#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.27.18 2:34 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Feb.17.11 4:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Хэн гэдэг билээ даншгийн нэг аваргын зодог шуудаг нь 13 кг татаж байсан гэсэн шд. :imhappy:
Өвөр Монголын бөхчүүдийн өмсгөл шиг төмөр энэ тэртэй байсан юм шиг байна лээ...

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.17.11 5:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монгол улсын гарьд Д. Баяраа ингэж ярьдаг байж билээ.

Би чөлөөт бөхөөр барилдаж 90 кг-д 10 жил жин хасаагүй бол энэ муу Бат-Эрдэнийг гаргахгүй байсан юм. О.Балжинням, Бат-Эрдэнэ хэд залуу гарч ирж байхдаа Д.Баяраагаас их бэргэдэг байсан гэдэг.

Хожим нь сонсох нь ээ. Түүнийг улсын шигшээд байхад нь өөрийгөө амин дэм, витаминээр сэргээ гээд улсаар эм тариа өгөхөөр нь авч гэртээ хаячихаад. "Энэ хогийг нь уухгүй ээ төрсөн биеэрээ үзнэ" гэж хэлдэг байсан гэсэн

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.25.11 4:57 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Хайран хүн зайлуул ум мани бадми хум.

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Feb.25.11 1:05 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Баяраа гарьдын хүү яг өөр шиг нь нүд хөмсөг болсон сайхан залуу байдаг юм байналээ, Төрмагнай гээд, Удахгүй сайхан аавын, агуу өвөөгийн шийрийг хатаасан мундаг бөх болно, Барилдааныг нь харахад арай л хожуу бөхөөр барилдаж эхэлсэн байж магадгүй, гэхдээ сайн бөх болноо.


Top
   
PostPosted: Feb.27.11 4:49 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4256
Location: Чимээгүй толгод
За хөө аавынхаа ганц бахархаж явдаг бөхийх нь талаар ярьж байсныг бичье.

Хэдэн онд гэлээ дээ Хадбаатар аварга Налайхын наадамд зодоглох гээд нилээн халуун өдөр хамаг хөлс нь цувцан явжийсан гэсэн...Тэгээд наадмын талбай орох замдаа манай байрны гадаа хэсэг сууж амрах гээд байрны гаднах модон сандал дээр суутал нөгөө сандал нь чахраад нилээн хотойгоод ирсэн гэнэ шүү тэгээд тэндээ амарч аваад Налайхын наадамд очиж түрүүлсэн гэдэг...Байрны гадна үлдсэн хүмүүсийн нэг нь манай аав "нас биеэнд хүрсэн 4-н хүн хүртэл хотойлгох байтугай дуугаргаж ч чадахааргүй тийм сандал байсан" гэдэг...Одоо ч тэр сандалыг харах болгондоо Хадаа аварга гээд л ярьж өгнө дөө...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Feb.28.11 12:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
jalaa wrote:
Баяраа гарьдын хүү яг өөр шиг нь нүд хөмсөг болсон сайхан залуу байдаг юм байналээ, Төрмагнай гээд, Удахгүй сайхан аавын, агуу өвөөгийн шийрийг хатаасан мундаг бөх болно, Барилдааныг нь харахад арай л хожуу бөхөөр барилдаж эхэлсэн байж магадгүй, гэхдээ сайн бөх болноо.


Өвөө нь 17-18 хүрэхээр нь бөхөөр хичээллүүлээрэй гэж захисан гэсэн.

Одоо л барилдаж байгаа. Бас наадмаар төрсөн.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.02.11 5:53 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь

А
Аат-Д.Лувсанжамц арлан. Архангай аймаг
Ж.Мөнхбат дархан аварга. Төв
Азарга-Б.Ганбат заан. Увс
Аранзал-Ц.Гомбодорж заан. Архангай
Арвайхээрийн-Ц.Банди арслан
Арзгай-С.Жамба начин. Сүхбаатар аймаг
Арслангийн набор-Д.Азжаргал арслан. Түүний эцэг аймгийн арслан Дагвадорж, ах Д.Батжаргал, Д.Түмэнжаргал
Арцат-Уламбаяр. Даншигийн арслан, Булган.

Б
Бага-Л.Сандуй начин. Завхан
Т.Самдан начин. Өвөрхангай
Б.Санжаа аймгийн заан. Булган
Багш-Ж.Лувсанбалдан заан. Булган
Барга-Ш.Гилэг арслан. Дорнод
Барим хар-Д.Дамбадондог начин. Дорнод
Боохой-Д.Данзан арслан. Сэлэнгэ
Босоо-Г.Самдан аварга. Хэнтий
С.Шагдар арслан. Хөвсгөл
Г.Вандан аварга. Архангай
Б.Банзар арслан. Архангай
Булганы улаан гуталт-Б.Жанчивдорж заан
Буур-Н.Жамьян даян аварга. Архангай
Буурал-Б.Цамбажав начин. Булган
Бурхи-Б.Гантогтох гарьд. Увс
Бусгаа-Д.Гомбодагва заан. Сэлэнгэ
Буханхүү-А.Моломжамц заан. Булган
Буянтоо-Буянтогтох даншигийн аварга
Бүрхэг-Дэндэв заан. Булган

Г
Гандангийн бүрхэг-Г.Намжилваанчиг арслан
Гилжгий-Д.Балжир заан. Дундговь
Гогор-Я.Дорлиг заан. Завхан
Годон-Дамбий, Даншигийн арслан
Гогцоо-Чойнзон, Уул тайлга наадмын заан
Гулзгай-У.Дамчаа арслан. Дорнод
Гулиа-Ц.Бат-Очир заан. Булган
Гүзээ-Г.Дэмүүл арслан. Өмнөговь
Гүйдэг-Ш.Даш заан. Булган

Д
Данигай-Ду.Дамдин заан. Сэлэнгэ
Даран цагаан-Д.Ванчинсүрэн заан. Архангай
Даян дээрхийн улаан шуудагт-Д.Доржготов заан. Хөвсгөл
Довцог-Б.Пүрэвжав заан. Булган
Дөш-Л.Рэнчинсамбуу заан. Завхан
Дүнхэр улаан-Д.Мөнх-Эрдэнэ арслан. Архангай
Дүүгүүр-Д.Гомбосүрэн начин. Булган
М.Болдбаатар начин. Булган
Сэрээнэн. Аймгийн арслан. Булган
Ч.Мөнхтогтох начин. Сэлэнгэ
Дэгээ-Гончиг бөхийн засуул. Төв
Н.Батчулуун. аймгийн арслан. Булган
Дэлдэн гулиа-О.Лувсанбалдан заан. Хэнтий
Дэрэнбор-С.Самданжигмэд арслан. Өвөрхангай

Е, Ж. З, И
Ерөнхий-Д.Самбуу арслан. Архангай
Жаал-Дэндэв. Даншигийн заан. Булган
Жанжин-Ч.Мижид заан. Дундговь
Жижиг-А.Сүхбат. Даян аварга. Төв
Жороо хар-Д.Дугарсүрэн заан. Дорнод
Задгай шар-Н.Лхагвадорж аймгийн арслан. Булган
Их-Д.Шарав заан. Булган
Их Монгол-Х.Шаравжамц Даншигийн аварга. Өвөрхангай
Их хар аварга-Х.Баянмөнх дархан аварга. Увс
Ихэр-М.Данзансодов заан. Булган
Ишгэн-Чойнзан. Уул тайлга наадмын заан. Булган

К, Л
Корпусын-Д.Чойжамц заан. Өвөрхангай
Д.Санжмятав заан. Архангай
Лүкгийн-Ж.Хорол заан. Булган
Лянхын-С.Самдан. Даншигийн арслан. Булган

М
Майга-Г.Дэндэв заан. Булган
С.Жамьян начин. Хөвсгөл
Малига бүргэд-П.Бат-Очир арслан. Төв
Мархаан-Б.Ойдов начин. Булган
Махам-Г.Сундуй заан. Булган
Мойл-Э.Зундуй заан. Төв
Монхор-Т.Самдан начин (ах) Өвөрхангай
Д.Нансал. аймгийн арслан. Булган
Морьт-О.Пүрэв начин. Өмнөговь
Мөнгөнморьтын-Л.Чимэд арслан. Төв
Мундаг-Ц.Лувсандаш даншигийн арслан. Булган
Г.Наваан заан. Булган
Муухай-П.Норов начин. Төв
Мээтэн-О.Аюур арслан. Өвөрхангай

Н
Нам нам-С.Сүхбаатар заан. Увс
Нахиу-Х.Цэвээн-Очир. Уул тайлга наадмын заан. Булган
Д.Гонгор заан. Дорнод
Ш.Санжсүрэн арслан. Завхан
Нисэхийн-П.Аюуш арслан. Баянхонгор
Д.Лувсан заан. Архангай
Нохой-Д.Гомбо заан. Архангай

Ө
Өмсдөг-Ц.Дамдиндорж заан. Хөвсгөл
Өндөр-Гонгор. Уул тайлга наадмын начин. Хөвсгөл
Өндөр аварга-Г.Өсөхбаяр даян аварга. Архангай

П
Панпаан-Д.Жамьяншарав заан. Архангай
Партизан-Л.Жаргал заан. Дорнод
А.Ерөөлт заан. Дорнод
Пүг-С.Жамьян заан. Хөвсгөл

С
Сайхан-Д.Далантай арслан. Архангай
Сахалт-П.Ванчигжав заан. Архангай
Сохор-С.Баярхүү заан. Завхан
Сөлөнгөө-Л.Ёндон заан. Архангай
Суудаг-Ц.Содов арслан. Архангай
Сээрэндунгуй-Ц.Бадамсэрээжид арслан. Хөвсгөл

Т
Тавхай-Д.Лувсан заан. Архангай
Тавхан-Д.Пүрэвдорж аймгийн начин Булган
Танхай-Ш.Гомбосүрэн заан. Архангай
Тарагт-Н.Пансан начин. Өвөрхангай
Тарган-Санзай даншигийн арслан Булган
К.Товуу заан. Булган
Том-Ц.Санжаа заан. Өвөрхангай
Том баавгай-П.Сүхбат гарьд. Баянхонгор
Том хүн-С.Лундаажанцан арслан. Архангай
Төмөр дэгээ-Ш.Төмөрбаатар арслан. Архангай
Тумбарай-С.Цэрэн даян аварга. Булган
Тунаамал улаан-Ө.Эрдэнэ-Очир арслан. Төв
Тунхуу-Чойжил Бээжин аваргын эцэг
Түнтгэр-С.Осор начин. Хөвсгөл
Түнтэн-Түвдэнням даншигийн арслан. Булган
Тэмээ өргөдөг-Б.Жамьяндорж арслан. Булган

У
Увсын долоон хар-Х.Баянмөнх дархан аварга, Ж.Хайдав арслан, Д.Солоон начин, Ц.Лхамаа начин, Д.Баатаржав начин, Т.Артаг начин, Б.Намжим чөлөөт бөхийн тамирчин
Улаан-Ж.Шарав заан. Булган
Улаан хүзүү-Х.Дэлэг арслан. Архангай
Уран гараа дэвээт-Г.Баттогтох начин. Завхан
Уран мэхт-Ч.Бээжин аварга. Хөвсгөл
Уран цагаан-Д.Очир заан. Булган
Уруул-С.Бадрах начин. Булган
Урт гарт-М.Лхагва арслан. Завхан
Уяа шар-О.Банди начин. Өвөрхангай

Х
Хавхаан-О.Балжинням аварга. Увс
Хавтгай-Б.Даржаа. Уул тайлга наадмын начин. Булган
Хадагт хар-Д.Рэнчиндорж заан. Ховд
Хамар-Д.Дондив начин. Булган
Хамбын бор-М.Лхагва арслан. Завхан
Хан хэнтийн-Гэндэн начин. Хэнтий
Хангалын хар-Дагва даншигийн арслан. Булган
Хар аварга-Д.Цэрэнтогтох дархан аварга. Өвөрхангай
Хар тавхай-Баасансүрэн. Булган
Хар чавх-Д.Одсүрэн начин. Сүхбаатар аймаг
Хасууран-Ш.Дамбуу заан. Завхан
Хатуу хар-Д.Лхагвасүрэн заан. Булган
Хоёр тэмээтийн-Д.Цэдэнгомбо заан. Өмнөговь
Хотын-Еринпил заан. Увс
Хөл-Б.Пүрэвдорж начин. Төв
Хөндлөн-Д.Сандуйжав заан. Завхан
Мягмарсүрэн. Аймгийн арслан. Булган
Хөнхөр-Дэндэв уул тайлга наадмын заан. Булган
М.Гомбодорж заан. Булган
Хужаа-Ө.Чүлтэмсүрэн арслан. Хөвсгөл
Хулгар Нацаг-Д.Баянмөнх. Даншигийн арслан. Булган
Хулгар-М.Гонжоон заан. Булган
В.Дэндэв заан. Завхан
Хумбан хар-Т.Балсан арслан. Дорнод
Хурандаа-М.Бэх-Очир арслан. Булган
Б.Баярхүү заан. Өмнөговь
Хурган-Дэмид даншигийн заан. Булган
Хүрэл-Ө.Шарав заан. Булган
Хуягтын майга-Л.Банзрагч заан. Архангай

Ц
Цагаан-Л.Бадарч начин. Төв
Цагдаа-До.Содном заан. Архангай
Цахилгаан-Мөнхөө
Цахлайтын өндөр-О.Бяруузана заан. Хэнтий
Цоохор-Ж.Дорж заан. Өвөрхангай
Цэнхэрийн-Гэндэндаржаа даншигийн арслан
Цэргийн-С.Шагж арслан. Завхан
Балдан начин. Сүхбаатар
Б.Балдан-Осор начин
Цэцэрлэгмандалын-Санжаа начин. Архангай

Ч, Ш
Чапаев-Н.Дашзэвэг начин. Булган
Шар-Б.Яндаа арслан. Хэнтий
Л.Чүлтэм начин. Төв
Шигшээ-Ё.Галсан начин. Архангай
Шинэ-Жамц (Сандаг-Очир) даншигийн арслан. Булган

Э, Я
Элээ-Ч.Хайдав
Эрүү-Г.Пэрэнлэй заан. Говь-Алтай
Эрээн хавиргат-Б.Төрбат арслан. Архангай
Ягаан-Н.Самдан заан. Төв
Ялгуусны-Н.Вандан заан. Завхан

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: May.13.11 1:04 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
.....Ардын жүжиг­ч­нийд нийс­­лэл хот байгуу­лагд­саны 371 жилийн ойн өдөр өнжсөн юм. Нийс­­­лэ­лийн ойд зо­риулсан бөх ба­рил­даж бай­лаа. Үүнээс үүдэн бид хоёр бө­хийн тухай яри­лаа. Тэрээр нут­гийн бөх бо­лоод тэр үү, Ж.Мөнхбат аваргын тухай нэг дур­самж хуучлав.

"Жараад оны дундуур юмаа. Надад төв цэнгэлдэхийн хойморт сууж бөх үзэх урилга ирдэг юм байна. Тэр жил Мөнхбат гурав дахиа түрүүллээ. Нэг л түнтийсэн час улаан юм Самбуу гуайн өмнө ирээд үг хэлээд байх юм. Сайн дуулддаггүй. Тэгээд час улаан чигээрээ бай шагналаа авчихаад буугаад явчихлаа. Дараа нь хүмүү­сээс дуулах нь ээ, Мөнхбат "Төрийн наадамд чинь би арслан цолтой гурав түрүүллээ. Өгдөггүй аваргаа одоо өгнө биз дээ" гэж хэлсэн гэдэг. Ж.Самбуу гуай наадмын дараа бөхийн комиссынхныг цуглуулж байгаад яагаад энэ хүүд өгөх ёстой цолыг нь өгөөгүй юм бэ гэхэд, комиссын нэг хүн "Мөнхбат уул овоогоо их тахидаг. Сүрхий шүт­лэгтэй хүн юм билээ. Тэгээд л цолыг нь өгөөгүй юм" гэсэн ухаантай үг хэлжээ. Түүний хариу болгож Сам­буу гуай нэг л үг хэлсэн гэдэг. "Төрийн наадамд лам хүн түрүүл­бэл та хэд яах юм бэ" гэж. Өөр зүйл яриагүй юм билээ....

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: May.13.11 1:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2017
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Galaa039 wrote:
jalaa wrote:
Баяраа гарьдын хүү яг өөр шиг нь нүд хөмсөг болсон сайхан залуу байдаг юм байналээ, Төрмагнай гээд, Удахгүй сайхан аавын, агуу өвөөгийн шийрийг хатаасан мундаг бөх болно, Барилдааныг нь харахад арай л хожуу бөхөөр барилдаж эхэлсэн байж магадгүй, гэхдээ сайн бөх болноо.

Өвөө нь 17-18 хүрэхээр нь бөхөөр хичээллүүлээрэй гэж захисан гэсэн.
Одоо л барилдаж байгаа. Бас наадмаар төрсөн.


Ер нь бөхөөр бүр багаас нь хичээллүүлэх муу. Бие өсдөггүй, мэх сурдаггүй гэнэ лээ. Харин 18-с дээш насандаа хичээллэж эхэлбэл сайн гэж сонссон.

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: May.13.11 8:22 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 10:23 pm
Posts: 1161
Location: Тэнд би удахгүй очно
undur hed, jin hedees deesh bol undesnii buhuur barildaj boloh ve?


Top
   
PostPosted: May.13.11 8:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11692
Location: universe
ungarag baldangiin ungasiig tesej garah buh tsuuhun bsan gedeg

_________________
i am no1


Top
   
PostPosted: May.14.11 12:19 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Toshiloo wrote:
Galaa039 wrote:
jalaa wrote:
Баяраа гарьдын хүү яг өөр шиг нь нүд хөмсөг болсон сайхан залуу байдаг юм байналээ, Төрмагнай гээд, Удахгүй сайхан аавын, агуу өвөөгийн шийрийг хатаасан мундаг бөх болно, Барилдааныг нь харахад арай л хожуу бөхөөр барилдаж эхэлсэн байж магадгүй, гэхдээ сайн бөх болноо.

Өвөө нь 17-18 хүрэхээр нь бөхөөр хичээллүүлээрэй гэж захисан гэсэн.
Одоо л барилдаж байгаа. Бас наадмаар төрсөн.


Ер нь бөхөөр бүр багаас нь хичээллүүлэх муу. Бие өсдөггүй, мэх сурдаггүй гэнэ лээ. Харин 18-с дээш насандаа хичээллэж эхэлбэл сайн гэж сонссон.

Мэх сурдаггүй ч харин худлаа байхаа, хүүхэд чинь ёстой багдаа мэх сайн сурдаг гэсэн, яг л юмыг таньж мэдэх эрмэлзэлтэй үеэсэй, гэж сонсож байсын,,
Хамгийн гол шалтгаан бол сэтгэлзүйгээс нь болж тэгэж байгаа юм, Зориг нь мохно гээд тэгэж хожуу барилдуулдаг гэсэн.


Top
   
PostPosted: Jul.13.11 3:32 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Аат Дэмүүл арслан тэргүүтэй говийн бөхчүүд наадмын өмнө цэнгэлдэхэд бэлтгэл халаалт хийж байхад хөнгөнийхөн тэнд бас ирж бэлтгэл хийж эхэлжээ. Тэгэхэд Дэмүүл арслан 100м-н нэг мастэртай нь халз уралдаад хусаад хаясан гэдэг. Тэр том бүдүүн хүн яаж тийм хурдан гүйсэн юм. Хар бяр массаараа л явсан гэдийн байна лээ.

Гальт уруумордоход Сүхбат аваргыг Дэмүүл арслангийн зээрэнцэг гэж цуурч байхыг сонссын байна.


Top
   
PostPosted: Jul.13.11 3:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Өсөхөө аваргын өвөө багадаа хийдэд сууж байсан юм гэсэн. Их хэлмэгдүүлэлт болоод лам нарыг хоморголон алж эхэлсэн үе ид барилдах үетэй нь давхцаж улсад олон ирж барилдаж чадаагүй гэж хожим ярьсан байдаг. Ачаатай бууран тайлаг өргөсөн гэхээр бяр хүч гэж буур шигээ л байсан байгаан.


Top
   
PostPosted: Mar.21.12 6:59 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.07.10 10:29 pm
Posts: 1501
waterboy wrote:
Өсөхөө аваргын өвөө багадаа хийдэд сууж байсан юм гэсэн. Их хэлмэгдүүлэлт болоод лам нарыг хоморголон алж эхэлсэн үе ид барилдах үетэй нь давхцаж улсад олон ирж барилдаж чадаагүй гэж хожим ярьсан байдаг. Ачаатай бууран тайлаг өргөсөн гэхээр бяр хүч гэж буур шигээ л байсан байгаан.

ungursun namar arhangaigaar yavj bgaad nutgiin hugshnuus sonsson buur jamyan avraga gej uuna ch gej uurgiin mori daan ch gej darhan avrag bsan gej huuchilj bsan. 40 bidon nermel neg buhtei huvaagaad uuj bhiig ni harsan gesen shuu

_________________
...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited