#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 2:08 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Nov.11.12 5:29 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
HTselmeg wrote:
Begin Labrador chini Tom bolchihsnuu :)

Бэгиний нохой нэг томроогүй байх аа. Юу ч байсан сайн хүний гар дээр байгаа.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Jan.04.13 10:11 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
hhe bi say neg ochchood irsen neh hylh yum bsn chn hogshirtson bn leeshd heh ghdee bie n l tom bolhoos hoorhon tsarai n yg heveeree bn lee, yasan ch ondor yum, zurgiig n tgj bgaad neg oruulnaa, manai eej bol aimar surgasan bn lee, gar mar doloon gj bhgui, oron der garn gj bhgui ooriinhoo togloomnoos busdiiig avahgui yum avchir gheer avchirdag, tgsn mortloo ooriinhoo nogoo tuulaigaa avchirdagggui haha helgui yum shig l neg ch hutsahgui namaig dongoj irsen chn sanaad bgamuu nadruu tanijaa yum shig l bayrlaad l neg ch du gargahgui l sharvalzaad bsn kk oroonuudiin horond guigee l, suu, bos, uld, ergeh, usreh, garaa ogoh, uhrah, hool id gheer iddeg, toiroh gdgiig medn, bi ireed hediig n zaj ogson, manai egch bas irsen bolhoor ihenhiig n zaj ogson gsn, tgeed hunii hool ruu ololzood bhgui, garnaasaa yum ogj bgaad bhgui bhgu gheer oilgood yvaad ogdog aimar lag aimar ugend ordog tgtel harin egch bid 2 ireed yu haraad l erhluulmeer sanagdaad ohoordood ilj talaad baahan muu zan surgachih shig bolson, baga bagaar durara bolood l or moron der hamt garj zeregtsej bj maih geed, urid n ooriinhoo oron der l bdg bsiin holnii hoorond tolgoigoo tavin tgeed aimar hoorhon harnaa tgheer tgeed l erhluulj bgam chn, uunees bolood davraad shireen deerees duraaraa yum avaad neg ovsnii urgamal bsn chn avad idtsen bdiin urid n dandaa l bhd avdaggui bsn mortloo erhluulsnees l tiim yum bolson bh gj bodjiin ydjahad bur erhluulmeer sanagdaad boldoggui, thdee erhluulj boln gol n dasgal hisnii daraa erhluuleh heregtei, ydjaahad bid nar erhlulheree buur suid maid bolchdog haha nogooh n buur sandarchin kk ug n bol aimar dulgavartai l daa ter n bur torolhiin yum shig bgn, aimar friendly, hen ruu ch dairahgui, hen ruu ch hutsahgui, hoorhon tsarai gargaa l bjiin, shin jileer zochdiin hool ruu ololzohgui gasalj ganginahgui, humuus ruu huctsahgui harin oron der gartsan zochidtoi niiltsen shan shiree ruu harj humuuseer iluulj taaluulaad l zochin yum shig l haha aimar iluuleh durtai jhn ileheer l muujraad unachin dooshoogoo baga bagaar gazar luu dohoo l, harin neg gem n hool bish zuer chihriin tsaas maas alchuur malchuur barag idchihgeed bhiin ter n yagaad bn gsn ug uu, boliulah gj bahan zagnaj magnaad tgsn chn ovoo bas bolij ehelj bn lee shu, zagnahaar aimar duulgavartai suujaagaad sonsdog hhe odoo ingeed haa bsn 7 sar hurtel mnglruu butsahgui ghdee dara ulzahad lag tom buur uhaantai bolzon bh bhdaa zahij yvsiim chn hhe:laugh5:
oo neeree gadaa sheej baahiig bol sn sursan bn lee, eej neh ineedtei manai egch irhed eej luckyg aimar gadaa madaa sheedeg gee l lag magttsan bjildee tgsn egchin irsen ehnii odor gert sheetsiin bn l da tgsn eej ner baastaad gsn gsn haha tged dahij sheegegui l yum bn leeldee, sonschood uhtlee ineesen namaig irsnii daraa bol neg ch gert baaj sheegeegui, eejiig ajilda yvsnii daraa uudnii tend ochood untaad ogdog esvel tend hevteed l eejiig irhiig huleedeg uguildiin yum shig bgan

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Jan.05.13 12:25 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Лакид хэт хөөрлийн шинж тэмдгүүд илэрч байна. Хэт хөөрөл дүрэм журамгүй, хил хязгааргүй байдлаас улбаалж үүсдэг. Бага дасгал хийснээс нохойны дотор маш их хүч бөглөрч эхэлдэг. Үүнээс шалтгаалж нохой тайван бус, хөөрсөн сэтгэлзүйн төлөв байдалд ордог. Яваандаа энэ нь сэтгэл гутралд хүргэдэг. Ингэснээрээ нохой ямарваа нэг зүйлд маш амархан донтож эхэлдэг. Хүн ч гэсэн сэтгэл хямрахаараа архидах, тамхидах эсвэл хэт их идэж жин нэмдэг.

Байнга эрхлэхийг хүсэх, гадны биет идэх, жажлих бол сэтгэл гутралаас үүдэлтэй донтох үйл явц юм. Энэ донтох үйл явцаас салгахын тулд эргээд нөгөө дасгал хийлгэх, хүмүүжүүлэх эцэст нь зөвхөн нохойг тайван тогтвортой эсвэл зөв зүйл хийсэн үед л эрхлүүлэх арга руугаа яаралтай орох хэрэгтэй.

Гадуур маш олон ноход гадны биет идээд хордож үхсэн тохиолдол байдаг. Гадны биет идэх маш аюултай. Тиймээс яаралтай даамжраагүй байгаа дээр нь сургах хэрэгтэй. Чихрийн цаасыг газар хаяаад идэх гэхэд нь муухай авиа гаргах, ус цацах, алгаа таших болингуут нь сайн байна гээд идэх юмаар шагнах. Энэ дасгалыг өдөр бүр тууштай хийгээд байхаар яваандаа зүгээр болно.

Нохойг зочидтойгоо хамт суулгах яваандаа аюултай. Жирэмсэн хүн ирээд суухаар нохойчин гэдсэн дээгүүр нь харайхдаа санамсаргүй гишгэх гэх мэт асуудал гардаг учраас том нохойг өөрсдийн унтдаг ор, суудаг диван дээр гаргаад хэрэггүй. Хэт хөөрөл бол жаргалтай байгаагын шинж биш. Хүмүүс дандаа андуурдаг. Хэт хөөрөл бол нохойны байгалийн шинж биш. Ер нь бол нохой амар амгалан, тайван байх үедээ жаргалтай байдаг.

Лаб төрөлхийн ажиллах, шинэ юм сурах сонирхолтой ноход дөө. Эзэнтэйгээ хамт ажиллах, үгэнд нь орохдоо сайн.

Image

Image

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Jan.05.13 2:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
mmm zov zov neeree yg dontood bgan bnshd, yag iluulehiin don tussan, bas yum hum zajilahiin don tussan bj, bi ochood bas neeh dasgal hilgej chadagui 2 udaa l hamt gadaa 1 tsag alhaj bgad orj irsen, alhasnii daraa unen taivan duulgavartai uhantai bolchdog, tged l baahan erhluulseer bgaad l irsendee, yum ih hurdan surdiin bn le zailuul neg odort l neg yum zahad ter dor n suraad margaash n ch martalgui yg hiideg, hoorhii uneheer jhn setgel gutrald avtsan yum shig bn odo bodood bhad neh sonin suuchaad naashaa haraa l uitgartai ch yum shig
bid nar sandrah esuul bayrlaad erhluuleed suid maid bolchhoor nogooh chn sandraad boon yum boln, gadaa garahdaa gadni yum neh iddeguiyen, harin gert bgaa ed material zajlaad, bi bahan hucher zagnaad l bj de hhe, ghde tegsni huchind bas ovoo idhee bolitson bsn, thde zajilmar bga yum shig bn lee, ok en tuhai eejid helhees

Image
iim l nylh bsn chn odoo aimar denhiisen tom golog bhd n 1 sar hamt bsn iim jhn amitniig alhuulaad 4 zamaas horoolol hurtel alhaad butsaj irsen gj bodhoor :haha: hoorhii amitan bur ydartsan yvjaad neg udaa shuud hevttsiishd kk tgeed tevreed yvj bilee buur haluutstsan, tgeed ternees hoish nadad tevruuleh geed namaig guitsej ireed urd garchaad tsoroigood bdg boltson tgheer n urd garah gnguut n turuuleed guiheer tged guitsehgui bolhooroo alhahaas oor argagui boln hhe
Image

manai nohoi iim boltson shd yoo ter naashaa harjaa zurgan der ovgon der tolgoigoo tavichaad aimar hoorhon yg ingej duhaaraa hardiin, tgheer erhluulehgui bj chadku, tged dasgaliig n hiilgeh ged gartaa ideh yum barijaad suu gheer suunguutaa urgeljluuleed hevteed ergeed toirood usreed garaa orgood hamag performancaa bugdiig n uzuulchdiishd :wahaha: buur tgheer hool ogdgiig medeed toir gesen chn zarimdaa sandraad ergej mergeed buuru hiin tgheer n bish bish gnguut oilgosnoo zov hiij miigeed, erge gheer toiroh genguut n bish bish geed esuul jhn amaraa neg sonin avia gargahaar bish gdgiig oilgodog tgeed toirhoo boliod zov uildlee hiin hool harchhaaraa buur sandarchdiin hamag uhaan n hool ruu, yr n l boli gher l bolichdog aygui sn, ogloo bid nariig sertel gonginohgui, serenguut bayrlaad l garch bie zasmaar bn gdgee helj melee l, bid nar ydjaahad serku m*ng*r udn haha, hoorhi ter boltol tese l bjiin, ter untjaa zurgan der eejiig ajlaas irhiig huleegeed uudend untjaagaan

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Last edited by Begin on Jan.06.13 4:17 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Jan.05.13 2:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
bestdogtrainersways wrote:
Монгол хүний ухаан тал шигээ уудам, сэтгэл нь тэнгэр мэт цэлмэг. Эртнээс таван хошуу малаа хайрлан, байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай явсан улс. Бидний хоточ нохой босго давж гэрт ордоггүй, анд явж, хотоо манасаар олон мянган жилийг үджээ. Монгол хүн нохойгоо барьж аваад эрхлүүлэх нь ховор, айлаас гуйж авчирсан гөлөгөө өөрсдийн хөгшин банхартаа даатгаад орхичихно. Хөгшин банхар дагасан гөлөг сайн хоточ болох нь тодорхой. Ийм л энгийн бөгөөд агуу амьдрал энэ том амьтныг ямар ч асуудалгүйгээр тэжээхэд тусалсаар иржээ. Бид хэзээ ч байгалийн эсрэг ажиллаж байсангүй.

Ийм л зүйлийг Сезарын өвөө нь хүүдээ зааж сургаж байсан юм. Монгол хүн шиг тайван, өөртөө итгэлтэй байх, дүрэм журам, хил хязгаар байдгыг ойлгуулах, ажил хөдөлмөр эрхлэх, байгаль эхийн эсрэг ажиллаж болохгүйг сургаж байжээ.

Хоточ Монгол Нохой баримтат нэвтрүүлэг: Монгол айлын гадаанаас монгол нохойн дуу тасрах ёсгүй. За даа бараг ямар ч нохой сургах хичээлээс илүү юм даа.

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Д.Нацагдорж /боловсрол: Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины буюу ерөнхий сургуулиудаар суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн ажээ./

Үрэлгэн, солиотой Америкчууд нохойг хүүхдээ гээд бодцон байнга эрхлүүлээд давраацан, ам руу нь зүгээр хоол хийж худлаа эрхлүүлхээс өөр юм мэддэггүй. Тэд нохойг яахаараа хүн гэж хараад байдгыг мэдэхгүй юм даа. Тэд гол нь байгаль эхийн эсрэг ажиллассанаас үүдэж ноход тайван бус, аймхай, сандарсан тэвдсэн ёооё за ёстой төрөл бүрийн сэтгэлзүйн дарамтанд орцон ёстой өрөвдөлтэй. Тэгээд Сезар авч яваад өөрийнхөө төвд аваачаад жинхэнэ нохой шиг тэжээгээд ирэхлээр аймаар жаргалтай болоол, тайвшраал, бусад ноходтой тоглоол жинхэнэ нохойныхоо амьдралаар амьдарч жаргаж байгаа юм биш үү. хэхэ.

:wd:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Jan.06.13 9:26 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Лакиг гөлөг гэдгийг таг мартсан байна. Гэрт юм хазаж байгаа нь зүгээр л шүд нь ургаад загатнаж байгаа болохоор л хазаж байгаа юм байна. Ер нь бүх үүлдрийн гөлгөнд нэг нас хүртэл сүйтгэх, амьдралыг таньж мэдэхийн тулд хазах зан араншин илэрдэг. За бараг л хамаг ил кабелийн утас, гар утасны цэнэглэгч, гутал, оймс, намхан ширээн дээр байгаа түрийвч хазаж, тастдаг. Яваандаа 1 нас гархаараа зүгээр болчихно.

Сэргийлэхийн тулд хангалттай жажилах тоглоом авч өгөх, кабелийн болон бусад цахилгааны утсаа нуух, дээш нь тавих хэрэгтэй. Тэгээд том үүлдрийн ноход 18 сартайдаа нас биенд хүрдэг. Таны нохой томрох яагаач үгүй байна аа. Насанд хүрхээрээ нэг иймэрхүү л болох байх.

Image

Хэт олон команд заачхаар нохой сүүлдээ учраа олхоон байчихдаг. Тэгэхээр болж өгвөл нэг командаа бүрэн төгс сурсаны дараа өөр команд заах хэрэгтэй.

Лакигийн хүзүүвч нь жаахан бариу ч юм шиг харагдаад байхын. Хүзүүвчийг долоовор, дунд хуруугаа оруулаад барьж болох зайтай зүүдэг. Бараг шинэ жаахан том хүзүүвч авах цаг нь болж л байгаам байна.

Би гудамжинд нохойтой хүмүүстэй дайралдхаараа байнга хэлдийн юу ч мэдэхгүй хүмүүсийн үгийг битгий дагаарай гэж. Тэрний оронд өөрөө ном аваад, эсвэл яг мэргэжлийн хүнээс л зөвлөгөө аваарай гэж захидаг. За Лакиг муу зуршлын дон туссан гэж ер нь бол шал худлаа хэлсэн байна. Гэхдээ ирээдүйд 1 наснаас хойш бол магадлалтай, муу зуршил бол нэлээн хүндэрсэн асуудал шүү.

Манайхан нохойгоо бие физиологийн хувьд бол сайхан тэжээж байна, гэхдээ сэтгэлзүй, зан араншинг ч бас орхигдуулахгүй тэжээвэл тэгээл жинхэнэ сайн найзтай болно доо.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Jan.06.13 10:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
hhe bi ch uchir zuggui l alhulaad bj, odoo l ug n alhah ystoi ue n yumsan ghdee eej odort 30 min ydaj garj hamt alhadag l gsn l dee, bas ch gj hoosongui, zun bi ochhooroo hamtdaa odor bolgon alhuulandaa,
ashgui dontoogui bnuu, ter n hundreheeree tgdiin bn te mmnn
oor nohodtoi toglohooroo l jinhen shan aashtai boldiin yum shig bnlee, hashanii nohoi l tgj chadn, esuul gertee nohoi avuul 2, 3 ara n tejeevel zuer yum shig, gadaadchuudiig haraad bhd baahan l olon nohoi daguulsan yvj haragddag, tgul hoorondoo toglood tgsen mortloo hol ogj bgaa ezende tuilgui sn bdiin bn lee, zan aash n ch sn
joohon bhd urid n hashaa baishand manaih neg nohoitoi bsn dongoj torson golog bhd n ah avchirj ogsiin, tsav tsagaan ongotei,Mazy gdg nertei, hashaanaas garn gj bhgui, bas neg emegtei nohoi manai hashaand bnga orj irn, tgser bgad sulde barag manai nohoi bolzon, tged bas huhedteigee hamt, yagad tgsn gsn manai nohoi aimar ooriinhoo hoolnoosoo ted nart uldeej muldegeed, oorinho uurend hamt untuulj muntuulaad l, tgsnee ter 3 lag toglonoo neg davuu shig yum amandaa bugd zuutsgaachaad neg negneesee bulaah gj oroldoy gesiimuu hashein ymar ch bsn lag utga uchirtai ter toglom n, ter nohoi maani bid nart aimar sn, bid nariig harhaaraa nud n jijigree l chihee hoish n bolgoo l oor tiishee harhaaraa chih n bosoo l surtei, hashaa baishind bsn bolhoor zovhon hool l ogj bhad buh yum okey bdg bsn, neeren erluuldeg ch hun bdgui bsn, haltar geed eej ilehiig horiglotson, odoo bodhod mazy hamgiin zov humuujiltei nohoi bolj bjdee, nogoo 2 nohoindoo hurtel anharal halamj tavia l, daan ch neg odor hashaanaas gardaggui bjaagaad yagad garsiin buu med, tgeed buuduultsan bsn bur yg haalgan deere shuu, ogloo nogoo emegtei nohoi aimar uliad l bsn, dongoj 1 jil l nasalsan, , zugtaj yvaad hamgin suuld haalgaar orson yum shig bn l ee,daraa toroldoo hun bolj torson bh, nogoo 2 n gudamjniih bolhoor ter 2iig dagaj garj uzjagad, manai nohoi horhi turshlaggui bolhoor, ngoo 2 odoo hurtel bj l bdg

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Jan.07.13 4:59 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Нохойны зан ааш амьдарч байгаа орчноосоо шалтгаалдаг. Бүр хөдөө бол амар шүү дээ. Хөдөөний нохдыг харахаар их амгалан, тайван харагддаг. Нэлээн дээр үед манай өвөө, эмээгийнх нэг нохойтой байсын их амар нохой бүр нийгэмшчихсэн, биеэ даацан хашаанд орход яах ч үгүй намайг бараг жаахан байхад үнэрлэх гэж ч оролдоогүй. Хашаанаасаа ганцаараа гараад тэнж тэнжээгаад ороод ирнэ. Зам мамаар бол хүнээс илүү гараад сурцан аргагүй тэр үед ч сайхан машин багатай ч байж дээ.

За тэгээд уяаны ноход бол хөөрхий тэгээд уяанаас цааш амьдрал үзээгүй болохоор зан ааш эвдэрчихсэн, одоо тэгээд цаг үе ч хэцүү болж хүмүүс ч хашаандаа нохойгоо уяад нөгөөдөх нь гэж нэг зожигроод догшин болцон хэцүү дээ. АНУ-д бол тэр амьтан аврах газар нь догшин нохойнуудыг шууд хүмүүнлэг аргаар унтуулчихдаг юм билээ. Угаасаа тэр нохойг сургах цаг, мөнгө төгрөг байхгүй учраас тэгээл орхидог юм билээ. Харин гайгүй ааштай нийгэмд аюулгүй нэг нь сайн санаатай хүмүүст үрчлэгдээд явдаг юм билээ.

Хөдөөний нохой бол хүчгүйд зөөлөн, дээрэлхүүд хатуу тийм л сайн нохойдоо.

Image

Image

Гэхдээ ямар ч танихгүй нохойнд ерөөсөө хүрч болохгүй л дээ. Сезарын заасан хүрэхгүй, харахгүй, ярихгүй байх дүрмийг баримтлаад явбал нохойнд нэг их дайруулаад байхгүйл байх даа. Гол нь нохой хамраараа харилцдаг. Эхлээд нохой таныг үнэрлэж хэн бэ гэдгийг чинь мэдэх ёстой. Ингээд нохой таны биенд нүүрээ арчиж эхэлбэл хүрч болно гэсэн дохиог өгч байгаа юм л даа. Ер нь тэгээд заавал нохойнд хүрээл, илээл байх шаардлага байхгүй л дээ.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Jan.17.13 4:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5036
Location: ...........
нохойг ер нь яаж сургавал сайн бэ?
би өмнөх жилийн өдийд 1 ротвилер авж байсын тэгээд тэр үед хичээлтэй болохлээр завгүй ерөөсөө олигтой харж чадахгүй бас сургаж чадахгүй тэгээд өөр хүндл өгч байсын би одоо харин нэг нохой тэжээмээр байгаанмаа нээх гоё тэжээгээд найзтай болмоор байна шд :|
ямар нохой тэжээсэн нь зүгээрүү ууг нь ротвилер тэжээмээр байгаан тэгээд сургахад хэцүү юу үгүй юу?

_________________
...

Top
   
PostPosted: Jan.21.13 7:15 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Otgonbatt wrote:
нохойг ер нь яаж сургавал сайн бэ?
би өмнөх жилийн өдийд 1 ротвилер авж байсын тэгээд тэр үед хичээлтэй болохлээр завгүй ерөөсөө олигтой харж чадахгүй бас сургаж чадахгүй тэгээд өөр хүндл өгч байсын би одоо харин нэг нохой тэжээмээр байгаанмаа нээх гоё тэжээгээд найзтай болмоор байна шд :|
ямар нохой тэжээсэн нь зүгээрүү ууг нь ротвилер тэжээмээр байгаан тэгээд сургахад хэцүү юу үгүй юу?

Юуны өмнө өөрөөсөө би нохойны талаар хэр их мэдлэгтэй билээ, хэр их юм уншсан билээ гэж асуух хэрэгтэй. Гол нь нохойны сэтгэлзүй, зан араншингийн талаар боловсролтой болох, нохойны байгалийн хэрэгцээ шаардлагын талаар сурах, тэдэнтэй хэрхэн зөв харилцах тухай мэдэх шаардлагатай. Номыг нь сурахгүйгээр нохой сургана гэж байхгүй ээ.

www.dogbreedinfo.com энэ сайтан дотор нохойны сэтгэлзүй, хэрхэн арчлах гээд хэрэгтэй бүхэн байгаа. Ядаж нэг жил юм сайн уншиж, судлаж байгаад яг өөрийнхөө цаг зарцуулалт, эрч хүч боломжиндоо тохирсон нохойг сонгох хэрэгтэй. Сезар Миллан нохойны сэтгэлзүй, зан араншин байгалийн хэрэгцээний талаар ер нь мэргэшсэн хүн дээ.

Нохойны зан ааш амьдарч байгаа орчноосоо шалтгаалдаг. Рот дор хаяж өдөрт минимумдаа 1 цаг алхдаг байх, бусад хүн амьтантай өдөр бүр уулзуулж нийгэмшүүлэх, хамт тоглох, гүйлгэх, өдөр бүр ажилтай завгүй байлгаж хүч ухаан сорьсон дасгал хийлгэх өдөр бүр маш сайн ядрааж байх ёстой. Команд сургах бол яахав дээ юүтүб рүү ороод how to train a dog to sit, stand, roll over гээд цаанаасаа бүгд гараад ирнэ. Том нохдыг бол эерэг аргаар л сургах хэрэгтэй.

Хамгийн гол зүйл бол өдөр бүрийн зөв амьдралын хэвшил л юм дөө. Сезарын нохойг тогтвортой, тайван байлгах суурь арга бол миний бодлоор хамгийн гайгүй нь. Нэгд дасгал хийлгэх, хоёрт хүмүүжүүлэх, гуравт эрхлүүлэх. Үнэнийг хэлхэд рот бол тэжээхэд хамгийн хэцүү л нохдын нэгдээ. Нэлээн сайн мэдлэгтэй, эрч хүчтэй, зоригтой, цаг завтай хүн тэжээх хэрэгтэй дээ.

Муу нохой гэж байдаггүй, зөвхөн нохойны талаар ямар ч боловсролгүй эзэд л байдаг.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Feb.06.13 6:51 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jan.29.13 1:12 pm
Posts: 4
Bi husky sonirhoj bgaa. Gert baihad her nohoi ve.

Top
   
PostPosted: Feb.07.13 10:35 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
hey bi gerte urtsen bgn tgsn manai nohoinii us n unaad bn gd yuhaas argagui baidald orchij, yah ystoi yum bol, neh ih samnaj bgagui bha, odoo bi egchteige niled shn samnad baiy gj bodood l bn, ugaasaa us n unadag uliral n yum bishuu te gadaa hurtel zondoo nohoinii us n unatsan bga haragdsan buur boognorood unatsan bdgshde manai en bolhoor gert bga bolhoor buur us n tarj butraad bhiin unadag uliral n gj bdguu?? :think:
mmm netees unshsan chn jild 2 udaa unadag gj bn havar boloh gj bhd zunii ulirald bas heterhii haluutsuul unadag gj bn odor bur samnah heregtei, bas zov shampoonaar ugaah heregtei, geriin nohtsold iluu ih unadag genee, 5 sartai bol golog usee hayj bgaa genee, manaih 5 sartai yum chn tgj bgn bn l daa, ugaasaa oor ymar negen zoviur bhgui yum chn en bol jil bur tohiolddog uzegdel gen, usiig n ovyostoi shampoonaar ugaaval sn yum shig bn, bas flaxseedtei hool ogvol sn yum shig bn, edgeeriig heregjuuluul erged hevendee orn gn

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Feb.07.13 1:27 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Aug.30.08 5:49 pm
Posts: 26551
Location: 13-р Хороолол 6-р Хороо
нохой ч тэгээд яг хүүхэд л юм даа нээрээ би одоо бас нэг юм авы гэсэн халшраад л байна шүү өөрөө яг Монголд байхгүй болохоор
өөрөө бүүр тогтвортой болохоороо л нэг юм авий гэж бодоод байна

Дундад Төвд 2 ын аль нь зүгээр вэ

_________________
30000 coming soon

Top
   
PostPosted: Feb.08.13 5:45 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Kizu wrote:
Bi husky sonirhoj bgaa. Gert baihad her nohoi ve.

Хаски орон сууцанд тохирох нохой биш. Тэдэнд хангалттай гүйж харайх талбай, өдөр бүр хүч, ухаан сорьсон дасгал хийлгэж байх эзэн хэрэгтэй. Ингэхгүй болохоор хаски уйтгарлаж, гэрийн эд хогшлыг сүйтгэдэг, яваандаа хүндрээд догшрох эзэд рүүгээ дайрах, гадны хүн рүү дайрах гээд олон сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсдэг.

Яахав үнэхээр цаг зав ихтэй, эрч хүчтэй, спортлог ядрахыг мэддэггүй, ойр ойрхон өвдөөд хэвтчихдэггүй эзэнтэй бол байранд хаски тэжээж болно.

Begin wrote:
hey bi gerte urtsen bgn tgsn manai nohoinii us n unaad bn gd yuhaas argagui baidald orchij, yah ystoi yum bol, neh ih samnaj bgagui bha, odoo bi egchteige niled shn samnad baiy gj bodood l bn, ugaasaa us n unadag uliral n yum bishuu te gadaa hurtel zondoo nohoinii us n unatsan bga haragdsan buur boognorood unatsan bdgshde manai en bolhoor gert bga bolhoor buur us n tarj butraad bhiin unadag uliral n gj bdguu?? :think:
mmm netees unshsan chn jild 2 udaa unadag gj bn havar boloh gj bhd zunii ulirald bas heterhii haluutsuul unadag gj bn odor bur samnah heregtei, bas zov shampoonaar ugaah heregtei, geriin nohtsold iluu ih unadag genee, 5 sartai bol golog usee hayj bgaa genee, manaih 5 sartai yum chn tgj bgn bn l daa, ugaasaa oor ymar negen zoviur bhgui yum chn en bol jil bur tohiolddog uzegdel gen, usiig n ovyostoi shampoonaar ugaaval sn yum shig bn, bas flaxseedtei hool ogvol sn yum shig bn, edgeeriig heregjuuluul erged hevendee orn gn

Гөлөгний сүүн шүд бүгд унаж шинэ шүд ургадаг, үүнтэй адил гөлөгний үс гуйжиж том нохойны үс ургадаг. Гол нь манайд бол хятадын шампунь хэрэглэх хэрэггүй аль болох богино үстэй нохойнд зориулсан орос шампунь авах хэрэгтэй. Хятадын өнгө, будагтай тоглоом, өнгөт болон өнгөгүй хуванцар хооолны сав авч өгч болохгүй ихэвчлэн харшил өгдөг. Төмөр, эсвэл паалан хоолны сав авч өгөх хэрэгтэй.

Сард 1 удаа усанд оруулхад болно, харин өдөр бүр самнах хэрэгтэй. Нохой цэвэрхэн байхдаа илүү өөртөө итгэлтэй, жавхаалаг байдаг юм. Та үнэхээр мэдээлэл сайтай юм аа. Тань шиг асуудал гарвал юм уншиж судалдаг эзэд олон болвол тэгээд манайд нохойтой холбоотой асуудал хэзээ ч үүсэхгүй. Тийн уг нь жилд 2 удаа гуйждаг гэхдээ гэрийн нохойнууд улирлаас үл хамаараад үс нь унаж л байдаг гэсэн.

MaN-GaS wrote:
нохой ч тэгээд яг хүүхэд л юм даа нээрээ би одоо бас нэг юм авы гэсэн халшраад л байна шүү өөрөө яг Монголд байхгүй болохоор
өөрөө бүүр тогтвортой болохоороо л нэг юм авий гэж бодоод байна

Дундад Төвд 2 ын аль нь зүгээр вэ

Нохой хүүхэд шиг биш. Нохой бол гэршсэн чоно, махан идэштэй хөхтөн амьтан. Хүмүүс нохойг хүүхэд шиг тэжээснээс болж маш олон зан аашны асуудал нохойнд гарах болсон. Нохой бол өөрийн гэсэн сэтгэлзүй, зан араншинтай. Ихэнх зан авир тэдний өвөг эцэг чононоос гаралтай тайлбарлагддаг. Сайн муу үүлдэр гэж байхгүй. Харин нохойны талаар ямар ч боловсролгүй хүмүүс л байдаг. Тухайн нохойны зан ааш, эрүүл мэндийн байдал, за тэгээд нөгөө гоё сайхан харагдах мэтийн дэмий зүйл тухайн нохойны эзний мэдлэг чадвар, цаг зарцуулалт, хичээл чармайлтаас хамаарна уу гэхээс тухайн нохойноос хамаарахгүй. Үүлдэр бол ердөө л харагдах байдал, эсвэл тухайн нохойны өмссөн хувцас болохоос тухайн нохойны зан араншин, чанарыг тодорхойлохгүй. Ер нь бол нохойг Canis lupus familiaris гэж нэрлэдийн байна.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Feb.08.13 6:10 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Apr.14.02 6:14 pm
Posts: 1035
Location: "I exist in the world beyond your World
Асуулт байна, Нохой болон амьтан нь хүнийг хүн мэдэрч байгаа юм шиг мэдрэнэ гэж байхуу ?
Би хэдэн жилийн өмнө Спаниэл 5 жил орчим тэжээж байсан юм. Манай дүүрүү хуцна хөлнөөс нь зуурна, ээж загнахаар нэг их үгэнд нь орохгүй, заримдаа яс зууж байхад нь загнахаар өөдөөс архирна, аавд загнуулхаараа шууд зугтаадаг ч үгэнд нь ороод байхгүй. Харин миний хувьд болхоор би хэзээ ч нохойндоо гар хүрч байгаагүй ч юу ч хийж байсан, яс мэрж байсан ч надаас каал авна, юу ч хэлсэн үгэнд орно, суу гэж хэлээд 30 мин дараа ирхэд сууж л байна, заримдаа надад тийм их хайртай юм байхдаа гэж бодхоор эсэргээрээ зүгээр л айгаад байдаг юм болвуу гэж бодогддог байсан, Гэхдээ гэр бүлээрээ байх үед миний хажуунаас нэг ч холдоно гэж байхгүй, энийг нь бодхоор үнэхээр яг тэгэж жинхнээсээ амьтан хүнийг, эзнээ хайрладаг юм байхдаа гэж бодогдоод байх юм. Би жаахан хатуу маягийн хүн шиг сэтгэгдэл эргэн тойрондоо төрүүлдэг гээд байдаг юм, уул нь ч тийм биш л д ээ, амьтан энийг мэдрэнэ гэж байх уу ? Муур тэжээдэг юм, хар багаас нь нэг ч гар хүрч үзээгүй байхад бас л надаас каал авах юм, Нэг Хаски авсан аймаар сахилгагүй амьтан байсан хэд хоноол нэг дуугаа чангалхаар орон доор орчоод гарахгүй. Би амьтанг буруу тэжээгээд байна уу ? Амьдралдаа нэг ч хүнд, нэг ч амьтанд гар хүрж үзээгүй байхад энэ амьтад яагаад ингээд байнаа :(

_________________
I've nothing to declare except my genius.

Top
   
PostPosted: Feb.08.13 10:59 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
mhaa bayrlaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Feb.08.13 11:58 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Monteyne wrote:

Нохойны гол мэдээлэл авдаг эрхтэн бол хамар. Хүн болон амьтад сэтгэл хөдлөх үед онцгой үнэр ялгардаг. Энэ үнэрээр ноход тухайн хүнийг тайван хүн үү, үгүй юу гэдгийг амархан мэдэрдэг. Байгаль дээр чонон сүрэг, тахийн сүрэг аль нь ч тэр хамгийн тогтвортой, тайван, өөртөө итгэлтэй энерги буюу үнэр ялгаруулж байгаа амьтнаа зөнгөөрөө дагаж амьдардаг.

Нохой сүргийн шатлан захирах ёсоор амьдардаг. Таны хэлж байгаагаар бол та хамгийн дээр тэгээд нохой чинь, араас нь танай гэр бүлийн бусад гишүүд орж байна. Мэдээж хэрэг нохойны сэтгэхүйгээр шүү дээ. Энэ бол маш эрүүл бус байрлал. Уг нь шатны хамгийн доор нь нохой байх ёстой юм.

Нохойгоо зодноо гэдэг эзэн нохой хоёрын хооронд ямар ч итгэлцэл байхгүй болсон гэсэн үг дээ. Нохойнд гар хүрнэ гэдэг яваандаа маш аюултай. Нохойнд өөрийгөө хамгаалах механизм байдаг. Өвдөлт, заналхийлэл мэдэрхээр автоматаар ажилладаг. Хүчирхийлэлд өртсөн нохдын итгэлийг ахиж олох их хэцүү, мэдлэг чадвар л хэрэгтэй дээ.

Та бол бас л төрөлхийн удирдах чадвар сайтай хүн юм байна аа. Сезар Милланы өвөө нь ферм дээрээ хэд хэдэн нохойтой байсан гэсэн. Тэгээд тэднийгээ хэзээ ч сургаж байгаагүй мөртлөө өвөөгийнх нь хэлсэн болгоныг хийдэг их дуулгавартай байдаг байсан юм билээ. Хожмоо мань өвөө их тогтвортой, тайван, өөртөө итгэлтэй сүргийн манлай байсан гэсээн.

Хамгийн тогворгүй удирдагчдыг дагадаг цорын ганц амьтан бол хүн.

Сезар Миллан

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Feb.10.13 1:40 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
Нохой эзнээ хайрладаг, эзэндээ үнэнч байдаг, эзнийгээ бурхан гэж боддог гэлцэнэ! энийг хэлсэн хүмүүс хэлдэг хүмүүс нохойн дотор ороод нохойн амьдралаар амьдраад үзчихсэн гэж ойлгохуу? Муур эзнээ үхэхийг хүсдэг, өөрийгөө бурхан гэж боддог гэлцэнэ! Бас л муур юу гэж бодохийг уншчихсан хүмүүс юмуу?

_________________
Chicken little гэж би байна

Top
   
PostPosted: Feb.10.13 5:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
nohoinii tuhai jinhen bodit goy tuuhuud zondoo l bdgiim bn lee, nohoig harhaar tsaanaa l neg hair hured bdiin, harin muurand tim durtai bish, yahaw zarim neg hoorhon muuruud bas bdiin bn lee, ertnii egyptchuud muuriig shutej mutsen yg ymar uchirtai yum boo med

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Feb.10.13 9:23 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
physicx wrote:
Нохой эзнээ хайрладаг, эзэндээ үнэнч байдаг, эзнийгээ бурхан гэж боддог гэлцэнэ! энийг хэлсэн хүмүүс хэлдэг хүмүүс нохойн дотор ороод нохойн амьдралаар амьдраад үзчихсэн гэж ойлгохуу? Муур эзнээ үхэхийг хүсдэг, өөрийгөө бурхан гэж боддог гэлцэнэ! Бас л муур юу гэж бодохийг уншчихсан хүмүүс юмуу?

Хүнээс өөр боддог амьтан энэ дэлхий дээр нэг ч байхгүй. Амьтад төрөлхийн зөнгөөрөө амьдардаг. Амьтад боддоггүй учраас тэдэнд бурхан хийгээд хайрын талаар ямар ч ойлголт байхгүй. Амьтдын гол зорилго бол хоол олж идэх ингэхийн тулд өдөр бүр ажиллах ёстой, хоёрдугаарт үржих үржихийн тулд хүчтэй, тайван, өөртөө итгэлтэй ер нь сүргийн манлайл үржилд ордог дөө.

Ер нь бол товчхондоо байгаль эхийн хуулиар бүх зүйл зохицуулагддаг.

Нохойдоо цаг гаргадаггүй, зоддог, хоол өгдөггүй, салхилуулдаггүй, сургадаггүй, ямар ч мэдлэггүй, усанд оруулдаггүй, залхуу ийм эзнийг ямар нохой хайрлахав дээ. Хоол байнга өгдөг, цаг гаргадаг, хамт тоглодог, салхилуулдаг, сургадаг, ажилч хичээнгүй ийм эзэнтэй муур яаж эзнээ үхээсэй гээд сууж байхав дээ.

Наад яриа чинь харанхуй бүдүүлэг, мухар сүсэгт хэт итгэсэн, юм уншдаггүй хүмүүсийн гаргасан яриа байлаа. Хайр айдсыг устгадаг гээд үг байдымаа.

Image

Begin wrote:
nohoinii tuhai jinhen bodit goy tuuhuud zondoo l bdgiim bn lee, nohoig harhaar tsaanaa l neg hair hured bdiin, harin muurand tim durtai bish, yahaw zarim neg hoorhon muuruud bas bdiin bn lee, ertnii egyptchuud muuriig shutej mutsen yg ymar uchirtai yum boo med

Нохой тэжээж байгаа хүн уран сайхны зохиол, кино, шүлэг, домгонд итгэх ерөөсөө хэрэг байхгүй. Хүмүүсийн анхаарлыг татах гээд шал худлаа юм бичээд хийгээ хаячихсан. 101 гөлөг, бетховен, нохой муур орсон клип, кинонуудыг би үнэн сэтгэлээсээ үзэн яддаг. Нохой, муур 2 бол үүрд мөнхийн найзууд хамтрагчид. Нэг нь харх, хулгана барина, нөгөөдөх нь хашаа хороо хамгаална. Жинхэнэ хөдөө, хотоос гадна ч юм уу энэ хоёр чинь хамтраал ажиллана шүү дээ.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Feb.17.13 8:44 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
101 golo bethoven etr tiim bhaldaa, huhded zoriulagdaj higdsen bolhoor, hachiko ged neg tiimerhu bodit uil yvdlaas sedevlesen kino baidag shdee yr n tgeed amitad tiim yum hum boddogui l bhal doo, muur ch ylgaagui ymar bodliig n unshaad medtsen ch bishdee

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Feb.17.13 8:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7930
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
hi batalgaatai nuguu passport n tertei nohoinii delguur hna bna
nohoi avah sanaatai
turuu jil zurhain deer amitan hudaldaj avch bolohgui gsn bsan bolhoor avaagui hehe :D odoo l avna da

_________________
MVP for a reason !

Top
   
PostPosted: Feb.18.13 12:01 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Ричард Гирийн тоглосон кинонд бодит зүйл нэг ч байхгүй. Ер нь Хачикогийн түүх нэг тийм Японы үнэнч байдлыг илэрхийлсэн ардын аман зохиол юм биш үү. Хүмүүс л өөрсдийн аугаа их сэтгэн бодох уран сайхны чадвараараа амнаас ам дамжуулан явсан байх л даа. Харамсалтай хэрэг болсон байна. Гэхдээ тэр нохой эзнээ хүлээж байсан уу эсвэл тэр зогсоол дээр очхоор хүмүүсийн өгдөг хоолыг хүлээж суусан уу гэдэг асуудал л даа.

Байгаль дээр бол чоно шатлан захирах ёсоороо толгойлогч байхгүй болчихвол дараачийх нь шууд удирдаад явдаг хуультай. Яваад буцаад ирвэл нөгөөдөх нь эелдэгээр зайгаа тавьж өгдөг юм аа. Сүргээсээ хөөгдсөн чоно дахиад шинэ сүрэг байгуулаад явж байдаг, сүргийн хувьд бол яг нэг сүрэгтээ үнэнч байна гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь амьдрал учраас чоно илүү сайн, боломжтой, хүчтэй сүрэг рүү шилжих нь байдаг л үзэгдэл.

Нохойны талаар бага ойлголттой хүмүүс нохойны үнэнч байдлын талаар яриад байдаг. Ямар ч нохой амьдрахын төлөө сүргээ солих шаардлага гарвал солих л болно. Үнэнч байна гэдэг тухайн нохойны эзэнтэй л холбоотой. Эзэн нь нохойдоо үнэнч байвал нохой нь эргээгээд үнэнч л байна ш дээ. Хачико үнэнч байсан гэхээсээ илүү Хачикогийн эзэн нь нохойдоо үнэнч байсан учраас хөөрхий ачийг нь хариулсан байх л даа.

Image

Heatles wrote:
hi batalgaatai nuguu passport n tertei nohoinii delguur hna bna
nohoi avah sanaatai
turuu jil zurhain deer amitan hudaldaj avch bolohgui gsn bsan bolhoor avaagui hehe :D odoo l avna da

Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржлийн газрууд удмын бичиг, шивээстэй гөлөг зарж байгаа.

www.kharsor.mn ийшээ ороод үзчих.

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
PostPosted: Feb.18.13 12:04 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
ter ugnii huvid ch zgr l humuusiig iim yum boddog bolohoor ni uur hureed bichsiin
yuugaa ch medq baij amitan muulahad ni durgui hureed bdg yum :P

nohoitoi boloh husel ene jild budaa bolsondoo huurhii yer ni dahij nohoi avku geed baina :(

_________________
Chicken little гэж би байна

Top
   
PostPosted: Feb.18.13 1:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
bestdogtrainersways wrote:
Ричард Гирийн тоглосон кинонд бодит зүйл нэг ч байхгүй. Ер нь Хачикогийн түүх нэг тийм Японы үнэнч байдлыг илэрхийлсэн ардын аман зохиол юм биш үү. Хүмүүс л өөрсдийн аугаа их сэтгэн бодох уран сайхны чадвараараа амнаас ам дамжуулан явсан байх л даа. Харамсалтай хэрэг болсон байна. Гэхдээ тэр нохой эзнээ хүлээж байсан уу эсвэл тэр зогсоол дээр очхоор хүмүүсийн өгдөг хоолыг хүлээж суусан уу гэдэг асуудал л даа.

Байгаль дээр бол чоно шатлан захирах ёсоороо толгойлогч байхгүй болчихвол дараачийх нь шууд удирдаад явдаг хуультай. Яваад буцаад ирвэл нөгөөдөх нь эелдэгээр зайгаа тавьж өгдөг юм аа. Сүргээсээ хөөгдсөн чоно дахиад шинэ сүрэг байгуулаад явж байдаг, сүргийн хувьд бол яг нэг сүрэгтээ үнэнч байна гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь амьдрал учраас чоно илүү сайн, боломжтой, хүчтэй сүрэг рүү шилжих нь байдаг л үзэгдэл.

Нохойны талаар бага ойлголттой хүмүүс нохойны үнэнч байдлын талаар яриад байдаг. Ямар ч нохой амьдрахын төлөө сүргээ солих шаардлага гарвал солих л болно. Үнэнч байна гэдэг тухайн нохойны эзэнтэй л холбоотой. Эзэн нь нохойдоо үнэнч байвал нохой нь эргээгээд үнэнч л байна ш дээ. Хачико үнэнч байсан гэхээсээ илүү Хачикогийн эзэн нь нохойдоо үнэнч байсан учраас хөөрхий ачийг нь хариулсан байх л даа.

Ardiin aman zohiol bish gsn jinhen tuuh, 1923 ond torood 1935 ond nas barsiin bn, zurag horog n ch bain, tgeed bas ter ortoon der baisan humuus bugd harj baisan, ezniihee achig hariulj bgaa bhal daa, ezen n neg aimshgiin yum baigaagui n lav, ezen n mortloo zoddog ulzuud bdgiin bn lee, tiim bhd hoorhon eznee gee l guij ireed l bdgiin bnlee, yr n nohoind neg tiim hoorhon chanar bnaa,
kinon deeree bol huhduud n avj yvad gertee tejeeh gesen chn yvah geed bdg tgheer n yvuultsan chn butsaad ortoon deeree hureed irdeg, huuhduud n hool ogjil bsn blgui za thdee yr n medkuldee
2 jil ezniigee ortoon deeree huleesen bolhoor ortoon deer ireed dassan bhal daa, bas neg tuuh bdgiim bn lee, ezen n nas baraad bas uldsen amidralaa ezniihee bulshnii hajuud ongorooson. Tgheer yu bolhiig n sn medku thdee l nohoind ach hariulah gj nerlevel iluu zohiltoi neg zuil bdg yum shig sanagddag

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT

Top
   
PostPosted: Feb.19.13 10:12 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Quote:
Ardiin aman zohiol bish gsn jinhen tuuh, 1923 ond torood 1935 ond nas barsiin bn, zurag horog n ch bain, tgeed bas ter ortoon der baisan humuus bugd harj baisan, ezniihee achig hariulj bgaa bhal daa, ezen n neg aimshgiin yum baigaagui n lav, ezen n mortloo zoddog ulzuud bdgiin bn lee, tiim bhd hoorhon eznee gee l guij ireed l bdgiin bnlee, yr n nohoind neg tiim hoorhon chanar bnaa,
kinon deeree bol huhduud n avj yvad gertee tejeeh gesen chn yvah geed bdg tgheer n yvuultsan chn butsaad ortoon deeree hureed irdeg, huuhduud n hool ogjil bsn blgui za thdee yr n medkuldee
2 jil ezniigee ortoon deeree huleesen bolhoor ortoon deer ireed dassan bhal daa, bas neg tuuh bdgiim bn lee, ezen n nas baraad bas uldsen amidralaa ezniihee bulshnii hajuud ongorooson. Tgheer yu bolhiig n sn medku thdee l nohoind ach hariulah gj nerlevel iluu zohiltoi neg zuil bdg yum shig sanagddag

Гэхдээ зүгээр арай бодитой, эрүүл ухаанаар хараад үзвэл хамгийн баатарлаг нохой бол Сезар Милланы Дэдди. Дэдди ямарваа нохойны зан ааш түүнийг худалдаж авсан эзнээс шалтгаалдаг болохыг баталсан. Хэрвээ Дэддиг анхных нь эзэн рэппэр залуу өсгөсөн бол өдийд Дэдди гэмт хэрэгтэн болчихсон байгаа. Дэдди эзэнтэйгээ хамт олон ч гэр бүлийн амьдралыг өөрчилсөн, унтуулхад ойрхон байсан маш олон аймхай, догшин, буруу гараар тэжээгдсэн, хүчирхийлэлд өртсөн нохойг энгийн амьдралд дасгаж амийг нь аварч байсан.

Үнэнч бус, шударга бус, залхуу эзэд л байдаг болохоос үнэнч биш нохой хаана ч байхгүй. Хачико бол сайн нохой гэхдээ шинэ гэрээсээ оргож зайлна гэдэг тийм ч сайн нохойны шинж биш шүү. Миний дүгнэлтээр бол Хачико нэлээн дэгггүй, гадуур хэсэн тэнүүлчилдэг нохой байжээ. Эзэн нь тэнгэрээс хараад санаа зовдог л байсан байх даа. Ер нь нэг тийм нохойтойгоо илүү хамт байдаг, салхилуулдаг, дасгалжуулдаг байсан хүн нь өнгөрчхөөр нохойг салхилуулж, дасгалжуулах хүнгүй болохооор ямар ч нохойны зан аашинд өөрчлөлт орж догширдог. Догшрох бол асуудал биш зүгээр л дасгал бага хийснээс үүдэлтэй сэтгэлзүйн доголдлын шинж тэмдэг.

Image

Сезар Миллан "Тэр хэзээ ч алдаа гаргаж байгаагүй ээ. Дэдди нэг ч удаа догширох болон бусад сөрөг зан авир гаргаж байгаагүй. Тэр үргэлж надад тусалдаг байсан.

2010 оны 2 сард Дэддийг 16 насандаа өнгөрхөд Миллан Дэдди өвөөгийн маань надад чухам юу зааж байсныг дахин санууллаа. Байгаль эхийн эсрэг ажиллаж болохгүй гэж бичиж байжээ. Дэддигийн залгамж халаа сайн гараар сургасан жуниор одоо ч эзэнтэйгээ хамт хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр байна.

Image

_________________
No bad dogs, just bad owners

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 201 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 8 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited