#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 9:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
PostPosted: Jan.10.11 11:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өчигдөр "Талх чихэр" ХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо.

Аймгийн арслан Сангисүрэн түрүүлж, аймгийн арслан Мөнгөнбаатар үзүүрэллээ.

Сангисүрэн сайн барилдана байна лээ. энэ жилийн наадмаар юм дуулгах байх аа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.10.11 2:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Дараагийн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан энэ сарын 23-нд ОБ капитал группын уламжлал болгон зохиогддог цагаан сарын сорилго барилдаан болох юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.10.11 2:09 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Ингэж олон сэдэв нээх хэрэг байнауу..


Top
   
PostPosted: Jan.10.11 2:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
энэ хэсгийг хариуцаж ажиллаж байгаа. Хөгжүүлэх санаа гаргах гээд чадахгүй л явна.

Өөр санаа оноо байвал хэлээрэй.

Цаашид энэ сэдэвт аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны оноолт энэ тэрийг оруулж байна аа.

Ер нь бол гол хэдэн төрлийг наалттай байлгаад бусад нь бол хамаагүй байж болно оо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.10.11 2:12 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
За тэгвэл чадах юм байвал, тусалж дэмжиж байнаа..
2011 оны 1 сарын 9нд Энэ оны хамгийн анхны барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Талх чихэр компаний нэрэмжит жил бүр уламжлал болгон Хэвийн боовны баяр нэртэйгээр явагдаад нилээн хэдэн жилийн нүүрийг үзсэн бөгөөд энэ барилдааны түрүү үзүүр шөвгүүд улсын цол авдаг уламжлал тогтсон. Өнгөрсөн жил л гэхэд Үзүүр бөх Баянмөнх улсын начин, шөвөг бөх Санчир улсын начин цолын болзол тус тус хангасан.
Харин өнөөдөр манай улсын манлай аймаг цэргийн цолтонгууд болон сумын цолтой бөхчүүд нийлсэн 256 хүчтэн зодоглолоо. Санжаадамба, Жаргалсайхан, Отгонбаатар арслангуудаас бусад шилдэг арслангууд бүгд ирсэн харагдаж байлаа.

Өнөөдрийн барилдааны нэг онцлог бол Шинэ дүрмийг туршсан анхны барилдаан гэдгээрээ тун онцлог, Учир юу вэ гэхээр: Хуучин бол барьц сонгоонд ганцхан алсын шуудаг сонгож барилддаг байсан бол цэцдийн зөвлөлийн шинэ шийдвэрээр гурван сонголттой болсон,
1. Алсын шуудаг,
2. Давхар шуудаг,
3. Баруун зүүн аль нэг хөл сонгох

Харин өнөөдөр Давхар шуудгын барьцыг туршиж үзэж барилдуулсан боломжийн санагдсан. Цааш цаашдаа төгөлдөржөөд ирвэл шодоонд ялсан бөх барилдаж буй бөхийн онцлогтоо тааруулж энэ гурваас сонгож барилдана гэсэн үг.

За тэгээд тун сайхан хурдан шаламгай барилдаан болсон бөгөөд нэг л мэдэхэд 5 давсан 8 бөх шөвгийн 8даа барилдахад бэлэн болсон байлаа. Эдгээрт нийт 7 арслан, нэг аймгийн начин үлдсэн байсан бөгөөд эрэмбээр ам авч Санги болон Цэрэнтогтох нар хоорондоо туналаа.
Пүрэвдагва-Эрдэнэбилэг - Хурц арслан элдэж хөөсөөр барьцаар ааглан сайхан давсан.
Мөнгөнбаатар-Цогбаяр- Хоёр аралтай хүчтэй арсан таарсан бөгөөд Мөнгөнбаатар уран сайхан мушгиж давсан.
Гончигдамба-Батсуурь- Батсуурийг хоёр хөлийг сайхан хамж хөөж яваад хариу мэхэнд орж өвдөг шороодсон.
Сангисүрэн-Цэрэнтогтох -Цэрэнтогтох өмнөх даваанд Бүрэнтөгс арслантай тун хүнд хэцүү барилдаан хийж туйлдсан байсан бөгөөд шууд дараагийн даваанд гарч удалгүй амархаан өнхөрсөн.

Ийнхүү шөвгийн 4 болоход Пүрэвдагва арслан өмнө нь бас бус нилээдгүй үзэж давж байсан болохоор Мөнгөнбаатар арсланг амалж нилээдгүй үзсэний эцэст тохох мэхээр уран сайхан барилдаан үзүүлж Сүхбаатарын арслан түрүү үзүүрт үлдсэн.
Тунасан хоёрын хувьд барилдаан тун хурдан болсон бөгөөд Сангисүрэн арслан шийдэмгий сайхан хөөж барин авч ардуур нь хөл тавин сайхан даваа авсан.
Ийнхүү аймгийн хурц арслан Мөнгөнбаатар- аймгийн арслан Сангирсүрэн нар түрүү үзүүрт хүрч, Сангисүрэн арслан шийдэмгий сайхан барилдаж давсанаар энэ оны анхны барилдаанаа сайхан эхэлүүллээ.


Top
   
PostPosted: Jan.10.11 2:51 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10679
Location: Диваажинд
Сангисүрэн анх нээх чөргөр байсан одоо бүүр бие хаа нь тэгшрээд сайхан бөх шинжиндээ орсон байна лээ энэ жил начин болчих байхаа
Энэ Санжаадамба яагаад барилдсангүй вэ

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.10.11 5:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Талх чихэр ХК-ний 2011 оны барилдаанд а.а Б.Сангисүрэн түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ

2006 онд анх зохиогдсоноосоо хойш жил бүрийн 1-р сард зохиогддог болсон уламжлалт Талх чихэр Хувьцаат компаний хэвийн боовны баяр аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр МБӨ-нд боллоо. Шинэ оны хамгийн эхний барилдаан болох өнөөдрийн барилдаанд цэргийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, М.Бат-Отгон, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, С.Ариунбилэг, хоёрын даваанд аймгийн арслан А.Алтанхуяг, Ч.Булганхүү, С.Батсуурь, С.Идэрсүрэн, Ж.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, Го.Отгонбаатар, Ц.Жамсран, Ж.Алтаншагай, Г.Батням, Ж.Наранбаатар, А.Давааням нарын арслангууд өвдөг шороодов. Хоёрын даваа өндөрлөөд Талх чихэр ХК-ний захирал Батцоож үг хэлэхдээ шинэ оны анхны барилдаан болгон зохион байгуулдаг энэхүү уламжлалт барилдаан нь бөхчүүдэд цагаан сарын сорилго болдог талаар хэлээд баяр хүргэсэн юм.

Өнөөдрийн барилдаанды түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат "Макс" группийн бөх аймгийн арслан Б.Сангисүрэн тодорч, үзүүр бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат "Энгүй тал" компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тодорлоо. Харин их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат "Ээн" группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Увс аймгийн Ховд сумын харъяат "Эргүүл хамгаалалтын газар" -ын бөх аймгийн начин Н.Батсуурь нар үлдсэн юм. Б.Сангисүрэн арслан хоёрын даваанд з.б Э.Оюунболдыг, гуравт а.з Л.Жамсранг, дөрөвт а.а Х. Мэндбаярыг, тавд а.а Б.Отгонбаатарыг, зургаад а.а Л.Цэрэнтогтохыг, долоод а.н Н.Батсуурийг, наймд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус давж түрүүллээ.

Энэ удаагийн барилдааны "уран барилдаан"-ы шагналыг Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн начин Н.Батсуурьт гардуулав. Мөн Талх чихэрийнхэн өөрийнх нь нэрэмжит барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд улсын цол авбал хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил улсынхаа баяр наадамд тав давж начин цол хүртсэн улсын залуу начин Ч.Баянмөнхөд хүндэтгэл үзүүлсэн юм. Ч.Баянмөнх начин нь 2010 онд болсон энэхүү барилдаан урамтай сайн барилдаж их шөвөгт үлдэж байсан билээ.

Сонирхуулахад Талх чихэр ХК-ний нэрэмжит анхны барилдаанд буюу 2006 онд Говь-Алтай аймгийн харъяат Үндэсний спортыг дэмжигч албан ёсны ТОП түнш, Үндэсний шилдэг үйлдвэр “Монгол тамхи со” ХХК-ний бөх МУ-ын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан ба 2007 онд мөн дахин түрүүлсэн байдаг. 2008 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат хүч спорт хороо “АПУ” компаний бөх аймгийн арслан Т.Санчир, 2009 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат хур харцага бөхийн дэвжээ, Онцгой байдлын ерөнхий газрын 14 дүгээр ангийн бөх аймгийн арслан А.Алтанхуяг нар тус тус түрүүлж байсан билээ. Харин өнгөрсөн жилийн барилдаан 1-р сарын 10-нд болж Архангай аймгийн Хашаат сумын харъяат алдар спорт хороо “Хатант интернэшнл” ХХК-ний бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, “Нармон” ХХК-ний бөх аймгийн арслан Ч.Чулуунбат үзүүрлэж байсан юм.

Барилдааны жаяг дэгээр

Ерөнхий цэц: МУГД у.х Ч.Өвгөнхүү, хөлийн цэцээр а.н Д.Хүүхэнхүү, у. цоллогч засуул Д.Цогзол, х.з Ц.Бадарч, х.з Д.Шарав,

гарын даагаар ахлах гарын даа С.Сэлэмбаатар, у.г.даа Р.Даваацэрэн, Ё.Амарбаясгалан, Д.Ринчиндорж, гарын даа С.Шижирбаатар. Ганзориг,

зүүн талын засуулаар улсын засуул Л.Хадаа, Л.Чойжамц, дэд засуул, Д.Сэргэлэнбадрах, Д.Алтаншагай, Д.Мөнхбаатар, Т.Хэнбат, баруун талын засуулаар улсын засуул П.Янсанжав, Н.Жүгдэн, Ж.Пэрэнлэй, Д.Алтайбаатар, дэд засуул С.Зэвэг, Д.Отгонбаатар,

нэвтрүүлэгч тайлбарлагчаар у.тайлбрлагч Б.Цогтбаатар, тайлбарлагч С.Гантөр,

Эмчээр Р.Пэрэнлэйсамбуу, талбайн шүүгч Протокол хөтлөгчөөр Н.Дашжамц нар ажиллав.

Гурвын даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Б.Чимэдвандан з.б

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Д.Пүрэвдорж з.б

3. Б.Одгэрэл а.а - Ө.Сүхбат з.б

4. Ж.Амартүвшин а.а - Т.Далайням а.н

5. М.Бат-Отгон а.а - Б.Энхсайхан з.б

6. М.Эрдэнэбат а.а - Г.Ганзориг з.б

7. А.Сүмбээ а.а - Ш.Дарханбат а.а

8. Р.Түвшинбаатар а.а - Д.Тамир а.н

9. Д.Батжаргал а.а - М.Отгонбаатар а.н

10. Ч.Батчулуун а.а - Д.Амаржаргал а.з

11. Ж.Мөнгөн а.а - О.Түмэндэмбэрэл а.н

12. О.Баярхүү а.а - Р.Батсүх а.н

13. Л.Нямбаяр а.а - П.Батсүх а.н

14. Б.Сангисүрэн а.а - Л.Жамсран а.з

15. Д.Эрдэнэбилэг а.а - С.Ган-Идэр а.з

16. Л.Шинэбаатар а.а - Т.Баасанхүү а.з

17. А.Батмөнх а.а - Б.Бадамсүрэн а.з

18. Б.Амарзаяа а.а - Б.Ганхуяг а.х

19. Б.Пүрэвсайхан а.а - С.Ерөөлт а.н

20. Д.Цэрэндаваа а.а - Б.Ганбаатар а.х

21. Б.Энхбаатар а.а - Ба.Батжаргал а.а

22. Ч.Цогбаяр а.а - Н.Отгонбаатар а.а

23. П.Гантөгс а.а - П.Мөнхбат а.з

24. Н.Адъяабат а.з - Т.Занданбат а.з

25. Б.Суманчулуун а.а - Л.Батзориг а.з

26. Х.Мэндбаяр а.а - Б.Буянмөнх а.з

27. Бо.Батжаргал а.а - Д.Тангад а.а

28. Б.Гончигдамба а.а - У.Батгэрэл з.б

29. Б.Отгонбаатар а.а - Б.Бадарч а.з

30. Л.Цэрэнтогтох а.а - Ч.Ганзориг а.х

31. П.Бүрэнтөгс а.а - Ч.Ганзориг а.х

32. Б.Ганзориг а.з - Н.Батсуурь а.н

Дөрвийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Б.Энхсайхан з.б

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Д.Тамир а.н

3. Б.Одгэрэл а.а - П.Батсүх а.н

4. Ж.Амартүвшин а.а - Н.Батсуурь а.н

5. М.Эрдэнэбат а.а - Т.Занданбат а.з

6. А.Сүмбээ а.а - П.Бүрэнтөгс а.а

7. Д.Батжаргал а.а - Л.Цэрэнтогтох а.а

8. Ч.Батчулуун а.а - Б.Отгонбаатар а.а

9. Ж.Мөнгөн а.а - Б.Гончигдамба а.а

10. О.Баярхүү а.а - Бо.Батжаргал а.а

11. Б.Сангисүрэн а.а - Х.Мэндбаяр а.а

12. Д.Эрдэнэбилэг а.а - Б.Суманчулуун а.а

13. Л.Шинэбаатар а.а - П.Гантөгс а.а

14. А.Батмөнх а.а - Ч.Цогбаяр а.а

15. Б.Амарзаяа а.а - Б.Энхбаатар а.а

16. Б.Пүрэвсайхан а.а - Д.Цэрэндаваа а.а

Тавын даваа

1. Р.Пүрэвдагва а.а - П.Батсүх а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Б.Амарзаяа а.а

3. М.Эрдэнэбат а.а - Д.Эрдэнэбилэг а.а

4. О.Баярхүү а.а - Ч.Цогбаяр а.а

5. Б.Сангисүрэн а.а - Б.Отгонбаатар а.а

6. Л.Шинэбаатар а.а - Н.Батсуурь а.н

7. Б.Пүрэвсайхан а.а - Б.Гончигдамба а.а

8. Л.Цэрэнтогтох а.а - П.Бүрэнтөгс а.а

Зургаагийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Д.Эрдэнэбилэг а.а

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Ч.Цогбаяр а.а

3. Б.Сангисүрэн а.а - Л.Цэрэнтогтох а.а

4. Б.Гончигдамба а.а- Н.Батсуурь а.н

Долоогийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Ш.Мөнгөнбаатар а.а

2. Б.Сангисүрэн а.а - Н.Батсуурь а.н

Наймын даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.а - Б.Сангисүрэн а.а

/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/ Дүйз бичсэн Ё.Амарбаясгалан

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.10.11 5:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
markalchii bitii ustgaarai

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.11.11 10:50 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Nov.08.10 11:29 pm
Posts: 70
Dondgoo wrote:
Сангисүрэн анх нээх чөргөр байсан одоо бүүр бие хаа нь тэгшрээд сайхан бөх шинжиндээ орсон байна лээ энэ жил начин болчих байхаа
Энэ Санжаадамба яагаад барилдсангүй вэ

ulsin tsoltni barildaand torohgui turuulj bgaa hun aimag tseregt barildaad demii gj bodood bgaa bh.


Top
   
PostPosted: Jan.11.11 12:25 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10679
Location: Диваажинд
jacky_fan wrote:
Dondgoo wrote:
Сангисүрэн анх нээх чөргөр байсан одоо бүүр бие хаа нь тэгшрээд сайхан бөх шинжиндээ орсон байна лээ энэ жил начин болчих байхаа
Энэ Санжаадамба яагаад барилдсангүй вэ

ulsin tsoltni barildaand torohgui turuulj bgaa hun aimag tseregt barildaad demii gj bodood bgaa bh.


онгироо гэдэг нь :-P

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.28.11 2:16 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Бар жилийн шилдэг 12 арсланг маргаашийн ОБ-н барилдаан дээр зарлана гэсэн, өөр өөрсдийн бодол санаагаа оруулна биз.


Top
   
PostPosted: Jan.29.11 2:02 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Бар жилийн шилдэг 12 арсланг маргаашийн барилдаанд нэрлэнэ, За миний таамгалж буй 12 арслан
1. Санжаадамба
2. Пүрэвдагва
3. Батсуурь а.а
4.Мөнгөнбаатар
5.Алтанхуяг
6.Сангисүрэн
7.Амартүвшин
8. Лха-Очир
9.Гончигдамба
10.Одгэрэл
11.Эрдэнэбат
12.Багахүү
Амартүвшин, Багахүү хоёр улсад сайн үзсэн болохоор нь хавчуулчлаа,,
За тэгээд Булганы Отгонбаатар, Жаргалсайхан хоёрыг хийчмээр байвч өнгөрсөн жил нэг гавиагүй санагдаж байна, Хүмүүсийг орхисон байж магадгүй, гэхдээ миний таамаглал 70 хувьтай байна гэдэгт итгэлтэй байна.


Top
   
PostPosted: Jan.29.11 10:14 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Сайхан барилдаан болж аймгийн арслан Бүрэнтөгс түрүүлж, аймгийн арслан Жаргалсайхан үзүүрлэлээ. Шөвгийн 4т Аймгийн арслан Сангисүрэн, аймгийн заан Батзориг нар үлдлээ.
Бар жилийн Шилдэг арслангуудаар - Санжаадамба, Мөнгөнбаатар, Пүрэвдагва, Жаргалсайхан, Батмөнх /төв/, Батмөнх /хөв/, Батсуурь /а.а/, Эрдэнбат, Бүрэнтөгс, Батсуурь /а.н/, Алтанхуяг, Сангисүрэн, Багахүү нар тодорлоо.


Top
   
PostPosted: Jan.31.11 12:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Билгийн улирлын тооллын XVII жарны "Илжиг" хэмээх цагаагчин, төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны анхных нь болох аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

Уг барилдааныг МҮБХ, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран "Майдар бурхны авшиг түгээх баяр" нэртэйгээр 2005 оноос уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Харин энэ жилийн тухайд, “ОБ капитал” групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, тус групп нь урд жилүүдэд уламжлал болгон цагаан сарын сорилго АЦЦБЗБ-ийн барилдааныг зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү барилдааны түүхийг эргэн харахул, 2005 онд буюу анхны барилдаанд а.а Н.Ганбаатар /у.г/ түрүүлж, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ үзүүрлэж байв. 2006, 2007 онд а.а Ш.Жаргалсайхан дараалан түрүүлж а.а М.Өсөхбөяр /у.з/, а.а Б.Золбаяр нар үзүүрт, 2007 онд а.а С.Идэрсүрэн түрүүлж, а.а Ш.Жаргалсахйан үзүүрт, 2008 онд цэргийн хурц арслан А.Бямбажав /у.х/ түрүүлж, а.з С.Мөнхбат /у.х/ үзүүрт хүрч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн хурц арслан А.Бямбажав /у.х/ үзүүрлэж байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, Б.Одгэрэл, а.а Ж.Амартүвшин, С.Багахүү, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг, Ш.Жаргалсайхан, А.Сүмбээ, Ч.Эрдэнэчулуун, Р.Түвшинбаатар, Б.Нэргүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. Харин хурц арслан Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба нарын зэрэг арслангууд барилдсангүй ээ.

Ийнхүү, Билгийн улирлын тооллын XVII жарны "Илжиг" хэмээх цагаагчин, төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг түгээх баяр", “ОБ капитал” группын нэрэмжит АЦЦБЗБ-ийн барилдаанд хурд хүч, авжаалж самбаа, ур ухаан, оюун бодлоо уралдуулсан 256 хүчтэнээс:

Түрүү: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Олимп” сургууль, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн БҮРЭНТӨГС

Үзүүр: Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Чингэлтэй дүүргийн ЦХ, “Шинэ Ази” группын бөх а.а Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН

Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Макс” группын бөх а.а Батмөнхийн САНГИСҮРЭН, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Талын сонор” ХХК-ийн бөх а.з Лутын БАТЗОРИГ нар тус тус шалгаран үлдэв.


ДӨРВИЙН ДАВАА

а.а Ш.Мөнгөнбаатар ( СҮ.Онгон сум ) а.н А.Хосбаяр ( . )

а.а Б.Одгэрэл ( СЭ.Жавхлант сум ) а.н Б.Болдбаатар ( . )

а.а Ж.Амартүвшин ( ГА.Бигэр сум ) а.н Н.Батсуурь ( УВ.Ховд сум )

а.а С.Багахүү ( ГА.Бигэр сум ) а.х О.Гантулга ( УВ.Малчин сум )

а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум ) а.з Т.Баасанхүү ( . )

а.а Р.Түвшинбаатар ( АР.Өндөр Улаан сум ) а.з Д.Баянмөнх ( . )

а.а Д.Батжаргал ( ГС.Сүмбэр сум ) а.з П.Баярхүү ( . )

а.а .Мягмаржав ( . ) а.з .Батзориг ( . )

а.а О.Баярхүү ( .Сүхбаатар аймаг ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )

а.а С.Батсуурь ( УВ.Хяргас сум ) а.а Л.Цэрэнтогтох ( .Говь Алтай аймаг )

а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум ) а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )

а.а Б.Сангисүрэн ( ӨВ.Тарагт сум ) а.а Г.Алтангэрэл ( . )

а.а С.Идэрсүрэн ( .Өмнөговь аймаг ) а.а Д.Болдбаатар ( ӨВ.Баруунбаян - Улаан сум )

а.а Б.Батмөнх ( ТӨ.Баянхангай сум ) а.а Ж.Чулуунбат ( БХ.Бууцагаан сум )

а.а Н.Ганзориг ( УВ.Баруунтуруун сум ) а.а Л.Лха-Очир ( ЗА.Алдархаан сум )

а.а Б.Дэлгэрсайхан ( СЭ.Сайхан сум ) а.а Ч.Цогбаяр ( ХО.Чандмань сум )

ТАВЫН ДАВАА

а.а Ш.Мөнгөнбаатар ( СҮ.Онгон сум ) а.а Р.Түвшинбаатар ( АР.Өндөр Улаан сум )

а.а Б.Одгэрэл ( СЭ.Жавхлант сум ) а.а Ч.Цогбаяр ( ХО.Чандмань сум )

а.а С.Багахүү ( ГА.Бигэр сум ) а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )

а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум ) а.а Д.Болдбаатар ( ӨВ.Баруунбаян - Улаан сум )

а.а Б.Сангисүрэн ( ӨВ.Тарагт сум ) а.з П.Баярхүү ( . )

а.а Л.Лха-Очир ( ЗА.Алдархаан сум ) а.з .Батзориг ( . )

а.а Ж.Чулуунбат ( БХ.Бууцагаан сум ) а.н Н.Батсуурь ( УВ.Ховд сум )

а.а Л.Цэрэнтогтох ( .Говь Алтай аймаг ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )

ЗУРГААГИЙН ДАВАА

а.а Ш.Мөнгөнбаатар ( СҮ.Онгон сум ) а.з .Батзориг ( . )

а.а Б.Одгэрэл ( СЭ.Жавхлант сум ) а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум )

а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )

а.а Б.Сангисүрэн ( ӨВ.Тарагт сум ) а.н Н.Батсуурь ( УВ.Ховд сум )

ДОЛООГИЙН ДАВАА

а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум ) а.з .Батзориг ( . )

а.а Б.Сангисүрэн ( ӨВ.Тарагт сум ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )

НАЙМЫН ДАВАА

а.а Ш.Жаргалсайхан ( ЗА.Идэр сум ) а.а П.Бүрэнтөгс ( .Увс аймаг )


http://www.hiimori.mn/buh/index/view/id/2481

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.31.11 10:27 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
За өнөөдөр сар шинийн цуврал барилдаан болох сумын заан болон залуу 360н бөхийн барилдаан болж Ховд аймгийн харъяат сумын заан Жаргалсайхан түрүүлж, өнгөрсөн барилдааны түрүү бөх Төв аймгийн Энхочирхуяг үзүүрлэж, Төв аймгийн харъяат Золбоо шөвгөрлөө.


Top
   
PostPosted: Jan.31.11 10:32 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
jacky_fan wrote:
Dondgoo wrote:
Энэ Санжаадамба яагаад барилдсангүй вэ

ulsin tsoltni barildaand torohgui turuulj bgaa hun aimag tseregt barildaad demii gj bodood bgaa bh.

Санжаадамба тэр үеэр Эрдэнэтэд барилдаж байсиймаа гэж...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited