#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 11:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Jan.24.14 12:58 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 5:06 pm
Posts: 4350
Location: "I disagree with what you are saying, but I will die for your right to say it." -Voltaire
Аквариумын загас сонирхогчид групээс тэмцээн зарлаж байна.
https://www.facebook.com/groups/MongolianAquariumHobby/
(энэ хаягаар орж Facebook групын хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу)

Тэмцээний зорилго:
Аквариумын загас сонирхогчидын дунд мэдлэгээ хуваалцах талбар болоод байгаа Facebook дэх груп маань үүсээд 2 жил болох гэж байна. Манай групт бүртгэлтэй байгаа гишүүдийн тоо 4,000 удахгүй хүрэх гэж байна. Уг тэмцээн зохион байгуулж байгаа зорилго нь амьд амьтан тэжээдэг, хайрладаг хүмүүсийн тоог улам олон болгох, аквариумын загас тэжээх нь хамгийн сайхан чөлөөт цагаа зөв өнгөрөөх, байгальтай ойртох, хүүхдүүдээ амьтанд хайртай болгож хүмүүжүүлэхэд тустайг сурталчилах, аквариумын загас сонирхогчидын тоог улам олон болгоход чиглэж байгаа юм.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр 3р хороололын Немо аквариумын загасны дэлгүүр (99009363).

Тэмцээний ивээн тэтгэгчээр:
3р хороололын Uska аквариумын загасны дэлгүүр (99189002),
Меркурын Дашка аквариумын загасны дэлгүүр (99259490),
Меркурын Хуягаа аквариумын загасны дэлгүүр (91889888),
Меркурын Сэргэлэн аквариумын загасны дэлгүүр (91116360),
3р хороололын Дотно Найз аквариумын загасны дэлгүүр (96066770),
Хүрлээ гуппи ах,
Аквариумын загас сонирхогчид груп

Тэмцээний дүрэм:
1. Аквариумын фото зургаа авч бидэнд явуулах. Зургийн тоонд хязгаар байхгүй. Зургийн чанарт хязгаар байхгүй.
2. Аквариумд хамгийн багадаа 1 загас байх ёстой. Загасны том жижигт хязгаар байхгүй.
3. Аквариум дотор ямар нэгэн амьд ургамалтай байх ёстой. Ургамалын хэмжээнд их, бага гэж хязгаар байхгүй.
4. Аквариумынхаа видео бичлэгийг хийж, аквариумаа тайлбарласан видео бичлэгээ зурагтайгаа хамт ирүүлнэ. Видео бичлэг нь хамгийн богинодоо 60 секунд байна.
5. Аквариумын тоонд хязгаар заахгүй. Хэдэн ч аквариумын зургаар тэмцээнд оролцож болно.
6. Олон аквариумын зургаар тэмцээнд оролцож байгаа бол видео бичлэгээ нэгтгэж болно. Тус, тусад нь видео бичлэг ирүүлэх шаардлагагүй.
https://www.facebook.com/groups/MongolianAquariumHobby/ - энэ хаягаар орж Facebook групын хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Тэмцээний явагдах хугацаа:
2014 оны 1 сарын 19 -с эхлэж, 2014 оны 2-р сарын 28 хүртэл үргэлжилнэ. Тэмцээний дүн 2014 оны 3-р сарын 7-оос өмнө гарч ялагчаа шалгаруулна. Зураг, видео бичлэгээ 1-19 -с 2-28 хүртэл ирүүлж болно.

Тэмцээнд оролцогч зураг, видео бичлэгээ ирүүлэх заавар:
Тэмцээнд оролцуулах зураг, видео бичлэгээ тэмцээнийг зохион байгуулагч нарт хувийн захиагаар явуулаарай. Мөн "Аквариумын загас сонирхогчид" Facebook групд тэмцээний зураг, видео файлиа байрлуулж болно.

Тэмцээний шүүлт:
Тэмцээнийг ивээн тэтгэж байгаа загасны дэлгүүрүүд тэмцээнд ирсэн зураг, видео файлиудыг үзээд хамгийн их таалагдсанаасаа, хамгийн бага таалагдсан зураг хүртэлээ тус бүрдээ жагсаана. Аквариумын загас сонирхогчид груп дотор мөн санал хураалт явуулж жагсаалт гаргана. Ингээд нийт 6 дэлгүүр, групын нийлсэн 7 санал хураалтыг нийлүүлээд нийт санал дундаас 1 дүгээр байрын нэг шагналт байр шалгаруулна. Шагналын сангаас хамаар ч тусгай байрын тоог тухайн үед нь зарлах болно.

Тэмцээний шагнал:
1. Тэмцээний нэгдүгээр байранд ерөнхий ивээн тэтгэгч 3р хороололын Немо аквариумын загасны дэлгүүрийн шагнал 100x50x50 аквариум, 1м урт аквариумын гэрэл
2. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч 3р хороололын Uska аквариумын загасны дэлгүүрийн нэрэмжит шагнал биофилтер (External Canister Filter)
3. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч Меркурын Хуягаа аквариумын загасны дэлгүүрийн нэрэмжит шагнал (Ургамал ургуулах C02 complete system)
4. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч Меркурын Сэргэлэн аквариумын загасны дэлгүүрийн нэрэмжит шагнал (BeamWork 300 LED аквариумын гэрэл)
5. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч Меркурын Дашка аквариумын загасны дэлгүүрийн нэрэмжит шагнал (RS-9800 аквариумын филтер, төмөр халаагуур, Champion CS-0088 агааржуулагч, Sponge filter, 10кг зориулалтын хайрга гэх мэт аквариумын бүрэн хэрэгсэлийн багц)
6. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч 3р хороололын Дотно Найз аквариумын загасны дэлгүүрийн нэрэмжит шагнал (Загасны эм, ургамал ургуулах сайн чанарын бордооны цуглуулга багц)
7. Тэмцээний тусгай байрын шагналд ивээн тэтгэгч Хүрлээ гуппи ахын нэрэмжит шагнал (Хос 8 алтан загас)
8. Тэмцээний тусгай байрын шагналд Аквариумын загас сонирхогчид групээс хамгийн сайн видео бичлэгийг шалгаруулж нэрэмжит шагналаа өгөх болно. Шагналд 1 хос Apistogramma hongsloi, 1 хос Apistogramma agassizi, 40x40x40 аквариум, энэ аквариумд зориулсан жижиг биофилтер дагалдах болно.

Нэмэлт:
Тэмцээний ялагчидын аквариумын зураг сэтгүүл дээр хэвлэгдэн гарна.
Тэмцээнд оролцох аквариумын хэмжээ ямар ч байж болно.
Тэмцээнд оролцогчидын дунд насны хязгаар байхгүй.
Тэмцээнд ирж буй бичлэг, зураг дээрх загаснууд эрүүл байх ёстой.
Тэмцээнийг дэмжин оролцож байгаа Студи3 агентлагийн зурагчидаар аквариумын зургаа авахуулж болно. Студи3 -ын зурагчидыг очиж аваад, буцааж ажил дээр нь хүргээд өгөх хэрэгтэй. Мөн тэдгээр зурагчидын завтай цагаар тааруулж тохиролцох шаардлагатай. Энэ тухай зохион байгуулагчаас тодорхой мэдээлэл аваарай.
Тэмцээнд оролцоход үнэ төлбөр байхгүй.
Тэмцээнд оролцогч нь Монгол улсад амьдардаг байх шаардлагатай.
Видео бичлэг дээрх тайлбар Монгол хэл дээр байх ёстой.
Видео бичлэгээ youtube.com дээр тавиад хаягаа явуулж болно.
Тэмцээнд зургаа явуулж өөрийгөө сориод үзээрэй. тэмцээний шагналын сан нилээд өргөн байгаа учраас эхний 10 байр шагналтай байна байх.
Тэмцээний шүүлт эхлэх хүртэл зургаа харуулахгүй гэж бодож байгаа бол зөвхөн надруу зураг, видео файлиа явуулаарай.
Лавлах зүйл байвал энд санал хэсэлтээ бичээд асууна уу.

Холбоо барих утас: 91112222
Аквариумын загас сонирхогчид
https://www.facebook.com/groups/MongolianAquariumHobby/
(энэ хаягаар орж Facebook групын хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу)

_________________
DoRe?
Yes please!


Top
   
PostPosted: Jan.24.14 9:31 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Dec.03.04 6:46 pm
Posts: 19072
Location: The Future.
shared.

_________________
www.asuult.net


Top
   
PostPosted: Jan.24.14 10:16 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
ene ih sonirholtoi temtseen bolj magadgui shu humuusiin aquarium-g harah bolomj

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Feb.21.14 3:40 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Feb.21.14 12:52 am
Posts: 2
Ngfyjn


Top
   
PostPosted: Feb.27.14 11:00 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.26.14 1:51 pm
Posts: 6
Location: Beijing,china
Hi everyone I'm a Mongolian from Inner Mongolia and I can't write new Mongolian letter so I have to type in english . And by the way is there anyone who lives in Beijing:)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited