#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 8:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
PostPosted: Sep.10.15 10:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4151
Location: Байдаг газраа л байна
Лхагва гарагт буюу манай цагаар урьд шөнө Apple корпораци энэ намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаа Apple

хоёр шинэ iPhone буюу iPhone 6S, iPhone 6S Plus
том хэмжээтэй (12.9 инч) iPad буюу iPad Pro
Siri удирдлагатай, өөрийн App Store-той шинэ Apple TV
Apple Watch-ын зарим шинэчлэлтүүдийг танилцуулсан юм.
Мөн Apple анх удаагаа стайлус буюу iPad Pro-д зориулсан даралтын мэдрэгчтэй үзэг гаргасан байна.

Шинэ iPhone-уудын хувьд хүмүүсийн төсөөлж байсан шиг даралт мэдрэгч технологи буюу 3D Touch, 12 мегапикселийн сайжруулсан камер, илүү хурдан төв процессортой болжээ. Мөн өнгөний хувьд алтлаг ягаан (rose gold) сонголт шинэ iPhone-д нэмэгдсэн байна.

Ингээд бүтээгдэхүүн тус бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя.



iPhone 6S, iPhone 6S Plus


Мэдээж анх удаагаа ягаан өнгөтэй iPhone гарсан нь сонирхол татаж байна.

Үүнээс илүү сонирхолтой дэвшил нь яах аргагүй 3D Touch технологи. Аль нэг айкон дээр удаан дарахад янз бүрийн үйлдэлд зориулагдсан шорткатууд гарч ирнэ. Эсвэл арай чанга дарахад тухайн объектын preview гарч ирэх гэх мэт таны хурууны даралтын хүчээс, хугацаанаас хамаарч нэмэлт боломжуудыг харуулах болсон нь энэ технологийн онцлог. Өөрөөр хэлбэл хуруугаар удирдах нь урьд нь хоёр хэмжээст байсан бол одоо гурван хэмжээст түвшинд шилжжээ.



Шинэ iPhone-ууд шинэ A9 чиптэй гарчээ. Энэ нь шинэ iPhone-ий төв процессорын хурд 70 хувь, график процессорын хурд 90 хувь өмнөх загвараасаа нэмэгдсэн гэсэн үг.

Үүнтэй хамт гарах iOS 9 үйлдлийн систем нь News, Apple Music аппликэшнуудыг шинээр багтаасан.

Шинэ “Hey Siri” боломжтой болсон нь Siri-г ашиглахын тулд заавал Home товчин дээр удаан дарахгүй, зүгээр л "Hey Siri" хэмээх шидэт үгийг утсандаа хандан хэлдэг болгожээ.

Камерны хувьд 12 MP багтаамжтай болсон нь өмнөх загварынхаас 50 хувь илүү цэг агуулдаг, 4К видео бичих чадвартай, маш хурдтай авто фокустай болгожээ.

Шинэ камер нь бас Live Photos гэдэг шинэ боломжтой болсон бөгөөд цуврал олон зургаар GIF маягийн хөдөлгөөнт дүрс үүсгэдэг болсон байна. Ингэхэд танаас ямар нэг чадвар шаардахгүй, утас тань авсан зурагны өмнөх болон дараах 1.5 секундын дүрсийг дуутай нь бичиж аваад эвлүүлдэг програмтай болсон гэсэн үг. Авсан зурган дээрээ удаан дарахад л автоматаар ийм хөдөлгөөнт дүрсийг үүсгэнэ.



Ингэж үүсгэсэн хөдөлгөөнт дүрсээрээ утсандаа хөдөлгөөнт ханын цаас (animated wallpaper) хийх боломжтой болсон.

Эдгээрээс гадна эх бие нь 7000 series aluminum буюу тусгай хайлшаар хийгдсэн тул өмнөх загвар шиг хүчтэй даралтанд нугарах асуудал үүсэхгүй. Нүүрний шил нь ч өнөөдрийн хамгийн бат бэх хийцтэй технологиор бүтээгджээ.





iPhone 6S, iPhone 6S Plus утаснууд өмнөх загвартайгаа ижил үнэтэй гарна.

iPhone 6S, iPhone 6S Plus-ийн урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж есдүгээр сарын 25-наас худалдаанд гарч эхлэх гэнэ.

Харин iOS 9 хувилбарыг есдүгээр сарын 16-наас татаж авах боломжтой болно.



iPad Pro


Шинэ iPad Pro нь 12.9 инчийн том дэлгэц, тоглоом, энтертайментын өргөн боломж, бүтэн харагдах софт гарны товчлуур, олон програм зэрэг ажиллах горим (multi-tasking) зэрэг дэвшлүүдийг багтаажээ.

Цэгийн хэмжээс нь 2732 х 2048 буюу нийтдээ 5.6 сая цэгтэй. Энэ нь Retina MacBook Pro-гоос ч илүү нягтралтай дэлгэцтэй гэсэн үг.





64 битийн А9 чиптэй тул өмнөх загваруудаас 1.8 дахин хурдан. iPad Pro нь бүтэн цэнэглэлтээр 10 цаг ажиллах баттерейтэй. 6.9 мм нимгэн, 680 грам жинтэй, 8MP камертай.

iPad Pro-той цуг ухаалаг гарны товчлуур (smart keyboard) гарах ба энэ нь соронзоор төхөөрөмжиндөө наалддаг. Мөн Apple Pencil хэмээх үзэг гаргаж байгаа бөгөөд түүнийг Lightning портоор цэнэглэдэг гэнэ. Уг үзгээр энгийн үйлдлүүд хийж болохоос гадна тодорхой тооны зураг боловсруулах аппликэшнууд дээр ажиллахад зориулагджээ
Нэг үгээр хэлбэл Apple нь iPad төхөөрөмжиндөө мэргэжлийн боломжуудыг нэмснээр Майкрософтын Surface төхөөрөмжтөй өрсөлдөх хэмжээнд хүргэсэн байна.

iPad Pro-гийн үнийн хувьд 32GB, WiFi only загвар нь $799-аас эхэлнэ. 128GB WiFi нь $949 бол 128GB WiFi+3G загвар нь $1,079 байх гэнэ.

Apple Pencil $99, ухаалаг гарны товчлуур нь $169 үнэтэйгээр 11 дүгээр сард худалдаанд гарна.

iPad Pro-той цуг $399 үнэтэй iPad mini 4-ыг дуулиан багатайгаар зарласан нь уг жижиг таблетын сайжруулсан хувилбар байлаа.



Шинэ Apple TV


Apple TV-гийн шинэ загвараа танилцуулахаас өмнө CEO Тим Кук “телевизийн ирээдүй бол аппликэшн гэдэгт бид итгэдэг” гэж хэллээ.

Үүнийг нь батлан шинэ Apple TV Siri хоолойгоор удирдах боломжтой, алсын удирдлага нь Touch мэдрэгчтэй болжээ. Touch мэдрэгч нь түүнийг тоглоом тоглох удирдлагатай болгосон гэсэн үг.



Мөн эндээс та Apple Photo, Apple Music сангууд руугаа хандан TV дээрээ тоглуулж болно. Удирдлага нь хоолойгоор бас Touch технологиор ажиллах боломжтой болсон нь ажиллахад илүү хялбар болгожээ.

Удирдлага нь нэг цэнэглэлтээр гурван сар ажиллана. Мөн тоглоом тоглоход зориулагдсан gyroscope мэдрэгчтэй болжээ. Дуу хоолойны удирдлага нь тун боловсронгуй болж хүний хэлсэн түлхүүр үг, комманд зэргээр тун мэдрэмжтэй даалгавар биелүүлдэг болсон байна.


Apple TV энэ удаа цоо шинэ tvOS үйлдлийн системтэй гарсан нь хөгжүүлэгч нарт том дэлгэцэнд зориулсан аппликэшн гаргах боломжийг олгожээ.

Apple TV дээр олон хүн зэрэг тоглоом тоглох боломжтой болсон ба хүн тус бүр өөрийн iOS төхөөрөмжийг удирдлага (joystick) болгон тоглох юм.

Шинэ Apple TV 32GB нь $149, 64GB нь $199 үнэтэйгээр аравдугаар сараас дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдаж эхэлнэ. Оны сүүлээр энэ тоо 100 хүрэх юм.

Харин хөгжүүлэгчид өнөөдрөөс tvOS-д зориулан ажлаа эхлэх боломжтой болжээ.
Эх сурвалж: Ikon.mn

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Sep.11.15 7:11 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 395
Location: Ulaanbaatar, Mongolia
IOS 9 sonirholtoi bndaa

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
PostPosted: Sep.12.15 6:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5567
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Apple er ni ingeed dampuurah ni negentee todorhoi tsag hugatsaanii asuudal bolj bnda, ghde zuvhun iphone ni shv, computer, laptopuudaaraa l yavaandaa dagnaj biznes hiih bolj bn!! Samsung Galaxy 6 edge bol Iphone-g davtsan bnle


Top
   
PostPosted: Sep.12.15 9:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
dampuurtlaa udah blgui dee


Top
   
PostPosted: Sep.12.15 12:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5567
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Huvitsaa ni barag 40$-r unatsan, bi odoo daraagiin utsaa samsung edge avay gj bodoj bn, nadtai adilhan zunduu hvn iphone-s urvaj baigaa bailgvi dee! Bi bol 3gs-s 4,4s,5,5s odoo 6 geed jil bolgon utsaa solidog bsan odoo boliy gj bodoj bn hehe


Top
   
PostPosted: Sep.12.15 1:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5567
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Хорьдол wrote:
dampuurtlaa udah blgui dee
deerees ni bi zuvhun iphone brand ni dampuurna l geh sanaa helj bsim shv,


Top
   
PostPosted: Sep.12.15 1:46 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.08 6:20 pm
Posts: 164
Location: Монгол
iphone gandan buurahgui ee.

_________________
10.
9.
8.
7.
6.
5.
4.
3.
2.
1.


Top
   
PostPosted: Sep.12.15 6:24 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Oct.06.12 12:17 am
Posts: 320
iphone6-g lg g2oos iluu gesen t*n*g hereglegch nar IH bga tsagt dampuurtlaa udah bhdaa. technik uzuuleltiin hardag hereglegch nar iphone'ig songohgui.


Top
   
PostPosted: Sep.13.15 11:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4151
Location: Байдаг газраа л байна
Erotika гдг асуултын гишуун айфоноос татгалзлаа гээд алим дампуурах нь ч хаашаа юм згр

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Sep.13.15 11:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5567
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
baaksi wrote:
Erotika гдг асуултын гишуун айфоноос татгалзлаа гээд алим дампуурах нь ч хаашаа юм згр
samsung s 6 edge zarlagdahad huvitsaa ni $30-r buyu barag 25% unasan ni Erotika gdg asuultiin gishvvn gansaaraa iphone-s tatgalzaagvi gedgiig batalj bgam


Top
   
PostPosted: Nov.07.15 5:48 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Jul.21.03 5:17 pm
Posts: 408
alimtai utasnii hereglegch nar samsung 1000x uzuuleltee dawuulaad ch baisaar l bh blguide.
bariad sursan yum gdg amar sht hichneen hotsrogdsom ch sursan yum gedg eejiin min chanasan tsai lugaa adil edr :p
hun eejiigee hugshurchluu gd oor zaluu eejeer solidgui biz de (dalii2) :p


Top
   
PostPosted: Nov.13.15 3:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4151
Location: Байдаг газраа л байна
eRoTiKa wrote:
baaksi wrote:
Erotika гдг асуултын гишуун айфоноос татгалзлаа гээд алим дампуурах нь ч хаашаа юм згр
samsung s 6 edge zarlagdahad huvitsaa ni $30-r buyu barag 25% unasan ni Erotika gdg asuultiin gishvvn gansaaraa iphone-s tatgalzaagvi gedgiig batalj bgam

эсрэгээр болсоныг уншаа биздээ хө одоо
Би хүртэл 2010 оноос хойш айфон 4-тэй байж байгаад сая 6s авсан гэхээр олон хүн татгалзаагүй бололтой хаха Ийм байдлаар бол би дараагийн удаа 2020 онд айфон 10 авах бололтой :hehe: :hehe: :hehe:

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Nov.23.15 11:16 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
dalijganj bgaad mustei ustai huwind unagaad :))
gergui bsiin, ter doroo untarhgui yagaachgui, harin utasaar yarihad nuguu hvnii duu sonsodkui boltzon bsiin 2 hongiin daraa zuw zvgeer l bnlee, bas neg usnii hamgaalattainmuu haashaim. bravo Apple

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.23.15 11:25 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2618
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Ууж идэж байхдаа их сэлфидэх тийм л байгаамдаа юүгхүү.
Би Самсунгчин, энэнээсээ бүрэн кайф авдаг. Гэхдээ эргэн тойронд байгаа айфончид багасахгүй байгааг нүдээрээ харж байгаа. Дампуурхыг нь хархад нас хүрэхгүй байх.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Nov.23.15 12:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
haha vglee uwgun bolhiin bn daa chi xD

_________________
beyond


Top
   
PostPosted: Nov.04.16 5:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 12:21 am
Posts: 407
iPhone дампуурвал би одоо юугаа барина аа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited