#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 7:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
 Post subject: Жиу Житсу Бөх
PostPosted: May.28.12 6:16 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24138
Монголд дэлгэрч бгаа сурагтай

Ялгарах тал, онцлогуудыг нь, болон гм яриад бгаарай


Top
   
PostPosted: Jul.25.12 7:31 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Grappling yumdoo


Top
   
PostPosted: Jul.26.12 12:39 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
Erteed bagshtai ni taarj jaal yum yarisan. USA-d Gracie deer ochij surgaltand suugaad irsen namraas hicheellej ehelne gesen.


Top
   
PostPosted: Jul.26.12 1:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
haana neegdehin bol?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.26.12 1:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
Biyiin tamiriin deed surguuli deer gesen


Top
   
PostPosted: Jul.26.12 1:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
ok

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.26.12 8:53 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
sin|x|*baZy**TRm wrote:
Erteed bagshtai ni taarj jaal yum yarisan. USA-d Gracie deer ochij surgaltand suugaad irsen namraas hicheellej ehelne gesen.



Pee Gracie familygiin shawi yumuu.surgaltand ni bukhiin suurgui 17 bandi awah bolwuu>?


Top
   
PostPosted: Jul.26.12 8:53 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
tegeed ter ni shine neegdej bga club yumuu?


Top
   
PostPosted: Jul.27.12 10:09 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
17toi huuhed avah blgui de. tgd ch JJ-r bur jhon huuhduud hicheellehgui biz. tamiriin deed deer ochood uulzaad uzej de


Top
   
PostPosted: Jul.27.12 10:11 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
mm yer ni gadaadiinhniig harj bhad dandaa hugshin garuud bdiin bnleeshd.Tgeed elselt awahd ni medej bga humuus end medeelliin tawiarai


Top
   
PostPosted: Jul.27.12 3:04 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
mongold 20 garaad bohoor hicheellej ehelj bga hun mash tsoohon. hicheellej bga humuusiin ihenh ni osvor uyiinhen esvel nasand huregchid ni bur bagaasaa hicheellej irsen humuus.


Top
   
PostPosted: Aug.20.12 6:04 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jul.21.09 12:24 pm
Posts: 62
Location: Мөнх тэнгэр дор
Mongold Gracie barra yumu Gracie academy, Aliance jiu jitsugiin salbar clubiig l neeh heregtei de.


Top
   
PostPosted: Aug.20.12 6:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jul.21.09 12:24 pm
Posts: 62
Location: Мөнх тэнгэр дор
Жиу-Жицу
Барилдааны хаан төрөл хэлбэр нь жиу-жицу-JIU-JITSU
Зодооны хаан төрөл хэлбэр нь дүрэмгүй тулаан буюу UFC-MMA /дээрх үгc зөвхөн хувь хүний бодол/
Бөхийн төрлүүд дотроос ардчилал хүн төрөлхтөний өнөөгийн өндөр хөгжлийн үр дүнд тогшиж бус цойлон гарч ирж буй төрөл нь Жиу-Жицу юм. Яагаад гэдгийг олж ойлгохын тулд хоёр жил судалж үзлээ. Xүү маань ч бас энэ төрлөөр хичээллээд хоёр жил болж байна.
Image
Үндэсний монгол бөх, жудо, чөлөөт, самбо, сумо, бүстэй барилдаан, ширрэум гээд л бөхийн төрлүүдийг бас ч багагүй сонирхогчийн байр сууринаас үзэж, харж, ярилцаж явлаа.
Хүмүүс бүгд л өөрийнхөө мэддэг аль ч төрлийг нь мундаг шүү дээ гэж л ярина. Хэрэв Жиу-Жицу шиг ямар ч мэхийг хориглохгүй авьяас арга барилынхаа хэрээр өрсөлдөгчөө бууж өгөх хүртэл нь ноцолдоорой барилдаарай гээд дэвжээнд гаргасан тохиолдолд жинхэнэ аль төрөл нь ямар болохоо харуулна.
Мэдээж аль ч төрөлд нь дүрэм журмынхаа дагуу хийдэг, уран мэхийн гайхамшиг бий. Гэхдээ хориотой мэх гэж олон байдаг, түүнээс болж тамирчид торгуулан хохирдог, мөн зарим шүүгч хориотой мэхийг далимдуулдаг, үзэмжээр торгодог.
Мөн үзэмжээр торгохгүй өнгөрдөг тохиолдол олон.Үүний нэгэн жишээ Цагаанбаатарт дохиов.Манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав.

Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цочирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орлоо.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох Азийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хандан, тамирчнаа аврахаар оролдож үзэв. Нэмэр болсонгүй.
Х.Цагаанбаатарын алдаа байсан бол ийм том наадмын шүүгчид рүү тийм зэргийн характер гарган асах хүн биш ээ. Х.Цагаанбаатар ч тэр. Олимпийн наадам, тив, дэлхийн бүхий л тэмцээнээс медаль зүүж, дэлхийд эрэмбээрээ бүх жүдочдыг араасаа нэхүүлж яваа манай Цагаанаад дэвжээн дээр хориотой мэх, үйлдэл хийх байтугай, алдаж гишгэхгүйгээ мэдэх хэмжээний туршлага даанч нэг бий.
Тийм ч болохоор олон тэмцээн, олон ялалт, ялагдлын ард гарсан ясны тамирчин хүний хувьд тэр шүүгчдийн шийдвэрт эргэлзэн, дэвжээг орхиж чадалгүй сөхөрч суун хүлээсэн байх. Арга нь барагдаж, тэсрэхдээ шүүгчдэд хүртэл хатуу үг чулуудчихаад дэвжээгээ орхисон болов уу. news.mn дээр тухайн үед ингэж бичиж байлаа.

''Харин жиу-жицу болон дүрэмгүй тулаанд шүүгчийн зүгээс ямарч булхай огт байдаггүй, байх нөхцөл ч байхгүй.'' Энэ нь жиу-жицу-ийн барилдааны 80% нь боох болон өчих мэхээр өрсөлдөгчөө цэвэр хождогт оршино.

UFC-ийн тайлбар үгс
UFC- буюу ultimate fighting championship'' нь -дүрэмгүйгээр эцсийн зорилго нь зөвхөн зодолдох гэсэн утга илэрхийлнэ. Ингээд монголчууд бид дүрэмгүй тулаан гэдэг. Мөн 80% нь оновчтой цохилтоор өрсөлдөгчөө цааш тоглох боломжгүй байдалд хүргэсэнээр хожилоо авдаг.
Энэхүү тулаанд бүх түвшинд тоглож буй тулаанчид бүгд Жиу-Жицу- ээр хичээллэсэн байдаг.
Жиу-жицу-ээр хичээллээгүй ямар ч хүч чадалтай элдэвтэй зодоонч гуай хэдийгээр каратэ, үшу, күмпү, боксын болон бусад бөхийн төрлийн алдартай аварга ч байлаа найман талт төмөр хашаан дотор ороод яг л уснаас гарсан загас шиг л болно.

Өнгөрсөн жилийн Жиу-Жицу-ийн Дэлхийн аврагийн тэмцээний тухайд:
2011 оны .... жиу-жицу-ийн дэлхийн аваргад Монголоос 20 орчим тамирчид ирж зодоглов. Түүний дотор жиндээ дэлхийд нэг номерийн жудогийн тамирчин Дэлхийн Аварга Цагаанбаатар, мөн жиндээ дэлхийд гуравд зогсож буй С.Мияарагчаа тэргүүтэй бөхчүүдийг оролцож буйд Монголчууд медалийн болон аваргын гордлоготой бөхчүүдээрээ бахархсан баяр хөөртэй байлаа.
Тэр бүү хэл ихэнх бөх сонирхогчид Цагаанбаатар бор бүсний ангилалд барилдахын оронд хар бүсэнд Дэлхийн аварга хүн байна даа. Харин С.Мияарагчааа Цэнхэр бүсний ангилалд барилдахын оронд бор бүсэнд орж барилдаад хар,бор бүсэнд хоёулаа аварга болох хэрэгтэй гэж үзэж байсан юм.
Санасанаар болсонгүй хоёулаа л эхнийхээ учраадаа ялагдлаа. Өчгөнд орж, боолтонд орж цэвэр ялагдаж байх юм. Бид нүдээр харж суусан учир нүдэндээ ч итгэсэнгүй хэсэг хором юу болоод өнгөрвөө үнэн үү гэж бодогдож гайхсан нүдээр хий дэмий л нэг нэгэнрүүгээ харцгаалаа.

Учрыг лавлахад манай бөхчүүд сул доройдоо хожигдсон явдал биш байлаа.
Жиу-Жицу гэдэг маань өөрөө бөхийн барилдах мэхний хязгааргүй нээлттэй арга барил техникээр үнэхээр авгуй гайхамшигтай юм.
Энэ бөхийн төрлөөр монголчууд амжилттай хичээллэж эхэлж байгаа нь бахархууштай.
Жиу-Жицу-ээр нэлээд хэдэн жил хичээллэсэн жудогийн ОУХМ Г.Дашдаваа, насанд хүрэгчдийн 2011 оны жиу-жицу-ийн Дэлхийн аваргаас цэнхэр бүсний ангилалд хүрэл медал хүртсэн явдал бол бидний бахархал байлаа. Жиу-Жицу 2016 оноос олимпийн төрөлд орох мэдээтэй байдаг юм билээ.
Дэлхийн аваргаас анхлан медаль хүртэж байсан монгол бөхчүүд хожмийн нэгэн өдөр Америкчуудийн нэрлэдэгээр 'LEGEND' буюу Жиу-Жицу-ийн Домогт бөх болон түүх болон үлдэнэ.
Мэдээлэл гэдэг маань үнэн л байх ёстой. Зарим вэбсайт master's буюу ахмадын ангилалаас хүрэл медал хүртлээ гэж мэдээлж байлаа.
Үүнд жиу-жицу-ийн дэлхийн аваргад master's буюу ахмадын гэсэн ангилал байдаггүйг ibjjf.org гэсэн вэб сайтаас үзэж болох юм. Насанд хүрэгчдийнх гэж явагддаг.
Харин тус дэлхийн Аваргийн тэмцээнийг дагалдах шинэ тамирчдын Олон Улсын Тэмцээн гэж цагаан бүстэй буюу шинэ тамирчдад зориулсан тэмцээн нэгэн зэрэг явагддаг энэхүү тэмцээнд нь ахмадын ангилал гэж бий. Мөн олгож буй медал нь ч олон улсын тэмцээн гэсэн байдаг байна.

Жиу-Жицу-ийн дүрмээс гэвэл:
Тэмцээнийхээ зэрэглэлээс хамаараад олон улсын зэрэглэл 5 минут, тивийн зэрэглэл 7 минут, дэлхийн цомын болон дэлхийн аваргын тэмцээн 10 минутаар барилдана. Мөн бүсний зэрэглэлээр барилдах цагийг ангилна.
Барилдааны ерөнхий дүрэм нь бүсний зэрэглэлээс хамаараад тодорхой хэдэн мэхийг хориглосон байна. Жишээ нь Дээд ангилал болох хар бүс, Доод ангилал болох цагаан бүсийг авч үзье.
Хар бүсэнд барилдаж буй бөхчүүдэд зөвхөн ёс зүйн дүрмүүдийг сануулж барилдуулдаг.
Үүнд: Нүдэнд хуруугаа хийх, чих хазах, татах, үснээс татах, уруул завжнаас татах үүнийг ''fish hook'' гэнэ, хоолой багалзуураас базах атгах, гарын хуруу, хөлийн хуруунаас татах нугалах, яг нүүрний хэсэгт өвдөглөх, эмзэг газар өвдөглөх, тохойлдох, шүлсээ нулимах, хараалын үг хэлэх, цохих өшиглөх гэх мэтийг хориглоно. Эдгээр ёс зүйн дүрэм жиу-жицу бөхийн бүх бүсний ангилалуудад сануулагддаг.
Цагаан бүсэнд барилдаж буй шинэ тамирчдад дээрхи дүрмүүд дээр нэмэгдээд дараахь мэхнүүдийг хориглодог байна.
Бөх сонирхогч болон уншигчид хэн бүхэнд энглишээр байвал арай дээр болов уу гээд толь бичиг ашиглах болон интэрнэтээс хайлт хийхэд шууд ашиглаж болох юм.
No scissors takedowns are permitted, unless a hand is first placed on the mat.
• Submissions must be applied in order to get a submission, and not in order to injure the joint.
• No clutching of the windpipe is permitted
• No pressure of any type is allowed to the eyes.
• No pushing palm or elbow directly into nose.
• No striking of any kind including: shoulder, headbutts, punches, elbows, knees, kicks etc.
• No fish Hooking is permitted.
• No biting is permitted. A player defending against a rear naked choke.
• No spiking an opponent on his/her head.
• No Small Joint Manipulation is permitted. No pulling a thumb or less than three fingers is permitted.
• No pulling hair.
• No pinching, twisting of skin.
• No putting a finger into any orifice.
• No Interference by a corner with any official or fighter.
• No attacking an opponent in any of these circumstances:

Цэнхэр бүсний, ягаан бүсний, бор бүсний ангилалд бүсний зэрэглэл дээшлэхийн хэрээр хориглосон мэхний дүрэмүүд нь багасаад явна. Дахин дурдахад хар бүсний ангилалд зөвхөн ёс зүйн дүрмийг сануулаад хориглосон мэхгүйгээр барилдуулна.
Эдгээр ёс зүйн дүрэм жиу-жицу бөхийн бүх бүсний ангилалуудад хамаарна.
Шүүгчид тэр болгон stop гэсэн дохиог өгөөд байхгүй, мөн бусад бөхийн дүрэмтэй ижил торгоод байх нь бага, өгөх оноогоо өгөөд, хоёр бөхийн зорчилгүй байдлыг хангаад, өчиг буюу боолтонд орсон бөхийг бууж өгөх дохиог нэг секунд ч алдалгүй зогсоох ба дохио өгч чадалгүй ухаан алдсан үед гэмтэхээс нь өмнө барилдааныг зогсоож ажиллана.
Барилдаж буй бөхчүүдийн 80% өчих буюу боох мэхээр цэвэр хожил авдаг. Мөн цагаа дуустал барилдсан нөхцөлд хэн илүү олон онооны давуугаар хожил авна. Цагаасаа өмнө онооны давуугаар хожиx дүрэм байхгүй.
Image
Мөдөө
http://www.orloo.info/readfull/sport/8029-jiu-jitsu


Top
   
PostPosted: Aug.21.12 12:29 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
ter 3n nohriin commentiig n ee


Top
   
PostPosted: Sep.14.12 5:09 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
NCA_D hicheellej bga yu. Yamar bustei baina.


Top
   
PostPosted: Sep.14.12 5:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
deer zurag bol aimar ohiduud baishd.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.09.12 10:23 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
sportiin tuw ordon dr hicheellej bga yumuuu? yaj holbooo barih wee?


Top
   
PostPosted: Oct.09.12 12:06 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
Ордон дээр байхгүй байх. Аварга, Хүч, Тамирын дээд дээр очоод үз. Эсвэл жудо холбооныхноос асуугаад үз мэдэж байгаа байх


Top
   
PostPosted: Jan.14.13 7:27 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Hugjim bujgiin urd Mubisiin bairand hiichellej bga gsn shuu!!!!!!!America bagsh irtsen 11 tsagaas seminar orj bga sonirhson hund neelttei shvv


Top
   
PostPosted: Jan.14.13 8:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Ёстой хувь хүний бодол юм даа

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Jan.19.13 11:37 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Монголын жиу-жицу бөхийн тамирчдын амжилтын товчоо:
/2008-2012...5жил/

1. Д. Мөнхбаясгалан 2008 оны Ази тивийн АШТ +100кг алт /Киргыз, Бишкек/
2. О. Болд-Эрдэнэ 2008 оны Ази тивийн АШТ -85кг мөнгө /Киргыз, Бишкек/
3. О. Болд-Эрдэнэ 2008 оны 10 сарын 17-18 USA Open тэмцээнд үнэмлэхүй жинд хүрэл медаль / АНУ-ын Санта-Круз хот/
4. С. Нямдорж 2010 оны 4 сарын 30 “New York open” тэмцээнээс мастеруудын 82 кг хүрэл медаль /АНУ, New York /
5. О. Болд-Эрдэнэ 2010 оны 4 сарын 30 “New York open” тэмцээнээс 82 кг хүрэл медаль хүрэл /АНУ, New York /
6. О. Болд-Эрдэнэ 2010 оны 6-р сарын 2-4нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн -82кг хүрэл /АНУ, Лонг бийч/
7. С.Батгал 2010 оны 10-р сарын 11-12 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 64 кг алтан медаль / Япон, Токио /
8. Б.Мягмардорж 2010 оны 10-р сарын 11-12 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн +100кг алтан медаль / Япон, Токио /
9. Г.Дашдаваа 2010 оны 10-р сарын 11-12 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн -88кг хүрэл медаль / Япон, Токио /
10. 2010 оны 10-р сарын 11-12 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 2-р байр / Япон, Токио /
11. Б.Одхүү 2010 оны 10 сарын 15-17 USA Open тэмцээнээс +100 кг-ын жинд алтан медаль / АНУ, Санта-Круз /
12. Б.Мөнгөнтуяа 2010 оны 10 сарын 15-17 USA Open тэмцээнээс -74 кг-ын жинд хүрэл медаль / АНУ, Санта-Круз /
13. Г. Дашдаваа 2010 оны 10-р сарын 22-23 “Chicago open” тэмцээнд 88 кг-д алтан медаль / АНУ, Чикаго /
14. Б.Мягмардорж 2010 оны 10-р сарын 22-23 “Chicago open” тэмцээнд +100кг-д алтан медаль / АНУ, Чикаго /
15. О.Болд-Эрдэнэ 2010 оны 10-р сарын 22-23 “Chicago open” тэмцээнд 82кг-д мөнгөн медаль / АНУ, Чикаго /
16. Д. Сүлдбаяр 2010 оны 10-р сарын 22-23 “Chicago open” тэмцээнд 76кг-д мөнгөн медаль / АНУ, Чикаго /
17. Б.Мөнх-Учрал 2010 оны 11-р сарын 28 “Tokyo open” тэмцээнд мастеруудын +100кг алтан медаль / Япон, Токио /
18. О.Болд-Эрдэнэ 2010 оны 11-р сарын 28 “Tokyo open” тэмцээнд 82кг алтан медаль / Япон, Токио /
19. Д.Мөнхбаясгалан 2011 оны 3-р сарын 24-27 “Пан Америк”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 82 кг-д алтан медаль / АНУ, Ирвайн /
20. Д.Сүлдбаяр 2011 оны 4-р сарын 16 USA Open тэмцээнээс 76 кг-ын жинд мөнгөн медаль /АНУ, New York /
21. Б.Ариун-Эрдэнэ 2011 оны 4-р сарын 30 “American Cup” тэмцээнд -100 кг-ын жинд алтан медаль /АНУ, Сан Хосе/
22. О.Болд-Эрдэнэ 2011 оны 4-р сарын 30 “American Cup” тэмцээнд -82 кг-ын жинд алтан медаль /АНУ, Сан Хосе/
23. Г.Эрдэнэбаяр 2011 оны 4-р сарын 30 “American Cup” тэмцээнд мастеруудын -88 кг-ын жинд хүрэл медаль /АНУ, Сан Хосе/
24. Г.Дашдаваа 2011 оны 6 сарын 2-6нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 94 кг-д хүрэл медаль /АНУ, Лонг бич/
25. О.Нарангэрэл 2011 оны 6 сарын 2-6нд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64кг-д алтан медаль /АНУ, Лонг бич/
26. Б.Одхүү 2011 оны 6 сарын 2-6нд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд +100кг-д алтан медаль /АНУ, Лонг бич/
27. С. Мөнгөнхуяг 2011 оны 6 сарын 2-6нд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -88кг-д мөнгөн медаль /АНУ, Лонг бич/
28. Б.Мягмардорж 2011 оны 6 сарын 2-6нд Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд +100кг-д мөнгөн медаль /АНУ, Лонг бич/
29. О.Болд-Эрдэнэ 2011 оны 10 сарын 1-3 “Tokyo open” тэмцээнд 88кг алтан медаль / Япон, Токио /
30. О.Болд-Эрдэнэ 2011 оны 10 сарын 1-3 “Tokyo open” тэмцээнд Үнэмлэхүй жинд алтан медаль / Япон, Токио /
31. М. Батбилэг 2012оны 3-р сарын 3 “Grappling championship” тэмцээнд 76кг жинд хүрэл медаль /АНУ, Юта/
32. Б. Буяндэлгэр 2012 оны 4-р сарын 29-30 “American Cup” тэмцээнд -64 кг-ын жинд алтан медаль /АНУ, Сан Хосе/
33. О. Нарангэрэл 2012 оны 4-р сарын 29-30 “American Cup” тэмцээнд мастеруудын -70кг-ын жинд алтан медаль /АНУ, Сан Хосе/
34. Б. Буяндэлгэр 2012 оны 4-р сарын 29-30 “American Cup” тэмцээнд Үнэмлэхүй жинд алтан медаль /АНУ, Сан Хосе/
35. О.Болд-Эрдэнэ 2012 оны 4-р сарын 29-30 “American Cup” тэмцээнд -88 кг-ын жинд хүрэл медаль /АНУ, Сан Хосе/
36. Б. Өнөржаргал 2012 оны 4-р сарын 29-30 “American Cup” тэмцээнд +100 кг-ын жинд хүрэл медаль /АНУ, Сан Хосе/
37. Б. Дамланпүрэв 2012оны 6-р сарын 16 “Nor Cal” open тэмцээнд 70кг жинд алтан медаль /АНУ, Ливермори/
38. Б. Буяндэлгэр 2012оны 6-р сарын 16 “Nor Cal” open тэмцээнд 64кг жинд алтан медаль /АНУ, Ливермори/
39. О.Болд-Эрдэнэ 2012оны 6-р сарын 16 “Nor Cal” open тэмцээнд Үнэмлэхүй жинд алтан медаль /АНУ, Ливермори/
40. Б. Дамланпүрэв 2012оны 6-р сарын 16 “Nor Cal” open тэмцээнд Үнэмлэхүй жинд мөнгөн медаль /АНУ, Ливермори/
41. О.Болд-Эрдэнэ 2012оны 6-р сарын 16 “Nor Cal” open тэмцээнд 88кг жинд мөнгөн медаль /АНУ, Ливермори/
42. Б. Буяндэлгэр 2012 оны 4-р сарын 23 “Jiu Jitsu by the bay” ОУТэмцээнд 64кг жинд алтан медаль /АНУ, Алмеда/
43. О.Болд-Эрдэнэ 2012 оны 4-р сарын 23 “Jiu Jitsu by the bay” ОУТэмцээнд 88кг жинд хүрэл медаль /АНУ, Алмеда /
44. Б. Буяндэлгэр 2012 оны 4-р сарын 23 “Jiu Jitsu by the bay” ОУТэмцээнд NO GI төрөлд 64кг жинд мөнгөн медаль /АНУ, Алмеда/
45. Д.Мөнхбаясгалан 2012 оны 10 сарын 5-6 USA Open тэмцээнээс 82кг-ын жинд хүрэл медаль / АНУ, Санта-Круз /
46. Б. Батбаяр 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 82 кг алтан медаль / Япон, Токио /
47. О.Болд-Эрдэнэ 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 88 кг алтан медаль / Япон, Токио /
48. Б. Одхүү 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн +100кг алтан медаль / Япон, Токио /
49. Г. Дашдаваа 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 94 кг мөнгөн медаль / Япон, Токио /
50. Б. Өнөржаргал 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн +100кг мөнгөн медаль / Япон, Токио /
51. Б. Зоригтбаатар 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн +100кг хүрэл медаль / Япон, Токио /
52. Мөнхтулга 2012 оны 10-р сарын 13-14 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мастеруудын 70кг хүрэл медаль / Япон, Токио /
53. Б. Өнөржаргал 2012 оны 11-р сарын 2-4 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд NO GI төрөлд +100кг-д мөнгөн медаль /АНУ, Лонг бич/


Top
   
PostPosted: Feb.05.14 6:42 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 12:36 pm
Posts: 784
Location: N-47'54'44" E-106'52'47"
Бразил япон 2 жиужицу юугаараа ялгаатай юм бол? мэдэх хүн байна уу? мөн одоо хаана ямар секц хичээллэж байна анхлан суралцагчид юу юуг анхаарах уу? мэддэг хүмүүс нь хэлж өгч болхуу? :think:

_________________
*********JUST DO IT**********


Top
   
PostPosted: Jan.18.15 1:59 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Хэвтээ барилдаанаа сайжруулах юмсан.


Top
   
PostPosted: Jan.18.15 2:02 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Ойрын үед метаморис, поларис гээд гоё гоё тэмцээнүүд болж байна шүү. Ирэх сард улсын аварга болно 88 мянган ам. Долларын шагналын сантай.


Top
   
PostPosted: Jan.18.15 2:03 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Тэр 88$ мянган долларыг АНЭУ-ын жижицу холбооноос гаргаж байгаа юм. 4 улсад өгч байгаа гэсэн.


Top
   
PostPosted: Jan.18.15 9:03 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24138
Ovoo ogch bgaa yum bna shuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited