#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.22.18 1:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1263 posts ]  Go to page Previous 145 46 47 48 49 Next
Author Message
PostPosted: Jan.19.16 11:09 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Jan.19.16 10:19 am
Posts: 2
Galaa039 wrote:
Суманд ихэвчлэн 64 бөх барилддаг.
Тэгээд түрүүлсэн нь сумын заан /6 даван түрүүлэх/
үзүүрлэсэн нь сумын начин болно. /5 давах/ Суманд хамгийн дээд тал нь заан гэсэн цол өгдөг

Аймагт 128-256 бөх барилддаг
128 бөх барилдавал:
Түрүүлбэл Аймгийн арслан, /7 давах/
үзүүрэлбэл аймгийн заан, /6 давах
5 давбал аймгийн начин цол олгоно. /5 давах/ хамгийн дээд цол нь аймгийн арслан. чимэгтэй гэвэл аймгийн хурц арслан энэ тэр гэж болно л доо

256 бөх барилдвал
Түрүүлбэл Аймгийн арслан, /8 давах/
үзүүрэлбэл аймгийн заан, /7 давах/
дунд шөвөгт үлдвэл аймгийн харцага /6 давах/
5 давбал аймгийн начин цол олгоно. /5 давах/ Хамгийн дээд цол нь аймгийн арслан. чимэгтэй гэвэл аймгийн хурц арслан энэ тэр гэж болно л доо


Улсын наадамд 512-1024 бөх барилддаг.
512 бөхийн хувьд:
түрүүлээд улсын арслан /9 давах/
үзүүрлэбэл улсын гарьд /8 давах/
4 үлдвэл улсын заан /7 давах/
8 үлдвэл улсын харцага /6 давах/
16 үлдвэл улсын начин цол олгоно. /5 давах/

1024 бөхийн хувьд
түрүүлээд улсын аварга /10 давах/
Үзүүрлээд улсын арслан /9 давах/
4 үлдээд улсын гарьд /8 давах/
8 үлдээд улсын заан /7 давах/
16 үлдээд улсын харцага /6 давах/
32 үлдээд улсын начин /5 давах/

Улсад түрүүлж байсан хүн дахин түрүүлбэл
5 түрүүлээд улсын дархан аварга
4 түрүүлээд улсын даян аварга
3 түрүүлээд улсын далай аварга
2 түрүүлээд улсын аварга
хамгийн дээд цол нь Далай даян дархан аварга. /Малгайн 4 талд 4 хүчтэн бэлэгдсэн хөөмөлтэй малгайн залааны гадна талын залаан 5 түрүүлснийг илтгэх шар зураастай болно доо/

За тэгээд малгайн чимэг, залаан дээр амжилтыг нь тэмдэглэх шар зураас гээд тайлбарлавал зөндөө юм байгаа даа.


Top
   
PostPosted: Feb.11.16 4:15 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Image



_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Feb.11.16 4:54 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Батзаяа цол дагаж бяр нэмсэн байна лээ. Оюунболдын хөлийг сайхан шүүрсэн шүү хаха.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Feb.12.16 1:59 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Mar.13.09 6:25 pm
Posts: 1711
Location: Хөх тэнгэрийн орон
Барилдахаасаа таахалзах гэж... Оюунболд их биеэ тоосон санагдаад байгаа юм. Сайхан том цолонд хүрсэн хүн ингэж боломгүй л байгаа юм даа.

_________________
Би Монголоороо гоёдог.


Top
   
PostPosted: Feb.12.16 1:56 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
хашир жаахан уугаад байгаа юмдаг уу даа эсвэл гэмтэл аваад хэдэн сар бэлтгэл хийсэнгүй юу. тэрнээс ч одоо бол ид гялалзаж баймаар юм.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Feb.12.16 7:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
Гар нь болохоо байгаад Батзаяад өгсөн гэсэн ш дээ


Top
   
PostPosted: Feb.19.16 1:28 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth


Attachments:
1455812874043.jpg
1455812874043.jpg [ 38.17 KiB | Viewed 1617 times ]
Top
   
PostPosted: Apr.15.16 8:26 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
ЭЛЭГ БҮС, СЭНЖИГНИЙ БАРЬЦАН ДООРХ ЭЛДЭВ ЯРИА ХӨӨРӨӨ

Ардын хувьгалын 90 жилийн ойгоор “Ажнай” гэдэг компанийн нэр дээрээс барилддаг, өмнийн говийн хоёр ч бөх элэг бүс, сэнжигний барьцан дор элдэв яриа хөөрөө өрнүүлсэн тухай өнөөдөр бөхийн хүрээнээс халин яригдсаар. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л жишээ нь. Юу болсон гэхээр ард түмний дунд жудаг намбатай бөх хэмээн хүндлэгддэг Булган аймгийн харьяат улсын гарьдын тухай юм.


ЭЛЭГ БҮС, СЭНЖИГНИЙ БАРЬЦАН ДООРХ ЭЛДЭВ ЯРИА ХӨӨРӨӨ


ӨДРИЙН СОНИН
Монгол үндэсний бөхийн элэг бүс, сэнжигний барьц гэдэг нь иймэрхүү дүр зурагтай харагддаг. Өөд өөдөөсөө тулсан хоёр бөх нэгнийхээ элэг бүснээс зөрүүлж атгаад, нөгөө гараараа биенийхээ мөрний сэнжигнээс барьж, духаараа мөргөлдөж юм уу, эсвэл толгойгоо зөрүүлж зогсохыг хэлнэ. Ингэж зогсох нь их сэжигтэй, элдэв яриа хөөрөө хийдэг агшин болчихоод байгаа юм. Үзэгчид болохоор барилдаж байна гэж хардаг нь эмгэнэлтэй.

Ардын хувьгалын 90 жилийн ойгоор “Ажнай” гэдэг компанийн нэр дээрээс барилддаг, өмнийн говийн хоёр ч бөх элэг бүс, сэнжигний барьцан дор элдэв яриа хөөрөө өрнүүлсэн тухай өнөөдөр бөхийн хүрээнээс халин яригдсаар. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л жишээ нь. Юу болсон гэхээр ард түмний дунд жудаг намбатай бөх хэмээн хүндлэгддэг Булган аймгийн харьяат улсын гарьдын тухай юм. Тавын давааны ам эхэллээ. Мань гарьдын төрсөн дүү охиных нь нөхөр аймгийн арслан, сайн бөх залуу дөрөв давчихлаа. Дөрөв давахдаа энэ цагийн онц уян хатан бөх, жүдогийн улсын шигшээгийн тамирчин, улсын харцага, нутгийн найзаа хэвтүүлж аваад дөрвийн давааг гаталсан хэрэг. Ингээд хадам ахаа бараадасхийн ам хүлээж байтал ах нь өмнийн говийн, өнөө компанийн бөхийг амалчих нь тэр. Улсын гарьдтан өмнийн говийн өнөө аймгийн арслантайгаа өрлөө. Өрөх юу байхав дээ, элэг бүс сэнжигний барьцанд хүрлээ. Хоёр толгой нийлж доошоо тонгойж яриагаа өрнүүлж эхэллээ дээ. Үзэгчид үнэндээ цагаан цаас шүү дээ. “За гарьд ч залуу аймгийн арсланг нэг муу нухах байх аа” гэж яриад л, нөгөө нэг үзэгч нь “Хүргэн дүүгээ тав дээр авсангүй, тавыг нь хэн нэгэнд даатгаад нэг мөр зургаагийн даваанд гаргаж өгөхөөр шийдсэн юм шиг байна. Азтай байна шүү нэг мөсөн улсын харцага болох нь” гэж ярьж байгаа. Бодит байдал дээрээ бол элэг бүс, сэнжигний барьцан дор ямар яриа болж байв гэхээр гарьд өнөө аймгийн арсланг “Ханшаа өсгө, өсгөнө гэж бодоод л хүргэн дүүгээ хүртэл би амласангүй...” гэж. Ингээд тэдний эхний тохироо бүтэлгүй болов бололтой гарьд маань өөрийн дархан мэх болох гар таллаж урдуураа гүйлгэдэг мэхээ хийх оролдлого үзүүлж наадамчдыг шуугиулаад авлаа. Өөрөөс нь илэрхий илүү, аралтай, бяртай, барилдааны сурцтай гарьдад уначих вий гэж сандарсан өнөө аймгийн арслан 10 саяыг нэмлээ. Гарьд ханасангүй бололтой, ахиад зүүн мөрний сэнжигний барьцнаас хоёр гараараа сэгсэрч өмнүүрээ татахад өөртөө давна гэсэн сэтгэл зүйгүй, биеэ чангалчихсан өнөө залуу чинь түүдэг шиг л өмнүүр хөндөлдөж ирснээ “За та аядаарай, хоёулаа барьц тавилцъя, би нэг уулзаад ирье” гээд барилдаан зогсох. Аймгийн арслан хуруугаа амандаа хийж сэгсрээд эмч рүү алхахад савтай цай барьсан нутгийн ахмад бөхчүүд хийгээд, бөх биш бас нэг нөхөр эмч рүү очиж тэд бүгдээр хамтдаа түүнд эмчилгээ хийлээ. Ингээд эргэж ирээд тун эвтэй найртайгаар элэг бүс, сэнжигний барьцандаа шилжицгээв. Хоёр бөх нэлээн удаан толгойгоо тулан зогссоны эцэст (ярилцсаны эцэст гэмээр юм уу) гарьд сэнжигний барьцнаас ганцхан сэгсэрч татаад урдуураа таллаж гүйлгэх... ингээд л барилдаан түр завсарлаж эмч рүү залуу аймгийн арслан явна даа. Цаанаас нь өнөөх хүмүүс нь ирж бас л хамтарч эмчийн үзлэг хийцгээх. Ингээд л “эмчилгээ” хэрхэн хийх яриа хоромхон зуурт өрнөөд гараа лентээр боолгуулсан залуу бөх, гарьд руу ирээд элэг бүс, сэнжигний барьцандаа шилжиж ээлжит яриа хөөрөө бувар бувар хийтэл өрнөнө. Тэр яриа хөөрөө үзэгчдэд яаж мэдэгдэх вэ дээ. Наадамчин олон “За гарьд ч одоо нэг таллаад татахад аваад заларна даа” гэж өндөлзөөд л. Тэгэхнээ яасан юм бүү мэд гарьдын барилдаан огцом суларч барьц тавилцсанаар өнөө залуу бөх эмч рүү дахиад алхана. Элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө эцэслэгдэхгүй ингэж удах нь мэдэж байгаа мань мэтэд яршигтай. Тохирчихож болохгүй л байгаа юм байх даа гэж бөхийн хүрээнийхэн хоорондоо ярьсан шигээ харж зогсоцгооно. Ийм байдалтай элэг бүс, сэнжигний барьцнаас улсын гарьдтан 13 удаа алдартай гар таллаж татах мэхээ хийж “заналхийлсний” эцэст ханш 250 саяд хүрч барилдаан залуу аймгийн арслан давж төгсөв. Тэгэхээр нэг удаагийн урдуураа гар таллаж татах мэх нь 10 саяар үнэлэгдээд байсан юм билээ. Тэгээд тооцохоор компани нь, нутгийн зөвлөл нь 120 саяыг мань залууд төсөвлөсөн байж. Гэтэл хүргэн дүүгээ золионд гаргатлаа улайрсан том цолтон маань 250-д хүргэсэн нь элэг бүс сэнжигний доорх яриа этгээд амжилттай болсны шинж чанар юм.

Ингэхэд элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө энэ цаг үед л гарч ирсэн зүйл үү. Үгүй юм билээ. Урьд нь байсан л юм билээ. Гэхдээ шинж чанарын хувьд өнөөдрийнхөөс газар тэнгэр шиг ялгаатай. Жишээ нь олон жилийн өмнөх түүхийг сөхье л дөө. Одоо энэ улсын заан Д.Мягмар ид гарч ирж, шуугиан тарьж байсан үе юм. Өнөөдрийн Ц.Содномдорж харцага шиг л онцгойрч, олны анхааралд байсан үе юм билээ. Тэр жилийн улсын наадмаар залуу улсын заан Мягмар яралзтал барилдаж давсаар тавын давааны аман дээр иржээ. Тэгсэн чинь тэр наадмаар нь Д.Хадбаатар гэж хөнгөн атлетикийн тамирчин залуу гэнэт гарч ирээд тавын даваа хүртэл учраа бөх бүрээ хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг ийш тийш нь авч шидсээр хүрээд иржээ. Хоёр Баянаагаас эхлээд өнөө нөхрөөс чинь бэргэж амлалгүй тойроод явчихлаа гэнэ. Бөхчүүд хэлж байна гэнэ дээ, “За Мягмар минь чи ид залуу, исгэлэн халуун байна. “Чамаас өөр энэ амьтныг тогтоох хүн энэ наадмаар байхгүй бололтой, чи л авч хая” гэж шургажээ. Яг үнэндээ Мягмар заан ч халгаад байж. Ингээд нэрээ бодон яах аргагүй амлажээ. Барилцаад авсан чинь базарваань хум пад яагаад ч хөдөлгөхөөргүй аймаар амьтан болохыг эхний атгалтаас нь мэдэрчээ. Ингээд л үзээд байж, жаахан юм нь дуусчээ. Газар тэнгэр хоёроо ялгахааргүй болтлоо ядарлаа гэнэ. Ёстой л нэрээ бодоод нэг юм дэнжигнэж зогслоо гэнэ. Баянаа аваргын хэлсэн зөвлөгөө болох “Ямар ч бяртай, хүчтэй, огцом түргэн хөдөлгөөнтэй бөхийг тогтоох ганц сайн арга бол элэг бүсдэх” гэсний дагуу сүүлдээ элэг бүс, сэнжигний яриандаа шилжжээ. “За чи шалавхан нэг мэх хийсэн бол би хэвтээд өгье. Арай ч өөрөө хэвтээд өгч болохгүй байна” гэжээ. Өнөөх чинь “Тэгье” гэж байна гэнэ. Ингээд өнөөх Хадаа чинь элэг бүсний барьцнаас нэг муу хавирсан боллоо гэнэ. Түүнийг нь далимдуулаад залуу заан Мягмар “Ашгүй ингээд хэвтээд өгье” гээд бие сул хаяад газар руу дөхөж явтал өнөө Хадаа чинь сэв хийтэл буцаагаад татаад босгочих юм гэнэ. Элэг бүс сэнжигний барьцан дор эргээд очингуутаа “Чи чинь яадаг хог вэ, дахиад нэг мэх хийсэн бол, би шууд уналаа” гэвэл “За тэгье” гээд сэнжигний барьцнаас дугтарсан боллоо гэнэ. За үүн дээр нь л ёстой өнхрөөд өгдөг хэрэг гээд биеэ суллаад нүүрэн дээр нь газар тулж явтал сэв хийтэл буцаагаад татаад босгоод ирлээ гэнэ. Өнөө алдартай, ид исгэлэн залуу байгаа улсын заан Мягмар чинь сүүлдээ эргэн тойрондоо юу болж байгаагаа ч мэдрэхээ байгаад, засуулынх нь үг ч дуулдахаа байж, ухаан санаанд нь “За би ямар ч л байсан өөрөө сөхөрч унаж түмний шившиг болохгүй, энэ муу мангар хар юм чинь яасан лайтай бяртай хог вэ” гэж бүүр түүрхэн бодоод дүүжигнээд байж дээ. Өнөө Хадаа чинь юун ядрах, хөлс нь ч гараагүй амьтан “Ах аа, одоо яах уу” гэж солиорч байна гэнэ. “Юу яасны чинь яахав гэж, шалавхан нэг мэх хийсэн болоотох, унах гэхээр татаж босгоод байх юм” гэж загнажээ. Тэгсэн өөдөөс нь “Харин тийм, та яг унах гэж байснаа босоод ирэх юм” гэжээ. Анх удаа барилдаж байгаа болохоор Хадаа унагах аргаа л олохгүй байсан юм билээ гэж Мягмар заан сүүлд ярьсан байдаг юм. Элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө бол урьд ийм л утгатай байжээ гэдгийг энэ жишээгээр хэлж байгаа ухаантай.

Одоо эхний яриагаа үргэлжлүүлье. Бас л 90 жилийн ойн баяр наадмын тавын даваа. Өмнийн говийн нөгөө нэг залуу бөхийнх нь улсын цолонд зүтгэсэн тухай юм. Түүнийг Дундговийн энэ цаг үеийн хамгийн том цолтой бөх болох улсын харцага нэгэн амлажээ. Өндөр шар нөхөр бий дээ. Чацтай болохоор хөлөөрөө хашиж татдаг дархан мэхтэй бөх л дөө. Давхар шуудагнаас баргийн бөхийг нистэл татна даа. Нөхөр өнөө өмнийн говийн залуу бөхийг нистэл нистэл 15 удаа татаж тавьсан юм. Хариугүй л давчих бололтой харагдаад байсан хэрнээ болдоггүй дээ. Хоёр бөх өнөөх л элэг бүс сэнжигний барьцан дор таван минут орчим ярилцаад, тэгээд л ойлголцохгүй байгаа бололтой өнөө харцага юу болов гэмээр гэнэт бярдаад л, биеэ займчиж, сэгсчиж, хөдөлгөж өнөө муу залуугаа сандаргана. Тэгж хамаг барьцыг нь тавиулангуутаа шууд л давхар шуудганд хүрч зүүн хөлөөрөө хашиж татаад бараг тэнгэрт гаргах шахна. Наадамчин олон, үзэгчид шаагиад л... за энэ залуугийн даваа ингээд дуусав аа, начин цолноос мултарлаа даа гэхийн алдад улсын харцага маань гэнэт номхорч, элэг бүс, сэнжигний барьцандаа эвтэй найртайгаар шилжицгээнэ. Тэгж таван минут орчим болсны дараа залуу бөх эмч рүү гараа юм уу, хөлөө оролдоод алхана. Цаанаас нутгийн ахмад бөх хийгээд бас нэг бөх биш хүмүүн ирнэ. Хамт эмчийн үзлэг хийнэ. Эргэж ирээд элэг бүс сэнжигний барьцанд шилжээд тав орчим минут болоод өнөөх харцага чинь юу болов гэмээр дошгирч, дархан шуудагдаж татах мэхэндээ шилжиж үзэгчдийг шуугиулна. Тэгснээ элэг бүс сэнжигний барьц руу шилжинэ. Мэдэж байгаа хүнд бол ёстой лайтай жүжиглэлт, тохирч чадахгүй л байгаа байхгүй юу. Тоолсон чинь улсын харцага маань15 удаа давхар шуудагны барьцнаас татах мэхээ хийж сандаргасан байгаа юм даа. Энэ их сүржин барилдааны эцэст өнөө харцага маань хүүхэд шиг өнхрөөд өгвөл яахав. Тавын даваа дууссаны дараа юу сонсогдсон гэхээр бас л “250 сая” гэж. Юу болсон гэхээр өнөөх улсын харцагыг чинь амаа аваад засуул руу гарах үед хэн нэгэн шургасан байгаа юм. “За чи сайн сонс, улсын гарьд нөгөөдөхөд нь 250-иар унасан байна шүү дээ. Компани нь шууд өгч байна гэнэ. Гарьд 120-иос өсгөсөн байна лээ. Чамд 100-г л гэсэн юм биш үү” гэж. Тэгэхээр мань харцага давхар шуудагны барьцнаас 15 удаа шахаж татан давах шахан айлгаж, 15 удаа элэг бүс, сэнжигний барьцан дор яриа хөөрөө өрнүүлснээр 250-д хүргэжээ. Тооцоход шахаж татах мэх тус бүр нь 10 саяар үнэлэгдсээр 250 болжээ. Монгол бөхийн элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө гэдэг нь ийм л ид шидтэй, эдийн засаг, бүр том эдийн засаг болчихсон юм билээ.

Удахгүй улсын наадам болно. Энэ жилийн элэг бүс, сэнжигний барьцан доорх яриа хөөрөө хэдэд хүрэхийг мэдэхгүй. Эдийн засаг хямраад хэцүү байгаа тухай өнгөрсөн жилийн наадмаар ярьж л байсан. Мөнгө ч урьдынх шиг биш байх аа, Увсын... хэн гишүүний өнгөрсөн жил гаргасан 150 сая л хамгийн дээд ханш байж дээ хэмээн бөхийн хүрээнийхэн ноднингийн наадмаар гундуухан хүүрнэлдэж байсан юм. Тэгсэн 250 болж өссөн. Гараад ирдэг л мөнгө юм байна лээ. Энэ жил тэгэхээр элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө 350-д хүрэх юм болов уу. Цаг их л өөрчлөгдөж дээ, хөөрхий. Урьд бол монгол бөхийн орчноос инээд хөөр, наргиан наадаан, гэгээн сайхан яриа л сонсогдож байдагсан. Цаад Мөөеө аварга чинь ингэж ярьжээ, “Юу л даа, Кайёо гэдэг чинь сайхан эр гэсээн. Архи ч уувал уучихдаг, авгай ч эргүүлбэл эргүүлчихдэг гэнэлээ. Манай Даваажаргал л тэгсэн шүү” хэмээн ярьцгааж элгээ хөштөл инээлддэгсэн. Их аварга Даваажаргал л аавтайгаа тийм юм ярьж байв гэж дээ гээд л инээлдээд. Цаад улсын заан Цэнд-Аюуш чинь Хөвсгөлийн Мөрөнд цагдаа байхдаа сумынхаа нэг цуутай сахилгагүй нөхрийг архи ууж, амьтан үймүүлээд болохгүй болохоор нь түмэн амьтны нүдэн дээр барьж авч сугандаа хавчуулаад, өмдийг нь шувталж бөгсөн дээр нь алгадсан гэнэ. Бүр сумын дэлгүүрийн үүдэнд баахан хүүхэн шуухны нүдэн дээр алгаа шүлсдэж байгаад “Ингээд галзуур чи, бай бай” гээд алгадсан байна шүү гээд элгээ хөштөл инээлддэгсэн. Хүүхдүүдээ дүрсгүйтэхээр нь аав сугандаа хавчуулж байгаад бөгсөн дээр нь алгаддаг биз дээ. Яг л тийм юм болсон юмдагуу даа. Түүнээс хойш өнөө сахилгагүй нөхөр чинь гэрээсээ ч гарч чадахаа байсан гэсэн, ичээд хэмээн Цэнд-Аюуш зааныг ярин таатайяа инээлдэж байдагсан. Бөхийн орчноос ард түмэндээ өгч буй аз жаргал нэг иймэрхүү сайхан байж дээ. Тэгсэн одоо...


http://dnn.mn/%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3- ... %A9%D3%A9/

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Apr.15.16 10:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
oilgohod hetsuu l asuudal l daa ene nairaa gedeg.


Top
   
PostPosted: Apr.16.16 6:28 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.04.12 1:23 pm
Posts: 472
:haha: amarhoon 1 ni 10 say gej bgaaz dee xaxaxa


Top
   
PostPosted: Jul.09.16 8:42 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн зарлиг гаргалаа. Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цолыг нөхөн олгохоор болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосугай” гэжээ.

эх сурвалж https://dnn.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD ... %B0%D0%B0/

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Sep.25.16 11:18 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Хэн хэн сэргээшийн шинжилгээнд уначив

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Sep.26.16 12:03 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
ууг нь 4 гээд байсан 2 Пүрэв гээд яваад байсан 2 болж буусан сурагтай байна ккк

Нэг начин нэг харцага гээд байсан
Архангайн Нямдорж ,ховдын Бат-өлзий гээд шуум яваад байх шиг

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Sep.26.16 1:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6132
Location: Стэмфорд Бридж
Дагвыг үзүүр түрүүнд үлдээд байхад нь архангайхан сэргээшийг чинь дарж өгөе Санжаадаа өгчихөө гэсэн байхөө хаха


Top
   
PostPosted: Sep.26.16 4:08 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Шижилгээний хариу ирэнгүүт нь зарлахгүй ингээд нуугаал байна нуугаал байна. Тоо нь буурч муураад..
Ёстой дампуурцан газар юм аа. Сэргээш илэрсэн нөхдүүдээс мөнгө нэхээд дарамтлаал байжээдэг байх даа.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Sep.26.16 4:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6132
Location: Стэмфорд Бридж
Дардаг нь бол тодорхой байхаа


Top
   
PostPosted: Sep.26.16 6:44 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
тххх мөнгөгүйнүүдийг нь болж шууд зарлаад хаячихдаг болтойм

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Sep.27.16 8:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
anhnaasaa 2 bsan gesen shuu..

4 gej hudlaa soninguud nemeed bichtsiin bishuu.. gesnees batulzii bval anar maani hartsaga boloh uu.. hehe

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Oct.24.16 11:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
tegeh l blgui dee


Top
   
PostPosted: Oct.25.16 5:19 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Ene odoo boltol yaag zarlagdsan uu, ?

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.25.16 5:28 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
Үгүйшдээ,

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Oct.25.16 10:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
tegseer baital ireh jiliin naadam bolloo haha.


Top
   
PostPosted: Oct.27.16 6:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
Баатарцол, Ганзориг 2 гэсэн үүү


Top
   
PostPosted: Oct.27.16 9:35 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
өө хөөрхий, батсуурь шинжилгээнийхээ хариуг нэхээд байсан тэр зөв байх аа. бүх бөхчүүдийнхийг зарлачихвал анх яригдаж байсан 4 үү энэ 2 уу гэдэг нь тодорхой болох юм шиг. цаашдаа ч уламжлаад явчвал.
бас тэгээд Олимп, ДА ийн шинжилгээний хариу маш хурдан гардаг байтал манайх гэж лойчихсон бүтэн нэг улирал болж байх юм.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Dec.13.16 10:01 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Code:
Улсын начин Д.Сугаржаргал халдлагад өртөж, хүндээр гэмтсэн байна. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 
28-ний шөнийн 02 цагийн орчим Улсын их дэлгүүрийн хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин
Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь гаднаас үл таних дөрвөн залуу орж ирсэн байна.

Тэдгээр залуус Улсын начин Д.Сугаржаргалыг архины шилээр толгойн тус газарт нь цохин ухаан алдуулж гэмтээжээ.
 Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын нүүрийг хүндээр гэмтээж, зэрэмдэглэсэн нь тус
  баарны хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Энэхүү хэргийг түүний гэр бүлийн зүгээс зохион байгуулалттай
  гэмт хэрэг байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.


Quote:
Зочин 2016-12-13 19:42:02 2 талаасаа удам муутай хүмүүс байдгиймаа.Эцэг Болд пүрэв гэж ёстой балмад танхай хүн байлаа.Эхийн тал хэцүү хэцүү Гимнай сүрэнгййхэн гэж


Quote:
НЭР ХҮНД 2016-12-13 16:30:05 БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ САЙХАН ЁС СУРТХУУНТАЙ БОЛ АРД ТҮМЭН ДЭМЖЭЭД Л
ХҮНДЛЭЭД Л БАЙЖ БАЙНА ӨӨРСДӨӨ НАЙРАА ХИЙНЭ, АРХИ УУНА,ХҮҮХЭНДЭНЭ, ЗОДОЛДОНО МӨНГӨТЭЙ ХҮНИЙ
ГАР ХӨЛ БОЛНО ИЙМ ХОГИЙН БАЙХААР ЯАЖ ХҮМҮҮС ДЭМЖИХ ВЭ ДЭЭ АРД ТҮМЭНД НҮД ГЭЖ БАЙГАА ХАРЖ Л
БАЙНА Ш ДЭЭЭЭ


Сугаржаргал начин Одхүү начны араас орчих гээл байна уу даа.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Last edited by Жавхлан on Dec.14.16 10:30 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.14.16 2:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
manai eh eye yu bolson be? Nyamdorj-iig avch hayaj chadav uu?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1263 posts ]  Go to page Previous 145 46 47 48 49 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited