#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.17 9:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 245 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next
Author Message
PostPosted: Jul.27.10 2:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
энд дотоод сүлжээний талаар мөн дотоод сүлжээнд тулгарсан аливаа нэгэн асуудал гарвал хэлэлцэнэ үү


Top
   
PostPosted: Jul.27.10 2:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
Дотоод сvлжээ гэж юу вэ ?
Анхны дотоод сvлжээ
70-аад оны эхээр компьютерийн vйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага vнэ, eргeн функцууд нь мини-компьютерvvдийг бvтээхэд тvлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илvv хурдтай бeгeeд хямд болсон байна.
Ингэснээр байгууллагын дэд хэсгvvд компьютертой болох боломж бvрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хvрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.

Хэрэглэгчдийн хэрэгцээ eссeeр удалгvй ойр байгаа компьютерvvдтэй eгeгдeл с олилцох шаардлага гарах болсон ба vvн дээр vндэслэн анхны дотоод сvлжээ vvсчээ.

Дотоод сvлжээний дэлгэрсэн технологууд нь:
• Ethernet
• Token ring
• FDDI (Fiber Distributed Digital Interface)

Компьютерvvдийг холбогч ашиглан дотоод сvлжээнд холбох:

• Компьютерvvдаа кабелиар холбогчтой холбоно.
• Компьютер тус бvрд сvлжээний тохиргоо хийж eгнe.
• Сvлжээгээр файл хуулж vзнэ.

Холбогч нь
• Гадаад байдлаараа hub – тай ижил
• Олон порттой гvvр
• Порт бvр дээрээ bridge – ийн vvргийг хийдэг.
• МАС хаяг ба портын хvснэгт
• МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжvvлнэ.
• Сvлжээний хурдыг нэмэгдvvлнэ
• Сvлжээг логик хэсгvvдэд хуваана
• Зeвхeн битvvд дээр ажилладаг 2-р тeвшиний тeхeeрeмж юм.
Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно.
Холбогчийн passive нь:
Зvгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана.
Холбогчийн active нь:
Тогонд залгагдсан тул дохионы хvчийг нэмнэ.
Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гvvрийнхтэй адил байдаг. Гvvрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биенээсээ хамааралгvйгээр гvvрийн гvйцэтгэх vvргийг биелvvлдэг. Vvнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гvvрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелаар боловсруулдаг шинэ vеийн гvvр гэж нэрлэж болно.
Гvvр болон холбогчийн сvлжээний холболтын байрлалд тависан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ тeхeeрeмж гарч ирсэн ба энэ нь чиглvvлэгч (router) юм.
Бvрэн холболттой байрлал ашиглах vед компьютерууд хувийн холболтын шугам бvрт зориулсан порттой байна. «Од» байрлалын vед компьютерууд ганц порттой байж болох ба тeвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сvлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сvлжээнд 90-ээд оны эхэн vеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сvлжээний vнэ eсдeг учраас одоохондоо eргeн хэрэглээнд ороогvй боловч vнэ нь буурч удахгvй дундын шугамуудыг хэрэглээнээс тvрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь тeрeл бvрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.

Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо eгeгдeл дамжуулахаасаа илvv хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд eeрeeр шийдэгддэг. Энэ тохиолдолд зeвхeн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг.
Одон топологийн Бvх тeхeeрeмжvvд нь кабелийн сегментvvдийн тусламжтайгаар холболтын тeхeeрeмжид холбогддог. Дурын хоёр тeхeeрeмжийн хоорондох eгeгдeлийн дамжуулалт холболтын тeхeeрeмж (switching)-ээр дамжуулагддаг.
Image

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Jul.27.10 2:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
TCP/IP протоколын тухай
TCP/IP буюу Дамжуулалт удирдах протокол ба Интернет протоколийн тухай авч vзье. TCP/IP нь интернетэд хэрэглэгдэх хоёр протоколд хамаарагдана. Эдгээр нь дотроо олон тооны протоколуудыг агуулах бєгєєд TCP/IP бvрдэлийг vvсгэнэ. Тэд нийлээд Интернет дэх бараг бvх vйлчилгээнvvдийг хангадаг бєгєєд заримыг нь дурдвал :
• Цахилгаан шуудангийн дамжуулалт
• Файл дамжуулалт
• Usenet шинэ мэдээг хvргэх тvгээх
• WWW-д хандалт

TCP/IP бvрдэлд vндсэн 2 ангиллын протоколууд бий.

1. Сvлжээ тєвшний протоколууд
2. Хэрэглэгчийн программ тєвшний протоколууд


Сvлжээ тєвшний протоколууд
Энэ тєвшний протоколууд нь єгєгдлийн дамжуулалтын механизмыг хариуцдаг. Эдгээр протоколууд нь системийн гvнд ажиллаж хэрэглэгчдэд харагддаггvй. Жишээ нь IP протокол нь мэдээллийг хэрэглэгч ба гадаад машинд хvргэх пакетыг гаргадаг. vvнийгээ олон тєрлийн мэдээлэлд ялангуяа хоёр машины IP хаягуудыг vндэслэн гаргадаг. Эдгээр ба бусад мэдээлэлд vндэслэн IP нь мэдээлэл очих машиндаа хvрэх баталгааг гаргадаг. Энэ процессийн явцад IP нь Сvлжээ тєвшний бусад протоколуудтай хамтран ажиллаж єгєгдлийн дамжуулалтыг олж авна. Хэрэглэгч сvлжээний утилитуудыг ашиглан IP-ийн систем дэх ажиллагааг хэзээ ч харахгvй (Шинжлэгч ба бусад IP датаграммийг уншдаг программуудаас бусад ).

Хэрэглэгчийн программ тєвшний протоколууд
Урвуугаар энэ тєвшний протоколууд нь ямар нэг байдлаар хэрэглэгчдэд харагдана. Жишээ нь FTP (File Transfer Protocol буюу Файл дамжуулах протокол ) нь хэрэглэгчдэд харагддаг. Хэрэглэгч єєр машинд файл дамжуулалт хийхийн тулд холболтыг хvсдэг ба холболт vvсэнгvvт дамжуулалт эхэлдэг. Дамжуулалтын явцад хэрэглэгчийн машин ба Гадаад машины хоорондох солилцооны хэсэг нь харагддаг( ихэвчлэн алдааны мэдээлэл ба мєн хэдэн байт дамжуулагдаад байна г.м мэдээллvvд). Эндээс vзэхэд TCP/IP нь интернетээр дамжуулан (эсвэл TCP/IP ажиллах сvлжээнд) хоёр машины хооронд холбоог vvсгэхэд тусалдаг протоколуудын цогц юм.

TCP/IP ийн тvvх
1969 онд Хамгаалалтын Сайжруулсан Судалгааны Тєслийн Агентлаг нь шинэ сvлжээг vvсгэн хєгжvvлэх даалгавар авчээ. Энэ ажлын гол зорилго нь цємийн довтолгоонд тэсэж vлдэх сvлжээг бэлтгэх асуудал байв. Товчоор хэлэхэд хэрэв Орос цємийн дайралт хийвэл сvлжээ дайралтын дараа ажиллаж байх ёстой байлаа. Энэ тєсєлд єєр хэдэн чухал шинжvvд агуулагдаж байсан бєгєєд гол нь харилцан хамааралгvй ямар ч тєвлєрсєн удирдлаггvй vйл ажиллагааг vvсгэх асуудал байлаа. Єєрєєр хэлбэл 1 эсвэл 10 ,100 ,1000 машин устгагдсан ч сvлжээ бvтэн vлдэх боломжийг олгож байлаа. Энэ сvлжээний бэлтгэл судалгаа нть 1962 , 1963 онд хийгдсэн ажлууд дээр vндэслэгдсэн байсан бєгєєд энэ ажлууд нь Арпанет байв. Арпанет нь сайн ажиллаж байсан боловч системийн vе vе гацалтууд тохиолдож байсан ба гол нь ийм системийг нэвтрvvлэх нь єртєг их шаардсан ажил болох байлаа. Судалгаа нь vvнээс илvv найдвартай протоколыг гаргасан бєгєєд 1970-д оны дундуур TCP/IP-ын бvрдлийг гаргажээ. TCP/IP нь бусад протоколуудаас олон талаараа давуу байв. Тухайлбал TCP/IP нь сvлжээний багахан нєєцийг шаарддаг, бусад ямар ч протоколоос хямдхан тусч байлаа. Иймээс ч тун хурдан тархжээ.1983 онд TCP/IP нь Berkeley Software Distribution (BSD) Unix-ийн 4.2 хувилбарт нэгтгэгдсэн байна. Зарим судлаачид Интернетэд холбогдох хурд єгєгдєл дамжуулах хурдыг сайжруулахын тулд TCP/IP-ыг хиймэл дагуулын дамжуулалтад хэрэглэхийг санал болгодог. Гэвч TCP/IP ыг энэ зорилгоор хэрэглэхэд тохиромжгvй
нь илэрхий юм.Єнєє vед TCP/IP нь зєвхєн интеретэд биш єєр олон зорилгоор ашиглагдаж байна. Єєр нэг давуу тал нь TCP/IP нь олон тєрлийн техник хангамж, vйлдлийн системтэй зохицож ажилладаг байдал юм. Иймээс ч хэн нэгэн нь TCP/IP-ыг ашиглан олон тєрлийн сvлжээг vvсгэж чадна. Ийм сvлжээ нь дотроо Макинтош, IBM компьютер, Sun SparcStation ууд, MIPS зэрэг машинуудыг агуулж чадна.

Ямар платформуудтай зохицдог вэ?
Ихэнхтэй нь зохицно. Доор жагсаалтад харууллаа. Хэрэв платформ нь TCP/IP г бvрнээр нь агуулсан бол бvрэн ,vгvй бол агуулсан TCP/IP программын нэрийг харууллаа.
• Unix Бvрэн
• Dos Piper/IP ( Ipswitch-н гаргасан)
• Windows Tcpman
• Windows95 Бvрэн
• Windows NT Бvрэн
• Macintosh MACTCP эсвэл OpenTransport ( Sys 7.5+)
• OS/2 Бvрэн
• AS/400 OS/400 Бvрэн

TCP/IP-ыг бvрнээр нь агуулаагvй платформууд дахь TCP/IP программуудын зарим нь дутагдалтай байдаг.
Жишээ нь зарим нь сервертээ єєрийгєє гаргаж єгдєггvй ( є.х дутагдал). Иймээс хэдийгээр хэрэглэгч гадаад машинаас файл дамжуулахаар холбогдож чадах боловч хэрэглэгчийн машин нь єєрєє ийм хvсэлтийг хvлээж авдаггvй. Є.х жишээ нь TCPMAN-ыг хэрэглэж байгаа Win 3.11 нь нэмэлт программ хангамж суулгалгvйгээр гадаад машинаас ирсэн хvсэлтийг хvлээн авч чадахгvй.

TCP/IP хэрхэн ажилладаг вэ?
TCP/IP нь стекийг ашиглан vйл ажиллагаа явуулдаг. Энэ стект хоёр машины хооронд энгийн єгєгдєл дамжуулахад шаардагдах бvх протоколуудыг агуулсан байна (мєн энд нэг машинаас нєгєє машинд хvрэх зам байна). Стек нь мєн тєвшнvvдэд хуваагдах бєгєєд тус бvрдээ єєрийн гэсэн vvрэгтэй байдаг. Энэ vеvvд нь пакет дахь иарерхи бvтцийг vvсгэдэг. Єгєгдєл нь энэ бvтцээр дамжаад сvлжээ эсвэл єєр машинд хvрдэг. Тэнд очоод энэ процесс нь урвуугаар биелэгдэн нэвтэрдэг байна. Энэ процессийн явцад алдаа шалгалтын иж бvрэн систем хоёуланд нь ажиллаж байдаг. Тєвшин бvр нь олон протоколтой хамтрана. Энэ стекийн давхар бvрд эдгээр протоколууд хэрэглэгчдэд олон тооны vйлчилгээ vзvvлж завгvй ажиллаж байдаг.

Тvлхvvр протоколууд
Одоо стект байдаг тvлхvvр протоколуудыг авч vзье. Сvлжээ тєвшнєєс эхэлье. Дараах чухал протоколууд байна.
• Хаяг тогтоогч протокол (Adress Resolution Protocol)
• Интернетийн хяналтын мэдээллийн протокол (Internet Control Message Protocol буюу ICMP)
• Интернет протокол (IP)
• Дамжуулалтыг хянах протокол (TCP)
Эдгээрийг товч тайлбарлая.

ARP
Энэ протокол нь физик хаягт интернетийн хаягийн байршлыг тогтоогч (mapping) vйлчилгээг гаргана. Энэ нь мэдээллийг интернетээр чиглvvлэхэд амин чухал юм. Дохио (эсвэл єєр єгєгдєл) илгээгдэхийн ємнє интернетийн дамжуулалт тээвэрлэлтэд зориулагдсан IP пакетуудад єєрєєр мэдээллийн блок болон багцлагддаг. Эдгээр нь vvсгэсэн болон очих машинуудын хоёулангийнх нь интернет хаягийг (IP) агуулдаг. Эдгээр багцууд нь vvсгэсэн машинаа орхин явахын ємнє хvрэх машиных нь физик хаяг нь мєн тодорхойлогдсон байх ёстой (физик хаяг нь IP хаягаас ялгаатай). Энэ бол ARP ын ажлын эхний хэсэг юм. ARP-ын хvсэлтийн дохио дотоод сvлжээгээр ( subnet ) тархана. Энэ хvсэлт нь чиглvvлэгчээр дамжигдах ба хариуд нь ирэх физик хаяг нь мєн тvvгээр дамжигдан ирнэ. Энэ хариулт нь хvсэлт vvсгэсэн машинд баригдаж дамжуулалт эхэлдэг. ARP-ын дизайнд КЭШ ойн (cash )загвар багтсан байдаг. vvнд ихэнх орчин vеийн броузерууд (Netscape Navigator, Internet Explorer) кэшийг ашигладаг. Кэш нь дискний (эсвэл санах ойн) хэсэг бєгєєд тvvнд зорчсон Web хуудсуудын элементvvд (товчнууд, хуудсын толгойнууд, ба энгийн графикууд) хадгалагддаг. Энэ нь уг хуудаст буцан орох (back) орох vед дахин гадаад машинаас ачаалах шаардлаггvй болох юм. Хэрэв энэ хуудас нь чиний дотоод кэшт байгаа бол тэндээс улам хурдан дуудагддаг. Бидний тохиолдолд дуудагдсан машины физик хаяг нь хадгалагдах бєгєєд энэ нь цаг хугацаа нєєцийг хэмнэнэ. Гэвч энэ нь кракеруудад ямар нэг машины кэш дэх хаягуудын нэгийг ашиглан гадаад машинтай холбоо тогтоох боломжийг ямар нэг хэмжээгээр олгодог юм.

ICMP
Энэ протокол нь хоёр эсвэл хэд хэдэн комьпютер ба машинуудын хооронд дажуулалтын процесс явагдах vед алдааны ба хяналтын дохионуудыг удирдана. Энэ нь уг машинуудад мэдээллийг хуваалцах боломжийг олгоно. Энэ утгаараа ICMP нь сvлжээний проблемуудыг оношлоход чухал vvрэгтэй. Жишээ нь
• Машин унтрахад
• сvлжээний vvд ачаалалтай эсвэл ажиллахгvй vед
• Сvлжээн дэх бусад алдааны vед

Магадгvй ICMP-ийн хамгийн єргєн хэрэглээ нь Ping хэмээх сvлжээний программ байж болох юм. Ping нь гадаад машин идэвхтэй сvлжээнд байгаа эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг. Ping-ийн ажиллах зарчим нь энгийн :
Хэрэглэгч гадаад машиныг Ping хийхэд хэрэглэгчийн машинаас гадаад машин руу пакетууд илгээгдэнэ. Энэ пакетууд хэрэглэгчийн машинд эргэн ирдэг. Хэрэв ирэхгvй бол Ping нь гадаад машинийг унтарсан байна гэсэн алдааны мэдээлэл хэвлэдэг.

IP
IP нь TCP/IP бvрдэл доторх бvх протоколуудад хvрэх пакетийг гаргадаг. Иймээс ч IP нь энэ процессуудын зvрх нь юм. Энэ процессийг задлахын тулд IP датаграммыг авч vзье.
• Misk.Толгойн мэдээлэл vvсгэгчийн IP хаяг Хvрэх IP хаяг Єгєгдєл
• IP датаграммын толгой Илгээгдэх єгєгдєл

IP-ын гайхмаар нэг зvйл нь хэрэв датаграмм нь арай бага пакет шаарддаг сvлжээнд орвол датаграммын
цээж хэсэг нь уг хvлээн авагч сvлжээтэй зохицон єєрчлєгддєг явдал юм. Иймд эдгээр датаграммууд аяллынхаа явцад тасарч хэдэн хэсэг болдог бєгєєд хvрэх газартаа зєвєєр буцаж нийлдэг (явуулсан дарааллаараа ирээгvй байсан ч гэсэн). Мєн дээрхээс илvv єєр мэдээллvvд ч хадгалагдаж байдаг. Зарим ийм мэдээлэл нь ашиглагдаж байсан протоколын тодорхойлолт (identification), толгойн хэмжээ, мєн амьдрах цаг хугацааны заалт зэргийг агуулсан байж болно. Энэ заалт нь тоон утга байх ба датаграммын эмх замбараагvйн дунд зорчин байх зуур утга нь vргэлж хорогдож байдаг. Тэгээд эцэст нь 0 болонгуут датаграмм “vхдэг”. Олон тєрлийн пакетууд ийм заалтыг ашигладаг. Харин зарим сvлжээний утилитууд (жш TraceRoute ) “цагийн амьдрал ” талбарыг шинжлэх удирдлагын vе дэх тэмдэглэгчээр ашигладаг.

TCP
TCP нь интернет дэх гол протокол юм. Тэр файл дамжуулалт, гадаад vйлчилгээнvvд зэргийг гvйцэтгэнэ. TCP энэ vйлдлvvдийг єгєгдлийн найдвартай дамжуулалт (reliable data transfer) хэмээх аргачлалаар гvйцэтгэдэг. Энэ талаараа TCP нь бvрдэл дэх бусад протоколуудаас ялгаатай. Найдваргvй дамжуулалтад єгєгдєл бvрэн ирэх баталгаа байхгvй. Эсрэгээр TCP нь баталгаат байдлыг гаргах бєгєєд энэ нь єгєгдлvvд ямар дарааллаар гарсан тэр дарааллаараа ирэх баталгааг єгнє. TCP-ийн vйл ажиллагаа нь хоёр машины хоорон дахь виртуаль холбоонд vндэслэгдэнэ. Энэ холбоо нь 3 процессоор vvсэх бєгєєд ихэвчлэн three part handshake гэдэг.
Хэлхээ холбоо нээгдсэний дараа єгєгдєл нь аль ч чиглэлд зэрэг зорчих боломжтой. Энэ vр дvнг заримдаа full duplex дамжуулалтын зам гэж нэрлэдэг. Энэ замд ямар нэг дамжуулалтын процесс (эсвэл єєр гадаад vйлчилгээ ) байвал vvссэн ямар ч алдааны мэдээлэл нь хvсэлт илгээсэн машинд очдог.TCP нь мєн алдааг шалгах чадвартай. Тэр илгээгдсэн єгєгдлийн блок бvрд тоон утга vvсгэдэг.Хоёр машин дамжуулагдсан блок бvрийг энэ тоогоор нь таньдаг. Блок амжилттай дамжигдах бvр хvлээн авагч машин нь илгээгч машинд дамжуулалт амжилттай болсон гэсэн мэдээг дамжуулна. Хэрвээ алдаатай дамжигдсан бол дараах хоёрын аль нэг болдог.Хvсэгч машин алдааны мэдээлэл хvлээн авна. Хvсэгч машин юу ч хvлээн авахгvй
Алдаа ирэх тохиолдолд єгєгдєл дахин дамжуулагдах бєгєєд хэрэв алдаа нь fatal тєрлийнх бол дамжуулалт хаагддаг. Хэрэв холбоо тасарвал fatal алдаа vvснэ. Хариу ирэхгvй бол єгєгдлєє дахин дамжуулна.Энэ процесс дамжуулалт бvрэн гvйцтэл давтагдана. Ингэж єгєгдєл дамжигдахын ємнє хоболтын хvсэлт хийгдсэн байх ёстой. Одоо энэ хvсэлт уг машин дээр очиход яахыг vзье. Нэг машин нєгєєдєє холбогдох хvсэлт гаргах бvр очих тодорхой чиглэл заагдсан байх ёстой. Энэ чиглэл бол хvрэх машины интернет хаяг IP ба физик хаяг юм. Бvр нарийвчлан хэлбэл хvсэгч машин нь хvрэх машин дээрх хvрэх программыг зааж єгдєг. Энэ нь дараах хоёр элементийг оролцуулдаг.
• Inetd хэмээх программ
• Портууд дээр vндэслэгдсэн систем

Inetd: Утга нь бvх чєтгєрvvдийн (хvлээгч) эх. Inetd-ийг авч vзэхийн ємнє хvлээгчийг тайлбарлая. Xvлээгчид бол єєр процессуудыг тасралтгvй хvлээж байдаг программууд юм ( энэ тохиолдолд холбогдох хvсэлтийг харж байдаг). хvлээгчид нь Майкрософт платформ дээрх резидент программуудтай тєстэй байна. Inetd бол тусгай онцлогтой хvлээгч юм. Тvvнийг маш олон янзаар нэрлэдэг. Жишээ нь Шилдэг сервер, бvх процессуудын євєє г.м. vvний учир нь Inetd бол Unix дээрх vндсэн хvлээгч юм. Ихэнх мэргэжилтнvvд систем дэх олон хvлээгч нь системийн нєєцийг бардгийг мэдэж байгаа. Яагаад бусад бvх процессуудаа хvлээж байдаг нэг хvлээгч процесс хийдэггvй юм бэ? Энэ бол Inetd-ийн хийдэг зvйл юм. Тэрээр холбогдох хvсэлтийг (хаанаас ч хамаагvй) ирэхийг хvлээж байдаг. Хэрэв тэр хvсэлт гарч ирвэл тэр тvvнийг vнэлдэг. Энэ vнэлгээ нь нэг л зvйлийг тодруулдаг. Хvсэгч машин ямар vйлчилгээ хvсч байна вэ? Жишээ нь FTP-ийг vv? Хэрэв тийм бол Inetd FTP сервер процессийг эхлvvлдэг. Иймд FTP сервер нь санамсаргvй хvсэлтээр ажиллаж болно. Энэ тохиолдолд файл дамжуулалт эхэлж байна. Энэ бvхэн нь секундын дотор л болно. Ерєнхийдєє Inetd процесс нь машины асахад резидентээр vvсээд машиныг унтрах эсвэл тvvнийг root операторч (хамгийн єндєр эрхтэй хvн) унтраах идэвхгvй болгох хvртэл байж байдаг. Inetd-ийн шинж чанар нь Inetd.conf файлаар тохируулагддаг (Unix-ийн /etc директорт байдаг). Энэ файл нь ямар vйлчилгээ нь Inetd-ээр дуудагдахыг зааж єгдєг. Ийм зарим процессууд нь FTP, Телнет, SMTP, TFTP, Finger, Systat, Netstat эсвэл єєр ямар нэгэн процессууд байна.

Портууд
Олон TCP/IP программууд интернетээр ачаалагдаж болно. Эдний ихэнх нь Клиент/Сервер зарчимд ндэслэгдсэн байдаг. Холбогдох хvсэлт ирэх бvр Inetd нь сервер программыг эхлvvлж шаардсан гадаад машинтай нь холбоог vvсгvvлдэг. Энэ бvхэнд туслахын тулд vйлчилгээ программ бvр (FTP эсвэл Телнет … г.м) єєрийн ганц хаягтай байна. Энэ хаягийг порт гэдэг. Дундаж интернет серверт олон мянган порт байдаг. Хэдийгээр СА нь программуудыг єєрийн сонгосон портуудад оруулдаг боловч ерєнхийдєє программууд нь танил портдоо байдаг. Эдгээр портууд нь стандарт болсон байдаг юм. vvнийг доор vзvvлэв.
• Сервер Порт
• FTP 21
• Телнет 23
• Simple Mail Transfer Protocol 25
• Gopher 70
• Finger 79
• HTTP 80
• Networks News Transfer Protocol 119

Энд байгаа бvх программуудийг авч vзнэ. Эд бvгд хэрэглэгчийн программ тєвшний vйлчилгээ эсвэл протоколууд юм. (Иймээс эдгээр нь хэрэглэгчдэд харагдах бєгєєд эдгээртэй console-р харьцаж чадна)

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Aug.02.10 8:55 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.15.07 5:16 pm
Posts: 486
Location: 15160
Юм асууяаа, манай нэг байгууллага дотоод сүлжээндээ асуудалтай болчоод яаж шийдэхээ мэддэггүйээ. Уг байгууллага нь ерөнхий нэг IP салаалагч буюу хувиргагчаар гаднаас сүлжээгээ авч дотооддоо салаалж цацдаг юмаа. Гэтэл нэг свичээр орж авч байгаа хэсэг бүлэг хүмүүс нь сүлжээ нь орохгүй болчоод байна л даа. хэрэглэгчид нь XXX.XXX.XXX.QWE гэсэн дотоод IP авдаг. гадагшаа ерөнхий нэг IP буюу XXX.XXX.XXX.001 гэсэн хаягаар гардаг юмаа. Гэтэл нөгөө асуудалтай байга хэсэг бүлэг болохоор шал хаа хамаагүй дотоод гадаад IP гарч ирээд холбогдохгүй байна. Мэйлээр спам worm орж ирэхээр ингэдэг гээд байх юм. Энэ асуудал дээр туслаач мэргэжлийхээн.

_________________
Save water for Ur kids


Top
   
PostPosted: Aug.03.10 10:39 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 8988
Уучлаарай энд асуух нь зохисгүй байж магадгүй ч юутай ч хариулж тус болооч... Бровсер-оо рестарт хий гээд байх юм яаж хийх үү ?


Top
   
PostPosted: Aug.09.10 1:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16507
Хэрэгтэй чухал сэдэв нээсэн ангийн хүүхэддээ баярлалаа :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.27.10 6:53 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
Dotood suljeend domain nereer holbogdohiin davuu tal yu bna? er ni tuunii zarchim ni yamar bdiin bol? Server zaaval heregledeguu?


Top
   
PostPosted: Sep.28.10 1:10 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 10:56 pm
Posts: 370
Location: Tuv taranshein
Intranet гэж юу юм болоо? Бие даалт өгсөн юм тэрийг нь хийх гэсэн мэддэггүй э яах уу? ядаж байхад 15-аас дээш хуудас гэнээ.. залуусаа туслаач зураг хөрөг нтр байвал тавиад өгөөрэй.....


Top
   
PostPosted: Oct.15.10 12:22 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: May.24.09 1:31 pm
Posts: 193
windows 7 dr dotood suljeenii workgroup yaj shineer uusgedegiig step-stepeer bicheed uguuch.

_________________
setgel bhad bnoo.


Top
   
PostPosted: Oct.26.10 1:08 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jun.03.07 11:58 pm
Posts: 27
hi! suljeenii ugugdul damjuulah hurd yu yunaas hamaardag yum bol?


Top
   
PostPosted: Nov.01.10 11:22 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
nazul wrote:
hi! suljeenii ugugdul damjuulah hurd yu yunaas hamaardag yum bol?


Tech ees hamaarna.hamgiin ehleed oorin chin PC d bgaa LAN cart tegeed switch router geh metchilen yavad ogno doo ho.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.02.10 3:07 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jun.07.06 1:42 pm
Posts: 749
Location: In the world
Wirelessiin password solih gesen yumaa yaj solidog yum be?

_________________
Надад хөгжилдөх чадал алга...


Top
   
PostPosted: Nov.11.10 10:50 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
istu wrote:
Dotood suljeend domain nereer holbogdohiin davuu tal yu bna? er ni tuunii zarchim ni yamar bdiin bol? Server zaaval heregledeguu?

Eeldee eniig heleed ugchih hun alguu hun ardaa ain :?


Top
   
PostPosted: Nov.11.10 11:03 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jan.30.05 1:04 am
Posts: 103
istu wrote:
istu wrote:
Dotood suljeend domain nereer holbogdohiin davuu tal yu bna? er ni tuunii zarchim ni yamar bdiin bol? Server zaaval heregledeguu?

Eeldee eniig heleed ugchih hun alguu hun ardaa ain :?


chi web browser-ee neegeed элдвийн сайтруу орохдоо Ip-аар нь ордоггүй domain name-ээр нь ордог биздээ. Тэр олон ip цээжилж чадах уу.


Top
   
PostPosted: Nov.11.10 11:06 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.29.09 1:13 am
Posts: 2554
mark

_________________
8+8=88


Top
   
PostPosted: Nov.14.10 12:43 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
mark

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.16.10 4:13 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
pete wrote:
istu wrote:
istu wrote:
Dotood suljeend domain nereer holbogdohiin davuu tal yu bna? er ni tuunii zarchim ni yamar bdiin bol? Server zaaval heregledeguu?

Eeldee eniig heleed ugchih hun alguu hun ardaa ain :?


chi web browser-ee neegeed элдвийн сайтруу орохдоо Ip-аар нь ордоггүй domain name-ээр нь ордог биздээ. Тэр олон ip цээжилж чадах уу.

Аан заза ерөнхийдөө ойлгочлоо.


Top
   
PostPosted: Nov.16.10 6:37 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
Тэгээд дотоод сүлжээний домэйн зохион байгуулалт чинь заавал сервер хэрэглэдэг юмуу? Ерөнхийдөө ажиллагаанынх нь зарчим нь юу байна?


Top
   
PostPosted: Nov.17.10 6:30 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
istu wrote:
Тэгээд дотоод сүлжээний домэйн зохион байгуулалт чинь заавал сервер хэрэглэдэг юмуу? Ерөнхийдөө ажиллагаанынх нь зарчим нь юу байна?

Yamar zorilgotoi byuy yyregtei dotood syljee bna gedgeesee hamaach eron,hiidoo bguulalgiin yyreg zorilgoos hamaar ch yamar ch baij bolnoo.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.24.10 4:31 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Nov.08.10 3:07 pm
Posts: 119
Bi Citinet heregledeg. Citinet-n IP ni soligdood bh yum eniig yaj togtooh ve? heregtei bhiin kkk


Top
   
PostPosted: Nov.24.10 9:00 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
KasEc.rAthEr wrote:
Bi Citinet heregledeg. Citinet-n IP ni soligdood bh yum eniig yaj togtooh ve? heregtei bhiin kkk

ISP ees chin automataar ogch bgaa IP g chi duraaraa taaruulna gej bhgyi l dee.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.25.10 11:26 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Nov.17.07 11:09 am
Posts: 45
Location: UB
Гаднаас орж ирж байгаа үзүүр дээрээ зүгээр байгаа мөртлөө LAN-д интернетийн хурд унаад байх юм. Юунаас болсон байж болох вэ? Яг аль компьютер хамаг урсгалыг татаад байгааг яаж шалгах вэ?


Top
   
PostPosted: Nov.25.10 12:08 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jan.30.05 1:04 am
Posts: 103
bamka_11 wrote:
Гаднаас орж ирж байгаа үзүүр дээрээ зүгээр байгаа мөртлөө LAN-д интернетийн хурд унаад байх юм. Юунаас болсон байж болох вэ? Яг аль компьютер хамаг урсгалыг татаад байгааг яаж шалгах вэ?


гаднаас ирж байгаа урсгал чинь дүүрээгүй мөртөө, LAN дүүрээд байгаамуу. сонин юм даа. Гаднах урсгал дүүрч байж л интернэтийн хурд удааширмаар юм даа.


Top
   
PostPosted: Nov.25.10 6:25 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Naatah chini internet iin uzuuree salgasan ch heveeree baij magadgui asuudal bna.
Dotood suljeend chini neg uym bna daa.
Loop, esvel neg sniffer taviad bna.
Ene asuudal urid n end zunduu yarigdaj baisan daa. Switchneesee buh hereglegchee salgaad neg negeer n zalgaad baihaar shuud oldono gej.


Top
   
PostPosted: Dec.08.10 8:29 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Nov.06.10 11:42 pm
Posts: 22
Loop sniffer gej yag yadag yum boloo delgerengui tailbarlad uguuch


Top
   
PostPosted: Dec.09.10 11:16 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.07 5:16 pm
Posts: 230
Мэнд залуусаа асуулт байна.
Байгууллагын Domain сүлжээнд холбогдсон ком-уудаас бусдыг яаж сүлжээнд оруулахгүй байх вэ? /Байгууллагын бус ком/
Server 2008 дээр DNS, DHCP серверүүд ажиллаж байгаа.
Хэт олон болчоод ачаалал үүсгээд хэцүү юм.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 245 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited