#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.27.17 11:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 632 posts ]  Go to page Previous 120 21 22 23 24 25 Next
Author Message
PostPosted: Oct.19.10 9:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7555
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
fake um bishu

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.19.10 9:51 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2781
Location: The location you entered is too long.
Hehehe fake sh dee .
Хамгийн сүүлд нь нэвтрүүлэгт оролцсон байгаа .

_________________
There is a 32 character limit.


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.19.10 10:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
eniig unen yum baih geel anh uzcheed teed baisan huuramch yumshig baina teguul. youtube-iin comment deer ni barag eeree ene tv-dee ajildag baih getsen ene ter...


Top
   
PostPosted: Oct.23.10 6:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2956
Location: Холын хоооллл
За энэ удаа хакерийн талаар өгүүлье гэж бодлоо.Өгүүлэхгүй дурдахгүй бичихгүй байхын арга алга байлаа..Хэл загатнаад хэхэ...Хакер гэхээр зарим хүмүүс ихэвчлэн муу тал руу нь ойлгодог. Гэтэл жинхэнэ мэргэжлийн хүрээний ойлголтоороо бол тийм биш л дээ. Их зүйл хийсэн, хүмүүст үнэлэгдсэн сайн програмчид, хөгжүүлэгчдийг мэргэжил нэгт нөхөд нь хакер гэдэг. Муу үйл хийж бусниулагчдыг хар малгайт(black hacker), сайн үйлстэнгүүдийг цагаан малгайт хакерууд(white hacker) гэж хэлдэг.Mөн саарал хакер гэж байдаг...

Асуудлыг хэний ч санаанд оромгүй аргаар шийдэх, техникийн нарийн зүйлсийг ухаж төнхөх, бяцхан хоргүй хошигнол хийх зэргээр үйл ажиллагаа нь илрэх тохиолдол байдаг боловч, учрыг ойлговол заавал тийм байх албагүй.

Хакерууд линуксыг бүтээсэн, та бидний харилцаж байгаа интернэтийн сүлжээг бүтээсэн, олон олон сайн зүйлсийг бүтээсэн, бүтээсээр ч байгаа.

Нээлттэй эх бүхий алдартай програмуудыг бүтээсэн хүмүүсийг бүгд мундаг хакерууд гэж ойлгож болно.
Характер


Хорвоо дэлхий шийдэх асуудлаар дүүрэн. Аливаа үр дүнг зүтгэл гаргаж байж бий болгодог. Хакерууд хүч сорьсон хэцүү асуудлыг шийдэж, түүнээсээ кайф авч, өөрийгөө хурцалж хөгжүүлж байдаг дуршилтай хүмүүс.

Аливаа асуудал хоёр дахиа шийдэгдэх ёсгүй. Тархи бол үнэтэй, хязгаарлагдмал нөөц учраас түүнийг хий дэмий үрэхээс зайлсхийх нь зүйтэй. Хэн нэгний шийдсэн асуудлыг дахин шийдэх нь утгагүй. Ийм учраас хакерууд шийдсэн асуудлаа бусдад дэлгэдэг гэж ойлгож болно. Энэ нь шийдэгдсэн асуудал руу дахин өнгийгөөд хэрэггүй гэсэн үг биш юм. Хакерууд төрөлхийн сониуч зангаараа аливаа шийдлийг заавал сонирхож судалцдаг бөгөөд, хэрэв илүү сайн шийдэл байвал түүнийгээ нуудаггүй. Гэхдээ оюун тархиа зарцуулсан ажлаа бүгдийг үнэгүй дэлгэ гэвэл мэдээж шудрага бус - хөлс хүчээрээ ашиг орлого олох нь шудрага хэрэг билээ.


Эрх чөлөөт хүмүүс. Хакерууд эрх чөлөөнд дуртай. Өөрийн тооцоолуурыг дураараа тоноглож, ямар програм суулгаж, яаж ашиглахаа тэд хэнээр ч заалгах дургүй. Хэн нэгэн хажууд нь ирж зогсоод юу хийхийг нь заах юм бол жинхэнэ там гэсэн үг. Даргын хий гэсэн зүйл нь ихэнхдээ тийм ч оновчгүй зүйл байх ба, гол ажил болох асуудал шийдэхэд нь садаа болдог. Хакерууд чөлөөтэй сэтгэж, туурвиж, бусадтэй чөлөөтэй хуваалцах дуртай байхад, ямар нэг даргын команданд байна гэдэг бол тэдний зохиосон дүрмэнд захирагдаж, дураараа туурвиж, мэдлэг хуваалцаж чадахгүй болно гэсэн үг. (Тухайлбал Google-ийн хөгжүүлэгчидэд ажлын цагынхаа тодорхой хувийг дуртай юмаа хийхэд нь чөлөөлж өгсөн байдаг. Энэ нь Google-д хакерууд ажиллах бололцоог олгож байгаа юм.)

Ур чадвар. Хакер байхын тулд дээрх шинж төрхүүдийг бүрдүүлэх хэрэгтэй, зүгээр бүрдүүлэх биш бүрэн итгэлтэй байх нь чухал. Гэхдээ зөвхөн зан чанар байгаад рок од болчихгүй, олимпийн медал авчихгүй - оюун ухаан, тамир тэнхээ, туршлага, дээр нь асар их хөдөлмөр хэрэгтэй. Тэд барьцалдах, шөргөөцөлдөх, өдөөн хатгалт гэх мэт элдэв шалдавхан зүйлд цаг, ухаан, нэрвээ үрдэггүй, харин тэд ур чадвар, мэдлэг мэргэшилд шүтдэг юм. Ялангуяа хакийн ур чадвараа хөгжүүлэх нь хамгийн чухал, гэхдээ бусад ур чадварууд ч хэрэгтэй. Цөөхөн хүн л хийж чадах онцлог ажлийг чаддаг байна гэдэг сайн, харин оюун ухаан, ур дүй, анхаарал шаардсан ажлийг хийж чаддаг бол бүр сайн. Ур чадварт итгэж, түүний төлөө хичээж чадвал олж авах нь гарцаагүй - иймд хичээнгүй зүтгэл, ажилдаа бүхнээ зориулах зан чанар хамгийн үнэтэй чанар мөн.

Үндсэн ур чадварууд

1. Програм бичих

Мэдээж энэ бол хакерийн үндсэн ур чадвар. Хэрэв ямар нэг програмчлалын хэл мэддэггүй бол Python-оос эхлэхийг санал болгож байна. Энэ нь сурахад маш хялбар, цэвэрхэн бүтэцтэй учраас эхлэн сурлацагчдад сайхан тохирно. Гэхдээ энэ хэл бол зүгээр нэг тоглоом төдий биш, нилээд хүчирхэг хэл учраас цаашид ч мөн хэрэг болох болно.

Жава бол програм бичиж сурахад тохиромжтойгоос гадна, хэрэглээ ч их. Python-оос хэцүү ч, арай хурдан ажилладаг код гаргадаг. Гэхдээ орчин үеийн тооцоолууруудын хувьд аль аль нь удаан гэж тооцогдохгүй.

Эдгээр хоёр хэл дээр програм бичдэг болсноор өөрийгөө хакер болчихлоо гэж бодож болохгүй, програмчин болчихлоо ч гэж саналтгүй. Хакер болохын тулд асуудлыг аль нэг програмчлалын хэлээс хамааралгүй сэтгэж, шийдэж сурах хэрэгтэй. Жинхэнэ хакер хүссэн програмчлалын хэлээ хэдхэн өдрийн дотор л өөрийн болгодог. Иймд нилээд олон хэл сурах хэрэгтэй гэж хэлэх гээд байна.

Илүү гүнзгий түвшинд програмчилья гэвэл C сурах хэрэгтэй. Энэ бол нилээн доод түвшний хэл, энэ хэл дээр бичигдсэн програм маш хурдан ажиллах боломжтой, гэхдээ програм дотроо санах ойн зохицуулалт гэх мэт машины доод түвшний зохицуулалтуудыг өөрөө хийх хэрэгтэй болдог. Доод түвшний код бичих нь алдаа гаргах магадлалыг ихэсгэх ба, дэбаг хийхэд хамаг цаг зарцуулагдана. Одоо үед тооцоолуурын санах ой болон хурд хангалттай их болсон учраас цагаа хэмнэ, Python.

Хакеруудын түгээмэл хэрэглэдэг өөр хоёр хэл бол Perl ба Lisp юм. Практик ач холбогдол ихтэй учраас Perl сурах хэрэгтэй. Perl нь динамик вэб хийхэд их ашиглагддаг байсан хэл бөгөөд, одоо ч системийн удирдлагын скриптэд их хэрэглэгддэг хэвээр. Зарим зүйлийг Perl дээр хялбархан хийж болдог ба Python-ийг үүний оронд их хэрэглэх болсон. Гэхдээ өмнө бичигдсэн кодуудыг ойлгохын тулд Perl сурахад илүүдэхгүй.

Lisp -ийг сурах шалтгаан бол арай өөр. Түүнийг ойлгосны дараа бүх учрыг ухаарах болно. Энэ хэл бол програмчлалийг бусад хэлүүдээс эрс өөрөөр тусгасан байдаг бөгөөд түүнийг сурснаар бусад хэлүүдээс олж авахгүй зүйлийг ойлгож авна. Тэр туршлага нь дахин хэзээ ч Lisp хэрэглэхгүй байсан ч, сайн програмчин болоход хэрэг болно.

Эдгээр таван хэлийг бүгдийг нь сурчихвал сайн. Гэхдээ програм хэрхэн бичихийг энд бүгдийг заах боломжгүй - энэ бол маш хэцүү зүйл. Ямар ч байсан програм бичихийг номноос юмуу, курс дамжаанд сурдаггүй гэдгийг баттай хэлье. Дадлага хийж програм бичиж, олон сар жилээр тооцоолуурын ард сууж, алдаж онож байж сурдаг юм.

Програмчлалын хэл сурна гэдэг нь ерөнхийдөө хүний хэл сурахтай төстэй. Уншаад, бичээд, ярьж байж хэл сурдаг бол програмчлалын хэлийг a)код уншаад, b)код бичиж сурна. Програм бичиж сурах хамгийн сайн арга бол : Мастеруудын бичсэн кодыг уншаад, өөрөө жаахан бичиж үзээд, Мастеруудын бичсэн кодыг уншаад арай жаахан их бичээд, гэх мэтээр явсаар өөрөө програмаа бичдэг болтол үргэлжилэх юм.

2. Нээлттэй эх бүхий Юникс системүүдээс хэрэглэх

Хакеруудын эзэмших ёстой нэг гол чадвар бол Юникс системийг эзэмшиж, хэрэглэж сурах юм. Линукс, BSD ч юмуу ямар нэг нээлттэй эх бүхий юникс үйлдлийн систем суулгаад, түүнийгээ хэрэглэж сур. Яагаад заавал Линукс гэж, Виндовс байж болохгүй юу гэвэл : Үйлдлийн системийн эх код нээлттэй байснаар хүссэн зүйлээ үзэж, сурж, өөрчилж, турших боломжтой болно. Виндовс гэх мэт хаалттай код бүхий үйлдлийн систем дээр хакер болно гэвэл дуулга өмсөж байгаад бүжиглэхтэй адил.

Юникс бол Интэрнэтийн үйлдлийн систем. Ийм учраас юниксгүйгээр интэрнэт хакер байж чадахгүй бөгөөд, ийм ч учраас хакерийн ертөнц юниксийн эргэн тойронд цэцэглэдаг. Мөн юникс төрлийн систем дээр програмчлалын сайн багаж хэрэгслүүдийг хэрэглэх, судлах боломж илүү их байдаг.

3. Вэб ашиглаж, хийж сурах

Хакеруудын хийсэн зүйлсийн ихэнх нь нүдэнд үзэгдэлгүйгээр үйлдвэрийн газрууд, офисийн амьдрал, их сургуулийн лабораториудад нөлөөлж байдаг бол Вэб өөр юм. Вебийг юм бүхэнд хэрхэн нөлөөлж өөрчилж байгааг улс төрчид ч хэлж байна. Хакер болохын тулд вебийг зөвхөн толилуурдах, мэдээлэл олж авахад бус мэдээлэл солилцоход, хийсэн зүйлээ бусадтай хуваалцахад ашиглаж сурах хэрэгтэй. Вебийн хэл болох HTML -ийг сур, Цаашлаад XHTML үз. Эхлээд юуны түрүүнд өөрийн танилцуулга хуудсыг хийх нь зүйтэй. Гэхдээ хуудсан дээрээ үнэ цэнэтэй агуулга тавих нь хамгийн чухал. Хэнд ч хэрэггүй вэбүүд интэрнэтээр дүүрэн бий, тийм вэб хийгээд утгагүй, цагийн гарз. Өөрийн шийдсэн асуудал, хүнд хэрэгтэй, ялангуяа бусад хакеруудад хэрэгтэй зүйлийг вебээр дамжуулан бусдад түгээ.

4. Англи хэл

Англи хэл бол Интернэтийн хэл. Хакерийн ертөнцтэй нэвтрэлцэхийн тулд Англи хэл зайлшгүй билээ. Төрөлх хэл нь нэгтэй ч, хакерууд хоорондоо ихэвчлэн Англи хэлээр харилцдаг болохыг тогтоосон буй. Англи хэл дээр техникийн үг хэллэгүүд төрдөг бөгөөд англи хэлнээс техникийн номыг орчуулах нь ихэвчлэн муутгах талтай байдгыг хэлэх юун.

Тухайлбал Линус Торвалдс гэдэг Финланд залуу(Линуксийг үндэслэгч) код доторх тайлбараа Англиар бичдэг. Дэлхийн бөмбөрцгөөр тархсан Линукс хөгжүүлэгчдийн сүлжээг бий болгоход түүний Англи хэлний чадвар нөлөөлсөн нь гарцаагүй. Иймд англиар зөвхөн ярих бус, бичиж сурах нь чухал. Англиар тэгж их ярихгүй байж болно, харин бичих нь бол зайлшгүй.

Соёл


Ихэнх соёлуудын адил Хакерын соёл нь нэр алдар дээр тулгуурладаг. Гэхдээ хир их мөнгө төгрөг хандивласнаараа бус, хир сайханаараа бус, бусдыг хүссэн зүйлээр нь хангасанаараа бус, харин хир ихийг харамжгүй түгээснээр үнэлэгддэг.

Нээлттэй эх бүхий програм хангамж хийх. Бусад хакеруудад хэрэгтэй, сонирхолтой, нээллтэй эх бүхий прогам бичих бол хамгийн түгээмэл, уламжлалт хандлага юм. Өөрийн чинь програм хир сайн, хир өргөн тархацтайгаар нэр хүнд чинь үнэлэгдэнэ. (Ихэнх хүмүүс үнэгүй програм, нээлттэй эх бүхий програм 2-ийг ялгадаггүй тал бий. Эх нь хаалттай бол үнэгүй ч байсан хакерууд хэрэглэдэггүй бөгөөд, ер нь хаалттай эх бүхий програмууд үнэтэй байдаг.)

Нээлттэй эх бүхий програм хангамжийг тэстлэхэд туслах. Програм хангамжын хөгжүүлэлтийн ихэнх цаг тэстлэх, дэбаг хийхэд зарцуулагддаг. Ийм учраас нээлттэй эх бүхий програм хангамжийн эхний рилийзүүдэд тэстэрүүд маш ихээр хэрэгтэй байдаг. Хэрвээ нээлттэй эх рүү орж эхлэж байгаа бол програмын шинэ хувилбаруудыг хэрэглэж алдаа сэв олоход туслах юм бол маш их тус хүргэж байгаа гэж үзнэ.

Хэрэгцээтэй мэдээллийг цацах. Хүн ямар нэг байдлаар хэрэг болохуйц мэдээллийг вэбээр ч юмуу тараах нь мэдлэгэжсэн эриний хакеруудын үүрэг. Зөвхөн энгийн мэдээлэл тавиад зогсохгүй, асуултад хариулах, зөвлөгөө гаргах гэх мэтээр хэн нэгэнд хандсан, үнэхээр хэрэг болох мэдээлэл чухал.

Дэд бүтэцээр дэмжих. Хакерийн соёл бол сайн дурын үндсэн дээр явагддаг. Сервэрийн хостинг, мэйл листийн удирдлага тордлогоо, хэлэлцүүлгийн сайт ажиллуулах, архивийн сайт ажиллуулах гэх мэт хүнд шууд ажиглагдахгүй боловч хэн нэг нь хийхгүй бол болохгүй ажлууд байдаг. Эдгээрийг хэн нэг нь хийх л ёстой.

Хакерийн соёлыг дэлгэрүүлэх. Эцэст нь хакерийн соёлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж болно. (Жишээлбэл энэ мэтээр хакерийн тухай таниулах :-)) Хакеруудад толгойлогч гэж байдаггүй, харин өөрийн баартууд, хөгшчүүд, гавьяатнууд, түүхчид бий. Гэхдээ хэт их алдар нэрээ дуурсгахыг хичээх нь аюултай, харин түүний оронд өөрийн чадварыг хөгжүүлж, гадагш түгээх мэдлэг мэдээллээ арвижуулах нь дээр.

Стилүүд

Хакеруудад түгээмэл байдаг стилүүдэд дараах зүйлс байж болох.

* Төрөлх хэл дээрээ сайн бичдэг. Ихэнх прогамчид төрөлх хэл дээрээ тийм ч сайн бичдэггүй бол ихэнх хакерууд сайн бичдэг.
* Тулааны урлаг. Тулааны урлагыг зодолдохолд хэрэглээд байхгүй ч, азиас гаралтай тулааны урлагуудын сэтгэлгээний зарчим нь хакеруудынхтай дүйдэг.
* Бясалгал. Хакеруудын дунд Зэн их дэлгэрсэн байдаг. Гэхдээ бусад бясалгалын салбарууд ч зүгээр байх.
* Хөгжим. Хөгжим сонсож сурах. Хөгжмийн аль нэг урсгалыг сонирхох. Хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглох.Жишээ нь Рок хөгжим...

Цээрлэвэл зохих зүйлс

* Нээх сүртэй, эсвэл ойлгомжгүй нэр сонгож хэрэглэхгүй байх. Хакерууд өөртөө бардам байдаг бөгөөд, хийсэн зүйлийнхээ хариуцлагыг даах чадвартай. Иймээс тэд кракерууд шиг d00dz гэх мэт нэр ашигладаггүй.

* Хэлэлцүүлэг юмуу, мэйл листээр хэрүүл шуугиан дэгдээхгүй байх. Шудрага бөгөөд шулуун бай, хэн нэг нь гоочлох гээд байвал, тайван хандаж, хөгийн зүйлд цагаа бүү гарзад.
* Өөрийгөө хакер гэж өргөмжлөхгүй байх. Ийм хүмүүс ихэнхдээ хакер биш байдаг бөгөөд, хакерууд үүнд дургүй. Бусад хүмүүс ч тэднийг хакер гэж дуудахад дургүй. Гол учир нь нэрэндээ биш гэдгийг ойлго.
* Баахан алдаатай мэйл бичихгүй байх.
* Хэзээ ч энийг ингэж хакддаг юм гэж зааж өгөхгүй байх ...Энэ бол ХАКЕРИЙН ЁС ЗҮЙ



Хакерууд хэрхэн ажилладаг вэ?

Хэрэв та менежер байгаад хэн нэг хакерийг ажилд авсан бол нэг бол маш их ажил хийлгэнэ, үгүй бол юу ч хийлгэж дөнгөхгүй. Дунд зэрэг гэж үгүй. Учир нь хакерууд ажлыг мөнгөнд татагдаж хийдэггүй, сонирхолтой зүйлээ л хийнэ. Сонирхлоороо хийж байга юмаа хэнээр ч заалгахгүй, чанарын өндөр түвшинд, хурдан хугацаанд хийдэг. Эндээс л нэг хүн арав, зуун хүний ажлыг хийдэг тухай яриа гарсан биз. Ажлын орчны хувьд ихэнх хакерууд гэртээ ажиллах дуртай, учир нь түүний ажил бол зөвхөн ажил биш амьдралынх нь хэв маяг болсон байдаг - идэж ууж, амарч, бясалгаж байхдаа ажилладаг. Иймд хэт хатуу дүрэм журам, чимээ шуугиантай орчинд ажиллах дургүй, чөлөөтэй, тайван, тухлаг орчин эрхэм чухал байдаг гэнэ.

Төгсгөл

Хакер болно гэдэг амаргүй, гэхдээ жинхэнэ хакер болоход заавал олон жил шаардлагагүй ч байж болох . Хамгийн гол шинж чанар болох, нээлттэй, эрх чөлөөтэй байдал болоод өөрийгөө хөгжүүлэх ур чадварт шүтсэн хандлага, цөхрөлтгүй зүтгэл нь л тэднийг үнэ цэнэтэй болгож байдаг бөлгөө.

Жинхэнэ хакерийг олно гэдэг амаргүй, олсон ч удирдаж жолоодоно гэдэг хялбар биш. Учир нь тэд бол урчууд, онгодоороо туурвигчид, хязгааргүй эрх чөлөөт хүмүүс .

Олонд хүлээн зөвшөөрөгдсөн хакерууд:
Linus Torvalds
Richrad Stallman
Eric Steven Raymond
Dennis Ritchie
Ken Thompson
Steve Wozniak


Цаашаа зөндөө бий...

Хэзээ нэгэн цагт би энэ жагсаалтанд орохыг маш ихээр хүснэм...хэхэ...
Эх сурвалж: http://musungvnj.blog.gogo.mn/read/entry68399

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Nov.11.10 8:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2956
Location: Холын хоооллл
Ёс суртахуунт хакерынх нь сургалтанд явж үзсэн хүн байна уу
5-хан хоног мөртлөө 1.5 сая ₮ ч гэж байх шиг хэхэ

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Nov.22.10 3:13 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
amerik-iin hungui ongotsnii bichlegiig zamaas ni orsiin tv, radio baridag programm-iig ashiglan irak-iin bosogchid avcheesan baina. emne ni oros hyatadiig tegej dundaas ni medeeg ni barij, udirdlagiig ni bulaah bolomjtoid tootsoj baisanaas irak, afganistanii bosogchdiig chadna gej bodoogui genee:
http://www.foxnews.com/story/0,2933,580520,00.html

programm ni:
http://www.softpedia.com/progScreenshot ... 34798.html


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Dec.05.10 10:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
haker-iin yos surtahuun Steven Levy-iin 7 zaalt:

1. Access to Computers - and anything that might teach you something about the way the world works - should be unlimited and total.

2. Always yield to the Hands-on Imperative.

3. All information should be free.

4. Mistrust authority - promote decentralization.

5. Hackers should be judged by their hacking, not bogus criteria such as degrees, age, race,or position.

6. You can create art and beauty on a computer.

7. Computers can change your life for the better.

http://en.wikipedia.org/wiki/Steven_Levy


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Dec.07.10 10:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
suuld ene yos surtahuunii zaaltiig Chaos Computer Club-iig undeslegchidiin 1 boloh Wau Holland 2 zaaltaar ergejuulsen ni:

8. Don’t damage computer systems you break into (including crashing them)
9. don’t change the information in those systems (except for altering logs to cover your tracks); and share information"

ene 2 zaaltiig Julian Assange ''Mendax'' nereer hak hiijseniihee daraa bichin uldeedeg baisan. tereer odoogoor amerikiin 1 nomeriin daisan bolchood baigaa.


Top
   
PostPosted: Jan.03.11 12:20 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.23.10 3:54 am
Posts: 108
Яахоо нууц үг хакердах арга замууд : 1/ Яахоо хакинг сервис : Энд худалч хүмүүс зөндөө байдаг юм байна. Би өөрөө хакинг сервис ажлуулж байсан хүний хувьд хэлэхэд эхлээд мөнгөө авдийн

2 / Загасчлах : Хуурамч сайт хийх. Энэ гэхдээ Монголд үнэн явцгүй. .ком авахад чирэгдэл эн тэр гээд бөөн юм болдог

3 / Кейлоггэр : Хамгийн боломжит хувилбар . Нэг хөөрхөн варез-д админ авж байгаад хавчуулаад байхад болдийн
Миний лист нэг иймэрхүү бараг 2000 байгаа
Image


4 / Рат : Рат кейлоггэр 2 адилхан доо. Гэхдээ Рат гэхээд арай илүү баялаг / Кам харах , Ком үзүүлэлт гэх мэт/ сантай

5 / Таах : Хамгийн тэнэг бөгөөд аргаа барсан арга

6 / Хуурамч Яахоо мэссэнжер буюу хуурамч программууд : Энэ аргууд нь нэг гэрт амьдардаг хүмүүст тохиромжтой

Ерөнхийдөө би өөрийгөө Нүүб гэж боддог. үнэгүй прэмиум хэрэглэчихнэ , хүссэн нууц үгээ олоод авчихна , ганц хоёр вирус биччихнэ , вүлнэраблэ байвал хакдчина , рат кейлоггэроо тараачина тэгээл болоо шт. Нэмж хэлэхэд миний үнэгүй Прэмиум аккоунт хэсэг явцгүй болоод байна аа энд ороод авах аккоунтаа бичээрэй viewtopic.php?f=2&t=166426&start=26

_________________
15тай хакер ....


Top
   
PostPosted: Jan.03.11 12:23 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.23.10 3:54 am
Posts: 108
Энэ миний сайт шүү ороод үзээрэй www.xakep.mn

_________________
15тай хакер ....


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Jan.03.11 7:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
27th Chaos Communication Congress deer yarigdsan hak
GSM-iig hakdah:

http://events.ccc.de/congress/2010/Fahr ... 08.en.html


Top
   
PostPosted: Jan.05.11 4:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4751
Location: Ulaanbaatar Mongolia
Chultemsuren wrote:
Энэ миний сайт шүү ороод үзээрэй http://www.xakep.mn

sosa чамд домайнаа зарцан юм уу
уулан өмнөх хакер.мн дажгүй байсан...одоо хэтэрхий Noob бас script kiddies болцон байна

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Jan.06.11 5:43 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.23.10 3:54 am
Posts: 108
extremesnoopy wrote:
Chultemsuren wrote:
Энэ миний сайт шүү ороод үзээрэй http://www.xakep.mn

sosa чамд домайнаа зарцан юм уу
уулан өмнөх хакер.мн дажгүй байсан...одоо хэтэрхий Noob бас script kiddies болцон байна


Зараагүй ээ. Би түр хэрэглэж байсын. Надаа ямар мөнгө байхав дээ. СПА-с уг нь мөнгө авсан даанч ПАЯПАЛ Монголд мөнгө авах боломжгүй байгаа. Одооноос хэдэн RAT , DOS , SQLI талаар мэдээ хийе гэж бодоод л байгаа. 2 сар гараад МОНЭТИЗ булан нээнээ :hehe: .

_________________
15тай хакер ....


Top
   
PostPosted: Jan.12.11 8:13 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 1:57 am
Posts: 283
Location: Хvн юу ч ярьсан єєрийн замаар яв.
yaj haker boloh we?

_________________
My SSD is FAsTeR ThAN youR HDD


Top
   
PostPosted: Jan.12.11 8:29 pm 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Mar.17.10 9:21 pm
Posts: 367
Location: N/A
botman wrote:
yaj haker boloh we?

Ямар тэнэг асуулт вэ энэ сэдвийг эхнээс нь уншдаа !!!

_________________
Jump To...


Top
   
PostPosted: Jan.12.11 8:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
botman wrote:
yaj haker boloh we?

СИСТЕМИЙН АДМИН БОЛ!!!

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.15.11 7:08 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Хятадууд цаана чинь Монголыг самарж байна


Image


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Jan.16.11 12:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
WEP ,WPA , WPA2
nuuts ugendee tusgai temdegt oroltsuulkuu bol jishee ni Amazon-oos Cloud Computing tureeseljaagaad brute force-iin tuslamjtaigaar deed tal ni 20 minutand pass-iig chini medeed avchdag gejiishuu. ingehdee Intel-Xeon-Prozessoren +2 Nvidia (Tesla-M2050-GPU)-toi Cluster GPU Instance 1-iig tureeselsen gene. turees ni ene hugatsaand 2 dollar boljeesiin baih

http://www.spiegel.de/netzwelt/web/0,15 ... 16,00.html


Top
   
PostPosted: Jan.19.11 3:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.31.03 2:44 pm
Posts: 6275
Location: in ma imagination
Brute-force ийг жирийн писинээс хийх боломжтой болно гэдэг чинь эвгүй л болж байгаан байна.
Одоо нөгөө тэдэн тэмдэгт, тоо үсэг гээд баахан тоо бодоод тэдэн жил сар гэдэг чинь өдөртөө л хийгдэх нь дээ.


Top
   
PostPosted: Feb.13.11 6:42 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.10.10 2:19 pm
Posts: 208
lotsmon wrote:
Brute-force ийг жирийн писинээс хийх боломжтой болно гэдэг чинь эвгүй л болж байгаан байна.
Одоо нөгөө тэдэн тэмдэгт, тоо үсэг гээд баахан тоо бодоод тэдэн жил сар гэдэг чинь өдөртөө л хийгдэх нь дээ.


Харин брут форс чинь явцгүй болоод байгаам биш үү??

_________________
|_|0|_|
|_|_|0|
|0|0|0|


Top
   
PostPosted: Feb.14.11 10:49 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
ArsNne wrote:
lotsmon wrote:
Brute-force ийг жирийн писинээс хийх боломжтой болно гэдэг чинь эвгүй л болж байгаан байна.
Одоо нөгөө тэдэн тэмдэгт, тоо үсэг гээд баахан тоо бодоод тэдэн жил сар гэдэг чинь өдөртөө л хийгдэх нь дээ.


Харин брут форс чинь явцгүй болоод байгаам биш үү??


Brute Force sain card, tei bol yavtstai. Odoo ugaasaa zoriulaltiin carduud ih garsan, mun gadnii tom cluster serveruuded hiilgechiheed ur dung avah ch uym uu olon arga zam bii bolson.


Top
   
PostPosted: Feb.15.11 3:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.31.03 2:44 pm
Posts: 6275
Location: in ma imagination
Cloud computing гэж юмыг ойлгохдоо өөрийн писиний чадал ямар ч хамаагүй гэж ойлгоод байгаа шд? Буруу юу?


Top
   
PostPosted: Feb.15.11 10:12 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
lotsmon wrote:
Cloud computing гэж юмыг ойлгохдоо өөрийн писиний чадал ямар ч хамаагүй гэж ойлгоод байгаа шд? Буруу юу?


Er n bol iim.
1. Engiin server computer
2. 2 buyu tuunees deesh Engiin Server computer uudiig holboj Cluster uusgeh.
3. 2 buyu tuunees deesh Cluster uudiig holboj cloud uusgeh. (End gazarzuin bairshil hamaarahgui: USA d baigaa neg clusteriig, Mongold baigaa neg clustertei holboj Cloud uusgej boloh uym.)

Teheer bodoltiig ene serveruuded hiih bolohoor chinii pc nii huchin chadal hamaarahgui.
Yahav engiin pc uudeer cluster, cloud uusgej bas bolno, gehdee neg ih onts bish.


Top
   
PostPosted: Feb.15.11 10:13 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
silkroad wrote:
Хятадууд цаана чинь Монголыг самарж байна

Image


Ene neg ih unend oir bish bna.


Top
   
PostPosted: May.09.11 7:30 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.17.10 10:20 am
Posts: 1021
Location: AUTOFORUM.MN, TUMENBARS.BLOGSPOT.COM
del.

_________________
"P.O.W.E.R."


Top
   
PostPosted: Jun.30.11 2:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3953
mshome.net
192.168.0.120

эндээс өдөр болгон дайралт хийх боллоо
олоод өгөөч.

_________________
:whip:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 632 posts ]  Go to page Previous 120 21 22 23 24 25 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited