#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.18.18 3:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.10.10 6:25 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Улсын наадмаар орос бөхтэй барилдаад...

Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнхийн талаар улсын заан том Санжаа ийн хууч хөөрчээ.

-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яажшуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.

-За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу гэснээ

-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.

-Арай ч муухай юм биш үү гэсэнд

Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв.

Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад

-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.

-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс

-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа.

Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа. Золигийн улс шүү... Image


Мөнгөн арслан багынхаа тухай ийн хуучилжээ.

1966 оны есдүгээр сард Найрамдлын районы анхдугаар спартакиад болж би чөлөөт бөхийн 62 кг-ын жинд III байр эзэлдэг юм. Тэгээд гэртээ ирээд араажив сонсч байтал: "21 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч Мядагийн Мөнгөн гуравт орлоо..." гээд ярьж байна шүү. Үүнийг сонсоод баярласан, онгирсон гэж юүхэв. Бушуухан гарч гүйгээд хашаан дээрээ гараад зогсчихов. Ташаа тулаастай. Заяа нь хаяхад ойр хавьд нэг ч хүн явж өгдөггүй. Хүн байлаа ч намайг хэн танихав дээ. Саяын араажаваар ярьдаг Мөнгөн чинь би байна гэж хашгиралтай ч биш. Тэгсгээд гэртээ орлоо доо...


Би залуудаа барилдах мөн ч их донтой байж дээ. 1976 онд хойшоо ЗХУ руу хоёр сар дадлага хийгээд ирсэн юм. Дөнгөж буунгуутаа Спортын төв ордонд бөхтэй гэдгийг сонсоод хар гүйхээрээ гэрээсээ зодог шуудгаа аваад эргээд харвачихлаа. Тэр өдөр халуураад бие жигтэйхэн хямарсан байсан юмдаг. Архангайн Нанжид гэдэг бөхтэй таарлаа. Их халуурснаас болоод Нанжид нүдэнд хоёр харагдаад болдоггүй. Анаж байгаад нэг Нанжид руу нь гүйчихсэн чинь хий газар тэврээд ойчоод өгдөг байгаа.


Баянаа аваргыг дагаж олон удаа наадмын бэлтгэлд гардаг байлаа. Хоёулхнаа ч гарч байсан. Аварга байсгээд л хоол хүнсэндээ хот руу явна. Би дагах гэнэ. Авч явахгүй. Би ерөөсөө хулгана жилтэй учраас маш аймхай гээд үзлээ. Аварга "Битгий ай миний күү" гээд 50 сумтай калибраа үлдээгээд явчихав.

Өдөржин хийх ажилгүй хүн яахав нөгөө буугаар нь бай буудаж байснаа ан хийв. Орой гэхэд 12 чогчого, 12 оготно агналаа. Нөгөөхөө аваргын өглөө бэлтгэл хийдэг зам дээр цувуулаад тавьж орхив. Аварга үзчихжээ. Буцаж ирээд бөөн уур "Чи яасан муу ёрын золиг вэ? Наадам болох гэж байхад тэнгэр газрын амьтан хорлож яаж байгаа юм. Еэ базарвааний хум пад... Одоо яанаа..."


Дахиад л аваргын намайг орхиж явах ээлж боллоо. Намайг аргадаж эртнээс хойш өгөхөө байсан буугаа хүртэл орхилоо. За та битгий л удаарай. Шөнө болбол айсандаа болоод таныг ч буудчихаж мэднэ шүү гээд хоцорлоо.

Баянаа аварга шөнө орой болсон хойно, тээр холоос баахан лааз холбоод тачигнуулан: "Мүнгээн сүрээрэй, сүрээрэй. Аварга нь ирж явна..."


Аварга байсгээд л хот орохдоо хонины гулууз мах авч ирнэ. "За Мөнгөөн аваргадаа тэр дал дөрвөн өндөр, хонт шаантийг, богтос шаант хавиргыг өөртөө чана" гэнэ. Нүдэн дээр нь хэлснээр нь хийгээд нүдийг нь хариулаад нэмээд баахан мах чанаж орхино. Дараа нь нөгөө нуусныгаа тогоондоо үлдээж байгаад: "За гарч тогоогоо нэг сайхан угаагаад ирье байз..."


Баян-Уулд наадмын бэлтгэлд гараад байж байтал манай ах эргэж ирэв. Ах маань: "Би сая нэг сайн лам дээр очоод ирлээ. Энэ жил чамайг их сайн барилдах юм байна. Над дээр ирж засал хийлгэ гэлээ" гэв. Маргааш нь галын ахлагч Баянаа аваргаас учраа хэлж чөлөө гуйлаа. Аварга: "Ээ хүү минь ганцаараа явж яаж болох вэ. Нохой гахайнд уруулчих ч юм билүү. Би л хамт явж үзэхээс гээд дагуулаад туучихав. Ах ганцаараа ир гэж байхад гээд их л ууртай угтав. Ламынд аварга түрүүлж ороод өврөөсөө хадаг барин золгож улмаар хамтдаа баахан ном уншуулав. Энэ жилийн наадамд би түрүүлэх нь баараггүй боллоо гээд л барилдтал Цэрэнтогтох аваргад дайрч мордуулаад тархиараа савж унан үхэхээ шахав. Наадмын дараа ахдаа худалч ламд очуулснаас боллоо гэхэд: "Тэгэхгүй яадаг юм. Баянмөнхийг дагуулж ирээд түрүүлэх уншлагыг түүнд өгснөөрөө чи өөрөө буруутай" гэж хэрүүл болж билээ. Дөнгөж начин цолтой миний түрүүлнэ гэж юу байхав. Мөн ч гэнэн байж дээ.


Би уг нь Цэдэнбал даргатай нэг нутгийнх, бүр нэг сумынх. Дарга намайг Давстынх гэж мэддэггүй байх гэж боддог. Ардын хувьсгалын 61, 63 жилийн баяраар үзүүрлэж төв асар өөд гарч Бал даргаас шагнал авсан. Тэр үед нутаг усаар бус албан байгууллага, спорт хороогоор цоллодог байлаа. Би гэхэд л Найрамдлын районы бөх гэх жишээтэй. Төв индэр дээр очихоор "Чи хаана юу хийдэг вэ" л гэж асуудаг. Үзүүр түрүүний шагнал авах ч сайхан шүү. Засуулч Лүгдэв гуай "За Мөнгөн минь спирттэй хөвөнгөөр гараа арчуулах цаг ойртлоо шүү. Хичээгээрэй..." гэдэг сэн. Тэр үед үзүүр түрүүний хоёр бөхийг НАХЯ-ны бакь залуус дуудаж гарыг нь спирттэй хөвөнгөөр сайтар арчаад дээш индэр рүү илгээдэг байсан юм. Тэгээд тэр ариутгасан гараараа дарга нартай гар барина даа.


Улсын начин Лхасүрэнгийн Цэвээн бас залуудаа хөөний намаг явсан тухайгаа ийн дурсдаг. Тэр жил МБАТ-ний YIII спартакиад болоод аймаг дээр тэмцээнтэй гэдгийг нь мартаад тээвэрт явчихаж. Тэгтэл аймгийн намын хорооны Нямаа дарга дуудууллаа. Дарга нар маш ууртай тачигнаад унав. "Чи яасан шуналтай нөхөр вэ? Нийтийн биеийн тамирыг тоосонгүй. Ер нь энэний машиныг хураа..." боллоо. Тэгээд яахав арай гэж нэг юм машинтайгаа салж аваад Чөлөөт бөхийн бүсийн тэмцээнд Баян-Өлгий явж 100 кг-д барилдахаар болов. Би бараг чөлөөтөөр барилдаж байгаагүй. Тэгээд ч жин 80 гаруйхан кг байсан. Намайг жинд нь оруулж байгаа нь энэ гээд арав гаран литр хар цай чанаад хөргөөд тавьчихаж. Тэрнийг нь арай гэж залгиад жиндээ орж түрүүлэхчээ аядлаа.

Одоо Улаанбаатар орж шигшээ тэмцээнд орох болов. Хотод ирээд цай олддоггүй. Крантны ус уугаад л байлаа. Зүгээр хар ус ч ёстой явдаггүй эд байна лээ. Чүү ай арван литр уув уу үгүй юу эргээд алдаж жин үзэж байсан улсыг уурлуулж хөөгдөв өө хөөрхий. Жингээр хасагдаад тогтохгүй үзэл сурталгүй байдал гаргасан, булхай луйвар хий­хийг оролдсон гээд бөөн хэл аманд орлоо.

Ингээд буцдаг юмуу гээд байж байтал наадам дөхчихөж. Тэгэхээр нь хэд хоног бэлтгэл хийгээд зодоглолоо. Нэгийн давааг ч яахав амархан давлаа. Хоёрын даваанд жигтэйхэн том шар орос хүн надтай тааруулчихсан байна. Бөхийн холбооны Баясгалан гэдэг хүн байсан даа.Тэр хүн л нөгөө оросыг хөтөлж ирсэн юм даг. Чөлөөт бөхийн тамирчин гэнэ. Амьхандаа намайг чөлөөт бөхөөр барилдах гэж хөглөсөнд дамшиглаж адилхан чөлөөтийн хүн тавьж байгаа гэнэ

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jun.10.10 9:23 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
Дээхэн үеийн нэг томхон барилдаанд Мөөеө аварга 2н даваанд нэг цэрэгтэй таарч л даа ..Тэгээл очиж өрцөн зогсож байгаал сөгд гэсэн нөгөө цэрэг юу юугүй л хөлийг нь аваад хаячихаж :lol: ..
Нөгөө цэрэг нь жоохон хатуу чихтэй байсийм гэдэг :haha: /хөлд гэж сонссийм блгүй :hihi: /

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Jun.10.10 10:09 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тэр 2-ын даваанд унадаг жилээ өмнөх шөнө нь нэгэн ахмаддуу насны харьж яваа Аймгийн Арслан гэрт нь очсон юм билээ.
Тэгээд цаадах нь за Мөөеө аварга минь *** дүү нь өчнөөн жил чихээ боорцог болтол барилдаад цол авсангүй энэ жилээр л Төв аймгийн хэдэн начин заануудаар жаахан дээшлээд танаар Начин цолны босгыг алхахсан даа гээд хэдэн шил эксп0ртын архи юухан хээхэн аваад очсон гэдэг....
нөгөөдхийг нь ууж залуу зандан насаа дурсаж суутал нэг мэдэхэд 11-ний өдөр болж шарталттай 2-ын даваанд гуйвж шахуу орсон гэдэг.... :hihi:


Top
   
PostPosted: Jun.10.10 10:45 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хэсэг залуу бөхчүүд бэлтгэлийн дараа порно кино үзээд сууж байж. Нэг харсан арслан Бадамсэрээжид гуай ороод ирчихсэн зогсож байна гэнэ. Сандараад зурагтаа унтраатал арслан "алив саяны хоёрыг дахиул" гэжээ.

PS: Бадамсэрээжид гуай тэр үед хөлийн цэцээр ажиллаж маапантай барилдаан дахиулдаг ажилтай байж л дээ.

:hoho:


Top
   
PostPosted: Jun.10.10 11:06 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүл ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна. Баруун талын засуул:
-Зүү-үүн талы-ын засуу-уул сонсоо-оо.... Зүүн талын засуул:
-Юу- уу ч сонсдохгүй-ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан нар Кувейт улсад уригджээ. Хоёр бөхийн биеийн чац 195 см бөгөөд ёслолын vеэр арабууд тэднийг "Хоёр өндөр" хэмээн дуудаж байлаа. -Хөөе Ганбаа! Эд нар яагаад "хоёр өндөр" гээд "цоллоод" байна? -Харин тийм ээ, Жавхаа ах аа! Арабууд Америкийн "Хоёр өндрийг" яалаа? Болгоомжтой л байна шvv.

Д.Дамдин гуайг та аварга хүн байж айлын хэц олсыг тасдаад зодогныхоо элэг бүсийг хийчих юм. Наадах чинь бөхийн ёс жаягт таарч байгаа юм уу аваргаа гэж улсын арслан Л.Сосорбарам шүүмжлэх, сургамжлах аястай өгүүлэхэд: Дамдин аварга огт тоосон шинжгүйгээр үл барам “за, за би айлын олс хэцээр элэг бүс хийлээ ч, улсад тав түрүүлж, тав үзүүрлээд орхив… харин чи бөхийн ёс жаягаа бариад хэд түрүүлж, хэд үзүүрлээдхэв” гэж арслангийн амыг таглаж тас тас инээж суусан гэдэг.

Дархан аварга Ж.Мөнхбат баяр наадмын 3-ын даваанд нэгэн цэрэгтэй таарчээ. Мөнхбат аварга: кэвт кэвт гэжээ. Цэрэг дуулалгүй аваад хаячиж Аваргийг ирэхэд нь: За аварга яасан эрт уначихваа гэхэд Мөнхбат аварга: Хнн шал дүлий пиздутай таарчиж гэжээ

Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол тvмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө -Сайн эр! Ёстой бөх болох хvv байна! -Аваргаа, наадах чинь охин шvv дээ -Сайн охин! Ёстой бөх төрvvлэх охин байна гэж магтжээ.

Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафе-д сууж байгаад нэг хүүхэнтэй /бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьд-аа гэж дуудаа л ярихыг харсан нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа гэжээ

Даян аварга А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гараад хоёулаа нэг амралтын газар байрлаад нилээд хэд хонож гэнэ. Гэтэл нэг өглөө Гантогтох гарьд босч ирээд энэ нэг "Бундан хамартай, бухан царай" таас өөр хүн харахгүй ямар уйтгартай байнаа гэж гэнэ. Тэгэхээр нь Сүхбат аварга яасан их доромжилдог нөхөр вэ, чамаас хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой бэлтгэл хийж байгаад Сүхбат аварга оллоо оллоо гээд сунаж унаад байна гэнэ тэгээд "Цэцгэн хамартай, Цэрмаа царай"-т гэж гэнэ. хэхэ

Ханхар том Санжаа зааны аманд очоод өрөхдөө болж өгвөл эзгvй майхан шиг цээжин доогуур нь гvйгээд хаячих юм бодлоо. Гараа савлаад барихыг завдахад нь хоёр хөлд нь зөрж гvйгээд гутлын улаар шахам тэврээд өндийх гэтэл нуруун дээр өрөөсөн гараар алгадаад харуулдуулдаг байгаа…


Top
   
PostPosted: Jun.18.10 2:18 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
neg nachin /neriig n martaj/ porno uzej suusnaa duussaniih n daraagaar, kue bid nar ch mun gurilddiin baijee gjee

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Jun.22.10 11:38 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Бат Эрдэнэ аварга 12 түрүүлсэн бол би 12 дараалж нэг давсан юм гэж Тэгшээ ярихыг сонсоод татаж унасан даа :hehe:
хөгжилтэй эр шд


Top
   
PostPosted: Aug.05.10 6:36 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
За хэлье ээ.Ийм явдал болсон байгаам.Мөөеөө аварга маань чөлөөтийн дасгалжуулагч хийж байх үед мань Баянаа аварга шигшээд чөлөөтөөр барилдаж байх үед болсон нэгэн явдал юм лдаа.

Олон улсын нэгэн тэмцээнд тэр хэд явж.Баянаа аваргын оноолт ихэд аятайхан таарлаа хэмээн хэлэлцэж тэмцээн эхэлж,тэгсэн Баянаа аварга дэвжээн дээр гараад л төд удалгүй барилдаандаа алдаа гарган хүнд байдалд орон дал нуруугаараа дэвжээ арчих шахам хүнд байдалд оржил дэээ.Цэвэр даруулах байдалд байсан гэсэн үг.Энэ үед дасгалжуулагч Мөөеөө аварга дэвжээний хажууд мэдээж байж таараа.Хүнд байдалд орсон Баянаа аварга дагсгалжуулагч болох Мөөеөө рүү даралтанд орсон байхдаа харсан байгаам.Энэ үед Мөөеөө аварга гарын хуруу руугаа нулимаад Түй Май Чи гэжээ !........Салаавч гаргасан хэрэг ! Хохь чинь чи муу лүд гэсэн шиг хэхэ

Тэгсэн Баянаа хар аварга маань дүрсхийн уурлаж ганцхан хөдөлгөөнөөр даралтнаас мултран гарж нөгөө бөхөө цэвэр ялсан гэдэг хэхэ :haha:
Хэрвээ Мөөеөө аварга өөр нэг үйлдэл гаргасан бол хэрхэхийг хэн мэдлээ.Харин Баянаагийн сэтгэл зүйг сайн мэдэрж өрсөлдөгч боловч чөлөөтийн шавиа ийм аргаар ялуулжээ ахахах :hehe:


Ай Спортод сэтгэл зүй гэж бас ийм л чухаг зүйл байдаг ажээ.


Top
   
PostPosted: Aug.29.10 4:42 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 1:05 am
Posts: 909
Location: Утаат хотхон
Даваа эхлэхээс өтнө мөрөн дээр нь нэг хүчтэй цохьсоноо: Аварга ч цочроотой байгаан байна даа.

_________________
http://vlmedeh.com/


Top
   
PostPosted: Aug.29.10 4:53 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 1:05 am
Posts: 909
Location: Утаат хотхон
кк ингэж хэлээд давсан тохиолдол байдгийн билээ

Ам мэхнээс гадна хуруу мэх байдагийн билээ. За байз хэн аварга билээ дээ би асайн сандгүй ээ.
Жудод хүч үзэж байгаад хожигдож яваад бөгсний нүхий нь хуруудаад авсан гэсэн. Харийн тамирчин нүд ирэмхийн зуур л ялагдсан гэсэн. Эн нууцаа хүжим нь ярьсан байсан.

_________________
http://vlmedeh.com/


Top
   
PostPosted: Sep.20.10 4:16 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Сая аварга нэг том онигоонд оржээ :haha:


Top
   
PostPosted: Nov.05.10 11:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
silkroad wrote:
Сая аварга нэг том онигоонд оржээ :haha:

хэхэ ямар инээдтэйм бэ


Top
   
PostPosted: Dec.01.10 6:31 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 6:43 pm
Posts: 99
Location: Korea
baynmonh avraga sumiinhaa tom oigoor urigdaad barildaj l gene dee tegd l 3n davaan dr am avah ged l tom tsoltoi bohchuud irembeeree daraalalaad yvj bn gene...
-za baynaa avraga heniig amlahu?
-... mani hun bodoj bsanaa hoishoo haranguutaa aaa za ene amalchihi garaad ir gejee...

ps:am avah gej yvj bga uchir baynaa avragiin ard avragiin daraagiin hamgiin tom tsoltoi n yvna...


Top
   
PostPosted: Dec.25.10 4:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.05.05 1:09 am
Posts: 5469
Location: Greater Mongolia :)
Дархан аварга Ж.Мөнхбат: Баянмөнх аварга хавчигдсан гэж яриад байдаг. Тийм юм байхгүй.



Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат нь 20 дугаар зууны Монгол Улс, Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, домогт алдарт бөх билээ. Тэгвэл түүний хүү Мөнхбатын Даваажаргал нь Японы олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн төрлөөр Монгол Улсынхаа нэрийг мандуулж байна. Тэрбээр Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал хэмээх нэрээр 21 дүгээр зуунд дэлхий дахины танил болсон цагийг эзэлсэн аварга болсон юм.

Image

Монгол улсаас 1968 оны олимпийн наадмаас хойш 19 тамирчин олимпийн /алт хоёр, долоон мөнгө, 10 хүрэл/ медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Энэ олимпийн медальт тамирчдынхаа ярилцлагыг манай сонин цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсаас төрсөн олимпийн анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргатай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд толилуулж байна.

-Таны бөхийн ертөнцөд анх хөл тавьсан түүхийг эргэн сөхөж ярилцлагаа эхлэх үү?
-Би Төв аймгийн Баян-Уул сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн. Тэр жил Баян-Уул сум анхны наадмаа хийж, манай нутгийн Жанцан гуай түрүүлж, Дашгалсан гэж хүн үзүүрлэсэн. Би тэр наадмаар өөрийнхөө соёолон бор үрээгээ унаж уралдаад есд давхиж байлаа. Хүүхдийн бөхийн барилдаанд нь би түрүүлж, манай ангийн нэг хүү үзүүрлэсэн юм. Сумандаа л сайн барилддаг Жанцан гуай, Сандаг, Жанцан, Лачин, Жигжид, бас миний том ах хүртэл энэ наадамд бүгд л барилдсан юм. Үзүүрлэсэн Дашгалсан гэдэг хүн нь шоронгоос оргож яваад энэ наадамд барилдсан юм билээ. Энэ хүн их сонин намтар түүхтэй сайн эр байсан. Тэр АИХ-ын тамга сийлсэн гэж байгаа, шоронд өлсгөлөн зарлаж, шоронд Налайхын уурхайд 1000 хувийн ажил хийх уралдаан зарлаж шуугиулж, амлалтаа биелүүлж явсан эр. Хожим нь хүмүүжээд, нутагтаа сайхан амьдарч МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр хүртэл оролцсон гэдэг.

-Танай сургуульд бөх барилддаг олон багш нар байсан гэдэг байх аа?
-Лүн суманд анх долоон жилийн сургууль байгуулагдаад Өвөрхангайн наад талын Батхаан, Бүрд, Баян-Өндөр, Эрдэнэсант сумын гээд ойр хавийн сумын хүүхдүүд тэнд очиж суралцсан юм. Би тавдугаар ангидаа энэ сургуульд дэвшиж суралцсан юм. Тэгэхэд энэ сургуульд одоогийн Ардын багш Д.Сэрээтэр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Идэрбат, Ардын жүжигчин Мягмарнаран бүгдээрээ л нэг, хоёдугаар ангийн дүү нар байлаа. Манай сургуульд Дамдинсүрэн, Дамдин, Бадамгарав, Банзрагч, Мишигбазар гээд баахан барилддаг багш нар байсан юм. Бид нар чинь дотуур байранд байдаг болохоор дандаа л үеийхэнтэйгээ барилдана. Долдугаар анги төгсөх жилээ Майн нэгний баяраар бөхийн барилдаан болж улсын начин Бат-Эрдэнэ /Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум/, манай сумын Дагва гэж Улсын наадамд гурав, дөрөв давсан сайн бөх байлаа. Бас Сэрээнэндорж, Жүгдэржамсранжав гээд сайн бөхчүүд байсан. Энэ наадамд би, Бат-Эрдэнэ гуайтай үзүүр түрүүнд үлдээд нэлээд удаан барилдсан. Майн нэгний тэр баяраар бас морь уралдуулсан юм. Морь ирэх болсон чинь Бат-Эрдэнэ гуай барьц тавилцья гээд түр тавилцлаа. Тэгэхэд Сэрээтэрийн аав надад зодог шуудаг өмсүүлэх гэхэд нь би өмсөөгүй юм. Гэтэл Бат-Эрдэнэ начин амны салиа нь арилаагүй хүүхэдтэй шуудагтай ч, шуудаггүй ч барилдана гэж хашгичаад сүйд болж миний талд ороод байсан юм. Тэгж байгаад барилдалгүй яваад өгсөн. Тэгээд л энэ наадамд анх удаагаа би түрүүлж билээ. Манай сургуулиас зургадугаар ангийн Ямаа гэж хүү, манай ангийн Лхагважав гэж сайн барилддаг хүүхэд байсан. Тэр үед манайхтай ойрхон өвөлждөг Тангад гэж хүн байлаа. Тэр хүн бөхийн барилдааныг сайн мэддэг хүн байсан. Энэ хүн намайг, бага байхаас л чи одоо тэгж, ингэж барилд гэж их хэлж өгдөг байж билээ. Долдугаар ангиа төгсөхөд багш нар намайг тоонд сайн байсан болохоор хотод Санхүүгийн техникумд ор гэж зөвлөсөн. Тэгээд аав маань мориор гурав хоног явж намайг хотод сургуульд хүргэж өгсөн. Хэрвээ шалгалтанд тэнцэхгүй бол буцаад харих байлаа. Харин би тэнцэж 1956-1960 онд суралцаж төгссөн. Тэгээд оюутан байхдаа үндэсний бөхийн секцэд хичээллэж байлаа. Манай сургуулийн биеийн тамирын багш, /чөлөөт бөхийн Дэлхийн цомын медальт Хишигбаатарын аав/ Гомбо гэж хүн байлаа. тэр үед Ховд аймгийн Ванчинхүү арслан Санхүүгийн болон Худалдааны техникумын хүүхдүүдэд үндэсний бөхийн мэх заадаг байв. Би сургуулиа сайн төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм. Тэр жил Спортын төв ордонд орос барилдаан гээд чөлөөт бөхийн секц анх нээгдсэн.

-Тэгээд л чөлөөт бөхөөр хичээллэсэн байх нээ?
-Төмөр замын инженер Дамдинсүрэн тэргүүтэй Цэвээн /самбо бөхийн мастер/, Багшийн сургуулийн Дамдин нарын ОХУ-д дээд сургууль төгссөн сэхээтнүүд чөлөөт бөхийн 1960 оны 10 дугаар сард секц байгуулсан юм. Анхандаа бид чинь нохой шиг дөрвөн хөллөдөг ийм бөхөөр яах юм гэж ч байлаа. Тэгээд л би, Дагвасүрэн арслан, Гочоохүү, Боль гээд хэдэн бөхөд дуртай хүүхдүүд анх тэр секцэд орж бэлтгэл хийсэн. Дараа жил нь чөлөөт бөхөөр Болгар улсад залуучуудыг явуулж сургахаар боллоо. Эрдэнэ-Очир ах, Том Санжаа, хожим нь аварга болсон Бээжин, Цэрэн гуай, Зундуй гуай, хөнгөн жинд Б.Сүхбаатар, О.Цэрэндагва /гавьяат дасгалжуулагч/, миний бие, Дашдорж гэж даргатай нийт 11 хүн анх 1961 есдүгээр сарын 18-нд Болгар улсыг зорьсон. Бид зургаан сар болоод 1962 онд ирсэн. Харин Цэрэндагвыг чөлөөт бөхийг хүүхдэд сайн заах авьяас байна гээд Болгарт гурван сар байлгахаар үлдээсэн. Тэгэхэд Цэрэндагва гэрээ санаж байсан болохоор уйлаад л хоцорч билээ. Тэр ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Аав нь Очир гэж Өвөрхангайн хүн. Болгар явсан бид Монголдоо ирээд бүгдээрээ чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүд болж байлаа. Одоо энэ нөхдөөс Эрдэнэ-Очир гуай, Санжаа гуай бид гурав л үлдсэн байх шив дээ.

-Анхны тэмцээнийг хэзээ зохион явуулсан бол?
-Анх удаа бид чинь Казахстаны бөхчүүдтэй чөлөөт бөхийн уулзалт тэмцээнийг 1962 онд /найман жинд/ эх орондоо зохион явуулж байлаа. Тэр үед Казахстаны багт Аяханов, А.Съёмкин гээд ЗХУ-ын аварга бөхчүүд байсан. 1963 онд Унгарын Будапешт хотод армийн олон улсын тэмцээнд оролцсон. Тэгээд олон улсын тэмцээнээс том Санжаа, Цэрэн ах хоёр анхны медалийг хүртэж билээ. Монголын тамирчид ингэж олон улсын тэмцээнээс анхны хүрэл медаль авсан. Энэ нь олон улс, тив, дэлхийгээс монгол хүн медаль авч чадна гэдгийг нотлон харуулсан. Тиймээ, тэр медаль сайхан ч гэж жигтэйхэн байж билээ. Болгарт байхад Болгарын социалист хөдөлмөрийн баатар болсон Дэлхийн чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Раков Федоров гэж хүн бид нарт багшилсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ж.Самбуу дарга "Найрамдал" медалиар шагнаж байсан юм. Хожим нь Н.Багабанди ерөнхийлөгч асан, Алтан гадас одонгоор шагнасан юм. Болгарын энэ агуу бөх бид нарыг өдий зэрэгтэй бөх болгосон төдийгүй Монголын чөлөөт бөхийн үндэс суурийг тавилцсан гавьяатан.

-Анхны олимпийн наадамд оролцож байснаа эргэн дурсана уу?
-1964 оны Токиогийн олимп монголчуудын хувьд их түүхтэй. Бид Эрхүү ороод тэндээсээ Хабаровск хүрч Находникоос усан онгоцоор Японд очиж байлаа. Биднийг анх хилийн чанадаас медальтай ирж байхад. Чингис хааны монголчууд олон улсын тэмцээнээс медаль авна гэдэг дэлхий дахинд шинэ Монгол Улсыг сүр хүчийг дахин таниулж байгаа бахаралтай үйл явдал гэж Төмөр-Очир гуай хэлж байсныг мартдаггүй юм. Анх удаа Ази тивд, Японы Токио хотод олимпийн наадам болж байлаа. Манай улс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй, буудлага спортын төрлөөр оролцсон. Би энэ олимпийн дэвжээн дээр гурав ялаад дөрөв дэх тойрогтоо торгуулийн оноогоор хасагдаж долдугаар байрт шалгарч байлаа. Дамдиншарав есдүгээр байр эзэлсэн юм. Тэр үед бидэнд монгол хэлтэй орчуулагч үйлчилж байсан. Токиогийн Их сургуульд багшилдаг Цэгмид гэж монгол хүн тэнд байсан, бас
Бүрэнжаргал гэдэг монгол хүн манай дарга нарт л үйлчилсэн байх. Зэнэмидэр гэж Монгол Улсын соёлын атташе хүн байсан. Энэ олимпийн наадмыг социалист, капиталист системийг үзэл сурталжуулсан жинхэнэ өрсөлдөөний талбар болгож байлаа шүү дээ.

-Тухайн үед хилийн чанадад тэмцээнд оролцдог байсан уу?
Чөлөөт бөх, самбо бөх хоёр зэрэг л 1963 оноос эхэлж Болгар, Унгар, Герман зэрэг орнуудад олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Би 1964 онд Германы Циттау хотноо болсон тэмцээнээс анхны олон улсын мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ази тивээс ганц Япон улс л чөлөөт бөхөөр дэлхийн шилдэг зургаан орны нэгд ордог байлаа. Азийн бусад орнууд бараа сураггүй байлаа. Японд хүнд жингийн сайн тамирчин байхгүй. Харин хөнгөн жинд гаргуун байсан . Тэгээд япончууд, бидэнд тэгж ингэж барилд гэж мэх заана. Тэр үед хэлмэрч орчуулагч дагаж явдаг байсан тэд хөрөнгөтний тамирчинтай ойртож болохгүй гэж хориглодог байлаа. Бид хөрөнгөтөн орны тамирчидтай ДАШТ-д очихдоо л уулзаж, хүч үздэг байж. Дэлхийн дэвжээн дээр гараад ирэхээр япончууд бид их сайн. Яагаад гэвэл нэг тивийн тамирчид гэж тивэрхэж, нутаггирхаж байгаа нь тэр шүү дээ. Тэд ДАШТ-д олон удаа оролцсон олон аварга, медальтай бөхчүүдтэй болохоор их туршлагатай. Япончууд бидэнд ний нуугүй зөвлөж, мэх заах гэнээ. Тэгэхээр чинь та нар хөрөнгөтөн орны бөхчүүдтэй ойртож харьцаж болохгүй гэж их шүүмжилнэ. 1965 онд Английн Манчестр хотод ДАШТ-д оролцлоо. Тэнд бидэнтэй хамт Болгарт бэлтгэл хийж байсан тус улсын олимп, дэлхийн аварга бөхчүүд ирж оролцсон. Бид энэ тэмцээнд хүч үзэхийн өмнө сар гаруй ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд Манчестрт очсон. Энэ ДАШТ-д Дамдиншарав, Сэрээтэр, Баянмөнх бид дөрөв оролцсон. Би хатиг гараад барилдаж чадаагүй. Сэрээтэр Дэлхийн аварга Японы бөхтэй хамт зургадугаар байрт шалгарсан юм. Тэгэхэд зургадугаар байрт ороход нэг оноо өгдөг байсан. Тэгээд энэ ДАШТ-нээс манай баг тамирчид хагас оноо авч манай улс 16 дугаар байрт анх удаагаа орсон түүхтэй. АНУ-ын Толидо хотод 1966 оны ДАШТ болж би дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээнд би Ираны Дэлхийн аваргыг ялаад тэр шүү дээ. Тэр тамирчин мөнгөн медаль хүртсэн юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 онд Улаанбаатар анх удаагаа зохион байгуулж Монголын баг тамирчид 10 жинд алтан медаль хүртэж байсан түүхтэй.

-1968 оны Мехикогийн олимпийн дэвжээн хэрхэн барилдаж мөнгөн медалийн эзэн болж байв?
-ОХУ-ын бөх Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев гэж хүн байсан. Тэр хүн Рим, Токио, Мехикогийн гурван олимпийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт шалгарсан юм. Анагаах ухааны эмч доктор хүн. Тэр Токиогийн олимпийн дэвжээнд АНУ-ын бөх Сандерстай хүч үзсэн. Тэр америкт оноо алдсаар байгаад завсарлага болоход маш их бухимдаж тамхи огт татдаггүй нөхөр чинь бие засах газарт орж пүүшиг тамхи их шуналтай сорж байж билээ. Энэ байдал нь их тэвдэж бачимдсаны шинж . Бас түүнд тайвшруулах тариа хүртэл хийсэн. Энэ бол тухайн тамирчин сэтгэл зүйн хувьд ямар их хямарсан байгааг илтгэж байгаа биз. Тэгээд дэвжээнд гараад улам ч олон оноо алдаж ялагдснаар медалиас мултарч дөрөвдүгээр байрт орсон. Японы тамирчин олимпийн аварга болж, Сандерс мөнгө, манай Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэн. Али Алиев дараа нь бидэнтэй уулзаад дэлхийн таван удаагийн аварга болох юу ч биш олимпоос л ганц хүрэл медаль авсан бол бөх болсны хэрэг бүтэх байлаа гэж харамсаж байсан. Эндээс үзэхэд, олимпийн наадмаас медаль авах гэдэг тамирчин хүний туйлын хүсэл, зорилгын утга учир байдгийг харуулж байгаа хэрэг. Би дасгалжуулагч болсноос хойш АНУ-ын Жон Петерсон, Бен Петерсон гэж төрсөн ах дүү хоёр бөх байлаа. 1972 оны Мюнхений олимпийн наадамд ах Жон Петерсон нь олимпийн аварга болж дүү Бен Петерсон нь олимпийн мөнгөн медаль хүртсэн юм. Харин 1976 оны Монреалын олимпийн наадамд дүү нь олимпийн аварга болж ах нь олимпийн мөнгөн медалийн эзэн болсон. Жон Петерсоны хувьд Дэлхийн таван удаагийн аварга болж байсан. Энэ ах дүү хоёр тамирчин 1976 онд хоёулаа зодог тайлсан. Тэгэхэд АНУ-ын төрөөс энэ хоёрт тус бүрт нь 72 сая ам.долларын шагнал өгсөн. Би ах Ж.Петерсонтой нэг жингийн тамирчин байсны хувьд, ДАШТ-д таван удаа түрүүлсэн байхад та хоёрт яагаад адилхан шагнал өгч байгаа юм гэж асуусан. Тэгэхэд, тэр огт хамаагүй олимп л чухал гэж байсан. Тэгэхээр энэ бол олимпийн наадмын дэвжээ үнэхээр хатуу төдийгүй өндөр нэр хүндтэй гэдгийг нотолж байна. Аль ч улсад олимпийн медаль авсан тамирчин медаль авсан өдрөөсөө л эхэлж нийгмийн халамж авах эрхтэй болдог. Тэгээд тэр хоёр шагналынхаасаа тус бүр 12 саяыг нь татварт өгсөн гэж байсан. Энэ бол үнэхээр олимпийн медальт тамирчин хүний хөдөлмөрийг хангалттай үнэлж, насан туршид нь хангалттай амьдрах баталгааг гаргаж өгч байгаа хэрэг. Харин бидний үед тийм эрх олдоогүй л дээ. Өнөө үеийнхэнд энэ эрхийг эдлэх боломж гарч байгаад баяртай байна. Мехикогийн олимпийн мөнгөн медаль авахад би тав ялсан юм. Дэлхийн аварга Гуреевич дөрөв ялсан. Токиогийн олимпийн аварга Болгарын бөх дөрөв давсан байсан. Гуреевич бид хоёр, хоёр удаа тэнцсэн. Болгарын бөхтэй нэг тэнцээд нэг ялагдчихсан юм. Энэ л надад дахин нэг барилдаан үүсгэсэн. Би сугалаагаар Америкийн бөхтэй таарсан. Хэрвээ би Гуреевичтэй барилдах юм бол би аварга болох байсан. АНУ-ын бөхийг торгуулийн нэг оноогоор ялсан болохоор мөнгөн медаль хүртсэн. Бас өмнө нь Ардчилсан Германы бөхийг оноогоор биш цэвэр ялсан бол олимпийн алт дээр буух байлаа. Онооны чанараас их шалтгаалдаг байв. Манай Артаг чинь 1967 оны дэлхийн аварга, Туркийн олимпийн аваргатай тэнцэж байж олимпийн хүрэл медаль авсан юм. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Олимпийн аваргатай бид хоёр л тэнцсэн түүхтэй .

-Мехикогийн дэвжээн дээр салхи хагалж Ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медалийн болзол хангаад ирэхэд, та одоо ёстой ялаад өгнөө гээд хана цохиод байсан гэдэг. Харин Артаг, Сэрээтэр гуай хоёр дув дуугүй болчихсон гэсэн. Тэр үед та юу бодож байв?
-Тиймээ, хамгийн хөнгөн жин учраас бидний эхэнд Дамдиншарав медаль авах болчихлоо. Сэрээтэр, Артаг хоёр дэвжээнд Дамдиншаравын дараа гарах бөхчүүд болохоор догдлох нь тодорхой. Харин би тэр хоёрын дараа барилдах болохоор нөгөө хоёроо зоригжуулах нь зүйтэй биз дээ. Али Алиев хожчихсон бол би ч тийм зоригтой байж чадахгүй л байсан болов уу. Хэрэв Дамдиншарав ялж чадаагүй бол бид нар ингээд өнгөрлөө гээд л шалчийх байсан. Тамирчин хүнд сэтгэл зүй гэдэг чухал зүйл байдаг. Тэр хоёр ч их сандарч байсан. Би ч бас адилхан. ОХУ-ын Дэлхийн таван удаагийн аварга Алиевыг ялсан америкийн бөхийг харахад бас л эвгүйрхэнэ биз. Энэ америк бөхийг ялна гэж л үзэн ядахаас өөр замгүй л дээ. Сэрээтэр тэр жил ДАШТ-тэй дүйцдэг Дан коловын тэмцээнээс алт медаль хүртсэн. Дамдиншарав Унгарын тэмцээнээс алтан медаль авсан байсан.

-Та хэдэн олимп, ДАШТ-д хүч үзэж байв?
-Би чинь таван олимпийн наадамд оролцсон хүн. ДАШТ гэвэл 1963 оноос манай улс оролцож эхэлсэн. Тэгэхээр 10 гаруй ДАШТ-д оролцсон. Харин Москвагийн 1980 оны олимпийн наадамд Дамдиншарав дасгалжуулагчаар, би олимпийн тасгийн даргаар бүх бөхөө хариуцаж явсан юм. Би 1972 -1977 он хүртэл дасгалжуулагчаар ажилласан. Тэгэхэд З.Ойдов Швейцариас мөнгөн медаль авсан юм. 1975 оны Дэлхийн цомын АШТ-ээс манай бөхчүүдээс Хишигбаатар л алтан медаль хүртсэн. 1969 оноос чөлөөтийн ДАШТ 10 жингээр аваргаа тодруулж эхэлсэн. 1973 онд Иран Тегеранд Самбо, сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ хамт болсон юм. Тэгэхэд би багийн ахлагч байсан. Самбо бөхөөр Чанарав Дэлхийн аварга болсон. Хойлогдорж чөлөөт бөхөөр мөнгө, Энхтайван хүрэл медаль хүртсэн.

-Болгарт анх явж чөлөөт бөхөөр хичээллэсэн, анхны шигшээ багийн тамирчдынхаа дурсана уу?
-Санжаа гэдэг нэр чинь Сан Жаа гээд Болгарын бурхны нэр юм билээ. Том Санжаа гуай 1963 оны ДАШТ-д долдугаар байрт орсон. Эрдэнэ-Очир гуайн хувьд Олимп, ДАШТ-д тавдугаар байрт хэд хэдэн удаа шалгарсан бөх. Анх удаа Болгарт очиход Цэрэндагва бид хоёр 20 настай байж. Бид тэнд байхдаа хотуудаар явж тэмцээнд оролцоход Ц.Дамдин, Цэрэндагва багш хоёр нэг ч ялаагүй юм. Дамдин нь арай ахимаг настай хүн байсан юм. Тэгээд л Цэрэндагвыг дасгалжуулагч болох хүн гэж сонгосон

-Үе үеийн олон аваргатай барилдаж явсан хүний хувьд хэн нь танд хамгийн их эвгүй барилдаантай байсан бол?
-Аваргуудыг тал талаас нь судлаад үзэхэд, Н.Жамъян гуайн үеийн "дээр үеийн" аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ. Дамдин аваргын хувьд тав түрүүлж байх үедээ ганц л удаа унасан байдаг. Харин би таван жил дараалан түрүүлж байхдаа заалны барилдаанд унаж л байсан. Ингэхээр би Дамдин аваргаас дутуу л байгаа биз. Гэхдээ Дамдин аварга циркийн жүжигчин байсан болохоор хагас, бүтэн сайнд барилдах зав гардаггүй байж. Дамдин аварга ганц унахдаа Гоодойн аманд болсон бөхийн барилдаанд Төв аймгийн Нагнайдорж гуайд унасан юм билээ. Нагнайдорж гуай хөдөөнөөс тээврийн жолооч байхдаа тэгж түрүүлээд даага авсан гэдэг . Тэгээд нөгөө даагаа арай гэж л 25 төгрөгөөр зарсан гэж хуучилдаг. Дамдин, Мижиддорж гуай хоёр зэрэг гарч ирсэн нэг үеийнх юм. Намайг анх улсын наадамд түрүүлэх жил Дамдин аварга байгаагүй. Тэгээд би үзүүр түрүүнд Мижиддорж гуайтай үлдсэн. Их сонин, Мижиддорж гуай улсын наадамд 17-18 удаа таваас дээш давахдаа есөн удаад нь Дамдин аваргад унасан байгаа юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Тэгэхээр өнөөдөр энэ яриад байгаа чинь юу ч биш шүү дээ. Ч.Санжаадамба, Лхагвадоржид унасан нь байдаг л зүйл байгаа биз.

-Ардын багш Сэрээтэр гуай, Мөнхбат, Баянмөнх аваргын ухааныг, Бээжин аварга, А.Сүхбат нарын гавшгай хурдан, угсраа олон мэхийг эзэмшсэн бөх төрвөл дэлхийд хүчрэгдэхгүй бөх гарна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай Сэрээтэр чинь миний ах Чадраабал гэж гүйдэг хүн байсан, түүний энэ мэхийг сайн сурсан хүн. Сэрээтэр бие халаахдаа л хөлөрчихдөг, их задгай хөлстэй бөх байсан юм. За даа, Монголоос сайн бөх төрөх нь тодорхой. Төрж ч байна. Төрөх ч болно.

-Дархан аварга Х.Баянмөнх аварга та хоёрыг бөх сонирхогчдыг хоёр талцуулахад хүргэж байсан гэдэг. Гэхдээ та хоёр хоёулаа л Монголынхоо нэрийг хамтдаа мандуулсан бөхчүүд гэдгээрээ олон түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд. Энэ талаар юу хэлэх вэ?
-Баянмөнх аварга хавчигдсан гэж яриад байдаг. Тийм юм байхгүй. Баянмөнх ганц түрүүлээд л аварга болсон. Хоёр түрүүлээд л дархан аварга болсон. Тэгвэл би гурав түрүүлж байж л аварга болж байлаа. Тэгэхээр нарийн яривал хэн нь хавчигдсан байхав. А.Сүхбат өргөдөл бичиж Даян аварга боллоо. Тэгвэл Өсөхөө бас өргөдөл бичиж болно биз дээ. Энэ гажууд юмнаас чинь талцал гэдэг юм бий болдог. 1971 оны ДАШТ-д би гэмтээд үлдсэн. Тэгэхэд 48 кг-д Б.Жамсран, бас Х.Баянмөнх хоёр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Тэднийг эх орондоо ирэхэд адилхан 6000 төгрөг өгөөд, Баянмөнхөд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Энийг юу гэхэв. Үнэн түүх л энэ.

-Мехикогийн олимпийн наадмаас медальтай ирсэн дөрвөн бөхийг бас л ялгавартай шагнасан гэдэг?
-Тэр үед Дамдиншарав, бид хоёр гавьяат тамирчин болчихсон байсан. Харин Баянмөнх, Т.Артагийг цалин дээрээ гарын үсэг ч зурж чаддаггүй гэж матаад л гавьяат тамирчин болгоогүй шүү дээ. Тэгээд бүр хойно1991 онд авах ёстой гавьяатаа авсан. Увс аймгийн анхны гавьяат нь Артаг л байх ёстой байсан.

-Тамирчин хүний хөдөлмөрийг тухайн үед нь үнэлж, шагнах ёстой гэж хэлж байна уу?
-Олимпийн медальтан тамирчинд 2008 оны олимпоос эхэлж мөнгөн шагнал олголоо шүү дээ. Олимпийн хүрэл медальт Мөнхбаяр үүнээс л болж гадаадын иргэн болсон. Хэрэв авах ёстой шагналаа авсан бол тэр нөхөр нь харин манай улсын иргэн болох байсан болов уу. Мөнхбаярын хувьд хоёр олимпийн наадмаас медаль хүртсэн гэдгээрээ манай олимпийн медальтнуудаас хамгийн агуу нь гэж болно. Тамирчны шагналаас дасгалжуулагч нь 30-40 хувийг нь авах гэж бөөн юм болдог байсныг Монголын олимпийн медалтнуудын холбооноос л санал гаргаж өөрчилсөн. Манай өнөөгийн бөхчүүд, тамирчид чин сэтгэлээсээ бэлтгэлээ л сайн хийхэд амжилт гаргах бүрэн боломжтой. Бүх нөхцөл нь бүрдсэн байгаа нь таатай хэрэг.

-Таны төрсөн нутагт таны нэрэмжит бөхийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай, энэ тухай сэтгэгдлээ хэлнэ үү?
-Энэ тэмцээн бол зөвхөн үндэсний бөхийн төрлөөр гурван насны ангилалд явуулдаг юм. Дэлхий нийтээрээ бөх гэдгийг юугаар тодорхойлох вэ? гэвэл Монгол бөхөөр тодорхойлно. Өнөөдөр дэлхий дээр хөгжиж байгаа чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, самбо гээд бөхийн бүх төрлийн эцэг нь Монгол бөх. Монголын нутаг дээр хөгжиж байсан үндэсний бөх гурван янз байдаг. Сонгомол барилдааны адил цээж нь цээжтэй, гар нь гартай, хөл хөлтэйгөө барилддаг шиг Өвөрмонголд гар, хөлөөрөө барилддаг бөх байна. Баруун монголын "Бух барилдаан" гэвэл далаар нь унагадаг. Төв монголын бөхийн барилдаан бол олон талт барилдаан хийдэг, тал бүрийн унагалт,ойчилтыг багтаасан байдгаараа онцлогтой . Тиймээс ч монгол үндэсний бөх бол бүх бөхийн онцлогийг цогцлоосон эцэг бөх гэж үзэх үндэслэлтэй.

-Саяхан МҮБХ-ны "Их Эе" хуралдсан. Та оролцсон төлөөлөгчийн хувьд юу хэлэх бол?
-Үндэсний бөхийн холбооны "Их Эе"-ийн хуралд санаа бодлоо хэлсэн. Үндэсний бөхийн асуудалд хоёр зүйлийг би эсэргүүцдэг юм. Тухайлбал, Харцага, Гарьд гэж цолыг хасах нь зүйтэй. Харин хүүхдийн бөхөд энэ цол байж болох юм. Начин цолыг Начин шонхор гэж хос үгээр л хэлж байсан. Эрт дээр үеэсээ уламжилж ирсэн цол байхад л болно. Шувуу гэдэг амьтан чинь тийм ч бат суурьтай амьтан биш. Элээ хүртэл усны шувуу шиг намар буцаад хавар ирдэг шүү дээ. Тэгэхээр би шувууны амжилт бол өөдтэй амжилт биш гэж ойшоодоггүй. Энэ хурлаар хүүхэд багачуудаа бага наснаас нь үндэсний бөхөөр барилдуулж, ЕБС-ийн хөтөлбөрт нь хүртэл оруулж өгье гэсэн санааг бид дэвшүүлж, зорилт тавиад байгаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ, танайханд бөхийн удам байдаг уу?
-Би эхээс 11-үүлээ. Манайх долоон хүү, найман охинтой айл. Би долоон хүүгийн хамгийн отгон нь, харин айлын 10 дахь хүүхэд. Аав, ээжийн талд бөх барилдаг хүмүүс байлгүй яахав. Удам гэж ярих нь их зохимжгүй. Харин монгол хүн бүр л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бөхийн удамтай. Жишээ нь манай монгол эмэгтэй хүн бол, хоёр хүн барилдаад нэгийгээ унагахдаа тонгорох мэх хийхэд тонгороод, суйлахад суйлаад, хөлөөс татахад хөлд ороод, дэгээдээд хөмрөөд хаялаа гэж л хэлнэ. Тэгвэл гадаадынхан хөмрөх мэх хийгээд унагахад хөлний хооронд нь хөлөө оруулж ороогоод унагасан гэж хэлнэ биз дээ. Энэ бол ямар ч бөхийн мэх мэдэхгүй хүний яриа. Тэгэхээр монголчууд бүгд л бөхийн удамтай ард түмэн. Япончууд хүртэл монголчууд та нар ухаан, бяраараа ч цөөхөн хүн амтай гэж чамлахааргүй чанарлаг ард түмэн гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь дур сонирхлоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгсэн байхад монгол хүүхэд бүхэн л авьяас чадвартай.

-Монголдоо төдийгүй дэлхийд данстай 20 дугаар зууны их аварга, 21 дүгээр зууны их аварга болсон аав, хүү хоёр төрөх нь ховор байх. Таны хүү яагаад сумо бөхийг сонгосон юм бол, энэ бас л сонин түүх ?
-1984 онд Монголд Японы жүдочид ирсэн. Тэгэхдээ надад нэг сумо бөхийн сэтгүүл өгсөн юм. Даваажаргал чинь багаасаа л тэр номыг үзээд л сумо бөх болно гэдэг байсан. Жүдогоор хичээллэ гэсэн чинь үгүй, би заавал сумод л явна гэдэг байсан. Тэгээд аав та архи уугаад л байдаг, арын хаалга байна уу? Би сумод ормоор байна гэдэг байлаа. Тэгээд 15 настай, гурван сарын хугацаатай сумод авсан юм. 1992 онд анх Монголын зургаан хөвгүүн Японд сумоч болох гэж очсон. Тэд сарын 500 ам.долларын цалинтай явсан юм. Тэгээд нэг жил болоод бүгд 6000 ам.доллартай болоод бэлтгэл сургуулилтаас нь халшираад тав нь зугтсан юм. Тэгэхэд ганц Энхбат дэвжээндээ үлдчихээд нөгөө хэддээ, би ганцаараа үлдлээ. Та нар намайг өрөвдөөч гэж захиа бичсэн байдаг юм. Тэр үед Энхбат бас зугтсан бол манайд сумо бөх ингэж олон монгол залуусыг хамруулж хөгжих эсэх нь тодорхойгүй шүү дээ. Тэгээд ч багаасаа сумод зүрх сэтгэлээ өгсөн Энхбатад дэвжээ нь байр өгч, дээд сургуульд сургасан. Сумод монгол хөвгүүдийн хүчийг сорих их аянд мордуулсан анхны алтан хараацай яах аргагүй Энхбат байгаа биз.



Д.Өлзийсайхан

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Top
   
PostPosted: Jan.21.11 10:17 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Дархан аварга Мөнхбат баяр наадмаар нэгийн даваанд нэгэн цэрэгтэй таарж, Аварга ч хөөнгөө кэвт кэвт гээл амандаа бувтнаал байж гэтэл цэрэг сонсолгүй аваад шидчихэж, Аваргыг тахимаа өгчихөөд ирэхэд яасан эрт уначихваа гэхэд Хнн шал дүлий пяздаатай таарчихаж гэжээ.
Дараа жил нь аварга хаширлаад хоёр алган дээр хэвт гэж бичээд гарч, бас л цэрэгтэй таарч, цэрэглүү алгаа харуулаал хөөгөөд байж гэтэл цэрэг тоосон шинжгүй аваргыг мэх хийхгүй болохоор аваад шидчихэж, Аваргыг ирэхэд аваргаа яагаад унчихваа гэхэд Үхсэн муу хар пяздаа чинь бичиг үсэг мэддэггүй дурак байна гэжээ..


Top
   
PostPosted: Feb.08.11 7:33 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
:wahaha: :wahaha: :wahaha:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Feb.08.11 11:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.05.05 1:09 am
Posts: 5469
Location: Greater Mongolia :)
Mooyoo awargiig shuumjilseer bgaad suuld ni barildahii ni boliulsan shdue

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Top
   
PostPosted: Feb.08.11 11:19 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
даншгийн үеийн хулгар Нацаг арслан гэж мундаг хүчтэй бөх байж байгаад сүүлдээ шилийн сайн эр болоод олз хөөгөөд алга болсон эр байсан байна.
Тэр сүүлдээ даваагаа наймаалдаг болсон гэдэг.

Нэг удаа нэг залуу бөх түүн дээр очиж ахаа би танд төчнөөн мөнгө амаллаа унаад өгчих гэсэн мань эр тэгье дүү хүү. Харин дүү минь би чамайг баахан дугтарч татна, мэх хийхгүй, чи тогтоод намайг барьж унагаарай гэсэн байна. Тэгээд мань залуу бөхийг амаар нь шороо үмхтэл дугтраад хамраас нь цус гаргаж орхисон гэдэг.
Тэгсэн залуу бөх уурлаж та чинь ам хэлээ тохиролцчихоод яаж байна аа гэтэл ээ чи минь дугтраа даахгүй байж яаж начин болох гэсэн хүн бэ гэсийм гэдэг дээ, :hihi:


Top
   
PostPosted: Feb.15.11 9:48 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Энэ Дагвадоржид ер нь хөгжилтэй явдал тохиолддийн болвуу? Алнаа сдаа гэсэн нэг асаалттай танк юмуу?

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Mar.31.11 5:30 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Энэ Дагвадоржид ер нь хөгжилттэй явдал тохиолддиймуу

...гэцэн өгүүлбэрийг хараал шууд дайралцаанд орох гээд.

...Хүн юм чэн тэгжил таараа штээ нэтэг юм уу энэтэр гэх гэсэн чэн би өөрөө бичсэн байв пухахахах :embarassed:

Ингэж бичснээ мартжээ



Х.БАЯНМӨНХ: ААТАЙ ОМОГТОЙ, АЛДААТАЙ, ХИЙМОРЬТОЙ ЗАЛУУ НАСНЫ ЯВДЛЫГ БАЙГААГААР НЬ ХАЙРЛАЯ Л ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН. МӨӨЕӨ ИРЭЭГҮЙ



Image
XX зууны дэлхийн бөхийн супер оддын нэг, XX зууны монгол бөхийн зууны манлай, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх манай “Ярилцъя” булангийн хоймор зочилж байна.

-Аварга аа, ярилцлагаа бүр эртний он цагаас эхлэмээр байна. Яагаад гэвэл та бид хоёр өмнө нь ярилцаж үзээгүй шүү дээ?

-Тэг тэг. Чамд асууж чадахгүйн зовлон байхгүй. Надад хариулж чадахгүйн зовлон байхгүй.

-Баярлалаа. 1953 онд таны эцэг Шударга Довчин тэнгэрт хальжээ. Ингээд таван өнчин хүүхэд эх Хорлоогийн хамт үлдсэн байна. Танаас гадна нэгэн эцэг эхийн дөрвөн хүүхэд байдаг ч тэдний тухай олон нийт огт мэддэггүй юм байна?

-Би номоо нэлээн сайн бодож байгаад “Хагас зуун жилийн ганцаардал…миний ялалт” гэж нэрлэсэн л дээ. Туулж өнгөрүүлсэн амьдралаа бүхэлд нь цэгнэж үзлээ. Би чинь одоо монгол тооллоороо 70 нас зооглох гэж байна шүү дээ. Энэ хүртэлх миний амьдрал яаж өнгөрөв. Бүх амьдралынхаа үүх түүхийг бодож, цэгнэж, ширгээж үзлээ. Номын маань нэрийг хараад хүмүүс энэ хүн зөвхөн бөхийн ертөнцөд ганцаардсан хүн юм байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш л дээ. Би бөхийн ертөнцөд биш амьдралд бас ганцаардсан хүн. Манайх гэдэг айл гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй ийм айл байжээ. Би эхийнхээ 37 ны жил дээр гарсан. Энэ үед миний том эгч айл гэр болчихсон. Удаах эгч Улаанбаатар луу Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурахаар явчихсан байсан. Миний дээд талын ах маань багадаа бурхан болчихсон. Тэгээд нэг ахтайгаа хоёулаа л бага насандаа хамт өссөн. Аав маань намайг 10- тай байхад өөд болж, ахтайгаа хоёулаа дээлтэйгээ хоцорсон. Ах маань тэр үед 15 настай. Миний ээж бол ганц биеийн зовлон амсч, үнэхээр хүнд хүчир амьдрал туулсан хүн. Ганц биеийн зовлон гэдэг бол эмэгтэй хүнд хатуу амьдрал. Ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан.

-Таны ах эгч нар бүгдээрээ нутаг орондоо амьдарсан улсууд уу?

-Миний том эгч Увс аймгийн Хяргас сумын хөдөлмөрийн аварга саальчин хүн байж байгаад бурхан болсон. Дараагийн эгч маань зоо техникч хүн байсан. Ерөнхий зоо техникч, сумын орлогч дарга зэрэг ажил хийж яваад, сүүлдээ эрдэм шинжилгээний ажил хийж байгаад бас бурхан болсон. Миний ах Цэдэв гэж хүн байсан. Цэргийн заан цолтой, бөхийн засуулч хүн байсан. Жолооч хүн л дээ. Улсын баяр наадамд ахтайгаа хоёулаа нэлээн олон жил нэг нь засуул хийж, нөгөө нь барилдаж явлаа. Тэгж яваад ах маань өөд болсон. Ингээд л би гэдэг хүн ганцаараа үлдсэн юм даа.

-Уучлаарай. Таныг эмзэглүүлчихлээ ?

-Яахав дээ, амьдрал ийм л байсан хойно.

-Та урагтаа “Хүчтэн” гэж овог авсан юм билээ. Энэ нь утга билэг шингээж өөрөө өгсөн уянгийн халилтай нэр үү. Бас өөр юм байна уу?

-Ер нь бол манайхан нутаг усандаа хоёр нэрээр л их алдаршсан улс. Нэг нь шударгынхан гэж ярьдаг. Нөгөө нь хүчтэнийхэн. Намайг жишээ нь, найм дахь үеийн бөх гэж ярьдаг. Би бол гурван үеийг нь мэддэг. Цааш нь мэддэггүй. Ийм болохоор удмаа бодож, утга билэг шингээж авсан, олон түмэн өгсөн овог юм. Манай аав бол шударга Довчин гэж нутаг усандаа хүндлэгддэг хүн байсан. Ноёд дээдэс гэхгүй хэлэх юмаа хэнээс ч айхгүй хэлдэг, шулуун шударга хүн явсан. Нутаг орныхон нь хайрладаг, айж эмээдэг, үгийг нь сонсдог тийм хүн байсан. Багадаа аавынхаа тухай домог шиг юмнуудыг зөндөө л сонсч өслөө шүү дээ.

-Хяргас сумын Бугатын дэнж гэдэг газар хүний бага эмчийн газрын хүрэн дүнзэн байшинд та төрсөн гэдэг. 1943 оны хоёрдугаар сарын эхээр гэж уншиж байсан санагдаж байна. Яг өдрөө мэддэггүй юм уу. Эцгийнхээ 56, ээжийнхээ 37 насанд төрсөн юм билээ. Хоорондоо 19 насны зөрөөтэй улс байжээ дээ?

-Тийм. Олон насны , бүр 19 насны зөрөөтэй улс байсан юм. Би хоёрдугаар сарын 2 нд төрсөн юм шүү дээ.

-Өө, тийм үү. Яг өдрөө яаж тогтоов, та?

-Хоёр сарын 2-н л юм билээ. Яагаад гэвэл эмнэлэг надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн. Сүх жанжны төрсөн өдөр төрлөө гээд надад Сүхбаатар гэдэг нэр өгсөн юм билээ. Миний авга ах лам хүн байсан юм. Би тэр хүний хажууд өссөн. Лам ах маань чи 1943 оны цагаан морин жилийн хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн юм шүү гэж хэлж өгсөн.

-Тэгээд та тэр Сүхбаатар гэдэг нэрийг яагаад “тоосонгүй” вэ?

-Би зургаан настайдаа нэг айхтар өвдсөн юм билээ. Манай гэрийнхэн намайг Мөнх гэж дууддаг. Тэгсэн мөртлөө албан ёсных нь нэр Сүхбаатар гэдэг. Тэгээд лам ах, өвөө хоёр маань их жанжны нэр хүнддээд, таарч тохирохгүй байгаа юм болов уу гэж ярилцаад өөрчилсөн юм билээ.

-Баатар болох л учиртай төрж дээ. Их сонин дурсамж байна?

-Ингээд ярилцаж л дээ. Тэгтэл лам ах ер нь нэр нь бол Мөнх шүү дээ гэтэл буурал аав маань Баян болгоод нэмчих гээд Баянмөнх болгосон түүхтэй юм билээ.

-Таны ээж бол Хүдэр бөх гэж авгайлагддаг бөх хүний охин юм билээ. Харин таны хүү Гантогтох гэрлэхдээ удам харсан уу?

-Ай мэдэхгүй, тэр юмаа мэдсэн юм болов уу даа. Манай бэр чинь бас л Өндөрхангай сумын мундаг бөхийн удамтай хүн шүү дээ. Чухам тэр тухайд Гантогтох мэдсэн юм уу, ер нь.

-Та бол мэдээгүй юу?

-Би мэдээгүй ээ. Таван хүүхдээ гэр бүл зохиоход нэгийг нь ч заагаагүй. Орчин үеийнхээ ёсоор, өөр өөрсдийнхөө замаар л явцгаасан.

-Тийм үү, таны тухай олон домог байдаг л даа. Тэрний нэг том сэдэв нь хүүхдүүддээ гэрлэх хүнийг нь онцгой зааж зөвлөдөг гэх яриа. Гантогтоход нэг л өдөр увсаас нэг охин аваад ирсэн байсан л гэнэ. Тэр бүү хэл аварга Сүхбатыг ч охинтойгоо хүчээр суулгачихсан юм гэнэ лээ гээд л цуурцгаадаг байсан ?

-(инээв) Үгүй яахав дээ, олон түмэн тэгээд яриад л, хөгжөөд л байцгааж байг л дээ. Надад ямар хортой юм биш. Уг нь тийм байсан бол их зөв байж л дээ. Харамсалтай нь тэгж чадаагүй.

-Оодон хээртэйгээ нууц уралдаанд орж, түрүүлж байсны шижим үү. Сүүлийн үед морь уяад байгаа дуулдах юм?

-Би угаасаа моринд хорхойтой хүн л дээ. Миний аав бол удмаараа адуучин улс байсан. Аавыгаа дагаад адуу малтай ноцолдож өссөн. Өртөөний улаач ч хийж байсан. Чи ч юугаа мэдэх вэ дээ. Өртөөний гэдэг чинь орчин үеэр бол шуудангийн морь гэсэн шүү дээ. Тэгээд яахав дээ, агт хариуцаж байгаа юм чинь би надад нэг хонь дөхүүлж байх морь өгөөч гэсэн. Тэгсэн яагаад ч тийм морь надад таарчихсан юм. Сүүлийг нь борвиноос нь дээш тайраад хаячихсан морь таарсан. Мордоод л давхина галзуу юм шиг хурдалдаг тийм морь байсан. Нэг удаа овооны наадам дээр очоод байж байсан. Морьд уралдуудах гэж байна. Би оодон хээртэйгээ орчих уу, аав аа гээд гуйлаа. Би долоо найман настай л байсан. Аав за тэг дээ. Миний хүү сүүлд нь гараад, сүүлд нь давхиад ирээрэй гэж өхөөрдөөд л явуулж байсан. Би ч сүүлд нь явахаа ч мэдсэнгүй. Пар хийгээд л барианаас гарцгаасан. Миний оодон хээр ганцаараа цойлоод гүйцэгдэхгүй давхисаар барианд ороод ирсэн. Ойрхон газар байсан юм байгаа биз. (инээв)

-Өнгөрсөн зунаас хойш л таныг “эргүүллээ”. Утасдахаар морь уяж байна л гэж яриад байсан. Тэгээд таны одооны энэ ажил тань хэр амжилттай явж байна даа. Та ч нэг барьж авсан юмандаа ард нь гардаг хүн байх шүү ?

-Яахав ээ, би бол улсын наадамд нэг их уралдаагүй. Нэгдүгээрт, улсын наадмын гараа их будлиантай байсан. Би нэг сайн үрээгээ оруулсан юм аа. Гарааг нь би өөрөө очиж харсан. Тэгээд дэмий юм байна гэж ойлгосон. Сүүлд нь бас нэг ордог юм уу гэж бодсон. Тэгтэл нөгөөдүүл чинь баахан араб адуу авчирч уралдуулаад эхэлсэн. Монгол адуу уралдах боломж ер нь алга байна шүү дээ. Тэгээд яахав, хот тойроод л уралдаад байдаг юм. Хот тойрч уралдаад айраг түрүү аваад л байна. Чамлах юмгүй. Наадам нь бага болохоос бас ч гэж олон айраг түрүү авчихсан хүн шүү.

-Ер нь наадамд бага том гэж байдаг юм уу, аварга аа?

-Зэрэг дэв тогтоовол сумын наадам, аймгийн наадам, улсын их баяр наадам гээд ялгана шүү дээ. Гэхдээ л түрүү авчихсан зогсч байхад аль ч наадам сайхан л байдаг юм. Наадам гэдэг утгаараа эдлэх цэнгэл нь адилхан. Баярлаад л зогсч байдаг..Баярлах л гэж яваа хүн болохоос алдар цол горилж, уяачийн шагнал юм авах гэж яваа хүн биш шүү дээ.

-Алдар багадсан биш гэж үү?

-За, тийм л юм уу даа.

-Та ингэхэд сумын наадамд ер нь хэр олон зодоглосон хүн бэ?

-Хүүхэд байхад аманд ганц нэг гарч л байсан. Тэр чинь 12-13 тай л хүүхэд шүү дээ. Тэгээд анх 16 настай байхдаа анх Хяргас сумынхаа наадам барилдаад түрүүлж байсан. Өөр барилдаагүй.

-Залуудаа жилдээ 200 гаруй барилдаанд оролцдог байлаа гэж та номондоо бичсэн байна лээ. Одоо нэг жилд энэ хэмжээний барилддаг залуу бөх байгаа болов уу?

-За даа, одоо ер нь үгүй байх шүү. Нэг хэсэг чинь Монголын үндэсний бөхийн холбоо чинь бөх барилдуулахаа байчихсан юм ш дээ. Ерөөсөө л аймаг, цэргийн цотой бөх гэж хэдэн бөх барилдуулчихаад л сууж байдаг. Би чинь тэрийг чинь шүүмжилж, муутан болж, холбоо байгуулж бөх барилдуулж ингэж хөдөлгөж байж одоо харин бөхөө барилдуулдаг болсон.

-Тэр холбоо тань ямар нэртэй холбоо билээ?

-Мэргэжлийн монгол бөхийн холбоо. Надад жилдээ 250 удаа ч барилдаж байсан тооцоо байдаг. Тэр үед хагас бүтэн сайнгүй барилдаан болно. Хэд хэдэн барилдаан болно. Дунд нь аймгуудаар явж барилдана. Уулзалт өдөрлөг зохионо. Би монголын 230 –аад сумаар орж барилдсан хүн шүү дээ. Бүх аймагт очиж барилдсан. Барилдахын л өвчин. Барилдаан боллоо л гэвэл зодог шуудгаа аваад л очно. Ерөөсөө тэвчиж сууж чаддаггүй. Тэрнээсээ болж бай шагналын төлөө явж байна гээд шүүмжлүүлдэг л байсан. Тэрийг би ерөөсөө тоодоггүй байсан. Одоо бол энэ залуус бөхийн спортыг тэгж амьдарлаа болгож явж чадахгүй байна. Үнэхээр чадахгүй байна. Манай бөхчүүд бэлтгэл сургуулилтаа бол хийгээд л явж байгаа. Гэхдээ бүх амьдралаа бөхөд зориулж явах арга алга. Хажуугаар нь ажил төрөл , бизнес янз бүрийн юм хийхээс аргагүй. Тэгэхгүй бол амьдрах арга алга байна шүү дээ. Яг бөхөөр амьдарч байгаа хүн монголд нэг ширхэг ч байхгүй. Долоон сарын 11-нд монголд 28-30 мянган бөх зодоглодог. Гэтэл тэдний дотор яг бөхөөр амьдарч байгаа нэг ч хүн байхгүй. Ийм олон мянган бөхтэй, ийм олон мянган жилийн уламжлалтай энэ том бөхийн оронд нэг ч хүн бөхөөр амьдрахгүй байна гэхээр хэцүү байгаа биз.

-Монгол бөхийн ертөнцөөс олон төрлийн алхмуудыг түрүүлж хийж байсан хүний нэг та. Анх улс төрд орж байсан. Ардын их хурлын депутат болж байсан. Харин энэ карьераа яагаад орхичихсон юм бэ?

-Би чинь өөрөө бол түүхийн багш хүн шүү дээ. Нийгмийн ухааны мэргэжил гэсэн үг. Энүүгээрээ явж байгаад улс төртэй холбогдсон. Анх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон. Тэгээд сүүлд нь 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Манай нутгийнхан надад санал өгөөгүй. (инээв) Ардчиллын хүн гээд өгөөгүй.

-Одоо хүртэл та АН-ын гишүүн хэвээрээ юу?

-Хэвээрээ байлгүй яадгийн. Би АН-ынхаа төлөө л явдаг хүн. Намын гишүүн нь яах вэ, би шударга ёс, үнэн бодит юмны төлөө л явдаг. Аль ч намын нөхөдтэй санаа сэтгэл нийлээд, үерхэж нөхөрлөөд явна. Гэхдээ эцсийн дүндээ шударга ёсны төлөөх үзлээ л хаяхгүй явах хэрэгтэй.

-Сонгууль болохоор намынхаа төлөө л явж өгөх үү?

-Явж өгнө. Намынхаа төлөө л үхэн хатан явна ш дээ. Бүгд л тэгдэг биз дээ.

-Мөөеө аварга бас АИХ-д сууж байсан ?

-Мөөеө сууж байсан.

-Тэр үед нөгөө хоёр эхнэртэй байж болох тухай санаачлага гарсан гээд л зөндөө хөгжилтэй түүх яригддаг. Та бас л явж байсан биз дээ?

-Байлгүй яахав. Миний нэг шавь тийм санаачлага гаргаад. Тэгээд багшаа та дэмжээрэй гээд л. Би гараа өргөж л байсан. Даанч нөгөөх санал нь хүрээгүй.

-Тэр шавь тань хэн гэдэг хүн билээ?

-Төв аймгийн Баян сумын хүн. ХААДС төгссөн, бөх барилддаг Гантөмөр гэж залуу байсан юм. Тэгээд л нөгөөх маань дэмжинэ шүү л гээд байсан. Үнэхээр л тийм юм байж болоод, олон түмэн хүлээж авах юм бол дэмжье л гэсэн. Дэмжлэг аваагүй.

-Мөөеө аварга бас дэмжсэн үү?

-Өө, тэр дэмжсэн байх. Төв аймгийн хүн юм чинь тэрийгээ яриад л тууж явсан байлгүй. Гэхдээ ч бас 420 хүнээс 144 хүний санал авсан юм шүү. Тэглээ гээд юу болох вэ дээ. 144 хүн чинь юу ч болохгүй шүү дээ.

-Зун тантай уулзах гэж ярьж байх үедээ таны номыг нэлээн анхааралтай уншсан. Залуу насны тань амьдрал тэр чигээрээ үүх түүх юм билээ. Зарим нэг барилдааны тухай асууж болох уу?

-Чамд асуугдах гээд л нэгэнт уулзчихсан юм чинь одоо яая гэхэв дээ. Асуумаар байвал асуухгүй юу.

-Дамдиндорж заантай барилдаж чадахгүй юм гэж нэг удаа Мөнхбат заанд (Мөөеө аварга )хэлжээ дээ. Тэгтэл “Унаад л бай, унаад л бай. Учир нь олдох биз ээ” гэж зөвлөсөн нэг хөгжилтэй дурсамж байнаа. Сонин ч, сайхан ч зөвөлгөө юм аа даа?

-(инээв) Манай хүн ер нь нэг тиймэрхүү л юм ярьдаг хүн шүү дээ.

-Тэр үед нь бол та сэтгэлийн хөдөлгөөнтэй л хүлээж авна биз дээ?

-Үгүй одоо унаад бай, унаад бай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Дотроо бол таагүй л хүлээж авч байсан.

-Гэхдээ одоо бодоход бол сайхан л дурсамж юм?

-Сайхаан сайхан.

-Та унаад барилдааны эв таарахгүй байгаа бөхчүүдээ бодоод л яваад байдаг байсан юм билээ ?

-Бодоод явна. Бүр хойноос нь хөөж очиж барилдана. Хаана л барилдаж байна. Араас нь очоод л барилддаг.

-Өрсөлдөгчөө дайсан болтол ширгээж боддог ч байсан юм шиг ?

-Тийм. Айх, халшрах, тойрч явах тухай ямар ч ойлголт байхгүй. Энэ бол ялж сурахын төлөөх тэмцэл юм. Хичнээн унах нь вэ. Хэдийд, яаж барилдвал давдаг болох нь вэ. Түүнийгээ л үзье.

-Үүнээсээ болоод өс санамтгай, зуумтгай гэж харагддаг байжээ дээ?

-Нөгөө талаас нь л тайлбарлана шүү дээ. Миний амьдрал ийм юмнаас гадуур яваагүй. Би туулж л гарсан.

-Цоодол арслангаар начин болж байсан юм билээ. Улсын анхны цол. Мэдээж хамгийн гайхамшигтай мэдрэмж төрж байсан байх?

-Тэгэлгүй яахав. Одоо ч ялгаагүй начин болчихоод тугаа тойрч яваа залуу болгоныг хараад би өөрийнхөө начин болж байсан үеийг санадаг. Бүлтгэнээд начин болчих санаатай зогсч байгаа хүүхдийг хараад өөрийн эрхгүй өрөвддөг. Би өөрөө таних хүн байхгүй. Гурав давчихсан. Дөрвийн даваанд Архангайн Чалхаа гэдэг бөхтэй их удаан барилдсан. Тавын давааны ам угтуул авах хүртэл барилдсан. Тэр хүн сайн ч бөх байсан. Хаяж ирчихээд би аяга хар цай олоод уучихаж чадахгүй л явж байсан. Таньдаг хүн байхгүй. Ам угтуул хаана авдгийг мэдэх ч үгүй. Тэгж явснаа бодож тавын давааны өмнө ганцаархнаа бүтгэнээд зогсч байгаа залуу бөхийг хараад өрөвдөж, сэтгэл хачин болдог. Нутаг нугынхан нь бүччихсэн, нөмөр нөөлөгтэй, олуулаа яваа залуучуудаас илүү, олигтойхон дэмнэчих хань бараагүй, шоовдордуу, аргаа барсан залуу бөхийг харж би дотроо өрөвддөг. Бөхийн дэвжээ бол тийм амархан дэвжээ биш шүү дээ.

-Гэхдээ та тийм бөхчүүдэд туслачихна биз дээ?

-Одоо надад тийм бололцоо байхгүй. Гэхдээ тусалж явсан юмнууд бий. Байлгүй яахав.

-Одоо ч гэсэн, шавь нараараа дамжуулаад шийдчих бололцоо бий байлгүй дээ?

-Чадахгүй. Би ямар нэгэн тийм найраа майраанд тааруу хүн шүү дээ. Үгсэх, фракцид орох, элдэв лобби хийх юмандаа муу. За араншингаас маань ч болдог л биз. Өөрийн төрөлхийн үзлээс маань ч болдог биз. Харж, мэдэрч, өрөвдөж хайрлах гэдэг бол хүн ёсны зүйл юм. Гэвч спортод хүн ёсыг шударга өрсөлдөөнөөс дээгүүр тавих бололцоо байдаггүй юм.

-Олон шавь нараа улсын цол руу алхуулж байсан аварга шүү. Та намайг эмэгтэй хүн болохоор бөх мэдэхгүй гээд нарийн юм ярихгүй байх шиг байна?

-Алхуулсаан алхуулсан.

-Тэр чинь найраа биш юм уу?

-Найраа биш л дээ, хүү минь. Харамж юм. Аварга хүний хишиг юм. Аварга хүний залгамж залуу үедээ өгч байгаа итгэл, сэтгэлийн харамж .

-Гоё үг юм аа?

-Аваргын хишиг бол тэр бөхийн насан турш үүрч явах хариуцлага, сэтгэлийн их жаргал, бахархал бас ачаа юм.

-1964 оны тавдугаар сард 128 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт Мөөеө аваргатай (одоогийн алдраар нь авгайлав) тунаж давсан юм билээ. Тэгэхэд мань хүнийг “Бээжин давбал чи хаячих байх, Эрдэнэ-Очир давбал хэцүү дээ” гэж хэлэхэд нь та “Хэн нь ч давсан ганц суйлаад л хаяна” гэж хэлсэн гэдэг. Амандаа хүрч та түрүүлсэн. Амандаа бас бяртай байжээ дээ?

-Амандаа ч, биендээ ч бяртай л байх сайхан ш дээ. Гэхдээ тэр амны бярыг хэнд, хэзээ хэлэх вэ гэдэг бодох асуудал. Амны бяр хүнээс ховорхон л гардаг зүйл. Спортын шинжлэх ухааны үүднээс энийг тайлбарласан байдаг. Бие организмд гарч байгаа өөрчлөлт тамирчны сэтгэл зүйд мөн нөлөөлж байдаг гэж. Өөрөөр хэлбэл физиологид гарч буй өөрчлөлт психологид бас нөлөөлждөг гэж. Амнаасаа гаргачихаад түүндээ хүрч чадахгүй бол бас муухай. Тэгэхээр эрсдэлтэй бяр байгаа биз. (инээв)

-Номондоо та бүх юмаа бичсэн байна лээ. 1964 оны найман сард Сөгнөгөрийн амралтад Мөөеө аваргатай зодолдсоноо хүртэл…Бүх юмаа гаргаж өөрийгөө уудлая гэж бодсон бололтой. Эсвэл ардуудын дунд олон талтай яригдаад домог болчихсон баримтуудыг үнэнээр нь гаргая ч гэж санасан юм шиг?

-Аль аль нь. Миний гурван ном гарах юм. Одоо хоёр дахь дэвтрийг нь бичээд дуусч байна. Энэ орчлонд хүн болж ирээд туулсан бүх амьдралаа яг үнэнээр нь гаргаж тавьж байгаа юм. Засаж гоёх юм байхгүй. Худлаа гангарах юм байхгүй. Яг үнэнээр нь л үлдээе. Ард түмний дунд миний түүх хоцрог. Тэр амьдрал, тэр амжилтуудыг давтдаг хүн байна уу, байхгүй юу. Эцсийн дүнд тэд нэг дүн тавина. Тийм болохоор нэг ч ширхэг худал юм бичихгүй. Тэгж л ойлгох хэрэгтэй. Хоёр дахь дэвтэрт бол улсын баяр наадмаас гадна, дэлхийн дэвжээнд барилдсан бүх түүх, бүх барилдаанууд гарна. Дайн дажин шиг ч юм гарах л байх. (инээв) Нөхөрлөж явсан, өрсөлдөж явсан бүх хүмүүсийнхээ тухай үнэн түүхээ бичнэ. Гурав дахь ном гарсны дараа миний амьдралыг нэгтгээд дүгнэх байх. Зарим шавь нар маань надад хэлсэн. Та номоо “Хагас зуун жилийн ганцаардал” гэж нэрлэсэн байх юм. Та чинь одоо монгол төрийн гавъяа шагнал бүгдийг авсан, харин ч нэг гайхуулж яваа хүн юм биш үү. Бүх насаараа дэмжүүлсэн, ард түмнээрээ хүрээлүүлсэн ийм хүн байж ганцаардал гэж яагаад бичиж байгаа юм бэ гэж. Тэгээд би хэлдэг байхгүй юу. Тэр жич асуудал. Би түүнийгээ мэдэж байна. Төр засаг бол аль ч үедээ намайг муу үзээгүй. Ард түмэн ч дэмжсэн. Аль алинд нь би залбирна. Гэхдээ миний гурав дахь ном гарсны дараа уншаад “За энэ хүн номондоо Хагас зуун жилийн ганцаардал, миний ялалт” гэж нэр өгсөн нь аргагүй юм байна даа л гэж бодох болно гэж.

-Сөгнөгөрийн тэрнээс өөр Мөөеө аварга та хоёр ер нь гар зөрүүлж байсан юм уу?

-Үгүй үгүй. Яахав дээ, залуу улсууд наргиа болж байгаад нэг тийм юм болсон. Хэн хэн нь залуу байж. Надад ч алдаа байсан л байх. Уул нь тэр Завханы Баттогтохоос болсон юм. Сүрээн гээд л нэг кинонд дууддаг даа. Тэрүүгээр л нэг нэгийгээ шоглоод л хөөе Сүрээн гээд хашгирч байтал Мөнхбат уурлачихсан. Тэрнээс л болсон. Эхлэх нь бол залуу насны тоглоом шоглоомноос эхлээд, дуусах нь бол харин өөр зорилгоор дууссан юм.

-Аман мэхэнд та нэг удаа унаж байсан юм билээ. Хоёр цаг гаруй барилдсан гэдэг нөгөө алдарт наадмаар “Бид хоёрыг маргааш л барилдуудах байхаа даа” гэж ярьж байснаа шууд л “Би дэгээдсэн шүү…” гэж хашгираад л хийчихсэн гэж. Тэр бас их хөгжилтэй дурсамж байна лээ шүү ?

-Хөгжилтэй.

-Цаг хугацаа бүх юмны сүүдрийг арилгадаг. Хайр, үзэн ядалт, сэтгэлийн элдэв ан цав бүгдийг нь…Таных яасан бэ. Одооны энэ өндөрлөгөөс харахад юу бодогдож байх юм ?

-Энэ бол ингээд л түүх болоод дуусах ёстой. Дуусч ч байгаа.

-Таны 60 насны арга хэмжээг сурвалжилж байсан. Дэлхийн дэвжээнд барилдаж байсан, зүлэг ногоон дэвжээнд барилдаж байсан бүх хүмүүсээ та урьж хүндэтгэл үзүүлсэн. Мөөеө аваргыг бүр онцгойлон дуудаж хүлээсэн. Ирээгүй. Маргаашнаас нь л “Өө, Баянмөнх урилгынхаа хамт таксиных нь мөнгийг хамт хийчихсэн байж гэнэ. Түүнийг нь доромжлол гэж ойлгоод Мөөеө аварга ирээгүй гэнээ” гэсэн цуу тархсан байсан. Энэ ямар учиртай юм бэ. Та тэгж таксины мөнгө явуулсан нь үнэн юм уу?

-Хүний амьдралын 60 нас гэдэг бол бага биш өндөрлөг. Тэр үед би 62-той байсан. Тэгээд календарын насаараа ойгоо хийсэн. Өнгөрүүлсэн амьдралаа бүгдийг нь дүгнэж цэгнэсэн. Энэ амьдралыг минь бүтээлцэж өгсөн үе үеийн бүх тамирчиддаа би хүндэтгэл үзүүлсэн. Сургуулийнхаа хүндэт доктор цолыг өгөх улсуудын дотор би Мөнхбатыгаа оруулсан. Өөрөө саналаа гаргасан. Комиссынхон зарим нь татгалзсан. Болох болохгүй юм их ярьж явах юм. Архи мархи их ууж байна, энэ Мөнхбат. Ийм учраас ер нь хэрэг байна уу даа гэж. Тэгээд би зөрсөн. Надад бас хүсэл байна. Би ингэмээр байна гэж. Тэгээд шийдвэрээ гаргасан. Гэвч ирээгүй.

-Та бол сайхан тэврэлдэе л гэж хүлээсэн үү?

-Тэгсэн. Янз бүрийн тэмцэл, өрсөлдөөн гэдэг бол цаг хугацааны шалгуураар шалгагдаад, илааршаад түүх болон үлддэг юм байна гэдгийг л ард түмэндээ үзүүлэхийг хүссэн. Жаран насныхаа босгон дээр бие биенээ уучлая. Аатай омогтой, алдаатай, хийморьтой залуу насны явдлыг байгаагаар нь хайрлая л гэж хэлэх гэсэн. Гэвч ирээгүй.

-Та яг таксины мөнгө явуулсан юм уу?

-Тийм юм байхгүй. Би биеэрээ очиж, гэрт нь орж урилгаа өгсөн юм ш дээ.

-Та хоёр бол монголын ард түмний дунд домог болон хайрлагдсан цуутай сайхан аваргууд. Амьдрал тэмцэл, нөхөрлөл, уярал ухаарал, цаг хугацаа бүх юм та хоёрын дунд байсан байх. Сүүлдээ ардын дунд эв түнжингүйн сонгодог жишээ болон нөгөө хоёр Мөнх шиг гэж иш татагддаг онигооны баатрууд болж хувирчээ. Сайхан яриад, бие биенээ уучлаад, тайтгарч, уужирч болдоггүй юм уу ?

-Бололгүй яахав. Би бол тэр талдаа л байдаг хүн ш дээ. За, яахав би хатуу ширүүн үг хэлсэн юм байдаг байх, уучлаарай. Болох болохгүй юм бид хоёрын дунд байсан л байх. Ер нь бол их тэмцэл гэдэг их зөрчлийг л дагуулдаг эд юм байна. Энэ бүхэн зөвхөн чи бид хоёрын хэрэг явдал биш болж хувирнаа. Зарим нь хатгана. Элдэв дээдийн цуурхал тараана. Ингээд сүүлдээ их спортын тэмцэл, өрсөлдөөн биш. Ниймийн тэмцэл, сөргөлдөөн болж хувирвал яах юм. Хүмүүс ашиглаад явчихлаа шүү дээ, чи бид хоёрыг гэж би хэлдэг байхгүй юу. Одоо хоёулаа 70 хүрлээ дээ. Аятайхан байцгаая даа гэж би боддоггүй биш боддог. Уулзахдаа бид хоёр чинь ингээд сайхан уулзана. Сайхан ярина. Тэгээд л нэг хэсэг сайхан байж байтал сонин дээр нэг юм биччихсэн байдаг юм, нөгөөдөх чинь. Тэрэнд нь уур хүрээд би хариу юм бичдэг. Нэг сурвалжлагч ирээд асуухаар нь хариулдаг, хатуу үг хэлчихдэг.

-Хүүг нь сумод гарч ирэхээс өмнө таны хэлсэн үг гээд нэлээн хатуу үгний цуурай явдаг. Та юу гээд хэлчихсэн юм бэ ?

-Мэдэхгүй. Бас юу гэсэн гэнэ.

-Зүлэг ногоон дэвжээн дээр орыг чинь залгах хүн гарсангүй юу даа гээд нэг хэлчихсэн тал байна уу?

-Нэгд, би тэгж хэлээгүй. Үндэсний бөхийн холбооны ёс зүйн зөвлөл гэдгийг бид байгуулсан юм. Аварга арслангууд ороод тийм юм байгуулахгүй юу. Одоо энэ сахилгын зөрчил гаргасан, даваа худалдаж авсан энэ тэр гээд бүх юмыг хэлэлцдэг. Тэрний даргаар намайг тавъя гэсэн байхгүй юу. Би татгалзсан. Би үгүй ээ, болохгүй. Миний хүү, хүргэн хоёр ид барилдаж байгаа. Улсууд намайг хардаж сэрднээ. Миний хоёр хүүхдийн нэг нь зөрчил гаргачихвал би яах юм. Тийм учраас одоогоор Мөнхбатад барилддаг хүүхэд алга байна. Тийм учраас Мөнхбатыг тавьчих гэж би хэлсэн байхгүй юу. Тэрийг л үг болгож аваад явж байгаа нь тэр. Сүүлд нь надаас бас нэг сурвалжлагч асууж байсан. Энэ талаар. Тэгэхээр нь би хэлсэн. Би худал хэлээ юу. Үнэнийг л хэлсэн шүү дээ. Тэр үед хэн ч барилдаж байгаагүй. Одоо нэг хүүхэд нь сумо барилдаж байна. Монгол бөх биш. Ногоон зүлгэн дээр барилдаж байгаа хүн алга л байна ш дээ. Тэгээд би бүхэлд нь худал хэлээ юу. Хорин жилийн өмнөх үг, өнөөдөр хоёрыг чи нэг жигнээд үз л дээ. Би худал хэлж үү гэж хариулсан. Тэгээд л бичиж аваад явсан. Ийм л юм би хариулсан. Одоо би Мөөеө дээр нэг л томъёолол гаргачихаад байгаа юм.

-Ямар томъёолол ?

-Ер нь жилд нэг удаа л уулзаж байх ёстой хүн юм байна даа гэж.

-Юу гэсэн үг юм бэ, аваргаа?

-Олон уулзаж дотор сэтгэлээ уудлалцах гэж хүсээд байгуушгүй хүн юм даа гэж л би эцэст нь боддог болсон. Одоо бас арван хэд хоногийн өмнө нэг сонинд юм гаргачихсан л байна лээ.

-Хэн ?

-Хэн байдаг юм. Мөөеө л байхгүй юу. Артаг гэж бөх байсан даа. Тэр Артагийг Баянмөнх цалингийн ч цэсэн дээр гарын үсгээ олигтой зурж чадахгүй юманд гавъяат өгч яах юм гэж хэлж байсан гэж бичсэн байгаа юм. Тэгж ярилцлагандаа хэлсэн байх юм. Артаг бид хоёр чацуу. Сайхан нөхөрлөж явсан. Дэлхийн тэмцээн бүх юманд надтай хамт явж байсан. Маш ухаантай, ном их уншдаг ийм хүн байсан. Бичгийн ч соёл сайтай. Юун гарын үсгээ зурж чадахгүй гэж. Тэр маань бурхан болоод олон жил болж байна. Ийм муухай юм байж болох уу. Үхсэн амьд хоёрын хооронд хүртэл ингээд сэв тарьчихаар нь миний бүр дургүй хүрээд байх юм байна шүү дээ.

-Гэхдээ л Мөөеө аварга бол таны хамгийн гайхалтай өрсөлдөгч. Тэр таны дурсамжийн нэлээд хувийг эзлэдэг байх ?

-Миний өрсөлдөгч мөн. Гэхдээ надтай таван жил л барилдсан юм шүү. Би бол Мөөеөтэй таван жил л барилдсан. Тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, сүүлдээ Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням гэж гурван үеийн аваргуудтай өрсөлдсөн хүн. Мөнхбат гоё өрсөлдөгч маань мөн ч гэлээ бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй.

-Тэгвэл таны хувьд тэр хэн юм бэ ?

-Би сая томъёолчихсон шүү дээ. Мөнхбат бол сайн бөх.

-Тэр хүнийг бодож ямар ч үед өршөөдөг, хүндэлдэг, хайрладаг чанар нь юу вэ?

-Манай хүн монгол бөхдөө бол сайн бөх. Бусад юман дээр сайнтай муутай л хүн. Бие хаагаар бол надаас хамаагүй жоохон биетэй, бяр чадлаар хамаагүй дутуу атлаа эн тэнцүү хэдэн жил сайхан барилдана гэдэг бол тэр хүний мундаг бөх болохыг л нотолж байгаа юм.

-Яг Мөөеө аварга шиг, тэр хүний барилдааныг санагдуулдаг бөх харагдах юм уу?

-За даа, бараг байхгүй дээ. Мөөеө чинь бас барьцгүй орно. Барьцнаас мэх хийнэ. Дэгээднэ. Халз шуудагнаас гурван янзын барилаар барилддаг үндэсний бөхдөө бол яг тухайн он жилүүддээ сайн бөх шүү дээ. Ёс суртахууны хувьд л болчимгүй амтай, дандаа нэг тийм эвгүй цуурхал юм тарааж явдаг, хачин авиртай. Баръя барьж болохгүй тийм сонин барьцгүй яриануудыг хүний чихэнд аваачиж шургуулдаг тэвчихийн аргагүй зантай. Ийм ийм юман дээр л би дургүйцдэг. Бөх хүн, аварга хүн, баатар хүн бол шударга шулуухан л байх хэрэгтэй. Ард түмний өгсөн энэ их буян хишиг, төрийн өгсөн алдар хүндийг дааж явна гэдэг тийм амар юм биш шүү дээ.

-Хоёр Мөнхийн зөрчил явсаар шавь нараа хувааж, монгол бөхийн ертөнцөд гай тарьсан гэх хатуу шүүмжлэл бас явдаг?

-Нэгдүгээрт, шавь нараа хуваасан гэдэг асуудлыг би шууд тийм юм байхгүй гэж хариулна. Би маш олон шавьтай. Харин Мөнхбатад тийм тулах шавь нар байхгүй. Өсөхбаярыг аварга болдогоос л балиалсан. Энэ нь ч аварга хүний углуургатай зан чанар дээр суурилаагүй. Сүхбат, Гантогтох хоёрыг ид үед зогсоочих байх гэсэн горьдлогоор л зүгээр байхаар энийг нь ингэж байя гэж тэгсэн болов уу гэж би боддог юм. Тэрнээс биш Өсөхбаярын багш болох, түүнийг бөх болгосон хүн нь олон улсын хэмжээний мастер Ганбаатар гэж хүн байдаг. Тэр Ганбаатар чөлөөтийн хүн л дээ. Намайг “Шонхор” клубээ байгуулсны дараа “Тулгат” гэж клуб байгуулж байсан. Буур Жамъян гуайтай бол би дээд зэргээр нөхөрлөж явсан хүн. 1972 онд Архангайд гэрт нь очиж долоо хоног өвгөнтэй ярьж хөөрч явлаа. Хойтон жил нь өвгөн хотод орж ирж өвөлжсөн. Манайхаар ирээд би дагуулж явж сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэгмэд гуай дээр орж хүндэтгэлийг нь гардуулуулж, хотын захиргааны орлогч дарга Жаргал дээр хамт очиж байрыг нь хүсч ингэж явсан хоёр л доо. Архангайн төв дээр хоёулаа хамт ёолк ч тэмдэглэж байлаа. Хамгийн их уулзаж, ярьж хөөрч, хууч яриаг нь сонсч явсан хүн сүүлийн үеийн бөхчүүдээс бараг би л болов уу даа. Сайхан хүн байсан юм шүү.

-Б.Гантогтох гарьдийг зодог тайлах гэж байгаа юм гэнээ гэсэн нэг яриа яваад байна. Бас Баянмөнх хүүдээ багагүй садаа болсон хүн гэх ч шүүмжлэл байдаг. Нээрээ танаас болж түүнд ямар нэгэн саад тотгор учирсан байх тал бий юу?

-Миний хүүд ямар нэгэн хохирол байхгүй ээ. Улсын наадамд гурав үзүүрлэсэн. Би бол хүүгээ арслан хүн л гэж боддог. Улсын наадамд бол түрүүлж чадаагүй. Аварга болж чадаагүй. Бэлтгэл сургуулилтын хувьд мэдээж би хүүгээсээ юугаа харамлах юм бэ. Миний хүү бол сайн бөх. Гантогтоход муудаа эд нар тэр амжилтыг нь үнэлэхгүй байгаа юм биш л дээ. Ганцхан надад муудаа түүнд тээг тавьдаг.

-Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Батзориг, Одгэрэл, Цэрэнпунцаг нартай нэг үед өрсөлдөнө гэдэг ч өөрөө амаргүй тавилан биз. Ийм үе байсан ч юм уу, үгүй ч юм уу?

-Мундаг өрсөлдөгчидтэй заяасан. Сайхан даа. Ёстой бахархал. Хоорондоо ид үзэж байтал нь л дороос нь чанга чанга начингууд гараад ирсэн. Ёстой пижигнэсэн сайхан үе. Эд нартайгаа өө сэвгүй сайхан өрсөлдөж зохих амжилтыг байгуулсан. Ийм олон түрүүлсэн аварга хүний хүү энэ дайны барилдаж, улсынхаа наадамд гурав үзүүрлэнэ гэдэг надад бол хангалттай. Би хүүгийнхээ амжилтыг хэзээ ч чамлахгүй. Цаашаа ингээд энэ удам зогсчихгүй. Юм бий. Тэрийг бол би итгэлтэй хэлнэ.

-Чөлөөтөөр илүү амжилт гаргах байсан юм биш үү?

-Би ч тэгж боддог.

-Ер нь өөрөө бөх болъё гэж бодож энэ замыг сонгосон юм уу. Та чангаачихсан уу?

-Үгүй. Өөрөө сонгосон. Багаасаа миний машинд суугаад л бөхийн замд гарсан.

-Орос сургууль төгссөн байх аа?

-Тэгсэн. Өөрөө спортын бусад төрлүүдэд ч гайхалтай авъяастай хүн шүү дээ. Дургүй байсан бол би хичнээн чангаагаад орохгүй ш дээ. Өөрөө дурлаж хүсч л орсон.

-Бөхийн нэг хурал дээр харж байсан. Хүмүүс довтлоод, дайрч давшаад байвал та бол газар дээр нь хариуг нь өгнө дөө. Тэр харин их тэвчээртэй хүн шиг санагдсан ?

-Энэ их спортын ертөнцөд нэр цэвэр яваа ганц хоёрхон хүний нэг тэр мөн байх. Жижиг сажиг юм байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ би хувьдаа цаадахын чинь тэсвэр, соёл, ноён нуруу, ёс суртахууны төлөвшлөөр нь дотроо бахархдаг.

-Сүхбат аварга, Гантогтох гарьд нарын хөвгүүд барилдаж байна уу. Бөх болох сонирхолтой ач нар танд олон байна уу?

-Байна аа. Барилдах гээд л үзээд байгаа.

-Өвөөгийн нөлөө их биз ?

-Төрөхөөсөө л бөхийн орчинд унасан хүүхдүүд юм даа. Сүхбатынх ч, Гантогтохынх ч хоёр талаасаа бөхийн удамтай улсууд. Тэд барилдахгүй бол хэн барилдах вэ дээ. Ганцхан тэднийг бөхөд сургах ажил миний толгой дээр ирж байх шиг байна. Тэр нөхдүүд чинь бизнес ажил төрөл хөөгөөд хүүхдээ сургах, бэлтгэх тал дээр анхаарал сул байх юм байна ш дээ. Би ч залуудаа дэлхийн тэмцээн, бэлтгэл сургуулилт, үндэсний бөх гээд гэртээ тогтоогүй хүн. Гантогтохын дээд талын хоёр хүү маань бол хоёулаа сайн барилдаж байсан юм шүү дээ. Тэр хоёрыгоо би дасгалжуулж чадаагүй. Заримдаа ганцаараа байхдаа ач нараа бөх барилдуулах уу, яах уу гэж боддог л юм. Тэгээд ганц хоёрыг нь барилдуулах нь зөв байх гэж боддог. Бусад нь яахав дээ, эрдэм номын мөр хөөнө биз. Ингэхэд би айлын хүүхдүүдийг ингэж дураараа ярьж болж байна уу, ер нь. (инээв)

-Сүхбат аваргыг зодог тайлсан талаар танаас сэтгүүлчид их л асуудаг юм билээ. Та энэ шийдвэрийг наадам дээр мэдсэн гэдэг. Би харин огт итгэдэггүй ?

-Болсон явдал шүү дээ. Тавын даваа дуусч, зургаагийн даваа эхлэх гэж байхад над дээр ирээд л хэлсэн.

-Та тэгээд юу гэв?

-Чи энэ наадмаа л сайхан барилдаад дуусгачих. Тэрийг жич ярилцъя л гэсэн. Тэгээд л сууж байсан чинь нэг хартал Пүрвээ засуулчийг дагуулчихсан алхаж явна. Би яг тэр өдрийн үзэгчид шиг л цохилтод орсон ш дээ. Юу болчихов оо. Ингэж тоглоно гэж байхгүй. Ингэж эрхлэнэ гэж байхгүй. Үнэхээр шоконд орсон. Аварга надад шийдвэрээ дуулгасан л төдий шүү дээ.

-Гантогтохтой зөвлөсөн болов уу?

-Энэ ер нь үгүй байх аа. Гантогтох миний хажууд уйлаад суугаад байсан. Зөвлөөгүй болов уу.

-Олны хайртай аварга маань төрийн их баяр наадамд зодоглохгүй хэдэн жил болчихлоо. Өнөө зун ардын хувьсгалын 90 жилийн ой тохионо. Ийм ой дахиж болохгүй. Зодоглуулчих арга байна уу?

-Яадаг юм бол. Ярьж үзнэ дээ. 90 жилийн ойн тухай уулзаж ярьж үзнээ, ер нь.

-Эрүүл мэндийн шалтгаан бол байхгүй биз дээ?

-Бэртэл, гэмтлийн юм байсан. Одоо илааршсан. Бөх хүнд бэртэл гэмтэл авах юм байнга л тохиолдож байдаг. Хүнд шүү дээ.

-Аварга зодог тайлаад анхны ярилцлагаа надад өгч байсан. Шалтгаанаа “Энэ бол миний тэмцэл” л гэж хэлсэн. Ид сайхан үедээ тэмцлийн ийм сонин хэлбэр сонголоо гээд яг ямар үр дүн гарсан юм?

-1995-96 оны үед монголд нэг юм тодорсон. Баянмөнх аваргынх, Долгорсүрэн зааных гэсэн хоёр голомт энэ монгол бөхөд байна. Энэ хоёр голомтыг дарах ил далд “хөдөлгөөн” үүссэн. Тэр дайрлагадаа аварга Сүхбатыг их оролцуулсан. Тэр хүн ямар ч хамаа байхүй өөрийн зам мөрөөр явж байхад л татаж хутгаад байлгахгүй байсан. Баянмөнх гэдэг хүний хүргэн нь болсноороо ч хохирсон, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан. Манай Мөөеө мөн ч их үүрэг гүйцэтгэсэн дээ. Баянмөнхийн охинтой гэрлэж, дүрвэдийн хүргэн болоогүй бол халхын түмэн Агваансамдангийн Сүхбатыг гар дээрээ өргөөд л аваад явчих байсан гэж мэдэгдэл хийж байлаа. Олон жил сонин хэвлэлээр өөрөө ярьж хэлсэн. Хүн бол юмыг их мэдээтэй ярих ёстой юм байна гэж би боддог. Сүхбат яах вэ, баруун монголынхоо нэг хүүхэнтэй гэрлэж. Өөрийнх нь хүүхэд бүр япон хүнтэй суучихлаа шүү дээ. Хүний гэр бүл, дотоод сэтгэлийн асуудлыг эцэг эх яаж ч чаддаггүй юм шүү дээ. Одоо эргэж бодож ойлгож байгаа биз дээ. Надад таагүй сэтгэлээ нэг сайхан аваргад гаргаж, зүрхийг нь сэвтээлээ гээд хэн хожсон юм.

-Аварга хүний идеалдаа та өөрөө ч гэсэн сэв суулгахгүй явж чадсан уу ?

-Аварга та өөрөө энэ ард түмний хайр хүндэтгэл, энэ төрийн өгсөн алдар хүндээ дааж чадсан уу гэж асууж байна гэж би ойлголоо. Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн.

-Одооны бөхчүүд 40 шүргэв үү, үгүй юу арагшаа суучих юм. Та бол тэдний насан дээр барилдаж л байсан биз дээ?

-45 настайдаа сүүлчийн удаа түрүүлсэн хүн шүү дээ. 50-тай байхдаа би шөвгийн дөрөвт нэг их зовлонгүй л үлдэж байсан. Одоо цагийн хүмүүс бидний үеийнхнээс үнэхээр өөр юм даа. Иддэг уудаг юмнаасаа болдог ч юм уу.

-Сүхбат аваргыг цагаан хоолтон болчихсон гэх юм. Үнэн үү ?

-Органик буюу ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж биеэ эрүүлжүүлж авсан байх. Би Тайландад эмнэлэгт явж байгаад нэг ирсэн чинь бүр танигдахын аргагүй болчихсон явж байна. Би бүр уулга алдсан. Арай ч хэтэрчихж ээ гэж л хэлсэн. Биеэ эрүүлжүүлж авъя гэж бодсон байлгүй. Одоо эргээд махан хоолондоо орсон байх.

-Эхнэрээсээ салаад явчихаж гэнэ ээ гээд л нэг хэсэг шуугисан ?

-Сонин хэвлэлээс л тэгж уншсан. Пижигнэсэн юмнууд авгай хүүхдээ дагуулчихсан л орж ирдэг. Сонин дээр болохоор салчиж сарничихаж гээд л бичдэг. Ямар учиртай тэгээд байдаг юм. Мэдэхгүй юм даа. Гэрт нь очихоор зүгээр л амьдардгаараа амьдарцгааж байгаа харагдах юм. Сүүлийн 20 жил энэ сонин хэвлэлээр чинь янз бүрээр бичүүлсээр байгаад манай гэр бүл бүр дөжирчихсөн шүү дээ.

-Үндэсний бөхийн сүүлийн 20 жилийн түүхэнд Аварга Сүхбат шиг гялалзсан од бараг байсангүй. Сүүлийн үеийн бөхчүүдээс үнэхээр л “төрчихсөн” хүн юм даа гэж харагдаж байгаа бөх байна уу?

-Би Санжаадамбад хайртай. Биетэй, чацтай, хүчтэй, удамтай, дайчин. Сүүлийн үед гарч ирсэн бөхчүүдээс аргагүй аваад төрчихсөн шинжүүдээрээ сондгой л харагддаг. Ноднин наадмын өмнө надаас сэтгүүлч ярилцлага авсан. Санжаадамба энэ жил яах бол гэж. Дөрөв, тав гэсэн хоёрхон давааг л нутгийнхан нь дэмжээд өгчихөөсэй. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд бас нэг хол явах хүүгээ дэмнээд өгчихдөг бичигдээгүй ёсон байдаг юм аа гэж хэлсэн юм. Архангайн бөхчүүд маань тэр үгийг минь анхаараагүй. Бууж өгөөд хүчээр хийгээд яв гэсэн үг биш шүү дээ. Дэмнэх ёсон гэж нэг юм байнаа даа. Ноднин ингээд өнгөрчихсөн. Энэ жил эрч нь жаахан буурчихсан маягтай л харагдаад байх юм. Зориг нь мохох гэж юм бий шүү. Хайрлаж, зөв дэмжих хэрэгтэй. Санжаадамбад сэтгэл зүйн хувьд, бэлтгэл сургуулилтын хувьд хийх юм зөндөө байна. Өнгөрсөн цагаан сараар би гадаадад байсан. Мөнгөнбаатарыг түрүүлсэн гэж сонсоод ёстой магнай тэнийсэн. Тэр чинь Сүхбаатар аймгийн хүн шүү дээ. Аймагт нь нөлөө бүхий бөх байхгүй. Тэгээд ганцаараа хэвтэж байхдаа боддог юм. Би нэг дөрөв давдаг болоосой. Тэгвэл энэ хүүг аваад начин болгоод өгөх юмсан гэж. Цаг хугацаанд аргагүй ноёлуулжээ. Цагийг эзэлсэн аварга хүн би ийм юм бодоод хэвтэж байх юм гэж даанч санасангүй явж дээ.

-Сүхбат аварга нэг удаа зөвхөн хар хүчээр бөх хүний амжилтыг битгий хараарай. Тархиараа барилддаг юм шүү гэж хэлж байсан юм. Тийм тархитай бөх ер нь харагдах юм уу?

-Олон сайхан залуучууд төрж байна. Байлгүй яахав. Би багш хүн. Олон зуун шавьтай. Одоо ч тэдэнтэйгээ ажиллаж л байна. Бичиг цаастай ч ноцолдож л байна. Нэгийг нь нэрлэчихвэл нөгөө нь гомдоно. Өөртэйгөө тасралтгүй ажилладаг тамирчин ер нь ховордоо юу даа. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Бид бөхийг унаж, давж байгаагаар нь дүгнэх гээд байдаг. Яалт ч үгүй авъяасыг аваад төрчихсөн бөх гэж байна. Яахын ч аргагүй төрчихсөн. Бас бөхийн эрдмийг эзэмшсэн бөх гэж байдаг. Эзэмшдэг.

-Мөөеө аварга та хоёр бол заяачихсан аваргууд уу?

-Төрчихсөн л амьтад.

-Дэлхийн бөхийн холбооноос 100 жилийн бөхийн оддыг тодруулсан гэсэн. Та тэдний нэгээр шалгарсан юм байна. Энэ тухай сонирхуулаач. Тэр шилдэг бөхчүүдийн амжилтыг үзүүлсэн CD ч гарсан гэсэн. Танд ирүүлэв үү?

-Ирсэн. Дэлхийн бөхийн холбооны 100 жилийн ой болсон юм. Одоогоос хоёр гурван жилийн өмнө. Тэгээд дэлхийн бөхийн холбоо ойгоороо дэлхийд амжилттай барилдсан бөхчүүдийн амжилтыг жагсаасан. 3000 гаруй бөх жагсаасан. Сүүлийн 100 жилд барилдсан бөхчүүдийг шүү дээ. Тэгээд зөвхөн олимп, дэлхийн аваргын тэмцээний амжилтыг хамааруулж шалгаруулсан. Чөлөөт бөхийн спорт бол сонгодог спорт. Их спортын төрөл. Энэ төрөлд хүч үзсэн тамирчдыг хамгийн онцлог амжилтуудаар нь жагсааж эрэмбэлж тодруулсан. Тэр жагсаалтад миний нэр 25-д бичигдсэн. Дэлхийн аваргын дэвжээнд би 10 жил тасралтгүй барилдсан. Тасралтгүй амжилт гаргасан. Таван олимпын наадамд оролцож, тавууланд нь амжилт гарсан. Энэ амжилтуудаар маань шалгаруулсан байна. Хамгийн өвөрмөц, онцлог үзүүлэлтүүдээр шалгаруулаад тэрийгээ дэлхий дахинд зарласан. Манай чөлөөт бөхийн холбоо ч хэлээгүй. Германаас хүн ярьж би мэдсэн. Америкаас хүн ярьж баяр хүргэсэн. Энэ бол монгол бөхийн амжилт. Би үнэхээр их баярлаж, бахархаж байгаа байхгүй юу. Яаж ч бодсон баярлана биз дээ. Би өөрөө ч мэдэхгүй явсан. 10 жил дараалан шагналт байранд орсон гэдгээ ёстой ажрахгүй явж байсан. 1964 оны Токиогийн олимпод аравдугаар байр,1968 оны Мехикогийн олимпод шагналт тавдугаар байр, 1969 оны Аргентины дэлхийн аваргад шагналт зургадугаар байр. 1970 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадад болсон. Би шагналт дөрөвдүгээр байр, 1971 оны Софийн дэлхийн аваргад мөнгөн медаль, 1972 оны олимпод мөнгөн медаль, 1973 оны Теграны дэлхийн аваргад шагналт дөрөвдүгээр байр, 1975 оны дэлхийн аварга Мискт болсон. Алтан медаль, 1976 оны Монреалийн олимпоос шагналт тавдугаар байр, 1977 оны Швецарийн дэлхийн аваргад зургадугаар байр. 1980 оны Москвагийн олимпын наадамд аравдугаар байр.

-Үнэхээр сүрлэг сонсогдож байна шүү ?

-Тийм үү. Амжилт өөрөө сүр хүч байдаг юм ш дээ.Агуу он жилүүд, агуу их хөлс хүч, агуу их тэмцэл энэ амжилтуудын цаана байгаа. Аварга, гавъяат, баатар юу юу билээ надад олон алдар бий. Тэр дундаас хорьдугаар зууны монгол бөхийн зууны манлай бөх, дэлхийн бөхийн 100 жилийн од гэх алдартаа бол би мөргөнө. За өвгөн явъя даа. Хөгшин маань надад нэг хоч өгөөд байгаа. Тэрийгээ хийе.

-Ямар хоч?

-Зурагтын мангаа гэж. (инээв) Би телевизүүдийн бүх мэдээллийн хөтөлбөрүүдийг үздэг. Улс төр, нийгэм, спорт, урлаг гээд бүгдийг нь. Оройн мэдээ эхлэнгүүт зурагтын урд. Тэгээд хөгшин маань манай зурагтын мангаа ирлээ гэж хошигнодог юм. Одоо байдгийнхаа баруун хаяа руу дөхөе. Би захын нэг хүүхдэд дуудагдаж ирээд ярилцлага өгдөг гар биш. Чамайг хүндэтгээд ирлээ. Амьдралаа ярьлаа, асуултуудад чинь хариуллаа. Дэмий гэж санасныгаа хасна биз. Дэмий биш гэж үзвэл тавина л биз. Пока….

Саарал кашмерин пальто өмсч, саарал кашмерин малгай духдуулсан домогт аварга ийнхүү өрөөнөөс минь гарч байна. Зарим үед нүдэндээ нулимс хуруулж, зарим үед завжиндаа инээд зурж их спортын ертөнцөд туулсан хагас зуун жилийн амьдралаа хүүрнэсэн энэ их аваргатай олон жилийн өмнө “болзоо” тогтоосон ч уулзах эв тааралгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Гадаа урин цагийн хөнгөн цэнхэр салхи сэвэлзэнэ. Тэрхүү тунгалаг аясыг даган дотор сэтгэл гэгээсэн ариусч, салхивчаар урсан орж ирэх гоо сайхан хаврыг тэвэрч үзмээр тийм танил догдлол эзэмдэнэ…Амьдрал ч гоё юм аа.




Ганчимэг


Top
   
PostPosted: Mar.31.11 11:14 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Сайхан ярилцлага болсон байнаа


Top
   
PostPosted: Apr.06.11 4:56 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
ухаалаг байгаа биз

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Apr.07.11 12:29 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
ухаалаг сайхан хүн шүү

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Apr.07.11 6:42 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Энэ Б.Ганчимэг Мөөеө аваргын тухай муулуулсаар байгаад л таарсан байна лээ... Дэлхийн хэмжээнд барилдсан олон сайхан барилдааных нь тухай яриулж болох л байсан, тухайлбал домогт Иван Сергеевич Яригыны тухай ч юм уу...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Apr.07.11 10:35 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Муулуулаад байх нь хаашаа юм.Ард түмний сонирхдог тэр л зүйлүүдийг асууж лавлаж гоё яриулсан байнадаг.


Top
   
PostPosted: Apr.08.11 10:52 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
Харин ч гол гол юмыг нь яриулсан байна Мөөеөгийн юуг нь яриулахав дээ харин одоо Мөөеөгөөс өөрөөс ярилцлага авах хэрэгтэй :laugh5:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited