#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 9:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Oct.06.11 1:10 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
2 олимпийн аваргууд хэзээ эрхээ авах юм болдоо эсвэл хийдгээ хийсэн гээд занхайгаад оркүн боловуу хэхэ


Top
   
PostPosted: Oct.06.11 1:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
DeFenSe wrote:
2 олимпийн аваргууд хэзээ эрхээ авах юм болдоо эсвэл хийдгээ хийсэн гээд занхайгаад оркүн боловуу хэхэ


Тэр хоёр ээ дээ мэдэхгүй дээ. Бараг л авч чадахгүй биздээ. Одоо бол тэр хоёрт дийлдэх хүн бараг л үгүй л болов уу. Түвшинбаяр жиндээ гавихгүй л байналээ шдээ. Бадар-Ууганг би лав том тэмцээнд орж байна гэж дуулаагүй. Тийм хүн ч хэцүүхэн л байна байхдаа. Дахисан аврага авчихвал юу ярихавдээ. Гэхдээ энэ бол бүтэхгүй мөрөөдөл биз.

Ямар ч л байсан ядаж эрхээ авч оролцоосой гэж хүсэж байна.Нэр нүүр байна даа

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Oct.06.11 10:18 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Сэрдамба Лондон 2012-т юм дуулгах вий.
Олимпын хос медаль, дэлхийн аваргын хос медальтай МУ-ын анхны тамирчин болох ч юм билүү.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Oct.06.11 12:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
bet20 wrote:
Сэрдамба Лондон 2012-т юм дуулгах вий.
Олимпын хос медаль, дэлхийн аваргын хос медальтай МУ-ын анхны тамирчин болох ч юм билүү.


Тэгээсэй л гэж хүсэж байна. Тэгвэл ч ёстой Монгол Улсын баатарын хэмжээнд үнэлэгдэх байлгүй дээ. Бат-Үүл баатар аваад байхад ийм зүйл хийж байгаа хүмүүст нь Баатар өгмөөр юм.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Oct.06.11 12:55 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Ингээд л улс төрлүү хальтирах нь :razz:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Oct.07.11 1:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Төгсцогт, Жавхлан хоёрыг ялдаг боксчид нь аваргын төлөө гарч ирвэл тэр хоёр олимпийн эрх авах юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.09.11 10:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ж.Урантунгалаг олимпийн эрхээ авлаа

Ираны Тегеран хотноо байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр олимпийн эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчдаас ОУХМ Ж.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг нар цэц сорьсноос Ж.Урантунгалаг 609 оноогоор урьдчилсан харваанд тэргүүлсэн бол Ч.Оюунсүрэн 586 оноогоор долдугаар байрт шалгарч, хоёул шигшээ харваанд шалгарчээ. Улмаар шигшээ харваанд Ж.Урантунгалаг Шри Ланка улсын тамирчинг Дилхара Салгадог, дараа нь Ираны Сарех Асадиг ялснаар аваргын төлөө харвах эрхтэй болоод байна. Түүний өрсөлдөгч нь Индонезийн харваач Юлияна Рочмавати юм. Харин Ч.Оюунсүрэнгийн тухайд шөвгийн наймын шатанд Малайзын тамирчин Сяафика Нурул Хашимд ялагдсан байна.
Олон улсын байтын холбооноос Лондонгийн олимпийн эрх олгох журмын дагуу энэхүү тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох учир Ж.Урантунгалаг ямартай ч ирэх жил Лондонг зорих эрхтэй болоод байна. Ингэснээр Монголын байт сурын тамирчдаас олимпийн хоёр дахь эрхийг авч байна. Өмнө нь ОУХМ Ж.Гантөгс

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.04.12 12:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
'МСS Виста' клубын тамирчин, спортын мастер А.Тамир, 'Хангарьд' спорт клубын тамирчин, усан спортын дэд мастер, Г.Оюунгэрэл нар Лондонгийн Олимпод өрсөлдөхөөр боллоо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.12.12 2:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.16.05 12:41 am
Posts: 6850
Location: Third Mind
52 кг: Н.Төгсцогт (Гавьяат тамирчин)
69 кг: Б.Түвшинбат (ОУХМ)

ene 2 maani erkhee avlaadaa boxiihon maani ch ym duulgah baihdaa 8)

_________________
Invisible touch


Top
   
PostPosted: Apr.12.12 1:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
Tuvshinbat gej mundag massive power tei tsohidog enkhbat shig boxer garch irj baigaan baina daa.

Iishee orj Azias erh avah temtseen uzeerei
http://www.youtube.com/aibaboxingtv?21dfd070

_________________
Strength for the weak


Top
   
PostPosted: Apr.30.12 12:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
П.Өнөрбат олимпийн эрх авч алтан медалиар энгэрээ мялаалав

Хятадын Тайюань хотноо олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт эхэлсэн.

Тэмцээнд улсаа төлөөлөн зодоглож буй тамирчдаас П.Өнөрбат Туркийн тамирчинг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрхээ биелүүллээ. Ийнхүү тэрбээр “Лондон-2012”-ыг зорих Монголын тамирчдын тоог нэгээр нэмэв. Олимпийн эрх олгох журмын дагуу энэ удаагийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн төрөлд эхний гурав, харин эмэгтэйчүүдийн төрөлд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад эрх олгох юм. П.Өнөрбат 74 кг-ын жинд зодоглож, эхний тойрогт хийлж, удаах тойрогтоо Вьетнамын Кан Тат Дуг 4-0, 4-0-ээр хоёр үед, Хятадын Жан Чуняаог 4-0, 0-1, 4-1 харьцаатай ялсан. Мөнгөн медалийн төлөө Туркийн тамирчин Демират Сонерыг 1-0, 0-3, 5-0 харьцаатай ялснаар “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой болсон юм. Энэ барилдааны дараа П.Өнөрбат аваргын төлөө Унгарын тамирчин Габор Хатостой зодоглож 1-0, 2-2 харьцаатай ялснаар алтан медаль хүртсэн. Манай эмэгтэй тамирчид өчигдрөөс эхлэн эрхийн төлөө барилдаанаа хийсэн. Энэ удаагийн олимпийн эрхийн тэмцээн 48 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглох юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.30.12 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
16. Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, 48 кг/
17. С.Бямбацэрэн /чөлөөт бөх, 55 кг/
18. О.Бурмаа /чөлөөт бөх, 72 кг/

Нэр олимпийн эрх авсан байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.03.12 9:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
олимп хөгжил санд байгууллагаараа нэг өдрийн цалингаа хандивлав.

манай залуус санаачлага гаргаад байгууллагаараа цалингаа хандивлах талаар ярилцаарай. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.03.12 8:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Пөөх 18 болчихсым үү
Манайхан сайн байнашүү

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.07.12 9:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Финляндад болж байгаа “Лондон-2012” Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96 кг жингийн барилдаанууд болж 55 кг-ын жинд МУГТ Б.Наранбаатар, 84 кг-ын жинд СМ О.Үйтүмэн нар олимпын эрх авлаа.Ийнхүү манай улс “Лондон-2012” Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлөөр 8 эрхтэй боллоо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.07.12 9:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Лондонд зодоглох жүдочдын нэрсийг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарлалаа. ОУЖБХ-ны дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих эрхтэй болж байгаа юм. Ингэснээр нийт 252 бөх олимпийн эрхээ авч байна. Монголын жүдочдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Гэхдээ аль жинд ямар тамирчнаа илгээхээ улс нь шийдэх тул Монголын нийт найман жүдоч Лондонгийн татамид хүч сорих болж байна. Эрхээ шууд авч буй тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /596 оноо, 9-рт/, Г.Болдбаатар /594 оноо, 12-рт/, Ч.Болдбаатар /550 оноо, 15-рт/
66 кг: Х.Цагаанбаатар /1164 оноо, 2-рт/, С.Мияарагчаа /890 оноо, 9-рт/
73 кг: С.Ням-Очир /860 оноо, 5-рт/
-100 кг: Н.Түвшинбаяр /896 оноо, 5-рт/, Б.Тэмүүлэн /622 оноо, 13-рт/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /690 оноо, 5-рт/
52 кг: М.Бундмаа /1302 оноо, 2-рт/
63 кг: Ц.Мөнхзаяа /814 оноо, 7-рт/
-78 кг: П.Лхамдэгд /900 оноо, 7-рт/

Олимпийн наадмын эрхийн оноо олгох уралдаан, тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард өрнөсөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс дуусгавар болж, ОУЖБХ ийнхүү эцсийн байдлаар олимпод зодоглох тамирчдын нэрсийг гаргаж байна. Гэхдээ тус холбооны тивүүдэд эрх олгох дүрмээр дээрх 252 тамирчнаас гадна дахин 100 жүдочид олимпийн наадамд хүч үзэх боломж олгоно, ингэхдээ нэг улсаас нэг л тамирчинг сонгох ажээ. Тэдгээр 100 тамирчны нэрсийг тавдугаар сарын 10-нд зарлах юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.07.12 9:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Нэг жинд нэг улсаас нэг тамирчин орох болохоор эрэгтэйчүүдээс хэнийгээ явуулахаа шалгаруулалтаар шийдэх болж дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.20.12 6:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос тивүүдийн эрхийн дүрмээр нийт 100 жүдочид олимпийн эрх олгосныг зарлалаа. Дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн жинд эхний 14 байрт эрэмбэлэгдсэн нийт 252 жүдочоос гадна ийнхүү тивүүдийн эрхээр 100 тамирчин нэмэгдэж байгаа юм.
Ингэхдээ Ази тивээс 20 тамирчин сонгосон бөгөөд жүдочдыг жин, төрөл ялгалгүй /дээрх эрх авсан тамирчдыг оролцуулахгүйгээр/ жагсааж, эхний 20 тамирчинд олимпийн эрх олгожээ. Гэхдээ нэг улсаас нэг тамирчин, мөн нэг жинд хоёроос илүүгүй гэсэн дүрэм баримталсан байна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 350 оноогоор 27 дугаар байрт эрэмбэлэгдээд байсан ОУХМ Д.Сумъяа тэрхүү 100 тамирчны тоонд багтаж, Лондонгийн олимпийн наадамд зодогдох боломжтой болжээ.

Ийнхүү Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй тав, нийт есүүлээ Лондонгийн олимпийн татамид гарах эрхтэй боллоо. Уг нь Монголын жүдочдоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын гурав, 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, мөн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар Лондонгийн олимпийг зорих эрхээ өвөртлөөд буй ч аливаа улс орон нэг жинд нэг л тамирчнаа сойх тул Монголын Жүдо бөхийн холбоо дээрх тамирчдын чухам хэнийг нь Лондонд илгээхээ шийднэ. Лондонгийн олимпийн мэдүүлэг хүлээн авах хугацаа зургадугаар сүүлчээр дуусгавар болох тул тэрхүү хугацааг дөхүүлж байгаад олимпийн татамид эх орноо төлөөлөх тамирчныг зарлана гэдгийг МЖБХ хэлж байна. Энэ нь нэг талаас тамирчдын сэтгэл зүй, нөгөө талаар бусад орны тамирчдад судлагдахаас зайлсхийж буй ажээ.

Олимпийн эрх авсан жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн


Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.30.12 9:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүндийн өргөлтөөр Баярмааг цагаан хуудсаар оруулах гэж хөөцөлдөж байгаа гэсэн бас Байт харвааны багийн тэмцээн байгаа гэсэн байх аа.

Өөр эрх авах тамирчин байна уу.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.04.12 3:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Олимпод оролцох жудочид тодорлоо.


Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг,
66 кг: Х.Цагаанбаатар,
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр,


Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

Чөлөөтийнхөн нэрсээ тодруулаагүй байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.07.12 5:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
Chuluutiihunuus Chuukagaa sain barilduulaad, Judo oos Tuvshinbayar avargaa turuuluuleed, Boksoos Serdambaa avargaluulbal saihan Olimp bolohnee.

_________________
Strength for the weak


Top
   
PostPosted: Jun.07.12 9:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Буудлагаас Гүндэгмааг хэлэхгүй байж болохгүй ээ. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.07.12 10:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Миарагчаа ямар азгүйн бээ.
Энэ жил ч олон тамирчин найдлагатай байна даа. Тэхдээ Түвшинбаярын өмсдөг мэхийг заавал дамжиж хийхээр дүрэмдээ оруулсан гэж сонссон

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.15.12 8:44 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: Feb.23.07 5:40 pm
Posts: 1189
Location: London
Za mongoliin tamirchdiin onoolttoi odor tsag huvaari ch ym u tiim ym garsn ym bol u ali odor heden tsagaas gdgiig ni medehku bolohoor ticket avch chadaagui l bn medeeleltei hu bval huvaaltsaach ho

_________________
JUST BRING IT!


Top
   
PostPosted: Jun.15.12 9:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9952
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
anit wrote:
Za mongoliin tamirchdiin onoolttoi odor tsag huvaari ch ym u tiim ym garsn ym bol u ali odor heden tsagaas gdgiig ni medehku bolohoor ticket avch chadaagui l bn medeeleltei hu bval huvaaltsaach ho


оноолт нь ч гараагүй л дээ.

Спортын төрлүүд нь хэдний өдөр явагдах тухай хуваар нь бол гарсан байгаа.

http://www.london2012.com/schedule-and-results/


Албан ёсны сайт.

http://www.london2012.com/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.16.12 8:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: Feb.23.07 5:40 pm
Posts: 1189
Location: London
Mmm tegeheer unen burheg yma

_________________
JUST BRING IT!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited