#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 10:56 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next
Author Message
PostPosted: Aug.31.12 1:24 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Нохойндоо тэжээл авч өгсөн чинь идэдгүй ээ.. Анхнаасаа гэрийн хоол өгсөн.. Бантан будаатай шөл нтр хийж өгдийн.. Яахав давс багатай нтр хийж өгдөг.. Тэгээд нэг усанд хийж дэвтээдэг гээд хоол авч өгсөн чинь идэхгүй байна.. Хоолны шөлөнд дэвтээгээд өгсөн ч идэдгүй ээ.. Одоо ажил сургууль гэхээр хоол хийх цаг зав гарахгүй.. Энэ хоолыг нь өгмөөр байна яавал идэх бол?

_________________
Did u smile 2day?

Top
   
PostPosted: Aug.31.12 3:08 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
k1ra wrote:

Нохойны тусгай хоол бол ерөнхийдөө хор. АНУ-д хямд нохойн хоолноос үүдэж маш олон нохой өнгөрсөн. Энэ доор байгаа бичлэгээс нохойн хоол яаж хийдгийг харж болно. Мал эмнэлгээс ямар өвчнөөр үхсэн нь үл мэдэх нохойнуудыг авч яваад хогтой нийлүүлээд зуурагч машинд оруулж нунтаглаад эцэст нөгөө kibble хийдэг машин руугаа оруулж нохойны хоол бэлэн болдог. Өөр бас дандаа ямар шалтгаанаар үхсэн нь тодорхойгүй элдэв малын махаар хийдэг нь ч тогтоогдсон.

http://www.youtube.com/watch?v=g9DTzDfY ... re=related

Нохойны хоол өгөх бол сайн судалж нэлээн үнэтэй чанартай хоол л авч өгөхгүй л юм бол бараг хэрэггүй дээ. Таныг ямар брэндийн хаана үйлвэрлэсэн хоол өгч байгааг чинь мэдэхгүй юм. Нохойны хуурай хоолыг хуурайгаар нь өгдөг биз дээ. Ядаж шууд хуурайгаар нь өгөх хоол аваарай.

Үнэхээр ажил ихтэй хоол хийхээс залхуурч байгаа бол бас нэг өөр арга байна. Дан түүхий махаар хооллох. Гол нь гэдэс, ходоодыг түүхийгээр өгч болохгүй учир нь паразит байдаг. Гадна, булчин махыг 3 хоног тас хөргөгчинд хөлдөөхөд янз бүрийн бактер нь устдаг. Ингээд нохойндоо зүгээр залгих хэмжээгээр хэрчээд хэрчээд өгчинө. Элэг, зүрх, уушиг маш бага хэмжээгээр холиод өгч болно. Бас өгхөөсөө өмнө хөлдөөх хэрэгтэй. Нохойны хоол боловсруулах үйл явц хоодондоо эхэлдэг. Харин хүнийх амандаа жажилхаас эхэлдэг. Байгаль чоно махыг тастаад шууд залгидаг. Хоол боловсруулалт нь хоодондоо ороод эхэлдэг. Тиймээс махыг хүн шиг жижиглэж жажилдаггүй. Татсан түүхий мах өгөөд хэрэггүй. Дан хар мах өгнө, өөхгүй байх ёстой. Илүү дутуу ногоо цагаа холих шаардлага байхгүй. Ингэж хооллосон нохой төвлөрөх чадвар, хурд хүч гээд бүгд сайжирдаг. Хоол боловсруулах систем нь ч сайжирдаг. Нохой мянга мянган жилийн турш түүхий махаар л хооллож ирсэн. Сүүлийн 100 жил л технологийн хэт хөгжлөөс үүдэж бэлэн хоол идэх болсон.

Хоёрдах арга бол яахав уг нь нохой өгсөн юмыг идэж л байх ёстой. Гэхдээ бас чанар, орц найрлага гээд тодорхойгүй нохойн хоолоор хооллоод байх хэрэггүй. Цаашдаа чанартай хоолоор хооллоно гэж байгаа бол бага багаар гэрийн хоолтой нь холиод өгч болно. Тэгээд яваандаа дан бэлэн хоолоо өгч болох нэг арга байна. Эсвэл нохойгоо гадаа гаргаад өдөржингөө алхаад, гүйлгээд сайн тоглоод нүд нь жартийгаад, хэлээд мэдэрхээ болиод хэвтээд өгтөл нь ядраагаад байхаар нохой чинь өлсөнө. Тэгээд хоолоо өгөх хэрэгтэй.

Image

http://www.kharsor.mn дээр нохойны хоолны талаар мэдээлэл бичсэн байна лээ. Тэрийг уншаарай. Хоолонд нь одоо дэлгүүрт байдаг үйлдвэрийн давс өгөөд хэрэггүй. Ямар ч эрдэс бодис байхгүй бараг л хордоо. Өгвөл чулуун давс, жамц давс л өгөх хэрэгтэй дээ. Гэхдээ өдөр бүр биш ядаж нэг өнжөөд өгөхдөө чимх л хэмжээгээр өгнө шүүдээ. Давс ч тэгээд аюултай эд дээ. Болгоомжтой байхгүй бол.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Aug.31.12 9:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
bestdogtrainersways wrote:
Тэгээд зуны борооны дараа одоо бас шавар шалбааг маш их гарна. Хавар цас хайлаад ирэхээр бас шавар шалбааг үүснэ. Дээрх зурагтай их төстэй болох байх даа.

harin tiimee, :-) humuus aygui shan tejej bga humuus zondoo bnoo, horhon horhon spanieluud zamd zondoo l taraldahiin, m*ng*r tom bolzon mair dulgavartai eznee dagaad yvjaa nohoitoi ch taraldlaa, odoo gadaa huiterch bn gargaj bolhoo bhneede harin, huiten darchin bas shavar shalbag ged l :?

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Sep.01.12 12:23 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Quote:
harin tiimee, humuus aygui shan tejej bga humuus zondoo bnoo, horhon horhon spanieluud zamd zondoo l taraldahiin, m*ng*r tom bolzon mair dulgavartai eznee dagaad yvjaa nohoitoi ch taraldlaa, odoo gadaa huiterch bn gargaj bolhoo bhneede harin, huiten darchin bas shavar shalbag ged l

Та чинь нөгөө томъёогоо мартчихаагүй биз дээ. Дасгал хийхгүй, өдөрт 1 цаг алхахгүй бол нохой шууд гэр сүйтгэж, замбараагүй хуцаж эхэлдэг. Тайван бус, тэвдсэн, санаа зовсон, уйдсан, сэтгэлээр унасан энэ олон бөглөрөл сүүлдээ догширох, эзнээ хазах, хүн хазах гэх мэт хэцүүхэн үр дүнд хүргэдэг. 1 сард л нэлээн хүйтрэх байх 1 гарахдаа 30 минут. Одоо бол гайгүй ш дээ. Намрын салхинд сайн явбал чийрэг болдог гээд яриа байдаг биздээ. Хүйтрээд ирэхээр хувцас, гутал өмсгөөд удаан алхаж болийшд. Лабрадор ч гэрт хэвтдэг нохой биш дээ. Нийгэмшүүлэх, сургах, дасгал хийлгэх бол өдөр бүрийн, насан туршийн үйл явц. Нэг хоёр өдөр гарахгүй бусадтай харьцахгүй байхаар нохой дорхноо зожигорч эхэлдэг. Зожигиролт айдсыг авчирна. Айдас өөрийгөө хамгаалах механизмыг ажиллуулж хүн амьтан хаздаг. Гадаа гараад алхаад, гүйгээд тоглоод байхаар цусны эргэлт нь сайжраад нэг их даарахгүй биз дээ.

Гэрт байгаад байвал нар салхи үзэхгүй архит тусна. Яахав дээ бас нэг шавар шалбаагаар яваад үзэглэ дээ. Бороонд, цасанд, шуурганд, хүйтэнд, халуунд энэ бүгд чинь гол нь сорилт шүү дээ нохойны амьдралыг илүү сонирхолтой зорилготой тээ бас нэг амьд үлдэхийн төлөө тэмцэж мэмцээл энэ чинь л амьдрал байхгүй юу. Нохойндоо хорвоо дэлхий ямар том тээ бас аюултай гэдгийг өөөрөөр нь явуулж үзүүлж үнэртүүлж байж мэдүүлнэ л дээ. Бид нар сургуульд ч юм уу тв..ээр дэлхий ямар том болохыг мэдэж болно. Нохой бол биеэрээ явж аялж хамраараа үнэртсэний дараал мэддэг. Амьдрал бол аялал

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Sep.01.12 1:44 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Нохойгоо нийгэмшүүлнэ гээд л гадаа аваад гараад байгаа.. Бас бааж шээлгэж сургах гээд одоо 2 сартай спанел өдөрт доод тал нь 5 авч гарж байгаа .. гэхдээ нээх хол явдаггүй яахав хирэндээ л авч гарж байна.. Тэгээд нэг зовлон нь жоохон болохлээр юу идэж юуг идэхгүй ёстойгоо ялгаж чадахгүй байна.. Цадахаа мэдэхгүй.. Хоол өгөөд гаргасан ч гадаа байгаа юм үнэртээд л амандаа хийгээд зажлаад яваад байна.. Саяхан тэрнээсээ болж гэдэс нь хямарсан.. Гадуур явахдаа тэвэрч явдымуу..? Тэгээд тэвэрхээр бас тийчигнээд буух гээд байдымаа.. Хог идэхийг нь болиулах арга??? тэгээд бас эрхлүүлээд илэх гэхлээр гар хазна.. Үүнийг болиулмаар байна.. Дүү рүү бас хааяа архирч дайраад байгаа.. Гэхдээ их инээдтэй хоолойгоор хэхэхэ.. Одоохондоо ч хуцахлээр нь инээд эгдүү 2 хүрхийн томорхоороо яах бол гэхээс л санаа зовж байна шүү..

_________________
Did u smile 2day?

Top
   
PostPosted: Sep.01.12 9:53 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
bestdogtrainersways wrote:
Quote:
harin tiimee, humuus aygui shan tejej bga humuus zondoo bnoo, horhon horhon spanieluud zamd zondoo l taraldahiin, m*ng*r tom bolzon mair dulgavartai eznee dagaad yvjaa nohoitoi ch taraldlaa, odoo gadaa huiterch bn gargaj bolhoo bhneede harin, huiten darchin bas shavar shalbag ged l

Та чинь нөгөө томъёогоо мартчихаагүй биз дээ. Дасгал хийхгүй, өдөрт 1 цаг алхахгүй бол нохой шууд гэр сүйтгэж, замбараагүй хуцаж эхэлдэг. Тайван бус, тэвдсэн, санаа зовсон, уйдсан, сэтгэлээр унасан энэ олон бөглөрөл сүүлдээ догширох, эзнээ хазах, хүн хазах гэх мэт хэцүүхэн үр дүнд хүргэдэг. 1 сард л нэлээн хүйтрэх байх 1 гарахдаа 30 минут. Одоо бол гайгүй ш дээ. Намрын салхинд сайн явбал чийрэг болдог гээд яриа байдаг биздээ. Хүйтрээд ирэхээр хувцас, гутал өмсгөөд удаан алхаж болийшд. Лабрадор ч гэрт хэвтдэг нохой биш дээ. Нийгэмшүүлэх, сургах, дасгал хийлгэх бол өдөр бүрийн, насан туршийн үйл явц. Нэг хоёр өдөр гарахгүй бусадтай харьцахгүй байхаар нохой дорхноо зожигорч эхэлдэг. Зожигиролт айдсыг авчирна. Айдас өөрийгөө хамгаалах механизмыг ажиллуулж хүн амьтан хаздаг. Гадаа гараад алхаад, гүйгээд тоглоод байхаар цусны эргэлт нь сайжраад нэг их даарахгүй биз дээ.

Гэрт байгаад байвал нар салхи үзэхгүй архит тусна. Яахав дээ бас нэг шавар шалбаагаар яваад үзэглэ дээ. Бороонд, цасанд, шуурганд, хүйтэнд, халуунд энэ бүгд чинь гол нь сорилт шүү дээ нохойны амьдралыг илүү сонирхолтой зорилготой тээ бас нэг амьд үлдэхийн төлөө тэмцэж мэмцээл энэ чинь л амьдрал байхгүй юу. Нохойндоо хорвоо дэлхий ямар том тээ бас аюултай гэдгийг өөөрөөр нь явуулж үзүүлж үнэртүүлж байж мэдүүлнэ л дээ. Бид нар сургуульд ч юм уу тв..ээр дэлхий ямар том болохыг мэдэж болно. Нохой бол биеэрээ явж аялж хамраараа үнэртсэний дараал мэддэг. Амьдрал бол аялал

hehe mataaguie, thde harin iim huitend darchihiin bolu gesen chn tgul bolhiin bn te, tgul avaad garaad bna aa, huitreed irheer n huvtsastai alhuulj baiy, 1, 2 sard mair huiten boloh ued baga zereg l alhuulj bhaas, niigemshuuleh tal der neg gologtei uulzuulhaar bolson kk, tgj bgaad neg uulzie manaih buur noohini moroosol bolson amitan :mrgreen:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Sep.01.12 9:06 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
k1ra wrote:
Нохойгоо нийгэмшүүлнэ гээд л гадаа аваад гараад байгаа.. Бас бааж шээлгэж сургах гээд одоо 2 сартай спанел өдөрт доод тал нь 5 авч гарж байгаа .. гэхдээ нээх хол явдаггүй яахав хирэндээ л авч гарж байна.. Тэгээд нэг зовлон нь жоохон болохлээр юу идэж юуг идэхгүй ёстойгоо ялгаж чадахгүй байна.. Цадахаа мэдэхгүй.. Хоол өгөөд гаргасан ч гадаа байгаа юм үнэртээд л амандаа хийгээд зажлаад яваад байна.. Саяхан тэрнээсээ болж гэдэс нь хямарсан.. Гадуур явахдаа тэвэрч явдымуу..? Тэгээд тэвэрхээр бас тийчигнээд буух гээд байдымаа.. Хог идэхийг нь болиулах арга??? тэгээд бас эрхлүүлээд илэх гэхлээр гар хазна.. Үүнийг болиулмаар байна.. Дүү рүү бас хааяа архирч дайраад байгаа.. Гэхдээ их инээдтэй хоолойгоор хэхэхэ.. Одоохондоо ч хуцахлээр нь инээд эгдүү 2 хүрхийн томорхоороо яах бол гэхээс л санаа зовж байна шүү..

Монгол хүний ухаан тал шигээ уудам, сэтгэл нь тэнгэр мэт цэлмэг. Эртнээс таван хошуу малаа хайрлан, байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай явсан улс. Бидний хоточ нохой босго давж гэрт ордоггүй, анд явж, хотоо манасаар олон мянган жилийг үджээ. Монгол хүн нохойгоо барьж аваад эрхлүүлэх нь ховор, айлаас гуйж авчирсан гөлөгөө өөрсдийн хөгшин банхартаа даатгаад орхичихно. Хөгшин банхар дагасан гөлөг сайн хоточ болох нь тодорхой. Ийм л энгийн бөгөөд агуу амьдрал энэ том амьтныг ямар ч асуудалгүйгээр тэжээхэд тусалсаар иржээ. Бид хэзээ ч байгалийн эсрэг ажиллаж байсангүй.

Ийм л зүйлийг Сезарын өвөө нь хүүдээ зааж сургаж байсан юм. Монгол хүн шиг тайван, өөртөө итгэлтэй байх, дүрэм журам, хил хязгаар байдгыг ойлгуулах, ажил хөдөлмөр эрхлэх, байгаль эхийн эсрэг ажиллаж болохгүйг сургаж байжээ.

Хоточ Монгол Нохой баримтат нэвтрүүлэг: Монгол айлын гадаанаас монгол нохойн дуу тасрах ёсгүй. За даа бараг ямар ч нохой сургах хичээлээс илүү юм даа.

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Д.Нацагдорж /боловсрол: Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины буюу ерөнхий сургуулиудаар суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн ажээ./

Үрэлгэн, солиотой Америкчууд нохойг хүүхдээ гээд бодцон байнга эрхлүүлээд давраацан, ам руу нь зүгээр хоол хийж худлаа эрхлүүлхээс өөр юм мэддэггүй. Тэд нохойг яахаараа хүн гэж хараад байдгыг мэдэхгүй юм даа. Тэд гол нь байгаль эхийн эсрэг ажиллассанаас үүдэж ноход тайван бус, аймхай, сандарсан тэвдсэн ёооё за ёстой төрөл бүрийн сэтгэлзүйн дарамтанд орцон ёстой өрөвдөлтэй. Тэгээд Сезар авч яваад өөрийнхөө төвд аваачаад жинхэнэ нохой шиг тэжээгээд ирэхлээр аймаар жаргалтай болоол, тайвшраал, бусад ноходтой тоглоол жинхэнэ нохойныхоо амьдралаар амьдарч жаргаж байгаа юм биш үү. хэхэ.

_________________
No bad dogs, just bad owners

Last edited by bestdogtrainersways on Sep.01.12 10:07 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.01.12 9:17 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Quote:
hehe mataaguie, thde harin iim huitend darchihiin bolu gesen chn tgul bolhiin bn te, tgul avaad garaad bna aa, huitreed irheer n huvtsastai alhuulj baiy, 1, 2 sard mair huiten boloh ued baga zereg l alhuulj bhaas, niigemshuuleh tal der neg gologtei uulzuulhaar bolson kk, tgj bgaad neg uulzie manaih buur noohini moroosol bolson amitan

Ганц нохойтой тоглохоороо нийгэмшчихгүй лдээ. Өдөр бүр өөр өөр нохойтой уулзаж, өөр өөр газар очиж, олон хүмүүстэй харцаж, олон янзын дуу чимээ, өнгө, үнэр, олон янзын нөхцөл байдалд орж байж л нийгэмшинэ л дээ. Энэ чинь нэлээн тийм цогц арга хэмжээ шүү дээ. Ганц нохойтой сайхан харьцаад өөр нохойтой харьцаж чаддаггүй зожиг болчихсон нохдыг зөндөө л харж байлаа.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Sep.03.12 8:48 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
aanha, :think: nere tiim l dee uulzuulnaa, eej der n neg avaachinaa, ghdee joohon hol bdiima, ah duusuud n bugd taraad yvsan suragtai bsn zailuul, mongold bdg positive surgaltiin toviin niigemshuuleh surgaltand n yvuldag ch ym biluu gj bodjiin do, hevt suu comand bol mair hurdan surchdiin bn lee, daraa n heel ene teree zaan gj bodjaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Sep.04.12 12:23 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Begin wrote:

Та бас л нийгэмшүүлэх талаар нээг их зүйл уншаагүй бололтой. Нохойнд эх нь, ах дүүс нь ямар ч хамаа байхгүй. Эхтэй нь, ах дүү нартай нь мэдэхгүй аваачиж нийлүүлээд 3 хөлтэй, хэлгүй гэх мэт согогтой нохойнууд төрж байсан тохиолдол маш олон бий.
Та одоо Лакигийн сүрэг, гэр бүл, асран хамгаалагч, батлан даагч, сургагч, удирдагч нь болсон. Одоо Лаки өнгөрснөө таг мартчихсан, нохой хэзээ ч өнгөрснөө боддоггүй, одоо цагт амьдардаг. Нохойг нийгэмшүүлэх тийм ч хүнд хэцүү зүйл биш. Өдөр бүр өөр өөр тийшээ 1 цаг алх. Алхах явцад чинь өчнөөн гэрийн вакцинд хамрагдсан нохой дайралдана. Тэгээд тэдэнтэй уулзуулаад найзлуул. Өөр өөр газраар яваад олон юм үзэж хараад ирхээрээ нохой нийгэмшиж эхлэж байна гэсэн үг. Одоо би таньд 2 линкний хаяг өгнө. Заавал уншаарай гэрийн даалгавар чинь шүү. Хүүхэд гэрийнхэн, хамаатнуудтайгаа л байгаад байвал нийгэмшихгүй ш дээ. Яаралтай сургалтын төвдөө бүргүүлээд явсан нь дээр дээ. Лаб бол жижиг нохой биш. Том нохойнд орно. Немц овчарка, хаски, доберманаас бараг ялгаа байхгүй. Одоо л сайн хичээхгүй бол 2 жилийн дараа... тээ юу болохыг мэдэж байгаа байлгүй дээ.

http://www.paw-rescue.org/PAW/PETTIPS/D ... ionPup.php

http://www.paw-rescue.org/PAW/PETTIPS/D ... ultDog.php

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Sep.30.12 9:58 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jul.06.12 7:34 pm
Posts: 26
Spanieliin er 2 sartai yumuu 1 sartai golog avna
Element_0517@yahoo.com

_________________
Би нохой болон Airsoft-д дуртай

Top
   
PostPosted: Sep.30.12 10:05 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jul.06.12 7:34 pm
Posts: 26
Sn bnu. Bi nohoi sonirhdog. Yug ni nuuh ve. Bi omno ni nohoi avaad 1 honuukaad butsaasa.nadad er geed am gologmogson bsn. Tiim blhoor.
Odoo minii nohoi tejeeh husel aimarmih bna. Aaw eej 2 durguu. Yh ve. Tuslaaj.

_________________
Би нохой болон Airsoft-д дуртай

Top
   
PostPosted: Oct.01.12 11:49 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Mntitan.element wrote:
Sn bnu. Bi nohoi sonirhdog. Yug ni nuuh ve. Bi omno ni nohoi avaad 1 honuukaad butsaasa.nadad er geed am gologmogson bsn. Tiim blhoor.
Odoo minii nohoi tejeeh husel aimarmih bna. Aaw eej 2 durguu. Yh ve. Tuslaaj.

Аав, ээж хоёр чинь амьдрал үзсэн, хүүхэд өсгөж үзсэн ямар хэцүү болохыг нь мэдэж байгаа. Нэмж нохой тэжээж өөртөө гай удахыг мэдээж хүсэхгүй байгаа нь лавтай. Мөнгө газраас ургадаггүй, мөнгийг ажил хийж олдог. Зовж олсон мөнгөө нохойнд үрээд байхыг бодохгүй шүү дээ. Өөрийнхөө биш эцэг, эхийнхээ үүднээс бодоод үзэх хэрэгтэй л дээ.

Нохой авлаа, 2, 3 сар гэрт бааж, шээнэ тэрийг нь цэвэрлэнэ, мал эмнэлэгт, эд хэрэгсэлд, хоол унданд нь мөнгө үрнэ. Нохой тэжээх мөнгө их зарлагадана даа. Тэгээд 15 жилийн турш өдөр бүр 3, 4 удаа гаргана, сард 1 удаа усанд оруулна, сургана, нийгэмшүүлнэ, мал эмнэлэгт очиж тариулна, өдөр бүр хоол хийж өгнө, жижүүртэй, таньж мэдэхгүй хүмүүстэй хэрүүл хийнэ, хараалгуулна. Залхуурч тэжээвэл гэрийнхнийгээ хазна, хүүхэд, гадны хүн хазна тэгээд хэрэгт орно.

За тэгэхээр монголын нөхцөлд бол бас арга байна. Англи хэл, боловсрол 2 нохойтой салшгүй холбоотой. Монгол хэл дээр нохойтой холбоотой материал нэг ч байхгүй. Ямар нэг асуудал гарвал нэт ухаж Англи хэл дээр л мэдээлэл авах хэрэг гарна. Юүтүбээр видео үзсэн ч бас Англи хэл дээр байгаа. Тэгэхээр та эцэг, эхдээ тангараг өг:

Би спаниелийн эзэн болвол тэр цаг үеэс тууштай Англи хэлний дугуйланд хамрагдаж, өдөр бүр үг цээжлэн, өдөр бүр 2 цаг Англи хэлээ давтах болно. http://www.dogbreedinfo.com сайтан дээр буй нохойтой холбогдолтой нийтлэлүүдийг орчуулж, судлах болно. Улмаар 3 жилийн дараа ТOEFL н оноогоо авчихсан байх болно. Нохой тэжээх бол цэвэр эзний мэдлэг боловсрол, үүрэг хариуцлага, тэвчээр хатуужлын нийлбэр цогц юм.

Image

Image

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Oct.02.12 1:41 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jul.06.12 7:34 pm
Posts: 26
Tovd mastif bairand tejeevel ymar bol

_________________
Би нохой болон Airsoft-д дуртай

Top
   
PostPosted: Oct.02.12 4:03 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jul.06.12 7:34 pm
Posts: 26
Bas bestdog ahaa. Nohoi avchuul tanitai holboo narij bolhu

_________________
Би нохой болон Airsoft-д дуртай

Top
   
PostPosted: Oct.04.12 2:29 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Mntitan.element wrote:
Tovd mastif bairand tejeevel ymar bol

Энэ доор байгаа линк рүү ороод өөрөө орчуулаад уншаарай.

http://www.dogbreedinfo.com/tibetanmastiff.htm

Догс 101 нэвтрүүлэг Төвд мастифф

Mntitan.element wrote:
Bas bestdog ahaa. Nohoi avchuul tanitai holboo narij bolhu

Би чиний ах биш, чи ч миний дүү биш. Тэгэхээр найзаа хоёулаа аль хэдийн холбогдчоод байна. Би чамд маш их орчуулах, унших материал л өгч чадна. Мэдлэг бол хүч. Өөр зүйлээр тусалж чадахгүй дээ.

Image

Image

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Oct.04.12 9:29 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
Hi bi urd surhaar irtsen bgaa eej maani gertee gantsarhnaa uldeed nohoitoigoo hamt bgaa yrihaar en l hani boljiin gdiin odoo barag 3 sar hurchlee gadaa sheej l suraagui bgaa bolhoos busad asuudal bhgui bga gsn eej sn gargaj bgaa gsn hehhe bestdogtrainerees aigaad buur iishee yum bichij chadku blaa lol ymar ch bsn minii asramjnaas garsan eej asarj bgaach neg negendee hani bolj chadaj bgaa yum shig bnlee eejid hairtai bolood bgaa gsn kkk bi ingeed end irchin gdgee daanch sn mdeegui bsn l daa buren itgelgui bsiin za tgeed bestdogtrainert amjilt olon humuusd tuslaarai ooriin chn achaar nohoi tejeeh talaar baga ch gsn medlegtei bolson shuu

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Oct.05.12 10:42 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Begin wrote:
Hi bi urd surhaar irtsen bgaa eej maani gertee gantsarhnaa uldeed nohoitoigoo hamt bgaa yrihaar en l hani boljiin gdiin odoo barag 3 sar hurchlee gadaa sheej l suraagui bgaa bolhoos busad asuudal bhgui bga gsn eej sn gargaj bgaa gsn hehhe bestdogtrainerees aigaad buur iishee yum bichij chadku blaa lol ymar ch bsn minii asramjnaas garsan eej asarj bgaach neg negendee hani bolj chadaj bgaa yum shig bnlee eejid hairtai bolood bgaa gsn kkk bi ingeed end irchin gdgee daanch sn mdeegui bsn l daa buren itgelgui bsiin za tgeed bestdogtrainert amjilt olon humuusd tuslaarai ooriin chn achaar nohoi tejeeh talaar baga ch gsn medlegtei bolson shuu

Таны бичсэнийг уншаад би бүр айчлаа. Гадаа бие засаж сураагүй, тэгээд ямар ч асуудал байхгүй. Ямар ч асуудалгүй гэдэг чинь ямар ч асуудалд оруугүй л гэсэн үг дээ. Товчхондоо байр тойроод салхилаад байхаар яаж ч асуудалд орох вэ дээ. Уг нь нохойгоо олон төрлийн асуудалд оруулаад тэрийг нь засаж, зааж, залруулж өгөөд явбал зүгээр сэн дээ. Би ээж нарыг мэднэ. Ээж нар нохойг нэг их удаан гаргадаггүй.

Нохой чинь ээжид тань их хайртай болсон гэдэг бас аймаар сонсогдож байна. Өмнө нь таныг байхад ээжийг тань хүндэлдэг, нэг их хоргоогоод байдаггүй байж л дээ. Учир нь ээж тань нэг их сонирхохгүй байгаа учраас тэр. Одоо та явцан ээж тань жаахан ганцаардсан, айсан, сэтгэлзүйн хувьд тогтворгүй хүчгүй болцон байгаа. Ингэнгүүт мань нөхөр гялс удирдлагыг авна л даа. Очиж толгойгоо өвдөг дээр нь тавих, юм авч өгөхийг гуйж хуцах, гарч орход нь хэт хөөрөх, биеэрээ налж суух, хэвтэх, орон зайг нь булааж авах гэж оролдох эдгээр зан ааш бүгдээрээ давамгайлах төлөв байдлыг илэрхийлдэг болохоос тухайнд хүнд хайртай болсныг илтгэдэггүй. Хүмүүс манай нохой надад дуртай, хайртай гэж ойлгодог гэхдээ энэ бол эзнээ үл хүндэтгэсэн зан төлөвийг илэрхийлнэ.

Таньд зөвлөхөд одоо ээждээ сайхан урам зориг хайрлах хэрэгтэй. Нохой хань нөхөр мөн гэхдээ л хүнийг яаж гүйцэхэв дээ. Ээждээ тайван өөртөө итгэлтэй байх, дасгал хийлгэх, хүмүүжүүлэх, дараа нь эрхлүүлэх гээд олон юмыг зааж өгөх хэрэгтэй шүү. Та бол энэ дэлхийн хамгийн шилдэг ээж, би тань шиг л эх хүн болохыг хүсдэг, таны л ачаар би энд сурч байна, таны л ачаар би нохойтой болсон энтр гээд хэлээд байхаар яваандаа ээж чинь өөртөө итгэлтэй болно оо. Наанаасаа юм орчуулж морчуулаад мэйлдэх хэрэгтэйшд. Сурлагын өндөр амжилт хүсье.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Oct.06.12 10:07 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
Bayrlaa tiimshuu minii endees hj chadah zuil urmiin ug l bolood bn da en n eejid mani ch ger buliin gishuun bolson nohoind mani ch Tustai zuil yum bnaa gdgiig oilgoloo tiimees eejdee uram oortoo itgeltei Shan taivan amgalan aidasgui blgahiin tuld eejdee bnga uram ogj bh bolnoo helsen zovlogoonuud chn dandaa goliig n olson bh yumaa hhe uneheer eejid tiim aidas bga nadad l helku bga boLhoos thank you for your heartily advice that help me a lot

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Oct.09.12 10:52 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Марс төвийн 101 гээд амьтны дэлгүүрийн эгчийн үг санаанд орчлоо. Тэр эгч хэдэн жилийн өмнө Аав нь авч өгөөд ээжийн нохой болдог оо гэж байсын хэхэ. Ер нь тэгээд хүүхдүүд нохой авахаар хөөрхий ээж нь л хоол ундын хийж өгч, ус цасанд оруулж, гадаа гаргаж харагддын. Хүүхдүүд бол яахав дээ дорхноо уйдаад найзуудыгаа дагаад писи тоглоод явчина. Ер нь тэгээд нохой тэжээх хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ялангуяа бага насны хүүхдүүдэд сайн хэлэх хэрэгтэй л дээ багаас нь сургадаг ч юм уу, үүрэг хариуцлагын талаар ч юм уу Сезар Миллан Эйлийн Их сургуультай хамтраад хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр бэлдсэн юм билээ одоо Лос Анжеласын 100 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж байгаа гэсэн.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Nov.08.12 12:09 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Oct.17.12 5:21 pm
Posts: 106
liked

_________________
big master, believe me je t'aime

Top
   
PostPosted: Nov.08.12 3:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
bull terrer хэдтэй хаагуур байгаа бол

_________________
Аиве Сатан Шемхамфораш

Top
   
PostPosted: Nov.08.12 3:45 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
Хүүхдэд хэдэн настайгаас нь ямар нохойн гөлөг авч өгвөл дээр бол?
амьтанд хайртай болгож өсгөмөөр байна ялангуяа нохойнд

_________________
SunBeauty

Top
   
PostPosted: Nov.08.12 9:15 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
SunBeauty wrote:
Хүүхдэд хэдэн настайгаас нь ямар нохойн гөлөг авч өгвөл дээр бол?
амьтанд хайртай болгож өсгөмөөр байна ялангуяа нохойнд

Нохой хүүхдийн тоглоом биш шүү дээ. Бас нохой хүүхдийг амьтанд хайртай болгодог хэрэгсэл ч биш. Хэдэн настайд нь авч өгвөл дээр вэ? гэвэл хүүхэд тань нохойны талаар хангалттай ном уншсан, нохойтой яаж харилцах, нохой сургах, нийгэмшүүлэх, хооллох, эмчид үзүүлэх талаар хангалттай мэдлэгтэй болсон, ийм болохын тулд дор хаяж англи хэл мэддэг, нэт ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Монголд марсын 3 давхарын дэлгүүрт нохой тэжээхтэй холбоотой маш сайн, гайгүй номнууд байдаг боловч бүгд орос хэл дээр байдаг. Яахав хүүхэд тань оросоор ярьдаг бол тэндээс хэдэн ном авч өгч болно.

Харамсалтай нь монгол хэл дээр орчуулагдаж гарсан сайн ном бараг байхгүй. Миний бодлоор хүүхдийг нохойнд хайртай болгож байхаар номонд хайртай болгох хэрэгтэй дээ. Яваандаа олон гоё ном уншаад ирэхээр амьтанд хайртай болох байхаа.

Ер нь тэгээд нохой, хүүхэд хоёрт хэзээ ч битгий итгэ гэсэн үг байдаг. Хүүхэд бол хүүхдээрээл байдаг, нохой ч бас нохойгоороол байдаг, аль аль нь хариуцлага хүлээх чадваргүй. Хүүхэд нохой хоёроо гэртээ орхиод хүүхэд өөрийн буруугаас болж хазуулсан, бариулсан тохиолдол мэр сэр гардаг.

Хүүхэдтэй эелдэг нохойнууд гэвэл миний санахын сенбернар, буллмастифф, за тэгээд орон сууцанд тэжээх бол жижиг биетэй нохойнууд л дээр дээ. Хүүхдүүд нохой авдаг, залхдаг, хаядаг, хүнд өгдөг, тэгээд нохой нь удалгүй үхдэг гэсэн нэг ийм дамжлагыг дамждын. Их л харамсалтай даа.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Nov.09.12 7:13 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
Тийм шүү
Зөвлөгөө өгсөнд баярлалаа :bigthumpup:

_________________
SunBeauty

Top
   
PostPosted: Nov.11.12 1:07 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Oct.29.12 7:29 pm
Posts: 9
Begin Labrador chini Tom bolchihsnuu :)

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited