#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Утас авахад анхаарах зүйлс
http://forum.asuult.net/viewtopic.php?f=301&t=195264
Page 1 of 1

Author:  NaraaLFC [ Nov.16.17 3:49 pm ]
Post subject:  Утас авахад анхаарах зүйлс

Сайн байцгаана уу :hi: Өнөөдөр би утас авахад юуг нь харах вэ? ямар компанийн утас авах гэж байгаагаас хамаарч юуг нь голчилж үзэх вэ? гэх талаар бичихээр шийдлээ.
Second hand, retailer гэх ойлголтуудыг эхлээд мэдэх хэрэгтэй. Монголд бол албан ёсны борлуулагчдаас бусад нь шив шинэ утас зарах тохиолдол багассан. Шинэ гэж хэлээд Refurbished буюу засварлагдсан, эсвэл 2nd hand буюу гар дамжсан, хэрэглэгдэж байсан утсыг жоохон цэмбийлгэж цэвэрлээд л зардаг.

- Утас авах хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ?
Миний хувьд ӨВӨЛ. Учир нь ихэнх утаснууд намар, хавар, зуны эхэн болон сүүлээр танилцуулагдаад байдаг. Тиймээс утасны үнэ боломжит байдлаар буурсан байх үе нь өвөл 12, 1 сарын үед байдаг. Шинэ сер, шинэ модел гарч өмнөх загварууд хямдрах яг тохирсон үе бол Өвөл. Гадаадаас захиалж авья гэвэл шинэ жил, зул сарын баярын үед тун ашигтай шүү.

Samsung-ын утас авч буй бол:
- Settings-ын About Phone-д буй Model Name-ыг шалга (жишээ нь S5-ын хувьд SM-G900F)
- Унтрааж байгаад Download горимоор нь асаагаад Model нэрийг нь хар. Settings-д байсан нэртэй бүх үсэг нь таарсан байх ёстой
- Асаалттай үед дэлгэцийг нь сайтар нягтлан хар, цаанаа өмнөх аппын орсон дүрслэл, өөр юмны дүрслэл харагдаж буй эсэхийг нарийн шалга (үүнийг сүүдэр, сүнс гэж гадаадууд ярьдаг)
- Боломжтой бол Recovery горимоор нь асааж бас үзээрэй, Recovery гэсэн бичиг гарснаас өөр юм харагдахгүй бол энэ тал дээр оролдуулж байгаагүй л бололтой гэж ойлгож болно
- Model name гэсэн хэсгийн нэрийн төгсгөлд буй үсгээс хамаарч уг утас Евро (International), АНУ-ын аль нэг операторын (AT&T, Sprint, Verizon, T-Mobile), Канадынх, Солонгосын аль нэг операторын, Европын холбооны Vodafone, Австралийн гээд л өчнөөн олон янз

LG-ын утас авч буй бол:
- G2, G3, G4, G5 ба V10, V20 загварын утаснуудад гэнэт унтраад эргээд асаж байгаад шууд унтраад дахин асах байдлаар давтагддаг алдаа, гажиг илэрдэг (Boot loop), эдгээр загварын бүх утас ийм асуудалтай гэсэн үг биш, гэхдээ тохиолдох магадлал ер нь байгаад байдаг шүү.
- Nexus 4, Nexus 5 утаснууд бас дээр дурьдсан асуудалтай, жишээ нь би Nexus 5 утсыг бариад 3 сар болоод уг асуудлаас болж утсаа ашиглахаа больсон
- G5 утас авч буй бол Model нэрийг нь бас шалгаарай, учир нь G5 гэж хэлээд G5 SE гэх үзүүлэлт муу хувилбарыг зараад байгаа шүү (жишээ нь Mobicom тэгдэг, ичихгүй ширлээд зараад байгаа нь гайхшрал төрүүлдэг шүү :??: )

Nexus серийн утас авч буй бол:
- Энэ серийн утаснуудаас хамгийн сайн, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн нь Galaxy Nexus, Nexus 5 хоёр бөгөөд харамсалтай нь LG-ын утаснуудад илэрдэг дээр дурьдсан унтарч асаад байдаг гажиг Nexus 4, 5, 5X зэрэг утаснуудад нь илэрдэг
- Nexus 6, 6P утаснууд нь дажгүй, бага зэрэг том хэлбэртэй тул Galaxy Note шиг утас бариад сурцан улсуудад дажгүй л дээ
- Үнийн хувьд дундажаас дээгүүр, учир нь чипсет (CPU, GPU нийлсэн чип) нь орчин үеийнх болж тухайн үедээ гарч байсан, гэвч MicroSD картын оролтгүй нь сул тал мэт санагддаг

Pantech SKY-ын утас авч буй бол:
- Шууд зөвлөхөд эдний утсыг хэзээ ч бүү ав! жинхэнэ толгойны өвчин, Android системийг гутаагчдын нэг мөнөөс мөн
- Гацаа, систем нь гажигтахдаа амар, элдэв асуудлын шийдэл, засвар нь нетээс хайгаад олдохгүй байх тохиолдол элбэг
- Үнэ нь хямдавтар, гэхдээ л хог

Бусад буюу Huawei, Oppo, Xiaomi, OnePlus, Motorola, Nokia, ZTE гэх зэрэг компаниудын утаснуудын хувьд би өөрөө хэрэглэж байгаагүй тул худлаа олон юм ярихыг хүссэнгүй ээ :laugh5: . Nokia-ын Lumia 520-ыг нэг хэсэг барьж үзсэн л дээ, ер нь бол дажгүй санагдсан, систем нь хачирхалтай л байснаас биш сайхан утас байсан шүү. OnePlus-ын утаснууд үнэхээр өндөр үнэлгээтэй, олонхын сонирхлыг татдаг нь өндөр үзүүлэлт, сайн системийн хөгжүүлэлттэй, дэмжлэгтэй (support, update)-тэйн улмаас болдог. Xiaomi-ын хувьд сүүлд A1 гээд Android One серийн утас гаргасан нь их сонирхол татаад байгаа.

Author:  001 [ Nov.16.17 9:38 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

ядаргаатайн! хэдхэн сар хэрэглээд солих юман дээр машин авч байгаам шиг л юм бичих юмаа. утас мэдэхгүй бол сайн утас авах амархаан арга зааж өгье. blackberry iphone мэтийн монголчууд засаж оролдож чадахааргүй утас ав. эсвэл зүгээр л албан ёсны дэлгүүрээс нь ав. гүйцээ!



жич: би бараг зураг авахгүйдээ. авах ч хоббитой биш. тоглолт моглолтон дээр зураг авч бичлэг хийнэ гэж ер байхгүй. харин саяхан санаандгүй байдлаар blackbery iphone samsung 3.н камерыг туршиж үзлээ. iphone samsung 2 гайхалтай камертай юмаа. блэкбэрри минь хажууд нь варианы шилтэй компот л юм. хурд энэ тэр бол самсунг бол бас л агуу юм. тэгээд нэг самсунг авсан. гэхдээ гол ажлуудаа блэкбэрри дээрээ хийсэн хэвээрээ!

Author:  freekiller [ Nov.17.17 10:10 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

NaraaLFC сайн байна.Их сонирхолтой бичсэн байна.Үргэлжлүүлээрэй.Зарим нэг хүмүүсийг битгий тоогоорой. :wd:

Author:  NaraaLFC [ Nov.18.17 2:14 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

001 wrote:
ядаргаатайн! хэдхэн сар хэрэглээд солих юман дээр машин авч байгаам шиг л юм бичих юмаа. утас мэдэхгүй бол сайн утас авах амархаан арга зааж өгье. blackberry iphone мэтийн монголчууд засаж оролдож чадахааргүй утас ав. эсвэл зүгээр л албан ёсны дэлгүүрээс нь ав. гүйцээ!



жич: би бараг зураг авахгүйдээ. авах ч хоббитой биш. тоглолт моглолтон дээр зураг авч бичлэг хийнэ гэж ер байхгүй. харин саяхан санаандгүй байдлаар blackbery iphone samsung 3.н камерыг туршиж үзлээ. iphone samsung 2 гайхалтай камертай юмаа. блэкбэрри минь хажууд нь варианы шилтэй компот л юм. хурд энэ тэр бол самсунг бол бас л агуу юм. тэгээд нэг самсунг авсан. гэхдээ гол ажлуудаа блэкбэрри дээрээ хийсэн хэвээрээ!

дассан газрын даавуу зөөлөөн :wd: ямар утсыг анх бариад хэвшээд сурчихна, түүнийгээ л бусдаас дээгүүр үнэлэх нь мэдээж. Баталгаатай газраас нь авч мэдэхгүй "retailer" худалдагчдаас авчихдаг хүмүүсд л ер нь зориулж бичсэн зүйл шүү. Жишээ нь LG-ын утсыг анх хэрэглэж эхэлсэн хүн LG-ын tap-on гэх онцлог функцанд нь дасчихсан байдаг бол Samsung-ын хэрэглэгчид камерын онцлог шинжүүд, зарим нэг Samsung-ын өөрийнх нь аппуудад дассан байх жишээний. Android системт утаснуудаас системийн интерфейсд нь хамгийн бага өөрчлөлт хийсэн компанийн утсыг л сонгож байгаарай. Интерфейсд нь өөрчлөлт их хийгдсэн утас энгийн Android систем дээр элдэв юм нэмээд цаана нь ажиллах процессын тоог нэмсэн байдаг юм шүү.

Author:  001 [ Nov.20.17 1:13 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

neg asuult bnaa. 2.1A.tai tseneglegch avsan ym. tseneg ne doroo duurchiheed bh ym. iim tseneglegcheer tsenegleh sain uu muu yu. hardware taliin medleg muu. software taliin hun blohoro medehgui yum. hariulj tus bolooroi.

Author:  Clickclick [ Nov.20.17 12:43 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

001 wrote:
neg asuult bnaa. 2.1A.tai tseneglegch avsan ym. tseneg ne doroo duurchiheed bh ym. iim tseneglegcheer tsenegleh sain uu muu yu. hardware taliin medleg muu. software taliin hun blohoro medehgui yum. hariulj tus bolooroi.

Насаараа хэрэглэх биш дээ нэг утсыг, аль болох хурдтайгаар цэнэглэж цаг алдахгүй ашиглах л хэрэгтэй баймаар. Миний хувьд утас авах үеэсээ эхэлж хамгийн их гамнаж ирсэн зүйл бол өөрийнх нь анхны цэнэглэгч адаптер.

Андройд утаснуудыг нэлээд олныг сольжээ. Сүүлд galaxy S6 гархад аваад бараг 3 жил барьчиж байгаан байна, Note серүүд барьдаг байснаа хэмжээ нь арай жижгэрсэн ч шаардлага хангахуйц байсан болохоор тээргүй амар, утсаар хийж болох бүх л зүйлийг асуудалгүй шийдэж болж байгаа тул солих шаардлагагүй гэж үзэж байтал fast charge горим нь ажиллахаа болиод хүчээр солих болж байх шиг байна. Шинэ сонголт хайж Huawai сонирхож үзлээ, тэр p9 гэсэн загвар нь нтр бол арай л жул юм. Тоуч муутай, сэв дав хийгээд барьцгүй. Mate 10 нтр гээд байгааг нь гартаа барьж үзэх гээд олсонгүй.

Зардал багатай хамгийн зөв сонголт бол угтаа 2 жилийн өмнө гарсан загварын утаснууд л байх шиг өнөөгийн нөхцөлд, сүүлд олигтой шинэ мэдрэгдэхүйц технологи гараагүй, яахав тэр хос линзтэй камерийг эс тооцвол. Бусдаар бол тэддүгээр үеийн 64 битийн процессор нтр гээд тэр энгийн хэрэглээнд мэдрэгдэхгүй дээ бараг гэж бодох.

Хямдарсан гээд буцаад S6 авчилтай нь биш арай дээрдүүлсэн нэг утас авдаг л байх даа.

Author:  NaraaLFC [ Nov.24.17 1:11 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

001 wrote:
neg asuult bnaa. 2.1A.tai tseneglegch avsan ym. tseneg ne doroo duurchiheed bh ym. iim tseneglegcheer tsenegleh sain uu muu yu. hardware taliin medleg muu. software taliin hun blohoro medehgui yum. hariulj tus bolooroi.

Зүгээр ээ, цэнэглэгч тань байнга 2.1 Ампер гүйдлээр цэнэглээд байхгүй тул ердөө цэнэглэчихээд дүүрэхээр нь л салгахаа мартахгүй байхад болно. Тухайн үеийн батарейны тань цэнэгийн хувиас хамаарч потенциалын зөрүү тодорхой хэмжээгээр үүснэ. Уг зөрүү их байх тусам гүйдэл нь нэмэгдэнэ, 0%-тай байхад л үнэхээр баттай цэнэглэгч тухайн заасан гүйдлийн утгандаа дөхсөн хэмжээний ампер гүйдлээр цэнэглэж өгнө. Батарейн хувь өсөх тусам потенциалын зөрүү багасаж гүйдэл нь дагаж багасах болно. Гэхдээ цэнэг дүүрсэн үед потенциалын зөрүү бараг үгүй болсон ч батарей рүү чиглэсэн гүйдэл байсаар байх тул батарейнд сөрөг нөлөөтэй шүү.

Author:  001 [ Nov.24.17 9:12 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

talbain hajuu taliin montel dr ochij utas sonirhov. getel ihenh utas delgetsen deeree davhar durstei bh yum. ene yundaa bn?

Author:  NaraaLFC [ Nov.26.17 12:43 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

001 wrote:
talbain hajuu taliin montel dr ochij utas sonirhov. getel ihenh utas delgetsen deeree davhar durstei bh yum. ene yundaa bn?

дэлгэц нь солигдсон, солигдох солигдохдоо яг тухайн үйлдвэрлэгчээс гаргасан баталгаатай оригинал эд ангиар сэлбээгүй, хятадад үйлдвэрлэгддэг хямд эд ангиар сэлбэсэн байгаа юм. Ийм утаснууд ер нь засварт ороогүй буюу оригинал дэлгэцтэй утаснаасаа үнээрээ 30-аас 40 мянган төгрөг хямд байгаа.

Author:  Clickclick [ Nov.27.17 1:49 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

30-40% биш үү?

Author:  NaraaLFC [ Nov.28.17 1:02 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

Clickclick wrote:
30-40% биш үү?

ямар утаснаасаа хамаарах байх л даа. Galaxy S5 утсыг жишээ болгож үзье:
- Одоо угаасаа шив шинэ байна гэж худлаа, хаана ч!
- Гэтэл Tedy, Montel өшөө олон янзын газруудад шинэ гэж хэлж зардаг
- Ихэнх нь дэлгэцийг нь сольж байсан АНУ-аас ирсэн утаснууд
- Цөөхөн хэд нь элдэв юмаа солиулаагүй яг гар дээрээс ирсэн утаснууд
- Тэгээд сайн ажиглавал нэг газар 280 гэж байхад өөр нэг газар 250 гэж байна
- Дэлгэцийг нь нягтлаад хар. Ардаа сүүдэр, сүнс гэж нэрлэгддэг үлдэцтэй байвал засварлагдсан нь буюу хямд зарагдах ёстой нь байна аа л гэсэн үг
Ойрын 1.5-аас 2 жилийн дотор гарсан утаснуудын хувьд шинээр үйлдвэрлэгдэж гарч байх тохиолдол байх тул тэдний хувьд ёстой жинхэнэ үнэ нь 30-аас 40% ялгаатай байх биз ээ.

Author:  oops! [ Nov.29.17 7:17 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

LG-iin utas bitgii avaarai gej zuvlii du.

Author:  Slaughter [ Dec.03.17 5:57 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

Naraa forumchin boltsiimuu :P

Author:  001 [ Dec.04.17 12:24 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

oops! wrote:
LG-iin utas bitgii avaarai gej zuvlii du.


дэлгэрэнгүй тайлбарлаач.

Author:  001 [ Dec.04.17 1:00 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

s8.н дэлгэц нь их гоё юмаа. яг бодитоор харж байгаам шиг. дэлгэцний талаар жоохон тайлбарлаад өгөөч.

Author:  NaraaLFC [ Jan.04.18 2:23 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

001 wrote:
s8.н дэлгэц нь их гоё юмаа. яг бодитоор харж байгаам шиг. дэлгэцний талаар жоохон тайлбарлаад өгөөч.

их удаж байж хариулж буйд өршөөгөөрэй. Дэлгэцийн хувьд одоогоор утас үйлдвэрлэгчид ерөнхийдөө 2 хуваагдаад байна. IPS LCD ба LED дэлгэц. Ер нь LED төрлийн технологитой дэлгэцүүд давуу тал ихтэй санагдсан. Гэвч LED-ыг цааш нь судлаж, хөгжүүлж, үйлдвэрлэж буй компаниуд хэд хэд бий бөгөөд бүгд янз янзийн онцлог шинжүүдийг шингээж өөрсдийн нэршлээр гаргаж байгаа. Жишээ нь:
    AMOLED
    P-OLED
    QLED - Quantum-dot Light-Emitting Diode
    OLED - Organic Light-Emitting Diode
    Энгийн LED - Light-Emitting Diode

LED гэж яг юу вэ? Гэрлэн диод гэж орчуулдаг. Диод гэж юу вэ? гүйдлийг нэг чигт гүйлгэдэг, нөгөө чигт гүйлгэхгүй хааж, хязгаарлах шинжтэй N-P шилжилттэй электроникийн элемент (component) юм. Диод өөрөөсөө гэрэл цацруулах технологи 1950-иад, 1960-аад онуудад нэвтэрснээр эрчимтэй энэ чиглэл хөгжсөн бөгөөд хамгийн сүүлд буюу 1990-ээд оны эхэн үед ЦЭНХЭР өнгөтэй LED-ыг эрдэмтэд бүтээсэн юм. Яагаад цэнхэр өнгө хамгийн сүүлд нь LED технологид нэвтэрсэн бэ? бас Цэнхэр өнгийг LED технологит нэвтрүүлсэн 3 эрдэмтэд 2014 онд энэхүү бүтээлийхээ үр дүнд НОБЕЛЬ-ийн шагнал хүртсэн! Химийн ямар элемент цэнхэр өнгө ялгаруулдгийг эрдэмтэд мэдэж байсан ч диод болгон хувиргаж чадахгүй байсан гэгддэг. Тэгтэл Япон улсын Шужи Накамура, Исаму Акасаки ба Хироши Амано гэсэн гурван эрдэмтэд галлиум нитридээр цэнхэр гэрлэн диодыг бүтээж байжээ. Хамгийн хялбар бүтдэг, бага энерги зарцуулагдан асдаг гэрлэн диод бол Улаан нь буюу галлиум фоспид гэгддэг. Тэгвэл LED дэлгэц бол RGB буюу Улаан-Ногоон-Цэнхэр гурван гэрлийг гаргах боломжит химийн элементүүд нэгдсэн нэг цогц гэрлэн диод хүчдэлийн түвшнээсээ хамаарч уг 3 өнгийн зохицол үүсч хүссэн өнгөөр гэрэлтэх маш олон диоднууд нийлсэн дэлгэц юм. 1080x1920 пиксель нягтаршилтай LED дэлгэцийн хувьд 1080-ыг үржих нь 1920 буюу 2 сая 73 мянга 600 ширхэг тийм гэрлэн диодууд бүхий дэлгэц байна аа гэсэн үг билээ. Энгийн гэрлэн диодыг квантын түвшинд аваачсан судалгаа, хөгжүүлэлтийг хэрэглээний түвшинд буюу хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлсэн нь Samsung байлаа. Тэд үүнийгээ QLED дэлгэцтэй зурагт гэж анх гаргасан юм. Харин тэдний гол өрсөлдөгч LG-ын зүгээс Органик гэж цоллосон OLED дэлгэцтэй зурагт гараад байв. Саяны дурьдсан 2 дэлгэцийн технологи нь одоогоор зөвхөн Зурагтанд хэрэглэгдэж байгаа бөгөөд гар утасны түвшинд AMOLED, P-OLED гэсэн гэрлэн диод бүхий технологиуд хэрэглэгддэг. IPS дэлгэцийн хувьд дотроо бас саяынх шиг хэд хэдэн янз салаалж байна лээ. Жишээ нь LTPS IPS LCD гэж... Low-Temperature PolySilicon LCD гэж задардаг юм билээ. Энэ дэлгэцийн нарийн ширийн зүйлсийг би мэдэхгүй л дээ. За за миний харж буйгаар бол (JerryRigEverything гээд хүн дэлгэцэн дээр гал асааж дэлгэцийг харлуулснаа эргэн сэргэж байгаа эсэхийг харуулаад байдагдаа) IPS дэлгэцэн дээр толбо, харлалт үүссэн бол эргээд сэргэдэггүй, эдгэрдэггүй юм байна лээ. AMOLED, P-OLED дэлгэцүүд толбо нь арилах магадлал их юм шиг санагдсан. Харин хагарч гэмтэх, хүчтэй даралтанд ажиллагаа нь доголтох тал дээр ямар ч дэлгэц ялгаагүй адилхан эмзэг.

Author:  armor2456 [ Jan.11.18 12:13 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

samsung A7, J7, S7 edgeeriin yalgaag heleed uguuch. ali ni sain yum be

Author:  khashaa_123 [ Jan.11.18 12:30 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

armor2456 wrote:
samsung A7, J7, S7 edgeeriin yalgaag heleed uguuch. ali ni sain yum be

S7 ni hamgiin sn ni. A7, J7 huchin chadliin huwid neeh ylgaagui. A7giin RAM ni arai sn. J7 ni 2 sim ordgooroo dawuu taltai. A7 bol tsewerhen sn utas. Ghdee S7 bol yaltchgui buh uzuulelteeree iluu garna.

Author:  NaraaLFC [ Jan.18.18 9:58 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

armor2456 wrote:
samsung A7, J7, S7 edgeeriin yalgaag heleed uguuch. ali ni sain yum be

- Өөрийн хэлсэн 3 утаснаас чинь хамгийн сайн, олон ид шидтэй нь S7
- A ба J серийн хувьд тухайн загварын утаснууд жил бүр шинэчлэгдэн нэр нь өөрчлөгдөхгүй гарч байдаг. Анх 2015 оноос A ба J серийн 2, 3 ба 5 гэсэн загварууд гарч эхэлсэн
- Харин A7, J7 загварууд 2016 онд анх гарсан. Одоогоор 2 өөр загвар зах зээл дээр бий
- J7 Prime, Pro гэж салаалсан загвар 2017 оны зун гарсан
- A серийн шинэ загвар саяхан танилцуулагдсан. Тэр нь A8, тун гоё, өвөрмөц загвар (A загвар + S8), маш сайн үзүүлэлттэй. J7-оос сайн ч S8-аас муу
- Galaxy A3 (2015), A3 (2016), A3 (2017) гээд зөвхөн A3-ын хувьд 3 өөр загвар бий

Бүр нарийн ялгаанууд буюу үзүүлэлтүүдийг нь харах бол ороод л COMPARE гэдэг юмыг ашигла :wd:

Author:  Саруул [ Jan.20.18 3:14 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

Утас авахдаа гол нь хэн залгаж байгааг сайн харах хэрэгтэй.

Author:  001 [ Jan.31.18 12:20 am ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

мобидоо iphone7гоо хийчихсэн. 100 цаасны хямдхан bluetooth чихэвчтэй. дуу сонсож болоол байдийн. skyдаа s7.той. өнөөдөр санаандгүй утсан чихэвчээрээ дуу сонслоо. iphonоор дуу сонсоно гэж үнэн гурилддаг байжээ. surround, uhq 2 тохиргоон самсунгад зөвхөн утсан чихэвчээр ажилладаг наасан. хямдхан bluetooth чихэвчээр дуу сонсмооргүйм байна шүү.

Author:  Капитан [ Jan.31.18 11:19 pm ]
Post subject:  Re: RE: Re: Утас авахад анхаарах зүйлс

Саруул wrote:
Утас авахдаа гол нь хэн залгаж байгааг сайн харах хэрэгтэй.


Sent from my Pixel 2 XL using Tapatalk

Author:  001 [ Jan.31.18 11:26 pm ]
Post subject:  Re: Утас авахад анхаарах зүйлс

Саруул wrote:
Утас авахдаа гол нь хэн залгаж байгааг сайн харах хэрэгтэй.


9118 гээл эхлэвэл авдаггүйм ш дээ тээ? :hihi:

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/