#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 7:32 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
 Post subject: Самбо бөх
PostPosted: Nov.12.10 5:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
За манайхны медаль хураадаг спортын төрөл дөө.

Гэхдээ олимпод ордоггүй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Nov.12.10 5:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Самбо (Орос хэл: Самбо) гэдэг нь харьцангуй орчин үед үүссэн, тулааны урлаг, спорт бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад бий болж, 1938 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Спортын Зөвлөлөөс албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалах урлаг болно.

"Самбо" хэмээх үг нь орос хэлээр САМозащита Без Оружия буюу "зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах" гэсэн утгатай үгний товчлол болно. Японы жүдо, Армены коч, Гүржийн чидаоба, Молдавын тринта, Татарын көрэш, Узбекийн кураш, Монголын үндэсний бөх болон Азербайжаны гулеш зэрэг бөхийн төрлүүдээс санаа авсан гэгддэг.

Самбог үндэслэгчид нь Василий Ощепков (1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед жүдог үндэслэгч Каноо Жигороогоор хичээл заалгаж байснаасаа болж Сталины тушаалаар цаазлагдсан) болон Виктор Спиродонов нар юм. Тэд тус тусдаа хоёр улгаатай стилийн, ижил нэртэй тулааны урлагийг бий болгожээ. Спиродоновын үүсгэсэн урсгал нь илүү зөөлөн, айкидотой төстэй систем бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны үед бий болжээ[1]. Виктор Спиродоновын шавь Анатолий Харлампиев албан ёсоор спортын самбог үндэслэгч гэгддэг.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Nov.12.10 5:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Самбогийн гурван хувилбар бий.

Спортын самбо буюу Самбо бөх (Орос хэл: Борьбa Самбо). Чөлөөт бөх буюу жүдотой төстэй. Тэмцээн явагдах зарчим нь жүдогийнхтой ижил боловч дүрэм, протокол, өмсгөл нь ялгаатай. Боох, өчихийг хориглодог.
Байлдааны самбо (Орос хэл: Боевое Самбо). Цэрэг байлдааны чиглэлээр хөгжсөн орчин үеийн тулааны урлаг. Боох, өчих мэх хийх, цохих нь зөвшөөрөгдөнө. Тамирчид самбо бөхийн өмсгөлтэй ижил өмсгөл өмсөх бөгөөд гар, толгой, шилбэндээ хамгаалалт зүүдэг. 2001 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон.
Чөлөөт самбо - 2004 онд Америкийн Самбогийн Холбооноос зохиосон дүрмийн дагуу явагддаг. Өчих, боох мэх зөвшөөрөгддөг ч цохиж болдоггүй. АСХ нь уг дүрмийг зохиохдоо самбогийн тэмцээнүүдэд жүдо, жүүжицүгийн тамирчид оролцоход хялбар болгохыг зорьжээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Nov.12.10 5:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Самбо бөхийн дэлхийн аварга хоёроор нэмэгдлээ
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент
хо­тод явагдаж байна. Тус тэмцээний эмэг­тэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг, 52 кг-д спортын
мастер Б.Солонго нар аваргын ал­тан медаль, 80 кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль хүрт­жээ. Ийнхүү манай улсын самбо бөхийн дэлхий аваргуудын тоо хоёр дэлхийн аваргаар нэмэгдлээ. Манай эмэгтэй баг тамирчид багийн дүнгээр ОХУ, Болгар улсын дараа шалгарч хүрэл медаль хүртэж чад­сан аж.Харин эрэгтэй самбочдаас 57 кг-ын жинд хүч сорь­­сон О.Чинбат хүрэл медаль хүртсэн амжилт үзүү­л­­жээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд 40 гаруй орны 500 самбоч өрсөлдөж байна. Тэмцээн спорт самбо болон байлдааны самбо бөх гэсэн хоёр ангиллаар явагдаж байгаа юм. Өнөө­дөр байлдааны самбо бөхийн дэлхийн аваргууд тодорно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Feb.27.11 9:08 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Nov.06.10 3:36 pm
Posts: 72
.


Last edited by jaanaa_8018 on Nov.20.15 7:10 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Apr.17.11 11:02 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Feb.13.10 12:26 am
Posts: 442
baildaanii sambo nii tuhai medeh heregtei bn


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Apr.30.11 9:13 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
Sambo in ulsiin avarga mar Uliastaid bolno.Duushar ni medelel tavii


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: May.06.11 5:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
oo hun ordguma da


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: May.06.11 7:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
orolgui yahav dee bichleg hiihgui l baigaa bolohoos chi sonirholtoi medee medeelel oruul l daa

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Aug.28.11 10:16 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Байлдааны самбо бөхийн секц дугуйлан юу байна? Төлбөр нь хэд вэ? 20-той хүн хичээллэвэл хөгшдөхгүй байгаа? :mrgreen:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Sep.12.11 2:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
байлдааны самбо заадаг секц гэж байхгүй ээ. Цэрэг цагдаагийн сургуульд заадаг. тэнд очоод хичээллэж болно.

Юм сурахад хөгшиднө гэж байхгүй ээ

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.05.11 4:09 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Sep.12.11 1:31 pm
Posts: 83
Location: хулгайч цагдаа
Байлдааны самбаар ч ямар ч аавын хүүг урдаа гишгэхгүйдээ. Хамгийн гое тулааны урлаг байлдааны самбо дээр бага зэрэг боксийн элмент нэмчвэл төгсөрлөө

_________________
Авъас бол алтны уурхай


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Dec.25.12 4:59 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Спортын төвөөс өөр хичээллэдэг газар мэдэхгүй биз ?


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Mar.19.13 5:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Зөнбилэг wrote:
Байлдааны самбаар ч ямар ч аавын хүүг урдаа гишгэхгүйдээ. Хамгийн гое тулааны урлаг байлдааны самбо дээр бага зэрэг боксийн элмент нэмчвэл төгсөрлөө

манай тусгайхан тэгээд хослуулаад байдаг юм биш үү.


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.31.14 10:20 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Apr.28.09 11:34 pm
Posts: 52
hicheelleh sonirholtoi baidag daan ch haana ochij suraltsahaa medehgui bna helj ugj tuslaach

_________________
hen gedgee uurd sanaj yav


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Nov.03.14 12:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9946
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
judo бөхийн клубт л очно доо хө.

Спортын төв ордон болон биен тамирын сургуулиуд гээд л олон газар байгаа

Аварга дээд сургуульд очиж болно шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Jan.20.15 10:30 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Улсын аварга юу болоод өнгөрөвөө ? Хэдэн жинд барилдаан болов ?


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Jan.20.15 10:31 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Цагдаагийн тусгайгийн Ирвэс клуб багийн дүнгээр тэргүүлсэн юм байна.


Top
   
 Post subject: Re: Самбо бөхy
PostPosted: Jan.21.15 2:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
yag sambo-goor hicheeleldeg her olon club baidiin bol?


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Jan.21.15 2:28 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
За мэдэхгүй ээ. ММА бол байгаа.


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.12.15 1:22 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Самбо клуб нээгдсэн байна лээ.


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.12.15 10:12 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Хаана ?


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.13.15 12:46 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
13-т Аравт гэж байна лээ.


Top
   
 Post subject: Re: Самбо бөх
PostPosted: Oct.13.15 6:45 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Ийм газар бас байдаг юм байна.
Бөхийн их шавь дэвжээ үндэсний бөх Самбо,жүдо,чөлөөт бөхийн секц дугуйланд 8.20-с эхлэн элслэлт авч байна.
Утас:99095699,96679988,99092965
Байршил:Модны 2, хуучин 7р төвийн урд


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited