#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.18 3:52 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Jan.03.11 10:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9953
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

1960 онд Монголын бөхийн холбоог үүсгэн байгуулж байсан бол 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Холбооны анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян ажиллаж байжээ. Түүнчлэн Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг нарын хүмүүс тус холбоог өнгөрсөн хугацаанд удирдаж байсан бөгөөд 2009 оны 03-р сарын 13-наас эхлэн “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Чинбат тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч: Л.Чинбат
МЧБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга: Г.Бат-Эрдэнэ
Хүндэт ерөнхийлөгч: Д.Дагвадорж
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Д.Сумьяабазар
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Б.Болд
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Х.Бат-Эрдэнэ
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Д.Болдбаатар

Чөлөөт бөхийн спортын үүсэл, хөгжлийн тухай товчоон:

•1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгч ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүний бүрэлдэхүүнтэй чөлөөт бөхийн секцийг Төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд ажиллуулж эхэлснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм.
•1961 оны намар энэ секцэнд хичээллэж байсан хэсэг бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулав. Тухайн үед дасгалжуулагч Ц.Дамдин, тамирчин Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар энэхүү сургалт, бэлтгэлд хамрагдаж, чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй.
•1961 оны 5-р сард МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн тогтоолоор чөлөөт бөхийн улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гарч, шигшээ багийн ахлагч дасгалжуулагчаар Ц.Дамдинг томилон, 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1, 2-р шигшээ багийг байгуулсан юм.
•1962 оны МБАТ-ий 2-р спартакиадын хөтөлбөрт бөхийн чөлөөт барилдааны төрлийг анх оруулснаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болов.
•1962 оны 4-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломж нээгдсэн юм.
•1963 онд Будапешт хотноо болсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнээс С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль хүртсэн нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олон улсын тэмцээний медаль байлаа.
•1963 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээн Болгарын Софи хотноо болсон ба тус тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва ажилласан бол тамирчдын бүрэлдэхүүнд Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар багтаж байв. Тус тэмцээнд эмчээр Н.Тарваа нар багтсан юм. Энэ тэмцээнд Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлж байв.
•Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээнд анх удаа оролцов. Багийн дасгалжуулагчаар О.Цэрэндагва ажилласан бол тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож, дэлхийн аваргын анхны салхийг хагалсан юм. Энэ цаг үеэс хойш Монгол чөлөөт бөхийн тамирчид 2010 он хүртэлх хугацаанд 33 удаагийн ДАШТ-д оролцоод байна. /1982 онд оролцоогүй/
•1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нарын тамирчид оролцов. Монголын тамирчдын оролцсон анхны олимп Токиогийн олимп билээ.
•1973 онд Улаанбаатар хотноо зохиогдсон бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон О.Энхтайван, Д.Ганбат, М.Хойлогдорж, З.Ойдов, Ч.Нацагдорж, М.Бат-Амгалан, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Адъяатөмөр нар чөлөөт бөхийн төрөлд, Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир, А.Басхүү, Т.Батчулуун, П.Даваасүрэн, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар сонгомол барилдааны төрөлд тэргүүлж, аварга болов.
•1974 онд Ираны Тегераны Тегеран хотноо болсон Азийн 7-р наадамд оролцсон манай тамирчид 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Амжилтын товчоон:

•1967 он Энэтхэг улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат анхны хүрэл мадалийг эх орондоо авчирч байсан бол 1971 онд болсон тэмцээнээс Б.Жамсран Х.Баянмөнх нар анхны мөнгөн медалийг хүртэж, улмаар 1974, 1975 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов аваргын алтан медальтай эх орондоо ирж байсан юм.
•Дэлхийн цомын анхны алтан медалийг Г.Хишигбаатар 1975 онд хүртэж, Монголын тамирчид багаараа тус тэмцээнд 2-р байр эзэлсэн юм.
•1964 оны Токиогийн зуны 18-р олимпийн наадамд О.Цэрэндагва /дасгалжуулагч/, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар анх удаа оролцож, Ж.Мөнхбат 7-р байранд шалгарав.
•1968 оны Мексикийн зуны 19-р олимпийн наадамд оролцсон манай тамирчдаас Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Д.Сэрээтэр нар хүрэл медалийн эзэн болсноор Монголын чөлөөт бөхийн тамирчид Монгол Улсын олимпийн медальтнуудын анхдагч болж, Монголын тамирчдын оролцсон хоёр дахь олимпийн наадмаас зөвхөн чөлөөт бөхийн төрөлд дөрвөн медальтай ирж, эх орон, ард түмнээ баярлуулж байсан юм.
•Улмаар Монголын шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх 1972 оны Мюнхений олимпийн наадмаас мөнгө, З.Ойдов 1976 оны Монреалын олимпийн наадмаас мөнгө, Ж.Даваажав /мөнгө/, Д.Оюунболд /хүрэл/ нар 1980 оны Москвагийн олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчид олимпийн наадамд анх удаа оролцож эхэлсэн 1964 оноос хойшхи хугацаанд манай чөлөөт бөхийн тамирчид олимпийн наадмаас найман медаль /4 мөнгө, 4 хүрэл/ хүртсэн амжилтын эзэн болсон юм.
•Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны амжилтыг Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн бол анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар хүртэж, анхны алтан медалийн эзнээр З.Ойдов /1974, 1975/ тодорч, дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.03.11 10:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9953
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН
ХОЛБООНЫ УДИРДАХ
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

1 Л.Чинбат Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
2 Г.Бат-Эрдэнэ МЧБХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
3 Д.Давгадорж Хүндэт ерөнхийлөгч
4 Д.Сумьяабазар Тэргүүн дэд ерөнхийлөгч МЧБХ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн Хөрөнгө оруулалт Хотын банкны ТҮЗ-ийн дарга
5 Б.Болд Тэргүүн дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн
6 Х.Бат-Эрдэнэ Тэргүүн дэд ерөнхийлөгч “Алтай Констракшн” ХХК-н захирал
7 А.Дулаанжаргал Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга
8 Д.Болдбаатар Тэргүүн дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн
9 Л.Мөнхбаатар Дэд ерөнхйилөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн ИБМҮТийн дарга
10 Х.Баянмөнх Дэд еранхийлөгч МЧБХ-н Мэргэжлийн зөвлөлийн дарга
11 А.Басхүү Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Шүүгчийн зөвлөлийн дарга
12 Ч.Дамдиншарав Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
13 Г.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
14 С.Магсар Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга
15 А.Сүхбат Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
16 Г.Өсөхбаяр Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Ёс зүйн зөвлөлийн дарга
17 Д.Алтанхуяг Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Ёс зүйн зөвлөлийн гишүүн
18 Д.Батжаргал Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн “Нимм Аудит” ХХК захирал
9 Ж.Бат-Эрдэнэ Дэд ерөнхйилөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн ЗТБХБЯамны ТНБ дарга
20 Н.Бүргэдээ Дэд ерөнхйилөгч МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
21 Ц.Амарсайхан Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн “Халиун Интернейшн” группын захирал
22 Б.Энх-Амгалан Дэд ерөнхийлөгч Мишээл экспо ХХК захирал
23 О.Баянмөнх МЧБХ-ны нарийн бичгийн дарга Ёс зүйн зөвлөлийн гишүүн
24 Ц.Сэрээтэр МЧБХ-ны нарийн бичгийн дарга Ёс зүйн зөвлөлийн гишүүн
25 С.Баасанхүү Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн БХЯ-ны дэд сайд
26 Ц.Отгонбаатар Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн “Петролиум продакшин” ХХК захирал
27 Т.Гантулга Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн ХХНА, ХХААХҮ яамны төрийн нарийн бичгийн дарга
28 Б.Сүхбаатар Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Төрийн өмчийн газрын дарга
29 Д.Баттөр Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга
30 Б.Пүрэвням Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Ёс зүйн зөвлөлийн гишүүн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн
31 Д.Хүрэлбаатар Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн ЭБЭХ яамны Төрийн нарийн бичгийн дарга
32 О.Банзрагч Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны УЗ-ийн гишүүн УББанкны дэд захирал
33 З.Ойдов Дэд ерөнхийлөгч МЧБХ-ны Ёс зүйн зөвлөлийн гишүүн

Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн

1 Х.Баянмөнх Мэргэжлийн зөвлөлийн дарга МУГТ, Хөдөлмөрийн баатар
2 Ж.Мөнхбат Гишүүн МУГТ, Хөдөлмөрийн баатар
3 З.Ойдов Гишүүн МУГТ, Хөдөлмөрийн баатар
4 Д.Сэрээтэр Гишүүн МУГТ ,Ардын багш
5 Ч.Дамдиншарав Гишүүн МУГТ, Ардын багш
6 С.Магсар Гишүүн МУГД, Ардын багш
7 Г.Лхагвасүрэн Гишүүн МУГБагш , Доктор профессор
8 А.Сүхбат Гишүүн Даян аварга
9 Д.Болд Гишүүн МУГТ
10 Н.Бүргэдаа Гишүүн МУГТ
11 Д.Сумъяабазар Гишүүн ОУХМ , Аварга

Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн

1 Г.Өсөхбаяр Ёс зүйн зөвлөлийн дарга МУГТ, Далай аварга
2 Б.Пүрэвням Гишүүн ҮХЦ-ын гишүүн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч
3 Д.Алтанхуяг Гишүүн МЧБХ- дэд ерөнхийлөгч
4 О.Баянмөнх Гишүүн МЧБХ-ны нарийн бичгийн дарга
5 Ц.Сэрээтэр Гишүүн МЧБХ-ны нарийн бичгийн дарга

Дасгалжуулагчидын зөвлөлийн бүрэлдэхүүн

1 Б.Гантогтох Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга ОУХМ Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч
2 З.Дүвчин Гишүүн МУГТ , Улсын шигшээ багийн дасгалжуулагч
3 Ц.Цогтбаяр Гишүүн “ Алдар” Спорт хорооны дасгалжуулагч
4 Х.Намшир Гишүүн МУГД , Аварга дээд сургуулийн багш
5 А.Энхээ Гишүүн МУГТ , Ирээдүй цогцолборын багш
6 О.Пүрэвбаатар Гишүүн МУГТ , Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч
7 А.Цэрэнсодном Гишүүн ОУХМ , Улсын шигшээ багийн дасгалжуулагч
8 Т.Сүхбаатар Гишүүн ОУХМ , Улсын шигшээ багийн дасгалжуулагч
9 Ц.Баярсайхан Гишүүн Спортын мастер ,Улсын шигшээ багийн дасгалжуулагч
10 Б.Батбаяр Гишүүн ОУХМ , Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч
11 Ч.Раднаабазар Гишүүн Спортын мастер , Хангарьд клубын дасгалжуулагч
12 Х.Амараа Гишүүн “ Хүч “ Спорт хорооны дасгалжуулагч
13 Б. Баяраа Гишүүн ОУХМ , Сэрх Алтай клубын дасгалжуулагч
14 Б.Баттулга Гишүүн Спортын мастер , Арслан клубын дасгалжуулагч
15 Дандар Гишүүн 73 – р сургуулийн багш

Шүүгчидийн зөвлөлийн бүрэлдэхүүн

1 А.Басхүү Шүүгчдийн зөвлөлийн дарга МУГД Олимпийн шүүгч
2 Г.Баясгалан Нарийн бичиг ОУ-ын шүүгч II
3 Б.Болормаа Гишүүн ОУ-ын шүүгч I
4 Ц.Сэрээтэр Гишүүн ОУ-ын шүүгч I
5 А.Баасанхүү Гишүүн ОУ-ын шүүгч I
6 Б.Төмөрбаатар Гишүүн ОУ-ын шүүгч I
7 Х.Ганболд Гишүүн ОУ-ын шүүгч II
8 О.Заяамандах Гишүүн ОУ-ын шүүгч II
9 Ю.Батсайхан Гишүүн Улсын шүүгч
10 Н.Сувид Гишүүн ОУ-ын шүүгч III
11 Б.Дашням Гишүүн ОУ-ын шүүгч III

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.03.11 10:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9953
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.03.11 11:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9953
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэ гишүүд нэмэгдлээМЧБХ-ны УЗГишүүн, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр:

1. Янгугын Содбаатар -1974 онд төрсөн, МАН-ын нарийн бичгийн дарга, физик – инженерийн мэргэжилтэй
2. Бэгзжавын Мөнхбаатар -1975 онд төрсөн, Нийслэлийн засаг даргын орлогч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй

МЧБХ-ны УЗГишүүн, дэд ерөнхийлөгчөөр:

3. Бадамдамдины Баттүвшин – 1980 онд төрсөн, “Эрдэнэбулган”ХХК захирал , банк- санхүүгийн мэргэжилтэй
4. Даваагийн Гэрэл – 1963 онд төрсөн, ”Соотон” ХХК захирал, инженер мэргэжилтэй
5. Нэргүйн Гантулга 1978 онд төрсөн, “Ушиг Хайрхан” ХХК захирал . Багш –дасгалжуулагч, агрономич мэргэжилтэй.
6. Амгалангийн Хаянхярваа -1980 онд төрсөн, “Номин талст” хамтлагийн дуучин ,Нийслэлийн МАН-ын Бага Хурлын гишүүн , эдийн засагч мэргэжилтэй ,
7. Осорондамбын Тойвгоо -1960 онд төрсөн, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн ЧБХ-ны тэргүүн
8. Мягмарын Баттогтох – 1972 онд төрсөн, “Лексус Консалтинг” компани захирал, хуульч мэргэжилтэй
9. Лодойн Энхбаяр – 1964 онд төрсөн, “Бумбат” ХХК захирал, Олон улсын хэмжээний мастер, багш – дасгалжуулагчийн мэргэжилтэй

МЧБХ-ны бүтэц , зохион байгуулалтын талаар :

1. Д.Сумьяабазар – Сургалт – дасгалжуулалт, сахилга бат хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч
2. Б.Мөнхбаатар – Бодлого, хэрэгжилт хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч
3. Я.Содбаатар – Төсөв, санхүү хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч нар тус тус томилогдлоо

МЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлд шинээр орсон гишүүд :

1. Монгол улсын гавъяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж
2. БТС Газрын Үндэсний шигшээ баг, ЭШ Албаны ажилтан, дэд доктор Олон улсын хэмжээний мастер – Лувсанзундуйн Ням
3. Олон улсын хэмжээний мастер – Лодойн Энхбаяр

МЧБХ-ны Ёс, зүйн зөвлөлд шинээр орсон гишүүд :

1. МЧБХ-ны УЗГишүүн, дэд ерөнхийлөгч МЧБХ-ны хуулийн зөвлөх Мягмарын Баттогтох
2. Олон улсын хүндэт шүүгч Намсрайжавын Дүгэрсүрэн

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.03.11 11:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9953
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
2010 оны тэргүүн шалгаруулах “Бөртө Чоно” наадам боллоо 2010 оны 12 дугаар сарын 23-ны vдэш Спортын шилдгvvдийг шалгаруулах “Бєртэ Чоно 2010” наадам МVОНТВ-ийн 600 студид амжилттай болж єндєрлєлєє. Нэр дэвшсэн 36 тамирчнаас шилдэг 10 тамирчныг спортын чиглэлээр мэргэшсэн сэтгvvлчдийн саналаар тодруулсан юм. Чөлөөт бөхийн төрлөөс дараах тамирчид тодорлоо.

- Шилдгийн шилдэг тамирчин МУГТ С.Батцэцэг
- Шилдэг дасгалжуулагч МУГД А.Цэдэнсодном
- Шилдэг тамирчин Г.Наранчимэг
- Шилдэг тамирчин Г. Мандахнаран
- Шилдэг залуу тамирчин Б.Батцэцэг

Шилдэг дасгалжуулагчдад 17 хvн єрсєлдсєнєєс хоёр шилдэг, шилдгийн шилдгийн нэг дасгалжуулагч тодорсон юм.

1. Зэвэгийн Дvвчин /чөлөөт бөх/
2. Чимэдбазарын Насантогтох /жvдо/
3. Арслангийн Цэдэнсодном /чөлөөт бөх/

Холбооны шилдэг ерєнхийлєгчєєр Батлан хамгаалахын сайд, Монголын хєнгєн атлетикийн холбооны ерєнхийлєгч Л.Болд, Шилдэг спортын холбоогоор Самбо бєх, Шатар, Жvдо, Гимнастикийн холбоод шалгарсан. Шилдгийн шилдэг спорт холбоогоор Л.Чинбат ерєнхийлєгчтэй Чєлєєт бєхийн холбоо шалгарч шагналаа гардлаа

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited