#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.21.18 8:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Sep.17.10 3:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Монгол улсын Дархан аварга
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Image



Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат
Төрсөн өдөр: 1964-01-01

Өндөр: 186
Жин: 138

Одоогийн цолоо авсан он: 1990-07-12

Бөхийн багш: Гэлэг

Дархан мэх: Шахаж татах, хавирах

Далай даян даяар дуурсагдах дархан аварга. Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1998), спортын гавьяас мастер (1989), самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга (1985, 1986, 1989), сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга (1993). Биеийн өндөр 186 см, жин 140 кг. Есдүгээр ангийн сурагч байхдаа аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд зодоглосон нь түүний бөх болох анхны гараа байв. 1984 онд улсын наадамд анх зодоглож, тэр наадмын түрүү бөх Д.Цэрэнтогтох аваргад дөрвийн даваанд унажээ. 1985 онд О.Балжинням начингаар тав давж начин, 1986 онд Б.Ганбаатар арслангаар долоо давж заан, 1988 онд Д.Цэрэнтопгох аваргаар ес даван түрүүлж арслан, 1989 онд О.Балжинням заанаар ес даван түрүүлж аварга, 1990 онд Д.Цэрэнтогтох аваргаар ес даван түрүүлж даян аварга, мөн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон "Монголын нууц товчооны" 750 жилийн ййн даншиг наадамд Х.Баянмөнх аваргаар 10 даван түрүүлж дархан аварга цол хүртжээ. Тэр 1992-1999 онд түрүүлж, 1987, 1991 онд долоо давжээ. Их аварга Бат-Эрдэнэ энэ бүх амжилтаараа Монгол бєхийн түүхэн дэх хоёр гайхамшигт дээд амжилтын эзэн болоод байна. Тэр улсынхаа наадамд 12 удаа түрүүлж ("МНТ-ны ойн наадам ороод") дархан аварга Х.Баянмөнхийн 10 түрүүлсэн амжилтыг эвдсэн бол 1992-1999 онд дараалан 8 удаа түрүүлж, дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын тогтоосон 5 дараалан түрүүлсэн амжилтыг хол хаяад байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Last edited by Mike Bibby on Sep.17.10 3:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.17.10 3:22 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Sep.30.02 10:27 pm
Posts: 158
Location: Mongolia
gishuun bolson jilinhe tsagaan sariin barildaanaar ih ch huuduugui ym hiisen de


Top
   
PostPosted: Sep.17.10 3:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Хоёр Эрдэнийн хоёр түүх

ИЙМ ЮМЫГ ЧИНЬ ЯАЖ ХАЯ ГЭЭ ВЭ?
1995 оны Улс хувьсгалын 74 жилийн ой, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Мөнх-Эрдэнэ буюу бидний нэрлэж заншсанаар «Хоёр Эрдэнэ» гурав дахь удаагаа үзүүр түрүү булаалдах болов. Барилдаан удааширч улмаар үнээ саалгадаггүй «Хоёр Мөнх»-ийн хоёр цаг 15 минут барилдсан «амжилт»-ыг эвдэхэд төрийн удирдлага, түмэн олон бөхөд хичнээн дуртай ч гэсэн залхаж, бухимдаж эхлэв.
Хоёр бөх харин барилдахаас «залхахгүй» байгаа бололтой тулж зогссоор, хүч шавхсаар л байлаа. Наадмыг зохион байгуулах комиссын гишүүд, Бөхийн холбооны тэргүүний хамт «хоёр Эрдэнэ» рүү очиж барилдаанаа шуурхайлахыг шаардахад урьд нь хоёронтаа үзүүр түрүүнд өвдөг шороодсон заан Д.Мөнх-Эрдэнэ «Ийм юмыг яаж хая гээ вээ?» хэмээн уулга алдаж байсан гэдэг.
Тэгэхэд нь хэт сунжирсан наадмыг түргэн дуусгахын түүс болсон Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж «Гурав үзүүрлэсэн бөхөд арслан цол олгох талаар санаа тавьж болох юм» гэх аястай үг хэлсэнд «үнэхээр тэгэх юм бол би ингэж наадам уяад, олныг чилээгээд зогсоод байх хүсэл алга. Барилдаанаа шуурхайлна» гэж заан хариу өчсөн гэдэг. Ингээд төдхөн «Хоёр Эрдэнэ»-ийн гурав дахь «тулаан» өндөрлөж, дархан аварга түрүүлсэн бөгөөд үүнээс хойш нэг их олон сар өнгөрөлгүй Бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулж гурав үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор тогтож Монгол улс Дуламжавын Мөнх-Эрдэнэ хэмээх арслантай болсон билээ. Арслан Д.Мөнх-Эрдэнийн «Ийм юмыг чинь яаж хая гээ вэ?» гэж цөхөрч хэлсэн тэр үгс монгол наадмын түүх болон үлджээ.

СУГА ТАЯГТАЙ ИРЭЭД ТҮРҮҮЛСЭН НЬ:
Дараа жил нь буюу 1996 онд цагаан сараас хойш дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэмтлийн улмаас нэг ч барилдалгүй наадам хүргэв. «Аварга наадмаар барилдахгүй гэнэ» гэж шуугиж байлаа. үнэхээр ч аварга барилдахгүй байх тун шахсан. «Ийм гэмтэлтэй байж яаж барилдах вэ?» гэж аваргыг хэлэхэд Д.Мягмар заан эрс эсэргүүцэж «Юу гэсэн үг вэ, барилдалгүй яах вэ? Ямар ч байсан барилд» гэж шахсанаар аваргын барилдах эсэх эргэлзээ нь тайлагджээ. Ингээд наадамд барилдах гэж хөлдөө гипстэй ч гэсэн гараараа шахалт, түлхэлт хийж барилдах өдрөө тэсэн ядан хүлээж байсан аварга наадмын өглөө суга таягтай төв цэнгэлдэхийг зүглэжээ.
Гэмтсэн шагайгаа сайн гээч нь боогоод дэвжээндээ гармагцаа аварга харин түрүүлэхийн төлөө зүтгэв. зургаа, долоо, найм даваад туг тойрох гэж гүйхдээ аварга бүр илт доголж харагдана. Балжаа аварга давхар ачаад их аваргыг нэлээд тэвдүүлсэн дээ. Ингээд үзүүр түрүүнд «Хоёр Эрдэнэ» дөрөв дэхээ үлдэж, барилдах болов. Мөнх-Эрдэнэ арслан барууны магнайд гүйхээрээ гарч ирээд хөлөө өндөр өндөр өргөн дэвж байхад дархан аварга зүүнээс үл ялиг зовиурласан төрхтэй бараг алхах шахуу засуулдаа хүрч байгаа дүр төрх одоо ч бөх сонирхогчдын ой тойнд илхэн буй биз ээ.
Барилдаан эхэлж, арслан давуулж гуядаад хариугүй давчих дөхсөн ч өглөөхөн суга таягтай цэнгэлдэхэд ирсэн аваргын хэл газарт ****** гадас шиг нугаралгүй зогссоор... Дөрвөн цаг орчим үргэлжилсэн, хойшид ч давтагдахгүй байж мэдэх сунжирсан хүнд барилдааны эцэст дархан аварга Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө өвдгөөрөө хашиж өргөөд давлаа. Одоо энэ мэхийг сумогийн их аварга Асашёорюү хийх дуртай бөгөөд үүнийгээ «Энэ бол миний багш, Монголын их аваргын мэх» гэж хэлсэн удаатай. Харин энэ барилдаанд улсын арслан их аваргын «муу» хөл рүү нэг ч өшиглөөгүй нь гайхалтай сайхан жудаг заасан явдал болсон билээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Sep.17.10 3:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
soyombo wrote:
gishuun bolson jilinhe tsagaan sariin barildaanaar ih ch huuduugui ym hiisen de


Тэр ч үнэхээр тийм шүү. Үнэхээр аатай аврага шүү.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Oct.01.10 10:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
10 жил тасархай байна гэдэг ч агуу шүү


Top
   
PostPosted: Oct.01.10 7:14 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
soyombo wrote:
gishuun bolson jilinhe tsagaan sariin barildaanaar ih ch huuduugui ym hiisen de

Хуудуутай гээч. Өсөхөө, Сумьяа хоюулаа унаал тэрнээс хойш жоохон дургүй болсон гэхдээ л босоо аварга даа :wd:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Oct.02.10 10:23 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Тэгэхэд яагаад тэгж муухай юм хийсэн юм бол
Өсөхөө, Сумьяа 2 хөгшин аваргыг барахгүй байна гэж баймааргүй л юм
Аварга хөгширсөн гэлтгүй дахиад нэг түрүүлчихмээр санагдсан юм болов уу хэхэ

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Dec.10.10 10:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
ter tsagaan sar bol yahavdee tiim yum boloh ni bolson, gehdee ene hunii Mongol Bohod uzuulsen huvi nemer gaihamshgiig ni uneleed ter zergiin gants yumiig bid nar devergeed muulhaasaa naana gants udaa bol uuchlah l heregtei gej bodjiino, aldahgui hun gej haana bhavde, ter gants aldaanaas naana ene aguu hunii buteesen gaihamshgiig durdaad barahgui shuu dee, ter talaar ni yarildaa bugdeeree,

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Dec.30.10 6:35 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 1:12 pm
Posts: 75
Location: in my paradise
Aguu boh oor yu helhev dee


Top
   
PostPosted: Dec.31.10 1:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.30.02 12:27 pm
Posts: 17143
Location: Ulaanbaatar, Mongolia
Baagii avraga urjigdar (12/29) Humuunlegiin uhaanii ih surguuliin shine jild urigdsan baine lee shd. Avragatai neg 100 tataad hiimorio sergeechlee :razz:

_________________
Professional Sports Bettor


Top
   
PostPosted: Jan.02.11 2:47 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Dec.14.10 12:41 am
Posts: 118
Location: ...амгалан хөдөө минь
Vito Corleone wrote:
Их Хуралд сууж байгаа юм байж юу ч ойлгож байгаа юм байхгүй! Ганц ярьдаг юм нь гол усаа хамгаалах, МАXН-аас хөдөөний хүмүүсийн муйхарыг ашиглаж суудал авах санаатай л Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлдэг ш дээ. Олон түмний нүдэн дээр хэнд ч ойлгомжтой юм хүүхэд хуурж байгаа юм шиг хийж байгаа хүн, олны нүднээс гадуур хахууль наанаа-цаанаа бол зөндөө л байгаа биз.

Эдмон Дантес wrote:
.Чи андуурч байна. Аварга хууль зүйн дээд боловсролтой хүн шүү. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Олон шинэ хуулийн төсөл , эрх зүйн акт батлахад гар бие оролцсон байдаг. Мэддэг зүйлийнхээ талаар донгосмоор юм чи..

_________________
өв, уламжлал минь


Top
   
PostPosted: Jan.02.11 2:49 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
туйлширхаа болимоор юм,
аваргатай татсан бол сайхан л хэрэг байшд, корнэр :wd:


Top
   
PostPosted: Jan.02.11 3:29 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3853
Location: Зуун давхарт
бацаан байхад Наамдийн үзүүр түрүүнд
Бат-Эрдэнэ Мөнх-Эрдэнэ аль эсгүй бол Бат-Эрдэнэ Балжинням гэдэг байлаашд ...

Дээрх Мафын нэртэй хүнээс асууя өөрөө Аваргатай уулзаж үзсэн үү? Бөх гэхээрээ л тийм хойлог байдаг юм уу?
өөрөө сумын наадамд ч түрүүлэхгүй юм байж илүү дутуу юм ярих юм спорт форум болохоос Улс төрийн форум бишээ энэ лав.

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Jan.02.11 3:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.31.09 2:33 pm
Posts: 1100
Location: Behind every great fortune there is a crime
Сайн бөх байсан, агуу бөх байсан...Happy?

_________________
Vito Corleone


Top
   
PostPosted: Jan.25.11 5:49 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Бага залуу байсан гэсэн мань аварга.
Нутгийн нэгэн барилддаг ахмад хүнд
-Ах аа би ууланд байгаа 1 чулууг өргөх гээд хөдөлгөж ч чадахгүй нь яахуу? гэтэл
-Өдөр бүр оролдоод бай гэсэн байна.
Хэсэг хугацаа өнгөрч
-Ах аа би нөгөө чулуугаа хөдөлгөдөг болчихсон
Дахиад хэсэг хугацаа өнгөрөв
-Ах аа би нөгөө чулуугаа өргөдөг болчихсон
Дахиад бас нилээн хугацааны дараа
-Ах аа би нөгөө чулуугаа өргөөд нилээн хэд алхдаг болчихсон.
Нилээн хугацаа өнгөрсний дараа
-Ахаа би нөгөө чулуугаа гэрийнхээ гадаа аваад ирсэн гэж гэнэ.
Өнөөх бөх нь за даа тийм сүртэй эд биш байхдаа хэмээн очиж үзтэл үнэхээр том чулууг өргөөд гаднаа авчраад тавьчихсан байж.
Үнэхээр уйгагүй мэриймтгий залуу байсан юм гэнэ лээ.
Хүн болгон тэгж хөдөлмөрлөвөл ямар ч зүйлд, ямар ч амжилтанд хүрч болдог оо гэж.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.25.11 6:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Бат-Эрдэнэ аврагын түрүүнүүдийн 3 нь нотой гэжүүгаа.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.25.11 6:11 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3873
Бат-Эрдэнэ аварга залуудаа манай аавын цэрэг нь байсан юм байна лээ :hihi:
бас л зөв цагтаа гарж ирсэн тамирчин хүн дээ..одоо ч холбоотой байдаг их сайн ах ../үлгэр дууриалал гэхиймуудаа/

_________________
....`


Top
   
PostPosted: Jan.25.11 6:15 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Рэка wrote:
Бат-Эрдэнэ аврагын түрүүнүүдийн 3 нь нотой гэжүүгаа.

Өөр юу гэмээр байна :hehe: Тэгээд хэдэн оны ямар наамамд яаж ноо гаргасан юм бэ дээ. :embarassed:


Top
   
PostPosted: Jan.25.11 6:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
tiim bsan ch tegeed yadiin, yag yu geh gej bgaan, Baagii avargaas 3 turuu hasagdaad ch halhiin aguu avraga heveeree l uldene sh dee, zarim neg lalruud shaaaj ohiimaa haha

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Jan.25.11 6:32 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ хүн бол агуу хүн л дээ. Мань мэт шиг юмнууд бол муугаар хэлэх нь битгий муухай харвал алдас болох хүн байгаа юм. Монгол Бөхийн түүхэнд босоо явсан хүчтэн, Бэлтгэлтэй байсан бол одоо ч амаа амлаад явахад ядах юмгүй шөвгөрнө дөө,, Хэнтийгээр явж байхад Бат-эрдэнэ аварга бол зүгээр л бурхан мэт шүтэгдсэн амьтан юм билээ. Ард олноо олон жил баясгасан, хамгийн гол нь хийж бүтээсэн юм ихтэй.


Top
   
PostPosted: Jan.25.11 6:53 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Сүртэй юм. Үнэнг нь хэлсэн болохоос муулсымууу, барьж идэх нь...
Тэгээд ч би ч хэлсэн юм биш. Анх Мөөеэ аврага хэлсэн юм гэсэн, бичлэгүүдийг нь ТВ-гээр харуулаад л байсан ш дээ.
яалт ч үгүй л уначихсан л юм билээ. Хөөрхөн аргалаад дэвээд явчихсанаас биш.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.25.11 6:56 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
олимп-д явдаг нь лааг инээдтэй.
Зугуухан барьцаа ахиулаад л зогсоод л...
Идэвхигүй барилдсан гээд торгууль авсаар байгаад яллагдаад наасан. хаха

_________________
...


Top
   
PostPosted: Jan.25.11 7:14 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
үнэнг нь гээд байх юм, үзүүр түрүүний барилдаанд уу, Мөнхбат аварга бол Бат-Эрдэнэ аваргын талаар тэгэж хэлэх ёсгүй.


Top
   
PostPosted: Jan.25.11 8:53 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Үгүй үгүй, их доогуур 1 удаа 4-н даваанд, 1 удаа 6-д, нэг нь хэдэд билээ санахгүй байна. Мөнхбат аврага хэлсэн л юм даа.
Нөгөө наадмуудын тойм бичлэг байдаг даа. Дээр үеэс эхэлдэг, тэрэн дээр хүртэл унаж байгааг нь тодоос тод харуулдаг ш дээ.

_________________
...


Top
   
PostPosted: Jan.26.11 1:38 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Дагвадорж аварга агуу бөх байсан л даа,
гэхдээ Бат Эрдэнэ аварга шиг олны дунд ядаж л баар саваар агсан тавьж зодоон хийлээ гэж шуугиулахгүй байж болмоор л юм уг нь, за би ч юугаа мэдэхэв...


Top
   
PostPosted: Jan.26.11 1:44 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Уржигдархан нэг нэртэй илтгэгч "Хулгар Нацагаас Намхай хүртэлх аваргуудын хөшөөг Улаанбаатарт барьчихсан бол би түүнийг хэзээд нуруун дээгүүрээ гишгүүлээд явуулах байлаа..." гэж илтгэж байна лээ... /санаа нь, улстөр лүү орсоноос нь хойш түүнийг хүндлэхээ больсон, аварга аваргаараа л үлдэхгүй яаав даа гэх харуусал тэр хүний цээжин дотор байдаг/

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited