#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.20.18 8:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 
Author Message
PostPosted: Jul.19.11 6:55 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Joined: Dec.13.02 9:40 pm
Posts: 316
Location: Germany
Энэ жилийн наадамд залуу үе түрж гарсанаараа бус монгол бөхийн дүрэм жонхуу шиг заваан юм болохыг нь баталсан сайхан наадам боллоо.
Энэ дүрэм шиг юмыг нь хэн хийсэн байнаа. Баянаа аварга нэг хэсэг "монголчууд дээр цагт удааширсан бөхчүүдийг 2 ногт залгаж байгаад барилдуулдаг байсан. Тэгсэн нь дээр гээд" баахан ярьж байсан. Үнэн шүү дээ.
Морины толгойд угладаг юм болохоор монголчууд ногтон дээр гишгэхийг цээрлэдэг. Тиймээс л доогуур нь оруулж хав бариулаад дээр нь эсвэл давж гишгэхээр нь бараг шийтгэж байгаа хэрэг. Сайхан мэргэн арга юм биш үү?
Санжаадамба Содномдорж 2-ын хувьд аль алинд нь буруу байхгүй. Харин дүрэм, засуул, бөх тайлбарлагч буруутай.
Ялангуяа бөх тайлбарлагч нь хүмүүст буруу ойлголт өгөхөөр нэг талыг барьж их ярьж байсан. Жишээлбэл эхний барилдааны дараа Содномдорж барьц сонгох ёстой ч гэх шиг. Үнэндээ бол барьц задраагүй, нэг нь нөгөөгөө бараг хаяж явсан тул барьцтай нь голлуулах, эсвэл дахин Санжаагийн барьцтай эхлүүлбэл шударга баймаар. (гэхдээ энэ тухай бантан болсон дүрэм дээр нь байхгүй л дээ). Гэхдээ дахин шодуулсан нь тухайн үед мэргэн шийдвэр болсон байж магадгүй. Дараагийн барилдаан дээр нь барьц задарсан гэж үзсэн бол тэр жонхуу дүрмээрээ засуулууд нь өөр өөрийнхөө бөхийг барьж аваад зогс гэж хашгирах ёстой байсан юм биш үү? Тэгээгүй, нэг нь араас нь гүйсэн, нөгөө нь хаа ч байсан юм бүү мэд.
Нөгөө талаас нь Санжаадамба за за барьц задарчихлаа гэж мэдрээд цааш хөөлгүй зогсоход нь Содномдорж сөрөөд мэх хийгээд хаячихсан бол дүрэм ёсоор засуулууд барьж аваагүй байсан тул Содномдоржийн зөв болно. Энэ тохиолдолд Содномдоржийг дэмжигч хүмүүс Санжаадамба мангар л тэнэг Өсөхөө шигээ барилдаан дуусаагүй байхад эргүүтээд зогссон тэрний буруу гэж хашгичих байсан. Харин Санжаадамбын дэмжигчид Содномдоржийг хуншгүй, хогийн гээд дэмийртэл муулна. Тэр тохиолдолд Содномдоржийг буруутгаж, Санжаадамбыг өмөөрөх нь аль аль нь боломжгүй. Тиймээс энэ жил Санжаадамба маш зөв л барилдаан хийсэн гэж бодож байна.
Гэвч Санжаадамбын хувьд заан болохын тулд хамаг биеэ бариад, хичээн зүтгэсэн нь буруутай болж Содномдоржийн хувьд маргаантай боловч зугтаж зугтаж 2 уначихаад тахимаа зүгээр өгчихгүй талбайн голд уйлж зогссоноороо жинхэнэ эр хүн болж дуусах шив дээ. Хүмүүсийн ухааны сүв нь битүүрчихээгүй бол эрүүлээр нэг эргэцүүлээд үзээсэй. Өөрсдийгөө тэр бөхчүүлийн оронд тавиад төсөөлөөд үзээрэй.
Мөн бусад маргаантай барилдаануудыг харж байхад наадмын үеэр ядаж ганц удаа 4-8 камер зоогоод бэлдчихэж чаддаггүй л юм байх даа. Арай дэндүү юм.


Top
   
PostPosted: Jul.19.11 8:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.28.11 1:42 pm
Posts: 7
Хэдэн хэдэн будилаантай барилдаан болсон. Бид гэтэл цолныхоо төлөө, амжилтаа ахиулахын төлөө хамаг байдгаа зориулж хөлс хүчээ урсган байгаа хөөрхий хэдэн бөхөө нутаг усаараа талцчихаад тэр муу хог хуншгүй зан гаргасан гэх мэтээр муулж байгаа нь зохимжгүй санагдлаа. Зохион байгуулж, удирдаж байгаа толгойд нь асуудал гараад байгааг анзаарч харах хэрэгтэй. Хөөрхий содномдорж бүтэн жилийн турш сайн бэлтгэлтэй сайн барилдсан бүтэн жилд ганц болдог наадамдаа амжилт гаргахыг зүүдэлж мөрөөдөж байсан хүн уйлахаас яахав хөөрхий. Санжаа ч гэсэн баахан муу нэр сонсож байх шив дээ.


Top
   
PostPosted: Jul.21.11 11:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
огт дүрэмгүй бол ямар барилдаан болох байсан бол. 8O

үргэлж засаж сайжруулж л байх ёстой. Алдаан дээрээ суралцах ингэж байж дараа дараагийн наадмуудыг бид сайн зохион байгуулж чадна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Oct.06.11 11:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
spamuud diildehee bailaa shu

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited