#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.19.18 8:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.11.04 10:28 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
AATAI, KHUHCTEI, MEKHTEI , ... UDAMT, DOMOGT BUKHCHUUDIINKHEE TUKHAI DOMOG YARIA, KHUUCH, TUUKH NAMTAR , ... BICHIJ TEDNEEREE BAKHARKHAJ BAYASAN TSENGII GEJ ENEKHUU URUUG NEELEE.

BUKHUU DEEDELDEG MONGOL ZALUUCHUUDAA !!!

KHENEGGUI, KHEEGUI, AATAI, OMOGTOI, BYARTAI, "MAR MAR MAR" INEESEN GUNDUUGUI TER SAIKHAN BUKHCHUUDIINKHEE TUKHAI BICHIJ, UNSHIJ, TEDNIIKHEE DUND ORSON UM SHIG, TEDENTEIGEE UULZSAN UM SHIG ,.... SAIKHAN TSENGII, BAYASII, BAKHARKHII ......


--------------------------------------------------------

http://erbrmn.blogspot.com

--------------------------------------------------------


Last edited by ERBRMN on Feb.25.10 12:44 am, edited 7 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.04 10:32 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Хорьдугаар зууны алдарт хоёр аварга Улсын наадамд долоон удаа таарч барилджээ

Хорьдугаар зууны Монгол б?хийн тvvхэнд энэ хоёр б?х аварга хэмээх эрхэм хvндтэй цолыг хvртжээ. Хэнтий аймгийн ?мн?дэлгэр сумын харъяат Б.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат О.Балжинням нар улсын баяр наадамд долоон удаа таарч барилдсан байна. Б.Бат-Эрдэнэ 1989 онд улсын аварга, 1990 онд даян аварга, дархан аварга цол хvртсэн бол О.Балжинням 1995 онд улсын аварга болсон юм.

1985 он. Ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмын д?рвийн даваанд Увс аймгийн арслан Г.Намсрайжав, улсын начин ?.Тулгаа нарыг орхисон улсын начин О.Балжинням, цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ хоёрыг тавын даваанд хэн ч амласангvй, анх удаа тунажээ. Энэ барилдаанд Б.Бат-Эрдэнэ давж, улсын цолтнуудын их гэр бvлд багтан оров.
1986 он. Ардын хувьсгалын 65 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын начин Ж.Чулуун, Р.Даваадалай нарыг давсан хоёр залуу начин маань зургаагийн даваанд бас л тунаж, Б.Бат-Эрдэнэ давсан юм. Тэрээр дунд ш?в?гт ?мн?х жилийн тvрvv б?х, улсын арслан Б.Ганбаатарыг ?вд?глvvлж, улсын зааны болзол хангажээ. Сонирхолтой нь 1985 оны наадмын зургаагийн даваанд улсын начин Б.Ганбаатар, шинээр улсын начны болзол хангасан Б.Бат-Эрдэнийг давсан аж.
1987 он. Ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанд улсын заан Ё.Ишгэн, С.Хvрэлбаатар нарыг шороодуулсан улсын залуу заан Б.Бат-Эрдэнэ, улсын начин О.Балжинням нарыг долоогийн даваанд хэн ч амлалгvй тунаж, Б.Бат-Эрдэнэ давжээ. Их ш?в?гт тэрбээр дархан аварга Д.Цэрэнтогтоход ?вд?г шороодсон юм.
Дараа жил нь тэд таарч барилдсангvй. О.Балжинням зургаагийн даваанд улсын начин Д.Баяраад унасан бол Б.Бат-Эрдэнэ дархан аварга Х.Баянм?нх, Д.Цэрэнтогтох нарыг цувуулан давж, т?рийнх?? наадамд анх удаа тvрvvлэн, улсын арслан цол хvртэв.
1989 он. ?ндэсний б?хийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, улсын заан цол хvртсэн О.Балжинням, улсын залуу арслан Б.Бат-Эрдэнэ нар дархан аварга Х.Баянм?нх, Д.Цэрэнтогтох нарыг наймын даваанд орхисноор анх удаа улсын наадмын vзvvр тvрvv булаацалджээ. Уламжлал ёсоор Б.Бат-Эрдэнэ давж, БНМАУ-ын аварга хэмээх эрхэм цолыг хvртсэн юм.
1990-1993 оны улсын наадам, "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн даншиг наадамд энэ хоёр хvчтэн таарч барилдсангvй.
1990 оны улсын наадам, тvvнээс хойш сар гаруйхны дараа болсон "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойн даншиг наадамд тvрvvлсэн Б.Бат-Эрдэнэ даян аварга, дархан аварга цол хvртсэн бол О.Балжинням Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмын vзvvр тvрvvнд улсын заан П.Сvхбатыг давж, улслын арслан болсон юм.
1994 он. Ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадамд 768 б?х барилдсанаас ш?вгийн гуравт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан О.Балжинням, шинээр улсын зааны болзол хангасан Ц.Цэрэнпунцаг нар vлдэж, цолын эрэмбээр Б.Бат-Эрдэнэ гоц м?рг?с?н бол Ц.Цэрэнпунцаг О.Балжиннямд унаснаар залуу аварга, залуу арслан хоёр хоёр дахь удаагаа т?рийнх?? наадмын тэргvvн байрыг булаацалдаж, Б.Бат-Эрдэнэ давжээ.
1995 он. Ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр наадмын наймын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан О.Балжинням, улсын заан Д.М?нх-Эрдэнэ, шинээр улсын зааны болзол хангасан Г.?с?хбаяр нар шалгарч, Б.Бат-Эрдэнэ анх удаа О.Балжиннямыг амлаж давсан б?г??д vзvvр тvрvvнд улсын залуу заан Д.М?нх-Эрдэнийг орхин, долоо дахиа тvрvvлсэн юм. Наадмын дараахан М?БХ-ны цэцдийн з?вл?л??с улсын арслан О.Балжиннямд улсын аварга, улсын заан Д.М?нх-Эрдэнэд улсын арслан цол олгосон билээ.
1996 он. Ардын хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын их ш?в?гт дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.М?нх-Эрдэнэ, шинээр улсын зааны болзол хангасан Д.Сумъяабазар нар шалгарч, Б.Бат-Эрдэнэ О.Балжиннямыг их ш?в?гт хоёр дахиа амлан давж, vзvvр тvрvvнд Д.М?нх-Эрдэнийг орхисноор найм дахь удаагаа тvрvvлсэн юм.
Ийнхvv хорьдугаар зууны алдарт хоёр аваргын "дуэль"-ийг цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ 7:0-ээр тэргvvлж байна.

_________________
http://erbrmn.blogspot.com


Last edited by ERBRMN on Jun.11.04 10:47 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.04 10:40 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
≪Боохой≫ Данзан арслан

...Хаврын урь орсон цагаар л юм байх. Данзан гуай Баянхангай уулын uвuрт хаваржиж буй айл руу явж байгаад Тогтохын даваан дээр дuрuu мулталж л дээ. Овоонд чулуу нэмээд мордох гэтэл нуруунаас нь хэн нэгэн хvчтэй дугтраад авч гэнэ. Цочсондоо мань эр эргэн харвал юу байсан гэж санана.
Томоо гэгчийн саарал чоно араа шvдээ ярзайлган зогсч байх нь тэр.
Хээрийн боохойг uuдuuсuu vсрэнгvvт самбаачлан хоёр чихнээс нь зуурч аваад дугтартал гарынх нь аясаар сунан унаж. Тэр дор нь дээрээс нь дарж багалзуурдан ойролцоох хад руу хэд савтал ≪хэцvv нэрт≫ хuдuлгuuнгvй болж. Тэгэнгvvт нь мориндоо ганзагалан барааны газарт харагдах хот айлыг зорьсон ч замдаа толгой нь эргэж, мориноосоо буунгуутаа унаад uгч.
≪Ухаан нэг хэсэг балартсан. Олон ирсэн бололтой ≪Yгvй, яаж амьд гараа вэ. Манай хот айлыг vvрээр тvйвээгээд арилсан галзуу азарган чоныг авлачихсан байна шvv дээ≫ гэх яриа бvдэг бадаг сонсогдож байсансан≫ хэмээн тэрбээр дурссан байдаг. Энэ явдлаас хойш нутгийнхан нь тvvнийг ≪Боохой≫ хэмээн нэрлэх болсноор сvvлдээ улс орон даяар тарчихсан юмсанж...

Сэлэнгийн наадамд Архангайн Гомбосvрэн гэж бuх нэг удаа тvрvvлсэн юмсанж. Тэр нэлээн аархуу эр байсан бuгuuд наадмын дараа ≪Танай аймгийнхан бордооны морио хурдан, ≪Боохой≫ Данзангаа хvчтэй гэдэг. Харин намайг хаячих хvн алга шив дээ≫ гэж томорчээ.
Yvнийг нь сонссон Данзан арслан хойтонгийнх нь наадмаар тvvнийг гурвын даваанд амалж аваад бариа зuрuuний хооронд ганцхан хавсарч цохиод хэвтvvлчихэж. Тэгтэл оройхон Гомбосvрэн Данзангийн майханд очиж, уучлалт гуйхад ≪Дvv минь ам, сэтгэл хоёроо захирч даруухан явахгvй бол юунд ч хvрч мэднэ шvv≫ хэмээн зuвлuсuн гэдэг.

Д.Данзан арслан гараа, дэвээ сайхантай бuх байсан гэдэг. ≪Сэлэнгийн Боохой≫-н дэвээг харах гэж наадамчид хошуурдаг байсан гэсэн яриа ч бий. Данзан гуай улсын наадамд 8-н удаа тав, 4-н удаа зургаа, 2 удаа долоо, 1 удаа ес давсан тvvхтэй.
1933 онд болсон ардын хувьсгалын 12 жилийн ойн их баяр наадмаар 880 бuх зодоглоход Содномжамц, Шарав, Тогоо начин, Гомбоням начин, Дэлэг арслан, Ерэнпил заан, Самдан нарыг uвдuг шороодуулан ес давж, Завханы ≪Урт гарт≫ хэмээх Лхагваатай тэргvvн байр булаалдан vзvvрлэж улсын арслан болсон . Арслан болохдоо 38 настай байсан гэдэг. Данзан гуай 1956 оны наадмаар 61 настайдаа улсын заан Нанжааг uвдuг шороодуулан тав давж шuвгuрч байсан гэж байгаа юм даа. Тэгэхээр ясны бuх байсан нь тодорхой байгаа биз.
Дархан мэх : Тvлхээд дайрахад нь тогтдог хvн ховор байсан гэдэг.


Last edited by ERBRMN on Jun.11.04 10:47 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.04 10:44 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
1939 оны vзvvр, тvрvvний хоёр бєх хэрхэн хэлмэгдсэн бэ?

Монгол бєхийн тvvхэнд алдар гавъяагаа дуурсган vлдээсэн хvн бол Булган аймгийн харъяат, спортын ууган гавъяат тамирчин, далай даян дархан аварга Бадамдоригийн Тvвдэндорж аварга юм. 1939 оны улсын наадамд тvнтийсэн бор цэрэг голдуу тахимдан тvрж давсаар vзvvр тvрvvнд хvрээд иржээ.

Зvvн талын тэргvvн магнайд улсад нэг тvрvvлж, хоёр vзvvрлэсэн Завхан аймгийн харъяат улсын арслан Маамын Лхагва засуул дээрээ тогтож ядан байв. Тvvнийг олон тvмэн “Урт гар” хэмээх бєгєєд засуул дээрээ дэлэн дэвэх нь хангарьд шувуу vvрэн дээрээ эргэлдэж буй мэт сэтгэгдлийг vзэгчдэд тєрvvлдэг байсан аж. Залуу бєх Тvвдэндорж, арслан Лхагва хоёр барилцан авахад хамгийн их догдолж байсан хvн бол маршал Х.Чойбалсан байв. Тэрбээр цэрэг Тvвдэндоржийг тvрvvлээсэй гэж vнэн сэтгэлээсээ хvсч байжээ. Тэгтэл Лхагва арслан Тvвдэндоржийг сугадаж аваад тонгорч гарсан байна. Тэрбээр долоон удаа тонгорч залуу бєхийг дэнжигнvvлж байтал маршалын комиссар хєлийн цэц дээр ирээд нэгэн зvйлийг шивнэн хэлжээ. Тэгтэл тэр дороо Лхагва арслан залуу бєх Тvвдэндоржийг тонгорч байхдаа толгойгоороо газар хvрсэн хэмээн хєлийн цэц булхай vvсгэж Лхагва арсланг унасанд тооцжээ. Энэ vед Лхагва арслан “Энэ маршалын нvд сохроо юу” гэж хэлээд элэг бvсээ тайлж єгсєн байна. Х.Чойбалсан Тvвдэндоржийг тvрvvлээсэй гэсэн хvслээ ийнхvv биелvvлсэн байна. Тэрбээр залуу бєх Тvвдэндоржид бай шагналыг нь єгєхдєє єєрийнхєє бугуйн цагийг тайлаад єгчихєж. Тэгтэл тvvнийг харсан дарга нар бvгд л цагаа тайлан єгч мань цэрэг євєр дvvрэн бугуйн цагтай болжээ. Энэ наадамд цэрэг тvрvvлсэн нь манайхан Халх голын дайнд ялахын дохио болов гэж хvн бvхэн билэгшээж байжээ. Харин Лхагва арслан “Маршалын нvд сохроо юу” гэж хэлснийхээ тєлєє хэлмэгдvvлэлтэд єртсєн байна. Тэрбээр урьд нь хийдэд шавилан сууж байсан нь хэлмэгдvvлэлтэд єртєхєд ихээхэн тvлхэц болсон нь ойлгомжтой. Харин залуу бєх Тvвдэндорж энэхvv наадмаас хойш олон жил “Маршалын бєх” хэмээн хэлэгдэж алдар хvндийг хvртэж явжээ. Гэвч мань эр vе vе мєрийтэй тоглоом тоглодог байв. Мань эр хужаа нартай голдуу “Буу” тоглоно. Залуу аварга Тvвдэндорж тэр болгон мєрий алдаад байдаггvй сайн тоглоомчин хэдий ч vе vе хожигдоно. Хэрвээ хvнд хожигдвол “Чаддаг юм бол мєрийгєє булаагаад ав” гээд нуруугаа vvрээд алхчихдаг байж. Харин хожвол мєрийгєє унжсан хvнийг дарж байгаад мєнгийг нь булаагаад авчихдаг байжээ. Тvвдэндоржийг ийнхvv мєрийтэй тоглож байхад маршал Чойбалсангийн єрєєнд нэгэн яриа єрнєж байлаа. Тухайн vеийн Монгол банкны захирал хятад худалдаачдын гарт их хэмжээний бэлэн мєнгє эргэлдэж буйг гоншигнон єгvvлж суув. Тvvнийг гарсны дараа Чойбалсан До яамны хошууч Санги гэгчийг дуудаад “Манайд чинь олигтой мєрийтэй тоглодог хэн байдаг билээ” гэхэд цаадах нь “Тvвдэндорж аваргаас єєр хэн байх вэ” гэжээ. Маршал “За тэгвэл цаадахдаа ахиухан хэдэн тєгрєг єгєєд хужаануудтай буу тоглуул” гэсэн байна. Маргааш орой нь Тvвдэндорж аварга банкнаас шуудай мєнгє vvрээд Маймаа хотын зvг алхсан аж. Ингээд Далай хэмээх хужаагийн нууц зооринд долоон гарын буу тоглосон байна. Тvвдэндорж шуудай мєнгєн дээрээ суучихаад тав хоног тогложээ. Тэрбээр энэхvv тоглолтоос дєчин мянган тєгрєг хожоод гарчээ. Мань эр хожсон мєнгєє банкинд тушаачихаад унтаж байтал До яамныхан ирээд баривчилсан байна. Ингээд тэр мєрийтэй тоглоомын хэргээр яллагдаж шоронд оржээ. Тvvнтэй цуг нэлээд хэдэн хятад иргэн ял авсан нь До яамны гvйцэтгэх шугамаар хийсэн хэрэг байлаа. Тvвдэндорж аваргыг ийнхvv шоронд ял эдэлж байтал Оросын нэг дарга наадмын ємнєхєн маршалаас “Танай нєгєє том биетэй бєх энэ наадамд барилдах уу” гэж асуужээ. Маршал Чойбалсан тэр дороо л Тvвдэндорж аваргыг суллуулах зарлиг гаргасан байна. Ингэж тэрбээр хятадуудын гарт тєвлєрсєн ихээхэн хэмжээний мєнгийг улсад єгєєд хэлмэгдсэн нь хачирхалтай. Vvнээс хойш тэрбээр улсын наадамд хэд хэдэн удаа тvрvvлж “засрал хvмvvжлийг олсон” байна. Тvвдэндорж аваргын амьдрал ахуй тийм ч сайнгvй байсан болохоор морин тэргээр голдуу явж ачигч энэ тэр хийж явсан байна. Єнєєгийн бєхчvvд шиг єндєр бай шагналтай байсан бол Тvвдэндорж аварга мєрийтэй тоглоомонд шимтэхгvй байсан биз ээ. Ийнхvv 1939 оны наадмын vзvvр тvрvvний хоёр бєх хэлмэгдсэн тvvх энэ бєлгєє.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.04 2:24 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.13.03 6:18 am
Posts: 1637
Location: Сагсны Шийдэн Дээрэ ...
Goe domog baina....Oshoo nemeeree..

_________________
LightSONofGoD


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 10:46 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Намхай буюу Сандаг-очир аварга

Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат Намхай буюу Сандаг-Очир аварга Халхын арван засаг болон долоон хошуу Даншиг наадамд 21 удаа, овоо тайлгын наадамд 20 гаруй, улсын чанартай наадамд 40 гаруй удаа тvрvvлсэн нь єдгєє хvртэл Монгол vндэсний бєхийн тvvхэнд эвдэгдээгvй амжилт юм.

Сэцэн ханы Санбэйсын хошууны харъяат их аварга Дугарын ид барилдаж байх vе буюу1870-аад оны vед Намхай Монгол бєхийн дэвжээн дээр гарч иржээ. 1870 оны гахай жилийн зун Дайчин вангийн хошууны Гэлэгванжил арслан, Тавхай заан, Жамъянчойжил арслан зэрэг Даншгийн нэр цуутай бєхчvvд Богдын Даншигт очиж барилдахаар Дайчин вангийн хvрээний ойролцоо Бух толгой гэдэг газар асар майхан босгон бєхийн сорилго хийж байжээ. Сорилго єндєрлєх тийшээ хандсан нэг єдєр хулгардуу чих, бєгтєрдvv сэрвээтэй, цээж єргєн, намхавтар, балтгар бадриун нэгэн хєвгvvн мєнєєх бєхчvvд дээр очсон нь Намхай байжээ. Тэр vед Намхай 17 настай байсан бєгєєд тэдний барилдааныг ихэд шимтэнгvй харж зогсчээ. Угийн бєх таньдаг гэдгээрээ алдаршсан Даншгийн ахмад заан Лувсанзундуй Намхай хvvг мєнєєх бєхчvvд дотроос хамгийн залуу нь болох Сvрэнжав харцага гэгчтэй барилдуулах гэтэл мєнєєх Сvрэнжав нь Намхайг ихэд голж барилдахгvй хэмээн цааргалсан аж. Гэтэл тэр vед ид бяр хvч нь тэгширч явсан Даншгийн арслан Гэлэгванжил “За хє… залуу хvvгийн аз харьчихаж магадгvй, ах нь нэг vзчихье” гэсээр босож иржээ.
Тэгтэл мань Намхай єнєєх Даншгийн цуутай арсланг хоёр харцагаар нь лавхан тэвэрч гаргаж ирээд нvд ирмэхийн зуургvй хаяжээ. Тэнд байсан бєхчvvд мэл гайхаж бусад нь Намхайтай цуварч барилдан бvгд унажээ. Хашир заан Лувсанзундуй тэнгэрийн умдаг атгасан мэт ихэд олзуурхаж Намхай хvvг даншигт авч явахаар болсон ба ирээдvйн даншгийн их аваргын гараа ингэж эхэлжээ. Хожмоо их аварга Намхай, Лувсанзундуй зааныг миний багш гэж хvндэлдэг байсан юм билээ.
Хэд хоногийн дараа Нийслэл хvрээний ойролцоо Хvй долоон худгийн єргєн дэнж дээр болсон Даншгийн их наадамд 1024 бєх хvч чадлаа сорин барилджээ.
Дайчин вангийн хошууны харъяат 17 настай Намхай хvv их шєвєгт тvвэггvй vлдэж Даншгийн заан цол хvртээд Их шавийн Гэлэгсэнгээ аваргатай тунажээ. Хашир аварга Гэлэгсэнгээ залуу зааныг єєрийн унаган мэхээр хаях гэж яваад сугадуулж тонгоруулан унажээ. Ингээд Халх даяар алдартай их аварга Дугартай vзvvр тvрvvнд vлдэх нь тэр. Тэр vед босоо байсан Дугар аварга 45 орчим настай байсан бєгєєд залуу заан Намхайтай нилээд удаан хvч vзэн унажээ. Наадамчин олны уухайн дунд Дугар аварга сэтгэл тэнvvн инээмсэглэсээр залуу заан Намхайд зодог шуудгаа єргєн барьсан аж.
Энэ мєчєєс эхэлж Намхай хэмээх єргємжлєлт нэрийг Богд Жавзандамба хутагтаас хvртсэн Дайчин вангийн хошууны харъяат Сандаг-Очир хvv ийнхvv Монголын их бєх болох гараагаа эхэлсэн байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 10:48 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Хvнтэй, тэрэгтэй нь...

Сайн ноён хан аймгий Далай Чойнхор вангийн хошууны Нацагийн "Буур" Жамъян аварга гучаад оны сvvл vеэр Заяын гэгээний хийдийн хурал номын цав манзны ус, мєсийг хагалан тэргэнд ачаад, хэдvvн чирж, тvрж ирдэг байжээ. Нэг удаа нилээд єгсvvр газрын дунд хэрд очоод хамт яваа нєхєд нь аваргын хvчийг vзэхээр сэм ярилцаж "Аваргаа! Та арлаас нь чир, бид араас нь тvрээд дээш нь гаргачихъя" гэхэд Н.Жамъян аварга "За!" гээд тэргэний буулгаар мєрєвчлєн, арлаас сугавчилж бариад зvтгэхэд дvvрэн мєстэй тэрэгний ард гарсан хэдэн эр анх тvрэмдэг хєдєлгєснєє арагш татаад зогсчихжээ. Гэтэл Н.Жамъян аварга "Хєєе! Та нар тvрж байна уу? Яагаад хvндрээд байна вэ" гэж асуунгаа тэр чигээрээ тонгойн зvтгэсээр мєстэй тэргийг хэдэн хvнтэй нь чирсээр байгаад довцог дээр гаргачихаж байсан гэдэг.


Attachments:
File comment: Нацагийн "Буур" Жамъян аварга
JamyanAvarga1.gif
JamyanAvarga1.gif [ 11.82 KiB | Viewed 8219 times ]


Last edited by ERBRMN on Sep.17.04 6:56 pm, edited 2 times in total.
Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 10:49 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Домогт бuх “Арвай хээр”-ийн Банди арслан

Жараад онд наадмын дэвжээ, бuхчvvдийн орчинд бэдэрч, халхад чийртэй бuхчvvдтэй ярьж учирч явлаа. Аж vйлдвэрийн комбинатад Арвай хээрийн Банди арслан гэгч мuр дэвхгэр хvзvv лухгар, магнай uргuн, толгой шомбон, ширээ шиг цээжтэй, гар урт, хvрз шиг сарвуутай, улаа бутарсан хацартай, ягаан uвгuн байжээ. Хvн ард их хvндэлдэг байсныг бодоход Монгол улсын арслан алдарт бuх тэр нэгэн авай.

1924 онд Халхын арван засгийн отгон наадамд Цэцэрлэгмандал уулын хошууны бuх Цэдэвийн Банди, Хантайшир уулын аймгийн хошууны бuх босоо Сосорын Шагдартай vзvvрт vлджээ. Уул шиг том биетэй, лут бяртай Шагдар нь баруун гараа uргuн, хuлuu uгuн uртuл шагай шиг шаамал лагч багахан биетэй Банди сuрuн дайрч, хоёр тахимаар хаман гvйж, зайлж мушгиад хаяж тvрvvлжээ. Энэ бол Богдын засаг наадамд арслан цол хvртсэн сvvлчийн бuх. Монгол улсын ахмад арслан эрийн дээд эрхмийн чимэг байжээ.
Улсын арслан Бадамсэрээжид гуай нэгэнтээ бuхчvvдтэй хvvрнэн хuгжилдuн байснаа: Банди гуайн толгойг илж энхрийлэн аядсанаа, uвчvv хоолойн бэлчир хонхорхой руу долоовор, дунд хуруугаа далдартал оруулснаа,
-Та нар хар даа. Ийм шувуун uвчvvтэй, цээж урагш тvрсэн галбиртай бuх, их бяртай байдаг юм гэнэ лээ. Бидний цээж хэнхдэг ч юу ч биш юмаа хuuрхий гэж байж билээ...
Эргэн санаваас uвгuдuu зuнд нь хаяад хайхардаггvйн харгайгаар Халх дuрвuн аймаг, шавь таван хошууны засаг наадмын манлай бuх, арслан Банди гуай халамцуу явж байгаад хuхuu uвлийн хvйтнээр “голын цэнгэлдэх”-ийн хашаа тvшээд босоогоороо хатан Туулын голын тачигнасан шуурганаар тэнгэрт хальсан гэдэг билээ.
Монгол улсын дархан аварга, vндэсний спортын ууган гавъяат мастер буур хэмээх Нацагийн Жамъян гуай Банди арслантай барилдсанаа ийн ярьдагсан.
Нэгэнтээ улсын наадам Яармагийн дэнжид болж байхад аварга Жамъян арслан Бандийг амлан авчээ. Тэгтэл Банди арслан:
-Аваргаа би тонгорно, та тогтоно шvv гэж аархаад гарчээ. Наадамчид хараа бэлчээн амьсгаа даран ширтэхvйд Банди арслан ухасхийн урт гараараа аваргын далбааны араас давуулан атгуут л солгой, зuвгvй шаламгайлан сэлгvvлэн тонгорч, тачигнан тvрэмгийлэхдээ нэг хоёр гурав гээд тоолон бужигнаж, аварга ч тогтож тогтож, хорин зургаа дахь бухалтанд ташаан дээгvvр нь суман зоогоороо унахад Богд уул тасраад явчих шиг нvд бvрэлзэж билээ гэж Жамъян гуай ярьдагсан. Буур Жамъян гуай ам авахдаа аль бяртай цолтойг шилж барилддаг эрийн нvнжигтэй бuх байжээ. Одоогийн бuхчvvд шиг гонь даваа горьдож, турь бяр таарууг тvvж амладаггvй нь тэр vеийн бuхчvvд “тэнэг” байсных бус, харин тэнгэрийн хийморлог эрс байсны бахархал ажгуу.
Бас нэгэнтээ улсын наадамд аварга Жамъян тавын даваанд, Дорнод аймгийн бuх улсын арслан “гулзгай” Дамчааг амлаад унажээ. Дараа жил нь амлачихмаар uuр бuхчvvд байсан болохоор ч тэр vv, арслан цолтой, ам хатуу гэж бодоод ч юмуу Дамчааг амлахгvй гэж шийдээд иртэл бuхчvvд ам амандаа... Аварга ч гулзгайгаа авна биз дээ гээд байхаар нь нэрэлхээд ч юмуу нэхээд vзчихдэг ч гэсэн vv амлачихжээ.
Аварга, арслан хоёр элин халин дэвсээр гарч, зэрэгцэн шавж, хэрсэн бух шиг uртuл Жамъян гуай эгэм тvлхэн тахимдан харватал Дамчаа гэдийн нумраад унахын даваан дээр уяран холбирч, эргэн зайлж татаад, аваргыг хuвuрчихдuг уян хатан мэхэндээ дахин оруулаад uргuuд гэдийнгvvт л орхичихоод эргэн дэвжээ. Жамъян гуай:
-Арай ч унаагvй шvv тахимаа uгuхгvй л болов уу гэж бодсоор буцаж очтол Дамчаа арслан элэг бvсээ тайлчихсан, адууных шиг том цагаан шvдээ яралзуулан инээн угтаж ирээд тахимаа uгuхдuu,
-Аварга бяртай байна, саадгvй сайн барилдаарай гэж ерuuжээ. Уг нь би сайн унагаагvй нохойтсон юмсан. Гудиггvй сайхан эр байсан юм хuuрхий. uндuр гоолиг урт хvзvv, гартай цэвэрхэн тuрсuн, ховорхон эр Дамчаа маань идэрхэнээрээ тэнгэрт хальсан юм. Ээ бурхан минь гэж Жамъян аварга залбирдагсан...
Банди арсланг тавиад оны дунд vеэс анх харсан. Яргай махтай, одооны улсын начин Даваадорж шиг галбиртай, гэхдээ Даваадоржийг бодвол арай биерхvv лагс, уран барилдаантай, баруун зvvнгvй тонгордог хийморьтой сайхан бuх байлаа. Монгол vндэсний бuхийн тvvхэнд мuнхuрсuн улсын арслан Самданжигмэд, Г.Цоодол нарын аргагvй бuх заасан багш нь мuн юм. Манай мuнхбат аварга Дэмvvл арслан нар ихэд хvндэтгэн гэр орондоо аваачиж ариун намтар баялаг яриа дурдатгалаас нь их сонсч байсан сан. Одооны бuхчvvдээс улсын начин Адъяахvv, аймгийн арслан Магалжав нарын барилдаан арслан Банди гуайн барилдаантай тuстэй санагддаг юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 10:50 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Ємнєговийн Дэмvvл арслан

Ємнєговийн Дэмvvл арслан гэж аатай, амтай явсан нэгэн байжээ. Нэгэн бєх тvvнийг дурсахдаа “Манай говийнхон Дэмvvл арслангаа таньдаггvй бурхнаасаа илvv шvтнэ шvv” хэмээсэн билээ.
Ингээд их говиос тєрсєн арслангийн тухай нэгэн зvйлийг єгvvлье. 1966 он буюу vерийн жилийн наадмаар мань эр Дорнодын Тvвшин гэдэг цэрэг-тэй барилджээ. Гэтэл унаагvй байсан тvvнийг Бадамсэрээжид арслан унасан хэмээн зарла-сан аж. Ингээд Тvвшин давж, тэр жилээ дєрєвт vлдэн, шууд улсын заан цол хvртсэн билээ. Унаагvй байхад нь унасан хэмээн зарласанд уур нь хvрч, хор шар нь хєдєлсєн Дэмvvл Бадамсэрээ-жид арслан дээр очиж “Чи яахаараа хол нутгийн нэг ядарсан жолооч намайг унасан гэж зарладаг юм б

Май vvнийг зарж ид” гээд гутлаа єгтєл арслан урдаас нь гутлыг нь тvлхэн “Би хvний хуучин гутал авахдаа тулаагvй байна” гэжээ. Гэтэл тэрээр “Тэгвэл май vvнийг ав” гээд Бадамсэрээжид арслан гуйвтал нь алгадчихаад явжээ.
Маргааш нь наадмын комиссын хурал дээр Дэмvvл ороод “Та нар дахиж наадам хийдэггvй л юм бол яаж миний гомдлыг барагдуулдаг юм бэ? Хойтон жилийн наадмаар би хутга тvрийлж ирнэ шvv. Дахиад ийм юм гаргаад vзээрэй” гэсэн гэнэ. Ирэх жилийн наадмаар Дэмvvл мєнєєх Тvвшинг амалж аваад “Заан болоод нэг жил болсон хvvхэд бодвол улам сайжирсан байлгvй” гээд барил-даж унагаж байсан гэдэг.
Мєн нэг жилийн наадмаар Дэмvvлийг Баянаа аварга амалж авахад нь “Ємнєговь аймгийн зуун мянган хєдєл-мєрч-дийг тєлєєлж ирсэн на-майг амлаад байхдаа яадаг юм. Чамтай би Туулын усыг цалгитал бяр гаргаж барилдана” гээд шуудагныхаа уяаг тэнд байсан бєхчvvдээр чангалуулж байхдаа “Хуруу байтугай хумс орохооргvй болтол чангалаарай” гээд гарч барилдан цаг шахам ноцолдсоны эцэст арга буюу унаж байсан гэдэг.
Мєн Дундговийн наадамд барилдаж байхдаа морь vзээд явж байтал нутгийн хэдэн бєхчvvд тvvнээс “Энэ жил хэн тvрvvлэх бол” гэхэд “Дэнж нь хазайдаггvй юм бол Дэмvvл нь хазайхгvй биз. Энэ наадам миний наадам" гэж хэлсэн бєгєєд vнэхээр хазайхгvй байсаар наадмын тvрvvг авч байжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 10:57 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын аварга цолны болзол хангасан бuхchuud.

ХХ зууны ардын хувьсгалын тvvхэнд д?р?вт vлдэж улсын арслан цол хvртсэн Увс аймгийн Хайдав нарын арслангууд, зургаа давсан Дорнодын Ч.Дугарсvрэн нарын улсын заанууд ц??нгvй бий. Тэр ч бvv хэл Архангай аймгийн уугуул, цэргийн корпусын Дандарын Санжмятавыг 1933 онд тав давахад нь “онц гарамгай заан” цол олгож байсан баримт бий. Гэтэл цолныхоо болзлыг аль эрт хангасан хэрнээ ?дг??г хvртэл цолоо авч амжаагvй б?хчvvд ц??нгvй бий. Энэ нь тухайн vеийн улс т?рийн н?хц?л байдлаас ихээхэн шалтгаалж байсан бололтой байдаг. Жишээ нь аварга цолныхоо болзлыг хангасан ч арслан цолтой хэвээр vлдсэн доорхи б?хчvvдийн ихэнх нь тухайн vедээ лам хувраг явсан баримт байдаг.
?в?рхангайн “мээтэн” Аюур ?в?рхангай аймгийн Сант сумын уугуул Ономжавын Аюур нь 1925 онд тав, 1926 онд зургаа давж, 1927 онд 27 настайдаа ес давж арвын даваанд “буур” хэмээх Н.Жамъян аваргад унан vзvvрлэхэд нь арслан цол олголгvй улсын заан цол хvртээжээ. Гэтэл 1925 оны улсын наадмаар “буур” аваргыг улсын цолгvй ирж барилдан ес даван vзvvрлэхэд нь улсын арслан цол олгож байсан билээ. “Мээтэн” Аюурыг 1928 онд арав давж тvрvvлэхэд нь л урьд жил ?г?х байсан улсын арслан цолоо хvртээжээ. Yvнийхээ дараа тэрбээр 1934 онд долоо давж, 1935, 1937 онуудад зургаа давж, 1940 онд 40 настайдаа наймд vлдэж байсан билээ. “Мээтэн” хэмээх Аюур нь тухайн vедээ vнэхээр гайхалтай бие хаатай б?х байжээ. Х?всг?лийн “босоо” Шагдар, “мээтэн” Аюур хоёр шиг т?гс сайхан биетэй, бяр хvч тэнхээтэй, ёстой л монгол б?хийн бvх шинж бvрдсэн б?хчvvд vнэндээ ховордлоо хэмээн манай ахмад б?хчvvд дурссан нь ц??нгvй. М?н Аюур арслан б?хчvvдийг сорчилж сайнаас нь амалдаг байсан б?г??д нэг амалсан б?х?? бараг дахиж амладаггvй ховор сайхан зан т?рхтэй нэгэн байсан гэдэг. ?в?рхангайн “мээтэн” Аюур арслан бол яалт ч vгvй аварга цолны болзлыг хангасан б?х м?н билээ.

Завханы “урт гарт” Маамын Лхагва арслан

Завхан аймгийн Идэр сумын уугуул Маамын Лхагва 1931 онд ес давж, арвын даваанд 24 настайдаа Бэх-Очирт унан vзvvрлэхэд нь улсын заан цол ?гс?н аж. Уг нь тэгш ойн vзvvрлэсэн бvv хэл д?р?вт vлдсэн б?хчvvдэд улсын арслан цол олгосон баримт ц??нгvй бий билээ. 1932 онд д?р?вт vлдэн Содном заанд ?вд?г шорооджээ. 1933 онд Сэлэнгийн “боохой” Данзанг орхин, арав давж тvрvvлэхэд нь сая л нэг аль эрт ?г?х ёстой байсан улсын арслан цолыг нь олгож байжээ. Лхагва 1934 онд тав, 1935 онд зургаа, 1936 онд зургаа давж байжээ. 1939 онд залуу цэрэг Тvвдэндоржтой vлдэж ??р?? эхлэн мэх хийж унагасан гэх боловч м?н л тухайн vеийн улс т?рийн байдлаас шалтгаалж vзvvрлэсэнд тооцогджээ. Энэ vедээ л “урт гарт” арслан маань хэлмэгдэж, арван жилийн хорих ял авсан юм. Долоон жилийн дараа 1946 онд шоронгоос гарч ирээд 1946, 1947, 1948, 1950 онд тус тус ш?вг?рч, 1951 онд 44 настай байхдаа зургаагийн даваанд ?вд?г шороодож байсныг харахад ид vед нь орон шоронд хориогvй бол ёстой ??рийнх?? хvчээр барилдахад л аварга цол т?дийхн??р тогтохооргvй байсныг vгvйсгэх аргагvй юм. Одоогийн ?нд?рл?г??с харахад л бодитоор vзvvлсэн амжилт нь аваргын болзлыг хангасан байдаг. 1931 онд ес давж, 1933 онд арав давж, 1939 онд vзvvрлэж байгаа. 1995 онд МYБХ-ны дvрэмд ??рчл?лт оруулж, хоёр удаа ес давсан амжилтаар нь А.Балжиннямд улсын аварга цол олгож байсан билээ. Лхавга арслан нь тухайн vедээ лам явсан нь ийнхvv хавчигдах vндэс болсон бололтой байдаг. Хожим хар болж барилдаж байсан ч м?н л хэлмэгдэж явсан гашуун тvvхтэй, аваргын энтэй эгэлгvй их хvчтэн билээ.

Мuнгuнморьтын Лувсанм?рийн Чимэд арслан

Т?в аймгийн Мuнгuнморьт сумын уугуул Лувсанм?рийн Чимэд арслан 1933 онд 880-б?х барилдахад долоо давж, улсын заан цол хvртсэн б?г??д 1934 онд 1024 б?х барилдаж, ес даван vзvvрлэхэд нь заан цолыг нь хэвээр vлдээсэн аж. 1935 онд 720 б?х??с арав давж, тvрvvлэхэд нь л улсын арслан цол олгожээ. 1936 онд м?н л 1024 б?х??с ес давж, vзvvрлэж байжээ. Yvнээс хойш 1937 онд зургаа, 1940 онд зургаа, 1943, 1944 онд тус бvр тав давж байжээ. Чимэд анх 26 настай байхдаа шууд улсын заан цол хvртэж байсан б?г??д харамсалтай нь энэ алдарт б?х хорвоо дээр д?нг?ж 40-х?н насалж, 1946 онд нас барсан юм. Т?рийнх?? их баяр наадамд хоёр удаа ес, нэг удаа арав давсан ч аварга цолоо хvртэж чадаагvй нь м?н??х л лам байсантай нь холбоотой биз ээ.

Санжмятавын Шагж арслан

Завхан аймгийн Булнай сумын харъяат Санжмятавын Шагж арслан нь 1927 онд улсын наадамд найм даван, ш?вгийн д?р?вт vлдэж улсын заан цол хvртэж, улмаар 1928, 1929 онд тус бvр дараалан ес давж vзvvрлэхэд нь улсын заан цол нь ??рчл?гд??гvй байна. Зvй нь энэ хоёр vзvvрийн аль нэгэнд нь улсын арслан цол хvртэх болзол хангасан байгаа юм. Ингээд 1930 онд арав даван тvрvvлэхэд нь л арай л заан цолтой нь vлдээж болохгvй нь гээд арслан цол олгосон байдаг. Энэ бол хэтэрхий шударга бус явдал б?г??д тухайн vеийн нийгмийн золиос болсон олон олон б?хчvvдийн тодорхой жишээ юм. Ерд?? д?р?вх?н жилийн дотор маш гайхамшигтай амжилттай барилдсан Шагж арслан 1932 онд баруун аймагт гарсан лам нарын зэвсэгт х?д?лг??нд оролцож яваад харамсалтайгаар амь vрэгджээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.04 11:06 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Домог болон хайрлагдсан алдарт бєх Улсын наадамд 23 удаа шєвгєрсєн дархан аварга

Хєвсгєл аймгийн Цагаан-Yvр сум буюу Уйлган голоос гурван аварга тєрєн гарсан. Тэд бол дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч Бээжин нар. Улсын наадамд анх таван жил дараалж тvрvvлсэн Д.Дамдин тєрийнхєє наадамд 23 удаа шєвгєрсєн ба vvнээс таван удаа тvрvvлж, мєн таван удаа vзvvрлэсэн байна.

1952 он. Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяр наадмын тавын даваанд улсын начин Ц.Лхагваа, зургаагийн даваанд улсын арслан С.Самданжигмэдийг євдєглvvлсэн Хотын комендатын Д.Дамдинд улсын начин цол олгов.
1953 он. Ардын хувьсгалын 32 жилийн ойн наадамд улсын начин Ё.Доржоор тав давж “Улам нэмэх” чимэг нэмжээ.
1954 он. Ардын хувьсгалын 33 жилийн ойн наадмын зургаагийн даваанд шинээр улсын начны болзол хангасан Л.Бандихvvтэй тунан давж “Бат хvчит” чимэг хvртсэн байна.
1956 он. Ардын хувьсгалын 35 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд улсын арслан С.Самданжигмэдийг євдєглvvлсэн улсын начин Д.Дамдинд “Єсєх идэр” чимэгтэй улсын арслан цол олгосон аж.
1957 он. Ардын хувьсгалын 36 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд улсын аварга Ш.Батсуурийг орхин тvрvvлсэн ч тvvнд улсын аварга цол хvртээгээгvй. Харин “Улам нэмэх” чимэг єгєв.
1958 он. Ардын хувьсгалын 37 жилийн ойн наадмын тэргvvн байрыг залуу бєх Ж.Чойжилсvрэнтэй булаацалдаж, гурав дахиа тvрvvлэхэд нь улсын аварга цол олгосон байна.
1959 он. Ардын хувьсгалын 38 жилийн ойн наадмын vзvvр тvрvvнд улсын арслан Ц.Бадамсэрээжидтэй шалгарч давснаар даян аварга цол хvртлээ.
1960 он. Ардын хувьсгалын 39 жилийн ойн наадмын есийн даваанд улсын начин Ц.Гомбодоржийг давснаар тав дахиа тvрvvлсэн Д.Дамдин “Дархан аварга” цол хvртэв. Тэрээр БНМАУ-ын хоёр дахь дархан аварга болсон юм.
1961 он. Ардын хувьсгалын 40 жилийн ойн наадмын есийн даваанд улсын начин С.Цэрэнд євдєглєн, анх удаа vзvvрлэснээр “Улс даяар дуурсах” чимэг нэмсэн аж.
1962 он. Ардын хувьсгалын 41 жилийн ойн наадмын тавын даваанд залуу бєх Д.Цогзолыг орхиж “Олныг баясуулагч” чимэг хvртэв.
1964 он. Ардын хувьсгалын 43 жилийн ойн наадмын долоогийн даваанд дархан аварга Ш.Батсуурийг євдєг шороодуулан, их шєвєгт шалгарлаа.
1965 он. Ардын хувьсгалын 44 жилийн ойн наадмын долоогийн даваанд шинээр улсын начны болзол хангасан Д.Сэрээтэрийг давж “Бууршгvй хvчит” чимэг нэмсэн юм.
1966 он. Ардын хувьсгалын 45 жилийн ойн наадмын наймын даваанд шинээр улсын зааны болзол хангасан Д.Тvвшинг орхисон дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ж.Мєнхбаттай vзvvр тvрvvнд шалгарч, хоёр дахиа vзvvрлэн “Харилтгvй зоригт” чимэг нэмэв.
1968 он. Ардын хувьсгалын 47 жилийн ойн наадмын наймын даваанд улсын заан Є.Эрдэнэ-Очирыг євдєглvvлсэн ч vзvvр тvрvvнд улсын арслан Х.Баянмєнхєд унасанаар “Бvхний манлай” чимэг хvртлээ.
1969 он. Ардын хувьсгалын 48 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан У.Мижиддоржийг давсан дархан аварга Д.Дамдин их шєвєгт улсын заан Г.Дэмvvлд євдєг шороодон “Улс даяар маш гайхамшигт” чимэг нэмсэн аж. Их шєвєгт дархан аварга Ж.Мєнхбат, улсын аварга Х.Баянмєнх нар хоёр цаг 17 минут барилдаад хаялцаагvй тул хоёуланг нь хасаж, Д.Дамдинг vзvvрлэсэнд, Г.Дэмvvлийг тvрvvлсэнд тооцсон байна.
1970 он. Ардын хувьсгалын 49 жилийн ойн наадмын наймын даваанд улсын заан Є.Эрдэнэ-Очирыг євдєглvvлсэн ч vзvvр тvрvvнд улсын арслан Ч.Бээжинд унаж, "Итгэлт даяар дуурсагдах" чимэг нэмэв.
1971 он. Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадмын зургаагийн даваанд улсын арслан Д.Жамцыг євдєглvvлж, “Манлай баясгалант” чимэг хvртлээ.
1972 он. Ардын хувьсгалын 51 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын заан Є.Эрдэнэ-Очирыг давсан Д.Дамдинд “Бvхнээ дуурсгалт” чимэг олгосон байна.
1973 он. Ардын хувьсгалын 52 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан Г.Дэмvvлийг орхисноор “Улс даяар гайхамшигт” чимэг нэмжээ.
1974 он. Ардын хувьсгалын 53 жилийн ойн наадмын долоогийн даваанд шинээр улсын начны болзол хангасан О.Пvрэвийг давж, “Бат нягт” чимэг хvртсэн байна.
1976 он. Ардын хувьсгалын 55 жилийн ойн наадмын тавын даваанд улсын арслан Д.Жамцыг євдєг шороодуулж, “Улс даяар гайхамшигт” чимэг хvртэв.
1978 он. Ардын хувьсгалын 57 жилийн ойн наадмын зургаагийн даваанд шинээр улсын начны болзол хангасан Н.Бvрэнзэвсэгийг євдєглvvлэн, “Тод сонин vзэсгэлэнт” чимэг нэмлээ.
1981 он. Ардын хувьсгалын 60 жилийн ойн наадмын тавын даваанд улсын арслан Д.Жамцыг євдєг шороодуулсан дархан аварга Д.Дамдинд “Тvмнээс тєгєлдєр” чимэг олгожээ.


Attachments:
File comment: BAKHDAMAAR SAIKHAN ER KHUN BAISAN UM.
Damdin.jpg
Damdin.jpg [ 8.73 KiB | Viewed 8356 times ]
Top
   
 Post subject:
PostPosted: Jun.24.04 3:12 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Монгол Улсын аварга Д.Хадбаатарт тохиолдсон хєгжєєнтэй адал явдлууд

Аваргын нойр
Хадаа багадаа их нойртой хvvхэд байж. “Хараагийн харзнаас ус бариад ир” гэж ээж нь явуулах. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хvрэхvйд мєс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. "Гэдэс гvзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггvй хvvхэд байсан. Хадаагаас єєр хvvхэд мєсєн дээр унтах байтугай малгайгаа авах нь vгvй хvйтэнд шvv дээ" гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

Архи уухгvй гэж амласан нь
Хадаа Баруун хараад ирээд гадуур нєхєдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь, "Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хvн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл…" гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бvдvvвтэр иштэй хvрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хvрзний иш хуга vсрээд явчихаж. Аварга юу ч болоогvй мэт эргэж харснаа "Ээжээ, би архи уухаа больё…" гэсэн гэдэг юм.

Аваргын унтсан ор
Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь vргэлжилж дуусчээ. Тэр vед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.
Тэр vед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хvндлэн тvvн дээрээ унтуулахаар ор засч єгчээ. Єглєє нь сэрэх нь ээ Хадаа хєлийнхєє тавхайг орны хєлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ.
Хадаа юу ч болоогvй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пvрш газраас хєндийрсєн ч ахиж хэн ч унтахааргvй болсон гэдэг.

Хадаагийн ёс
Хадаа аварга ёс журам их баримталдаг бєх байсан аж. Хариад ээждээ золгочихоод тэр хавийн таньдаг хєгшчvvлийнхээр орж золгох гэж бараг л гvйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгvй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хєндєлдєж орж гарна. Хєгшчvvлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илvv ч уухгvй цагаан сараар хvчит аваргыг орж ирэхэд дэндvv их баярладаг байсан. Аав маань Хадааг хvлээгээд суучихдагсан гэж сэтгvvлч Ж.Лхагвасvрэн дурсдаг юм.

Ер бусын золголт
Хадаа аварга єєд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангvй ярьж хєєрч байснаа тайзан дээрээс гэнэт босч vзэгчдийн суудал руу ухасхийв. Vзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.
Тэгэхдээ мань хvн орон шоронгоор 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх “Шєрмєс” хэмээн алдаршсан Нямхvv гэгчтэй золгохоор боссон юм байж.
Тийнхvv тэр чигээрээ Нямхvvгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гvндvvгvй ч эр бол доо… Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мєртлєє тэр шvv дээ.

Ээждээ мах авч очсон нь
Хадаа аварга Яармагт “Тарваган” Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь єдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночихоод маргааш нь “Уяачдын баяр”-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рvv хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгvvр оржээ. Тэгсэн картны мах гараад эх захаа алдсан бєєн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Тvvнийг харсан Хадаа: "Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай…" гэчихээд хvvхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа єргєн тэвэрчихээд дугаарлагсдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мєн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь єгсєн гэдэг юм.

Ухаарлын хожуу он жилvvд
Хамгийн сvvлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хєгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, ємнє ємнєхєєсєє илvv ухаарсан шинжтэй “Эндээс гараад хичээнэ ээ. Ард тvмэн тєр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа” хэмээн байн байн ярьж бvр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мєн аваргыг хугацаанаас нь ємнє суллуулах талаар Тєв аймгийнхан нь ихэд гvйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

Хад ахынд зочлуулсан минь
Нэгэн удаа би аваргынд очлоо. Хєдєє яваад иржээ. Євєл 12-р сард байсан. "Дvvдээ сайхан мах чанаж єгнє єє" гэж байна. Тэс хєлдvv хавсраад хєлдєєсєн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом тємрєєр хєших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. "Дvv єнєєдєр ажил vгvй амарч байна уу?" гэлээ. Би “Тийм ээ” гэсэн чинь “За тэгвэл хоёулаа амралтын єдрєєрєє жаахан алжаалаа тайлъя” гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад "Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь “Зvгээр зvгээр” гээд аягалж билээ. Мєн ч хээгvй гvдэсхэн сайхан ёстой л хvний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бєхийг аварга цолтой бєх хvндлэхгvй тоохгvй байж болно шvv дээ.

Аваргын хадсан хашаа
Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сvйд. Бужгар гуай хvvдээ хашааны банзнууд муудчихаж тvvнийг сэлбэ гэж алх хадаас єгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ.
"Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгvй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа" гэхэд Хадаа
"Би уг нь зєєлєн цохисон шvv дээ. Энэ банзнууд чинь хагарчихаад болдоггvй" хэмээн толгойгоо маажин зогсчээ.

Аваргатай архидсан нь
Эдvгээ Сэлэнгэ аймгийн “Хангай” хэвлэх vйлдвэрийн дарга, сэтгvvлч, зохиолч Ж.Лхагвасvрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа єнгєрєєсєн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасvрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лvг лvг шогшин ирж дээлээ ємсєєд цааш харан ямар нэг юм євєртєлснєє Ж.Лхагвасvрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд
"Ярьж хєєрєх цаг зав гарахгvй юм. Чамд зориулсан юм" гээд хоёр шил архи гаргаж бєглєєг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасvрэнд єгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасvрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусч байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгvй буцаан єгєхєд ганцхан залгичихаад дєрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дvv нь ахыгаа загнаж
"Та барилдаж байгаа хvнд архи єгч уруу татлаа" гэжээ. Хадаа ч наадамдаа тvрvvлж, харин Лхагвасvрэн шал согтуу гэрийн зvг загнуулан явжээ.

Аварга Алтайд барилдсан нь
Говь-Алтай аймагт “Спортын мэдээ” сонины єдрvvд болж. Аварга хvрэлцэн очжээ. Барилдааны ємнє Хадаа ирэхгvй алга болчихлоо. Бvгд л сандран яав ийв гэж шуугиж байв. 11-р сар гарсан хvйтэн vед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гvйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бєх эхлэх тул тvр амсхийж... Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерєєд байсан хоёр нєхєр нь ирж дєрвєн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд “Зvгээр зvгээр, би ажил цалгардуулахгvй аяга хоол идчихээд очьё” гэж хэлсэндээ хvрч тийнхvv уур савсуулан гvйж очоод тэр барилдаандаа тvрvvлж байсан билээ.


Attachments:
File comment: Gunduugui SAIKHAN ER KHUN baisan daa.
hadaa1.jpg
hadaa1.jpg [ 31.26 KiB | Viewed 8338 times ]
Top
   
 Post subject:
PostPosted: Jun.30.04 3:49 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Монгол улсын гарьд Д.Сумъяабазарын амжилтын тухай хєрєг тэмдэглэл

Єнєє жилийн улсын наадмаар арван бєх улсын цол хvртсэн. Тэдний нэг нь Монгол улсын анхны гарьд Д.Сумъяабазар. Залуу гарьд маань 1974 онд Улаанбаатар хотод тєржээ. Бага насаа эмээтэйгээ єнгєрvvлсэн тэрээр эмэг эхтэйгээ хоёулхнаа байдаг байсан болохоор зожигдуу, олуулаа бужигнаад байхад тун дургvй, хvн амьтан шаваад ирэхээр нэг л сонин, тав тух алдаад байгаа юм шиг санагддаг, дээр нь бусдаар аргадуулах маш дуртай, бас их гомдомтгой болсон байна. Тиймээс ч багаасаа єдий хvртэл найз нєхєргvй явсан. Д.Сумъяабазар 1982 онд буюу есєн настайдаа паркад болсон хvvхдийн барилдаанд ах Д.Сугаррагчаатайгаа vзvvр тvрvvнд vлдэн давж, гурван тєгрєгєєр шагнуулж байсан гэдэг. Чухам энэ л vеэс тvvний бєхийн гараа эхэлсэн гэдэг.
Д.Долгорсvрэн зааных тэрсхэн єссєн дєрвєн хvvтэй болохоор тэд гэрээ ёстой нэг буулгадаг байж. Нэгэн удаа Д.Сумъяа базар дvv Д.Сэржбvдээтэйгээ барилдаж байгаад дvvгvvрдчихсэн чинь шинэхэн сервантаа хэмхэлчихсэн гэдэг. Тэрээр ер нь аавдаа тун цєєн зодуулсан бєгєєд санаанаас нь аавынхаа “таван салаа боов”ны амтыг vзсэн нэг явдал огтхон гардаггvй. Энэ талаар “Ер нь аавынхаа “таван салаа боов”ыг их цєєхєн хvртэж байсан шvv. Нэг удаа ч сvйд болох шахсан. Тэрнээс хойш их зодуулдаггvй байсан. Нэг удаа бєгсєн дээрээ алгадуулсан чинь хамаг юм болохоо байгаад л сvйд болох шахсан. Тvvнээс хойш ахиж гар хvрээгvй. Тэр л их жинтэй буусан даа” хэмээн залуу гарьд маань єгvvлсэн нь бий. Харин эмээгийнхээ шилбvvрийн амтыг нилээд хэдэн удаа vзсэн аж. Д.Сумъяабазар бага насаа эмээгийнхээ дэргэд єнгєрvvлсэн бєгєєд тэр vеэ хамгийн аз жаргалтайд тооцдог. “Таныг нилээд зожигдуу гэж ярьцгаах юм. Магадгvй хєгшчvvл дээр єссєн хvмvvсийн нийтлэг дvр тєрх гэж хэлбэл та санал нийлэх vv?” гэсэн сэтгvvлчийн асуултад “Бага насаа эмээтэйгээ л єнгєрєєсєн дєє. Би чинь ер нь их намжмал байдлыг хvсдэг хvн шvv дээ. Эмээтэйгээ хоёулхнаа л байдаг байсан болохоор зожигдуу, олуулаа бужигнаад байхад дургvй, хvн амьтан шаваад ирэхээр нэг л сонин, болж єгєхгvй, тав тух алдаад байгаа юм шиг санагдаад л, бас тэгээд хvнээр их аргадуулах дуртай, заримдаа их гомдомтгой болчихдог юм билээ. Хєгшин хvн болоод илvv их анхаарал тавьдаг байсан юм болов уу даа. Ороод л ирэхэд чинь талх, масло тvрхээд бэлдээд тавьчихсан, би чинь хаан шиг л байдаг байлаа шvv дээ. Наадмаар хvvхдийн барилдаанд тvрvvлчихээд ирэхэд єєдєєс эмээ маань хадагтай сvv бариад л… Тэр л байна даа, хамгийн сайхан vе” гэж хариулжээ.
Тvvний бага насны дурсамж Тунгалаг гэдэг бvсгvйтэй салшгvй холбоотой.
Тэднийх Д.Сумъябазарын эмээгийн хойд хашаанд амьдардаг байжээ. Тэд 12р анги хvртлээ нилээд “дотноссон” бєгєєд айл гэр болж тоглодог байв. Харин одоо хаана юу хийдгийг нь мэдэхгvй ба хааяа тааралдахаараа сvйд болдог юм гэнэ билээ. Наймдугаар ангидаа анх vнсэлцэж vзсэн тvvний хочийг “Пальдага” гэдэг. Багадаа мяраалаг, тарган байсан тул гэрийнхэн нь энэ хочийг тvvнд хайрлажээ. Євєрхангайчуудын нэг адил “Ээ, булдруу” гэж уулгалдаг залуу гарьд Д.Сумъяабазар одоогоос нилээд хэдэн жилийн ємнє автобусанд явж байгаад хайрын захиа авч байсан гэдэг. Харин хэн гэдэг хvний бvсгvй vр тэгж сэтгэлээ илчилснийг тэр єнєєг л хvртэл мэдээгvй явна.
Улсын баяр наадамд 1991 онд анх зодоглон нэг даваад, улсын заан Р.Даваанямд євдєглєсєн Д.Сумъяабазар 1994 онд 35ын даваанд аймгийн арслан Б.Шаравдорж, улсын заан Д.ЦэндАюуш, дархан аварга Д.Цэрэнтогтох нарыг євдєглvvлж улсын начин, 1996 онд 37гийн даваанд улсын начин Ц.Баянмєнх, залуу бєх Г.Элбэг, аймгийн арслан Б.Адъяахvv, шинээр улсын начны болзол хангасан Б.Бадрал, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг орхин улсын заан цол хvртсэн юм. Тєрийнхєє наадамд гурав vзvvрлээд улсын арслан цол хvртээгvй бєх тvvнээс єєр байхгvй. Тэрээр 1998 онд 38ын даваанд аймгийн арслан Г.Ганхуяг, Г.Ганзориг, улсын начин Ц.Бэгзсvрэн, Д.Бумбаяр, улсын арслан Д.МєнхЭрдэнэ, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг давж, vзvvр тvрvvнд дархан аварга Б.БатЭрдэнэ, 1999 онд 38ын даваанд аймгийн арслан У.Эрдэнэбаяр, Б.Шаравдорж, Б.Одхvv, улсын заан А.Сvхбат, Ц.Цэрэнпунцаг, Г.Єсєхбаяр нарыг орхисон ч дархан аварга Б.БатЭрдэнэд хоёр дахиа євдєг шороодсон бол єнгєрсєн наадмын долоогийн даваанд улсын заан Ц.Цэрэнпунцагийг, их шєвєгт цагийг эзэлсэн их аварга Б.БатЭрдэнийг давсан боловч vзvvр тvрvvнд дотны найз улсын арслан Г.Єсєхбаяртаа унаснаар гурав дахиа vзvvрлэж, улсын гарьд хэмээх шинэ цолыг хvртсэн анхны хvчтэн болсон билээ. Залуу гарьд маань тєрийнхєє наадамд есєн удаа шєвгєрєєд байгаа юм.
Тvvний гэргий нь “Монголын сайхан бvсгvй1990” тэмцээний алтан эрдэнийн титэмт Ч.Мичидмаа. Тэднийх хоёр хvvтэй. Одоогоос зургаан жилийн ємнє єгсєн нэгэн ярилцлагадаа тухайн vед улсын заан цолтой байсан тэрбээр Ч.Мичидмаатай танилцсан тухайгаа “Гэрээр нь хааяа нэг орж гардаг л байсан юм. Тэгээд л Єсєхбаяр заан, бид хоёр мартын наймны ємнє очиж уулзъя гээд, ерєєсєє л эр хvн дотроо, хvнийг сэтгэлдээ нийцvvлнэ гэдэг чинь єєрєє єєртєє л дотроо “хvлээн авч” байгаа хэрэг шvv дээ. Тэр хvнээ олон талаар нь судална. Эцэг эх, удам судар нь дажгvй сайхан улсууд байдаг юм. Амьдралаа шийдэж байгаа асуудал юм чинь аль аль талаас нь харж байж авахгvй бол хєнгєн шийдээд явчихвал хэт нь бас нэг амаа бариад харамсах vе байж болох л юм даа. Тэгээд л их нарийн бодож, судалж, зєвлєж, аав ээжтэйгээ хvртэл ярьж байгаад авсан даа. Ємнє нь утсаар их ярьдаг байсан юм. Утсаар гоё гоё юм ярина шvv дээ. Аавыг нь утсаа авмагц ширээ мирээ хийлгэнэ мийлгэнэ гээд л. Ууганбаяр гэдэг найзаа утасдуулаад л, манай нэг найз ширээ хийлгэх гэсэн юм, хийж єгнє vv гээд л. Саяхан гэрт нь ороод сууж байсан чинь хадам хєгшин ерєєсєє тэр тухай ярьдаггvй байснаа “Чи чинь нэг ширээ хийлгэнэ гээд байлуу, хийлгэх ширээ юу болж байна аа?” гэж байсан. Сvvлд нь vнэнээ хэлсэн л дээ” хэмээн єгvvлсэн байдаг. Эцэст нь бяцхан нууц задлахад мисс бvсгvй маань нєхрєєсєє хоёр насаар эгч юм гэнэ билээ.

Улсын гарьд гэдэг сайхан цол

Цаг vеэ олж тєрсєн эрхэм хvндтэй, эгэл сайхан хvмvvсийн нэг бол Монгол улсын гарьд, алдарт бєх Д.Сумъяабазар яах аргагvй мєн билээ. Бєхєд хайртай хvн бvхэн vvнийг хvлээн зєвшєєрєх нь дамжиггvй. Yндэсний бєхийн маш их ирээдvйтэй, олны хайр хvндэтгэлийг хvлээсэн эгэл жирийн атлаа энгvй хvчтэй, эр бяраар гайхагдсан ийм нэгэн монгол бєхийн тухай хэдэн vг хэлхэж суугаа маань юутай ч зvйрлэшгvй аз завшаан юмуу даа.
2003 онд Монгол улс тvvхэндээ Yндэсний их баяр наадмын тухай хуультай болсон билээ. "Yндэсний их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд vзvvрлэсэн бєхєд гарьд цол олгох" тухай уг хуульд тодорхой заасан нь тун сонирхолтой байв. Дасаагvй цол болоод ч тэрvv наадамчид заан, начин хэд тєрєх бол гэцгээхээс биш тэр бєх гарьд, харцага болно гэсэн таавар, таамаг ерєєсєє гаргаж тавихгvй байсан даг. Д.Сумъяабазар 2003 оны Yндэсний их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд хавтай сайхан барилдаж гурав, дєрєв, тав, зургаагийн даваанд аймгийн начин Н.Тvвшинбаяр, аймгийн арслан Д.Батболд, аймгийн заан И.Батсайхан, аймгийн заан Д.Батбаяр нарыг євдєг шороодуулж, долоогийн даваанд улсын vлэмж бадрах заан Ц.Цэрэнпунцагийг євдєг шороодуулсан билээ. Шєвгийн дєрєвт vлдсэн тэрбээр цагийг эзэлсэн их аварга Б.БатЭрдэний аманд очсон ч уран сайхан барилдаан vзvvлэн давж наадамчин олноо баясгасан юм.
Ингээд Д.Сумъяабазар маань энэ жилийн наадмын vзvvр, тvрvvнд єнгєрсєн жилийн наадмаар тvрvvлсэн, арал чацтай, бяр чадлаар аархсан vе тэнгийн бєх улсын арслан Г.Єсєхбаяртай хvч vзсэн ч євдєг шороодон vзvvрлэлээ.
Ийнхvv монгол тvмний хайртай бєх, удам залгасан бєхийн хvv Д.Сумъяабазар vндэснийхээ их баяр наадамд тvрvvлж чадаагvй ч Монгол улсын анхны гарьд цолтон хэмээгдэн, бєхийн тvvхийн алтан шар хуудаснаа нэрээ мєнхєллєє.
Гарьд гэж домгийн хvчит шувууны нэр гэх аж. Тэрхvv аварга шувуу даль жигvvрээ дэвэн хvмvvний ертєнцєєс єєр газар, єєрєєр хэлбэл тэнгэр огторгуйд оршин байх аж. Огторгуйн цагаан гарьд хэмээх тэнгэрийн энэ шувуу хэзээ ч муу vйл хийдэггvй ажгуу. Тийм ч учраас хvмvvн тєрєлхтний бодол сэтгэхvйд мєнхийн гэгээн тунгалаг оршихийг билгэддэг гэнэ. Ийм л гэгээн сайхан сэтгэлээр тvvнийг монголчууд єдгєє хvртэл дээдэлсээр ирсэн хэрэг биз ээ.
Огторгуйн цагаан гарьд... Хиргvй цэвэр гэгээн тунгалагийн билгэдэл. Ийм хvндтэй шувууны нэрээр цоллуулна гэдэг бєх хvний цог хийморьт ээлтэй байж таарна хэмээн олон олон хvмvvс сэтгэл оюундаа билэгшээж буй нь тодорхой. Монгол улсын заан Долгорсvрэнгийн хvv, улсын заан Сумъяабазар "гарьд" хэмээх аз хийморь билгэдсэн энэхvv сайхан цолыг Монгол улсын Ерєнхийлєгчєєс хvртлээ. Зуун зуун жилийн тvvхийг товчоолж ирсэн эцэг євгєдийн минь их єв монгол бєхийн тvvхэнд улсын гарьд Д.Сумъяабазар ийнхvv нэрээ мєнхлєн vлдээлээ.
Хэрэв тєр засгаас наадмын тухай хууль батлаагvй бол, гарьд хэмээх цолыг бий болгоогvй бол хойтонгийн наадмаар Сумьяабазар маань улсад гурав дахиа vзvvрлэсэн хэрнээ заан цолтойгоо хэвээрээ цолоо батлаагvй зааны дараа ам авах гээд зогсож байх байлаа. Одоо тэгвэл заан цолоо арав баталсан аатай бєх байлаа ч гарьд маань тvvнийг аль ч даваанд амлан авч уран мэхийг уралдуулан барилдана. Ерєнхийдєє бол бvх заан цолтнуудын "ах" нь боллоо гэсэн vг.
Д.Сумъяабазар Энэ бол монголчуудад хэдийнээ танил дотно болсон нэр. Одоо бєхийн хорхойтнууд тvvнийг арслан, аварга цолтон болно хэмээн сэрvvн зvvдлэж буй. Зvvд зєн гэдэг биелэх совинтой байдаг. Хэзээ нэгэн цагт Сумъяабазар арслан, Сумъяабазар аварга хэмээн дуудуулах хvндтэй хувь тавилан тvvнд бий гэдэгтэй хэн ч маргахгvй биз.
Улсын гарьд Д.Сумъяабазарын намтар тvvхийг сонирхвол эгэл борхон амьдрал нvдэнд илхэн харагдана. Гарьд маань Улаанбаатар хотод жолооч аав, нябо ээж хоёрт нэгэн хvv нь болон ертєнцєд мэндэлжээ. Балчир бага насаа Улаанбаатарын "Зурагтын" дэнжид ус зєєж, тvлээ хєрєєдєн, гэр хорооллын борог амьдрал дунд vдсэн ажээ.
Дунд сургуульд онц сурлагатан гэгдэж од болон гялалзаагvй ч доошоо орж тєвєг удаж, эцэг эхийнхээ чихийг халууцуулж байсангvй. Тэр бусдын хvvхдvvдийн нэгэн адил “алтан дундаж” явжээ. Энэ нь угаасаа монголчуудын нийтлэг тєрх юм хойно доо.
Д.Сумъяабазар гарьд наадамд найм давдаг бол найранд ч гурав давчихдаг гэнэ. Єєрєєр хэлбэл найранд єлхєн гурван дуутай гэнэ. Гэхдээ харин юм л бол “Ээжийн бор аяга” гээд л эхэлчих жишээтэй. Yvнийгээ болохоор эмээтэйгээ ойр дотно єссєн болоод л тэгдэг байх хэмээн тайлбарлан ярьсан нь бий. Гарьд маань мисс эхнэртэй. Тvvний гайхамшигт амжилтын гол нууц нь мисс эхнэрт нь байгаа бололтой. Учир нь тэрбээр “Энэ хvнгvй бол миний амжилт буурах байсан биз” гэж яг таг хэлсэн байдаг юм. Гарьд маань хоол хоолноос гурилтай шєлєнд л нугасгvй дуртай гэх юм билээ.
Тvvнийг бєхийн удамтай хоёр гал голомтоос “тарьж ургуулсан жинхэнэ таримал бєх” хэмээн бєхийн хорхойтнууд хєгшин залуугvй мэдэмхийрдэг. Тэр нь ч vнэний хувьтай юм гэдэг шvv. Сумъяабазар гарьдын аав Долгорсvрэн гуай манай vеийн бяр хvчтэй заануудын нэг яах аргагvй мєн. Долгорсvрэн зааны аавынх нь аав цэргийн заан Донров гэж бєх байсан гэцгээх юм билээ. Харин гарьдын ээжийнх нь талд улаан хvзvv Дэлэг арслан хэмээх хоёр талдаа тонгордог маш уран барилдаантай сайхан бєх байсан гэх. Ингээд бодохоор Д.Сумъяабазар гарьд яах аргагvй бєхийн удамтай аав ээжийн дундаас тєрсєн хvv юм. Тухайн vедээ бол ид шуугиулж буй нэгэн vеийн зургаан зааны дєрєв дэх нь гэгдэж байсан бол єдгєє гарьд маань арслангуудтай арсалдах хэмжээнд хvртлээ єсєн дэвжжээ.


Attachments:
File comment: AVARGA baikhaar bukh duu.
004b.jpg
004b.jpg [ 69.2 KiB | Viewed 8326 times ]
Top
   
 Post subject:
PostPosted: Jul.07.04 10:12 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Дэлгэрхааны П.Бат-Очир арслан

Олны дунд “Малига бvргэд” хэмээн алдаршсан Пилжидийн Бат-Очир 1899 онд хуучин Тvшээт хан аймгийн Мишиг гvний хошуу эдvvгээгийн Тєв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт тєржээ. Эцэг Минжvvр нь барилдаж бєх болоогvй ч их бяртай хvн байсан бєгєєд нагац ах Дансран гэж бас тэнхээтэй эр байжээ. П.Бат-Очир багаасаа Мишиг гvний хvрээнд шавилан сууж хийдийн банди нартай ноцолдож дээл хувцсаа урж єссєн єндєр нуруутай єргєн цээжтэй, шовхдуу хамартай, хєнхєр духтай, бvдvvн хvзvv, мєлгєр чихтэй хvv байжээ. Мишиг гvний хошууныхан их шооч, шогч зантай хvмvvс гэнэ

П.Бат-Очир хvv Мишиг гvний баруун хvрээнд сууж байхдаа том банди нарт шоолуулж, шоолуулж нус нулимстай холилдон “дээрэлхvvлж” бай-сан удаа олон гэдэг. “Эр єсєж эсгий сунана” гэгчээр П.Бат-Очир ч 17-18 нас хvрч угийн єсгєлvvн хvv болохоор бяр сууж бєхийн тєрх олоо биз. Тэгээд ч хэнээс ч айхгvй ноцолдвол ноцолдож, зодолд-вол зодолд-чихдог єє-рєєсєє ах залуусыг ч эв нь таарвал дийлчих болжээ. Нэг удаа єєрийгєє дандаа “шог-лодог” байсан дээрэлхvv залууг барьж аваад газарт чулуудаж орхисон чинь нєгєєх нь ухаан алдаж унаад бєєн юм болжээ. Тэгэхэд багш лам нь хилэгнэн Пилжи-дийн “муу мангар” золиг чинь хvн алах нээ! Чи байшин-гийн дор байгаа мод аваад ир гэж авчруулаад модоороо “Єв-дєж байна уу?” гэж асуугаад л цохиод байх юм гэнэ. Багш нь сvvлдээ ядарч байгаа бололтой удаж удаж л хааяа нэг пад-хийл-гэхэд гvжирмэг залуу євдєєгvй ч гэсэн “Євдєж байна аа! Ёо! Ёо! Хэмээн худлаа янгуучлахад багш нь “Яасан удаж байж євд-дєг яс вэ?” гээд хєлсєє ар-чин “Чи наад модоо байсан га-зарт нь аваачиж хий!” гэж зан-дарч байжээ. Нэг удаа багш лам нь П.Бат-Очир хvvг дагуу-лан Бат-цагаан гэдэг дуганд оро-ход ду-ганы баруун талаар сууж байгаа хэсэг лам банди нар “Мулилз-сан бор банди” ирлээ гэцгээхэд, зvvн талаарх банди нар нь “Нисэж байгаа бvргэд шиг юм байна. Бvргэд гэх vv?” хэмээн шоолж шуугилдаж байсан гэх яриа бий. Тvvнээс хойш л П.Бат-Очирыг “Малиг бvргэд” гэх бол-сон гэж нутгийн-хан нь хуучил-даг ажээ. П.Бат-Очирыг 19 нас хv--рэхэд угийн тэнхээтэй, биер-хэг, муйхрыг мэ-дэх багш нь зо-дог шуудаг хийлгэж єгєєд тэр vеийн цуут бєхийн нэг "Их Монгол" Хасын Шаравжамц гуайнхыг зааж єгєєд
-Чи намайг явууллаа! гээд аваргынд оч! Тэгээд наадамд хамт очно биз” гэж хэлээд я-вуул-жээ. П.Бат-Очир хvv авар-гын гэрийг сурагласаар хvрч очиход Х.Шаравжамц
-Чи наадамд барилдах гэж яваа юм уу? Би ч бас барилддаг ухаантай юм” гээд хонины хvзvv чанаж єгєєд “Наадхаа чи шv-дээрээ мєлж” гэжээ. Тэгээд л Х.Шаравжамц аварга П.Бат-Очир хvvд бєхийн гараа дэв-жээ-нээс эхлээд барилдах арга, мэх зааж “бєх хvн барилдах бvрдээ єєр єєр хувилбар мэх хийхийг хичээх хэрэгтэй юм. Бас насныхаа байдалд тохи-руу-лах ёстой. Залуус та нар бол шийдмэг тvргэн хєдєлгєєнтэй мэх хийх, мань мэтийн харьсан бєхийн /Энэ vед их монгол дєч гарч байжээ/ хєл муу, зориг мохоо болдог учир удаан хєдєл-гєєнтэй тvшигтэй мэхийг даац-тай хийх нь чухал байдаг юм. Гаршиж дадсан дархан мэх бєх хvнд хэрэгтэй дээ! гэх зэргээр сургамжилдаг байжээ. Хоорон-доо 22 насны зєрvvтэй энэ хоёр бєх энэ vеэс насан туршдаа ах дvv мэт явсан гэдэг. П.Бат-Очир хvvг бєх болохоор зорьж очсоны дараа нутгийн “Алтан” Хайрханы овоо тахил-гын наа-дам болж тэр наадамд Х.Ша-рав-жамц аварга тvрvvлж, П.-Бат--Очир хvv vзvvрлэжээ. Мань хоёр дараа нь Авзага Шивээтийн наадамд очиж барилдан бас л хоёул шалгаран vлдээд “Мулига бvргэд” хэмээх П.Бат-Очир а-вар-гыг євдєг шороодуулан тv-рvv-лэхэд Их Монгол Х.Шарав-жамц гуай:
-Би чамайг дийлсэнгvй. Уг нь гурав хаясан бол чиний хий гарах байсан юм. За яахав сайн бєх болоорой! гэж ерєєлийн vгээр магтсан гэдэг. Тиймээс ч П.Бат-Очир арслан” …Монгол гуай чинь миний багш намайг бєхийн зэрэгт хvргэх гэж мєн ч их мэрийсэн дээ!” гэж єгvvлдэг байжээ. Тэр vедээ сайн ноён хан аймгийн наадамд очиж барилдсан залуу бєх П.Бат-Очир учраа бєхчvvдээ барьц-тай, барьцгvй суйлж, дугтарч, дэгээдсээр нутгийн бєх Сайн-хонь гэгчтэй vлдэн эгэм тахим мэхээр євдєг шороодуулан тv-рvvлж байсан гэнэ. П.Бат-Очир арслан баруун зvvнгvй суйлах, дэгээдэх, хvчтэй дугт-рах ялан-гуяа эгэм тахим мэ-хэн-дээ гар-гуун, мэхэндээ даацтай тун ч шалмаг барилддаг бєх байжээ. Тэгэээд залуу бєхчvvдэд… Ганц хоёрхон мэхээр хол яв-даггvй ядахдаа цэрвvv, хав дєрвєлжин барьц-тай барил-даанд хоёроос гурван сайн мэх хийчихдэг. Тvvнийгээ хvнээс єр-сєєд хийчих овсгоо-той байх. Бас сvрлэг сайхан дэвдэг байх нь чухал шvv ! гэж сургамжлан захидаг байжээ. П.Бат-Очир 1925 онд улсын наадамд барилдан Архангайн Дам-буугаар тав давж зургаагийн даваанд Архангайн Єлзийтийн Жамъянд унасан байх юм. Гэ-тэл “Монгол бєхийн хєгжилт” номонд 1925 онд дєрєв, 1926 онд тав давж улсын начин цол авчээ гэж бичсэн байх юм.
П.Бат-Очир начин 1927 онд зургаа давж 1928 онд долоо давж улсын заан цол хvртсэн байна.1929 оны наадмын долоо--гийн даваанд Сэлэнгэ аймгийн “Боохой” Данзантай тунаж ба-рилдаад тvvнийг уна-ган заан цолоо баталжээ.1930 оны ул-сын наадамд Ц.Бат-Очир заан, “Боохой” Д.Данзан хоёр зур-гаагийн даваанд дахин тунаж барилдахад Данзан нь дугтарч байгаад гэнэт арагш тvлхэн зааныг євдєг шороо-дуулсан байна. П.Бат-Очир 1930 онд тав, 1931 онд зургаа давж, 1932 онд Архангайн Дол-горын Содном зааныг дугтрах мэхээрээ уна-ган арав давж тvрvvлэн улсын арслан цол хvртсэн байна.
“Малига бvргэд” хэмээх П.Бат-Очир vнэхээр их тэнхээ-тэй хvн байжээ. Нэг жил нас гvйц-сэн шар vхрийг худагт унасныг олсоор оосорлож бай-гаад худгийн хашлага, чулуу-тай нь хамт ховх татаад гаргачихаж байсан гэх ба мєн Довын гурван Гашууны тойр-мын шаварт шигд-сэн атан тэмээг татаад гар-гаж байсан тухай ч яриа бий. “Малига бvргэд” хэмээн бєхийн тvvхэнд алдаршсан Дэлгэр-хааны П.Бат-Очир арслан гэж ийм л “агуу” бєх явж дээ.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.16.04 8:33 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Даян аварга Цэрэн тэгш ойн барилдаанд дандаа одтой барилддаг байжээ.

Даян аварга Цэрэн нь 1937 онд Булган аймгийн Сайхан сумын Агуйт уулын хєвєєний “Хар толгой “хэмээх газарт малчин ард Сэрээтэрийн дєрєвдvгээр хvv нь болон мэндэлсэн байна.

Эцгээс багадаа єнчирсєн Цэрэн хvvхэд ахуйгаас нутгийн сайхан бєхчvvдийг бахархан харж, яриаг нь сонсон бєх vзэх мэт болж, хvvхдийн барилдаанд оролцож, сумд болсон наадмын улсын цолтой бєхийн аманд 12 насандаа гарч, тавин хэдэн онд мєн тийм нэгэн барилдаанд єєрийн нутгийн Чимид хэмээх сайн бєхийг євдєг шороодуулж, 16-тайдаа сумын наадамд гурав давж, 17-тойдоо Баян-Агт сумын наадамд аймгийн арслан цолтой бєхийг хаяж тvрvvлсэн явдлууд тvvний хvvхэд ахуй vеийн барилдааны гараа нь байжээ. Цэрэн хvv нас бие гvйцэж ардынг цэрэгт 1957 онд татагдан Улаанбаатар хотноо алба хаах болсон vеэсээ л бие галбир, барилдааны єсєлтєєр олны анхаарлыг татах болсон байна. Шинэ цэрэг байхдаа нэг удаа “Хєдєлмєр” нийгэмлэгийн танхимд болсон барилдаанд чєлєє олдохгvй байсан тул цагаас хожимдон очоод эхний даваанд бас нэг хожимдсон залуутай таарч барилдан давсан нь одоогийн Сосорбарам арслан юмсанж. Тэрээр энэ барилдааны дараахь даваануудад Бадамсэрээжид, начин Жигмэддорж гасан нарыг давжээ. Уг барилдааныг vзэж байсан нутгитйнх нь ах Ж.Лхагвасvрэн /тэр vед БТС-ийн хорооны дарга хийж байв/ гуай барилдааны дараа зориуд уулзан єєрийг нь магтаж чихэр жимсээр шагнасан нь тvvнийг их л зоригжуулан урам хайрласан явдал болжээ.
С.Цэрэн нь цэрэгт ирэхээсээ єєрийн сумын бєх даншгийн заан Хурган хэмээх Дэмидээр, цэрэгт ирээд Є.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Т.Зундуй зэрэг vе тэнгийхний хамт Тvвдэндорж, Бадамсэрээжид нараар монгол бєхийн арга зvйг заалгаж улмаар улсын чанартай барилдаануудад оролцож эхэлжээ.
Тэрээр 1959 онд болсон МЗО-ны анхдугаар их наадмын 37 бєхийн тойргийн барилдаанд оролцон барилдаж 13 давахдаа Дорнод аймгийн Дугарсvрэн нарын сайчуулыг хаясан нь 20 гаруйхан настай залуугийн хувьд vнэхээр том амжилт байсан ажээ. Тvvний улсын их баяр наадмын барилдаан нь1960 оноос эхэлнэ. Тэр жил цэрэг Цэрэн учраануудаас гадна гурвын даваанд євєрхангайн Шатар, дєрєвт Баянхонгорын Лхавгаа, тавд Цоодол арслан, зургаад Сосорбарам заан нарыг давж “Улам нэмэх улсын начин” цол хvртэн мана йбєхийн эгнээнд нэг сайн залуу шинээр орж ирж байгааг харуулж билээ.
С.Цэрэн тvvнээс эхлэн тєрийнхєє далбааны намираан дор улсад 32 жил барилдан уран шаламгай, гавшгай, дайчин барилдаанаараа тvмэн олны хайрыг татаж, хишгийг хvртэж байсан бєх юм. тэр завсарт С.Цэрэн улсын их баяр наадамд нэг тvрvvлж, нэг vзvvрлэж, хоёр удаа долоо, зургаан удаа зургаа, гурван удаа тав даван тус тус шєвгєрч 45,46 насандаа хоёр удаа дєрєв давж байсан байна. Эдгээр барилдаанаас хоёрыг нь алдарт даян аваргыг дурсаж буй энэ vед онцлон тэмдэглvvштэй. Ардын хувьсгалын 40 жилийн ойг тэмдэглэсэн 1961 оны их баяр наадам нь vнэнхvv онцлогтой болж єнгєрсєн тvvхтэй. Энэ наадамд барилдсан хvчит 512 бєхийн дотор улсын дархан аварга хоёр, даян аварга хоёр, улсын аварга нэг, улсын арслан долоо, улсын заан 14, улсын начин 25 оролцож 30 настай дархан аварга Дамдин, 25 настай арслан Чойжилсvрэн, 23-29 настай тэр цагийн заан Мижиддорж, Бээжин, Жамъяндорж, Дэмvvл, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Санжаа нарын хvчтнvvд vзvvр тvрvvнд хvрэх зорилго тавин, наадамчин олон ч эдгээр бєхчvvдийг онцлон ширтэж байв. Гэвч энэ барилдаанд 24 настай улсын чимэгтэй начин С.Цэрэн нэг, хорын давааны ам бєхчvvдээс гавна, гугавт Ядмаа, дєрєвт Цэдэвсvрэн, тавд Самданжигмэд арслан, зургаад Зундуй, долоод Дугарсvрэн начин, наймд Бээжин заан нарыг давж, vзvvр тvрvvнд дархан аварга Дамдинтай vлдэн тvvнийг євдєг шороодуулж од хийморьтой онцгой сайхан барилдан тvрvvлжээ. Энэvед ардын хувьсгалын тэгш онцлог жилийн баяр наадмын барилдаанд дунд шєвгєєс дээш давсан бєхєд олгох цолыг нэгэн шатаар ахиулдаг журам vйлчилж байсны дагуу Цэрэн улсын начин цолоос улсын заан, арслан цолуудыг алгасан Монгол улсын аварга хэмээх єндєр дээд алдар цолыг шууд хvртсэн нь монгол бєхийн сvvлийн хэдэн зуун жилийн тvvхэнд гарч байгаагvй шинэ vзэгдэл болж байлаа. Мєн 1971 он буюу Ардын хувьсгалын 80 ижлийн ойн их баяр наадмын барилдаанд 34 настай С.Цэрэн гарамгай сайн барилдаж Х.Баянмєнхєд унаж vзvvрлэн даян аварга хэмээх єндєр цолыг хvртжээ. Ингэж С.Цэрэн ардын засгийн жилvvд дэх гурав дахь даян аварга цолтой бєх болжээ. Мєн тэрбээр чєлєєт бєхийн улсын авргаар 1966,1967 онд шалгарч байв.


Attachments:
File comment: Mongol bukhiin khamgiin olon shinj burdsen gegddeg bukh.
TserenAv.jpg
TserenAv.jpg [ 53.12 KiB | Viewed 8301 times ]

_________________
http://erbrmn.blogspot.com


Last edited by ERBRMN on Aug.03.04 4:39 pm, edited 1 time in total.
Top
   
 Post subject:
PostPosted: Jul.23.04 9:13 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Б.Батжаргал: Хадбаатар аварга миний нумыг татаж х?чирдэгг?й байлаа

Uuchlaaraa, ene udaa BUKH khunii tukhai bish, SURCHIN emegtein tukhai tavimaar sanagdaad.


Б.Батжаргал (улсын мэргэн, спортын мастер )

-Таныг х?чит хатан, догшин хар гэж ?еийнхэн чинь дууддаг юм билээ.Яагаад ингэж нэрлэсэн юм бол?
-Би 19 настайгаасаа сурын спортоор хичээллэсэн. Амьдралынхаа 40 гаруй жилийг энэ спортод зориулж байна. Залуудаа их х?чтэй, чадалтай гэгдэж байлаа. Бидний ?ед ес?н лан найман цэнгийн нумаар харвадаг байсан. Хэрийн х?н татаж дийлэхг?й нум л даа. Нэг жил наадмын ?еэр Хадбаатар, Цэрэнтогтох аваргуудтай нэг гал болж бэлтгэлд гарлаа. Тэр ?ед Хадбаатар аварга ч миний нумыг татаж дийлдэгг?й байсан. Аваргаас х?чтэй эмэгтэй гэж х?м??с шоолцгоогоод. Энэ ?еэс л х?чит хатан, догшин хар гэгдэх болсон.
-Сур харвахаас гадна х?ч чадлаараа гайхуулсан ?е бий юу?
-Би Т?в аймгийн Баянцагаан суманд адуучин байлаа. Тэр ?ед адууг уургалж, бугуйлдаж барина гэж огт байхг?й. Харин хашаанд оруулж хашиж байгаад л чихдээд тонгорчихдог, ?г?й бол хоёр х?л?? урьд нь тавин жийж байгаад цорводчих жишээтэй. Манай нутгийн эрч??л надаас эмээгээд халдаж чаддагг?й, тийм л х?чтэй байлаа. Х?гшч??л л энэ шавилхан биений хаанаас нь ийм их х?ч гардаг юм бол хэмээн гайхдаг байсан.
-Сур харвахаасаа ?мн? х?ч тамирын дасгал хийдэг ???
-Машины дугуйгаар дасгал хийж булчин, ш?рм?с?? чангалдаг. Нум сум харвахад хамгийн гол нь хурууны булчингууд сайтар х?гжс?н байх шаардлагатай.
-одоо ч сонирхсон х?н б?р л нум сумаар харвадаг болж дээ?
-Одооны нум чинь ерд?? 40, 50-хан граммын жинтэй болчихсон. тиймээс х?м??с энэ спортоор хичээллэх, харваж ?зэх энгийн ?зэгдэл болж байна.
-Сурын спортоор хичээллэсэн х?м??с хожуу ?т?лд?г хэмээн ярьдаг юм билээ?
Байнгын эр??л агаарт, эрч х?ч шаардсан ажил хийж байгаа болохоор бие ?вд?х, шаналах гэсэн ойлголт ер нь байдагг?й. Тиймээс ч ийм яриа гарсан байх. Ер нь сурын харваачид 70, 80 настайдаа ч сураа харвасаар л байдаг ш??дээ.
-Мэдээж, бэрхшээлтэй ?е олон л тохиолддог байх даа?
-Сур хамгийн х?нд спортод тооцогддог юм. Сум тавих тэр агшинд х?нээс маш ин энерги, эрч х?ч ялгардаг. Гэсэн хэдий ч надад огтхон ч бэрхшээлтэй санагддагг?й.
-Ингэхэд сурыг юугаар хийдэг юм бол оо?
-Ихэвчлэн янгирын эврээр хийдэг. Малын ш?рм?сийг хатаагаад цавуугаар нааж х?вчийг нь хийдэг. Ер нь малын эд эрхтнээр хийдэг болохоор нум сум их эдэлгээтэй, б?х бат болдог.
-??рийнх?? байсан амжилтнуудаасаа дурьдвал...?
-Улсын баяр наадмаар ес?н удаа ?з??рлэж, нэг удаа т?р??лж байлаа. Аймаг сумын наадам, улсын хэмжээний уралдаан, тэмцээнээс олон удаа т?р?? шагналыг нь х?ртэж байсан.
-Гадаадын орнуудад уралдаан, тэмцээнд оролцож байв уу?
-??, маш олон орноор явсан. Хамгийн с??лд гэхэд 2001 онд Америкт очиж морин дээрээс сур харвах ?з??лбэрийг ?з??лсэн. Эх орноо сурталчлах багт Ардын ж?жигчин Норовбанзад агсан, Т?рийн шагналт Н.Жанцанноров, дуучин Б.Сарантуяа нартай хамт явсан юм.
-Таныг нэлээд олон кинонд тоглосон гэж сонссон юм байна?
-Кино ?йлдвэрт ж?жигчнээр ажиллаж байхдаа "Хань" киноны Т?м?рийн д??гийн д?р гээд олон кинонд туслах болон гол д?рийг б?тээсэн.
2004.07.22, Монголын мэдээ

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.03.04 4:09 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын арслан Д.Мєнх-эрдэнийг залуу бєх байхад Д.Хадбаатар аварга баяр хvргэж байжээ

Улсын хvчит арслан Д.Мєнх-Эрдэнийг 1964 оны луу жил тєрсєн улсын цолтнуудын нэг гэдгийг бид сайн мэднэ. Айлын ууган хєвгvvн тэрбээр нэг эрэгтэй, дєрвєн эмэгтэй дvvтэй.
Хєдєє мал маллан аж тєрж байсан аав Дуламжав, ээж Лхамсvрэн нар нь идэр залуудаа нийслэл Улаанбаатарт шилжиж ирсэн ба жолооч болсон аав нь 28-р дунд сургуулийн тавдугаар ангид орох Д.Мєнх-Эрдэнэ хvvг МПСО-ы бєхийн дугуйлангийн багш С.Гомбо дээр дагуулан очиж, бєхийн эрдэмд сургах болжээ. С.Гомбо багшийн лекцэд одоогийн улсын заан Ц.Баярсайхан, цэргийн начин “Зууны манлай онигооч” А.Тэгшээ нар хичээллэдэг байсан гэдэг. Тэрээр одоогоос 26 жилийн ємнє буюу 1977 оны цагаан сарын болон тухайн vеийн ЗХУ-ын хошой, БНМАУ-ын нэг удаагийн баатар, сансрын нисгэгч В.В.Горбаткод зориулсан хvvхдийн барилдаанд тvрvvлж, баярын бичгээр шагнуулж байсан бол есдvгээр анги тєгсєх жилдээ Заамарын сангийн аж ахуйн Ар-Урт бригадын єдєрлєгт сумын заан цолтонг давж, vзvvрт хvрэн бєх сонирхогчдоос “Сайн бєх болох хvv байна” гэсэн vнэлэлт авчээ. Аравдугаар ангиа тєгсєєд цэргийн алба хааж байхдаа хэд хэдэн удаа хvнд гэмтэл авч, олигтой барилдаж чадахгvй байсан ба Ардын хувьсгалын 63 жилийн ой буюу 1984 оны улсын наадамд зодоглож, гурвын даваанд улсын арслан М.Мєнгєнд євдєг шороодсон байна. Тэр жил М.Мєнгєн арслан, дархан аварга Д.Цэрэнтогтохтой vзvvр тvрvvнд vлдэж, тєрийнхєє наадамд хоёр дахиа vзvvрлэсэн билээ. Харин 1986 оны улсын наадмын гурвын даваанд улсын начин Ц.Улаанхvvг орхиод, дєрвийн даваанд улсын начин Д.Лхагва-Очирт унасан юм. Тэр жил улсын арслан Д.Хадбаатар, дархан аварга Д.Цэрэнтогтохыг vзvvр тvрvvнд давж, БНМАУ-ыг аварга хэмээх эрхэм хvндэт цолыг хvртсэн ажээ. Сонирхолтой нь наадмын дараахан залуу аварга, Д.Мєнх-Эрдэнэтэй автобусан дотор тааралдаад ихэд дотночлон, гарыг нь барьж удтал сэгсчээд “Чамд баяр хvргэе” гэсэн байна. Тэгээд хожим нь улсын заан Д.Долгорсvрэнгээс учрыг асуувал “Аргагvй шvv дээ. Цаадах чинь Улаанхvvгээс ухаан алдталаа айдаг байхгvй юу. Чи тэр Улаанхvvг нь гурвын даваанд унагаачихсан болохоор мань хvн биеийн хvч, сэтгэлийн тэнхээгээ хослуулаад хэнд ч торолгvй тvрvvлчихсэн юм. Тэгээд л чамд баярласнаа илэрхийлж байгаа нь тэр л дээ” гэсэн гэдэг.
Цэргийн алба хааж дуусаад Д.Мєнх-Эрдэнэ хуучин ЗХУ-ын Рига хотын нисэхийн дунд сургуульд сурахын хажуугаар самбо, жvдо бєхєєр хичээллэж, спортын мастер цолыг нь хvртэв. Сургуулиа дvvргэж, нислэгийн удирдагч буюу штурман мэргэжил эзэмшсэн тэрбээр 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хєдєє аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадмын тавын даваанд улсын заан З.Дvвчинд євдєглєсєн бол тэр жилийнхээ намар улсын цолтой 20 гаруй бєх зодоглосон “Хvч” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Хишигдорж нарын дараа гуравдугаарт орж, цэргийн арслан цол хvртсэн юм.
Харин Ардын хувьсгалын 70 жилийн ой буюу 1991 оны улсын наадмын нэгээс тавын даваанд залуу бєх О.Одгэрэл, улсын начин Ц.Баярсайхан, улсын заан С.Хvрэлбаатар, улсын начин Д.Жавзанжамъян, улсын начин Ч.Бямбадорж нарыг орхисон ч зургаагийн даваанд улсын заан П.Сvхбатад унаснаар улсын цолтнуудын их гэр бvлд багтав. Тэр жил “том” П.Сvхбат их шєвєгт дархан аварга Б.Бат-Эрдэнийг давж, улсын заан О.Балжиннямтай vзvvр тvрvvнд шалгарч, vзvvрлэснийг бєх сонирхогчид маань санаж байгаа биз ээ. Дараа жил нь улсын арслан Б.Ганбаатар долоо давж, наймын даваанд улсын заан П.Сvхбатаас ноднингийнхоо даагыг нэхэж анх удаа vзvvр тvрvvнд тоолбол нас чацуу, тєєлбєл нуруу чацуу дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй vлдэж, “Yлэмж бадрах” чимэгтэй улсын заан цол хvртлээ.
1993 онд улсын арслан О.Балжиннямаар найм давж, vзvvр тvрvvнд мєнєєх Б.Бат-Эрдэнэдээ євдєглєсєн бол удаах жил нь долоогийн даваанд улсын начин Ц.Цэрэнпунцагт унаж, улсын заан цолын босго алхуулсан юм.
1995 онд шинээр улсын зааны болзол хангасан Г.Єсєхбаяраар найм давж, vзvvр тvрvvнд цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэд шороодож, гурав дахиа vзvvрлэсэн тvvнд МYБХ-ны цэцдийн зєвлєлєєс улсын арслан цол олгожээ. Дараагийн хоёр жил нь мєн л шинээр улсын зааны болзол хангасан Д.Сумъяабазар, А.Сvхбат нарыг наймын даваанд орхисон залуу арслан маань Б.Бат-Эрдэнэ аваргад хоёр тvрvvгээ алдсан билээ.
1998-2000 оны улсын наадмын долоогийн даваанд улсын залуу заан Д.Сумъяабазар, Г.Єсєхбаяр, цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ нарт унасан улсын арслан Д.Мєнх-Эрдэнэ Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадмын долоогийн даваанд vеийн найз, улсын заан Ч.Бямбадоржийнхоо унаган шавь, улсын начин Ч.Батзоригт євдєглєн, улсын заан цолын босго алхуулсан юм.
Харин 2002 оны наадмын долоогийн даваанд мєнхийн єрсєлдєгч Б.Бат-Эрдэнэдээ тахимаа єгсєн тэрбээр єнгєрсєн наадмын дєрвийн даваанд аймгийн начин Т.Энхтуяад унаснаар 1991 онд улсын начин болсноосоо хойш шєвгєрсєн амжилтаа зогсоосон юм.


Attachments:
File comment: Minii medekh, KHAMGIIN AATAI 2 BUKH
pic56.jpg
pic56.jpg [ 10.99 KiB | Viewed 8248 times ]


Last edited by ERBRMN on Aug.03.04 4:32 pm, edited 1 time in total.
Top
   
 Post subject:
PostPosted: Aug.03.04 4:19 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын арслан П.Дагвасvрэн хоёр мєнхєд хамгийн их “даруулжээ”

Улсын заан Д.Мягмар “Хоёр Мєнхєд мєн ч олон бєх “даруулсан” даа” гэж ам алдсан удаатай. Тэр олон бєхєєс хамгийн их “даруулсан” нь улсын арслан П.Дагвасvрэн. Тєв аймгийн Батсvмбэр сумын харъяат энэ бєх тєрийнхєє наадмын зvлэг ногоон дэвжээн дээр хоёр Мєнхтэй найман удаа барилдсанаас ганцад нь л давжээ.

1964 он. Ардын хувьсгалын 43 жилийн ойн наадмын тавын даваанд улсын заан Х.Баянмєнх, улсын начин П.Дагвасvрэн нарыг хэн ч амлалгvй тунаж, залуу заан давсан байна.
1967 он. Ардын хувьсгалын 46 жилийн ойн наадмын долоо-гийн даваанд улсын заан Г.Дэ-мvv-лийг євдєглvvлж, ул-сын зааны болзол хангасан П.Дагва-сvрэн их шєвєгт дархан аварга Ж.Мєнхбатад євдєг шороодов.
1971 он. Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадмын долоогийн даваанд дархан аварга Д.Дамдинг євдєг шороодуулсан улсын заан П.Дагвасvрэн их шєвєгт улсын залуу аварга Х.Баянмєнхєд унасан ч улсын арслан цол хvртжээ.
1973 он. Ардын хувьсгалын 52 жилийн ойн наадмын наймын даваанд дархан аварга Д.Дам-динг євдєглvvлсэн улсын залуу арслан П.Дагвасvрэн vзvvр тvрvvнд дархан аварга Х.Баян-мєнхтэй vлдэж, анх удаа vзvvр-лэв. Тvvнд “Бат суурьт” чимэг олголоо.
1974 он. Ардын хувьсгалын 53 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан Д.Мягмарыг давсан улсын арслан П.Дагвасvрэн шєвгийн дєрєвт дархан аварга Х.Баянмєнхтэй тунан, мєн л євдєглєжээ. Тэрээр “Чин зоригт” чимэг нэмсэн байна.
1975 он. Ардын хувьсгалын 54 жилийн ойн наадмын долоо-гийн даваанд улсын арслан Ж.Хайдавыг євдєг-лvvлсэн ул-сын арслан П.Дагва-сvрэн их шєвєгт дархан аварга Ж.Мєнх-батад унаснаар “Чин зоригт” чимэг хvртсэн юм.
1977 он. Ардын хувьсгалын 56 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын заан Д.Долгорсvрэнг євдєг шороо-дуулсан улсын арслан П.Дагва-сvрэн шєвгийн дєрєвт дархан аварга Ж.Мєнхбатыг давсан ч vзvvр тvрvvнд дархан аварга Х.Баянмєнхєд унасан ба тvvнд “Харилтгvй жавхлант” чимэг олгосон ажээ.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.03.04 4:23 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Анхны цолондоо «балчирдаагvй» ирээдvйн аварга, арслангууд

Арван есєн насандаа

Дархан аварга Хорлоогийн Баянмєнх: 1963 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Тєв аймгийн Мєнхжаргал, Дарханы цэргийн ангийн Чилхаа, Євєрхангайн Г.Цоодол арслан нараар тав давж улсын начин цол, Улсын арслан Пvрэвийн Дагвасvрэн мєн оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас 016-р ангийн Бахиа, 05-р ангийн Д.Уртнасан, Євєрхангайн С.Самданжигмэд арслан нараар тав давж улсын начин цол хvртэж байв.

Хорин насандаа

Дархан аварга Жигжидийн Мєнхбат 1961 оны баяр наадамд зодоглон гурвын даваанаас «Замчин» нийгэмлэгийн Дvгэрээ, Хєвсгєлийн Дашзэвэг, Тєв аймгийн Єлзийсайханы Эрдэнэ-Очир начин (арслан) нараар тав давж начин, мєн онд болсон Бvх ард тvмний анхдугаар их наадмын 28 бєхийн тойргийн барилдаанд 25 давсан амжилтаар улсын заан цол хvртсэн юм.

Хорин нэгэн насандаа

Даян аварга Сэрээтэрийн Цэрэн 1960 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Євєрхангайн Шатар, Баянхонгорын Балдангийн Лхагва, Євєрхангайн Г.Цоодол арслан, Тєв аймгийн Л.Сосорбарам заан нараар зургаа давж улам нэмэх улсын начин цол, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1972 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Булганы Б.Сvхбаатар, Чимэдийн Лундаа начин, Хєвсгєлийн Чойжилын Бээжин (аварга), Тєв аймгийн П.Дагвасvрэн арслан нараар зургаа давж єсєх идэр улсын начин, улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар 1972 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Ємнєговийн Бямбаа, Булганы Д.Лхагвасvрэн заан, Архангайн Ж.Чойжилсvрэн арслан нараар тав давж улсын начин, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1985 оны улсын их баяр наадмын гурвын даваанаас цэргийн арслан Бадрах, Увсын Є.Тулгаа начин (заан), О.Балжинням начин (аварга) нараар тав давж улсын начин, улсын арслан Єлзийсайханы Эрдэнэ-Очир 1957 оны улсын их баяр наадмаар зодоглон гурвын даваанаас барилгын цэргийн Єлзийбаяр, єєрийн эцэг Єлзийсайхан арслан, цэргийн ангийн Лувсангийн Дашням нараар тав давж улсын начин цолыг тус тус хvртсэн билээ.

Хорин хоёр насандаа

Улсын аварга Галсанхvvгийн Вандан 1912 оны Даншиг их наадамд зодоглон гурвын даваанаас Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууны Далайцагаан, Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандид хутагтын отог шавийн Балдан шонхор, Засагт хан аймгийн Жанжин гvний хошууны Лувсанцэрэн шонхор нараар тав давж даншигийн начин, дархан аварга Дарийн Дамдин 1952 оны улсын баяр наадмын гурвын даваанаас хязгаарын цэргийн Даш, Булганы Ч.Цэрэндорж, Архангайн Лхагва начин, Євєрхангайн С.Самданжигмэд арслан нараар зургаа давж улсын начин, улсын аварга Одвогийн Балжинням 1984 оны улсын их баяр наадамд зодоглон дєрвийн даваанд улсын начин Д.Сэрээтэр, тавын даваанд Хєвсгєлийн Д.Цэнд-Аюуш заан нараар тав давж улсын начин, улсын аварга Агваансамдангийн Сvхбат 1993 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Тєв аймгийн харъяат улсын начин Д.Сэрээтэр, Булганы цэргийн арслан П.Ганбаяр, Хєвсгєлийн улсын заан Д.Баяраа, Євєрхангайн Ш.Батхуяг начин нараар зургаа давж єсєх идэр начин, улсын арслан Уламбаярын Мижиддорж 1955 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас хилийн цэргийн Дансран, Дорнод аймгийн Х.Єлзийсайхан арслан, Архангайн Баасанжав начин нараар тав давж улсын начин цол, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам 1959 оны баяр наадмын гурвын даваанаас цэргийн ангийн Банзрагч, Дуламжавын Гvрсэд, Далайжамц, Тєв аймгийн А.Нагнайдорж начин нараар зургаа давж начин, мєн онд болсон Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадмын 37 бєхийн тойргийн барилдаанд 32 давсан амжилтаар улсын заан, улсын арслан Мядагийн Мєнгєн 1973 оны улсын их баяр наадамд зодоглон Увс аймгийн улсын начин Д.Баатаржаваар тав давж шєвгєрєн улсын начин цол, улсын арслан Бандийн Ганбаатар 1980 оны улсын их баяр наадамд Сvхбаатар аймгийн Ч.Євгєнхvv начнаар тав давж улсын начин цол, дархан аварга Бадамдоригийн Тvвдэндорж 1939 оны баяр наадмын тавын даваанаас Хєвсгєлийн Є.Чvлтэмсvрэн начин (арслан), Завханы Ч.Дорлиг заан, Сэлэнгэ аймгийн Данзан арслан, Архангайн Б.Тєрбат, Завханы М.Лхагва арслан нараар ес давж тvрvvлэн улсын арслан, улсын аварга Чойжилын Бээжин 1957 онд гурвын даваанаас Осоржав, циркийн Бадарч (начин), Д.Цогзол нараар тав давж улын начин, улсын арслан Жалбуугийн Чойжилсvрэн 1958 оны улсын их баяр наадамд гурвын даваанаас Архангайн Донойн Самбуу, Баянхонгорын Бордух (начин), Хєвсгєлийн Гvрбадам (заан), Євєрхангайн Г.Цоодол арслан, Хєвсгєлийн Є.Чvлтэмсvрэн арслан, Булганы Б.Тvвдэндорж дархан аварга нараар найм давж vзvvрлэн улсын заан, улсын арслан Жамбалын Хайдав 1965 оны улсын баяр наадамд зодоглон гурвын даваанаас цэргийн ангийн Аюуш, Увс аймгийн Солоон начин, Тєв аймгийн П.Дагвасvрэн начин (арслан) нараар тав давж улсын начин, улсын арслан Гэлэгжамцын Єсєхбаяр 1995 оны улсын их баяр наадамд зодоглон гурвын даваанаас Архангайн Ж.Чойжилсvрэн арслан, Ч.Гочоосvрэн заан, Тєв аймгийн Ж.Мєнхбат дархан аварга, Євєрхангай аймгийн Д.Сумъяабазар (заан), Увс аймгийн Б.Гантогтох заан нараар долоо давж улсын заан цол тус тус хvртэцгээж байжээ.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.05.04 11:13 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Nisekhiin khemeekh AYUSH arslan.

Nisekhiin Ayush gej arslan tsoltoi bukh baisan um aa. ter bukhiin tukhai asuuj baigaa bol nadad jaakhan medeelel bn, bas bus medeelel computert ch baigaa l baikh. Minii sanakhiin arslan tsoliig guyadaj avsan bukh duu. 1949 ond avarga Batsuuritai uzuurt uldej turuulsen um , tegekhed neg ailiin 2 khurgen khuivaldaj , Ulsiin naadamd uimuullee geed ter ued tsoliig ni uguugui um. daraa ni khucheeree arsalan tsoloo avsan l daa.
Nisekhiin tsergii angid alba khaadag tsereg baikhdaa garch irsen bukh bolood , bas tomchuudiig ankh garch irekheesee ailgadag bukh baisan bolood NISEKHIIN AYUSH gedeg bolson um gene lee.
1940 -1950-aad onii dund ue-iin khuchtai arslanguudiin neg dee.
Ene ter domog yaria baidag , unshij baisan um bn. Daraa negtgej baigaad tavina aa.
Bas l khelmegdej ayvsan bukhchuudiin neg l dee.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.05.04 8:22 pm 
Ayuush Arslangiin tuhai meddeg zuilee bichij ugvul ta buhend ih bayarlah baina. Ali nutgiin buh yum boloo? Bayanhongoriinh gej duulsan yum baina.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.06.04 9:21 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Намайг харах гэж ирсэн наян мянган хvн дотор чамайг харах гэж ирсэн ганц чавганц ч алга
“Аат” аварга Ж.Мєнхбат ид vед нь нэгэн наадмаар тус наадмыг зохион байгуулж байгаа комиссын дарга нь дуудаж “За хє чи яагаад наадам эхэлсэн хойно ирж наадамчин олон хийгээд тєр засгийн тэргvvнvvдийг чилээлгээд байна” гэхэд хариуд нь их аварга “Чи битгий донгос. Хэзээ яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн наян мянган хvн дотор чамайг харах гэж ирсэн чавганц ч алга байна” хэмээн “томорсон” гэдэг. Yнэхээр тэр vед Мєєеє аваргын “ам”, “аа” хоёрыг хэн ч бардаггvй байсан гэдэг.


Унах тоо нь гvйцсэн байжээ
“Данхраад” хэмээх Ш.Шаравжамц начин 1961 оны улсын наадмын ємнє “Тэмээ єргєдєг” Б.Жамъяндорж начинтай гурван удаа таарч барилдаад гурвуулд нь хаясан байв. Бvр Жамъяндоржийн тєрж єссєн Булган аймагт болсон барилдаанд vзvvр тvрvvнд хоёулаа vлдэхэд “Би нутагтаа тvрvvлье” гэсэн “Тэмээ єргєдєг”-ийн гуйлтыг ч хэрэгсэлгvй хаясан байжээ. Гэтэл улсын наадмын зургаагийн даваанд Жамъяндорж, Шаравжамц хоёр таараад Жамъяндорж хаяснаар vл барам тэгш ойн жил байсан тул долоо даваад “Улсын арслан” цол авсан гэдэг билээ. Шаравжамц начин тэгээд “Тэмээ єргєдєг”-ийн надад унах тоо нь гvйцчихсэн байсан байх” гэж дурсдаг ажгуу.

Дарга зуурдынх цол vvрдийнх
Ховд аймгийн улсын наадамд тvрvvлсэн цорын ганц бєх бол Шаравын Ванчинхvv арслан юм. 1940 оны улсын наадамд Ванчинхvv хулгайгаар очиж барилджээ. Учир нь тэр vед улсын заан цолтой байсан Ванчинхvv Ховд аймгийн даргын алба хашдаг байсан ба наадамд зодоглохын тулд засгийн газраас зєвшєєрєл авалгvй тийн барилджээ. Тэгсэн зургаагийн даваанд урьд жилийн нь наадамд тvрvvлж улсын арслан цол хvртээд байсан Б.Тvвдэндорж тvvнийг амлажээ. Нэг ёсондоо маршал Чойбалсан, Ванчинхvvг дуудаж,
-Чи зєвшєєрєлгvй ирж барилдсан хvн. Энэ даваанд Тvвдэндоржид бууж єг гэжээ. Харин 31 настай Ванчинхvv маршалын шаардлагыг зєрчин аймгийн даргын албаа єгєн байж барилдаад Тvвдэндоржийг хаясан тєдийгvй шєвгийн дєрєвт Євєрхангайн Банди арслан, vзvvр тvрvvнд Дорнодын Дамчаа арслан нарыг євдєг шороодуулснаар наадамд тvрvvлж арслан цолд хvрсэн аж. Дараа нь Ванчинхvv арслан:
-Аймгийн даргын алба зуурдынх юм. Улсын арслан цол бол мєнхийнх юм гэж хэлсэн гэдэг.

_________________
http://erbrmn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.07.04 11:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Jun.09.04 1:28 pm
Posts: 4732
[align=center]Хадбаатар аваргын єдрийн тэмдэглэлээс!!![/align]

[align=justify]Манаи анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бєхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг єєдгуй санаатай хуухэн тааралдаж хэрэгт ороогуйсэн бол би энд ингэж суухгуй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд тууний єгсєн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагуй дээ.

1986 оны долдугаар сарын 23-ны єдєр шуу дээ. Єєрєє унасан хуухэд уйлдаггуй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бур зурх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг єдєр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хєєрєєд хот, хєдеєгуй 13 хоног архи ууж согтуурч хєєрч явлаа. Энэ нь нэг угээр хэлбэл хєєрєєд буух газраа ололгуй засан хумуужуулэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн емнє ард тумнийхээ єгсєн БНМАУ-ын аварга гэсэн хундтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, ухмээр санагдаж байлаа. Гэвч тєруулсэн эжий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгуй єдий хуртэл хий гэснийг нь унэн сэтгэлээсээ хийж еєрийн нуглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа єєрийнхєє єнгєрсен амьдралыг эргэцуулэн бодсоор єдий хурлээ. Єєрийн бодож, ухаарч буй зуйлээ илэн далангуй, эрээ цээргуй бичиж сууна. Хэрэв би хун шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд ємнє шоронд ороход хєєрхий залуу юм, хуухэд юм гэж хайрлаж єрєвдєєд шоронгоос гаргачихаар нь єєрєє єєртєє дугнэлт хийж ухаарах юмгуй, биеэ тоож архи уух болсон. Уун дээр миний найз нєхєд гэж хэн бэ гэдгийг...! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь уурдийн найз нєхєд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хєгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, ур хуухэд тєрууллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би єєрєє улсын начин цол хуртэж бєх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нєхєд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хуухэн мундсан биш очиж очиж Увсаас хуухэн авахдаа яадаг юм бэ?М гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, ур хуухдээсээ зугатаж архины мер хєєсєн. Ингээд л олон тумнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогуй, армийн ногоон погон зуучихээд архины нєгєє олон найзынхаа унэнч цэрэг нь болж єєрєє єєрийгєє хуураад явж байсан байх юм. Энэ уед анхны хуу Ууганбаяраа єнчруулж, дараа нь Мямжав, Даваажав, охиноо нийт таван хуухдээ єнчруулж хаясан хун яаж ч єєдтэй явахав дээ!!! Энэ бїхнийг эргэцуулэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! Угуй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг єєдтэй єнгєтэй бєх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хучтэй бєх болох хун гэдгийг мэдээд зарим нэг хїнээр архи єгуулээд -Ээ дээ, цаадхаа єнєєдєр битгий барилдуул, энэ архийг аваачаад єгчих гээд над руу нэг эм сувтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал узсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! Єєрт заяасан энэ сайхан бяр хучээ зєв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол єдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Єнєєдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгуй єдий хурлээ. Болдог л юм байна. Намайг ургэлж хун дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггуй хунтэй гадуур зєндєе л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зєндєє л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хуртэл май уучих гээд єгєхєд нь би уудаггуй билээ. Энэ маань зєвхєн тур зуурынх уу, аль зсвэл архинаас бур гарчихаад байгаа хэрэг уу? Би уухгуй гарсан шуу, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нєгєє хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр уед нь уухгїй хэмээн яваад єгєхєд ёстой гайхна буй за! Энэ бол мєрєедєл биш, би яг ингэж чадна. Би уухгуй, уух нь битгий хэл амсах ч угуй!. . .

...Алдсан алдаагаа бодохгуй байя гэхээр болдоггуй юм байна. Бодоод байхад эруул саруул ухаантай, архи дарстай нєхєрлєж еєрийгєє хордуулаагуй явахдаа зорилготой байдаг. Єнєєдєр, маргааш, нєгєєдєр ийм юм, тийм юм хийнэ гэсэн єєрийн тєлевлєсєн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагуй худлаа хэлэх, авсан бай шагнал, ємсєж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангуй ээ. Хэрэв заяа дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хун алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Уунийгээ єнєєдєр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хун чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мєн ч их зуйл бутээх байсан юм даа, хєєрхий! Энэ бичиж буй зуйлээ єєрийнхєє амьдрал дээр нотлож єгєх нь миний гол зорилт ,уурэг юм даа! 1989 оны гуравдугаар сар...¢
[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.08.04 12:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Jun.09.04 1:28 pm
Posts: 4732
[align=center]Монгол улсын Аварга Дагвацэрэнгийн Хадбаатар[/align]

[align=justify]Тєв аймгийн Угтаал сумын харъяат. 1951 онд тєрсєн.
1972 оны улсын наадамд Ж.Чойжилсурэн арслангаар тав давж начин, 1975 онд Долгорсурэн начнаар долоо давж заан, 1976 онд П.Дагвасурэн арслангаар ес даван туруулж арслан, 1986онд Д.Цэрэнтогтохаваргаар єсдаван турлж аварга цол хуртсэн. 1979, 1983, 1985 онд узуурлэж, 1984 онд долоо, 1977 онд зургаа, 1973, 1978 онд тав давжээ. Улсын наадамд хэд ч туруулж болох байсан энэ алдарт бєх ид барилдах олон жилээ орон шоронд єнгєрєєсєн юм. Хуухэд мэт зантай, хунмуусиин хайр хундэтгэл болсон их аварга маань 1993 оны наадмын дараахан зуурдаар нас нєгчсєн юм...¢[/align]


Attachments:
Хадаа.gif
Хадаа.gif [ 8.22 KiB | Viewed 8236 times ]
Top
   
 Post subject:
PostPosted: Sep.17.04 6:44 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
Улсын аварга А.Сvхбатын Монгол бєхийн дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж аварга цолонд хvрсэн 11 жилийн их амжилтын товчоон

Монгол бєхийн зvлэг ногоон дэвжээнээ шинэ мянганы эхээр буюу XXI-р зууны эхэн vеэр идэр залуу хоёр аварга тєрєн гарсан нь Тєв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол улсын залуу аварга Агваансамдангийн Сvхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул улсын залуу аварга Гэлэгжамцын Єсєхбаяр нар билээ.

Шинэ мянганы хоёр залуу аваргад ард тvмэн маань ихээхэн итгэл найдвар хvлээлгэж, цаашид олон жил баруун зvvний магнайд зогсож, алдар цолоо дуудуулан ард тvмнээ цэнгvvлнэ гэж vздэг. Энэ удаад бид А.Сvхбат аваргын Монгол бєхийн зvлэг ногоон дэвжээнд зодоглож эхэлсэн 1992 оноос єнєєг хvртэлх наадмуудад одоогийн Монгол бєхийн єнгє тєрх, сvр чимэг нь болон гялалзаж яваа арал бяр дvvрэн арван нэгэн их хvчтэн болох аварга арслан заануудтай хэдэн удаа таарч хэрхэн барилдсан тухай сонирхуулж байна. Єєрєєр хэлбэл А.Сvхбат аваргын мєнхийн єрсєлдєгчид нь байсан, байх, нэгэн vеийн болон тvрvv vеийнх нь хvчтай єрсєлдєгчид болох дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Г.Єсєхбаяр, арслан Мєнх-Эрдэнэ, гарьд Сумъяабазар, заан Цэрэнпунцаг, Гантогтох, Бумбаяр, Ганбат, Доржсамбуу, Одгэрэл, Батзориг нартай єнгєрсєн наадмуудад хэрхэн барилдаж байсаныг нь сонирхуулж байна. Дараагийн удаад Г.Єсєхбаярын мєн ийн унаа давааны дvйзийг толилуулах болно.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ - аварга А.Сvхбат
А.Сvхбат аварга 1992 онд анх улсын баяр наадамд тvрvvлж аймгийн арслан цол хvртсэн билээ. Энэ цагаас хойш А.Сvхбат аварга улсын их наадмаар цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй ердєє ганцхан удаа тааран барилдаж давсан юм. Энэ барилдаан нь 2001 он буюу тvvхт 80 жилийн ойгоор Их аваргатай vзvvр тvрvv булаалдан тvрvvлж Монгол улсын аварга цол хvртсэн барилдаан юм.

Аварга А.Сvхбат - залуу аварга Г.Єсєхбаяр
Аварга А.Сvхбат аварга Г.Єсєхбаяртай Улсын их баяр наадмаар нийтдээ дєрвєн удаа тааран барилдсанаас гуравт нь давж нэгд нь євдєг шорооджээ. Анх 1992 онд буюу улсын заан болох жилээ А.Сvхбат аварга Г.Єсєхбаярыг зургаагийн даваанд хаяж байсан бєгєєд vvний дараа 2000 онд наймын даваанд, 2001 онд мєн наймын даваанд тvvнийг орхисон юм. Харин 2003 он буюу єнгєрсєн жилийн наадмаар хоёр бєх их шєвєгт аварга, арслан цолтойгоор тунаж барилдан Г.Єсєхбаяр нь давжээ.

Аварга А.Сvхбат - арслан Мєнх-Эрдэнэ
Улсын баяр наадамд таван удаа vзvvрлэсэн хvчит арслан Мєнх-Эрдэнэтэй А.Сvхбат аварга энэ єнгєрсєн арван нэгэн жилийн хугацаанд аймгийн арслан цолтойгоосоо эхлэн Улсын их баяр наадмаар гурван удаа таарч барилдсанаас гурвууланд нь арсланд унажээ. 1992 оны Улсын их баяр наадмын дєрвийн даваанд Мєнх-Эрдэнэ арсланг начин цолтой байхад нь анх унасан байдаг. Хойтон жил нь буюу 1993 онд заан Баяраагаар тав давж начин цол хvртээд зургаад улсын начин Ширмэнгийн Батхуягийг орхиж, долоогийн даваанд улсын улсын начин Мєнх-Эрдэнэд амлагдан барилдаад унажээ. Барьцгvй хавсрах мэхэнд унасан залуу начингийн тэрхvv барилдаан єдгєє ч эргэлзээтэй барилдааны нэгэнд зvй ёсоор тооцогддог. Yvний дараахан 1997 онд А.Сvхбат начин Балжаа аваргаар долоо давж заан цол хvртээд наймын даваанд мєн л Мєнх-Эрдэнэ арсланд унасан удаатай. Энэ хоёр бєхийн барилдааныг єнгєц харахад аварга маань Мєнх-Эрдэнэ арсланд начин, заан, арслан цолоо нэг нэг удаа хаалгасан юм шиг санагддаг.

Аварга А.Сvхбат - Залуу гарьд Сумъяабазар
А.Сvхбат аварга Залуу гарьд Сумъяабазартай Улсын баяр наадмын зvлэг ногоон дэвжээнээ нийтдээ хоёронтоо таарч барилдан нэг давж, нэг унажээ. Энэ нь 1999 онд Сумъяад зургаагийн даваанд унаад хойтон жил нь буюу 2000 онд долоогийн даваанд даагаа нэхэж залуу зааныг гар ачих мэхээр давсан явдал юм.

Аварга А.Сvхбат - Хvчит заан Цэрэнпунцаг
А.Сvхбат аварга Хvчит заан Цэрэнпунцагтай Улсын баяр наадмаар мєн л хоёр удаа таарч харин хоёуланд нь унасан аж. 1994 онд начин цолтой байхдаа тавын даваанд Цэрэнпунцагт нэг удаа унажээ. Дараа нь заан цолтой цолтой байхдаа 1998 онд долоогийн даваанд дахин унажээ.

Аварга А.Сvхбат – Залуу заан Гантогтох
Хадам ах Гантогтохтойгоо А.Сvхбат аварга гурван удаа таарч барилдсан бєгєєд хоёр давж нэг унасан аж. 1997 онд заан болох жилээ тавын даваанд, 2000 онд арслан болох жилээ есийн даваанд хадам ахыгаа євдєг шороодуулсан аварга маань 2002 оны наадмаар наймын даваанд Гантогтох заан унажээ. Заан Гантогтохтой А.Сvхбат аварга 1998 онд начин болсоных нь дараа зургаагийн даваанд амлаж барилдан давсанаас хойш єєр таарч барилдаагvй аж.

Аварга А.Сvхбат – Залуу заанууд
Аралтай заан Бумбаярыг аварга маань 2002 онд долоогийн даваанд нэгэнтээ хаясанаас єєр таарч барилдаагvй юм байна. Доржсамбуу заантай наадмаар нэг ч таараагvй байгаа бєгєєд харин Одгэрэл зааныг 2001 онд заан болсон жил нь наймын даваанд амлаж даваагаа ахиулсан байна. Хvчтэй залуу заан Батзоригийг А.Сvхбат аварга гурван удаа таарч барилдахдаа бvгдэд нь хаясан аж. Тэгэхдээ бvр гурван жил дараалж буюу 1998, 1999, 2000 онд дандаа тавын даваанд євдєг шороодуулжээ.
Шинэ мянганы залуу аваргын єєрийн хvчтэй єрсєлдєгч нартайгаа хийсэн арван нэгэн жилийн барилдааны тvvх ийм байна. Дараагийн дугаарт Г.Єсєхбаяр аваргын тухай толилуулна.


Attachments:
File comment: DALAI AVARGA A.SUKHBAT
Sukhbat2.jpg
Sukhbat2.jpg [ 29.8 KiB | Viewed 8206 times ]

_________________
http://erbrmn.blogspot.com
Top
   
 Post subject:
PostPosted: Sep.17.04 7:12 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.04 11:50 am
Posts: 430
Location: Los Angeles
МУ-ын хєдєлмєрийн баатар, дархан аварга Х.Баянмєнх: Хэдэн ач нараа бєх болгох гээд бургасан ташуураар тууна даа

-Сайхан намаржиж байна уу, та! Их аварга таныг хєдєлмєрийн алдраа тэмдэглэх гэж байна гэж дуулсан юм. Энэ тухай яриач?
-Сайхан намаржиж байна. Шавь нар, найз нєхєд хvvхдvvд маань намайг энэ жил хєдєлмєрийн алдраа тэмдэглэх нь зvйтэй гэж vзсэн. Тэгээд ч “Шонхор” дээд сургууль байгуулагдаад 15 жил, би єєрєє 60 нас хvрч байгаа болохоор “Зууны манлай” гэсэн нэртэй баярыг Бєхийн єргєєнд хийх гэж байна

Хамгийн гол нь энэ баярыг хийснээр нийгмийн сэтгэхvйд биеийн тамир спортоор хичээллэж амжилт гаргахын ач тусыг хvмvvст ойлгуулахыг эрмэлзэх юм. Єєрєєр хэлбэл Баянмєнх гэдэг хvнээс хийж байгаа нийгмийн хєрєнгє оруулалт юм. Тэгснээс надад бол наадам хийж нэр тєрєє ахиулах бодлого алга.
-Бидний уулзалт тєрийн ордонд болж байгаа болохоор томчууд таны энэ ажлыг их дэмжиж байгаа мэт сэтгэгдэл тєрлєє?
-Дэмжих байлгvй гэж л бодож байна. Одоохондоо ЭМЯ-ны сайд болон ГХ-ийн дэд сайд С.Батболд нартай уулзахад бvх талаар дэмжинэ гэсэн. УИХ-ын дарга ерєнхий сайд нарт ч ийм ажил хийх гэж байна гэдгээ хэлж яваа юм. Яахав энэ арга хэмжээнд зарцуулагдах бvх зардлаа хувиасаа гаргаж байгаа. Ямар ч байсан 50 орчим сая тєгрєгийн тєсєв хэрэгтэй юм байна.
-Их аварга таны хєдєлмєр алдрын vеэр манай сонин “ЭДНЄ” буландаа урьж байгаадаа баяртай байна. Энэ булангийн уламжлалаар таны “нэг єдєр”-ийг сонирхох гэсэн юм?
-Миний хувьд єглєє 5 цагт босдог. Vvний дараа гимнастик хийгээд, гадаа явган явдаг. Ажлын цагаас шалтгаалж хол ойр алхах эсэхээ шийддэг. Хэрэв ажил багатай байвал 2 км орчим явган алхчихна. Энэ бvхнийхээ дараа єнгєрсєн орой нь цаасан дээр тэмдэглэсэн ажлын графикийн дагуу єглєєнєєс аваад ширхэгчлэн биелvvлнэ. Ажлын хооронд єдєр 1-2 цагт унтаж амрахыг хичээнэ. За тэгээд орой 23 цагийн vед л нэг бvх ажил дуусдаг.
-Таны тєлєвлєсєн ажил бvтэхгvй байна гэж бараг байхгvй байх даа?
-Мэдээж бvх ажил 100 хувь бvтнэ гэж байхгvй. Єнєєдєр тєлєвлєсєн ажил болохоо байвал маргаашийнхад тусгагдана.
-Их аварга маань ингэхэд зурхайд хэр итгэдэг хvн бэ?
-Харалгvй яахав. Ажил амьдралаа бусад юмс vзэгдэлтэй зохицуулахыг хичээх ёстой. Тэгээд ч багадаа зvрхайн талаар мэдлэгтэй хvний хажууд єссєн болохоор тvvнийг байнга анзаардаг.
-Таныг Сvхбаатар гэж нэртэй байсныг бvгд мэднэ. Энэ сонирхолтой тvvхээс цухас яривал ямар вэ?
-Би хоёр сарын эхээр тєрсєн юм билээ. Эмнэлгээс гарахад ээж аав маань надад Мєнх гэж нэр єгєєд сvvлдээ Баян-ыг нь манай буурал аав нэмсэн гэсэн. Одоо 60 нас хvрээд тэтгэвэртээ гарах гэтэл сая баталгаа хэрэгтэй болоод бичиг баримт бvрдvvлэх хэрэгтэй боллоо. Тэгээд архиваар маш нарийн шvvлгэсэн чинь би гэдэг хvн 1944 оны 2-р сарын 4-нд битvvний єдєр тєрсєн байна. Улсын бvртгэл гэдэг vнэхээр сайхан юм. Архивын газраас надад сая бичиг хийж єгсєн. Ємнє нь тєрсєн єдрєє нарийн мэдэхгvй болохоор нэг их тэмдэглэж сvйд болдоггvй байлаа.
-Эргэцvvлээд бодоод vзэхэд “Баянмєнх” гэдэг энэ нэр тун их билэгшээл агуулж єгчээ гэдгийг хожим нь мэдэрч байсан тохиолдол их байдаг уу?
-Байлгvй яахав. Тэр ч байтугай надаас ємнє Баянмєнх нэртэй хоёр ч аварга цолтой бєх байсан юм билээ. Миний дараагийн vед ч ийм нэртэй залуус гарч ирж байна. Ямар ч атугай бєхийн амьдралд айхтар нєлєє бvхий нэр юм байна гэдгийг анзаардаг.
-Vvнтэй адил таниар нэр хайрлуулах гэж ирдэг олон хvн байдаг байх даа?
-Олон хvн хvvхдvvддээ нэр хайрлаач гэж хvсдэг. Толгойд нь хvрээд єгєєч, vнсээд єгєєч гэх хvсэлтvvд бєхийн аугаа их буян хишиг болохоор татгалзахын аргагvй юм. Нєгєє талаар хvvхэд гэдэг чинь бурхан болохоор эцэг эхийн хvсэлт нь надад эрхэм санагддаг. Зарим vед ээж ааваас нь “Єєрсдєє ямар нэр єгмєєр байна” гэж асууж байгаад утгыг нь ярилцаж байгаад нэр хайрлах тохиолдол ч бий.
-Энэ их аваргын зодог шуудаг, монгол гутал юу юунаас ч илvv эрхэм эд. Ингэхэд та хэр олон зодог шуудаг “элээж” амжив?
-За тэр ч их тодорхой байдаг юм. Залуу байхдаа жилд нэг л зодог шуудаг ємсдєг байсан. Харин 1980-аад оноос хойш зодог шуудаг элээхээ больсон. Ид барилдаж байх vед харин ч нэг тэсэхгvй эд шvv дээ. Анх бєхийн аманд гараад 50 жил болсон гэхээр зодог шуудагны тоог нарийвчлах арга байхгvй. Хvv хvргэнийд маань миний зарим зодог шуудаг бий. Тэрийг хадгалж шvтнэ vv гэхээс тэдэнд таарахгvй ш дээ.
-Хамгийн анх тvрvvлээд авч байсан байгаа санадаг уу?
-Яг нарийн санахгvй байна. Бодвол боорцог л байсан биз. Єєрєє давж чадахгvй байлаа гэхэд бусдын чулуудсан боорцог ёотонгоос тvvнэ шvv дээ. Юу юунаас ч илvv vнэтэй зvйл чинь тэр vед боорцог байлаа.
-Их аваргын цагаан сарын баяр дэндvv их хєл дарсан, бэсрэг наадам мэт болдог гэсэн. Та зусландаа шинэлдэг хэвээрээ юv?
-Сvvлийн vед голдуу хотоос зайдуу зусландаа байгаад байгаа. Хотод дуу шуугиан, утаа манан ихтэй болохоор vнэхээр бvгчим байх юм. Ер нь хоёр хоногоос илvv хотод байж чадахгvй байна. Цагаан сар гэснээс манайд vнэхээр их хvн ирдэг. Харин заримд нь унаа олдохгvй хол болохоор хэцvv л байх шиг байгаа юм. Гэхдээ ирэх хvмvvс нь ирж амждаг.

-Энэ удаагийн арга хэмжээнд хvv хvргэн хоёр хэр ажил “нугалж” байна?
-128 бєхийн барилдаан, эрдэм шинжилгээний хурал гээд олон арга хэмжээнvvд болно. Тэгшээ намайг суулгаж байгаад онигоо ярина. Хvv хvргэн хоёр одоогоор бэлтгэл ажилд зvтгэж байгаа. Дууссан хойно нь тэд надаар дvнгээ тавиулна(инээв. Сvхбат, Гантогтохыг хэлэв бололтой)
-Аварга маань сургуулийнхаа оюутнуудыг хэр зэрэг “таньдаг” захирал вэ?
-Оюутнуудынхаа ихэнхийг танинаа. Хичээл заадаггvй заримыг нь танихгvй. Мєн их сахилгагvй юмуу, сайн оюутныг бусдаас илvv зvс мэддэг.
-Та ер нь хувийн эдлэнтэй больё гэж боддог уу?
-Ийм зvйл огт сонирхохгvй. Хот дотор утаатай газар эдлэн барих шаардлага байхгvй.
-66-66 гэдэг машины чинь номер хvмvvсийн анхаарлыг татдаг. Муу ёрын тоо гэдэг шvv дээ?
-Харин ч эсрэгээрээ 6-гийн тоо чинь харин ч сайн байдаг. Монгол хvний шvтээн тоо болохоор билэгшээлтэй гэж vvнийг сонгосон. Энэ унаагаа тав зургаан жил унаж байна. Унаа солих байсан мєнгєєрєє одоо наадам хийх гэж байна. Унаа яахав. Болохгvй бол морио унаад явна шvv дээ(хошигнов).
-Та хийц сайтай пиджакнууд ємссєн байдаг. Сонголтоо хаанаас хийдэг вэ?
-Гадаад явахаараа том хvний дэлгvvрээс сонголтооо хийдэг.
-Таны цаг заваа зарцуулдаг зvйлийг сонирхож болох уу?
-Би єєрєє олон хэлгvй ч гэсэн ном цуглуулах дуртай. Тэр тусмаа бурханы ном гэхээр ухаанаа тавьчихдаг.
-Хvvхдvvдийг тань чамгvй боловсрол, хvмvvжилтэй гэж сонссон. Та ер нь хэр хатуу аав байв? Эцэг эхийн хурал очдог байсан уу?
-Би эцэг эхийн хуралд очилгvй яахав. Хvvхдvvд 1, 23-р сургууль тєгссєн. Эхнэр бид хоёр хоёулаа багш учраас онц сурахыг л чухалчилдаг. Овоо сурлагатай хvvхдvvд байсан. Одоо ямар болсон юм гэхээс.
-Ингэхэд та яагаад гар утас барьдаггvй юм бэ?
-Ёстой дэмий юм билээ. Хаана ч байсан бариад авчихна. Харин баяр єнгєртєл хvvхдvvдийнхээ нэгний утсыг тvр баръя гэж бодож байгаа.


-Адуу мал тарган тавтай юу? Аваргын сvрэг улам арвин болсон байх?
-Аваргын сvрэг хэвээрээ. Энэ зунаас харин жинхэнэ ёсоор морь уяж эхэлсэн. Юутай ч хоёр алт, мєнгє, хvрэл нийлсэн 5 медаль хvртэж богинын уралдаанд сайн уралдсан. Харин улсын наадамд сайчуултай уралдаж шандас сорих арай болоогvй юм байна гэдгийг мэдэрлээ. Тэд vнэхээр надаас илvv мэргэшсэн уяачид юм байна. Залуу уяач миний морь намар найман сар хvрч байж арай сайжирсан. Уг нь 7 сард сайжрах ёстой байтал нэг сараар миний эрдэм дутуу яваа юм байна гэдгээ мэдсэн(инээв).
-Таны зуслангийн эдлэн газрын тухай хов байн байн газрын албаныханд хvрээд байдаг бололтой юм билээ. Баянмєнх аварга газрыг уул овоогоор нь эзэмшиж хашаа хатгасан гээд л?
-Одоо бараг гоочлохоо больсон. Бvх зvйл газрын хуулийн дагуу шийдэгдсэн. Тvрээсээ тєлєєд зориулалтын дагуу ашиглаж байна. Дээрх яриа бол сониуч хvмvvсийн дуран хараанд єртсєн тохиолдол юм уу даа. Газар хамгаалж, байгаль сэргээж байгаа болохоос Баянмєнх шуналтайдаа тэр газрыг эзэмшээгvй.
-Тамирчин хvний хєдєлмєр гэдэг нєр их болохоор их аварга маань гэрийн ажлаас залуудаа “тэс хєндий” байв уу?
-Vнэхээр нэг зав болдоггvй юм. Тэгээд ч манай гэр бvлийн хvн надаар юм хийлгэх тун дургvй. Хийлээ гэхэд барагтай юм санаанд нь нийцэхгvй. Хэрэв голохгvй бол би чинь хоолны мах сайхан хавтгай хэрччихнэ. Бас бvхэл махыг чанахад зориулж огтолж бэлтгэхэд сайн. Хонь гаргалаа гэхэд гэдэс дотрыг нь сайхан цэвэрлэчихнэ. Ус, мєс авах, тvлээ бэлтгэх гээд томхон шиг нэр хvндтэй ажлыг харин ч нэг сайн гvйцэлдvvлнэ. Харин огт нэр хvндгvй аяга угаах, хог цэвэрлэх ажлыг надаар хийлгэх ч vгvй, чадах ч vгvй, тэд намайг голчихдог. Мэдээж зарим vед хий гэвэл хийнэ шvv дээ.
-Тэгвэл тор бариад дэлгvvр хоршоо явж амждаг уу?
-Бараг явахгvй дээ. Яах ч аргагvй болсон vед дуртай дургvй явах vе таарна. Ялангуяа дэлгvvрт ороход гурав дєрвєн хvний очер байхад л яваад єгчихдєг. Аль залуугаасаа хvлээж сураагvй хvн чинь их хэцvv. “Аварга тvрvvлээд аваарай” гээд муу занд намайг сургачихаж.
-Таны ач зээ нараас бєхийн удам залгах хєвгvvд байгаа нь ойлгомжтой. Тэднийгээ євєє нь хэр зэрэг “шинжиж” байна даа?
-Манайх найм есєн ач гучтай. Тэдний ихэнх нь эрэгтэй болохоор бvгдийг нь барилдуулна гэж бодож байгаа. Нэн удахгvй Гачуурт дахь зусландаа бургасан ташуур бариад тэр хэдийг туугаад явна гэж бодож байгаа. Чухам ямар vр дvн гарахыг бурхан л мэдэх байх. Би ер нь ач нараа эрхлvvлэх их дуртай. Хаа хаанаа ажил ихтэй учраас нэг их уулзалдаад байдаггvй юм. Хааяа нэг уулзахаар намайг бvр дараад алчих гээд байна. Намайг унана гээд булаацалдаад бєєн юм болно. Одоо миний ээлж гээд хоёр гурваараа нуруун дээр суучихдаг юм. Тэр vед дэндvv жаргалтай санагддаг юм.
-Нэгэн цагт таны одон медалиуд чамгvй хэдэн кг болж хvмvvсийн нvдийг бvлтийлгэж байсан. Одоо ч улам нэмэгдсэн байх?
-Олон жилийн ємнє тийм байсан. Тємєр юм чинь хvнд байхаас аргагvй биз. Ямар сайндаа л Сvхбаатарын талбайгаар жагсч явж байхад их хэцvv байсан. Нєгєє олон тємєр медалиа нvцгэн биен дээр зvvхээр даавуунууд нь тасарчих гээд их сандарна. Нэг удаа бvр гинжээр хvзvvгээ уяж байгаад зvvж явсан. Жагсаал дунд яваад ирэхэд хvзvvний хэсэг улаан гєвдрvv болчихоод их хэцvv байсан. Нэгэнт маршийн хєгжим дуугарсан бол медалиа ч засах эрхгvй, медаль газар унахад авах боломжгvй. Лав л миний хувьд жанжны талбай дээр нэлээд олон медалиа гээгдvvлсэн дээ. Ямар ч хvмvvс олж авсан юм бvv мэд. Медалиа авах гээд доош бєхийвєл жагсаал алдагдаж арга хэмжээ авахуулах болно.
-Медалиудынхаа хамгийн хамгийнаас нэрлээч гэвэл?
-1971 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мєнгєн медаль хамгийн хvнд байсан. Дэлхийн бєхийн холбооны зардлаар хийсэн цэвэр мєнгє болохоор тэр байх. Хамгийн хєнгєн нь манай Улсын аваргын хvрэл медаль биз.
-Таныг анх айлын хvргэн болж байхад хавь ойрын хvмvvс хадмынд чинь цуглаад “vзмэр vзэж байгаа мэт” байдаг байсан гэсэн?
-Хvргэн болоод Тэс суманд очсон юм. Айлын гэрийн тэн хагас нь гадны хvмvvс байдаг байсан. Хурал цуглаан болж байгаа мэт. Бид нар болохоор жаахан зайд суугаад хоолоо идэж ууж, амарч хэвтэнэ. Яг л vзмэр vзэж байгаа хvмvvс шиг. Нэг мах огтлоод ам руугаа хийсэн ч хараад. Гэрээс гараад “Тэгж мах огтолж байна, тийм боорцог идэж байна” гээд чанга чанга ярьдаг байсан. Энэ бол жирийн л vзэгдэл байсан.
-Гадныхан, тэр тусмаа дэлхийн том бєхчvvд таны нэрийг сонсохоор сvрддэг байсан гэдэг. Туркийн алдарт бєх саятан Айк гээд найз чинь таныг гайхмаар угтсан тухай яриаг сонссон юм?
-Дэлхийн том бєхчvvд намайг очихоор их сvйд болдог юм. Манай найз олимп, дэлхийн аварга Туркийн алдарт бєх Айк миний энэ баярт хvрэлцэн ирэх гэж байна. Тэр бvр олон оронд очоод байдаггvй нефтний магнат тэр ноёнтон надад хvндэтгэл vзvvлж байгаад баяртай байгаа. Тэр том хvнд зохих хvндэтгэлийг нь Монголд vзvvлэхийг хичээнэ дээ.
-Бєх хvнд маргааш наадам болно гэхэд сэтгэл гэгэлзээд сайхан байдаг байх. Наадмын ємнєх оройг эргэн дурсаач гэвэл?
-Наадмын ємнєх орой сэтгэл санаа гайгvй байдаг. Харин наадам болохоос дєрєв тав хоногийн ємнє сэтгэл vймэрдэг. Харин яг хаяанд тулаад нэгийн даваанд барилдахад улам тайвширчихдаг. Энэ жилийн наадамд намайг очоогvй гэж хvмvvс янз бvрээр хvлээж авсан юм шиг байна. Миний хувьд бєхийн ирээдvйн хувь заяанд санаа зовсноос болж дээрх шийдвэрийг гаргасан. Тvvнээс єнєє маргаашийн наадам юу болж байгаа нь надад хамаагvй. Яахав ард тvмэн намайг наадмын дэвжээн дээр vгvйлсэн байна лээ. Гэхдээ Монгол бєх надад буруу юм хийгээгvй сvvлчийн vгээ хэлээ ч vгvй. Харин бодлого нь буруу гэдгийг л хэлээд байгаа юм.
-Таны дээлэнд хэдэн метр даавуу ордог вэ?
-Ёстой Дэжинбээ л мэдэх байх. Єргєн энтэй 8 метр даавуу ордог байх шvv. Мэдээж аль болох тэр жилийн ээлтэй єнгєє сонгодог.
-Vнэт эдлэл хєєрєгнийхєє тухай бидэнд яриач?
-Цагаан чулуун хашин хєєрєг барьдаг. Vvнийг бєх хvний хєєрєг гэдэг юм. Ясанд, vйлсэнд сайн гэдэг юм.
-Ингэхэд та ойрд ан авд явав уу?
-Анд нэг их явахгvй байгаа.
-Нэг хэсэг аваргын маань бие чилээрхээд нэлээд олон хvмvvсийн сэтгэлийг зовоосон. Одоо давгvй юу?
-Хамгийн гол нь амралт чухал болохоор сайн амарсан даа. Бие гайгvй ээ.
-За баярлалаа. Таны амьдралд сайн сайхныг хvсч, их спортын буян заяа таныг vргэлж тvшиж явахыг ерєєе! Та урт удаан наслаарай!

----------------------------------------------------------------------

Хорлоогийн Баянмєнх

Тэрбээр Увс аймгийн Хяргас сумын харьяат.
-1943 онд тєрсєн.
-1964 оны Токио, 1968 оны Мехико, 1972 оны Мюнхен, 1976 оны Монреаль, 1980 оны Москвагийн гээд таван олимпод ≪тоосоо єргєж≫, чєлєєт, самбо бєхєєр дэлхийд аваргалж, сонгомол барилдаанаар Азидаа магнайлж, жvдогоор Улаанбаатар хотын аваргаас мєнгєн медаль шvvрч, vндэсний бєхєєр дархан аварга болж, vндсэндээ бєхийн таван тєрєлд хvчээ сорьж, ≪азаргалж≫ явсан хvчтэн.

-Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга.
-Улсын их баяр наадамд 19 настайдаа тав давж начин болсноосоо хойш 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1987 онд тvрvvлж, 1965, 1967, 1974 онд vзvvрлэж, нийтдээ 28 удаа шєвгєрєєд буй.

-Бєхийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны доктор, ХХ зууны манлай монгол бєх.

Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited