#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 12:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.02.06 3:38 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jan.02.06 2:01 pm
Posts: 1
Их шавийн Галын голын отгын ах дvv домогт аварга Гэлэгсэнгэ, Дугар аваргын тухай сонссон, дуулсан, мэдсэнээ хvvрнэлдье.
За би эхлээд нэгэн зvйлийг oгvvльеэээ.

Аавийнх нь алдар нэрийг Омбой гэдэг заан цолтой хvн байсан. Дугар аварга айлын отгон хvv юм. Нэг жилийн даншиг наадмаар ах дvv 2 очиж барилдаад. Тэгсэн нь ах аварга Гэлэгсэнгэ нь 2 даваад цааш барилдах гэтэл бие нь чилээрхэж барилдах боломжгvй болжээ. Ингэхээр нь дvv аварга богдод айлтгажээ. Ах бид 2 нэг эхийн хэвлийгээс зулай зулайгаа гишгэн тoрсoн 2 билээ. Ах хэдий аварга цолтой ч хараахан дархан аварга болоогvй байгаа билээ, уг нь энэ наадамд дархан аварга цолыг зорьж ирсэн боловч ахийн минь бие чилээрхэж барилдах боломжгvй боллоо. Иймд би ахын нэрийн oмнoс нэг, ooрийн нэрийн нэг барилдъяа. Ингээд тvрvvлбэл ахад минь дархан аварга цолыг oгнo vv. Эс тvрvvлбээс толгойгоо oгье гэжээ. Богд хvсэлтийг нь хvлээж авснаар 3-ын даваанаас эхлэн ам болон угтуул бoхoo хоёр хоёроор нь орхисоор нийт 18 даван тvрvvлж ахдаа дархан аварга цолыг авч oгсoн энгvй хосгvй аварга байжээ. Дугар их сайхан эр хар биетэй нутаг орондоо бол бууч Дугар гэсэн нэртэй энгvvн нэгэн байжээ. Дугар, Гэлэгсэнгэ аварга нарын тухай олон сайхан бахархууштай уламжилан ирсэн хууч яриа нутаг оронд нь их байдаг юм билээ. Ooр сонин яриа, барилдааны тvvхийг нь бичиж баяжуулаарай.

Сэцэн ханы Санбэйсын хошууны харъяат их аварга Дугарын ид барилдаж байх vе буюу1870-аад оны vед Намхай Монгол бєхийн дэвжээн дээр гарч иржээ. 1870 оны гахай жилийн зун Дайчин вангийн хошууны Гэлэгванжил арслан, Тавхай заан, Жамъянчойжил арслан зэрэг Даншгийн нэр цуутай бєхчvvд Богдын Даншигт очиж барилдахаар Дайчин вангийн хvрээний ойролцоо Бух толгой гэдэг газар асар майхан босгон бєхийн сорилго хийж байжээ,.......

Хэд хоногийн дараа Нийслэл хvрээний ойролцоо Хvй долоон худгийн єргєн дэнж дээр болсон Даншгийн их наадамд 1024 бєх хvч чадлаа сорин барилджээ.
Дайчин вангийн хошууны харъяат 17 настай Намхай хvv их шєвєгт тvвэггvй vлдэж Даншгийн заан цол хvртээд Их шавийн Гэлэгсэнгээ аваргатай тунажээ. Хашир аварга Гэлэгсэнгээ залуу зааныг єєрийн унаган мэхээр хаях гэж яваад сугадуулж тонгоруулан унажээ. Ингээд Халх даяар алдартай их аварга Дугартай vзvvр тvрvvнд vлдэх нь тэр. Тэр vед босоо байсан Дугар аварга 45 орчим настай байсан бєгєєд залуу заан Намхайтай нилээд удаан хvч vзэн унажээ. Наадамчин олны уухайн дунд Дугар аварга сэтгэл тэнvvн инээмсэглэсээр залуу заан Намхайд зодог шуудгаа єргєн барьсан аж.
Энэ мєчєєс эхэлж Намхай хэмээх єргємжлєлт нэрийг Богд Жавзандамба хутагтаас хvртсэн Дайчин вангийн хошууны харъяат Сандаг-Очир хvv ийнхvv Монголын их бєх болох гараагаа эхэлсэн байна.[/quote]


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.20.06 11:31 pm 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6424
Location: ДЭЛХИЙ
Зодог шуудагтайгаа буудуулсан бөх
2006.01.20, 9:51 am Бөх

Завхан аймгийн Тэс суманд хар нүүрт Гончиг хэмээх алдарт бөх 1905-1945 оны хооронд амьдарч байжээ. Нутгийн хүмүүс сайн бөх гэвэл Гончигийг хэлж болно. Тэрээр бие бялдар тэгширсэн бяр ихтэй барилдааны мэдрэмж сайтай мэхээ даацтай хурдтай хийдэг байсан хүндээ гэж ярина. Гончиг Хөвсгөл, Завхан, Увс аймгуудыг дамжиж арслан цолтой барилдаж нэр алдар өсч байжээ. Гончигийн багын найз Санжийнд очиж цай ууж байхад Санж учир битүүлэг шалтгаанаар таалал төгссөнөөс болж уг хэрэгт сэжиглэгдэн Хөвсгөл аймгийн шоронд жил шахам суусанавч хэргийг эс хүлээжээ. Энэ үед Санжийн эхнэр Чулуун мал сааж байсан болохоор талийгаачийн үхсэн шалтгааныг Гончигтой холбох үндэслэл бүрхэг байсан гэнэ. Тэр үед талийгаачийн цогцосонд нарийн дүн шинжилгээ хийх боломж бүрдээгүй байсан болохоор цогцосны гадна талаас нь харахад мэдэгдэх шарх сорви байгаагүй учир Гончигийг алсан гэх нотлох баримтгүй байсан хэдий ч алах ялыг тулган хүлээлгэжээ. Аймгийн арсланг шоронд байхад нь маршал Чойбалсан Хөвсгөл аймагт ажлаар ирэх үедээ шоронгийн ажилтай танилцах болжээ. Чойбалсанг шоронгийн хашааны хаалгаар орох үед хаалганы дэргэд хоёр зуугийн пошиктой элс байсныг харж сандарч тэвдсэн шоронгийн хуяг ойролцоо явсан Гончигг савтай элсийг зайлуулах үүрэг өгчээ. Гончиг савтай элс өргөөд явж байхыг харсан маршал хэдийгээр шоронгийн хоригдол гэлээ чтэр хүний бяр чадлыг бахархан энэ хүү боломжийн тэнхээтэй хүн юм. Энэ зуны наадмаар барилдуулах юм байгаа биздээ гэхэд аймаг орны удирдлагууд барилдуулна гэж ам уралдан хариулж байсан гэдэг. Гончиг
ялын дээд хэмжээ авсан хэдий ч барилдах хүсэл сонирхолдоо хөтлөгдөж сайн барилдвал ял минь хөнгөрч магадгүй гэж горидож нэгэн сонин санал дэвшүүлжээ. Та бүхэн маршалд барилдуулна гэж амласан болохоор намайг барилдуулах юм байгаа биз дээ. Хэрэв барилдуулах бол надад нэг мэх зааж өг тэр мэхээр чинь барилдах бүх бөхөө унагаж түрүүлнэ. Намайг энэ амандаа хүрвэл миний ялнаас хөнгөлж өг гэжээ. Хуулийнхан нэгэнт маршалд амласан болохоор аргагүйн эрхэнд барилдахыг нь зөвшөөрч бүх хүнээ тонгорох мэхээр хая өөр мэхээр хаявал унасанд тооцхоор болжээ. Гончиг барилдсан бөхөө тонгорох мэхээр хаясаар дөрөвт үлджээ. Энэ үөэс шоронгийн
хоригдол барилдуулж наадам бузарлууллаа гэсэн яриа гарлаа гэж Гончигийг барилдуулахаа больж хуулийнхан ирж Гончигийг шоронгийн байрлуу яв гэхэд намайг барилдахыг зөвшөөрсөн шүү дээ. Наадам дуусгаж амиа авч гармаар байна гэхэд нь ногоон малгайтын хоёр хүн ирж Гончигийн гуяыг нэвт жадалжээ. Хуулийнхан шаардлагыг үл тоомсорлосон Гончиг сүүлийн хоёр хүнтэй барилдахдаа цусаа гоожуулан тонгорсоор түрүүлсэн хэдий ч хууль хяналтынхан олон түмний нэр барьж гаргасан шийдвэрээсээ буцахад хүргэжээ. Гончигийн Завханы хорих ангид шилжүүлж өгөөч гэсэн гуйлтыг нь ёсоор болгожээ. Гончиг цаазлуулах ялтай ч нутгаа гэж ирсэн болохоор хороох хоногийг нь хэдэн сараар хойшлуулж хаврыг үзэх болжээ. Тэр нэгэн хаврын нар шарж хүн малын зоо тэнийс&1 сайхан өдөр байсан хэдийч Гончигийн хувъд ухсан нүхний өмнө байгаль дэлхийгээ эцсийн удаа гунигтай харж цэнгэг агаарыг шуналтай сорж давчидсан цээжээ онгойлгож ядан зогсжээ. Дахтын давааны баруун хойтлын уулын зүүн хормойд буутай зургаан хүн Гончигийг авчраад өөрөөр нь нүх ухуулж нүхний өмнө зогсоогоод буудах гэхэд Гончиг эр хүн, эр хүндээ хайртай байдаг болохоор та нар намайг алах нь үнэнтэй боловч дотроо өрөвдөж хайрлаж байгаа байх. Тийм болохоор биелүүлж болох нэг зүйл хүсье. Өнөөдөр миний хувьд аминд минь хүрсэн аймшигт хар өдөр боловч нар ээсэн салхи шуургагүй намуухан шинээр ургаж буй ногооны үнэр үнэртсэн сайхан өдөр байна. Иймд та бүхнээс орой нар жаргах тэр агшинд намайг жаргааж өгөхийг хүсье гэжээ. Тогтоол гүйцэтгэхээр очсон зургаан хүн дор бүрнээ зөвшөөрчээ. Гончиг харин талархал илэрхийлж үнэнийг хэлэхэд энэ хэрэг надтай ямар холбоогүй гэдгээ дахин дахин хэлж нулимс унагаж байсан гэдэг. Санжийн эхнэр та хоёр холбоотой байсан гэдэг худал үг гаргаж ирээд тулгаж тасалсан юм. Хийгээгүй хэргээс болж амь насаараа хохирч буй хүн гомдолтой байлгүй яах билээ гээд уртаар санаа алдаж байжээ. Гончиг барилдаж явсан тухайгаа болон бөхчүүдийн талаар олон сонирхолтой яриа дэлгэж суух ялдамдаа цагаан соруултай гаанс, хаш хөөрөгтэй тамхиа нэрж суужээ. Цаг ххугацаа хором хормоор өнгөрсөөр нар ар уулын оройд очиж аварга том гэрэлт ертөнц бага багаар бүдгэрсээр далд ороход Гончигийн сүрлэг том бие жижгэрсэн мэт харагдаж цог золбоо галдөлгүй болжарай ядан босч хорвоо ертөнцийг эцсийн удаа шуналтайгаар харж, гүнзгий санаа алдангуут халхаг том монгол дээл бажгар дурдан бүсээ тайлж дээл өмдөө эвхэж бүсээрээ баглаж тавиад барилдах гэж байгаа бөх гэлтэй бөхийн өмсгөлөө өмсөж халин дэвсээр төв асрын үүдэнд биш үхлийн хар нүхний өмнө очоод сүр хүчээ гайхуулах мэт ташаа тулан эргэн зогсов. Үүргээ гүйцэтгэж яваа зургаан хүний буун дуу зэрэг тас хийж бөхийн өмсгөлтэй монгол бөх маань дээшээ хараад үхлийн хар нүхрүү эргэн уналаа. Чин үнэнийг хэлэхэд тогтоол гүйцэтгэгч бид хэрэгтэн Гончигийг буудаагүй арслан цолтой монгол бөхөө буудсандаа гэж энэ ажилд оролцож байсан нэгэн өвгөн хуучилж билээ. Гончиг Увс аймгийн наадамд барилдаад сүүлийн дөрвөн бөхөд үлдэхэд Увсынхан гадуурхаж ганцаардуулаад байхад нь аархуу зантай Гончиг миний хоёр хөлийг тушсан ч түрүүлнэ гэж хэлээд хөлөө тохой зайтай тушуулж барилдаад түрүүлж байж билээ гэж ахмад бөхчүүд хуучилдаг байж билээ.

Я. Насанжаргал

_________________
No to Racism!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.16.06 11:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
sonirholtoi niitleluud bna

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.10.06 4:23 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: May.26.06 5:15 am
Posts: 29
YAGAAD SONIRHOLTOI MEDEELLUUD TASARCHIHVAA HUMUUSEE

_________________
Am tsangav


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.06 10:00 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Jul.07.05 2:49 pm
Posts: 253
Location: MoNGoliiN TaL NuTagTaaN bjiinaa...
uneheer hed hed unshsan ch uidahaargui ym bna...unshsan hun haa negtee yabj bhdaa hen negen huuchilj l bmaar ym bna shuuuuuuuuuuuuu


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.10.06 2:00 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles

Bugdeerend ni BAYAR NAADAM-iin mend khurgii. Bayar naadam bolj bn daa, sayakhan unshsan neg saikhan bukhiin khuuch tavilaa.

------------------------------------------

Алдарт Намхай аварга
2006.06.29 Бөх

Түүх гэдэг өнгөрсөн үеэ сэргээн бичихийг гэхээс өнөөгийн үйлийг тэмдэглэхийг хэлдэггүй… гэж нэг гүн ухаантан айлджээ. XIX зууны сүүлчээр тухайн цагийнхнаас хол тасархай барилдаж асан алдарт цуут Шагдарын Намхай аваргын түүхийг мөрдөж, мөшгин үнэн зөвийг бүтээхсэн гэдэг бодолтой явдаг хүн олоон. Гэвч цаг алсрах дусам алдарт аваргын тухай хуучлах хөгшчүүл бүү хэл, зургийг /олддог юмаа гэхэд/ гаргаад ирэхэд таних хүн хэн хэн билээ. Их аваргатай нэгэн үед хамтарч явсан Дэмид заантай хамгийн сүүлд уулзсан а/а П.Нямсүрэн сэтгүүлч Ж.Гандан нарыг бөхийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан гэж үнэлдгээ дашрамд хэлье.

П.Нямсүрэн арслангийн хууч

Аварга нэг жил хүнд өвчтэй байснаас наадам өнжсөн юм билээ. Намхай, ах аваргадаа Чүлтэмтэй тэгж, ингэж барилдаарай. Сандарч тэвдэж болохгүй… гэх зэргээр захиад үлджээ. Ахаа Дэмид зааны хамт уяан дээр буухыг шуулттай хаяагаар харж “За манай ах уначихаад ирж байгаа даг” гэж хэлээд инээж суужээ. Ах нь ч орж ирэнгүүтээ хулчгардуу байсанд дүү аварга “Хэн түрүүлэв” хэмээн ам нээжээ. Ах аварга “Чүлтэм” хэмээн гүврэв. “Чүлтэм тийм лут сайрч уу” гэхэд ахаас нь өрсөн Дэмид “Ер нь лут байна билээ. Хэнтэй ч удаж төдсөнгүй түрүүллээ. Харин Жамба аварга /ахыг нь хэлж/ нэлээд тогтоож, торгоосон шүү” гэж хэлбэл Намхай аварга “Хэц, бас нэг лут бөх тодроод иржээ” гэв. Лу аварга “Үгүй манай Дэмид заан болсон шүү” гэж хэллээ. “Дэмид заан болж, та үзүүрлээд лут нааджээ” гээд инээжээ.
-Намхай аварга араатны бяр, биетэй ч ааш зан дэндүү амгалан хүн байсан. Амьдралдаа цөөхөн уурласан гэлцдэг?
- Дэндүү ховор, хэзээ ч давтагдахгүй бие цогцос, ааш араншин, бяр тэнхээ нэг биед хослон төрөх хэдэн зуунд нэг тохиодог байх л даа. Морь унаад явахдаа ч хормойгоо ташуургадаад зургийн юм шиг цэвэр цэмцгэр, гоёмсог, сайхан харагддагийг Дэмид заан толгой сэгсрэн гайхаж байсан даа. Махыг тууш тууш дөрвөлжлөн огтолж иднэ. Хоол идэж байхад ямар нэг чимээ гарч дуулдахгүй. Нэгэн гал дээр буухад тогоо дүүрэн мах урт хар тэвшинд гаргаж таарчээ. Max хуваах хоёр хүний нэг ахлагчийн дохиогоор үхрийн атгаал чөмгөн дээр ганц юм хүнд өгдөггүй заншлаа бодож хэрчим өөхний хамт өгөв гэнэ. Max огтлохыг нь харж, яаж ингэдэг байна аа гэж бараг л бүгдээр гайхаж суужээ. Цэвэрхэн мөлжсөн чөмгөө тос арчдаг даавуугаар жийрэглэн мушгингуут нэгийг дэргэдээ суусан хүнд бариулав. Үхрийн чөмөг таших гэж сүх, лантуу эрж хайдаг өнөөх хүмүүс, тэг дундуураа хугарсан чөмөгний яс гардан авсан хижээл эр амаа ангайн гайхширан нүүр өөд нь ширтлээ. Ахлагч самбаачлан “Хүүгийн алдар хэн, аль нутаг билээ” хэмээн ам нээв.
-Нэр Намхай, Дайчин вангийн хошууны хүн л дээ, би гэхэд хижээл эр бид хол нутгийн наадамчид. Алдарт ах дүү аваргуудын нэг байх нээ, та. Бидний хэдэн хүн Та нарынхаа дүрийг болгоон наадамсахын хамт Богд эзэндээ мөргөх бодолтой… хэмээн хэлжээ.
-Нэг удаа Та нараас боллоо хэмээн уурласан гэдэг үнэн болов уу?
-Дэмид заан хэлж байсаан. Та нарын хэлснээс болж, гэмгүй сайхан залууг гэмтээчихлээ гэхийг бодоход наадуул нь хошуу өргөснөөс үүдэлтэй байх л даа. Ер нь аваргатай хүч сорьё гэж бодсон хүн чангахан ойчдог байсан. Халз урдаас нь харахад гэдгэр юм шиг, араас нь харахад бөгтөр юм шиг, хажуугаас нь харахад тасамтаад нэн сонин харагддаг байж. Гэдрэгээ хараад хэвтэж байхад нь элбэгхэн ханцуйтай гар шургуулахад нуруу, дэвсгэр зайтай л байдаг юм даа. Ингээд бодохоор өөрийн тань асуудаг гурван настай хүүхэд мөлхөөд гардаг үнэн л дээ. Бүс нь харагддаггүй байсан гэнэ лээ. Би нэг удаа Бат-Эрдэнэ аваргыг ид залууд нь харахад бүс нь харагдахгүй шахам байсан.
-Аваргуудын өвөлжөөнд ямаа тоглодог ургаа хад мэт чулуу байдаг гэж дуулсан?
-Түүнийг мэдэлгүй яах вэ. Хүргэн ах Пүрэв начин хөлдүүсээ ховхлохыг харж “Хоёр аварга минь ийм жижиг чулуугаар яаж бүтэх вэ дээ. Хойт ууланд томхон юм алга уу гэхэд “Та аваад ирээч” гэж ам нийлүүлэн хэлж. Начин авчирсан чулуугаа шидэхэд орчмын хөлдүүс бут үсрээд явчихаж. Хоёр аварга чулууг хамжаад дийлээгүй гэдэг худал. Дурсгал болог гээд үлдээсэн гэдэг үнэнд нийцнэ. Чулуу хэвтэж буй үхрийн хэрийнх л дээ.
-Аваргын унадаг морь онгон явдаг байсан талаар?
-Аварга ороо цавьдар мориноос өөрийг унадаггүй байсан юм билээ. Орхоны хясаанд шахаж байгаад өгсөж ирэхээр аварга өөрөө хар
хэнхдэгээр нь тэврээд барьдаг байж. Булгих гэхээр мундаан дээр нь дараад л болиулдаг байсан гэнэ лээ. Ер нь хүн төрвөл хүнс нь, эр төрвөл морь нь дагаж төрдөг гэдэг гарцаагүй үнэн дэг. Нэг наадмын өмнө морио барихаар хаштал ах аваргын зогссон зүг өөд өгсчээ. Намхай аварга сандрангуй адуу хашигчдыг дуудан “Хүүе та нар наадахаа нааш эргүүлээч” гэж хашгирахад ах нь “Үгүй ээ, цаадахь чинь лут хүн байх нээ” хэмээн аанай л инээж зогсчээ. Жамбаа аварга тогтоохгүйг бодоход шандас тэгширсэн хүлэг байсан гэдэг тодорхойлдоо.
-Аваргын хөөрөгний тухай янз янзын л юм дуулддаг?
-Ах дүү хоёр аваргад Богд гэгээнтэн хоёр адилхан хөөрөг бэлэглэсэн юм билээ. Намхай аваргынх доод буландаа аяга шиг хээтэйгээрээ Жамбаа аваргынхаас ялгардаг юм. Уг хөөрөг миний дүү, а/а Ганбаатарт байгаа. Дүү маань их аваргын удмын хүн л дээ.
-Өө, тэгвэл та чинь аваргын хэддэх үеийн бөх болох нь вэ. Таны барилдахыг багадаа харж байсан гэлээ их аваргын удмынх гэдгийг мэддэггүй байжээ?
-Дүү бид хоёр эх нэгтэй. Эцэг тусдаа улс. Дүүгийн эцэг аваргуудын удмын хүн гэснээр бидний энэ удаагийн хөөрөлдөөн өндөрлөвэй.
ХААДС-ийн бөх Нямсүрэн улсын наадамд хоёрхон удаа барилдаагүй бол начин цол холгүй явсан хүн. Сум нэгдлийн дарга болоод барилдах боломж хомсдоо байх л даа. Цаг үе тийм байсан хойно. Гурав, тавын даваанд у/з Д.Гүрбадам, У.Пүрэв нарт тахим өгчээ. Дөрвийн даваанд нэг аймгийн Налайхын Дашзэвэг /одоо начин/-ийг давсан гэхээр илүү үгний хэрэггүй ээ. Булган аймагтаа төдийгүй улсдаа сайн бөхөөр алдартай Сайхан сумын П.Нямсүрэн 1957 онд аймагтаа дөрөвт үлдсэн бол 1960 онд Завхан аймагт, 1965 онд аймагтаа 256 бөх барилдахад Сайханы уугуул у/а Жамъяндорж, а/а Сүхбаатар нарыг давж түрүүлсэн гээд бичвэл нэлээд тоо гарна л даа. Боловсрол сайтай бөхийн хуучлахыг сонсоход уйдна гэж ер үгүй нь бүр сайхан.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 2:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Хєгшин арсланг давахгvй бол хохь чинь

Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баярын дугаартаа Тєв аймгийн Батсvмбэр сумын харъяат Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор П.Дагвасvрэнг урилаа. Тэрбээр хоёрхон хоногийн ємнє тєрийн тэргvvнээсээ Хєдєлмєрийн гавъяаны улаан тугийн одон гардсан билээ.


-Та улсын наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?
-1961 онд наймдугаар ангийн сурагч байхдаа анх улсын наадамд зодоглож хоёр даваад гурвын даваанд Булган аймгийн Тэшиг сумын буриад Б.Бадам заанд амлуулж євдєг шороодсон. Дараа жил нь есдvгээр ангийн хvvхэд дєрєв давж тавын даваанд Завхан аймгийн "уран гараат" Г.Баттогтох начинд амлуулж унасан. 1963 онд 18 настайдаа Євєрхангай аймгийн Баян-гол сумын харьяат "Дэрэн бор" С.Самданжигмэд арс-лангаар тав давж улсын начин цол хvртсэн. Их л баярлаж байлаа.

-Тэр жил Х.Баянмєнх аварга Г.Цоодол арслангаар начин болсон. Євгєн арслангууд та хоёрт юу гэж захисан бэ?
-Одоо бодоход монгол бєхийн уламжлал бахархмаар сайхан байж. С.Самданжигмид гуай, Г.Цоодол гуай хоёр хоорондоо яриад "Чи бид хоёр нэг нэгийгээ амлаад тав даваад яахав. Биднийг залгамжлах сайхан залуучууд олон байна" гээд Х.Баянмєнхийг Г.Цоодол гуай, намайг "Дэрэн бор" арслан авсан. Х.Баянмєнх бид хоёр хоёулаа 18 настай. С.Самданжигмәд арслан амлачихаад "Хєгшин арсланг давахгvй бол хохь чинь шvv. Бууж єгнє гэж битгий бодоорой" гэчихээд яваад єгєв. Би айхдаа олигтой дэвж ч чадсангvй. Арслан гарч ирээд тоос бужигнуулан мєн ч сvртэй байна. Гэнэт хагалж цохиод намайг гурван хєл-лvvлчихдэг юм. Би цочихдоо баруун хєлийг нь бариад автал суучихлаа. Тахимаа єгєхдєє "За миний хvv ахынхаа цолыг аваарай " гээд баруун хацар дээр минь vнсэж билээ. Монгол бєхєд ийм гайхамшигтай тvvхэя улалжлал байж.

-Цоодол арслан Баянаа аваргад тахимаа єгєхдєє бас тэгж хэлсэн байх даа?
-Тэгж л захиад ерєєсєн байх. Х.Баянмєнхєєс асуувал хэлэх л байлгvй.

-Таныг арслан болсны дараа С.Самданжигмэд гуай юу гэж байх юм?
-Арслан болчихоод туг тойроод гvйж явахад С.Самданжигмэд гуай "Євгєн ахынхаа даалгаврыг биелvуллээ" хэмээн нvдэн-дээ нулимс цэлэлзvvлэн хадаг 100 тєгрєгтэй бариад духан дээр минь vнсэж байсансан. Тэр vеийн 100 тєгрєг гэдэг их мєнгє. "Энэ хvvг арслангийн дайтай бєх гэж 18 настай байхад нь бодсон минь vнэн байж" гэж уярсан байхдаа, хєєрхий. Энэ сайхан уламжлалыг манайхан эвдээд бууж єгсєн бехєєсєє мєнгє аваад байгаа нь яагаад ч монгол бєхєд байж боломгvй зvйл. Дээр vеийн бєхчvvд жудагтай, ухаалаг байж. Дорнодын "гулзгай" У.Дамчаа, Ш.Ванчинхvv арслан хоёр хайнцчихаад "та яв, та яв" гээд бие биенээ тєрийн туг руу заагаад байсан гэдэг. Одоо бол тэгэхгvй. Унасан хаяснаа мэдэхгvй малгайгаа аваад туг руугаа гvйчихнэ.

-Таныг Б.Тvвдэндорж аваргын шавь гэж сонссон. Дээр vеийн алдарт бєхчvvдийн тухай хуучлахгvй юу.
-Би яах аргагvй Тvвдэн аваргын шавь л даа. Надад суйлах мэх зааж байлаа. Д.Дамдин аварга шиг тvргэн барилддаг бєх байхгvй. Д.Дамдин аварга барилдаанаа "бємбєрийн дуунаар дуусгана" гэдэг. Энә нь бєхчvvд гарахад эгшиглэдэг хєгжмийн аялгуунд учраагаа давна гэсэн vг. Ид хавыг гайхуулна гэдэг маань энә. Vнэхээр л гарлаа, давлаа гэгдэж байсан бєх. Сая хєдєлмєрийн баатар болсон дархан аварга Д.Цэрэнтогтох бид хэдэд "Жингээ хас. Бие жижигтэй хvн жин ихтэй бол биеийн тэнцвэр алдагдаж хурд саарна" гэдэг байсан. Vнэтэй зєвлєгєє шvv. Мән Ш.Батсуурь аварга их тvргэн барилддаг байсан. Гэхдээ би Б.Тvвдәндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир аваргуудын ид барилдаж, гайхуулж явсан vеийг нь нvдээр харсан биш. Намайг тєрийн наадамд барилдаж эхэлеэн I960 хэдэн онд аваргууд харьчихсан байсан. Тэгэхээр барилдааныг нь хамгийн сайн мэдэх хvн Д.Дамдин аварга. Олон жил хамт наадмын бэлтгэлд гарч байлаа. Аварга єглєє биднийг унтуулна гэж байхгvй. Хар vvрээр сэрээгээд Сєгнєгєрийн амралтын хойд уул руу гvйлгэж усанд оруулна.

-Их Монгол Шаравжамц аваргыг дэргэд нь харж байв уу. Буур Н.Жамъян аваргыг бол харсан байх?
-Их Монгол аваргыг харж байгаагvй. Намайг хоёр настай байхад 1946 онд улсын баяр наадамд ирж барилдан Буур Жамъян аварга засаж байсан юм билээ. Харин Буур аварга 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор ирж наадмын хєлийн цэцээр сууж байсаи. Тэгэхэд би Буур аваргаас "хоёр мєнх"-ийн тухай асуутал "Бидний vе "цайны бєх" гэж ийм давжаа биетэй хvмvvс аманд гардаг байсан" гэдэг юм.

-"Цайны бєх" гэдгийг тодруулахгvй юу?
-Аманд гарч унаад л цай авдаг бєхчvvдийг хэлж байгаа. 1024 хvргэхийн тулд тиим бєхчvvд гаргадаг байж.

-"Хоёр менх" аваргыг тэгж хэлж байгаа юм чинь бусад нь юу болох билээ?
-Далд утгатай хэлж байгаа юм. "Бєхийн барилдаан хєгжчихєж. Заль мэх ихтэй болж" гэсэн vг. Vндсэндээ сvvлийн vеийн бєхчvvд "цайны бєх" шиг жижгэвтэр, давжаа биетэй болжээ гэсэн санаа.

-Буур аварга голчлон хийдэг байсан мэхнийхээ тухай хуучлах юм уу?
-"Хайчлаад, ташаалдаад" гэж мод чулуу єргєж байгаа юм шиг ярьдаг байсан. Дээр vеийн бєхчvvд єєрийн онцгой мэхгvй байж дээ гэж боддог. Нэг сайхан зvйл нэмж хэлэхэд би 1975 онд Завханы Хулгар Дэндэв таарлаа. Буур аваргаас єндәр юм билээ. Завхан аймгийн Их-Уул сумын тvмэн сарлагийн баярт барилдахаар зогеож байтал нэг их єндәр хvн ирээд "Дагвасvрэн арслан хаана байгаа бол" гэж надаас асуудаг юм. Би ичээд тэнд байна гэж улсын начин Д.Баатаржавыг заагаад лвуулчихлаа. Нэг давчихаад гvйж явтал єнєє том євгєн чинь наадмын голд суучихаад намайг далладаг юм. "Би яах гэж энә євгєнд єєрийгєє худлаа хэлэв дээ" гээд гэмшингvй очоод доор нь суутал "Та улсын арслан цолтой хvн. Би заан цолтой хvн. Миний дээр суу" гээд дээрээ суулгасан. Би бол жаахан хvvхэд. Дэндэв заан бол 70 гаруй настай хvн. Тэгэхээр эрт дээр vеийн бєхчvvд ёс жаяг гэдгийг ямар нарийн баримталж байсан нь харагдаж байгаа юм. Би "хулгар" зааны дэргэд цомцойгоод суутал євдєгнєєс нь дээш гарахгvй байсан. Унэхээр єндәр хvн. Тэр том хvний дэргэд єєрийгєє арслан гэж хэлvvлэх ичмээр юм билээ. Би Дэндэв заанаас "Та Буур аваргатай барилдаж байв уу" гэж асуутал "Ээж хайрхаан. Аз болж нэг удаа золгосон шvv" гээд залбирдаг юм. Давсан унаснаа бол хэлэхгvй байгаа. Хулгар Дэндэв гуай Буур аваргыг давж заан болсныг нь би мэдээд асуусан хэрэг. Тиим л жудагтай байж. Одоогийн манай.бєхчvvд халхын их аваргыг аз таараад хаячихсан бол "алаад хаячихсан, арчаад хаячихсан" гээд яаж ярих бол.

-Та улсад гурван удаа vзvvрлэсән бєх. Ганц тvрvvлэх боломж байгаагvй юу?
-Бєх хvнд "наадмын єм" гэж байдаг. Тэр тусмаа тєрийн наадмын тvрvv хvртэх. Ер нь тэгээд аварга гэдэг аваргаараа л тєрдєг. Би бол арслан байхаар л заяагдсан бєх. 1976 онд Д.Хадбаатартай vлдэхэд тvрvvлчих боломж байсан. Мэх хийж чадалгvй хаширлаад зтогсож бай тал Хад маань дvvгvvрдээд хаячихдаг юм. Тийм мэх ирнэ гэж огт бодоогvй л байхгvй юу. Наадмын дєнгєж дараахан Хадыгаа хаясан. Дvvгvvрдээдэргvvлэхэд нь ганцхан дайраад мордчихсон юм.

- Та энэ жил зодоглох уу?
МYБХны дvрэмд 50-иас дээш насны ахмад бєхчvvд зодоглохгvй гэсэн дvрэм бий. Манайхан энэ дvрэм журмаа мєрдєхгvй байгаа. Хvний эрхийг боогдууллаа гэдэг. Энэ жилийн нэг онцлог бол баяр наадамд зодлоглож байаа 50-иас дээш насны бєхчvvдийг эмнэлэгийн vшзлэгт хамруулна. Єндєр даралттай зvрх муутай тахир тутуу улсуудыг бид барилдуулахгvй. Хvний эрхийг хааж боогдуулж байгаа зvйл огт биш. Харин эрvvл мэндэд нь анхаарч байгаа зvйл юм. Би ч гэсэн 800 жилийн ойдоо хийморио сэргээж гармаар байна. Гэвч эрvvл мэндийн хувьд таарахгvй. Миний нас чацуутангууд vvнийг сайн ойлгож ухаараасай. Єндєр настангууд нь гарахгуй бол найраа хийдэг бохир заваан зvйл багасна.

-Ахмад бєхийн хувьд энэ жилийн наадмын тvрvv бєхийт нэрлэхгvй юv?
Бєх, морь хоёрыг наадмын єдєр нь шинждэг. Уяа нь таарчихсан хvлэг, эр бяр нь ханачихсан бєхийн єнгє шал єєр дєє. Далай аварга А.Сvхбат одоо барилдаж байгаа бєхчvvд дотроо хамгийн их мэхтэй, олон талын хувилбартай. Харин Г.Єсєхбаяр бол чацтай, бяр ихтэй. Хоёр далай аваргын шилийг даран зогсож байгаа rap ди Д.Сумъяабазар, Б.Гантогтох нар яах аргагvй эр бяр нь гvйцэн жагсаж яваа бєхчvvд. Энә жилийн наадамд эдгээр бєхчvvд л гарч ирнэ. Харцага, заан цолтонгуудаас М.Баяржавхлан, Д.Рагчаа нар их дээшээ явах байх. Ид барилдаж байгаа энэ залуучуудад авсан цол нь багадаад байгаа юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 4:31 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Deerkh Dagvasuren arslangiin yariand garsan "khulgar" Dendev zaan -tai adilkhan nertei bas 3 Dendev -iin talaar bichsen material baidag um.
Undur nuruu, zaan tsoltoi gedeg ni "Burheg" Dendev zaan geltei ch amidardag nutag, nas ni jaakhan zuruud baikhiig bodokhod, uur Dendev bololtoi.
Saikhan undur nuruutai bukhchuud ikh baij ee.

Danshig, 10 zasgiin , .... naadam-iig neg uzeed irekh umsan, .... yamar saikhan BUKHCHUUDIIG kharakh boloo, ...

50 jiliin daraa, Buur khemeekh Jamyan avargin zee khuu 2 metr orchim nuruutai Darhan avarga Usukhbayar avarga -iin ID barildaj baikhiig ni uzej bailaa geed l yarina daa, ....


--------------------------------

Дайчин вангийн гурван Дэндэв

Хуучин Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу эртнээс бєх сайтай нутаг. Эндээс Даншиг наадмын аварга Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай ах дvv хоёр болон Чойдорж аварга, “хулгар” Нацаг, Самбуу, Гомбожав заанууд, Монгол улсын даян аварга С.Цэрэн, арслан М.Бэх-очир, Б.Жамъяндорж гээд олон бєхчvvд тєрж бєхийн тvvхнээ нэрээ мєнхєлсєн билээ. Тэдний дотор хуучин Тvшээт хан аймгийн Ханддорж чин вангийн хошууны “Бvрхэг” Дэндэв, “Жаал” Дэндэв, “Хєнхєр” Дэндэв гэсэн ижил нэртэй , адилхан заан цолтой гурван бєх бараг нэг vед барилдаж явжээ.

Нэг.Тэдний ахмад нь 1889 онд тєрсєн “Бvрхэг” Дэндэв юм. Тэрээр багаасаа хийдэд шавилан сууж байхдаа vеийн банди нартай барилдан єссєн гэдэг. Сvvлдээ Их хvрээнд ирж Гандандэгчилэн хийдэд суух болноосоо эхлэн даншиг арван засгийн наадамд барилдаж эхэлжээ.
“Бvрхэг” Дэндэв тухайн vед монголын хамгийн єндєр хvмvvс гэгдэж байсан “Єндєр” Гонгор, “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц аварга нарын дараа орохоор єндєр барагцаалбал хоёр метр гучаад сантиметр хvн байсан бололтой. “Бvрхэг” Дэндэв 1912 оны Уул тайлгын наадамд 136 бєх барилдахад гурвын даваанд Сэцэн хан аймгийн Ачит бэсийн хошууны Дамдин начинг дєрвийн даваанд Эрдэнэвангийн Цэвээн-Очир начинг, тавын даваанд эх дагина таны Самдан арсланг, зургаагийн даваанд Сэцэн ханы Данзан зааныг давж заан цол хvртээд, долоогийн даваанд Сэцэн ханы М.Жунай заанд унасан байна. Эл барилдаанд лавтайяа 1 м 90 см єндєртэй М.Жунай зааны толгой Дэндэвийн элгэнд бєндєгнєж байгаад дархан дэгээгээрээ унагасан тухай нутгийн хуучцуул ярьдаг нь “Бvрхэг” Дэндэвийн єндрийг батлах мэт
Мєн оны Даншигт Дэндэв 3, 4, 5-ын даваанд Дайчин бэйлийн Аюуш шонхор, Тvшээт вангийн Дэмбэрэл, Сайн ноён ханы Чимэг-Очир нарыг давж зургаагийн даваанд Их шавийн Бадрах заанд унажээ. Дэндэв 1913 оны уул тайлгад 4, 1915, 1921 оныход 3, 1918, 1923 оныход 2, 1917 онд 1 давж, 1928 оны улсын наадамд шєвгєрсєн мэдээ бий. Дэндэв єндєр нуруутай, лагс биетэй, нvд нь харлаган учир барилдах бєхєє саравчлан харж барьж авдаг байжээ. Цочмогхон бариад авбал ямар ч бєхийг ширвээд гуядчихдаг байв. Ер нь мушгиж хавирах тумбарайдаж баглан дарах, халж дугтрах, хавсрах, хvчээр єргєх мэхийг голдуу хийдэг бєх байжээ.
Хvмvvсийн дунд зогсох нь тэмээ унасан юм шиг харагддаг. Сууж байгаа нь босоо хvнтэй чацуу байдаг байжээ. Дэндэвийн євлийн дээлэнд хонины 12 нэхий , зуны дээлэнд нь 5 даалимба ордог байсан гэнэ. Дэндэв 16-17 настайдаа Хулжийн голын дэнж дээр эмнэг соёолон уначихаад хоёр хєлєєрєє євчгvvгээр нь зєрvvлээд хавчин гараараа мундаан дээр нь дараад байхад урьд нь хоёр ч залууг булгиж унагасан соёолон азарга ер хєдєлж булгиж чадахгvй мургинаад байсан гэдэг. Нэг євлийн сvvлчээр Чин ван Ханддоржийн байшингаас хоёр том хєхvvртэй айргийг нь нэг нэгээр нь сугавчлан ер тvvртэж ядарсан янзгvй гэрт нь оруулж єгч байжээ. 1928 оны наадмаар бололтой “Бvрхэг” Дэндэв Гандангийн бvрхэг хэмээгч Намжилваанчиг арслантай зургаагийн даваанд барилдахдаа хэд хvчтэй халтал арслангйин хамраас цус асгаран унаж байсан ажээ. Их хэлмэгдvvлэлтийн шуурганд Дэндэв гэлэн баривчлагдан Зvvнхараагийн шоронд ял эдэлж байжээ. Дєчєєд оны дундуур ял эдэлж буй лам нарыг Жаргалантын САА-д ажил хийж байхад Б.Тvвдэндорж аварга Дэндэвийг эргэхээр очжээ.
Гэтэл Дэндэв том тааран шуудайтай будааг суугаагаараа машины тэвшин дээр чулуудан ачиж байсан гэдэг.
Хоригдол Дэндэв бас Хараагийн голд шаварт суусан “М” пикав машиныг сєхєрч сууж байгаад сэгийтэл єргєн хvмvvсээр дугуй доогуур нь чулуу хийлгэж байгаад шавраас гаргаж єгєхєд тэр машинд сууж явсан Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд гуай:
-Та ямар учраас шоронд орсон бэ? Гэж асуухад Дэндэв:
-Би лам гэлэн хvн учраас шоронд сууснаа хэлэхэд Бум хурандаа та арав хоногийн дотор чих тавьж байгаарай ! Таныг шоронгоос суллахыг бодно оо! Гээд явснаас хойш тав хоноод суллагдсан байна.
Бvрхэг Дэндэв заан Булган аймгийн Сайхан сумын нутаг аж тєрж суугаад 1958 онд 69 настайдаа єєд болжээ.

Хоёр.”Жаал” Дэндэв заан 1890 оны орчим тєрсєн. Хужирбулангийн харуулд хуяг, цэргийн алба хаахаар Дайчин вангийн хошуунаас дайчлагдан очиж байсан. Богд хаант монгол улсын vед Єрмєгтийн єртєєнд алба залгуулж байжээ. “Жаал” Дэндэв их зоримог барилддаг. Багагvй бяртай бєх байв. Дэндэв нас гvйцсэн гvvг хонь шиг унаган тєхєєрєєд бvхлээр нь тэргэн дээр єргєєд тавьчихаж байсан гэдэг. “Жаал” Дэндэв 1912 оны Уул тайлгад 3 давж, мєн оны Даншигт 1032 бєх барилдахад 3 даваад Тvшээт хан аймгийн Эрдэнэ вангийн Шагдарт унажээ.
1914 оны Уул тайлгад 3-т Тvшээт хаын Дэмиддагва зааныг, 4-т Эрдэнэ вангийн Даваасvрэн, 5-д эх дагинын Уламбаяр арсланг, 6-д Дээрх шавийн Дагва арсланг давж, 7-ийн даваанд Луу гvний Г.Вандан заанд унажээ.
Ийнхvv заан цолтой болсон “Жаал” Дэндэв 1915 онд 2, 1917, 1920 онд 3, 1918 онд 4 давсан ажээ. Арван зургадугаар жарны тємєр мичин жилийн сvvлээр Єрмєгтийн єртєєнд “Жаал” Дэндэв заан эхнэр Уртнасан, дvv Базар гэлэн гээд нутгийн хэдэн хvний хамт єртєє хийж Шанд дов, Дэрст булангийн єртєє рvv улаа нэхдэг байв. Харийн зандалчид монгол орноор холхилдсон тvгшvvрт энэ vед Дэндэв зааныг хоёр Гамингийн улаа нэхээд явсан хойгуур буу жадтай хэдэн гамин Єрмєгтийн єртєєн дээр ирж Базар ламыг гадаа шонгоос хvлж Дэндэвийн бяцхан хvvг гэрээс хєєж гаргасан байна. Тэгээд эхнэр Уртнасанг нь хvчирхийлэн доромжилж дараа нь буудан хєнєєжээ. Зэрлэг дайснаас vнхэлцгээ хагартал айсан жаал хvv гадаа чарласаар хєлдєж vхсэн аж..
Базар нєгєє єртєєнєєс бас буу сэлэмтэй хоёр гамин даргын улааг нэхсээр єєрийн єртєєн дээр ирж Базар дvvгээсээ болсон явдлыг сонсон зэвхий гамингийн зэрлэг яргаллыг жигшин дагуулж ирсэн хоёр гаминг яах ийхийн зуургvй цохиж алаад тэдний буу сумыг авч дvvгээ суллан авгай, хvvхдийнхээ єшєєг авахаар дэрэгдэх ууландаа гарчээ.
Гамингууд ч хоёр даргыгаа Дэндэвт нухуулсныг мэдээд єртєєн дээр шулганалдан ирж, хvн амьтныг зодож, гэр барааг нэгжин бусниулж.
-Дэндэвийгээ олж єг! Гэж тамласаар єглєє болгомогц уулын энгэрийн ургаа том хаднуудын хавиас:
-Муусайн гамингууд хvрээд ир! Бvгдийг чинь хашраагаад єгье- Би Дэндэв байна! Гэж хад цууриатуулан хашгирахад гамингууд ч буугаа шvvрэн ухасхийцгээжээ. Дэндэв ч хад чулуу дамжин цааш гvйхэд гамингууд, уул єгсєн хєєцгєєв.
Удалгvй тулалдаан эхэлж заан Дэндэвийн буудах тоолонд гамингууд “тонилон” мэргэн сумнаас мэгдэн айсан хоёр гаминг эргэж зугтахад дарга нь бололтой эр
-Буцаад! Гэж байгаа бололтой муухай орлисноо хоёуланг буудан унагаад бусдыгаа удирдан уул єєд єгсvvлэв. Буун дуу пижигнэсээр нилээд хугацаа єнгєрєв.
Гамингууд тарж тойрсоор ганц дайчин Дэндэв зааныг бvслэн авлаа. Дайсны нэг дарга суманд оногдон vхэдхийн унав. Дэндэвийн сум дууслаа бололтой чимээ тасрав. Гамингууд ч хашгиралдан дайрлаа. Гэнэт Дэндэвийн буу тасхийн хэд хэдэн гаминг цааш харуулаад ёстой сумгvй болжээ.
Дайснууд улангасан дайрахад Дэнздэв зааны бууныхаа амнаас бариад тулж ирснийг нь тархийг хага цохин унагасаар … Гамингууд Дэндэвийг амьдаар барьж дийлэхгvйгээ мэдээд тал талаас нь буудаж эхлэв. Хvнд шарх авсан Дэндэв заан жадтай буугаа тулж єндийгєєд нэг гаминг бахь шиг том гараар багалзуурдан дарж унав. Єєрсдийнхнєєсєє єдий тєдий хvнээ алуулсан гамингууд єшрєхдєє Дэндэв зааны цогцсыг сэлэм жадаар сийчин, нvдийг нь ухах зэргээр балмад хэрцгийгээр аашилсныг гамингуудыг явсны дараа очиж vзсэн єртєєнийхєн болоод ойр хавийн монгол ах дvvс зvрх шимшрэн харуусаж эрэлхэг зоригт дайчин Дэндэв зааны шарилыг нутаглуулсан гэдэг.

Гурав.”Хєнхєр” Дэндэв 1895 оны vед тєрсєн. Биеэр багавтар ч цэрвvv барилдаж, хурд ихтэй, уран мэх хийдэг бєх байжээ.
Мєн л Сэлэнгийн Зэлтэр нутаг Хужиртын харуулд алба хааж байв.
1919 оны Уул тайлгад 136 бєх барилдахад 3-т Цэцэн вангийн Цэвээн-Очир зааныг давж, 5-д Луу гvний Г.Вандан заанд унажээ. 1920 оны Уул тайлгад 3-т Сэцэн ханы Алтангэрэлийг, 4-т Чин вангийн Сэрээнэн зааныг, 5-д Эх дагинын Самдан арсланг, 6-д Их шавийн Шарав зааныг давж заан цол хvртээд 7-гийн даваанд мєн Г.Ванданд унажээ.
1921 оны Уул тайлгад 3 давж,
1923 оны Уул тайлгад 3-т Их шавийн Донойг, 4-т Дайчин жонон вангийн Лувсандамбаа начинг, 5-д Сайн ноён хан аймгийн Цэцэн вангийн Аюурзана начинг давж шєвгєрєєд 6-гийн даваанзд бас л Г.Ванданд унасан байх юм.
“Хєнхєр” Дэндэв заан хожим “Залууд миний хєл адуу шиг начигнаж… энэ муу хоёр маяргаар чинь халхын олон сайн эрчvvдийг євдєг шороодуулж явлаа” гэж ярьдаг байсныг vзэхэд лавтайяа дархан дэгээ, хавираатай бєх байсан бололтой.
“Хєнхєр” Дэндэв заан амьдралынхаа сvvлчийн жилvvдэд нийслэл хотын ойролцоо Партизаны САА-д нутаглаж байжээ.
Дайчин вангийн гурван Дэндэв зааны тухай товч єгvvлэхэд яах аргагvй л нэг нутгийн ижил нэртэй, адил цолтой гурван бєхийн дvр сэтгэл эзэмдэн мєхєс намайг vзэг цаас нийлvvлэхэд хvргэж хєглєсєн минь энээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.06 4:37 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Deer bichsen "burheg" Dendev zaanii talaar bas neg khuuch bn. Deer tavisan nyamsuren geed aimgiin arslan akhmad bukhiin khuuch. Ene "burheg" Dendev zaan gej argagui l undur khun baij ee.

----------------------------

Өмнө нь надтай энгүүн хуучилсан а/а П.Нямсүрэн гуайтай би дахин хуучлахаар шийдсэн юм. Нямсүрэн гуай их сайхан ойтой, угийн баялагтай хүн байна.

-Би Сайхан сумын хүн. Ах дүү хоёр аварга, даншгийн заан Дэндэв, Жамъяндорж арслан, Жанчивдорж заан гээд байгаа. Дээр үеийн бөхчүүдтэй уулзаж байсан. Манай нутгийнхан даншгийн заан бүрхэг Дэндэв гуайг “гэлэн” гуай л гэдэг. Их том хүн байсан даа. Одоо том нь Оргилболд. Гэлэн гуай Оргилболдоос том. Хилэн малгай өмсч явдаг. Бага таван ханатай гэрийн хоймор завилаад суухад малгайны нь орой унинд тулах тул бөхийж суудаг хүн байсан. Ер нь Гэлэн гуайд 14 м даалимба дээл хүрдэг, ямар ч морь унасан даага мэт харагдана. 1959 онд бурхан болсон шиг санагдана. Их хоржин яриатай, хүүхэдтэй их тоглоно, хүүхэд их өхөөрдөнө. Манайд нэг ирээд “Өтлөөд хоёр нүд ч порпаал, хоёр хөл ч порпаал” гээд л амьтан инээлгэж байсан. Их сайхан яриатай, их дөлгөөн, хүнийг их хүндэлдэг, бөх хүний ёс жудаг, намба төрхийг бүрэн шингзэсэн хүн байсан. 1989 онд радиогийн сурвалжлагч я/н Мягмарсүрэн ярилцлага авч байсан. Тэгээд хүмүүс Гэлэн гуайг Оргилболдоос хаа хаагуураа том байсан гэж ярьцгааж байсан. Ер нь тэр үеийн бөхийн байдлыг одоогийнхтой жишиж хэлье. 1976 онд Түвдэндорж аварга 60 насны ойгоо тэмдэглэсэн. Аварга СТО-нд болсон барилдаанд барилдаагүй зүгээр дэвж гарсан. Тэр үед Баянмөнхөөс аварга хаагуур хаагуураа илүү л харагдаж байсан.
-Улсын заан Мандаа гэж хүн байсан. Залуугаараа барилдахаа больсон, морь их уядаг хүн байлаа. Ж.Болдбаатар, Ө.Мяхлай нарын номонд Буджавын Самбуу гэдэг хүнээс сонссон тухайгаа бичсэн бий. Тэр Самбуугийн авгай Даваа нь Мандаа зааны ганц охин юм. Мандаа гуай их сайхан жудагтай хүн байсан. Дүү нь Амгаа занги гэж сайхан бяртай хүн байлаа. Настай, ахмад цолтой бөхтэй их эелдэг харьцдаг, Мандаа гуайн очсон найр их хөгжөөнтэй сайхан болдог байсан.
-Мөн улсын заан Хүрэл Шарав гэж лам хүн байв. Бүх юм хориотой байхад нууцаар сан тавьдаг, хүнд их сайхан сургамж хэлдэг хүн байв. Намайг барилдах санаатай явахад бөх хүний сахих ёсны олон зүйлийг зааж, хэлж өгч байсан. Ер нь ахмад нь бөхчүүлийн эрхэмлэх ёс зүйг залуустаа хэлж сургаж үлдээдэг жаягтай байж л дээ. Одоо ч манай ахмад бөхчүүд залуу бөхчүүлдээ тэгж хэлдэг байх гэж боддог юм. Харж байхад Сосорбарам арслан их зөв, сайхан зүйл ярьж байгаа харагдах юм. Хүрэл Шарав гуай ганц өргөмөл хүүтэй. Харин өөрийг нь Намхай аваргын хүүхэд гэдэг байсан. Өөрөөс нь асуухад “би магадгүй гэж боддог шүү” гэж байсан. Хоёр аваргын удмын өндөр Бямба гэж хүн манай Угалзын голд байсан. Их бяртай, том хүн байсан. Ийш тийшээ явж барилддаггүй байв. Архангайн Хайрханы аат Лувсанжамц, суугаа Содов гуай хоёр 1943 онд улсад түрүүлж, үзүүрлэсэн. Тэр жил сумдууд наадмаа улсын наадмаас хойш хийсэн. Сайхан сумын наадамд тэр хоёр ирж барилдсан. Онь даваанд Бямба гуай Содов гуайг суугаад өргөхөд нь дайрч хаяад, хоёрын даваанд Лувсанжамц гуайг дүүгүүрдэж хаясан. Мөн Хайрхан сумын далбан Түдэв гуай гэж у/н хүнд амлуулж унасан. Сүүлд нь Лувсанжамц гуай, Содов гуай хоёр “Сайханы нэг түлээний хар юманд уначихлаа” гэсэн гэдэг. Угалзын өвөрт манайхан байхад цагаан сарын морьдоо барьж авдаг. Намсрай гэлэнгийн айхтар зүтгэдэг хар халтар морийг хүрэн азаргаараа уургалсан. Нуранги хайргатай газрын уруу хоёр үүдэн хоймор чирэгдээд тогтоосон. Хүмүүс “тавьчихгүй яагаав” гэхэд “Хүндэд нэмэр байхгүй юу” гэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл азаргаа хоёр хөлөөрөө хавчаад азаргаа чирж, морио тогтоосон хэрэг юм. Их бяртай хүний л ажил даа.
-Мөн манай нутагт барилдаагүй ч бяртай хүн их байсан. Аюурзана гэдэг хүний малыг нь малладаг айлын хашаанд нь нэг гүү үхчихсэн байж. Эзэн нь гаргаарай гэж. Аюурзана бусад ажлаа хийгээд завдаагүй байтал нөгөө хүн загнасан байна. Гэтэл Аюурзана нөгөө гүүг өрөөлдөж хоёр хөлнөөс нь бариад дүүгүүрдээд хашаа, хашааны цаана байсан морин дээгүүр нь давуулаад шидчихсэн гадэг. Ийм л бяртай хүн байж. Энэ Аюурзана бол Бухан хүү Моломжамц зааны аав болох хүн. Ийм бяртай хүн сайхан агаартай, устай, сүү цагаан идээ их хэрэглэдэг газар л төрөөд байж уу гзж боддог юм. Манай Сайханд төрсөн энэ мэт бяртай эрчүүд, бөхчүүд чинь Орхоны сав, хоёр талаараа уултай, ойтой газраас л төрсөн байдаг. Хөвсгөлийн Уйлганы гол мөн ялгаагүй. Ер нь сайн бөх, хурдан морь орчноосоо их хамааралтай юм. Дээр үеийн бөхчүүл чинь голдуу лам нар байжээ. Тийм болохоор сайн сайн бөхчүүдийн үр удам үлдээгүй, байгаа нь тодорхойгүй байна. Одоо бол сайхан цаг. Бөхчүүд хань ижлээ сонгох, үр удмаа үлдээхдээ их ухаалаг хандах хэрэгтэй юм. Дээр үед бол оюуны тал, бяртай талыг нь бодож бүр багаас нь сүй тавьж байсан байна. Энэ бол их ухаалаг сайн зүйл байна. Гэвч сүй тавих нь баяд, ноёдод их, жирийн ардад бага байсан байх. Бөхчүүд жирийн ард хүн тул тэр бүр үр хүүхэддээ сүй тавиад байж чадаагүй юм шиг санагддаг. Манай Цэрэн цэрэгт явахаасаа өмнө Баян-Агтад түрүүлсэн, Б.Санжаа / жижиг/ Сайхан сумандаа дөрөвт үлдээд би аймагт дөрөвт үлдсэн юм. Бид гуравнэг дорынх учраас нийлээд Дэлгэрийн Содном зааны дүү Пүрэвдоржийнд Шинэ усны хуурай шандад байхад нь очлоо. Эднийд ирэх замдаа у/н Чой гуайнд орж 3 литр ордог аягаар нь 3, 3 айраг уучихаад очсон. Тэгээд Пүрэвдорж гуайнд хоносон. Маргааш нь Нямжамц гуайнд очоод дайлуулж байтал суугаа Содов гуай хөлгүй, таягтай ирлээ. Хашааны шургааг шиг л том таягтай. Тэгээд Содов гуай, Пүрэвдорж гуай хоёр хэн нь их уух нь вэ гээд халз уулаа. Хоёулаа “30 жил” гэсэн шаазангаар 4, 4 уугаад Пүрэвдорж нь 5 дахиа уугаад, Содов гуай нь бараагүй. “За Пүрэвдоржоо би чамд шогнойлоо” гээд инээж байсан. Пүрэвдорж гуай бол улсад нэг 4 даваад Моломжамц гуайд унасан л хүн. Бөхчүүд ийм л сайхан улс шүү дээ. Одоо зарим бөхчүүд баяр цэнгээний газар ороод таагүй байдал гаргачихдаг тал байна. Ингэж л болохгүй, идсэн, уусандаа эзэн болох хэрэгтэй, бөх хүн гэдэг цаг хором тутам, алхам тутамдаа бодож, хүнийг хүндэлж явах хэрэгтэй юм. Саяхан болсон өндөр чансаатай бөхчүүдийн барилдаан маш зөв, маш сайхан ажил шүү, хүмүүс их дэмжиж байна. Ер нь манай МҮБХ, түүний удирдлага монгол бөхийн төлөө их юм хийсэн улс гэж боддог. Түмэн үнэлээд байгаа, төр
харин яагаад байна. Дээхэн үед 50-60-аад оны үед 10 минутанд л барилддаг байсан байх шүү. Удах нь 1961 оноос хойших асуудал,
шуудагддаг болгон эхэлсэнтэй холбоотой юм. Бөх хүнд хэд хэдэн онцлог байдаг. Хүч дагаж ухаан, ухаан дагаж самбаа сийрэгжин, гүйлгээ
мэдрэмж гардаг. А.Сүхбат бол маш бага хугацаанд сэтгэдэг бөх, Бээжин аварга байна. Бөх хүн их уран байдаг. Цэрэн аварга зодог их гоё хийнэ, юм юм хийнэ. Бас у/н Г.Ганхүү мөнгөөр юм хийж байна. А.Сугиа гэж их уран хүн байна. Бөх хүнд цэцэн цэлмэг үг яриа, цээл хоолой бий. Дуулдаггүй бөх ховор. Дэгээ Гончиг гуай, хужаа Чүлтэмсүрэн арслан хоёрын дуулсан дуу радиогоор явдаг. Бас хулгар Дамдиндорж заан их сайхан дуулдаг хүн. Одоо ч сайхан дуулдаг бөхчүүд их байна. Бүр урлагийн хэмжээнд дуулцгааж байна.
Цэрэн /цэрэгт яваагүй байхдаа Булганаас Сайхан руу үхэр тэргээр жин тээж яваад зам товчлон Дүнхэнээр явж байгаад үхэр нь хөл алдаад тэрэг нь онхолдсон гэдэг. Тэгээд Цэрэн газрын өөд үхэр ачаатай тэргээ өргөөд босгосон гэж ярьдаг. 20 хүрээгүй үедээ шүү дээ, үүнийг хүмүүс нэг их ярьдаггүй. Мөн манай Жамъяндорж арслангийн хөгтэй юм ч их бий. Нэг удаа Жамъяндорж, Хавчиг Чүлтэм бид хэд 5 л бидонд айраг хийгээд Жамъяндорж барьж яваад оосор нь тасраад унахад мэдэлгүй оччихоод “Хүүе бидон нь хаана байна” гэж байсан. Түүний гарт л юм мэдрэгдээгүй л байна аа даа. Манай хүн бас сайн тоглоомч хүн. Нэг удаа оноо татаж байгаад шатах болоход илүү гарсан модоо мөрөн дээгүүрээ давуулж хаяхдаа тоглож буй хүндээ мэдэгдэлгүй, тэгээд хожсон гэдэг. Ийм л овсгоотой, сэргэлэн, ухаалаг байгаа хэрэг. Богино хурацаанд ухааны гүйлгээ/сэлгээ гэдэг ийм л юм.
Бадам Заан Тэшигийн ч мундаг бяртай бөх. Даваа өөд мотоциколтой хүн хоёр талд нь гишгээд яваад байсан байх юм гэнэ. Тэгснээ мотоциколийн мөр алга болоод нэг том гуталтай хүний мөр гараад явчихсан байх юм гэнэ. Хүмүүс даваан дээр гартал цааш нь буухдаа мотоциклийн мөр гараад явчихсан байж. Гэтэл тэр нь Бадам заан “ява” мотоциклоо өөд явахгүй болохоор нь үүрч даваан дээр гараад унаад явсан байсан хэрэг байж. Мотоцикль 200-аад кг байх шүү дээ, ийм л бяртай бөх байсан даа. Бас Бадам маань маш уран. Хамгийн бөх бат, сайхан эмээлийг Бадам л хийдэг байлаа шүү дээ. Түүний хийсэн эмээл наалтаараа сална гэж байхгүй. Манай Гомбосүрэн начинд олон сайхан эмээл бий, бүгд л Бадам хийсэн эмээл. Жолооч байлаа. Модонд явахад их амар гэж мод ачигч нар ярьдаг байсан. Даахгүй том модыг нь Бадам аваад аччихдаг. Хийтэй дугуйгаа өрөөсөн гараараа л аваад шидчихдэг байв, шүү дээ…

Тэмдэглэсэн:Д.Данзан


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.23.06 12:11 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Dec.30.05 4:39 pm
Posts: 11
Location: everywhere
hi, zunduu goe medeelel avlaa. Mongol ulsin dalai avarga Svkhbat-n talaar dahiad medeelel taviach, bi ter hvnig boh hvniih ni huvid hvndelj hairlaj yavdag yum l daa, bas ter hvntei yak holboo barih ve, ahiad ter hun ard olnihoo omno zvleg nogoon devjeenee garahgui geheer haramsmaar yumaa... Ter hvntei holboo barij setgeliin dem ugmuur bna :wd:

_________________
aloetei ain


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.01.06 6:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 11:06 am
Posts: 564
Location: International Rotary club R
Sonirholtoi yum aa . Hadaa avragiin odriin temdeglel buur ch sonirholtoi gehdee hun zaaval shorond orj uhaarah hereggui gedgiig zaluus maani oilgoh heregtei bhaaaaaaaaaaa

_________________
All I have


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.01.06 6:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 11:06 am
Posts: 564
Location: International Rotary club R
Sonirholtoi yum aa.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.06 4:21 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Манай бөхчүүдийн авьяас
2006.11.14 Бөх

Улсын арслан, зохиолч, Мядагийн Мөнгөн

Хэдэн жилийн өмнө нийслэл хотын кино танхимуудад “Хэлтгий заяа” кино гарч нэг л хэсэгтээ “Бөхийн сэдэвтэй уг киноны зохиолыг Мөнгөн арслан бичсэн гэнэ” гэлцэн шуугисан. Шинэ киноны бас нэг онцлог нь гол ба туслах дүрүүдэд бөхчүүд тоглосон явдал. Түүнээс хойш Мядагийн Мөнгөн гэсэн зохиогчтой хэд хэдэн ном уншигчдын гарт хүрч, хүчит арслан зохиолч болов. МЗЭ-ийн батлах гардах үед Монголын утга зохиолын аваргууд түүнд баяр хүргэхдээ “Давуулж гуяддаг мэхний эзэн давтагдашгүй бүтээлтэй зохиолч болж, бидний эгнээг өргөтгөлөө. Улсын цолтой зохиолч одоогоор ганц Та боллоо” хэмээн хүндэтгэн хүлээн авсан билээ. “Намайг давж явсан сайхан бөхчүүд” 1993 “Миний барилдаан” 1994, “Хүчит арслангуудын мяндсан зодогноос” 1998, “Зүүдний мөнгөн ертөнц” 2000, “Бөх” хүний барил тал бурхнаас заяатай” 2001, “Бөхдөө сөгдөж бичмүй” 2002, “Ерэн есөн шилмэл бөхийн дархан мэх” 2003, “Хэлтгий заяа” тууж 2004, “Үндэсний бөхийн голлох 25 мэхний дэлгэрэнгүй тайлбар толь” 2005 он зэрэг арваад ном туурвижээ. Сонинуудад 350-иад хууч, мэдээ бичиж нийтлүүлжээ. Бөхчүүд дотроо бичгийн авъяастан арслангийхаа олон номын биш ганц “Зүүдний мөнгөн ертөнц” номноос нь эрхэм уншигчиддаа толилуулан авъяасын царааг нь таниулму.

Бөх төрүүлэх охин байна

Дархан аварга Дамдзин гуайг хөдөөгүүр зочлоход нутгийн айлууд, бөхөө дээдэлдэг монгол хүний ёсоор гэрийн эзэн алдарт аваргад идээнийхээ дээжийг барьж аварга нэлээн халамцангаа хөлд орж явсан хүүхдийг нь өвөр дээрээ авч өхөөрдсөнөө “ёстой сайн эр, бөх болох хүүхэд байна” гэхэд, гэрийн эзэн ихэд сандарч “аваргаа наадах чинь охин хүүхэд шүү дээ” гэвэл:
-Тэгвэл ёстой сайн бөх төрүүлэх охин байна даа гэж эвтэйхэн мултарчээ.

Та аварга хүн байж айлын хэцээр

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

Томчуулд томров

1997 оны цагаан сарын битүүний барилдаан хөл хөдөлгөөн ихтэй үзэгчдээр дүүрэн, зочдын гол суудалд Монгол улсын хуучин, шинэ Ерөнхийлөгчид, УИХ-ын дарга нар суудлаа эзэлсэн байлаа. Гэтэл дархан аварга Д.Дамдин гуай эрхэм дарга нарыг суудлаас нь босгож, гар барилан нэлээн сандаргаж хамгаалалтын залуусыг хүнд байдалд оруулав бололтой. Тэд нар аваргыг яаж ч чадахгүй “аварга дэвжээн дээрээ ёстой томовч чадлаа даа” гэлцсэн гэдэг.

Д.Дамдинг дор нь пурхийлгэнэ

Улсын арслан У.Мижиддорж, Д.Дамдин аваргад улсын наадамд олон унаад гаршчихсан бөх гэдэг. Улсын засуул Ш.Лүгдэв агсны хуучилснаар “Дамдин аварга нэлээ харимагдуу болсон хойноо 1974 онд 53 жилийн ойгоор 6-гийн даваанд арслан У.Мижээгээ амлаад орхиж дээ”. Улсын арслан, Ш.Лүгдэв авгайгаар засуулаад дэвж байхдаа “Би энэ муу Дамдинг хаяна, олон жил ч уналаа, хаячихаад цээжин дээр нь нидрээд шороо пурхийлгэнэ. Одоо нэг хаях цаг ирлээ, та миний шуудаг, элэг бүсийг хуруу байтугай хумс ч орохооргүй чангалаад орхиорой, дор нь пурхийлгэчихээд тугаа тойръё” гээд данхалзаж байна гэнэ. Ш.Лүгдэв авгай бодохдоо олон жил нухлуулсан юм даа. Одоо ээлж нь ирж гэж сэтгэл өег бодож зогсчээ. Гэтэл аварга ид үеийн шигээ нөгөө аваргыг дор нь пурхийлгэнэ гэсэн арсланг хоромхон давжээ. Тэгж пурхийхээ мэдсэн юм бол урьд нь тэгж сүр бадруулаад яанаа. Бөх бөхөө гаршуулна гэдэг энэ байх даа гэж хуучилсан сан.

Баруун хөлийн “хаан”

Энэхүү тэмдэглэлийг тэрлэгч миний бие Д.Дамдин аваргатай 1995 оны 3-р сарын 26-ны ням гаригт гэртээ хэдэн хором хуучилснаа цааснаа буулгахуйд:
-Та Мижээ арсланг наадамд олон жил хаяж дээ?
-Тийм ээ, найм, ес гэдэг байх.
-Энэ Мижээ чинь одоогийнх шиг ийм хорчгор хөх өвгөн байгаагүй юмаа. Арал бяр ихтэй, гоолиг биетэй баруун хөлөө өгдөг аймаар “амьтан” байсан даа.
-Танд дэгээгээ хийж чаддаггүй байсан гэлүү?
-Би орохдоо хоёр өвдгөө хавчиж ороод суга татаад өргөчихдөг байсан юм гэж билээ. Мижиддорж ер нь “хөөний” хүн шүү дээ. Нэг удаа надтай барилдах гэж гарч ирэхдээ “Дамдин гэж бөөн аюул” гэж дуу алдаж билээ. Их сонин сэтгэл зүйтэй алиа хошин хүн шүү. Надад хэд унаагүй бол бас турүүлчих боломжтой л байсан бөх өө гэсэн юм.

Өнгөтэй орж ирээд гарахдаа харин

Баянгол ресторанд 1998 оны 12-р сарын 24-ндулсын, арслан Д.Мөнх-Эрдэнийн гавъяат тамирчны цайллага болоход Д.Дамдин аварга гэр бүлийн хүнтэйгээ орж ирэхүйд улсын арслан Б.Ганбаатар тосон очиж мэндлээд: Аварга өнгөтэй орж ирээд, харин гарахдаа өнгөө алдчих юм гэж байв. Үүний урьд Д.Дамдин аварга Б.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн баатрын цайллаган дээр нэлээн больчихсон хүнээр сугадуулчихсан гарч байсан юм л даа. Ер нь бөхчүүд барилддаг болоод ихэд гүйлгүү, цэцэн цэлмэг үгтэй хүмүүс л дээ.

Монгол Улсын дархан аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат

Манайх 1959 онд Увс аймгаас Улаанбаатарт шилжих ирэхүй би долоон настай бор банди байж. Тэр үед Санхүү эдийн засгийн техникумд (СЭЗТ) ах Ц.Моломыг захирал байхад Ж.Мөнхбат гуай оюутан нь болчихсон техникумуудын хоорондох аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан хагас, сайн өдрөөр байнга зохиогдож, би түүнийг тасралтгүй үзсээр тухайн үед СЭЗТ-аас жижгэвтэр биетэй, буржгар толгойтой, цагаан залуу ид шуугиулж “нохой мордох” мэхээр голлон давж байсан нь одоогийн энэ аварга Ж.Мөнхбат гуай байсан юм билээ. Дээрх барилдааныг тасралтгүй үздэг байсан нь намайг бөх болох урам зоригийг нэмж өгсөн юм шиг бодогддог.
Тэрбээр манайхаар тогтмол орж гаран, цай унд ууж, заримдаа хонь муулж өгөх, өвлийн идэшний тэмээ төхөөрч бидэнд их тусалж байсны зэрэгцээ монгол дээл голдуу өмссөн, энгэр заам нь задгайдуу явдаг билэг танхайдуу явдаг нэг гэсэн сэн. 1969, 1970 он байхааЖ.Мөнхбатаваргыг аарцагандаа гэмтэл аваад байхад нь гэмтлийн эмнэлэгт эргэж очиход, аваргын хоёр хөл дээшээ сойлгоостойг хараад миний нүдэнд нулимс цийлэгнэхэд аварга:
-”Мөнгөн минь Увсын бөхчүүдээс хамгийн түрүүн чи эргэж ирлээ” хэмээн ихэд баярлаж байсан нь сэтгэлд тод үлджээ. Он цагийн уртад аваргатайгаа барилдаж, арга мэхнээс нь суралцаж, санал зөвлөлгөөнийг нь сонсож явлаа. Нэгэн бахархалтай зүйл бол 1993 онд миний зохиолоор Монголын уран сайхны “Хэлтгий заяа” кинонд Ж.Мөнхбат аварга Хошуу ноён Мянганы дүрийг чадварлаг гаргасан авъяаслаг кино жүжигчин, аварга бөх л дөө. Ингээд бодохоор би аваргынхаа торгон мяндсан зодогноос нь атгалцаж, кино “натурт” хамт жүжиглэж явсан гэж бодохоор их азтай хүмүүнээ!!!

Хошуу ноёны мөрийг нутуулж байгаад…

Бид Мөнгөнморьт суманд 1993 онд “Хэлтгий заяа” киноны зураг авах гээд бөөн ажилтай байлаа даа. Гай газар доороос гэгчээр хошуу ноёны дүрд тоглосон дархан аварга Ж.Мөнхбат гуай нүхэнд унаж мөрөө гэмтээж Багануурын эмнэлэгт хүргэгдэж, тэндхийн эмч сувилагч нар татаж оруулах гэсэн боловч бүгдийг тийрээд ойртуулаагүй ба эмч нар арга ядахдаа наркозонд оруулж, мөрийг нь оруулж бидэнд илгээсэн билээ. Тийн хошуу ноёны дүрийг кино дэлгэцнээ амжилттай бүтээсэн дархан аварга буюу.

Аларга хоёр хатныхаа дунд үнэхээр жижгэрдэгсэн…

“Дөрвөн уулсын дунд нь ч түрүүлнэ, ард нь ч түрүүлнэ гэж аархдаг ногоон зүлэг дэвжээний хаан дархан аварга маань найруулагчийн “мотор” гэсэн дуунаар хоёр хатныхаа дунд хэлэх үгээ будилан биеэ барьж үнэхээр жижгэрч байсан даа. Ядаж бид нар киноны 14 хоногийн дамжаа хийгээд орсон бол голчийг нь олоод явахсан гэх. Бөхийн ертөнц, киноны ертөнц хоёр газар тэнгэр шиг ялгаатай юм билээ.

Гудамж нарийсаад

Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

Хоёр гар чинь мод болчихоо биз дээ

1978 онд 57 жилийн ойгоор дархан аварга Ж.Мөнхбат гуай намайг долоогийн даваанд амлаж барилдахдаа “За дүү хүү хоёр гар чинь мод болчихоо биз дээ” гэхэд нь “Аварга минь, юу гэж мод болох вэ? гэж хэлээд тавьчихсан чинь юу болчихов гэмээр сүрдмээр болж ирж зүүн гарыг ганцхан татаж золгон шуудагдаад хутгахаар нь хөлөө хавчаад орхисон чинь угсруулж унагачихаад холоо гүйж билээ. Намайг хаячихаад баавартай нь аргагүй үсэрч дэвэн ирээдтахимаа авахдаа хоёр шууг минь атгаж үзчихээд “Чи үгүй гээ биз дээ. Ёстой мод болсон байна даа. Миний тооцоо зөв болжээ. Чи 3-ын даваанд Отгон дээр хоёр гар чинь “мод” болчихсон харагдаж билээ” гэв. Бөхчүүд бид гарын арван хуруу барьж болохгүй сарвайж шуу бадайрахыг мод болчихлоо гэж хэлж заншсан юм л даа. Үүнээс үзэхэд бөх барилдана гэж дан барилдахын нэр биш нэгийн даваанаас эхлээд ажиглалт тооцоо судалгаа, үүнээс ургуулан бодоход бөх болох мөн ч яагаа ч үгүй байна гэж өөрийгөө голж билээ.
Мах болчихсон дүр эсгээд шунуулж гуядуулаад

1980 онд 59 жилийн ойгоор дархан аварга Ж.Мөнхбат намайг нэг жил өнжүүлээд дахин наймын даваанд амлаж барилдсан ба долоогийн даваанд улсын заан Д.Мягмарыг амалж нэлээн удаан барилдаж байгаад солгой давхар ачих гэж урагш зүтгээд, эргээгээд бусгаад амархан давчихаж билээ. Би Мөөөө аваргад амлагдаад гарахын өмнө эмчилгээ хийлгэчихээд ирж явсан Д.Мягмар заанаа тосож уулзангуут, аварга ямар байна гэсэн чинь мах болчихсон санаснаа шууд хий гээд өнгөрөв. Энэ хооронд би засуулаасаа гараад шуудран очсон чинь, үнэхээр их ядарсан, элэг бүс нь сув сул, хөлс нь цувчихсан байхаар нь зориг орж хоёр шуу руу нь хүчтэй цохиод баруун золгоод, би энэ хооронд бодохдоо “За ингээд давуулаад гуядахад л гарцаагүй минийх боллоо. Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох хоёрын нэгтэй барилдаж аз байвал түрүүлнэ эз байвал удаална гэж бодоод шууд давуулаад гуядчихсан чинь их өндөрт хийрч унахаар явсан аварга чинь навтасхийн өөрийнхөө баруун хөлөөр миний баруун хөлийг өхийлдчихөөд тарвага даллаж байгаа хүн шиг гүйж ирээд тахимаа авахдаа “Мөнгөн минь , уучлаарай. Ах нь чиний энэ мэхний алдааг хоёр жил нууцалж хадгалж яваад сая нүдээ аниад хийчихлээ. Нуусан юм нутгаар тарна гэгчээр энэ боллоо” гээд хоёр гарын шуу атгаад тахимаа авсансан. Аварга ёстой тооцоолон бодох машин юм даа.

Ташаагаа цоортол хэвтэнэ

Ж.Мөнхбат аварга хэвтэр дутахаараа бөх хүн сайн барилдаж чадахгүй гээд ташаагаа цоортол хэвтэнэ шүү дээ. Ингэж хэвтэж чаддаг нь хэд байсан бол?

“Галзуу” явахад хөлөө өргөхөд

Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангүй өгүүлдэгсэн.

Малгай тэгшхэн барьж бай нутгийг нь харуулаад өгнө

Ид аархаж хамраа зангидаж явахдаа аварга наадах малгайгаа тэгшхэн барьж бай нутгийг нь харууламз гэдэг байжээ.

Энэ цэрэг чинь юу хийдэг билээ

Нилээд харимагдуу хойноо Ш.Лүгдэв гуайгаар засуулахаар гарсан Ж.Мөнхбат аварга Лүгдэв гуай, Энэ цэрэг чинь юу хийдэг билээ гэж халаглан асуудаг байжээ. Ш.Лүгдэв гуай байгалийн хууль гэж залуудаа тийм байсан аварга одоо ийм болчих гэж харамсан өгүүлдэгсэн.

Ж.Мөнхбат аваргыг салам зодно

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаяяихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм .талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.


Top
   
PostPosted: Jan.06.08 3:02 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Өвөг эцэг нь Хавчиг Эрээн гэдэг газар Богдын даншигт долоо давж байсан заан цолтой сайн бөхийн нэг байжээ. Түүний хүү Вандан маш хүч тэнхээтэй нэгэн байв. Тэр том том чулуу бас тэмээ өргөж байсан боловч барилдах дургүй байсан байна. Эхийн төрсөн дүү Лувсаншарав их хүчтэй хүн байсан гэж нутгийнхан ярьдаг бөгөөд хошуу болон долоон хошуу даншигт үзүүр түрүүнд олон удаа хүрч явсан заан цолтой бөх байжээ. Эцэг эхийн удамт бөх В.Дэндэв нь ялгасан гэгээний шавь одоогийн Завхан аймгийн Идэр суманд 1905 онд төржээ. Бага наснаасаа барилдах дуртай Дэндэв хүү 18 настай Архангай аймгийн наадамд зургаа давж Лундаа арсланд суйлуулан унаж үзүүрлэн аймгийн заан цол авчээ. 1923 оноос эхлэн аймаг, сумын наадамд нийт 20 гаруй удаа үзүүр түрүү авсан бөгөөд Завхан аймгийн наадамд 4 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэж байжээ. 1934 онд улсын наадам болохоос емнө аймгийн дарга дуудлаа гэсэн улаачийн бичиг аваад Идэр сумаас аймгийн төвд мориор иржээ. Аймгийн дарга түүнийг хүлээж аван “Та улсын наадамд очиж барилдана. Шуудангийн машин хоёр хоноод ирнэ түүгээр яв. Би Элдэв-Очир даргад захиа бичиж өгнө. Таныг угтаж авах юм гэж хэлэв. Мөнгөгүйгээс морио тавин төгрегөөр зараад зардал хийж , хотод Элдэв-Очирынд ирлээ. “За чи лам дээл хувцсаа солино оо хө. Дээлийнхээ хэмжээг өг” гэдэг юм байна. Авгай нь хэмжээ аван маргааш нь дээл хийж өмсүүлэхэд яг таарсан. Наадмын урд өдөр очиж бүртгүүлэхдээ “Аймгийн арслан” гэвэл “Чамд ямар нэг хоч гуншин байна уу” гэж байна. Тэгэхээр нь намайг “хулгар Дэндэв” гэдэг юм даа гэв. Намайг цолгүйтэй адил юм байна гэж ‘хэллээ гэхэд Элдэв-Очир “Өе тэр яахав. Хоол ундаа идэж сайхан амар” гэж байна. Маргааш нь наадмын талбайд очлоо. Тэр үед Яармагийн дэнжид наадам хийдэг байсан юм шүү дээ. Хоёр давчихлаа. Чи сайн барилдсан байна. Хоёр давна гэдэг чинь чамлах юм биш гэцгээж байв. Өөрөө ч дотроо боллоо гэж баярлаж байгаа. Тэгтэл гурвын даваанд ам авах юм болчихлоо. Босоо Самдан ам аваарай гэж байна. Би очоод чагнаж байлаа. Тэгтэл “Завханы хулгар Дэндэв хүүг хүртье” гэж байна. Самдан аварга цол дуудуулаад дэлж шаваад би ч яараад л бушуухан тавиад өгөөсэй гэж бодоод яарч байсан болохоор бушуухан очоод бариад авах гзтэл хойшоо ухарч байна. Хөөгөөд бариад авах гэтэл урдаас ухас гээд хав золгоод авлаа. Сугадаад тонгорчихсон чинь нэг урт цагаан юм дээгүүр даваад уналаа. Цаашаа дэвчихээд эргээд ирсэн чинь элэг бүсээ тайлчихсан зогсож байна. Сайн барилдаарай гэж тахимаа өгөхдөө тэвэрч үнсээд “чамайг одоо хаях хүн байхгүй” гэж хэллээ. Тэгтэл би гэдэг хүн дээгүүр харчихсан хүмүүс над дээр шаваад “хаанахын хэн, аль нутгийн хүү вэ” гээд л. Би ч яахав дээгүүр хараад хоёр ташаагаа тулчихсан нэг их том амьтан онгироод тэр чигээрээ явсаар улсын заан цолонд хүрлээ. Наймын даваанд Менгөнморьтын Чимэд арсланд унасан. Энэ 1934 он юм шүү дээ. 1935 онд дахин ирж барилдаад мөн долоо давсан. Чимэдтэй дахин таарч хаяж болмоор байсан боловч унасан юм аа. 1936 онд дахин ирж барилдан тав давсан. Үүнээс хойш очиж барилдах боломж гараагүй. Би Хэнтийн босоо Самдан, Завханы Сандуйжав заан, Арвайхээрийн Банди, Аюур арслан зэрэг бөхчүүдийг хаяж явсан даа гэж хуучилдаг сан.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.08 10:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
sanjka wrote:
Засагт хан аймаг Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу Хотгойдийн Шарнууд овогтон Шэндэнгийн хүү Ядам одоогийн Завхан аймаг Тэс сумын нутаг Дооно уулийн хярийн өвөлжөө гэдэг газар 1894 онд төржээ. Бага насаа Дооно уул, Хар усний гол, Тэсийн гол, Цагаан Усны ам, Ширгийн эрэг зэрэг үзэсгэлэнт уул устай сайхан нутагт аав ээжийн гар дээр өсөж хүмүүжин 7 нас хүрч тэр үёийн ёс заншлаар шашний ном үзхээр өөрийн нутгийн гандан хүрээнд шавилан суужээ. Энэ хүрээ Завханы Тэс сумаас зүүн тийшээ 18 км Тэсийн голийн урьд элстэй хошуунд байжээ. Энэ хүрээнд 10 гаруй жил шашний номонд суралцан маарамбийн дамжаа дүүргэжээ. Хэдэн жил болоод өөр амьдралд шилжин худалдачин Тангад Төвдийн будаанд 1 жил гаруй зарцлагдан явж, хөлс тооцох болсон чинь 1 хорин нэгэн маанийн эрх авчээ. Энэ бол тэр үёдээ өндөр хөлс юм бизээ. Ингээд дараа нь өөрөө бие даан аян жин тээж наймаа арилжаа хийхээр шийдэж атан тэмээнийн бурантаг атган алсийн замд гарчээ. Ингээд л Улиастай, Ховд, Сэлэнгэ, Алтанбулаг, Шивээ хиагт, Даа хүрээ, Цагаан нуур, Хатгал, Ханх монгол орон нутагтаа хэрэн хэсэн хэдэн жил аян жин тээж наймаа арилжаа хийж явсаар хойт зүг Орос Тува улс Самгалтай, Кизил, Тагнийн, өндөр даваануудаар даван аян жин тээж наймаа хийжээ. Мөн урьд зүг өмний шаргал говийг туулан Өвөр монгол, Хөх хот, Бээжин Төвдийн утай гүмбэн болон хөх шар мөрнийг гатлан явжээ. Ингэж явахад аян жинд яваагүй жил өнжсөн атан тэмээгээр нэг жил шахам явж ирж очдог байсан байна. Аян жин тээж наймаа арилжаа хийж аж амьдралаа тэтгэн явахдаа бас ч тоот бөхийн тоонд орж торгон зодог шуудагний эзэн нь болон овоо хошуу даншиг арван засгийн наадамд барилдан үндэсний бөхийн тулгат цол хүртэж байжээ. Мөн 1921 онд хувьсгалт цэргийн болон уул тайлгын наадамд 136 бөхийн тоонд орж бүх цэргийн жанжний нэр дээр гарч барилдан нэгийн даваанд Очирданзан арсланг хоёрын даваанд Түшээт ханы Мэргэн гүний Гомбо заанийг давж гурвийн даваанд Түшээт хан Дайчин вангийн Данзанравжаа арсланд унасан. Энд Сайн ноён ханы Луу гүний Вандан заан түрүүлж Самдан арслан үзүүрлсэн. 1922 оны наадамд нэг даваад унасан, мөн Луу гүний Вандан заан түрүүлж Их дагний бөх Бямбасан үзүүрлсэн. 1923 оны наадамд 136 бөх барилдаж Засагт хан Эрдэн дүүрэгч ван ноёны нэр дээр гарч барилдан нэгийн даваанд Дамдин заанийг хоёрт Түшээт ханы Да Дархан чин вангийн Даржаа начинг гуравт Түшээт ханы хөнхөр Дэндэв заанийг давж дөрөвт Цэцэн вангийн Дэндэв заанд унасан. Энд Луу гүний Вандан арслан түрүүлж Цэцэн ханы Самдан заан үзүүрлсэн. Ингээд л барилдаж байсан нь монгол бөхийн түүхэнд бичигдэн үлдсэн юм билээ. Аян жин тээж, наймаа арилжаа хийж бөх болон явсний дараагаар малчин болон амьдарч байгаад монгол улсад нэгдэлжих хөдөлгөөнөөр 1957 онд нэгдэлд элсэн орж, нэгдлийн мал маллаж төлөвлөгөөт үйлдвэрийн даалгавраа удаа дараалан давуулан биелүүлж баг сум аймаг улсад нэртэй малчин болон диплом одон медалиар шагнуулж байжээ. Тэрээр 1966 онд тэнгэрт халин бурханы оронд одсон юм..
Я Цэрэндорж

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.08 5:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
Saihan sedev baina shuu. Oidov guain tuhai unshaad bishirlee ldee. Saihan ch medeeleltei yum. Mongol ulsiin aldart buh Enkhee -iin tuhai bicheerei.

_________________
Strength for the weak


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.08 7:28 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: Dec.17.06 4:33 pm
Posts: 780
Гоё сэдэв байнаа. "Хүү төрвөл барилдуулна аа" гэдэг босоо заяатай ард түмний минь үндэсний спорт яах аргагүй монгол бөх билээ. Алдар цуугаа мандуулсан домог болсон бөхчүүдээр бахарханам буй заа.


Top
   
PostPosted: Jan.02.09 3:52 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.05.06 7:59 pm
Posts: 2420
Location: LOVE YOUR LIFE&LIVE IT
undesnii buhchuud maani ch saihan shuu! :hi:
bi mgl hunii huvid mun aaviin mine durtai zuil bsan bolhoor hairlaj hundelj yavdag :wd:

_________________
"DALAIN EREG DEER"


Top
   
PostPosted: Jan.02.09 10:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9951
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Цээжний яас нь бараг битүү тэгээд нутаглуулсан хойно нь цээжны хөндийн ясанд нь чоно үүрэлсэн гээд байдаг чинь хэн билээ :??:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.02.09 11:59 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
Galaa039 wrote:
Цээжний яас нь бараг битүү тэгээд нутаглуулсан хойно нь цээжны хөндийн ясанд нь чоно үүрэлсэн гээд байдаг чинь хэн билээ :??:

Тэр чинь бөх Жүгнээ гэдэг хүн байгаам.. Аймаар хүчтэй биерхүү байсан ч нилээн ядуу амьдралтай байснаасаа болоод элдэв бусын даншигуудад барилдаж чадаагүй гэсэн.. Ямар ч байсан нэг залуу даншигт үзүүрлэчээд буцаж явахад нь таараад тэрнийг хүүхэд шиг л хаяж байсан гэсэн.. Түүний тухай олон яриа байдийм дөө.. Баячууд дургүй хүргээд байхаар нь том чулуу өргөж худгийн ам таглаж байсан нтр гээ л.. Сүүлд нь тэр чулууг нь холдуулж чадахгүй манай хүнээс гуйж гувшиж байж холдуулж байсан гэсэн..

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Jan.02.09 11:24 pm 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6424
Location: ДЭЛХИЙ
Зүгээр нэг залуу даншигт түрүүлэхгүй ш дээ. Хэн гэдэг аваргa, арсланг хэзээ тэгж хүүхэд шиг хаяж байсан тухай тодруулж болох уу?

_________________
No to Racism!


Top
   
PostPosted: Jan.13.09 9:12 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.08.09 1:44 am
Posts: 387
Location: als hyazgaart
mongolchuud bohooroo huch chadlaaraa #1 shdee :col:


Top
   
PostPosted: Jan.13.09 9:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
21 wrote:
Зүгээр нэг залуу даншигт түрүүлэхгүй ш дээ. Хэн гэдэг аваргa, арсланг хэзээ тэгж хүүхэд шиг хаяж байсан тухай тодруулж болох уу?

Тэр үзүүрлэчээд буцаж явсан залуу нь ярихдаа би сайн хичээсэн бол даншигт түрүүлэх боломжтой байсан харин таныг бол ёстой барахгүйм байна гэж хэлж байсан гэсэн...
Жүгнээ нь манай нутгийн хүн байсан юм.. Тэрний тухай өгүүлэлүүд уул нь байдийм.. Дараа олуул тавьнаа..

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Jan.17.09 3:37 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Aug.30.07 1:00 pm
Posts: 1240
Location: Kingdom of Heaven
ERBRMN wrote:
Єндєр Майдарын хvv Жунай заан

Аймаг хошууны наадам болоход хуран цугларсан олон “Єндєр Майдарын хоёр хvv ирж vv?” хэмээн сураглана. Хуучин Сэцэн хан аймгийн Сvжигт бэйсийн хошуу, /Хэнтий айм-гийн Идэрмэг сум/ -ын нутагт тєрж єссєн. “Єндєр” Майдарын хvv Дашрэнцэн /Мєррэнцэн/, Жунай гэж ах дvv хоёр бєхийг ийнхvv сураглах нь зарим бєх жаалхан бэргэж хулчийсандаа, наадамчид бол тэдний урамтай сайхан барил-дааныг бахдан vзэж сонирхох гэснийх байлаа.

Дvvгээсээ зургаан насаар ах Даш-рэнцэн Уул овоо хошуу наадамд хэдэнтээ барилдаж Сэцэн ханы наадамд тvрvvлж бєх болох замдаа сэтгэл шу-лууд-сан vе байсан бол 1886 онд тєрсєн Жунай Хvрээгийн уул, Жаргалант, Бор хоолой, Нарийн хєндий, Данхын уул-саар адуу малтай хєє-цєлдєн ахыгаа да-ган ан гєрєє хийж айлын найр хэсэн ая дуугаа єргєж явсан нэгэн. М.Жунай vе тэнгий-хэн-тэй-гээ ноцолдон дээл хувц-саа урж єсєхдєє ах шигээ бєх болохыг мєрєєддєг байлаа. Тэгээд ч хориод наснаасаа нутгийнхаа Баян хvрээ Тvмэн-дэм-бэрэл уулын овоо тахилгын наадамд анх зодоглож бєхийн гараагаа эхэлсэн гэдэг. М.Жу-най vеийнхэн дотроо нэлээд нуруулаг, яггvй бяртай боло-хоор хав дєрвєлжин, цэрвvv ямар ч барьцнаас татаж ирээд дэгээ ороон унагачихдаг бол-жээ. Даншиг, арван засгийн наадамд хэдэнтээ явж барил-дан vзvvр, тvрvv булаал-дан арслан цол авчихсан ах Дашрэнцэнгээ дагаж очин тэр том наадамд барилдаж vзэх-сэн гэж хорхойсож байсан ч бараг 25 нас хvртэл дагуулж явсангvй. Дашрэнцэн арслан /Тэр vеийн цол/ ч дvvдээ хаанахын ямар цолтой хэн хэн гэдэг хvчтэнvvд даншиг, арван засгийн наадамд ирж барилд-даг тэдний барилдааны онцлог дархан мэхийн талаар сонир-хуулан ярьж, хоорондоо барил-дан бэлтгэл хийж vе vе ойрол-цоо байх “Байшинд”, “Халзан хатавч” зэрэг газарт очиж бє-хийн сойлгод оролцдог болов. Тэр vеэс л М.Жунай Сэцэн ханы болон ойр хавийн хошуу-дын наадамд “Дээгvvр” ба-рилд-даг болон улам чангарч “бєх болж єслєє”. Тэгээд Хэвт ёсны гурав дугаар оны зун буюу 1911 онд Халх дєрвєн аймаг, Шавь таван газар нийлж Очир дарь богд гэгээнтэн гавжийн дамжаа барьсан болон ээлжит Бат-Оршил єргєх даншигт наадамд Майдарын хvv Жунай ахтайгаа хамт барилдахаар Хvй долоон худгийн дэвжээнээ анх иржээ. Энэ даншигт Тv-шээт хан аймгийн Дайчин ван-гийн хошууны алдарт бєх Шагдарын Намхай /Сандаг-Очир/ аварга, ах Ш.Лувсан-жамбаа /Гомбо/ аваргатайгаа, Сэцэн хан аймгийн Боржигин цэцэн овгийн Х.Буянтогтох /Бат-Очир/ аваргууд, Сайн ноён хан аймгийн Их Монгол Х.Шарав--жамц /Галсанравжаа/ арслан /мєн vеийн цол/ Сэцэн ханы Хас /Хас-Очир/ арслан гээд олон мундаг бєх барилда-хаар ирснийг сонсоод хорин хэдэн настай Жунай сvрдэх шиг болоход ах нь бяр мэхээ хослуулан зоригтой барил-дахыг захиж, зєвлєж байлаа. Энэ наадамд барилдсан 1032 бєхийн тоонд орж зодоглосон Сэцэн ханы М.Жунай хоёр даваад гурвын даваанд Сэцэн хан аймгийн бєх Даваад унасан байна. Дараа жилийн уул тахилгын /Арван засаг/ болон даншиг наадамд Даш-рэн-цэн, Жунай хоёр ирэх замдаа ах нь дvvдээ “Энэ их наадамд алдар цолтой олон ч мундаг бєхчvvд барилдах байх. Чи ноднин ганц дэгээ-гээрээ гавиагvй шvv дээ! Тэгэх-лээр халз дэгээнээсээ гадна хааяа хийгээд сурчихсан хашиж цохих, хамж дайрах, халз суйлах зэрэг мэхнээсээ хийж байж л даваагаа ахиулна шvv дээ.” гэж сургамжилж хамт яваа бєхчvvдтэйгээ барил-дан бэлтгэл хийсээр иржээ. Ингээд олноо єргєгдс-ний хоёр дугаар оны /1912 он/ 6-р сард Богд хаан, Хайрхан, Хан хэнтий уулыг тайж хийсэн арван засгийн наадамд 1036 бєх барилдахад М.Жунай нэгийн даваанд дээрх шавийн Ламжав начинг, хоёрт Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошууны Гvрсэдийг, гуравт Сэцэн хан аймгийн Да вангийн Уламбаяр арсланг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Гомбодоог, тавд Тvшээт хан аймгийн Дайчин вангийн “Хавтгай” Даржаа начинг, зургаад Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны бєх дээрх шавийн Дамчаа арсланг, долоод Тvшээт хан аймгийн Дайчин вангийн “Бvрхэг” Дэн-дэв начинг /тэр vеийн цол/ давж “Улам нэмэх, єрнєн дэлгэрэх” заан цол хvртэж, наймын даваанд Сэцэн хан аймгийн С.Чvлтэм аваргад євдєг шо-роо-дон vзvvрлэсэн нь бєхчvv-дийн дунд Сэцэн ханы Мєр-рэнцэнгийн дvv М.Жунай заан гэж “Сайн бєх” гарлаа гэж яригдах болжээ. Мєн оны зун хийсэн “Сvvлчийн даншиг наа-дам”-д1032 бєх зодоглоход М.Жунай заан гурвын даваанд Сайн ноён хан аймгийн Дайчин бэйлийн хошууны Аюушийг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Санжааг, тавд Засагт хан аймгийн Цограашийг, зургаад Сайд да Тvшээт вангийн Самдан арсланг євдєг шороо-дуулан, долоогийн даваанд Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Чойнзон заанд унажээ. М.Жунай заан 1913 оны арван засгийн наа-дамд 1036 бєх барилдахад нэгийн даваанд Сайд Эрдэнэ дайчин чин вангийн Балжинг, хоёрт Тvшээт хан аймгийн Єлзийбаярыг, гуравт мєн аймгийн Самбууг, дєрєвт Сэцэн хан аймгийн Илдэн вангийн Сvхбаатарыг, тавд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандидын Гончиг начинг, зур-гаад Сэцэн хан аймгийн Цэнхэрийн голоор нутагтай Их шавийн Юндэндаржаа арсланг євдєг шороодуулан, долоогийн даваанд гоц мєргєж, наймын даваанд ах Даш-рэнцэн аваргыг орхин анхны тvрvvг авч алдар нэрээ улам єр-гєжээ. 1915 оны арван зас-гийн наадамд М.Жу-най заан нэгийн даваанд Аюу-шийг, хоёрт На-ваан-Чvл-тэ-мийг, гуравт Сайн ноён ханы Намхайг, дєрєвт Тvшээт хан аймгийн Бал-данг, тавд єє-рийн ах М.Даш-рэнцэнг, зургаад Сайн ноён хан аймгийн Лу гv-ний Г.Вандан зааныг /тэр vеийн цол/ давж долоогийн да-ваанд гоц мєр-гєн, наймын да-ваанд Тvшээт хан аймгийн “Мун-даг” хэмээх Ц.Лувсандаш арсланг євдєг шороодуулан арван засгийн наадамд хоёр дахь удаа-гаа тvрvvлэхдээ барилд-сан бєх болгоноо “Сурсан юмыг сураар боож болдоггvй” гэг-чээр дархан дэгээдэх мэ-хээ-рээ унагасан гэдэг. Тэр vеэс л тvvний дархан дэгээг М.Жунай зааны “Тємєр гох” гэцгээх болжээ. Yнэхээр ч М.Жунай зааны халзан дэгээнд орсон байхад давж гарахад хэцvv байсан гэдэг.Зааныг єєрийг нь ямарч байсан ураг-шаа унахгvй онцлогтой бєх гэцгээдэг байсан тухай яриа ч бий. 1916 оны арван засгийн наадамд М.Жунай заан нэгийн даваанд Одсор, хоёрт Сэцэн хан аймгийн Данзан-Ойдов заан, гуравт мєн аймгийн Лайханг давж, дєрвийн даваанд Сэцэн хан аймгийн цэцэн вангийн Уламбаяр арсланд унасан байна. 1918 оны арван засгийн наадамд нэгийн даваанд Дvгэр, хоёрын да-ваанд Сайн ноён хан аймгийн Дамдинбазар, гуравт Тvшээт хан аймгийн Дайчин вангийн Хайдав, дєрєвт Дагвадорж, тавд Ц.Лувсандаш арсланг тус тус давж шєвгєрєн, зургаагийн даваанд Лу гvний Г.Вандан заантай тунаж барилдан євдєг шороодсон байна. 1919 оны арван засгийн наадамд 1036 бєх барилдахад М.Жунай заан нэгийн даваанд Давааг, хоёрт Бадайг, гуравт Тvшээт хан аймгийн Жигмэдийг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Уламбаярлах аваргыг “орон нутгийн цол”, тавд Тvшээт хан аймгийн Самдан арсланг давж, зургаад гоц мєргєн, гуравт vлдээд, долоогийн даваанд ах Дашрэнцэн аваргадаа амлуу-лан барилдаж унажээ. Энэ даваанд Дашрэнцэн аваргыг дvvгээ амлан авч барилдахаар гарч ирэхэд бєхчvvд, бєх сонирхогчид:
-За даа ах нь дvvдээ бууж єгєхєєр амлажээ! гэцгээж байтал Жунай заан ахдаа “Тємєр гох”-оо хийтэл аварга хvч гарган ар тийш дар-саар унагаж байсан гэдэг. Энэ наадамд Г.Вандан тvрvvлж, М.Дашрэнцэн vзvvрлэ-сэн байна. Yvнээс хойшхи арван засгийн наадамд М.Жунай зааны барилдсан мэ-дээ vзэгд-сэнгvй. Жу--най заан дагуулж алга-дах, хаших цохих, хавирч гуядах зэрэг мэхийг чадамгай хий-дэг байсан гэнэ. Пар-ти-зан зохиолч агсан Жvгдэрийн Дам-дин гуай нэгэн наадамд М.Жунай заантай я-рилц--сан тухайгаа дур-сан бичихдээ: “Би Жунай заан руу харваж дайртал намайг ганц алгадаад унагахад надад атанд тийрvvл-сэн юм шиг санагдаж билээ. Би уг нь Жунай заан гэдгийг танихгvй. Энэ харимал бєхийг ганцхан суйлаад чу-лууд-чих нь гэх ухаа-ны юм бодсон хэрэг л дээ! Намайг Жунай заанд ингэж унаад босож тахимаа єгєхєд “хаяс-наас ялгаагvй хє!” гэхэд бvvр ч балмагдаж билээ” гэсэн байх юм. Хуучин цагийн цуут бєх Майдарын Жунай заан гуай тєрж єссєн Хvрээгийн уул, Гашуун, Бор хоолой, Завын єндєр, Хэрлэн голын дэнж хавиар нутаглан мал сvргээ адгуулан аж тєрж суулаа. Бидний багад баруун Хєвийн давааны энгэрт Жунай зааны байшин гэж жижигхэн модон байшин байх, Жунай гуайнх урин дулаан цагт эндээ л байна. Жунай гуай зун, намрын цагт номхон цагаан морио унаж, буу vvрчихсэн Данхын уулын ар хєндий, Дєрвєлжин, Салхит хавиар адуу малын захад суучихсан тарвагачилж явдаг-сан. Гэрээр нь ороход Тарва-ганы мах чанаад тавьчихсан идэцгээ гэдэгсэн. Багачууд бид ч заан гуайнд очиж мах идэх дуртай. Жунай гуайг нутагт нь нэрээр нь хэлэх хvн тун цєєн. Yр хvvхэд ах дvv нар нь “Жаалаа” гэж авгайлна. Нут-гийн олон ч ялгаагvй “Жаа-лаа” гэхийн дээр бас “заан гуай” гэж цолоор нь дуудна. Заан гуай маань нас дээр гарсан vедээ идэхэд мах нь зєєлєн гээд мєндєл бууддаг болж билээ. Жунай гуай “Хай даа! Жаалаа нь…” гэж байгаад л залуудаа хол ойрын наадамд барилдаж байсан тухайгаа хуучилдагсан. Заан гуайг 1912 оны арван засгийн наадмын зургаагийн даваанд “Бvрхэг” Дэндэв гэгч єндєр бєхтэй барилдахад миний толгой элэгнээс дээш гарахгvй байсан гэж ярихад бид Жунай гуайгаас єндєр хvн бас байдаг байх нь ээ гэж гайхаж суудагсан. Энэ жилийнхээ даншигт зургаа даваад долоо-гийн даваанд Тvшээт ханы Чойнзон зааны “Сvлжээ” мэ-хэнд орж сvрхий чанга унаснаа яриад инээж суудагсан. Энэ жилийн даншигт тvрvvлсэн Дашрэнцэн ахыгаа дагаж Богд хааны зуны ордонд орохдоо ханын том толинд нь єєрийгєє харчихаад танихгvй “Энэ хvрэн дээлтэй барзгар хар хvн чинь юу юм бол" гэж бодож байснаа дурсаад юм vзэж нvд тайлаагvй хєдєєний хvний хєглєхийг хэлж барахгvй гээд л хэ хэ инээнэ. Тохой шахам урт ёнхогор толгойтой барз-гардуу хєх царайтай єндєр нуруу /лавтайяа 1м 90 см/ урт чяцтай. Жунай гуай хоёр гараа холуур хаялан бєгтийс хийн алхаж яваа нь их л сvр бараатай тул бид “бєх” гэж ийм л хvмvvс байдаг юм байхдаа гэж боддогсон. Намар намарт л Завын єндрийн баруун урд Билvvтийн хавцлын євєлжєєн дээр заан гуай тарваганы боодог хийдэг чулуу гэж тос даасан хар чулуунууд байдаг байсан. Жунай гуай Бух, Буур гэсэн нэртэй тэрсхэн хоёр хvvтэй байв. Бєхєд хорхойтой нутгийн хvмvvс:
-Заан гуай! Та хоёр хvvхдээ наадамд барилдуулахгvй яасан юм бэ? Танайхан чинь бидний л мэдэхийн Майдар ааваас чинь эхлээд авга ах Мажаа начин, аварга, та хоёр байна. Бас цэргийн арслан “Нанзаа” Гомбожамц гээд уд-маа-раа л хvчтэй барилддаг хvмvvс байгаа биз дээ гэхэд заан гуай:
-Хэ -цэс! Манай энэ хоёрт барилдаад хvн унагаах ухаан байхгvй. Барилдана гэдэг чинь дан ганц бяр тэнхээгээр болдог эд биш шvv дээ! гэдэг байжээ. Даншиг, арван засгийн наад-мын домогт бєх Майдарын Жунай заан гуай нас ахисан vедээ аймаг сумын наадамд барилдаж явсан гэх ба 1923 онд Хан Хэнтий уулын аймгийн наадам гэж анх хийж “Босоо” Г.Самдан аваргыг тvрvvлэхэд Жунай заан vзvvрлэж байжээ. Мєн Хан Хэнтий уулын аймаг дахь Цэргийн нэг дvгээр дивизионы тугийг Єндєр хан уулын хамт 1928 оны 8 сарын 14 нд тахиж цэргийн наадам vйлдэхэд 260 бєх барилдаж долоо давсан Жунайд “улам нэмэх, єрнєн дэлгэрэх, vнэн хvчит, саруул сайжрах, даяар vзэсгэлэнт, маш гайхамшигт, онц тvрэмгий, харилтгvй хvчит, жавхлант саруул, цогт идэр” заан цол дээр нь “баатар зоригт арслан” цол чимэг олгосон тухай цэргийн зєвлєлийн сонины 1928 оны 9-р сарын 22-ны єдрийн 94-т бичсэн байдаг. Жунай гуай 70 гарсан хойноо сумынхаа наадмын vзvvр, тvрvv авсан хоёр залууг Хэр-лэнгийн ногоон зvлгэн дээр гуйж байж барилдаад хоёуланг нь дархан мэхээрээ цувуулж унагачихаад инээж зогссон гэх яриа бий. Бас нэг євєл завьжийг нь ярж, ухархайг нь хутгаар хєндсєн vхрийн толгойн эрvvг хоёр гараараа барьж угз татаад хониных шиг заачихаж байсан гэдэг. Сэцэн хан аймгийн Сv-жигт бэйсийн хошууны Ма-дарын Жунай гэгч хуучин цагийн аралтай,бяртай бєх маань 70-аад оны vед єєд болж билээ. Эдvгээ хvv Ж.Бух нь орон нутагтаа мал маллан амьдарч сууна.


LAitai ain

_________________
Let*s go guys


Top
   
PostPosted: Jan.20.09 11:22 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.08.09 5:12 am
Posts: 140
admiral77 wrote:
21 wrote:
Зүгээр нэг залуу даншигт түрүүлэхгүй ш дээ. Хэн гэдэг аваргa, арсланг хэзээ тэгж хүүхэд шиг хаяж байсан тухай тодруулж болох уу?

Тэр үзүүрлэчээд буцаж явсан залуу нь ярихдаа би сайн хичээсэн бол даншигт түрүүлэх боломжтой байсан харин таныг бол ёстой барахгүйм байна гэж хэлж байсан гэсэн...
Жүгнээ нь манай нутгийн хүн байсан юм.. Тэрний тухай өгүүлэлүүд уул нь байдийм.. Дараа олуул тавьнаа..

jvgnee gej buh selenge aimgiin buh baisan munvv.

_________________
ASUULT__________HARIUULT


Top
   
PostPosted: Mar.01.09 9:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Намхай аваргыг ээж нь төрүүлчээд, үдээс хойш нь хөл нүцгэн сүү саалиндаа гарч байсан гэсэн.
Тэгсэн хүүе чи яаж болдог юм бэ, гам барь энэ тэр гэсэнд "Төрсөн болохоос ямар үхсэн биш дээ" гэж байсан гэсэн :mrgreen:

Намхай аварга залуудаа үхрийн шартай барилдаж дасгал хийдэг байсан гэсэн.
Тэгээд нэг удаа ямар ч билээ ажлаар хөдөө айлруу явж байгаад, замдаа баавгайтай дайралдаад нөгөө баавгайг тонгойлгож, хоншоороор нь газар цохьсоор байгаад алсан байсан гэж ярьдаг юм байна лээ.

Өөр, гэрээ нуруун дээрээ үүрээд, дээр нь ээжийгээ суулгаад явдаг байсан дээр үеийн хүчтэй бөхчүүд.
Монгол гутал авах гээд хятад пүүснүүдийн гутлын хоншоорыг ханз ханз мушгидаг байсан эрчүүд...
Би энэ тэндээс хальт санаж байна. Боломжтой бол гүйцээгээд дэлгэрүүлээд оруулаарай.


Үнэхээр гоё бичлэгүүд байна. Үргэлжлүүлээрэй. Амжилт хүсье. Амтархан унших болно. :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited