#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.17.18 11:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.28.11 6:16 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Үгүй харин ингээд байдаг байхгүй юу :D...

Эцэг нь тодорхойгүй болохоор аймгууд нь харин манайх танайх гэж алалцаад байдым шиг байгаан.

Гэхдээ би лав Аав нь Завханых гэдэгт итгэдэг. Зөндөө хүнээс сонсож байсын :mrgreen:

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.28.11 9:17 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
orgil09 wrote:
аав нь хэнтий, ээж нь архангай шд /эсрэгээрээ ч билүү/

Миний мэдэхээр эсрэгээрээ аав нь Архангай, ээж нь Хэнтий.
Аавынхаа нутгаар явна гэдгээрээ ч юм уу Архангайнх болох гэж очсон гэсэн.
Сумандаа 1 түрүүлчихсэн байсымуу даа.
Тэгсэн чинь сумынх нь дарга чам шиг сумын заанууд манай нутгаар дүүрэн байна гэж хэлээд халгаагаагүй гэдэг.
Тэгээд ээжийнхээ нутгаар буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэрээр өдийг хүртэл цоллуулж яваа гэж.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 9:59 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Гол нь Энхбаяр Архангайнх болохоор л Аварга гэнэт Архангайнх болсон шүү дээ.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:00 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
95,6 онд энхбаяр гэж бараг сураггүй байсан биз дээ,
тэр үед л Архангайнх гэж булаацалддаг байсан тод санаж байна,

зарим нөхөд гүтгэвэл баримттай гүтгээд эсвэл улстөрөө бөгсөндөө чихээсэй.


Top
   
PostPosted: Jan.28.11 10:16 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Булаацалдсан нь тэр л юм байгааз, 2004 оны сонгуулийн өмнө л гэнэт Архангайн нутгийн зөвлөлийн уулзалтанд очсон юм гэсэн. Хаха.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:17 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Бэт20.н бичсэнийг сонсож байсын байна... дараа нь нөхдүүд амаа барьсан нтр гээд

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.28.11 10:30 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Бат Эрдэнэ Архангайнх гэж 2000 оноос аль өмнө хүн болгон мэддэг байсан асуудал

чиний юм болгон чинь тэгсэн гэсэн, ингэж хэний хэний хэнээс сонслоо энэ тэр гэсэн л чавганц яриа байх юм


Top
   
PostPosted: Jan.28.11 10:38 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
orgil09 wrote:
Бат Эрдэнэ Архангайнх гэж 2000 оноос аль өмнө хүн болгон мэддэг байсан асуудал

чиний юм болгон чинь тэгсэн гэсэн, ингэж хэний хэний хэнээс сонслоо энэ тэр гэсэн л чавганц яриа байх юм


Tegeed sonsson yumaa harsan, uzsen yum shg yarih yum uu, esvel chi minii duug horih gd bgaa yum uu

_________________
...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:52 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
би Бат Эрдэний фэн мэн ч биш, эмзэглээд байх ч юмгүй,
харин нэг ажиглагдаад байгаа зүйл бол бөхчүүдийн сэдэв нээхлээр дандаа л газар доор ортол нь муулчихсан байх юм, барилдааныг нь муулах биш дандаа л хүн аллаа, луйвардлаа, муу хүн гэсэн байх юм.
Сүхбат, Өсөхөө, Бат Эрдэнэ сэдвүүд бүгд л тийм яриагаар дүүрчдэг дандаа.


Top
   
PostPosted: Jan.28.11 11:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
eSuhe Завханынх болохоороо аваргыг бас Завханых болгочих гээд байна уу :mrgreen:
Аварга бид 2 уг нь нэг нутаг л даа. Би Хэнтий аймагт төрсөн юм байгаам. хэ хэ. Гэхдээ нутгархаж байгаа юм биш л дээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 3:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
aav ni biluu eej ni Arhangaih bol unen, anh tegeed Arhangai golood nereeree yavuulagu gedeg ch unen, hojim Arhangain 70 jil bolood tegsen Baljaa avraga ochtson bsan gesen, bodvol id bsan Baljaa turuulej ni todorhoi bsan bh, tegeed shuud Baagii avraga ruu Arhangaihan yariad nutgiin chine naadmiig oor hun avah ni geed duudsan gesen, ehnii odor 1, 2 iin davaa bolood, Baagii avraga margaash ni ochood shuud 3 iin davaanaas barilduulaad shovgiin 4t, Baagii avraga, Baljaa, Munh-Erdene arslan, Hishigdorj zaan 4 uldeheer ni Baagii avraga Baljaag avaad nogoo Arhangain 2 iig tunagaad davsan ni turuul geed Hishigdorj turuuleed Baagii avraga Uzuurlej bsiin bna lee, unen shuu

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.28.11 4:31 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Нээрээ даваа алгасаж барилдана гэхээс манай нутагт бас тээр жил нэг том даншиг болдогийм аа. /96-97 оны хавьцаа байхаа/
Төвийн бүс ч юм уу хангайн бүс ч юм уу.
Тэгсэн чинь 2 дахь өдрийн нь үдээс хойхно Ш.Отгонбилэг захирал Баагий аваргыг нисдэг тэргээр авчраад тэгээд барилдаж түрүүлж байсан.
Манай Эрдэнэтэд ямар түрүүлчхээр улсын цолтон байх биш.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.28.11 6:26 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Баагий аваргын замыг Пунцагаа гарьд засч өгдөг байсан гэвэл итгэхүү :D

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.28.11 10:27 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Бат Эрдэнэ аварга анх барилдаж эхлээд түрүүлнэ гэж бодож бодож байгаад анхны томоохон наадамдаа очоод тэр нь аймгийн нэг наадам байсан ч гэлүү дээ, тэгж очоод юу ч бололгүй доор унасан гээд л ярьж байсан.
Тэгээд юмыг алхам алхмаар хийдгийг ойлгосон гээд л ярьж байж билээ.


Top
   
PostPosted: Jan.28.11 10:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
eSuhe wrote:
Баагий аваргын замыг Пунцагаа гарьд засч өгдөг байсан гэвэл итгэхүү :D

Итгэнэ ээ итгэнэ. Ганц хоёр наадам дээр тийм юм болсон байх аа. Ямар ч байсан 2001 онд Пунцагаа лав аваргад найр тавиад өгсөн гэж боддог.
Аварга тэгээд ид үед нь дэмжихгүй, сүүлд 2004 онд л шөвгийн 8-д авч байсан.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.28.11 10:31 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
2002 онд билүү Бат Эрдэнэ аварга Сүхбаттай үзүүр түрүүнд үлдээд унадаг жил Пунцагаа маш сонин унаж байсан, цуу яриа дэгдээд л авсан.


Top
   
PostPosted: Jan.28.11 10:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
orgil09 wrote:
2002 онд билүү Бат Эрдэнэ аварга Сүхбаттай үзүүр түрүүнд үлдээд унадаг жил Пунцагаа маш сонин унаж байсан, цуу яриа дэгдээд л авсан.

Тэр чинь 2001 он ш дээ. Пунцагаа гарьд 1995, 2002 онуудад наадмаар барилдаагүй.
Аварга уг нь 2000 онд Гантогтоход тахимаа өгөөд Монгол бхөийн дэвжээнээ босоогоороо үлдсэн бол ч... :-D Гэхдээ тухайн үед залуугаараа зодог тайлдаг "мода" дэлгэрээгүй байж дээ. Сүүлд л Сүхбат, Пунцагаа, Сумьяа нар зодог тайлахаа зарлах нь зарлаад чимээгүй явах нь явсан болохоос биш...

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.29.11 12:39 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Сүхбат аварга Өсөхөө аваргад тийрүүлээд эмнэлэг явсанаас болсон байх гэж боддын. Тэгээл тухайн үед түрүүлбэл Генерал цолны болзолтой хүн чинь яахуудээ Пунцагаагаа найрсан байх. Магадгүй Пунцагаа Гарьд давсан бол Сүхбат аварга эмнэлэгээсээ ирэхгүй ч байсан байж магад

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Feb.14.11 8:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12083
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Жижиг Сүхбат шартай хөдөлгөөнтэйдөө л гэхээс ид үеийн аваргыг хөдөлгөж барахгүй байсан байх гэж боддогийн.
Мөнх-Эрдэнэ арслангаас "Та одоо ядаж ганц давчиж болдоггүй юмуу" гэхэд "Бул хар чулуу шүү дуу тэр чинь" гэж байсан гэж хүмүүс ярьдаг л юм байна лээ.
Манай хажуугийн байр луу багажнаасаа үхрийн ширэнд нь боосон махыг ганц гараараа ташаан дээрээ бариад орчихыг хараад ангайж байж билээ.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Feb.14.11 9:00 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
99 онд цагаан сараар Сүхбат хаяж байсан.....

Ба аварга яах аргагүй их хүчтэн л дээ.....
eSuhe wrote:
Сүхбат аварга Өсөхөө аваргад тийрүүлээд эмнэлэг явсанаас болсон байх гэж боддын. Тэгээл тухайн үед түрүүлбэл Генерал цолны болзолтой хүн чинь яахуудээ Пунцагаагаа найрсан байх. Магадгүй Пунцагаа Гарьд давсан бол Сүхбат аварга эмнэлэгээсээ ирэхгүй ч байсан байж магад


Тэр үед генерал цолноос илүүтэйгээр яг тэр наадамд л түрүүлчих сонирхолтой байсан...... Ягаад гэвэл их ойн наадамд түрүүлж үзээгүй явсан..... Ид үед нь Том Сүхбат гарьд заан цолтойдоо аваргыг хаяж гарьд цолны болзолоо хангаж байсан..... Тиймээс арван жилийн дараа яг тэр наадамд түрүүлэхийг хүсэж байсан....... Аварга бууж өгөөгүй байсан бол дахиад хоёр жил өлхөн дараалж түрүүлэх магадлалтай байсан л даа........ Гантогтоход барилдалгүй өгдөг бол буруу гэж би одоо болтол боддог шдээ........ Би Ба аваргын оронд байсан бол заавал түрүүлэх гэж үзэх байлаа.......шинэ мянганы анхны наадам байсан...... Хоёр мянган дамжсан агуу аварга болох бодол төрөх байлаа....... Гэхдээ буугаад өгсөнийг бодоход тэр үеээс аварга өөрийгөө харьж эхэлж байна гэж үзсэн байх.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Feb.14.11 11:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12083
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Том Сүхбат тухайн үед цолыг нь өгөхгүй унжихад "Цол өгөхгүйг нь мэдсэн бол аваргыг ид үед хаяхгүй л байх байсан даа" гэж хэлж байсан гэдэг. Ер нь гүндүүгүй сайхан эр дээ. Баярсайхан заан наадмын нээлтнээс хоцроод төв шуудангийн уулзвараар улаан гэрэл дайрчихаад шүгэлдсэн цагдаа руу сайхан инээж даллачихаад давхиад явчихыг нь хараад сайхан санагдаж байж билээ.
Аваргыг ер нь 2 шуундаа айхтар бяртай, бөхчүүдийг 2 шуутайгаа ноцолдуулсаар байгаад мах болгочихдог гэдэг шд. Шууных нь тэр чадлыг сөрдөг ганц нь Цэрэнпунцаг гарьд байсан гэж байгаа.
Сүүл үеийнхээс Мөнхбаатар арслан яг тэгж барилддаг, бас шуундаа айхтар чадалтай гэхийм билээ.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Feb.15.11 8:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
eSuhe wrote:
Сүхбат аварга Өсөхөө аваргад тийрүүлээд эмнэлэг явсанаас болсон байх гэж боддын. Тэгээл тухайн үед түрүүлбэл Генерал цолны болзолтой хүн чинь яахуудээ Пунцагаагаа найрсан байх. Магадгүй Пунцагаа Гарьд давсан бол Сүхбат аварга эмнэлэгээсээ ирэхгүй ч байсан байж магад

Генерал болох байсан гэдэг ч худлаа байна аа... ЦЕГ-аас хурандаа хүртэлх цолыг л өгдөг харин Генерал цолыг БХЯ-наас ч билүү хаанаас ч билээ тусгай тушаал гаргаж өгдөг санагдаж байна.
Ер нь бөхчүүдэд цол авсных нь төлөө хайр найргүй цэргийн цол өгдөгөө болимоор юм аа. Яахав тухайн байгууллагын нэрийг гаргаа л биз. Гэхдээ л утгагүй юм. Жишээлбэл манай аав насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж эрүүгийн төлөөлөгчөөс хэлтсийн дарга хүртэл бүх л албыг хашсан даа. Анх цэрэгт нэг жил алба хаагаад дараа нь 4 жил ЦДС-д /одоогийн Цагдаагийн академи/ сурч төгссөн. Тэгээд өнөөдөр дэд хурандаа цолтой л байна. Тэгэхэд Бат-Эрдэнэ аварга одоо яг юу вэ? Ер нь сургууль соёлыг нь төгссөн юм болов уу даа. Төгссөн бол сүүлд л төгссөн байх чааваас. Тэр цагдаагийн том дарга нар нь ч таарч дээ. Түрүүлэх болгонд нь цол нэмж л байдаг... Нөгөө Ганхуяг арслан бас түрүүлээд дэслэгчээс шууд хошууч болж байсым байна лээ шд. Гэхдээ хилийн цэрэгт л дээ. Шууд ахлах дэслэгч, ахмад цолыг алгассан байгаа юм. Жирийн офицер хүн чинь энэ 2 цолыг авахын тулд 7 жил /би андуураагүй бол/ тасралтгүй ажилладаг юм ш дээ. Арай дэндүү хавтгайрцан юм...

Бас нөгөө Баярсайхан заан байна. Том Сүхбат тэрнийг заан болгосон ш дээ. Намайг дахиад худлаа ярилаа гэх үү? Бөх сонирхдог захын бацаанаас асуу, үнэн гэдгийг нь хэлээд өгнө... Тэгж бууж өгснөөс болоод Сүхбатын аз нь харьсан гэх яриа ч бий. Ямар сайндаа дараа жил нь нэг туранхай бандийг /Б.Гантогтох/ дөрвөн хөллүүлж хөөж яваад сугандаа сэжүүлж унаж байхав дээ хахах.
За тэр яахав Баярсайхан ер нь юу гийгүүлсэн гэж МУГТ болж байгаа юм бэ? Яахав мань мэт шиг бацаануудын дэргэд бол олонд танигдсан улс орныхоо нэрийг гаргасан хүн. Гэхдээ тэр нь МУГТ болоход хангалттай гэж үү? Тэрнээс цаадах нь гавьяат цол битгий хэл орох орон ч үгүй яваа ш дээ цаана чинь. гах гах. Сонирхогчдын сумогоор дэлхийн аваргаас мөнгө аваад л гавьяат болсон гэсэн. Үнэн хэрэгтээ Завханых болохоороо л гавьяат болсон биз. Завхан чинь юу билээ? Баахан ерөнхийлөгчтэй билүү хахахах.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.15.11 9:02 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
odo tegeher general hurandaa tsoltoi humuust nachingaas ugsuuled tsol uguh heregtei de

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Feb.15.11 9:55 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Шаазгай хүү л барилдаж бухимдалаа тайлж дээ... Гавъяа шагналгүй юм гэж юу байхав

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Feb.15.11 10:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Өө миний барилддаг гэж юу байхав.
Нээрэн бага байхад ч бөхийн секцэнд явдаг байсан шүү. МУГТ А.Энхээгийн ихрийн өрөөсөн А.Тайванаад чөлөөт бөхөөр шавь орж байлаа шд. 7 жилийн өмнө юм уу даа. Гэвч өөрийн тэнэгээс болоод тууштай явж чадаагүй дээ.

Тэр үндэсний бөхийн цолыг цэргийн цолтой шууд дүйцүүлдэг утгагүй системээ болиосой л гэж боддог юм. Хурандаа гэдэг чинь үнэхээр том цол ш дээ.
Ба аварга бол мундаг аа мундаг. Агуу бөх. Манай нутгийн аварга. Гэхдээ л энэ хүнийг сохроор шүтэж бишрэх нь ч хаашаа юм. Сайн бөх гэдгээсээ гадна сайн хорчин байсан юм болов уу гэж боддог...

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.15.11 10:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12083
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Нутгийн нэр баастаад байгаарай.
Дээшлэхээр хорчин гэнэ. Доошилхоор арчаагүй гэнэ. Тэгээд яах юм болж байна. Дүйнгэ царайлаад хэл амнаас зугтаж амар амгалан байгаа нь энэ гэж карьерийг байнга хаяж амьдрах уу? Яс юман дээрээ энэ форумд шударга царайлж хуцдаг чавхнууд байтугай нь жижигхэн албан тушаал эрх мэдлийн сургаар хүнээ байхыг ханатал харсан толгой би.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited