#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.21.18 11:36 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 139 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Feb.23.17 9:30 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Вашингтон Визардс баг Брүүклин Нетстэй солилцоо хийхээр болсон байна, Визардс өөрсдийн ашигладаггүй 2 тоглогч болох Андрью Николсон болон Маркус Торнтон нарыг явуулж оронд нь Брүүклиний Лопезоос гадна ганц өнгөтэй өөдтэй тоглогч нь болох Бояан Богдановичийг Крис Мккулогийн хамтаар авахаар болсон байна.... Богданович энэ улирал дуусгаад багаас хамааралтай чөлөөт агент болох юм байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.24.17 9:51 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
Урьд шөнө чинь овоо наймаанууд хийгдцэн байна уу даа.
Бухнууд таж ийг явуулчихаж.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Feb.24.17 12:20 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Батлер, Жорж гэх мэт том одууд шилжилт хөдөлгөөнд ороогүй ч гэсэн нэлээд хэдэн солилцоонууд болсон байна:

- Торонто Рапторс Жаред Саллинжерыг, 2017 2018 оны драфтын 2-р тойргийн эрхүүдийн хамт явуулж оронд нь Сансаас ПЖ Такерыг авахаар болсон байна...

- Атланта Хавкс ашиглахаа больсон довтлогч Майк Скоттыг Санс руу бэлэн мөнгөөр сольсон байна...

- Бакс саяхан авсан төвийн тоглогч Рой Хиббертыг Денвер лүү явуулж оронд нь ирэх жилийн драфтын 2-р тойргийн эрх болон 5 сая ногоон авахаар болсон байна...

- Хьюстон Рокетс холбогч Тайлор Эннисийг Лэйкэрс рүү явуулж оронд нь холбогч Марсело Хуэртасыг авахаар болсон байна... Хуэртасыг Рокетс багаасаа хасах нь тодорхой гэнэ...

- Буллс Таж Гибсон, Даг Мкдермот болон 2018 оны драфтын 2-р тойргийн эрхийг Денвер лүү Жофри Лаверн, Антони Морров, Камерон Пэйн нараар сольж авахаар болсон байна...

- Рокетс довтлогч КЖ Мкданиелсийг Нетс рүү явуулж оронд нь бэлэн мөнгө авахаар тохиролцсон байна....

- Даллас Мавс төвийн тоглогч Андрью Богут, довтлогч Жастин Андерсон, 2017 оны 1-р тойргийн эрхийг Филагийн төвийн тоглогч Нерлэнс Ноелоор сольж авахаар болсон байна... Фила Богутыг багаасаа хасахаар төлөвлөж байгаа гэнэ...

- Даллас Мавс холбогч Дерон Виллиамсын гэрээг худалдан авахаар тохиролцжээ.... Дерон Виллиамс Кавс эсвэл Юта руу буцах магадлалтай гэнэ...

- Пеликанс довтлогч Терренс Жонесыг багаасаа хасч оронд нь Холлис Томпсонтой жилийн гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ...

- цагийн сайханд Милваакид гялалзаж явсан Ларри Сандерс Кавс, Клипперс, Селтикс багуудтай бэлтгэл хийсэн гэнэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.18.17 11:51 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Фила энэ жилийн тэргүүн сонголт болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа Маркел Фулцийг авахыг үнэхээр их хүсч байгаа гэнэ, Селтикс, Фила 2-ын хооронд өрнөж магадгүй наймаа нь, Фила Селтиксийн драфт-ын 1-р эрхийг аваад, оронд нь өөрсдийнхөө 3-р эрхийг, 2018 оны эхний тойргийн эрхийг (уул шугамандаа ЛА-гийн эрх байсан) , 2019 оны 1-р тойргийн эрхийн (уул шугамандаа Кингзийн эрх байсан) хамтаар сольж магадгүй гэсэн шуум гарсан байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.18.17 1:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
энэ шуум маань албан ёсоор наймаа болсон гэдгийг аль аль багийн твиттер хуудаснаа зарласан байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.21.17 6:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэн ч болно гэж тооцоолоогүй байсан наймаа болжээ:
- Хорнетс Двайт Ховард, энэ жилийн драфтын 31-р сонголтыг авахаар болсон бол
- Атланта Майлс Пламлий, Марко Белинелли болон энэ жилийн драфтын 41-р сонголтыг авахаар болсон байна... уул нь Ховард төрөлх хотдоо өнгөрсөн жил 4 жилийн 70 сая ногооноор овоо сүр дуулиантай ирж байсан сан, удсангүй дээ хөөрхий....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.21.17 6:14 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
бас нэг тооцоологдоогүй солилцоо болсон нь:

- Лэйкэрс Нетсээ Брүүк Лопезийг энэ драфтын 27-р эрхийн хамтаар авч байгаа бол
- Нетс ДАнжело Рассел, Мозгов 2-ыг авахаар тохиролцжээ... энэ наймаа драфтын өдөр албан ёсных болно....
Лэйкэрсийн энэ нүүдэл нь ерөнхийдөө ирэх жил цалингийн цэсээ суллах гэсэн нүүдэл байлаа, Брүүк Лопез хэдий ирэх улиралд Лэйкэрсд тоглох ч гэсэн, түүний дараагийн улиралд Лэйкэрсд үргэлжлүүлэн тоглох эсэх нь асар эргэлзээтэй....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.21.17 6:55 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
зарим нэг мэдээллийг товчоор хүргэвэл:

- Селтикс болон Фила 76 багуудын хооронд болсон драфтын эрхийн солилцоо албан ёсных болж баталгаажжээ...
- Кавсын ерөнхий менежер Дэвид Гриффин ажлаа өгөхөөр болсон ба шинэ менежерээр Чонси Биллапсыг томилох талаар яригдаж байгаа гэнэ....
- Чаннинг Фрай болон Иман Шампарт нарыг солилцоонд оруулахад бэлэн гэж Кавс мэдэгдсэн байна...
- Жимми Батлерын араас Кавс, Тимбервүлвэс гэх мэт багууд тун идэвхтэй хөөцөлдөж байгаа гэнэ.... гэхдээ мань Батлер болохоор Буллздаа үлдмээр байна гэсэн байна....
- Андре Игудала өндөр үнийн дүнтэй гэрээ хийх зорилгоор Варриорсыг орхиж магадгүй гэнэ, харин КД өөрийн цалингаас хасаж, Игудалад арай өндөр үнийн дүнтэй гэрээ хийх боломж олгох юм гэнэ...
- Лэйкэрс Пол Жоржыг авахын тулд энэ драфтын 27,28-р сонголтуудыг, Жулиус Рандл, Жордан Кларкс нараар сольж авья гэж санал тавьсан гэнэ....
- Фил Жаксон өвгөн багийн од Кристапс Порзингисийг зарсан ч яахав гэсэн гэнэ...
- Кайл Лаври багтаа үлдэх магадлал өндөртэй гэнэ...
- мөн Двэйн Вэйд ч гэсэн багтаа үлдэхээр ерөнхийдөө болж байгаа юм байна...
- Рокетс Патрик Беверлиг зарсан ч яахав гэсэн байна...
- Тимбервүлвес төвийн тоглогч Никола Пековичийн гэрээг худалдан авч багаасаа хассан байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.23.17 9:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5591
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Butler timberwolvesruu yavchihlaa shvv,


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 139 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited