#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.22.18 7:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.20.11 3:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image
Image
Image

Олимпын эрх авсан тамирчид

1. Бат-Очирын Сэр-Од Хөнгөн атлетик
2. Лувсанлхүндэгийн Отгонбаяр Хөнгөн атлетик
3. Отрядын Гүндэгмаа Буудлага
4. Ж.Гантөгс Байт харваа
5. Батцэцэг Чөлөөт бөх
6. Жаргалсайханы Чулуунбат Чөлөөт бөх
7. Пүрэвдоржийн Сэрдамба Бокс
8. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ
9. Бишиндээгийн Урантунгалаг Байт харваа
10. Нянтайн Баяраа Буудлага
11. А.Тамир Усан спорт
12. Г.Оюунгэрэл Усан спорт
13. Н.Төгсцогт Бокс
14. Б.Түвшинбат Бокс
15. П.Өнөрбат Чөлөөт бөх
16. Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, 48 кг/
17. С.Бямбацэрэн /чөлөөт бөх, 55 кг/
18. О.Бурмаа /чөлөөт бөх, 72 кг/
19. Б.Наранбаатар чөлөөт бөх
20. О.Үйтүмэн чөлөөт бөх
21. Д.Төмөрхүлэг Жудо
22. Х.Цагаанбаатар Жудо
23. С.Ням-Очир Жудо
24. Н.Түвшинбаяр Жудо
25. М.Уранцэцэг Жудо
26. М.Бундмаа Жудо
27. Ц.Мөнхзаяа Жудо
28. П.Лхамдэгд Жудо
29. Д.Сумъяа Жудо
...

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Galaa039 on Jul.23.12 1:06 pm, edited 13 times in total.

Top
   
PostPosted: Apr.20.11 3:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ

Image

“Лондон-2012” олимпийн эрх олгох босго жил хамгийн анхны олимпийн эрхийг манайхаас марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од эх орондоо авчирлаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос баталсан болзол ёсоор олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор “хаалга”-аа нээж, олон орны марафончид шандас сорих аяндаа мордсон билээ.

“IAAF Golden Label” буюу нийт 17 марафон уралдаанд “айргийн арав”-т шалгарвал “Лондон-2012”-т оролцох эрхийн бичгээ өвөртлөх хатуу журамтай ажээ. Мөн энэ зуны наймдугаар сарын сүүлчээр БНСУын Дэгү хотноо “хөшгөө нээх” ДАШТ-ий эхний 20-д барианд орсон гүйгч бас дээрх эрхэм болзлыг хангах учиртай байлаа. Гэвч “Афин-2004”, “Бээжин-2008” олимпод хоёронтаа хурд сорьсон ГовьАлтайн хөвүүн амжилтаа ахиулан ахиулсаар энэ удаа бүр эхний оролдлогоороо шууд “А” зэрэглэлийн эрхийг Кени, Бразил, Этиоп, Марокко, ОХУ, Австралийн тамирчдын хамт гуйж биш гуядаж авсан нь бахархалтай.

“Хүч” спорт хорооны тамирчин, 30 настай Б.Сэр-Од энэ удаа 2 цаг 11 минут, 35 секунд хурдалж, (Өмнөх рекорд нь 2.12,46) улсынхаа дээд амжилтыг шинэчилж, Африкийн “хүн хар гөрөөс”-нүүдээс монгол гүйгч огт дутахгүй гэдгийг дэлхийд нотлон харууллаа. Ийнхүү “Лондон-2012” олимпийн эрхийн үүд дөрөв дүгээр сарын 17-нд нээгдэн, манай бу сад төрлийнхөн энэ замаар гал цогтой урагшилж, өнөр бүлээрээ олимпийн наадмыг зорих болтугай. “Бээжин-2008”-ын өмнөх “Good Luck” олон улсын сорилт тэмцээнд зовхи нь өөдөө Сэр-Од хамгийн түрүүнд “Шувууны үүр” цэнгэлдэхэд цойлон барианд орж, алтан медалиар энгэрээ мялаан, Монголын олимпийн алтан замыг зассан бол энэ удаа ч Лондоны замаас нь “Лондон-2012” олимпод уралдах хамгийн анхны эрхийн бичгийг эх орондоо авчирч буй нь туйлын билэг дэмбэрэлтэй.

http://www.mongolnews.mn/i/18330

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.20.11 3:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жудо бөхийн хувьд чансаагаараа эрэгтэйчүүд эхний 24-т эмэгтэйчүүд эхний 16-т орвол шууд олимпын эрхтэй болно. Манай улсын 14 тамирчин энэ болзлыг хангаад байгаач нэг жинд нэг улсаас нэг тамирчин орно гэдэг шалгуураар 8 тамирчин орох боломжтой байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.23.11 1:20 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Сэр-oд :wd:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Apr.23.11 1:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11690
Location: universe
sayhan l olimp bolj bsan sanagdana.tegsen ireh jil bas boloh gej bdag

_________________
i am no1


Top
   
PostPosted: May.10.11 9:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Л.Отгонбаяр "Лондон-2012" олимпийн эрх авлаа

Тавдугаар сарын 8-нд Чехийн Праг хотноо зохиогдсон Лондонгийн зуны олимпийн эрх олгох "Праг-2011" олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Л.Отгонбаяр амжилттай оролцлоо. Тэрээр 2:39:40 секунд гүйж наймдугаар байрт шалгарснаар олимпийн эрх авч, Монгол Улсын дээд ажмилтыг эвдлээ. Эл өдөр тус хотноо цагдаагийн марафоны ДАШТ зохиогдсон бөгөөд Л.Отгонбаяр уг тэмцээнд уралдаж алтан медаль хүртжээ. ОУХМ Л.Отгонбаяр нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа, "Ажнай" корпорацийн тамирчин юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.10.11 9:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Хөөх сайхан мэдээллүүд байна. Ингэхэд тэр чансаагаараа ороод эрхээ авч байгаа 8н тамирчны нэрийг бичээд өгөөч. Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.10.11 10:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны эхний чансаа гарлаа. Азербайжаны Баку хотод энэ сарын 15-16-нд жин бүрийн шилдэг 16 жүдочийн “Мастерс” тэмцээн болсон тул хүснэгтийн тэргүүн хэсэгт байр, чанарын ихээхэн өөрчлөлт оров. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШШГЕГ-ын тамирчин Х.Цагаанбаатар 2010 оны сүүлийн чансаа гарахад 66 кг-ын жинг 1310 оноотой тэргүүлж байлаа. Харин тэрбээр Бакуд түрүүлснээр чансааны 400 оноо нэмж, жилийн өмнө авсан онооны 50 хувь нь бодогдох дүрмийн дагуу 100 оноо хасагдан, нийт 1610 оноогоор дэлхийн чансааг илт тэргүүлж байна. Тэгвэл “Мастерс”-ийн эхний даваанд өвдөг шороодсон энэ жингийн гол өрсөлдөгч С.Мияарагчаа шинэ чансаагаар долоод бичигджээ.


-100 кг-ын чансааны 17 дугаарт бичигдэж байсан Баттулгын Тэмүүлэн хамгийн том үсрэлт хийв. Тэрбээр дэлхийн шилдгүүдийн тулаанд хүрэл медаль хүртсэнийхээ хүчинд 120 оноо авч, 12 руу огшлоо. Түүнчлэн 60 кг-ын жинд медалийн төлөө хүч үзсэн Ч.Болдбаатар 22 дугаар байраа гурваар ахиулав. Энэ оны эхни чансааны “Топ-10” болон Монголын тамирчдын амжилтыг дороос үзнэ үү.

Эрэгтэй 60 кг (чансаанд 181 жүдоч бичигдэв):

1. Ришод Собиров (Узбекистан) 1986
2. Хироаки Хираока (Япон) 1218
3. Георгий Зантарая (Украин) 1090
4. Арсен Галстян (ОХУ) 1040
5. Беслан Мудранов (ОХУ) 788
6. Жероэн Моорен (Голланд) 782
7. Людвиг Пайшер (Австри) 758
8. Элио Верде (Итали) 688
9. Масааки Фүкүока (Япон) 660
10. Амиран Папинашвили (Гүрж) 604
... 13. Ганбатын Болдбаатар 534
... 17. Даваадоржийн Төмөрхүлэг 470
... 19. Чимэд-Ёндонгийн Болдбаатар 398
... 32. Дашдаваагийн Амартүвшин 236
... 114. Отгоны Чинбат 36
... 136. Батцэцэгийн Батгэрэл 20

66 кг (252 жүдоч)

1. Хашбаатарын Цагаанбаатар 1610
2. Алим Гаданов (ОХУ) 1226
3. Ким Жү-Жинь (БНСУ) 1040
4. Муса Могушков (ОХУ) 962
5. Сугои Уриарте (Испани) 938
6. Миклош Унгвари (Унгар) 858
7. Санжаасүрэнгийн Мияарагчаа 796
8. Жюнпей Моришита (Япон) 768
9. Рок Дракшич (Словен) 768
10. Леандро Кунья (Бразил) 686
...39. Бүүвэйбаатарын Хишигбаяр 208
...137. Ганболдын Хэрлэн 32
...193. Батцэцэгийн Батгэрэл 12
...212. Даваасүрэнгийн Дөлгөөн 8

73 кг (273)

1. Ван Ки-Чунь (БНСУ) 1848
2. Хироюки Акимото (Япон) 1300
3. Мансур Исаев (ОХУ) 1080
4. Дирк ван Тишельт (Бельги) 920
5. Ясүхиро Авано (Япон) 864
6. Декс Элмонт (Голланд) 804
7. Володимир Сорока (Украин) 700
8. Аттила Унгвари (Унгар) 682
9. Николас Триттон (Канад) 670
10. Жоао Пина (Португал) 640
... 12. Сайнжаргалын Ням-Очир 566
...42. Ганболдын Пүрэвдорж 170
...89. Ганбаатарын Одбаяр 72
...98. Санжаасүрэнгийн Мияарагчаа 60
...132. Одсүрэнгийн Болд-Эрдэнэ 32
...150. Хашбаатарын Цагаанбаатар 24
...210. Далайн Энхболд 10

81 кг (240 жүдоч)

1. Ким Жэ-Бум (БНСУ) 1650
2. Леандро Гильеро (Бразил) 1140
3. Иван Нифонтов (ОХУ) 1050
4. Еван Бартон (Их Британи) 940
5. Сиражудин Магомедов (ОХУ) 850
6. Такахиро Накаи (Япон) 810
7. Флавио Канто (Бразил) 720
8. Сон Дэ-Нам (БНСУ) 720
9. Масахиро Такамацү (Япон) 708
10. Гильям Элмонт (Голланд) 704
... 56. Отгонбаатарын Ууганбаатар 122
... 70. Дамдинсүрэнгийн Нямхүү 90
... 101. Гантөмөрийн Дашдаваа 48
... 124. Баярсайханы Амбасэлмаа 32
... 132. Рэгдэлийн Анхбаатар 26
... 167. Ганы Түвшинжаргал 16

90 кг (190 жүдоч)

1. Такаши Оно (Япон) 1760
2. Кирилл Денисов (ОХУ) 1300
3. Элхан Маммадов (Азербайжан) 1072
4. Дилшод Чориев (Узбекистан) 1002
5. Илиас Илиадис (Грек) 1000
6. Уго Пессанья (Бразил) 878
7. Дайки Нишияма (Япон) 830
8. Тьяго Камило (Бразил) 732
9. Варлам Липартелиани (Гүрж) 684
10. И Кюү-Вонь (БНСУ) 564
... 38. Эрдэнэбилэгийн Энхбат 216
... 85. Сайнжаргалын Батбаяр 56
... 132. Батбаярын Ариун-Эрдэнэ 18
... 133. Дамдинсүрэнгийн Нямхүү 18
... 141. Гантөмөрийн Дашдаваа 16


-100 кг (155 жүдоч)

1. Такамаса Анаи (Япон) 1940
2. Элко ван дер Геест (Бельги) 1220
3. Тагир Хайбулаев (ОХУ) 1020
4. Сергей Самойлович (ОХУ) 996
5. Максим Раков (Казахстан) 952
6. Хван Хи-Тэ (БНСУ) 944
7. Лучиано Корреа (Бразил) 890
8. Хенк Грол (Голланд) 872
9. Рамадан Дарвиш (Египет) 870
10. Яухен Бядулин (Беларусь) 680
... 12. Баттулгын Тэмүүлэн 596
... 27. Найдангийн Түвшинбаяр 300
... 88. Энхбатын Тулга 40
... 106. Батсуурийн Бат-Орших 20

+100 кг (148 жүдоч)

1. Тедди Ринье (Франц) 1900
2. Ислам Эль-Шехаби (Египет) 1440
3. Андреас Тольцер (Герман) 1168
4. Кейжи Сүзүки (Япон) 968
5. Казүхико Такахаши (Япон) 930
6. Абдулло Тангриев (Узбекистан) 728
7. Ким Сун-Минь (БНСУ) 684
8. Барна Бор (Унгар) 644
9. Ким Сү-Вань (БНСУ) 602
10. Оскар Брэйсон (Куба) 590
... 59. Доржпаламын Ганхуяг 96
... 75. Хадбаатарын Мөнхбаатар 58
... 82. Болдпүрэвийн Сугаржаргал 42
... 97. Баярсайханы Төгөлдөр 30
... 113. Найдангийн Түвшинбаяр 16
... 137. Алтангэрэлийн Давааням 4

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.10.11 10:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
эмэгтэй нь олдохгүй байна аа

эмэгтэй бас хэдэн хүн нэг жинд давхардсан байсан.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.10.11 7:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Цагаанбаатар тэгүүл сайн байгаан байна шд. Харин Мияарагчаа ямар азгүйн бээ. Тэхдээ энэнээс өөр байдлаар эрх авч болно биз дээ? (Энэ талаар огт мэдэхгүй ээ олимп болохоор нь л баясаад дэмжээд байдаг болохоос :oops: )

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.10.11 9:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
нэг жинд нэг улсаас нэг бөх оролцоно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.17.11 12:11 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://www.issf-sports.org/xmlresultpag ... nior=False

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: May.19.11 12:52 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.17.11 9:36 am
Posts: 14
Galaa039 wrote:
эмэгтэй нь олдохгүй байна аа

эмэгтэй бас хэдэн хүн нэг жинд давхардсан байсан.

emegteig n olood tawiad ogooch


Top
   
PostPosted: May.19.11 8:28 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Gundegmaa olympiin 3 dahi erhiig avlaa: http://www.issf-sports.org/xmlresultpag ... nior=False

The Silver medal went to Beijing’s Olympic Silver medallist, Otryad Gundegma, 32, from Mongolia, who finished behind Chen mirroring the final of the 2008 Games. The Mongolian shooter, ranked 17th in the world, moved up from the third place securing the Silver and an Olympic pass for London 2012 with a total score of 789.8 points.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: May.30.11 11:26 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.30.11 11:06 pm
Posts: 7
Location: Mongolia Zavkhan
Galaa039 wrote:
эмэгтэй нь олдохгүй байна аа

эмэгтэй бас хэдэн хүн нэг жинд давхардсан байсан.


6n sariin 2dohi doloo honogt delhiin chansaaa shinchlegdene adobe reader suulgaad judo alban yosnii site {http://www.intjudo.eu/} orood world ranking list gj bga tend er emgvi bnlee

_________________
Guitar is My Weapon


Top
   
PostPosted: Jun.09.11 9:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
traffic wrote:
Монголын жүдочид дэлхийн чансаанд:

Эрэгтэй 60 кг:
1. Ришод Собиров /Узбекистан/ - 2370 оноо
2. Георгий Зантарая /Украйн/ - 1224
3. Хироаки Хираока /Япон/ - 1000

...12. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 582
...16. Г.Болдбаатар /Монгол/ – 510
17. Ч.Болдбаатар /Монгол/ – 500

Эрэгтэй 66 кг:
1. Х.Цагаанбаатар /Монгол/ - 1478 оноо
2. Алим Гаданов /ОХУ/ - 1340
3. Жунпей Моришита /Япон/ - 1280

... 10. С.Мияарагчаа /Монгол/ - 712

Эрэгтэй 73 кг:
1. Ван Ки-Чун /БНСУ/ - 1524 оноо
2. Дирк ван Тичелт /Бельги/ - 1010
3. Декс Элмонт /Голланд/ - 1000

... 16. С.Ням-Очир /Монгол/ - 486

Эрэгтэй 81 кг:
1. Ким Жэ-Бум /БНСУ/ - 1760 оноо
2. Леандро Гуильерро /Бразил/ - 1300
3. Иван Нипонтов /ОХУ/ - 882

...63. О.Ууганбаатар /Монгол/ - 63

Эрэгтэй 90 кг:
1. Илиас Илиадис /Грек/ - 1416 оноо
2. Такаши Оно /Япон/ - 1306
3. Дайки Нишияма /Япон/ - 1288

...36. Э.Энхбат /Монгол/ - 266

Эрэгтэй -100 кг:
1. Такамаса Анаи /Япон/ - 1536 оноо
2. Хенк Грол /Голланд/ - 1224
3. Максим Раков /Казахстан/ - 1084

... 14. Н.Түвшинбаяр /Монгол/ - 582
15. Б.Тэмүүлэн /Монгол/ - 580

Эрэгтэй +100 кг:
1. Тедди Ринье /Франц/ - 2080 оноо
2. Ислам эль Шехаби /Египет/ - 1540
3. Андреас Тоелцер /Герман/ - 1186

...73. Б.Сугаржаргал /Монгол/ - 61
...91. Х.Мөнхбаатар /Монгол/ - 40

Эмэгтэй 48 кг:
1. Томоко Фүкүми /Япон/ - 1830 оноо
2. Харуна Асами /Япон/ - 1610
3. Алина Думитру /Румын/ - 1110

... 15. М.Уранцэцэг /Монгол/ - 566
... 26. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ - 336

Эмэгтэй 52 кг:
1. Юүка Нишида /Япон/ - 1830 оноо
2. Мисато Накамура /Япон/ - 1660
3. М.Бундмаа /Монгол/ - 1292

Эмэгтэй 57 кг:
1. Каори Мацүмото /Япон/ - 1850 оноо
2. Тельма Монтейро /Португаль/ - 1548
3. Сабрина Фильцмозер /Австри/ - 1264

... 28. Т.Баттөгс /Монгол/ - 282

Эмэгтэй 63 кг:
1. Ёшиэ Уэно /Япон/ - 1888 оноо
2. Гевриз Эманэ /Франц/ - 1760
3. Клаудия Малцанн /Герман/ - 1030

... 12. Ц.Мөнхзаяа /Монгол/ - 644

Эмэгтэй 70 кг:
1. Люси Деко /Франц/ - 1832 оноо
2. Эдит Бош /Голланд/ - 1350
3. Анетт Мешарос /Унгар/ - 1276

... 29. Ц.Наранжаргал /Монгол/ - 250

Эмэгтэй -78 кг:
1. Акари Огата /Япон/ - 1424 оноо
2. Ян Сьюли /Хятад/ - 1396
3. Каяла Харрисон /АНУ/ - 1266

...14. П.Лхамдэгд /Монгол/ - 618

Эмэгтэй +78 кг:
1. Мегүми Тачимото /Япон/ - 1650 оноо
2. Мика Сүгимото /Япон/ - 1210
3. Цинь Цьян /Хятад/ - 1164

...28. Д.Цэрэнханд /Монгол/ - 283

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.16.11 2:56 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Чөлөөтийнхөн, боксынхоны эрхийн тэмцээн болоогүй байгаамуу?

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jun.16.11 5:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Дэлхий, азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрхээ авцгаана.

Эрх олгох тэмцээнүүд нь болоогүй л байна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.08.11 7:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image
Ж.Гантөгс олимпийн эрх авлаа
Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн Монголын тамирчин Ж.Гантөгс зорилгоо биелүүлж, олимпийн эрхээ авлаа. Италийн Турин хотноо болж буй дэлхийн аваргад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн тэрбээр дөнгөж саяхан шөвгийн 16-д Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдөж, 6:0 харьцаатай ялагдсан юм. Шөвгийн наймд шалгарсан тамирчдад Лондон-2012 зуны олимпийн наадмын эрх олгох болзолтой ч өмнө нь бичигдсэн тамирчид багийн харваанаас хэдийнэ олимпийн эрхээ халаасалсан учир манай тамирчин ирэх жил Лондонг зорих Монголын тамирчдын бүрэлдэхүүнд багтах болж байна. Эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Италийг зорьсон Монголын байтынхаас цор ганц найдвар болоод байсан Ж.Гантөгс өчигдөр эхэлсэн recurve төрлийн хувийн харваанд Ирланд болон Польшийн харваарчдыг ялснаар шилдэг 32-т шалгараад байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр гуравдугаар шатанд Японы тамирчин Хидеки Кикүчиг 7:3 харьцаатай хожсоноор наймны нэг шигшээд шалгарч, улмаар Канадын тамирчинд ялагдал хүлээсэн. Гэхдээ шөвгийн 16-д шалгарсан амжилт нь түүнд олимпийн эрх авчрахад хангалттай байлаа.

Ийнхүү Ж.Гантөгс Лондонд болох олимпийн наадамд оролцох эрхтэй болсон Монголын дөрөв дэх тамирчин боллоо. Сануулахад, Монголын тамирчдаас хөнгөн атлетикийн төрөлд /марафон/ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар, буудлагын төрөлд олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа нар Лондонг зорих эрхтэй болоод байгаа билээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.14.11 7:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
манай олим-н аварга түвшинбаяр яасан муу байнаа

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Sep.15.11 10:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад О.Насанбурмаа ямарч байсан эхний 6 байр орох нь тодорхой болж олимпийн эрх авлаа.

Медаль аваасай.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Sep.19.11 9:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ж.Чулуунбат ДАШТ-ын хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдаж 6 байрт ороод олимпын эрх авлаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Sep.20.11 11:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ширэн бээлийтнүүд дэлхийн аваргад мордоно
Боксын 2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ноос аравдугаар сарын 10-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотноо болно. ДАШТ 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг гэсэн 10 жингийн ангилалд аваргуудыг тодруулдаг. Эдгээрээс хамгийн хүнд +91 ба -91 кг-д тус бүр зургаа, бусад найман жингийн эхний 10 тамирчинд, нийт 92 боксчинд олимпийн эрх олгох дүрэмтэй. Монголын тамирчдын тухайд -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа сойно. ДАШТ-ий рингэнд тулалдах боксчдын бүрэлдэхүүнийг танилцуулбал:

49 кг: П.Сэрдамба (Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин)
52 кг: Н.Төгсцогт (Гавьяат тамирчин)
56 кг: Д.Отгондалай (ОУХМ)
60 кг: Б.Жавхлан (ОУХМ)
64 кг: У.Мөнх-Эрдэнэ (Гавьяат тамирчин)
69 кг: Б.Түвшинбат (ОУХМ)
75 кг: Т.Чулуунтөмөр (ОУХМ)
81 кг: С.Эрдэнэбаяр (ОУХМ) нар боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Д.Батсүрэн нарын удирдлага дор тулалдах юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Sep.27.11 4:14 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Мөнх-Эрдэнэ ч шийртэй юмаа. Миний мэдэхээр лав 10 жил нүдэлдэж байна. Олимпын аварга маань бэртэл гэмтэл хэр байгаан бол?

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Oct.05.11 9:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
49 кг: П.Сэрдамба (Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин)
64 кг: У.Мөнх-Эрдэнэ (Гавьяат тамирчин)
Nar olimpiin erh avlaa

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Oct.05.11 11:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Ямар ч байсан эрх авсан тамирчиддаа баяр хүргэе! Цагаанбаатар маань хэзээ эрхээ авах гээд байна даа. Баахан томорч өгч байдаг. Орохгүй болчихвий дээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited