#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 3:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 565 posts ]  Go to page 1 2 3 4 522 Next
Author Message
 Post subject: "• Жудо •"
PostPosted: Sep.14.10 2:20 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
За бүр дэд форумтай болсон юм чинь чөлөөт, жудо хоёрыг ялгах нь зүгээр байхаа.......

Одоогоор манай Монголчуудын хувьд ноймер 2 спорт болоод байгаа......

Жудогын гол мэдээлэл авдаг гадаадын сайт гэвэл

http://www.judoinside.com/uk/

Гадаадын жудо сайт

http://judoforum.com/index.php?/index

_________________
Nope…


Last edited by BadBoyz on Sep.16.10 5:27 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Жудо
PostPosted: Sep.16.10 5:25 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Монголын жудогын шигшээ багийн гол хүмүүс бол эд нар юмаа......

1. Найдангын Түвшинбаяр

1984 оны 6 сарын 1нд төрсөн...... Хөдөлмөрийн баатар, гавьят тамирчин, Олон улсын хэмжээний мастер....... 2008 оны Бээжингийн Олимпын дэвжээнд 100 кг жинд түрүүлж Монголын жудогын төдийгүй их спортын түүхэнд анхны Олимпын аварга болсон Монгол хүн.......

Түүний Олимпын үерх гайхалтай барилдааны нэгэн агшин....... Японы алдарт бөх Кейжи Сузукиг шидэж байгаа барилдааны бичлэг.......
http://www.judovision.org/?p=1808

Саяхан Улаанбаатар хотод болсон дэлхийн цомын тэмцээнээс алтан медал хүртэж дэлхийн аваргаас шагналт тавдугаар байранд орсон..... Хоёр ч удаа дэлхийн дэвжээнд шагналт байрт бичигдэж байв.....

Image

2. Хашбаатарын Цагаанбаатар

1984 оны 3 сарын 19нд төрсөн....... Хөдөлмөрийн баатар, гавьят тамирчин, олон улсын хэмжээний мастер......

Дэлхийн аварга болдог барилдаан......... Испанийн бөхтөй........
http://www.judovision.org/?p=5583

Тэр бол Монголын жудогын ертөнцөд од хүн юм..... Дэлхийн өнөөгийн чансааг тэргүүлэгч нэгэн........ 2004 оны Афины Олимпод Монголын баг шигшээгээс цор ганцаараа хүрэл медал хүртэж байсан бол 2009 онд Голландын Ротердам хотод болсон дэлхийн аваргаас алтан медал хүртэж Монголын жудочдоос анхны дэлхийн аварга болж байв..... Улмаар 2010 онд Японы Токио хотноо дэлхийн аваргаас хүрэл медал хүртэж амжилтаа бататгасан......

Цагаанаа маань дэлхийн цомын 5 алт, нэг мөнгө, 3 хүрэл медалтай билээ.......

Image

3. Мөнхбаатарын Бундмаа

1985 оны 9 сарын 4нд төрсөн...... Шинэ дэлхийн медалтан....... Японы Токио хотод болсон дэлхийн аваргаас хүрэл медал хүртсэн билээ....... Мөн дэлхийн цомын аваргаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл тус тус хүртжээ........

http://www.judovision.org/?p=7536

Германы тамирчин Роми Тарангулыг ялж хүрэл медал хүртсэн бичлэг.......

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: Жудо
PostPosted: Sep.18.10 6:37 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За одоо 9 сарын 25-26 өдрүүдэд дэлхийн цомын тэмцээнтэй юм байна........

Эмэгтэй жудогын дэлхийн цомын тэмцээн Узбекстан улсын Ташкент хотод болох бол эрэгтэй жудочид Казакстаны Алмата хотод барилдах юм байна......

Гэхдээ энд манайхаас томчуул бол бараг явахгүй байх......

_________________
Nope…


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Sep.30.10 11:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
BadBoyz wrote:
Image

За одоо 9 сарын 25-26 өдрүүдэд дэлхийн цомын тэмцээнтэй юм байна........

Эмэгтэй жудогын дэлхийн цомын тэмцээн Узбекстан улсын Ташкент хотод болох бол эрэгтэй жудочид Казакстаны Алмата хотод барилдах юм байна......

Гэхдээ энд манайхаас томчуул бол бараг явахгүй байх......


Манай эмэгтэй жудочид дэлхийн цом Узбекийн Ташкент хотод оролцоод амжилттай барилдаад иржээ.... Хамгийн хөнгөн жин 48 кг жинд Монголын хоёр тамирчин алтан медалын төлөө барилдсан байна..... Энэ жинд манай улсаас Балжиннямын Бат-Эрдэнэ Б хэсэг толгойлж барилдсан бөгөөд хэсэгтээ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Испанийн жудоч Айда Сарментио Палао - г нэг иппон, нэг вазари, хоёр ёко үнэлгээгээр илт илүүрхсэн байна....... Улмаар хэсгийн аваргын төлөө эзэн орны эмэгтэй жудоч Александра Подрядова - г нэг вазари үнэлгээ илүү гарч хожсон байна..... Ингээд хэсгийн аварга болсон манай залуу жудоч медалын төлөө А хэсэг толгойлж барилдаад хэсгийн аварга болсон Солонгосын Жунг-Ёон Чанг - тай барилдаж 3:53 минутанд иппон буулгаж хожжээ......

Харин С хэсэг толгойлж барилдсан Монголын бас нэгэн эмэгтэй жудоч Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт хийлж хоёрдугаар шатанд эзэн орны тамирчин Нодира Гуловаг 4 минутанд иппон үнэлгээ авч ялсан бол гуравдугаар шатанд буюу хэсгийн аваргын төлөө Казакстаны Элмира Сейфулгазинаг цаг дуусахтай зэрэгцэн иппоноор буулгаж авсан байна. Ингээд медалын төлөө Витнамын жудоч Ван Нгог Ту - тай хүч үзэж 3:34 минутанд иппон буулгаж авчээ.....
Ингээд финалд хоёр Монголын тамирчин үлдэж Мөнхбатын Уранцэцэг маань ёко үнэлгээгээр илүү гарч чадсанаар энэ удаагын дэлхийн цомын эзэн боллоо.......

52 кг жинд улсаа төлөөлж оролцсон Баатарсайханы Солонго хэсгийн аваргын төлөө барилдаж ялагдаад, хүрэлийн төлөө бас ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна......

57 кг жинд Б хэсэг толгойлж барилдсан манай жудоч Доржсүрэнгийн Сумья эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Узбекийн Тамара Казарьян - ыг 4:47 минутанд иппоноор хожсон ч хэсгийн аваргын төлөө Японы жудоч Аяко Шиоси - д 1 ёко үнэлгээ алдаж ялагдсан байна..... Ингээд дагах барилдаанаа бас нэг Узбекийн бөх Шойра Машарипова - г ёко үнэлгээгээр илүү гарч ялжээ....... Харин хүрлийн төлөө Америкийн Хана Кармайкл - ыг торгуулиар ялж медалд хүрсэн байна......

63, 70 кг жинд манайхаас жудоч яваагүй байна..... Харин -78 жинд олон улсын хэмжээний мастер Пүрэвжаргалын Лхамдэгд эхлээд Казакстаны жудочыг 3:21 минутанд иппон, дараа нь хэсгийн аваргын төлөө Украйны Викторья Турксыг нэг вазари үнэлгээгээр ялж, медалын төлөө Кала Харрисонд 2:31 минутанд иппоноор цэвэр ялагджээ..... Улмаар хүрэл медалын төлөө дахин барилдаж Казакстаны Галья Улментаяеваг 1 иппон, 1 вазари үнэлгээгээр илт илүүрхэж ялсан байна........

Монгол улсаас ийнхүү нийт 5 жудоч өрсөлдсөнөөс нийт 17 орны 103 жудочидоос багаараа нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар гуравдугаар байрт оржээ..... Бидний өмнө Солонгос 4 алт, нэг мөнгө, гурван хүрэл медалтай нэгт, Украйна 1 алт, 1 мөнгө, 4 хүрэлтэй хоёрт, бидний хойно Япон 1 алт, 1 хүрэлтэй оржээ......

Медал хүртсэн тамирчиддаа баяр хүргэе.....

Эрэгтэй дэлхийн цомд манай улсаас 4 тамирчин очсоноос С.Мяарагчаа, Х.Мөнхбаатар, Б.Сайнжаргал, Г.Болдбаатар нар өрсөлдсөнөөс Ганбатын Болдбаатар 60 кг жинд аваргалсан байна. Мөн улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар хүрэл медал хүртсэн бол Сайнжаргал, Мяарагчаа нар ялагджээ.....

_________________
Nope…


Last edited by BadBoyz on Sep.30.10 11:57 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.09.10 5:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Азийн наадмаас медаль авсан тамирчид

Алтан медаль:
1. Х.Болдбаатар 1998
2. Х.Эрдэнэт-Од 57 кг 1998
3. Д.Нямхүү 81 кг 2006
4. Х.Цагаанбаатар 66 кг 2006
...

Мөнгөн медаль:
1. Б.Бат-Эрдэнэ 95 кг 1990
2. С.Дашдулам +78 кг 1998
3. Ц.Очирбат 90 кг 2002
4. Д.Цэрэнханд +78 кг 2006
5. М.Бундмаа 52 кг 2006
6. Д.Цэрэнханд Үнэмлэхүй 2006
7. М.Бундмаа 52 кг 2010
...

Хүрэл медаль:
1. А.Буянжаргал 71 кг 1990
2. Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй 1990
3. Д.Баттулга 60 кг 1990
4. Да.Баттулга 65 кг 1994
5. Х.Болдбаатар 71 кг 1994
6. Б.Бат-Эрдэнэ 95 кг 1994
7. Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй 1994
8. С.Дашдулам үнэмлэхүй 1994
9. О.Одгэрэл +100 кг 1998
10. Д.Пүрэвсүрэн 90 кг 1998
11. Э.Ууганбаяр 66 кг 1998
12. С.Дашдулам 78 кг 1998
13. Э.Долгормаа +78 кг 2002
14. Э.Долгормаа үнэмлэхүй 2002
15. Г.Дашдаваа 66 кг 2002
16. Х.Эрдэнэт-Од 57 кг 2002
17. Д.Нямхүү 81 кг 2002
18. Б.Бат-Эрдэнэ 48 кг 2010
19. Т.Баттөгс 57 кг 2010
20. Ц.Наранжаргал 70 кг 2010
21. Х.Мөнхбаатар үнэмлэхгүй 2010
22. Д.Цэрэнханд үнэмлэхгүй 2010
...

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.12.10 2:05 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
Гуанжоу-2010-д оролцох Монголын жүдочид:

Эрэгтэй:
60 кг: Д.Амартүвшин
66 кг: Х.Цагаанбаатар
73 кг: Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Б.Сугаржаргал
Үнэмлэхүй: Х.Мөнхбаатар

Эмэгтэй:
48 кг: Б.Бат-Эрдэнэ
52 кг: М.Бундмаа
57 кг: Т.Баттөгс
63 кг: С.Энхзаяа
70 кг: Ц.Нарангэрэл
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд
Үнэмлэхүй: Д.Цэрэнханд

Жудо бөхийн баг тамирчиддаа амжилт хүсье

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Nov.12.10 10:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Оноолтууд:
http://www.gz2010.cn/info/ENG_ENG/ZZ/ZZ ... @@ENG.html


13-ны өглөө 10,00 цагаас
+78 кг жинд манай бөх Цэрэнханд казакстанын бөхтэй барилдаж эхлэх нь ээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 1:51 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
-60 Эрэгтэй

Image
1-рт-Расид Собиров 1806 оноо Узбекстан
2-рт Хираока Хириаки 1350 оноо Япон
3-рт Зантариа Георги 1168 оноо Украйн
.....
Image
15рт Даваадоржийн ТӨМӨРХҮЛЭГ 460 оноо Монгол
....
Image
20 рт Ганбатын БОЛДБААТАР 326 оноо Монгол
....
22рт Чимэдёндонгын БОЛДБААТАР 288 оноо Монгол
.....
Image
32т Дашдаваагын АМАРТҮВШИН 236 оноо Монгол
....
98т Батцэцэгийн Батгэрэл 40 оноо Монгол
...
115т Отгоны Чинбат 36 оноо Монгол

Нийт 221 тамирчин энэ жагсаалтанд бүртгэлтэй байдгын байна, Манай тамирчид энэ жиндээ бол бас чамгүй өрсөлдөгчид..

Дэлхийн чансааны оноог ийм тэмцээнүүд олгодог юм байна.
Image


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 2:26 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
Монголчуудын ноёлдог жин буюу -66 Эрэгтэй

Image
1-рт-Хашбаатарын Цагаанбаатар 1272 оноо Монгол
Image
2-рт Алийм Гадонов 1076 оноо Орос
Image
3-рт Ким Чо Жин 1050 оноо Солонгос
Image
4-рт Санжаарсүрэнгийн Мяарагчаа 996 оноо Монгол

.....

55рт Бүүвэйбаатарын Хишигбаяр 128 оноо Монгол
....

102рт Ганболдын Хэрлэн 52 оноо Монгол

....
Image
206рт Даваасүрэнгийн Дөлгөөн 8 оноо Монгол





Нийт 247 тамирчин энэ жагсаалтанд бүртгэлтэй байдгын байна,


Last edited by jalaa on Nov.19.10 3:10 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 3:25 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
-73 Эрэгтэй

Image
1-рт-Ван Ки Чун 1538 оноо Солонгос
Image
2-рт Акимото Хиряоки 1300 оноо Япон
Image
3-рт Ван Гү Мэн 1120 оноо Солонгос

Image
12-рт Сайнжаргалын Ням-Очир 516 оноо Монгол
.....
Image
46рт Ганболдын Пүрэвдорж 158 оноо Монгол
....
Image
97рт Санжаасүрэнгийн Мяарагчаа 60 оноо Монгол
.....
Image
99рт Ганбаатарын Одбаяр 60 оноо Монгол
....
Image
130рт Одсүрэнгийн Болдэрдэнэ 32 оноо Монгол
..........
213рт Энхболдын Далай 10 оноо Монгол

Image
220т Хашбаатарын Цагаанбаатар 8 оноо Монгол

Нийт 271 тамирчин энэ жагсаалтанд бүртгэлтэй байдгын байна,
Цагаанбаатар, болон Мяарагчаа нар энэ жинд тэмцээнд барилдаж оноо цуглуулсан.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 4:15 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
-81 Эрэгтэй

Image
1рт -Ким Жэй Бум 1740 оноо Солонгос
Image
2рт- Иван Нибонтов 1026 оноо Орос
Image
3рт-Леандро Гүйлхэрэ 960 оноо Бразил
.....
Image
58-рт Отгобаатарын Ууганбаатар 112 оноо
.......
Image
70-рт Дамдинсүрэнгийн Нямхүү 90 оноо Монгол
.....
Image
98-рт Гантөмөрийн Дашдаваа 48 оноо Монгол
....
124-рт Баярсайхан Амбасэлмаа 32 оноо Монгол
...
132-рт Рэгдэлийн Анхбаатар 26 оноо Монгол

Энэ жинд 239 тамирчин бүртгэлтэй байдын байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 4:47 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
Эрэгтэй -90

Image
1-рт Такаши Оно 1770 оноо Япон
Image
2-рт Кирилл Денисов 1060 оноо Орос
Image
3-рт Дилшоод Чориэв 964 оноо Узбекстан
......
Image
51-рт Эрдэнэбилэгийн Энхбат 116 оноо Монгол
....
61-рт Батбаярын Сайнжаргал 96 оноо Монгол
........
Image
132-рт Дамдинсүрэнгийн Нямхүү 18 оноо Монгол
.......
Image
140-рт Гантөмөрийн Дашдаваа 16 оноо Монгол
........
Image
169-рт Батбаярын Ариунэрдэнэ 6 оноо Монгол

Энэ жинд нийт 190 тамирчин оноо цуглуулсан, Манай Нямхүү, Дашдаваа нар энэ жинд мөн барилдаж оноо цуглуулсан.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 5:46 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
Эрэгтэй -100

Image
1-рт Такамаса Анай 1828 оноо Япон
Image
2-рт Ван дэр Гээст Элко 1220 оноо Бельги
Image
3-рт Хван Хэтэй 1134 оноо Солонгос
.............
Image
22-рт Баттулгын Тэмүүлэн 316 оноо Монгол
.............
Image
28-рт Найдангын Түвшинбаяр 260 оноо Монгол
............
Image
83-рт Энхбатын Тулга 40 оноо Монгол
............
104-рт Батсуурийн Баторших 20 оноо Монгол
Энэ жинд нийт 154 бөх бүртгэлтэй оноотой байдын байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 5:54 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Энэ оны 11 сарын 16 ны байдлаар Дэлхийн Ранк
Эрэгтэй +100

Image
1-рт Тэдди Райнер 1700 оноо Франц
Image
2-рт Ислам Эл Шахаби 1192 оноо Египт
Image
3-рт Кэйжи Сузуки 994 оноо Япон
...............
Image
51-рт Доржпалам Ганхуяг 106 оноо Монгол
....................
Image
76-рт Хадбаатарын Мөнхбаатар 58оноо Монгол
.....................
79-рт Баярсайханы Төгөлдөр 48 оноо Монгол
.................
Image
85-рт Болдпүрэвийн Сугаржаргал 42 оноо Монгол
.............
Image
113-рт Найдангын Түвшинбаяр 16 оноо Монгол
...........
136-рт Алтангэрэлийн Давааням 4 оноо

Энэ жинд нийт 147 тамирчин Бүртгэлтэй оноотой байна..


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.19.10 6:30 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
За эмэгэйчүүд
Дэлхийн Ранк 11 сарын 16ны байдлаар
-48 Япончууд урдуураа хүн алхуулдаггүй жин байна даа..

Image
1-рт Томоко Фүкүми 1820 оноо Япон
Image
2-рт Харума Асами 1420 оноо Япон
Image
3-рт Эми Яамагиши 960 оноо Япон
.............
Image
21-рт Балжиннямын Батэрдэнэ /хоёр аваргын нэр :razz: / 292 оноо Монгол
................
25-рт Мөнхбатын Уранцэцэг 268 оноо Монгол
...........
84-рт Эрдэнчимэгийн Номин 36 оноо Монгол
..............
90-рт Баасанхүүгийн Уранчимэг 20 оноо
............
114-рт Саранзаяагийн Батчулуун 10 оноо

Энэ жинд нийт 133 хүн онооны бүртгэлтэй.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 2:51 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16ны байдлаар
-52 Бас л Япончууд урдуураа хүн алхуулдаггүй жин..

Image
1-р Мисато Накамура 2160 ОНОО ЯПОН
Image
2-рт Юука Нишида 1300 оноо Япон
Image
3-рт Анна Краскоса 874 оноо Орос
...................
Image
7-рт Мөнхбаатарын Бундмаа 682 Монгол
..............
Image
88-рт Балжиннямын Бат-Эрдэнэ 30 оноо Монгол
..................
Image
90-рт Баатарсайханы Солонго 30 оноо Монгол

Энэ жинд нийт 144 тамирчин оноо бүртгэлтэй байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 3:14 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16 ны байдлаар
-57 эмэгтэй

Image
1рт Каори Мацумото 2050 оноо Япон
Image
2-рт Телма Монтейро 1342 оноо Португал
Image
3-рт Сабрина Филзмозер 1032 оноо Австри
.........
Image
24-рт Түмэнодын Баттөгс 294 оноо Монгол
...........
Image
70-рт Доржсүрэнгийн Сумъяа 70 оноо Монгол
...........
77-рт Цэрэннадмидын Цэндаюуш 50 оноо Монгол

Нийт 159 тамирчин бүртгэлийн оноотой


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 3:45 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16ны байдлаар
Эмэгтэй -63

Image
1-рт Ёоши Юүэно 2270 оноо Япон
Image
2-рт Элизабитэ Виллэбүүрдс 1020 оноо Голланд
Image
3-рт Гэврайс Эманэ 1014 Франц
.......
Image
11-рт Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 448 оноо Монгол

..................
Image
57-рт Сэлэнгийн Энхзаяа 80 оноо Монгол
........
69-рт Батбаярын Сайнжаргал 60 оноо Монгол
..............
Image
104-рт Мөнгөншагайгын Нямжаргал 26 оноо Монгол
...............
165-рт Ганболдын Чимэдноров 0 оноо
Нийт 165 тамирчин бүртгэлтэй байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 4:01 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16 ны байдлаар
Эмэгтэй -70

Image
1-рт Луси Декоси 1680 оноо Франц
Image
2-рт Анет Месзарас 1388 оноо Унгар
Image
3-рт Еэ сүл Хван 1036 оноо Солонгос
........
Image
34-рт Цэндаюушийн Наранжаргал 182 оноо Монгол
.............
Image
61-рт Пүрэвжаргалын Лхамдэгд 68 оноо Монгол
.........
92-рт Энхбатын Аззаяа 30 оноо Монгол
...........
Image
99-рт Отгоны Мөнхцэцэг 20 оноо Монгол
.........
Энэ жинд нийт 136 тамирчин онооны бүртгэлтэй


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 4:18 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16ны байдлаар
-78 эмэгтэй

Image
1-рт Сэляан Леврун 1328 оноо Франц
Image
2-рт Акари Огата 1180 оноо Япон
Image
3-рт Сили Яан 1112 оноо Хятад
.........
Image
30-рт Пүрэвжаргалын Лхамдэгд 196 оноо Монгол
.........
Image
47-рт Ядмаагын Дулмаа 96 оноо Монгол
........
Image
77-рт Мөнхтуяа Баттулга 20 оноо Монгол
77-рт Нямхүү Нямтуяа 20 оноо Монгол

Нийт 112 тамирчин онооны бүртгэлтэй байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.20.10 4:33 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дэлхийн Ранк 11 сарын 16 ны байдлраар
Эмэгтэй +78

Image
1рт- Цин Циан 1250 оноо Хятад
Image
2рт- Маки Цукада 1130 оноо Япон
Image
3рт-Лукияа Пловдэр 1130 оноо Словани
...........
Image
31-рт Доржготовын Цэрэнханд 188 оноо Монгол
............
67-рт Жаргалсайханы Октьябр 20 оноо Монгол
67-р Одхүү Жавзмаа 20 оноо Монгол

Энэ жинд нийт 92 тамирчин бүртгэлтэй байна.


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Nov.23.10 7:45 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Arabiin Emiratad bolj baigaa judo buhiin Grand Prix temtseend ehnii udur Ch. Boldbaatar Hyatad, Brazil, Ukrainii buhchuudiig yalj, Orost yalagdan hurel medal hurtlee:

http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Nov.29.10 11:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жудо
3. М.Бундмаа 52 кг Мөнгө 2010
4. Т.Баттөгс 57 кг Хүрэл 2010
5. Б.Бат-Эрдэнэ 48 кг Хүрэл 2010
6. Ц.Наранжаргал 70 кг Хүрэл 2010
7. Х.Мөнхбаатар үнэмлэхгүй Хүрэл 2010
8. Д.Цэрэнханд үнэмлэхгүй Хүрэл 2010

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Dec.01.10 7:30 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
za ene jiliin mongoliin shigshee bag bolon shine zaluu tamirchidiig chadhiinhaa hereer taniltsuulay! judo boh n eregtei emegtei niit 14jind barilddag ene bolohoor baga jinges eheley!
60kg
manai ulsiin deer ues l medali avdag gants jin n 60kg bsan odoo ch ene jin medali avah naidlaga mash ih baidag... ene jind
Davaandorjiin Tomorhuleg
Image
2008ond mongol ulsiin anhnii zaluuchudin delhin avragiin medaliig avsan 2009ond amjiltaa batalj dahij mongon medali avsan... aav n ulsiin hartsaga Davaadorj gedegeer n humuus sain meddeg ypond deed surd beltgel hiij bgad mongoldoo irj jinhene mongoliin ireedui gegdej bgaa tamirchin odoo 20nastai ch delhiin tsomiin 3udaagin avraga 2hurel medalitai...
sayhan mongold bolson Chinggis cup delhin tsomoor eh orondoo avragiin tolooh barildan dr olimpiin 3udagin avraga Nakamurag ylj shuugian tarisan... tsaashid 2012onii tom naidvar...

66kg
ene jin bol mongoliin noerhol.. omnoh huudasand jalaa maani Tsagaanbaatariig bichchihsen bolohoor myaragchaag bichii...
S.Miyragchaa
Image
Tsagaanbaatartai neg jin uchiraas neg esondoo nileen daragdaj bgaa urid n tsagaanbaatariig 60kgd barilddag bhad jindee gantsaaraa tiviin temtseend ordog blaa.. gevch 2008onii olimpoor onoo dutaj orj chadaagui... 2009onoos ehelj ers saijirsan... 2010onii masters cup geh hamgiin tom delhiin tsomiin temtseener turulj shuugian tarisan... ene jilees ehelj delhin avragad neg jind 2hun barilddag bolson n tuund tom bolomj bolson ch ene jil todiilon amjilt gargaj chadaagui bilee... nas n yvj bga bolohoor 2012hurtel sn barildana gej mongolchuud itgej bgaa bilee... manai uls 66kg iin jindee mash sain barilddag tsagaanaa maani 1t bdag bol miya maani ehnii 5daa yvdag mon ene 2 hund bainga daragddag hishigdorj ch bas mash sain barilddag bilee...
73kg
sainjargaliin nym ochir
Image
mon l ene jilees ers saijirch bgaa delhin tsomiin avraga... ene jiliin delhiin avragaas zaalttai medali avna gej bsan ch mongon medaliin tolooh barildaand garaa berteej shuud temtseeniig orhison odoogoor barildahgui bgaa tsaashid bertel n hurdan edgervel temtseenees ch medaliig tuune de... 2garandaa mash ih byrtai mongolboo bol 90kg hurtel byraar iluurhedeg gej yridag shu! tuunig ezguid Odbayr barildaj bga bogood say aziin naadmaar 5dugar bairand orson...
81kg
damdinsurengiin nymhuu
Image
mongolchuudiin huvid hamgiin sul geh jin bogood nymhuu maani doha asiin naadmaas altam medali avsnaas tiim ch sain barildahgui bgaa argagui nas n ch yvj bgaa bilee saynii ypond bolson delhiin avragaar suuliin naidvar bsan bizee.. odoogoor tuuniig uuganbaatar halaag n avj bga bilee...
90kg
ulsiin nachin E.Enhbat
Image
ulsiin nachin enhbat judo undesnii bohiin hajuugar judo bohoor mash sain barilddag bilee sayhan bolson aziin naadmaar hurel medali avsan blee.. tsaahid ch bas sain barildana bhaa..
100kg
ene jind bol mongold 2hon hun bdag gehed buruudahgui bga neg n medeej olimpiin avraga
Naidangin Tuvshinbayr
Image
2008onii olimpoos hoish tereer bertelee emchiluulj USA nileen udaan baij eronhiidoo beltgelee tsalgarduulsan tegd ene jilees jindee orj temtseenuuddee orj ehelsen bogod olimpoos hoishhi durmiin oorchilolt tuund nileen noloolj bgaa ch manai avraga maani undesen meh uureh bolon homroh mehiin gamgui sain hiij bgaa bilee mongoldoo boloson delhin tsomoor mongol dahi gants orsoldogch Temuuleng ylj turuulsen delhiin avragaar judogiin eh oron yponchuudig angaital uurj sain barildsan ch hureliin toloo unaj 5dugaar bairand orson bilee ongroson aziin naadmaar mon l 5dugaar bairand orson n shine ue geh Temuulen n haalgig n togshij bgaag sanuulj bga bilee..
ene jingiin bas neg boh n
battulgiin Temuulen
Image
bagaasaa ypon ulsad beltgel hiij 6 7jil bolj zaluuchuudin delhin avragaas hurel medali avch buh yponii oyutanuudiin avragad anhnii gadaad avraga bolj shuugiulj garch irsen.. hun bolgon tuuniig tuvshinbayrt daragdah baih gesench tereer Avragiig ezguid mash sain barildaj bur delhiin avragad tusgai bair ezelsen... mongold bolson buh l temtseend avragatai avragiin toloo barilddag bilee.. hamgiin mongoliin shildeg 8geh temtseend -100kg jind 2hon hun barildaj temuulen avragiin ylj shine ue haalga togshij bgaag medruulsen bilee...
+100
ene jin bol mongoliin undesnii bohchuudiin jin gehed buruudahgui bgaa
suuliin ued bol ulsiin arslan munhbaatar bolon ganhuyag nar ih orj bgaa..
Munhbaatar
Image
baterdene avragiin shavi gegdeg tereer tom bertel avch dahij barildahgui gej bsan ch dahin barildaj shuud zaan daraa n zaanaa batalj daraa bur arslan bolson undesnii bohiin ene hurdan amjilt shigee judo bohoor ch gargah shinjtei bna tereer aziin avragaas hurel aziin togloltoos hurel medali avch irdeeduitei gedege uzuuled bgaa bilee..


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Dec.03.10 6:39 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
manaihan onooodor bolson korea open buyu delhiin tsomoos
urantsetseg 48kg-alt
tumurhuleg60kg -mungu
bolbaatar60kg-hurel
solongo52-hurel
sumya57-hurel
medali tus tus avsan bnaa margaash manai 81 90 -100+100gesen jinguuded barildana...


Top
   
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Dec.04.10 3:08 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 565 posts ]  Go to page 1 2 3 4 522 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited