#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 7:42 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Oct.06.04 1:43 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Дархан аварга Жигжидийн Мєнхбатын “аваргын алдар” хvртсэн он жилvvдийн товчоон

Бага насны хvсэл мєрєєдлийн жилvvд:
Дархан аварга Жигжидийн Мєнхбат 1941 онд Тєв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Хадан хошуу” гэдэг газар тєржээ.Эхээс арван хэдvvлээ бєгєєд хєвгvvдийн отгон нь ажээ.Тєрсєн аавыг нь Доржийн Чанцал, эхийг нь Дэмбэрэлийн Ханд гэдэг.Бага байхад нь нагац ах Дэмбэрэлийн Жигжидэд vрчлvvлжээ.

Тvvний бага нас жирийн малчин айлын хvvхдvvдийн нэгэн адил морь унах,хонь мал хариулах,хурдан морь унах зэргээр єнгєрєєчээ. Бага насандаа Ганпvрэв,Г.Батбаяр, Хойлог нарын найз нєхдийн хамт хээр талд бэлчиж яваа бух, буурыг зориуд тууж, нэгийг нєгєє дээр нь хєєн аваачиж хооронд нь мєргєлдvvлэн ноцолдуулж ахмадуудад зэмлvvлж явсан нэгэн аж.
1951 онд аймгийнхаа Баян-Уул сумын бага сургуульд оров.Сургуульд орох зун нь Ардын хувьсгалын 30 жилийн ойн их баяр наадмыг vзээд ирсэн ах Хаянхярваа нь
"Аварга Тvвдэндорж, Чимэд-Очир, Батсуурь, Цэвээнравдан нарын барилдааныг харлаа. Мєн ч сайхан юм аа… " гэхэд Мєхбат хvv
"Тэдний гуя энэ тэмээнийхээс бvдvvн юм уу?" гэж асуувал, ах нь
"Бараг л илvv болов уу" гэжээ.
Тэгэхэд л бєх хvн гэдэг бидэн шиг хvvхдvvдийн бодохын ч аргагvй том биетэй зvйрлэшгvй их хvч тэнхээтэй хvмvvс байх нь ээ гэж бодож байсан гэдэг.
Гэвч бєх болох хvсэл тэмvvллээсээ няцаж цуцалгvй єглєє, єдєр, оройгvй сургуулийнхаа тvлээний хашааны дэргэд ноцолддог байжээ. "Бєх болохын хорхой, ухаан суулгасан хvн бол нутгийн бєх Ч.Тангад гэж хvн байсан" гэж дурсан ярьдаг.
Дєрєвдvгээр анги тєгссєн 1955 оны зун сумынхаа наадам дээр хvvхдийн барилдаанд анх барилдан тvрvvлжээ.Тэр жилээ Лvн сумын 7 жилийн дунд сургуулийн 5-р ангид элсэн суралцжээ. Энэ л vеэс тогтмол барилдан бєхийн хэд хэдэн мэх сурсан гэж єгvvлжээ.
1958 оны хавар 7-р анги тєгсєх жилийн майн баярын улс аймгийн цолтой бєхчvvдийн тойргийн барилдаанд барилдан улсын начин Г.Бат-Эрдэнэтэй 2 цаг гаруй ноцолдож хэн хэнийгээ унагааж чадалгvй улсын начин Г.Бат-Эрдэнэ барилдааныг орхин явсан гэдэг. Энэ барилдаанд аймгийн заан Д.Дагва тvрvvлж, Ж.Мєнхбат хvv vзvvрлэжээ.
1958 онд Улаанбаатар хотод ирж Санхvv, эдийн засгийн техникумд элсэн орж энэ vеэс эхлэн барилдаан бvрт оролцож иржээ.
1960 оны зун сумынхаа наадамд барилдан тvрvvлэхэд нутаг усных нь:
- Жигжидийн хvvд сайн бєхийн шинж оржээ. Хичээвэл сайн бєх болох нь гэж ярихад нь ихэд урамшсан гэдэг.
Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярыг угтаж Монголын бvх ард тvмний анхдугаар спартакиад явагдах болоод “Соёл” нийгэмлэг аваргаа шалгаруулахад дархан аварга Д.Дамдинтай vзvvрт vлдэн, аваргыг дайрахад нь тогтоон бариад дэгээ хийж хємрєн унагаажээ. Энэ барилдаан нь харьшгvй хvчтэй аварга бєхийг унагасан анхны том амжилт байжээ. МБАТ-ийн анхдугаар спартакиадын бєхийн барилдаанд 27 бєх тойргоор барилдаж Ж.Мєнхбат хоёр унан спартакиадын аварга болж, улсын заан цол, алтан медаль хvртжээ. Ингэж хvvхэд ахуй насны хvсэл тэмvvлэл мєрєєдлийн эхлэл тавигджээ.
Амжилтаар дvvрэн идэр нас
1962 он Ардын хувьсгалын 41 жилийн ойн их баяр наадмын дєрвийн даваанд Ємнєговь аймгийн арслан Манлайжав нэг, хоёр, гурвын даваанд унагасан бєхчvvдээ дээш нь сэгсэрч єргєн босгоод байжээ.
"Энэ ямар сvрхий тэнхээтэй хvн бэ? Би vvнээс илvv бяртай даа! Vvнтэй л хvчээ vзье!" гэж бодоод тvvнийг амлан авч дєрвийн даваанд євдєг шорооджээ. Энэ наадамд Д.Жамц тvрvvлж, улсын арслан Ж.Чойжилсvрэн vзvvрт vлдэн, улсын начин Ч.Адъяа, У.Пvрвээ нар заан цол хvртжээ.
1963 он Улсын их баяр наадмын тавын даваанд улсын заан Т.Зундуй, зургаад улсын заан Г.Дэмvvл, долоод улсын заан Є.Эрдэнэ-Очир, наймд Л.Сосорбарамтай тунаж барилдан унагаж, улсын заан У.Мижиддоржтой vзvvр тvрvvнд хvрч євдєг шороодуулан улсын арслан цол хvртжээ. Хожим нэгэнтээ дєрєвт vлдээд улсын заан Л.Сосорбарамтай барилдахаар єрж байхад хоёр євдєг, гуя чичирч байсан гэж єгvvлсэн байдаг.
1964 он Ардын хувьсгалын 43 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын заан Ц.Санжааг, долоод арслан Л.Сосорбарамыг, наймд аварга С.Цэрэнг, есєд арслан Ч.Бээжинг тус тус давж улсын их баяр наадамд хоёр дахиа тvрvvлж, “улам нэмэх” чимэг хvртэж арслан цол хэвээр vлджээ.
1965 он Ардын хувьсгалын 44 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин “Дvvгvvр” хэмээх Гомбосvрэнг, долоод аварга С.Цэрэнд амлуулж даваад, наймд дархан аварга Д.Дамдинг євдєглvvлж, улсын заан Х.Баянмєнхтэй vзvvр тvрvvнд vлдэж, дагуулж ачих мэхээр унаган улсын аварга цол хvртжээ.
1966 он Ардын хувьсгалын 45 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин А.Тажив, улсын начин Д.Сэрээтэр, наймд улсын заан Х.Баянмєнхийг євдєг шороодуулж, есєд аварга Д.Дамдинтай vлдэн аваргыг хєлд орох vед нь дэгээдэх мэх хийн євдєг шороодуулжээ. Улсынхаа баяр наадамд ийнхvv дєрєв тvрvvлэн дархан аварга цол хvртжээ.
1967 он Ардын хувьсгалын 46 жилийн ойн их баяр наадмын тавын даваанд залуу бєх Сумъяаг, зургаад улсын начин С.Лхагвасvрэнг, долоод улсын начин Л.Дашдавааг, наймд улсын зааны болзол хангасан П.Дагвасvрэнг амлан авч євдєглvvлэн улсын арслан Х.Баянмєнхтэй vзvvр тvрvvнд vлдэж, хоёр цаг арван найман минут барилдан “наадмыг удааж чирэгдэл учруулсан” тул баяр наадмын бєхийн комисс чимэг олгоогvй ажээ.Энэ vеэс “Vнээ саалгадаггvй хоёр Мєнх” гэсэн хошин яриа гарчээ.
1968 он Ардын хувьсгалын 47 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын заан У.Пvрвээ, долоод улсын заан Д.Тvвшин нарыг тус тус давж, наймын даваанд улсын арслан Х.Баянмєнхтэй тунан барилдан дэгээ ороох дархан мэхээ хийж мултлуулаад угсруулан ачих мэх хийж хийсэн мэх амжилтгvй болж євдєг шорооджээ. Энэ наадамд Х.Баянмєнх тvрvvлж аварга цол хvртэж, Д.Дамдин аварга vзvvрлэжээ.
1969 он Ардын хувьсгалын 48 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд шинээр начны болзол хангасан Г.Жаамааг, долоогийн даваан улсын начны болзол хангасан Ч.Лундааг тус тус даваад, наймд улсын аварга Х.Баянмєнхтэй ач тач барилдсан боловч бєхийн комиссын шийдвэрээр “удлаа!” хэмээн хоёулаа хасагджээ. Энэ наадамд улсын заан Г.Дэмvvл тvрvvлж улсын арслан цол хvртжээ.
1970 он Бєхийн чєлєєт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тул зодоглоогvй ажээ.
1971 он Ардын хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадмын тавын даваанд улсын начин Т.Зундуй, зургаагийн даваанд улсын заан “ємсдєг” хэмээх Ц.Дамдиндорж нарыг амлаж даваад улсын аварга С.Цэрэнд євдєглєжээ. Энэ наадмаар зургаа давж “бат нягт” чимэг хvртжээ.
1972 он Ардын хувьсгалын 51 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин Жамцыг, долоод улсын єсєх идэр начны болзол хангасан Д.Цэрэнтогтохыг, наймд дархан аварга Д.Дамдинг євдєглvvлж, дархан аварга Баянмєнхтэй vзvvр, тvрvvнд vлдэн Х.Баянмєнх тvрvvлжээ. Энэ наадмаар “Далай даян” чимэг нэмжээ.
1973 он Ардын хувьсгалын 52 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин Г.Цэрэнчимэдийг, долоод улсын арслан Є.Эрдэнэ-Очирыг євдєг шороодуулан наймын даваанд дархан аварга Х.Баянмєнхєд євдєглєн “даяар дуурсагдах” чимэг хvртжээ.
1974 он Ардын хувьсгалын 53 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин Д.Даваасvрэнг, долоод улсын начин Л.Дашдавааг, наймын даваанд улсын арслан П.Дагвасvрэнг євдєглvvлэн дархан аварга Х.Баянмєнхтэй vзvvр тvрvvнд vлдэж дархан аваргыг ачих мэхээр євдєг шороодуулан улсад зургаа дахиа тvрvvлжээ. Энэ наадмаар “баяр наадмын манлай” чимэг хvртжээ.
1975 он Ардын хувьсгалын 54 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начны болзол хангасан Чулуунбаатарыг, долоод Є.Эрдэнэ-Очирыг, наймын даваанд улсын арслан П.Дагвасvрэнг амлан давж дархан аварга Х.Баянмєнхєд євдєг шороодон “манлай баясгалан” чимэг нэмжээ.
1976 он Зуны XXI олимпын их наадамд дасгалжуулагчаар оролцож их баяр наадамдаа зодоглоогvй байна.
1977 он Ардын хувьсгалын 56 жилийн их баяр наадмын тавын даваанд улсын начин Г.Цэрэнчимэдийг, зургаад начин Жавзмааг, долоод улсын начны болзол шинээр хангасан З.Дvвчинг амлан авч євдєглvvлээд, наймын даваанд улсын арслан П.Дагвасvрэнг амлан авч євдєг шороодон “єнєд баясгалан” чимэг авчээ.
1978 он Ардын хувьсгалын 57 жилийн ойн их баяр наадмын долоогийн даваанд улсын заан М.Мєнгєнийг, наймд улсын зааны болзол хангасан Д.Мягмарыг євдєглvvлэн улсын заан Д.Цэрэнтогтохтой vзvvр тvрvvнд vлдэн хєлдєє оруулан унажээ. Энэ наадамд Д.Цэрэнтогтох улсын арслан цол авч “далай дайчин” чимгийг дархан аварга Мєнхбатад олгожээ.
1979 он Ардын хувьсгалын 58 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начны болзол хангасан самбо бєхийн дэлхийн аварга Ш.Чанаравыг, долоод улсын заан Д.Долгорсvрэнг тус тус євдєглvvлэн, наймын даваанд улсын арслан Д.Хадбаатарыг амлан бярдуулж унан “бvхний дурсгалт” чимэг хvртжээ.
1980 он Ардын хувьсгалын 59 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начны болзол хангасан Баатарыг, долоод улсын заан Д.Мягмарыг, наймд улсын заан М.Мєнгєнийг тус тус амлан даваад улсын аварга Д.Цэрэнтогтоход хєлєє алдан ойчиж “тvмнээс тєгєлдєр” чимэг хvртжээ.
1981 он Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадмын тавын даваанд улсын начин Д.Даваасvрэнг, зургаад улсын начин Д.Батмєнхийг, долоогийн даваанд шинээр зааны болзол хангасан Д.Цэнд-Аюуш нарыг амлан авч орхиод, наймд улсын аварга Д.Цэрэнтогтохын уран мэхэнд шорооджээ. Энэ наадмаар “vлэмж бадрах” чимэг авчээ.
1982 он Ардын хувьсгалын 61 жилийн ойн их баяр наадамд дархан аварга Х.Баянмєнх тvрvvлж, улсын заан Мєнгєн vзvvрлэжээ. Дархан аварга Ж.Мєнхбат зодоглоогvй.
1983 он Ардын хувьсгалын 62 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин А.Сугааг, долоогийн даваанд Ж.Борыг давж, улсын начин Д.Хадбаатарыг авч євдєг шороодон “тод сонин vзэсгэлэнт” чимэг хvртжээ.
Ийнхvv “баяр наадмын магнай, тод сонин vзэсгэлэнт, vлэмж бадрах, манлай баясгалант, далай дайчин, улам нэмэх, бат нягт, єнєд баясгалан, бvхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, тvмнээс тєгєлдєр, олныг баясуулагч, далай даян, даяар дуурсагдах” дархан аварга Жигжидийн Мєнхбатын идэр залуу насны аваргын алдрын товчоон ийн бєлгєє.


Дархан аварга Ж.Мєнхбат: Би бєхийн ногоон дэвжээн дээрээ хэзээ ч цол наймаалцаж мєнгє гуйхгvй

-Тэгэхээр єнгєрсєн жилийн наадамд Тєв аймгийн удирдлага, Мєнхбат аварга, Дагвасvрэн арслан нар Сvхбатыг улсын наадамд тvрvvлэхгvй байх хорыг найруулсан гээд байгаа. Тэр дундаа Тєв аймгийн наадмын товыг зориуд наадмын ємнє зарлаж “наршаасан” гэсэн шvv дээ?
-Тєрийн наадам болдгоороо болж хэн ч тэр зовлонг даасаар ирсэн. Бидний наршаах гэж юу байсан юм. Тєр дєрвєн аймгийнхаа наадмыг баталсан хуулийнхаа дагуу л хийсэн. Тvvнээс биш наршаад ойччихсон гэж лав дуулаагvй л юм байна. Дагвасvрэн бид хоёрын хэн нь ч энд хамаагvй. Ер нь наадамд барилдах vгvй нь тухайн бєхийн асуудал биз дээ. Би чирч яваад, наранд дараад хэвтчихсэн юм шиг юм ярих юм.

-Таныг мєн хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой гэж Баянаа аварга хэлсэн байсан. Энэ ер нь юунаас болж ингэж хэлэх болсон юм бол оо?
-Яагаад ингэж хэлснийг нь би сайн мэдэхгvй байна. Гэхдээ би аймаг нутгаасаа хvн тvрvvлээсэй гэж бодсон. Бодсон ч учраас Сvхбат маань аймгийнхаа ойд тvрvvлсэнд баярлаж овоо шvv дээ гэж бодож явдаг. Хvн баярлахад бас давхар гомдол гардаг л юм байна.
-Энэ жилийн наадамд гарьд, харцага цолтой бєхчvvд тєрлєє. Энэ цолны тухайд ямар бодолтой vлдэв?
-Яг нарийн дээрээ уул овоо тахихад л харцага, гарьд цолыг єгдєг байсан. Энэ хоёр цолыг би хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй. Угаасаа л эрт дээр vеэс уламжлал болсон дєрвєн цолтой л байсан шvv дээ. Энэ дєрвєн цолыг эвдэж дээр нь єєр цол нэмж эвдэх гээд байгаа нь утгагvй зvйл. Цолноос гадна барьц сонгуулах болсноор наадмыг будлиантуулах болсон.
-Энэ жил начингийн найраа ємнєх жилvvдээс єслєє гээд байгаа. Yнэхээр найрааны начин энэ жил олон тєрсєн юм биш vv?
-Начингийн найраа зєвхєн Улаанбаатар хотод байгаа. Єєр бол хаа ч байхгvй зvйл. Нутаг орны, багш шавийн барилдлагаа ч бай энэ залуу дахиад нэг давчихаж магадгvй гэж тэр хvнийхээ л тєлєє явдаг байхгvй юу. Дээхнэ vед vндэсний бєхєд дасгалжуулагч гэж байгаагvй. Одоо л харин дасгалжуулагч багш гарч ирснээр орчин vеийн спортын агуулга vндэсний бєхєд ороод ирчихсэн болохоор л найраа гэж яриад байгаа юм. Єєр бол найраа гээд байгаа юм юу ч байхгvй.
-Таныг 20 саяар начин тєрvvллээ гэж яриад байгаа нь хэр ортой зvйл вэ?
-Би мэдэхгvй. Єєрийнхєє сургуулийн ганц хvvхдийг давахад Тєв аймаг аль нь ч хамаагvй. Ганц хvvхэд даваад ирэхэд нь яагаад цол єгч болдоггvй юм. Манай сургуулийг тєгссєн Эрхэмбаяр сайн барилдсан. Улсын начин Жамъянпvрэв, улсын заан Баярсайхан хоёрыг унагана гэдэг чинь аавын хvv шvv. Тэр хоёр бол бас л гал шиг хоёр хvн шvv. Би тэр хvvхдээс юу авах юм. Тэгвэл бvр болиод Тєв аймгийнхаа Амгаланбаатарыг авчихаж болох л шvv дээ. Гэхдээ би чинь ч бас нэг сургуулийн захирал хvн шvv. Ганц сурагчаа дєрєв давчихаад ирэхэд авахаас єєр ямар арга байна. Харин хvний хайрыг дааж явах хэрэгтэй. Муу хvнийг би давуулаагvй, тэгээд ч тааруухан амьтан гарч ирдэггvй юм. Янз бvрийн юм яриад л байдаг. Хэн тэр хорь гучин сая тєгрєгийг нь харсан юм бэ. Ямар нь начин тєрєх гэж байна гэдгийг сонссон юм. Худлаа чих дэлссэн хотынхны л vг шvv дээ. Намайг 20 сая тєгрєг авахыг харсан хvн байгаа юмуу. Би бєхийн ногоон дэвжээн дээрээ хэзээ ч цол наймаалцаж, мєнгє гуйж явахгvй.
-Таныг дєрєв даваад гараад ирлээ гэхэд хvмvvс “хэвт” гэсэн мэхээр давсаар байгаад цолтон тєрvvлэх нь гэж л ярьдаг шvv дээ?
-Би яг vнэндээ дєрвийн даваанд ам авдгаараа аваад л унасан нь шулуун гэж бодож байсан. Тэрийгээ наадмын тєв комисс єєрийнхєє холбоонд ч хэлсэн. Yvний цаана жижиг алдаа бий л дээ. Гэхдээ тєрийнхєє хуулиар зохицуул-чихаж болно л доо.
-Энэ жилийн наадамд Сумъяабазарыг тvрvvлчих болов уу гэж хvмvvс нэлээн харсан байх. Харин таны хувьд?
-Тэр хоёр хар багаасаа найзалсан. Чєлєєт бєхийнхєє хувьд ч нэг багшийн хvvхдvvд. Тэр хоёрын аль нь давахыг хэлсэн ч vг байхгvй. Хvчээ vзээд л Єсєхєє даваад л аварга боллоо, Сумъяа vзvvрлээд л гарьд боллоо. Гэхдээ би гарьд цолыг vзэхгvй байгаа.
-Тэгэхээр энэ жил заан цолтон тєрєх боломж байсан уу?
-Энэ жил заан тєрєхгvй байсан. Яалт ч vгvй залуу vе нь тvрээд ирэхээр гараад л ирнэ.
-Шинээр анхны 2 харцага цолтон тєрсєн. Шинэ харцагууд болох ёстой хvмvvс нь мєн vv?
-Харцага цол цаашид байх ч юмуу vгvй ч юмуу би єнєєдєр хэлж мэдэхгvй.
-Урьд жилийнхтэй харь-цуу-лахад энэ жил начин олон тєрлєє. Энэ юуных вэ?
-Начин олон тєрлєє гээд байх юм. Энэ чинь дээд тал нь муудаад доороос нь тvрж байгаа гэсэн vг. Ногоо ч хvртэл ургадаг, гэхдээ єнєєдєр зэрлэг ургамал л их ургаж байгаа байх. Ерєєсєє тvvхэнд бие биенээ шахаж явдаг. Начингийн найраа гээд байдаг шал худлаа. Аяндаа залуу vе нь унагаад гараад ирнэ.
-Наадмын тухай хуультай болж анхны наадмаа хийсэн. Тэгэхээр шинэ хууль таньд ямар санагдав?
-Шинэ баталсан хууль гэж яриад байгаа болохоос биш vнэн хэрэгтээ 2 шувууны нэр л нэмж бичсэн шvv дээ. Наадмын тухай хууль л гэдэг 2 шувууны нэрийг бєхийн цолонд нэмж хуульчилсан болохоос биш ємнє нь наадам болдог шигээ л болсон.

Image

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.30.04 12:17 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Зэвэгийн Ойдов

Ene udaa gaikhamshigtai negen bukhiin talaar medeelel tavilaa, kharamsaltai ni nuguu boldoggui 2 useg ni bas l tuvug udakhnee.

****************************

Зэвэгийн Ойдов

Монгол улсын Зууны манлай тамирчин, Дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов Дэлхийн аварга цол хүртсэний 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тэрхүү түүхт ойд зориулсан З.Ойдовын нэрэмжит ОУТ-ий өмнөхөн алдарт бөхтэй уншигчдаа уулзуулж байна.
-Танаас өмнө Д.Дэмбэрэл гуай, Ш.Чанрав багш нар дэлхийн аварга болчихсон байлуу?
-Тийм ээ. Монголын гурав дахь алтыг би авсан. Анх байтын Дэмбэрэл дэлхийн аварга болоод. Харин 1973 онд Ш.Чанравыг самбогоор аваргалахад би тэр үед Иранд харж л явлаа.
-Аа тийм. Тэндээс ирээд та нэгэн алдарт үг хэлсэн байх аа? "Хойтон би дэлхийн аварга болно" гээд л. Энэ үнэн үү?
-Үнээн үнэн. Би өөрийнхөө номонд энэ тухай жаахан оруулсан. Ном арай бэлэн болоогүй л байгаа. Жинхэнэ дээрээ ийм явдал болсон юм. Бид 1973 оны ДАШТ-д явах гээд "Идэр" ресторанд хооллодог байлаа. Тэгтэл нэг өдөр боксын Б.Олзод багш "Чөлөөтийнхнөөс хэн сайн барилдах вэ?" гээд асуухаар нь хоёр залуу бөх гээд хэлчихсэн. Тэгтэл Олзод багш бүр шалгаагаад болдоггүй ээ, нэрийг ньо хэл гээд. Би сүүлдээ салж явахын мөн болохдоо нэгийг нь хэлье гээд О.Энхтайваныг нэрлээд өнгөрсөн.
-Нөгөөх нь та өөрөө юу?
-Харин тийм. Тэгэхдээ шууд хэлчихэж арай чадахгүй байгаа. Гол нь жингийнхээ нэг хүний л нэр мэдээд авбал өөрийгөө хэлэхэд бэлэн болсон үе.
-Тэр нь хаанахын бөх юм бол?
-Иранаас хэн гэдэг, ямар барилдаантай бөх ирэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй байлаа л даа. Тэгээд О.Цэрэндагва багш, Хуушаан багш, Ц.Нацагдорж эд нарыг "Универсиад 73"-д явахад захилаа "Тал нэрийг нь тогтоогоод, аль талаараа яаж барилддаг"-ийг мэдээтэх гэсэн. Тэгтэл Нацгаа ирээд "Японы Сасакитай нэг иран их сайн үзээд яллаа. Баруун талтай. Нэрийг нь тогтоосонгүй" гэж байна. Бас С.Магсар багшийн Дан Коловын тэмцээнд явахад нь нөгөөхөө захилаа, юу ч мэдэлгүй ирсэн.
-Тэгээд юу болов? Нөгөө иран бөх ДАШТ-д ирэв үү?
-ДАШТ-ий эхний тойрогт 1971 оны дэлхийн, 1972 оны олимпийн аварга, ЗХУ-ын бөх Загалав Абдулбековтой таарч хоёулаа гурван торгуулиар хөөгдлөө. Цаашаа цэвэр ялаад байхад түрүүлэх боломжтой хэвээрээ л байгаа юм. Гэтэл би хэд ялж байгаад дээр очоод Ираны Навай гэж бөхөд 6:7 оноогоор хожигдчихлоо. Учир нь миний эчнээ судлаад байсан хүн маань доод жингийн Фарахваши байжээ. Огт өөр зүүн талтай хүн гарч ирээд шууд 7 оноо авчихаж билээ. Тэгээд Навай хүрэл медаль авч би 6-р байр эзэлсэн.
-Жингийнхээ бүх бөхийг таниад хэнтэй яаж барилдахаа мэдчихсэн болохоор "Би дэлхийн аварга болно" гээд хэлсэн хэрэг үү? Хэнд хэлэв?
-Ганцхан Х.Намшир багшид хэлсэн л дээ. Улаанбаатарт буунгуутаа онгоцны буудал дээр...
Миний дээд болон доод жингийн нийт 100 гаруй бөхийн судалгаа цээжинд бэлэн байлаа. Жнгээ яаж хурдан хасах вэ гэдгийг уяачид болон хүмүүсээс асуугаад өөрийн болгоод авчихсан байсан. Юм бүхэн гүйцээд заслага боллоо л гэж. 1972 оны Тбилисийн тэмцээнд Абдулбековтой бас ялалцалгүй, торгуулиар хөөгдөж байсан. Гэхдээ жин их хасч, 62 кг-д хэдэн жил барилдсан минь намайг "алсан" даа.
-Таныг маш өвөрмө, тэр бүрий гардаггүй барилдаантай байсан гэлцдэг. Ямар ямар мэхтэй байв?
-Би чинь угийн 12 мэхтэй байсан хүн. Анх шигшээд ирэхдээ л ордог, салтааддаг, баруун зүүнгүй ачдаг, зүүн тонгордог, баруун дэгээ ороож эргэж хөмөрдөг, тавхайддаг гээд 12 мэхтэй байсан. Тэр маань баяжаад овоо хэдэн юм болсон биз. Бас Баянхонгорын ТМС-т Ц.Бямбаа багш гар хавчиж эргэх зэрэг чөлөөтийн юм нилээн заасан. Шинэ мэхийг дор нь сурна. Уул нь 1967 ондоо шигшээдирчихсэн бол бүр ч үзүүлж өгөх байсан гэж боддог. Шинэ мэх турших гэж яваад цэвэр ялагдаж, улсын тэмцээнд ирж чадаагүй. Угийн мостгүй хүн л дээ.
-За тэгээд 1974 он гарлаа. Та тэр жил Дэлхийн болон улсын АШТ, Дан Колов, "Интернационал" гээд олон тэмцээнд түрүүлсэн байдаг.
-За тэгээд 1974 он гарлаа. Та тэр жил Дэлхийн болон улсын АШТ, Дан Колов, "Интернационал" гээд олон тэмцээнд түрүүлсэн байдаг. Гэтэл Унгарын ОУТ-д хүрэл авчихаж...
-Тэр ийм юм боллоо. Бид хамгийн сүүлчийн бэлтгэлээ хийгээд, 2 кг-ын зөрүүтэй жингээ тохируулчихаад байтал С.Магсар багш хүрээд ирлээ. Хэлж байнаа. "1 кг-ын зөрүүтэй оруулна гэсэн. Хас" гэхээр нь чадахгүй гэж байгаад 68 кг-д барилдсан юм.
Тэгээд эхний тойрогт Нацгаатай таарч хоёулаа торгуулиар хөөгдсөн. Нацгаа жиндээ аваргалж, би хүрэл медаль авсан. Үүний дараа Дан Коловын ОУТ-д 62-даа орж түрүүлсэн.
-1974 оны ДАШТ-д ЗХУ-аас З.Абдулбеков яагаад очоогүй юм бол?
-Нас нь 30 хүрээд, ерөнхийдөө зодог тайлах тийшээ болсон байх.
-Нөгөө Навай юу болов?
-Ирэн бөхчүүдээ ДАШТ-д оруулаагүй. Нутагтаа Азийн наадамд багаараа түрүүлэх зорилготой байсан гэж ярьдаг. Ер нь хоёр тэмцээнд "давхар уяагаар" орох нь тамирчин хүнд хэцүү л дээ.
-Стамбулын ДАШТ эхлээд л... Эхний учраа хэн байлаа?
-Эхний даваанд Болгарын Жековтой таарсан. Хоёулаа жингээ нилээн хассан, тамирдангуй байж. Би 6:4 оноогоор чадан ядан хожсон.
-Дараа нь?
-Югославын Жордановыг 11:0 онооны давуугаар, Зүүн Германы Штарт Хайнц, АНУ-ын Хэмфри, Баруун Германы бөхийг цэвэр ялсан. Надад бүх юм тодорхой байсан болохоор ойлгомжтой. Биед ямар ч ядаргаагүй барилдаж байлаа.
-Аваргын төлөө нутгийн бөхтэй хүч үзлүү? Том задгай стадионд тэмцээн болсон. Үнэхээр халуун байсан гэдэг?
-Туркууд дэвжээн дээрээ 52 кг-ийн Али Реза, 62 кг-ийн Акдаг нарыг дэлхийн аварга болно гээд найдаж байсан юм билээ. Тэгээд 25 секунд барилдаад би цэвэр дарсан.
-Ялалт өгөлгүй удсан...
-Харин тийм. 81 секундын дараа л ялалт өгсөн. Нэг ч бөхтэй маргалдаагүй, нэг ч шүүгчтэй зөрөлдөөгүй байхад ингэж удаж байж өгөхөөр уур ч хүрэх шиг.
-Гэсэн ч та дэлхийн аварга болоод их баярласан байлгүй. Тухайн мөчид юу бодогдож байв?
-Сайхан санагдалгүй яахав. Ер нь бол эх орондоо, ард түмэндээ сайхан үйл бүтээчихлээ. Найз нөхөд, хамт олондоо амласан зүйлээ биелүүллээ. Ээжийгээ баярлуулаад гэхчилэн бодож байсаан. Социалист уралдаанд "оролцсон бүх тэмцээндээ түрүүлнэ" гээд үүрэг авчихдаг, түүнийгээ биелүүлсэн хэрэг. Үнэнийг хэлэхэд би тэгтэл их баярлаагүй ээ. Угаасаа жилийн өмнөөс тодорхой байсан, түүнийхээ төлөө ажилласан болохоор баярлаад сүйд болдоггүй юм.
-Тийм ч учраас ДАШТ-д явахдаа найрын бэлтгэл хийхээр захисан юмаа даа?
-Тийм ээ. "Би түрүүлээд ирнэ. Сандрах хэрэггүй. Ах дүү, найд нөхөд ирэхэд нь бэлтгэлтэй бай" гээд дүүдээ захиад явсан л даа.
Үнэхээр Зэвэгийн Ойдов ямархуу бөх байсныг түүх гэрчилнэ, дэлхий мэднэ. Стамбулд түрүүлсэн нь тохиолдлын хэрэг байгаагүйг хойтон нь Минскт нотолж, ДАШТ-ий алтаа ихэрлүүлсэн билээ. 1976 оны олимпод аваргаа будлиантай алдаж мөнгө зүүсэн бол 1977 оноос 68 кг-д жин өгсөж барилдаад ч зохих амжилт үзүүлсэн түүхтэй. Ийм алдарт бөхөөрөө бид бахархдаг.

******************************

З.Ойдов, Б.Болд нар Буриадын гавьяат болжээ

ОХУ-ын Буриад Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит чєлєєт бєхийн олон улсын «А»зэрэглэлийн тэмцээн саяхан Улан-Yд хотноо боллоо. Энэ тэмцээнд манай улсын таван бєх зодоглосноос 120 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Ганхуяг хvрэл медаль хvртсэн байна.
Тэмцээний vеэр олимпийн мєнгєн медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хєдєлмєрийн баатар З.Ойдов, дэлхийн аваргын хос мєнгєн медальт, гавьяат тамирчин Б.Болд нарыг Буриад Улсын биеийн тамир, спортын гавьяат ажилтан цолоор шагнажээ.

******************************

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject: Oidov guai tuhai...
PostPosted: Oct.31.04 3:24 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Aug.13.04 3:18 pm
Posts: 283
Location: Яг чам шиг дээгyyр дyyлэхсэн...
Ойдов гуай маань дээр oгyyлсэн Станбулын ДАШТийхээ талаар саяхан ингэж дурссан байдаг.
Avargiin toloo devjeenii ezen Akdagtai barildahaar garah bolloo,Akdag ch tseej bahim asar ih byartai uneheer hetsuu buh l doo,Tulaad tseejiig n ondiilgoj suhuud avbal meh hij bolmoor bdag,
Tegeed l barildahiin umnu MUnhbat avarga helj bna.-Za oidov mini bid mun ch ih ulduj ,yadarch bna daa,Harij saihan suutei tsaigaa uuj uurg suul umhehsen gej ireed l buur shuls gojtol yarij bsnaa chi tsaad muu hogoo honinii suul bna gej bodood l 2 huvaagaad zalgichih gej,Teriig sonsood uhtlee ineej baigaad devjeend garavaa,
Ene nuhriig ch amshiilgelgui l shidej avahgui bol yagad ch yalahgui gesen yum bodogdood,Shugel tashiinguut l ulaan galzuu dairch ochood baruun zuungui havsraad blaa,tegeed l tentsver aldanguut tseejiig n suhuj sugadj dairaad devjeenii zahad dalaar n unagalaad daraad hevtchihlee shuu,UUg n 2 dalaar n zereg darsan tohioldold 1 second ongorohod l tsever yalah duremtei.Gesen ch bi daraad l blaaa,tegj tegj shuugch yalaltiiag maani zovshoorson bololtoi shugel uleej bna,Sonsogui yum shig l daraad l hevteed blaa,Oirtoj ireed uleelee,Chi muu bas luivardah sanaatai yu gej bodogdood ulam l huchtei darsan baih,Buur chihen deer ireed uleesen ch gesen darsaar l blaa,Suuldee bur ar dalan deer tsohiod yalsan gej bgaa bololtoi dohij bna,Bi ch tolgoi segsreed l daraad bsan gej bgaaa,Tegsen bagiihan maani yalchihsaan odoo bos gej oriloldoj baga duuldahad l bosch yalsan gedgee medsen,Neg medsen chini Bayanaa avargiin murun deer suuchihsan devjee toirood guij baij bileeee...

Delhiid danstai sut buh OIdov guainhaa talaar saihan dursamjiig sonsch yarij suuhdaa uenheer baharhaltai blaaa shuuu...


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.05.04 9:45 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Unuudur dakhiad CHULUUT bukhiin neg khsogui bukhiin talaar medeelel tavilaa. Delkhiin avargaas 3 mungun medal avakh bol ....

Азийн тоглолтын аварга, Дэлхийн аваргын гурван удаагийн м?нг?н медальт, гавъяат тамирчин Б.Болд

Мушгих мэхээрээ би дэлхийн олон хvчтэнийг ялж явлаа
Тэрээр 1970-аад оны дунд vед Монголын тєрийн далбааг дэлхийн тавцан дээр мандуулж явсан хvчтэнгvvдийн нэг билээ. Тиймдээ ч хvvхэд насны гэгээн мєрєєдлєєр спортод дурлаж, тvvндээ амжилт гаргаж, сайхан амьдрах чин хvсэл євєрлєж явсан цаг тун саяхан юм. Харин тэр мєрєєдлєє богино хуга-цаанд биелvvлж чадсан хувьтай хvн. Ингээд гавъяат тамирчин Болдтой ярилцсанаа уншигч танаа хvргэе.

-Таныг спортын гараагаа хvvхэд ахуй наснаасаа эхэл-сэн гэж сонссон...
-Энэ их сонин л доо. Би хvv-хэд байхдаа сурлагандаа тийм ч их сайн байгаагvй юм. Тэгээд л эрдэм номд нэг их гавихгvй юм чинь єєр нэг сонирхолтой юман-даа зvтгэе гэж бодоод е-рєєсєє спорт гэдэг чинь их сай-хан юм байна гэдэг бодол надад тухайн vед орж байсан юм. Тэр vед бас “Интер-национал” гээд том тэм-цээн болдог байхад, гадаадын олон бєх-чvvд ирж, барилдаж ме-даль авч байхыг нь хар-чи-хаад бvр ч их сэт-гэл минь догдолдог бай-сан. Тэгээд л энэ хvсэл-дээ хєтлєгдєн спорттой нєхєрлєх эхлэл минь бол-сон гэж боддог. Ул-маар хот улсын тэм-цээнд оролцож, нэг удаа аав минь миний барил-даж бай-хыг очиж vзсэн юм. Тэгээд л тэр тэм-цээнд намайг єрсєл-дєг-чийнхєє толгойг тэврээд унан-гуут єрсєл-дєгч маань єєр тийш нь дараад л намайг ялаад байсан байхгvй юу. Харин дараа нь аав минь гэртээ ирчихээд, "За хvv минь, чи нэг талдаа тэ-вэрч л унаад байх юм. Наадах чинь тийм олигтой мэх биш бай-на. Тэгээд л ялагдчихаад байх юм" гэж хэлж байсныг ер март-даггvй юм. Энэ мэхийг мушгих мэх гэдэг. Удалгvй тив дэлхийн хэд хэдэн медаль авч Азийн тоглолтонд єндєр амжилт vзvvлэхэд минь энэ мэх л надад хэрэг болсон шvv. Тэгээд ч энэ мэхээ-рээ дэл-хийн олон хvч-тэ-нийг ялж явлаа. Энэ маань яваан-даа миний унаган мэх болж, олон амжил-танд хvргэсэн юм даг.
-Тэгвэл энэ мэхийг чинь єєр тамирчид сурч чадсан болов уу?
-Єє тэр vед мушгих мэхийг хийдэг хvмvvс тєдийлєн бай-гаагvй л дээ. Зурган дээр хамт барилдаж байгаа хvн маань Америкийн Андемерцк /зураг vзvvлэв/ гэж дэл-хийн том бєх байгаа юм. Тэр хvнийг би эхлээд л мушгиад дарж байсан юм.
-Таны vеийн тамирчдын vзvvлэх амжилт єнєєдєр тє-дийлєн давтагдахгvй байгаа юм шиг?
-Тамирчид тєрж байгаа шvv дээ. Одоо Пvрэвбаатар гэж сайхан хvv тєрлєє. Миний vед ч тийм олон байгаагvй юм. Лу.Энхбаяр, Энхээ, Бvргэдээ гээд л. Гэхдээ єнєєдєр тэр vеийг бодвол дэлхий дахины чиг хандлагатай уялдаад шал єєр болсон л доо. Yvнийг бид хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Гэхдээ 1960-1980 оны бєхчvvд дэл-хийн тvvхэнд vнэхээр сайн байс-ныг хэн ч батлана. Харин одоо Пvрэвбаатар, Баярмагнай. Єсєхбаяр гээд сайн сайн тамирчид байгаа л даа. Тэд улс орны єндєр хурдацтай хєгжил-тэй уялдуулан єєрсдийгєє тийм хэмжээнд бэлтгэх асуудал хамгийн чухал байгаа юм. Миний хувьд Пvрэвбаатарыг аварга болж чадахгvй байгааг нь тvvнтэй л холбож vзэж байна. Єчvv-хэн юмаар л алдаад байгаа. Тийм болохоор спортод ялим-гvй юм гэж байж болдоггvй. Бие биенийгээ vл яльхан мэхээр л хождог.
-Тэгэхлээр тантай мєр зэрэгцэн барилдаж байсан тамирчид одоо хаана юу хийж яваа бол?
-Би 1978-1987 оны хооронд найман жил барилдахдаа энэ сайхан энгvй их бєхийн буянаар дэлхийн олон орны бєхчvvдтэй гар зєрж барилдаж ялахыг нь ялж, ялагдахад нь ялагдаж явлаа. Спорт гэдэг чинь их сайхан юм байдаг. Юу гэвэл, орон орны сайхан залуучууд хуран цуг-ларч, хvчээ vзэж, хэн нь илvv бай-на, юугаараа илvv байж гэж хvч хєдєлмєрєє шал-гадаг том талбар байдаг. Ялан-гуяа олим-пын наадам, дэл-хийн аварга гэж байна. Энэ шаталж vечилсэн бє-хийн том том тэмцээ-нvvд та-мир-чны зэр-гийг тогтоож єгдєг. Жишээ нь, Дэлхийн аваргад гу-рав, дєр-вєн удаа медаль авсан бол олим-под тасралтгvй ме-даль аваад байгаа хv-нийг зайл-шгvй хvндлэх ёстой биз дээ. Жишээ нь: Надтай ид хvч vзэж байсан Арсен Фазаев гэж дэлхийн,олимпын 10 удаагийн аварга хvн байна. Мєн Болгарын бєх Симон Штерев, Солонгосын бєх Юн Тек, Японы бєх Нимура нар надтай олон жил барилдсан. Дээр нь Ираны олон бєхчvvд байна. Ингээд нэрлээд байвал олон алдартай тамирчид байна. Би эд нартай-аа уулзаагvй удсан ч холбоо тасардаггvй. Тиймдээ ч миний бага дvv барилддаг болохоор барилдаанаар энд тэнд очиход нь тэд намайг асууж, мэндчилж, бэлэг дурсгалын зvйл єгч явуулах тохиолдол байнга байдаг.
-Таныг ид амжилт гаргаж байгаа оргил vедээ спортоо орхичихсон гэж ярьдаг юм билээ?
-Тийм ээ. Би 1979-1987 оны хооронд vндсэндээ найман жил барилдаад л спортын ажлаа зогсоосон хvн л дээ. Хvмvvс намайг 25,6-хан настайдаа яагаад орхих болов гэж их гайхдаг л даа. Тэгэхлээр би най-ман жилийн дотор vзvvлэх амжилтаа хангалттай vзvvлсэн. Спорт гэдэг маш том ажил, хvн найман жилийн дотор 30, 40 жилийн ажлыг хийж болдог юм байна. Харин тэр хэмжээгээр хvнд асар их ачаалал ирдэг юм билээ. Янз бvрийн том том гэмт-лvvд авч єєрийн эрхгvй бие организм дийлэхээ байсан. Энэ хугацаандаа олимпын шагналт байранд орж, дэлхийн шилдэг бєхчvvдийн авдаг тусгай шаг-налыг авсан гээд олон сайхан амжилт гаргаж байсандаа одоо хvртэл бахархаж явдаг. Мєн хvн зорьсон юмандаа хvрнэ гэдэг асар том тvvхэн гавъяа. Тvvнчлэн олон оронд очиж, эх орны-хоо тєрийн дууллыг эгшиглvvлж, далбаагаа мандуулж явлаа.
-Хэрэв та цаашаа барил-даад явсан бол илvv амжилт vзvvлэх байсан болов уу гэж боддог уу?
-За ёстой тэрийг хэлж мэ-дэхгvй. Гэхдээ бэлтгэл сургуулиа дагнаад хийгээд явсан бол жаахан юманд хvрэх байсан байх л даа. Харин дэлхийн, олимпын 10 удаагийн аварга Арсен Фазаев Москвад наmайг багшилж байхад надтай тааралдчихаад "Болд оо, чи болоогvй ш дээ. Чамд єшєє барилдах хугацаа байна" гэж хэлж байсан. Тэгэхлээр нь би надад гурван мєнгєн медаль болоо, чамайг байгаа цагт би аварга болж чадахгvй гэхэд, нєгєєдєх маань инээгээд тийм бол яах вэ? гэж хэлж байсан юм.
-Та олон оронд очиж байсан хvний хувьд аль орон нь сэтгэлд тань нийцсэн бэ?
-Их олон оронд очиж бай-сан. Бараг дєрвєн далайг гатлан, таван тивд очсон гэж хэлж бол-но. Тэр vед Монгол улсын ерєн-хийлєгч очиж vзээгvй газар бид л очиж байлаа шvv дээ. Энэ дундаа хамгийн сайхан орон гэвэл Америкийг хэлж болно. Тэгээд дэлхийн хєгжлийн тєв ямар эрх чєлєєтэй, нийгэм нь хvнийхээ тєлєє байдаг юм байна гэсэн бодол тєрж байсан.
-Спортын ачаар єєртєє ямар баялгийг цуглуулж чад-сан бэ?
-Мэдээж спортод бие сэт-гэлээ зориулаад хєдєл-мєрлєж байгаа хvн их юмыг сурдаг. Тэр тусмаа спортод амжилт гарга-сан хvн бол нийгэмдээ зєв амьдрах хэрэгтэй.- Бєхчvv-дээс Бат-Эрдэнэ аваргыг их хvндэлж явдаг. Энэ хvн алдар хvндэд хvрэх тусмаа эгэл жирийн байдаг. Энэ нь ухаантай том хvний шинж шvv дээ.
-Тэгвэл та залуу халуун явахдаа хэр аатай тамирчин байв?
-Залуу байхад нэг их ил гаргаад байхгvй ч тодорхой хэмжээний хор шар байлгvй яахав. Нэгэн ухаантай хvний хэлснийг санаж байна. Хамгийн хvчтэй хvн гэж ямар хvнийг хэлэх вэ? гэсэн чинь, хамгийн хv-лээцтэй хvнийг хэлнэ гэсэн байдаг.
-Дэвжээнд хvч vзэж явсан бєхчvvдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?
-Єє холбоотой байдаг. Арсен Фазаевтай байнга утсаар ярьдаг. Одоо тэр - дундад Азид амьдардаг. Путины байрны зєвлєх ажил хийдэг. Хурандаа цолтой. Мєдхєн генерал болох гэж байгаа. Удахгvй манайд ирэх байх. Би урилга єгсєн. Харин намайг Москвад их урьдаг. Гэвч би очиж чадахгvй юм. Харин 9-р сард дэлхийн аварга Америкт болох болохоор тэнд уулзах байх.
- Дэвжээн дээрх сэтгэлд vлдсэн дурсам-жаа-саа ху-ваал-цахгvй юу?
-Би нэг л vгийг ярих дуртай. Залуучуудад хандаж хэлэхэд: Баянмєнх аварга бид нарыг шигшээ багийн тамирчин бай-хад багшилдаг байсан. Тэгээд бид нарыг жагсаачихаад, за залуучуудаа та нар vнэхээр бєх болж чадахгvй бол зардлын бага дээр замаасаа буц гэж хэлж байсан. Энэ нь нэг талдаа эцэг хvний vг ч нєгєє талдаа их ухаантай хvний хэлсэн vг гэж боддог.
-Одоо та нэлээн болом-жийн бизнес эрхэлдэг юм уу даа?
-Энэ тийм том бизнес биш шvv дээ. Хvнд байгаль эх янз бvрийн авъяас заяадаг л даа. Гэхдээ энэ хугацаанд би єє-рийгєє чамлаж байгаа. Яагаад гэвэл єєрийгєє бизнесийн хvн биш байна гэж боддог. Харин спортын карьер дуусаад л улс орон зах зээлд орж хvн болгон янз бvрийн хувийн аж ахуй эрхэлдэг болоход бусдын жиш-гээр энэ ажлыг эрхлэх болсон юм даа. Харин энэ ажилд маань нєгєє л спортын буянаар та-нилц-сан найзууд маань л их тус болсон доо. Одоо “Солонго” тє-вийн захирал хийж байна.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject: Хүсэлт
PostPosted: Nov.08.04 9:16 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 7:56 pm
Posts: 387
Location: Mongol
Архангайн Банзар арслангийн тухай мэдээлэл тавиач.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.04 1:57 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Sep.27.04 2:05 pm
Posts: 299
Location: makuuchi
mon arhangain ah duu 3 nachnii tuhai medeh hun bna uu medeelel ogooch


Top
   
PostPosted: Nov.11.04 12:46 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 7:56 pm
Posts: 387
Location: Mongol
Архангай Хотонт сумын ах дvv 3 начин Цэвээнжавын Юvвээ, Ванчигцэрэн, Дуламсvрэн гэж байжээ. Том ах Юvvвээ нь 1970 онд 6 давсан амжилтаараа улсын харцага болсон юм байна. Тэгэхээр одоо ах дvv 1 харцага, 2 начин гэж ярих болж байх шиг байна.


Top
   
PostPosted: Nov.11.04 8:12 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Sep.27.04 2:05 pm
Posts: 299
Location: makuuchi
Polo wrote:
Архангай Хотонт сумын ах дvv 3 начин Цэвээнжавын Юvвээ, Ванчигцэрэн, Дуламсvрэн гэж байжээ. Том ах Юvvвээ нь 1970 онд 6 давсан амжилтаараа улсын харцага болсон юм байна. Тэгэхээр одоо ах дvv 1 харцага, 2 начин гэж ярих болж байх шиг байна.

haarin tiimee uul ni ah duu gurvan nachin gesen ni chihend chimegttei sonsogdoj bgaa biz oor medeelel bna uu ogooch


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.29.04 7:38 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Nov.19.04 7:20 pm
Posts: 269
Location: ub
erbrmn wow!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.03.04 7:49 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.24.04 4:15 am
Posts: 420
Location: chinii deerees sheej bn
zaluusaa eostoi goe yum bn aa


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.03.04 7:50 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.24.04 4:15 am
Posts: 420
Location: chinii deerees sheej bn
hunii nutagt bgaa bish mongoldoo zuragt uzeed suuj bgaa yumshigl bn


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.14.04 12:48 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
BUKHCHUUD-iinkhee dund neleen Erdem bolovsroltoi, Uran saikhan barildaantai, mekhtei, khiitstei BUKH gegddeg baisan Mongol ulsiin arslan SHARAVYN VANCHINKHUU.

Наран хайрхан уулын хошууны арслан Шаравын Ванчинхvv улсын наадамд 1932 онд анх зодоглож долоо даван "Єсєх идэр заан" 1940 онд тvрvvлэн "Уран хvчит, саруул шаламгай арслан " цол хvртжээ

1909 онд Одоогийн Ховд аймгийн Буянт сумын Хар ус нуурын Цагаан голын "Цагаан тэмээт" гэдэг газар Шаравын ес дvгээр хvv болон мэндэлжээ.
Ш.Ванчинхvv 17 насандаа барилдаж эхэлсэн бєгєєд 1930 онд Чандмань уул аймгийн Наран хайрхан уулын хошууны /одоогийн Ховд аймгийн Буянт, Дуут сумдаас бvрдсэн хошуу/ наадамд барилдаж 21 настайдаа тvрvvлжээ. Vvнээс хойш Ховд аймгийн наадамд долоон удаа бахилдаж гурав тvрvvлж хоёр vзvvрлэж нэг удаа наймд vлдсэн байна. Харин улсын наадамд хорин гурван насандаа анх зодоглож, долоо даваад “єсєх идэр заан” цол хvртжээ. Ер нь улсын наадамд таван удаа барилдаж гурван удаа наймд vлдэж, 1939 онд нэгийн даваанд унаж,1940 онд ес давж тvрvvлээд ”уран хvчит саруул шаламгай” арслан цолтой болжээ. Увс аймгийн наадамд нэг удаа тvрvvлж, гурван удаа дєрєвт vлдсэн бєгєєд Хэнтий амгийн наадамд нэг удаа барилдаж vзvvрлэжээ. Мєн vvнээс гадна Ховд, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад, мєн орон нутгийн наадамд олон удаа барилдаж ихэнхдээ тvрvvлж, vзvvрлэж байсан манай алдарт цуут бєхчvvдийн нэг билээ.
1930 оны намар “Зумъяа”-гийн голд хийсэн Чандмань уул аймаг Наран хайрхан хошууны наадамд 21 настай байхдаа барилдаж тvрvvлсэн.
1932 онд Улс Хувьсгалын 11 жилийн ойн баяр наадамд 23 настайдаа анх удаа оролцож 1024 бєх барилдснаас наймын даваанд улсын арслан Бат-Oчирт унасан бєгєєд энэ наадамд Бат-очир арслан тvрvvлж, Содном заан vзvvрлэжээ. Долоо давсан Ш.Ванчинхvvд “Єсєх идэр заан” цол хvртээсэн байна.
1940 оны наадамд 31 настайдаа зодоглож 512 бєх барилдсанаас есийн даваанд улсын арслан Дорнодын У.Дамчааг орхиж тvрvvлжээ. Ес давж тvрvvлсэн Ш.Ванчинхvvд “уран хvчит, саруул шаламгай арслан” цол хvртээсэн байна.
1950 онд Ховд аймгийн наадамд 41 настайдаа барилдаж улсын начин Амгаатай vлдэж тvvнийг орхиж тvрvvлжээ. Энэ vеэс хойш дахин барилдаагvй билээ.
БНМАУ-ын “уран хvчит, саруул шаламгай арслан” Ш.Ванчинхvv нь Монгол vндэсний бєхийн барилдааны талаар доорх чиглэлийг єєртєє хатуу мєрдєн ажиллаж байжээ.
Vvнд:
1.Ширгэшгvй ундрагатай, хязгаарлашгvй арга техниктэй монгол бєхийн барилдааныг улам боловсронгуй болгон хєгжvvлэх нь vе, vеийн бєхчvvдийн идэвхийлэн зvтгэж оруулах хувь нэмэрт тулгуурлах ёстой. Иймд vндэсний бєхийн барилдаанд залуучуудыг сургах дугуй- лан секц байгуулан хичээллvvлэх нь миний vvрэг
2.Бєхчvvд бол тэр улсын наадмын дэг, бєхийн барилдааныг дvрмийн хvрээнд хvч чадал авхаалж самбаагаа сорьж, оноо авах, алдахаа шийдвэрлэдэг тул харшлах vйл хєдєлгєєн хийдэггvй, бєх бєхєє хайрлаж явах ёстой.
3.Бєх хvн бяр чадалтай байхын зэрэгцээ олон сайхан мэхийг хийж чаддаг байх нь маш чухал.
4.Бєхчvvд бол элдэв гаж буруу зуршил, vзэл бодол vйл хєдєлгєєнєєс зайлсхийж, эрvvл мэнд, нэр тєрєє ариун тунгалгаар хадгалж байх.
5.Бєх хvн надтай барилдаж байсан нєхєд бол бєхийн барилдаанд намайг дасгалжуулж, осол хийг арилган тусалж байсан ачтай сайн хvмvvс гэж хvндэлдэг байх.
6.Монголчууд эрт дээр vеэс бєхийн барилдааныг “халх барилдаан” “Бух ноололдоон” явуулж ирсэн тvvхэн уламжлалтай.”Чєлєєт бєхийн барилдаан”-ыг ажиглавал “монгол бух ноололдооны” “уурга дvvрээд орхиод хавчих”, “Дагзаар тулан бухаж холбирох” зэрэг мэхvvдийг хийж байгаа болон ар нуруугаар нь дараад цэвэр “ялалт” хийж байгаа нь манай “бух ноололдоон”-ы, “дал шороодолт” гарцаагvй мєн иймээс чєлєєт бєхийн барилдаан бол монгол бух ноололдооны євєрмєц хувилбар байхаас зайлахгvй. Харин бид “бух ноололдоон"-ыхоо гарал vvсэл, арга техникийг нарийвчлан судалж орчин vеийн нєхцєлд сэргээн хєгжvvлэх нь чухал.
7.Монгол vндэсний бєхийн барилдааны арга техникт суралцдаг, сонирхдог хvмvvст зориулж “Монгол бєхийн зарим мэх” товхимолд монгол бєхийн барилдааны олон мэхvvдийг vндсэн гурван хэсэг болгон хуваасан байдаг. Энэ нь залгамж vеийнхний ширээний ном болсон нь Ш.Ванчинхvvгийн мєнхийн дурсгал болон vлджээ.Ш.Ванчинхvv нь 1941-1943 онд Намын боловсон хvчний дээд сургуульд суралцан тєгсєєд Баян-Єлгий аймгийн МАХН-ын нэг дvгээр нарийн бичгийн даргаар дараа нь МАХН-ын Тєв хороонд лектор, улсын хэвлэх vйлдвэрт ерєнхий редактор, Ховд аймгийн Буянт суманд “Соёл” нэгдлийн дарга, аймгийн тєвийн 10 жилийн сургуульд багш зэрэг ажлуудыг 40-єєд жил хийжээ.
.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.14.04 1:15 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.03 7:36 am
Posts: 9990
Location: Compton, CA
ene ih goy sedev bna oo...


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.15.04 10:45 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Dec.14.04 10:19 pm
Posts: 4020
ARSLAN KLUB IIN BATTYLAG TA SAK SHUU


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.16.04 8:35 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Suuliin uyed Odhuu, Batbayar, hugshnuus <Genco> Battulga nar l od bolj baih shiv dee.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.23.04 1:06 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Далайн Жамц арслантай хuuрuлдсuн амьд тэмдэглэл

Сэтг??лч х?нд хуучин тэмдэглэлийн дэвтэр шинэ талх шиг байдаг юм ш?? гэж спортын
ахмад сэтг??лч Р.Чулуун, гэрэл зургийн ахмад сурвалжлагч Б.Сугаржав нар надад
нэгэнтээ хэлж байсан нь ?нэхээр ?нэн ажээ. Шарлаж хоцорсон хуучин тэмдэглэлийн
дэвтр??дээ эрг??лж ?нг?рс?н цаг ?е?дээ сэргээн санагалзаж байтал 22 жилийн ?мн?
буюу 1983 оны 7-р сарын13-ны ?д?р Архангай аймгийн 60 жилийн ойд морилон ирсэн Далайн
Жамц арслантай хуучилсан таталган бичээс байлаа. Олзуурхлаа. Учир нь тэр жинхэнэ
амьд яриа байсанд гол ?нэ цэнэ нь оршино. Б?д??н хадуун яриатай, нэлээд г?жирмэг
муйхар маягийн улаан хэнхэлдэгтэй тэр х?нийг "Арслангийн муу Жамц" гэж зарим нь
шоглодог байж билээ. Улсын х?чит арслан энэ х?н сэр??н тунгалаг бол эд?гээ 72
с??дэр тохиох байжээ.
Гэтэл ээж нь зуун насхэтэрч бурхны оронд заларсан. Хорвоо тийм алаг бас хорлонтой
б?лг??.
-Та чинь Хотонт сумынх юмуу эсвэл Т?вшр??лэхийн С АА-н х?н ??.Наадамчид
булаацалдаад байх шиг санагдсан?
-Би чинь махчны жил ч гэдэг эсэрг??ний жил ч гэдэг 1932 онд Хотонт сумын Гичгэнэ
гэдэг газар малчин ардын гэрт т?рж, адсага х?м?н дээр ?сч ааруул, ээзгий идэж
?сс?н боргил х?н. Олны хишиг, жишгээс гажааг?й ээ. Арван зургаан нас х?ртлээ ардаг
тарган морь унаж адуу малтай ноцолдож, бугуйл хаяхдаа бузгай гэгдэж явлаа. Даага
унаж ?с??г?йг бодоход манайх урт х?лийн мал болох морьд сайтай айл байжээ.
-Сургууль соёлын м?р х??г??г?й юмуу?
-Уг нь сургуульд орсон юмаа. Орсон ч гэж дээ. Дэнхийсэн том биетэй 16 настай муйлан
улаан бнди б?лгэмд х?чээр шахам сууж 35 ?сэг ялгахтайгаа болсон К ?сэг Н ?сгийг
хооронд нь андуурч багшаасаа их жавтий х?ртэнэ дээ. Одоогоор санавал тархи нь
задрааг?й тэс х?лд?? амьтан байж таарах гээд байгаа юм. Ер??с?? би ??р??
дуртайдаа ч бус, айлын маань эрх охин явахг?й гэхээр шанд нь дээлийн хуучин хуулга
торго авч явсан юм. Харин тэгж Т?вшр??лэхийн бага сургуульд ирсэн минь надад том
хожоо болж, би арай жаахан алсыг хардаг болсон байх. Т??нийхээ ачаар ч гэх ?? хожим
нь ЗХУ-д цэргийн дунд сургуульд явсан. Дээлийн ?нг??р шагнуулж ацагласан нь надад
том шагнал болжээ гэж би хожим боддог юм. Миний ард сугарч ?лдсэн охин маань одоо
Х??в?р бригадад олон х??хэд цувуулсан алдарт эх болчихсон сайн саальчин гэгдээд
нутагтаа байгаа. Х?ний хувь т??р?г. Зам зурхай гэдэг тэр биз дээ. Д?? минь.
-Та хэдийнээс эхэлж барилдсан юм бэ?
-Х?лд орсон цагаасаа гэвэл арай дэндэх байх. Х??хд??д намайг махан муна гэж
хочилно. Арай том болсон хойно "Тэрэгний улаан" гэдэг байж билээ. Тэр нь
сургуулийн гал тогоонд ус з??д?г шарны нэр. 1949 онд Т?вшр??лэхийн наадамд
?з??рлэснээ мартдагг?й юм. Тэгэхэд Т?вшр??лэх хараахан сангийн аж ахуй болж
?рг?ж??г?й жижигхэн суурин байсан юм. Байнд авсан дээлийн торгоо б?сэнд
хавчуулаад маргааш нь сумын т?в??р баахан давхисан санагдана. ?з??рлэсэн б?х
гэдгээ мэдэгдэж яваа ёоз нь тэр. 17 настай болохоор ичихээ мэдэхг?й цаг.
-Улсын баяр наадамд та анх хэзээ зодоглосон юм бэ?
-1956 онд нутгийн б?хч??дээ бараадан хотод анх ирээд д?р?в авчихдаг юм. 5-ын даваанд
?в?рхангай аймгийн Гучин Ус сумын харьяат Г.Цоодол арслан намайг амлалаа. Гэтэл,
Г?сэмийн Дамдиндорж намайг дуудаа: -Цоодол арслан х?ч айхавтар хагалдаг юм ш??
гэж санууллаа. Би ??рийг?? бараг начин болчихлоо гээд итгэчихсэн лут амьтан, ямар
т?лээ мод биш, х?ний х?чийг хагална гэж хаашаа харсан юм байдаг юм бэ гээд
хэнэгг?й зан гаргаад очтол Цоодол гуай сугсрах шиг болоход хоёр х?лний
гишгэгдлээ ч ололг?й унасан. Том сургамж болсон.
-Монголын залуучууд оюутны их наадмаар та начин цол х?ртсэн байх аа?
-1957-1958 онд хойшоо сургуульд явж хоёр ч наадамд барилдаж амжааг?й. Толгойдоо юм
хийхээр х?н ??р болно ш?? дээ. Тэр жилийн оюутны наадмаар тойргоор барилдаж 24 давж
улсын начин цол х?ртсэн.
-1962 онд т?рийнх?? их баяр наадамд т?р??лсэн тухайгаа ярих уу?
-Би яг 30 настай ид залуу байв. Ер нь дээг??р барилдана гэсэн итгэлтэй. Тэр жилийн
наадамд ?мн?х жилийн ?з??р т?р?? С.Цэрэн, Д.Дамдин нар барилдсан юм. Гэтэл Дамдин
аваргыг 6-ын даваанд манай Хотонтын Адъяа хаячихдаг юм. Бас Цэрэн аваргыг 5-д
Ундрахын П?рэв начин ?вд?г шороодууллаа. Нэг ёсондоо миний т?р??лэх зам цэлийх
шиг болсон. Гэхдээ Ц.Санжаа, Ж.Чойжилс?рэн, Л.Сосорбарам, Ундрахын П?рэв гээд надад
тун ч хатуу боорцог олон байсан даа. Тэгэхэд тэр ?дрийн тэнгэр намайг ?рш??ж 6, 7,
8-ын даваанд дээрхи хэдтэйгээ тунаж барилдаад ?з??рт ?лдсэн Ж.Чойжилс?рэнгээ
давхар тойгдож хаясан санагдана. Т??ний цохихоос айгаад ?рс??д тойгдсон нь мэх
болчихг?й юу. Ах нь ингэж т?рийнх?? аранзал тугийг 9 удаа тойрч т?р??лсэн х?н дээ.
Хэрэв, Чойжилс?рэн, Мижиддоржийг хаяаг?й бол би т?р??лэхг?й байсан болов уу? ?нэн
юмыг ?нэнээр нь хэлэхээс сайхан юм хаа байх вэ? Архангайн З.Говь-Алтайн б?х ?з??р
?лдсэн байхад сайхан ш?? дээ.
-Жамц арслан улсад хэдэн жил барилдаж байна вэ? Таныг уяа б?х гэж заримдаа чихэнд
сонсогдох юм?
-Арван гурван насандаа аманд гарснаа бодвол 35 жил барилджээ. Их ш?в?гт 6 удаа дунд
ш?в?гт 2 удаа ?лдсэн байдаг. ??, тийм намайг удаан уяа л гэдэг. Тэр ч байтугай учраа
б?х?? налаад унтчихдаг гэдэг. Тэр худлаа. Бие х?нд том лагс болохоор хурд
г?йцэхг?й болох юм д?? минь. Н?г?? "цорж ?тл?вч балиндаа" гэгчээр залуучуудыг мэх
хийхээр нь алдаан дээр отож байгаад з?тгэчихдэг юм. Сурч, туршлага тэр цагт хэрэг
болж байдаг. Х?н намайг х?д?лг??д ?гв?л ах нь ?мн??с нь тойруулаад гуд татна,
суйлна, дан, давхар тойгдоно. Хав барьцнаас бусгана ш??. Арай л хавирганых нь
матаасанд багтаж тонгорохг?й байх. Би чинь Дамдин аваргын сиймхийгээр М?нхбат,
Баянм?нх аваргуудын ?мн?х?н бяцхан ч?л??нд улсдаа т?р??лсэн азтай арслан. Алтан
соёмбот т?рийн с?лд ?рш??ж, Архангайн уулс т?шсэн гэж бодож явдаг юм. Т??нээс бус
аваргуудын алтан ?етэй давхцаж цагийг эзэлж арслан болно гэж байхг?й ш??. Бурхан
минь.
-Та одоо 51 настай гэхэд энэ наадамд сайхан барилдаж д?р?вт ?лдэн Г.Жалаа начинд
?вд?г шороодлоо. Нутаг сайхан байгаа биз дээ?
-Яриад яахав. Улсын наадамд барилдалг?й энэ муу "67" машиндаа хэд хоног ноцолдож
засч аваад наашаа гарлаа. Сэтгэл х?дл??д ер болдогг?й ээ. 1963 онд аймгийн 40 жилийн
ойгоор Ц.Санжаа т?р??лж, Ж.Чойжилс?рэнг ?з??рлэхэд би гавьтай барилдаж чадааг?й.
Энэ жилийн хувьд Г.Жалаа, Ч.Содбаатар нарыг би дийлэхг?й юм билээ. Жаахан ноцолдъё
гэж бодсон чинь Архангайнхан маань "Жамц арслан улайлаа. Т?р??лэх гэж махраад
з?тгэлээ" гээд хашгираад байхаар нь жаахан тиймэрх?? санагдлаа. Ухаандаа гомдож
байгаа царай нь тэр юм байх даа би. Олон т?мэн гэдэг чинь их уйдамтгай гэдгийг
гадарлах хойно доо. Цаг нь ирэхээр цахилдаг х?ртэл шарладаг жамтай.
-Та цэргийн х?н. Цэрг??дэд хайртай атлаа хэдэн буузнаас болж нэг цэргийг алах
шахсан гэсэн явган яриа байдаг?
-Би цэргийн х?н. Цэрг??дэд хайртай.Халамж анхаарал тавьдаг. Цэргийн тангараг,
сахилга дэг журмаас гажсан аливаа ?йлдлийг жигшдэг. Хэрэг т?в?гт орсон
цэрг??дийг орон шоронд явуулж байсан удаа байхг?й. Харин ч ?нд?р далайж, з??л?н
буулгасан нь олон. Тэр нэг явдлын тухайд гэвэл ?мн?х жилийн цагаан сараар манай
чимхсэн буузаа шуудайгаар нь хулгайд алдчихсан юм. Миний ээж Улаанбаатар хотдоо
дээг??р ордог ?нд?р настан болохоор золгуут их ирж х?лд дарагдана. Миний уур ч их
х?рсэн. Гэхдээ дахин бууз хийсэн. Хойтон нь бас л овоо хэдэн бууз хийгээд
??днийхээ амбаарт шуудайлаад х?лд??чихл??.?мн? нь авсан цэрг??дийгби гадарласан
байлаа. Гагцх?? ээж минь ?нд?р настай болохоор хоол ундны ?ч??хэн маргаанаар
т?в?г, ээж минь сэр??н тунгалаг байхаас ил?? эрхэм юм ?г?й гэж бодно. Би ч
багцаагий нь авсан учраас ш?н? дунд ??днийхээ амбаарт отож байтал т?гжээ
мултраад нэг цэрэг ороод ирлээ. С?вээн дээрээс нь атгаад авлаа. Хоёр сайн мушгиад
явуулчихлаа. Маргааш нь анги дээрээ очоод н?цгэн биеийн ?злэг хийхэд н?г?? цэрэг
илэрсэн. Би юу ч хэлээг?й ?нг?рс?н. С??лд нь 3 жилийн дараа ?хрийн ?р??л махтай
Булганы Тэшиг сумын Уньт бригадаас н?г?? цэрэг маань ирж хулгайлсан буузны ?рийг
цайруулж явна гэсэн. Эр х?н эр х?ндээ яаж хандана яг л тэгж ?лддэг юм билээ гэж
Далайн Жамц арслангийн х??рнэсэн т??хийг х?ргэхэд ийм байна.
2004.11.22 ,Б?х

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.14.05 7:02 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Шинэ Vндсэн хууль батлагдсаны 13 жилийн ойд зориулсан хvчит 128 бєхийн барилдаан єнєєдєр Бєхийн єргєєнд болж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, «Бридж» группын бєх улсын аварга Г.Єсєхбаяр тvрvvлж, Говьсvмбэр аймгийн «Шивээ говь» компанийн бєх, улсын начин Д.Азжаргал vзvvрлэлээ.

Энэ оны бєхийн барилдааны салхийг хагалсан энэхvv барилдааны тавын даваанд далай аварга А.Сvхбат аймгийн арслан Ч.Булганхvvг давснаар шєвгийн 4-т шалгаран vлдсэн. Ч.Булганхvv арслан ємнєх даваанд улсын заан «vзvvр» хэмээх Ч.Батзоригийг давсан бєгєєд ноднин заалны барилдаанд А.Сvхбат аваргыг євдєглvvлж байсан юм.

Мєн улсын аварга Г.Єсєхбаяр улсын начин И.Ёндонсамбууг, улсын заан Б.Ганбат улсын харцага Г.Ганхуягийг давсан. Харин улсын начин Ц.Магалжав, улсын начин Д.Азжаргал нар тунаж, барилдаан нилээн сунжирсны эцэст Говьсvмбэр аймгаас тєрсєн улсын цолтой ганц бєх Д.Азжаргал давлаа.

Шєвгийн дєрєвт Г.Азжаргал далай аварга А.Сvхбатыг давж, vзэгчдийг шуугиулж, улсын аварга Г.Єсєхбаяр улсын заан Б.Ганбатыг давж тvрvv булаацалдахаар шалгаран vлдсэн билээ.


Єнєєдрийн барилдааныг vзэхээр Ерєнхийлєгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Лvндээжанцан, гишvvн Р.Гончигдорж нарын улстєрчид, дархан аварга Х.Баянмєнх, Ж.Мєнхбат нарын бєхчvvд ирсэн байлаа.

УИХ-ын гишvvн Л.Гvндалай улсын цолонд ойрхон бєхийнхєє шагналыг энэ удаа аймгийн арслан Ч.Булганхvvд єгєв.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.05 5:35 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.24.04 4:15 am
Posts: 420
Location: chinii deerees sheej bn
sukh batiig unhaar humuus neeh orildgiin ter chini yamar robot bish unhaa huruul unanshd


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.23.05 10:46 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Sep.27.04 2:05 pm
Posts: 299
Location: makuuchi
odoo tegeed yor ni shubatiin unah too ihsene dee


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.04.05 5:47 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
UUCHLAARAA !!!
ENE UDAA MONGOLCHUUD BARILDAAD, JAPANUUDIIG DAGUULAAD BAIGAA SUMO-IIN TALAAR BICHSEN NEG JAAKHAN ZUILIIG NUKHDUUDIIN KHURTEEL BOLGOJ BN.

************************************


SUMO -IIN MEDEE BICHIGCHIIN TAILBARTAI GEKHUU DEE, ...............

-------------------------------------------------------

Japanii mergejliin sumogiin Hatsu basho (1-r sariin 19-23, Tokio sumo stadium) neleen sonirkholtoi, setgel khudulgusun barildaanuud, ... bolj ungursuniig nukhduud uzsen, unshsan biz dee.
Tegekhdee bas jaakhan delgeruuleed, bichigchiin ugeer khachirlaad jaakhan sunjirsan um bichchikhseniig ....

Tokio sumo stadium :
http://www.japan-guide.com/e/e3022.html

Temtseend Ikh avarga Asashoryu (Dagvadorj, 144kg) uvdug shoroodolgui turuulj, 10 dakh udaagaa EZEN khaanii tsomiig avlaa. (Ezen khaanii khamgiin olon udaa avsan Gadaad bukh bol Hawain bukh Musashimaru 12 gesen toogoor terguuldeg um. Ene amjiltiig avdakhad Dagvaad 3 turuu l uldlee.) Uvdug shoroodolgui turuulsen amjiltaaraa (3 udaa-Zensho yusho) 4-t bichigdej baikh shig bn. Bas neg amjilt gevel Mergejliin sumogiin devjeend garsan 37 dahi bashodoo 10 turuulsen amjilt um. (Ikh avarga Taiho (32-turuu, 187 cm/153 kg) - 38 bashyogoor ene uzuuleltiig terguulj baisan um)

Ikh avarga Taiho :
http://sumo.goo.ne.jp/eng/kiroku_daicho ... taiho.html

Garamgai barildaanii shagnal , Daichin barildaanii shagnal -iin avakh ezen baisangui,
Khairn Techniktei bukhiin shagnal : Hakuho (Komusubi, 11-4) avlaa.

Ene barildaand Mongolchuudiin khuvid:
-----------------------------------------
Asashoryu (Zuunii Yokozuna) : 15-0
Hakuho (Komusubi, 11-4)
Kyokutenho (M-6, 10-5)
Kyokushuzan (M-10, 9-6)
Asasekiryu (M-11, 8-7)
Ama (M-13, 8-6-1)
Tokitenku (M-17, 6-9)

Oiriin kheden basho-d Jyuryoruu orokh magadlaltai Manaikhan:
Ryou (Makusita-10) : 4-3
Musasiryuu (Makusita-12) :4-3
Kooryu (Makusita-14) : 5-2
Hoshihikari (Makusita-17) : 3-4

----------------------------------------
tus tus amjilt uzuulsen ba barildaanaas:

* Ikh avarga Asashoryu-iin khuvid uulj khelekh umgui, goid sain barildsan, zaluuchuud ch khuchtei temtseldsen.
Neg shuumj garsan gesen ni, deer bas yarigdaad l baisan Bootsoogoo solgoi garaaraa avdag gedeg yaria. Bodokhnoo bas zuv ch um shig...(Mongolchuud khezeenees BARUUN garaaraa "gar barij", baruun garaaraa "khunees um avch", ... baruun garaa ekhleed sarvaadag ard tumen...) Tegekheer bas bodokhgui baij bolokhgui l zuiliin neg. Undeserkheg uzeltei Japanuud bol ene talaaraa ertnii ulamjlaltai...tiimeesee ch iimerkhuu jijig geltgui khel am ikh gargadag baikh. Davgaag zuvtgukh gantskhan um gevel, khuvi khun ni bidnii kheldegeer "solgoi" gegddeg dee... Za ene ch yakhav , yavndaa zasrana gej bodj bn.

Avarga maani 1 sariin barildaanii umnu survaljlagch nart "Ene jiliin bukh temtseend turuulekhiin tuluu KHICHEEN BARILDAKH BOLNO" gej am aldsan .... gedegiig unshsan biz dee. Tegekhdee gemtel, ... eldev saad baikhgui bol shuu dee. Dagvaa 1 -r sariin barildaanii unu bas l HANIAD zoogloj, jaakhan sandarsan bololtoi.(SUMO bukhchuud haniad, hatgaa zergiig tusakhdaa ikh amarkhan baidag um bn, Uchir ni ted KHUITEN uruund barag nutsgen shakhuu , mash ikh khemjeenii energy gargaj, khuls gargadag, ... tegeed bas heterkhii targanaas ni ch bas boldog bololtoi.)
Dagvaad ene jil 6 turuulekhed ni khamgiin ikheer tuvug udakh SUMO gevel : Hakuho (Mongol), Kotooshu (Bolgar), Roho (Oros), Wakanosato, Chiyotaikai, Tochiazuma, Miyabiyama (Japan) nar baikh bolov uu. Damaa ter Bolgar zaluu evgui ursuldugch gedegee ene sariin barildaand kharuulsan gej bodoj bn. Manai avargiig sungangaa aldsan shuu dee ...


* Hakuho (Davaajargal, 192cm/146kg)-iin khuvid yarikh umgui uran saikhan barildsan, barildaanii chansaagaaraa Avargiin daraa jagsagdaj bn. Bas deer ni Techniktei bukhiin shaganaliig avsan. UNasan 4 bukh (Asashoryu, Wakanosato, Iwakiyama, Kyokutenho) -iig ni kharakhad Manai khunii barildaan er ni changarch, kheriin khund unakhaargui bolson gedeg ni kharagdaj baigaa biz dee.
Deed zindaand orood (12,11,8,12,11) tus tus davaad bn. Duremeeree bol suuliin 3 barildaand 33 ba tuunees deesh davsan Sanyaku (Komusubi, Sekiwake tsoltoi bukhiig iin neruuddeg) sumo Ozeki tsol avakh yostoi um. Odaa Hakuho-d 3 sariin baildaand 10 davakhad l Ozeki tsol avakh buren bolomj baigaa um. Medeej 3 sard Zuunii Sekiwake -aas bosno gej bodoj bn.

Ene sariin barildaaniig Mongol ulsiin DARKHAN avarga Munkhbat (63) ger buliin khamt otgon khuu Davaajargaliinkhaa barildaaniig shimten suuj uzseniig TV -eer kharsan baikh gej bodoj bn. (Dashramd : Avarga maani zunusun uu, nukhduud daajignasan um bolov uu? Avarga maani bukh odon medalia zuusen kharagdlaa, odon medealiig shutdeg KHoid Solongos, Mongol, Oros, ... gesen orond bol khumuus ni oilgokhoor bailaa, Daan ch Japand ter odon medaliin khereg daan ch baisan gui!! gej bodogdokhoor bailaa. Odon zuusen zuugeegui, Japanuud Hakuhogiin AAV Mongoliin Yokozuna gej sain meddeg um shig bn lee. UUCHLAARAA, ... demii um bichsen bol.)


* Kyokutenho (191cm/154kg) 10 davsan amjiltaar Chansaagaaraa 5-d bichigdekheer baigaa ba daraa sariin Banzuke-d Komusubi gedeg deer zoolttoi baikh ni baaraagui um. Herev Komusubi tsoliig (Kotomitsuki 50%-ia khiij chadaaguin deer, Hokuho Sekiwake bolokh tul) avbal 5 dakh udaagaa ergej avch baigaa bolokh um.


* Kyokushuzan (181cm/137.5kg) 9 davsan amjilttai bolovch Jansaagaaraa jaakhan dooguur baigaa tul Yaj ch tataad Maegashira-iin ,3 or 4 orchimoos deesh garakhaargui kharagdaj baikh shig bn. Manai khun 3 sard jaakhan khicheevel urdiin Komusubi tsol uul ni enuukhend l um daa.
* Asasekiryu (184.5cm/137.5kg), Ama (185cm/113.5kg) nar tus tus 50% -ia khiisen ch bas Chansaa ni sain bish tul neekh ogtsom akhikhgui, Maegashiragiin 10 dotor bol khungukhun orokh bolov uu.
* Tokitenku (188cm/136.5kg) -iin khuvid yamar ch yaria baikhgui Jyuryo-ruu buukh ni gartsaagui um. Sumo garch baikhad tailbarladag negen urdiin avargiin amnaas sonsokhod, manai khund "Uyan hatan" chanar, mekhend uldekh chanar gekheer um dutagdaltai bololtoi um, tegekhdee Deed zindaand barildakh material elbeg baidag gene dee (damaa khul mekhiig sain khiideg). Dashramd Tokitenku -iin "BIENII GALBIR" ni ertnii buyu 20,30... jiliin umnukh SUMO nariin bienii galbirtai ikh adilkhan gene dee. Neeree l Ikh avarga Taiho -iin zurag bolood ter ue-iin avarguudiin zuragiig kharakhad adilkhan bn lee shuu.

* Deed zindaand devshikh magadlal undur, Jyuryod khamgiin oirkhon baigaa 3 bukh Ryou (Makusita-10), Kooryu (Makusita-12), Musasiryuu (Makusita-14) nar (uuchlaaraa, daraa Mongol ner bolood Bukhiin udamtai esekhiig ni todruulaad bichne ee.) 1 sariin barildaand 4 ba deesh davsan tul, zindaandaa ovoo akhikh ni kharagdaj bn. Tegekhdee l boldoggui um uu ? Ryou, Kooryu 2 neleen udaan yag ene tuvshind barildaj baikh um, bolokhgui l baigaa um shig.

Ryuo (176cm, 140kg)
http://erbrmn.agreatserver.com/jijguud/RyuOo1.jpg
Kooryu (186cm, 150kg)
http://erbrmn.agreatserver.com/jijguud/Kooryu3.jpg
Musasiryuu (188cm, 130kg)
http://erbrmn.agreatserver.com/jijguud/Musasiryuu.jpg

Doorkh URL , end 2004 onii 3 sariin barildaanii ued darsan zuraguud baigaa um, ikhenkh zaluu, dood zindaand barildaj bui Mongol bukhchuudiin zurag baigaa gej bodoj bn. Bas bus SUMO -iin ergen toirnii sonirkholtoi, sonirkhogchiin nudeer darsan zuraguudiig tavilaa. 2004 onii 3 sariin zuraguud tul, .... sorry.

http://sumo.atspace.com/


***********************************

Hatsu basho -d Deed zindaanii khan kherkhen barildsaniig jagsaaval:

Kayo (Ozeki, 4-6-5 )
Chiyotaikai (Ozeki, 8-7)
Wakanosato (Sekiwake, 6-9)
Miyabiyama (Sekiwake, 9-6)
Tochiazuma (Sekiwake, 11-4)
Kotomitsuki (Komusubi, 7-8)
Iwakiyama (Maegashira-1, 8-7)
Kokkai (M3, 7-8)
Kotooshu (M-4, 9-6)
Kakizoe (M-4, 8-7)
Roho (M-5,7-8)
Takamisakari (M-5, 6-9)
Hayateumi (M-7, 8-7)
Hokutoriki (M-8, 8-7)
Dejima (M-10, 9-6)
Kisenosato (M-12, 6-9)
Kasugao (M-14, 9-6)
........

http://www.scgroup.com/sumo/Hatsu05/QualityI.html

Za odoo 1 sariin baildaan bolood, uzuulsen chansaagii ni kharj baigaad jaakhan BURNAA

* Ozeki Kayo (Daan ch kharamsaltai, Ikh avarga gedeg tsoliig atgaad aldlaa.) -iin khuvid 4 davaa 6 unaatai, zuun murnii bertlees bolood barildaaniig urgeljluulsengui zogsooson, ter ni ch deer baisna baij bolokh um. Uchir ni 50% khiij chadakhgui baikhaar kharagdaj bailaa. Uchir ni tuuntei baildakh geed Asashoryu, Chiyotaikai, Wakanasato, Tochiazuma nariin KHUND garuud khuleej baisan um.
Maegashiragiin bukhchuuded 6 unasan ni tuuunii chansaag khangalttai doosh tatakhaar uzuulelt um, tegekhdee Kayo 3 sard iimerkhuu muukhan barildakhgui bolov uu gej bodoj bn. Herev 50% khiij chadakhgui bol tsoloo aldakhaas gadna, tuuniig Barildakhaa boli gesen daramt ch irj medekh um. Odoo ch IKH avarga gedeg tsol tun khol bolson gej bodokh um, nas 32 gedeg bol ednii kheldgeer akhmad bukh, 20 nastanguud turen garch irj baikhad Kayogiin khuvid daan ch khetsuu ..... daan ch kharamsaltai, 5 turuulsen murtluu IKH avarga bolj chadakhgui baina gedeg bol, .... Unekheer khair tatamaar , gunduugui BUKHCHUUDIIN neg um shuu dee ....
Odoo barildaj bui SUMO nariin dundaa Kayo khamgiin olon davsan (641) bukh um bn.

* Sekiwake Tochiazuma 11 davaagaar Ozeki tsoloo erguulj avlaa (Chansaa bol 3 -t baina).
KHarim Tochiazuma (1976) -iin khuvid IKH avargad zutgevel (khul, gariin bertel zugeer bol) butekheer tusul garch irekh taltai um shuu. Makuchi-d 2 turuulsen, Bukhiin udamtai (Aav ni devjeeniikh ni dasgaljuulagch, uran barildaantai gegddeg, Sekiwake tsoliig 3 udaa avch baisan bn), barildakh ur chadvar undur, ... gesen olon davuu taltai bukh um.

Tamanoi devjeenii URL
http://tamanoi.com/

* Ozeki Chiyotaikai(1976) 8 davaagaar Ozeki tsoloo arai gej togtooj uldlee, herev 50% khiigeegui bol, tegeed l Ozeki tsoloo aldakhaar bailaa. Chiyotaikai -iin khuvid bas Ikh avargad zutguul bolokhoor sumo um shuu dee, makuchi -d 3, Jyuryod 2 turuutei, tegeed bas bertel , gemteliin khuvid gaigui, ... er ni Ikh avargad zutguulekheer Tochiazuma-iin khamt songoj bolokhoor um baigaa um daa, tegekhdee Hakuho urduur ni dairch bolokh magadlal TUN UNDUR um. Ikh avarga Chyonofuji -iin devjeenii bukh gedegiig medej baigaa baikh.

* Sekiwake Wakanosato (1976) 6 davaagaar mash khariutslaggui barildaan khiisen, Ozeki bolokh bolomjiig aldlaa, odoo Ozeki tsol neleen khol kharagdaj baigaa baikh gej bodoj bn. Ene sariin barildaand uzuulsen chansaag ni kharakhad 3 sariin barildaand Maegashira -1 or 2 -oor bosokhoor kharagdaj bn. Uul ni bol Ozeki tsolond duikheer MATERIAL,...-tai bukh, 2 udaa Ozeki avakh tsolnii bosgon deer barildlaa, Uul ni suuliin 6 basho -d Sekiwake baisan um (ungursun 5 barildaand : 9,8,9,10,11 tus tus davsan baisan um.)

* 3 sariin barildaand Miyabiyama Sekiwake tsoloo khadgalj uldekheer bolj bn. Makuchid 7 basho barildaad l Ozeki tsoliig avch baisan , barildaanch, tom bietei (188cm/181kg), jintei gedeg uzuulelteer barag 2-t bichigdej bn uu. Suuliin 3 bashod Sekiwake (3-uuland ni 9 davsan bn.) tsolnoos bosoj bn, ene baidlaaraa bairldval Ozeki tsoloo erguuleed avch bolokh um shuu.

* Kotomitsuki Komusubi tsoloo aldaj, Iwakiyama, Kyokutenho nar Komusubi , Wakanosato, Kotooshu, Kakizoe nar Maegashira-1, 2 deer ... tus tus bosokhoor kharagdaj bn. Kasugao (Kasugao) tun sain barildsan, Maegashira -iin deeguur bichigdekheer bn. Japanuudiin itgeliig khuleegeed baigaa avyaslag zaluu bukh Kisenosato 6 davsan ch Makushitagaas buukhgui baikh gej bodoj bn.

***********************************

Sandanme level-d Manai umnud khursh Hyatad zaluu Nakanokuni (21 nastai, 185 cm, 145kg ) turuulj, bas neg gadaad Rekishi garch irj buigaa medegdej baikh shig bn.

***********************************

1 sariin barildaanii khamgiin suulchiin udriin barildaanii Ikh avarga Asashoryu vs Chyotaikai nariin barildaan deer 44 bootsoo tavigdsan bn, Neg bootsoo oiroltoogoor 300-600$ baidag um gesen, tegekheer 44x450$=19800$ bolj bn, oiroltsoogoor shuu dee.

*******************************

Sumo bukhiin kholboonii terguun Toshimitsu Kitanoumi, "Mandalay Bay Resort & Casino" -iin ded erunkhiilugch Glen Medas nariin uulzalt 2005/1/25 -nd Tokyod bolj, 2005 onii 10 sariin 7 -nd bolokh "The Grand Sumo Las Vegas" -iin talaar uulzaldsan bn. Ene temtseend oiroltsoogoor 110 khunii bureldekhuuntei nuser bag Las Vegas-t buukhaar bolj baigaa um uu daa....

http://story.news.yahoo.com/news?tmpl=s ... 0301250655

*******************************

2005/1/24 nd Japanii erunkhii said Junichiro Koizumi uuriin albanii urguunduu Ikh avarga Asashoryu-g khuleen avch, 2004 onii Japanii mergejliin sportiin terguun shagnal, tsomiig garduulj, bas bus nairsag yariltslag urnuulsen bn. Yariltslagiin ued Erunkhii saidiin gaikhan asuusan zuuiliin neg ni Wakanosato -toi barildakhdaa gargasan KHURTS barildaan baisan tukhai TV -eer sonsov.

http://story.news.yahoo.com/news?tmpl=s ... 078266.jpg

*******************************

Sumo -iin talaar tovch buguud, oilgomjtoi bichsen neg URL:
http://www.sumotalk.com/structure.htm
http://www.scgroup.com/sumo/

Odoo barildaj bui deed zindaanii SUMO nariin Bie-iin jin, unduriin khemjee URL:
http://www.szumo.hu/SULY.HTM

Sumo Gallery (Usan budgaar SUMO nariig goyo zursan zuraguud)
http://www.traditions.jp/sumo-gallery.html

KHolbogdokh URL :

http://sumo.goo.ne.jp/eng/index.html
http://www.dohyo.com/
http://www.szumo.hu/
http://www.japan-sumo.ru/

***************************************

Etsest ni neg iim bodol baikh um:

MOngolchuud bid SUMO, SUMO, ... geed l khoshuuraad baikhaar .... uu bil ee?
Undesniikhee bukhud ingej guideg bil uu ????

***************************************

DAGVADORJ, ... 10 DAKHIA TURUULLEE.

Image


JAPANII ERUNKHII SAIDIIN KHAMT, 2005/1/23

Image

MONGOL ULSIIN IKH AVARGA J.MUNKHBAT, KHUU, EKHNERIIN KHAMT.

Image
.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.05 3:26 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Дархан аварга Ш.Батсуурь 15 удаа шєвгєрчээ

Говь-Алтай аймгийн Жарга-лант сумын харъяат, дархан аварга Шаравын Батсуурь улсынхаа наадамд 15 удаа шєвгєрчээ. Yvнээс хоёр удаа тvрvvлж, гурван удаа vзvvрлэн, их шєвєгт хоёр, дунд шєвєгт тав, бага шєвєгт гурван удаа шалгарсан байна.

1947 он.
Ардын хувьсгалын 26 жи-лийн ойн наадмын vзvvр тvрvvг улсын заан Г.Цоо-дол, залуу бєх Ш.Бат-суурь нар бу-лаа--цал-даж Ш.Бат-суурь давс-наар улсын начин, заан цолыг алгасаж, улсын арслан болов.
1948 он.
Ардын хувьсгалын 27 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд мєн л тэд шалгарч, залуу арслан Ш.Батсуурь да-ван, улсын аварга цол хvртлээ.
1949 он.
Ардын хувьсгалын 28 жи-лийн ойн наадмын vзvvр тv-рvvнд улсын заан П.Аюуш-тай vлдэж, vзvvрлэжээ.
1951 он.
Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадмын есийн даваанд улсын арслан Ж.Цэ-вээн-равданд євдєг-лєв.
1952 он.
Ардын хувьсгалын 31 жи-лийн ойн наадмын долоо-гийн да-ваанд тєрийнхєє наад-мын vзvvр тvрvvнд хоёр ч удаа давж байсан улсын арслан Г.Цоо-долд євдєглєснєєр “Yнэн хvчит” чимэг хvртсэн аж.
1953 он.
Ардын хувьсгалын 32 жи-лийн ойн наадмын vзvvр тv-рvvнд дархан аварга Б.Тvв-дэн-доржид євдєг шороодон хоёр дахиа vзvvрлэн, “бат хvчит” чимэг нэмсэн байна.
1954 он.
Ардын хувьсгалын 33 жи-лийн ойн наадмын до-лоогийн даваанд улсын начин Д.Найданг орхилоо.
1957 он.
Ардын хувьсгалын 36 жи-лийн ойн наадмын vзvvр тv-рvvнд улсын залуу арслан Д. Дам-динтай хvч vзэж, унас-наар даян аварга цол хvртсэн байна.
1958 он.
Ардын хувьсгалын 37 жи-лийн ойн наадмын тавын да-ваанд залуу бєх Шагдар-гочоог євдєг шороодуулсан ч дараа-гийн даваанд залуу бєх Ц.Дамдин-доржид унав.
1959 он.
Ардын хувьсгалын 38 жилийн ойн наадмын тавын даваанд залуу бєх Андрушийг євдєг шороодуулж, “Харилтгvй хvчит” чимэг нэмлээ.
1961 он.
Ардын хувьс-га-лын 40 жи-лийн ойн наадмын зур-гаа-гийн да-ваанд улсын начин П.Ням-жан-цанг давж, “Агуу хvчит” чимэг хvртжээ.
1962 он.
Ардын хувьсга-лын 41 жилийн ойн наад-мын зур-гаагийн даваанд шинээр ул-сын начны болзол хангасан С.Цэ-дэв-сv-рэнг орхиод “Ол-ныг баяс--гагч” чимэг нэм-сэн байна.
1963 он.
Ардын хувьсга-лын 42 жилийн ойн наадмын дунд шє-вєгт шинээр улсын начны болзол ханга-сан Д.Жа--дам-бааг євдєг шороодуулсан даян аварга Ш.Бат-суурь-д дархан авар-га цол олгосон аж.
1964 он.
Ардын хувьс-га-лын 43 жилийн ойн наадмын зургаа-гийн даваанд улсын арслан Ж.Чойжилсvрэнг євдєг-лvvлж, “Даяар дуурсах” чимэг нэмлээ.
1966 он.
Ардын хувьсгалын 45 жи-лийн ойн наадмын тавын да-ваанд улсын начин С.Суга-рыг давсан дархан аварга Ш.Бат-суурьд “Бууршгvй хvчит” чимэг олгосон юм.
.


Last edited by ERBRMN on Feb.17.05 3:48 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.05 3:34 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles

MONGOL BUKHIIN TUUKHEND "KHAR AVARGA" KHEMEEN MUNKHURSUN, ARD TUMENDEE URAN BARILDAANTAI AVARGA KHEMEEGDDEG MONGOL ULSIIN DALAI DAYAN DARKHAN AVARGA DASHDORJIIN TSERENTOGTOKHIIN TUKHAI MEDEELEL ORSHVOI ............

************************************



ХХ зууны арван найм дахь аварга Дашдоржийн Цэрэнтогтох
/далай даян дархан аварга/


Ардын хувьсгалын нэгэн баяр наадмаар гурван дархан аваргыг цувуулан хаяж т?р??лсэн б?х хэд байгийг б?х сонирхогч нар тоолж суудаг биз ээ. Тийн б?хийн тухай ?г??лэхээр баримт, сэлт онгичиж ?злээ. Тиймээ, Дашдоржийн Цэрэнтогтохын тухай л ?г??лэх санаатай байгаа минь энэ.Т??нийг ном, сэтг??лд олонтаа 1951 онд т?рс?н хэмээн бичсээр иржээ. Хааяа нэг 1946 онд т?рс?н гэж тодотгосон байна лээ. Энэ б?гд ташаа бололтой юм. Аварга нэгэнтээ надад хандаж "Би 1949 онд т?рс?н юм ш?? дээ" гэсэн удаа бий. ??рийн нь хэлснээс ??дээд ?в?рхангай аймгийн Нарийнтээл суманд Шороон ?хэр жил Д.Цэрэнтогтох т?рс?н гэдгийг эхлээд тодотгоё.Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмын тавын даваанд шалгарч ?лсдэн 32 б?х баруун талын засуул дээр жигдэрч гарч ирээд алдар цолоо дуудуулж байсныг эргэн дурсах цаг гарлаа. Одоогоос 32 жилийн ?мн? т??хээс ?г??лэх нь бий. 1972 оны наадам ш?? дээ. Тэр наадмаар тавын даваанд Б.Т?вдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Ж.М?нхбат, Х.Баянм?нх нарын таван дархан аварга, С.Цэрэн, Ч.Бээжин гээд хоёр идэрхэн аварга, хожмоо аварга болох Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар нарын улсын цолг?й х??хд??д дэвэн дэлж зогссон нь киноны болон фото хальсанд т??х болон м?нх?рс?н байгаа.Эндээс л гурван дархан аваргыг нэгэн наадмаар цувуулдаг б?хийн ид шид, авьяас чадвар, арга мэх, авхаалж самбаа б?х сонирхогчдод танигдан эхэлсэн т??хтэй. Уран мэхт хэмээн олноо алдаршсан аварга Ч.Бээжингийн засуулын "Тэр б?х хэний хэн бэ?" гэсний хариуд "Залуу б?х Цэрэнтогтох оо" гэсэн ?гс наадмын талбайгаас эх орон даяар цуурайтаж байсан юм. Зоримог, гавшгай, чилгэр х?рэн залуу т?дх?н аваргыг давчихаад т?рийн далбаагаа тойрон дэвж, наадамчин олны алга ташилтаар мялаалган г?йж явсансан. Дашдоржийн Цэрэнтогтохын барилдааны алдар цолын т??х ингэж эхэлсэн ажгуу.Тавын даваатай хамт бяр х?ч, барилдах тэм??лэл нь шувтардаг зарим шинэ начингийн гэм т??нд байгааг?йг т?дх?н эхэлсэн зургаагийн даваанд хийг?й хашир сайхан барилддаг арслан П.Дагвас?рэнг хаяж байхыг харсан наадамчин олон дахин баярлаж алга нижигн??лэн х?ндэтгэл таралрхлаа илэрхийлэн сууж билээ.Шинээр начин цолны болзол хангасан залуус т??ний барилдааны ??х т??хийг нэхэн бодож явахад ил??дэх учирг?й ээ. Улсын начин болж, ?с?х идэр чимэг нэмсэн наадмынхаа хойтон зун нь тавын даваанд улсын заан А.Эрдэнэ-Очиртой хийг?й сайхан барилдаж байгаад ялимг?й туршлага дутан унасан удаа бий.Б?хийн ч?л??т барилдаанаар амжилттай ноцолдож, улсын шигшээ багийн тамирчин болсны хувьд эх орныхоо алдар нэрийг олон улсын болон тив, дэлхийн томоохон барилдаанд хамгаалах ??рэгтэйгээс ?с?х идэр начин хэдэн жил дараалан баяр наадмын ?еэр хилийн чанадад явж байв. Тэр б?хний нь д?н ч чамлалтг?й ?нг?рс?н. Ардын хувьсгалын 55 жилийн ойгоор Д.Хадбаатар т?р??лж улсын арслан боллоо. Залуу, шинэхэн арсланг шалгах хариуцлагатай барилдаан хойтон жилийн наадмын долоогийн даваанд тохиож таарав. Тэр давааны т?гсг?лд арслан Д.Хадбаатар начин Д.Цэрэнтогтох хоёр тунаж ?лджээ. Начин нь даваад заан болчих нь тэр. Шинэ заан дархан аварга Х.Баянм?нхтэй наймын даваанд м?н л тунаж барилдав. Дархан аварга тэр наадмын дараа: -Цэрэнтогтох ер нь Хадбаатараас т?р??лж аварга болох нь дээ. М?нхбат бид хоёрыг залгаж тодрох б?х энэ л болох нь гэж ярьсныг дараагийн наадам ?нэмш??лж билээ.Ардын хувьсгалын 57 жилийн баяр олон жилийн ?мн? ?нг?рс?н юмшиг санагдавч сэтгэлд тун тодхон байх чинь. Ардын хувьсгалын 83 удаагийн наадмын бараг д?р?вний нэгд буюу хорьд нь ээлжлэн т?р??лчихсэн алдарт Х.Баянм?нх, Ж.М?нхбат, Д.Дамдин нар тэр жил яалаа. Тийм ээ. Цэрэнтогтох заанд дараалан ?вд?г шороодож байсан нь ойрмогхон мэт. ?дг?? эргэн бодоход Монгол улсын ирээд?йн гурван х?д?лм?рийн баатар, гурван дархан аваргыг ирээд?йн ?ндэсний спортын гавьяат тамирчин, дархан аварга тэр жил долоо, найм, есийн даваанд цувруулан давсаар т?р??лсэн байжээ.Одоогоос 26 жилийн ?мн? буюу 1978 онд дээр ?г??лсэн дархан аваргууд минь идэрхнээрээ сайн явсан гэхэд ?г?йсгэх х?н гарахг?й бизээ. Тэгэхэд Цэрэнтогтох заан долоогийн даваанд Дамдин аваргын х?лд орж, наймын даваанд Баянм?нх аваргыг хав барьцнаас хавирч, есийн даваанд аварга М?нхбатын з??н х?лийг авч унагаад т?р??лсэн нь алдар цуутай ?рс?лд?гч нараасаа айж бэргэлг?й, санасанм эхээ зоримог шийдэмгий хийвэл аваргыг давж, аварга болдгийн илэрхийлэл юм. Улсын баяр наадамдаа анх т?р??лэхдээ ийм содон м?р ?лдээсэн арслан Д.Цэрэнтогтох наадмаас хэдэн сарын дараа болсон Монголын б?х ард т?мний 6-р спартакиадын ?ндэсний б?хийн тойргийн барилдаанд х?ч сорьсон 31 б?х??с ганцаараа ?вд?г шороодоог?й босоо ?лдэн т?р??лсэн юм даг.Мэхийг г?йцээж хурдтай хийдэг чадвар т??ний барилдааны онцлог, амжилтын ?ндэс болж байсныг 6-р спартакиадын барилдааныг тухайн ?др??дэд сонирхсон х?м??с д?гнэн ярилцаж сууж билээ. Тэр тэмцээнд ?вд?г шороодолг?й 30 давж т?р??лсэн арслан Д.Цэрэнтогтоход улсын аварга цол олгосон нь т??х болон ?лджээ. Т??х болон ?лджээ гэж бичихдээ т??нээс хойш тийм тохиол болоог?йг эхлээд тодотгоё. Бас нэг з?йл гэвэл Д.Цэрэнтогтох тэрх?? аварга цолны эзэн гэдгээ дахин дахин нотолж дархан аваргуудын зиндаанд х?рсэн х?чтэн м?н л д??.Дархан аваргуудын зиндаанд х?рэх замыг хэрхэн туулсныг хэдхэн баримтаар энд илэрхийлэхийг хичээе. Ардын хувьсгалын 59 жилийн ойн наадамд т?р??лсэн шигээ Д.Цэрэнтогтох т??хт 60 жилийн баярт одтой сайхан барилдсан боловч хашир аварга Х.Баянм?нхийн зориуд зэхсэн хариу мэхэнд ?вд?г шороодоод ?з??рлэв. Х??хэд байхаас ?еийнхэнтэйгээ ноцолдон дээлээ урж явсны нь хэрэг б?тэж дархан аварга цол авах нь тэр. ДАраа жил нь долоогийн даваанд б?дэрч санасандаа х?рч чадалг?й, хойтон жил хурдан болоосой хэмээн яарсаар наадам ?нд?рл??лсэн билээ.Наадам болгонд чамбай бэлтгэж, б?х б?ртэй барилдах т?л?вл?г??г нарийн бодож боловсруулдаг залуу дархан аварга Ардын хувьсгалын 62, 63 жилийн ойн баяраар дараалан наадамчин олноо баярлуулсан. ДАраалан т?р??лсэн гэж бичихэд л хялбархан байгаа болохоос биш тухайн хоёр наадамд Д.Цэрэнтогтох таваас есийн даваанд ?дг??гийн гавьяат тамирчин улсын начин Р.Даваадалай, начин Ц.Улаанх??, гавьяат тамирчин, начин Ц.Дамдин, улсын заан Д.Мягмар, Ё.Ишгэн, Р.Давааням, Д.Амгаа, арслан М.М?нг?н, аварга Д.Хадбаатар, дархан аварга Х.Баянм?нх нарын сайчуултай хатан ясаа уяртал тулж барилдсанаа тэр ??р?? л мартааг?й яваа.Т?в цэнгэлдэхийн ногоон дэвжээнд д?р?в т?р??лж, тав ?з??рлэн наадмын хоймор болдог т?в асарт ес?нт?? заларч явсан эл аваргын тухай бичилг?й орхимг?й нэгэн содон баримт байх юм даа.Аливаа з?йлийн ?нэ цэнэ, х?ч, чадал ?нэн м?нийг илэрхийлэхэд жишин ?зэх, жишин бодох арга бий. Дашдоржийн Цэрэнтогтохын ид барилдаж явах он жил??дэд наадамд 10 удаа т?р??лсэн дархан аварга Х.Баянм?нх т?мний бахархал болсоор явсан билээ. 1968-1987 онуудад бусад хорин жилийн наадамд багтаан х?д?лм?рийн баатар Х.Баянм?нх арван удаа ардын хувьсгалын ойн баярт т?р??лсэн билээ. Тэр хорин жилийн наадмын гуравт лавтайяа их аварга Х.Баянм?нх барилдалг?й ?лдсэн санагдана. 1969 оны наадмаар хоёр М?нх удаан барилдаад хэн хэнийгээ дийлээг?й учраас наймын даваанаас хасагдаж, Д.Дамдингаар найм давснаараа Г.Дэм??л шууд т?р?? б?х болчихсон тохиол бий. Тодорхой байгаа баримт ш??н ?зэхэд Х.Баянм?нхийг улсын наадамд 10 т?р??лэх хугацаанд Д.Цэрэнтогтох баяр наадамд д?р?в т?р??лээд амжсан цорын ганц б?х юм. Энэ ?з??лэлтээр нь Нарийн тээлийн унаган аваргыг нэн ховорхон б?х гэж тодотгож болно. Х.Баянм?нхийг анх т?р??лэхээс ?мн? наадамд тав дараалан т?р??лчихээд байсан Ж.М?нхбат, ?мн?говийн Г.Дэм??л, Х?всг?лийн Бээжин, ?в?рхангайн Б.Ганбаатар, Т?вийн Д.Хадбаатар нар ?г??лэн буй хорин жилийн хугацаанд наадамд т?р??лсэн удаатай. Тэдгээрээс Бээжин, Хадбаатар хоёрыг т?р??лсэн жил??дэд Баянаа аварга эзг?й байж таарсан ш?? дээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох тэр хорин дотор Баянм?нх аваргатай улсын наадамд долоон удаа барилдандаа гурав хаясан юм билээ.Ийм аатай дархан аварга Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадмын з??ний магнайд босч, алдар цолоо хоёронтоо дуудуулаад байгалийн жам, насны эрхээр тавын давааны т?гсг?л??р?? ?зэгчдийн суудалд тухалж харагдав.?н?? жилийн наадмаар начин, харцага, далай аварга цолтнууд шинээр т?рж, ц??нг?й б?х цолоо баталж, эрэмбээ дээшл??лэхэд тухайн наадмын манлай б?х, ?ндэсний спортын гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын алдар х?нд ялж дийлэхийн уриа дуудлага болсоор байсан нь лавтай даа.


Attachments:
File comment: ХХ зууны арван найм дахь аварга Дашдоржийн Цэрэнтогтох
Do1.jpg
Do1.jpg [ 24.7 KiB | Viewed 3143 times ]


Last edited by ERBRMN on Feb.17.05 3:47 pm, edited 1 time in total.
Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.05 3:40 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Домогт бєх, дархан аварга Д.Цэрэнтогтохын амжилтын товчоон

1972 он. Ардын хувьсгалын 51 жилийн ойн наадмын гурваас зургаагийн даваанд залуу бєх Сvхбаатар, улсын начин Ч.Лундаа, улсын аварга Ч.Бээжин, улсын арслан П.Дагвасvрэн нарыг євдєг шороодуулсан залуу бєх Д.Цэрэнтогтох дунд шєвєгт дархан аварга Ж.Мєнхбатад унаж, “Єсєх идэр” чимэгтэй улсын начин цол хvртэв.
1977 он. Ардын хувьсгалын 56 жилийн ойн наадамд залуу начин маань таваас долоогийн даваанд улсын заан М.Мєнгєн, улсын начин Д.Мягмар, улсын арслан Д.Хадбаатар нартай тунаж давсан ч наймын даваанд дархан аварга Х.Баянмєнхтэй мєн л тунаж євдєглєснєєр улсын заан цолтнуудын их гэр бvлд багтлаа.
1978 он. Ардын хувьсгалын 57 жилийн ойн наадмын таваас есийн даваанд цэргийн арслан Цэрэндорж, улсын начин Ч.Амартvвшин, дархан аварга Д.Дамдин, Х.Баянмєнх, Ж.Мєнхбат нарыг орхисон залуу заан Д.Цэрэнтогтох тєрийнхєє наадамд анх удаа тvрvvлж, улсын арслан болсон юм.
1979 он. МБАТ-ий зургадугаар спартакиадын vндэсний бєхийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд 31 бєхєєс 30 давж, нэгдvгээр байр эзэлсэн Д.Цэрэнтогтоход улсын аварга цол олгосон бєгєєд залуу аварга маань Ардын хувьсгалын 58 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан П.Дагвасvрэнг євдєглvvлсэн ч наймын даваанд дархан аварга Х.Баянмєнхєд унаснаар “Тод сонин vзэсгэлэнт” чимэг нэмжээ.
1980 он. Ардын хувьсгалын 59 жилийн ойн наадмын таваас есийн даваанд аймгийн арслан А.Сугиа, улсын начны болзол хангасан Г.Пvрэв-Очир, улсын заан Д.Долгорсvрэн, дархан аварга Х.Баянмєнх, Ж.Мєнхбат нарыг давж, хоёр дахиа тvрvvлэн, даян аварга цол хvртэв.
1981 он. Ардын хувьсгалын 60 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд дархан аварга Х.Баянмєнхєд євдєг шороодсон ч БНМАУ-ын зургаа дахь дархан аварга боллоо.
1982 он. Ардын хувьсгалын 61 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын заан Д.Долгорсvрэнд євдєг шороодож, “Далай дайчин” чимэг нэмэв.
1983 он. Ардын хувьсгалын 62 жилийн ойн наадмын гурваас есийн даваанд бєх Ёндон, аймгийн заан Г.Батбуян, улсын начин Р.Даваадалай, шинээр улсын начны болзол хангасан Ц.Улаанхvv, улсын заан Д.Амгаа, дархан аварга Х.Баянмєнх, улсын арслан Д.Хадбаатар нарыг євдєг шороодуулсан дархан аварга Д.Цэрэнтогтох гурав дахиа тvрvvлэн, “Манлайн баясгалант” чимэг хvртсэн аж.
1984 он. Ардын хувьсгалын 63 жилийн ойн наадмын таваас есийн даваанд улсын заан Д.Мягмар, шинээр улсын начны болзол хангасан Ц.Дамдин, улсын начин Р.Давааням, шинээр улсын зааны болзол хангасан Ё.Ишгэн, улсын арслан М.Мєнгєн нарыг орхин, дєрєв дэхээ тvрvvлж, “Баяр наадмын манлай” чимэг хvртсэн юм.
1985 он. Ардын хувьсгалын 64 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын начин З. Дvвчинг давсан тэрбээр их шєвєгт улсын арслан Д.Хадбаатарт унаснаар “Бvхнээ дуурсгалт” чимэг нэмэв.
1986 он. Ардын хувьсгалын 65 жилийн ойн наадмын vзvvр тvрvvг улсын арслан Д.Хадбаатартай булаацалдаж, хоёр дахиа vзvvрлэн “Хотлоор баясгагч”чимэг нэмлээ.
1987 он. Ардын хувьсгалын 66 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд дархан аварга Х.Баянмєнхєд євдєглєснєєр “Олныг баясгагч” чимэг нэмсэн байна.
1988 он. Ардын хувьсгалын 67 жилийн ойн наадмын тэргvvн байрыг улсын залуу заан Б.Бат-Эрдэнэтэй булаацалдаж євдєг шороодсон, дархан аварга Д.Цэрэнтогтоход “Улс даяар гайхамшигт” чимэг олгов.
1989 он. Ардын хувьсгалын 68 жилийн ойн наадмын их шєвєгт улсын залуу арслан Б.Бат-Эрдэнэд унаж, “Їнэн хvчит” чимэг нэмлээ.
1990 он. Ардын хувьсгалын 69 жилийн ойн наадмын наймын даваанд шинээр улсын зааны болзол хангасан П. Сvхбатыг євдєглvvлсэн дархан аварга Д.Цэрэнтогтох улсын залуу аварга Б.Бат-Эрдэнэд тvрvvгээ дахин алдсанаар тав дахиа vзvvрлэж, “Бууршгvй хvчит” чимэг хvртсэн байна. Харин мєн оны наймдугаар сард Хэрлэнгийн хєдєє аралд зохиогдсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн Даншиг наадмын зургаагийн даваанд шинээр улсын начны болзол хангасан Ч.Батбаатарыг давсан ч дархан аварга Д.Цэрэнтогтоход “Тvмнээс тєгєлдєр” чимэг олгожээ.
Їvнээс хойш “хар” аварга маань тєрийнхєє наадамд дахин шєвгєрсєнгvй.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.05 3:42 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Д.Цэрэнтогтох аварга хоёр Мєнхтэй улсын наадамд 11 удаа барилджээ


"Хоёр Мєнх"-ийг буюу дархан аварга Ж.Мєнхбат, Х.Баянмєнх нарыг залгамжилж, аварга цол хvртсэн бєх Д.Цэрэнтогтох. Євєрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат энэ аварга "хоёр Мєнх"-тэй улсын наадмын зvлэг ногоон дэвжээн дээр 11 удаа хvч vзжээ.


51 жилийн ойн наадмын тавын даваанд улсын аварга Ч.Бээжин, зургаагийн даваанд улсын арслан П.Дагвасvрэнг євдєг шороодуулсан залуу бєх Д.Цэрэнтогтох долоогийн даваанд дархан аварга Ж.Мєнхбатад унаснаар “Єсєх идэр” чимэгтэй улсын начин цол хvртэв.
1977 он. Ардын хувьсгалын 56 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан Д.Хадбаатарыг орхисноор улсын зааны болзол хангасан тэрээр их шєвєгт дархан аварга Х.Баянмєнхтэй тунаж унажээ.
1978 он. Ардын хувьсгалын 57 жилийн ойн наадмын наймын даваанд дархан аварга Х.Баянмєнхтэй тунаж давсан залуу заан маань vзvvр тvрvvнд дархан аварга Ж.Мєнхбатыг шороодуулж, тєрийнхєє наадамд анх тvрvvлэн улсын арслан цолтнуудын их гэр бvлд багтлаа.
1979 он. Ардын хувьсгалын 58 жилийн ойн наадмын наймын даваанд улсын залуу аварга Д. Цэрэнтогтох, дархан аварга Х.Баянмєнхтэй тунан євдєглєжээ. Мєн онд МБАТ-ий зургадугаар спартакиадын vндэсний бєхийн тойргийн барилдаанд 31 бєхєєс 30 давж тvрvvлээд улсын аварга цол хvртсэн тvvнд “Тод сонин vзэсгэлэнт” чимэг олгосон байна.
1980 он. Ардын хувьсгалын 59 жилийн ойн наадмын наймын даваанд дархан аварга Х.Баянмєнхийг євдєглvvлсэн “хар” аварга маань vзvvр тvрvvнд дархан аварга Ж.Мєнхбатыг орхиж, даян аварга цол хvртсэн аж.
1981 он. Ардын хувьсгалын 60 жилийн ойн наадмын наймын даваанд дархан аварга Ж.Мєнхбатыг євдєглvvлсэн тэрбээр дархан аварга Х.Баянмєнхтэй vзvvр тvрvv булаацалдаж унасан ч БНМАУ-ын долоо дахь дархан аварга болов.
1983 он. Ардын хувьсгалын 62 жилийн ойн наадмын их шєвєгт дархан аварга Х.Баянмєнхийг євдєг шороодуулсан дархан аварга Д.Цэрэнтогтох улсын арслан Д.Хадбаатарыг есийн даваанд орхисноор гурав дахиа тvрvvлж, “манлайн баясгалант” чимэг нэмжээ.
1987 он. Ардын хувьсгалын 66 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд дархан аварга Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох нар шалгаран vлдэж, Х.Баянмєнх давав. Тєрийнхєє наадамд гурав дахиа vзvvрлэсэн тvvнд “Олныг баясгагч” чимэг олгосон байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.05 7:03 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Намхай аваргад ирсэн хараал удам дамжсаар яг зуун жил болжээ

19-р зууны эцэс 20-р зууны эхэн үеийн Монголын бөхийн ертөнцийг Лувсанжамбаа, Намхай гэдэг хоёр их хүчтэн эзэгнэж байв. Тэдний ах Жадамжаа нь ч сайн барилддаг, даншигийн начин байжээ. Даншиг наадамд 10 удаа түрүүлсэн Намхай аварга сүүлдээ бие нь муудаж 42 насандаа өөд болсныг хараалаас болсон гэлцдэг. Учир нь Цэцэн хан аймгийн Тавхай арслан 1874 онд төрсөн мундаг бөх Намхай аваргад л сөхөрдөг, бусдыг бол хазайлгадаг сайн бөх байсан аж. Тиймээс аварга цол авахыг хүсчээ. Гэтэл Намхай аварга түүнийг дандаа 7-8-ын даваанд амлаж барилдаад хаячихдаг байсан тул Тавхай арслан "Бөх болж төрөөд зодог өмссөнийх Даншиг наадамд ядаж ганц удаа түрүүлье" гэсэн хүсэлтээ их аваргад хэлжээ.
-Аварга та халхын наадмын хишгийг мөн ч олон жил сайхан хүртлээ. Харин надад санаа байвч сачий хүрэхгүй танд л хэвтэж өгсөөр өдийг хүрэв. Би гэдэг хүн хязгаар нутгаас жилийн жилд хавар эрт тэмээн тэрэгтэй гараад хагсарч зүдрэн ирж зодоглосоор удлаа. Энэ байдлыг минь болгоож нэг удаа та халхын наадмын хишиг хүртээнэ үү, аварга аа хэмээн айлтгажээ.
-Гэтэл Намхай аварга хүнд бууж өгнө гэж мэддэггүй хатуу шударга нэгэн төдийгүй төрсөн ах Лувсанжамбаа аваргадаа ч бууж өгч үзээгүй хүн байв. Ялангуяа аархаж ам гардаг, авир ааш муутай, ирээдүйтэй бөхчүүдийг бэртээж гэмтээдэг, овилгогүй заримуудыг доор даваанд зориуд амлаж хаядаг байсан аж.
1906 оны даншигт Намхай аваргын бие чилээрхсэний шалтгаан нь өнөөх Тавхай арслангийн хийлгүүлсэн хараал байсан аж. 1907 оны даншиг наадамд Намхай аварга бие тааруу ч мөнөөх Чүлтэмийг харах, барилдаад хаях гэж зорьж очжээ. Аваргын цолыг засуул нь их л удаан сүр хийморьтой дуудахад хүлээж залхсан Чүлтэм аваргын цухал хүрч "Чи яасан их хүн хүлээлгэдэг аварга вэ? Барилдвал барилд, унавал уна" гэсэнд Намхай аварга "Унагаах би яараагүй байхад унах чи юундаа яараа вэ?" гэдэг алдарт үгээ хэлжээ.
Барилдаан эхлэхэд Чүлтэмийн хоёр бугуйнаас атгаж гурвантаа угсруулан дугтрахад цээжнээс нь цус амтагдаж байвч залуу аварга Чүлтэм гараараа ээлжлэн газар тулаад унасангүй. Тэгмэгц Намхай аварга "Үйзэн суухай" гэдэг алдартай мэхээ хийхэд Чүлтэм аваргын ам нь ангайж, шүд нь ярзайсаар толгойгоороо газар шаан хоёр хөл нь гозойж унажээ. Сүүлд нь Чүлтэм аварга "Намхай аргагүй тэнхээтэй хүн юм аа. Би тулдаа л тэсэв байна. Өөр хүн бол аль хэдийнэ мажийсан биз" гэж толгой сэгсрэн хэлсэн гэдэг. Тавхай арсланг Намхай аварга дотроо өрөвддөг ч ааш авир муу, аархаж барддаг өөдгүй занд нь дургүй учир гуйлтыг нь үл хэрэгсэн,
-Тэгээ тэг, чамайг халх дөрвөн аймаг, шавь таван газрын дээрхийн хишгийг хүртэхийг чинь би хориогүй ээ. Хүртдэг заяа чамд байгаа юм бол хүрт л дээ хэмээгээд бууж өгөлгүй хаячихсанд Тавхай ихэд хорсон өсөрхөж шүд зуугаад "Халхын хавтгайд насаараа магнайлахыг чинь харна аа би" гэж занажээ. Тэгээд мөнгө цутгаж аваргад хараал гүйлгүүлсэн юм гэлцэнэ. 1907 оны даншигт түрүүлсэн жилдээ их аварга Намхай таалал төгсчээ. Хойтонгийн даншиг наадамд ах Лувсанжамбаа аваргатай уулзаад Тавхай ихэд тавлажээ.
-Таны дүү аварга өөд болсон гэл үү. Эрийг нь бодвол ч халхын хавтгайд гарзтай хүн юмсан. Санааг нь бодвол өнөөдөр наадамд нүцгэлэх гээд зогсч байх нь яагаа юм бол хэмээн шилбэлзэхэд ах аварга хилэгнэсэндээ гутлынхаа хүлгийг тас татаад дэргэдэх хүмүүстээ "Та нар Тавхайн тавлахыг сонсоо биз. Дүү аварга минь үгүй ч хөгшин би Тавхайг заавал амалж авч хаяна. Унадаг юм бол ойчсон газраа үхнэ" гэж хэлээд Тавхайг амласнаараа аваад хаясан байна.
-Олон жил улиран өнгөрсөн боловч тэр цагаас хойш Намхай аваргын удмаас төрсөн бөхчүүдэд үргэлж таагүй явдал тохиодог болсон аж. Учир юун гэвэл хараал нь үндэс угсааг хэдэн үе дамжин хүрдэг юмсанжээ. Хоёр аваргын төрсөн ах Жадамбаа начингийн хүү Бат-Очир, Намжил нар барилддаг байсан боловч "Дал" хэмээх Намжил наадмын дэвжээнд гарахаараа л дөрвөн мөч нь татчихдаг болсон гэнэ ээ. Уг нь "дал" Намжилыг хоёр их аваргаас дутахааргүй их тэнхээтэй тул мундаг бөх болно гэцгээдэг байсан ч мөч нь татдагаас болж барилдахаа больсон гэнэ ээ
Мөн хоёр аваргын удмын Хоролсүрэн хэмээх аймгийн арслан цолтой сайн барилддаг залуу байсан боловч ид насандаа өнгөрсөн байна. Харин түүний ах "Улаан гуталт" Жанчивдорж л улсын наадамд дөрөвхөн удаа ирж зодоглохдоо гурав шөвгөрч улсын заан цолтой болжээ.
-Дээр үеэсээ манай удамд төрсөн эрэгтэй хүүхэд бүхэн барилдаж байсан. Гэвч Намхай аваргад ирсэн хараал манайханд удам дамжсан учраас манайхнаас сүүлдээ барилдах хүн байхгүй болсон байх гэж "Улаан гуталт" хэмээн нэрийдэх Б.Жанчивдорж заан ярьсан билээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.05 6:09 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Mongol ulsiin arslan olond "SEEREN DUNGUI" khemeegddeg, Bukhiin tailbarlagch Ts.BADAMSEREEJID arslantai khiisen negen sonirkholtoi yariltslagaiig delgej bn.

************************


Монгол улсын хурц арслан, соёлын гавъяат зvтгэлтэн Ц.Бадамсэрээжид: Миний дархан мэх ''сээрэн дунгуй'' надтай л хамт дуусах юм шиг байна даа

Цагтаа монгол бєхийн дэвжээг эзэгнэж явсан улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай монгол бєхийг 35 жил тайлбарласан гавьяатан билээ. Тэрбээр бас диск, ядро, хєнгєн атлетикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд амжилттай оролцож явжээ. Тэр vеийн НАХЯ-д 40 шахам жил ажилласан хошууч цолтой тvvнийг энэ салбарт он удаанжил vр бvтээлтэй ажилласныг нь vнэлж, тєрийн дээд одон медалиар 12 удаа шагнасан байна. Ингээд алдарт арслангаа "Тэнгэрлэг бєхчvvд" сониныхоо хойморьт урьж ярилцсанаа толилуулж байна.

-Та бол монгол бєхийн дэвжээг нэгэн vе эзэгнэж явсан манай алдартай бєхчvvдийн нэг. Хэзээ хэрхэн бєх болж хvчтэнvvдтэй гар зєрvvлэн барилдаж явснаа дурсаач?
-Би 1947 оноос эхлэн барилдаж эхэлсэн. Улсад 11 жил барилдахдаа 1954 онд улсад анх удаа Тvвдэндорж аваргатай vзvvрт vлдэж байлаа. Тэгээд 11 жил барилдаад бэртэлт аваад vндсэндээ дэвжээгээ орхисон юм. Энэ хугацаанд хоёр vзvvрлэж, 9 удаа шєвгєрч, 1954 онд МУ-ын арслан цолыг хvртсэн. Тvvнээс гадна 1955 онд Чехословак улсын Прага хотод социалист орнуудын спартакиад болоход явж оролцохдоо барилдаагvй. Харин монгол бєхийн гараа, дэвээ шавааг vзvvлж ямар ямар уран мэх байдгийг сурталчилах зорилгоор явсан. 1955 онд ЄвєрМонголын 10 жилийн ойд уригдан Хятадын шилдэг 12 бєхтэй тойргийн журмаар барилдсан. Анх удаа хилийн чанадад гарч барилдсан бєх бол Самданжигмэд бид хоёр байгаа юм. Тэр барилдаанд би тvрvvлж, Самданжигмэд маань 3-р байр эзэлж байлаа. Дандаа л шилдэг сайн бєхчvvд байсан.
-Таньтай нэгэн vед ид барилдаж явсан бєхчvvдийнхээ тухай ярихгvй юу?
-Намайг ид барилдаж байх vед Тvвдэндорж аварга, Чимэд-Очир аварга, Цэвээнравдан аварга, Дамдин аварга гээд олон сайн аваргууд байсан. Одоогийнх шиг тийм олон бєх тєрж гардаггvй байсан цаг. Нилээн шигшигдсэн 7-8 аварга, 10-аад арслан, 20-иод заан, 100 гаруй начин л байсан. Тэдэнтэй л барилдаж, хvч чадлаа vзэж, уран мэхээ уралдуулж явлаа. Гэхдээ тvрvvлж чадаагvй.
-Хэнээр давж улсын арслан цолыг хvртэж байсан бэ?
-Тvвдэндорж аваргатай vзvvрт vлдэж МУ-ын хурц арслан цолыг анх удаа авсан юм. Яагаад надад хурц цолыг єгсєн бэ гэвэл тухайн vедээ тvргэн хурдан барилддаг (Одоогоор А.Сvхбат шиг л барилдаж байсан юм шиг байгаа юм). Тийм учраас уран хvчит гэж нэрлэгдсэн бєх манайд хоёр бий. Миний дараа Бээжин хурц арслан цолыг авсан.
-Таны дархан мэхийг бvгд шагшин ярьдаг юм билээ?
-Бєх болгон дархан мэхтэй байх ёстой. Дархан мэхгvйгээр хvнийг тийм амархан хаяад амжилт vзvvлчихнэ гэдэг бэрхтэй. Харин миний дархан мэх бол “Сээрэн дунгуй” гэдэг мэх байсан. Би нилээн хэдэн тєрлийн угсраа мэх хийж барилддаг байсан (4-5 мэхийг дараалан хийдэг). Энэ мэхийг хориод 40 шахам жил гарахгvй байж байгаад єнєєдєр хийхийг зєвшєєрсєн дvрэм гарсан. Энэ нь хvн бvхэн эзэмшээд байх тийм амархан мэх биш. Одоо ч энэ мэхийг хийж байгаа бєх 80 гаруй жил болоход гарч ирээгvй л байна. Yvнийг зєвхєн vндэсний бєхєд биш самбо, жvдо, чєлєєт бєхvvдэд хэрэглэх юм бол дээд зэргийн vнэлгээ авах боломжтой. Одоо энэ мэхийг сурч байгаа хvн алга. Заагаад єгєєч гэж шаардаж байгаа ч хvн алга. Тийм болохоор энэ мэх надтай л зvйл дуусах юм шиг байна.
-Ингэхэд таны уугуул нутаг ус...?
-Би Хєвсгєл аймгийн Цагаан уул сумын Уйлган голын хvн. Тэр голоос улс аймгийн цолтой 57 бєх тєрж гарсан. Тvvн дотроос нэг багаас гурван аварга тєрсєн. Шилийг нь дарж гарч тєрсєн арслан бол би юм. Нэг багаас 60 шахам бєх тєрч гарч байсан тvvх манай 21 аймгийн алинд ч байхгvй. Тэр Уйлган голоос vнэхээр бєх морь тєрж гардаг удамтай нутаг. Бас “Даян дээрх” гэж сайхан наадам хийдэг, єчнєєн сайхан бєхчvvд гарч ирж барилддаг хvрээ байсан.
-Таны vед одоогийн яригдаад байгаа найраа гэгч байв уу?
-Миний vед байгаагvй. Харин сvvлийн 10-аад жил гарсан зvйл л дээ. Бидний vед єєрийн хvч бие махбодиор л цолонд хvрдэг байлаа. Бараг аятайхан барилдаад цолонд хvрэх юмсан гэж яривал цол гуйж байна гээд том цолтой бєхчvvд зориуд амлаад авчихдаг байсан. Тийм болохоор тийм яриа гаргаж болдоггvй. Гаргасан ч бєхчvvд хvлээж авдаггvй байсан. Хамгийн гол нь ард тvмнийхээ ємнє шударгаар барилдаж байж цолонд хvрдэг байсан. Харин сvvлийн vед энэ найраа гэгч гарч ирээд олон ч бєх цолонд хvрч байна. Тийм чансаа чанартай цол авсан бєх бол алга байна. Суманд очоод сумын наадамд тvрvvлж чадахгvй, аймагт очоод аймгийн наадамд тvрvvлж чадахгvй бєхчvvд байна. Ингээд ажиглаад байхад дараагийн жил нь хоёр юмуу гурав даваад л уначих жишээтэй. Энэ бол vнэн хvчээрээ аваагvйдээ л байгаа юм. Бараг зарим жил нь 20 шахам начин тєрчихсєн байна шvv дээ. Харин бидний vед цолонд хvрнэ гэдэг асуудал туйлын хатуу байсан. Жилдээ нэг 1-2 начин, зарим жил ч vгvй. Ялангуяа заан арслан бол тун ховор доо. Тийм учраас vvнийг зогсоох талаар Тєр засаг, YБХ арга хэмжээ авч ажил зохиож байгаа. Цаашдаа энэ нь байхгvй л болох ёстой. Дvрмийг бас их хатуу боловсруулах хэрэгтэй. Манай дvрэм цоорхой ихтэй дvрэм юм. Найраа гэгч яваандаа устаж vгvй болох байхаа гэж бодож байна.
-Бєхийн шинэ дvрмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ард тvмнээс уламжилсан цолон дээр харцага, гарьд цол нэмж баталсан. Yvнийг ард тvмэн зарим нь таатай хvлээж авахгvй байгаа. Харин дээхэн vед овооны наадам барилдуулаад тvрvvлж vзvvрлэсэн хvvхдэд харцага, гарьд цолыг єгч байсан юм билээ. Удахгvй бєхийн холбооны дvрэм шинэчлэгдэх байх. Найрааг багасгах тал дээр хатуухан бодлого явуулаасай гэж бєхчvvд ч ярьдаг. Ард тvмэн ч ярьдаг. Харин 2004 оны улсын наадмаар бєхийн холбооны шинэ дvрэм єєрчлєгдєєд гарчих байх. Сая 4-р Их эе хуралдсан. Дахиж хэрэв хуралдвал энэ асуудал тодорхой болох байх гэсэн бодолтой байна.
-Бєхчvvд маань єнєєдєр хоёр талцсан маргаантай байгаа шvv дээ. Энэ тал дээр...?
-Ийм асуудал байгаа ч бєхчvvд хагараад хоёр тийш харчихсан юм биш. Харин буруу vйлдэл гаргаж vймvvлээд байгаа хvмvvс бий. Улсын заан Ганболд, Амгаа, улсын начин Дуламсvрэн, улсын арслан Мєнх-Эрдэнэ, Баянмєнх аварга гэсэн хэсэг хvмvvс Бєхийн холбооны тэргvvнийг солино гэдэг утгаар жил гаруй vйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор хууль хяналтийн байгууллагуудад бєхийн холбоо албан бичиг илгээсэн байгаа юм билээ. Тэрний хариуг гарахаар тэргvvнээ дахиж сонгох уу, Их эеэ дахин хуралдуулах уу?, яах уу гэсэн асуудал гарч ирэх байх. Эцсийн эцэст Бєхийнхєє єргєєг хууль ёсоор нь ажилуулах ёстой гэж нийт бєхчvvд vзэж байгаа. Энэ бол зєвхєн бєхчvvдийн єргєє биш, Монголын нийт ард тvмний хайртай, нэр хvндтэй єргєє байгаа юм. Нямдорж бол их юм хийсэн хvн. 80 гаруй жил болоход Монголын тvvхэнд бєхийн єргєє гэж байгаагvй. Yvнийг босгох гэж нилээн хvч хєдєлмєрєє зориулсан. Хєрєнгє ч их цугласан. Энэ єргєє бол тєр, ард тvмний хєрєнгєєр бvтсэн єргєє. Тєрийн мэдэлд байх ёстой болохоор vvнийг хууль хяналтын байгууллага ямар шийдвэр гаргах юм бvv мэд. Ямар нэг шийд гарсаны дараа бєхийнхєє єргєєг тогтворжуулах талаар олонхи бєхчvvд хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаа.
-Ахмад бєхийн хувьд залуу бєхчvvддээ хандаж юу хэлэх вэ?
-Манай vндэсний бєх 2500 гаруй жилийн тvvхтэй. Энэ нь ард тvмнээс уламжлагдаж ирсэн ард тvмний хайртай спорт. Монголын ард тvмэн монгол бєхєє л гэвэл ямар ч бороо, цас орж байсан ч суугаад л барилдаан дуустал нь vзэж байдаг. Бєхєє ч их хvндэлдэг агуу их хайрыг нь бєхчvvд хvндэтгэж явах хэрэгтэй. Тийм учраас шулуун шударга барилдах, бєхийн талбар дээр хэрvvл, маргаан гаргахгvй байх ёстой. Их хурдан шалмаг, шударга барилдах ёстой. Одоогийн барилдаж байгаа бєхчvvд мэх их муутай учраас удаан барилдаж байна. Тvргэн барилдаж, олон мэх сурах тал дээр єєрсдєє ч сэтгэл гаргахгvй байна. Цємєєрєє л А.Сvхбат шиг барилддаг бол хичнээн сайхан байхав. Бидний vед ялангуяа гурвын даваа эхлэхэд улам шуурхай болоод, гарлаа, давлаа гэдэг байлаа шvv дээ. Тэр тусмаа 512 бєх барилдахад нэг цаг хvрэхгvй барилдаад л барилдаан дуусчихдаг шvv дээ. Тэгэхэд одоо 4-5 цаг барилдаж байна. Ер нь нийт бєхчvvд гэдэслэх тал руугаа их орсон байна. Бєх хvн бол гоолиг бие бялдартай, биеэ зєв авч явж, архи тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэтэл одооны бєхчvvдийн ихэнх нь архи уудаг, амсдаг болчихсон юм шиг байна. Бидний vед бєхчvvдэд архи єгєхгvй гээд айраг цагаа, хоол л єгдєг байлаа. Миний хувьд залуу бєхчvvдэд хандаж хэлэхэд олон тєрлийн мэх сур. Тvргэн шуурхай, vнэнч шударга барилд гэж л захимаар байна даа.


Attachments:
File comment: Seeren dungui khiij baigaa bukh odoo bii bil uu?
ns30276.jpg
ns30276.jpg [ 18.76 KiB | Viewed 3172 times ]
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited