#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 6:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Feb.15.11 9:51 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
За энэ хүний тухай жаал ярих уу даа ? Олон сайхан хууч яриа сонссон бол түүнийгээ харамгүй хуваалцах бизээ.

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Feb.16.11 1:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүний хөлд суугаад гуталны ногт, түрүүний боолтноос нь татаад босоод ирдэг гэдэг л байсан юм өөр мэдэх юм алга даа

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.17.11 7:23 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Цахилгаан хоч нь юм хэлээд байгаа бусуу? :haha:

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Feb.17.11 4:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
"Гарлаа, өрлөө, уналаа" гэдэг байсым биш үү? Хурдан унадаг болохоор нь Цахилгаан хоч авсан юм байх гэж бодсон. :haha:
Аймгийн арслан гэхээр бас яггүй бөх ч байсан юм уу... :think:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Last edited by Шаазгай on Aug.28.11 9:57 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.20.11 10:56 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Толгойтын 2-р цахилгаан станцад ажилладаг байсан гээ биз дээ? Тэрний Цахилгаан юм биш үү? :haha:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Aug.21.11 7:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
2-р цахилгаан станц толгойтод бдаг билүү? :haha:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Aug.23.11 7:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
хаха 2-р цахилгаан станцыг анх байгуулагдаж байхад нь л хоёрдугаар биш толгойтынх гэдэг байсан л гэсийшдээ. Би яаж мэдхэв :hihi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.01.11 12:13 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Энэ нэг л явцгүй сэдэв байна даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.09.12 4:17 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
Аймгийн арслан цолтой, туранхай жижгэвтэр биетэй, маш хурдан барилддаг бөх байсан гэсэн. тухай үедээ зарим нэг барилдаануудад Мөнхбат аварга болон том цолтой бөхчүүдийг дараалуулаад хаячихдаг байсан болохоор хүмүүсийн анхаарлыг татаж хоногшиж үлдсэн юм шиг байгаан. барилдаан энэ тэр нь нилээн инээдтэй, дэвээ шаваа нь сүртэй болохоор хүмүүс үзэх дуртай байсан гэсэн. одоогийнхоор бол "шоучин" бөх гэхиймуудаа.


Top
   
PostPosted: Mar.25.12 12:25 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.07.10 10:29 pm
Posts: 1501
munhbat avragiin hayah bi yaraagui bhad nomnoos l unshij bsiin bna

_________________
...


Top
   
PostPosted: May.22.12 7:59 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Batkhaan wrote:
Аймгийн арслан цолтой, туранхай жижгэвтэр биетэй, маш хурдан барилддаг бөх байсан гэсэн. тухай үедээ зарим нэг барилдаануудад Мөнхбат аварга болон том цолтой бөхчүүдийг дараалуулаад хаячихдаг байсан болохоор хүмүүсийн анхаарлыг татаж хоногшиж үлдсэн юм шиг байгаан. барилдаан энэ тэр нь нилээн инээдтэй, дэвээ шаваа нь сүртэй болохоор хүмүүс үзэх дуртай байсан гэсэн. одоогийнхоор бол "шоучин" бөх гэхиймуудаа.

Takamisakari юм байна л даа тэгвэл. :razz:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Apr.10.14 2:44 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Бидний багад наадам, цагаан сар хоёроор нэг хоёрын даваанд гарч ирдэг, их хуучин зодогтой, бараг 60, 70 гарчихсан болов уу гэмээр туранхай өвгөн л байсан даа. Тойрч алхаж байснаа гэнэт ухасхийж өрснөө л эргээд алхачихдаг. Дэвнэ шавна ч гэж нээрээ л шоу, шоу :haha: . Хүмүүстэй уулзаад, гар бариад ч явж байх шиг. Тойрч давхиад л, гэнэ гэнэ огцом огцом ухасхийгээд л, үзэгчид уухайлаад л хөгжилтэй өвөө байсан даа. Бие халаагүй, туршлагагүй хүн бол тэр огцом замбараагүй хөдөлгөөнд нь цочоод орооцолдоод уначихаж мэдэхээр :xi: . Ер нь олныг баясуулагч, тэрэндээ ч дуртай, бөхийн дэвжээндээ гарч ирж "кайф" авдаг л байсан юм болов уу даа. Барилдах дуртай болохоос гоц сайн бөх байгаагүй л гэлцдэг, гэхдээ заримдаа санаандгүй том том бөхчүүдийг унагаачихсан ч гэлцдэг л байсан, мэдэхгүй юм даа. Дамдин аварга, Мөнхбат аварга хоёрыг лав дараалаад унагачихаж байсан гэдэг. Говь-Алтай аймгийн арслан цолтой, тэр цолоо ч нэлээд нас ахисан хойноо авсан шиг байдаг юм. Иймэрхүү л юм санаанд байна даа.


Top
   
PostPosted: Oct.25.14 10:08 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.30.10 3:13 pm
Posts: 459
Location: Mongolia
saihan tuuh bn a :laugh5:

_________________
Time waits for no one !!!


Top
   
PostPosted: Dec.13.15 8:29 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.08 10:46 pm
Posts: 20
Робот хочтой Японы сумо Такамисакарийг Монголчууд ихэд өхөөрдөн дэмждэг шиг жар, далаад онд Халхын бөхийн дэвжээн дээр "цахилгаан" Мөнхөө хэмээх адтай овтой нэгэн бөх байлаа. Түүнийг барилдахаар гарч ирэхэд инээд нь хүрдэггүй хүн гэж байсангүй. Эцэнгэр, чөргөр биетэй тэр хижээл насны бөх үзэгчдийг үнэхээр баясган цэнгүүлдэг байсан юм.

- Цахилган Мөнхөө гуай нэг их сүрхий шуугин гүйснээ хөлөө тогоруучлан дээр дээр өргөн дэвж, туранхай цээжээ махийтал нь татаад шавж зогсох нь зугаатай. Учраа бөхтэйгээ өрөхдөө баруун гараа тээр өндөрт өргөөд хөлөө сул хаян таахалзах нь үнэхээр инээд бардагсан. Өрсөлдөгч бөх нь түүний дэвхрэх, цовхрох, үсчих хөдөлгөөний маяг донжид нь автчихаад анхаарал алдан унах нь бүр ч инээдтэй.

Орхонсэлэнгэ гэдэг овоо бөх Цагаан сараар "цахилгаан" Мөнхөөд унаж олны "шараа" болсноосоо хойш дахиж барилдаха больсон юм... гэж бөх судлаач Ү.Хүрэлбаатар бичсэн байдаг. Говь-Алтай аймгийн харъяат "цахилгаан" Мөнхөө аймгийн арслан цолтой бөгөөд 1964 оны наадмын өмнөхөн Дамдин аварга, Мөнхбат арслан хоёрыг цувуулан хаяж шуугиан тарьж байсан айхтар нэгэн. Энэ талаар Мөөеө аварга өгүүлсэн нь:

- Улсын наадмаас арваад хоногийн өмнө морин тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын спортын ордонд дарааллаад барилдаан болоход "цахилгаан" Мөнхөө эхлээд морин тойруулгад Дамдин аваргыг дэгээдээд хаячихлаа. Тэгэхээр нь би амлалаа. Мөнхөө хэлж байна аа. "Би Дамдин аваргыг үнэн унагасан. Чи бууж өг" гэхээр нь "Наадам болох гэж байхад чамд бууж өгвөл азанд муу" гэлээ. Тэгтэл би ойчдог байгаа. Бостол нүүрнээс гал бутраад ичсэн гэж жигтэйхэн. Зарим нь намайг бууж өглөө гэж бодсон байх. Би үнэн ойчсон шүү. Гэвч үнэн унагасан гэж хэлэхээсээ ичсэн гэдэг юүхэв. Өдөр нь цэнгэлдэхэд барилдлаа. "Цахилгаан" Мөнхөөг хоёр давтал Дамдин аварга амлаад маш чанга хаячихлаа. Би аваргаас "Та Мөнхөөг яасан чанга хаяна вэ" гэвэл:

-Би өглөө цаадахад чинь үнэхээр уначихсан шүү. Одоо сайн хаяхгүй бол цаад золиг чинь олон юм яриад явчихна гэж байсан юм даа... гэж ярьсан. Сонирхолтой нь тэр орйо спортын ордонд болсон барилдаанд Дамдин аварга гурвын даваанд бас л "цахилгаан" Мөнхөөг авч хаячихаад "За одоо чамайг дахиад авахгүй ээ" гэсэн гэдэг. Хожим дээрх сонин тохиолдлуудынхаа тухайд цахилгаан Мөнхөө арслан:

- Мөнхбат аварга надад тонгоруулж ойчоод жигтэйхэн сэжиглэж байсан шүү. Тэгэхэд Мөнхбат шинэ зодог шуудагтай байсан юм. Харин улсын наадамд хуучин зодог шуудгаа өмсөж барилдсан.

Би Дамдин аваргад тэр өдөр хоёр унаад хаширсан. Хэрэв Мөнхбаттай дахиад барилдсан бол би бяц савуулахгүй юу гэж ярьсан нь бий.

"цахилгаан" Мөнхөө арслан нутгийнхаа Ш.Батсуурь аваргаас гурав дүү 1925 онд төрсөн хүн бололтой. Байтаг Богдод цэргийн алба хааж байхдаа отряддаа хоёр уда түрүүлсэн аж. Харин улсын наадамд хожуухан зодоглосон бөгөөд хижээл болтлоо цагаан сарын барилдаанд өнжихгүй барилдаж нэг, хоёр давахдаа бөхөд хорхойтой үзэгчдээ ихэд баясган цэнгүүлдэг бөх байсныг олон хүн санаж буй биз ээ.

"цахилгаан" Мөнхөө арсланд цагаан сараар нэгийн даваанд ойччихоод дахиж бөхийн зодог шуудаг өмсөөгүй Орхонсэлэнгэ бол "Гарьд магнай" киноны шилийн хулгайч цагаан Жигмэдэд тоглосон аймгийн заан, спортын мастер 1980 оны Москвагийн олимпод барилдаж байсан Ж.Орхонсэлэнгэ ажгуу. Японы сумод Такамисакари үзэгч олныг инээлгэн баясгадаг шиг нэгэн цагт Монголын наадамчдыг баясган хөгжөөдөг байсан бөх бол гарцаагүй "цахилгаан" Мөнхөө арслан билээ.

"Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ" номноос М.Амгалан


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited