#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 11:01 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.28.11 11:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
[b]Зиа бидний хэсэг нөхөд энэ хүний тухай ярилцацгаах уу?

[/b]

_________________
Нэг л өдрийн наран...


Last edited by Дэлгэр on Apr.08.11 9:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.28.11 11:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Үнэхээр агуу бөх шүү. Сүхбатыг хамраар нь газар хатгатал хавирдаг барилдаан бол ай даа мөн чиг...
Өсөхөөг ч гэсэн хусдаг л байсан.


Залуу заануудын манлай нь явсан омголон Пунцагаа

Image

Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн. Гэвч элдэв бизнес эрхэлсээр үндэсний бөхөөс лав зайгаа нэлээн барьчихаж.

ЁКОЗУНАГ ДАРЖ, АМЕРИКЧУУДЫГ АЛМАЙРУУЛАГЧ

Image

Дагвадорж аваргыг Доржоо гэж гэрийнхэн, багын найз нар нь дууддаг байлаа. Доржоо наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг.
Мөн Доржоо комүсүби цол хүртчихээд эх орондоо ирээд Пунцагаа гарьдтай /тухайн үед заан/ гар барилдаад дийлээгүй гэдэг. “сумочдод очоод хэлнэ ээ. Би нэг ахыгаа гар барилдаанаар ерөөсөө дийлдэггүй юм. Гэтэл тэр ах минь биеэр надаас жижигхэн шүү дээ” гэж Доржоо нэгэнтээ ярьж байсан.

Ер нь гар барилдааны хувьд Цэрэнпунцагийн өмнө гишгэх хүү Монголд бүү хэл дэлхийд ч ховор байх гэлцдэг. Тэр Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өндрөөрөө өөрийг нь бараг нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний 10 долларуудыг халаасалсан гэдэг. Монголд бас иймэрхүү барилдаан болж, телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа аваргын төлөө ахтайгаа өрсөлдөн ялж байсныг санаж буй хүн олон биз ээ.

ТЭВЧЭЭРГҮЙ ЗАН

“Зургаан залуу заан”-ы үе гэж үнэхээр үлгэр домог шиг сайхан үе манай бөхөд байлаа даа. Тэр үед эдний хэн нь түрүүлж аварга, арслан болох тухай ам уралдан ярилцахад Цэрэнпунцагийн нэр цохиж л явна. Тэр заануудынхаа хамгийн бие жижигтэй нь ч магнай нь байсан. Тээр жил, ардын хувьсгалын 79 жилийн ойгоор билүү дээ. Өнөөх зургаан заан маань улсын наадмын дунд шөвгийн наймд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёрын хамтаар үлдэж хоцорлоо. Бат-Эрдэнэ аварга байнга “таалаад” сурчихсан Мөнх-Эрдэнээ авч харин Цэрэнпунцаг Гантогтохыг амласан. За, ам зөв буруу байсан тухай зөндөө л ярьдаг. Гэхдээ л энэ давааг Пунцагаа давчихсан бол учир их байлаа. Гэвч Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч...” гэх үгийг энэ барилдаан аргагүй баталсан. Ер нь Пунцагаа гарьд их түргэн барилдах дуртай нэгэн. Түргэн үргэн дээ ёстой гал гарам мэх хийж, өрсөлдөгчдөө халиртал нь хаядаг нэгэн. А.Сүхбат аваргыг наадмаар нүүрийг нь улаан халз болтол хавирч билээ.

ХУВЬ ЗАЯАНЫ ЭРГҮҮЛЭГ

Сайхан бөхийн хувь заяанд элдэв асуудал олон тулгарсан. Америкт явж суралцана гээд ид сайхан барилдах жилээ алдсан бол хожим ах нь хэрэгт ороод нэг хэсэгтээ л барилдахтай манатай болсон. Түүний аав Цэдэндамба гуай энгийн нэгэн жолооч байлаа. Хөдөө гадаа явж байхдаа хүнд тэрэгнийхээ дугуйг тэвшин дээрээ гаргаад шидчихдэг л байсан гэдэг. Гэвч биеэр шавилхан. Харин ээж нь нэлээн биерхүү юм билээ. Тэднийх Завханы нэлээн номтой айлын нэгэн гэдэг. Тэрсхэн өссөн Пунцагаа Бэгзээ хоёр үеийнхнээ ч ихээхэн айлгадаг байж. Пунцагаа багадаа хэтэрхий гэмээр тарган хүүхэд байлаа. Тиймээс “Тарган хулгана” хэмээн гэрийнхэн нь нэрлэдэг байж. Тарган хулгана тун их шартай. Ахтайгаа үргэлж ноцолдоно. Дийлэхгүй ч гэсэн зүтгээд л байна. Энэ зан нь түүнийг бөхийн эрдэмд нэвтэрч, олны хайр татсан бөх болоход нөлөөлсөн биз ээ.

ЭР ХҮНИЙ АМ

Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд Ганбат наадмын өглөө ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Ойрд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг төрийн наадмын гурвын даваанд амлан авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Өрөөд удсангүй ээ, заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо. Энэ амнаас нь хойш гарьдыг мөн ч олон хүн улам илүү хайрлаж, дэмжих болсон билээ.

Эх сурвалж

_________________
Нэг л өдрийн наран...


Last edited by Дэлгэр on Apr.08.11 9:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.28.11 12:50 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Ганбат дийлдэшгүй байсан Бат Эрдэнэ аваргыг хаячихаад дараагийн аварга гэгдэж байсан яг тэр жил наадмаар шууд 3-т амлаж байсан нь биширмээр шүү.

Үнэхээр тийм зориг аа гаргана гэдэг орчин үед болж байгаагүй явдал,
мундаг бөх байжээ.


Top
   
PostPosted: Jan.28.11 1:07 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Бат Эрдэнэ аваргыг хамгийн олон хаясан бөх гэдэг билүү,
нэг удаа говийн нэг наадмаар бараг бярдаж хаяж байсан,

бас ах нь аймшигт гэмт хэрэг хийснээс бөхийн карьерт нь их том цохилт өгсөн дөө хөөрхий


Top
   
PostPosted: Jan.28.11 1:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Хүчит гарьд Ц.Цэрэнпунцаг

Монгол улсын хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.

Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм. &nb sp; Ц.Цэрэнпунцаг 1993 оны АХ-ын 72 жилийн ойгоор у/з Д.Сүхбаатар, Д.Амгаа нараар 5 давж улсын начин цол, дараа жил нь буюу 1994 онд у/н А.Сүхбат (даян/а), у/н Д.Сумъяабазар (у/ав), у/з Д.Мөнх-Эрдэнэ (у/ар), шинээр заан цолны болзол хангасан Р.Гансүх нараар тус бүр 8 давж “Үлэмж бадрах” чимэгтэй ЗААН цол хүртсэн.

1996 оны АХ-ын 75 жилийн ойгоор у/н Л.Өлзийбаяраар 6 давж “Саруул сайжрах”, 1997 онд шинээр өсөх идэр начин цолны болзол хангасан Г.Элбэг (у/х)-ээр 7 давж “Бат нягт”, 1998 онд у/з А.Сүхбат (даян/а)-аар 7 давж “Хуурнин шуугигч”, 1999 онд мөн у/н Д.Сэржбүдээгээр 6 давж “Хурдан шаламгай” чимгүүдийг тус тус нэмсэн.

2001 оны АХ-ын 80 жилийн ойгоор хүч үзэн барилдсан хүчит 1024 бөхөөс шинээр заан цолны болзол хангасан у/н Ч.Батзоригоор 8 найм даван шөвгөрч "бууршгүй хүчит", 2003 онд шинээр начин цолны болзол хангасан Б.Баянмөнх /Хө,Тосонцэнгэл/-ө өр 6 давж "үнэн итгэлт", 2004 онд да/а Б.Бат-Эрдэнээр 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус нэмэв.

2000 оны АХ-ын 79 жилийн ойгоор Ц.Цэрэнпунцаг гарьдыг түрүүлнэ хэмээн ихээхэн итгэл хүлээлгэж байсан юм /у.н Ц.Гэрэлт-Одоор 6 давж "үнэн зориг" чимэг нэмсэн/. Тус наадмын 7-гийн даваанд дар/а Б.Бат-Эдэнэ у/а Д.Мөнх-Эрдэнийг, у/з Ц.Цэрэнпунцаг у/з Б.Гантогтохыг, у/з Г.Өсөхбаяр у/з Б.Ганбатыг амлаж, у/з Д.Сумъяабазар, А.Сүхбат нар тунан барилдсан билээ. Гэвч гарьд маань Б.Гантогтох (у/г)-д өвдөг шороодсон юм. Уг наадмын 8-ын даваанд дар/а Б.Бат-Эрдэнэ у/з Б.Гантогтохыг амлан барилдалгүй тахимаа өгөн түүнийг тунаанаас гаргаж өгсөн бөгөөд 2 залуу заан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдсан. Тэргүүн байрын төлөө заан Б.Гантогтох, А.Сүхбат нар хүч үзэн барилдсан бөгөөд А.Сүхбат 9 даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн түүхтэй.

Бөх сонирхогчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд тухайн цагт ид барилдаж байсан шилдэг 6 заанаас Ц.Цэрэнпунцаг зааныг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж үнэлэж байсан юм... Монгол бөхийн дэвжээнээ харгүй, үнэнч шударга, бяр хүчийг үзсэн уран сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан үнэн хүчит бөх юм.

2003 онд улсын заан Цэдэндамбын Цэрэнпунцагт Монгол улсын ерөнхйилөгч Н.Багабандийн зарлигаар “Монгол улсын Гарьд” цол олгосон билээ.

Тэрээр ид сайн барилдаж байсан 1995 (АНУ-д сурч байсан), 2002 онуудад барилдаагүй юм.

2005 оны АХ-ын 84 жилийн ойгоор барилдан 3-ын даваанд залуу бөх Элбэгбаярт өвдөг шорооджээ. Уг барилдаан нь хүндэт харуулын цэрэгт тулан гарьд өвдөг шороодсон бөгөөд засуул, хөлийн цэцдийн шийдвэрээр 2 бөхийг дахин барилдуулах шийдвэрийг гаргасан. Гэвч гарьд маань гудигч үгүй элэг бүсээ тайлан тахимаа өгсөн юм. Гарьдын энэ шийдвэрийг хөлийн цэцүүд цэцийн шийдвэр үл хүндэтгэсэн гэж зэмлэж, олон бөх сонирхогч, түүнийг дэмжигчид харамсан үлдсэн наадам саяхан…

Ийнхүү Ардын хувьсгалын ойн жилүүд, Монгол түмний үндэсний их баяр наадамд 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав давж, нийтдээ 10 удаа шөвгөрсөн бөх бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчин, Монгол улсын уран барилдаант, хүчит гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг билээ.

Бөхийг сонирхон шимтэгч, үзэгч, дэмжигч Би бээр Хүчит гарьдын тухайд өөрийн мэдэхийг товчхон төдийд сийрүүлэн өгүүлэхэд ийн бөлгөө…

Эх сурвалж: Г.Мягмарсүрэн
/Hiimori.mn-ээс хуулав./

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 1:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Ц.Цэрэнпунцагт /Хошигнол/
Отгонтэнгэр сахиустай
Сартуул охин би
Олон жил санааширсан
Саальчин эмэгтэй би
Орыг чинь хэмхэлж
Дараа болохгүй бол
Орцыг чинь сахиж
Бараа болъё танд "Намуун Байгаль"

Сайхан ч залуу, сайн ч бөх хэ хэ. Нэг ийм хошигнол байхаар нь энд хийчихлээ. Нэгэн үе Пунцаг гарьд, Магалжав харцага нарын араас мөн ч олон бүсгүйчүүд гүйдэг байсан гэдэг.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 1:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
orgil09 wrote:
бас ах нь аймшигт гэмт хэрэг хийснээс бөхийн карьерт нь их том цохилт өгсөн дөө хөөрхий

Тийм шүү. Зүгээр нэг шуналдаа хөтлөгдөөд, бизнес хөөгөөд барилдахаа больчихсон юм биш. Ах нь айхтар хэрэг хийгээд мань хүн 2 гэр бүлийг авч явах хэрэг гарсан.
Мөн тэр хэргийн хохирогч нар нь Пунцагаа гарьдыг дарамталдаг байсан гэдэг.

_________________
Нэг л өдрийн наран...


Last edited by Дэлгэр on Apr.08.11 9:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.28.11 2:07 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Нэг лавхан шиг шуудагдаад авбал ч гаргаахгүй дээ,, Тэр жил гүйээ мөн их харж билээ. Өөрөө ч ухаангүй барилдсан л даа, Ааг омог гаргадаг шигээ хурц шийдэмгий байдаг байсан болохоор нь их хайралдаг байж билээ,,


Top
   
PostPosted: Jan.28.11 4:04 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5863
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай мөн сайн гарьд шүү.

А.Сүхбатад унадаг жил уг нь бас сайн барилдах байсан юм. Амлах бөхийг нь А.Сүхбат түрүүлээд авчихсан гэсэн. Тэгээд шатаж дайрсаар байгаад доор нь уначдаг онцгүй юм болсын.
Дээр бичсэн тэвчээргүй гэдэг л тэр болсон. Уг нь А.Сүхбатыг дөнгөчөөд л байдаг байсын.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 4:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
Suhbat, Oshoo 2 oosoo turuuleed avraga avah bsan daa, tsol ni juldsan Boh gej boddog,

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.28.11 6:57 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5863
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Сүхбатыг Пунцагаа л хаяна гэж ярилцдаг байсан үе нэг хэсэг байсан шүү тэ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 7:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Зэрлэг бөх шүү. Барилддаг байхад нь дэмждэг блаа

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Jan.28.11 10:20 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Сүхбат аваргыг урдаа гишгүүлдэггүй байж байгаад сүүлд унадаг болсон байсан,
айхтар аварга ч олон жил судалж байж л аргыг нь олсон байх даа.


Top
   
PostPosted: Feb.04.11 9:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
daanch mungu huuguud alga bolsondoo,ternees odoo muu usuhuu-gs sain barildana

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.15.11 7:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Гарьд маань одоо хаагуур юу хийж явдым бол доо?

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.15.11 7:08 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
Нэг хэсэг зодоон сонирхоод байсан уу гүү юу

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Feb.15.11 7:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
Зодоон ч биш байх аа. Сумьяа аварга л нэг хэсэг тийм юм зохиогоод байх шиг байсан. Харин Пунцаг гарьд Регбигийн спортыг Монголд оруулж ирсэн. Хэсэг явж байгаад чимээгүй болсон шд.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.15.11 7:17 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
Аан андуурч байнашдээ баларсым бээ Жэм компаниа л удирдан зохион байгуулаад яваа байхаа тэгвэл ч сайхан ч бөх сайн ч бөх байж билээ

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Feb.18.11 10:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Гар барилдаанаар бол манай хүн ямар ч хүнийг гаргаахгүй гэдэг юм билээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.25.11 4:59 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Америкт будаа гар барилдаанаар ингэсэн тэгсэн гээд л янз бүрийн юм их сонсддог байсан штээ.
Цэрэнпүнцаг заан (гарьд) их нэр хүндтэй лдээ.Хүмүүс их сайн,бурханы шашинд л хэт их автсан хүн гэнэлээ

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Mar.31.11 12:01 am 
Offline
Mister
User avatar

Joined: Dec.28.10 4:35 am
Posts: 479
Location: Istanbul Turkey
Энэ хүний барилдааныг үзэхийг ээддээ их ч хүсдэг байж билээ. Мөн ч жудагтай сайхан эр шүү. Уналаа гэж элдэв хэл ам хийдэггүй шударга сайхан барилдаантай гарьд даа. Монгол улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцагаа гэж.
Image

_________________
**Train Like A Champion**


Top
   
PostPosted: Mar.31.11 12:28 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Sep.09.09 11:49 am
Posts: 1203
Шаазгай wrote:
Гарьд маань одоо хаагуур юу хийж явдым бол доо?

АНУ.н Сан Францискод номын дуу сонсож шавьлан сууж байгаа гэсэн. Бэлтгэл сургуулилт байхгүй бие хаа нь жижигрээд жижгхэн хүн л байна гэжийсэн. Лам болсон гэсэн. Сонин л шийдвэр гаргасан байна лээ. Би гайхаал. Хүмүүс ч бас гайхаж л байгаа байх


Top
   
PostPosted: Apr.10.11 11:36 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Dec.15.10 10:54 pm
Posts: 46
Location: minigees maxiru
Manai nutgiin sain buh duu
Hemjeendee tultal barildaj chadaaguid n l haramsch yavdim daa

_________________
love is now or never


Top
   
PostPosted: Apr.11.11 1:11 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
09/09/09 wrote:
Шаазгай wrote:
Гарьд маань одоо хаагуур юу хийж явдым бол доо?

АНУ.н Сан Францискод номын дуу сонсож шавьлан сууж байгаа гэсэн. Бэлтгэл сургуулилт байхгүй бие хаа нь жижигрээд жижгхэн хүн л байна гэжийсэн. Лам болсон гэсэн. Сонин л шийдвэр гаргасан байна лээ. Би гайхаал. Хүмүүс ч бас гайхаж л байгаа байх


Het ih ariusah husliin har gai ldaaa...


Top
   
PostPosted: Jun.19.11 6:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Galaa039 wrote:
Гар барилдаанаар бол манай хүн ямар ч хүнийг гаргаахгүй гэдэг юм билээ.

Гар барилдааны улсын 2 удаагийн аварга гэлүү.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jul.14.11 6:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 2:29 pm
Posts: 2270
Энэ хүнтэй өрөөд 20 минутын дотор хаяж чадахгүй бол тэгээл
дуусаа гэж ярьцагаадгийн байна лээ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited