#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 1:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4652 posts ]  Go to page 1 2 3 4 5179 Next
Author Message
PostPosted: Jun.08.10 12:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Apple компанийн 16 дахь удаагийн WWDC буюу дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд Сан Франциско хотод үргэлжилж байна. Өчигдөр буюу нээлтийн өдөр тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс компанийн брэнд бүтээгдэхүүн болсон iPhone смартфөүний дөрөв дэх шинэчилсэн хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Бид анхны iPhone-ыг үйлдвэрлэн гаргаснаас хойш хамгийн том тэсрэлт нь энэ болж байна. Бид шинэ бүтээгдэхүүнээр бахархаж, сэтгэл хангалуун байгаа” гэжээ.

Хар болон цагаан хоёр өөр өнгөний сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь 199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.

Жобсын мэдэгдсэнээр iPhone 4 нь өмнөх iPhone 3GS хувилбараас 24 хувиар нимгэн бөгөөд ердөө 9,3 мм зузаан, дэлхий дээрх хамгийн нимгэн смартфөүн болох гэнэ. Смартфөүний арын хэсэг нь шилэн гадаргуутай байх бөгөөд ирмэгээрээ метал хүрээтэй юм.

Видео дуудлага хийхэд зориулж, смартфөүний урд талд камер байрлуулсан бөгөөд харин ар талд байрлах уламжлалт камер нь LED гэрэлтэй болсноос гадна 5.0 мегапиксель, таван дахин zoom хийх боломжтой болсон байна.

Өмнөх iPhone-ийн учир дутагдалтай зүйл байсан нь multitasking буюу нэг дор олон программ ачаалах функц байдаггүй байсан бол iOS хэмээн нэрлэсэн шинэ үйлдлийн системд multitasking функц багтжээ.

iOS 4 үйлдлийн системийн тухайд энэ сарын 21-нээс эхлэн үнэгүй татаж авах боломжтой болох учир iPhone 3GS гар утастай хэрэглэгчид смартфөүнийхээ үйлдлийн системийг сайжруулах боломжтой ажээ. Харин iPhone-ийн өмнөх загваруудад тохирохгүй юм байна.

Шинэ загварын iPhone 4 нь мөн баттерейны хүчин чадлын хувьд сайжирсан. Тодруулбал 3G сүлжээнд долоон цаг тасралтгүй ярих ба Wi-Fi ашиглан интернэтэд холбогдоход 10 цагийн турш цэнэгтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ жилийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтад 57 орны 5200 гаруй оролцогч оролцож байгаа юм. Харин тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө наймхан хоногийн дотор бүрэн зарагдаж дууссан бөгөөд тасалбарын үнэ 1599 ам.доллар юм.

http://tech.news.mn/content/14919.shtml


Last edited by coldeadman on May.16.12 2:14 am, edited 4 times in total.
Энэ сэдвийн хуудас нь олон болоод хүмүүст хэрэгтэй юмаа олоход хэцүү байгаа учраас өмнөх бичлэгүүдийг архив рүү зөөв. Тэгж байгаад хэрэггүй бичлэгүүдийг нь түүж устганаа. Уучилна биз.


Top
   
PostPosted: Jun.08.10 1:56 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.15.07 5:16 pm
Posts: 486
Location: 15160
Микросим ашигладаг бол хог юм байна. Моби, Юни 2 нэг юм бодох хэрэгтэй. Блэкбэрри гэж хэнд ч хэрэггүй үйлчилгээ гаргаж байхаар iphone үйлчилгээ оруулж ирвэл таарна. Үнэ ч гэж талийна л даа.

_________________
Save water for Ur kids


Top
   
PostPosted: Jun.08.10 6:15 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5030
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
teheer iphone 4-n unlock garsan ch gesen mongold ashiglah bolomjgui yum bna tiimuu, ter micro sim gesen zuilees bolood??

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Jun.08.10 6:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Өө ямар тэнэгийн бээ нээрээ энэ моби нтр нэг юм бодмоор юмаа ядаж тэр микро симийг нь гаргамаар юм

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.08.10 6:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
dan gants micro sim port bol bolohgui l dee, manai 2GSM operator 2 uulaa mini sim, gehdee IP4 micro mini ali alii ni demjdeg hiigee blgudee ugu yumu

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jun.08.10 6:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Харин уул нь бас бусад улс орныг бодмоор юмаа эсвэл гадаадад бүх операторууд нь микро симийг нь хэрэгэлдийн болуу

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.08.10 6:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5030
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
keke.. humuus neg l sain oilgohgui yum.. apple chin yun ter mongol metiin gadaad ornuudiig demjih baitugai harin ch blockloj haaj horiglood buur boldog baisan utasnuudaa hurtel lock-oo gargahgui bolgood busad ornii humuusiig hereglehiig ni horiglood baigaam bishuu..

mongoloos iphone zahij baigaa, neeh iphone-n talaar gerelt gegeetei ariun tsagaan bodoltoi humuust eniig helj tailbarlah gej 80 yum boloh yum.. apple-n nudeer harahad bol mongol met busad orond baigaa hereglegchid iphone-g 100% hulgaigaar hereglej baigaa, ted nar bid nariig hereglehiig barag l husehgui baigaa, mun itunes-d holbood upgrade hiiwel tegeed buh yum duusaa, gedegiig oilguulah hereg tuhain bur garahiimaa.. Apple bol ih ontsgui company bolj odor bur huwiraad bna gedegiig..

80-aad ond apple macintosh hediigeer windows shig graphic UI + mouse-g gargaj irj heden jil shuugiulaal tegsnee ingeel durakdaj buh hardware-ee edniihaas awah estoi geel zah zeelee microsoft-n windows neelttei hardware pc-d aldsiim gesen.. odoo iphone bas ingej neg heden jil hereglegchidee shiitgej mayaglajiigaal android-d hamag zah zeelee aldah bololtoi.. utas sonirhdog humuust helehed hed honogiin omno thc-n "evo 4g" gej utas garsan baisan uzuulelt ni bol aimar l bna lee dee, 4g + wireless hot spot router bolgoj ashiglaj bolno geh met..

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Jun.08.10 6:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Манай монголыг ч нээх тоохгүй л байх л даа тэхдээ европын орнууд нтр гээд бас том улсуудыг л гэсийн

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.08.10 8:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Тэд нар ч яахав дээ, албан ёсоор iPhone-ыг борлуулах учраас микросим гаргачина л даа. Албан ёсны биш манайд л хэцүүднэ байх. Гэхдээ зөндөө их хүмүүс Монголд iPhone хэрэглэдэг болохоор ямар нэгэн байдлаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Уг нь нэг мөсөн Мобиком албан ёсоор гэрээлж зарж болдог бол амар юм.


Top
   
PostPosted: Jun.09.10 3:08 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
Тэгэхийн бол Mobicom бид нартай мэдрэл муутай үнээр гэрээ хийнэ байлгүй.
Гэхдээ боддог л бодол. Уул нь Америк Англи зэрэг орнуудад бидний яриад байдаг Дараа төлбөртийг, гэрээтэйгээр утасны хамт хэрэглэгчиддээ хүргэдэгшд...

Нээрээ Мазаалай бүр аймар гоё болчихожээ. Би уул нь нэг их аймар гэдэг үгийг хэргэлдэггүй авч, үнэхээр сайн болгосон байна. Та Мазаалай app-ийг app store-с татсанаар утсандаа
- Англи Монгол толь
- Монгол Англи толь
- Монгол Монгол толь /зарим над мэт шиг Монгол хэлээ бүрэн дүүрэн ашигладаггүй хүнд ч :wd: /
- Үндсэн хууль унших
- Онигоо унших
- Монголдуу.ком оос дуу сонсох
боломжуудыг нэг дор үнэгүйгээр суулгах болно

Save the Mazaalai! Save the World!

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Top
   
PostPosted: Jun.09.10 3:36 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Нээрэн тийм байна лээ шүү. Мазаалай их хэрэгтэй, гоё болсон байна лээ. Ийм сайхан эпликэешн хийж өгсөнд их талархаж байгаа. :wd:


Top
   
PostPosted: Jun.09.10 7:07 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Dec.31.08 8:20 pm
Posts: 531
Euro p d mini sim xeregleend nevtruulsen bsan sayxnaas.utasnii xetiin tolov tgul mini sim ashigladag bolox yum bn da bugd.unlock xurdan garaasai.

_________________
3.28


Top
   
PostPosted: Jun.09.10 11:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.16.06 12:45 pm
Posts: 6910
Тэгээд монголд ашиглах боломжгүй гэсэн үг юм байна шд тиймүү? Ууг нь загвар юм нь таалагдаад байгаам функц нтр гээд хэхэх!


Top
   
PostPosted: Jun.09.10 12:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7932
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
i phone avahaa boliloo
4g n ter shal zail

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jun.09.10 3:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5030
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
ene jildee ipod touch-n daraagiin huwilbar ni garahdaa camertai garah biz.. teheer mongolchuud maani $200-r teriig ni l awchiisan ni deer biz dee.. shal baihgui 3g 4g network esen shidiin gps map data ene ter baihgui gehgui.. yag mongold baigaa yumiig ni ashiglahad bol ipod touch+camera l baigaam..

zarim humuus teheer oor neg utas & ipod touch hoer yum barij yawah yadargaa gediim, teguul asar ondor damiin uneer hagas hugas dutuu gajuu ajildag iphone 3g-4g barij yawsand orwol orig uneer buten ajildag ipod touch ni deer bishuu l gej helmeer sanagddiim.. odoo skype yumuu busad voip app suulgaal voice call ene ter ipod touch-r hiij boljiigooshd.. keke..

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Jun.09.10 5:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Шал байхгүй гэж, Монголд 3G-г зөндөө хүмүүс iPhone-үүд дээрээ хэрэглээд явж байгаа шүү дээ. Jailbreak хийчвэл Монголд iPhone-ийн хэрэглэж болохгүй функц, ид шид гэж бараг байхгүй. Би л лав бүрэн дүүрнээр нь ашиглаад л байгаа.


Top
   
PostPosted: Jun.09.10 7:44 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
closer look:Designed by Apple in California Assembled in China....
http://www.apple.com/iphone/gallery/

Image


Top
   
PostPosted: Jun.10.10 5:55 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
SProgr wrote:
closer look:Designed by Apple in California Assembled in China....
http://www.apple.com/iphone/gallery/

SO? :col:

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Top
   
PostPosted: Jun.10.10 12:20 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jun.10.10 12:12 pm
Posts: 1
sainu? bi gadaadad amidardag yum l da. bi mongol ru msj bichih gsn yum iphone deer msj bichdeg program bdag bolovuu meddeg hvn bval helj ogooch pls........


Top
   
PostPosted: Jun.11.10 1:50 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5030
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
skype app is like $0.10 to send sms to mongolia..

gehdee mobicom ruu 100 message yawuulahad neg 40-60 ni l yag hundee ochood baih shig baigaam..

usa-s at&t-n garnaasaa sms yawuulahad $0.25 .. teheer spyke ni arai l hyamd.. gehdee hoeulaa yag sms ni hundee 100% ochdoggui boltson bna lee.. uul ni 2-3 jiliin omno tegdeggui baisan nodningoos l tegeed sms bur ogt ochihgui baisanaa, odoo zarim ni alga bolood ehleh shig bolson.. medeej hereg mongoliin telecom company-uudiin jishigeer ene talaar yamar ch medee medeelel, alban medegdel, yanz buriin report ter talaar ogt baihgui.. keke

teheer barag sms send hiijiisand orwol shuud ooriihoo utasnii cardaar zalgachihwal hyamdhan bolood baigaam daa.. asuult.net/card $0.08-11 tegeed negj ni secondeer toologddog tul ..




oor neg app gehdee app-r hoorondoo haritsdag, Ping! geed messaging app baigaa, mongol dahi hun chin bas iphone, ipod touch-toi tegeed ijilhen Ping! suulgaad wifi-tai baigaa uyed hoorondoo ping! message yawuulahad naidwartai ochino, bas free.. message alga bolood baidaggui & free bolohoor yahaw er ni bol zugeer l yum bna lee..


_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Jun.11.10 3:56 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн

Joined: Jan.19.05 11:32 am
Posts: 361
Location: Хүн Тєрєлхтний Хосгүй Чимэг Болох Энэ Хүн Манай Дэлхийд Амьдарч Бгаад Бүх Хүн Баярлаж Байтугай!
Tegj gar utasnaasaa mongolruu sms bichmeer baigaa bol METROPCS-n utas bariachee.
sard 50$ tuluud unlimited international sms, unlimited call shd

_________________
Амьддаа бие биенээ Хайрла!


Top
   
PostPosted: Jun.11.10 4:06 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.11.04 12:00 am
Posts: 898
Location: ub
Hundaga wrote:

zarim humuus teheer oor neg utas & ipod touch hoer yum barij yawah yadargaa gediim, teguul asar ondor damiin uneer hagas hugas dutuu gajuu ajildag iphone 3g-4g barij yawsand orwol orig uneer buten ajildag ipod touch ni deer bishuu l gej helmeer sanagddiim.. odoo skype yumuu busad voip app suulgaal voice call ene ter ipod touch-r hiij boljiigooshd.. keke..

mini huwid bol iphone n deer. yadaj l mail ee gants click hiigeel shalgchxna.messengertee durtai vedee tuweggvixen orchxno,ipod touchni huwid mongold yamar durtai gazaraasaa netd hobogdood baij chadah bish,tiim free WLAN vvd tsoohn shd.zvgeer duga sonsool toglomo togloh l bah, mini huwid gewl iphone ii huwid deer bichsenchlen operatoriinho internet uilchilgeeg l utasni sulje barisn gazruudasa tuweggvixen ashiglahad gol uchir n bgaam.hergtei vedee orood sambardaad l yumaa olood unshchna :imhappy: eor n iphone bariaad ih muu zan surdiin bnale.odoo oor utas oroldhoos zalhuu hurdg bolsn.

_________________
★Copyright©2013☆


Last edited by HARDMAN on Jun.11.10 4:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.11.10 4:13 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.11.04 12:00 am
Posts: 898
Location: ub
herewe nadad zoowriin portable wireless router bsn bol bi touchiig songoh bsn.solongosd law ondog shig tiim jijighn modem bdgiin bnalee,ooroosoo wireleseer internetiig 5 metrte tsatsj baidg.tehde ter n tusda service ldee.mongoldo bol iphone :wd: harin location service iig offline gorimd ashigldg bolchwol bvr yanztai.

_________________
★Copyright©2013☆


Top
   
PostPosted: Jun.11.10 1:38 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 5:06 am
Posts: 149
3G S uund yaj duu suulgadiin be :D


Top
   
PostPosted: Jun.11.10 5:58 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Sep.10.09 11:05 am
Posts: 1473
iphone d yaaj netiin tohirgoo hiideg yum be


Top
   
PostPosted: Jun.11.10 8:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.10.04 2:59 pm
Posts: 851
Location: Даёгэнэс Хөлөөб
Хэрвээ Мобиком дээр байгаа бол Settings>General>Network>Cellular Data Network гэж ороод APN гэсэн дээр нь internet гэж бичээд болно.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4652 posts ]  Go to page 1 2 3 4 5179 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited