#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 12:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 
Author Message
PostPosted: Jul.13.11 3:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
yamar yamar meh baidag talaar meddeg humuus meddeggui humuustee heleed og. :wd:

_________________
www.hicheel.com


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.13.11 5:53 am 
Offline
Гишvvн

Joined: Oct.13.06 9:00 pm
Posts: 19785
МОНГОЛ БӨХ
Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:
• Ачих
• Бусгах
• Гуд татах
• Гуядах
• Дугтрах
• Дунгуйлдах
• Дүүгүүрдэх
• Дэгээдэх
• Ёврох
• Зайлах • Мордох
• Мурих
• Мушгих
• Орох
• Өлмийдөх
• Өмсөх
• Өсгийдөх
• Өхийлдөх
• Салтаадах
• Сувих • Суйлах
• Сүлжих
• Тавхайдах
• Тахимдах
• Тойгдох
• Томох
• Тонгорох
• Тохох
• Тумбарайдах
• Үүзэл суухай • Үүрэх
• Хавирах
• Хавсрах
• Хайчлах
• Харцагадах
• Хадуудах
• Хасуйдах
• Хонгодох
• Хөмрөх
• Хөнтрөх • Хутгах
• Чөмөгдөх
• Эгэм дэх
• Этэх
зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.
Цол
Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ядаж 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.
11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.
Цолны чимэг
Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Image
Image
Image
Image
Image


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.13.11 8:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
666 mehtei gehleer aguu baishuu. ter bolgonii neriin medhiisen.

_________________
www.hicheel.com


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.14.11 3:58 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.12.11 4:48 pm
Posts: 717
Location: In my mind
Olon mehnii ner medsenees gants meh sn surval deer shd 9 ba tuunes deesh davbal arslan gj arav davaad avraga bolood bn shd teheer es davbal arslan tuunes deesh bl avraga bolj bn tgd bs 9 davaagui bj munherdene arslan bolj bsn dalai avraga tsoltoi turuuleegui bj a.suhbat dayan avraga blj bsn n hudulmuriig n uramshuulj tsol olgoj bolhiig haruulj bh shig bn. Er n neg mehiig tugs ezmshsen bhad bl hol yavdag ym shig bgan

_________________
u can do anythig is set ur mind


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.14.11 4:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jan.02.10 10:58 pm
Posts: 2133
Location: Эрүүлжүүлэх байр
Дуртай мэх гар ачаа л юмдаа

_________________
Баярлалаа . . .


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.14.11 6:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 2:29 pm
Posts: 2258
Эгзэгийг нь тааруулаад өмсөх ч бас гоё харагдадаг шүү


Top
   
 Post subject: Re: Mongol bohiin meh
PostPosted: Jul.14.11 10:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
gar achaa, omsoh 2 iig hiih talaar yariltsii.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Sep.26.11 7:25 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
• Үүзэл суухай

Энэ мэхийг Намхай аваргын үеэс хориглосон байх аа... Учраа бөхөө гэмтээх магадлалтай...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Sep.26.11 10:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2019
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Үүзэл суухай-г хэрийн бөх хийж чаддаггүй байх..
маш их бяртай хүний хийдэг мэх..
хориглосон талаар сонсоогүй юм байна

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Sep.28.11 1:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
uuzel suuhai mehii yaaj hiideg bileE?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Sep.28.11 2:04 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2019
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
өрсөлдөгч бөхийнхөө
2 тохойруу нь доороос нь цохиж алгадна
энэ үед нөгөөх бөх нь газраас бүхэл биеэрээ хөндийрэх ёстой
тэгэхэд нь нарийн ууцаар нь тэвэрч харцагадан ар тийш нь унагана

миний ойлголтоор..

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Oct.22.11 2:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
neleen hetsuu meh umaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.29.11 9:06 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Toshiloo wrote:
өрсөлдөгч бөхийнхөө
2 тохойруу нь доороос нь цохиж алгадна
энэ үед нөгөөх бөх нь газраас бүхэл биеэрээ хөндийрэх ёстой
тэгэхэд нь нарийн ууцаар нь тэвэрч харцагадан ар тийш нь унагана

миний ойлголтоор..

хурдтай хүн хийдэг мэх дэ арай ч газраас хөндийрөх нь ч юу юм бэ тохой сөхөж ордог их олон мэх байдаг хонгдож давуулж хаях хамах тохой сөхөж ард гарах тохой цохиход хүн цочоод аргаш алххад үлдсэн хөлд орох нэг мэхийг их олон хийж байж гарт ордог,дунгуйдах мэх их харад гоё доо

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Oct.30.11 12:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2019
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
харин тэгээд л маш их хүчтэй хүний хийдэг мэхээ гэж байхад..
Намхайгаас өөр хүн хийж чаддаггүй байсан гэсэн

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Nov.10.11 7:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Guy wrote:
• Үүзэл суухай

Энэ мэхийг Намхай аваргын үеэс хориглосон байх аа... Учраа бөхөө гэмтээх магадлалтай...


Үйзэн суухай л гэж уншиж байсан юм байна.

Сээрэн дунгуй гэж айхтар мэх байдаг юм шиг байгаа юм аа. Яг нэг агшинд 3 хөдөлгөөн зэрэг хийдэг. Хийж чадвал өрсөлдөгч бөх нь заавал унадаг. Гэхдээ өрсөлдөгчөө их гэмтээдэг байсан болохоор хорьсон гэж дуулсан.
Одоо үед ч хийдэг хүн бараг үгүй биз дээ. Угаасаа хуучны үед ч Бадамсэрээжид арслан л бараг ганцаараа хийдэг байсан гэнэ лээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Nov.11.11 7:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 2:29 pm
Posts: 2258
хоргилхоос гадна одоо энэ мэхийг хийж чадах хүн байхгүй биз
миний ойлгосноор бараг л тархиар нь газар шаах юм бишүү


Top
   
PostPosted: Nov.16.11 6:28 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
unagahdaa eleg ru n tolgoigoro morgodog gej bsn bhaa. haana bilee bichsen bsn


Top
   
PostPosted: Nov.16.11 7:00 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.14.11 11:41 pm
Posts: 236
Location: Авилгын эх орон
За тэгээд одоо мэхээр биш азаар унагаах гэсэн хүмүүс л байх шив дээ. Наадмаар сайхан бөх үзье гэж бодохоор шал худлаа

1. Яг сайхан хоёр талаасаа өрж байснаа өрсөлдөгчдөө нуруугаа харуулаад буцаад явчихна. Тэрийг нь өрсөлдөгч нь үзэгч нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн.
2. Баахан тэврэлдэж байж байснаа. Минутаа болгоод шодно. Тэгээд хэн азтай нь давна. Уг нь шодох бол цаг хугацаа алдахгүй л гэж гаргасан болохоос хэн азтай нь даваг гэж зохиосон зүйл биш шүү дээ.
3. Шодоход хүртэл нэг нь барьцаа өгөхгүй мурилзаад байж байж нэг юм барьцаа өөртөө тааруулж өгнө.
4. Унасан бөх нь би унаагүй гэж мэлзэнэ. Жаахан ойролцоо уначихвал засуул, янз бүрийн хянагчид бол ерөөсөө хамаагүй. Дахиж барилдана эсүүл би давсан гээл зүтгэчихнэ.
Ийм бөхийг үзэх хүсэл алга

_________________
Дар http://tinyurl.com/c6yz9a8


Top
   
PostPosted: Aug.03.12 8:10 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Nohoi mordoh gj ymr meh bna ??


Top
   
PostPosted: Mar.19.13 5:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Baagi_15 wrote:
Nohoi mordoh gj ymr meh bna ??

байнаа байна.


Top
   
PostPosted: Mar.19.13 9:36 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
Хуучин тохохыг хэлдэг байсан.


Top
   
PostPosted: Mar.25.13 11:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Хадуудах ene yamar meh be? eroosoo sonsooogui yum baina.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited