулж байна.


ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛ:

Эрэгтэй:

55 кг

Жамал Отарсултанов, Jamal Otarsultanov /ОХУ, европийн 3 удаагийн аварга/
Радослав Маринов Великов, Radoslav Marinov Velikov /Болгар, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, хошой мөнгөн медальт/
Хассан Рахими, Hassan Rahimi /Иран, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн аварга/
Даулет Ниязбеков, Daulet Niyazbekov /Казахстан, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
Михран Жабурян, Mihran Jaburyan /Армян/
Сэм Хазенвикль, Sam Hazewinkel /АНУ, Пан Америкийн аварга, оюутны дэлхийн аварга /сонгомолоор/
Ибрагим Фараг Абдулхаким Мохамед, Ibrahim Farag Abdelhakim Bohamed /Египет/
Наателе И.Шилимела, Naatele Shillimela /Намиб/
Дэвид Трэмплей, David Tremblay /Канад/
Брэндон Эскобар, Brandon Escobar /Гондурас/
Амит Кумар, Amit Kumar /Энэтхэг, азийн аварга/
Шиничи Юмото, Shinichi Yumoto /Япон/
Владимир Хинчегашвили, Vladimer Khinchegashvili /Гүрж/
Ахмет Пекер, Ahmet Peker /Турк, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Кинг Ил Янг, Kyong Il Yang /БНАСАУ, дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
Дульшод Маншуров, Dilshod Mansurov /Узбек, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт/
Жин Чол Ким, Jin-Cheol Kim /БНСУ, азийн аварга/
Баяраагийн Наранбаатар, Bayaraa Naranbaatar /Монгол, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, универсиад наадмын аварга/
Николай Ноев, Nikolay Noev /Тажик/


60 кг

Бесик Кудухов, Besik Kudukhov /ОХУ, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний мөнгө, 4 алтан медальт, европийн аварга/
Франклин Гомес Матос, Franklin Gomez Matos /Пуэрто-Рико, ДАШТ-ний мөнгөн медальт/
Кеничи Юмото, Kenichi Yumoto /Япон, олимпийн наадмын болон ДАШТ-ний хүрэл медальт/
Дуарен Зюмагазиев, Dauren Zhumagazyyev /Казахстан, ДАШТ-ний болон Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт/
Диднер Паис, Didier Pais /Франц/
Малхаз Малхаз, Malkhaz Zarkua /Гүрж/
Хассан Мадани, Hassan Madany /Египет/
Фарзад Тараш, Farzad Tarash /Австрали/
Ювлус Бонне Родригес, Yowlys Bonne Rodriguez /Куба/
Гулерьмо Торрес Сервантес, Guillermo Torres Cervantes /Мексик/
Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари, Masoud Mahmoud Esmoeil Poorjouybari /Иран/
Йогешвар Дут, Yogeshwar Dutt /Энэтхэг, азийн аварга/
Тогрул Аскеров, Toghrul Askerov /Азербайжан, ДАШТ-ний мөнгөн медальт, европийн аварга/
Анатолий Илларинович Гуйдя, Anatoli Ilarinovitch Guidea /Болгар, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга/
Жонг Мун Ри, Jong Myong Ri /БНАСАУ, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/
Сенг Чул Ли, Seung-Chul Lee /БНСУ/
Колеман Скотт, Coleman Scott /АНУ/
Василь Федоришин, Vasyl Fedoryshin /Украин, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга/
Тим Шлейчер, Tim Schleicej /ХБНГУ/


66 кг

Мехди Тагави Кермани, Mehdi Taghavi Kermani /Иран, дэлхийн хошой аварга, азийн аварга/
Тацухиро Йонимицу, Tatsuhiro Yonemitsu /Япон, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
Ливан Лопез Азкуй, Livan /Lopez Azcuy Куба, ДАШТ-ний хүрэл медальт/
Жабриал Хасанов, Jabrayil Hasanov /Азербайжан, ДАШТ-ний хошой хүрэл медальт, европийн аврага/
Алан Гогаев, Alan Gogaev /ОХУ, ДАШТ-ний мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ний болон европийн аварга/
Леонид Анатольевич Базан, Leonid Anatolievich Bazan /Болгар/
Омар Ахмед Абду, Omar Ahmed Abdou /Египет/
Х.Бен Алаеш, N.Ben Alayech /Тунис/
Хайслан Гарсиа, Haislan Garcia /Канад/
Жаред Фрайер, Jared Frayer /АНУ/
Ихтияр Наврузов, Ikhtiyor Navrizov /Узбек, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
Акжурек Танаторов, Akzhurek Tanatorov /Казахстан/
Али Шабанов, Ali Shabanov /Болгар/
Давид Сафаян, Devid Safayan /Армян/
Сушил Кумар, Sushil Kumar /Энэтхэг, олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ний алт, хүрэл медальт, азийн аварга/
Отар Тушишвили, Otar Tushishvili /Гүрж, олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/
Андрей Квятковский, Andrey Kvyatkovskyy /Украин/
Залимхан Юсупов, Zalimkhan Yusypov /Тажик/
Салех Рамазан Шахин, Saleh Ramazan Shahin /Турк, олимпийн аварга/


74 кг

Жордан Барроус, Jordan Burroughs /АНУ, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, 2011 оны Пан Америкийн наадмын аварга/
Садех Саед Гударзи, Sadegh Saeed Goudarzi /Иран, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга/
Ашраф Алиев, Ashraf Aliyev /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/
Давид Хуцишвили, Davit Khutsishvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт /
Рикардо Робертти Морено, Ricardo Robertty Moreno /Вэнэсуэль/
Абдулхаким Шапиев, Abdulkhakim Shapiyev /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
Августо Мидана, Augusto Midana /Гвиней-Биссау/
Билел Оюечтати, Bilel Ouechtati /Тунис/
Матт Жентри, Matt Gentry /Канад/
Франсиско Солер Танго, Francisco Soler Tanco /Пуэрто-Рико/
Сослан Тигиев, Soslan Tigiev /Узбек/
Сошике Такатани, Sohsuke Takatani /Япон/
Денис Царгуш, Denis Tsargush /ОХУ, дэлхийн болон европийн хошой аварга/
Кирилл Стойчев Терзиев, Kiril Stoychev /Болгар, олимпийн наадмын хүрэл медальт/
Пүрэвжавын Өнөрбат, Purevjaviin Unurbat /Монгол, залуучуудын ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/
Габор Хатос, Gabor Hatos /Унгар, ДАШТ-ний хүрэл медальт/
Чонгуао Шанг, Zhang Chongyao /БНХАУ, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/
Нарсингх Панчам Ядав, Narsingh Yadav /Энэтхэг/
Олег Моцалин, Oleg Motsalin /Грек/


84 кг

Шариф Шарифов, Sharif Sharifov /Азербайжан, дэлхийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Ибрагим Алдатов, Ibragim Aldatov /Украин, ДАШТ-ний алт, хошой мөнгө, хүрэл медальт/
Дато Марсагишвили, Dato Marsagishvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт/
Anzor Urishev, Анзор Уришев /ОХУ, европийн хошой аварга/
Жейкоб Эрберт, Jake Herbert /АНУ/
Арманд Звирбулис, Armands Zvirbulis /Латви/
Милигу Ахмед, Miligy Ahmed /Египет/
Андрей Адибо Дик, Andrew Adibo Dick /Нигер/
Хумберто Галлардо Мартинес, Humberto Gallardo Martinez /Куба/
Жайме Эмпиналь, Jaime Espinal /Пуэрто-Рико/
Есхан Насер Лашгари, Ehsan Naser Lashgari /Иран, азийн хошой аварга/
Заурбек Сокиев, Zaurbek Sokhiev /Узбек/
Гажимурад Нурмагомедов, Gadzhimurad Nurmagomedov /Армян/
Ибрагим Болукваси, Ibrahim Bolukbasi /Турк/
Роберти Диаз, Robertti Diaz /Вэнэсуэль/
Сослан Гатциев, Soslan Gattsiev /Беларусь/
Ермек Байдушов, Yermek Baiduashov /Казахстан, Азийн наадмын хүрэл медальт/
Юсуп Абдусаламов, Yusup Abdusalomov /Тажик, олимпийн наадмын болон ДАШТ-ний мөнгөн медальт/
Оргодолын Үйтүмэн, Orgodol Uitumen /Монгол/


96 кг

Реза Мохаммед Али Яздани, Reza Mohammad Ali Yazdani /Иран, ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, азийн аварга/
Серхат Бальчи, Serhat Balci /Турк, ДАШТ-ний мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
Жакоб Стефен Вагнер, Jacob Stephen Varner /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт /
Руслан Шейков, Ruslan Sheikhov /Болгар, ДАШТ-ний хүрэл медальт/
Тамираз Тигиев, Taimuraz Tigiyev /Казахстан, олимпийн наадмын мөнгөн медальт/
Шинивие Волтик, Sinivie Boltic /Нигери/
Салех Мустафа Емара, Saleh Mostafa Emara /Египет/
Натриал Туамохелоа, Nathaniel Tuamoheloa /Самао/
Жавиер Кортина Ласерра, Javier Cortina Lacerra /Куба/
Хетаг Плиев, Khetag Pliev /Канад/
Курбан Курбанов, Kurman Kurbanov /Узбек/
Рустам Искандери, Rustam Iskanderi /Тажик/
Абдусалам Гадисов, Abdusalam Gadisov /ОХУ, дэлхийн залуучуудын аварга болон европийн аварга/
Георгий Гогшелизе, George Gogshelidze /Гүрж, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
Хетаг Газюмов, Khetag Gazyumov /Азербайжан, ДАШТ-ний алт, мөнгөн медальт /
Магомед Мусаев, Magomed Musaev /Киргиз/
Валерий Андрейцев, Baleri Andriitev /Украин/
Николай Севан, Nicolai Ceban /Молдав/
Такао Исокава, Takao Isokawa /Япон/


120 кг

Алексей Шемаров, Alexei Shemarov /Беларусь, дэлхийн аварга/
Биляль Махов, Bilyal Makhov /ОХУ, ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, европийн аварга, дэлхийн цомын аварга/
Жамаледдин Магомедов, Jamaladdin Magomedov /Азербайжан, дэлхийн болон европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Давид Мозанашвили, Davit Modzmanashvili /Гүрж, ДАШТ-ний хүрэл медальт/
Жаргалсайханы Чулуунбат, Jargalsaikhan Chuluunbat /Монгол/
Тэрвэл Длагнев, Tervel Ivaylov Dlagnev /АНУ, 2009 оны ДАШТ-ний хүрэл медальт, 2008 оны оюутны дэлхийн аварга, 2011 оны Пан Америкийн тоглолтын аварга, 2010, 2012 онуудын Пан Америкийн аварга/
И.Элдесоки I.Eldesoki /Египет/
Малал Ндиа, Malal Ndiay /Сенегал/
Аржан Бхуллар, Arjan Bhullar /Канад/
Жесси Руиз, Jesse Ruiz /Мехико/
Артур Таймазов, Artur Taimazov /Узбек, олимпийн хошой аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, азийн аварга/
Даулет Шабанбай, Daylet Shavanvai /Казахстан/
Даниэль Лигети, Daniel Ligeti /Унгар, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
Таха Акгуль, Taha Akgul /Турк, европийн аварга/
Комейл Хасими, Komeil Hasimi /Иран, ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
Кик Мутухин, Kick Matuhin /ХБНГУ/
Лей Лианг, Lei Liang /БНХАУ, Азийн наадмын мөнгөн медальт/
Олександр Хоцяновский, Oleksandr Khotsiavskyi /Украин/
Рарес Даниель Чинтоан, Rares Daniel, Chintoan /Румын/


Эмэгтэй

48 кг

Хитоми Обара Сакамото, Hitomi Obara Sakamoto /Япон, дэлхийн 8 удаагийн аварга/
Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн аварга/
Жылдыз Ешимова-Туртбаева, Zhuldyz Eshimova Turtbayeva /Казахстан, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
Чжао Шаша, Shasha Zhao /БНХАУ, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
Каролина Кастилло Хидальго, Carolina Castillo Hidalgo /Колумб/
Кароль Хьюн, Carol Huynh /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
Изабелла Самбу, Isabelle Samboy /Сенегал/
Марио Мезиен, Maroi Mezien /Тунис/
Кларисса Куоко Мей Линг Чун, Clarissa Kyoko Mei Ling Chun /АНУ, насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга/
Патрисиа Алижандра Бермудез, Patricia Alejandra Bermudez /Аргентин/
Ти Ли Нгуен, Thi Lua Nguyen /Вьетнам/
Хуинг-Жо Ким, Hyung-Joo Kim /БНСУ/
Ивона Нина Матковска, Iwona Nina Matkowska /Польш, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/
Александра Энгельхардт, Alexandra Engelhardt /ХБНГУ, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Даваасүхийн Отгонцэцэг, Davaashuh Otgontsetseg /Монгол, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл медальт/
Ванеса Холодинская, Vanesa Holodinskya /Беларусь/
Ирина Мельник-Мерлени, Irina Melnik-Merleni /Украин, олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний 3 алт, хошой мөнгөн медальт, европийн хошой аварга/
Мауелис Юсениа Карипа Кастелло, Mayelis Yesenia Caripa Castillo /Венесуэль/
Танох Розалиа Вение, Tanoh Rosalia Benie /, цагаан хуудсаар/


55 кг

Саори Йошида, Saori Yoshida /Япон, олимпийн хошой, дэлхийн 9 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/
Тоня Лунн Вербеек, Tonya Lynn Verbeek /Канад, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
Татьяна Лазарева, Tetyana Lazareva /Украин, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой алтан медальт/
Ида Тереза Нерелл, Ida-Theres Nerell /Швед, ДАШТ-ний хүрэл медальт/
Валерия Жолобова /ОХУ/
Кеслей Кэмпэлл, Kelsey Campbell /АНУ, Пан Америкийн аварга/
Марба Амри, Marwa Amri /Тунис/
Рбаб Элд Aвад, Rbab Eld Awad /Египет/
Марсиа Андрадес Мендоза, Marcia Yuleisi Andrades Mendoza /Вэнэсуэль/
Лиссетте Александра Антес Кастилло, Lissette Alexandra Antes Casillo /Эквадор/
Жи-Еун Им, Ju-Eun Um /БНСУ/
Геета Геета, Geete Geeta /Энэтхэг, азийн аварга/
Юлия Раткевич, Yuliya Ratkevich /Азербайжан, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн аварга/
Мария Преволараки, Maria Prevolaraki /Грек/
Кум Ок Хан, Kum Ok Han /БНАСАУ/
Сүндэвийн Бямбацэрэн, Sundev Baymbatseren /Монгол, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Жаклина Рентериа Кастилло, Jackelina Renteria Castillo /Колумб, олимпийн хүрэл медальт/
Жойс Суиза Да Сильва, Joice Souza Da Silva /Бразил/
Ольга Буткевич, Olga Butkevych /Англи/


63 кг

Каори Ичо, Kaori Icho /Япон, олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний алтан медальт /
Марианна Шастина, Marianna Sastin /Унгар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
Соронзонболдын Батцэцэг, Soronzondold Battsetseg /Монгол, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
Риуксю Жанг, Ruixue Jing /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/
Елена Сергей Пирожкова, Elena Sergey Priozkova /АНУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
Ун Гуонг Чое, Un Gyong Choe /БНАСАУ/
Жарика Франсиско Мендонса, Jacira Francisco Mendonca /Гвиней-Биссау/
Блессинг Оборудуди, Blessing Oborududu /Нигери/
Мартина Дюгренье, Martine Dugrenier /Канад/
Катерина Видакс Лопез, Katerina Vidiaux Lopez /Куба/
Елена Шалыгина, Yelena Shalygina /Казахстан, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт/
Азиза Тунюбекова, Aziza Tynybekov /Киргиз/
Юлия Остапчук, Yuliya Ostapchuk /Украин, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой алтан медальт/
Любовь Волосова, Lubov Bolosova /ОХУ, ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт, европийн хошой аварга/
Хенна Юханссон, Henna Johansson /Швед/
Элиф Жале Йсилирмаке, Elif Jale Yesilirmake /Турк, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Анастасия Григорьева, Anastasiay Grigorievna /Латви, европийн аварга/
Моника Ева Михалик, Monika Ewa Michalik /Польш, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Сильвия Датту-Нгонга Тараагоу, Sylvie Datty-Ngonga Taraagoue /CAF/
Мария Мквеен Дунн, Maria Mcqueen Dunn/Гуми, цагаан хуудсаар/


72 кг

Станка Златёва Христова, Stanka Zlateva Hristova /Болгар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга/
Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Али Сие Бернард, Ali Sue Bernard /АНУ, 2011 оны ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн хошой аварга, оюутны дэлхийн аварга/
Василиса Марзалюк, Vasilisa Marzaliuk /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/
Гюзель Манюрова, Guzel Manyurova /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
Аннабель Лаура Али, Annabel Laure Ali /Камерун /
Амарачи Фабур Обиажинва, Amarachi Favour Obiajunwa /Нигери/
Жосиана Патрисиа Солониана, Josiane Patricia Soloniana /Мадагаскар/
Лич Мариам Лораине Каллахан, Leah Mariem Lorraine Callahan /Канад/
Ана Талия Ветанкур Дэвид, Ana Talia Betancur David /Колумб/
Куоко Хамагучи, Kyoko Hamaguchi /Япон, олимпийн хошой хүрэл медальт, ДАШТ-ний 5 алт, мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, азийн 5 удаагийн аварга/
Жиао Ванг, Jiao Wang /БНХАУ/
Анна Женни Ева Мария Франссон, Anna Jenny Eva Maria Fransson /Швед/
Катерина Бурмистрова, Kateryna Burmistrova /Украин, ДАШТ-ний алт, хүрэл медальт, европийн аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 3 мөнгөн медальт/
Очирбатын Бурмаа, Ochirbatiin Burmaa /Монгол, ДАШТ-ний Мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
Светлана Саенко, Svetlana Saenko /Молдав/
Кинтая Ванесса Вескан, Cinthya Vanessa Beskan /Франц/
Майдера Унда Гансолес де Аудикана, Maider Unda Gonzalez De Audicana /Испани, ДАШТ-ний хүрэл медальт/



МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
http://sport.news.mn/content/114844.shtml

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.30.12 11:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Та хэдийнхээ захыг мушгиад, хараад сууж байна даа

1 Д.Отгонцэцэг чөлөөт бөх /48 кг/ Эм 2012.08.08

2 С.Батцэцэг чөлөөт бөх /63 кг/ Эм 2012.08.08

3 X Бямбацэрэн чөлөөт бөх /55 кг/ Эм 2012.08.09

4 О.Бурмаа чөлөөт бөх /72 кг/ Эм 2012.08.09

5 Б.Наранбаатар чөлөөт бөх /55 кг/ Эр 2012.08.10

6 П.Өнөрбат чөлөөт бөх /74 кг/ Эр 2012.08.10

7 О.Үйтүмэн чөлөөт бөх /84 кг/ Эр 2012.08.11

8 Ж.Чулуунбат чөлөөт бөх /120 кг/ Эр 2012.08.11

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.30.12 2:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Battsetseg medal avku bol nuguu songon shalgaruulalt-d bas buun yum boloh bhda?

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jul.31.12 10:33 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Чөлөөтийнхөн энэ олимпт юм дуулгах вий.
Маш их найдаж байна.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.31.12 1:00 pm 
Online
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11670
Location: universe
Emegtei chuluut l gaigui baij magadgui baih daa

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.01.12 7:49 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
Unurbat shine garch baigaa sain barildaantai buh bn lee. Um duulgaba shuu

_________________
Strength for the weak


Top
   
PostPosted: Aug.01.12 11:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Ter songo shalgaruulalt biyiin yumnii muchluguus bolson gedeg hudlaa bizde

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Aug.01.12 11:28 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12080
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Холбооноос нь тэгж хэлсэн ч гэсэн Насанбурмаа нь өөрөө үгүй гэж байна лээ. Хор найруулга явсан нь тодорхой.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.01.12 11:29 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Nuguuh n teged tsagaanbaatar shig yum bolohviide

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Aug.01.12 11:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12080
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Батцэцэг муу барилдвал хэл амаа яана даа гэж байгаа холбооныхон нь бүүр хэлэх хүний нүүр харж чадахаа болих байлгүй.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.01.12 11:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6536
ЦаБа ч бүр олон хүний унтууцлыг их хзргэдэг бололтойм аа.
Ямар учир бдаг юм бээ? тийм болж бүтэхгүй ааш авиртай хүн үү?

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Aug.01.12 12:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Erdemtei hun daruu
Ih murun dulguun

gj baga bhda zaalgagui l hun yumshig bgan lol

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Aug.03.12 10:22 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
yu gej bieiin yumnii toloo olimpod oruulahgui gej baihav dee. manaihnii tarij baigaa hudal tsuurhal.

Nasanburmaa olimpiin erh avsan n unen.
gehdee tuhain hund bish ulsad erh ogdog uchir heniig yavuulahaa tuhain uls dotroo oorsdoo shiiddeg.

minii sonssonoor Battsetseg olimpiin erh ogdoggui jind barildaj delhiin avarga bolson ch Nasanburmaagiin jind ogsoj barildaj dotoodiin buh temtseenuuded Nasanburmaag yalaad baisan uchir yavuulah shiid garsan gej sonsson.

gehdee Nasanburmaa ogt yavaagui bish noots tamirchnaar yavj baigaa, Battsetseg gemtvel orond n barildah bolomjtoi.

Astrid_Maderly wrote:
ЦаБа ч бүр олон хүний унтууцлыг их хзргэдэг бололтойм аа.
Ямар учир бдаг юм бээ? тийм болж бүтэхгүй ааш авиртай хүн үү?


manai judo bohiin holbooniihon dotoodiin temtseend tuhain jind yalsan tamirchinaa olon ulsiin temtseend yavuuldag, tegtel dotoodiin temtseend yalagdaad baihad olimpiin hurel medalt gej demjeed yalsan huniig n yavuulahgui, zovhon ooriig n demjeed baihad denduu sagsuurch tom amlaad helsendee hureegui uchir humuus taagui handaad baigaa baih.


Top
   
PostPosted: Aug.07.12 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
сонгомол ширүүн өрсөлдөөнтэй болж байна аа. оросууд илүүрхэж байна.

цээж бяртай хүмүүс үнэн хүчийг үзэж байна даа.

хүнийг ингээд сарвагнуулаад өргөөд гаргаад гаргаад ирнэ гэдэг ч их хүч шүү

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.07.12 11:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
маргааш орой 20:00 оос чөлөөт эхэлнэ дээ. сугалаа нь маргаш өглөө л гарах юм байна

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.07.12 11:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Манайхаар бол сугалаа нь 15-16 цагт гарах юм байнадаа.

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Aug.07.12 11:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
arcus wrote:
Манайхаар бол сугалаа нь 15-16 цагт гарах юм байнадаа.


Жингээ үзүүлээд л сугалана л даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.08.12 4:45 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Feb.08.06 8:32 pm
Posts: 344
za 48, 63iin sugalaa garchihlaa, medalyn chance her ve?


Top
   
PostPosted: Aug.08.12 9:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жинд нь 19 бөх оролцож байна. тэгштгэлийн барилдаанд Отгонцэцгийн эхний учраа нь Колумбын бөх байна. Ялна гэдэгт итгэлтэй байна. Дараа нь аргентин польш хоёрын хэн ялсантай нь үзэх нь. 8-д үлдээд Хятадтай үзэх байх гэж бодож банйа.

63 кг -д Батцэцэг эхний тойрогт хийлж шууд 1/16 шигшээд орж байгаа юм байна. Учраа нь төв африкийн бүгд найрамдах услын тамирчин. Дараа нь Лайтив АНУ хоёрын ялсантай таарч. Мөнгөн медалийн төлөө японтой таарах магадлалтай байна. Өөртөө итгэлтэй ялах л хэрэгтэй дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.08.12 10:55 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Za Otgontsetseg MGL-n tsagaar 20.00 tsagt, Battsetseg 20.30-d bn shu, MNB tsagiin hurdee gargahgui bn gej bhgui bhda, uur suvag der uzdeg bhda

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Aug.08.12 12:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
25 дээр А.Энхээ гавьяат тайлбарлаж байна лээ. тэрийг сонссон нь дээр байх аа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.08.12 9:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
отгонцэцэг ялалт байгууллаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.08.12 9:12 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Чөлөөтөөс Монгол улсын анхны эмэгтэй олимпын аварга төрөх болтугай.


Top
   
PostPosted: Aug.08.12 9:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Манай хоёр олимпийн найдвар :wd:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Aug.08.12 9:18 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
hey humuusee asuult forum deer mongoloor bichih gheer éûõáéûõáàõð geed usegee tanihku bna.busad site ntr dr mongol usgee taniad bn yahuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 188 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited