#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.18 4:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1263 posts ]  Go to page 1 2 3 4 549 Next
Author Message
PostPosted: Jan.02.09 10:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Суманд ихэвчлэн 64 бөх барилддаг.
Тэгээд түрүүлсэн нь сумын заан /6 даван түрүүлэх/
үзүүрлэсэн нь сумын начин болно. /5 давах/ Суманд хамгийн дээд тал нь заан гэсэн цол өгдөг

Аймагт 128-256 бөх барилддаг
128 бөх барилдавал:
Түрүүлбэл Аймгийн арслан, /7 давах/
үзүүрэлбэл аймгийн заан, /6 давах
5 давбал аймгийн начин цол олгоно. /5 давах/ хамгийн дээд цол нь аймгийн арслан. чимэгтэй гэвэл аймгийн хурц арслан энэ тэр гэж болно л доо

256 бөх барилдвал
Түрүүлбэл Аймгийн арслан, /8 давах/
үзүүрэлбэл аймгийн заан, /7 давах/
дунд шөвөгт үлдвэл аймгийн харцага /6 давах/
5 давбал аймгийн начин цол олгоно. /5 давах/ Хамгийн дээд цол нь аймгийн арслан. чимэгтэй гэвэл аймгийн хурц арслан энэ тэр гэж болно л доо


Улсын наадамд 512-1024 бөх барилддаг.
512 бөхийн хувьд:
түрүүлээд улсын арслан /9 давах/
үзүүрлэбэл улсын гарьд /8 давах/
4 үлдвэл улсын заан /7 давах/
8 үлдвэл улсын харцага /6 давах/
16 үлдвэл улсын начин цол олгоно. /5 давах/

1024 бөхийн хувьд
түрүүлээд улсын аварга /10 давах/
Үзүүрлээд улсын арслан /9 давах/
4 үлдээд улсын гарьд /8 давах/
8 үлдээд улсын заан /7 давах/
16 үлдээд улсын харцага /6 давах/
32 үлдээд улсын начин /5 давах/

Улсад түрүүлж байсан хүн дахин түрүүлбэл
5 түрүүлээд улсын дархан аварга
4 түрүүлээд улсын даян аварга
3 түрүүлээд улсын далай аварга
2 түрүүлээд улсын аварга
хамгийн дээд цол нь Далай даян дархан аварга. /Малгайн 4 талд 4 хүчтэн бэлэгдсэн хөөмөлтэй малгайн залааны гадна талын залаан 5 түрүүлснийг илтгэх шар зураастай болно доо/

За тэгээд малгайн чимэг, залаан дээр амжилтыг нь тэмдэглэх шар зураас гээд тайлбарлавал зөндөө юм байгаа даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Galaa039 on Jun.25.09 4:03 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.08.09 5:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.14.03 9:40 am
Posts: 5717
Location: rite here waitin for u
undesnii box neg uee bodoxod uneheer uitgartai uzegchid duurdeggui l bolchihood bna,,,
gaigui uzuushtei barildaan uzuuldeg hedhen l box bn,,,
Davaabaatar(suhbat avargiin shavi gsende adilxan barildaan uzuuldeg haragddag)
y/n Bat-erdene bie jijig ch er ni yas uzej baigaal haragddag
a/a Jargalsaixan naadmaar nachin avch chadsangui neeh barildahaa bolichihloo ug ni bas l hetsuu dee
y/n Osoxbayar uneheer daatstai mehtei chadvarlag box...
Y/z Ragchaa neh uran meh hiih ni hovor ch er ni bol uzehed uramtai...
a/z Monhbat er ni l unasan ch davsan ch yostoi neg gal gartal barildaj baigaa bdag
ingeed l er ni boloo doo


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.12.09 10:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өсөхбаяр аваргаар ахлуулж Хишигдорж заанаар дасгалжуулсан Бөх билэгт дэвжээний бөхчүүд Өвөрмонгол улсын Шинжан уугар хотын Шилэн хотод урилгаар очиж Өвөрмонголын үндэсний бөхөөр барилдсан байна. 64 бөхийн барилдаанд /Монгол 17, Өвөрмонголын аваргууд / барилдаанд Аймгийн арслан Санжаадамба түрүүлж Өвөрмонголын бөх үзүүрэлсэн байна. Шөвгийн 4 т Улсын заан Рагчаа Улсын начин Өсөхбаяр нар үлджээ.

Мөн энэ үеэр Улсын начин Өсөхбаярт Өвөрмонголын аварга цолыг илэрхийлэх зангиа өгсөн байна. /Зун 5 өдөр барилдсан 512 бөхийн барилдаанд нь манай хүн түрүүлсэн учир өгч байгаа гэнэ ээ/

Барилдааны дараа Монгол үндэсний бөхөөр 16 бөх барилдсан ба 8 Монгол 8 Өвөрмонгол хоорондоо барилдав. 2 Өвөрмонгол бөх 1 давсан. Тэгээд үндэсний бөхийн үзүүлэх барилдаан болов. :mrgreen:

Image

Зүүн захаас нь Батор аварга байна. Энд байгаа 5 гар бараг бүгдээрээ байсан.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Galaa039 on Jan.12.09 3:15 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.16.09 4:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Одоооны бөхчүүд их л тарган махлагдуу болсон шиг санагддын?Энэ юутай холбоотой юм бэ?Масс нэмснийхээ хэрээр барилдаан нь удааширч сонирхолгүй болох талтай шт...Миний мэдэхийн Сумьяа Гантогтох Сүхбат Өсөхөө эдэр хэрзэгнэсэн сайхан залуучууд байсан даа...Одоот тэгтэл залуу начин гээл гүзээгээ унжуулсан юм гараад ирэх юм...

_________________
Foruming


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.19.09 1:31 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Galaa039 wrote:
Аз жаргал энэ тэр таргандаа орох уу

Azjargal vnen galbirgui bohshdee. Yaahaw vndesnii bohod bol hvndiin tow doortoi bogino hol n heregtei baih. gehdee muuhai bietei. Munhbaatar gej bas humursun togoo shig gvzeetei nuhur bn. Ih sport gedgeer hicheellehgui baigaa zaluuchuud iim l bolj baigam boluu gej bodohiin. Olimpod chuluut songomol judo-giin gadniin hvnd jingiin bohchvvdiin biye gej zursan umuu zorson umuu gemeer l hvmvvs baihiim bnshd. Tegeel manaihniig shidleel bn.

_________________
Амьдрал ?


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.19.09 10:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
AG wrote:
Galaa039 wrote:
Аз жаргал энэ тэр таргандаа орох уу

Azjargal vnen galbirgui bohshdee. Yaahaw vndesnii bohod bol hvndiin tow doortoi bogino hol n heregtei baih. gehdee muuhai bietei. Munhbaatar gej bas humursun togoo shig gvzeetei nuhur bn. Ih sport gedgeer hicheellehgui baigaa zaluuchuud iim l bolj baigam boluu gej bodohiin. Olimpod chuluut songomol judo-giin gadniin hvnd jingiin bohchvvdiin biye gej zursan umuu zorson umuu gemeer l hvmvvs baihiim bnshd. Tegeel manaihniig shidleel bn.


Манай энэ бөхчүүд дан ганц үндэсний бөхөөр барилдаад байгаа хүмүүс цөөхөн л дөө. Мөнхбаатар гэхэд Жудогоор хичээллэдэг бас олон услын тэмцээнд ч гэсэн ордог. Орж байгаад бэртэл аваад нэг наадмаар өнжиж байсан.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.19.09 1:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Амжилтын хувьд бол Монголын хүнд жингийн бөхчүүдийн хувьд маш бага л даа. Өсөхбаяр, Сумьяабазар, Ганбат, Цэрэнпунцаг, Бат-Эрдэнэ гэх мэт хүмүүс бүгд л их спортоор хичээллэж байсан ч амжилт гаргасан нь цөөн дөө. Чөлөөт бөхийн дэлхийн аваргаар 96 кг Энхтуяа нэг 4 байрт орсон нь хүнд жингийнхний хувьд сүүлийн хэдэн жилд гаргасан хамгийн том амжилт юм уу даа. Жудогоор бол -100 Түвшинбаярыг бол амжилт гэж хэлнэ шүү. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.19.09 3:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Харин ч одооныхон төмөр их өргөж эм бэлдмэл их хэрэглээд ингээд махлаад байгаа гэж ойлгодийшт...Рагчаа сая нэг харсан чинь юу вэ?пүр пальбийцийн билээшт...

_________________
Foruming


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.19.09 5:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.05 3:06 pm
Posts: 857
Location: @aSuult.Net
Cornerback wrote:
odoo 1 sariin 17-nd neg barildaantai yum baina lee shuu, nogoodor :wink:

Сэлэнгэ аймгийн нэрэмжит барилдаан болж Эрхэмбаяр начин тvрvvлж, харцага Пvрэвжав vзvvрлэсэн гэсэн байхаа

_________________
29 udaa space


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.26.09 5:33 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Manaihnii sumochidoor yoponuud super barildaanii effect hiisen baina:

Asoshyoryu ba Hakuho
http://www.youtube.com/watch?v=OV5LF8dwd-8

Ama
http://www.youtube.com/watch?v=73f0_izSNHg

Edgeer zurguudiig ene buland bainga bailgana uu mash ontsgoi sonriholtoi ulrag-sportiin sedviin hovor zurag!!!:

Image

Image

Image

Image

Image

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Jun.15.09 2:32 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.26.09 6:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.05 3:06 pm
Posts: 857
Location: @aSuult.Net
Энэ Пvрэвжав ойрд ер нь сайн байх чинь вэ?
Харцага цолтнуудын нэрэмжит барилдаанд тvрvvллээ. Ойрд дандаа vзvvр тvрvvнд vлдээд л байх юм.

_________________
29 udaa space


Top
   
 Post subject: Монгол Бех
PostPosted: Jan.30.09 12:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
ТВ9 тв-ийнхэн шилдэг 100 барилдаан бүхий ДВД гаргах гэж байгаа гээд байхаар нь өчигдөр хальт сонирхолоо.
2008 оны шилдэг барилдаануудын түүвэр гээд гарсан яая хэлэх алга байна лээ. Даваабааатарын сурталчилгаа аятай л мань хүний сайхан сайхан барилдаанууд гарсаар байгаад таарах шиг.
Сүхбат аваргын халаа яг мөн л гэмээр юм билээ.

Пүрэвжав бас сайн юм байна лэ. Гоё уран барилдаантай залуучууд их болсон нь сайхан үзүүштэй болгож байна даа. :wd:

_________________
http://jungle.mn/


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.30.09 12:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7056
Location: . . . . . . . . .
харин тэр шилдэг барилдаанд бол тувт Даваабаатар


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Jan.30.09 9:09 pm 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Aug.15.05 9:15 pm
Posts: 1037
Location: Спортын уухай хадсан ертөнц
purevjav barag suuliin 5-6 barildaanii 1-t turuulj, 2-t uzuurlej 1-t ni 4t uldlee shuu. beltgel sn hiij, Olimpiinhoo batsaanuudiig sn nuhaj bgaam shig bna, Davaabaatariin gemtel sn edgeegui bh shig blee, Ragchaa ludees bolj bgaam, deeriin 1 barildaan deer niit barildaan ni 5 minut hursnuu guu yu, garch ireed huschaal yawaad ogood bsan.

_________________
zam zail


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.02.09 1:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.30.02 12:27 pm
Posts: 17268
Location: Ulaanbaatar, Mongolia
Sukhbat ch darhan avarga boloh boh baisiim daa, dahiad neg turuulchihgui zodog tailchdag :(

_________________
Professional Sports Bettor


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.03.09 4:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.05 3:06 pm
Posts: 857
Location: @aSuult.Net
Ер нь бол А.Сvхбат дархан аварга ш дээ. Би тэгж боддог. Учир нь 2001 онд 80 жилийн ойгоор арслан цолтой байхдаа 10 давж тvрvvлэхэд шууд даян аварга цол олгох ёстой байсан юм. Тэгээд 2004 онд 3 дахиа тvрvvлээд дархан аварга болчихсон байх ёстой байсан. Учир нь 2001 онд далай аварга гэж цол байгаагvй. 2003 онд ерєнхийлєгч зарилгаар харцага, гарьд, далай аварга цол бий болсон юм шvv дээ. Тухайн vеийн vндэсний бєхийн холбооны хавчилгаас болоод авах ёстой цолоо авч чадаагvй хvн гэж боддог доо.
Тvvхээс харахад: Цэрэн аварга 40 жилийн ойгоор 10 давж тvрvvлээд начингаас шууд аварга болж, дараа нь нэг vзvvрлээд даян аварга болсон, бас Батсуурь аварга 2 тvрvvлсэн атлаа дархан аварга болчихсон байдаг шvv дээ.
Харин Дархан аварга Д.Дамдин, Ж.Мєнхбат нар 3 тvрvvлсний дараа аварга болж байсан нь тvvхэнд байхгvй ховор тохиолдол юм даа.

_________________
29 udaa space


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.03.09 4:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өмнө нь 3 түрүүлээд дархан аварга болдог байсан юм аа. Одоо бол 5 түрүүлж байж дархан аварга болно. Энэ нь хэдэн онд шинэчлэгдлээ дээ. 1999 онд өсвөр энэ тэр гээд барилдаж байхад лав 5 түрүүлж байж дархан аварга болдог гэдэг байсан.

Ерөнхийлөгчийн зарилга гараад Гарьд харцага цол л шинээр бие болгосноос биш дархан аваргыг 5 түрүүлж авна гэж өөрчлөөгүй ш дээ. Аль дээр өөрчлөгдсөн байсан.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.03.09 4:48 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.05 3:06 pm
Posts: 857
Location: @aSuult.Net
Galaa039 wrote:
Өмнө нь 3 түрүүлээд дархан аварга болдог байсан юм аа. Одоо бол 5 түрүүлж байж дархан аварга болно. Энэ нь хэдэн онд шинэчлэгдлээ дээ. 1999 онд өсвөр энэ тэр гээд барилдаж байхад лав 5 түрүүлж байж дархан аварга болдог гэдэг байсан.

Ерөнхийлөгчийн зарилга гараад Гарьд харцага цол л шинээр бие болгосноос биш дархан аваргыг 5 түрүүлж авна гэж өөрчлөөгүй ш дээ. Аль дээр өөрчлөгдсөн байсан.

Vгvй шvv. 4 тvрvvлж дархан аварга болдог байсан юм. 1 тvрvvлээд арслан, 2 тvрvvлээд аварга, 3 тvрvvлээд даян аварга, 4 тvрvvлээд дархан аварга болдог байсан юм. Чи буруу ойлголттой байсан байна.

_________________
29 udaa space


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.09.09 9:45 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.30.02 12:27 pm
Posts: 17268
Location: Ulaanbaatar, Mongolia
bet20 wrote:
Өчигдөрийн Архангайн барилдаанд хэн түрүүлж, хэн үзүүрлэсэн бэ?


Osohbayar turuulj Mongontsooj uzuurlesen. Hogshin arslan Monh-Erden shovgiin 4-t uldsen gesen keke

_________________
Professional Sports Bettor


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.10.09 3:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
Galaa039 wrote:
Тулж зогсохгүй тойрч зугтахгүй 5 минутанд барилддаг бизнес барилдааны сураг алга аа

Ulsiin nachin Bat-Erdene turuulj aimgiin arslan Sodnomdorj uzuurlesen

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.23.09 10:21 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Шороон үхэр жилийн сар шинийн барилдааны өнгө
За би энэ спортдоо үнэхээр хайртай :razz:
Энэ жилийн барилдаан үнэхээр сайхан болох биз..чанар чанасаа өндөртэй...
Залуу бөхчүүд::
сүүлийн жилүүдэд ялангуяа өнгөрсөн жил МБХ, пүүс компаниуд залуу сайхан бөхчүүдээ ихээхэн дэмжиж байна.. :wd:
Энэ жил Дархануулын Ерөөлт, идэрчүүдийн аваргын алтан медальт Сугаржаргал, Ганидэр, Өвөрхангайн Наранбаатар,Үйтүмэн, ГовьАлтайн Цэцэнбаатар, Булганы Зургаадай, Сонгинохайрханы Довуучтөмөр нарын сумын заан залуу бөхчүүд үнэхээр өнгөлөг байна. Ялангуяа Ерөөлт бол үнэхээр аймгийн арслангын зиндааны бөх гэдгээ харуулж залуу бөхчүүдийн барилдаанд үзүүрлэж, аймаг цэргийн цолтонгуудын барилдаанд шөвгийн 8т гарч ирлээ.. Магадгүй энэ бөхөөс их зүйл хүлээж болох юм...
Аймаг цэргийн цолтонгууд:
Увсын Бямбажав, Баянмөнх, Дундговийн Алтанхуяг, Архангайн Санжаадамба, Батотгон, Пүрэвдагва, Завханы Жаргалсайхан, Өмнөговийн Идэрсүрэн, Өвөрхангайн Сангисүрэн, Хөвсгөлийн Содномдорж, Говьалтайн Амартүвшин нарын аймаг цэргийн цолтонгууд энэ жил үнэхээр сайн байна магадгүй эдгээрээс 3-4 хүн шөвгийн 16 гарч магадгүй үзүүр түрүү булаалдах хүн ч гарч мэднэ. Бямбажав бол яах аргагүй сайн бөх энэ жил ч сайн байна.. Сүүлйн хэдэн барилдааныг нь харахад илүү нягт нямбаа болсон юм шиг харагдаж байна лээ.. Санжаадамба - миний бодлоор түүнийг одоо цаг үед барах хүн байхгүй л гэж боддог.. Гэхдээ мань хүн хэтэрхий замбараагүй барилдах юм ирээдүйн монгол бөхийн өнгийг тодорхойлогч гэж бодож явдаг... Жаргалсайхан арслан бол ёстой л нэг начин цолны зиндааны бөхдөө.. Энэ жил тун сайн байна.. Доор даваанд л явахгүй бол өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж ч мэдэх юм..
Улсын цолтон:
Өсөхөө аварга урд урдынхаас илүү сайн байна. Энэ жил хэд хэдэн барилдаанд түрүүллээ.. түүнийг давж сурсан Рагчаа барилдахгүй гэж байгаа.. Магадгүй түрүү бөх байж болох юм...
Эрэмбаяр начин энэ жил бас л сайн байна дээр сэлэнгийн барилдаанд түрүүлж харагдсан... Энэ бөх жац өндөр байсан бол гайхалтай амжилт олныг гаргах байсан байх..
Сүүлийн хоёр жил баяр наадмын түрүү бөх болсон арслангууд маань угын бие хаа сайтай сайхан эрчүүд.. Ганхуяг маань угын нэг шөвөгт гараад ирэх байх.. бүр үзүүр түрүүнд ирэхийг ч үгүйсгэхгүй... Мөнхбаатар шиг гоё барилддаг тийм жинтэй бөх лав одоо үед алга.. мань хүн гомо :razz: юм хийж л унахгүй бол сайн үзнэ дээ..
Өсөхүүд/ 2 начин/ энэ жил хоёулаа сайн байгаа хоёулаа хийгүй барилддаг гоё бөхчүүд барилдааныг ч чимэх байх...
Даваабаатар сүүлд гарандаа том бэртэл авсан.. гэхдээ сар шинээр барилдаж биднийгээ баярлуулах биз/ 1993 оноос хойших 100 шилдэг барилдаанд түүний 30 гаруй барилдаан орсон гэсэн яа яа гоё бөх шүү/
Доржсамбуу гарьд сүүлийн үед бөхийн өргөөнд харагдсангүй. мань хүн бэлтгэл сайтай бол нилээн явна шүү...
Ду.Батбаяр. ёстой л нэг том наадмын одтой бөх дөө биеэ айхтар сулалдаг шахааны барьцнаас барагтай л бол ундаггүй.. энэ жил ч мөн сайн барилдах байх....
За тэгээд эдгээр бөхчүүд өнгөлөөд сайхан барилдах биз...
Миний хувьд Өсөхбаяр аварга, Мөнгөнцоож харцага, жаргалсайхан, санжаадамба арслангуудаа... дэмжээд өдөрөржин битүүрээд өнжинө дөө...


Last edited by jalaa on Dec.29.10 4:42 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.24.09 2:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
За нэг хэдэн зураг оруулчдиймуу...
Говь-Алтайн бөхчүүд... Сүүлийн хэдэн жил бөхчүүддээ маш сайн анхаарал хандуулдаг болсоноор бөхчүүдийн амжилт эрс дээшилсэн билээ.. Өнгөрсөн зуны наадмын бэлтгэл байгаам.. Үүний үр дүнд нэг Гарьд, нэг Заан, нэг начин төрсөн..
Image

Image
Одоогийн улсын заан Соронзонболд, Улсын начин Гантулга

Image
Улсын Гарьд Ганбаатар

Image

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.24.09 9:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
За энэ жилийн цагаан сарын барилдаан өндөрлөлөө.. Улсын заан Ганбат түрүүлж, аварга Өсөхбаяр үзүүрлэлээ..
Сумьяабазар, Ганбаатар, Рагчаа нтр барилдахгүй хүмүүсийн тааврыг нилээн будилуулчих шиг боллоо..
Муу Батбаяр начныгаа түрүүлчих болуу гээ л их дэмжсэн шөвгийн 4т Ганбат зааныг хаях дөхөө л уналаа..
Заза битүүлгээ эхлэе дээ :-D

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.24.09 9:37 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.06.04 7:08 pm
Posts: 1266
Location: Надаас дээртэй нь учирвал намайг чи мартана даа, Надаас дортой нь учирвал намайг чи санана даа...
Ganbat turuulj osohoo uzuurleh shiw. daanch gatsaad sain medegdsengui dee gej

_________________
72 дахь ёкозуна Тэрүнофүжи...


Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.25.09 8:08 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.17.03 3:06 pm
Posts: 572
Location: Bad Vilbel, Deutschland
CHELSEA[FC]_MN wrote:
za tegeed Ganbat tsagaan sard turuulsen yostoi nudee olson yum bolloo .


Хэхэхэ. Монгол хэлний хувь муу авахаар найруулгатай өгүүлбэр бичжээ анд минь.
Үг хэллэгний талаар бодож явдаг зүйлээсээ жаал хуваалцъя гэж бодлоо.
Ганбат үзэгчдийн саналаар цагаан сард түрүүлсэн юм уу, Цагаан сард түрүүлнэ гэж бас яахыг хэлдэг юм бол доо. Шагнал урамшуулал, санал бодол г.м дээр л нүдээ олсон гэж хэлдэг. Тэрнээс миний шалгалтаа амжилттай өгсөн нь нүдээ олсон хэрэг боллоо гэж ярьдаггүй байх аа. Мөн Цагаан сард биш цагаан сарын барилдаанд гэвэл зөв биш үү. :col:

Тв ээр бас ийм тийм мэхний хувилбараар давлаа уналаа гэж их ярьдаг болоод удаж байна. Уул нь ийм мэхээр давлаа, тийм мэхэнд уналаа л гэхэд болох...Цэнхэр гаригийн Тамир хавиас их олон худлаа үгнүүд гарч ирсэн дээ. :m4:

Дээр үед, уралдаад хамгийн эхэнд ирсэн морийг түрүүлсэн буюу Түрүү магнай, барилдаад уналгүй ганцаараа босоо үлдсэн бөхийг үзүүрлэсэн буюу Үзүүр бөх гэж ярьдаг байсан гэнэ лээ гэж хаанаас ч билээ уншиж байсан санаанаас гардаггүй юм. Логикийн хувьд үнэн зөв хэллэг хэрэглэдэг байж л дээ. :wd:

Image


Last edited by Gunzo on Feb.27.09 9:41 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Монгол Бех
PostPosted: Feb.25.09 8:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.17.03 3:06 pm
Posts: 572
Location: Bad Vilbel, Deutschland
nUBIAN wRESTLING vIDEO

http://www.youtube.com/watch?v=b6ZA_T_P_xU


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1263 posts ]  Go to page 1 2 3 4 549 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited