#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 4:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 161 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Nov.26.10 12:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Кайо өнөөдөр давснаар 11-1 болжээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Nov.27.10 4:28 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
СЭТГЭЛД БУУСАН Ч ГАРТ БАРИГДААГҮЙ АМЖИЛТ

Ойрхон мөртлөө хол ч нүдний өмнөхөн харагдаж байсан их амжилт. Монголын ёкозүна Хакүхо сүмогийн түүхийг шинэчлэн бичих эсэх энэ башёгийн гол сэдэв байлаа. Даанч хэдхэн секундын дотор гаргасан алдаа нь хэдэн зууны түүхийг өөрчлөх боломж олгосонгүй. Их аварга Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтанд зургаахан алхам дутсан ч нас залуу, цус шингэн Хакүход дахиад боломж гарч л таарна. Түүний ялагдлын талаар дэлхийн том агентлагууд шууд дамжуулан мэдээлсэн. Бид Японы зарим хэвлэлд гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

ХАКҮХОГИЙН АМЖИЛТ 63 ДЭЭР ЗОГСОЖ, ФҮТАБАЯМАГ ДАВАХ МӨРӨӨДӨЛ НЬ БҮТСЭНГҮЙ

Ёкозүна Хакүхо маэгашира Кисэносатод ёрикири мэхээр ялагдан, энэ жилийн нэгдүгээр сараас эхлээд байсан дараалсан ялалт нь 63 дээр зогслоо. Фүтабаямагийн тогтоосон 69 дараалан ялсан амжилтыг эвдэх мөрөөдөл нь ийнхүү эцэс болов. Алдарт Фүтабаяма 70 дараалан ялах гэж үзээд унахдаа “Би ялагдашгүй мөнх болох болоогүй гэж үү?” гэж хэлж байсан бол Хакүхо “Ингээд ялагдлаа гэж үү?” гэж хэлээд сүмогийн ордноос хурдхан гарч одлоо. Үзэгчдийн суудал руу шидэгдэн, онхолдон унасан ч дохён дээр байгаа Кисэносатог хараад бага зэрэг инээсэн.

Түүхэн амжилт тогтоохыг нь зогсоосон мөчийг тэмдэглэн, үзэгчдийн алга ташилт нижигнэж байхад харцаа буулган, амаа хагас ангайгаад алхаж байгааг нь харахад хэр зэрэг хүнд шоконд орсон нь харагдаж байлаа. 297 өдрийн дараа ялагдсан гэхээр аргагүй ч биз. Хувцас солих өрөөний дэргэдэх телевизээр ялагдсан барилдаанаа хоёр минут хэртэй харснаа усны өрөөнд орон, 18 минут үүдээ түгжсэн гэнэ.

“Дахиад хэд ялчих байсан юм даа. Даанч хийтэй барилдчихлаа”... Хакүхогийн дагуул Кообо түүнийг бусад өдөртэй адил жирийн л байсан гэж хэлсэн ч үнэндээ Хакүхо ялахыг хэт шунасан байж болох талтай. Фүтабаяма өрсөлдөгчдөө барьцыг нь өгч, дайрсан хойно нь ялдаг аргатай байсан бол Хакүхо эсрэгээр өөрөө алгадан дайрсан нь түүний энэ аваргын рекордыг эвдэх замыг хаасан байж болох.

Барилдааныг 3480 хүн үзсэн ч тэдний баярлан хашгирахыг сонсоод гайхсан ч байх. Сурвалжлагчид түүнээс ялагдчихаад яагаад инээс нийг асуухад “Ингээд ялагдлаа гэж үү гэж бодсон” хэмээн хариуллаа. “Фүтабаяма аварга унашгүй мөнх болохыг мөрөөдөж байсан .Харин та” гэсэн асуултад “Тайван тухтай бодно доо” гэж хариулаад гарч одлоо.

ЯПОНЫ ИТГЭЛ НАЙДВАР КИСЭНОСАТО

Барилдааны дараа ярилцлага өгч байгаа Кисэносато сэтгэлээ арай ядан дарж байгаа нь харагдлаа. “Их баяртай байна. Айж эмээлгүй урагш дайрсан. Шагналын мөнгө авч байхдаа л үнэхээр би ялж гэж бодсон” хэмээн ярих Кисэносато түүхэнд үлдэх алтан од авсан нь энэ. Хакүхотой барилдах өдрийн өглөө. Нарүто ояката шавьдаа таван зөвлөгөө өгсөн гэнэ. Мөргөлдөх мөчийг анхаар, ухарч зайлмаар санагдсан ч түлхээд бай, өөртөө итгэлтэй бай, өөрийгөө зоригжуул, барилдсаны дараа юу ч болсон даруухан бай гэж захижээ.

19-хэн секундын барилдаанд таван зөвлөгөөг дагаад тэр Хакүхог ялж чадсан. Хатуу ширүүнээрээ алдартай Нарүто ояката ч түүнийг зөвлөгөөг нь яс дагаж мөрдсөн хэмээн магтаж байлаа. Кисэносато дараагийн озэки гэж хэлүүлсээр зургаан жил өнгөрсөн ч заанаас хэтэрсэнгүй. “Аваргыг ялж, аварга болно” гэж Хакүхотой барилдахаас өмнө хэлж байсан ёсоор энэ барилдаанаас эхлэн түүний хувь заяа өөрчлөгдөх байх. Дээд зиндаанд 20 гадаад бөх барилдаж байна. Комүсүбигээс дээш цолтны дунд япон сүмоч хоёрхон бий.

Үндэсний бөх нь ийнхүү гадаад бөхчүүдийн диваажин болон хувирна гэдгийг Фүтабаяма аваргын үед хэн ч төсөөлөхгүй байсан биз ээ. Нарүто ояката “Япон бөхчүүд дунд ч шазруун залуу бий гэдгээ харуулж чадлаа” гэж шавиа магтах. Хакүхог унагаасан Японы итгэл найдвар Кисэносатог энэ эрчээрээ арслан, аварга болно гэж бүгд хүлээж байна.

Кисэносато ч “Эргэн тойрны бүх хүмүүс япон хүний хувьд заавал Хакүхог ялаарай гэж хэлж байлаа. Үндэсний бөхөө хамгаалах япон хүний бахархал, үүрэг хариуцлага ч байлаа. Энэ ялалтаа ашиглан дээш ахимаар байна” гэж хэлж байна.

“СПОРТ ХОЧИ”

ХАНАРЭГОМА “69 ДАРААЛСАН ЯЛАЛТ ГЭДЭГ ҮНЭХЭЭР АГУУ ЮМ”

“Японы сүмогийн ирээдүй” хэмээх Кисэносато ёкозүна Хакүхог ялж, түүхэнд үлдэх ялалт байгууллаа. Фүтабаямагийн дараалсан ялалтыг 69 дээр зогсоосон маэгашира Акиноүми дараа нь ёкозүна болтол дэвшсэн шиг Кисэносато ч энэ чигээрээ арслан, аварга болохыг бид хүсэж байна.

Харин түүнд ялагдсан Хакүход олгохоор шийдээд байсан тусгай шагналаа Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал хариуцсан хороо цуцлахаар шийдсэнээ зарлажээ. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома энэ барилдааныг цэнхэр дэлгэцээр үзэж дуусаад “Кисэносато ч үнэхээр сайн барилдлаа. Магтахаас өөр арга алга” хэмээн нутгийн бөхөө магтаж байлаа. Гэвч хэчнээн өвдөг шороодсон гээд Хакүхогийн 63 дараалан ялсан амжилт бол агуу зүйл гэдэг нь мэдээж. Элдэв хэл аманд байнга өртөж байгаа сүмогийн ертөнцийг тэр л авч яваа билээ.

Ханарэгома ояката “69 дараалан ялна гэдэг үнэхээр агуу амжилт юм” хэмээн эвдрэлгүй үлдсэн их амжилтыг гайхсаар байна. Урьд өмнө дараалан ялж байсан аваргууд нэг уначихаараа ялагдаад эхэлдэг жишээ байдаг ч Ханарэгома ояката “Хакүхо тэгж ялагдахгүй байх.

Ганцхан аварга байж яаж ялагдах вэ, үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж байгаа. Маргаашнаас эхлээд дахин рекорд тогтоох гээд үзэх хэрэгтэй” гэж итгэл хүлээлгэсэн байна. Хакүхогийн дараалсан ялалт зогсож, үзэгчдийн тоо улам буурах нь гарцаагүй ч холбооны тэргүүн “Яах ч арга алга. Гэхдээ өнөөдөр ирсэн хүмүүс түүхэн мөчийн амьд гэрч боллоо шүү дээ” гэж хариуллаа.

ТУСГАЙ ШАГНАЛ ӨГӨХӨӨ БОЛИХ УУ

Дараалсан ялалт нь 63 дээр зогссон ёкозүна Хакүход бас нэгэн харамсалтай явдал тохиолдлоо. Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн

хорооны тэргүүн Цүрүта намрын тэмцээний дараа Хакүхог шагнахаар шийдээд байсан тусгай шагналаа цуцалж магадгүй байгаа хэмээн мэдэгдэв. Шийдвэрийг энэ сарын 29-нд болох хурлаар гаргах ёстой ч “Хорооны гишүүдийн саналаар шийдэх нь юу л бол доо” хэмээн ярьж байх аж. Уг нь намрын тэмцээний үеэр Хакүхо их аварга Чиёнофүжигийн 53 дараалан ялсан амжилтыг эвдсэний дараа хорооны гишүүд 100 хувийн саналаар зөвшөөрөөд байсан юм. Ирэх оны нэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр шагналыг гардуулахаар тогтож, Токиогийн Урлагийн их сур гуулийн захирал Мияата урлан бүтээхээр гардан аваад байсан билээ.

Гэвч Ханарэгома ерөнхийлөгч “69 дараалсан амжилтыг эвдэнэ гэж итгэснээс ийн ярьж байсан юм. Ялагдчихсан хойно яая гэх вэ. Бүгдээрээ хэлэлцэж байж шийднэ. Одоогийн байдлаар бараг бүтэхгүй болов уу” гэж ярилаа. Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тусгай шагналыг урьд өмнө Тайхо, Китаноүми, Чиёнофүжи гэсэн гуравхан аварга хүртэж байв.

Дараалсан ялалт нь тасарсан Хакүхо аваргад энэ мэдээ арай л хатуудсан болов уу. Хэрэв Хакүхо үргэлжлүүлэн ялаад байсан бол рекорд тогтоох өдөр нь сүмо үзэх төлөвлөгөөтэй байсан ч Цүрүта тэргүүн больсон. Зочид буудал, онгоцны тасалбар захиалсан байснаа хүчингүй болгоод “Яах гэж ч Кюүшюү явах билээ” хэмээн гутрангуй байсан ч Хакүход “Маргаашнаас дахин энэ амжилтыг эвдэхээр зүтгээд үз. Нас залуу байна” гэсэн мэндчилгээ явуулсан байна. Харин Кисэносатотой хийсэн барилдааны засуул Кимүра “Аварга сандарч байх шиг байсан. Биеэ барьснаас болоод ялагдчихлаа” гэж ярьжээ.

Сүмогийн холбооны тэргүүн асан Китаноүми ояката “Хав золговол хэнд ч ялагдахгүй аварга байж алдаа гаргалаа. Өөрийн гараар булшаа ухсантай л адилхан хэрэг. 63 дараалан ялсныг нь үнэлэлгүй яахав. Хайран юм, харамсалтай уналаа” гэж халагласан аж.

ЯЛАГДСАН ХАКҮХО СЭТГЭЛЭЭР УНААГҮЙ

Их аварга Фүтабаямагийн амжилтыг эвдэхээр зориглосон Хакүхогийн аялал дохён дээр 19 секундийн дотор дууслаа. Сандарч тэвдэн, яарснаас гаргасан алдаа, хийг нь Кисэносато ашиглаж чадсан.

71 жилийн өмнө Фүтабаямагийн ялагдсантай дэндүү ижил барилдаан болсон. Барилдааны дараа “63 ялсан юм чинь дахиад нэг ялалт нэмчихье гэж хэт бодсоноос хий гаргачихлаа” гэж Хакүхо ярьсан. Тэмцээний өмнө Хакүхо ээж Тамиртаа Фүтабаямагийн талаар бичсэн материалыг монгол хэлээр орчуулан өгсөн гэнэ. Ээж Тамир нь “Хүндэлж хайрладаг их аваргын талаар хайрт ээждээ уншуулмаар байна гэж хэлж байлаа” гэж ярив.

акүхо Фүтабаямагийн рекордыг заавал эвдэнэ гэж бодож байсан тул ёкозүнагийн дэвжээнд гарах ёслолоо ч Фүтабаямаг дуурайн хийдэг болсон байв. Намрын тэмцээний өмнө Токиод байдаг Фүтабаямагийн бунхныг эргэн, их амжилтыг нь эвдэхээ тангарагласан гэх.

Сүмогийн түүхийг шинэчлэхэд түүнд зургаахан ялалт дутлаа. Гэвч Хакүхо “Сэтгэл санаагаар унахгүй. Тэмцээн дуусах яагаа ч үгүй, 13 өдрийн барилдаан байна” хэмээн ярьж байна. Тэр эвдэршгүй рекордыг эвдэхийн төлөө дахин шинэ аянд гарлаа.

ФҮТАБАЯМАГИЙН НУТГИЙНХАН БАЯР ХӨӨРӨӨР ДҮҮРЭН

Их аварга Фүтабаямагийн рекордыг эвдэх гэж байсан ёкозүна Хакүхо ялагдан, 63 дараалсан ялалтаар сүмогийн түүхэн амжилтын хоёрдугаарт бичигдэж байна. Фүтабаямагийн ач Акиёши Хакүхогийн ялагдлын талаарх сэтгүүлчдийн асуултад юу ч хариулааг үй бөгөөд эдний гэр бүлийнхэн их аваргын гэргийн гэрээслэл ёсоор эртнээс Фүтабаямагийн талаар ярьдаггүй уламжлалтай гэнэ. Харин манай сэтгүүлч Фүтабаямагийн төрсөн нутаг Ойта мужид очсон байна. Ойта мужийн Үсаши хотын “Фүтаба но сато” гэр музейн захирал Шингай Тошия энэ барилдааныг гэртээ зурагтаар үзжээ. “Хакүхог унахад өөрийн эрхгүй инээсэн шүү.

Цаашдаа би 69 дараалсан ялалт бол хэн, хэзээ ч эвдэхгүй агуу амжилт хэмээн ярьж байх болно” хэмээн их баяртай байна. Нутгийн ардууд ч бүгд “Манай Фүтабаяма аварга аргагүй л агуу бөх юм. Рекорд амжилтыг маань эвдчих бий гэж санаа зоволтгүй боллоо” гэж ярьж байлаа. Харин Хакүхо энэ сарын 5-нд тус гэр музейг үзэхээр ирэхэд нь хотоороо сүр дуулиантай хүлээн авч байснаа зарим нь дурсан, хөөрхий амьтан гэж өрөвдөж байх аж.

“СПО НИЧИ”

МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРАМСЛАА

Японд айлчлал хийж байгаа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токио хотын нэгэн зочид буудалд ёкозүна Хакүхогийн ялагдлыг мэдсэн байна. Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын гиш үүн, Кёкүшюүзан Д.Батбаярын хэлснээр хурлын үеэр харамсалтай мэдээ сонссон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч юу ч хэлж чадалгүй, балмагдсан аж.

Д.Батбаяр “Ерөнхийлөгч үнэхээр их харамсаж байсан. Хакүхо ч Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ялагдахгүй байхсан гэж их хичээсэн байх. Гэхдээ сүмо хүнд хэцүү спорт. Бүх монголчууд харамсаж байгаа” гэж ярьсан байна.

ХАКҮХОГИЙН ААВ “ДАХИАД ДАЙРВАЛ БОЛНО”

Хакүхогийн аав Ж.Мөнхбат аварга барилдааныг гэртээ зурагтаар үзээд харамссан ч “Нас залуу байна. Амжилтыг эвдэх боломж байгаа. Энэ тэмцээнд бол түрүүлэх зорилготой барилдах хэрэгтэй” гэж ярилаа. Ж.Мөнхбат монгол бөхийн их аварга, олимпийн медальт хүн.

Хэрэв хүү нь рекорд тогтоовол Япон явах зорилготой байсан гэнэ. “Яагаад хүү чинь ялагдав” гэсэн асуултад “Сандарч тэвдэн, яарч мэх хийх гэж оролдсоноос болсон. Тайван барилдсан бол ялах байлаа. Ямар нэг муу зөн совин байсан юм болов уу” гэж хариулжээ.

М.Сугар-Эрдэнэ

http://www.mongolnews.mn/i/13109

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Nov.28.10 6:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Hakuho Toyonoshimatai nemelt barildaan hiin davsnaar 17 -doh turuugee avlaa.tuuhend 5 daraallan turuulsen 5 dah buh bolj bgaa ba 2 jil daraallam 86 davlaa :wd:

_________________
i am no1


Top
   
PostPosted: Nov.28.10 8:44 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Uneheer aguu bn oor yu helehew. Oiriin 100 jild ahij ingej 2 daraalan 86 dawah boh torohgui biz


Top
   
PostPosted: Nov.29.10 6:12 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Makuuchi Division Champion
East Yokozuna Hakuho (14-1)

* Miyagino
* Date of Birth: March 11, 1985 (25 years old)
* Place of Birth: Mongolia
* Debut: 2001 March


Juryo Division Champion
East #6 Kaisei (11-4)

* Tomozuna
* Date of Birth: December 18, 1986 (23 years old)
* Place of Birth: Brazil
* Debut: 2006 September


Makushita Division Champion
East #58 Myogiryu (6-1)

* Sakaigawa
* Date of Birth: October 22, 1986 (24 years old)
* Place of Birth: Hyogo
* Debut: 2009 May


Sandanme Division Champion
West #7 Aozora (7-0)

* Tagonoura
* Date of Birth: August 26, 1983 (27 years old)
* Place of Birth: Osaka
* Debut: 2006 March


Jonidan Division Champion
West #65 Fujita (7-0)

* Kitanoumi
* Date of Birth: December 16, 1983 (26 years old)
* Place of Birth: Kyoto
* Debut: 2003 May


Jonokuchi Division Champion
West #27 Hokutokuni (7-0)

* Hakkaku
* Date of Birth: June 7, 1985 (25 years old)
* Place of Birth: Yamagata
* Debut: 2001 March

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.29.10 6:13 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Shukun-sho (Outstanding Performance Award)
East Maegashira #1 Kisenosato 3rd (10-5)

Kanto-sho (Fighting Spirit Prize)
West Maegashira #9 Toyonoshima 3rd (14-1)

Gino-sho (Technique Prize)
West Maegashira #9 Toyonoshima 3rd (14-1)

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.29.10 6:32 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Хакүхогийн ирэх жилийн зорилго 90:0
Өөр зүйл байхгүй

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Dec.01.10 10:01 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
90:0 arai changadnaa. Buh hun buduun uvsund gej gants neg unah baih... Harin Takanohanagiin 22 turuug bol evdchih baih shuu!

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Dec.30.10 6:33 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 1:12 pm
Posts: 75
Location: in my paradise
Japanii irgen bolj bgaashdee, bi hezee ch hakuhog demjij bgaagui hogiin urvagch


Top
   
PostPosted: Dec.30.10 6:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
El-Clasico wrote:
Japanii irgen bolj bgaashdee, bi hezee ch hakuhog demjij bgaagui hogiin urvagch

Битгий туйлшир! Японы иргэн болно гэсэн яриаг gogo.mn гаргасан байх оо. Мөөеө аварга эрс үгүйсгэж байна лээ
Тэр сайт андуурч мэдээллэсэн аль эсвэл зориуд нэр хүндийг нь унагах гэж тийм юм бичсэн байх...

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Dec.31.10 10:32 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jul.17.04 1:50 pm
Posts: 755
3 jiliin omno Neleed gishuud Hakuhog basamjilaj baihdaa oorsdiin zov gedegt "usnii molecule 2 ustorogch 1 huchiltorogchiin atomoos togtdogt itgeltei baidagiin adilaar" bardam itgeltei baijee. Ter bichleguudiig onoodriin ondorlogoos hartsgaaya. :-D

Guy wrote:
Монголд амтай болгон Хакухог муулж байна... Хүн жаахан хүмүүст танигдаад, нэр алдрын үзүүрээс зүүгдээд ирэхээрээ толгой нь эргэдэг ээ гэж үнэн юм даа...

За тэгээд, 5-р сарын Нацү башёд иймэрхүү төрөл арилжсан, хулхины хүмүүсийг дохётой тэгшилж байгаад түрүүлж биднийгээ баясгаарай гэж Асашёрю аваргасаа хүсье....



Guy wrote:
Аса одоо Хакуход боломж олгохгүй байх аа... Эртээд нэг боломж олгосон, даанч японд хүргэн орсон залуугийн аз дутаж ёкозунагийн зөвлөл цол өгөөгүй... :-D


Guitar wrote:
Cornerback wrote:
JHakuho hezee negen tsagt Yokozuna boloh l bolno, Guy enentei evlereh heregtei :wink:

Hakuho for president :mrgreen:


hezee negen tsagt gedeg chine denduu sul doroi sonsogdoj bna, magadgue Asa bolison tsagt :razz:

Bas Hakuho ali ch talaaraa, Asa g guitsehgui gedegtei evlereh l heregtei, hezeech Asa iin amjiltuudiig evdej, turuug ni guitsej chadku l bolov uu


Guy wrote:
Хакухог нас залуу гэсэн байна... Аса аварга ч Хакухогийн насан дээр озеки болчихсон л явж байсан, харин ч Хакухо хэрэв зээ ёкозуна болдог юм аа гэхэд Асагийн одооны насан дээр буюу 27-тойдоо 20 түрүү авсан байж чадах болов уу даа... Би лав хувьдаа эргэлзэж байна.


Top
   
PostPosted: Dec.31.10 5:44 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 1:12 pm
Posts: 75
Location: in my paradise
Дэлгэр wrote:
El-Clasico wrote:
Japanii irgen bolj bgaashdee, bi hezee ch hakuhog demjij bgaagui hogiin urvagch

Битгий туйлшир! Японы иргэн болно гэсэн яриаг gogo.mn гаргасан байх оо. Мөөеө аварга эрс үгүйсгэж байна лээ
Тэр сайт андуурч мэдээллэсэн аль эсвэл зориуд нэр хүндийг нь унагах гэж тийм юм бичсэн байх...


Ene onii Japanii shildeg tamirchin bolson ni tegeed yu gesen ug vee? Udahgui Japanii irgen bolcon bj bhad ni ta nariin yu gehiig harhiimsan


Top
   
PostPosted: Jan.01.11 4:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
El-Clasico wrote:
Дэлгэр wrote:
El-Clasico wrote:
Japanii irgen bolj bgaashdee, bi hezee ch hakuhog demjij bgaagui hogiin urvagch

Битгий туйлшир! Японы иргэн болно гэсэн яриаг gogo.mn гаргасан байх оо. Мөөеө аварга эрс үгүйсгэж байна лээ
Тэр сайт андуурч мэдээллэсэн аль эсвэл зориуд нэр хүндийг нь унагах гэж тийм юм бичсэн байх...


Ene onii Japanii shildeg tamirchin bolson ni tegeed yu gesen ug vee? Udahgui Japanii irgen bolcon bj bhad ni ta nariin yu gehiig harhiimsan

avragiin ezguichilj avarga bolson shdee

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.01.11 5:22 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Mar.25.09 10:10 am
Posts: 184
Location: одоо цагаас
El-Clasico wrote:
Japanii irgen bolj bgaashdee, bi hezee ch hakuhog demjij bgaagui hogiin urvagch
yaag unen

_________________
Чи миний зүүдийг мана!


Top
   
 Post subject: Хацу башё
PostPosted: Jan.08.11 7:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Зиа маргааш 2011 оны анхны башё эхэллээ шүү дээ. :-D
Уламжлал ёсоор Хакухо аварга бөхчүүдийг манлайлах бол өнгөрсөн башёд нутагтаа гайхалтай зодоглосон Кайо Озэки цолтнуудыг манлайлж байгаа юм байна.


Image

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
 Post subject: Re: Хацу башё
PostPosted: Jan.09.11 12:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
Би ч харумафүжи г л дэмжиж байгаа шд


Top
   
 Post subject: Re: Хацу башё
PostPosted: Jan.09.11 1:01 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Hurley wrote:
Би ч харумафүжи г л дэмжиж байгаа шд

+1
Манай хүн шинэ хүндээ бэлэг бариасай

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
 Post subject: Re: Хацу башё
PostPosted: Jan.09.11 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Мөрөндөө авсан гэмтэл нь дөнгөж эдгээд байгаа гэсэн. Хакухо түрүүлбэл 6 башё дарааллаж түрүүлнэ гэж байгаа.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.09.11 2:38 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
энэ сард Башё байгаа бил үү?

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.09.11 2:51 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Өнөөдрөөс Сумогийн Хацү башёо эхлэнэ ээ

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Jan.09.11 2:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Saint_Armada wrote:
Өнөөдрөөс Сумогийн Хацү башёо эхлэнэ ээ

аан за за. Бямбадорж одоо аварга болох болсон шдээ урвагчийг будаа болгоод

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.09.11 3:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
viewtopic.php?f=255&t=175205

БЭЛЭЭХЭН СЭДЭВ НЭЭЦЭН БАЙХАД...

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.12.11 11:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
boldoo_moment wrote:
Saint_Armada wrote:
Өнөөдрөөс Сумогийн Хацү башёо эхлэнэ ээ

аан за за. Бямбадорж одоо аварга болох болсон шдээ урвагчийг будаа болгоод



moment harin nadtai adil hakuho-g uzen yaddag yum bna :cheerleader: :cheerleader:

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Jan.17.11 6:06 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Яая аварга унах дөхлөө шүү. Ашгүй нэг юм тогтож үлдлээ.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jan.17.11 6:50 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5862
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Makuuchi
0L Hakuho
1L Baruto, Kotooshu
2L Kotoshogiku, Wakanosato, Okinoumi, Tochinonada

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.17.11 6:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Ялалтын цуваа 13+9=22 боллоо :mrgreen:

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 161 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited