#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 6:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Dec.09.10 10:51 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Nov.05.10 10:48 am
Posts: 5
Хэвлэл мэдээллээр нэг хэсэг ПАНДА-г ёстой рекламдаад од болгосон шд. Хятадууд ч бас айхтар улс юмаа. Панда панда гэж гүйсээр байгаад ПАНДА үржүүлэх, хамгаалахад ДЭЛХИЙН бүх ард иргэд, санг татаж чадлаа шд. Гадаадын 2 эрдэмтэн хүртэл пандаг судлахаар аваад явж байна лээ шд. Энд тэндээс хүмүүс хандив өргөж байна лээ шд. Энийг эдийн засгийн үүднээс нь харвал хятадууд хэр их мөнгө олсон бол айн?

Гэтэл манай хойлогны мах идсэн хойлог Монголчууд маань яаж байна? Мазаалайгаа улаан номонд оруулаад 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн гээд сууж байхын. Мазаалай ч гэсэн хөөрхөн өхөөрдөм л амьтан шд. Пандагаас юугаараа дутахын? Цөлд байдаг баавгайтай улс хаана байна? Нөгөө азийн элэг бөөр, цагаан дагина энэ тэрд чинь байгаа юм бишүү? Бид тэднийгээ хайрлаж хамгаалж чадаж байгаа билүү? Хулгай анчдад алдаад дууслаа гээд л элгийн юм яриад сууж байхын. Хулгай анчид гээч тэр нөхдүүд чинь тийм олоод барьж авч болдоггүй нөхдүүд байдгиймуу? Алга болдог ид шидтэй мажишион юм уу? Би хаанаас ч юм Ирвэс агнах үнэ 30000$ гэж сонссон юм байна. Мазаалай нь 30 гаран болохоор үнэ нь хэмжээгүй биз. Тэр мөнгө нь хаашаа орж хэн авдгийн бүүүүүү мэд. Бодуул нэг даргын БЕНЗ, ЛАНД л болдог биз. Тар заваарсан нөхдүүдийн хоол унд яах вэ? Тэнд мазаалай маань үрэгдээд дууслаа дууслаа. Хятадууд пандагаа аварч чадсан шд. Хойлог данзангуудаа Мазаалайгаа үлдээж чадах нь уу?








Удахгүй хүүхэд чинь Музейд ороод энэ юу юм бэ? Бор панда юм уу гэхээр нь үгүй ээ Мазаалай гэдэг юм. Тэгээд манай Монголд байгаа юу? Байхгүй ээ миний хүү УСТГААД ҮГҮЙ БОЛГОЧИХСОН. Тэгээд яагаад панда байгаад байгаан?


http://erdemsaikhan.blogspot.com/


Top
   
PostPosted: Dec.09.10 2:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
temdeglew

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
   
PostPosted: Jun.04.11 3:32 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Миний хувьд энэ тал дээр бас санаа зовьниж явдаг.

2008-2009 оны дээжнүүдэд анализ хийж 22 баавгайн генотипийг тогтоогоод байгаа юм. Судалгааны үр дүнг статистикийн аргаар тооцоолж одоогийн байдлаар 22-28 мазаалай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.Говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын гэсэн 15-16 мянган ам. дөрвөлжин км нутгийн гурван бүсэд л мазаалай амьдарч байгааг тогтоосон. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн зах руу дайжжээ. Мөн мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан байна. Дээрх шалтгааны улмаас 1975 оноос өмнө 50 орчим мазаалай хорогдсон мэдээ байдаг.

Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар том хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. 1985 оноос хойш мазаалай ичээнээс гарах 4-5 дугаар сар, ичээнд орох 11 дүгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш тавьж өгөх болсон.

Нас гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шар-маахай гэдэг. Мазаалай хоёр жилд нэг удаа төллөдөг. Мазаалайн ороо 5-7 дугаар сарын үед ордог. 9-10 сар хээлээ тээдэг. Хавар эрт ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Аламцаг 2-3 нас хүртлээ эхтэйгээ амьдардаг. Биеийн ерөнхий хэлбэр, хэмжээ, өнгө зүсээр ойн хүрэн баавгайтай төстэй. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж болно. Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй. Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсоод бараа хардаг.

Одоо тархац газар нь хоорондоо улам алсарсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүй байх тохиолдол ч байна. Тиймээс үржил муу явагдаж байгаа нь тоо толгой цөөрөх бас нэг шалтгаан юм. Сонирхуулахад, мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ ойролцоо байдаг.

Мазаалайг өсгөж үржүүлж болдоггүйн байхдаа. Тоо толгойг нь өсгөх тал дээр арга хэмжээ авахгүй бол тун удахгүй зургийн хальсанд л үлдэнэ байх даа. Монголчууд чинь тахийг устгачихаад гадаадын паркуудаас авчирж нутагшуулж байсан шиг санагдахын :think: :think: :think:


Top
   
PostPosted: Jun.04.11 3:35 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
mazaalai zovhon mongold bdag gej sonsoj bsan yum bna.. :think:
ene tal deer ugni anhaarval,daanch ene uls torchid yamar baigal orchin amitda tooh bish..

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Aug.02.11 3:31 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.25.03 4:54 pm
Posts: 760
Location: WWW.MAF.MN
Тэмдэглэв.

_________________
Be Happy


Top
   
PostPosted: Dec.26.11 11:52 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.25.03 4:54 pm
Posts: 760
Location: WWW.MAF.MN
Амьтан хамгаалахтай холбоотой ямар нэг зохион байгуулалттай арга хэмжээ зохиогоод, түүнд чинь хүн хүч дутвал Би сайн дураараа оролцоно шүү. 91992729

_________________
Be Happy


Top
   
PostPosted: Jan.03.12 9:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11667
Location: universe
neeree Mongolchuud zah zeeld orsnoos mungu gej ulairsaar iimerhuu yumandaa hoirgo handaad bgaa,ene maygaaraa udahgui Mazaalaigui bolj magadgui l bh

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jan.03.12 10:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.10.06 6:19 pm
Posts: 6492
Location: catch me if you can...
sedev neesen hun n ih goy bichej :wd:

_________________
SuPa


Top
   
PostPosted: Feb.05.12 11:50 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Домогт говийн эзэн мазаалай -баримтат кино үзэцгээ :wd: :wd: :wd: :wd:
http://youtu.be/77hWfP--HOQ


Top
   
PostPosted: Feb.06.12 7:06 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.25.03 4:54 pm
Posts: 760
Location: WWW.MAF.MN
Manaihnaas teged sanaachlah ajil baihgui yu?

_________________
Be Happy


Top
   
PostPosted: Jun.21.15 12:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5364
Location: Хийдэл
Mazaalai :(

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited