#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 7:33 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.13.11 9:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
90 жилээр барилдаж магадгүй ээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.17.11 9:25 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Тэгвэл сайхан л байна. Дэмжээд л суучихна даа.

_________________
...


Top
   
PostPosted: May.23.11 11:15 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
Бааварт wrote:
Муу Элбэгийг бүр даваад гаршцан зураг харагджаах чэн хэхэ.

Сумьяабазар аа аваргаа гэж.
Сайхан яриад баймаар санагдчих чэн

Гаршсан байсан боловч сүүлд харин Элбэгт муухай хөмрүүлсэн шүү. Элбэг ч мушгисаар байгаад аваад явчихсан.

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
PostPosted: May.25.11 9:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Сайхан ярицлага болжээ.
Нээрэн нэрийг нь Сумьяабазар гэж бичдэггүй билүү? Хаа сайгүй л Сумъяабазар гэсэн байх юм... :think:

Д.СУМЪЯАБАЗАР: БИ ДҮҮГИЙНХЭЭ ОРОНД БАЙСАН БОЛ ШҮДЭЭ ЗУУГААД БОСООД ИРНЭ Өнөөдөр 12 цаг 20 минут
Д.Сумъяабазар. Монгол Улсын аварга, Д.Долгорсүрэн зааны хоёрдахь хүү, их аварга Д.Дагвадоржийн ах, НИТХ-ын төлөөлөгч энэ эрхэм “Улс төрийн тойм” сонины “Ярилцах танхим”-ын VIP зочноор уригдлаа.

-Асашёорюү ирэх сонгуульд өрсөлдөх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед анхаарал татах боллоо. Өөрөө ч иймэрхүү зүйл ярьсан бололтой. Энэ талаар тантай зөвлөсөн үү?

-Их аварга дүүгийн минь талаар “Улс төрд орчихсон”, “Сонгуульд өрсөлдөх гээд Өвөрхангайн тойргийг авах гэж байна”, “Сонгинохайрханд ахынхаа тойргоос өрсөлдөнө”, “Ардчилсан намд орох гэж байна” гэхчлэн янз бүрийн яриа сонсогдох боллоо. Бодит байдал дээр тодорхой шийдвэр гаргаагүй л байгаа шүү дээ.

-Дагваа аварга өөрөө улс төрд ихээхэн сонирхолтой болоод байгаа юм биш үү. Үүнд буруу зүйл юу байна. Яагаад болохгүй гэж?

-Тийм ээ. Ер нь улс төр сонирхдоггүй хүн гэж байдаг юм уу. Зөв талаас нь сонирхвол зүгээр. Буруу талаас нь хөглөөд эхэлбэл харин хэцүү байх.

-Та яагаад Ардын намыг сонгож элссэн юм бэ?

-Тэр үед би нам бус байлаа. Хожим нь өөрийнхөө үзэл бодлоор Монгол Ардын Намд элссэн. Зүүний үзэл баримтлал манай улсад хэрэгтэй гэдэг үүднээс л сонголтоо хийсэн.

-Саяхан болтол Японы сумогийн дэвжээг байлдан дагуулж, арлын улсад Монголын нэрийг дуурсгаж байсан их аварга маань дэвжээнээсээ хөөгдлөө. Сэтгэл санаагаар унаж байгаа нь гарцаагүй. Та ахын хувьд энэ хүнд мөчид дүүдээ юу хэлж байсан бэ?

-Угаасаа зохион байгуулалттай юм болсон шүү дээ. Тэнд барилдаж байгаа бөхчүүдийн хэд нь монгол билээ. Тэр тусмаа манайхан голдуу жюүрёогоос дээш зиндаанд барилдаж байна. Энэ тохиолдолд япончуудад монголчуудаас болгоомжлох, тэднийг шахах бодлого байлгүй яах вэ. Тиймээс сахилга бат алдсан гэх эвтэйхэн арга замаар сумог орхиход хүргэсэн. Үүнд гайхах юм огт байхгүй. Японы үндэсний спортууд гэдэг нь бэйсбол, сумо, гольф, морин уралдаан, кэндо, каратэ гэхчлэн тулааны урлагууд байна. Үүний ард ихэвчлэн хэт үндэсэрхэг үзэлтнүүд байдаг. Манайхаар бол “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн шиг үзэл бодолтой хүмүүс. Зэрэг дэв, зиндааны шатлалыг маш хатуу баримталдаг. Тэд монголчуудыг шууд хөөчихөж болохгүй байсан учраас нарийн зохион байгуулалттайгаар, нийтийг хамруулан оролцуулсан. Чи бодоод үзээрэй, өнөөдөр сүмогийн дэвжээнд хэдэн болгар, орос, америк, хятад, хэдэн монгол бөх барилдаж байгаа билээ. Гадныхан дотроо монголчууд бараг 90 хувийг эзэлж байгаа. Би асуудлыг ингэж л харж байгаа. Намайг дүүгээ өмөөрлөө л гэх байх. Өмөөрөлгүй яах вэ. Цус нь, бие махбодь нь нэг юм чинь хамгаалах л болно.

-Дүү тань өөрийнх нь эсрэг ийм зохион байгуулалттай ажиллагаа явуулна гэдгийг мэдэж байсан уу?

-Бараг бодоогүй байсан байх аа. Хамгийн эхлээд нэг жилийн өмнөөс шахсан. Дараа нь хөлбөмбөгийн тэмцээний үеэр яалаа. Би тэр үед юу ч хэлээгүй. Ер нь сумод барилдана гэдэг хэцүү. Хурд, хүч, мэхээр миний дүү үнэхээр илүүрхдэг байсан. Түүний цаана ямар хүнд бэрх хөдөлмөр байдгийг хүн бүр ойлгохгүй л дээ.

-Япончууд дүүг тань хэрхэн ад үзэж байгааг мэдрэхэд танд хэцүү байсан уу?

-Маш хүнд байсан.Надад ч гэсэн хэцүү байсан. Онгоцонд суулгахгүй бүчээд, гэрийнх нь гадаа шавчихсан. Японы үндэсэрхэг үзэлтнүүд чанга яригчтай тоноглосон машинаар төв гудамжуудаар явж, Монголоор нь, нэрээр нь дуудаад, элдвээр доромжлон хашгираад байсан. Миний дүү тийм айхавтар дарамт, шахалтыг даван туулсан. Хүний нутагт аж төрж байгаа хэн ч гэсэн дээрэлхүүлэхгүйг бодно. Би ч гэсэн дүүгийнхээ оронд байсан бол шүдээ зуугаад босоод ирнэ. Тэр нь бөөн далим болсон. Өмнө нь 25 түрүү авчихсан. Нас нь залуу, хүч нь хариагүй учраас дахиад ч даваа авахаар байлаа. Хөлбөмбөгт ороогүй байсан бол Тайхогийн амжилтад хүрнэ гэж тооцоолж байсан. Наанаа цэвэрхэн, соёлтой харагддаг болохоос цаанаа бас хүнд нийгэм шүү.

-Та энэ жилийн наадмаар зодоглох уу. Бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа байх?

-Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, чөлөөт бөх үүсч хөгжсөний 50 жил гээд олон ой тохиож байна. Барилдах гэхээр бэртэл гэмтэл маань эдгэж өгөхгүй хэцүү л байна. Уг нь өдөр тутам бэлтгэл сургуулилт хийгээд, залуучуудтайгаа хамт өөрийгөө бэлдэж байгаа. Санаа их байгаа ч. тухайн үед биеийн байдал ямар байхаас шалтгаална.

-Мөн та чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Ирэх жилийн Лондоны олимпод чөлөөт бөхийн баг тамирчдыг амжилттай оролцуулах гээд ажил их байгаа байх?

- Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийг бүрэн шинэчилсэн. Үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат ах үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Мэргэжлийн талаасаа Б.Болд багш маань байна. Чөлөөт бөхийн спортод үнэхээр сэтгэлээ өгсөн энэ хүн бидэнд хувь хүний харилцаа талаасаа ч, мэргэжлийн туршлага талаасаа ч ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүд таван хүрэл медаль авч багаараа гуравт орлоо. Эмэгтэйчүүд гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байр эзэлсэн. Тивийн аваргаас медалийн арвин ургац хураалаа. Манай тамирчид холбооныхоо 50 жилийн ойгоор арвин их амжилтаар бэлэг барьж байгаа. Олимпийн эрх авах онцгой ач холбогдолтой энэ жилийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ч олон медаль авахыг хүсч байна.

-Та өмнөх олимпийн дараахан энэ ажлыг хүлээж авсан. Сэтгэлд тань 30 гаруй жил сураг алдарсан медалийн буухиаг сэргээхсэн гэсэн том хүсэл бий нь лавтай?

-Чөлөөт бөхийн төрлөөр олимпын алтан медаль авчихаасай гэж монгол хүн бүр хүсэн хүлээж байгаа. Бидний өмнөх хамгийн том зорилт бол чөлөөт бөхийн спортыг сэргээх, олимпын медалийн буухиаг үргэлжлүүлэх, амжилтаа ахиулах явдал. Энэ зорилгодоо хүрэхэд санхүүжилт хэрэгтэй. Манай бизнесийнхэн энэ талаар идэвхтэй оролцож байгаа. Мөн нэг тамирчны цаана түүний багш, партнёр, шүүгч, эмч массажист, удирдлага зохион байгуулалтын нэгдэл, ёстой л хүн бүрийн хүчин зүтгэл бий. Энэ хүмүүсийн эцсийн зорилго нь тухайн тамирчны энгэрт гялалзах медаль байдаг.

-А.Сүхбат аварга бас тантай хамтдаа чөлөөтийнхнөө бэлтгэж байгаа байх. Зодог тайлсанд нь та харамсдаг уу?

-Бид хоёр энгийн сайхан харилцаатай байдаг. Зодог тайлсны тухайд өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Тухайн үед өөрөө зөв гэж бодоод шийдвэрээ гаргаж чадсан бол боллоо. Бодвол дотроо бүхнийг тооцоолсон байсан биз. Түүнээс биш хэн нэгний дарамт шахалтаар тийм шийдвэр гаргасан гэж ойлгохгүй байна. Хэрэв тэгсэн бол харин харамсалтай байх байсан. Би аварга цолонд хүрэхээрээ А.Сүхбаттайгаа таарч барилдахсан гэж мөрөөддөг байсан. Тэгж чадаагүйдээ харамсдаг юм. Хар багаасаа бие биеэ мэднэ. Олон жил барилдаж, одоо хоёулаа Чөлөөт бөхийн холбоонд хамтдаа зүтгэж байна. Хэрэв энэ спортоор яваагүй бол хаана, юу хийж явах байсныг бүү мэд. Тиймээс бөхийн энэ ариун дэвжээ, шударга тэмцлийн талбарт эр хүний бахархал болсон уламжлалт спортыг олон залуучуудад эзэмшүүлэхсэн гэж боддог.

-Таны утасны аяыг сонсохоор 21 Дарь Эхийн магтаал явах нь гоё санагдлаа. Та нэлээд шүтлэгтэй байх?

-Гоё байгаа биз. Над руу уурлаж ярих хүмүүсийг тайтгаруулах гэж энэ аяыг зориуд сонгосон юм. Шүтлэггүй монгол хүн гэж ховор байх л даа. Би бол шүтлэгтэй.

-Зөвхөн та хоёрыг гэлтгүй аав, ээжийн тань талаар хүртэл хэвлэлээр шуугих юм. Хоёр хөгшинд хэцүү байдаг байх даа?

-Юу гэж тэр вэ. Нэгэн үе аавыг самрын наймаа хийлээ гэж шуугисан. Миний аав бөхийн спортод надаас илүү амжилт гаргахаар байсан. Биеийн тамирын дээд сургуульд сурч, улсын шигшээ багийн тамирчин болох байсан ч хэдэн бор хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж л тээврийн жолооч болж олон жил ажилласан. Ээж минь Санхүүгийн техникумыг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Бас л олон жил тээврийн байгууллагад ажиллалаа. Хэдэн хүүхдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсний хүчинд өнөөдөр хоёр хөгшин маань сэтгэл өег суудаг байх гэж бодож байна.

-Одоо цирк дээр голдуу ажилладаг уу?

-Ер нь цирк дээр л голдуу байдаг. Зүгээр сууж чадахгүй юм. Аль болох л хамт олон дунд байх, бидэнд тус болох гээд ирдэг. Хүн чинь нийгмийн бүтээгдэхүүн болохоор хүмүүстэй харьцаж, жаахан хүүхдүүдийн дунд бужигнаж явах нь сэтгэл ханамжтай сайхан байдаг байх. Хамаг юмыг нь хориод гэрт байлгаад байх хэцүү. Би ч гэсэн хөгшин болохоороо тэгэх байх.

-Бас буяны ажил хийгээд, орон гэргүй хүүхдүүд хооллоод, гэр хорооллын зарим айлд түлээ, нүүрс авч өгдөг юм билээ?

-Ерээд оны эхээр “Хүчит” гэдэг нэртэй спорт хувцасны оёдлын үйлдвэр байсан. Ээж минь тэнд ерөнхий нягтлангаар ажиллаж байлаа. Тэр үйлдвэрийн дэргэд орон гэргүй хүүхдүүдийг асрах төв үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэр үеэс тийм буяны ажил сайн дураараа хийдэг болсон. Бид ч аав, ээжийнхээ чихийг бишгүй халууцуулах юм. Гэхдээ ямар ч байсан хүүхдүүд нь хууль бус юм хийхгүй гэдэгт тэд итгэлтэй байдаг байх аа. Ер нь хүнд боловсролоос илүү хувь хүний хүмүүжил их чухал байдаг.

-Циркийг хувьчилж авсны дараа таныг яг ийм атаархал, хэл ам дагаж байсан. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь таныг арай ч шуналдаа хөтлөгдөөд циркийг авчихлаа, тэр урлагийг үгүй хийчих вий гэж бодоогүй нь мэдээж. Та ч тэгээгүй гэдгээ нотолсон. Харин одоо циркийн байдал ямар байна?

- Манай улсад циркийн урлаг 1941 онд үүсч бий болсноос хойш эдүгээ 70 жилийн ойтойгоо золгох гэж байна. Социализмын үед төсвийн халааснаас тэтгэж, хүчээр амьдруулж байсан. “Чамайг даа” хүүхэлдэйн киноноос өөр харж баясах зүйлгүй байсан тэр үед Орос, Хятад, Солонгосын циркийг үзнэ гэдэг бол гайхамшиг байлаа. Тиймээс ч төсвөөс татаас өгдөг байсан. Энэ нь зах зээлийн системд шилжих үед яах аргагүй хүнд байдалд ороход хүргэсэн. Ардчилсан хувьсгал ялснаас хойш хүүхэд бүр интернэтээр хүссэнээ үздэг боллоо. “Дисней лэнд”, “Микки маус”, “Том Жерри”-г илүү шимтэн үзэх болсон тэр үед цирк яалт ч үгүй шахагдахад хүрсэн. Дээр нь өмнөх удирдлагууд нь буруу менежмент хийж байснаас болж 50 жилийн босгон дээрээ хүнд байдалд орсон. Бизнес сэтгэлгээгээр зөв залаад авч явсан бол арай тийм байдалд орохгүй байсан.

-Таныг циркийг хувьчилж авахад ямар байдалтай байсан юм бэ. Одоо ямар болоод байна?

-Биднийг хувьчилж авахад цирк жил бүр улсын төсвөөс 360 гаруй сая төгрөгийн татаас авдаг байсан. Менежментийн хувьчлалд оролцоод тэр татаасыг болиулсан. Урлагийн салбарт насаараа зүтгэж байгаа, Циркийн дарга байсан Дорж гуай, Норовсамбуу, Мажигсүрэн агсан, Амаржаргал, Хишигдаваа нарын маш олон хүний итгэл, туршлага, хичээл зүтгэлээр циркийг өөд татахаар хамтран зүтгэж байна. Олон мундаг авьяастнууд Тайван, Сингапур, Турк, АНУ зэрэг олон оронд ажиллаж байна. Тэгэхээр сайн циркчдийг сайхан баг бүрдүүлээд аваад явбал манайхны өрсөлдөх чадвар хаана ч гологдохгүй. Би энд байгаа циркчдийг муу гэх гээгүй. Гэхдээ бодох хэрэгтэй. Ярихаас илүү өөрийгөө бэлтгэх, ажиллах хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ. Өнөөдөр бид 2006 оноос эхлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, дээр нь хувьчлалын төлбөр, мөн жил бүр гурван зуугаад сая төгрөгийн урсгал зардлыг хариуцаад явж байгаа. Энэ том урлагийг нураачихгүй, “Хэдэн бөх аваад унагачихсан” гэж ярихааргүй авч явахын тулд олон бэрхшээлийг туулж байна. Бид тэр бүх зовлонг тоочихын оронд юу хийснээ ажлаараа харуулъя гэж бодож байна даа.

-Монголын үндэсний циркт одоо хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Захиргаа аж ахуй, уран бүтээлийн баг, хууль эрх зүйн ажилтан гээд нийт 160 гаруй хүн ажиллаж байна. Тэдний дунд циркийн урлагт амьдралаа зориулсан, түүний төлөө зогсч чадаж байгаа олон хүн бий. Дэлхийд Монголыг таниулсан үндэсний брэнд болсон уран нугаралтын Норовсамбуу, хүч тамирын Амаржаргал, Хишигдаваа нар биднийг дэмжиж, мэргэжлийн зөвлөгөө өгч, хойч үеэ бэлтгээд явж байгаад нь маш их талархдаг.

-Таныг ингээд ярихаар нүдэнд зөвхөн зардал л төсөөлөгдөөд байна. Хэзээ орлого олж, ашигтай ажиллаж эхлэх бол оо?

-Бизнес төлөвлөгөө бэлэн. Хэрэгжээд явж байгаа. Ямар ч байсан ирэх жилээс санаа зовохгүй болох байх аа.

-Уг нь би дээрх бизнесүүдэд таныг дүүгийнхээ менежер нь гэж боддог байлаа. Дүү тань мөнгөний эх үүсвэр, холбоо харилцааны гол хүн нь учраас. Гэтэл та захирал хийгээд, дүү тань сураггүй байх юм. Танай гэр бүлийн аливаа бизнест Дагвадорж аварга ямар оролцоотой байдаг вэ?

-Дүү минь 100 хувийн оролцоотой.

-Улс төрд орохын тулд та өөрийгөө хэр бэлтгэсэн бэ?

-Үгүй дээ. Аливаа хүний тухайн салбартаа гаргах амжилт нь анх суурь хүмүүжлээ яаж олж авсан бэ, түүнийгээ хэрхэн зөв залж байна вэ гэдгээс шалтгаална. Зөвхөн улстөрчид гэлтгүй бизнесийнхэн, урлагийнхан, спортынхон бүгд тийм байдаг. Боловсролын тухайд 1996 онд ШУТИС-ийн харъяа Компьютер, техник менежментийн сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын бакалавр, маркетингийн удирдлага мэргэжлээр төгссөн. Гэхдээ спорт гэдэг тодорхой хугацаа шаарддаг. Яг тэр үед би 1996 оны олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах, 30 нас хүртлээ спортын амжилт гаргах, үндэсний бөхийн аварга болно гэхчлэн тодорхой зорилт тавиад зүтгэж байсан. Тиймээс өөртөө зориулдаг цаг хугацааныхаа бараг 80 хувийг спортын амжилтын төлөө зориулдаг байсан. Гэвч цаг хугацаатай уралдаад бүхий л салбарт хийж бүтээхийн төлөө зүтгэж байна. Жишээ нь анх би банкинд ажиллаж эхлэхэд бэрхшээлүүд тулгарч байсан. Гэхдээ шантраагүй, суралцаад, хийгээд явж байна. Нуугаад яах вэ. Банк бол нарийн мэргэжил. Харилцааны маш өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг. Өнөөдөр би банкны ТУЗ-ийн даргын хувьд нэг хүнтэй эвгүй харилцахад үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Маш эмзэг салбар. Хонгконгт нэгэн банк хэрхэн харамсалтайгаар дампуурсан тухай сонирхолтой яриа байдаг. Гэнэт маш хүчтэй аадар бороо ороод, ойр орчимд нь явж байсан хүмүүс бороонд хоргодохын тулд тухайн үед хаалга нь нээлттэй байсан болохоор банк руу бүгдээрээ гүйж орчихож л дээ. Гэтэл үүний дараа тус банкийг дампуурсан, хүмүүс хадгаламжаа авахын тулд тийшээ гүйлдэж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс болж тэр банк дампуурсан харамсалтай түүх байдаг. Ийм эмзэг салбар. Эдийн засгийн хувьд маш хурдан хугацаанд томорч, бас уналтад орж болдог.

-Таныг НИТХ-ын төлөөлөгч, үндэсний бөхийн аварга цолтой, дээр нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга гээд олон өнцгөөс тодорхойлж болж байна. Харин өөрийгөө та өнөөдөр хэн гэж тодорхойлох дуртай вэ?

-Энэ цаг үед амьдарч буй хүний хувьд улс оронд өрнөж байгаа бүтээн байгуулалт, өсч буй эдийн засаг, бужигнаж буй улс төр, бухимдаж байгаа ард түмэн гээд энэ бүхнийг харж, тэр дунд амьдарч явна. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал зөв талаасаа хөгжиж, ард түмний минь амьдрал сайжраасай гэдэг үүднээс аливаад ханддаг. Өөрийн чадал, боломжоор хийж бүтээж явахсан гэсэн бодол тээсэн иргэн хүн гэж өөрийгөө тодорхойлмоор байна даа.

-НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөд тань улс төрд орлоо гэж ойлгосон. Заавал улс төрд орох хэрэг байна уу гэдэг талаас нь таныг шүүмжлэх хүнтэй таарч байв уу?

-Насны хувьд ч, үзэл бодлын хувьд ч ийм шийдвэр гаргаснаа зөв гэж боддог. Ер нь аливаа хүн “Одоо л би улстөрч болно, их улс төрд орлоо” гээд орчихдоггүй. Ямар нэг байдлаар, цагийн аясаар ч юм уу, өмнөх ажлаа хийж байгаад улс төрд орчихдог юм байна гэж надад санагддаг. Түүний нэгэн адил Монгол Ардын Намыг сонгоод, нийслэлийн унаган иргэний хувьд Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө чадах бүхнээ хийе гэж бодсон. Улс төрд орно гэдгийг хүмүүс олон талаас нь ярьдаг. Гэхдээ миний гаргасан шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. Тэгж ч амьдрах боломжгүй. Дэмжсэн, шүүмжилсэн, үл ойлгосон хүмүүс бишгүй байдаг. Заримтай нь уулзаж ярилцдаг. Хүн амьдралаа өргөн хүрээнд харах ёстой. Тиймээс анхан шатнаас нь эхлэн дүүргийн, нийслэлийн амьдралыг харж, судалж, туршлага хуримтлуулж байж, монгол хүн ямар амьдарч байна, сайжруулахын тулд би юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлно.

-Та сайхан зорилго тавиад сайн ажиллаж байгаа байж болно. Түүнийг олон нийт, сонгогчид тань олж харж, тэндээс таныг дүгнэж чаддаг уу. Тухайлбал та НИТХ-д сонгогдсоноосоо хойш Сонгинохайрхан дүүрэгт юу хийсэн бэ?

-Ажил хийж байгаагаа хэвлэлээр тайлагнаж, телевизийнхнийг дуудаж тууз хайчилж байгаагаа харуулаад байх нэг хэрэг. Миний хувьд ажил хийнэ гэдэг өөр. Яг газар дээр нь очиж судлаад, тооцоолоод, тэндээсээ дүн шинжилгээ хийж байна. Намын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудыг сонгогдсон төлөөлөгчийн хувиар биелүүлж байгаа. Тойргийн асуудлыг нийслэлийн төлөвлөгөөнд тусгах, батлуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих гээд олон ажил бий. Энэ бүхнийг хийж байгаа ч нийгэмд сурталчлах талаар нэг их хичээдэггүй. Гол нь миний хийж буй ажлын үр дүн ард иргэдэд хүрч байгаа явдал хамгийн чухал гэж боддог.

-Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой, тэр хэмжээгээрээ ядуурал ихтэй гэж судалгаанд дурьддаг. Төрөөс өгч байгаа халамжийн мөнгө тэдэнд хэрэг болдог уу. Уг нь ажлын байр бий болгож, ядуурлаас бүрмөсөн салгахад нь илүү анхаармаар санагддаг. Энэ талаар та юу хийж байна?

-Сонгинохайрхан дүүрэг нь Баянхошуу, Толгойт, Өнөр хороолол болон төвийн бүс гэсэн дөрвөн бүсэд хуваагддаг. Нийт өрхийн 70-аад хувь нь гэр хороололд амьдарч байна. Дүүргийн иргэдийн 95.4 хувь нь амьжиргааны дунд болон түүнээс доош түвшинд хамрагддаг. Өрхийн орлогын хэмжээ бага, ядуурлын хэмжээ нь их гэдгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд тулгамдсан асуудал олон байдаг. Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөг ард иргэдийн амьдралд багахан ч гэсэн үр шимээ өгч байгаа. Гэхдээ бэлэн мөнгөний амлалт нь тийм ч зөв алхам гэж үзэхгүй байна. Нийт хүн амын болон нийт сонгогчдын 20 хувь нь энэ хоёр дүүрэгт амьдарч байна. Ийм дүүргийг цаашид хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг хийх ажил, үүрэх ачаалал багагүй байдаг. Яагаад энэ хүмүүс ядуу амьдраад байна вэ гэхээр эрх зүйн орчинтойгоо холбоотой. Тиймээс НИТХ-ын хууль зүйн дэд хороо, Улаанбаатар хотын захиргаанаас ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ахалж, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Энэ нь батлагдвал байнгын үйл ажиллагаатай, мини парламенттай болно гэсэн үг. Ер нь нийслэлийн иргэд өөрсдөө хотын даргаа сонгодог байх ёстой. Дэлхийн жишиг ийм байна шүү дээ.Тэгвэл бид хотын утаа, замын түгжрэл тулгамдсан асуудлуудаа 100 хувь шийдвэрлэж чадна.

-Орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд барих шийдвэр гаргасан, моргейжийн хуулийг баталсан зэрэг нь энэ асуудлыг шийдэхэд дөхөм болох байх. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд та Засгийн газрын энэ талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Засгийн газраас баримталж буй бодлого, зарим шийдвэртэй алхмыг хувийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд дэмжиж байгаа. Тухайлбал Засгийн газраас урт болон дунд хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ бол маш зөв алхам. Монголбанк ОУВС-гийн зөвлөгөөг сонсч, түүний дагуу эдийн засгийн халалт, инфляци болон үнийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээ авч байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ Монголбанк мөнгөний бодлогын хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Монголбанкны мөнгөний бодлогын хүү буурснаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн хүүгийн дарамт буурна. Энэ бодлого нь эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

-Оюутолгойн гэрээг байгуулсан, Тавантолгойн ордын хувьцааг иргэн бүрт тараах болсон зэрэг томоохон шийдвэрүүдийнх нь талаар юу гэмээр байна?

-Манай улсын уул уурхайн баялаг, геополитикийн ашигтай нөхцөл байдал зэрэг нь эдийн засгийн таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс Оюутолгой, Тавантолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гагцхүү одоо бидэнд мөнгө л хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэд хөгжлийн загварын янз бүрийн хувилбарыг гаргасан. Жишээ нь Сингапур улс 1985 оноос хойш өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд олон зүйл өөрчилж, хөгжлийнхөө оргилд хүрч чадсан гэж үздэг. Тэр үед тэдэнд газрын баялаг байтугай цэвэр усны нөөц ч байгаагүй. Ганц таатай боломж нь далайн тээвэр байсан. Сингапурчууд үүнийг хөгжлийнхөө зөв цэг болгон хатгаж чадсан. Тэгэхээр яг үүн шиг Монгол Улс ашигт малтмал, газрын баялаг дээр тулгуурласан хөгжлийн бодлого явуулах, эндээс олох ашгаараа газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбараа сэргээн хөгжүүлэх боломжтой. Тухайлбал Атрын III аян байна. С.Баяр дарга Ерөнхий сайд байхдаа энэ ажлыг сайн зохион байгуулсны үр дүнд үндэсний аюулгүй байдал талаасаа ч, монгол хүн, монгол генийг аврах талаар ч том ажил хийсэн. Монголчууд өөрийн гараар хүнсний ногоогоо тарьж идэж байна. ОХУ-д ган гачиг тохиолдож, онцгой байдал зарлан улаанбуудайн экспортдоо хориг тавьсан. Тэгэхэд манай тариаланчид дотоодын хэрэгцээнийхээ улаан буудайгаар ард түмнээс таслаагүй. Үнийн савлагаанд өртөөгүй. Уул уурхайн салбарын орлогоор бусад салбараа хөгжүүлэх нь ямар оновчтой зөв бодлого болохыг дээрх нөхцөл байдал харуулсан. Засгийн газрын үйл ажиллагааны талаар хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэвч эцсийн үр дүн л чухал. Мэдээж улсын хэмжээний ажил хийж байгаагийн хувьд хариуцлага өндөр, алдаа гаргах эрсдэл өндөр. Гэхдээ өнөөгийн Засгийн газрын хийсэн зоригтой алхмууд зөв, зүйтэй байсныг тав, арван жилийн дараа амаа олохгүй магтах нь гарцаагүй гэж би боддог.

-Таны үеийнхэн гэж хэлж болохоор олон залуус НИТХ-аар дамжин улс төрд орсон. Тиймээс таныг бас яваандаа УИХ-ын гишүүн болж, их улс төрд орох болов уу гэж боддог. Танд ойрын үед ийм зорилго бий юү?

-Одоохондоо тийм бодол алга. Ямар ч байсан хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд амласнаа биелүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө шуудайны стандартыг батлуулаад, хог боловсруулах үйлдвэрээ байгуулчихыг зорьж байгаа. Амласнаа хийх л чухал.

-Хог боловсруулах үйлдвэрээ Японы хөрөнгө оруулалттайгаар байгуулах гэж байна уу. Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орох бол?

-Хог боловсруулах үйлдвэр дотроо олон янз байдаг. Модон, төмөр, пластмассан эдлэл, гялгар уут гэхчлэн хог хаягдлыг шатдаг, шатдаггүйгээр нь ялгах, заримыг нь дахин боловсруулах гээд дамжлага ихтэй. НИТХ-ын дарга Т.Билэгт тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн оны гуравдугаар сард Японы Фукуока хотын захирагчтай уулзаж, хот төлөвлөлт, агаарын бохиролтой тэмцэж буй аргатай нь танилцаж, хог боловсруулах үйлдвэрийг очиж үзсэн. Аж үйлдвэр түлхүү хөгжсөн тус хотын агаарын бохирдлын асуудал 1960-аад оны үед дэлхий дахинд харанга дэлдэж байсан. Гэвч энэ байдлаасаа салж чадсан туршлага нь сонирхолтой байлаа. Тэдний арга туршлагаас манайд хамгийн тохиромжтой, богино хугацаанд хэрэгжүүлж болохоор зүйл нь хог боловсруулах үйлдвэр байсан. Энэ нь хогноосоо салах, дахин боловсруулж өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн олон талын ач холбогдолтой. Тиймээс уг үйлдвэрийг барих ажилд яаравчилж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Та урьд нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй байх аа. Одоо төрийн захиргааны байгууллагатай хамтарч, бүтэц бүрэлдэхүүнд нь орж ажиллахад ямар санагдаж байна?

-Урьд нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Хувийн хэвшлээс банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Төрийн байгууллага хувийн хэвшлийнхэн шиг хурдтай ажилладаггүй. Нэг асуудлыг шийдэхэд наанадаж нэг сар, цаанадаж жил болдог. Удаан, хөшүүн, царцанги байдгаас болж ажил цалгарддаг нь олон салбарт ажиглагдлаа.

-Та Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Танай банкны үйл ажиллагаа бас их нууцлаг, яг ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байх юм. Ямар учиртай юм бэ?

-Арилжааны банкуудын хамгийн отгон нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк юм. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг нь үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр л бодож байгуулсан.

-Хөгжлийн банкийг саяхан байгууллаа. Иймэрхүү чиглэл зорилгоор анх байгуулсан юм уу?

-Хөгжлийн банкнаас өөр өө. Цэвэр хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэхээр Монголбанкны тухай хуультай зөрчилдөөд байдаг. Манай банк бол Монголбанкны заавар, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк. Уг нь хөрөнгө оруулалтын банк гэдэг нь дотроо уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, арилжааны банк, хөрөнгийн зах зээл, брокер, дилерийн үйл ажиллагаа энэ бүхнийг багтаадаг.Арилжааны банк нь эдгээрийн нэг л хэсэг юм. Цаашид Монгол Улс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай болж, үйл ажиллагаа явуулах боломжийг нь нээх ёстой. Энэ талаар эхний алхмаа хийж эхлээд байгаа нь сайн хэрэг.

-Арилжааны нэгэн банкны удирдлагын хувьд өнөөгийн эдийн засгийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг Монгол Улс их аятайхан зөв бодлогоор давж гарсан. Тэр тусмаа инфляцийг онилсон мөнгөний хатуу бодлогыг баримталж байсан. Энэ бодлогыг авч хэрэгжүүлсэн тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхийг их зөв арга хэмжээ авч, банкуудаа эсэн мэнд аваад гарсан гэж боддог юм. Үүнээс хойш ч бид эдийн засгийн олон янзын мөчлөг, таатай, таагүй нөхцөл байдалтай тулгарч байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.1 хувьтай байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 9.7 хувьтай байна. Монголын хөрөнгийн биржийг Лондоны хөрөнгийн биржийн менежментийн баг удирдахаар боллоо. Тавантолгойн ордоос иргэд, аж ахуйн нэгжүүд хувь хүртэж, тодорхой хувийг нь эзэмшихээр болж байна. Тодорхой хугацааны дараа энэ бүхэн зөв голдрилдоо орно. Одоо хөрөнгийн зах зээлийг эрчимтэй хөгжүүлэх боломж бидэнд гарч ирж байна. Торонтогийн хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй нэгдлээ. Хонгконгийн хөрөнгийн бирж манай хөрөнгийн биржид хөнгөлөлттэй нөхцлийн саналууд тавьж байна. Дэлхий нийт Монголд анхаарлаа хандуулж, томоохон банкууд манайхыг сонирхож байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд 155 жилийн түүхтэй Швейцарийн “Кредит Свисс” банк хүртэл хамтрах хүсэлтээ тавьж байгаа нь сайхан ирээдүй байгааг харуулж байна. Банкны систем, Хөрөнгийн зах зээлийн системтэй зэрэг хөгжиж байж эдийн засаг сэргэнэ. Монголд зөвхөн банкны систем хөгжөөд, хөрөнгийн зах зээл нь хоцорч байсан. Одоо Засгийн газар нь тогтвортой, хууль эрх зүйн орчин нь найдвартай байх л хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалтыг татах хамгийн гол нөхцөл юм.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гол онцлогийг хөрөнгө оруулалтын болон арилжааны банкны хосолсон хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө л манай банкны онцлог энэ. Бид ийм шинэ бүтээгдэхүүн гаргаж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн Өмнөговь, Дорноговийн Сайншанд, Замын-Үүд сумын иргэдэд танилцуулаад байна. Ойрын үед Чойр, Мандалговь, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр арилжааны банкууд Хөрөнгө оруулалтын банкны системээр брокер, диллерийн үйлчилгээ үзүүлэн хосолмол байдлаар ажиллахыг эрмэлзэж байна. Санхүүгийн зохицуулах хороонд ч арилжааны олон банкныхан энэ талаарх хүсэлтээ тавиад байгаа. Монголбанкнаас эхний ээлжинд Худалдаа хөгжлийн банкинд зөвшөөрөл олгоод байгаа. Цаашид олон банкинд энэ боломжийг нээж өгөх хэрэгтэй.

-Арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээг нэмэх шалгуур үзүүлэлтийн талаар Монголбанк төлөвлөгөө гаргасан. Ингэснээр зохистой хөрөнгийн хэмжээг 20 тэрбум төгрөгт хүргэх тухай ярьж байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Зөв. Бүр ч нэмэх ёстой. Өөрийн хөрөнгийн хэмжээг нэмбэл тэр хэрээр тухайн банкны чадамж сайжирна. Энэ бол Монголбанкны зөв бодлого. Нэг талаас банкуудыг шахаж байгаа мэт боловч нөгөө талаар бизнесийн боломжийг олгож байгаа хэрэг. Тиймээс үүнийг давж, тэр боломжид хүрэх хэрэгтэй. Банкуудыг том, жижиг гэж ялгаж болохгүй. Менежментээ, хөрөнгийн зохицуулалтаа хэн сайн хийж байгаа нь л хямралыг давдаг. Улс төр рүү хутгалдвал яадгийг хүнд байдалд орсон банкуудын жишээ харууллаа.

-Та Ардын намын гишүүн. Танай нам сонгуулийн сурталчилгааны үеэр их хэмжээний хандив, эсвэл зээл гаргаж өг гээд шахвал та яах вэ?

-Тийм боломжгүй.

-Танай банкны үйл ажиллагаа “Чингис хаан” банкныхтай төстэй санагддаг юм. Тэгж ойлгож болох уу?

-Бид өнөөдөр иргэдээс хадгаламж авахгүйгээр, гаднаас эх үүсвэр татаж үйл ажиллагаа явуулсан ч, Монголбанкны дүрэм журамд захирагдаж ажиллах ёстой болдог. Жишээ нь “Чингис хаан” банк байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, урт хугацаатай зээлийг аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр олгосон. Гэтэл Монголбанкны журмын дагуу зээлүүдийг ангилж, эрсдэлийн сан байгуулсан. Үүнээс болж банкны үзүүлэлт нь эрс муудсан. Эндээс харахад Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг яаралтай баталж, эрх зүйн орчныг бий болгохыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.

-Энэ банкийг бохир мөнгийг угааж байна гэж харддаг. Энэ манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэсэн айдас байсныг ч бас буруутгах аргагүй байх л даа?

-Ер нь шууд утгаараа Монголд их мөнгө орж ирж байвал сайн гээд ойлгочих хэрэгтэй. Нэг их цэвэр ариун юм яриад байдаг. Америкийн толгой баячууд хууль бус ажиллагаагаар баяжсан. Тэгэхээр С.Громовын мөнгө “хар” мөнгө байна уу, цагаан мөнгө байна уу гэдэг нь сонин биш. Монголд хөрөнгө оруулж, хэдэн бизнесмэнийг хөл дээр нь босгосон нь үнэн. Тэр компаниуд маш олон ажлын байр бий болгож, хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдсэн. Мөн тэр хэмжээгээрээ олон айлын амьдралыг дээшлүүлсэн. Тиймээс асуудлыг зөв талаас нь харж, их мөнгөтэй хүнийг үзэн яддагаа болих хэрэгтэй. Тэртэй тэргүй нийгэм үүнийг цагийн аясаар цэвэрлэдэг.

-Саяхан Монголоос долларын тэрбумтан төрсөнд харин олон нийт бахархаж эхэллээ. Энэ сэтгэлгээг л хөгжүүлэх хэрэгтэй байх?

-Төрөг. Бүр олон тэрбумтан төрөөсэй гэж би боддог. Тэд л өнөөдөр ажлын байр бий болгож, эдийн засгийг хөгжүүлнэ. Эндээс монголчууд хожино. Тэд хийсэн ажлаа аваад хаачих вэ дээ, бидний ирээдүйд үлдэнэ. Өнөөдөр монголчууд гадны тэрбумтныг шүтэж амьдарч байна. Тэр хүмүүс манай баялгийг ёстой ховх сороод л гараад явчихна. Түүний оронд бид улам олон “Оджаргал, Баттулга”-ууд төрөөсэй гэж хүсэх ёстой.

-Та хөвгүүдээ бөх болгохоор бэлтгэж байна уу. Хэрэв тийм бол гурав дахь үеийн бөхчүүд гарч ирэх нь?

-Ирээдүйн сайн хүн, сайн аавуудыг бэлтгэж байна даа. Үүнд багаас нь бэлдэх ёстой. Нэгэнт том болсон хойно нь бэлтгэх гэвэл худлаа болно. Бөхийн амьдрал хатуу. Тийм ч амархан боорцог биш шүү. Миний хоёр хүү спортоор идэвхтэй хичээллэдэг. Бөхөд дуртай. Гэхдээ одоохондоо бага байна. Том нь найм, бага нь гуравдугаар ангид сурч байгаа.

-Уучлаарай, таныг гэр бүлээсээ салж байгаа гэсэн мэдээлэл яагаад байсгээд гардаг юм бэ. Лав л арван жил ийм мэдээлэл сонсч байна?

-Харин тийм. Сүүлдээ ч дөжирч байна. Нийгмээрээ тийм шар мэдээнд дуртай болчихсон юм байлгүй дээ. Ямар нэг байдлаар хувь хүний амьдрал руу өнгийх дуртай болсон байна. Би гайхаад л байна.

-Одоо та гэр бүлтэйгээ хамт амьдарч байна уу?

-Би 1997 онд эхнэртэйгээ гэрлэсэн. Хоёр сайхан хүүтэй боллоо. Энэ гэр бүлдээ хайртай. Сайхан л амьдарч байна.

-Тэгвэл бусад бөхчүүд, хүмүүсийг биш яагаад танай гэр бүлийг ийм олон жил салж байна гээд бичдэг, та няцаадаггүй юм бэ. Гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах хэрэгтэй биз дээ?

-Ер нь хүний амьдралд сайдах, муудах зүйл бишгүй л байдаг. Жишээ нь надад таалагдсан бүхэн Мичидмаад таалагдахгүй байж болно. Манай хүн загварын талдаа сонирхолтой. Тэр талын зүйл надад таалагдахгүй ч тохиолдол байна. Харин яагаад энэ бүхнийг олон нийтийн сонорт сонирхолтой болгож хүргээд байдаг нь эгдүүцмээр.

-Эсвэл та хардаад байдаг юм уу?

-Хардах үедээ хардана. Энэ бүхэн дээр эвлээд амьдарч явна. Тэгж байж хүний амьдрал сонирхолтой байдаг. Ямар ч хэрүүлгүй, хардахгүй, гөлийгөөд явдаг амьдрал гэж байх уу. Үүний чинь ард бүр ч аймаар юм харагдаад байна. Х.Баянмөнх аварга надад нэгэнтээ хэлж байсан юм. “Ер нь Сумъяабазар минь, мөнхий сайн зүйл, мөнхийн муу зүйл гэж байдаггүй. Сайн муу хоёр нийлж байж сав дүүрдэг юм шүү, хүүхээд” гэж. Тиймээс би сайн нь муугаа сүлж явдаг гэж боддог. Ер нь хувийн амьдрал бол хувийн л амьдрал. Нууцлаг байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.11.11 12:34 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Пунцаг, Сумьяа хоёрыг л шүтэж өслөө дөө.
Энэ барилдааныг хэзээ ч мартахгүй ээ. Үнэхээр агуу... Бөхийн өргөө шуугиад л... Сүхбат аварга бараг газар ойгоод л босч ирсэн дээ. Тэгээд тугний өмнө хоюул зургаа татуулж байхад Сүүгий аварга их л ууртай харагдаж байсан даа.
2005 онд билүү Мөнхбаатарыг суганд нь сэжээд их гоё давж байсан барилдаан нь бас санаанаас гардаггүй юм.





Энэ 2005 оны ярилцлага байна. Сонирхолтой л юм.
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... &sid=10014

Улсын гарьд Д.СУМЪЯАБАЗАР: Ц.Цэрэнпунцаг зааныг даваад баярлаж, А.Родригест ялагдаад уйлж байлаа


Улсын гарьд Д.Сумъяабазарыг «Асашёорюv сан»-гийн єрєєний голд байрлуулсан ширээний ард бичиг цаастай «барилдаж» суухад нь бид «барьж авлаа». «Ажил ихтэй байна аа. Гэхдээ Цагаан сар, Эх орончдын єдєрт зориулсан барилдаанд зодоглочихсон шvv.

Барилдах зав бараг олдохгvй юм» гэсээр бидний яриа эхлэв.

-Бvдээ ирчихсэн байгаа болохоор хааяа нэг ажлаас хєндийрч бэлтгэл хийх, барилдах зав гарч байна. Дvv минь их тvшигтэй шvv. Бvр сагс тоглох, хєлсєє гаргах ч зав олдохгvй байсан чинь дvv ирээд ажил нугалж єгч байна. Гэвч Бvдээ одоо эргээд явчихна, тулаантай юм. Тэгээд тавдугаар сарын сvvлчээр л ирэх байх даа.

-Єєрийг чинь сангийн, холбооны бас бус ажилд барилдах сайхан насаа зориулж байгаад харамсах хvмvvс байх л юм. Одоо хэдэн жил л сайхан барилдана шvv дээ. Бусад ажил хэргээ тvр хойшлуулаад бэлтгэл хийгээд барилдаад байвал амжилт ч тvргэн єсєх байх даа?
-Мэдээж, бєхєд дуртай ард тvмэн маань бидний барилдахыг шимтэн vзэхийг хvсч байгаа. Би ямар ч байсан 35 хvртлээ vндэсний бєхєєрєє тогтмол барилдсаар байх болно. Гэхдээ єнєєгийн нийгэмд би энэ хоёр жилийг л алдах юм бол дараа нь зах зээлийн єрсєлдєєнд тэнцэхгvй болно. Цаг хугацаа єнгєрч, хийж бvтээх «Golden time» минь байхгvй болчихно шvv дээ.

-Улсын наадамд гурвантаа vзvvрлэлээ. Тvрvvлэхэд юу дутаад байна гэж боддог вэ?
-Улсын наадамд тvрvvлэхсэн гэж боддог. Энэ бол бєх болгоны мєрєєдєл, зорилгын оргил. Би ч гэсэн гурав vзvvрлэчихлээ, одоо тvрvvлэх байх аа гэж итгэдэг. Тухайн єдрийн од, хийморь золбоо тэр наадмын тvрvv бєхийг тодруулдаг юм. Боломж нь гарвал би тvрvvлнэ ээ. Єдгєєгийн наадмын тvрvv, vзvvр бєхчvvд бид нэгэн vед гарч ирж, бие биенээ ирлэж, эн тэнцvvхэн єрсєлдєж явна.

-Єнгєрєгч наадмаар Б.Гантогтох гарьдтай тун муу барилдсан. Бэлтгэл тийм муу байсан юм уу?
-Наадмын яг ємнє хордлогод орчихсон юм. Уг нь долдугаар сарын 8, 9-нд бэлтгэл жигдрээд, их сайхан болоод ирсэн. Гэтэл 10-ны орой гvйлгээд хоносон. Элдэв эм тариа хийлгэчихвэл муу нэр хоч зvvж магадгvй гэж бодоод лам багшаараа л аргалуулахыг хичээсэн дээ. Ер нь наадмын єглєє тvрvvлэх тухай горьдоод ч хэрэггvй гэдгийг мэдэрч байлаа. Б.Гантогтохыг тvрээд дайрахад нь хаана унах вэ л гэж харж явснаас биш тогтоно, тэгээд хаяна гэж бодож чадаагvй. Шуудагнаас хоёр татаад гар бадайрчихаж байна билээ.

-Яг наадмын ємнєх єдєр гэнэт хордлого єгдєг нь сонин юм аа. Арай нєгєє хараал гээч нь ирсэн юм биш биз дээ?
-Бид бие биедээ хараал хийнэ ч гэж юу байхав дээ. Гэхдээ гэнэт л хордлого болчихсон.

-Дотно найз, аварга Г.Єсєхбаярт наадмаар олон уналаа даа. Нєгєє даваад, унаад сурчихна гэдэг нь болоод байна уу?
-«Єндєр аварга» бид хоёр 1990 оноос хойш 15 жил сайхан найзалж явна. Бидний дунд наадмын хор шартай явдлууд гээд юу эс байхав. Наадмаар нэг нь давж нєгєє нь уначихаад маргааш нь урьдын адил инээгээд л уулздаг сайхан найзууд даа, бид хоёр. Бєхєд элэгтэй монголчууд маань бид хоёрыг хоёуланг нь хайрладаг байх. Бид ч хайрыг нь дааж явахыг их хичээдэг. Бидний дунд элдвийн яриа ярих, яс хаях ч тохиолдол байдаг. Гэвч бидэнд тэдгээр яриа нь vйлчлэхгvй болчихдог юм байна. Анх Архангайгаас нэг єндєр залуу ирсэн, «Буур» Жамьян аваргын зээ хvv гэнэ ээ гэж ярилцаж байхад нь би «Очоод сайхан танилцъя» гэж бодсон юм. Харин барилдааны хувьд бол цэвэр спортын єрсєлдєєн. Бие биедээ бууж єгєх тухай, тохирох тухай яриа бодол ч vгvй. Болсон юм болсноороо л дуусч байгаа юм чинь.

-Таныг эмээ дээрээ єссєн гэж дуулсан санагдана. Яагаад тэр вэ?
-Аав тээвэрт явчихдаг байлаа. Гэтэл намайг тєрєєд арван хэд хонож байхад ээжид албаны чухал ажлаар хєдєє явах шаардлага гарсан юм билээ. Тэгээд л арван хэдэн хоногтой намайг эмээ дээр аваачиж єгсєн гэдэг. Би ч эмээгийн хvv болсон. 15 жил буянтай бууралтайгаа хамт байлаа шvv дээ. Эмээ намайг их хайрлана. Хичээлээсээ ирэх, ус аваад ирэхэд эмээ маань талх зvсээд давхарлаад тавьчихсан угтдаг байж билээ. Тэр vед чинь маслогvй талх л «цохино» шvv дээ. Заримдаа бvр элсэн чихэр ч vгvй л байсан байх. Их цэвэрч, нямбай буурал байсан даа. Эмээгийн минь тэр зан чанар надад ч шингэж vлдэж гэж би боддог юм. Хичээлээсээ орой ирчихээд эргээд л усанд явна, тvлээ хєрєєднє гээд бvхий л ажлыг хийнэ. Долоо хоногт нэг удаа гэртээ очиж усанд ороод буцдаг байлаа. (инээв) 15 нас хvртлээ буянтай буурлыгаа тvшиж єссєн болохоор би єєрийгєє эмээгийн хvv гэдэг юм. Эмээгийнхээ байсан Телевизийн хавиар хааяа явахад сэтгэл уяраад, багын явдлууд санагдаад, их сайхан байдаг даа.

-Багадаа «Бушхvvгийн vлгэр» кинонд аавтайгаа хамт тоглосон гэдэг байх аа?
-Ээ, тэр зураг авалтаас нь сvvлдээ бvр залхаж гvйцэж билээ. Халуун наранд нэг хэсгийг л дахин дахин аваад айна. Би ч жаахан байсан л даа. «Бушхvvгийн vлгэр»-ийн нэг хэсэгт Сугараа ах, Бvдээ бид гурав нэлээн тод гардаг юм.

-Кинонд тоглолоо гэж мєнгєн урамшуулал авч байв уу?
-Бодвол мєнгє тєгрєг єгсєн нь «дээгvvр явчихаа» байлгvй дээ (инээв)

-Их аварга Асашёорюv Д.Дагвадорж багын л их дайчин характертэй байсан уу?
-Vеийнхнээсээ айна гэж мэддэггvй, тун ч дайчин хvvхэд байсан. Манайхнаас хамгийн зєєлєн нь Бvдээ. Би бол алтан дундаж гэх vv дээ. Сvмо бєх аварга дvvгийн минь характерт их тохирч байгаа гэж боддог. Ер нь сvмо бол зэвсэггvй л болохоос биш эрчvvдийн тулаан л байхгvй юу. Спортод аатай, шартай зан чанар зайлшгvй байх хэрэгтэй. Гэхдээ тэр аа, шарыг талбай дээр, барилдаан дээр л гаргах ёстойгоос биш, амьдралд энгийнээс энгийн явах сайхан.

-Дvvгээ та нар багадаа хэн гэж дууддаг байсан бэ. Одоо бол Аварга дvv гэх болжээ дээ?
-Багад нь Дорж гэж дууддаг байлаа. Одоо аварга дvv гэж дуудах болсон. Алдар хvндийг нь, амжилтыг нь хvндлэх ёстой юм.

-Одоо аварга дvvдээ ухамсрын шанаа єгч болох уу?
-Ээ, арай хvнддэх байх аа. Тэгээд ч нийгэм, орчин нь хvнийг их зєв тєлєвшvvлчихдэг юм байна. Одоо аварга дvv минь харин надад зєвлєнє шvv.

-Алтан шаргал єнгийн маваши ємссєн нь тун сайхан зохисон харагдана лээ. Та нараас энэ тухай асууж, санал солилцсон тал бий юу?
-Аварга дvv маань шvтлэгтэй хvн. Далай багшийг их шvтнэ. Тэгээд алтан шаргал єнгийн маваши ємсвєл сэтгэлд нь сайхан дулаан юм гэж бодсон байх. Биднээс асууж барьсан юм байхгvй ээ. Важима гэдэг их аварга тийм алтан шаргал єнгийн мавашитай байсан гэнэ лээ. Тэр хvнээс ч асуусан юм шиг дуулдсан. Ер нь алтлаг єнгє их олон учиртай байж болно л доо.

-Єєрєє хэр шvтлэгтэй вэ?
-Шvтэх, бясалгах тал бий. Гэхдээ шvтэх, бясалгахыг амьдралынхаа зорилго болгочихвол бас бvтэхгvй л дээ. Миний хувьд єглєє гэрээс гарахдаа сан тавиад, зулаа єргєєд л гардаг юм.

-Б.Бат-Эрдэнэ аварга Их хурлын гишvvн болчихлоо. Мэдээж єєрєє энэ мэдээг их олзуурхаж хvлээж авсан байлгvй?
-Их аваргыг дэмждэггvй, хайрладаггvй бєх, монгол хvн гэж vгvй байх аа. Дvн нуруу сайтай, холч ухаантай хvн дээ. Баагий ах (Б.Бат-Эрдэнэ аварга) Их хуралд гишvvнээр сонгогдсоноор спортын чанартай хууль тогтоол батлахад их тус дэм болно гэж бодож байгаа. Бидэнд ч их тус болно. Би Баагий ахдаа баярлаж явдаг. Єсєхєє, Цэрэнпунцаг бид хэдийг яг л тєрсєн дvv шигээ хайрлаж, зааж сургадаг юм. Олон жилийн их туршлага, ухаанаасаа бидэнд харамгvй хэлж, зааж єгдєг. Саяхан «Зууны манлай аварга» гэж олны хайрлаж, хvндэтгэж явдгийг нь МVБХ нотлоод єргємжлєл єгчихлєє. Найман жил наадамд дараалан тvрvvлнэ гэдэг vнэхээр гайхалтай амжилт шvv.

-Хvчний бэлтгэлийг єрєєсгєл байдлаар хийсэн нь гарьд Д.Сумьяабазарын барилдааны амжилтад муугаар нєлєєлж байна гэж зарим хvн ярьдаг. Энэ тухай та юу боддог вэ?
-Бєх хvнд хvчний бэлтгэл зайлшгvй хэрэгтэй. Харин бэлтгэлийг яаж хийлгэхийг багш хvний торгон ухаан шийдэж, тамирчны хувь заяанд нєлєєлдєг байх. Одоо зарим залуус хэсэг хvчний бэлтгэл хийгээд л, дараа нь орхичихоор хvч нь тэр чигээрээ байгаад байх юм шиг санадаг юм уу даа. Хvч бол тодорхой хугацаанд тогтмол хийж байж тогтдог зvйл. Хэвтээ шахалт, таталт дєрвєн мєчинд тамир оруулна. Японд очоод би саунд сууж байтал 65 настай гэж єєрийгєє танилцуулсан нэгэн хєгшин орж ирлээ. Тэр євгєний бие бялдар vнэхээр гайхалтай сайхан. Тэгээд бас «Одоо ч хvчний бэлтгэл хийж байгаа» гэж ярьж билээ. Тэгэхэд би их гайхаж, бишрэх шиг болсон шvv. Бас Х.Баянмєнх дархан аварга 1991 онд МНТ-ны 750 жилийн ойн барилдааны vзvvр тvрvvнд Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад бvтэн цаг ноцолдоод унаж байж билээ. Баянаа аварга тэгэхэд 48 настай байсан шvv дээ. Байнгын бэлтгэл, уйгагvй хєдєлмєр гэдэг тийм л гайхалтай амжилтад хvргэдэг байх нь.

-Та нэг их тогтмол барилдаад байхгvй юм аа?
-Барилдаан цєєн болоод байгаа шvv дээ. Бараг сард нэг л удаа улсын цолтнуудын зодоглож болохоор барилдаан зохиогдох болжээ. Дээхнэ vед долоо хоногийн бvтэн сайн єдєр бvр 2-3 барилдаан болдог, тvрvv бєхийн бай 30, 40 тєгрєг байсан гэдэг. Тэгэхээр нэг єдєр гурван барилдаанд тvрvvллээ гэхэд 120 тєгрєг байнд хvртэх нь ээ. Тэр vеийн мєнгє ханш сайтай шvv дээ.

-Одоо тvрvv бєх 400 мянган тєгрєгєєс дээш бай хvртэж байгаа нь ямар санагдаж байна?
-400 мянга гэдэг тухайн vеийн 40 тєгрєг л байхгvй юу. Тэгээд одоо хэрэгцээ єдєр ирэх тусам єсч байна шvv дээ. Гар утасны сарын тєлбєр гэхэд л 200 мянган тєгрєг хvрч байна. Тэгээд машины тос, бензин гээд л нєгєє 400 мянган тєгрєг дуусчихна. Цаана нь маш олон хэрэгцээ vлдэж байгаа биз.

-А.Сvхбат, Г.Єсєхбаяр аварга нартай ярилцаж суухад мэргэжлийн бєхийн тухай дурсаж байсан. Єєрийн чинь хувьд энэ талаар юу бодож явна вэ?
-Бєхийг мэргэжлийн тал руу оруулна гэдэг санхvvгийн маш том асуудал шvv дээ. Шагналын сан гэж байх хэрэгтэй болно. Шилдэг 16 бєхєє барилдуулах юм уу, бэлтгэлийг нь хаана яаж хангуулах юм гээд л асуудал их бий. Хамгийн гол нь зєв менежмент хэрэгтэй. Бєхчvvд єєрсдєє vvнийг шийдэхгvй, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сонсож, сайтар тунгааж байж болох эсэх тухай нь яригдана. Одоо ч залуу бизнесмен, хєрєнгєтэй хvмvvс хурдан морийг их сонирхож, тийш мєнгєє хаях болжээ.

-Хурдан морь гэснээс єєрєє адуунд хэр вэ дээ?
-Багадаа байнга хєдєє явж амардаг, адуун дээр байх дуртай байлаа. Адуунд иртэй юу гэвэл иртэй л байсан гэж боддог.

-Бєх болох хvсэл, зорилго хэзээнээс тєрж эхэлсэн бэ?
-Мэдээ орсон цагаас л «Би бєх болно» гэсэн бодол уураг тархинаас маань салаагvй. Багаасаа л миний мэргэжил, зорилго, хvслийн тухай асуудал тодорхой байсан гэж болно доо.

-Хамгийн их омогшин баярлаж байсан даваагаа дурсана уу?
-Зааны даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг хоёр дараалан хутгаад давж байсан минь миний амьдралын хамгийн тод, гэрэлт дурсамж байдаг юм. Бас «Эрэл»-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сvхбатад хєлєє алдчихаад тийчилсээр байгаад мултарч байлаа. «Жижиг», миний ард гарчихаад унаж байгаа бичлэгийг vзээд би «Юу болоод байгаа юм бэ?» гэж их сэтгэл хєдєлж байсан.

-Тэгвэл хамгийн харамсалтай барилдаанаа дурсана уу?
-Сиднейн олимпод Кубын А.Родригест ялагдсан нь хамгийн харамсалтай. Уг нь медаль их ойрхон байсан даа. Родригест ялагдчихаад дэвжээнээс буухад нулимс зvгээр л урсаад байсан. Оросын алдарт бєх Адлан Вараев хажууд ирчихээд нуруу руу цохиод л намайг тайвшруулах гээд байж билээ. Тэр барилдаанд би дvрэм сайн мэдээгvй, хvнээр буруу тайлбарлуулсанаас болж ялагдсан юм. А.Басхvv багшаас бэлтгэл дээр «Золгооноос гадагш гарвал яах вэ, ямар дvрэмтэй вэ» гэж асуухад «Золгооноос гарчихвал нєгєє талаараа л золгоно» гэж хэлж байсан юм. Тэр vгс нь сэтгэлд хадагдчихаад барилдааны vед би «Золгооноос гарвал дахиад золгоно» гэж бодоод арчихсан юм. Гэтэл нэг торгууль, нэг оноо алдчихсан. Родригесийг золгооноос дайрахад нь би ямар нэг мэх хийгээд дэвжээнээс гаралгvй, дор нь уналаа гэхэд нэг л оноо алдах байсан. Тэгээд би ялж чадах байлаа. элтгэлийн барилдааны vеэр би Узбекистаны А.Таймазовыг 3:2-оор хожиж байлаа. Таймазов уурлаад хогийн сав эмх єшиглєєд хаячихаж билээ. Миний хувьд ОХУ- ын Давид Мусульбес л хамгийн хэцvv нь байх байсан болов уу.
-Мэргэжлийн бєхєєр Боб Сапптай тулалдахад тэр аварга том биетэй, булчин шєрмєс нь зангирсан амьтнаас айх, эмээх сэтгэл тєрсєн vv?
-Ер нь зэвvvцсэн шvv. Тэглээ гээд дэвжээн дээр гарчихаад «Би больё оо» гэлтэй биш дээ. Бєх хvн рингэн дээр арахаар барилдаан л хэрэг болж байгаа юм. Намайг хонгодоод хэд хэд дайрахад мань нєхрийн царайд айдас ургасан байх шиг харагдсан. Боб Сапп бас их зальтай, биеэ тосолчихсон байсан. Уг нь тосолж болохгvй дvрэмтэй. Тэгээд гэмтэл маань сэдэрчихсэн нь харамсалтай байсан даа.
-Мэргэжлийн бєх, эрчvvдийн тулаан vнэн чанартаа зодооны урлаг шvv дээ. Єєрєє багадаа зодоонд сайн байсан хэрэг vv. Яагаад ер нь спортын энэ тєрлийг сонирхох болов оо?
-Би багадаа зодолддоггvй байсан. АНУ-ын чєлєєт бєхийн олон од мэргэжлийн бєхийн тулаанд оролцож байхыг араад «Би эднээс юугаараа дутдаг юм» гэж л бодсон юм. Багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан бол амжилт гаргахад их дєхємтэй юм билээ. Мэргэжлийн бєхийн тулаан гэдэг санхvvгийн хувьд их боломжтой, ашигтай тулаан даа.

-Одоо дахиад тулаанд орно гэж бодож байна уу?
-Сонирхол буурна гэж байхгvй ээ. Надад тулааны хэд хэдэн санал тавьчихаад байгаа. Гэвч одоохондоо хариу гєєгvй л явна. Тулааны гэрээ хэлэлцээр Бvдээгийн клубээр дамждаг юм.

-«Асашёорюv сан»-гийн ажил гээд л бичиг цаасны ажилтай зууралдах болжээ дээ. Бичиг цаас ч их ядраадаг эд ээ?
-Харин тийм ээ, зvгээр суухаар юундаа ядардаг юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл амаргvй ажил юм аа. Бас хvн удирдана гэдэг тєвєгтэй л юм байна. Би КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр тєгссєн юм.

-Євєрхангай аймагт Бєхийн єргєє барих ажлыг таныг санаачилж хийхээр болсон гэж дуулсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Нутагтаа Бєхийн єргєє барих ажлыг эхлvvлнэ дээ. Єврийн хангайгаа гэсэн сэтгэлтэй бvх хvнийг энэ vйлсэд оролцуулах бодолтой байгаа. Дан ганц бид бvгдийг vvрээд зvтгэх хэцvv шvv дээ. Мєд аймгийнхаа шинэ Засаг аргатай уулзана даа.
-«Асашёорюv сан»-гийн vйл ажиллагаа ямар тvвшинд явна вэ?
-Саяхан бид 2004 оны сангийн тайлангийн хурлаа хийсэн. Сангийн vйл ажиллагааны цар хvрээг тэлэх, гадаад отоодын харилцаа холбоогоо сайжруулах талаар ярилцсан. 2004 онд манай сан 137 байгууллага, хувь хvмvvсийн vсэлт санал бодлыг сонсож 54-ийг нь шийдвэрлэсэн. Бид хандив, тусламж маягаар бус, тєслийн чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Єнгєрєгч онд нийслэл хотын тохижилтонд зориулж «Асашёорюv» цэцэрлэгт хvрээлэнг байгууллаа. Мєн олимпийн наадамд оролцсон баг тамирчдаа «Мизуно» фирмийн хувцсаар бvрэн ангалаа. Цагдаагийн нийт бие бvрэлдэхvvний 80 хувийг цэнхэр цамцаар хангаж єглєє. «Электрон жаал» нхпvрэвийг Японд болсон олон улсын тэмцээнд зардлыг нь дааж оролцуулсан нь амжилтад хvрч Гран при vртсэнд баяртай байгаа. Энэ мэт олон ажлыг бид хийж, бvтээжээ.

-Саяхан чєлєєт бєхийн холбооны хурал боллоо. Єєрєє спортын энэ тєрлєєр хичээллэж ирсний хувьд бодол аналаа хэлнэ vv?
-Их спортод хаана нь яваагаа мэдэхгvй, зах замбараагvй болчихсон байгууллага олон болжээ. Бокс, чєлєєт бєх ас иймэрхvv хандлагатай болоод байна уу даа. Харин жvдо, буудлага л арай гайгvй явж байх шиг харагдаж байна. Бээжингийн олимп хаяанд иржээ. Бид урд хєрш рvv камераа vvрээд, далбаагаа єргєєд, медаль горьдоод, тамирчдадаа итгээд л давхиад очно. Харин энэ удаад бид дахиад л «Болсонгvй, бvтсэнгvй» гэсэн vгийг амнаасаа унагаж ирэхгvй л байх хэрэгтэй. Монголын ард тvмэн єнгєрєгч олимпийг нvдээрээ vзэж, мэдэрлээ. 2008 онд бvр илvv мэдэрч, Монголын спортын тvвшинг бодитоор нь харах болно. Гэтэл одоогийн чєлєєт бєхийн залуус Олимпод оролцох юмсан, медаль авах юмсан» гэж бодож байгаа юм уу? Чєлєєтийн зааланд очиход эх толгой нь мэдэгдэхгvй нэг л хуйларсан байдал харагдах юм. 1989 онд анх СТО-ны чєлєєт бєхийн зааланд ороод гарахдаа би «Энэ дэвжээн дээр энэ сайхан бєхчvvдтэй хамт гарч vзэх юмсан» гэж шvvрс алдаж байж билээ. Одоо агш шавийн хоорондын ялгаа, харилцаа бэрх болжээ. Багшаа хэрхэн хvндлэх, айхыг ер нь хvvхэд, залуус мэдрэхгvй байх шиг. Бидний vед ах нараасаа айдаг, дуудахад нь очоод л массаж хийж єгдєг, хэлсэн vгээр нь айдаг байлаа. Ер нь хагас цэргийн зохион байгуулалттай, сахилга бат тун сайтай байж л сая амжилт гарна.

-Єєрєє спортоо харж vзсэн, дэмжиж тэтгэсэн спортын зvтгэлтэн болох нь ээ дээ?
-Тиймээ, спортын зvтгэлтэн болох бодол бий. Миний энэ амьдралыг спорт надад єгсєн учраас би эргээд портдоо бvхнээ зориулах vvрэгтэй. «Хvчтэн» клуб байгуулаад жvдо, чєлєєт бєх гээд бєхийн бvхий л тєрлєєр vvхдvvдийг авч бэлтгэл хийлгэх болсон. Чєлєєт бєхийн багшаар А.Цэдэнсодном, жvдогийн багшаар Х.Болдбаатар жиллаж байгаа. Яваандаа бид єєрийн гэсэн заал танхимтай, тамирчдыг хvлээж авах буудалтай болох зорилготой байна. Энэ зорилгоо мєд биелvvлнэ гэж бодож байгаа. Ц.Цэрэнпунцаг, Б.Адьяахvv гээд бєхчvvд маань бєх болчихоор хvvхдvvдийг клубт авчирч єгдєг болсон. Гэхдээ жvдогийн секцэнд оруулах юм аа. Чєлєєт бєх амжилт, жил муутай байгаа болохоор тэр л дээ. Уг нь чєлєєт бєх бол жинхэнэ гол ясны тамир шаардсан сайхан спорт юм шvv.

-Танай гэр бvл «Хvчтэн» гэдэг овог авсан гэж vнэн vv?
-Vнээн, бид «Хvчтэн» овгийнхон. Євєє маань цэргийн заан цолтой, бие томтой, хєдєєний хvдэр сайхан эрсийн эг байсан гэдэг. Ээжийн минь нагац ах «Улаан хvзvv» Дэлэг арслан улсын наадамд 10 давж тvрvvлж байсан алдартай єх. Тийм болохоор аав ээж хоёр маань яриад «Хvчтэн» гэдэг овог авсан юм.

-Та хэд аавдаа єндрєєрєє хvрдэг vv?
-Vгvй шvv. Аав 186 см. Аварга дvv 184 см. Би бараг хамгийн жижиг нь, 181 см. Одоо тэгээд улам жаахан болоод байх шиг санагдах болжээ.

-Гарьдын маань хообий юу билээ?
-Загасчлах дуртай. Их сонирхолтой, сайхан байдаг юм. Загас барьчихаад гаргаж ирэх vе сайхан шvv. Би нэг удаа 1 м 40 см цурхай загас барьсан. Хэрлэнгийн эхээд єгсвєл загас ихтэй юм шиг байна лээ. Энэ жил Хєвсгєл рvv явж загасчилна гэж бодож байгаа.

-Та нарын нэг vеийн хvчтэнvvд чєлєєт бєхєєр бие биенээ ирлэж, чамгvй амжилтад хvрч явсан даа?
-Биднээс Б.Гантогтох дэлхийн медальд хамгийн ойртсон бєх юм шvv. Гантогтохын чєлєєт бєхийн арга барил, мэх гайхалтай сайн байсан. Vндэсний бєх нєлєєлєєгvй бол тэр дэлхийгээс медаль авах байсан гэж би боддог. Би 1996 он хvртэл Гантогтоход дандаа ялагддаг байсан. Харин 1996 оноос эхлээд тэнцдэг, хождог болоод ирсэн. Єсєхєє бол харьцангуй сvvлд чєлєєт бєхєд орж, яваандаа нягтраад сайжирч байгаа бєх. Єнгєрєгч олимпод Єсєхєєг сайн барилдах байх гэж их горьдож байсан шvv. Резайд ялагдахад нь ууж байсан ундааныхаа шилийг хага шидээд, орилоод босоод ирсэн. Чєлєєт бєхийн хєгжил, хувь заяа бvрхэг байна.

-Vндэсний бєхийн цолны найрааны тухай юу хэлэх вэ?
-Хичнээн саяар тэгж, ингэж найрлаа л гэдэг. Гэвч ямар ч нотолгоо байхгvй, хий яриа л явна шvv дээ. Энэ дэл сул яриа сєрєг талтай юм шиг санагдаад байгаа. Нутгийн залууг, шавиа дэмжих vзэл уламжлал болоод ирсэн зvйл. Vvнийг л элдвээр хардаж сэрдээд байх шиг санагддаг.

-Єєрийг чинь «гарьд» цолыг хvртсэндээ таатай, таагvй ханддаг гээд л олон янзаар цуурдаг. Та нэг мєр хариулт єгнє vv?
-МVБХ-ны хурал болоод, хуралдаад л байдаг. Хэн нь зєв, аль санаа нь зvйтэй юм гэдэг дээр их хугацаа зарсан. МVБХ-ны удирдлагууд их ядарсан болов уу. Гэвч vvний дvнд дvн нуруу сайтай хууль, дvрэмтэй болсон. Гарьд гэдэг арслангийн эрэмбэтэй сайхан цол. Би арслангуудын ард л ам авч байна шvv дээ. Зарим хvмvvсийн худал, ташаа ярих яах вэ. Тєрийн шийдвэрийг бvгд хvндлэн дагаж, дээдлэх ёстой. Хангарьд шувуу нийслэл хотын бэлгэдэл, шvтээн болсон амьтан. Гарьд шувуу могой зуучихаараа хангарьд болчихдог гэж Єсєхєє бид хоёр инээлдэж ярьж байсан юм. Би Єсєхєєд «Чиний аваргын малгайд гарьдын дvрс бий. Тэгэхээр чи бид хоёр адилхан юм биш vv» гэхэд Єсєхєє «Могой зуухаараа хангарьд болдог юм. Чинийх могойгvй учраас минийхээс єєр» гэж хэлж билээ. Энэ ч наргиа л даа. Гарьд сайхан цол оо.

-За, илэн далангvй ярилцсанд баярлалаа. «ТЦ» сонины уншигчдынхаа ємнєєс улсын наадамд ямар ч байсан тvрvvлээрэй. Бєх сонирхогчид тэр єдрийг хvлээж байна шvv гэдгийг танд дамжуулан хэлье.
-Єндєр хариуцлага авлаа, баярлалаа. «ТЦ» сонины нийт уншигч, бєх сонирхогчдодоо эрvvл энх, эрхэм сайхан амьдралыг ерєєн бэлгэдье.
Ярилцсан Б.ЦАГААНБААТАР
Р.МєНХДАВАА
(таванцагираг 2005-03.23)

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jun.11.11 10:38 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Ээ хэлээд юу гэхэв. Ба аваргаа биширч өслөө. Сайхан зургаан заануудаасаа Сумьяагаа л балиашгалдаг байлаа даа. Ба аваргатай 2 таарахдаа жаахан тайван байж байгаад нэг хучихсан бол ахиад 2,3 түрүү байх байсан болов уу. Учир тэр 6 заанаасаа дандаа тунаж барилдсаар байгаад их удсан даа. Эхлээд жижиг Сүхбаттай, дараа нь Өсөхөөтөй , дараа нь Гантогтохтой.
Тэгээд тунаанаас гарлаа дахиад л тунах жишээтэй.
Ер нь Өсөхөө дээр л тактикгүй барилдаад байгааг нь ойлгодоггүй юм. Өсөхөөг за шууд золгочих уу гэхээр манай хүн их зоригтой ч гэх юм уу өөртөө итгэлтэй ч гэхий юм уу шууд хав дөрвөлжин барилцчих жишээтэй. Яахав манай хүн бярдаад барчихана гэж боддог байсан юм шиг байгаан. Цаадах нь ч аралтай болохоороо барилдааны цаг дуустал барьц сонгох гээд баглаад зогсчихдог нэг муу аргатай яг наадмын барилдаан дээр. Манай хүн жижиг нтр шиг Өсөхөөгийн сул талыг ашиглаж сэрвүү барилдсан бол гэж харамсдаг юм. Тэхдээ 800 жилийн ойгоор ч яг гоё мэдэрч барилдсан даа.
Ер нь манай хүнд барилдааны хувьд манай хүнд нэг л дутагдал байсан даа. Их зоригтой, бярдаж барилддаг. Тэхдээ нэг сайхан юм нь мэхээ даацтай хийдэг.Пунцаг энэ хоёр бол унасан , давсан ч хэл ам гаргадаггүй бөхийн жудагтай байсан шүү энэ 6 дотороо бол. Ээдээ энэ жил нэг юм дуулгаасай даа аварага минь


Top
   
PostPosted: Jun.11.11 11:06 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 11:57 am
Posts: 171
Аварга минь бөхийнхөө зүлэг ногоон дэвжээн дээр гараасай. Дэвээд явж байхыг нь харах сайхан шүү. Ганц хайртай бөх минь барилдахгүй болохоор бөх үзэх урамгүй болчих юм. Сайхан аварга даа. 800 жилийн ойгоор сайхан түрүүлсэн дээ. Стадион даяар Аварга, аварга гээд л гоё байсан шүү


Top
   
PostPosted: Jun.29.11 3:30 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.05 2:56 pm
Posts: 986
яаг наад бичлэгийг чинь дахиж үзэх юмсан гэж боддог байсан юм. лайтай хаясан шүү


Top
   
PostPosted: Aug.24.11 7:12 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
6 zaluu zaanaas Tserenpuntsag, Sumiya 2 unaval unasan shig unadag, davbal davsan shig davdag, judagtai baisan gej boddog yum. Sumiyag turuuldeg zun iluu davaatai naadam uchir davaa burd tsol olgohoor huulichilsantai esreg sonin baidal uuseh n baina shuu, oorchlolt oruulay gej Baterdene avarga terguutei heden humuus UIH-d sanal oruulaad heleltselgui toohgui orhison yum. yag helj baisnaar n bolj Sumiyag turuulenguut asuudal uusej uzuurlesen turuulsen 2 boh adilhan tsoltoi bolchih geed turuulsen huniig evgui baidald oruulsan muuhai zuil bolson. neg talaas davaa burd tsol olgono geheer iluu davaatai naadamd uzuurlesen hun arslan bolchih geed baidag, tegtel 1 turuulsen hun adilhan arslan bolchih geed, erdoo UIH-n heden usan tolgoitiin zalhuursniih shuu dee. negent bayar naadmiin tuhai huuli baihad teriigee ih oin uyed tegne ingene geed hedhen mor zasvar oruulahad boloh baisan zuil. ternees bolj turuulsen boh maani huuli zorchij avarga bolson gej muuluulah nohtsol uuseed baigaa yum. unendee bol Baljinnyam ch gesen neg turuulsen hernee avarga bolson hun. tegtel Monherdene turuulj uzeegui hernee arslan geh met oilgomjgui zuil ih bii. tom Suhbat ch gesen bi arslan boloh yostoi gej gomdollood yavdag n argagui. 1 turuulsen Baljinnyam avarga bolson baihad ter naadamd uzuurlesen Suhbat garidaaraa yavdag n utgagui baigaa yum.


Top
   
PostPosted: Aug.24.11 10:22 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
дээр үеээс л ноёд дарга нарын үзэмжээр явдаг байсан түүхтэйм биш үү
20-р зуунд өчнөөн олон түрүүлээгүй арслангууд гэх мэт байдаг биз дээ.
Мөнхбат аварга 2 түрүүлчээд арслан цолтой хэвээрээ байгаад байсан `2 удаагийн арслан` гэж цоллуулах шахсан гэдэг,
дээд тушаалын хүмүүсийг уурлуулсан учраас тэгсэн гэж өөрөө хэлсэн байсан.


Top
   
PostPosted: Aug.24.11 12:15 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
harin tiimee, Monhbat 3 turuulj baij avarga avsan, Bayanmonh 1 turuuleed avarga avch baisan, bur Tsedenbal Uvsiin boh turuullee gej buguin tsagaa tailj ogson gedeg. endees buhimdal torolgui yahav dee.

turuulj uzeegui arslan gevel minii sain medeh Sosorbaram arslan bas baina, tuhain uedee naadamd turuulj bish toirgiin barildaan gedegt hamgiin olon davsan uchir arslan avsan gedeg.

arslanguudaas hamgiin mundag uzuulelteer arslan bolson hun gevel Ganbaatar arslan, 4 avargiig tsuvuulj hayaj turuulj arslan bolson hun. er n mongol bohiin durem juram er n ih sonin, togtson neg duremd oruulchihad uul n bolohgui zuilgui baimaar.

hogshin avarga arslanguud ulamjlal geed nutgiin huudee unaj ogood nutgaasaa tsolton toruuleh sonirholtoi uchir uuntei ih zorchilddog shig baigaa yum.


Top
   
PostPosted: Aug.24.11 7:58 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Чойбалсан бөхөд их нөлөөтэй, зарим бөхийг `маршалын бөх` болгож уурыг нь хүргэвэл бараг шоронд туучихдаг байсан гэж сонссон үнэн юм уу мэдэхгүй.


Top
   
PostPosted: Aug.24.11 9:21 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Тэр жилийн наадмаар А.Сүхбатад тэнгэр хартлаа гар ачуулж билээ... :mrgreen:

Ер нь тулааны спортод авьяасгүй юм шиг бгаан, японд хийсэн К-1-ийн тулаанууд нь хэтэрхий "жул" шүү... Харин Боб Сапп-тай тун дажгүй үзсэн... :wd:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Aug.24.11 10:43 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
жижиг кикбоксчинд ямбийтлаа өшиглүүлээд багана тэврээд зогсчихож билээ


Top
   
PostPosted: Aug.24.11 11:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2021
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Наадах японоос чинь хэдэн цаас аваа биздээ

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Aug.25.11 12:34 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
зүгээр л нүдүүлсэн биздээ, юун цаас авахав, зохион байгуулагчаасаа л авна биз,


Top
   
PostPosted: Aug.25.11 1:46 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 8:24 pm
Posts: 3619
Location: Цаснаар
orgil09 wrote:
үзүүр түрүүнд Бат Эрдэнэ аваргатай хоёр үзэхдээ эхнийх нь дээр нь чанга үзэж байсан даа, дараагийнх дээр нь их сонин үзээд тэгсгээд л унаж билээ.
Нэгэн дээр нь хуссан бол Арслангийн эрэмбэ аль дээр 90-ээд онд авад хол явхих байж дээ.

нэгэнд нь л давсан бол тунаа гэж хамаг хүчээ үздэг юмнаас мултрах байсын тэгж бодохоор хэд ч түрүүлж болох байсан байх

_________________
YNWA


Top
   
PostPosted: Sep.18.11 11:20 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
:wahaha:

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Sep.23.11 3:35 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Sep.27.09 5:13 pm
Posts: 391
Location: Great Mongolia
ene deer harin dajgui uztsiin bnashd daaanch bertel avchihj.

_________________
***You'll Never Walk Alone***


Top
   
PostPosted: Oct.07.11 5:36 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Шаазгай wrote:
2005 онд билүү Мөнхбаатарыг суганд нь сэжээд их гоё давж байсан барилдаан нь бас санаанаас гардаггүй юм.[/b]



Мягмар сүрэнг шүү дээ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.07.11 5:47 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Рэка wrote:
ХАмгийн гоё нь Сүхбат давуулж гуядах гэж байгаад цээжээрээ шидүүлдэг цагаан сарын барилдаан. Тэр жилийн цагаан сар ч янзын болж билээ. Пунцаг Бадам-Очирыг хаядаг, Сүхбат Бүрэнбаатарыг хаядаг, Сумъяа Сүхбатыг хаядаг гээд сэтгэлд хоногшсон сайхан барилдаануудтай

ярилтгүй сайхан барилдаан болсоон тэр жилиийн цагаан сарын барилдаан. 2003 оных над бичлэг нь бүтнээрээ олдож магадгүйм шүү.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.12.11 7:36 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
orgil09 wrote:
дээр үеээс л ноёд дарга нарын үзэмжээр явдаг байсан түүхтэйм биш үү
20-р зуунд өчнөөн олон түрүүлээгүй арслангууд гэх мэт байдаг биз дээ.
Мөнхбат аварга 2 түрүүлчээд арслан цолтой хэвээрээ байгаад байсан `2 удаагийн арслан` гэж цоллуулах шахсан гэдэг,
дээд тушаалын хүмүүсийг уурлуулсан учраас тэгсэн гэж өөрөө хэлсэн байсан.


Дархан аварга Дарийн Дамдин бас 3 түрүүлж байж аварга болсон.
2 дахиа түрүүлэхэд нь "Энэ нөхөр Д.Дамдин болбоос олон дахин түрүүлэх залуу хүн учраас..." гэж ирээд аварга цол өгөөгүй байдаг.
Баянмөнх үзүүрлэж арслан болоод, дараа нь түрүүлээд аварга болсон юм.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Oct.17.11 2:53 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Дэлгэр гишүүний хүсэлтээр 2003 оны цагаан сарын барилдааныг татхаар оруулж байна.
http://www.mediafire.com/file/4ks1uyjx5 ... .part1.rar
http://www.mediafire.com/file/un16m9f89 ... .part2.rar
http://www.mediafire.com/file/7e7d01t2a ... .part3.rar
http://www.mediafire.com/file/uhhjd66bt ... .part4.rar
http://www.mediafire.com/file/fyhayc8nj ... .part5.rar
http://www.mediafire.com/file/1dj12vbrt ... .part6.rar

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.18.11 6:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Өө буянаа нэм. :mrgreen: Татаад байдаг хэрэг ээ. Ёстой их баярлалаа.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Apr.19.12 3:06 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Дэлгэр wrote:
Өө буянаа нэм. :mrgreen: Татаад байдаг хэрэг ээ. Ёстой их баярлалаа.

ЗҮГЭЭР ЭЭ ГЭСНЭЭС ЧАМД НТР НАДАА СОНИРХУУЛЧИХ ЮМНУУД БАЙНА УУ ХӨ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: May.07.12 11:00 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18886
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Энэ жилийн сонгуулиар СХДүүргийн 29-р хорооноос нэр дэвших сурагтай.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 56 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited