#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.19 5:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

Хэдэн жил Япон хэл үзэж байгаа вэ?
Огт үзэж байгаагүй 50%  50%  [ 6 ]
1-2 жил 33%  33%  [ 4 ]
3-4 жил 0%  0%  [ 0 ]
5 жилээс дээш 17%  17%  [ 2 ]
Total votes: 12
Author Message
PostPosted: Jan.13.13 4:21 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 7:04 pm
Posts: 111
"JapanTimes"-аас гаргасан хамгийн өргөн хэрэглэгддэг 512 Ханзны номыг хөгжилтэй, зугаатай аргаар хамтдаа үзэцгээе.

Гишүүд маань өөрсдийн санаа бодлоо бичицгээгээрэй. Ямар аргаар, ямар хугацаанд хэдэн ханз үзэх үү гэх мэт. 7 хоногт 16 ханз үзэхээр явбал хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна. Би чадах чинээгээрээ тайлбарыг нь орчуулаад, зураг хөрөгтэй нь оруулаад, нэмэлт тайлбар хийгээд явна. Бусад мэддэг нь боломжоороо нэмэлт тайлбар хийгээд, өөрсдийн мэдлэгээ хуваалцаарай. Хамгийн гол нь өөр өөрсдийнхөө төлөө л сурч байгаа учраас идэвхитэй санаачлагатай оролцож энэ сэдвийг "CHAT"-ны самбар болгохгүй байгаасай гэж хүсэж байна.


Top
   
PostPosted: Jan.13.13 4:24 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 7:04 pm
Posts: 111
Би зааж, бусад нь сурах аргаар бус мэддэг нь мэддэггүйдээ заах зарчмаар хамтдаа ярилцан, ойлгомжгүй үг, ханз, дүрэм дээр анализ хийж, хэл сурч байсан туршлагуудаа ч бие биетэйгээ хуваалцацгаая. Миний хувьд Японд жил орчим япон хэл сурсан удаатай ч огт давталгүй, жил хагасын хугацаанд нилээд мартжээ. Энэ үндсэн дээр мартсан зүйлсээ сэргээхийн зэрэгцээ мэдлэгээ цааш нь улам сайжруулах зорилгоор энэ сэдэвт идэвхитэй оролцоё гэж бодлоо. Мөн энэ сэдвээр орж ирдэг гишүүд өөрсдийн саналаа бас нэмэрлэх биз.

Япон хэлийг сурч байсан хугацаанд мэдэрсэн зүйл нь монголчууд бидний хувьд Япон хэлийг сурахад хамгийн хүнд бөгөөд чухал хэсэг нь "ХАНЗ" юм гэдгийг сайн ойлгосон юм. Нэг ангид сурч байсан Хятад, Солонгос хүүхдүүдийн хувьд маш богино хугацаанд бичгийн Япон хэлийг эзэмшиж байсан ч бидний хувьд багаасаа ямар ч ойлголтгүй өссөн "ХАНЗ" гэдэг зүйлийг цээжлэхээс эхлүүлээд л бас л багагүй хугацаа шаардагдаж байсан юм. Харин Олон орны хүүхдүүд дундаас бидний давуу байдал нь "ДУУДЛАГА", "ДҮРЭМ", "ОЙЛГОЛТ" байсан юм. Монгол Япон хэлний дүрэм, дуудлагын төстэй байдал, хялбар ойлгох чадвар маань ихээхэн тус дэм болж байсан юм. Тиймээс юуны түрүүнд хамгийн хүнд хэсэг болох "ХАНЗ"-аас эхлэх нь зөв бол уу гэж бодон хэрхэн хялбар аргаар цээжилж болох тухай хамтдаа ярилцая гэж бодлоо.
Жич: Япон хэлийг анхлан суралцагчдын хувьд Хирагана, Катаканагаас эхлэх ёстой боловч өмнөх хуудсуудад нилээд яригдсан байсан учир энд орхив.

"ХАНЗ" цээжлэнэ гэдэг бас амаргүй ажил. Миний хувьд сургуульд байхдаа 500 орчим ханз үзэж байсан ч одоо хэдийг нь санаж байгаагаа ч хэлэхэд хэцүү болжээ. Хүн бүрийн хувьд ханз сурах арга өөр өөр байгаа байх. Зарим хүмүүс нэг ханзыг хэд хэдэн хуудас давтаж бичих хэрэгтэй гэж байхад зарим нь тангад ном шиг олон дахин давтаж цээжлэх хэрэгтэй гэж үзнэ. Энэ сэдвийн гишүүд ч гэсэн өөр өөрийн сурах арга барилтай байгаа байх. Аль аль арга нь мэдээж хэрэгтэй ч гэсэн Япон хэлний байнга хэрэглэх 2000-3000 ханзыг хэд хэдэн хуудсаар нь бичие гэвэл хичнээн хугацаа орох бол? Яахав үнэхээр хичээл зүтгэлтэй нь хийж чадах ч бас тэгж чадах нь бас тийм ч олон биш биз. Энэ үндсэн дээрээс "JapanTimes"-аас гаргасан хамгийн өргөн хэрэглэгддэг 512 Ханзны номыг санал болгон хамтдаа энэ номноос сурцгаая гэж бодлоо. Хөгжилтэй зураг, дүрслэл, тайлбартай энэ ном нь ханзыг хялбар цээжлэхэд ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. "Japantimes"-аас гаргадаг номнууд нь нилээд сайн номнууд гэж боддог. Ялангуяа "GENKI I, II" номнууд нь анхлан суралцагчидад зориулсан нилээд сайн ном.

2011 онд Дэлхийн ой тогтоолтын тэмцээнд маш амжилттай оролцож багаараа 3-р байрт шалгарсан Хатанбаатар багшийн UB palace-д ярьж байсан лекцийг одоогоос 4-5 жилийх өмнө сонсож байсан санагдаж байна. Тэрхүү лекцийн хэлж байсан гол санаа нь маш олон үгийг богино хугацаанд цээжлэх буюу үр дүнтэй тогтоохын тулд хөгжилтэй байдлаар цээжлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн хөгжилтэйгээр, инээж баясаж хийсэн зүйлсээ огт мартдаггүйтэй адил тэгж юмыг цээжилвэл дараах нь хялбархан санадаг гэсэн юм. Тиймээс "ХАНЗ"-ыг тийм аргаар цээжлэх нь үр дүнтэй төдийгүй дараа нь санахад ч хялбар байх юм.

Attachment:Image
ImageUploadedByAsuultSambar1357979441.073422.jpg [ 51.96 KiB | Viewed 219 times ]

Attachment:Image
ImageUploadedByAsuultSambar1357983804.375019.jpg [ 85.04 KiB | Viewed 219 times ]

http://www.youtube.com/watch?v=U24MGDYlXZ0&sns=em
Энэхүү номыг нэрээр нь хайгаад Google-ээс хялбархан олж авч болно шүү. Хайгаад олохгүй бол над руу pm-дээрэй.
.


Top
   
PostPosted: Jan.13.13 4:25 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 7:04 pm
Posts: 111
Нийтдээ 3 хэсгээс бүтсэн дараах 512 ханз байна. Анхан шатнаас дунд шат хүртэлх өргөн хэрэглэгддэг ханзууд байгаа. 7 хоногт 16 ханз үзэж, хамтдаа ярилцаж, хамтдаа цээжилцгээе гэж бодлоо. 32 долоо хоногийн дараа бүгдийг нь үзэж дууссан байх болно гэж найдаж байна.

Attachment:Image
ImageUploadedByAsuultSambar1358015957.124426.jpg [ 226.96 KiB | Viewed 140 times ]

Attachment:Image
ImageUploadedByAsuultSambar1358015970.926817.jpg [ 259.88 KiB | Viewed 140 times ]
Attachment:Image
ImageUploadedByAsuultSambar1358015979.617341.jpg [ 207.83 KiB | Viewed 140 times ]


Top
   
PostPosted: Jan.13.13 7:05 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2380
keep it up :wd:

_________________
Lumen soli mutuum das


Top
   
PostPosted: Jan.14.13 12:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Culture сайн байна шүү.
Япон хэл анхлан сурагчдад маш хэрэгтэй.
Ер нь япон хэлийг ултайхан суръя гэсэн хүн хэцүү ч гэсэн ханзыг нь барьж авахаас өөр аргагүй.
Ханз бол япон хэлний амин сүнс.


Top
   
PostPosted: Feb.24.13 3:39 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2461
Location: in binge.
bayrlalaa culture.
amjilt, keep goin'

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Feb.24.13 4:18 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jan.29.13 4:33 pm
Posts: 4
おはよう 文化, (カルチャー)
ありがとうね


Top
   
PostPosted: Feb.25.13 5:57 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24879
Honto oishii soshite kimochi!


Top
   
PostPosted: Jun.15.13 12:22 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 140
Location: Утаанбаатартаа
Kenkyusha's new japanese-english dictionary zarna. Dembereliin toli bas bgaa. Sonirhson hun PMdeerei


Top
   
PostPosted: Aug.21.13 1:33 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.21.13 1:27 am
Posts: 4
Smart phone deeree "imiwa" gedeg nertei application suulgaad awaarai, yostoi yanztai app bn lee


Top
   
PostPosted: Aug.21.13 10:18 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Quote:
Smart phone deeree "imiwa" gedeg nertei application suulgaad awaarai, yostoi yanztai app bn lee
Яадаг апп юм?


Top
   
PostPosted: Aug.21.13 10:24 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Тийм апп алга даа, хөгшөөн.


Top
   
PostPosted: Aug.21.13 4:28 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.21.13 2:04 pm
Posts: 5
shan sanaa bnaa bi gantsaara uzeed er yvdaggui yum hamt hiij uzey hezeenes ehelsen yum be


Top
   
PostPosted: Aug.22.13 10:49 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Quote:
shan sanaa bnaa bi gantsaara uzeed er yvdaggui yum hamt hiij uzey hezeenes ehelsen yum be
Харилцан идэвхтэй ханзаа оруулаад явбал дээр байна.
Тэгэхгүй өдөр сараар хаячихвал энэ сэдэв явахгүй.


Top
   
PostPosted: Jan.02.14 2:04 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.17.11 11:06 am
Posts: 3
Ханзыг задалж сурвал дээр. Жишээ нь:
хүндэтгэл үзүүлэх, айлчлах гэсэн ханз. Яаж цээжлэх вэ? хүн +бөхийгч +нэг +ам = хүний өмнө өөр нэг хүн ирж нуруу тэгш болтлоо бөхийн ам ангайн ярих, хүндэтгэх.

Удахгүй ном гарна.


Top
   
PostPosted: Feb.20.14 5:25 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Feb.20.14 5:20 am
Posts: 2
Location: Meteor city
Хонтони сурмаар байна дэс ккк, ханз хараад утгийг нь ойлгоод байгаан даанч уншиж чадахгүй байна. :think:

_________________
Hisoka !


Top
   
PostPosted: Apr.09.14 5:50 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jul.13.13 2:41 pm
Posts: 59
Энд юу юу гэж байна хэлж өгөөч
Image


Top
   
PostPosted: Jun.19.14 4:04 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Quote:
Хонтони сурмаар байна дэс ккк, ханз хараад утгийг нь ойлгоод байгаан даанч уншиж чадахгүй байна. :think:
Хуцдаг хүүхэд вэ?
Мэдэхгүй байж шууд ханз хараад утгыг нь ойлгоод байна уу?
Япон, хятадууд ч заалгахгүй бол шууд хараад мэдэхгүй ш дээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited