#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 6:05 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.25.16 5:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Женнингсийг Нетс авчихгүй, дунджаас доогуур 2 холбогч Доналд Слоан, Шэйн Ларкин 2тоо тэгж их итгэж байгаам байхдаа, хэрвээ Женнингсийг авсан бол довтолгооны сонголт нэмэгдээд аятайхан болохгүй юу, тэгээд ч өнгөрсөн улиралд Женнингс гэмтэхээсээ өмнө тун сайн тоглож байсандаа, ассист этрийг бол бороо шиг л оруулж байсан шд....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.16 8:58 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
саяны хэдэн өдөр ч чөлөөт агентын зах зээл ч нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаадаа, зарим нэг мэдээллээс хүргэвэл:

- хамгийн сүүлд Лос-Анжелес Лэйкэрс багт хүчин зүтгэж байсан, 1 жил гаруй ажилгүй байсан Карлос Бүүзер НБА-д буцан ирэхээр ажиллаж байгаа гэнэ....

- аварга Кавсын сэлгээний төв, үндсэн ажлаа Тристан Томпсонд алдаад байсан Тимофеи Мозгов Лэйкэрстэй 4 жилийн 64 сая ногооны гэрээ үзэглэхээр болжээ...

- энэ зун төрөлх хот Лос-Анжелес руугаа буцна гэгдэж байсан Рапторсын од Демар Дерозан багтаа үлдэхээр шийдэж 5 жилийн 139 сая ногооны гэрээ үзэглэхээр болжээ....

- Хассан Вайтсайд багтаа үлдэхээр болж 4 жилийн 98 сая ногооны гэрээ үзэглэхээр болжээ... энэ гэрээнийхээ үнийн дүнгээр мань эр өмнөх улиралдаа бага цалин авч байгаад дараагийн улиралдаа макс цалин авч, цалингийн хамгийн өндөр зөрүү гаргасан тоглогч болсон байна....

- Франц довтлогч Никола Батум Хорнетс-д үлдэхээр шийдэж 5 жилийн 120 сая ногооны гэрээ үзэглэхээр болсон гэнэ...

- Лэйкэрсийн залуу хамгаалагч Жордан Кларксон 4 жилийн 50 сая ногооны гэрээ үзэглэхээр тохиролцжээ.... ирээдүйтэй залуу хамгаалагчаа боломжийн үнээр үлдээхээр болж....

- Визардсын залуу хамгаалагч Брадли Бийл багтайгаа 5 жилийн 128 сая ногооны гэрээ хийхээр тохиролцсон гэнэ...

- Жереми Лин Нетстэй 3 жилийн 36 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрчээ...

- Пистонс төвийн тоглогч Андре Драммондтой 5 жилийн 130 сая ногооны гэрээний сунгалт хийхээр тохиролцжээ....

- мөн холбогч Иш Смиттэй 3 жилийн 18 сая ногооны гэрээ хийхээр тохиролцсон байна....

- холбогч ДЖ Аугистин Мэжиктэй 4 жилийн 29 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна...

- төвийн тоглогч Ол Жефферсон Пэйсэрстэй 3 жилийн 30 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна....

- Баксын хамгаалагч ОЖ Майо НБА-гийн зүгээс явуулдаг мансууруулах бодисны сорилгонд тэнцээгүй тул НБА-гийн зүгээс түүнийг 1 жил гаруй хугацаанд тоглохыг хоригложээ...

- Фила Сиксерс баг хамгаалагч Жэйрэд Бэйлэстай 3 жилийн 27 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна...

- Бакс довтлогч, мэргэн буудагч Мирза Телетовичтай 3 жилийн 30 сая ногооны гэрээ байгуулахаар болжээ.... хуучин дасгалжуулагч Кидд дээрээ ирэх нь дээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.16 9:22 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Орландо Мэжик хамгаалагч Эван Форниертай 5 жилийн 85 сая ногооны гэрээ байгуулахаар болжээ...

- Гриззлиес жижиг довтлогч Чандлер Парсонстой 4 жилийн 70 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцжээ...

- өнгөрсөн улиралыг Селтиксд амжилттай үдсэн Эван Төрнер Блэйзэрстай 4 жилийн 70 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцжээ...

- багаас хамааралтай чөлөөт агент Матью Далийдаваад Бакс 4 жилийн 38 сая ногооны гэрээ санал болгосон гэнэ.... Кавс хэрвээ хүсвэл энэ гэрээтэй дүйцэхүйц гэрээ санал болгож, сэлгээний холбогчоо авч үлдэх боломжтой....

- Пеликанс, Пэйсэрсийн довтлогч Соломон Хилл-тай 4 жилийн 52 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрчээ...

- төвийн тоглогч Жоаким Ноа Никстай 4 жилийн 70 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцсон гэнэ....

- өнгөрсөн улиралыг Хьюстонд тааруухан амжилттай үдсэн Двайт Ховард төрөлх хот Атлантадаа ирэхээр болж, Ховкстай 3 жилийн 70,5 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна....

- Мэжик жижиг довтлогч Жефф Грийнтай 1 жилийн 15 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрчээ...

- довтлогч Даррел Артур Наггетс багтайгаа 3 жилийн 23 сая ногооны гэрээний сунгалт хийхээр болсон байна....

- Пеликанс Буллзын хамгаалагч Этваун Мүүртай 4 жилийн 34 сая ногооны гэрээ хийхээр тохиролцжээ...

- Ховкс жижиг довтлогч Кэнт Бэйзмүүртай 4 жилийн 70 сая ногооны гэрээний сунгалт хийхээр болжээ...

- ахмад хамгаалагч Жое Жонсон Юта Жазз багтай 2 жилийн 22 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрчээ....

- Лэйкэрс жижиг довтлогч Луол Денгтай 4 жилийн 72 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрчээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.16 9:47 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- довтлогч/төвийн тоглогч Жон Луэртай Пистонс баг 4 жилийн 42 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрсэн байна...

- ахмад довтлогч Jared Dudley өөрийн кареерын хамгийн өндөр амжилт үзүүлсэн Санс баг руугаа буцахаар болж 3 жилийн 30 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцжээ....

- довтлогч/төвийн тоглогч Жастин Хамилтон Нетс багтай 2 жилийн 6 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна....

- Кингз хамгаалагч Аррон Аффлалотай 2 жилийн 25 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцсон байна....

- Торонтогийн төвийн тоглогч Бизмак Биёмбо Мэжик багтай 4 жилийн гэрээ байгуулахаар тохиролцжээ...

- Жаззын довтлогч Тревор Бүүкэр Нетс багтай 2 жилийн 18 сая ногооны гэрээ байгуулахаар болжээ....

- Пеликансд өнгөрсөн улиралыг үдсэн довтлогч, мэргэн бууч Райн Андерсон 4 жилийн 80 сая ногооны гэрээ байгуулахаар болжээ....

- мөн Пеликансын хамгаалагч Эрик Гордон Рокетс багтай 4 жилийн 53 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна....

- довтлогч Марвин Виллиамс Хорнетс багтаа үлдэхээр шийдэж 4 жилийн 54,5 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрсэн байна...

- Ховксын төвийн тоглогч Ол Хорфорд 4 жилийн 113 сая ногооны гэрээг Бостон Селтикс багтай байгуулахаар тохиролцжээ...

- Мавс баг Варриорсын довтлогч Харрисон Барнест 4 жилийн макс гэрээ санал болгохоор зэхэж байгаа гэнэ...

- Никс хамгаалагч Кортни Лийг 4 жилийн 50 сая ногооны гэрээгээр авчрахаар болжээ...

- Кингз довтлогч Антони Толивертай 2 жилийн 16 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Last edited by ghostface on Jul.04.16 10:32 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.04.16 9:56 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Клипперс хамгаалагч Остин Риверстай 3 жилийн 35 сая ногооны гэрээний сунгалт хийхээр болсон байна...

- Визардс төвийн тоглогч Иан Махинмиг 4 жилийн 64 сая ногооны гэрээгээр ирүүлэхээр болжээ...

- Нетс баг Хийтийн багаас хамааралтай чөлөөт агент, хамгаалагч Тайлер Жонсонд 4 жилийн 50 сая ногооны гэрээ санал болгосон байна... Хийт 3 өдрийн дотор дүйцэхүйц гэрээ санал болгох ёстой, тэгэхгүй бол Тайлор Жонсон Нетс-д очино....

- Визардс баг ирээдүйн драфтын 2-р тойргийн эрхээр Жаззын холбогч Трэй Бөркийг сольж авахаар болжээ....

- мөн Визардс баг довтлогч Андрью Николсонтой 4 жилийн 26 сая гэрээний тохиролцоонд хүрсэн байна...

- Вүлвес баг төвийн тоглогч Кол Алдрихтай 3 жилийн 22 сая ногооны гэрээ байгуулахаар болжээ...

- Гризлиесс довтлогч Жэймс Эннистай 2 жилийн 6 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна...

- Клипперс жижиг довтлогч Вес Жонсонтой 3 жилийн 18 сая ногооны гэрээний сунгалт хийхээр болжээ...

- Хийтийн хамгаалагч Двэйн Вэйд Никс эсвэл Буллз гэсэн багуудтай гэрээлэхэд ойрхон байгаа гэнэ.... харин Хийт баг мань хүний хүссэн үнийн дүн санал болгож чадахгүй байгаа болохоор, Вэйд багтаа үлдэнэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм байна...

- ахмад тоглогч Ману Жинобили болон Тим Данкан нар ирэх улиралд тоглохоор болжээ...

- өнгөрсөн улиралын шилдэг 6дахь тоглогч Жамал Кравфорд Клипперс багтайгаа 3 жилийн 42 сая ногооны гэрээний сунгалт хийхээр тохиролцжээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.16 10:00 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
Ээ энэ чинь шүү дээ. фб ээр нэг замбараагүй мэдээллүүд яваад байсан баярлалаа ghostface ээ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.04.16 10:15 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2691
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
6 дахь тоглогчоо Клипперс гомдоогоод, нөгөөх нь үлдэхгүй шахуу юм яриад байсан тохиролцсон бололтойм. 3 жилийн 42..
Рондо бас том гэрээ отсон бололтойм, ямартай ч Бухнууд холбогчтой болж..
Ланжгаруудын 2 жилийн гал унтраалтан дор Конли НБА-гийн хамгийн том гэрээтэй тоглогч гэдэг цолтой жил болход гайхах юм алга.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Jul.04.16 10:35 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Рондогийн гэрээ нээх том бишээ, Конлигийн гэрээний хажууд шал инээдтэй шахуу, 2 жилийн 28 сая ногооны гэрээ.... Гризлиэс их т1-ээ, Конлигийн үнийг ингэж айхтар өсгөж байдаг.... одоо нөгөө суперодууд нь галзуурдым байгааздээ.... Стеф, Леброн, КД, Вестбрүүк этр галзуурсан галзуурсан гэрээ байгуулахаар чичирнэ дээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.16 11:12 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2691
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
КД нтр-ын дуншаад байгаа солилцоо ЛЖ шиг 2 жилээр хийгдэх болов уу гэсэн санаа. Луол Денг 4 жилийн 72 сая гэж хийгээд байхад Рондогийн 28 бол инээдэм байхаас яахав.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Jul.05.16 10:21 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Тандерын суперод Кевин Дурант Варриорс багтай 2 жилийн 54.3 сая ногооны тохиролцоонд хүрсэн бөгөөд, 2дох жил нь өөрийн мэдлийнх буюу өөрөө хүсвэл гэрээгээ цуцлах эрхтэйгээр гэрээ байгуулахаар болсон байна.... сагсан бөмбөгийн ертөнцийг цочролд оруулсан мэдээлэл боллоо...

- КД-гээс хамаарч шийдвэрээ гаргана гэж байсан ахмад тоглогч Пау Газол Сан-Антонио Спөрс багтай 2 жилийн 30 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцсон байна...

- Энэ зун гэрээний сунгалт хийхгүй бол, ирэх зун чөлөөт агент болох Тандерын нөгөө од Рассел Вестбрүүк багтайгаа энэ зундаа гэрээний сунгалт хийхгүй гэсэн мэдээлэл тархсан байна...

- Хорнетс холбогч Рамон Сессионсийг 2 жилийн 12 сая ногооны гэрээгээр ирүүлэхээр болжээ...

- Варриорс баг төвийн тоглогч Андрью Богутыг Даллас руу ирээдүйн драфтын 2-р тойргийн эрхээр сольж авахаар тохиролцжээ...

- нэгэнт КД-г багтаа элсүүлсэн тул Харрисон Барнс-д санал болгосон Далласын 4 жилийн макс гэрээний саналтай дүйцэхгүй гэдгээ мэдэгдсэнээр Барнс Далласт очих нь тодорхой болж байна.... мөн сэлгээний төвийн тоглогч Фестус Эзэлиг чөлөөт агент болгосон байна...

- мөн Варриорстой холбоотой мэдээлэл, өнгөрсөн улиралыг Далласт дажгүй амжилттай өнгөрүүлсэн төвийн тоглогч Заза Пачиулаг 1 жилийн 2,9 сая ногооны гэрээгээр ирүүлэхээр болжээ....

- Хорнетс төвийн тоглогч Рой Хибберттай 1 жилийн 5 сая ногооны тохиролцоонд хүрсэн байна...

- холбогч Брандон Женнингс Никс багтай 1 жилийн 5 сая ногооны тохиролцоонд хүрчээ...

- Холбогч Дерон Виллиамс Мавс багтайгаа 1 жилийн 10 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна...

- Мавс сэлгээний төвийн тоглогч Двайт Повелтай 4 жилийн 37 сая ногооны гэрээний тохиролцоонд хүрсэн байна...

- Лэйкэрс сэлгээний төвийн тоглогч Тарик Блактай 2 жилийн 12,85 сая ногооны гэрээний сунгалт хийхээр болсон байна...

- Кингс хамгаалагч Гаррет Темплтай 3 жилийн 24 сая ногооны, мөн жижиг довтлогч Матт Барнстай 2 жилийн 12 сая ногооны гэрээний тохиролцоонд тус тус хүрсэн байна...

- Визардс 2012 оны драфтын сонголт хамгаалагч Tomas Satoransky-тай 3 жилийн 9 сая ногооны гэрээ үзэглэхээр болжээ...

- Ховкс баг хамгаалагч Malcolm Delaney-тай 2 жилийн хамгийн бага гэрээний тохиролцоонд хүрсэн байна...

- Миами Хийт супер од Двэйн Вэйдэд 2 жилийн 40 сая ногооны гэрээ санал болгосон гэнэ.... гэхдээ одоогоор талууд хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.05.16 11:18 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
НБА-ийн тоглогчид хаданд гарчээ. :brows:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jul.05.16 3:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин тэхх хэлээд юу гэхэв 15-20 сая ногооны цалин супероддын авдаг цалин байсан бол одоо ч дундаж тоглогчдын цалин болждээ хөөрхий....
санаснаас Двэйн Вэйд Клевленд рүү нисэж Леброн найзтайгаа уулзахаар явсан гэнэ, яг л найзтайгаа зүгээр найзын ёсоор уулзаж харагдаач...
Кавс гэснээс Демаркус Коузинсыг авч магадгүй байгаа гэнэ үү, арай л юм болох гээд байнадаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.05.16 4:11 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2691
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Нэлээд хэдэн фантаси тоглогч үхэх нь дээ

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Jul.05.16 5:07 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
ghostface wrote:
харин тэхх хэлээд юу гэхэв 15-20 сая ногооны цалин супероддын авдаг цалин байсан бол одоо ч дундаж тоглогчдын цалин болждээ хөөрхий....
санаснаас Двэйн Вэйд Клевленд рүү нисэж Леброн найзтайгаа уулзахаар явсан гэнэ, яг л найзтайгаа зүгээр найзын ёсоор уулзаж харагдаач...
Кавс гэснээс Демаркус Коузинсыг авч магадгүй байгаа гэнэ үү, арай л юм болох гээд байнадаа....


Эээ уэйд тэнд юугаа хийх гээд байгаан болдоо.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.06.16 9:19 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2691
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Ингэж аварга авсан нэр зүүгээд хэрэг байдаг юм байхдаа энэ хөгшчүүл. Варежао шиг улирлын дундуур Кавсруу оччихвол бүр бат юм биш үү Дэвид Вэст минь хаха :bigthumpup:

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Jul.06.16 10:19 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Спөрс баг Пау Газолд цалинг нь өгөхийн тулд цалингийн зай гаргах хэрэгтэй болсон, үүний тулд довтлогч Борис Диавыг Юта Жазз баг руу явуулж оронд нь 2015 оны драфтын 2-р тойргоор сонгогдсон Olivier Hanlan гэдэг тоглогчийн эрхийг авахаар тохиролцсон байна...

- өнгөрсөн улиралд Спөрс багт нэгдэж аварга авахын төлөө зүтгэнэ гэж байсан Дэвид Вэст Варриорс багтай ахмад тоглогчийн бага цалингаар 1 жилийн гэрээ хийхээр болсон байна....

- Дирк Новицки Даллас Мавс багтайгаа 2 жилийн 40 сая ногооны гэрээ үзэглэхээр тохиролцжээ....

- Варриорс баг сүүлийн 2 жил тоглоогүй Рэй Алленыг багтаа элсүүлэхээр нууцхан хөөцөлдөж байгаа гэнэ...

- Миами Хийтийн суперод Двэйн Вэйд Хийтийн санал болгосон 2 жилийн 40 сая ногооны гэрээний саналыг хүлээж аваагүй, учир нь мань 2 жилийн 50 сая орчим ногооны цалин хүсч байгаа гэнэ.... Милваакий-д ямар ч байсан очихгүй гэж шийдвэрээ гаргасан гэнэ, Кавс-д мань хүний хүссэн цалинг өгөх боломж байгаа гэхдээ энэ тохиолдолд Леброн арай бага үнийн дүнтэй гэрээ хийх шаардлагатай болно....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.06.16 11:55 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
дүү Көрри Далластай нэгдэхээр болсон гэнэ....

гэснээс энэ сэдвийн нэрийг өөрчлөөд өгөөч мод-уудаа?

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Last edited by GT on Jul.07.16 8:12 am, edited 1 time in total.
Done...


Top
   
PostPosted: Jul.08.16 12:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- өнгөрсөн улиралыг Портландад амжилттай тоглож өөрийгөө харуулж чадсан довтлогч Аллен Крайб багаас хамааралтай чөлөөт агент болоод байсан, түүнд Нетс баг 4 жилийн 75 сая ногооны гэрээ санал болгосон бөгөөд, хэрвээ Блэйзэрс түүнийг авч үлдэе гэвэл 4 өдрийн дотор энэ саналтай дүйцэхүйц гэрээний санал хүргэх ёстой...

- Варриорсын сэлгээний төв Фестус Эзэли Блэйзэрс багтай 2 жилийн 16 сая ногооны гэрээны тохиролцоонд хүрчээ...

- Спөрсийн сэлгээний тоглогч Бобан Маряановичид Пистонс баг 3 жилийн 21 сая ногооны гэрээ санал болгосон бөгөөд багаас хамааралтай Бобанд хэрвээ Спөрс баг дүйцэхүйц гэрээ санал болгохгүй бол Пистонс багт очих юм...

- Варриорсын сэлгээний холбогч Леандро Барбоза өөрийн хуучин баг Санстай 2 жилийн 8 сая ногооны тохиролцоонд хүрчээ....

- Буллз Двэйн Вэйдтай 2 жилийн 47 сая ногооны тохиролцоонд хүрсэн бөгөөд, түүнд цалингийн цэс гаргахын тулд зарим нэг тоглогчдыг явуулахаар зэхээд байсан, үүний дагуу Лэйкэрс баг саяхан Рөүзийн солилолцоогоор Буллзд ирээд байсан ахмад холбогч Хосе Калдероныг авахаар болсон байна.... харин Данливи 1 хэсэг тоглож байсан Кавсд нэгдсэн байна...

- төвийн тоглогч Нене Хьюстон Рокетс багтай 1 жилийн 2,9 сая ногооны тохиролцоонд хүрчээ...

- Пэйсэрс баг Мавсын сэлгээний довтлогч, нэгэн цагт бүх оддын тоглолтын үеэр зохион байгуулагддаг слам-данкын тэмцээнд түрүүлж байсан Жереми Эвансыг ирээдүйн драфтын эрхээр сольж Даллас Мавс багаас авахаар болжээ....

- өнгөрсөн улиралд Рокетсд ирсэн довтлогч Майкл Бийзли багтайгаа 2 жилийн гэрээний тохиролцоонд хүрчээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.18.16 12:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Тимми зодог тайлсан гэж...

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jul.18.16 2:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин тэхх, Тимми, Кобигүй ирэх улиралыг харна гэхээр сонин ч юм шиг.... уул нь Тиммиг ирэх улиралд тоглоод Коби шиг хүндэтгэлтэй, шуугиантай зодог тайлаасай гэж хүсч байсын, даанч агуу даруухан тоглогч маань агуу даруухан л байх юмдаа....

КЖ бас яаж ч магадгүй байгаад байна гэсэн, мань хүний сэтгэл санаа бол тоглоход бэлэн харин бие нь дийлкү байж магадгүй гэнэлээ, уул нь ирэх улиралд тоглоод авбал 22дох жилдээ НБА-д тоглож байгаа анхны тоглогч болох юм гэсэн, урьд нь Кэвин Виллис 21 жил НБА-д буюу хамгийн удаан НБА-д тоглосон тоглогч болж байсан юм байналээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.19.16 8:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6303
Location: The quiet one :(
Vince ахыг хэн ч дурсахгүймаа


Top
   
PostPosted: Jul.19.16 10:18 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Картер ах ахиад 2 жил, 40 хүртлээ тоглочмоор байна гэсэн шд.... Пиерс маань харин яах юм болдоо, улирал дууссаны дараа зодог тайлах, үргэлжлүүлэн тоглох 2-ын хооронд гацчихсан 50%-50%-тай байна л гэсэн.... Дирк сая байгуулсан 2 жилийн гэрээгээ дуусгаад зодог тайлах нь бараг тодорхой байх....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.25.16 3:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Бостон Селтикс баг төвийн тоглогч Тайлор Зеллертай 2 жилийн гэрээ үзэглэхээр болжээ.... 2дох жилийн гэрээ нь баталгаагүй юм байна...

- мөн анх Бостонд драфтлагдаж мэргэжлийн кареераа эхлүүлж байсан Жералд Грийнийг буцааж ирүүлэхээр болсон гэнэ...

- ахмад довтлогч Луйс Скола Нетс багтай тохиролцоонд хүрсэн гэнэ...

- Оклахама Сити Тандер Испани хамгаалагч Alex Abrines-тай 3 жилийн 18 сая ногооны тохиролцоонд хүрчээ....

- зодог тайлчихаж ч магадагүй байсан Кевин Гарнетт ирэх улиралд үргэлжлүүлэн тоглохоор шийджээ... ингэснээр Кевин Гарнетт 22 улирал НБА-д тоглосон түүхэн дэх анхны тоглогч болох нь....

- Нетс баг драфтлагдаагүй Индианагийн их сургуулийн холбогч Yogi Ferrell-тай 1 жилийн гэрээний тохиролцоонд хүрчээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.14.17 5:00 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Updates:

- Кевин Гарнетт зодог тайлсан гэхдээ сагсан бөмбөгөөсөө шууд хөндийрчихсөнгүй, Клипперсд зөвлөхийн ажил хийж ДеАндре, Блэйк 2той хамт бэлтгэл хийсэн, мөн дээрээс нь НБА Тв-д Area 21 гээд өөрийн "нэвтрүүлэг"-тэй болсон...

- Yogi Ferrel Даллас Мавстай эхлээд 10 хоногийн гэрээ хийсэн ч гэсэн 2дох тоглолтон дээрээ маш сайн тоглож 32 оноо авсаныхаа ачаар 2 жилийн гэрээ хийхээр болсон....

- Блэйзэрс Фестус Эзэлиг явуулахаар хичээж байгаа гэнэ....

- Денверын Итали довтлогч Галлинариг Клипперс болон Рапторс багууд авахаар сонирхож байгаа гэнэ...

- Атланта Ховкс хүчний довтлогч Пол Миллсапыг зарахад бэлэн байна гэж нэг хэсэг шуугисан гэхдээ тэд санаагаа өөрчилж Пол Миллсапыг зарахгүй гэж шийдсэн байна...

- Фила 76 баг төвийн тоглогч Жалил Окафорыг явуулахаар шийдсэн бололтой, тэрээр багтайгаа хамт аялан тоглолтонд яваагүй, мөн багийнхантайгаа салах ёс хийж байсан гэнэ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.15.17 9:34 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Орландогийн удирдлагын санаанд хүрч тоглож чадахгүй байсан Сөрж Ибакаг Торонто Рапторс руу явуулж оронд нь довтлогч/хамгаалагч Тэррэнс Россыг, ирээдүйн драфтын 1-р тойргийн эрхээр сольж авсан байна.... аль аль талдаа ашигтай наймаа болсон гэж харжийн....
Ибака угаасаа ирэх улиралд чөлөөт агент болно, тэгээд ч Орландод үлдэхгүй байх магадлал өндөр байсан болохоор Орландо мань хүнийг зүгээр алдахыг хүссэнгүй.... Росс ч гэсэн боломжийг ашиглаад одоо галзуураасай билээ, потенциалаа бүрэн харуулаасай....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.20.17 5:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7979
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
T.Ross чинь суга бацаан ш дээ
Коузинс банди пеликанслуу явлаа даа

_________________
MVP for a reason !


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited