kamikaze88 wrote:
Үндсэн дасгалуудынхаа хүчээ яаж сайжруулах вэ? Нэг жин дээрээ мөнхөрлөө хэхэ.
Цээжний шахалт 70kg 8 явчихаад байгаа 80 болгочихоор алингаа алдаж байж арай чүү 3 түлхэж байна хэхэ. 80 даа өөрөө 3 түлхээд дэмжүүлээд 6 хийгээд 4 удаа ороод байгаа. Ахих болов уу гэтэл яг л ийм байсаар нилээн удчихлаа...
Үндсэн таталт 120kg 3 удаа татаж байна лээ нэмээд 130 болгохоор хөндийрүүлж чадахгүй байсан ккк. Ихэнхдээ 100kg 8 удаа 4 оролтоор хийдэг хааяаа нэг дээшээ үзэхээр л яг энэ 130 дээр гацчихаад байна...
Суулт бол бүүр байхгүй ээ нуруу гэмтээснээс хойш ер нь айдастай байдаг болчихсон бараг дээшээ ч үзэе гэсэн бодолгүй болсон. 80kg 8 удаа 4 оролтоор бол суучихаад байгаа 90 болгохоор 3 аас дээш гарч чадахгүй байна лээ. Өмнө нь 100kg 8 удаа 4 оролтоор сууж л байсан нэг л сонин.
Биеийн жин нэмэгддэггүй ээ ууг нь 56kg байжийгаад хушганы уураг авч уугаад овоо нэмээд 63 хавьцаа болцон байсан чинь хоолны хордлого авч 3 хоног чацга тавиад байхгүй ээ ккк цаанаасаа нэмээд хэрэггүй ч гээд байгаамуу дохио өгөөд байх шиг бараг 60 руу хэд ч оров буцаад ямар нэг байдлаар алдчихаад байхын буцаад 55-57 хавьцаа болсоон

Жингүүдээ 10% багасгаж байгаад micro loading хийгээд үзэхгүй юу. Тэгээд dips, pullup гээд туслах дасгалуудаа хэр хийдэг вэ. Тэгээд амралт, хооллолт бас хэр байгаан. Амардаг өдрөө сайн foam roller-даад сунгаад сайн сэргээгээд өгвөл. Эсвэл хийдгээсээ бүр өөр програмаар 3 сар хийгээд үз. Jim wendler-н Building the Monolith гоё харагдаж байна лэ дэ.
Жинтэй чинь харьцуулахад өргөлтүүд чинь сайн л байна. Хооллолт, амралт сайн байж л жин нэмнэ шд.
Гэхдээ тэгээд жингийн хойноос хөөцөлдөөд хэрэггүй дэ. Гол нь эрүүл л байвал.