#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 11:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Apr.09.11 5:23 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Яг зөв.Одоо энэ ярилцлага гарсан сонинг бариад өөр нэг сурвалжлагч Мөөеөө аварга дээр цохиж очих хэрэгтэй.Баянаа аваргын тухай баахан л юм асууна лдаа.Нэг шил юм авж очих хэрэгтэй.

Баядууд хүн муутай биз ? гэсэн асуултаар сурвалжлага эхлэх ёстоймаа.Асуултын явцад ганц нэг хундагалсаар ер нь "ойрдууд ингэж даварж болжийн уу" аваргаа гэхэд Мөөеөгийн зүрх нь дэлсээд ирнэ :embarassed:


Top
   
PostPosted: Jul.13.11 3:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Зэвэгийн Ойдов ДАШТ-ны аваргын төлөөх барилдаанд гарахын өмнө Мөеө аварга түүнийг дуудаад Ойдоов чи нэг саайхан хонины сүүл огтолмоор байна уу? гэж асуужээ. Цаадах нь огтолмоор байна шүү хохохо гэж хорхой нь асахад нь өрсөлдөгч бөхийг нь зааж тэгвэл тэр цаана чинь нэг сайхан хонины сүүл байна очиж огтол гэж хэлсэн гэдэг. Тэгээд Ойдов ч аварга болсон. Чөлөөт жудогийнхон жин хасах барих хоол унд тохируулах элдэв асуудал зовлон мундах биш. Тийм үед монгол бөхчүүдэд хонины тарган мах бол мөрөөдөл байдаг биз.
Кино чинь амьдралаас сэдэвтэй гэдэг шиг Кунфу Пандад ийм арга хэргэлдэггүй юу.... :frog: За тэр хужаагийн кукл ч яахав....


Top
   
PostPosted: Jul.13.11 3:19 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Хадаа аваргыг ид байхад наадмын бэлтгэлийг нь Баянаа аварга эргэж очжээ. Авч очсон юм нь юу байсан гэхээр авдар архи... :aa: Наадам болохоос өмнө мэхээ хийчээд явцан байгаан.


Top
   
PostPosted: Oct.07.11 5:32 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
waterboy wrote:
Хадаа аваргыг ид байхад наадмын бэлтгэлийг нь Баянаа аварга эргэж очжээ. Авч очсон юм нь юу байсан гэхээр авдар архи... :aa: Наадам болохоос өмнө мэхээ хийчээд явцан байгаан.

үнэн байж магад шүү хаха

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.10.12 12:20 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
naadam ch oirtloo ene sedev maani neg ami orno baigaa

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Jul.10.12 4:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
Дэмүүл арслан хувьдаа машинтай болоод хотоос гарч Яармаг орох санаатай явж байж. Гэтэл нэг том цагаан хаалга зам дээгүүр барьсан байхтай таарч гэнэ. Энэ мэдээж хаалгатай юм чинь доогуур нь л гарч таараа гэж бодоод хаалган доогуур гартал замын цагдаа зогсоож та яахаараа хаалган доогуур гардаг юм бэ гээд торгожээ. Яармаг ороод буцаж явтал өнөө хаалга нь дахиад таарч, энэ удаа ч гэнэдэхгүй шүү гэж бодоод хаалганы хойгуур тойрч гарчээ. Гэтэл замын цагдаа зогсоож та яахаараа хаалган доогуур гардаггүй юм бэ гээд бас дахин торгожээ. Дэмүүл арслан уурлаж, чи ер нь ахаараа оролдох гээд байна уу? Хаалган доогуур гарлаа гэж торгоно, бас доогуур нь гарсангүй гэж торгоно яах гээд байгаа золиг вэ гэсэн гэдэг. Уг нь бол гарахдаа хаалганы хойгуурх замаар, орохдоо хаалган доогуур явбал зохих байж л дээ. Гэтэл Дэмүүл арслан гарахдаа ч, орохдоо ч урсгал сөрсөн хэрэг болж, цагдаа торгожээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.10.12 4:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
Дэмүүл арслан нэг баазад жолооч хийдэг байж. Нэг өдөр гуч машины хрооп тэврээд явж байтал хоолны цаг болж, гал зуухнаас хоолны хонх дуугарч гэнэ. Дэмүүл арслан нөгөө хроопоо манаачийн хажууд аваачиж тавиад, за энийг сайн харж байгаарай, хүүхдүүд бариад явчих вий гэсэн гэдэг. Гэтэл гуч машины хрооп тэврээд явах тийм мангар бяртай хүн өөрөөс нь өөр хэн байх билээ дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.10.12 4:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
Хулгар Нацаг гэж Хүрээ орох зам отож хулгай дээрэм хийдэг жаахан буруу гарын нөхөр байж л дээ. Тэр үед Түшээт ханы Дайчин вангийнхан буюу одоогийн Булган аймгийнхан бөхөөр ноёлж байсан цаг байж. Түшээт ханы Намхай аварга Хүрээ орох замдаа шөнө амарч байж гэнэ. Гэтэл нэг гар орж ирээд дэрлэж байсан үхрийн ширэн богцноос нь татжээ. Аварга ч тавихгүй татаад, өнөөх нь ч мөчөөгөө өгөхгүй чангаагаад байж. Гэтэл өнөө ширэн богц нь дундуураа тасарчээ. Тэгэхлээр нь аварга Аа чи хулгар нохой юу гэж, цаадах нь өө та Намхай аварга уу гэж бие биенээ таньж байсан гэдэг. Учир нь тэр үед үхрийн ширэн богцыг тас татах хүчтэн тэр хоёроос өөр байгаагүй гэдэг

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.17.14 4:06 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2476
Location: Musée du Louvre
ene sedev-t humuus salhi oruulaasai

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.19.14 1:17 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
1. Одоогийн улсын арслан Доржпаламын Ганхуяг начин цолтой байхдаа бэлтгэлийн зав чөлөөгөөр хувийн унаагаараа халтуур хийдэг байж. Нэг удаа зам дээр царайлаг бүсгүй гар өргөөд суунгуутаа “Хорооллын Номин” гэжээ. Мань хүн ч надад талтай байгаа юм байна гэж бодоод “Харин намайг Өвөрхайнгайн Ганхуяг гэдэг. Улсын начин цолтой” гэжээ.

3. Харүмафүжи Д.Бямбадорж зуны башёгоо дуусгаад эх орондоо амрахаар иржээ. Зуслан дээрээ ирчихээд хажуу талынхаа айлд ортол охин нь дөнгөж нярайлчихаад эмнэлгээс гарч ирч байхтай таарч. “Ама” ч сандарч, түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд “Хүүхэддээ дамск авч өгөөрэй” гэчихжээ. Уг нь памперс гэж хэлэх гэж байжээ.

4. Гачуурт дүүргээс гаралтай, олон үхэртэй айлын хүүхэд улсын начин Б.Баянбаатар ам нь халахаараа жаахан худлаа залчих гээд байдаг нэгэн. “Баянбаа, чиний мөр үнэхээр том юм аа. Ямар дасгал хийгээд ийм болгочихов” гэтэл “Төрөлхийн ийм том байхгүй юу. Ээж намайг гаргах гэж их зовсон юм билээ. Миний толгой цухуйчихаад мөр гарахгүй гурав хоносон” гээд цуурч өгчээ. Хажуугаас нэг нь “Хөөх, ээж чинь яаж бие засаж байсан хэрэг вэ” гэтэл начин жаахан бодож байснаа “Чи муу, яагаад ээж доромжлоод байна аа” гээд босоод ирсэн гэдэг.

5. Чөлөөтийнхөн 2011 оны Азийн аваргад бэлдэхээр “Найрамдал” зусланд бэлтгэлд гарчихсан үе. ОУХМ Г.Ганхуяг (улсын харцага) цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай “Селика” хэмээх хар машин худалдан авчээ. Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтөй “Сефиро” хөлөглөөд бэлтгэл дээрээ буцаад иржээ. Зогсоол дээр дөнгөж очтол ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд “Хуяг аа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхээр нь харцага “Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ. Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэжээ.

6. Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж явж байгаад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньч хүүтэй тааралдаад зам асуухаар уулзажээ. Хүү: Аймгийн наадамд ямар бөх түрvvлэв гэж асуужээ Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж хүн түрүүллээ гэжээ. Хүү хариуд нь "Цовоо л хүү юм даа" гэж хэлсэн гэдэг.

7. Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

8. Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “За, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.


12. Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, “Гурван бүдүүн” хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд байж гарч яваад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээл унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээл, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ. Учка-д - Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэж ээ.

13. Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа аймгийн заан Л.Дашдаваа улсын начинг шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав Даншгийн начин, жүрвий хэмээх Лувсандорж гуай “Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хүүдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

14. За манай балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөө л тавиулчиж байгаа харагдна. “3а манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад” байх юм. “Манай заан бэлтгэл сайтай байна. Хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй” байна шүү.

15. Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүд ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул: -Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул: -Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

16. Бөхийн тайлбарлагч "За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа" гэжээ.

17. Хэдэн бөх найзууд маань суугаал урд шөнийн үзсэн порно киногоо ярьж байсан чинь нэг нь Монгол хэлдээр юм уу гээл асууж. Тэгсэн Нэг нь “Өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй юм” гэж ээ.


20. МУ-ын начин А.Хатансайхан “Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг заан очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.


22. Хайрхан сумын харьяат Ерөөлтийн Цогной арслан гэхээр нэгэн сайхан бөхийн дүр нүдэнд бууна. Арслан ид залуудаа Баянхонгор аймагт нэгэн наадамд зодоглож гэнэ. Түүний нэрийг мартсан бөх тайлбарлагч "Бөхчүүд зодоглоорой. Аймгийн арслан Оцойх гараарай" гээд байхын гэнэ. Цогной арслан нэлээд эмзэглэж бөх тайлбарлагч дээр очиж "Би чинь Цогной шүү дээ” гэхэд тайлбарлагч “За за Оцойх, Цогной хоёрт ялгаа юу байсын” гэжээ.

23. Ж.Мөнхбат аварга ярьж байна гэнэ. Манай Хад аварга угаасаа лут бөх. Дандаа онигоонд орж явна. Нэг удаа бид нар Ар Жанчивланд наадмын бэлтгэл хийж байлаа. Дамдин аварга, Цэрэнчимэд нарын хэд хэдэн бөх хамт гарсан. Тэгсэн Хадбаатарын хөл хөнгөрөөд нэг л биш ээ. Нэг хүүхэн хувцас хунарыг нь угаагаад янзтай байна шүү. Тэр хүүхэн амралтын газрын цагаан хэрэглэл угаадаг болтой юм. Нэг орой киноны дараа ирчихээд байсан Хад аварга би бие засаад ирье гэж байна. “Тэг тэг” гэлээ. Хад гараад гүйчихлээ. Би сэмээрхэн дагалаа. Мод руу ороод явчихлаа, нөгөөдөхтэйгээ уулзаж байна. Нэг их хол явсангүй. Хэрэг бишдэх нь ээ. Тэр хоёрт ухаан мэдрэл алгаа. Юу яадгийн даваан дээр би давхиж очоод дундуур нь ороод зогслоо. Маргааш нь нөгөө хүүхэн намайг харчихаад зугтана. Би “Зүгээр зүгээр тийм юм байх” гэж хөглөж байлаа.

24. Аймгийн заан Дагвасамбуу (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат) хуучин Баянбүрдэд ажилладаг байлаа. Нэг удаа хувийн цагаан москвичоороо Төв аймаг явж байгаад Айдасын даваан дээр машины нь баруун талын хаалга салаад ойччихов. Хүмүүс сандарч, “Хөөе Дагваа ахаа хаалга салчихлаа” гэтэл, харин зүгээр сэрүүхэн байхгүй юу гээд тоох ч үгүй давхиж явж гэнэ.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Dec.19.14 2:24 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10682
Location: Диваажинд
хаха бөхчүүд ална

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited