#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 4:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Jun.22.12 9:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН ТУГЧААР Б.СЭР-ОД ТОМИЛОГДЖЭЭ
Огноо: 2012-06-21 18:33:12

"Монголын тамирчдын өдөр"-ийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил бямба гарагт буюу зургадугаар сарын 23-ны өдөр тэмдэглэнэ. Мөн энэ өдөр Олон улсын олимпийн өдөр тохиож байгаа билээ. Энэхүү баярт өдөр бас нэгэн баяр давхцаж байгаа нь "Лондон-2012" зуны ХХХ олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Сүхбаатарын талбайд болно.
Энэ өдрийн өглөө 10 цагт манай тамирчид Спортын төв ордноос жагсаалаар явж Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирснээр "Монголын тамирчдын өдөр"-ийн баяр, Лондонг зорих баг тамирчдаа үдэх ёслол эхлэнэ. Хамгийн түрүүнд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Дараа нь Чингис хааны хөшөөний өмнөх талбайд тусгайлан зассан газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Лондон-2012" олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон БТСГ, МҮОХ, спорт холбоодын удирдах ажилтнууд хүрэлцэн ирсэн байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж индэрт гарч энэхүү баярт оролцогчдод хандан үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. Үүний дараа Монгол Улсын төрийн далбааг Ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболдод гардуулан өгөх юм. Шадар сайд тугаа Лондонгийн олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбаат тугийг барих Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. /марафонч Б.Сэр-Од нь Лондонгийн олимпийн эрхийг манай тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн учраас олимпийн тугч болох эрхийг гарджээ./ Үүний дараа Шадар сайд үг хэлнэ.
Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн илгээлтийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн уншиж танилцуулна. Үүний дараа ХХХ олимпийн наадамд оролцох тамирчдыг төлөөлөн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөх юм. Ийнхүү "Монголын тамирчдын өдөр"-ийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаа үргэлжлэн өрнөнө. Тухайлбал, Лондонг зорих баг тамирчид, төлөөлөгчид дурсгалын зураг авахуулна. Нийслэл, дүүргийн БТСГ, спорт холбоодын нээлттэй өдөрлөг, танилцуулах олон арга хэмжээ болох юм.
Д.Өлзийсайхан

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.23.12 9:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image
Image
Image

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.23.12 1:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6551
mark

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Jul.30.12 10:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Олимпод оролцох тамирчдын танилцуулга

http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... id=1208321

Б.Сэр-Од (хөнгөн атлетик, марафон) “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. 2010 онд Японд болсон Хофү, Их Британийн Брайтоны марафонд түрүүлж, Берлинд Х байранд орсон. 2011 онд Японы Хофү марафонд түрүүлж, Лондонгийн марафонд есдүгээр байр эзэлжээ. Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. Монгол Улсын гавьяат тамирчин.

Л.Отгонбаяр (хөнгөн атлетик, марафон) ОУХМ тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бээжин хотод болсон “Good luck” олон улсын “А” зэрэглэлийн марафонд хоёр цаг 47 мин 12 секунд гүйж Монголын дээд амжилтыг тогтоосон. 2004 оны Афины олимпод цагаан хуудсаар оролцсон төдийгүй “Парис-1999″, “Осака-2007″, “Берлин-2009″ зэрэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан чамгүй туршлагатай тамирчин юм.

Ж.Гантөгс (байт харваа) 1987 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Тэрээр өдгөө “Нийслэл Өргөө” клубт харьяалагддаг. Таталтын чадал 19 кг, таталтын урт 75 см. Өнгөрсөн жил Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шал-гаруулах тэмцээнд дөрвөн зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчнаас есдүгээр байранд шалгарч олимпод оролцох эрхээ авсан.

Б.Урантунгалаг (байт харваа) ОУХМ тэрээр Ираны Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан. Ираны нийслэл Тегеран хотноо болсон ААШТ-ий багийн төрөлд мөнгө, олимпийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн амжилтаараа дэлхийд чансаагаараа 25 дугаарт бичигдээд байгаа.

А.Тамир (усан спорт) Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос Монголын усан спортын холбоонд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг “Лондон 2012″ олимпийн наадамд оролцуулах зөвшөөрөл олгосны дагуу А.Тамир Лондонгийн усан замд уралдах эрхтэй болсон юм. А.Тамир нь “Шанхай-2011″ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын “FINA table point” жагсаалтад 542 оноо авснаар ийнхүү Лондонгийн олимпийг зорих эрхтэй болоод байна. А.Тамирын хувьд эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих ажээ.

Г.Оюунгэрэл (усан спорт) “Хангарьд” спорт клубийн тамирчин, усан спортын дэд мастер тэрээр мөн л Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос өгсөн цагаан хуудсаар энэ удаагийн олимпод оролцох эрхтэй болжээ.

П.Сэрдамба (бокс 49 кг) Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба өнөө жил Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан төдийгүй дэлхийн аваргаас хошой медаль зүүсэн Монголын анхны боксчин болсон билээ.

У.Мөнх-Эрдэнэ (бокс 64 кг) AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос ширэн бээлийтнүүдийн дэлхийн чансааг шинэчлэхэд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байрт шалгарчээ. Тэрээр дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин юм.

Н.Төгсцогт (бокс 52 кг) Хамгийн залуухан гавьяатын нэг тэрээр олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнд Пакистаны боксчин Мухаммед Вассимийг 22:9-өөр ялснаар олимпод оролцох эрхээ авсан.

Б.Түвшинбат (бокс 69 кг) Оюутны дэлхийн аварга тэрээр ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин юм. Тэрээр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Узбекстаны тамирчин Машхурбек Рузиевыг 2:7-ийн харьцаатай ялж алтан медаль хүртэхийн зэрэгцээ “Шилдэг боксчин”-ы тусгай шагналын эзэн болсон билээ. Харин тэрээр олимпийн эрхийг Казахстаны нийслэл Астана хотод болсон тэмцээнээс авсан юм.

Д.Отгонцэцэг (чөлөөт бөх, эм 48 кг) Залуучуудын дэлхийн аваргаас 2009, 2010 онд хүрэл медаль авсан тэрээр өнгөрөгч онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2009 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

С.Бямбасүрэн (чөлөөт бөх, эм 55 кг) Чөлөөт бөхийн 55 кг-ын жинд зодоглох тамирчин.


С.Батцэцэг (чөлөөт бөх, эм 63 кг) Москвагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Дэлхийн аварга хэмээх эрхэм цол авчирсан тэрээр “Хилчин” спорт клубийн тамирчин. Тэрээр өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга болж байснаас гадна 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

О.Бурмаа (чөлөөт бөх, эм 72 кг) “Хилчин” спорт хорооны бөх, Монгол Улсын гавьяат тамирчин тэрээр БНХАУ-ын Танюанань хотод болсон олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сонгон шалгаруулах гурав дахь шатны тэмцээнд түрүүлж олимпийн эрх авсан.

Б.Наранбаатар (чөлөөт бөх, эр 55 кг) ОУХМ, МУГТ тэрээр өөрийн гэсэн “Олимпийн танхим”-тай.

П.Өнөрбат (чөлөөт бөх, эр 74 кг) Хятад улсын Таюунь хотод болсон чөлөөт бөхийн тэмцээнд тэрээр амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр олимпийн эрхээ гардаж аваад байгаа.

О.Үйтүмэн (чөлөөт бөх, эр 84 кг) Финляндын Хельсинк хотод зохиогдсон “Лондон-2012″ олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээнээс тэрээр МУГТ Б.Наранбаатарын хамт олимпийн эрхээ аваад байна.


Ж.Чулуунбат (чөлөөт бөх, эр 120 кг) Туркийн Стамбул хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр спортын мастер тэрээр олимпийн эрхээ авсан юм.

Д.Төмөрхүлэг (жүдо, эр 60 кг) Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний аварга болсноор энэ онд хоёр дахь “Дэлхийн цом”-доо түрүүлсэн билээ. Тэрээр өмнө нь Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн цом”-д түрүүлж байсан юм.

Х.Цагаанбаатар (жүдо, эр 66 кг) Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж буй, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин. Түүнийг Лондонгийн олимпоос алтан медаль авчрахыг монголчууд төдийгүй дэлхийн спортын сэтгүүлчид хүлээж байгаа.

С.Ням-Очир (жүдо, эр 73 кг) Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд улсдаа нэгдүгээрт бичигддэг тамирчин юм.

Н.Түвшинбаяр (жүдо, эр -100 кг) Монгол Улсын анхны олимпийн аварга тэрээр тус спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр томоохон амжилтынхаа гарааг эхэлсэн бөгөөд “Дэлхийн цом”-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой Н.Түвшинбаяр жүдо бөхийн үндэсний шигшээ багт харьяалагдан, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

М.Уранцэцэг (жүдо, эм 48 кг) Жүдо бөхийн 48 кг-ийн жинд манайхаас олимпод зодоглох тамирчин.

М.Бундмаа (жүдо, эм 52 кг) Монгол Улсын гавьяат тамирчин тэрээр ЦЕГ-ын “Хүч” спортын хорооны тамирчин. Самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр өнгөрсөн онд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс алтан мадель, Азербайжаны Баку хотноо зохиогдсон “Дэлхийн мастерууд”-ын тэмцээнээс хүрэл медаль, Хятад улсын Гуанжоу хотноо зохиогдсон Азийн 16 дахь наадамд мөнгөн медаль хүртэж спортын өндөр амжилт үзүүлсэн юм.

Д.Сумъяа (жүдо, эм 57 кг) “Хилчин” спорт хорооны тамирчин тэрээр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос тивүүдийн эрхийн дүрмийн дагуу чансаагаараа 14 дүгээрт жагссан учраас Лондонгийн олимпод оролцохоор болжээ.

Ц.Мөнхзаяа (жүдо, эм 63 кг) ОУХМ тэрээр жүдо бөхийн 63 кг-ын жинд манайхаас олимпод зодоглох юм.

П.Лхамдэгд (жүдо, эм -78 кг) Олимпийн өмнөх жилийг гайхалтай амжилтаар эхлүүлж, “Дэлхийн цом”, “Гран-при” гээд Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн ОУХМ тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн юм. Ингэснээр энэ удаагийн олимпод явах эрхээ авсан билээ.

О.Гүндэгмаа (буудлага, эм гар буу) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин тэрээр буудлагын спортын “Гран при” тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр олимпод орох эрхээ өвөртөлсөн юм.

Н.Баяраа (буудлага, эр урт буу) Катарын нийслэл Доха хотноо болсон буудлага спортын Азийн аварга шал¬гаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрээр олимпод оролцох эрхээ аваад байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.03.12 11:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Aug.13.12 2:06 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.05 4:54 pm
Posts: 891
Location: BUDUUNUUD
Bo'hiin oron geed l tseejee deldeed bdag no'hduud jin bolgond medali awaxaaa baig gexed jin burt ERX awaad bmaar yum daa

_________________
I Love МУ


Top
   
PostPosted: Aug.13.12 9:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бүх жинд эрх авч байгаа бөхийн орон хаана байгаа юм бэ. Орос, Иран хүртэл бүх жинд ороогүй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.13.12 1:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.05 4:54 pm
Posts: 891
Location: BUDUUNUUD
Tgd umuurch bga bdal uu. Ternii toloo l zutgex xeregtei. Bidnii goridoj bgaa undsen turul l boh, boks yum chini teriigee l chaddag bx estoi.
Medali awsan ornuud dotroos Kazakstan.iig 1 xarchaarai.

_________________
I Love МУ


Top
   
PostPosted: Aug.13.12 4:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүүе өмөөрөлгүй яадаг юм.

2008 онд бөхийн төрлөөр нэг медаль авч байсан бол 2012 онд 3 медаль авчихаад байна шүү дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.14.12 3:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.05 4:54 pm
Posts: 891
Location: BUDUUNUUD
[color=#400080]Xezee ch xurexgui met mash tom zorilgo tawij l ajillax xeregtei gej uzeed bgaa yum bi.
Enuuxend bgaa yumiig tom zorilgoo bolgood terendee xurch chadaxgui boloxoooroo 77 shaltag toochdogoo boliod l tom yumnii araas, tom zorilgo, tom zutgeltei.[
Erx awsan l bol Olympiin awargaa baig gexed zaawal medali awax shaardlaga tawiya. Gants ch xojil bguulj chadaxgui bol shigshee bagaas xasax g.m[color]

_________________
I Love МУ


Top
   
PostPosted: Aug.15.12 9:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Их аварга буруу л ойлгоод байх шиг.

Олимод оролцоно гэдэг бол том зорилго шүү дээ. Медаль авна гэдэг бол хүрэхгүй маш том зорилго. Бүгд медаль авна гэдэг бол мөрөөдөл юм л даа. Мөрөөдөл зорилго хоёр хоорондоо ялгаатай.

Зорилго тавьж болно. Гэхдээ хүрэх боломжтой зорилго тавих хэрэгтэй.

ЖИшээ нь Чиний бүгд медаль авна гэж хэлж байгаа бол тулаанд ганц ч цэргээ алдахгүй ялалт байгуулах гэж байгаа цэргийн даргын мөрөөдөлтэй ижил сонсогдож байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.15.12 3:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Gehdee Tsagaanbaatar, Burmaa 2g bol bangadah heregtei

_________________
Mongolian Gambler


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited