#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 6:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.09.12 11:50 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
Энэ сэдэвт Note2 -той хийсэн бүх юмаа бичиж байхаар шийдлээ, блог, эсвэл Wiki ч юм уу. Бас бусадтай туршлага солилцоно.

Note2 уруугаа орохоосоо өмнө тогтмол хэрэглэгддэг үг хэллэг, процессуудыг нэг мөсөн тайлбарлах гээд оролдов.

ROM

ROM - Read Only Memory Шууд орчуулга - Зөвхөн уншигдах санах ой гэдэг хэдий ч утасны хэллэгт үйлдлийн систем гэж ойлгож болно.

Бүх РОМ нь Google - ийн Андройд үйлдлийн систем дээр бүтээгддэг бөгөөд Андройд нь өөрөө Linux -аас үүсэлтэй *nix суурьтай үйлдлийн систем юм. Тийм ч учраас Андройд нь нээлттэй эхийн програм юм.

ROM нь дотроо
- Stock ROM буюу үйлдвэрлэгчээс бэлдсэн үйлдлийн систем,
- Custom ROM буюу Андройд системийг хөгжүүлэгчдээс бэлдсэн өөр өөрийн онцлогтой үйлдлийн систем гэж 2 хуваагддаг.

Flashing ROM гэдгийг flashing=суулгах, ROM=Үйлдлийн систем буюу ROM суулгах гэж бид бичиж, ярьдаг.

ROOT Access - Root хийх

Андройдын "root хийх" гэдэг нь ухаалаг гар утас, таблет болон бусад Андройд үйлдлийн системийн дэд системд хэрэгчид давуу эрхийг олгох (root хандалт хийх) процесс юм.

Өөрөөр хэлбэл, Windows үйлдлийн систем дээр, жишээлбэл, хэрэглэгчийг админ эрхтэй болгох процесс юм.

Root -ийг ихэвчлэн утасны оператор (Мобиком, Unitel гэх мэт) болон hardware (Samsung, HTC, гэх мэт) үйлдвэрлэгчийн хаасан хязгаарлалтуудыг даван системийн програмуудыг суулгах, устгах, өөрчлөх, тохиргоо хийх, системд өөрчлөлт хийх чадвартай, админ эрх шаарддаг програмуудыг суулгах эсвэл үйлдлийн системийг солих (ROM суулгах) зэрэг болон бусад шалтгаануудаас болж хийдэг.

Энгийн хэрэглэгчид root хийх шаардлагагүй бөгөөд мэдэхгүй, болгоомжгүй үйлдлүүд нь системд гэмтэл учруулах, утсыг эвдлэх магадлалтай процесс юм, би юу? би хөгжүүлэгчийн төвшнийх биш ч дээд төвшний хэрэглэгч (advanced user), юу хийж байгаагаа мэдэж байдаг.


Image

Ерөнхий
2G Network: GSM 850 / 900 / 1800 / 1900
3G Network: HSDPA 850 / 900 / 1900 / 2100
4G Network: LTE 700 MHz Class 17 / 2100 - N7105
Хэмжээ: 151.1 x 80.5 x 9.4 мм
Жин: 180 гр

Chipset: Exynos 4412 Quad; Quad-core 1.6 GHz Cortex-A9
GPU: Mali-400MP
Stock ROM (TouchWIZ) Android OS, v4.1 (Jelly Bean)
Зай: Li-Ion 3100 mAh буюу хэвийн дундаж хэрэглээнд (10 дуудлага, 10 мэссэж, утсаараа оролдоогүй) 2 өдөр, ачаалал ихтэй хэрэглээнд (30+ дуудлага, тоглосон, кино узсэн, хөгжим сонссож, Yahoo messenger) 0.8 өдөр

Дэлгэц

16 сая өнгө ялгаруулах супер АМОЛИД, мэдрэгчтэй дэлгэц,
5.5 инчийн, 720 x 1280 нэгж цэгшилтэй, 267(ннц) нягтралыг нэгж цэгшилд багтаах чадвартай.
Зэрэг мэдрэгчтэй (Multitouch)
Corning Gorilla Glass 2 буюу хамгаалалтын сайжруулсан шилтэй

Дуу

Хонхны төрлүүд: Чичиргээ, MP3, WAV
Чанга яригч (Loudspeaker)
3.5 мм-ийн чихэвч/микрофоны оролт

Санах ой

Шуурхай санах ой (RAM): 2GB
Гадаад санах ой (External): microSD төрлийн 64GB хүртэлх картыг ачаална.
Дотоод санах ой (Internal): 16/32/64 GB багтаамжуудтай зах зээлд зарагдаж байгаа, Монголд ихэнхдээ 16GB нь байдаг.

Өгөгдөл дамжуулах

GPRS, EDGE, HSDPA, 21 Mbps; HSUPA, 5.76 Mbps; LTE, Cat3, 50 Mbps UL, 100 Mbps DL
WLAN: Wi-Fi 802.11 a/b/g/n, dual-band, DLNA, Wi-Fi Direct, Wi-Fi hotspot
Bluetooth: v4.0 with A2DP, LE, EDR. Bluetooth төхөөрөмжүүдтэй ажиллах боломжтой. Жишээ нь гар, хулгана.
NFC
USB: microUSB (MHL) v2.0, USB флаш диск болон зөөврийн HDD -ыг ачаалах, USB төхөөрөмжүүдтэй ажиллах боломжтой. Жишээ нь гар, хулгана.

Камер

Ар талын камер: 8 MP, 3264x2448 pixels, autofocus, LED flash
Урд талын камер: 1.9 MP
Өнгө: Саарал, цагаан. Саарал нь шинэ дээрээ гоё харагддаг ч хурууны хээ их анзаарагддаг.
Хурууны хээ болон бага зэргийн зурааснууд цагаанд нь анзаарагдахгүй давуу талтай юм байна.

Stock ROM (TouchWIZ) -той тохиолдолд л дараах функцүүд ажиллана.
Picture Geo-tagging, touch focus, face smile detection, image stabilization Video@1080p@30fps
Sensors Accelerometer, gyro, proximity, compass, barometer
Messaging: SMS(threaded view), MMS, Email, Push Mail, IM, RSS
Browser: HTML5
Radio: Stereo FM radio with RDS
GPS: A-GPS support and GLONASS
Java: Java MIDP emulator

- SNS integration
- Active noise cancellation with dedicated mic
- Dropbox (50 GB storage) Утсаа анх авахдаа үүнийг заавал шалгаж үзээрэй.
- TV-out (via MHL A/V link)
- MP4/DivX/XviD/WMV/H.264/H.263 player
- MP3/WAV/eAAC+/AC3/FLAC player
- Organizer
- Image/video editor
- Document editor (Word, Excel, PowerPoint, PDF)
- Google Search, Maps, Gmail,
- YouTube, Calendar, Google Talk, Picasa integration
- Voice memo/dial/commands
- Predictive text input (Swype)


Би найзтайгаа хамт очоод 2-ыг 920мянган МНТ-өөр авсан. Гэтэл өөр нэг танил маань өөр лангуунаас 950мянган МНТ-өөр аваад дэлгэцийн наалт зөөлөн гэрийг нь бэлэгнд авсан байлаа. Эхлээд хямдхан авсан гэж бодож байтал үнэтэй авсан болж таарсан.

Таны хайрцагт дараах зүйлүүд байх ёстой

1ш Утас (зайгүй, гялгар уутанд)
1ш Зай (гялгар уутанд)
1ш USB кабел (гялгар боолттой)
1ш USB кабелаар хананаас цэнэглэгч (гялгар боолттой)
1ш чихэвч (гялгар боолттой)
2ш чихэвчийн зөөлөвч (гялгар ууттай)
3ш ном, (тус тусдаа гялгар боолттой)
1ш хайрцагт дээрх бүгдийг савласан, хайрцаг нь лацтай.
6 сарын баталгааны хуудастай.

Хэрхэн ROOT хийх вэ? (ROOT хийснээр Curtom ROM суулгах боломжтой болдог)

Танд хэрэг болох зүйлс

Утасныхаа driver -ыг суулгасан компьютер. (Хамгийн сүүлийн Kies -ийг татаж компьютертоо суулгах)
http://filehippo.com/download_kies/
Odin програм (Татаж аваад winrar -аар задлах, суулгах шаардлагагүй)

CWM файл (Татаж аваад winrar -аар задлах)

Download Mode -руу орж чаддаг байх (http://www.youtube.com/watch?v=1tdznfLJsyY)

1. Эхлээд утсаа Download Mode горим дээр тавиад кабелаар нь компьютертоо холбоно.
2. Один програмыг ажиллуулна. Зураг дээр тодруулсан зүйлсийг анхаараарай
Image
3. Odin -ийг ажиллуулсны дараа утас тань унтарч асна, Root хийгдсэн байх болно

Хэрхэн Custom ROM суулгах вэ?

Custom ROM -ийг эндээс хайх хэрэгтэй, ROM бүр өөрийн онцлогтой. Судлаж байгаад өөрт таалагдсаныг сонгоно. Надад CM10 ямагт таалагддаг.
Суулгахын өмнө эхлээд заавал ч үгүй өөрийн утасныхаа Stock ROM -ыг олж авах хэрэгтэй. Unroot хийх ч юмуу, өөр бүтэцтэй ROM суулгах, эвдэрсэн тохиолдолд сэргээх зэрэг бүх зүйлд хэрэг болох болно. Компьютероор бол Recovery DVD бэлдэж авч байна гэсэн үг, гэхдээ утасны хувьд бол дээрх шалтгаануудын улмаас ЗААВАЛ олж авсан байх ёстой.

Samsung -ын Stock ROM -уудыг эндээс татаж авдаг. Татаж авахын тулд бүртгүүлэх хэрэгтэй болох байх.
http://www.sammobile.com/firmware/
Монголоос утсаа авсан бол Хонконг хувилбар татаж авахад болно. Харин өөр улсаас авсан бол тухайн улсдаа ойрхон хувилбарыг татаж аваарай.
Image

Таалагдсан Custom ROM -оо татаж аваад утсандаа хуулаарай.
.........
Ок, дараа үргэлжлүүлье

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Last edited by hbayar_morph on Nov.28.12 2:04 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.27.12 9:51 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.02.12 11:54 pm
Posts: 19
bi unuudur note2 avsiin anh udaa android utas barij bna ROOT rom etr ni yadag yum yamar davuu taltai ve


Top
   
PostPosted: Nov.28.12 10:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
tulgaaa92 wrote:
bi unuudur note2 avsiin anh udaa android utas barij bna ROOT rom etr ni yadag yum yamar davuu taltai ve

Өө тийм, Вики юм чинь энэ тухай бас бичих хэрэгтэй байх, сануулсанд баярлалаа

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Nov.28.12 1:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
Need for Speed™ Most Wanted суулгаад үзээрэй, гоё тоглоом.

Image

http://www54.zippyshare.com/d/38547926/ ... ia.com.apk

Modern Combat 3 гоё тоглоом.

Image

Image

http://www.4shared.com/android/JoBMRvwT ... iacom.html

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Last edited by hbayar_morph on Nov.30.12 10:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.28.12 10:01 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.02.12 11:54 pm
Posts: 19
ene utasnii id shid ni yu yu bna S voice-iin network error-iig yaj zugeer bolgoh ve? Tegeed bas heren yaj ene Custom ROM-iig suulgahiin ene talaaraa todorhoi oruulaad uguuch


Last edited by tulgaaa92 on Nov.30.12 2:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.29.12 5:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Oct.23.06 4:54 pm
Posts: 2026
Location: Гараа далавч хэмээн алдалж нүдээ аниад өөрийн ертөнцдөө тэнгэрт дүүлээд Газар дээр бус үүлэн дээр ..
Odoogoor utasniihaa id shidiig ni uzej chadaaguil bna. oroldood bhaar davgui yumnuud garch ireel bna :razz: surna daa....

_________________
♥ ... ℒℴνℯ... ♥


Top
   
PostPosted: Nov.30.12 1:02 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.02.12 11:54 pm
Posts: 19
sursan medsnee bicheeree xexe


Top
   
PostPosted: Dec.01.12 8:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
Modern Combat 3

Хэдий платформ өөрчлөгдсөн ч хуучны юм байнаа байна.

AC130 -буудсан.

Image
Image

АНУ-д айл болгон super car -тай байдаг юм шиг байна.
Image

Миний дуртай буу M4A1
Image

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Dec.02.12 10:24 pm 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Jun.01.07 9:06 pm
Posts: 366
Location: Corea
yaj ter harahaar shuud delgets neegddegiin idwehjuulj bainaa


Top
   
PostPosted: Dec.03.12 6:24 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.24.05 12:22 am
Posts: 67
Location: ubs
Belen xool :hihi:


+ S Voice



Top
   
PostPosted: Dec.03.12 9:08 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.02.12 11:54 pm
Posts: 19
Custom ROM yaj suulgahiig zurag etrtei zaavar oruulj uguuch hbayar_morph


Top
   
PostPosted: Dec.04.12 10:04 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
tulgaaa92 wrote:
Custom ROM yaj suulgahiig zurag etrtei zaavar oruulj uguuch hbayar_morph

Энэ тухай материал бэлдэж байгаа.

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Dec.10.12 10:42 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
Mobi ийн интэрнетийн тохиргоо яаж хийх вэ болдгүй шүү note 2 шүү

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.10.12 8:22 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
zorigoo611 wrote:
Mobi ийн интэрнетийн тохиргоо яаж хийх вэ болдгүй шүү note 2 шүү

учирыг нь олов

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.10.12 9:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
энэ ROOT хийх заавараар хийлээ ROOT хийгдсэнийг яаж мэдэх вэ

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.10.12 9:31 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
за нэг ийм апп суусан байна SuperSU гэсэн одоо тэгээд яаж ашиглах вэ

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.11.12 5:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
SuperSU суусан бол root хийгдсэн байнаа гэсэн үг, root эрх шаарддаг app суулгаад шалгаж болно. Жишээ нь Titanium Back Up

SuperSU бол app -уудын root эрхийг зохион байгуулдаг app хө. Зарим app -ын root эрхийг нь хасаж болно гэх мэт.
Үстэй толгойноосоо жаахан л илүү ажилтай байна :) Зав гарахаараа бичиж байгаа Custom ROM суулгах заавраа дуусганаа.

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Dec.11.12 5:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
zorigoo611 wrote:
Mobi ийн интэрнетийн тохиргоо яаж хийх вэ болдгүй шүү note 2 шүү

System Settings > WIRELESS & NETWORKS > More... > Mobile networks > Access Point Names.
Дараа нь Menu товчлуур буюу зүүн талын товчлуураа дараад New APN сонгоно.
Эхний Name хэсэгт mobicom 2 дахь APN хэсэгт internet гэж бичээд дахин зүүн товчоо дараад Save дарна. Дараа нь үүссэн сонголтыг идэвхжүүлээд болно доо.

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Dec.11.12 7:29 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
аа бас энэ Network mode луу орж заавал WCDMA only гэдгийг сонгохгүй бол манай нутагт ордгүй юм байна тэгээд 3g байхгүй газар очхоороо GSM гэдгийг нь сонгоод л явж байна даа хөөрхий уул нь GSM/WCDMA auto mode сонгочмоор байдаг тэхээр 3g орохгүй гайтай юм аа

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.13.12 12:36 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
contact луу орхоор нэрүүд нь харагдаад байхын дугаар нэр нь зэрэг яаж харагддаг болгох вэ Note II

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.13.12 9:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
Энэ хүмүүс ямар нам байна

Sent from my GT-N7100 using AsuultSambar mobile app

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.14.12 10:40 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.10.06 9:26 pm
Posts: 2555
Location: Ulaanbaatar, Mongolia
zorigoo611 wrote:
contact луу орхоор нэрүүд нь харагдаад байхын дугаар нэр нь зэрэг яаж харагддаг болгох вэ Note II

Харин Samsung -ийн Stock Rom буюу Samsung TouchWiz contact -ийг дугаартай нь харуулж болдоггүй юм билээ, CM10 буюу Custom Rom дээр бол хамтад нь харуулдаг.

_________________
Thinkpad T430 64GBmSATA 2x2TBHDD


Top
   
PostPosted: Dec.14.12 1:55 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.15.07 2:41 pm
Posts: 4136
hbayar_morph wrote:
zorigoo611 wrote:
contact луу орхоор нэрүүд нь харагдаад байхын дугаар нэр нь зэрэг яаж харагддаг болгох вэ Note II

Харин Samsung -ийн Stock Rom буюу Samsung TouchWiz contact -ийг дугаартай нь харуулж болдоггүй юм билээ, CM10 буюу Custom Rom дээр бол хамтад нь харуулдаг.

эндээс асуухаас өөр арга алга :wink: korea google nexus s (M200) дээр CM10 суулгаж болдог юм уу л гэж асуугаад байгаам юм root хийсэн unlocked fastboot mode


Top
   
PostPosted: Dec.26.12 11:59 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.18.12 11:30 pm
Posts: 17
like
hbayar_morph wrote:
zorigoo611 wrote:
Mobi ийн интэрнетийн тохиргоо яаж хийх вэ болдгүй шүү note 2 шүү

System Settings > WIRELESS & NETWORKS > More... > Mobile networks > Access Point Names.
Дараа нь Menu товчлуур буюу зүүн талын товчлуураа дараад New APN сонгоно.
Эхний Name хэсэгт mobicom 2 дахь APN хэсэгт internet гэж бичээд дахин зүүн товчоо дараад Save дарна. Дараа нь үүссэн сонголтыг идэвхжүүлээд болно доо.


Top
   
PostPosted: Dec.28.12 9:28 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
за энэ CM10 Custom Rom суулгах гээд баахан үзлээ бардгүй сүүлдээ бүүр хамаг юмаа устгаад баахан л заваарлаа
сайхан заавар оруулаач

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
PostPosted: Dec.28.12 9:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.05 1:21 pm
Posts: 1129
Location: Монгол Сэлэнгэ аймаг Мандал сум
энэ их дажгүй тоол байх шиг байна stock rom татаж байна өөр зөндөө олон юм хийх юм байна даа

Image

Image

_________________
Ra!LneT [zhR]


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited