#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.23.18 9:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Jul.01.12 1:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2025
Location: Nothins that bad if it feels good
iim medeelel bn zuer ym shig sanagdlaa
Яст мэлхий (Red Eared Slider)

Гэрийн тэжээвэр яст мэлхийнүүд ихэнхдээ Red Eared Slider төрлийх байдаг. Энэ төрлийн яст мэлхий гэрийн нөхцөлд 70 орчим насладаг.
Идэш: Зулзаган яст мэлхийнүүдийг уураг ихтэй хүнсээр тэжээвэл зохино. Хөгшрөх тусам нь ногоогоор тэжээх хэрэгтэй.

Юуны түрүүнд Sera, Tetra зэрэг брэндийн яст мэлхийний хоолыг ГОЛ ХҮНС болгон авна. Үндсэн хүнсний хажуугаар хатаасан сам хорхой, чанасан өндөгний цагаан зэргээр холлоход тохиромжтой. Махан төрлийн хоол өгөх нь зоримжтой биш. Зулзагууд өдөр бүр толгойныхоо дайтай хоол идэх хэрэгтэй байдаг. Хэт их хоол өгсөн тохиолдол хэт таргалдаг бөгөөд яст мэлхийний хэт таргалалтыг эмчилэхэд ярвигтай байдаг.

Насанд хүрсэн яст мэлхийнүүдэд өдөр алгасан шахмал тэжээл өгөн идхийх нь хэрээр ногоо (байцаа, бууцай, салат навч) өгөх хэрэгтэй. Хааяа гүзээлзгэнэ, гадил зэрэг жимс өгөхөд гэмгүй.

Аквариум: Яст мэлхийний хоргонд шүүлтүүр, халаагч (ус нь 28 C байвал зохимжтой) хүссэн үедээ гарч хэвтэх хуурай газартай байх хэрэгтэй. Хуурай газрын дулаан 32-33C байна.

Petshop-т зарагддаг яс хатууруулагчыг авахгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд түүний оронд өндөгний цагааныг давсгүй усанд чанаад өндөг чанасан уснаасаа усанд нь нэмэх, чанасан өндөгний цагаанаа яст мэлхийндээ өгөх зэрэг арга хэмжээ авч болно.

Нарлах: Яст мэлхийнүүдээ өдөр бүр 15 орчим минутаар нийт 1,5-2 цаг хуурай саванд хийн нарлуулах хэрэгтэй. Энэ маягаар нарлуулах үйл ажиллагааг хийснээр яс нь зөөлрөх гэмээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нарлуулах явцад байнгын анхаарал халамж тавиж чадахгүй бол яст мэхийнүүдээ хагас устай саванд хийн сүүдэртэй газар тавина. Нарны шууд тусгал чухал.

Ичээ: Байгаль дээр тэд ичдэг ч гэрийн нөхцөлд эднийг ичээхгүй байх нь чухал. Учир нь гэрийн тэжээвэр яст мэхийнүүдийг фермийн аргаар төрүүлсэн байдаг тул дархлаа нь дорой байдаг. Тиймээс тэднийг ичээвээс сэрэхгүй байх магадлал буй, онцгойлон 4 доош насныхан. Яст мэлхийнүүдээ ичээхгүйн тулд усыг нь тогтмол 24-28 градуст байлгах хэрэгтэй байдаг.

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jul.01.12 4:59 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2025
Location: Nothins that bad if it feels good
“ЗОГСДОГГҮЙ” ЗҮРХ ба яст мэлхийний нууц

2012-01-17 14:15:00

Электрон хувилбар
Дэлхий дээр мөнхийн гэмээр урт настай амьтан тун цөөн байдаг. Тэдний нэг нь яах арга гүй далайн яст мэлхий. Шинжлэх ухааны онолоор бол хүн 120-150 жил наслах боломжтой гэх. Харамсалтай нь 120-иос дээш насалсан хүн өнөөдрийг хүртэл алга. Тэгвэл яст мэлхий 300-400 жил насалдаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Түүнчлэн амь бөхтэй амьтан. Зүрхийг нь салгачихаад байхад хоёр өдрийн турш буюу 48 цаг зогсолгүй цохилж чаддаг гайхамшигтай чадвартай ажээ.

ГАНЦААРДМАЛ АМЬДРАЛ

Яст мэлхийний урт насалдаг нууцыг эрдэмтэд олон жилийн турш судалж байна. Үүний дүнд хэд хэдэн дүгнэлт хийжээ. Тэдний амьдрал бүхэлдээ амар тайван, нам гүм орчинд өнгөрдөг. Байнга хөдлөөд, яваад байдаггүй яст мэлхийнүүд түм түжигнэсэн орчлонгоос ямагт хол байхыг хичээдэг байна. Нэг ёсондоо тэд ганцаардмал амьд ралыг илүүд үздэг аж. Тиймдээ ч бодисын солилцоо нь бусад амьтныхаас хэд дахин удаан явагддаг нь урт наслах бас нэг нууц нь юм. Мөн энэ амьтан өөрт хуримтлагдсан энергиэ хэмнэх онцгой чадвартай. Угаас тэд хоол хүнс голдоггүй. Голдуу өвс ургамал иддэг ч заримдаа усны амьтан зооглох нь бий. Энэтхэгийн далайн халуун бүсэд амьдардаг биеэр том яст мэлхий гэхэд замаг, ургамлаас гадна эмгэн хумс, сам хорхой зэргээр хооллодог гэнэ. Халуун бүсийн энэ яст мэлхий 400 хүртэл жил амьдардгийг тог тоогоод байна. Зарим үед яст мэлхийнүүд далай тэнгисээр хоол тэжээлгүй хэдэн зуун бээр аялах тохиолдол гардаг. Энэ үед тэд яг л өвөл ичээндээ орсон амьтан шиг юу ч идэлгүй олон хоногоор явна. Мөн бодисын солилцоогоо, биедээ хуримтлагдсан шим тэжээлт зүйлийн гадагшлах явцыг багасгадаг байна.

ШИДЭТ УУРАГ

Яст мэлхийний биед агуулагддаг нэгэн төрлийн уургийн нууцыг эрдэмтэд өнөөдрийг хүртэл тайлаагүй байна. Хэдийгээр янз бүрийн туршилт хийж, таамаг дэвшүүлж байгаа ч түлхүүр нь олдсонгүй. Жишээ нь, ямар ч амьтны биед маш хурдан үржих чадвартай өмөн үүгийн вирусийг яст мэлхийний биед шилжүүлэн суулгахад өвчилд өггүй гэнэ. Юу ч болоогүй мэт амьдарсаар л байдаг. Харин сүүлийн үеийн дэвшилт техник технологийн ачаар түүнд олон төрлийн өвчнийг эсэргүүцэх чадалтай нэгэн зүйлийн онцгой уураг байдгийг олж тогтоожээ. Хэрвээ шинжлэх ухаан энэ уургийн ид шидийн нууцыг тайлбал хүн төрөлхтөнд олон талаар ач тусаа өгөх нээлт болох юм.

АМЬСГАЛАХ ЧАДВАР

Аливаа амьд биет, амьтдад хүчилтөрөгчийн чөлөөт орчин гэж байдаг аж. Энэ орчны хэмжээ ихсэх, эсвэл өөрчлөлт гарсантай холбоотойгоор судас хатуурах, дархлаа буурсан хүмүүст янз бүрийн өвчин эмгэг үүсэх аюултай. Харин яст мэлхийд хүчилтөрөгчийн чөлөөт орчныг тэнцвэржүүлэх, илүүдлийг устгадаг чадвар бас байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь яст мэлхийний амьсгалын тогтолцоотой холбоотой. Энэ амьтны хавирга хооронд булчин гэж байхгүй. Иймд амны хөндийн доод талын булчингийн агшиж сунах хөдөлгөөн, толгой хөлний болон уушигны тэлэх үйл явцаар дамжуулан амьсгалдаг юм байна. Амьсгалын энэ тогтол цоо нь түүнийг урт наслуулах гол хүчин зүйл болдог хэмээн үзэх нь бий. Түүнчлэн Хятадын уламжлалт хийн дасгалуудын нэгд яст мэлхийний амьсгалыг дуурайсан хөдөлгөөн байдаг гэнэ.

Б.ГҮНБИЛЭГ

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jul.01.12 5:18 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.13.07 3:29 pm
Posts: 618
Location: HELL !!!
goyo medeelel bn


Top
   
PostPosted: Jul.01.12 7:31 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2025
Location: Nothins that bad if it feels good
Nozomi wrote:
asuuh zuil bval asuugaarai :bigthumpup: chadhaaraa tuslah bolno udaan hamt bgood erhiir chamaig tanidag bolj nereer n duudhoor hurtel erdeg yum shuu ulshuuruuu cham dr eriid l nadad yum ug l duu gd bgoom shig garaara hureed bdii hehe aim uhuurdum :haha: http://www.youtube.com/watch?feature=pl ... FP6kzZJGOs bas ayguu zorigt shu :wahaha: http://www.youtube.com/watch?v=V5NOtKMv ... detailpage zaaval uzeeree!! tus boloh bh gj naidaj bn ^^ yast melhiinde hair halamj tavij bgaara bitgi toohq orhiod aljaaraa :m4: :m4: :m4: :m4:

ondognii halis gj ter gadn taliin hatuug helj bga bizde, teriig iduulheer hooloi mooloigoo urchihdaggui ymuu, nuntaglaad jijigleed oghoor gaigui bdiimuu

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jul.22.12 12:34 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
Shell rot эмчилж байсан хүн байна уу?

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
PostPosted: Aug.09.12 10:48 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Mar.12.08 12:04 pm
Posts: 1238
нүднээсээ хойшоо улаан зураастай усны яст мэлхий авчихлаа. бараг стандарт кэйбоардны тал шиг том юм. насыг нь яаж мэддэг юм бол. хуягны товгор энэ тэр тоолдгийн болуу. өгсөн хүн маань ч юугаа ч мэдэхгүй би ч юугаа ч мэдэхгүй байна дөө. өдөрт хэдэн удаа ямар хэмжээгээр хооллох вэ дээр толгойх нь хэмжээгээр хоол өг гэсэн байх юм.

_________________
СайнХужааБолҮхсэнХужаа


Top
   
PostPosted: Aug.10.12 5:04 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
Зургийг нь тавиач хө, тийм том мэлхий хараагүй юм байна.

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
PostPosted: Aug.30.12 4:00 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Aug.30.12 3:23 am
Posts: 107
Газар усны яст мэлхий тэжээх ёстой тамтай юм блэ усанд бхаар живж үхчих гд бгам шиг газарт тавихаар хатаал бгам шиг махх өгж болдоггүн блэшд махнаас өөр юм идэхээ больчдог юм блээ тэд мах өгөөд бхар ус нь үмхийрчинэ оронд нь муур амар бдима


Top
   
PostPosted: Aug.30.12 4:04 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Aug.30.12 3:23 am
Posts: 107
гэхдээ хөөрхий амьтан хичээлээс ирэхээр өлсөөд дуу гаргаад бдаг бсан дандаа мах иднээ хөөрхөн даанч найздаа өгсөн чинь хэд хоноод үхцэн гэж авдын :((


Top
   
PostPosted: Sep.07.12 11:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
Усны яст мэлхий тэжээх гэж байгаа хүмүүст

Монголд ер нь red eared slider гэх мэлхийг л зардаг.
Image
Мэлхийгээ авхаас өмнө бэлдэх зүйлс:
-Аквариум
Усны яст мэлхий их сэлэх дуртай тул сэлэх хангалттай зайтай аквариум авах хэрэгтэй. Ойролцоогоор 1 inch мэлхийнд 10 gallon ус гэж тооцох хэрэгтэй. Мэлхийний хэмжээг гэдэсний уртаар нь хэмжинэ. Усыг талаас их хийвэл зохистой. (1 inch = 2.5cm, 1 gallon = 3.7 литр)
-Халаагуур
Загасны дэлгүүрүүдэд байгаа бизээ. Ус нь 26-28 градус байна.
-Филтэр
Аквариумынхаа хэмжээгээс хамааран авна.
-Гэрэл
Уул нь бол яст мэлхийг тэжээхэд UVA, UVB гэж туяа гаргадаг 2 гэрэл хэрэгтэй байдаг. UVA нь хоол идэх хээлтэх болон энгийн нөхцөлд хэрэгтэй байдаг бол UVB нь D3 витаминаар хангаж өгдөг ба ясны янз бүрийн өвчинөөс сэргийлнэ. Эдгээр нь хүнд хортой тул болгоомжтой харьцах хэрэгтэй. Манайд энэ гэрэлүүдийг зардаг юмуу мэдэхгүй. Лав л энэ гэрлүүдээр эмчилгээ хийдэг юм шиг байна лээ. Амьтны дэлгүүрүүдэд ийм гэрэл би лав хараагүй. Amazon-оос авах гэсэн карго ламп зөөдөггүй юм шиг байналээ. Би лав эндээс эрүүл ястай мэлхий аваагүй. Харин тэр дээр нэг хүний бичсэн нарлуулах аргыг туршиж үзэж байгаа. Бас amazon-оос turtle cuttlebone гэж кальц авж усанд нь хийж болно. Кальц дутагдсанаас л болж яс нь их өвддөг юм шиг байгаа юм.
-Арал
Уснаас биеээ хатаах арал хэрэгтэй байдаг. Энэ арал дээр нь UVB гэрлээ тусгавал зохистой.
-Бусад
Термометр, усны хлор гаргагч, чулуу (Мэлхий идэж чадахааргүй хэмжээтэй байх хэрэгтэй.)
-----------------------------------------
Хоол
Залуу яст мэлхийнүүдэд голчлон амьд юмуу хатаасан махан хоол өгвөл зүгээр , хөгшрөх тусам ногоо өгнө. Хоолоо болж өгвөл тусдаа саванд өгсөн нь дээр тэгэхгүй бол мэлхийний шахмал хоолонд байдаг загасны тос нь аквариумын усан дээр чинь тос тунараад байгаам шиг харагдуулаад ханыг нь заваан болгоод байдаг. Манай нэг мэлхий зөвхөн аквариумдаа л хоолоо идэх гээд байдаг болохоор яах ч аргагүй хоолыг нь аквариуманд нь өгдөг. Идэж байхыг нь харахад хөөрхөн ч их заваан иддэг амьтад. Хааяа жижиг жижиг зулзган загас өгж байвал мэлхийнүүдэд чинь дасгал болно. Харин бүүр том мэлхийнүүд сайн хөөж чадахгүй цуг амьдарчдаг юм шиг байна лээ. Бас баасаа идээд байвал битгий гайхаарай угаасаа нормал гэсэн. Чийгийн улаан, царцаа, болон бас бусад өтнүүдийг(earthworms, crickets, waxworms, earthworms, silkworms, aquatic snails, blood worms, daphnia, shrimp, krill, mealworms) өгж болно. Манайханы иддэг байцааг өгөх дэмий гэдэг юм байна лээ шүү.

Ус
Том аквариум байх тусам ус нь амархан заваартахгүй амар. Тэгээд 3-4 хоноод ч юмуу усын 50%ийг солино. Усаа хийхээс өмнө 2-5 хоног хлорыг нь гаргаж тавих хэрэгтэй. Эсвэл хлор арилгагч хэрэглэж болно.

Хүйс
Эр нь эмээсээ биеээр жижиг бас урт сүүлтэй байдаг.

Ер нь иймэрхүү л юмнууд байх байх нь.
Image

За тэгээд мэлхийгээ сайн халамжлахгүй нөгөө ертөнцрүү явуулаад байваа гэж. :-)

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
PostPosted: Nov.13.12 12:44 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2025
Location: Nothins that bad if it feels good
:wd: :mrgreen:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Dec.07.12 1:16 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.21.10 10:10 pm
Posts: 157
Location: bestdogtrainersmethods.blog.banjig.net
Муу яст мэлхий гэж байхгүй. Муухай үнэртэй, бохир яст мэлхий ч гэж байхгүй. Харин худалдаж авсан яст мэлхийндээ анхаарал тавьдаггүй, баас шээсийг нь цэвэрлэдэггүй, яст мэлхийгээ хооллохоос залхуурдаг, залхуу, яст мэлхийний талаар ямар ч мэдлэггүй, муу эзэд л байдаг даа.

Хариуцлагатай эзэд ингэж л тэжээдэг юм байна.

Image

_________________
No bad dogs, just bad owners


Top
   
PostPosted: Dec.22.12 9:34 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Jul.31.12 12:20 pm
Posts: 99
mark


Top
   
PostPosted: Dec.26.13 10:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.29.13 3:54 pm
Posts: 870
neg heseg yast melhii tejeedeg moda garaad, angiihniigaa duuraij yast melhii avj bsan

huurhii tegeed udalgui ood bolsondoo, ternees hoish geriin tejeever amitan aigaad avahaa bolison

_________________
So close to you, Yet so far away


Top
   
PostPosted: Oct.28.14 10:56 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Oct.19.14 10:46 pm
Posts: 23
Яст мэлхий яг юугаараа яаж өндөг гаргадаг юм ? ?:?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited