#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 11:23 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Mar.08.05 6:13 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Єндєр Майдарын хvv Жунай заан

Аймаг хошууны наадам болоход хуран цугларсан олон “Єндєр Майдарын хоёр хvv ирж vv?” хэмээн сураглана. Хуучин Сэцэн хан аймгийн Сvжигт бэйсийн хошуу, /Хэнтий айм-гийн Идэрмэг сум/ -ын нутагт тєрж єссєн. “Єндєр” Майдарын хvv Дашрэнцэн /Мєррэнцэн/, Жунай гэж ах дvv хоёр бєхийг ийнхvv сураглах нь зарим бєх жаалхан бэргэж хулчийсандаа, наадамчид бол тэдний урамтай сайхан барил-дааныг бахдан vзэж сонирхох гэснийх байлаа.

Дvvгээсээ зургаан насаар ах Даш-рэнцэн Уул овоо хошуу наадамд хэдэнтээ барилдаж Сэцэн ханы наадамд тvрvvлж бєх болох замдаа сэтгэл шу-лууд-сан vе байсан бол 1886 онд тєрсєн Жунай Хvрээгийн уул, Жаргалант, Бор хоолой, Нарийн хєндий, Данхын уул-саар адуу малтай хєє-цєлдєн ахыгаа да-ган ан гєрєє хийж айлын найр хэсэн ая дуугаа єргєж явсан нэгэн. М.Жунай vе тэнгий-хэн-тэй-гээ ноцолдон дээл хувц-саа урж єсєхдєє ах шигээ бєх болохыг мєрєєддєг байлаа. Тэгээд ч хориод наснаасаа нутгийнхаа Баян хvрээ Тvмэн-дэм-бэрэл уулын овоо тахилгын наадамд анх зодоглож бєхийн гараагаа эхэлсэн гэдэг. М.Жу-най vеийнхэн дотроо нэлээд нуруулаг, яггvй бяртай боло-хоор хав дєрвєлжин, цэрвvv ямар ч барьцнаас татаж ирээд дэгээ ороон унагачихдаг бол-жээ. Даншиг, арван засгийн наадамд хэдэнтээ явж барил-дан vзvvр, тvрvv булаал-дан арслан цол авчихсан ах Дашрэнцэнгээ дагаж очин тэр том наадамд барилдаж vзэх-сэн гэж хорхойсож байсан ч бараг 25 нас хvртэл дагуулж явсангvй. Дашрэнцэн арслан /Тэр vеийн цол/ ч дvvдээ хаанахын ямар цолтой хэн хэн гэдэг хvчтэнvvд даншиг, арван засгийн наадамд ирж барилд-даг тэдний барилдааны онцлог дархан мэхийн талаар сонир-хуулан ярьж, хоорондоо барил-дан бэлтгэл хийж vе vе ойрол-цоо байх “Байшинд”, “Халзан хатавч” зэрэг газарт очиж бє-хийн сойлгод оролцдог болов. Тэр vеэс л М.Жунай Сэцэн ханы болон ойр хавийн хошуу-дын наадамд “Дээгvvр” ба-рилд-даг болон улам чангарч “бєх болж єслєє”. Тэгээд Хэвт ёсны гурав дугаар оны зун буюу 1911 онд Халх дєрвєн аймаг, Шавь таван газар нийлж Очир дарь богд гэгээнтэн гавжийн дамжаа барьсан болон ээлжит Бат-Оршил єргєх даншигт наадамд Майдарын хvv Жунай ахтайгаа хамт барилдахаар Хvй долоон худгийн дэвжээнээ анх иржээ. Энэ даншигт Тv-шээт хан аймгийн Дайчин ван-гийн хошууны алдарт бєх Шагдарын Намхай /Сандаг-Очир/ аварга, ах Ш.Лувсан-жамбаа /Гомбо/ аваргатайгаа, Сэцэн хан аймгийн Боржигин цэцэн овгийн Х.Буянтогтох /Бат-Очир/ аваргууд, Сайн ноён хан аймгийн Их Монгол Х.Шарав--жамц /Галсанравжаа/ арслан /мєн vеийн цол/ Сэцэн ханы Хас /Хас-Очир/ арслан гээд олон мундаг бєх барилда-хаар ирснийг сонсоод хорин хэдэн настай Жунай сvрдэх шиг болоход ах нь бяр мэхээ хослуулан зоригтой барил-дахыг захиж, зєвлєж байлаа. Энэ наадамд барилдсан 1032 бєхийн тоонд орж зодоглосон Сэцэн ханы М.Жунай хоёр даваад гурвын даваанд Сэцэн хан аймгийн бєх Даваад унасан байна. Дараа жилийн уул тахилгын /Арван засаг/ болон даншиг наадамд Даш-рэн-цэн, Жунай хоёр ирэх замдаа ах нь дvvдээ “Энэ их наадамд алдар цолтой олон ч мундаг бєхчvvд барилдах байх. Чи ноднин ганц дэгээ-гээрээ гавиагvй шvv дээ! Тэгэх-лээр халз дэгээнээсээ гадна хааяа хийгээд сурчихсан хашиж цохих, хамж дайрах, халз суйлах зэрэг мэхнээсээ хийж байж л даваагаа ахиулна шvv дээ.” гэж сургамжилж хамт яваа бєхчvvдтэйгээ барил-дан бэлтгэл хийсээр иржээ. Ингээд олноо єргєгдс-ний хоёр дугаар оны /1912 он/ 6-р сард Богд хаан, Хайрхан, Хан хэнтий уулыг тайж хийсэн арван засгийн наадамд 1036 бєх барилдахад М.Жунай нэгийн даваанд дээрх шавийн Ламжав начинг, хоёрт Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошууны Гvрсэдийг, гуравт Сэцэн хан аймгийн Да вангийн Уламбаяр арсланг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Гомбодоог, тавд Тvшээт хан аймгийн Дайчин вангийн “Хавтгай” Даржаа начинг, зургаад Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны бєх дээрх шавийн Дамчаа арсланг, долоод Тvшээт хан аймгийн Дайчин вангийн “Бvрхэг” Дэн-дэв начинг /тэр vеийн цол/ давж “Улам нэмэх, єрнєн дэлгэрэх” заан цол хvртэж, наймын даваанд Сэцэн хан аймгийн С.Чvлтэм аваргад євдєг шо-роо-дон vзvvрлэсэн нь бєхчvv-дийн дунд Сэцэн ханы Мєр-рэнцэнгийн дvv М.Жунай заан гэж “Сайн бєх” гарлаа гэж яригдах болжээ. Мєн оны зун хийсэн “Сvvлчийн даншиг наа-дам”-д1032 бєх зодоглоход М.Жунай заан гурвын даваанд Сайн ноён хан аймгийн Дайчин бэйлийн хошууны Аюушийг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Санжааг, тавд Засагт хан аймгийн Цограашийг, зургаад Сайд да Тvшээт вангийн Самдан арсланг євдєг шороо-дуулан, долоогийн даваанд Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Чойнзон заанд унажээ. М.Жунай заан 1913 оны арван засгийн наа-дамд 1036 бєх барилдахад нэгийн даваанд Сайд Эрдэнэ дайчин чин вангийн Балжинг, хоёрт Тvшээт хан аймгийн Єлзийбаярыг, гуравт мєн аймгийн Самбууг, дєрєвт Сэцэн хан аймгийн Илдэн вангийн Сvхбаатарыг, тавд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандидын Гончиг начинг, зур-гаад Сэцэн хан аймгийн Цэнхэрийн голоор нутагтай Их шавийн Юндэндаржаа арсланг євдєг шороодуулан, долоогийн даваанд гоц мєргєж, наймын даваанд ах Даш-рэнцэн аваргыг орхин анхны тvрvvг авч алдар нэрээ улам єр-гєжээ. 1915 оны арван зас-гийн наадамд М.Жу-най заан нэгийн даваанд Аюу-шийг, хоёрт На-ваан-Чvл-тэ-мийг, гуравт Сайн ноён ханы Намхайг, дєрєвт Тvшээт хан аймгийн Бал-данг, тавд єє-рийн ах М.Даш-рэнцэнг, зургаад Сайн ноён хан аймгийн Лу гv-ний Г.Вандан зааныг /тэр vеийн цол/ давж долоогийн да-ваанд гоц мєр-гєн, наймын да-ваанд Тvшээт хан аймгийн “Мун-даг” хэмээх Ц.Лувсандаш арсланг євдєг шороодуулан арван засгийн наадамд хоёр дахь удаа-гаа тvрvvлэхдээ барилд-сан бєх болгоноо “Сурсан юмыг сураар боож болдоггvй” гэг-чээр дархан дэгээдэх мэ-хээ-рээ унагасан гэдэг. Тэр vеэс л тvvний дархан дэгээг М.Жунай зааны “Тємєр гох” гэцгээх болжээ. Yнэхээр ч М.Жунай зааны халзан дэгээнд орсон байхад давж гарахад хэцvv байсан гэдэг.Зааныг єєрийг нь ямарч байсан ураг-шаа унахгvй онцлогтой бєх гэцгээдэг байсан тухай яриа ч бий. 1916 оны арван засгийн наадамд М.Жунай заан нэгийн даваанд Одсор, хоёрт Сэцэн хан аймгийн Данзан-Ойдов заан, гуравт мєн аймгийн Лайханг давж, дєрвийн даваанд Сэцэн хан аймгийн цэцэн вангийн Уламбаяр арсланд унасан байна. 1918 оны арван засгийн наадамд нэгийн даваанд Дvгэр, хоёрын да-ваанд Сайн ноён хан аймгийн Дамдинбазар, гуравт Тvшээт хан аймгийн Дайчин вангийн Хайдав, дєрєвт Дагвадорж, тавд Ц.Лувсандаш арсланг тус тус давж шєвгєрєн, зургаагийн даваанд Лу гvний Г.Вандан заантай тунаж барилдан євдєг шороодсон байна. 1919 оны арван засгийн наадамд 1036 бєх барилдахад М.Жунай заан нэгийн даваанд Давааг, хоёрт Бадайг, гуравт Тvшээт хан аймгийн Жигмэдийг, дєрєвт Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Уламбаярлах аваргыг “орон нутгийн цол”, тавд Тvшээт хан аймгийн Самдан арсланг давж, зургаад гоц мєргєн, гуравт vлдээд, долоогийн даваанд ах Дашрэнцэн аваргадаа амлуу-лан барилдаж унажээ. Энэ даваанд Дашрэнцэн аваргыг дvvгээ амлан авч барилдахаар гарч ирэхэд бєхчvvд, бєх сонирхогчид:
-За даа ах нь дvvдээ бууж єгєхєєр амлажээ! гэцгээж байтал Жунай заан ахдаа “Тємєр гох”-оо хийтэл аварга хvч гарган ар тийш дар-саар унагаж байсан гэдэг. Энэ наадамд Г.Вандан тvрvvлж, М.Дашрэнцэн vзvvрлэ-сэн байна. Yvнээс хойшхи арван засгийн наадамд М.Жунай зааны барилдсан мэ-дээ vзэгд-сэнгvй. Жу--най заан дагуулж алга-дах, хаших цохих, хавирч гуядах зэрэг мэхийг чадамгай хий-дэг байсан гэнэ. Пар-ти-зан зохиолч агсан Жvгдэрийн Дам-дин гуай нэгэн наадамд М.Жунай заантай я-рилц--сан тухайгаа дур-сан бичихдээ: “Би Жунай заан руу харваж дайртал намайг ганц алгадаад унагахад надад атанд тийрvvл-сэн юм шиг санагдаж билээ. Би уг нь Жунай заан гэдгийг танихгvй. Энэ харимал бєхийг ганцхан суйлаад чу-лууд-чих нь гэх ухаа-ны юм бодсон хэрэг л дээ! Намайг Жунай заанд ингэж унаад босож тахимаа єгєхєд “хаяс-наас ялгаагvй хє!” гэхэд бvvр ч балмагдаж билээ” гэсэн байх юм. Хуучин цагийн цуут бєх Майдарын Жунай заан гуай тєрж єссєн Хvрээгийн уул, Гашуун, Бор хоолой, Завын єндєр, Хэрлэн голын дэнж хавиар нутаглан мал сvргээ адгуулан аж тєрж суулаа. Бидний багад баруун Хєвийн давааны энгэрт Жунай зааны байшин гэж жижигхэн модон байшин байх, Жунай гуайнх урин дулаан цагт эндээ л байна. Жунай гуай зун, намрын цагт номхон цагаан морио унаж, буу vvрчихсэн Данхын уулын ар хєндий, Дєрвєлжин, Салхит хавиар адуу малын захад суучихсан тарвагачилж явдаг-сан. Гэрээр нь ороход Тарва-ганы мах чанаад тавьчихсан идэцгээ гэдэгсэн. Багачууд бид ч заан гуайнд очиж мах идэх дуртай. Жунай гуайг нутагт нь нэрээр нь хэлэх хvн тун цєєн. Yр хvvхэд ах дvv нар нь “Жаалаа” гэж авгайлна. Нут-гийн олон ч ялгаагvй “Жаа-лаа” гэхийн дээр бас “заан гуай” гэж цолоор нь дуудна. Заан гуай маань нас дээр гарсан vедээ идэхэд мах нь зєєлєн гээд мєндєл бууддаг болж билээ. Жунай гуай “Хай даа! Жаалаа нь…” гэж байгаад л залуудаа хол ойрын наадамд барилдаж байсан тухайгаа хуучилдагсан. Заан гуайг 1912 оны арван засгийн наадмын зургаагийн даваанд “Бvрхэг” Дэндэв гэгч єндєр бєхтэй барилдахад миний толгой элэгнээс дээш гарахгvй байсан гэж ярихад бид Жунай гуайгаас єндєр хvн бас байдаг байх нь ээ гэж гайхаж суудагсан. Энэ жилийнхээ даншигт зургаа даваад долоо-гийн даваанд Тvшээт ханы Чойнзон зааны “Сvлжээ” мэ-хэнд орж сvрхий чанга унаснаа яриад инээж суудагсан. Энэ жилийн даншигт тvрvvлсэн Дашрэнцэн ахыгаа дагаж Богд хааны зуны ордонд орохдоо ханын том толинд нь єєрийгєє харчихаад танихгvй “Энэ хvрэн дээлтэй барзгар хар хvн чинь юу юм бол" гэж бодож байснаа дурсаад юм vзэж нvд тайлаагvй хєдєєний хvний хєглєхийг хэлж барахгvй гээд л хэ хэ инээнэ. Тохой шахам урт ёнхогор толгойтой барз-гардуу хєх царайтай єндєр нуруу /лавтайяа 1м 90 см/ урт чяцтай. Жунай гуай хоёр гараа холуур хаялан бєгтийс хийн алхаж яваа нь их л сvр бараатай тул бид “бєх” гэж ийм л хvмvvс байдаг юм байхдаа гэж боддогсон. Намар намарт л Завын єндрийн баруун урд Билvvтийн хавцлын євєлжєєн дээр заан гуай тарваганы боодог хийдэг чулуу гэж тос даасан хар чулуунууд байдаг байсан. Жунай гуай Бух, Буур гэсэн нэртэй тэрсхэн хоёр хvvтэй байв. Бєхєд хорхойтой нутгийн хvмvvс:
-Заан гуай! Та хоёр хvvхдээ наадамд барилдуулахгvй яасан юм бэ? Танайхан чинь бидний л мэдэхийн Майдар ааваас чинь эхлээд авга ах Мажаа начин, аварга, та хоёр байна. Бас цэргийн арслан “Нанзаа” Гомбожамц гээд уд-маа-раа л хvчтэй барилддаг хvмvvс байгаа биз дээ гэхэд заан гуай:
-Хэ -цэс! Манай энэ хоёрт барилдаад хvн унагаах ухаан байхгvй. Барилдана гэдэг чинь дан ганц бяр тэнхээгээр болдог эд биш шvv дээ! гэдэг байжээ. Даншиг, арван засгийн наад-мын домогт бєх Майдарын Жунай заан гуай нас ахисан vедээ аймаг сумын наадамд барилдаж явсан гэх ба 1923 онд Хан Хэнтий уулын аймгийн наадам гэж анх хийж “Босоо” Г.Самдан аваргыг тvрvvлэхэд Жунай заан vзvvрлэж байжээ. Мєн Хан Хэнтий уулын аймаг дахь Цэргийн нэг дvгээр дивизионы тугийг Єндєр хан уулын хамт 1928 оны 8 сарын 14 нд тахиж цэргийн наадам vйлдэхэд 260 бєх барилдаж долоо давсан Жунайд “улам нэмэх, єрнєн дэлгэрэх, vнэн хvчит, саруул сайжрах, даяар vзэсгэлэнт, маш гайхамшигт, онц тvрэмгий, харилтгvй хvчит, жавхлант саруул, цогт идэр” заан цол дээр нь “баатар зоригт арслан” цол чимэг олгосон тухай цэргийн зєвлєлийн сонины 1928 оны 9-р сарын 22-ны єдрийн 94-т бичсэн байдаг. Жунай гуай 70 гарсан хойноо сумынхаа наадмын vзvvр, тvрvv авсан хоёр залууг Хэр-лэнгийн ногоон зvлгэн дээр гуйж байж барилдаад хоёуланг нь дархан мэхээрээ цувуулж унагачихаад инээж зогссон гэх яриа бий. Бас нэг євєл завьжийг нь ярж, ухархайг нь хутгаар хєндсєн vхрийн толгойн эрvvг хоёр гараараа барьж угз татаад хониных шиг заачихаж байсан гэдэг. Сэцэн хан аймгийн Сv-жигт бэйсийн хошууны Ма-дарын Жунай гэгч хуучин цагийн аралтай,бяртай бєх маань 70-аад оны vед єєд болж билээ. Эдvгээ хvv Ж.Бух нь орон нутагтаа мал маллан амьдарч сууна.

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.05 2:49 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.05 5:37 pm
Posts: 190
Location: ub
hooe nadad ene medeelluudiig chine unshaad suuh zav gardag san bol bi unshihal bailaa

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.05 2:51 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.05 5:37 pm
Posts: 190
Location: ub
bi neg tuuh helehuu aan ehleed neg har avarga baidag baihgui yu ter huuhded unachihaad uilaad yavchihav gene end

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.05 2:52 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.05 5:37 pm
Posts: 190
Location: ub
ter ni manai angiin her avarga boloh monjig baijee

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.05 2:55 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.05 5:37 pm
Posts: 190
Location: ub
daan ch har avarga maani doo barildahaa bolson l doo

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.05 2:56 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.05 5:37 pm
Posts: 190
Location: ub
bi unen helsen shuu

Top
   
PostPosted: Mar.19.05 5:54 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн

Joined: Apr.13.04 3:22 am
Posts: 368
MOngolian power forever. Strong till I die. Proud of my country

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.29.05 1:07 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын гарьд Д.СУМЪЯАБАЗАР: Ц.Цэрэнпунцаг зааныг даваад баярлаж, А.Родригест ялагдаад уйлж байлаа

Улсын гарьд Д.Сумъяабазарыг ≪Асашёорюv сан≫-гийн ?р??ний голд байрлуулсан ширээний ард бичиг цаастай ≪барилдаж≫ суухад нь бид ≪барьж авлаа≫. ≪Ажил ихтэй байна аа. Гэхдээ Цагаан сар, Эх орончдын ?д?рт зориулсан барилдаанд зодоглочихсон шvv.
Барилдах зав бараг олдохгvй юм≫ гэсээр бидний яриа эхлэв.
-Бvдээ ирчихсэн байгаа болохоор хааяа нэг ажлаас х?ндийрч бэлтгэл хийх, барилдах зав гарч байна. Дvv минь их тvшигтэй шvv. Бvр сагс тоглох, х?лс?? гаргах ч зав олдохгvй байсан чинь дvv ирээд ажил нугалж ?гч байна. Гэвч Бvдээ одоо эргээд явчихна, тулаантай юм. Тэгээд тавдугаар сарын сvvлчээр л ирэх байх даа.
-??рийг чинь сангийн, холбооны бас бус ажилд барилдах сайхан насаа зориулж байгаад харамсах хvмvvс байх л юм. Одоо хэдэн жил л сайхан барилдана шvv дээ. Бусад ажил хэргээ тvр хойшлуулаад бэлтгэл хийгээд барилдаад байвал амжилт ч тvргэн ?с?х байх даа?
-Мэдээж, б?х?д дуртай ард тvмэн маань бидний барилдахыг шимтэн vзэхийг хvсч байгаа. Би ямар ч байсан 35 хvртлээ vндэсний б?х??р?? тогтмол барилдсаар байх болно. Гэхдээ ?н??гийн нийгэмд би энэ хоёр жилийг л алдах юм бол дараа нь зах зээлийн ?рс?лд??нд тэнцэхгvй болно. Цаг хугацаа ?нг?рч, хийж бvтээх ≪Golden time≫ минь байхгvй болчихно шvv дээ.
-Улсын наадамд гурвантаа vзvvрлэлээ. Тvрvvлэхэд юу дутаад байна гэж боддог вэ?
-Улсын наадамд тvрvvлэхсэн гэж боддог. Энэ бол б?х болгоны м?р??д?л, зорилгын оргил. Би ч гэсэн гурав vзvvрлэчихлээ, одоо тvрvvлэх байх аа гэж итгэдэг. Тухайн ?дрийн од, хийморь золбоо тэр наадмын тvрvv б?хийг тодруулдаг юм. Боломж нь гарвал би тvрvvлнэ ээ. ?дг??гийн наадмын тvрvv, vзvvр б?хчvvд бид нэгэн vед гарч ирж, бие биенээ ирлэж, эн тэнцvvхэн ?рс?лд?ж явна.
-?нг?р?гч наадмаар Б.Гантогтох гарьдтай тун муу барилдсан. Бэлтгэл тийм муу байсан юм уу?
-Наадмын яг ?мн? хордлогод орчихсон юм. Уг нь долдугаар сарын 8, 9-нд бэлтгэл жигдрээд, их сайхан болоод ирсэн. Гэтэл 10-ны орой гvйлгээд хоносон. Элдэв эм тариа хийлгэчихвэл муу нэр хоч зvvж магадгvй гэж бодоод лам багшаараа л аргалуулахыг хичээсэн дээ. Ер нь наадмын ?гл?? тvрvvлэх тухай горьдоод ч хэрэггvй гэдгийг мэдэрч байлаа. Б.Гантогтохыг тvрээд дайрахад нь хаана унах вэ л гэж харж явснаас биш тогтоно, тэгээд хаяна гэж бодож чадаагvй. Шуудагнаас хоёр татаад гар бадайрчихаж байна билээ.
-Яг наадмын ?мн?х ?д?р гэнэт хордлого ?гд?г нь сонин юм аа. Арай н?г?? хараал гээч нь ирсэн юм биш биз дээ?
-Бид бие биедээ хараал хийнэ ч гэж юу байхав дээ. Гэхдээ гэнэт л хордлого болчихсон.
-Дотно найз, аварга Г.?с?хбаярт наадмаар олон уналаа даа. Н?г?? даваад, унаад сурчихна гэдэг нь болоод байна уу?
-≪?нд?р аварга≫ бид хоёр 1990 оноос хойш 15 жил сайхан найзалж явна. Бидний дунд наадмын хор шартай явдлууд гээд юу эс байхав. Наадмаар нэг нь давж н?г?? нь уначихаад маргааш нь урьдын адил инээгээд л уулздаг сайхан найзууд даа, бид хоёр. Б?х?д элэгтэй монголчууд маань бид хоёрыг хоёуланг нь хайрладаг байх. Бид ч хайрыг нь дааж явахыг их хичээдэг. Бидний дунд элдвийн яриа ярих, яс хаях ч тохиолдол байдаг. Гэвч бидэнд тэдгээр яриа нь vйлчлэхгvй болчихдог юм байна. Анх Архангайгаас нэг ?нд?р залуу ирсэн, ≪Буур≫ Жамьян аваргын зээ хvv гэнэ ээ гэж ярилцаж байхад нь би ≪Очоод сайхан танилцъя≫ гэж бодсон юм. Харин барилдааны хувьд бол цэвэр спортын ?рс?лд??н. Бие биедээ бууж ?г?х тухай, тохирох тухай яриа бодол ч vгvй. Болсон юм болсноороо л дуусч байгаа юм чинь.
-Таныг эмээ дээрээ ?сс?н гэж дуулсан санагдана. Яагаад тэр вэ?
-Аав тээвэрт явчихдаг байлаа. Гэтэл намайг т?р??д арван хэд хонож байхад ээжид албаны чухал ажлаар х?д?? явах шаардлага гарсан юм билээ. Тэгээд л арван хэдэн хоногтой намайг эмээ дээр аваачиж ?гс?н гэдэг. Би ч эмээгийн хvv болсон. 15 жил буянтай бууралтайгаа хамт байлаа шvv дээ. Эмээ намайг их хайрлана. Хичээлээсээ ирэх, ус аваад ирэхэд эмээ маань талх зvсээд давхарлаад тавьчихсан угтдаг байж билээ. Тэр vед чинь маслогvй талх л ≪цохино≫ шvv дээ. Заримдаа бvр элсэн чихэр ч vгvй л байсан байх. Их цэвэрч, нямбай буурал байсан даа. Эмээгийн минь тэр зан чанар надад ч шингэж vлдэж гэж би боддог юм. Хичээлээсээ орой ирчихээд эргээд л усанд явна, тvлээ х?р??дн? гээд бvхий л ажлыг хийнэ. Долоо хоногт нэг удаа гэртээ очиж усанд ороод буцдаг байлаа. (инээв) 15 нас хvртлээ буянтай буурлыгаа тvшиж ?сс?н болохоор би ??рийг?? эмээгийн хvv гэдэг юм. Эмээгийнхээ байсан Телевизийн хавиар хааяа явахад сэтгэл уяраад, багын явдлууд санагдаад, их сайхан байдаг даа.
-Багадаа ≪Бушхvvгийн vлгэр≫ кинонд аавтайгаа хамт тоглосон гэдэг байх аа?
-Ээ, тэр зураг авалтаас нь сvvлдээ бvр залхаж гvйцэж билээ. Халуун наранд нэг хэсгийг л дахин дахин аваад айна. Би ч жаахан байсан л даа. ≪Бушхvvгийн vлгэр≫-ийн нэг хэсэгт Сугараа ах, Бvдээ бид гурав нэлээн тод гардаг юм.
-Кинонд тоглолоо гэж м?нг?н урамшуулал авч байв уу?
-Бодвол м?нг? т?гр?г ?гс?н нь ≪дээгvvр явчихаа≫ байлгvй дээ (инээв)
-Их аварга Асашёорюv Д.Дагвадорж багын л их дайчин характертэй байсан уу?
-Vеийнхнээсээ айна гэж мэддэггvй, тун ч дайчин хvvхэд байсан. Манайхнаас хамгийн з??л?н нь Бvдээ. Би бол алтан дундаж гэх vv дээ. Сvмо б?х аварга дvvгийн минь характерт их тохирч байгаа гэж боддог. Ер нь сvмо бол зэвсэггvй л болохоос биш эрчvvдийн тулаан л байхгvй юу. Спортод аатай, шартай зан чанар зайлшгvй байх хэрэгтэй. Гэхдээ тэр аа, шарыг талбай дээр, барилдаан дээр л гаргах ёстойгоос биш, амьдралд энгийнээс энгийн явах сайхан.
-Дvvгээ та нар багадаа хэн гэж дууддаг байсан бэ. Одоо бол Аварга дvv гэх болжээ дээ?
-Багад нь Дорж гэж дууддаг байлаа. Одоо аварга дvv гэж дуудах болсон. Алдар хvндийг нь, амжилтыг нь хvндлэх ёстой юм.

-Одоо аварга дvvдээ ухамсрын шанаа ?гч болох уу?
-Ээ, арай хvнддэх байх аа. Тэгээд ч нийгэм, орчин нь хvнийг их з?в т?л?вшvvлчихдэг юм байна. Одоо аварга дvv минь харин надад з?вл?н? шvv.
-Алтан шаргал ?нгийн маваши ?мсс?н нь тун сайхан зохисон харагдана лээ. Та нараас энэ тухай асууж, санал солилцсон тал бий юу?
-Аварга дvv маань шvтлэгтэй хvн. Далай багшийг их шvтнэ. Тэгээд алтан шаргал ?нгийн маваши ?мсв?л сэтгэлд нь сайхан дулаан юм гэж бодсон байх. Биднээс асууж барьсан юм байхгvй ээ. Важима гэдэг их аварга тийм алтан шаргал ?нгийн мавашитай байсан гэнэ лээ. Тэр хvнээс ч асуусан юм шиг дуулдсан. Ер нь алтлаг ?нг? их олон учиртай байж болно л доо.
-??р?? хэр шvтлэгтэй вэ?
-Шvтэх, бясалгах тал бий. Гэхдээ шvтэх, бясалгахыг амьдралынхаа зорилго болгочихвол бас бvтэхгvй л дээ. Миний хувьд ?гл?? гэрээс гарахдаа сан тавиад, зулаа ?рг??д л гардаг юм.
-Б.Бат-Эрдэнэ аварга Их хурлын гишvvн болчихлоо. Мэдээж ??р?? энэ мэдээг их олзуурхаж хvлээж авсан байлгvй?
-Их аваргыг дэмждэггvй, хайрладаггvй б?х, монгол хvн гэж vгvй байх аа. Дvн нуруу сайтай, холч ухаантай хvн дээ. Баагий ах (Б.Бат-Эрдэнэ аварга) Их хуралд гишvvнээр сонгогдсоноор спортын чанартай хууль тогтоол батлахад их тус дэм болно гэж бодож байгаа. Бидэнд ч их тус болно. Би Баагий ахдаа баярлаж явдаг. ?с?х??, Цэрэнпунцаг бид хэдийг яг л т?рс?н дvv шигээ хайрлаж, зааж сургадаг юм. Олон жилийн их туршлага, ухаанаасаа бидэнд харамгvй хэлж, зааж ?гд?г. Саяхан ≪Зууны манлай аварга≫ гэж олны хайрлаж, хvндэтгэж явдгийг нь МVБХ нотлоод ?рг?мжл?л ?гчихл??. Найман жил наадамд дараалан тvрvvлнэ гэдэг vнэхээр гайхалтай амжилт шvv.
-Хvчний бэлтгэлийг ?р??сг?л байдлаар хийсэн нь гарьд Д.Сумьяабазарын барилдааны амжилтад муугаар н?л??лж байна гэж зарим хvн ярьдаг. Энэ тухай та юу боддог вэ?
-Б?х хvнд хvчний бэлтгэл зайлшгvй хэрэгтэй. Харин бэлтгэлийг яаж хийлгэхийг багш хvний торгон ухаан шийдэж, тамирчны хувь заяанд н?л??лд?г байх. Одоо зарим залуус хэсэг хvчний бэлтгэл хийгээд л, дараа нь орхичихоор хvч нь тэр чигээрээ байгаад байх юм шиг санадаг юм уу даа. Хvч бол тодорхой хугацаанд тогтмол хийж байж тогтдог зvйл. Хэвтээ шахалт, таталт д?рв?н м?чинд тамир оруулна. Японд очоод би саунд сууж байтал 65 настай гэж ??рийг?? танилцуулсан нэгэн х?гшин орж ирлээ. Тэр ?вг?ний бие бялдар vнэхээр гайхалтай сайхан. Тэгээд бас ≪Одоо ч хvчний бэлтгэл хийж байгаа≫ гэж ярьж билээ. Тэгэхэд би их гайхаж, бишрэх шиг болсон шvv. Бас Х.Баянм?нх дархан аварга 1991 онд МНТ-ны 750 жилийн ойн барилдааны vзvvр тvрvvнд Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад бvтэн цаг ноцолдоод унаж байж билээ. Баянаа аварга тэгэхэд 48 настай байсан шvv дээ. Байнгын бэлтгэл, уйгагvй х?д?лм?р гэдэг тийм л гайхалтай амжилтад хvргэдэг байх нь.
-Та нэг их тогтмол барилдаад байхгvй юм аа?
-Барилдаан ц??н болоод байгаа шvv дээ. Бараг сард нэг л удаа улсын цолтнуудын зодоглож болохоор барилдаан зохиогдох болжээ. Дээхнэ vед долоо хоногийн бvтэн сайн ?д?р бvр 2-3 барилдаан болдог, тvрvv б?хийн бай 30, 40 т?гр?г байсан гэдэг. Тэгэхээр нэг ?д?р гурван барилдаанд тvрvvллээ гэхэд 120 т?гр?г байнд хvртэх нь ээ. Тэр vеийн м?нг? ханш сайтай шvv дээ.

-Одоо тvрvv б?х 400 мянган т?гр?г??с дээш бай хvртэж байгаа нь ямар санагдаж байна?
-400 мянга гэдэг тухайн vеийн 40 т?гр?г л байхгvй юу. Тэгээд одоо хэрэгцээ ?д?р ирэх тусам ?сч байна шvv дээ. Гар утасны сарын т?лб?р гэхэд л 200 мянган т?гр?г хvрч байна. Тэгээд машины тос, бензин гээд л н?г?? 400 мянган т?гр?г дуусчихна. Цаана нь маш олон хэрэгцээ vлдэж байгаа биз.
-А.Сvхбат, Г.?с?хбаяр аварга нартай ярилцаж суухад мэргэжлийн б?хийн тухай дурсаж байсан. ??рийн чинь хувьд энэ талаар юу бодож явна вэ?
-Б?хийг мэргэжлийн тал руу оруулна гэдэг санхvvгийн маш том асуудал шvv дээ. Шагналын сан гэж байх хэрэгтэй болно. Шилдэг 16 б?х?? барилдуулах юм уу, бэлтгэлийг нь хаана яаж хангуулах юм гээд л асуудал их бий. Хамгийн гол нь з?в менежмент хэрэгтэй. Б?хчvvд ??рсд?? vvнийг шийдэхгvй, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сонсож, сайтар тунгааж байж болох эсэх тухай нь яригдана. Одоо ч залуу бизнесмен, х?р?нг?тэй хvмvvс хурдан морийг их сонирхож, тийш м?нг?? хаях болжээ.
-Хурдан морь гэснээс ??р?? адуунд хэр вэ дээ?
-Багадаа байнга х?д?? явж амардаг, адуун дээр байх дуртай байлаа. Адуунд иртэй юу гэвэл иртэй л байсан гэж боддог.
-Б?х болох хvсэл, зорилго хэзээнээс т?рж эхэлсэн бэ?
-Мэдээ орсон цагаас л ≪Би б?х болно≫ гэсэн бодол уураг тархинаас маань салаагvй. Багаасаа л миний мэргэжил, зорилго, хvслийн тухай асуудал тодорхой байсан гэж болно доо.
-Хамгийн их омогшин баярлаж байсан даваагаа дурсана уу?
-Зааны даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг хоёр дараалан хутгаад давж байсан минь миний амьдралын хамгийн тод, гэрэлт дурсамж байдаг юм. Бас ≪Эрэл≫-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сvхбатад х?л?? алдчихаад тийчилсээр байгаад мултарч байлаа. ≪Жижиг≫, миний ард гарчихаад унаж байгаа бичлэгийг vзээд би ≪Юу болоод байгаа юм бэ?≫ гэж их сэтгэл х?д?лж байсан.
-Тэгвэл хамгийн харамсалтай барилдаанаа дурсана уу?
-Сиднейн олимпод Кубын А.Родригест ялагдсан нь хамгийн харамсалтай. Уг нь медаль их ойрхон байсан даа. Родригест ялагдчихаад дэвжээнээс буухад нулимс зvгээр л урсаад байсан. Оросын алдарт б?х Адлан Вараев хажууд ирчихээд нуруу руу цохиод л намайг тайвшруулах гээд байж билээ. Тэр барилдаанд би дvрэм сайн мэдээгvй, хvнээр буруу тайлбарлуулсанаас болж ялагдсан юм. А.Басхvv багшаас бэлтгэл дээр ≪Золгооноос гадагш гарвал яах вэ, ямар дvрэмтэй вэ≫ гэж асуухад ≪Золгооноос гарчихвал н?г?? талаараа л золгоно≫ гэж хэлж байсан юм. Тэр vгс нь сэтгэлд хадагдчихаад барилдааны vед би ≪Золгооноос гарвал дахиад золгоно≫ гэж бодоод арчихсан юм. Гэтэл нэг торгууль, нэг оноо алдчихсан. Родригесийг золгооноос дайрахад нь би ямар нэг мэх хийгээд дэвжээнээс гаралгvй, дор нь уналаа гэхэд нэг л оноо алдах байсан. Тэгээд би ялж чадах байлаа. элтгэлийн барилдааны vеэр би Узбекистаны А.Таймазовыг 3:2-оор хожиж байлаа. Таймазов уурлаад хогийн сав эмх ?шигл??д хаячихаж билээ. Миний хувьд ОХУ- ын Давид Мусульбес л хамгийн хэцvv нь байх байсан болов уу.
-Мэргэжлийн б?х??р Боб Сапптай тулалдахад тэр аварга том биетэй, булчин ш?рм?с нь зангирсан амьтнаас айх, эмээх сэтгэл т?рс?н vv?
-Ер нь зэвvvцсэн шvv. Тэглээ гээд дэвжээн дээр гарчихаад ≪Би больё оо≫ гэлтэй биш дээ. Б?х хvн рингэн дээр арахаар барилдаан л хэрэг болж байгаа юм. Намайг хонгодоод хэд хэд дайрахад мань н?хрийн царайд айдас ургасан байх шиг харагдсан. Боб Сапп бас их зальтай, биеэ тосолчихсон байсан. Уг нь тосолж болохгvй дvрэмтэй. Тэгээд гэмтэл маань сэдэрчихсэн нь харамсалтай байсан даа.
-Мэргэжлийн б?х, эрчvvдийн тулаан vнэн чанартаа зодооны урлаг шvv дээ. ??р?? багадаа зодоонд сайн байсан хэрэг vv. Яагаад ер нь спортын энэ т?рлийг сонирхох болов оо?
-Би багадаа зодолддоггvй байсан. АНУ-ын ч?л??т б?хийн олон од мэргэжлийн б?хийн тулаанд оролцож байхыг араад ≪Би эднээс юугаараа дутдаг юм≫ гэж л бодсон юм. Багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан бол амжилт гаргахад их д?х?мтэй юм билээ. Мэргэжлийн б?хийн тулаан гэдэг санхvvгийн хувьд их боломжтой, ашигтай тулаан даа.
-Одоо дахиад тулаанд орно гэж бодож байна уу?
-Сонирхол буурна гэж байхгvй ээ. Надад тулааны хэд хэдэн санал тавьчихаад байгаа. Гэвч одоохондоо хариу г??гvй л явна. Тулааны гэрээ хэлэлцээр Бvдээгийн клубээр дамждаг юм.
-≪Асашёорюv сан≫-гийн ажил гээд л бичиг цаасны ажилтай зууралдах болжээ дээ. Бичиг цаас ч их ядраадаг эд ээ?
-Харин тийм ээ, зvгээр суухаар юундаа ядардаг юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл амаргvй ажил юм аа. Бас хvн удирдана гэдэг т?в?гтэй л юм байна. Би КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр т?гсс?н юм.
-?в?рхангай аймагт Б?хийн ?рг?? барих ажлыг таныг санаачилж хийхээр болсон гэж дуулсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Нутагтаа Б?хийн ?рг?? барих ажлыг эхлvvлнэ дээ. ?врийн хангайгаа гэсэн сэтгэлтэй бvх хvнийг энэ vйлсэд оролцуулах бодолтой байгаа. Дан ганц бид бvгдийг vvрээд зvтгэх хэцvv шvv дээ. М?д аймгийнхаа шинэ Засаг аргатай уулзана даа.
-≪Асашёорюv сан≫-гийн vйл ажиллагаа ямар тvвшинд явна вэ?
-Саяхан бид 2004 оны сангийн тайлангийн хурлаа хийсэн. Сангийн vйл ажиллагааны цар хvрээг тэлэх, гадаад отоодын харилцаа холбоогоо сайжруулах талаар ярилцсан. 2004 онд манай сан 137 байгууллага, хувь хvмvvсийн vсэлт санал бодлыг сонсож 54-ийг нь шийдвэрлэсэн. Бид хандив, тусламж маягаар бус, т?слийн чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. ?нг?р?гч онд нийслэл хотын тохижилтонд зориулж ≪Асашёорюv≫ цэцэрлэгт хvрээлэнг байгууллаа. М?н олимпийн наадамд оролцсон баг тамирчдаа ≪Мизуно≫ фирмийн хувцсаар бvрэн ангалаа. Цагдаагийн нийт бие бvрэлдэхvvний 80 хувийг цэнхэр цамцаар хангаж ?гл??. ≪Электрон жаал≫ нхпvрэвийг Японд болсон олон улсын тэмцээнд зардлыг нь дааж оролцуулсан нь амжилтад хvрч Гран при vртсэнд баяртай байгаа. Энэ мэт олон ажлыг бид хийж, бvтээжээ.
-Саяхан ч?л??т б?хийн холбооны хурал боллоо. ??р?? спортын энэ т?рл??р хичээллэж ирсний хувьд бодол аналаа хэлнэ vv?
-Их спортод хаана нь яваагаа мэдэхгvй, зах замбараагvй болчихсон байгууллага олон болжээ. Бокс, ч?л??т б?х ас иймэрхvv хандлагатай болоод байна уу даа. Харин жvдо, буудлага л арай гайгvй явж байх шиг харагдаж байна. Бээжингийн олимп хаяанд иржээ. Бид урд х?рш рvv камераа vvрээд, далбаагаа ?рг??д, медаль горьдоод, тамирчдадаа итгээд л давхиад очно. Харин энэ удаад бид дахиад л ≪Болсонгvй, бvтсэнгvй≫ гэсэн vгийг амнаасаа унагаж ирэхгvй л байх хэрэгтэй. Монголын ард тvмэн ?нг?р?гч олимпийг нvдээрээ vзэж, мэдэрлээ. 2008 онд бvр илvv мэдэрч, Монголын спортын тvвшинг бодитоор нь харах болно. Гэтэл одоогийн ч?л??т б?хийн залуус Олимпод оролцох юмсан, медаль авах юмсан≫ гэж бодож байгаа юм уу? Ч?л??тийн зааланд очиход эх толгой нь мэдэгдэхгvй нэг л хуйларсан байдал харагдах юм. 1989 онд анх СТО-ны ч?л??т б?хийн зааланд ороод гарахдаа би ≪Энэ дэвжээн дээр энэ сайхан б?хчvvдтэй хамт гарч vзэх юмсан≫ гэж шvvрс алдаж байж билээ. Одоо агш шавийн хоорондын ялгаа, харилцаа бэрх болжээ. Багшаа хэрхэн хvндлэх, айхыг ер нь хvvхэд, залуус мэдрэхгvй байх шиг. Бидний vед ах нараасаа айдаг, дуудахад нь очоод л массаж хийж ?гд?г, хэлсэн vгээр нь айдаг байлаа. Ер нь хагас цэргийн зохион байгуулалттай, сахилга бат тун сайтай байж л сая амжилт гарна.
-??р?? спортоо харж vзсэн, дэмжиж тэтгэсэн спортын зvтгэлтэн болох нь ээ дээ?
-Тиймээ, спортын зvтгэлтэн болох бодол бий. Миний энэ амьдралыг спорт надад ?гс?н учраас би эргээд портдоо бvхнээ зориулах vvрэгтэй. ≪Хvчтэн≫ клуб байгуулаад жvдо, ч?л??т б?х гээд б?хийн бvхий л т?рл??р vvхдvvдийг авч бэлтгэл хийлгэх болсон. Ч?л??т б?хийн багшаар А.Цэдэнсодном, жvдогийн багшаар Х.Болдбаатар жиллаж байгаа. Яваандаа бид ??рийн гэсэн заал танхимтай, тамирчдыг хvлээж авах буудалтай болох зорилготой байна. Энэ зорилгоо м?д биелvvлнэ гэж бодож байгаа. Ц.Цэрэнпунцаг, Б.Адьяахvv гээд б?хчvvд маань б?х болчихоор хvvхдvvдийг клубт авчирч ?гд?г болсон. Гэхдээ жvдогийн секцэнд оруулах юм аа. Ч?л??т б?х амжилт, жил муутай байгаа болохоор тэр л дээ. Уг нь ч?л??т б?х бол жинхэнэ гол ясны тамир шаардсан сайхан спорт юм шvv.
-Танай гэр бvл ≪Хvчтэн≫ гэдэг овог авсан гэж vнэн vv?
-Vнээн, бид ≪Хvчтэн≫ овгийнхон. ?в?? маань цэргийн заан цолтой, бие томтой, х?д??ний хvдэр сайхан эрсийн эг байсан гэдэг. Ээжийн минь нагац ах ≪Улаан хvзvv≫ Дэлэг арслан улсын наадамд 10 давж тvрvvлж байсан алдартай ?х. Тийм болохоор аав ээж хоёр маань яриад ≪Хvчтэн≫ гэдэг овог авсан юм.
-Та хэд аавдаа ?ндр??р?? хvрдэг vv?
-Vгvй шvv. Аав 186 см. Аварга дvv 184 см. Би бараг хамгийн жижиг нь, 181 см. Одоо тэгээд улам жаахан болоод байх шиг санагдах болжээ.
-Гарьдын маань хообий юу билээ?
-Загасчлах дуртай. Их сонирхолтой, сайхан байдаг юм. Загас барьчихаад гаргаж ирэх vе сайхан шvv. Би нэг удаа 1 м 40 см цурхай загас барьсан. Хэрлэнгийн эхээд ?гсв?л загас ихтэй юм шиг байна лээ. Энэ жил Х?всг?л рvv явж загасчилна гэж бодож байгаа.
-Та нарын нэг vеийн хvчтэнvvд ч?л??т б?х??р бие биенээ ирлэж, чамгvй амжилтад хvрч явсан даа?
-Биднээс Б.Гантогтох дэлхийн медальд хамгийн ойртсон б?х юм шvv. Гантогтохын ч?л??т б?хийн арга барил, мэх гайхалтай сайн байсан. Vндэсний б?х н?л??л??гvй бол тэр дэлхийгээс медаль авах байсан гэж би боддог. Би 1996 он хvртэл Гантогтоход дандаа ялагддаг байсан. Харин 1996 оноос эхлээд тэнцдэг, хождог болоод ирсэн. ?с?х?? бол харьцангуй сvvлд ч?л??т б?х?д орж, яваандаа нягтраад сайжирч байгаа б?х. ?нг?р?гч олимпод ?с?х??г сайн барилдах байх гэж их горьдож байсан шvv. Резайд ялагдахад нь ууж байсан ундааныхаа шилийг хага шидээд, орилоод босоод ирсэн. Ч?л??т б?хийн х?гжил, хувь заяа бvрхэг байна.
-Vндэсний б?хийн цолны найрааны тухай юу хэлэх вэ?
-Хичнээн саяар тэгж, ингэж найрлаа л гэдэг. Гэвч ямар ч нотолгоо байхгvй, хий яриа л явна шvv дээ. Энэ дэл сул яриа с?р?г талтай юм шиг санагдаад байгаа. Нутгийн залууг, шавиа дэмжих vзэл уламжлал болоод ирсэн зvйл. Vvнийг л элдвээр хардаж сэрдээд байх шиг санагддаг.
-??рийг чинь ≪гарьд≫ цолыг хvртсэндээ таатай, таагvй ханддаг гээд л олон янзаар цуурдаг. Та нэг м?р хариулт ?гн? vv?
-МVБХ-ны хурал болоод, хуралдаад л байдаг. Хэн нь з?в, аль санаа нь зvйтэй юм гэдэг дээр их хугацаа зарсан. МVБХ-ны удирдлагууд их ядарсан болов уу. Гэвч vvний дvнд дvн нуруу сайтай хууль, дvрэмтэй болсон. Гарьд гэдэг арслангийн эрэмбэтэй сайхан цол. Би арслангуудын ард л ам авч байна шvv дээ. Зарим хvмvvсийн худал, ташаа ярих яах вэ. Т?рийн шийдвэрийг бvгд хvндлэн дагаж, дээдлэх ёстой. Хангарьд шувуу нийслэл хотын бэлгэдэл, шvтээн болсон амьтан. Гарьд шувуу могой зуучихаараа хангарьд болчихдог гэж ?с?х?? бид хоёр инээлдэж ярьж байсан юм. Би ?с?х??д ≪Чиний аваргын малгайд гарьдын дvрс бий. Тэгэхээр чи бид хоёр адилхан юм биш vv≫ гэхэд ?с?х?? ≪Могой зуухаараа хангарьд болдог юм. Чинийх могойгvй учраас минийхээс ??р≫ гэж хэлж билээ. Энэ ч наргиа л даа. Гарьд сайхан цол оо.
-За, илэн далангvй ярилцсанд баярлалаа. ≪ТЦ≫ сонины уншигчдынхаа ?мн??с улсын наадамд ямар ч байсан тvрvvлээрэй. Б?х сонирхогчид тэр ?дрийг хvлээж байна шvv гэдгийг танд дамжуулан хэлье.
-?нд?р хариуцлага авлаа, баярлалаа. ≪ТЦ≫ сонины нийт уншигч, б?х сонирхогчдодоо эрvvл энх, эрхэм сайхан амьдралыг ер??н бэлгэдье.

Attachments:
File comment: Ulsyn GARDI Sumyabazar
naadam.jpg
naadam.jpg [ 26.78 KiB | Viewed 2296 times ]
Top
   
 Post subject:
PostPosted: Mar.29.05 8:07 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.26.04 4:18 pm
Posts: 795
Location: LONELY
Chi ch ih hudulmur gargajee. .............

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.30.05 12:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Чи цэргийн начин Тэгшээгийн шавиу? :??:

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.30.05 12:33 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jan.04.03 7:08 am
Posts: 1085
Location: MAYAS
Munkhbat avarga:

Ta nachin-ii nairaanii tuhai yu helmeer baina getel...

Bi nachin gedeg tsoliig medehgui hun. Tegeheer naadahnii chini tuhai bol buur yu ch medehgui... :wd:

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.05 8:13 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
3 saryn Mergejliin SUMO -iin barildaany talaar naizuuddaa bichsen neg medeeleliig end tavilaa:
**********************************************

Japanii mergejliin sumogiin Haru (khavaryn temtseen) basho (3-r sariin 13-26, Osaka) ungursun sard bolood , duulian ni namjsan, namjaagui baigaa ch, temtseenii talaar nadaar kheluuleltgui sain medeelel avsan gej bodoj bn, tegekhdee temtseenii talaar jaakhan delgeruuleed, bichigchiin ugeer khachirlaad nukhduuded yavuulj bn.

Temtseen bolson ordon : Osaka prefectural gymnasium

http://www.city.osaka.jp/naniwa/english ... aiiku.html
http://www.japan-sumo.ru/osaka.JPG

*****************

Temtseend Ikh avarga Asashoryu (Dagvadorj, 144kg/184cm) turuulj (14-1), 11 dakh udaagaa EZEN khaanii tsomiig avlaa.

Ene barildaand Mongolchuudiin khuvid:
-----------------------------------------
Asashoryu (Zuunii Yokozuna) : 14-1
Hakuho (Sekiwake, 8-7)
Kyokutenho (M-1, 6-9)
Kyokushuzan (M-6, 5-10)
Asasekiryu (M-9, 8-7)
Ama (M-11, 8-6-1)

Juryo :
Tokitenku (Juryo-2, 10-5)

Makusita :
Kooryu (Makusita-7) : 4-3
Ryou (Makusita-8) : 2-5
Musasiryu (Makusita-12) :3-4

tus tus amjilt uzuulsen baina.

Tentseenii dung ayataikhan tavisan neg site bn:

http://www.scgroup.com/sumo/Haru05/Banzuke.html
http://www.cibersumo.com/archivos_sumo/ ... urmaku.htm

Rank:
http://www.scgroup.com/sumo/Haru05/QualityI.html

Sansho buyu tusgai shagnalyn khuvid:
Garamgai barildaanii shagnalyyg avakh bukh garsangui.
Daichin barildaanii shagnal :
baruun Maegashira #7 Tamanoshima 4th (12-3, 4 dekh udaagaa)
Khairn Techniktei bukhiin shagnal :
Baruun Maegashira #10 Kaiho (11-4, 2 dakh udaagaa)
Baruun Maegashira #11 Ama 1st (9-6, ankh udaagaa)

****************

Juryo -d turuulsen Kotoshogiku (13-2, 180cm/149kg, 21 nastai)

http://sumo.goo.ne.jp/eng/ozumo_meikan/ ... _2423.html

Jonidan -d turuulsen Fudoyama (7-0, 174cm/128kg, 21 nastai). Mongol ner ni Nyamjavyn Luvsandorj (Tsevegnyamiin tursun duu.) Dashramd Fudoyama ni tsus tsarainuu khuvid akhtaigaa adilkhan um bilee, bie-iin unduriin khuvid SUMO -d barildaj baigaa mongolchuud dund khamgiin namkhan gedegt orokh bolov uu.

http://sumo.goo.ne.jp/eng/ozumo_meikan/ ... php?A=2204
http://blog.so-net.ne.jp/_images/blog/ayao/187232.jpg

****************

* Ikh avargiin khuvid 1 sariin temtseend uvdug shoroodoogui turuulsen ba ene udaagiin temtseend tasraltgui yalaltyn tsuvral 28 dakh barildaan deeree Ozeki Tochiazuma-d yalagdsanaar zogsloo. Khedii 1 yalagdaj tuulsen ch suuliin 15 temtseenii 11 turuug ni avaad baigaa IKH avargiig togtookh, ene tentsuu ursuldukh bukh garaagui gej khelekhed buruudakhgui biz ee.
11 udaa turuulseneer Akebono avargiin amjilttai tentsuu, 12 turuulsen Musashimaru, Futobayama naryg guitekhed 1 turuu uldeed bn. (12 turuulsenii daraa 12 -oos deesh turuutei avarguudiin neriig bichne ee)

64 dekh Ikh avarga Akebono Taro (ankhnii gadaad Yokozuna)
http://www.chijanofuji.com/Akebono1.html

67 dakh ikh avarga Musashimaru Koyo
http://www.chijanofuji.com/Musashimaru1.html

35 dakh ikh avarga Futabayama Sadaji
http://sumo.goo.ne.jp/eng/kiroku_daicho ... ayama.html

Za Ikh avargyn yariandaa ergeed orii, Avargyg ikheer neentegledeg baisan "Zuun garaaraa bootsoogoo avdag" gesen yaria ene temtseenii daraa garsangui, uchir ni Ikh avarga ene udaagyn temtseend bugded ni baruun garaaraa bootsoogoo avch, eldev um khaisan zarim neg khumuusiin amyg taglasan bolov uu.
Avarga ene tsenmtseend SHAR ungutei mawashitai barildaj ekhelsen ni olon khumuusyg gaikhshruulaagui ch temtseenii 13 dakh udur ozeki Tochiazuma -d yalagdsanyykhaa daraa khuuchin khar ungutei mawashitaigaa barildsan ni kharin olon khunii sonirkhol, ... ene teriig khudulgusun bolov uu.

Mawashi -nii talaar 2 yanzaar bichsen baisanyyg durdii. Negd ni suseg bishreltei kholboj bichsen bn, Uu gevel, Avargad khar ungu ulziitei baidag bolood, yalagdsanykhaa daraa khuuchinaa solison gesen baikhad, 2 dakh ni bol uuruur bichsen bn. Uu gevel shine mawashi ni barits barikhad evteikhen, uuruur khelbel avargyn ursuldugch nart gart evteikhen baritstai baigaagaas, Tochiazuma-d yalagdsanyy daraa shine mawashigaa solison bolov uu gej bichsen bn. MInii khuvid 2 dakh ni unen bolov uu, Unekheer Tochiazuma-tai barildakh ued baritsaar aagluulchikh shig bolson shuu dee.

* Baruuny Sekiwake Hakuho (Davaajargal, 192cm/146kg)-iin khuvid mash hund barildaanuudyg gaikhaltai barildaan uzuulj 50 khuvia khiisen gej bodoj bn. Yalanguya suuliin 4 udriin barildaan (Chiyotaikai, Dejima, Kotomitsuki, Miyabiyama) bol gaikhaltai bolson , magtakh ch ug oldokhgui bn. Komosubi, Sekiwake tsoltoi bukhchuud bol bukh tomchuudtai gar zuruuldeg, tsoloo amarkhan aldakh magadlal undur ikh evgui tsol gej boddog um, damaa ankh udaagaa Sekiwake tsol avsan bukh buur ch khetsuu baidag bolov uu.

Hakuho 19 nas 11 sartai Sekiwaker tsol avsanaaraa khamgiin zaluudaa Sekiwaka avsan uzuuleltend aman khuzuudej baigaa um. 24 temtseend barildaaad Sekiwake tsol avsanaar (Asasyoryu 18 temtseen) ene angilaliin 7 -d bichigdej bn. Sonirkhuulakhad ene angilald Hawain tom biet Ozeki asan Konishiki 14 temtseenii daraa Sekiwake bolj baisan bn. Tuurnii daraa Tochiazuma 17, Musashimaru 18, ...

Hakuho -iin khuvid suuliin 2 barildaand 12,11 gesen davaatai baigaa ba Ozeki bolokhod suuliin 3 barildaand 33 davaa gesen too baidag tul 5 sariin barildand 14 davaa esvel 5,7 sariin barildaanuudad tus bur 12, 13 -oos deesh davakh kheregtei bolj bn. Negent Sekiwake tsol deer togtood uldsen um chini jaakhan khicheekhed l Ozeki amarkhan bolov uu gej naidaj bn.

* Kyokutenho (M-1, 6-9), Kyokushuzan (M-6, 5-10) naryn khuvid 50% -ia khiich chadaagui tul medeej tsoloo aldakh ba uzuulsen barildaanyg ni kharakhad Kyokutenho Maegashira 5 dotor, Kyokushuzany khuvid neleen buurakhaar kharagdaj bn.
Asasekiryu (M-9, 8-7) , Ama (M-11, 8-6-1) nar 50% khuvia khiisen ch bas neekh surtei ogtsom userch , deeguur bichigdekhgui baikhaar kharagdaj bn.
Juryo -yn 2 -oos bosoj barildsan Tokitenku (10-5) Makuchid ergej irkheer bolj bn.

(Dashramd: Ene udaagyn barildaany 2 uduriin barildaanyg ochij uzekh bolomj garch, Mongol sumochid bolood, busad Sumogyn ergen toirny neleen gaigui zuragnuud avsanygaa daraa INternet deer taviad nukhduuded uzuulne ee.)

*****************

Za odoo 3 saryn barildaanyy talaar busad sumo naryn khuvid jaakhan burna aa.

* Ozeki Kaio (32 nas) -giin khuvid "kadoban" buyu 50% khiigeegui tokhioldold Ozeki tsoloo aldakhad khurekh baisan bolovch argagui l khuch tenhee, aral bie, ... ali aliig ni uzuulj 11 davsan amjiltaar chansaagaaraa 3-t bichigdej bn.

* Ozeki Chiyotaikai (ene 4 sard 29 nas khurne) 6:9 gesen amjiltaaar 50% khiij chadsangui. UNgursun 1 saryn barildaand mun arai gej 8 davsan, ene udaa buur barsangui. uul ni Chiyotaikai Ozeki tsoltoigoo 37 basho daraalan barildaj baigaa ni odoo barildaj baigaa sumo nariinkhaa dund terguun amjilt um bn.

http://sumo.goo.ne.jp/eng/hon_basho/top ... shi.html#2

Daraa sar Chiyotaikai-yn khuvid "kadoban"buyu 50 khuvi khiij chadakhgui bol ozeki tsoloo aldakh um.

* Ozeki Tochiazuma -yn khuvid 10 davaagaar, chansaagaar 2-t bichigdej bn. Ikh avarga Asasyoryu-g unagaaj urdyn ner khundyg erguulen avch chadlaa, ene ercheeree barildval bas l ikh avarga tsol neekh kholgui baikh gej bodoj bn. Sonirkholtoi neg uzuulelt gevel mash bogino khugatsaand 2 udaa Ozeki tsoloo aldaj, erguulj avch baigaa um.

* Zuunii Sekiwake Miyabiyama (5-10) gesen dunteigeer Komusubi baitugai Maegashira -yn 1,2 deer ch togtokhgui baikhaar kharagdaj bn. uul ni 3uulyn 3 barildaand sekiwake tsol deer bosson um.

* Komusubi tsoltoi barildsan Iwakiyama (4-11), Kotooshu (4-10) nas mun 50 baitugai 30% khiij chadsangui, neleen buukh bolovuu.
Kotooshu -iin khuvid 14 temtseenii daraa Komusubi tsol avsan uzuulelteer khamgiin khurdan Komusubi tsol avsan bukhuur ozeki asan Konishiki, ikh avarga Asashoryu nariin khamt terguulj baisan um. Komusubi tsolyg amarkhan avch, amarkhan aldlaa gedeg ni bolloo doo. Dashramd Japanuud Kotooshu-iig khamgiin tsarailag (damaa 30 -as deesh nasny japan khuukhnuud unadag um) bukhuur todruuldag ba "Sumog-yn Beckham" gej neriiddeg um. Dunguj 22 nastai , tegeed bas 204 cm, aral barildaan, ... ali ali ni baigaa bolokhoor , udakhgui butsaad garaad irekh ni damjiggui um.

* Maegashira-1 deer bosoj barildsan Wakanosato (8-6) 50 khuvia khiisen amjiltaar daraa sar Komusubi tsoloo avch bolokh um, tegekhdee 10-aas deesh davaatai, chansaa undur bukhchuud 3,4 baigaa bolokhoor urduuraa dairuulj medekh um. Wakanosato -iin khuvid 2001 ony 11 saraas khoish 20 tsentseend Komusubi,Sekiwake tsoltoi barildsan baisan um, odoo butsaad tsoloo avch baikh shig bn.

* 3 saryn barildaand uzuulsen amjiltar, 3 saryn barildaanyy daraakh chansaag terguulj baigaa Tosanoumi (M3:10-5), Kotomitsuki (M2:9-6) , Kokkai (M4:9-6) , Tamanoshima (M7:12-3), Roho (M6:11-4) nar daraa sard Komusubi, Sekiwake tsolnoos bosokh ni damjiggui ni kharagdaj bn.

* Jyuryo -1 deer bosoj barildsan Hakurozan (Oros, 189cm, 144kg, 1982/2/6) akhiinkhaa (Roho) araas deed zindaand orood irlee shuu. Evselgui ch um shig gekheer barildaantai akh duu 2 manai zaluuchuudad neleen tuvug uchruulaad zogsokhgui, sumo-yn deed tsoluudaas ch avakh baikh shuu.

http://sumo.goo.ne.jp/eng/ozumo_meikan/ ... _2487.html

* Oros garaltai bukhchuudiin tsuvaag daraakh 2 bukh urgeljluulekheer bn.

Makushita #32 deer bosoj barildsan Baruto (Eston, 197cm, 145kg, 1984/11/4).

http://www.geocities.com/erbrmn/sumo/DSC02446.JPG

Ene jilees Soslan Gogloev (Delkhiin aldart bukh Soslan Andiev -iin nertei adilkha nertei KHoit Osetoos garaltai ene KHUU Oros ulsyn iderchuud , zaluuchuudyn 2004 ony avarga bukh gene dee.) khemeekh shine zaluu SUMO -d orj irj baina, 16 nastai gekhed 195cm, 145kg jintei um. tegeed deer ni chuluut bukhiin suuritei, ...

http://www.japan-sumo.ru/soslan2.jpg

Damaa Baruto -yn barildaanyg kharlaa, unekheer aimaar, byardaj , aaglaj barildaj bn aa, khelekh ug oldokhoorgui, dergedees ni kharakhad , iim tom khun baidgaa gekheer um , ... Udakhgui ee, deed zindaand garaad irekh bolov uu.
Orosoos orj irj baigaa tom zaluuchuud bugd CHULUUT bukhiin barildaanaar khuukhed baikhaasaa khicheellej baisan, bukhiin style-tei zaluuchuud baigaa ni tedniig ulam khurdan deesh akhikh bolomjiig burduulj baikh shig bn. Orosyydiin bukhin surguuli delkhiid aldartai shuu dee, odoo Japand sumo-ruu khuch turen orj irj baikh shig baina daa.

**************************************

2 sard "Los Angeles Times" sonind Avarga Asashoryu-iin talaar magtsan bish muulsan bish, er ni une talruu ni oirkhon ch um shig, negen niitlel garsan baisan um, tuuniig doorkh linkeer orj uzne uu.

http://sfgate.com/cgi-bin/article.cgi?f ... BGMTD1.DTL

**************************************

2003 ony 1 saryn barildaand mergejlyn sumo-yn 6 division baidagyn 5 -d ni gadaad bukhchuud avch, Japanuudyg sandagraj baisan bil ee, ter tuukht zuragyyg doorkh linkeer:

http://www.lemondedusumo.com/english/MD ... age036.jpg

Division -iin daraalalaar:

Asashoryu ( Mongolia)
Asasekiryu and ( Mongolia)
Kokkai (Georgia)
Tokikenku (Mongolia),
Kotooshu (Bulgaria)

**************************************

3 sariin barildaan ekhlekhiin umnukh udur Ikh avarga Asasyoryu -iin devjee bolokh "Takasago" devjeend ochij, tednii beltgel surguuli khiij baigaag uzej, Asasekyuryo-toi taniltsaj (daan ch kharamsaltai ni, Avarga amralttai geed uur tiishee yavsan bailaa), Unuukh aldart "CHANKO" khemeekh sumo bukhchuudyg khoolnoos khurtekh bolomj oldson bilee, ene talaaraa daraa delgerengui saikhan niitlel negiig bichij, zurag khurguur khachirlaad yavuulna aa.

"Takasago" devjee:
http://www2s.biglobe.ne.jp/~wakamatu/index.html

Za tegeed 3 sard Osakad bolson barildaany ued darsan sonirkholtoi zuragnuudyg internet deer tun udakhgui taviad nukhduuded khurgene ee.

Khundetgev Bayaraa.

*******************************

Sumo -iin talaar tovch buguud, oilgomjtoi bichsen neg URL:
http://www.sumotalk.com/structure.htm
http://www.scgroup.com/sumo/

Odoo barildaj bui deed zindaanii SUMO nariin Bie-iin jin, unduriin khemjee URL:
http://www.szumo.hu/SULY.HTM

Sumo Gallery (Usan budgaar SUMO nariig goyo zursan zuraguud)
http://www.traditions.jp/sumo-gallery.html

KHolbogdokh URL :

http://sumo.goo.ne.jp/eng/index.html
http://www.dohyo.com/
http://www.szumo.hu/
http://www.japan-sumo.ru/

***************************************

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.28.05 1:01 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
ХХ зууны арван хоёрдахь арслан Хайдавын Дамчаа

Түшээт хан аймаг Жанжин вангийн /Дайчин вангийн / хошуу / дээрх шавь/ 1880 оны орчим төрсөн.

1903 / Бадаргуулт төрийн хорин есдүгээр/ оны Уул тайлгат 136 бөх Түшээт ханы Жанжин чин вангийн Дамчаа нэгд мөн Гомбыг, хоёрт Сэцэн ханы Галтжавыг давж, гуравт Жанжин чин вангийн Лувсансономд унажээ.

1904 Уул тайлагт 136 бөх, мөн Дамчаа нэгд Дайчин гүний Жанцан жамцыг, хоёрт Сэцэн вангийн Наваанжав начинг давж, гуравт дээрх шавь Чүлтэм арсланд унажээ.
1904 оны Даншигт 1032 бөх мөн Жанжин вангийн Дамчаа, гуравт Түшээт ханы жонон, Гүний Дашбалданг, 4 -т мөн хошууны Очирыг давж , 5-д Түшээт ханы Хэвий вангийн Лувсан начинд унажээ.
1905 оны Уул тайлгад 136 бөх мөн Дамчаа нэгд дээрх шавь Нанзадыг , 2-т Хэвийн гүний Ёндонжунай арсланг давж, 3-т Да вангийн Тавхай заанд унажээ.
1906 оны Уул тайлгад 136 бөх мөн Дамчаа нэгд Лувсаншаравыг , 2-т Наранжавыг, 3-т Сэцэн ханы Дашнаранг давж, 4-т Жанжин вангийн Дашрэнчинд унажээ.
1906 оны Даншигт 1032 бөх , мөн Дамчаа 3-т Сэцэн ханы Хошой чин вангийн Иш-ийг давж , 4-т Түшээт ханы Галсанравжаа начинд унажээ.
1907 Уул тайлгад 136 бөх.. Мөн Түшээт ханы Жанжин ваны Дамчаа 1-д мөн Рэнчин начинг давж, 2-т Жанжин бэйсийн Тавхай заанд унажээ.
1907 оны Даншигт 1032 бөх мөн Дамчаа гуравт мөн аймгийн Эйфүү вангийн Дондогийг , 4-т Сэцэн ханы Жонон засгийн Гомбодоог, 5-д мөн аймаг Далай гүний Пүрэв начинг, 6-д Түшээт ханы Балжин арсланг давж / начин/ 7-д Шадар сайдын Намсрайд унажээ.
1908 оны Уул тайлгад 136 бөх. Мөн Дамчаа начин 1-д Батхүүг давж, 2-т мөн Лувсанцэрэн начинд унажээ.
1908 оны Даншигт 1032 бөх . Мөн Жанжин вангийн Дамчаа начин 3-т Сайн ноёны Цахилгааныг давж, 4-т мөн аймаг Сайд бэйсийн Хайдав начинд унажээ.
1908 оны намар Дээрхийн гэгээн Танаа Түшээт хан аймгаас Баторшил өргөсөн наадамд 516 бөх. Хошой чин вангийн Дамчаа начин 9 давж, 2-т үлдэн / арслан цол хүртжээ/
1910 он / Хэвт ёсны 2-р / оны Уул тайлгад 136 бөх. Дээрх шавь Дамчаа арслан нэгд Да түшээ гүний Жигжидийг , 2-т Да түшээ гүний Цэмбэлийг , 3-т Далай бэйсийн Равданг, 4-т Жанжин чин вангийн Самданг давж шөвгөлөв, 5-т Сайд бэйсийн Нямаахүү арсланд унажээ.
1911/ хэвт ёсны 3р/ оны уул тайлгад 136 бөх. Мөн шавийн Дамчаа арслан нэгд мөн Навааныг , 2-т мөн Жанцан-Осорыг , 3-т Түшээт ханы Дамдинжавыг, 4-т Хэвий бэйсийн Чойндонг, 5т Сэцэн ханы Цэвэгжавыг, 6-д Гоц мөргөв, 7-д Гоц мөргөв., 8-д Амбан таны Уламбаяр зааныг давж түрүүлэв.
1911 он /хэвт ёсны 3-р / -ны даншигт 1032 бөх. Мөн Шавийн Дамчаа арслан 3-т Сайд бэйсийн Чойдогийг, 4-т Түшээт ханы Эрдэнэдалай гүний Галсанравжааг, 5-т Сайн ноёны Далай ноёны Чулуунбат арсланг давж, 6-т Жанжин чин вангийн Самданд унажээ.
1912 он. / Олноо өргөгдсөн 2-р / оны уул тайлгад 136 бөх. Мөн Шавийн Дамчаа арслан 1-д Түшээт ханы сайд Да түшээ гүний Дэмбэрлийг, 2-т мөн Түшээт ханы Дамбийг, 3-т Сэцэн ханы бэйлийн Нарандонойг, 4-т Сайд Сайн ноёны Лувсанцэрэн шонхорыг, 5-д Гоц мөргөж шөвгөлөв. 6-д Сэцэн ханы Жанжин Эрдэнэвангийн Жунайд унажээ.
1912 оны даншигт 1032 бөх. Шавь Дамчаа арслан 3-т Түшээт ханы Дархан чин вангийн Лувсанцэрэнг, 4-т Сайн ноёны сайд вангийн Эрдэнэпилийг, 5-т Их шавь Самданг давж, 6-т Түшээт ханы Содномд унажээ.

Дамчаа арслангийн цол.

Олноо өргөгдсөн 2-р /1912 он/-ы Уул тайлгын наадамд 5 давж шөвгөлөхөд Дамчаа манлай нь дэлгэрэх өлзий бадрах үнэт баясгалант , тонч гарамгай, тод сонин, үнэн хүчит саруул сайжрах , өрнөн дэлгэрэх , даяар үзэсгэлэнт, онц жавхлант, идэр арслант, бат суурьт, маш гайхамшигт цол нэмжээ.

Түүхийн баримт

Түшээт хан аймаг, Засаг хошой чин вангийн туслагч түшмэдийн бичиг Эрдэнэ шанзодав Засгийн тэргүүн зэрэг тайж, да ламтан дор илгээв.

Явуулах учир

Уржнан жил /1908 оны намар цаг/ Жанжин чин ван би өөрийн хамжлагаас бөх Дамчаа арслангийн нэгэн биеийг Очир дарь багш, Богд Жалцандамба хутагт танаа шавь болгон өргөж, мөнхүү бөх Арц-Сэд /Уламбаяр арслангийн нэгэн биеийг Эрдэнэ цэцэн ноён танаа өргөсөн зүйлгүй тул үүнийг Эрдэнэ шанзодав гүн Да лам нар тань дор явуулаад хүрмэгц бөх Дамчаа Арц -Сэд, Уламбаяр нарыг тус шавийн дансанд оруулж тэднийг хувь хөрөнгөөс тахилын зүйлд тус бүр тогтмол 30 шар цай гаргуулан, манай хошуу нутаг бүхий ойрын отогт захируулж хариу ирүүлэх ажаамуу. Үүний тул илгээв. Хэвт ёсны 2-р / 1910 оны 06,30/

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.05 2:58 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Х?рэлийн Дэлэг Арслан

Олон т?мний дунд " Улаан х?з??" гэж алдаршиннэрлэгдэх болсон ??лдийн гурван арслангийн дундах нь болсон Т.Дэлэг 1903 оны усан туулай жил, Сайн ноён хан аймгийн Баянбайшир уулын хошуу одоогийн Архангай аймгийн ?лзийт сумын нутагт малчин ард Х?рэлийн х?? болон т?ржээ. Х.Дэлэг 1930-аад оны эхээр нийслэлд суурьшин амьдрах болсон б?г??д Гандан хийдэд шавилан сууж байсан ажэ. Энэ ?едээ б?мб?г?р ногоон театр, Арвын клуб зэрэгт болдог байсан " ший ж?жигтэй б?х " гэдэг сонирхолтой барилдаанд Гандангийн М.Лхагва, баруун х?рээний Л.Чимэд нарын хамт очиж байнга барилдан халхын б?х сайчуудын м?рн??с барьж, х?ч бяраа сорин, уран мэх уралдуулан хийдэг байжээ. Энэ нь нэг ёсны б?хийн томоохон сорилго, бэлтгэл сургуулилт болж байсан тул М.Лхагва,Х.Дэлэг, Л.Чимэд нар б?гд улсдаа т?р??лж, ?з??рлэсэн. олон удаа ш?вг?рс?н Монголын толгой б?хч??д, х?чит арслангууд болцгоосон байна.
Х.Дэлэг арслан улсынхаа их баяр наадмын з?лэг ногоон дэвжээн дээр ерд?? долоохон удаа х?чээ ?зсэн байдаг б?г??д ??ний нэгд нь т?р??лж, их ш?в?гт нэг удаа, дунд ш?в?гт нэг удаа ?лдсэн алдартан юм. Тэр алдарт б?х улсынхаа наадамд нилээд хожуу буюу 30 настайдаа анх барилдаж зургаа давж улсын заан цол шууд х?ртсэн бол дараа жил нь 10 давант?р??лж улсын арслан болчихоод нэг жил ?нж??д улсад ш?вгийн д?р?вт ?лдсэн байдаг. Улсад ингэж их ш?в?гт ?лдэж байхдаа 33 настай байсан б?г??д ??нээс хойших 8 жилийн турш улсад барилдах?й байсаар 1945, 1946, 1951, 1955 онуудад барилдсан боловч нас нэгэнт 40,50 гарчихсан байсан болохоор т?дийл?н ?нд?р амжилт гаргаж чадааг?й нь аргаг?й л сайхан эрийг нас, ?нд?р уулыг цас дарна гэдэгтэй д?йж байгаа байгалийн жам юм.
"Улаан х?з??" хэмээх Х.Дэлэг 1933 онд анх улсад зодоглоходоо 880 х?чтэний тоосон дунд орж торолг?й хоёр даваад гурвын даваанд Т?в аймгийн Батс?мбэрийн Ц.Дагва гэгчийг, д?рвийн даваанд ?в?рхангайн Готов начинг, тавын даваанд Булганы Навааныг , Зургаагийн даваанд Булганы Хорол зааныг тус тус орхиж, долоогийн даваанд Сэлэнгийн " Боохой" хэмээх Д.Данзан арсланд ?вд?г шороодон шууд улсын заан болжээ. Энэ ?ед Х.Дэлэг ид сайн байсан б?г??д ёстой л ший янгууны наадамд алгасалг?й барилдаж , гол т?л?в т?р??лэн гялалзаж байсан байна.
"Улаан х?з??" хэмээх Х.Дэлэг арслан хамгийн с??лд 1955 онд 52 настай байхдаа улс хувьсгалын 34 жилийн ойгоор 256 б?хийг сугалаагаар барилдуулдаг жил улсдаа зодоглоод ам давж чадааг?й тул зодог тайлсан байдаг. Х.Дэлэг арслан ийнх?? улсынхаа наадамд 7-хон удаа зодоглохдоо гол т?л?в / д?рв?н удаад нь /1024 б?х зодоглосон их ойн жилд барилдаж байсан нь ажиглагддаг.
??р??р хэлбэл Х.Дэлэг арслан улс тунхагласны 10 жил, улс хувьсгалын 15, 25, 30 жилийн ойгоор улсынхаа наадмын злэг ногоон дэвжээн дээр угсраа олон мэхээ гайхуулан барилдаж, наадамчин олноо баясгаж байжээ.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.05 3:00 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
"Боохой " Данзан Арслан

(Ekhnii khuudasand bas Bookhoi Danzangyin talaar orson baigaa.)
Улс орон даяар " Боохой" хэмээн алдаршсан МУ-ын арслан Д.Данзан Т?шээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу эд?гээгийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Товхон хан уулын орчимд Дамдинс?рэнгийн ууган х?? болон 1985 оны модон хонь жил мэндэлжээ. Д.Данзан арслангийн ээж Думаа нь Х?всг?л аймгийн Цагаан-??р сумын Тайга нутгийн Даян дээрхийн угсааны х?н б?г??д Данзан арсланг гэдсэндээ тээн хожим нь т??ний хойт эцэг болсон Дамдинс?рэнг даган Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ирж идээшсэнт??хтэй учир Данзан арслан нь олон аварга, арслан, заан, начингууд т?р?н гарсан Х?всг?л аймгийн Цагаан-??р сумын алдарт Уйлган гол, Даян дээрхийн б?хийн сорилго орчмын угсааны х?н ажээ.
"Боохой " арслангийн б?хийн гараа 1919 оны арван засгийн наадамд анх барилдсанаас эхэлсэн бололтой. Энэ наадамд 136 б?х бариалдахад нэг даваад хоёрын даваанд улсын заан жаал Дэндэвт,1920 онд м?н наадамд 136 шилдэг б?х барилдахад хоёр даваад Дайчин вангийн Бавуу гэгчид ?вд?г шороодсон байна. Иймэрх?? барилдааны д?нтэйгээр ид залуу Д.Данзан Ардын хувьсгалтай золгосон б?г??д 1923 онд болсон уул тайлгын наадамд 136 б?х барилдахад Д.Данзан нэгийн даваанд Бавууг, хоёрын даваанд Цэрэндоржийг, гурвын даваанд Бандийг, д?рвийн даваанд С.Лундаажанцанг, тавын даваанд Г.Самданг тус тус хаяж начин цол аваад зургаагийн даваанд " Ягаан" хэмээх Самдан заанд ?вд?г шорооджээ. 1925 оны улсын их баяр наадамд х?чит 640 б?х зодоглоход Д.Данзан Хан Хэнтий аймгийн Наваанчоймболыг тавын даваанд ?вд?г шороодуулан ш?вг?рч, зургаагийн даваанд Гонжоон заанд унасан бол 1927 онд 960 б?х х?ч ?зэхэд 6 даваад долоогийн даваанд ?вд?г шорооджээ.
??нээс хойш нэлээд хэдэн жил улсынхаа наадамд зогдолоог?й бололтой б?г??д харин 1933 онд улсынхаа их баяр наадамд зогдолосон 880 б?хийн тоосон дунд орж торолг?й сайхан барилдсаар алдарт их арслан " урт гарт" хэмээх М.Лхагва арслантай ?з??р т?р?? булаалдахаар шалгаран ?лдээд т??ндээ ?вд?г шороодон ?з??рлэсэн ч улсын арслан хэмээх эрхэм цол х?ртэж чадсанаар тэр МУ-ын арслангуудын 11-д м?нхр?н ?лджээ.
Энэ ?едээ" Боохой " Данзан 38 настай байсан б?г??д ??нээс хойш олон жилийн турш маш сайн барилдаж байснаас ?зэхэд т??ний бяр х?ч, барилдах ур ухаан нэлээд хожуу насанд нь ид тэгширч бараг 60 х?ртлээ тийм ч их буурахг?й сасйхан барилдсаар байсан байдаг юм. Т??ний 57 настайдаа улсад хамгийн с??лд ш?влг?рс?н гайхамшигт амжилт эд?гээ х?ртэл давтагдахг?й дархлагдан хадгалагдсаар байгаа нь " Боохой" Данзан арслангийн Монгол б?хийнх?? т??хэнд ?лдээсэн бас нэгэн содон м?р, т??хэн гавьяа юм.
"Боохой " арслан 1934 онд зургаа даваад долоогийн даваанд, 1939, 1941 онуудад тус б?р зургаа даваад долоогийн даваанд ?вд?г шороодсоноос хойш д?рв?н жил улсдаа барилдахг?й завсарласан байна. Харин 1946 онд улс хувьсгалын 25 жилийн ойгоор 1024 б?х зодоглоход 51 настай Боохой арслан 3-ын даваанд Ж?гдэр начинг, Д?рвийн даваанд Дорноговийн Ухнааг, тавын даваанд Булганы Хорол зааныг тус тус даваад зургаагийн даваанд ??р??с?? 21 д??, ид залуу 30-хан настай, улсын арслан Ц.Чимэд-Очирт ?вд?г шороодсон байна.
1948 онд д?р?в даваад улсын арслан Бандид, 1949 онд гурав даваад Х?всг?лийн Ёндонжамцад, 1951 онд м?н гурав даваад Нисэхийн Доржид тус тус ?вд?г шороодож явжээ. Тэрээр 1952 онд 57 настай байхдаа гурвын даваанд барилгын цэргийн Дашдэндэвийг д?рвийн даваанд Булганы Р.Чойжилс?рэн, Тавын даваанд Намжаа зааныг тус тус орхиж ш?вг?р??д зургаагийн даваанд улсын арслан Самбууд ?вд?г шороодсон байна. 1954-онд гурав даваад д?рвийн даваанд барилгын цэргийн Очирт унажээ.
"Боохой" Данзан арслан 1956 онд 61 настай байхдаа улсад хамгийн с??лд зодоглон нэг даваад хоёрын даваанд ?вд?г шороодсоноос хойш ахин зодоглоог?й байна. Ийнх?? он удаан жил амжилттай барилдсан б?х ховорхон б?г??д т??ний х?ч бяр б?р ?нд?р настай болсон хойно нь ч бараг хэвээрээ байсан тухай яриа дурсамж б?хийн ном сударт тусгалаа олж м?нх?рс?н байдаг.

****************************

1930 он ы ?в?л миний ?в?г болох Данзан арслан ?влийн идэшээ бэлтгээд байж байтал ногоон зис машинтай цэргийн х?н ирээд бид улсын чухал даалгавраар явж байнат та бидэнд туслаач гэж гуйжээ. Данзан арслан ч элдэв юм бодолг?й дагаад Сэлэнгийн их х?вч р?? явж гэнэ. Тэгтэл тэр цэргийн 2 н?х?р маршалын даалгавраар том нас г?йцсэн ичээний баавгай алж ирэх тушаалтай анд явсан н?хд??д байжээ. Тэр 2 н?х?р ч жигтэйхэн том баавгай алчихаад ичээнээс нь чирч гаргаж чадахг?й арга ядаад нутгийн ардаас тусламж х?сэхэд Данзан арслан л наадахийг чинь чадна гэж хэлээд гэрийг нь зааж ?гс?н юм байжээ. За тэгээд Данзан арслан х?рч ирж харчихаад за та хоёр 4 ширхэг мод бэлдээдэх гэж гэнэ н?г?? 2 гайхас гээд хэлсэн ёсоор нь 4 ш модоо д?рв?лжилж х?лээд арсланд ?гч гэнэ. Арслан н?г?? х?лсэн модийг аваад ичээр?? нь орж гэнэ ш??. Тэр 2 н?х?р ичээгий нь том болтол нь ухаад хаячихсан байж л дээ. Гэтэл удалг?й арслан н?г?? том баавгай чинь модон дээрээ тэгнээд тавьчихсан ??рээд гарч ирж байна гэнэ ш??. Н?г?? хоёр н?х?р чинь сандран туслах уу арслан гэж гэнэ гэтэл арслан та хоёр машиныхаа тэвшийг онгойлго л гэж гэнэ. Тэр баавгай бараг 1тн гаран жинтэй байсан гэдэг ш??. Цэргийн 2 н?х?р маршалд болсон явдалыг хэлэхэд Маршал их л бишэрч та хоёр ер нь худал туугааг?й биз гэж гэнэ. Тэгээд маршал ??рийн биеэр ирж гарын бэлэг ?гч . . . .

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.10.05 1:40 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Мөнгөн морьтын Чимэд

Монголын ард түмний дунд аварга байвал зохих арслан гэж алдаршсан Л.Чимэд 1908-оны шороон мичин жил одоогийн Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт Хэрлэн голын зүүн бэлд Хорол хэмээх эмэгтэйн хүү болон төржээ. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг Гэндэндаржаа арслан гэдэг хүн байсан боловч Чимэд нь өөрийн эх Хоролын төрсөн ах Лувсанмөрөөрөө овоглосон нь чухам ямар учиртай байсныг одоо хэр тайлбарлан тогтоосон зүйл үгүй байна. 1930-аад оны их бөх М.Лхагва, Х.Дэлэг нартай үерхэн нөхөрлөж тэдэнтэйгээ ач тач үзэлцэж бие биенээсээ сурч, бие биенээ хурцалж жинхэнэ бөх болох замдаа тууштай орж Вандан, Самдан, Жамьян, Шагдар, Ванзар, Аюур, Шагж нарын араас хүчтэй түрэн гарч ирж түрүү магнай бөх болж чадацгаасан хэсэг залуу бөхчүүдийн нэг нь Л.Чимэд юм.
Л.Чимэд арслан 29-настай байхдаа буюу 1937 онд улсад түрүүлж 2 удаа үзүүрлэчихсэн улсын арслан цолтой болсон байлаа. Л.Чимэд арслан 1933 оны наадамд 880 хүчтэн зодоглоход 3-ын даваанд Төв аймгийн Баянзүрх сумын харьяат Гүнсэнг, дөрвийнй даваанд ерөнхий сургуулийн Хаймчиг начинг, тавын ыдаваанд Хөвсгөлийн харьяат Батнасанг, зургаагийн даваанд цэргийн хоёрдугаар хорооны Балдан-Осорыг, долоогийнй даваанд Батбаяр начинг тус тус давж их шөвгийн наймд үлдээд Дорнод аймгийн харьяат Ш.Гэлэгт өвдөг шороодсон байна. Дараа жил нь буюу улс тунхагласны 10 жилийн ойн жил болох 1934 оны наадамд 1024 хүчтэн зодоглоход Л.Чимэдийг найм давж их шөвгийн заан Б.Яндаа амлан авч барилдаад өвдөг шороодснооор Л.Чимэд анх удаа улсын наадмынхаа үзүүр түрүүнд үлдэж Архангай аймгийн харьяат Х.Дэлэгт унан үзүүрлэсэн байна. 1935 оны улсын их наадамд 720 хүчтэн зодоглоход Л.Чимэд Дорноговь аймгийн Г.Намжилваанчиг заан, Архангайн харьяат Ш.Гомбосүрэн нартай шалгаран үлдээд есийн даваанд ийнхүү бөх сондгойрсон тул Л.Чимэд гоц мөргөн үзүүр түрүү булаалдахаар үлдэхэд тунаж барилдсан хоёрын Ш.Гомбосүрэн нь давсан тул Л.Чимэд , Ш.Гомбосүрэн хоёр үзүүр түрүү булаалдахаар барилдаж Л.Чимэд давснаар улсынхаа их баяр наадамд түрүүлэн улсын арслан цолыг 27 настайдаа хүртсэн байна. 1936 онд 1024 бөх зодоглоход их шөвгийнй дөрөвт улсын арслан Л.Чимэд, Х.Дэлэг, Улсын заан Т.Намжилваанчиг, Улсын начин Т.Балсан нар шалгаран үлдсэн байдаг. Ингээд есийн даваанд Чимэд арслангаас нэг жилийн өмнө арслан цол хүртсэн Х.Дэлэг эхэлж ам авах учиртай тул Л.Чимэд арслан нь Дорноговь аймгийн харьяат Г.Намжилваанчигтай тунан барилдаж түүнээ орхин гурав дахь удаагаа улсынхаа баяр наадмын үзүүр түрүүнд шалгаран Дорнод аймгийн харьяат Т.Балсанд өвдөг шороодон хоёр дахь удаагаа үзүүрлэжээ.
Ийнхүү Л.Чимэд арслан нь 1394, 1395, 1936-оны наадамд маш амжилттай барилдаж нэг түрүүлж хоёр үзүүрлэн тэр үеийнй Монгол бөхийнх үзэл баримтлалаар бол улсын аварга болох болзлыг хангасан боловч С.Шагж, М.Лхагва нарын нэгэн адилаар бас л аварга болж чадаагүй байна.
Тэрээр 1937 онд 896 хүчтэн зодоглоход 6 давж дунд шөвөгт үлдсэн бол 1938 онд 1024 бөх зодоглоход мөн зургаа давсан байна. Энэ үед Л.Чимэд арслан нь ид 29,30 настай ёстой л бүх юм нь тэгширсэн, хэнээс ч , юунаас ч айхааргүй, хэний боловч хаяна гэдэг ааг омог нь бадарч байсан цаг билээ.
Аваргын дайтай бөх маань 1949 оны эхээр өвлийн ид хүйтэнд хээр гадаа хонож их даарсанаас болж уушигны хатгалгаа авч ид 41 насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Мөнгөн морьтын Чимэд хэмээх энэ их бөх улсынхаа их баяр наадамд 13 удаа барилдахдаа нэг удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, хоёр удаа долоо, хоёр удаа зургаа, гурван удаа тав, хоёр удаа дөрөв, нэг удаа гурав давж нийтдээ 10 удаа шөвгөрсөн алдартан юм.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.20.05 1:18 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
1960 onii suulch, 1970 -aad onii ued id garch irj barildaj baisan ard tumend IRTEI, BYARTAI, KHORTOI, SHARTAI, AMTAI bukh khemeegdej baisan MONGOL ulsiin ARSLAN DEMUULIIN mash sonirkholtoi yariltslag shuu.
Bukhiin tuukhend AMTAI, AATAI bukhchuud baidag bol tednii khamgiin gej khelj bolokhoor UNEN khuchit, khurst, byartai ARSLAN bil ee.

******************

Г.Дэмvvл: Туулын голын усыг цалгитал бяр гаргана гээд хэлчихсэн юм

Монгол улсын арслан Гомбо-Аюушийн Дэмvvлийн сонирхолтой ярилцлагыг хvргэж байна. Энэхvv ярилцлагыг
С.З: Одоогоос яг арван жилийн ?мн? 1995-онд Улаанбаатар сонин "Монгол улсын арслангуудын нэрэмжит барилдаан"-ыг тав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулсан билээ. Тэр vед энх тунх явсан 15-н арсланг урьж авчирсан юм. Тэгэхэд л би цагтаа цалгиж, олныг шуугиулж , говь нутгийн б?хчvvд дундаа залуусын хэлдгээр ёстой л од болон гялалзаж явсан улсын арслан Гомбо-Аюушийн Дэмvvл арслантай ярилцаж, олон олон vлгэр домог мэт яриануудыг нь ??рийнх нь амнаас сонсох аз завшаан тохилдсон доо. Дэмvvл арслан ид байх vедээ Сvхбаатар, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, ?мн?говь, Баянхонгор, Дорнод зэрэг б?х муутай аймгуудыг т?л??л?н барилддаг ганц б?х байсан б?г??д тухайн vедээ жинхэнэ аатай, шартай , амтай б?х байсан ба харин худлаа аархаж эрддэггvй, vнэн хvчит арслан байжээ. Тэртээх 10-н жилийн ?мн?х бидний тэр яриа тун сонирхолтой болж, бас дvрс бичлэг хийлгэж билээ. Гурван цаг гаруй хугацаатай vргэлжилсэн тэрхvv ярилцлагыг соронзон хальснаас цаасанд буулган бага зэрэг товчилж, зарим vг хэллэг, ярианы агуулгыг алдагдуулахгvйгээр найруулан з??лрvvлж уншигч, б?х сонирхогч нартаа хvргэе.

С.З- Дэмvvл гуай. Таныт тойрсон vлгэр домог шиг, м?н ч олон яриа х??р?? байдаг. Тэр бvхэн хэр ортой бол. Эсвэл зарим давсалсан таны нэрийг барьж зохиосон байдаг юм болов уу гэж боддог. Тэгээд тэр бvхнийг тантай ярилцаж, таны амнаас сонсож магадлах гэсэн юм. Таны бие алжааж ядраагvй бол хэдvvлээ жаахан ярилцах уу.
Г.Д- Бололгvй яахав. Бие гайгvй байна. Юунд ядрав гэж. Асуух юмаа асуу л даа.

С.З- Та чинь чухам аль нутгийн хvн бэ?
Г.Д- Би ?мн?говь аймгийн Манлай сумын нутагт 1935 онд т?рс?н гахай жилтэй хvн. Олон хvvхэдтэй айлын хvvхдvvдийн нэг. Аав Гомбо-Аюуш барилдах нь барилддаг байсан. Харин ээж бие багатай хэдий ч бяртай тэнхлvvн хvн байлаа.

С.З-Манай аймаг хэзээний б?х муутай нутаг, таныт арван хэдтэй жаахан хvv Дундговь аймгийн наадамд ногт ганзагалаж ирээд "Дэнж хэлтийхгvй бол Дэмvvл хvv хазайхгvй" гэж манай бас гайгvй гэхээр б?хчvvдэд аархан ярьж , тэгээд тэр наадамд тvрvvлчихэнэд явсан гэдэг яриа байдаг.
Г.Д-1957 онд байхаа, би бага л байсан юмдаг. Манай нутагт цаг агаар гандуу, адуу малын тарга тээвэр муу. Би шар vстэйгээ туранхай морьтой, хувцас хунар ч муутай явсан хэрэг. Тэгээд яахав Дундговийн наадмыг vзье барилдья гэж бодоод ирсэн юм. Тvрvvлнэ гэж ногт ганзагалж ирсэн нь худлаа. Барилдах санаатай, б?хчvvдийн хувцсаа тайлж сольдог майханд очоод ?мсг?л?? ?мс?х гэсэн чинь нутгийн архайж дархайсан том б?хчvvд : Амны хvvхэд чи ?мсг?л?? гадаа ?мс, энд зай эзлээд байхгvй шvv хэмээн х??х маягтай. Жаахан дургуй хvрч байлаа. Тэгээд ч б?хчvvд барилдсаар унах нь унаж давах нь давсаар сvvлийн д?рв?н б?х ам авах, ?мсг?л?? ?мс?х vсэр н?г?? майханд очих vсэр ц??х?н б?хчvvд байна.Тэгэхээр нь : Н?г?? х??г??д байсан хvмvvс унасаар байгаад ц??рч овоо зай гараа шивдээ. Одоо энд ?мсг?л?? ?мсч болох байхаа гэлээ. Хvмvvс: Энэ муу банди ер нь яасан их vгтэй хvvхэд вэ? Гэсэн маягтай нэлээд аягvй байна. Сvvлийн д?рв?н б?х гарахын ?мн? морь vзэж явтал аймгийн арслан /тэр vеийн цол нь хожим нь улсын начин болсон / Ш.Доржтовуу гуай сайн эмээл хазаартай 8 сайхан морьтой давхисаар намайг муу vрээтэй минь унагачих шахам дайрч д?р?? харшуулан зэрэгцэж ирээд: Хvv минь чи их олон юм яриад явна гэсэн байхаа. Чамайг амалсан гэх маягийн юм хэлээд нэлээд аягvй байна. Тэгэхээр нь миний дургуй хvрээд:
Дэнж булгихгvй бол Дэмvvл хvv хазайхгvй барилдана даа гээд хэлчихлээ. Доржтовуу гуай нэг муухай харснаа, давхиад явчихаж билээ. Наадамд ч би тvрvvлж морь авна гэж ногт ганзаглаж ирээгvй ч морь аваад буцсан даа.

С.З- Манай аймгийн нэлээн сайн б?х, аймгийн арслан ч билvv аймгийн заан ч билvv таны vеийн Базардарь гэдэг ?вг?н надад нэг удаа: Би Дэмvvлийн ?р??с?н х?лийг нугалж чадахгvй нvдний булай болж билээ. Жараад онд юмдаг манай аймагт говийн бvсийн б?хчvvдийн барилдаан болж Дэмvvл тvрvvлж хоёр зуугийн цагаан ор гэж алдартай цагаан ороор шагнуулсан юм. Тэгээд барилдааны дараа тэдний байрлаж байсан байранд ирээд энэ тэрийг ярилцаж суутал Дэмvvл: Чи миний ?р??с?н х?лийг нугалж чадвал наад муу ороо аваад яв гэж байна. Миний шар х?дл??д тvрvvлгэн харуулж хэвтvvлэн нэг х?л??р?? тахимны хонхор дээр нь гишгэж байгаад татсан чинь х?лийг нь нугалж бараагvй юм шvv. Цаад цvндгэр чинь цул бяр шvv дээ гэж ярьж байсан .
Г.Д- Наиз н?х?д, таньдаг хvмvvстэйгээ аль тоглож наадаж гар х?лийх?? бярыг vзэж байсныг хэлж бархав.Нэг тиим юм болж л дээ. Харин Базардарь гуайг танина. Надаас ганц хоёр ах байх. Нээх сайн барилдахгvй ч х??рх?н эвсэг хийцтэй барилддаг хvн байсан, одоо ч байгаа байх. Ер нь тэгээд ний нуугvй ярихад би бяртай байсан шvv.

С.З-Таныг ид бяртай байх vед барилдаж явсан б?хчvvдээс чинь хэн хэн их бяртай байв.
Г.Д- Жигтэйхэн сайхан б?хчvvд байсан даа.Тэр нь их бяртай гэж онцлоод байх юм бараг байхгvй. Ямар бяргvй атлаа улсын их алдар цолонд хvрч байхав. Арга мэхийн хувьд Бадамсэрээжид арслан, Т?в аймгийн Нагнайдорж, Бээжин аварга нар бол ёстой хазахаас бусдыг хийдэг б?хчvvд дээ. Гэхдээ бидний vеийнхнээс ?.Эрдэнэ-Очир, сvvлийн vеийхнээс Хадбаатар аварга хоёр л арай илvv болов уу. Би Хадбаатар аваргатай ганц л удаа самбогоор барилдаж vзсэн. Тэгэхдээ их бяртай хvн байна даа гэж бодож байлаа. Хоёр М?нхийн хувьд гэвэл сvрхий бяртай б?хчvvд биш. Магадгvй би хэдэн 100 граммаар давж ч мэднэ. Харин тэр хоёр байнгын бэлтгэлтэй барилдааны арга ухаан, техник сайтай, асар их тооцоотой барилддаг б?хчvvд. Ялангуяа М?нхбат аварга бол барилдана гэж тоо бодчихдог, чухамдаа бяраар биш ухаанаар барилддаг б?х шvv дээ.

С.З-Хоёр М?нх гэснээс 1969 онд тэр хоёр хасагдаж , таныг тvрvvлдэг барилдааны vсэр б?хийн комиссоос хоёр М?нхийг хасна гэхэд та дургvйцэж: Наад хоёроо битгий хас би барилдана гэж хашгирч байсан гэж хvмvvс ярьдаг чухам юу болсон юм бэ?
Г.Д- Тэр жил миний бэлтгэл сайн. Энэ жил нэг тvрvvлж чадах vгvйгээ vзнэ гэж бодож байлаа.Тэгэхэд хоёр М?нх бараг гурван цаг барилдаж маш их ядарсан, би амарчихсан, ёстой хэнтэй бол хэнтэй барилдахаар байлаа. Мань хоёрт олон ч удаа махлуулж дарагдаж байсны хувьд одоо л хэн хаясныг нь хаяна даа гэж ёстой л хорхой хvрч байлаа. Иймд тэр хоёрыг хасахад vнэхээр харамсч байсан байх. Тэднийг хасна гэхэд нь дургvй байсан нь vнэн. Харин тэгэхэд Дамдин аварга: Энэ хоёрыг хасч би л дээшилчих шиг боллоо гэж байж билээ. Тэгэхээр нь би энэ хоёрыг хасч яах юм бэ, би vзчихмээр байна гэхэд Дамдин гуай: Улс т?рийн товчоо хас гээд байна, хасчих байх гэтэл хаслаа л болсон тэгээд л Дамдин гуай vзvvрт хvрсэн тvvхтэй.

С.З- Таныг манай Эрдэнэдалай сумын гуанзанд тавин бууз, д?рв?н таваг хуурга тэрvvхэн урагш х?дл??д айлд бууж 10 литр Монгол архийг ганцаараа уусан гэдэг vлгэр домог шиг яриа байдаг, энэ vнэний хувь бий юу?
Г.Д- Ортой нь ортой байх шvv. Муу хvн идснээ, сайн хvн явснаа гэж сvрхий vг бий. Идснээ гайхуулж ярих, хэмжээ хязтааргvй идэж ууна гэдэг бол сайхан юм биш. Гэхдээ тээврийн машин барьж олон хоног, агаар унд хоолгvй холын зам туулан, цас шавартай хутгалдаж явах, н?г?? талаар байгалиас заяасан том бие, их масс маань м?н тэр хэмжээний хоол тэжээл, хvч энерги шаарддагийг нуугаад яахав. Энэ бол Эрдэнэдалай суманд болсон явдал биш, танай аймгийн т?в дээр болсон юм. Манай аймгийн арслан Санжаа бид хоёр Дундговийн т?в дээр давхиад очив. Хоол идвэл идчихмээр л байна. Гуанзанд орсон чинь гайгvй сайхан бууз, хуурга байна. За миний дvv ахдаа 100 бууз хэдэн хуурга ?г??д?х гэж vйлчлэгч хvvхэнд хэллээ. Тэгсэн н?г??д?х чинь: Та хэдvvлээ яваа юм бэ? хэдэн тавганд таваглах вэ? гэж байна. "Чамд хэдvvлээ яваа нь хамаагvй хувинд хийгээд ?гчих" гэлээ. Тэгээд л Санжаа бид хоёр 100 бууз хувинд хийлгэж хэдэн хуургатай идсэн юм. Хувинд нэг м?с?н хийчихсэн болохоор Дэмvvл 60-ыг Санжаа 40-ийг эсвэл Санжаа 70-ыг Дэмvvл 30-ыг идсэн гэх арга байхгvй, хоёр талаас нь идээд vлдээгvй л юмдаг. Харин архины хувьд гэвэл нэг дор нь айлд бууж 10-н литр архи уусан нь худлаа. Ер нь бие сайн, нас залуу байхад нэг дор арав байтугай литр архи ууж явсныг аль тэр гэхэв. Цагаан архийг учиргvй их, чухамдаа хэдэн шилээр ууж явлаа. Харин цорын ганц vнэн бол архи, айраг уучихаад согтож байгаагvй юм шvv.

С.З-Б?хчvvдийн бярны талаар ахин яриа ?д?х?д та гайгvй бяртай байжээ. Н?г?? нэг айлын х?хvvртэй айраг авч явсан тухайгаа яриач.
Г.Д-Намар нэлээд оройхон, Дашзэвгийн Батм?нх гэж жолоочтой хамт хоёр машинтай ?мн?говиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаж байгаа гэж хачин. Хужиртаас нэлээд ургаш хуучин Шанх гэж байсны ойролцоо юмуу даа. Унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа, очих гэсэн наана нь машин орохооргvй сvрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. Нэг км орчим л газар байсан болов уу. Айлд яваад орсон идээ, цай амсуулчхаад айраг амсуулах янзгvй. Сайхан том х?хvvртэй айраг шуугиад л, ёстой хорхой хvргэж байна. Таван литр айраг худалдана уу гэсэн дургvй байгаа бололтой: Манайх явуулын хvнд айраг зардаг айл биш гэж байна. Жаахан дургvй хvрлээ. Эвгvй ч vг хэлсэн биз. Гэрийн эзэн бололтой хvн: Чи яасан омогтой шартай хvн бэ? Даадаг юм бол наад х?хvvртэй айргаа аваад яв л даа гэж байна. Дургvй хvрч байна гэж хачин, босоод х?хvvрийг нь тайлж аваад шууд vvрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггvй шууд зvтгvvлсээр байгаад гарлаа.Тэр чигтээ алхачихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн даахгvй газар тавибал буцааж гэт хvргэж ?гн? шvv гэж байна. Дуугарсан ч vгvй, яваад л байлаа. Харин н?г?? гvнзгий жалганд орчихоод гарч чаддаггvй, мацсаар арай гэж ирмэгт хvрээд буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм vvрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгvй яахав. Тэгээд шууд давхичихсан, н?г?? айлын хvмvvс ч зогсоод хоцорлоо. Нэлээд хол очоод айргаа ёстой 5,10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин юм. Тэгээд яахав замдаа уусаар явсаар аймгийн т?в дээр ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юмдаг. Наиз н?х?д уусаар сvvлд 40-н литр айраг vлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан х?хvvрийг нь эвхэж, нэг шил архи нэлээд чихэр, талх боов аваад н?г?? айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сvрхий байна. Бс х?хvvр боов чихрээ ?г?хд??: Танайх чинь х?хvvр айрагтай байхдаа хvнд амсуулдаггvй хавчиг савтай болохоор сvрхий ?гл?гч болох юмаа. Х?хvvр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа гэж билээ. Ийм л юм болсон доо.

С.З-Тэгэхээр та чинь 250-иад литр юм vvрээд нэг км шахам газар амралгvй явчихсан байх нээ. 200 орчим литр айргийг 200 кг гэж бодоход тиим хэмжээний айраг багтдаг нойтон жирэн х?хvvр чинь наана бодоход 40-50 кг байна биздээ.
Г.Д- За мэдэхгй тэр анзааны л юм байгаа биздээ. Сvрхий л хvнд золиг байна лээ.

С.З- ?мн?говийн Дэмvvл ер нь их аатай шартай б?х гэж хvмvvс их ярьдаг. Ер нь аа гэдэг чухам юу юм бэ?
Г.Д- Аа гэдгийг товчоор хэлбэл vнэнийг vнэнээр нь хэлчихээд, тэр хvлээсэндээ хvрэхийг л хэлэх болов уу. Би жаахан аатай шартай байсан нь vнэн.Тэгэхдээ хоосон сvржигнэдэггvй, хэлсэндээ бараг л хvрдэг б?х байсандаа. Санаанд багтахгvй юмыг хvнд хэлж нvдний булай доог тохуу болоод хэрэггvй. Тэгэхлээр биелэх vндэстэй, санаанд багтах зvйлээ л хvнд хэлнэ шvv дээ. Ийм занг минь л аатай амтай гэцгээдэг биз.

С.З- Ардын хувьсгалын хэдэн жилийн ойгоор юм, таныг Баянм?нх аварга амлаж л дээ. Тэгэхэд нь та нэлээд шар нь х?д?лс?н бололтой "Туулын усыг цалгитал барилдана" гээд хэдэн б?хчvvдээр шуудагныхаа уяаг чангалуулж байсан гэдэг яриа бий. Энэ чухам юу болсон юм бэ?
Г.Д. - 1968 онд байх, Баянм?нхийг анх тvрvvлдэг жил юм даг. Баянм?нх арслан, би заан цолтой байлаа. Тэгтэл Баянм?нх намайг зургаагийн даваанд амлаж байнаа. Би ч ид шартай, аатай явсан цаг юм чинь. ?дий олон хvн дотроос энэ муу намайг амлаад байхдаа яадаг юм гэсэн шvv юм бодогдож , ?вг?нхvv начин зэрэг хvмvvс байсан санагддаг юм. Тэднээр шуудагныхаа зvvн талын уяаг чангалуулахдаа Хуруу бvv х?л, хумс орохгvй болтол нь чангалаарай. Туулын голын усыг цалгитал бяр гаргана даа гээд хэлчихсэн нь тэр л дээ. Учир нь Баянм?нх миний шуудагны зvvн талаас баривал намайг ганцхан сэжээд л хаячихна. Харин баруун талаас баривал би дагуулаад гуядчихна гэсэн vг. Тиим болохоор Баянм?нх??р зvvн талаасаа бариулэхгvй санаатай, ??рт?? бол барилдааны тактик боловсруулж байсан хэрэг.

С.3:-3алуу б?хчvvдийн талаарх сэтгэгдэл, тэдний барилдааны арга, мэхний талаар таны бодол ямар байдаг вэ?
Г.Д: - Залуу олон б?хчvvд т?рс??р байгаад бахархаж, баярлаж явдаг. Харин б?хчvvдийн бяр сvрхий сайн биш. Барилдааны арга техник мэх ?др??с ?д?рт ядуурч байх шиг санагддаг. Ч?л??т б?х, самбо, жу-до б?х их х?гжиж байгаатай холбоотой юм уу. Одооны б?хчvvл чинь гайгvй сайндаа л х?лд орох, хэл авч хоёр талд сэжихээс хэтрэхгvй байна. Ингэснээр монгол б?хийн уламжлалт сайхан мэхнvvд алдран алдарсаар мартагдахвий гэж санаа зовдог.

С.З: - Сvvлийн vед "Начны найруулга", нутагус, танил талаараа, бас магадгvй хэд гурван т?гр?г ?гч, авах байдлаар чанар чансаа тааруухан, улсад дахиад тав давах чадваргvй олон начин т?рж байна гэсэн яриа ц?енгvй сонсогдох боллоо. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
Г.Д: - Энэ талаар маш их юм ярьж болно. Би ч тvvний дотор хутгалдаж зарим нэг б?хийг дээш доош нь татаж явснаа нуугаад яахав. Дээрх байдал сvvлийн vед сvрхий хавтгайрч байгаа сурагтай. Манай vндэсний б?хийн барилдаан доторх тэр муухай зvйлийн талаар сэтгэл сvрхий зовдог болсон хvн дээ. Олон жил сайн барилдаад ямар нэг шалтгаанаар улсын цол хэргэмд хvрч чадалгvй харьж байгаа. бас хар багаас нь дарж байгаад зvрхийг нь vхvvлчихгvй дэмжиж эртхэн дээш нь гаргах юмсан гэсэн б?хчvvд олон байдаг. Манай ?в?г дээдэс, ахмад б?хчvvд ч бие биенээ дэмжиж, тиим хvмvvсийг харж vзэж ирсэн уламжлал байх нь байсан болов уу. Харин энэ байдал, далаад оны vсэс хэлбэр нь сvрхий эвдэрч, газар авч байх шиг боллоо. Ямар ч гэсэн одоогийн ярьж, бичээд байгааг vнэний хувьтай гэж боддог. Б?хчvvдийг хангай, говь, нутаг усаар, тvvгээр ч барахгvй яс vндсээр нь ялгаварлах, хооронд нь яс хаяж с?ргелдvvлэх, дундаас нь ямар нэг ашиг хонжоо олох гэсэн хандлага байгааг МАХН-аас далаад оны vед шvvмжилж зэмлээд байсан нь буруу биш. Бас л нэг муухай зvйлийг олж хараад арилгах гэж оролдож байсан хэрэг. Ийм зохисгvй байдал 60, 70-аад оны vед бий болоход Тvвдэндорж аварга маш их vvрэг гvйцэтгэсэн гэж би боддог. Манай Тvвдэндорж аварга б?хийн хувьд, аваргын хувьд хосгvй сайхан, сайн б?х байлаа. Тvvнийг нь ?н??д?р дурсан хvндэтгэж явдаг, бас шvvмжилж б?хийн тvvхэнд vлдээсэн шударга бус м?рийг vнэнээр нь хэлэх ёстой. Тvvх, тvvхээрээ, vнэн юм vнэнээрээ л байх учиртай гэж боддог.
Тvвдэндоржийг н?л?? бvхий байх vед хангай говийн б?хийг нутаг усаар нь зааглаж хавчих, элдэв арга найруулгаар чанаргvй б?х?д зохион байгуулалттайгаар начин цол олгох явдал газар авч байлаа. Говь нутгийн хэдэн б?хчvvд х??рх?н хавчигдаж байсан шvv. Эр бяраараа гарч ирэн ?нд?р цол хэргэмд хvрсэн зарим нь тэр найруулгад оролцож бас нутгийнхаа ганц нэг б?хийг яаж ийгээд начин болгочих гэж оролдож элдэв арга хэрэглэж л явлаа. Тэр бvхэнд оролцож, ямар нэг хэмжээгээр нэр холбогдож явсан хvмvvс ?н??д?р vгээ vнэнээр нь хэлж vнэнээ хvлээнэ биз.
Нэг жил наадамд барилдахаар ирээд, Тvвдэндорж аваргыг Увсын Баатаржавыг начин болгохоор тохирсон гэж сонслоо. Энэ vйл ажиллагаанд яаж саад хийх билээ гэж бодож байгаад Баатаржавыг тавын даваанд хvргэлгvй аваад хаячихлаа. Энэ мэтчилэн муу Баатаржавыг талийгаач Жамц арслангаар, м?н Манлайжаваар, ??р?? авах зэргээр начин болоход нь д?р?в таван жил саад хийсэн дээ. Энэ бол Тvвдэндоржтой л ж?т??рх??д байгаа хэрэг.
Тvvнээс биш Баатаржав бид хоёрын хооронд ямар нэг юм байхгvй. Тэгтэл 1972 онд Баатаржав Тvвдэндорж аварга, та хоёрын дунд vрэгдэх нь. Намайг тавын даваанд нэг хvргэж ?г??ч... гэж гуйж билээ. Тэгэхээр нь Х??рхий адилхан эр улс, нэгнийгээ бас нэг цол авах гэж байхад яршиг даа гэж бодоод орхисон. Тэгээд л Тvвдэндорж аварга тавын даваанд амлаж аваад начин болгосон. Баатаржав бол Тvвдэндоржоор начин цол авсан хамгийн сvvлчийн б?х байх учиртай. Энэ мэтчилэн найруулгын алийг тэр гэхэв. Ер нь б?хийн цолыг ≪дамын наймаа≫ болгосон жинхэнэ багш бол Б.Тvвдэндорж юм шvv дээ.

С.З: - Та ??р?? тэр найруулгад оролцож л явсан биз дээ?
Г.Д: - Бас зvгээр байгаагvй. Нэг жил бvр гурван начин т?рvvлж байлаа шvv дээ. 1983 онд байхдаа аймгийнхаа цэргийн хэлтсийн дарга байсан Ц.Цэрэндоржтой хамт ЗХУ-д эмчлvvлээд иртэл манай аймгийн дарга байсан Т.Наранхvv Чиний бие сайн болжээ. Одоо яв. Улсын наадамд барилдаж Багахvvгээ начин болго гэж vvрэг ?гд?г байгаа.
Намайг ?вчтэй байснаа гайгvй болж, наадамд ирсэнд олон б?хчvvд баярлаж Спортын тев ордонд б??н золголт болсон доо. Тэгээд Багахvvг начин болгох бодолтой тавын даваанд ам авахаар зогсож байтал М?нхбат аварга хvрч ирээд Чи аймгийнхаа хоёрын нэгийг л начин болгох юм байгаа биздээ? гэж асуугаад ер нь Сугааг тавын даваанд авчих янзтай. Тvрvvхэн нь Сугаа Намайг начин болгож ?г??ч гэж гуйгаад байхаар нь Цэрэн аваргыг гуйж д?рвийн даваанд авахуулж д?р?в давчихаад байсан юм л даа. Тэгэхээр нь би М?нхбат аваргад Би ямар хоёуланг нь зэрэг начин болголтой нь биш дээ. Нэгийг нь начин болгож таарна. Харин чи Сугааг надад vлдээчихээрэй. Багахvv нь яахав, залуу юм хvлээж байгаад болно биз гэж М?нхбатыг хуурч Сугааг тvvнээс vлдээж Дагвасvрэн арслангаар тавын даваанд авахуулан начин болгож, ??р?? Багахvvд начин ?гс?н юм. Тэгэхээр Сугаа начин чинь мундаг "начин" шvv дээ. Гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг, д?р?вт Цэрэн аваргыг, тавд Дагвасvрэн арсланг хаяж байж начин болсон байгаа биздээ.
М?н энэ наадамд Дундговийн Улаанхvv Увсын Тулгаагаар д?р?в давчихсан, намайг тосож ирээд Дээрээ н?м?р татаатай хvмvvс ч сайхан юмаа. Та, Багахvvг начин болгоно биз дээ. Намайг авах хvн олдохгvй юм. Нэг том б?х амалж аваад хаячих байх ... гээд нэлээд уруу царайтай явж байлаа. Тэгэхээр нь Амартvвшин заантай уулзаад ≪Чи тавын даваанд хэнийг авах гэж байна≫ гэвэл тэр Одоо л амаа авна даа. Товлосон юм алга≫ гэхээр Чи тэгвэл тэр муу Улаанхvvг аваад начин болгочихооч х??рхийг ... гэлээ. Би бас Амартvвшинг заан болоход нь н?л?елж байсан удаатай. Ингэж л миний найруулга, оролцоогоор нэг жил гурван начин т?рс?н юм. Тэр хvмvvс арай мартаагvй яваа байх. Хvний жудаг л мэднэ дээ. Ер нь тэгээд ийм маягаар бие биедээ цол олгоно гэдэг бол буруу, муухай юм шvv дээ. Тэгээд бvр муухан шиг б?х?д бууж ?гн? гэдэг бол азанд муу шvv. Одоо бvvр дамын наймаа шиг ?дий т?дий т?гр?г ?гд?г, авдаг гэж дуулдах юм. Тэгж байж авсан цолондоо эзэн болж, ядахдаа хоёр удаа тав давж байвал егсен, авсандаа елзийтэй юм сан.

С.З: - Дэмvvл арслан бид хоёрын энэ яриан дундуур Булганы тэмээ ?рг?д?г Б.Жамъяндорж арслан орж, дараах зvйлийг нэмж ярьсан юм.
Б.Ж: - Бие биедээ м?нг? ?гч цол авдаг талаар сvvлийн vед их яригддаг болж байна. Ийм байдал газар авбал Монгол vндэсний б?хийг устгана гэсэн vг. Би ноднин Монгол vндэсний б?хийн хоёрдугаар их хурал дээр /Их эе/ дээр хэлсэн vгэндээ Н?х?д минь чанаргvй начны талаар хаа, хаанаа бодох цаг болжээ. Одоо чинь 100 мянган т?гр?гтэй бол захын хvvхэн Монгол улсын начин болчих нь байна шvv гэж хэлж амьтан инээлгэж байлаа.

С.З: - Дэмvvл гуай та, М?нхбат аваргыг ид гарч ирж байх vед нь хуураад Манлайжаваар их дээр хаяулснаас болоод аварга маань долоо тvрvvлж чадаагvй гэсэн яриа байдаг. Та чухам яасан юм бэ? Хэр ортой зvйл бол ...?
Г.Д: - Тиим ээ. Тэр ч уг нь дэмий юм болсон шvv. М??е? аварга бид хоёр их найз. Сайхан н?х?рл?ж явдаг улс. Одоо ч хэвээрээ. Цаадах чинь их ухаантай, бас зальтай эр шvv дээ. Намайг хуурч залилж ?нг?рд?г л байсан. 1962 онд байх, тэр ид сайн, чухам л аатай байсан цаг. Нэг их хуурч сvйд болсон ч юм байхгvй. Тэгээд улсын их баяр наадмын д?рвийн даваанд М?нхбат манай муу Манлайжавыг авах гээд хорхойтоод байгаа бололтой надаас ≪Цаадах чинь ер нь ямар байна. Бяртай юу≫ гээд л дахин дахин асуугаад байхаар нь ≪За муу Манлайжав ч ?нг?рч дээ. Vvнийг нэг хуурчих юм сан≫ гэж бодоод М?нхбатад ≪За, чи биендээ дасгаж болохгvй, цаадах чинь удах тусмаа чангардаг б?х шvv. Бариа з?р??н дээр тvрэгхэн шиг дайрчхаарай≫ гэж хэлчихээд Манлайжавт очоод ≪М?нхбат чамайг авах гээд байна. Тэр дайрна шvv, холхон шиг ?рж байгаад дайрахад нь бодож байгаа юмаа хийчихнэ биз≫ гэж хэлсэн юм. Тэгээд учраатайгаа ?р??д зогсож байтал тэр хоёр барилдаж эхэллээ. М?нхбат дайрлаа, хоёр хэл нь гозойгоод л явчих нь тэр. Би ч нvгэлтэй юм хийснээ ухаарлаа. Учраагаа давчихаад ирэхэд М?нхбат тосоод зогсож байна. Миний айж байна ч гэж хачин. Тэгтэл М??е? тосож ирээд ≪Олиггvй муу новш юмаа. Худлаа хэлээд ...≫ гээд л загнаж гарлаа. Хэлэх vг ч олдсонгvй. Дэмий л инээж шvv байснаа ≪Чиний л буруу байхгvй юу. Чи цаадахыгаа эвгvй цочоогоод л тэр биз≫ гээд л ?нг?рс?н. М?нхбат одоо ≪Чи миний нэг тvрvvлэхийг хассан≫ гэдэг юм. Vнэн байж мэднэ. Залуу байхад бие биенээ аль давж дамшиглаж байхыг тэр гэхэв дээ. Тиим нэг болсон л юм даа.
Тодруулга: - Дэмvvл арслангийн энэхvv ярьсан зvйлийн талаар дархан аварга Ж.М?нхбатаас асууж сонирхоход тэрбээр ≪Энэ яг vнэн шvv. Тэгэхэд Дэмvvл хуураад сvйд болсон ч юм байхгvй. Хамгийн гол нь Манлайжав нэг хvнийг сvрхий дээр ?рг?ж, сэгсэрч байгаад шидэж байна. Тэгэхээр нь миний зэвvv хvрээд ≪Надаас илvv бяртай хvн байхгvй гэсэн шиг ...≪ энэ муу Манлайжав, хvнийг тэгж чанга хаяад байхдаа яадаг юм бэ?≫ гэж бодогдонгуут Манлайжавыг д?рвийн даваанд авч е?р шиг нь хаях гэж хорхой хvрээд явчихсан юм. Гэтэл муу цvдгэр новш /Дэмvvлийг хэлж байна/ намайг хаях муу юм заагаад ?гчихс?н юм билээ л дээ. Би ?р?нгvvт дайрсан чинь годройтоод л явчихна тэр. Одоо яахав дээ. Тэгж солиороогvй бол лав л долоо тvрvvлчихсэн байхгvй юу≫ хэмээн хуучилж байлаа.

"Их аяныхан" "Цагийг эзэлсэн их б?х " "Аварга аваргаараа т?рд?г " зэрэг олон сайхан номоо уншигч олондоо хvргэсэн б?х судлаач, сэтгvvлч Сvрэнгийн Зэвсэг домогт арсланг таалал т?гс?х??с арваад хоногийн ?мн? авсан юм.
С.З: Дэмvvл гуай Та, ?н??д?р арслангуудын нэрэмжит барилдаанд хvрэлцэн ирж, хамт vерхэж н?х?рл?ж, барилдаж явсан найз н?х?дтэй уулзаж, залуу сайхан б?хчvvдийн барилдаан vзэж, бас танай нутгийн з?вл?л чинь зохион байгуулж байгаад таныг унаа машинтай болгочих шиг боллоо. Энэ бvхэнтэй холбогдуулаад надад ярилцлага ?гч байгаа боломжийг ашиглаад хэлж яримаар зvйл юу байна вэ?
Г.Д:-Байлгvй яахав. Маш олон байгууллага хvмvvст баярласан, талархаснаа илэрхийлэх учиртай. Сэтгэл их х?д?лж тулгамдсанаас болоод заримыг орхиж магадгvй. Ер нь надад сайхан сэтгэлээр хандаж намайг б?хийн хувьд хайрлаж хvндэлж байдаг бvх байгууллага хvмvvст баярлаж явдгаа юуны ?мн? хэлье. Манай ард тvмэн, манай байгууллага хvмvvс чинь б?х?? хайрлаж хvндэлдэг учраас намайг хайрлаж хvндлээд байгаа юм шvv дээ. Vvнээс биш муу Дэмvvл зvгээр л жирийн нэг дэмvvл байсан бол з?вх?н Манлай сумандаа, т?рс?н хонхортоо, ах дvv терэл садан ойр хавийнхаа хvмvvстээ л хvндлэгдвэл их юм. Тvvнээс биш Монгол орон даяар ≪Дэмvvл, Дэмvvл≫ гээд давхиад байхгvй шvv дээ. Энэ бол барилдаж явсны минь буян, б?хийн спортын минь буян гэж боддог. Ингээд ийм сайхан барилдаан зохион байгуулж уламжлал болгосон ≪Улаанбаатар≫ сонины хамт олон, тvvний эрхлэгч V.Хvрэлбаатар, надад vргэлж анхаарал тавьж тусалж байдаг аймгийн Засаг дарга Мижиддорж, тvvний Тамгын газар, Улаанбаатар хотод суугаа ?мн?говь аймгийн нутгийн иргэдийн з?вл?лийн дарга миний багын найз Х.Буд болон намайг унаатай болгож ?гс?н олон компаниудад баярласнаа хэлэх гэхэд vг олдохгvй л байна даа. Би тээврийн машин олон жил барьсан жолооч хvн хэдий ч хувийн машин, ??рийн гэсэн унааны талаар даанч бодож т?с??лс?нгvй явлаа. ?н??дер бие муудаж, эрэмдэг болчихсон ийм vед надад УАЗ-469 машин ?гн? гэдэг бол санаанд багтахгvй сайхан vйл явдал болж байна. Энэ бол манай ард тvмэн б?хийн спортоо, б?хчvvдээ ямар их хайрлаж хvндэлдгийн жишээ юм даа. Ер нь тэгээд намайг их харж vзэж анхаарал тавьж байсан хv олон бий дээ. Манай аймгийн дарга байсан Т.Наранхvv байна. Намайг ?вчтэй бие муудаад байхад рашаан сувилал эмнэлэгт бvр гадаадад хvртэл явуулж эмчлvvлж байсан шvv дээ. Ийм л сайхан хvмvvс, ийм сайхан ард тvмэндээ баярлаж, т?рийн алтан сvлдэндээ залбирч явах (шиг буян хаана байх билээ. Дvv минь мийний энэ сэтгэлийн vгийг сониноороо уламжлан хvргэх ёстой хvмvvст хvргэж ?г??рэй гэж хvсэх байна.

?вг?н арслантай ийм л зvйлийг ярилцсан юм. Дэмvvл арсланг эршvvд гvдэсхэн, vнэн бас хатуу vгтэй эр гэдгийг ихэнх хvмvvс гадарладаг байх аа. Тvvний яриаг ихээхэн товчилж, залуу зандан насны аатай шартай зангаараа хэлж ярьсан зvйлийг нэлээд з??лрvvлж бичсэн тул уншигч, б?х сонирхогч нарааса уучлал гуйя. Бас хамт ярилцсан б?хчvvд, бусад хvмvvсийн асууж лавласан нэмж ярьсан бvхнийг энэхvv ярилцлагад багтааж амжаагvй болохыг хэлж хvлцэл ?чье.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.20.05 2:16 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.14.05 1:58 pm
Posts: 55
Location: байж л байна
ERBRMN wrote:

наадах чинь нөгөө Зэвсэг гуайн "аварга аваргаараа төрдөг "гэдэг 1996 оны ном байна штээ. ядаж тэр номноос Хууллаа гэж бичихгүй бол өөрөө ярилцсан юм шиг санагдаад байна лдаа.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.21.05 12:49 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
end bi ordoggui biasan.mash goyo yum bichij tawijee.bi bas zawtaivtsagaaraa bohiin gooy saihan tvvhiin talaar bichih bolnoo.

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.05 1:21 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Заан цол бол миний сэтгэлийн их хvлээлт, єєртєє тавьсан том зорилго байсан юм.

Ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд улсын далай аварга А.Сvхбатаар долоо давж, улсын заан
хэмээх эрхэм цол хvртсэн Ховд аймгийн Мєст сумын харьяат бєх Цэдэвийн Мягмарсvрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

НЭГ. Аваргатай наадмаас хойш уулзалдаагvй л явна

-Сайн байна уу, заан аа. Сайхан намаржиж байна уу?
-Сайхаан, тавлаг намаржиж байна уу.

-Суурин байна уу, ойрын vед ямар ажил аятай байна...
-Батзориг заантай хамт Япон руу яваад багагvй хугацаанд бэлтгэл хийгээд ирлээ.

-Наадам єндєрлєєд хоёр сар гаруй болжээ. Долоо давсаны дараа Сvхбат аварга танд ямар нэгэн юм хэлсэн vv?
-Аан. (Заан духайгаад хэсэгхэн азналаа) Тухайн vед шавартай, бороотой байсан. Сvvлд бичлэгийг нь vзэхэд аварга хоёр удаа унасан байна лээ. Би ч бас тээнэгэлзэж л байсан. Тэгээд яахав, барилдаан тодорхой, тугаа тойрсон доо. Аваргатай наадмаас хойш уулзалдаагvй л явна.

-Заан болчихсоны чинь дараа таныг аваргад багагvй мєнгє єгч цол авав гэдэг яриа гарсан. 120 мянган доллар гээд л...
-Vvнд би хариуцлагатай хариулъя л даа. Би энэ сvvлийн гурав, дєрвєн жилийн хугацаанд зєвхєн заал гэр хоёрын хооронд л явлаа. Ар гэр, аж ахуй, амьдралаа орхиод бэлтгэл хийж, хєлс асгаруулах гэдгийг мєн чанараар нь амслаа. Энэ хєдєлмєр маань чи заан болох ёстой, болсон шиг болох ёстой, аль нэгэн авдаг єгдєгийн ярианд хамааралгvйгээр цол авах ёстой гэдэг сэтгэл зорилгоор маань биелэгдсэн юм. Ийм сэтгэл, зорилго агуулж энэ хэдэн жил зvтгэснийг миний ойр тойронд байдаг бvхэн, гэр бvл, анд нєхєд, дэмжигчид маань мэднэ. Намайг тиим мєнгєтэй юv, vгvй юv гэдгийг ч тэд маань мэднэ дээ. Тэгэхээр ийм хардсан, vндэсгvй юм бvv яриач, хєдєлмєр, хvчнийхээ vр шимээр гаргасан амжилтыг минь битгий хараар будаач гэж тиим яриа, хэл гаргаад байгаа хvмvvст хэлмээр байгаа юм. Ард тvмэн єєрєє vнэний шvvлт, толь байдаг болохоор мэдэж байгаа биз дээ. Заан цол бол миний сэтгэлийн их хvлээлт, єєртєє тавьсан том зорилго байсан юм.

-Бямбадорж зааны хоёр шавь заан боллоо. Ховдод зааны даллага оччихож гээд л ярилцацгаах болж.
-Энэ vнэхээр сайхан. Улсын заан багшийн хоёр шавь заан цол авсан, тэгээд нэг нутаг усных гээд бєхийн тvvхэнд тэр болгон тохиол-доод байдаггvй сайхан vйл явдал боллоо л доо.Энэ бол их том хувь заяа, тєєрєг тавилан.

-Та нар єнєє жил Хайртхаанд наадмын бэлтгэлээ базаасан. Их ивээлээ хайрлах шиг болсон доо...
-Манай галаас, Бямбадорж зааны шавь нараас улсын заан начин, аймгийн наадмын тvрvv vзvvрт хvрч арслан, заан тєрсєн. Энэ бол vнэхээр гайхалтай сайхан vйл явдал. Богд хааны сэрvvн лаврин байсан энэ сайхан газар бидэнд єгєєж хишгээ хайрласан, бид сэтгэлдээ их биширч шvншиглэж байгаа. Бидний зорьсон, санасан хvсэл биелсээн.

ХОЁР. Бодож хvсэж явсан зvйл маань биелсэн ч, болохоор их амар амгалан, тайван болчихдог юм байна

-Заан болчихлоо. Ямар єєрчлєлт гарч байна...
-Бодож хvсэж явсан зvйл маань биелсэн болохоор их амар амгалан, тайван болчихдог юм байна. Ер нь л тэгээд нэг их тэнvvн, сайхан л байх юм даа.

-Та одоо багшаасаа, найз Батзоригоосоо ємнє ам авна. Багш тань долдугаар сарын 12-ны орой их л догдлонгуйгаар танд ингэж хэлж байсан...
-Нэг бодлын их хэцvv, нєгєє бодлын бахархам сайхан явдал юм л даа, энэ бол.

-Та цєєнгvй жил хєдєлмєрлєж, чармайж байж энэ цолыг авлаа. Тэгэхээр заан болсноос хойшхи багшийн тухай ойлголт илvv жин дарж эхэлсэн болов уу.
-Vнэхээр тиим. Ээжийн ачийг хариулж бардаггvй гэдэг шиг багшийнхаа надад зориулсан ихийг хариулж барахгvй байх аа. Багшдаа vнэхээрийн их баярлах юм даа. Ийм том хувь заяатай, бєхийн гайхам замналтай хvний шавь болно гэдэг ховор аз завшаан.

-Таныг заан боллоо гэж Ерєнхий сайд, Цэцийн дарга танайд тэр орой ирсэн. Ийм явдал болж байсан юм болов уу?
-Байсан байх аа. Тєрєє дагаж бєх нь тєрдєг гэдэг. Нутгийн маань хvн Монгол Улсын Ерєнхий сайдын албанаа хоёр дахиа заларч байгаа энэ цагхугацаанд цол авсан даа их бэлгэшээсэн дээ.

ГУРАВ. Заан цолоо авчихаад Эх нялхас руу шууд гэргий хvv хоёртоо очсон

-Бэлгэшээлт vйл явдал бас нэг болсон. Наадмын урьд орой гурав дахь хvv чинь тєрєєд л...
-Бид чинь наадмын єглєє галаасаа орж ирсэн. Арваны єдєр эхнэр тєрж байна гээд л, тэндээсээ яриад, яав ийв гэж гэлцэж байгаад л хvvтэй болсон. Заан цолоо авчихаад Эх нялхас руу шууд гэргий хvv хоёртоо очсон. Тэнд нэг цаг гаруй болчихоод, хvvгээ vнэсчихээд гэртэй ирсэн дээ. Сайхан шуу, сайхан.

-Наадмын дараа та нутгаараа явсан. Талархал дамжиггvй биз...
-Найман настнаас наян настан хvртэл баярлазан байна лээ, заан болсонд минь. Ховд, Увсаар явж барилдсан, сэтгэл хийморьтой сайхан байсан. Нутгийн дэлгэр, урин зуншлагатайгий нь яана.

-Чихэнд хоногшсон vгийг хэн хэлэв.
-(Заан бодолхийлжээ байснаа) Бумбаяр заан шинэ цол авчихаад дараа жилийн наадамд дуудуулаад, цолоо батлаад барилдчих хэрэгтэй байдаг юм шvv миний дvv гэсэн нь их тод санагдаж байна даа.

-Сум аймаг чинь алдрыг тань, цолыг тань мялаана даа...
-Тэгнэ гэсээн, товлож ярилцсан нь одоогоор vгvй байна даа.

ДЄРЄВ. Заан цолоо оргил минь гэж ханахгvй л гэж бодож байна

-Заан болчихлоо. Ямар хvсэл мєрєєдєл одоо улалзаж эхлэх юм бэ дээ...
-Би яахав, байдгаараа л байлгvй яахав. Хvн нэрээ тогос єдєє гэдэг. Заан цолоо оргил минь гэж ханахгvй л гэж бодож байна, хvсэл эрмэлзэл, тавьсан зорилго байна аа. Дvv нартаа, бєхєд сэтгэлтэй болгондоо чадахаараа тусалж, тvшилцэж явна гэж бодож байна.

-Ахуй ажлаа багагvй хугацаанд орхилоо гэж ярилаа. Одоо жаахан юм бодно байгаа.
-Vнээн. Бєхєєрєє барилдаад, тvvгээрээ бvгдийг зохицуулна гэвэл єрєєсгєл. Одоо ахуй ажил, бэлтгэл сургуулилт гээд юм бvхнээ зохицуулах хэрэгтэй болж байна.

-Танай багш Бямбадорж заан Эрдэнэтэд суурьшиж буй юм билээ. Та нарын ганзага, дєрєєг бэхэлсэн тvvнийг явчихаар та нар маань назгайрахгvй байгаа.
-Хаанаас. Багш Батзориг бид хоёрт хэлсэн, та нартаа би бvхнээ зориулсан шvv гэж. Одоо та хоёр дvv нараа, эалгамж халаагаа авч явна шvv гэж. Бид итгэлийг алдахгvйг, сайн багшийнхаа гаргасан зам мєрийг улам тодоор vргэлжлvvлнэ гэж бодож байгаа. Бєхийнхєє тєлєє зvтгэнэ.

-Бєхийн одоо байгаа бvх тєлевшил дээр та юуг нэмчих юмсан, тэгэхсэн гэж бодож явдаг зvйл юу вэ...
-Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй, бvлээн усаар угаавал хиргvй гэдэг. Ярьж хэлэлцэж ололтыг нь нэмээд, дутагдлыг нь засаад явбал Монголын хамгийн том соёл бал vндэсний бєх гэж ойлгодог. Бєхийнхєє босоо цагаан хийморийг дээдэлдэг нийт ард тvмэндээ хамгийн сайн сайхан, эрvvл энх, аз жаргалыг хvсэх байна.

-Хамгийн ойрын vед тэмцээн уралдаанд хэзээ орох вэ?
-Аравдугаар сард Осакад Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргад орно. Тэндээ л бэлдэж байна даа. Одоо ингэсгээд удахгvй явах байх.

-Танд амжилт хvсье.
-Баярлалаа.

Мягаа заан амар амгалан хvн. Єєрийн нь хэлснээр заан болсоор бvр ч их амар амгалан болчихож. Єнгєрсєн наадмын сvvлчийн єдрийн орой л доо, шинэ цол авсан Т.Амартvвшин начингийнд Ч.Бямбадорж заан багшийнхаа дор Ч. Батзориг заан тэр хоёр суучихсан, нэгнээ тvшилцээд нэгэн зvйл ярилцсан нь санаанаас vл гарна. Мягаа Батзоригтоо хандан "Монхороо, би нэг л итгэж єгєхгvй байна, би нээрээ заан болчихсон гэж vv" гэж билээ. Харин цаадах нь "Болчихсоон монхороо, чи халхын заан" гэсэн нь одоо ч чихнээ сонсогдоно.

(єдрийн сонин 2005-09-14 221)

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.16.05 3:12 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.05 2:42 am
Posts: 1140
Location: Hoh tengeriin door Horst gazriin deer Orchlongiin uudam zain ochuuhen hesegt On jiliig eleen bna
Saihan medeelluud bna.Bi ch bas tsagtai bolood zawtai bol yum bichmeer l bna.Bayarlasan shuu ERBRMN-ee :wd:

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.03.05 8:14 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
SUMO, Kyushu Basho-iin medee (Bichigchiin tailbartai).

Japanii mergejliin sumogiin Kyushu Basho (11-r sariin 13-27, Fukuoka) ungursun buten saind bolood ungursun bil ee.

Temtseen bolson ordon : Fukuoka Kokusai Center

http://www.marinemesse.or.jp/english/kokusai/

***************

Temtseend Ikh avarga Asashoryu (Dagvadorj, 143kg/185cm) turuulj (14-1), turuulj 15 dakh udaagaa EZEN khaanii tsomiig avlaa.

Ene barildaand Mongolchuudiin khuvid:
-----------------------------------------
Asashoryu (Zuunii Yokozuna) : 14-1
Hakuho (Komusubi, 9-6)
Kyokutenho (Komusubi, 8-7)
Ama (M-5, 7-8)
Tokitenku (M-7, 10-5)
Kyokushuzan (M-10, 7-8)
Asasekiryu (M-12, 9-6)

Juryo :
Kakuryu (J-14, 5-10, 185.5cm/125.5kg)

Makusita :
Mookonami (Makusita-2) : 5-2

tus tus amjilt uzuulsen baina.

********

* Ikh avarga maani turuulseneer barildaanii too 15 dakh ni bolokh ba turuulsen bukhchuudiin amjiltiin deereesee 5 -t bichigdej baigaa um. Tuunii deer odoo Ikh avarguud bolokh Taikho 32 udaa, Chyonofuji 31 udaa, Kitanoumi 24 udaa, Takanohana 22 udaa turuulsen amjilttai jagsaj bn.

Bas Neg bish 3 tom amjiltiin ezen bolood baigaa um. Doorkh 3 amjiltiig barag evdekh SUMO baikhgui baikh gej yarij baisan bololtoi um bil ee, he he he

1. 7 udaa daraalan turuulsen amjilt. Ene uzuuleltiig 6 udaa turuulsen Ikh avarga Taikho manlailj baisan um.
2. Neg jild, 6 temtseenii niitdee 90 barildaanaas 84 yalalt baiguulsan amjilt. Ene uzuuleltiig 82 yalalt baiguulsan amjiltaar Ikh avarga (Odoogiin SUMO -iin kholboonii boss) Kitanoumi terguulj baisan um.
3. 1 jild boldog 6 barildaanii bugded ni turuulsen amjilt. Urd ni Chyonofuji, Taiho avarguud daraalan 6
turuulj baisan bolovch neg jild bish um bn.

(Deerkh amjiltuud ni orchin tsagiin Sumo bukhiin barildaanii uzuulelteer gargasan bolov uu, uuruur khelbel 1-ees 68 Ikh avarga-uudiin uzuulelt baikh, ternees umnukh orson esekhiig medekhgui um.)

Barildaanii 13 dakh udur sekiwake Kotooshu -tei barildsan barildaanaas busad barildaand avarga maania khelekh uugui saikhan barildsan. Odoo dooroos URT muchtei Oros garaltai sumo buchnuud ikh orj irj baigaa ued, tedniig argalakh barildaan deer ajillakh baikh gej bodoj bn.

Asasyoryu avargyn ENE ikh amjiltand khursen nuuts ni uundaa baidag ve geed japanuud sudaldag bololtoi um bil ee.
Ter ni uu ve gevel, Avarga unasan barildaan bolood, gargasan aldaan deeree ikh ajildag, kherev neg barildaand unasan bol ter mekhiig khaakh barildaan, teriig suraad, busdad khiikh, ... Tukhain sariin barildaand unsan bukhiinkhuu devjeen deer ni ochij barildaan khiij, ter khunii barildaaniig sudalakh, barildaaniig ni gartaa oruulj avdag, ... gesen daichin chanaruudaas gadna Barildakh ursuldugchuu daisan meteer tusuulj, ach tach barilddag ..... za tegeed deer ni medeej khurdtai, mekhtei, byartai , .... geed l zunduun l chanaruud bn daa.

Avargiin khuvid barildakh nas, .... baigaa um chini odoo 32 (dor khayaj 3 jil) turuulekhiin tuluu , ... URAN saikhan barildaan uzuulekh ni damjiggui baikh aa.

* Hakuho Komusubi tsoltoi barildaj 9 davsan ba daraa sariin barildaand Sekiwake tsoltoi bosokh ni damjiggui um.
Daraagiin 2 barildaand sekiwake tsoltoi bosokh tul 12 orchim davsan baikhad Ozeki tsolnii talaar yarikh ni damjiggui bolov uu.

* Kyokutenho bas Komusubi tsoltoi barildaj 8 davsan tul, daraagiin bashyod sekiwake bolokh ni oilgomjtoi um.

* Tokitenku ene sariin barildaan tun ch saikhan barildaan uzuulsen, 10 davj, techniktei bukhiin shagnal avsan. Manai khun iimerkhuu shiidemgui, sumo stiliin barildaan khiigeed baival sekiwake ch bagadkhaar gej bodoj bn.

* Ama, Kyokushuzan nariin khuvid 50% khiij chadaagui tul, jaakhan tsol buukh baikh, Ama -iin khuvid ankh udaa tomchuudtai gar zuruulsen barildaanuud baisan tul ikh zuil sursan baikh gej bodoj bn. Er ni jin ni bagadaj baigaagaa sain oilgoson barildaanuud khed khed garakh shig bolson. Odoogoor Ama 113kg baigaa.

* Asasekiryu -iin khuvid khulnii gemtel ni sain edgeegui baisan ch 9 davj , saikhan barildaan gargasan gej bodoj bn.

* Kakuryu Jyuryogiin 14 -uur bosoj barildsan, 5 davj 50% khiij chadaagui tul barag Makushita-ruu buukh bolovuu gej bodoj bn. Ankh udaagaa jyuryogiin rekishinuudtei barildaad jaakhan um um dutsan bolov uu.

* Makusita-iin 2 oor bosoj barildsan Mookunami Mongol ner ni Ganboldiin Bazarsad (21 nastai, 187cm, 133kg), Daraa sariin barildaand Jyuryod devshikh ni todorkhoi bolson.

http://www.sponichi.co.jp/sports/news/2 ... 7053_l.jpg

Kherevee Jyuryod barildsan Kakuryi Jyuryogoos buuchikhgui bol 2006 onii 1 saraas ekhlen Japany mergejliin SUMO-d Mongoloos 9 rekishi barildakh nee.

****************

Temtseenii Turuulsen bolon tusgai shagnaluud:

Jyuryo - Toki (12-3, 189cm, 167kg)
Manai Asa ... nariin demjeeni bukh, uul ni aral bienii khuivd tom saikhan bietei ch goid sain barildaan uzuulj chadakhgui baigaa, Komusubi bolj baisan , Suuliin ued buur jyuryogoos deeshee garakhgui baisan um, Ene sar odtoi saikhan barildaj turuullee.

Garamgai barildaanii shagnal - Kotooshyu (Sekiwake, 2 dakh udaa)

Daichin barildaanii shagnal:
Kotooshyu (Sekiwake, 3 dakh udaa)
Miyabiyama (M4, 4 dekh udaa)
Tochinohana (M14, 2 dakh udaa)

Techniktei bukhiin shagnal - Tokutenku (M-7, ankh udaagaa)

*****************

Ene sariin barildaand sekiwake Kotooshu uramtai saikhan barildaan uzuulj, manai avargiig maani unagaasan, ... 11 davaagaar Sanyaku (Komusubi, Sekiwake tsoltoi bukhiig iin neruuddeg) tsoltoigoor suuliin 3 barildaand (11,13,12) 36 davaa davsan tul OZEKI tsoliig khucheer avlaa. Tuund 11/30 nd Ozeki tsoliig ni garduulsan.
Tereer 2004cm, 143kg, ene jil 22 nastai, Ozeki tsol avsan 5 dakh gadaad bukh, europoos ankhnii Ozeki, ankh mergejliin sumogiin temtseend barildaad 19 temtseenii daraa Ozeki tsoliig avch baigaa um. Ikh avarga Asasyoryu 22 temtseenii daraa Ozeki tsoliig avch baisan um.

http://ca.c.yimg.jp/sports/1133339291/i ... ew-000.jpg

http://ca.c.yimg.jp/sports/1133337611/i ... ew-001.jpg

Za tegeed SUMO -d shine daraagiin UE garch irj bn daa. Kayo, Chyotaikai, Wakanosato ... gesen 26 nasnaas deesh nasniikhanii ue unguruud gedeg um uu daa.

****************

Ene sariin barildaand sain barildsan Tamanoshima (M1:8-7), Kokkai (M6:9-6) nar daraagiin bashyod Komusubi tsoltoi bosno gej bodoj bn. Ozeki Tochiazuma, Wakanosato (M3) nar gemteliin uchir barildaagui ba, barildsan bol tun ch saikhan barildaanuud garakh baisan daa.

Ene sariin barildaanii DEBUT gevel M14 deer bosoj barildsan Komusubi asan Tochinohana (32 nastai, 185cm, 143kg) um, Tereer 11 davaa davj Daichin barildaanii shagnal avsan. KHulnii gemtelees bolood makushita khurtel buuj barildaj baigaad ene saraas Makuchid barildsan um, 3 jiliin umnukh makuchid 50% khiij baisan gekhed, neleen udaan barildaagui um shig bn lee.

http://sumo.goo.ne.jp/eng/ozumo_meikan/ ... _1021.html

Busad bukhchuudiin barildaan bolood, uzuulsen amjiltiig doorkh sitenaas orood uzeeree.

http://www.scgroup.com/sumo/Kyushu05/Banzuke.html
http://www.scgroup.com/sumo/Kyushu05/QualityI.html

****************

Sadogatake demjeenii bukh sekiwake asan Kotonowaka (37 nastai, 192cm, 181kg) ene sariin barildaanaas zodog tailj bn.
Tereer odoo barildaj bui sumo nariin dundaa makuchi zindaandaa khamgiin khund jintei, khamgiin undur nastai, bas khamgiin undur bukhchuudiin neg um, deer ni minii bodloor khamgiin KIND sumo baikh. Tuunii demjeenii dasgaljuulagch 53rd Yokozuna asan Sadogatake -iin khurgen, tuunii demjeeg uvulj avakh uldekh khun terbeer ene shaltgaanaar zodog tailj bui bololtoi um shig bn lee.
Dashramd: Zodog tailakh medegdel khiikh ued ni survaljlagchiin asuusan asuult "KHamgiin setgeld tod uldsen barildaaniig nerlene uu?" -d , tereer "Nodnin Asasyoryutai barildsan barildaaniig nerlesen gesen. Ter barildaanii umnu ni manai khun Ikh avargatai dakhin barildakh khuseltei baisan, ... tegeed ter barildaan deer barildaj avargiig barag unagaj, khaintsaad, dakhin barildaand yalagdsan ch, tun ch saikhan barildaan bolson, ... Ikh avargiig unaj yavakhdaa khurtel mekhee urgeljluuldeg, khiideg .... gaikhamshigtai bukh" gej khariuljee.

Sadogatake CLUB

http://www.sadogatake.com/page013.html

*****************

Awargad garduuldag Japanii erunkhii saidiin tsom gej tom tsom baidagiig bugd medekh bil ee, ter tsomiig ene udaa Japanii erunkhii said , uuriin bie-eer Fukoukad khureltsen irj, uuriin garaar garduulsan um.
Tereer Ikh avarga Takanohana -g gemteltei baikhdaa turuulekhed ni bas garduulj, bayar khurgej baisan um. Kharamsaltai ni ter turuu Takanohanagiin khuvid suulchiin turuu baisan.

Minii bodol shuu: Japanii erunkhii said bol tsuutai shinetgegch gegdeg um, unekheer l japan khumuusees uur setgekhui, setgeliin khuurul , .... bugd l shinetgegch gedeg nerendee taarsan khun gej boddog um. Yamar saindaa l uuriin neremjit tsomiig uuriin garaaraa urguj ugukh gej uzekh ve dee ......

*****************

Last edited by ERBRMN on Dec.06.05 2:09 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.04.05 12:22 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.27.04 6:58 pm
Posts: 1267
end chini mongol buhiin tuhai bichih estoi busuu

_________________
Viva Argentina

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.05.05 6:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.12.03 8:42 am
Posts: 13180
Location: Улаанбаатар, МГЛ
thanx, ERBRMN...!!! :-P

_________________
sportnews.mn

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.19.05 2:06 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Дэгээ мэхний хаан
2005.12.16, 9:33 am Бөх
Ш.Содном

Жараад жилийн тэртээ, Тухайн цагийн хоёр хүчтэн ийн ярилцсан гэхээр танд сонин санагдах магад.Түвдэн аварга Чимэд-Очиртоо хандан "Чамд дөрвийн даваанд амлуулаад нутгийн дүүгээ...гээд гомдол мэдүүлж байсан залуу Дорноговьд Батсуурийг хаяж түрүүлж гэнээ гэхэд Өө тэгээ юу цаадахь чинь хол явах хүү дээ. Мань мэттэй зүйрлэх юм байхгүй. Дархан аваргын энд мөд хүрч халааг чинь санал асуулгүй авна даа..."гэж тохуурхан хөгжилдсөнийг сонссон хүн нэн ховорджээ. Хоёр аваргын анхааралд өртсөн өндөр горзгор залуу сугалааны жилийн наадамд гурав давчихаад алхаж явтал хүмүүс "Энэ залуу өнөө жил Түвдэн, Цоодол хоёроос бусдад дийлдэхгүй байхаа" гэлцэх түүний чихнээс холуур өнгөрсөнгүй. Нэрлэсэн аварга, арслан хоёрын хамт наймд үлдээд сугалаа автал зургаан залуу хоорондоо таарчээ. Үзүүр түрүүний хоёр цолгүйчүүдын нэгэнтэй ч учралгүй хоорондоо... гэлцэх наадамчдын яриа намдах зуургүй Цоодол солгой татаж хавираад авapгыг сөхрүүлэв.
Мижиддорж ч Оргодолыг солгой хөлдөө алдан уналаа. Баруунд ингэж орвол дэгээ ороолгон сандрах төдийгүй унаж ч мэдэх байв. Хойтонгийн наадамд зургаа даваад дархан аваргад амлуулав.Аваргыг дархан дэгээгээрээ эргүүлэн орхиж улсын заан цолны өндөр босго алхлаа. Их шөвөгт хоёр арслан, хоёр начин үлджээ. Дэрэнбор арсланг ам авахаар онооныхны зүг алхахад амдан уулзаж "Хоёр хөгшин хоорондоо үзэхгүй бол залуу начингуудын гарын ая даахгүй шүү" гэж шордоод үзэв. Төрөлхийн гүндүүгүй арслан нэг том харчихаад "Нээрээ тийм" гэж хэлсэнийг дагуулан муруй халбага аман тийш болжээ.Тунасан хоёр начингийн давсан нь түрүүлэх гарцаагүй...гэлцэх мөчид Дамдин нь даваад дэвж харагдав. Цол авах тавын даваанд хэд хэдэн залуусыг амлаж "шалгалт авсан арслан цагтаа бууж буулгахыг хатуу цээрлэдэг нэгэн явсан даа.1962 онд үзүүрлэхдээ Бээжин, Жамц, Чойжилсүрэн арслангуудыг цувруулан давсныг түүх гэрчилнэ.Нутаг нэгтэн 1962 оны түрүү үзүүрийн хоёр арсланг дараалан давсан үнэнийг цаасан дээр буулгах хормын төдий гэлээ хөрстийн тоос бужигнуулж хөлс урсган барилдахын хатуугдүрслэхэд хүндийг бөхийн хорхойтон Та юу эс аидах вэ. Ер нь тэгээд 17 удаа шөвгөрөх гэдэг ясны бөхөд гэхээс насныхад зүүдлэгдэхгүй явдал. Бүр тэгэхдээ найман удаа зургаа давж дунд шөвөгт хоцорчээ. Бас нэг сонин нь Дамдин аваргад есөн удаа тахим өгсөн гээд бод доо.
Өнөө жил даагаа нэхнэ гэж бат шийдэж "Одоо намайг амла" гэж гуйдаг байсан ч бас үнэн. "Харгүй барилдчихъя" гэж хэлээд үздэг байсан нь бууж буулгахын цээрийг анзаарч анхаардаггүй залууст сургамжтай.
Олондоо Мижээ хэмээн хүндлэгдэх арслан маань 1955 онд 256 бөхөөс 5 давж начин, 1956 онд 7 давж заан, 1957 онд 6, 1958 онд 5, 1960 онд 6, 1961 онд 5, 1962 онд 6, 1963 онд 8 давж үзүүрлэн арслан, 1964 онд 6, 1965 онд 6, 1966 онд 5, 1967 онд 5, 1968 онд 5, 1969 онд 6, 1972 онд 5, 1973 онд 5, 1974 онд 5, 1970, 1971, 1975 онд тус тус 4 давсан амжилттай.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.19.05 2:07 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын харцага Д.Рагчаа: Мэх зүүдэлж байна уу гэж асуудаг нь их учиртай юм билээ
2005.12.16, 9:32 am Бөх
Р.Мөнхдаваа

Улсын харцага Д.Рагчааг бөх сонирхогчид хэдийнэ улсын зааны эрэмбэнд тулчихаад байгааг андахгүй. Тэгээд ч тэрбэзр одоо жинхэнэ "бөхөөр өвчилнө" гээч нь болоод байгаа нэгэн. Зарим бөхчүүдээс "Барилдаан зүүдэлж байна уу?" гэж асуухад яагаад ч юм нэг л хариулахаас дөлөөд бапдаг юм. Харин Д.Рагчаа "Байнга шүү..." гэж огт эргэлзэхгүй хариулна билээ. Та бүхнийг монгол бөхийн дэвжээг чимж буй олон сайхан залуу бөхчүүдийн магнайн хэсэгт яваа улсын харцагатай уулзуулж байна.

Би Орос, Канадад төрсөн бол хоккейчин болох байсан
Бөхөөс өөр юу сонирхдог вэ?
- Хообий юу. Би ан ав энэ тэр гэдэггүй. Харин загас их сонирхоно доо. Бэлтгэл хийж ирээд аквариумтай загасаа хараад суухаар алжаал тайлагдах шиг болдог. Бас багадаа марк тэмдэг их цуглуулдаг байлаа. Сүүлдээ дүү нартаа өгсөн. Одоо тэр цуглуулганаас маань байдаг
эсэхийг сайн мэдэхгүй л байна. Бас нэг хообий маань хоккей. Би хоккейд маш их дуртай. Зурагтаар аль нэг сувгаар гарч буй хоккейг
заавал үзнэ, хэдэн цагаар ч хамаагүй шүү. Нутагтаа байхдаа эсгий гутал дээрээ коньки углаад мурийлгасан төмөр бариад тоглодог
байлаа /инээв/. Аймгийн төвийн миний үеийн хүүхдүүд хичээлээ тараад орой байнга л тэгж хоккей тоглодогсон. Оросын хоккейчдийг их дэмжинэ ээ. Фетисов, Макаров, Ларионов, Хомутов, Быков, Федоров гээд л...Тэд миний бага насны шүтээнүүд маань. Машины ослоор өөд болсон Харламовыг дэлхийн хамгийн авъяаслаг шилдэг хоккейчдын нэг гэж боддог. Хэрвээ би Орос юм уу Канадад төрсөн бол хоккейчин болох байсан гэж боддог юм.
-Бөх, хоккей хоёрын алийг нь илүү сонирхдог хүүхэд байв аа?
-Монгол хүн болохоороо тэр байх даа, бөхөө илүү сонирхоно, арай илүү дурлана шүү. Тэгээд ч бөхөөрөө тодорхой амжилт гаргаж явна. Гэхдээ хүүгээ хоккей тоглуулна гэж бодоод байгаа. Аавынхаа сонирхдог тоглоомыг хүү маань бас сонирхох байх аа.
-Архангайхан мөсөн шагайд их дуртай хүмүүс байдаг. Өөрөө ямар вэ?
-Би ёстой мөсөн шагай тоглож байгаагүй. Хөдөө. сумынхан л мөсөн шагай их тоглодог байсан нь одоо их сэргэж байх шиг. Аймгийн төвийн хүүхдүүд хоккей, хөлбөмбөг их тоглодог байлаа.
-Хоккейн юу нь сэтгэл татдаг хэрэг вэ?
-Хоккей бол жинхэнэ эр зоригийн спорт. Мөсөн талбай дээр конькитэй, жижигхэн шайбтай. Маш хурдан хурдаа авч, хууралт хийж, хүчтэй цохиж байгааг харахад сайхан байдаг.
-Хоккейтэй холбоотой ямар нэг мөрөөдөл бий биз?
-NHL-ийн тоглолтыг үзэх юмсан гэж мөрөөддөг. АНУ-д очих боломж гарвал заавал хэдэн тоглолт үзэж байж ирнэ ээ. Хоккейчид түргэн зуур солигдож байгаа, үзэгчид хөгжөөн дэмжиж байгаа нь гайхалтай байх болов уу.
-Өөр юу сонирхдог вэ?
-Уртын дуу сонсох дуртай. Уртын дууны овоо хэдэн CD бий шүү. Уртын дуу гэж монгол түмний маань бас их том өв соёл юм даа,
агуу эд шүү. За бас хааяа шатар тоглоно оо. Шатар тоглох дуртай. Гэхдээ сайн тоглож чаддаггүй юм аа.

"Титаник"-ыг үзэхээр нэг л сонин болчихдог юм
-Сүүлийн үед харцага маань ямар ном уншив даа?
-Балжиннямын "Монголчуудын бүрэн түүх товчоон" хэмээх гурван боть номыг уншиж байгаа. Монгол улсын эрт эдүгээгийн түүхийг
багтаасан гурван боть энэ ном үнэхээр сонирхолтой сайхан ном болсон байна. Бас "Халхын хар аварга" хэмээх хадам аавынхаа номыг уншиж дуусгасан даа, саяхан /инээв/.
-Архи, дарсанд хэр вэ?
-Уудаггүй гэж арай болохгүй байх аа. Баяр ёслолын үеэр ганц хоёр грушик пиво ууна. Харин архийг бол хэрэглэдэггүй гэж болно.
-Ямар кино өөрт чинь их сэтгэгдэл төрүүлж, догдлуулдаг вэ?
-"Титаник"-ыг үзэхээрээ л нэг сонин болчихдог юм. Тэр том хөлөг онгоц, асар олон хүн сүйрсэн гээд бодохоор аймшигтай шүү. Бас "Нөгөөдөр миний сүүлчийн өдөр"-ийг кинотеатрт очиж үзэхэд их сэтгэгдэл төрсөн. Нэг хэсэг пижигнэж байснаа гэнэт аниргүй болоход зааланд сууж байсан нэг залуу "Ёох!" гээд санаа алдахад тэр зааланд байсан бүх хүн яг тэр залуу шиг санаа амрах шиг болж байлаа. Урлаг гэдэг тун их увдистай агуа эд шүү.
-Одоо нас хэд хүрч байна аа?
-30 хүрч байна. 1976 оны луу жилтэй. Б.Бат-Эрдэнэ аваргын үеийн луу жилтнүүдийн дараахь үеийн луу жилтэн. Улсын заан Б.Ганбат, харцага Г.Ганхуяг, начин, До.Ганхуяг, Ц.Магалжав, Ду.Батбаяр гээд луу жилтэй үеийн бөхчүүд олон бий.
-Рагчаа гэхээр аваргын хүргэн гэсэн тодотгол дагалдах нь элбэг. Д.Цэрэнтогтох дархан аваргын сургааль, заавар амжилтанд тань нөлөөлж байдаг гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, Тэр хүний хүчинд л би өдий зэрэттэй барилдаж явна. Надад байнга барилдааны тухай зааж сургаж байдаг. Миний хамгийн дотно зөвлөгч бол хадам маань юм даа.
-Д.Цэрэнтогтох аварга барилдаан бараг л алгасахгүй үздэг. Энэ нь өөрийн чинь барилдааныг харах, зааж сургах гэсэн сэтгэлийн нэгэн илрэл гэж ойлгож болох болов уу?
-Тийм ээ, миний барилдааныг ч бас үзэх гэж ирж буй хэрэг. Гэхдээ хадам маань ер нь барилдаан алгасалгүй үздэг дээ.
-Яг хэзээнээс аваргатай багш шавийн барилдлагатай болсон бэ?
-Эхнэртэйгээ нийлсэнээс хойш л. Сүүлийн хоёр жил бүр илүү тулж ажилласан гэж хэлж болно. Ирэх жилийн эхээр бид ЭМШУИС-ийн зааланд бэлтгэл хийх болоод байна. Хадам, начин До.Ганбат, Б.Сайнбаяр, Ц.Базаррагчаа гээд бас хэдэн сайн залуус бий. Ер нь хадам маань олон шавьтай хүн шүү дээ. "Хөдөлмөр" нийгэмлэгт байсан шавь нар нь одоо ч ирж золгодог юм.

Аав маань бөх алгасалгүй үздэг
-Аваргын охинтой яаж танилцав?
-/инээснээ/ Бид хоёр "Их шавь"-д хамт сурдаг байсан юм. Тэгээд л төгсөөд нийлсэн дээ.
-Аваргын охинтой суугаад гэрт нь очно гэхэд айх, эмээх зүйл гарч байв уу?
-Үгүй дээ, Сургуульд байхдаа хааяа нэг аваргынхаар орж гардаг байсан. Нэг их сүрдэх юм байгаагүй дээ. Би тэгэхэд цолгүй залуу бөх байлаа.
-Аав тань бас барилдаан байнга үзэх юм аа?
-Тийм ээ, аавыг маань Дамбий гэдэг. Одоо Нисэхийн гаальд ажиллаж байгаа. Барилдаан бүр дээр л үзэгчдийн суудалд сууж байдаг хүн бий. Залуудаа цэрэгт татагдсан хойноо Өмнөговь аймгийн нэгэн сумын наадамд түрүүлж байсан гэдэг. Аймгийн наадамд бол дөрөв давж явсан хүн. Аав маань удирдах ажил хийдэг байсан болохоор тэр бүрий барилдаж чаддаггүй байсан юм шиг билээ.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс дөрвүүлээ. Би ууган хүү нь. Хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй. Дүү нар маань бас л миний барилдааны дотно зөвлөх нар.
-Аав ээж чинь та нарыг хэрхэн хүмүүжүүлж өсгөсөн бэ?
-Манайх гурван бандитай гэж би хэлсэн. Гэхдээ бид бусад банди нар шиг гэр орноо буулгачих гээд байдаггүй их намуухан хүүхдүүд байлаа. Хүмүүс манайхыг "Дандаа эмэгтэй хүүхэдтэй айл шиг цэвэрхэн цэмцгэр байх юм" гэж ярьдаг байлаа. Ээж маань орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн. "Хүмүүстэй эвтэй яваарай" гэж гэж их захидаг байж билээ. Аав маань болохоор "Хөдөлмөрийг шүт. Ясныхаа хар хөлсийг гартал ажиллаж, хөдөлмөрлөж үз. Тэгвэл юманд хүрнэ шүү" гэж байнга хэлдэг. Тэгээд ч тэр үү би нэг ажил эхлэхээрээ заавал дуусгаж байж салдаг зантай.
-Одоо барилдаан, мэх зүүдэлнэ биз?
-Өө, байнга шүү дээ. Унтаж байхдаа зүүдэндээ барилдаанд бие бүр чангарчихсан, нэг гараараа нөгөө гараа барьчихсан "барилдаж" байхад эхнэр маань "Хөөе" гээд сэрээх нь цөөнгүй шүү. Барилдаан л их зүүдэлнэ. Хадам маань "Мэх зүүдэлж байна уу?" гэж их асууна. Мэх зүүдэлбэл тэр зүүдэлсэн мэх нь яг өөрийнх нь болжээ гэж ойлгож болно гэж хэлдэг юм. Нэг ёсондоо сэтгэлдээ хоногштол бодож, боловсруулсны эцэст мэх зүүдэнд орж ирдэг юм байна л даа. З.Ойдов багш бас биднээс "Та нар мэх зүүдэлж байна уу?" гээд байнга асуудаг байсан нь их учиртай юм шиг билээ.

МҮБХ, Х.Баянмөнх аварга хоёр ярилцвал яасан юм бэ?
-Бөх цолны хувьд мөрөөдөл их л бий нь мэдээж. Мөрөөдлөөсөө хуваалцана уу?
-Бөхийн санасан, хүрэх юмсан гэсэн цол бий. Гэхдээ хөдөлмөр, ухаан л бүхнийг шийдэх байх даа. Бөхийн олон сайхан цол байна шүү дээ. Сачий маань л мэдэж дээ.
-Бөх үзэгчид цөөрлөө гэж сүүлийн үед их яригдах боллоо. Барилдааныг сонирхолтой болгох тухай ид барилдаж яваа бөхийн хувьд санаж сэдэж яваа зүйл бий юу?
-Би энэ талаар их боддог. Барилдааныг илүү сонирхолтой, олон үзэгчтэй болгох боломж ч багагүй бий болов уу. Оноолт, барьц шодолт бөхийг утгагүй болгож байна гэж надад хэлж байсан үзэгчид олон бий. Баянмөнх аварга Мэргэжлийн бөхийн холбоо байгуулах гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахад би хамт байсан. Аваргын бөхийн хөгжүүлэх тэр санаан дунд авах юм бий гэж би бодож байгаа. МҮБХ, Х.Баянмөнх аварга хоёр бөхийг хөгжүүлэх тал дээр саналаа солилцож хэрэгтэйг нь авбал монгол бөхөд л тустай болов уу. Монголчууд маань бөхөд маш их дуртай болохоор барилдааныг илүү сонирхолтой явуулбал үзэгчдийн тоо ч их нэмэгдэх байх.
-Тухайлбал, өөрөө сонирхолтой болгох ойр зуурын жишээнээс хэл дээ?
- Жишээ нь, оролцох бөхчүүдийнхээ нэрийг тодорхой зарладаг, бичдэг байх хэрэгтэй болов уу. Хөдөөнөөс бөх үзэх гээд ирж буй хүн А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарыг барилдана" гэж бодоод өргөөнд барилдаан үзлээ гэхэд аваргууд байхгүй байвал муухай шүү дээ. Тэгэхээр тухайн барилдаанд хэн хэн барилдах тухай мэдээлэл байвал хэрэгтэй шүү дээ. Бас МҮБХ бөхчүүдтэй гэрээ байгуулж, жилийн
барилдааны төдөд нь оролцох ёстой тухай зааж өгч болно. Заавал талцаж маргах биш хэн хэнийхээ хэрэгтэй санал бодлыг сонсож дэмжиж чадвал монгол бөх маань улам бүр хөгжин дэвжих байх аа.
-Ид барилдаж яваа залуугийн хувьд барилдааны дүрэмд өөрчилмөөр зүйл юу байдаг вэ?
-Хэрэв үнэхээр шударга барилдуулья гэвэл шодох нь бас өрөөсгөл юм шиг. Уг нь арай л өөр арга олбол зүгээр байгаа юм. Гэвч шодохоос илүү сайн арга одоогоор олдоогүй болохоор яах вэ дээ.
-Өөр санаа зовоосон ямар асуудал байна вэ?
-Бөхчүүд маань сайхан жудагтай байгаасай. Бас настай хөлийн цэцүүдийг амраавал болмоор санагддаг. Заавал настай хүнийг талбай дээр зогсоож яах вэ, ядарна шүү дээ. Хараа нь хааяа гүйцэхгүй. Харин хараа сайтай залуусыг цэцээр суулгавал арай ахицтай байх болов уу.
-Цолны найрааны тухай, мөнгө төгрөгөөр бууж, буулгадаг тухай юу хэлэх вэ?
-Би мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байхыг нь харсангүй. Яриа л их байдаг гом. Намайг ч үнэн барилдсан байхад "худал барилдлаа. Мөнгө төгрөг авлаа" гэж олон удаа хэлж, ярьж байсан. Гэтэл би тэгж байгаагүй. Тэгэхээр хүмүүс хий хардаад байдаг юм болов уу ч гэж хааяа бодогдох юм байна шүү.

Жижиг бэртэлтэй болохоор барилдаж болохгүй байна
-Аймгийн арслан цолтой байхдаа нэлээн хүнд бэртэл авсан санагдах юм?
-Тийм шүү. Жил гаруй барилдаж чадаагүй. Барилдаж байгаад л мөрөө жаахан эвгүй болгочихсон юм. Тэгээд түүнийгээ ч нэг их тоолгүй бэлтгэл хийгээд барилдаад байлаа. Гэтэл нэг штанг өргөх гэтэл зүүн гap зүгээр л алдаж орхисон юм. Эмчид үзүүлтэл мөрний тэндэх мэдрэлийн судас дарагдаад зүүн гар бүр ямар ч тэнхээгүй болчихсон байлаа. Тэр үед их хэцүү байсан шүү, сэтгэлээр ч их унасан даа. Тийм үед чинь хичнээн барилдья гээд хүн дийлэхгүй байгаа юм. Ингээд урагшаа явж эмчлүүлж ирээд сайн болсон. Урд хөршийн маань эмнэлэг, эмчилгээ сайн юм билээ.
-Ойрд бас яагаад барилдахгүй байна вэ. Бага зэрэг бэртэлтэй байна уу?
-Харин тийм ээ, жижиг бэртэл байгаа. Гам сахихгүй бол болохгүй байна. Сүүлийн хоёр барилдаанд зодоглосонгүй. Барилдмаар л санагдаад байх юм. Гэвч гамаа сайн хийж байж эргэж барилдахгүй бол ганц барилдаад л сэдэрчихнэ шүү дээ.
-Хүндэлж явдаг бөхчүүдээ нэрлэнэ үү?
Нутгийн аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд Ц.Цэрэнпунцаг, заан И.Доржсамбуу гээд олон сайхан бөхчүүд зүлэг ногоон дэвжээг чимж, олны сэтгэлийг дүүргэж яваад баярлаж, хүндэлж явдаг даа.
- Өөрийг чинь жаахан захдуу барилдаад байх юм гэж зарим хүмүүс ярих юм билээ?
-Би тэр тухай ёстой анзаараагүй юм байна шүү. Тиймэрхүү шүүмж, санал байвал би хүлээж авъя.
-Санаанд тань үлдсэн хамгийн сайхан барилдаанаа хэлээч?
-Ш.Зоригт наадмын тавын даваанд Ш.Уламбаярыг өмсөж давсан барилдаан тун сайхан барилдаан болсон шүү.
-Бөхийн буян гэдэг хаана ч явсан тус болдог биз?
-Тэгэлгүй яах вэ, бүр алхам тутамд шүү. Би Хархорины ойролцоо машин маань эвдрээд сандарч байлаа. Тэгээд ойрхон байсан машин руу яваад очтол "Өө...." гээд л мөр алгадаад "Би тусалъя"гээд нэг үл таних хүн машиныг минь засч өгчихөөд явж билээ. Завханы л хүн гэж байсан. Сүүлд нэг уулзалдах байгаа. Энэ мэт тус дэм болсон зүйл тун олон бий. Бөхийн буян гэдэг үнэхээр их шүү.

Аварга хэнд ч дийлдэхээргүй байсан
-Одоо хоёулаа өнгөрөгч наадмын тухай хууч хөөрье. Наадам сэтгэлд хүрсэн үү?
-Наадам сайхан болсон. Наадмын өмнөх бэлтгэл ч тун сайн болсон байлаа. Долоогийн даваанд аварга Г.Өсөхбаяртай барилдаж аварга хийморьтой, одтой, ер нь хэнд ч дийлдэхээргүй байсан даа. Уг нь би давъя л гэсэн эрмэлзэлтэй гараад барсангүй.
-Хэн хэнийг орхиж харцага цол хүртэв ээ?
-Хоёрын даваанд нэг аймгийн арслантай барилдсан. Гурвын даваанд аймгийн арслан Н.Баатархүү, дөрвийн даваанд улсын начин
Б.Бадам-Очир, тавын даваанд цэргийн арслан А.Бямбажав, зургаагийн даваанд улсын начин Д.Баасандоржтой барилдаж давсан.
-Д.Баасандорж та хоёрын барилдаан жаахан будлиантай болох шиг харагдсан?
-Будлиантай гэхэд хаашаа юм, бас будлиангүй гэхэд ч хаашаа юм бэ дээ. Барилдаан үргэлжлээд явж байтал л тийм юм болсон. Би ер нь хүнтэй маргаад, зарга заалхай хийе гэж боддоггүй. Баасандорж намайг хавираад бас халтираад хариугүй суулгачих шахсан. Би өөрөөс нь татаж байж л бараг босч ирсэн дээ. Хөлийн цэц засуулууд намайг давсан гэж шийдсэн болохоор би давсан л байх нь. Албан ёсоор хэлье "Би үнэн барилдсан шүү"
-Ярилцлага эхлэхийн өмнө ярьж суухад өөрөө "Лхагвадорж бид хоёрыг ноднингийн наадмаар худлаа барилдсан гээд байх юм" гэж байсан. Тэр тухайгаа тодруулах уу?
-Ноднингийн наадмын тавын даваанд би Д.Лхагвадоржтой барилдаж унасан шүү дээ. Гэтэл зарим хүмүүс намайг "Рагчаа мөнгө авч бууж өгсөн энэ тэр" гэж ярьж, бичээд цаагуур чинь сүйд хийж байна гэнэ. Лхагвадорж намайг "Уначихаад бантахдаа буугаад өгчихсөн юм" гэж ярьсан байна гэж бодох вий дээ. Бид хоёр үнэн хүчийг үзэж барилдсан. Лхагвадорж хүчээрээ барилдаад л сайхан цол авсан. Одоо би ер нь ард түмний өмнө, уншигчдынхаа өмнө "Бид хоёр үнэн шударга барилдсан шүү" гэдгээ "Бөх" сониноороо дамжуулаад албан ёсоор хэлье.
-Худал барилдсан гэж хардаад байхаар хэцүү л байгаа биз дээ?
-Маш хэцүү байдаг. Би үнэн барилдъя гэж боддог. Тэгээд ч хэн нэгэнд бууж өгч, хэн нэгнийг буулгаж авдаггүй. Цолны найраа гээд их яриад байхаар сүүлдээ зарим хүмүүс үнэн барилдсан бөхчүүдээ ч хардаад эхлэх юм даа. Бид бас үнэн барилдаж болно шүү дээ.
-Хоосон ингэж хардуулж байхаар хэдэн төгрөгийг нь аваад уначихдаг байж гэсэн бодол сүүлд төрөх юм уу?
-Үгүй дээ. Харин ч "Би бууж өгөөгүй болохоор хийморь маань үхээгүй байх аа. Хийморь маань үхээгүй учраас би өнгөрөгч наадамд сайн барилдаж цолоо ахиулсан гэж бодож байгаа". Зөвхөн бөхийн төлөө, амжилтын төлөө зүтгэж явахад мөнгө төгрөг бол сонин биш шүү дээ.
-Хүчний бэлтгэлээ С.Сүхээ багш дээр хийж байна уу. Хэзээнээс хамтарч ажиллах болов?
-Сүхээ багш дээр хүчний бэлтгэл хийгээд жил гаруй болж байна. Сүхээ багш тамирчнаа хэдийд бэлтгэл хийлгэхийг маш нарийн мэддэг юм. Өнөөдөр цовоо сэргэлэн, бяртай байна уу, эсвэл ядруу байна уу гэдгийг маш гярхай ажиглаж бэлтгэл хийлгэдэг. Сүхээ багш дээр маш олон залуус хүчний бэлтгэл хийж байна даа.
-Өмнө нь хүчний бэлтгэл хэр их хийдэг байсан бэ?
-Өмнө нь хийдэг байсан. Гэхдээ өөрийгөө шахаж, дайчилж чаддагтүй байсан юм билээ.
-Одоо жин хэдэн кг хүрч байна аа. Хүчний үзүүлэлтээ хэлж болох уу?
-125 орчим кг жинтэй байгаа. Хүчний үзүүлэлт гэвэл хэвтээ шахалт 150 кг, суулт 200 кг, татапт бас 200 кг-тай байх шив дээ.
-Барилдааны бэлтгэлээ хаана базааж байна вэ?
-Ойрд Д.Сэрээтэр багш дээр барилдааны бэлтгэл хийж байгаа. Он гаргаад дээр ярьсанчлан хадамтайгаа бас хэдэн бөхчүүдтэй хамт
ЭМШУИС-ийн зааланд байнгын бэлтгэл хийдэг болно.
-Ирэх жилийн наадамд 1024 бөх барилдуулах эсэх тухай их яригдах боллоо. Хэрэв тэгвэл зааны даваа арай л хөнгөрч ирэх юм даа
гэж одооноос бодож байна уу?
-1024 бөх барилдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа л даа. Хэрэв тэгвэл заан цолд зүтгэхэд бага ч гэсэн дөхөм болох л байх. Хамгийн гол нь бэлтгэлээ л маш сайн хийх хэрэгтэй.
-Тавын даваанд ам авах, үеийн залуус буугаад өгчихөөч гэж гуйхын зовлонг хэр их эдэлж байна даа?
-Би ерөнхийдөө хатуу талдаа хүн шүү дээ. Би өөрийнхөө спортын амжилтын төлөө явж байна. Түүнийхээ төлөө өдөр бүр бэлтгэл хийж, өөр ажил ч хийхгүй л явна. Тэгэхээр би буугаад өгчихвөл тэр хөдөлмөр, цаг заваа өөр хүний төлөө зориулсан болж таарна биз дээ. Би барилдана, давна л гэж дэвжээн дээр гардаг. Тэрнээс биш өрсөлдөгчөө өрөвдөөд юм уу хэтэрхий их ойлгоод байвал зөөлрөөд барилдаан гарахгүй шүү дээ.
-Харцага цолдоо хэр дасч байна вэ?
-Авчихсан хойно сайхан л цол юм. Бүх начингуудын дээр ам авдаг, заануудын араас яг залгадаг том цол байна.

Бөх болоход маань арслан Д.Мөнх-Эрдэнэ их тус болсон
-Харцага цол хүртлээ гэж "Макс" группээс томоохон бай шагнал өгсөн гэж дуулдсан?
-Тийм ээ, "Ланд круйзер 80" машинаар шагнасан. Энэ дашрамд "Макс" группын захирал Ганбаатар, Цэрэнжигмэд нарт баярлаж явдгаа илэрхийлээд, шинэ жилийн мэнд дэвшүүлье. Би 1998 онд л "Макс"-ын бөх болж байлаа. Нутгийн арслан Д.Мөнх-Эрдэнэ ах "Макс"-ын
захирлуудтай найз юм л даа. Тэгээд намайг танилцуулж өгч байсан юм. Арсландаа бас талархаж явдаг шүү. Арслан маань Архангайн олон залуусыг нэгэн галд нэгтгэж анхлан ran толгойлж байлаа. Одоо ч биднийг их дэмждэг. Миний бөх болж яваад арслангийн маань буян их бий. Өөрөө ч ер нь сайхан эр хүн шүү дээ.
-Архангай аймгийн Булган сумд Бөх мод гэж байдаг тухай их сонссон юм байна. Түүнийг очиж үзсэн үү?
- Бид очиж үзсэн. Манай өвөө ярихдаа "Бөх мод Архангай, Баянхонгор аймгийн яг зааг дээр ургасан байдаг. Энэ мод хаашаа харж унана. Тэр аймгаас сайн бөхчүүд олноор төрөх учиртай" гэдэгсэн. Бөх мод Мөнх-Эрдэнэ арсланг гарч ирж ид сайхан барилдаж байх үед Архангай нутаг руу харж унасан гэдэг юм. Тэгээд түүнээс хойш Архангай олон сайхан бөхчүүд төрж одоо бүр далай аваргатай болчихлоо гэж биширч залбирдаг хүмүүс бий. Би тэр модыг очиж үзсэн. Одоо уначихсан болохоор яг ямар хэлбэртэй байсан нь мэдэгддэгүй юм билээ. Өвөө ярихдаа өрөөд зогссон бөхийн дүрстэй байсан гэдэг.
-Үнэхээр их учиртай мод байж уу. Өөр ямар нэгэн яриа байдаг уу?
-Энэ модны тухай яриа их байдаг. Гэхдээ би бас нарийн мэдэхгүй л дээ. Мөнх-Эрдэнэ арслан сайн мэддэг гэдэг юм. Арсланг "Бөх модны бөх" ч гэж нэрлэх хүн таарч байлаа. Нэгэн аймгийн арслан цолтой бөх тэр модыг хашаандаа аваачаад тавьчихсан чинь өвчин ороогоод сүйд болох шахсан гэсэн. Тэгэхээр нь буцаагаад буурин дээр авчирсан юм билээ.
-Аваргын охинтой гэр бүл болсон гэхээр бөхийн зовлон, жаргалыг мундаг мэдэрдэг хүн байдаг биз?
-Манай хүнийг Урансүрэн гэдэг. Бид хүү охин хоёртой. Ёстой л багаасаа бөхийн орчинд төрж өссөн болохоор бэлтгэл хийгээд ядраад
ирэхэд миний хань шиг ойлгож, дэмждэг хүн байдаг болов уу гэж бодогддог шүү. Хань маань намайг сэтгэл зүйн хувьд маш сайн ирлэж
өгдөг. Өөрөө ч жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж явсан тамирчин хүн шүү дээ. Тамирчин хүний зовлонг мэддэг, мэдэрдэг ханьтай болохоор би азтай хүн. Манай хүн бас самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай юм байна /инээв/. Ер нь миний бас нэг дасгалжуулагч юм даа.
-Ярилцсанд баярлалаа.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited