#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.22.18 7:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.23.11 4:56 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Image
Монгол улсын Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. 1973 оны 1 сарын 13 нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Даян аварга Буур хэмээх Нацагийн Жамъян аваргын зээ хүү. Байгалийн бөх хүн гэдэг нь түүнд заяасан өндөр нуруу, сайхан биеийг харахад андашгүй. Үндэсний бөхөөр үеийнхэнийгээ бодоход харьцангуй сүүлд хичээллэж эхэлсэн бөгөөд энэ нь түүний өвөөгийн захиастай холбоотой. Өвөө нь Мөнхбат аваргад ирээдүйн аваргыг захиж үлдээсэн бөгөөд түүнийг 18 хүргэж байж барилдуулж эхлүүлээрэй гэсэн гэдэг. 1993 онд Цэргийн заан цол хүртсэн бөгөөд, 1994 онд Цэргийн арслан, 1995 онд Цэргийн арслан цолноос 7 даван шууд Монгол улсын заан хэмээх эрхэм цолыг хүртсэн, Тус наадамдаа 6-ын даваанд Сумъяабазрыг, 7 -гын даваанд Гантогтохыг хаясан. Улсын наадамд Цэргийн арслан цолноос барилдаж шууд заан цол хүртсэнээрэй онцлог юм.


Top
   
PostPosted: Jan.23.11 6:11 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Даян аваргын Улсын наадмын Амжилт
1995 онд 7 даваж Монгол улсын заан.
5-н даваа Дархан аварга Мөнхбатыг
6-н даваа У.н /У.а/Сумъяабазарыг
7-н даваа У.з /У.г/ Гантогтохыг тус тус давсан
8-н даваа у.з /У.а/ Мөнх-Эрдэнэд унасан.

1996 оны наадамд 4 ийн даваанд У.н Сүхбаатарт өвдөг шороодсон.

1997 онд 5 даван шөвгөрсөн
6-н даваа У.н /Даян.а/ Сүхбатад өвдөг шороодсон.

1998 онд 4 даван 5 ын даваанд У.н /У.з/ Бумбаярт өвдөг шороодсон.

1999 онд 7 даван заан цолоо баталж, шөвгөрсөн
5-н даваа У.н /У.з/ Бумбаярыг
6-н даваа У.з /У.г/ Гантогтохыг
7-н даваа У.а Мөнхэрдэнийг
8-н даваа У.з /У.ав/ Сумъяабазарт унасан

2000 онд 7 даван заан цолоо баталж, шөвгөрсөн

5 ийн даваанд у.н /У.з/ Мягмарсүрэнг
6 ийн даваанд ц.а /У.н/ Цэрэнчимэдийг
7 ийн даваанд у.з Ганбатыг
8 ийн даваанд у.з /Дая.а/Сүхбатад өвдөг шороодсон

2001 онд 8 даван шөвгөрсөн
5 -н даваа А.а Адъяасүрэн
6-н даваа А.н /У.н/ Наранбаатар
7-н даваа У.з /У.ав/Сумъяабазарыг
8-н даваа У.н /У.з/ Бумбаярыг
9-н даваа У.а /Дая ав/ Сүхбатад унасан

b]2002 онд 9 давж Монгол улсын Арслан цолыг хүртсэн. [/b]
5-н даваа А.н /У.х/Батжаргалыг
6-н даваа у.н /У.ар/ Ганхуягыг
7-н даваа У.з /У.ав/ Сумъяабазрыг
8-н даваа Дар.ав Батэрдэнийг
9-н даваа У.з /У.г/ Гантогтохыг давж түрүүлсэн.

2003 онд 9 даван ахин түрүүлж Монгол улсын аварга цолыг хүртсэн
5-н даваа а.з /У.н/Л.Нямсүрэнг
6-н даваа а.а /У.н/С.Даваасамбууг
7-н даваа у.з /У.г/И.Доржсамбууг
8-н даваа у.ав /Дая.а/ А.Сүхбатыг
9-н даваа у.з /У.ав/Д.Сумъяабазарыг

2004 онд 4 ийн даваанд А.н Пүрэвжавт өвдөг шороодсон. Улмаар Пүрэвжав Улсын Харцага цолонд хүрсэн.

2005 онд 9 даван түрүүлж Далай аварга цол хүртсэн
5-н даваа а.н Э.Элбэгбаярыг
6-н даваа а.а /У.н/ М.Цанлигыг
7-н даваа у.н /У.з/Д.Рагчааг
8-н даваа у.н /У.ар/Х.Мөнхбаатарыг
9-н даваа у.г /У.ав/Д.Сумъяабазарыг

2006 онд 8 даван шөвгөрсөн
5-н даваа у.н Т.Энхтуяа
6-н даваа а.з /У.н/Б.Баянжаргалыг
7-н даваа у.х Г.Ганхуягыг
8-н даваа у.х /У.з/М.Баяржавхланг
9-н даваа у.г /У.ав/Д.Сумъяабазарт өвдөг шороодсон

2007 онд 5 ын даваанд А.а Бадамдоржид өвдөг шороодсон.


2008 онд 6 даван шөвгөрсөн
5-н даваа а.а А.Отгонбаатарыг
6-н даваа а.а /У.н/ Ш.Тогтохбаярыг
7-н даваа а.а /У.з/Б.Соронзонболдод өвдөг шороодсон

2009 онд 9 даван түрүүлж Даян аварга цолын болзол хангасан
4-н даваа а.з Б.Буянмөнхыг
5-н даваа а.а Т.Энхтайванг
6-н даваа а.а /У.н/Н.Батзаяаг
7-н даваа у.н /У.х/Д.Батболдыг
8-н даваа у.арсХ.Мөнхбаатарыг
9-н даваа у.ар Д.Ганхуягыг

2010 онд 8 даван үзүүрлэсэн.
2-н даваа з.б Г.Буриадыг
3-н даваа у.н Д.Нямхүүг
4-н даваа а.н Х.Мөнхжаргалыг
5-н даваа а.а Ч.Булганхүүг
6-н даваа а.а /У.н/Б.Заяамандахыг
7-н даваа у.з Б.Сайнбаярыг
8-н даваа у.з Д.Рагчааг
9-н даваа у.з /У.ар/ Б. Ганбатд Унасан.

4 удаа Түрүүлж, 1 удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн


Top
   
PostPosted: Jan.23.11 10:26 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Хөгийн характертай гар даа. Тэр дүү Батбаяр нь ч гэсэн
Одоо Даян аварга болоод эрх биш гайгүй болоо биз. Дүү нь бол засрахгүй ээ
Улсын наадмаар Цэргийн арслантай таарчихгүй бол түрүүлнээ :wahaha:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Jan.24.11 1:12 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Хүмүүс харин тэгээл байдаг юм :lol: Характер л ярьсан хүмүүс, За яахуу Батбаяр бол дүүрч монголдоо алдартай омогтой хүн.
Харин Өсөхбаяр бол барилдаан дунд л жаахан жиг жуг цэвэр тамирчин хүний шаталтны үндсэн дээр юм хийчээд байдгаас, хийчээд байдгаас ч гэж ганц нэг удаагын үйлдэл нь хүмүүст ихэд анзаарагдсан болохоос уг хүнийг тойрон хүрээлэгчид, нутгийн дүү бөхчүүдийн дунд бол нэр хүнд өндөр байдаг юмдаа.


Top
   
PostPosted: Jan.24.11 5:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
adilhan Mongol humuus, undesnii bohiin saihan bohchuudee yah gej ingej bdiimdee, harakter ni ta nart l gai boloogui bol ug ni, harakter yarival Suhbat avraga ch devjeen deer judagtai bdaggui l bsan, Baagii avragtai yaj blaa, ihenh barildaan ni humuus ruu shahaj orson, hashlagand tultsan bhad meh hiideg tiim l bsan, teglee geed bi Oshoog demjdeg Suhbat avargiig demjdeggui bish shuu, adilhan bugdii ni demjdeg hundeldeg, manaihan zugeer l iimerhuu sonin yariagaa bolichihldoo,

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.25.11 6:24 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Мартагдашгүй барилдаан тун олон шүү. 2005 онд үзүүр түрүүнд Сумъяатай барилдсан барилдаан бол яа яа хоёулаа жинхэнэ монгол бөхийн гайхамшигийг үзүүлсэн дээ.
Энэ бичлэгийг үзэхээр нэг огшоод байдаг юм. Бүх зүйл нь гайхалтай Тэр Долгорсүрэн зааны харж чадахгүй хяламхийж суугаа агшин, Ялангуяа эхлэхгүй өрөөд зогсох хэдхэн секунд бол гайхамшиг.. Өсөхөө давчаад аав дээрээ очиж байгаа мөч гээл, барилдааны хором бүр гайхамшигтай байсан.


Top
   
PostPosted: Jan.25.11 6:31 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
Хамгийн дургүй бөх
зодог тайлбал таарна өөрт нь зориулсан дүрэмтэйгээ хамт

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.28.11 11:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Баяржавхланг нэг удаа муухай нидэрч билээ. Тэрнээс өмнө Сүхбатыг бөлдөгдсөн. Ер нь Монгол бөхийн дэвжээг нохой зодооны талбар гэж ойлгодог юм болов уу...
Н.Жамьян аварга Мөөеө аваргад их захидаг байсан гэдэг. Мань аварга ч их юм зааж зөвлөө байлгүй дээ. 1995 онд юм уу даа, Мөөеө аварга Өсөхөөд "Чи 6-гийн даваанд Сумьяабазартай, 7-д Гантогтохтой таарах юм байна" гэж яг таг хэлж байсан гэдэг.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 2:03 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Чам мэтийн мэдэхгүй юмаа мэддэг болгож ярьдаг нусан чавкнууд юугаа мэдхэв.

Баяржавлан ч тэр, Сүхбат ч тэр зүгээр л тамирчин хүний шаталтны үндсэн дээр болсон асуудал,, Шаталт гэдэг зүйл бол спортод хамгийн их байж болох, хамгийн хэцүү зүйл, нэг шатаад эхэлчихвэл зогсоно гэж байхгүй,, Шатдаг, шатдаггүй тамирчин гэж байна,,


Top
   
PostPosted: Jan.28.11 2:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
jalaa wrote:
Чам мэтийн мэдэхгүй юмаа мэддэг болгож ярьдаг нусан чавкнууд юугаа мэдхэв.

Надад хандаж хэлэв үү?

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 2:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг л энэ байх даа. Ийм ёс суртахуунгүй, бүдүүлэг, танхай нөхрийг шүтэн биширч, дагалдан баясч байгаа нөхөд мөн адил тийм зантай байх нь аргагүй биз ээ.
Намайг яагаад "мэдэхгүй юмаа мэддэг болгож ярьдаг" гэж хэлснээ тайлбарлаач, мундаг философич гуай?

Шаталт гэдгийг их хөөрхөн тайлбарлаж дээ зайлуул. Тэгээд чинийхээр бол Монгол бөхийн торгон дэвжээн дээр бусдыг бөлдөгдсөн нь, нидэрсэн нь байж болох зүйл болж таарч байна уу? Сонин л юм даа.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 3:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
chi bitii uuchlaarai!, Mongol bohiin devjee tegej yarival ahmad bohchuud buh tom tsoltonguudaa aihtar sain hundeldeg yos judagtai devjee shuu, Oshoo yahav tsol chatsuu uyiinhee esvel duu nart aarhsan baih, Suhbat avraga bol tiim hundlel ogt meddeggui boh shuuu, Baagii avragtai yaj haritsaj yadag blaa tumen olon medej bgaa, Oshoogiig harin yu ch bish

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.28.11 3:51 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
А.Сүхбатад хадам эцэг нь нөлөөлдөг байх өө.
Өсөхөөгийн өшиглөдөг нь илүүдцэн л дээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 4:18 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Өсөхөөгийн тийрдэг бол яах аргагүй жаахан шатаад тэрүүхэн тэнд өөрийгөө хянах сөхөөгүй болцон, Сүхбатад өмнөх жил нь унцан, өвөл зааланд ганц нэг хусуулцан одоо л нэг даваж аваад долоогийн даваан дээр хэд хэд тогтцон байдаг, бушуухан барьж аваал давы гэж бодож явтал нөгөө адтай нөхөр хөлийг нь ахиал хусчихаар хэцүү биздээ,,

Баяржавхлан бол тэр наадамд давраад байсан, тэр ч гэлтгүй Хүмүүстэй барилдахдаа дан дээрлхэнгүй хандаж барилддаг, давчаад дээр нь удаан хэвтдэг, бүр өмнөх даваанд нь Пүрэвсүрэнг яалаа даа, Тэгээд тэр барилдаанд Өсөхөө дөрвөн хөллүүлчээд нилээн удсан, тэгсэн яалаа эмч энэ тэр гэсэн санагдахын, тэгээд барилдаан зогсоод ахиж эхлэхдээ Баяржавхлан ямар ч гар энэ тэр нь өвдсөн шинжгүй, ахиж барилдаа биздээ, тэрэнд нь жаахан дургүйцсэн байх,

Ер нь бөхөд зангарга гэдэг юм байдаг, Хэзээ ч өөрөөсөө ахмад цолтой бөхөд хүндлэнгүй хандадгүй, дэвжээн дээр том цолтой бөх хаана очно тэнд нь очиж барилддаг,....................


Top
   
PostPosted: Jan.28.11 4:27 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Харин яг зөв наад эрэмбэ байдаг болохоор би заримдаа ингэж бодоод байдагийн.
Уначаад тахимаа өгөхгүй новширно оо хөлийн цэц нь гэж нэг хөгшин начин ирэхээр үгэнд нь орохгүй.
Тэрний оронд Дархан аварга цолтой бөхчүүдийг, эсвэл аваргуудыг хөлийн цэцэд шууд оруулдаг байх хэрэгтэй.
Баянаа, Мөөеө, Цэрэнтогтох гээд аваргууд юм хэлэхэд хүн арай өөрөөр хүлээж авна аа даа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 4:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
tom tsolnii zangaraga uneheer unen shuu, turuu jil Hantaishir iin naadmin beltgel deer, honi gargatsan, Ganbaatar garid orj ireegui bhad busad ni ideed eheltsen bsan chine Ganbaa orj irsnee Tsolnii erembe gej baihaa bolitson yum bna te geed shiruuhen helsiin, tegeel margaashnaas ni bugd Ganbaatar garidiig huleej bgaam chine hehe, ug ni bol Du.Batbayar ntr nas iluu bohchuud bgaashd, uneheer judagtai bdiin bna lee

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.28.11 4:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Тэгвэл Өсөхөө Баяржавхланг төрийн наадам дээр биш, жич таарахдаа тэр арангаа мэдрүүлэхэд болохоор л байж дээ. Миний хувьд бол их л эвгүй санагдсан. Муу ч сайн ч бүхэл бүтэн улсын наадам шүү дээ...
Тэр Guitar гэдэг юм юу гэнэ үү? Заавал хараал хэлж бусдыг дийлнэ гэж санадаг юм уу?

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 4:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.30.04 6:22 am
Posts: 4597
3-4 настай охины өгзөг рүү хараад *томроод тасархай бөгстэй хүүхэн болно доо* чихшиг. муухай санагдсан.


Top
   
PostPosted: Jan.28.11 7:46 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
jalaa wrote:
тойрон хүрээлэгчид, нутгийн дүү бөхчүүдийн дунд бол нэр хүнд өндөр байдаг юмдаа.

Энэн дундаа муу нэртэй хэн бна? Манихан болсон хойно нутагрхуу хэн ч нутгыхандаа ялангуяа аварга болчуул сайн л нэртэй бна шдээ. Сонин юм бичих юм

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Jan.28.11 10:25 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Өсөхбаяр хүн тийрлээ гээд харин ч нэг гавъяа байгуулсан хүн шиг өмөөрүүлсэн нь уур хүргэсэн.

Сүхбат аварга Бат Эрдэнэ аваргатай жудаггүй нэг барилдсан нь үнэн, тэрнийгээ ч мэдээд Өсөхөө тийрлээ гэж зарга үүсгэж яваагүй,
Гэхдээ Сүхбат жалга довны шударга бус үйлдэл Бат Эрдэнэ хийсэнд тэгж занасан байсан нь тодорхой,
харин Өсөхөө бол ухаан биеэ барьж чадахгүй адгуус адуу шиг авирлачихаад зүв зүгээр өнгөрч байгаам. Сүхбатыг муулж байсан хүмүүс Өсөхөөг өө көөлкий минь л гэж байгаам даа, арай хэтэрхий.

jalaa wrote:
Өсөхөөгийн тийрдэг бол яах аргагүй жаахан шатаад тэрүүхэн тэнд өөрийгөө хянах сөхөөгүй болцон, Сүхбатад өмнөх жил нь унцан, өвөл зааланд ганц нэг хусуулцан одоо л нэг даваж аваад долоогийн даваан дээр хэд хэд тогтцон байдаг, бушуухан барьж аваал давы гэж бодож явтал нөгөө адтай нөхөр хөлийг нь ахиал хусчихаар хэцүү биздээ,,

Баяржавхлан бол тэр наадамд давраад байсан, тэр ч гэлтгүй Хүмүүстэй барилдахдаа дан дээрлхэнгүй хандаж барилддаг, давчаад дээр нь удаан хэвтдэг, бүр өмнөх даваанд нь Пүрэвсүрэнг яалаа даа, Тэгээд тэр барилдаанд Өсөхөө дөрвөн хөллүүлчээд нилээн удсан, тэгсэн яалаа эмч энэ тэр гэсэн санагдахын, тэгээд барилдаан зогсоод ахиж эхлэхдээ Баяржавхлан ямар ч гар энэ тэр нь өвдсөн шинжгүй, ахиж барилдаа биздээ, тэрэнд нь жаахан дургүйцсэн байх,

Ер нь бөхөд зангарга гэдэг юм байдаг, Хэзээ ч өөрөөсөө ахмад цолтой бөхөд хүндлэнгүй хандадгүй, дэвжээн дээр том цолтой бөх хаана очно тэнд нь очиж барилддаг,....................


Top
   
PostPosted: Jan.28.11 10:33 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
эд


Last edited by orgil09 on Jan.29.11 2:51 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.29.11 1:44 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Хэн өмөөрсөн юм санах ч үгүй юм байна, ёстой тэр хүнийг тийрсэн нь болсон гэсэн юм чам мэтийн гаруудаас л сонссон тэрнээс дотроо бодолтой доороо суурьтай хүмүүсийг өмөөрч байсныг нь харсангүй,,
Харин ч ёстой навс унасан..
Өсөхөөгийн нэр хүнд Сүхбатаас дутхааргүй байсан юмдаг хүмүүс ч хайртай гэж жигтэйхэн, аваргын зээ хүү, сайхан биетэй сайн ч бөх болно доо гэж хүн болгон л ярьдаг байлаа, Гэтэл тэр нэг өдрийн юмнаас болж асар их рэйтинг нь буурсан, тийм болохоороо л жоохон залуучууд Өсөхөөд дургүй байдаг юм, тэр тийрэлтээс болоод шүү дээ, Мань хүн яах аргагүй онцгүй алдаа гаргасан л даа,, Бас хөөрхөн жүжиглэлт нь шаардсан шүү, Тэгсэнээ ирэнгүйтэй Ба аваргыг давангуутай цэнгэлдэх тойрч гүйж мүйж, ер нь жаахан зальтай хүн шүү дээ,, гэхдээ аваргын хурц шаламгай уран барилдаанд дуртай,,

хоёрдох пост - багахан шиг шалчигна,

Тэрний дээр бичсэн гард - чи мэдэхгүй би андахгүй, тэр хүний хүн чанарыг ярьж байна, хэзээ ч Өсөхөө аваргыг шавь нар нутгийн бөхчүүд нь ардуур нь муулж байсныг нь харж сонсож явсангүй,


Top
   
PostPosted: Jan.29.11 2:18 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тэр чигээрээ өмөөрч ямар шийтгэл оногдуулалгүй зүв зүгээр шдээ, харин ч Сүхбат ам мэх хийсэн буруу гэж солиорцгоосон доо,
одоо ч гэсэн мундаг агуу аварга гээд хир халдаадаггүй, хэцсс, тэр өмөөрөх биш юу юм?

чам мэтийн энэ тэр гэнэ үү?
өөрөө бага шалчигнаарай


Top
   
PostPosted: Jan.29.11 10:07 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Харин тэгээд ард түмэн шийтгээд тэрний буяанд чам шиг юмнууд аваргыг үзэн ядаад явж байна.


Top
   
PostPosted: Jan.30.11 6:34 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Жалаа чинь харин малуу гүй юу? Ёстой эзэн юм шиг малтаж бна шд. Чи Аррхангайгийх тэ? Наад нөхрийг чи Архангайхнаас бусад нь нээх хүндлээд бдаг гэж сонсоочгүй юм бна. Бичсэн юм ойлгочоод хуцаарай

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Jan.30.11 8:04 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Миний Архангайнх, Миний эзэн эсэх чамд ямар ч хамаагүй, Би зүгээр бөхөө хайралдаг, бөхөд дуртай, бөх сонирхогч монгол хүн, Аль ч нутаг усны бөх хүнийг муулаад байхад, тэднийг эргүү тэнэг боловсрол муутай ёс суртахууны доройтолтойгоор нь гойчилход үнэн голоосоо дургүй хүрдэг,, Ялангуяа 1 давааны үнэ цэн хэрхэн яаж хөдөлмөрлөж, яаж мах маяагаа зулгааж байж олдодгыг мэдэдгүй юмнуудыг ингэхэд нь хажууд байвал нудраад авмаар л санагдах юм..


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited