Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Андроид системт утас, таблетуудын хувьд асахад ямар нэгэн анимейшн гарч буйг нь өөрчлөх боломжтой билээ. Зарим компаниудын хувьд унтрах анимейшн хүртэл хийсэн байдаг. За тэгэхээр гол яриандаа орьё.
Анимейшн гэж юу вэ?
- Маш олон зурагнууд эхнээсээ дуусах хүртэл ар араасаа үргэлжлэн тодорхой хугацаанд нэг зураг нь харагдаад дараагийн зураг руу шилжих хөдөлгөөн
Тэгэхээр та дараах зүйлсийг ойлгох хэрэгтэй:
- 1. Android систем Open Source тул системийн хэрэглэгчийн интерфейс, өөр олон зүйлс нь өөрчлөгдөх, засварлагдах боломжтой
- 2. Утас үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн хүссэнээр системийн загвар дизайнд өөрчлөлт оруулдаг
- 3. Samsung-ын хувьд асах ба унтрах анимейшнууд QMG өргөтгөлтэй файл байдаг
- 4. QMG өргөтгөлтэй файлын хувьд дээд тал нь 99 зургийг нэгтгэн ямар ч гацалтгүй хүссэн FPS-тэй ажиллуулдаг
- 5. Энгийн Андроид систем зургуудыг шууд ZIP болгон багцалсан байдаг
- 6. ZIP болгон багцалсан анимейшн дотроо 256-аас олон зураг байвал л гацах магадлалтай
Иймд та үнэхээр сайхан анимейшн бүтээлээ гэж бодьё, түүнийгээ өөрийнхөө утсанд, бусдын утсанд зориулж гаргая гэхэд Samsung-ын утасны хязгаарлалт 99-хөн зураг давбал гацаад явахгүй... Иймд би өмнө нь хийсэн Өлзий Хээ бүхий анимейшнээ (237 зурагтай) бага зэрэг өөрчилж, эффектүүдээ хурдасгасан (зурагны тоо багассан). За тэгээд Samsung-ын утсанд гацахгүй хурдан ажиллах боломжтой болгон гаргасан нь энэ юм.