#AsuultSambar :
https://forum.asuult.net/

"• Жудо •"
https://forum.asuult.net/viewtopic.php?f=255&t=168379
Page 22 of 22

Author:  Revolver [ May.03.15 3:44 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

sin|x|*baZy**TRm хаана бэлтгэл хийж байгаа вэ ?
7 сарын нэгнээс хамт бэлтгэлд гарах явах хүн байна уу ?

Author:  Жавхлан [ Jul.05.15 11:09 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

Төрийн далбаагаа ижилсүүлсэн -60кг-ийн жүдочиддоо баярлалаа



Image
Image

https://www.youtube.com/watch?v=0BINf8YPXms

Author:  Galaa039 [ Aug.18.15 5:31 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

ДЭЛХИЙН АВАРГЫГ ЗОРИХ ТАМИРЧИД



60 кг /Эр/

Г.Болдбаатар
Ц.Цогтбаатар
66 кг /Эр/

Д.Төмөрхүлэг
Х.Цагаанбаатар
73 кг /Эр/

С.Ням-Очир
Г.Одбаяр
81 кг /Эр/

Н.Дагвасүрэн
90 кг /Эр/

Л.Отгонбаатар
-100 кг /Эр/

Н.Түвшинбаяр
48 кг /Эм/

М.Уранцэцэг
52 кг /Эм/

М.Бундмаа
А.Цолмон
57 кг /Эм/

Д.Сумъяа
А.Батзул
63 кг /Эм/

Ц.Мөнхзаяа
Ц.Цэрэннадмид
-78 кг /Эм/

П.Лхамдэгд
78 кг /Эм/

О.Жавзмаа
Багийн барилдааны бүрлдэхүүнд дараах тамирчид нэмэгдэнэ

Б.Тэмүүлэн /100 кг/
О.Ууганбаяр /81 кг/
Б.Мөнхтуяа /78 кг/
Дасгалжуулагчид:

О.Балжинням,
Д.Баттулга,
Г.Дашдаваа,
Х.Эрдэнэт-Од,
Ш.Цэвэлмаа

Author:  cellat [ Aug.20.15 4:38 am ]
Post subject:  Re: "• Жудо •"

...

Author:  Mr.F [ Aug.23.15 10:21 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

За ганцхан өдрийн дараа Казакстан улсын нийслэл Астана хотод Жүдо бөхийн ДАШТ эхлэх гэж байна даа. Тэмцээний эхний өдөр манай цагаар 13:00-т Астана хотын Alau Ice Plca ордонд эрэгтэйчүүдийн -60кг, Эмэгтэйчүүдийн -48кг ийн барилдаануудаар салхиа татахнээ. -60кг-д манайхаас МУГТ Ганбатын Болдбаатар, Цэнд-Очирын Цогтбаатар нар барилдах бол. Эмэгтэйчүүдийн -48кг-д МУГТ Мөнхбатын Уранцэцэг мастер маань барилдана. Ер нь энэ тэмцээнд манайхан аль ч жинд их гайгүй боломжын сугалаа татсан байна. Бүгд л хэсгийн аваргын төлөө барилдаж болохоор.

-60 кг

Болдоо маань А хэсгийг толгойлж барилдахаар боллоо. Хэдийгээр манай хүн дэлхийн ранк-т №2 боловч энэ жингийн тэргүүн бөх Азербажайны Орхан Сафаров энэ ДАШТ-ыг өнжиж байгаа учир манай хүн жингээ тэргүүлэн барилдана. Эхний тойрогт гоц мөргөөд 2-р тойрогт Албани, Турк 2-ын аль хожсонтой нь таарна. Тэгээд сугалаа харж байхад манай хүнийг торгоож дийлэх бөх А хэсэгт харагдахгүй байна. /Түй түй цагаан хэл ам холуур байг/. Гэхдээ хамгийн эхний учраатайгаа л их сайхан барилдвал бие нь тавирч цаашид явж өгнө дөө. Энэ хэсэгт нэг эвгүй бөх нь Францын Лимар Винсет байна. Манай хүн энэ жилийн Баку-гийн их дуулгад шөвгийн 8-д ялагдаж байсан. Гэхдээ зүгээрээ ДАШТ л бол ДАШТ ш д. Харин B хэсэгт алаан болох дүр зураг харагдаж байна. Лутфилаев, Чой Ин Хюк, Амиран Папинашвилли, Рустам Ибраев нар байна. Энэ хэсгээс Амираныг хэсгээ толгойлчоосой гэж бодогдоод байхын. Хэрэв тэгэх юм бол манай хүн ялж сурсан болохоор бусдаас арай гайгүй биеэ барилгүй барилдана. Өнгөрсөн Челяабинскын ДАШТ аар энэ даваан савцан шүү дээ. Ер нь энэ 2-ын хоорондын харьцаа нь 5-1. Ааль 2010 онд л 1 ялагдсан. Тэрнээс хойш дандаа л ялсан даа. За тэгээд финалд Тору Шишиме, Беслан Мудранов, Ким Вон Жин, Елдос Сметов нарын хэнтэй нв ч таарсан бүгдийг л ялна доо. Урагшаа Г.Болдбаатар.

Аа харин Ц.Цогтбаатарын хувьд C хэсэгт орсон. БНСУ-ын Ким Вон жин хэсэг толгойлж байна. Манай хүн эхний тойрогт Швейцарын бөхтэй учраа таарсан бөгөөд эхний даваагаа давбал 2-р тойрогт КИПР-ЧЕХ аль нэгтэй нь. За энийг ялна гэж бодож байна. Тэгээд 3-р тойрогт Ким Вон Жинтэй үзнэ дээ. Ер нь Ц.Цогтбаатарын хувьд энэ ДАШТ нэлээд туршлага суулгах тэмцээн. Юм бодохгүй барилдвал хэнийг ч савчихаж магад. Их бяртай, ирээдүй нь гэрэлтсэн хүү байна лээ. Саяын Чингис Хаан гран-при-д их урамтай барилдаж хүрэл медаль авсан шүү.

-48кг

Уранцэцэг гавъяат маань дэлхийг чансааг тэргүүлдэг учир А хэсгийг толгойлж барилдана. Сугалаа жоохон чанга л таарч. Япон, Орос, Куба, Казакстан гээд бөхийн орнууд энэ хэсэгт байна. Гэхдээ бүгдийг савахыг нь савсаар, боохыг нь боосоор ямар ч байсан медалийн тавцанд гишгэнэ гэж л найдаад байна.

Author:  Шаазгай [ Aug.24.15 2:16 am ]
Post subject:  Re: "• Жудо •"

Ноднин 48-д түрүүлсэн Кондо гээд охин хүч үзэх үү? Тэрэнтэй дахиад нэг хэсэгт таарцан юм биш биз дээ?

Author:  Mr.F [ Aug.24.15 2:03 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

Кондо Ами D хэсгийг толгойлж байгаа. Тэгэхээр финалд л таарах магадлалтай.

Author:  Galaa039 [ Aug.24.15 4:56 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

гэртээ очоод л үзээд суучихъя даа.

Author:  Mr.F [ Aug.24.15 6:06 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

За таамаглаж байсанчлан МУГТ Г.Болдбаатар А хэсгийн аварга боллоо. Сая хэсгийн аваргын төлөө Бразилын Фелиппе Китадай-г иппоноор сайхан яллаа. Одоо B хэсгийн аварга болсон Казакстаны Рустам Ибраевтай мөнгөн медалийн төлөө барилдана. Хагас шигшээгийн нөгөө хос нь Тору Шишиме, Елдос Сметов нар. Манай Ц.Цогтбаатарын хувьд тун боломжын барилдлаа. эхний 2 учраагаа солгой талдаа үүрч шидиж иппоноор буулгаж авсны дараа хэсгийн толгой Ким Вон Жинтэй учраа таарсан. Их сайхан үзэлцсэн. Голден скорт даанч шийдсэн мэх хийгээд өөрөө түрүүлэд дээшээ харчлаадаа. М.Уранцэцэг - Асами Харуна нарын барилдаан торгуулийн илүүгээр манай хүн ялагдчихлаа. Аргагүй 2 дэлхийн аваргын барилдаан боллоо доо.

Author:  Galaa039 [ Aug.25.15 9:25 am ]
Post subject:  Re: "• Жудо •"

Болдбаатар авчих болов уу гэсэн чадсангүй дээ.

Author:  Galaa039 [ Aug.27.15 10:34 am ]
Post subject:  Re: "• Жудо •"

2 хүрэл авчихлаа шүү.

Author:  Galaa039 [ Aug.28.15 11:44 am ]
Post subject:  Re: "• Жудо •"

Жудо бөхийн олимп, дэлхийн аваргын медальтнууд.

Олимп

Алтан медаль
1. Найдангийн Түвшинбаяр 2008 Бээжин -100кг, эрэгтэй

Мөнгөн медальтнуудэ

1. Цэндийн Дамдин 1980 Москва 65 кг, эрэгтэй
2. Найдангийн Түвшинбаяр 2012 Лондон -100кг, эрэгтэй

Хүрэл медаль

1. Равдангийн Даваадалай 1980 Москва 71 кг, эрэгтэй
2. Доржпаламын Нармандах 1996 Атланта 60кг, эрэгтэй
3. Хашбаатарын Цагаанбаатар 2004 Афин 60кг, эрэгтэй
4. Сайнжаргалын Ням-Очир 2012 Лондон -73кг, эрэгтэй


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд

Алтан медальтнууд:

1. Хашбаатарын цагаанбаатар 2009 он, Роттердам 66 кг, эрэгтэй
2. Мөнхбатыэ Уранцэцэг 2013 он Рио-де-Жанейро 48 кг, эмэгтэй
3. Ганбатын Болдбаатар 2014 он Челябинск 60 кг, эрэгтэй

Мөнгөн медальтнууд:

1. Одвогийн Балжинням: 1989 он Белград 95 кг, эрэгтэй
2. Дашдаваагийн Амартүвшин: 2013 он. Рио-де-Жанейро 60 кг, эрэгтэй

Хүрэл медальтнууд:

1. Д.Баттулга: 1989 он. Белград кг, эрэгтэй.
2. Хишигбатын Эрдэнэт-Од: 2005 он Каир 57 кг эмэгтэй
3. М.Бундмаа: 2010 он. Токио 52 кг, эмэгтэй
4. Хашбаатарын Цагаанбаатар 2010 Токио 66 кг, эрэгтэй
5. Д.Сумъяа 2015 он Астана 52 кг, эмэгтэй
6. Сайнжаргалын Ням-Очир 2015 Астана -73кг, эрэгтэй
7. Ц.Мөнхзаяа Астана 63 кг, эмэгтэй

Author:  Galaa039 [ Aug.28.15 12:28 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

за нэг ийм мэдээлэл нэгтгэчихлээ

буруу зөрүү юм байвал хэлээрэй.

Author:  их мэдэгч [ Aug.29.15 11:50 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

A ter tsedewserengin monhzaya bid 2 chini neg shireend suudag blaa shde

Author:  Galaa039 [ Apr.27.16 4:55 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багаа дөнгөж сая албан ёсоор зарлалаа.
Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл, дасгалжуулагчид хоёронтаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргажээ.

Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, эмэгтэй -52кг тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан байсан.
Ялангуяа эрэгтэйчүүдийн -60кг-д хэнийг явуулах вэ гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан. Юун түрүүнд эрэгтэйчүүдийн -60кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, 2016 оны ААШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүүд итгэл хүлээлгэхээр шийджээ.
20-хан настай жүдоч Ц.Цогтбаатарын хувьд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээж Риогийн татамид зодоглохоор боллоо.
73кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Ганбаатарын Одбаярыг 2016 оны олимпийн наадамд илгээхээр болжээ.
Эрэгтэйчүүдийн -66кг Д.Төмөрхүлэг, -81кг-д О.Ууганбаатар олимпийн наадамд зодоглох бол эмэгтэйчүүдийн -52кг-д А.Цолмонг сонгожээ.
Эрэгтэй -60кг Цэнд-Очирын Цогтбаатар

Эрэгтэй 66кг-д Даваадоржийн Төмөрхүлэг

Эрэгтэй -73кг Ганбаатарын Одбаяр

Эрэгтэй -81кг Отгонбаатарын Ууганбаатар

Эрэгтэй -90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар

Эрэгтэй -100кг Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй -48кг Мөнхбатын Уранцэцэг

Эмэгтэй -52кг Адъяамсамбуугийн Цолмон

Эмэгтэй -57кг Доржсүрэнгийн Сумъяа

Эмэгтэй -63кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

Эмэгтэй -70кг Цэнд-Аюушийн Наранжаргал

Author:  Жавхлан [ Apr.27.16 5:14 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

:wd:

Author:  cellat [ Apr.27.16 10:24 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

wow Tuvshinbayar dahiad neg medal avchaasai. tuuh bolno doo.

-60kg-d hamgiin zaluudaa itgel huleelgej. bolj dee.

Author:  eSuhe [ Apr.30.16 10:19 pm ]
Post subject:  "• Жудо •"

их мэдэгч wrote:
A ter tsedewserengin monhzaya bid 2 chini neg shireend suudag blaa shde

Temuulen Odbayr 2toi neg angid surch yavlaashde Ooy :D

Author:  Red Cloud [ Jul.31.17 11:10 pm ]
Post subject:  Re: "• Жудо •"

-60кг Цэнд-Очирын Цогтбаатар ene nuhur yamar amjilt uzuulj bna oird? olympior chine mongoliin shine zaluu usuj bgaa od gd bsan yu bolchiv ene?

Page 22 of 22 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/