#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 12:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Dec.23.10 7:11 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
Хашбаатарын Цагаанбаатар нь 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн монголын төдийгүй дэлхийн шилдэг тамирчин билээ.


Top
   
PostPosted: Dec.23.10 7:12 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
Амжилт
Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
Дэлхийн АШТ, алтан медаль. 2009 он, Роттердам, Нидерланд
Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
Зүүн Азийн аварга. 2006 он


Top
   
PostPosted: Dec.23.10 7:14 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
ger buliin huvid gaviat tamirchin olimpiin mungun medalit hodolmoriin baatar Gundegmaa tuunii ehner...
ehner 2huuhdiin hamt amidardag... huugiinhee holiin heeg tseejindee shivchihsen bdag geheer ohindoo her hairtai n oilgomjtoi bizdee...


Last edited by sanaa2016 on Dec.23.10 7:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.23.10 7:17 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
huude hairgumu

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Dec.23.10 7:18 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
2006 onii aziin avraga bolohdoo bayrlaj bsan n....


Top
   
PostPosted: Dec.23.10 7:19 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
onzfeat wrote:
huude hairgumu

huugui l dee kkk


Top
   
PostPosted: Dec.23.10 7:20 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
delhin avraga bolson barildaan n...
http://www.youtube.com/watch?v=aYCwsOwB ... re=related


Top
   
PostPosted: Dec.23.10 7:29 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
Image


Top
   
PostPosted: Dec.23.10 7:32 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
hoshuuch tsoltoi gesn bhaa... ene jil delhiin avragiin daraahan ogson gesn...
Image


Top
   
PostPosted: Dec.23.10 7:41 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
toriin ordond:
Image

medaliin tavtsan deer:
Image


Top
   
PostPosted: Dec.23.10 7:45 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
gaduur bol neg iimerhuu zaluu
Image


Top
   
PostPosted: Jan.02.11 3:40 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Олимпын 2 удаагын аварга Японы Масато Үчишибаг нээх зүдрэлгүй иппоноор ялсан бичлэг.
Цагаанаагын галзуу галзуу иппон байдаг шд даанч хайгаад олдоггүй ээ.



Top
   
PostPosted: Feb.13.11 4:25 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Гэрэлт Од wrote:
Цагаанаагын галзуу галзуу иппон байдаг шд даанч хайгаад олдоггүй ээ

http://www.youtube.com/watch?v=Oe4c-GqoTFU

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Feb.13.11 4:31 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Би нэг иппон хайгаад олдоггүй юм, хаяа жүдогын янз янзын юмны шторкон дээр яваал байдгын, шилдэг иппонууд дунд ч харагдаал байдгын, Бүр цацаж гаргаж ирээд шиддэг, :aa:


Top
   
PostPosted: Feb.13.11 4:41 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Ene bas aatai: http://www.youtube.com/watch?v=x0fUBoGKIz0
http://www.youtube.com/watch?v=zlrK8Lc5euI

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Last edited by traffic on Feb.13.11 4:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.11 4:45 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
jalaa харин наад иппоныг чинь хэлээд байгаамаа аймаар иппон.
traffic энэ сүүлийн бичлэг дээрх эхний иппон бол бас л аймаар хийжээ яая.


Top
   
PostPosted: Feb.13.11 4:56 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Би андуураад байсан байна, Өмнө нь юмнаас хальт харахдаа Цацаж гаргаж ирээд байна гэсэн сая сайн харсан чинь сууж өмсөж гаргаж ирээд нисэлттэй шидсэн юм байна, түрүүнийхтэй ер нь төстэй, гэхдээ аймар
Харин азаар энэ дууны эхний хэсэгт нь байдаг юм байна.


Top
   
PostPosted: Feb.13.11 4:57 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Гэрэлтодын хэлээд байгаа бараг л мөн байх,


Top
   
PostPosted: Feb.13.11 5:10 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Ene barildaanaar turshlaga, uurtuu itgeltei baidalaa haruulsan: http://www.judo.com.gr/en/#/videos/worl ... aksic-1547

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Feb.13.11 5:18 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Миний хайж байгаа энэ дунд байхгүй л байна. Бүр 90 градус гаргаж ирж цацаж байгаа нэг бичлэг байдаг санагдаад байхын.


Top
   
PostPosted: Feb.13.11 5:45 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Ene nadad ih taalagddag: http://www.youtube.com/watch?v=00SWpytuV3I

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Feb.19.11 5:49 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
Za end neg iim niitlel bsan ih goe sanagdsan...
Baatar
“...Тулааны урлагийн агуу мастер, нэрт жvжигчин Жет Ли "Баатар" (НЕRО) хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ий Ларри Кингд ярилцлага єгч байсныг санаж байна. Тэрээр уг кинонд "Нэргvй баатар" гэх vнэхээрийн баатар эрийн дvрийг бvтээсэн билээ. Ларри Кинг ярилцлагын тєгсгєлд тvvнээс "Таны бодлоор одоо цагт "баатар" байна уу ?" гэж асуусан. Жет Ли-гийн хариултанд монгол хvний сэтгэл хєдлєхєєс аргагvй. "Байгаа ш дээ. Тэр бол Асашёорюv! Жинхэнэ монгол баатар" гэж хариулсан байдаг. Ичих хэрэгтэй. Их аваргаараа бид гайхуулж, бахархаж чадахгvй байна. Тэр ганц монголд хамаатай бус гэдгийг ойлгож чадахгvй байна. Ємчилнє, харамлана. доромжилно...”

Энэ нийтлэлийн баатар Асашёорюүгийн өөрийнх нь хэлсэн нэг үг бий. “Би яахав ээ, Их спортыг атгаж байгаа энэ хэдэн тамирчид жинхэнэ баатрууд” гэж... Тэр үнэн. Түүний үнэлэмжийн хамгийн том жишээ нь жүдо бөхийн дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарыг гэж хэлмээр байна. Тэр яах аргагүй БААТАР /Hero/ юм.

Амралтын өдрүүдэд энэ дайчин хамгийн зангарагтай жүдочдын “World masters” тэмцээний аварга болж, түүхэн шинэ амжилтаар дэлхийн жүдочдыг бишрүүллээ. Улсын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, “Их дуулга”-ын аварга, Зүүн азийн аварга, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Дэлхийн аварга түүнд “World Masters”, олимпийн наадмын аварга гэсэн хоёр алдар л алтан медалийн цуглуулгад нь дутуу байсан юм. Харин одоо “World champion”, “World masters champion” Х.Цагаанбаатарт “Olympic champion” болох ганцхан том зорилго үлдлээ.

“World Masters” бол IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/ өнгөрсөн жилээс эхлэн бодлогоор зохион байгуулж байгаа маш том өрсөлдөөний талбар. Дэлхийн аваргад улс бүрээс хоёр жүдоч ирж өрсөлддөг бол энэ тэмцээнд оролцох бөхчүүд заавал IJF-ийн чансааны эхний 16-д бичигдсэн байх өндөр шалгууртай. Шилдгийн-шилдгийн-шилдгүүдийг шигшдэг тэр чансааг Х.Цагаанбаатар өдгөө гурав дахь жилдээ нэр төртэй тэргүүлж байна. Энэ бол монгол хүн бүрийн бахархал юм.

IJF олимпийн эрх олгохдоо энэ чансааг үндэслэн тамирчдаа шалгаруулдаг. 2012 оны тавдугаар сард уг чансааны эхний 22-д эрэмбэлэгдсэн жүдочид олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм. Саяын тэмцээнээс харахад Х.Цагаанбаатарын жинд /66 кг/ одоогоор эхний 16-д эрэмбэлэгдээд байгаа бөхчүүдийн дунд олимпийн аварга байхгүй, харин олимпийн медальтан ганцхан байгаа нь манай тамирчин Х.Цагаанбаатар. Харин дэлхийн аварга цолтой тамирчин шилдэг 16 дунд Х.Цагаанбаатараас гадна Японы Жунпей Моришита /чансааны 8-д эрэмбэлэгдсэн/ гэж өнгөрсөн оны дэлхийн аваргад түрүүлсэн нэг л бөх байна. Дэлхийн аваргаас медаль хүртсэн дөрвөн бөх байгаа нь Х.Цагаанбаатар /2009 оны алт/, Жунпей Моришита /2010 оны алт/, дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдсэн Испанийн Сугой Уриарте /2007, 2009 оны мөнгө/, чансааны зургаад бичигдсэн Унгарын Миклос Унгвари /2005, 2007 оны хүрэл/ нар болж байна. Одоогийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг Оросын Алим Гаданов /Чансааны 2-т эрэмбэлэгдсэн/ гэхэд Европын аваргын хошой хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа.

Ингээд бодохоор Цагаанаад ирэх олимпийн наадамд хүссэн медалиа хүртэх найдвар хол биш харагдаж байна. Гагцхүү түүнийг энэ хоёрхон жилийн хугацаанд яаж бэлтгэж, яаж хайрлахаас бүх зүйл хамаарна.
Цагаанаа бол ер бусын дайчин, тэсрэлттэй, өөрөө өөрийгөө хурцалж барилддаг өвөрмөц тамирчин. Цэл залуугаараа олимп, дэлхийн амжилтад хүрч, тэр хэмжээгээрээ хүртэж болох гавьяа шагнал, тэмдэг, алдрын эзэн болсон ч тэр бүхэнд ханаж цадан, тэмцлийн талбар дундаас хором ч бууж байгаагүй юм. Х.Цагаанбаатарын бүтээн босгосон тогтмол өндөр амжилттай дүйх тамирчин яг энэ цаг үед бас л цөөн байна.

Монголын тамирчид олимпийн наадмын 19 медальтантай. Тэдний дунд Х.Цагаанбаатар бий. Монголын спортод олимп, дэлхийн хос медальтай 10 тамирчин байдаг. Тэдний нэг нь Х.Цагаанбаатар. Харин өнөөдрийг хүртэл олимп, дэлхийн аварга тамирчин монголоос тодроогүй байгаа. Тэр нь Х.Цагаанбаатар байх бүрэн боломжтой юм. Тэр үнэхээр БААТАР /Hero/ юм.


Top
   
PostPosted: Mar.13.11 2:38 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.12.11 7:36 pm
Posts: 5
Цагаанаа бол ер бусын дайчин, тэсрэлттэй, өөрөө өөрийгөө хурцалж барилддаг өвөрмөц тамирчин. Цэл залуугаараа олимп, дэлхийн амжилтад хүрч, тэр хэмжээгээрээ хүртэж болох гавьяа шагнал, тэмдэг, алдрын эзэн болсон ч тэр бүхэнд ханаж цадан, тэмцлийн талбар дундаас хором ч бууж байгаагүй юм. Х.Цагаанбаатарын бүтээн босгосон тогтмол өндөр амжилттай дүйх тамирчин яг энэ цаг үед бас л цөөн байна.
gehdee tsagaanaa SOBIROV Rishod shig jigd amjilt uzuuleh heregtei.ter oroltsson buh temtseend yamar amjilt gargaj bna gedgiig sain bodoh heregtei.tiim baij olumpid medali avna shyy.
ter 60 kg barilddag ch gesen jinhene shildeg bj chadaj bgaa.jinhene bosoo bgaa.tsagaanaad teren shig amjilt gargah chadvar bgaa.
SOBIROV Rishod beejingiin olimpoos hoish barag yalagdaagui bgaa baih shyy.jinhene judog uran goe barildaanaar uzuulj bgaa.
tsagaanaa maani suuliin ued eterhii hashir barildaad bgaa yum shig sangdaad bdag bolchloo.terneesee bolj uzegch shuugch nartaa barildah bolchood bna.idevhi uran goe barildaan hiij uzegch shuugch nariig ch bas yalah heregtei.
udahgui 2012 on bolno.Tsagaanaa chamaig mongoliin ard tumen Londond turuuleesei l gej bodoj harj suugaa odoonoos sain beldej oroltsoj bgaa temtseen uraldaandaa jijig tom geltgui turuulj bval ene chinii beltgel her bgaag haruulj bna gej bodooroi amjilyt husey huu mini


Top
   
PostPosted: Apr.08.11 4:49 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Apr.06.11 12:18 am
Posts: 147
Aziin avragiin bagiin barildaand manai Tsagaanaa MORISHITA, Junpeid dahiad l yalagdaj.Ene nuhur Tsagaanaagaar garshlaa shyy.
ene jiliin delhiin avraga bolon Londongiin olimpod iim baival yavahgui l yum bna.
ug ni turshlagaar bol iluu hun shdee Tsagaanaa sain beldeh l heregtei.Heterhii hashir barildaad bna uudaa gej bi huvidaa boddog yum.suuliin barildaanuudiig harj bhad neg daatstai meh barildaan gargahgui bgaa.mun togtmol amjilt uzuulj chadahgui bna oroltsson temtseen bolgondoo.
ter 60 kg uzbek Sobiroviig har oroltsson temtseen bolgondoo turuulj bna.
+130 kg france RINER, Teddy bna Beijingiin olimpoos hurel avsanaas hoish bosoo bna.yalagdal gedgiig uzeegui yavna.
Tsagaanbaatart odoogoor: 1.MORISHITA, Junpei
2.MOGUSHKOV, Musa (RUS)
3.Alim Gadanov (RUS)
4.Kim Joo Jin (KOR)
5.LAROSE David (FRA) ed nar gol ursuldugch.


Top
   
PostPosted: Jul.23.13 10:23 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
odoo barag zodog tailsan n deer biz dee. heden udaa busdadaa shavar haahav. Baljaa ahlah bolsnoos hoish undesnii shigshee Uvs uzleer hodlood baigaa tal ajiglagdaad baigaa.


Top
   
PostPosted: Sep.06.13 1:16 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Одоо боль боль. Эхнэр хүүддээ санаа тавих хэрэгтэй. 66-даа л юу юм гэхээс биш 73-т бол бүтэхгүй юм блээ. Нас ч явчлаа.

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited