#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 12:39 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1940 posts ]  Go to page 1 2 3 4 575 Next
Author Message
PostPosted: Oct.07.10 8:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
ИНДИАНА ПЭЙСЕРС...
Пэйсерс буюу жороо морьд багийнхаа анх байгуулагдсанаас одоог хүртэлх түүхийг цухас дурдъя...
1967 онд анх байгуулагдсан ба 1976 оныг хүртэл хугацаанд АВА-н лигт тоглож байгаад 1976 оноос албан ёсоор НБА-н бүрэлдэхүүнд багтах болжээ...
Индиана Пэйсерс нь Индиана муж улсын Индианаполис хотод үйл ажиллагаагаа явуулдаг, өөрийн бүрэлдэхүүнд Индиана Пэйсерс /NBA/, Индиана Фэйвер /WNBA/, Fort Wayne Mad Ants /Д-Лиг/ гэсэн 3 багийг багтаадаг...
NBA-н East Conference-н Central Division-д харьяалагддаг...
Арена:
Bankers Life Fieldhouse...
Image
Багийн үндсэн өнгө:
Хөх, алтан шар, саарал, цагаан...
Багийн эзэмшигчид
Herbert Simon...
Багийн ерөнхийлөгч:
Donnie Walsh...
Багийн менежер
Kevin Pritchard...
Багийн ерөнхий дасгалжуулагч:
Frank Vogel...
Шагнал:
Аварга:

АВА-н 3 удаагийн аварга /1970, 1972, 1973/
НБА-д аваргалаж байгаагүй...
Конференцийн тэргүүн:
АВА-н 5 удаагийн тэргүүн /1969, 1970, 1972, 1973, 1975/
НБА-н 1 удаагийн тэргүүн /2000/
Дивизоны тэргүүн:
АВА-н 3 удаагийн тэргүүн /1969, 1970, 1971/
НБА-н 4 удаагийн тэргүүн /1995, 1999, 2000, 2004/

Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Indiana_Pacers#cite_note-0

_________________
BOOM BABY :reddevil2:


Last edited by GT on Oct.07.10 9:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.07.10 9:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
ЭНЭ УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ХАНДЛАГА...

Гарааны бүрэлдэхүүн нэг иймэрхүү гарахаар байгаа... гэхдээ SG байрлал дээр яг хэн гарах нь асар эргэлзээтэй байна... гэхдээ бүрэлдэхүүн иймэрхүү л байх болов уу...
Roy Hibbert...
Josh McRoberts...
Danny Granger...
Paul George...
Darren Collison...

Дэлхийн аварга маань энэ жилийг эрч хүч дүүрэн, ялалтаар цангаж эхлүүлээсэй гэж хүсч байна...

Энэ улирлыг би ШИНЭ ЭРЧ ХҮЧ, ИТГЭЛ НАЙДВАР --- АМЖИЛТЫН ЭХЛЭЛ гэсэн дүгнэлтээр эхэлмээр байна... энэ нь ч учиртай...

Факт номер 1 - Драфт...

Draft #10 - Paul George /Fresco State/...
Image
Цөөхөн үгээр энэ залууг дүгнэвэл: Грэнжерийн 2дахь хувилбар... Супер данк... байрлалдаа давуу тал болох өндөр нуруу...


Draft #40 - Lance Stephenson /Cincinnati/...
Image
Энэ залууг НБА-ийн холбогчдын ирээдүйг тодорхойлж эхэлж буй Jennings, Evans, Holiday нартай цуг ахлах сургуулийн од болон гийж явсныг зарим нэг нь мэдэх байх... драфтын дараахан хувийн асуудал үүсгэж шүүхэд дуудагдаж багагүй мөнгөөр торгуулаад салсан нь түүний багт эзлэх байр суурийг багагүй сулруулаад авсан... Муу залууст тийм ч дуртай биш Шувуухайн хувьд энэ нь бүүр ч таагүй сэтгэгдэл төрүүлж багаас хасах тухай хүртэл дурдаад авсан... ямартаа ч түүнийг энэ улиралд хязгаарлагдмал минут тоглуулахаар болж үлдээсэнд нь би хувьдаа баяртай байгаа... Түүнд өөрийгөө харуулах том боломж...
Image


Факт номер 2 - Өнгөрсөн жилийн нээлтүүд...

A.J Price - Point Guard /sophomore/...
Image
Энэ залууг би онцлох дуртай... драфтын 2-р round-аас гарсан боловч багийн шилдэг 6дах тоглогч болох бүрэн боломжтой залуу... өнгөрсөн жил өөрийгөө хангалттай нээж харуулсан... холбогчийн байрлалд тоглодог боловч тоглолтын хувьд илүү SG хэв маягтай... холын зайн шидэлт маш сайн... холын зайн шидэлт гэдэг бол багийг сэргээх хамгийн сайн эм гэж боддогийн хувьд энэ залуу манай багийн сэлгээг заавал тэргүүлэх ёстой гэж бодмой... яахав коллежид байхдаа гэмтэл бэртэл, хулгайн бараа зарж борлуулсан хэрэгт холбогдож байсан зэрэг асуудал байдаг ч хүнд амьдрал, кареериа шинээр эхлүүлэх боломж хэзээд байдаг хойно...

Tyler Hansbrough - Power Forward /Half Rookie, Half Sophomore/...
Image
Өнгөрсөн жил драфтын #13-аар сонгоход нь Индианад бараг л бослого гарах дөхсөн тал бий... Хэдийгээр Бүх Америкийн Шилдэг тоглогч болсон хэдий ч нуруу нам, цагаан арьстай гэдгээр нь гоочлох хүмүүс их... түүний оронд Даррен Коллисонг авчих бүрэн боломж байсан... гэхдээ яахав одоо Коллисон бидэнд байна... :mrgreen:
Улирлын талаас чихний өвчин гэсэн шалтгаанаар тоглоогүй боловч тоглож байх хугацаандаа кареертаа 21 оноо, 11 самбар гэсэн амжилтыг бичүүлээд амжсан... ямартаа ч улирлын эхэнд гараанд гарахгүй боловч багийн найдвартай хар ажилчин, самбарчин болно гэдэгт итгэлтэй байж болно... магадгүй МакРобертс ямар байхаас гараанд гарах эсэх нь тодорхой болно биз...

Факт номер 3 - Бид ирээдүйн шилдэгүүдийг угтан авна...

Darren Collison - Point Guard /sophomore/...
Image
CP3-ийн гарын шавь, өнгөрсөн жилийн шинэ топ холбогчдын нэг... JOB-ийн системд зориулагдаж төрсөн холбогч... товчхондоо дүгнэхэд нэг иймэрхүү...
нарийн ярьвал... түүний хувьд Индианад хамгийн их үгүйлэгдэж байсан холбогчийн асуудлын хамгийн том шийдэл болж солилцоогоор манайд ирсэн... түүний хувьд энэ жил өөрийгөө лигт, сагсан бөмбөг сонирхогчдод бүрэн утгаар нь нээж харуулах том боломж... хангалттай ашиглана гэдэгт нь ч итгэлтэй байна...

Roy Hibbert - Center /7.2 ft :wd: /...
Image
Лигийн тогоонд 2 жил чанагдсан... одоо тэсрэх цаг нь ирчихэж... Troy Murphy явсан, сайн холбогч ирсэн... өөр юу хэрэгтэй гэж... пресизоны эхний тоглолтонд ямар сайжирсныг нь харлаа... би түүнийг Индианагийн төвийн байрлалын нэрийн хуудас, ирээдүйн алдарын танхимын гишүүн гээд зарлачихъя, ЯАДАГ ЮМ...
түүнд хамгаалалт байна... нуруу байна... довтолгоо өмнөх жилүүдээсээ харьцангуй сайжирсан... самбараас бөмбөг авалт нь энэ жил эрс нэмэгдэнэ гэж итгэж байгаа...

Факт номер 4 - Итгэл хүлээлгэсэн... ашиглах сүүлийн боломж...

Josh McRoberts - Power Forward /Best white Dunker/...
Image
Түүний нэрийн хуудас бол бөмбөг аль, би тохъё... ёстой л БҮҮМ БЭЙБИ... энэ жил багийн удирдлагууд, ерөнхий дасгалжуулагчид түүнд итгэл хүлээлгэж багийн гарааны хүчний довтлогчийн байрлалд гаргана... ашиглах хэрэгтэй... чадахгүй бол түүний ард Бүх Америкийн 2008 оны шилдэг тамирчин сууж байна...

Факт номер 5 - Сайн нөөц тоглогчид...
A.J Price...
Tyler Hansbrough...

Brandon Rush - 2 жил түүнийг гайхамшгийг бүтээнэ гэж харлаа... энэ жил ч харсан хэвээр...
Mike Dunleavy - Гэрээний сүүлийн жил... Бусад багуудад өөрийгөө харуулах боломж... Түүнд мандаж явсан үе бий...
Dahntay Jones - Тэр бүгдийг чадна... Dunk нь үнэн тасарчихсан...
T.J Ford - Манай шүдний өвчин... гэхдээ л сайн холбогч гэдэгтэй хэн ч маргахгүй...
James Posey - Амжилт даллагч...
Jeff Foster - Самбарын мангас... ялангуяа довтолгооны самбарт түүнтэй өрсөлдөгч байхгүй...
Lance Stephenson...
Би нэмэлт тайлбар хиймээргүй байна... Манай нөөц тоглогчдоос Миннисотагийн гарааны бүрэлдэхүүнээс л илүү баг гарна гэдэгт итгэлтэй байна...

Шинэлэг, эрч хүчтэй, сюрпризээр дүүрэн улирал эхлэлээ... Индианаг дэмжээрэй...
Миами, Бостон, ЛАЛ, Орландог биш Жороо морьдыг спортын бурхан тэнгэр ивээг...


Эцэст нь өнгөрсөн 2009-10 оны улирлын шилдэг 10 тоглолт...

_________________
BOOM BABY :reddevil2:


Last edited by GT on Oct.07.10 9:48 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.07.10 9:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Пресизоны анхынхаа тоглолтыг Гризлизийн талбай дээр зочилсоноор эхлүүллээ... харамсалтай нь 1 онооны зөрүүтэй хожиглоо... гэхдээ яахав пресизон бол пресизон...
Тоглолтыг нүдээрээ үзээгүй боловч play-by-play report-оор үзлээ... МакРобертс ер нь мэдэгдэхүйц сайжирчээ... оноо авалт нь сайжирч... ганган данк ч бас хийж харагдана лээ... багаас мөн онцлох нь зүйтэй тоглогч бол Хибберт... түүний хувьд талбай дээр өнгөрүүлж байгаа минутаа маш үр дүнтэй өнгөрүүлж чадаж байгаа нь лигт түүнийг хүлээн зөвшөөрөх цаг ирж байгааг харуулж байна... самбараас бөмбөг авалт Тройг явснаас хойш эрс дээшилж... мэдээж түүний нэрийн хуудас болсон хамгаалалт сайн байлаа...
Миний нууцхан хайр "Прайс хүү" мэргэн буучийнхаа ажилд гарамгай... ер нь Жамаал Крафордын муухан хувилбар байна шүү...
Грэнжерийн тухайд дэлхийн аваргад явснаасаа хойш хий цацах нь ихсэж... 8 шидээд ганц 3аас унагасныг эс тооцвол хэрэг алга... за тэгээд баг ер нь жигд болсныг харж авлаа... энэ жил багаасаа тийм ч ихийг хүлээхгүй ч, ПО-ийн суудалд сууна гэж найдья... өнгөрсөн 2 жил оронгоо алдаад больж байсныг бодохоор энэ жил хөмхий зуугаад дайрах биз... бидэнд сайн холбогч байна... онооны машин байна... үлэмж биетэй төв байна... сайн бенчүүд байна... өөр юу хэрэгтэй гэж...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.09.10 12:13 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
Маргааш Мажикийг талбай дээрээ хүлээн авна... Ер нь бол Хибберт, Ховард 2-ийн дуэль олны анхаарлыг татаж байгаа биз... Ер нь Хибберт Ховардын эсрэг дажгүй тоглолт гаргачихдаг...
Жишээ нь:

Маргаашийн тоглолтонд Хакеемаар багшлуулж байгаа лигийн шилдэг Төвийн тоглогч, цагтаа лигийн том залуучуудыг тэргүүлж асан Билл Уолтоноор зун хичээл заалгуулсан өсч яваа үлэмж биетэн 2-ийн хэн нь давамгайлах вэ?...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.09.10 12:24 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Тэхх, надаа ч бас сонирхолтой санагдаад байгаа. Ялангуяа эхний тоглолтон дээр "зэвэрсэн" Yao дээр шинэ сурсан эрдмээ гайхуулж бааварласан Dwight одоогийн Yao-гаас арай илүү гэж хэлж болох залуу төв дээр яаж тоглох нь уу, их л сонирхолтой.. Roy Hibbert өнгөрдөг улиралд Dwight дээр нэг сайн тоглоод авсан, гэхдээ дараа нь дахиж таарахад Dwight шийр заасан. Mаргааш л харж дээ..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.09.10 3:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
skyizthalimit wrote:
За тоймыг нь уншлаа, үзлээ. Howard эрт баахан алдаа хийгээд өөрөө өөрийнхөө тоглолтыг хазаарлачихсан л юм шиг байна шд, тийм үү? Төвүүдийн тулаан гэхээсээ илүү шүтээний маань цооролт л тоглолтыг чимж дээ. :wd: + Collison гоё шсан байна.

Ховард эхний үед Хибберт дээр 2 алдаа аваад ер нь тоглолт нь гарахаа байсан... Картер ёстой ямар шид нь бүрдчихсэн юм бэ гэмээр 3аас шидсэн... өнөөдрийн тоглолтыг бүтэн үзсэний хувьд Индианагийн лидер нь Грэнжер биш Коллисон, Хибберт нар болчихсон юм биш биз дээ гэж бодохоор байлаа... Грэнжер дэлхийн аваргаас хойш үнэхээр шидэлтгүй болчихож...
МакРобертс хөөрхий гарааны эрхийн төлөө үнэхээр сайн зүтгэж байна... Ер нь гарчихсан байхад буруудахгүй нь харагдаж байна...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.14.10 12:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Preseason-ны анхны ялалт...
Image
өнөөдрийн тоглолтын баатраас Яахоо Грэнжерийг нэрлэсэн /30 оноо, 11 самбар/ байна... Харин би Хиббертийг нэрлэмээр байна... 30 минутанд 16 оноо, 14 самбар, 7 блок шот хийсэн байна... Мунаглажээ...
Уг нь самбартаа боломжийн Минниг өнөөдөр бол самбарт нь нам дарж... Грэнжер, Хибберт, МкБоб 3 нийлээд 36 самбар хийснээс нь харж болох биз...
Тоглолтын зарим зургуудаас...
Image
Image
Image :hehe:
Image
Image

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.14.10 1:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
orgil09 wrote:
сүүлийн зураг: ийм дээр, ийм ойрхон гарч ирээд тохохгүй байна гэхээр гарын алганы хэмжээ бага эсвэл нилээн пассив сэтгэлгээнээсээ салахгүй байна гэж бодож байна


Энэ бичлэгний эхний довтолгоо нь наад зураг дээрхи чинь... тохох боломжгүй довтолгоо байсан юм билээ...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.18.10 7:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Ерөнхийдөө Песизон буюу мориор ярьвал их сунгаа өндөрлөх тийшээ хандсан энэ үед дараа жилийнхээ багийнхаа өнгө төрхийг нэмэлт хачир, фен мен хамаарахгүйгээр бичих нь зүйтэй гэж бодлоо...

2010-11 оны улирал... энэ улирлыг би өмнө нь зөндөө л ярьж байсан... юу гэж гээч... яагаав нөгөө шороотой хутгалдсан 5 жил минь баяртай гэж...
Image
Цалингийн зай 36 сая ногооноор навс доошлоно гээд бодохоор сэтгэл нэг л өөдрөг, өөрөө өрнөөс салсан юм шиг болоод ирж байгаам... Ихэнх фенүүд 2011 онд цалингийн зайндаа тоглогч авахаар зүтгүүлэхээсээ илүүтэйгээр 12 оныг хүлээх нь илүү сайн тоглогчдыг авах боломжтой болно гэж үзээд байгаа... энэ нь ч зөв... учир нь бидэнд дараа жил 36 сая ногоон бууж ирнэ гэдэг хоосон л мөнгө гэсэн үг... НБА-д одоогоор хөлбөмбөг шиг шууд мөнгө өгөөд тоглогч авчих дүрэм байхгүй... одоогийн фундамент сайтай залуусаа өгч байж л овоо гаруудыг авч ирэх учраас өдий хүртэл нь арчлаад аваад ирсэн залуусаа туугаад явуулна гэдэг хаа хаанаа хайран асуудал... Ер нь бол 2012 онд дажгүй нөхдүүд нилээд олноороо багаасаа чөлөөлөгдөх байгаа... мэдээж одоогийн хөгшин одуудын цалин ч veteran болоод буугаад ирнэ... Хөгшчүүд амжилтанд хүрдэгийг Бостон харуулсан... яагаад бусдаас будаа идэж болохгүй гэж... тэгээд ч Индианагийн одоогийн бүрэлдэхүүн Тандар, Атланта, Минни зэрэг багуудын дараа орохоор залуу бүрэлдэхүүн... туршлага хаа ч хэрэгтэй байдаг хойно... за за энэ жилийн өнгө ярих гэсэн хүн дараа жилийнхээ цалингийн зайг яриад бас л хадуурсан байх юм... гүйцээ, одоо шинэ улирлын тухай...

Багийн бүрэлдэхүүний тухай өмнө нь бичсэн учраас дахин дурдаад яахав...
Хэрвээ багийг 0-5 хүртэл үнэл гэвэл хөөрхий муу багтаа 2009-10 оны улиралд 2 гэсэн үнэлгээ өгөх байлаа... харин энэ жил Коллисонг эгнээндээ нэгтгэж +1, Драфтаас авсан Лансе, Жорж, гэмтлээс ирсэн Тайлер нарыг нийлүүлээд +0,5, гэтэл Тройг алдаж самбар, оноондоо хохирол амссан тул -0,8 /аягүй нарийн тооцсон... :mrgreen: / ингээд энэ жилийг бид багтаа 2,7 гэсэн дүн өгч эхлүүлье... Яахав ээ... голохгүй...
Энэ жилийн хувьд Wild Wild West гэхээсээ илүү Ain't Easy East-д алаан болно гэж бодож байгаа... мэдээж нам гүмхэн байдаг зуныг ганц цочроосон Миамигийн орчин цагийн их гурвал, Бостоны өвөө нарын цугларалт номер 2, Атлантагийн нүсэр гэрээ, Чикагогийн чимээгүй хүчирхэгжилт, Баксийн залуу хүч, Вашингтоны азын драфт 1, Нью Йоркийн хүч сэлбэлт гээд л ёстой 180 градус эргэнэ гэдэг нь болсон байгаа... West to East гэсэн жим энэ зун үүсчихсэн байдаг... Энэ өрсөлдөөн дундаас бидэнд PO slot хожно гэдэг тийм ч амар байхгүй биз...
Энэ жилийг ПО-д орно гэсэн гэрэлтэй мөрөөдлөөр эхлүүлэхэд мэдээж Грэнжерийн найдвартай тоглолт чухал нь мэдээж... гэхдээ энэ жилийн тухайд Индианагийн амжилтыг гол хөдөлгүүр, мотор нь Коллисоны багийн бөмбөгийг яаж хуваарилж удирдах, Хибберт будганд яаж тоглохоос л бүх юм шалтгаална...
Пресизоныг харахад гол эргэлзээтэй байгаа байрлалууд болох 2, 4-р байрлал дээр бараг л тодорхой болчихсон юм болов уу гэж харлаа... 2 дээр Данливи гарах бололтой... 4 дээр хэдийгээр их эргэлзээтэй байгаа боловч МакБоб гарах нь... Пресизонд хөөрхий их зүтгэсэн...
Коллисон, Данливи, Грэнжер, МакБоб, Хибберт...
Будганд хамгаалалт дундаж, оноо авалт тааруу...
дундаас оноо авалт боломжийн, хамгаалалт тааруу... их л гүйж хариасан, байршсан тоглолт багатай, түлхүү дундаас оноо авсан... нэг иймэрхүү л дүр зураг ажиглагдаж байна... энэ нь дахиад л нөгөө өрсөлдөгчидтэйгөө харьцуулаад харвал хангалтгүй үр дүн авч ирэхээр байна... Энэ жил гэхдээ Коллисон багийг үнэхээр сайн удирдаж, бөмбөгийг зөв хуваарилж чадвал байршсан довтолгоонд илүү амжилт гаргах боломжтой... мөн түүнчлэн НОХ-ийн pick&roll-ийг хийж болохоор... Коллисон энэ талаар муугүй туршлагатай...
дасгалжуулагч гэдэг багийн амжилтын 1/3 байдаг... JOB-ийн хувьд арай л хангалтгүй байдаг... өнгөрсөн жилийн хувьд дэндүү их туршилтыг хийж, янз бүр болсон... тэрийгээ ашиглаж чадахгүй бол дараа жилээс өөр юм бодох хэрэгтэй л байх... за за залхуу хүрээд байна... дараа нь үргэлжлүүлье...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.19.10 6:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
Tyler Hansbrough гэдэг нөхрийг коллежийн сагсан бөмбөгийн од тоглогч байсныг мэдэх байх... түүний амжилтуудаас дэмий суухаар гээд хайрт гишүүддээ хүргэж сууя даа...
North Carolina-ийн төлөө 2005-2009 оны хооронд тасралтгүй 4 жил тоглосон...
Драфтын 13-аар Индиана Пэйсерс багт 2009 онд элсэн орсон... Багтайгаа 7 сард гэрээ байгуулсан...
Poplar Bluff ахлах сургуулийн лидер тоглогч хийж Iowa state championships-т 2004 болон 2005 онуудад тоглож байсан...
Ахлах сургуулийн тоглогчдын дунд зохиогддог McDonald's All-America Game-д 2005 онд оролцсон...
АСС-ийн Бүх Америкийн нэгдүгээр багт 2006, 2007, 2008 болон 2009 онуудад нэрлэгдсэн... АСС-ийн түүхэнд дараалан 4 жил нэрлэгдсэн цорын ганц тамирчин болсон...
АСС-ийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг 2006 онд хүртсэн...
ACC-ийн All-Tournament нэгдүгээр багт 2006 болон 2009 онд нэрлэгдсэн...
All-NIT Tournament багт 2007 онд багтсан...
АСС-ийн шилдэг тоглогчийн шагналыг 2008 онд хүртсэн... Конференцоо оноо авалт болон самбараас бөмбөг авалтаараа тэргүүлсэн...
ACC Tournament-ийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 2008 онд хүртсэн...
Оны Үндэсний шилдэг тоглогчийн шагналыг 2008 онд хүртсэн...
NCAA-ийн аварга цолыг North Carolina-тай хамт 2009 онд хүртсэн...
АСС-ийн бүх цаг үеийн онооны лидер...
NCAA-ийн түүхэнд хамгийн олон чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн амжилтыг эзэмшдэг...
Orlando Pro Summer League-ийн нэгдүгээр багт 2009 онд нэрлэгдсэн...
Коллежийн сагсан бөмбөгийн кареерийн хувьд ярих юмгүй аймшигтай амьтан шүү манай хүн...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.25.10 5:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
Марвелаас гаргасан багуудын комик зурган дээр манайх нэг иймэрхүү дүр зурагтай гарсан байна... Ерөнхий илэрхийлэх гэсэн санаа нь Ларри сайн холбон тоглогч авч ирсэн боловч самбар доор асуудал үүсгэсэн /Тройг хэлэв/ гэсэн санаа юм гэнэ... ер нь энэ зурагнууд зарим багуудыг үнэн доош нь хийсэн зурагнууд байсан... Кавсын комик нь яг хэлчихсэн зураг байна лээ... KING JAMES NO MORE

Quote:
Колинсон чинь улирлын сүүлд дамжуулалтаар бөмбөгдөөд байсан Индианад ирээд дамжуулалт эрс буураад байнуудаа.....
Грэнжер шагай нь юу болж байна Спүрстэй хийх тоглолтонд оролцохнуу?????

Коллисоныг урьдчилсан тоглолтонд нөөсөн, бас багтайгаа дасан зохицоход багахан хугацаа хэрэгтэй гэж бодож байгаа... тун удахгүй...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Oct.30.10 5:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
NICE WIN...
101-104
Image
Ажил амждаггүй болохоор амралтын өдрүүдээр л тоглолт хальт харж амжих юм... за тэр миний зовлон ч яахав...
Өнөөдрийн тоглолтыг үзээд нээх сэтгэлд хүрсэнгүй... хэдийгээр 4 үеийн турш хожигдож яваад барьж хожсон ч гэсэн энэ бол багийг өмгөөлөх шалтгаан болохгүй байх... Манай багийн хувьд гол асуудал довтолгоо байсан хэвээрээ байна даа... Бобкатс мэдээж сайн хамгаалалттай баг уу гэвэл тиймээ, гэхдээ л ямар ч хамгаалалтын аргыг олж болдог доо... өнөөдөр бид эхэндээ тэгж чадахгүй л байсан... Эсрэгээ манайхан бас муугүй хамгаалсан... Badboyz сэдэв дээрээ бичсэн байсан "Хансбро төгсгөлд алсан юм шиг байна лээ" гэж... нээрээ тэгсэн шүү... бөөн тэсрэлт... тоглолтыг ёстой сэргээсэн... бас МакБоб-г мартаж болохгүй... маш олон довтолгооны самбар авч багаа сэргээж байсан... тайлбарлагч нь North Carolina-аар Duke-г солилоо гэж мань 2-г тоглолтын дундуур солигдоход ярьж байна лээ... дундаж 2 хүчний довтлогчтой тоглох ер нь манайд давуу тал гаргаж өгч байх шиг байна... аль аль нь коллежийн сагсны одууд, тиймэрхүү тоглолттой нөхдүүд...
Грэнжер харин 3-аас Бобкатсыг хутгалсан даа... сүүлд Уаллас дээр хэрэггүй шахуу алдаа хийгээд fouled out болчихдог нь жоохон тиймэрхүү...
Данливи хөөрхий буцаад хуучин тоглолтоо үзүүлэх гээд байна лээ шүү... бас л хэрэгтэй тоглолт үзүүлж байна лээ... гэхдээ л 10+ сая ногоон шуудайлдаг гэхээр уур хүрээд байгаам...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.01.10 4:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
ЖОБ, Форд 2-ийн харьцаа дээрдсэн бололтой... Улирлын өмнөх тоглолтонд түүнийг гаргахгүй байсан боловч улирлын 3 тоглолтонд Коллисонтой минутыг 50/50-аар хуваалцаж 21 минутыг дундажаар талбай дээр өнгөрөөх болжээ... Мань хүний хувьд Индианад 3 жил тоглохдоо жил бүр амжилт нь буурч байгаа... энэ нь ч түүний нас, дээрээс нь хурдаар тоглодогтой нь холбоотой биз... цагтаа НБА-ийн бараг хамгийн хурдан холбогч байсан тоглогчийн хувьд гэмтэл түүнийг хайрласангүй... дээрээс нь багийн удирдлагууд өнгөрсөн улирлын төгсгөлд аль болох явуулахаар хавчиж байсан ч өөрөө үлдсэн нэг жилийнхээ 8,5 саяын гэрээгээ хадгалж үлдэхээр шийдсэн тул минут өгч тоглуулахаас өөр аргагүй... Уг тоглогчийн хувьд эсрэг багийнхаа хамгаалалтыг эвдэх, шидэлт гүйцэтгэх тал дээр тийм ч муу толгой бол биш... гэхдээ л улирал дуусахад фрий болох нь 100% тодорхой... магадгүй улирлын дундаас гэмтээд тэр чигтээ таг болох биз...
Image
Коллисон... Хэдийгээр өнгөрсөн жил НОХ-т байсан шигээ стат үзүүлж чадахгүй байгаа боловч багийн голлох тоглогчдын нэг болж чадсныг улирлын өмнөх тоглолт болон сүүлийн 3 тоглолтоос хангалттай харлаа... хэдийгээр минут нь 27 байгаа боловч олдсон минутандаа маш үр дүнтэй тоглолт үзүүлж байгаа... цаасан дээр /boxscore/ дээр муу харагдаж болох л юм... гэхдээ сагс гэдэг бичиг цаасны ажил биш учраас эцэстээ хожил авч л байвал хамаа алга...
Image
Энэ хүүгийн тоглолтыг хармаар байна... Пресизонд хэдэн минут тоглуулснаас өөрөөр түүнийг ашигласангүй... Хэдийгээр түүний улирлын өмнө гаргасан асуудал багийн удирдлагууд, дасгалжуулагчид таалагдаагүй байж болох ч түүнд яагаад бага зэргийн боломжийг олгохгүй байна вэ... ер нь энэ улиралд манайх сайн тоглогчдоо ер нь ашиглахгүйгээр шийдсэн бололтой...
Image
Соломон Жонесийг талбайд гаргахаасаа илүү Фостерийг гаргах нь самбар доорхи сул орон зайг нөхөхөд том тус хүргэмээр... гэтэл улирал эхэлсээр түүнийг харсангүй...
Image
Тэсрэлт, довтолгоо, хамгаалалт... түүнийг хармаар байна...

A.J Price-н тоглолтыг мөн хармаар байна...

Хэдийгээр багийн довтолгоо, хамгаалалт болоод талбай дээрхи атмосфер сайн байгаа ч гэсэн дээр дурдсан тоглогчдыг талбай дээр тоглуулж байж гэмээнэ илүү амжилт багаас хүлээмээр байх юм... эхний хэдэн өрсөлдөгчид ерөнхийдөө сул багууд байж таарсан... гол өрсөлдөөн 11 сарын дундаас эхэлнэ... тэр үед жинхэнэ шалгуурууд угтаж байна даа...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.01.10 7:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
76ers-тэй хийсэн тоглолтын дараа дасгалжуулагч Doug Collins манай багийн довтолгооны талаар бидний чихэнд чимэгтэй ганц нэг үг унагаж...

"Энэ бол НБА-ийн хамгийн шилдэг довтолгооны систем... Будганд Хибберт маш үр дүнтэй ажиллаж байгаа бол багийн бусад тоглогчид холын зайнаас довтолж байна..."

Мань хүнтэй ер нь л санал нийлж байгаа... Өнгөрсөн жилийн Пэйсерсийн довтолгооноос өнөөдрийн систем ер нь тэс өөр гэж болно...
1. Өнгөрсөн улиралд гэмтэлтэй байсан Данливи тэсэрч байна... 2007 онд үзүүлж байсан тоглолт нь эргээд ирж...
2. Хибберт үнэхээр довтолгоо, хамгаалалтанд тэгш сайжирсан...
3. Шал өөр хүчний довтлогчид...
4. Шилдэг холбогч... /энэ үгийг би ер нь хэд хэлчихвээ... :mrgreen: /

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.04.10 7:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Doug Collins манай довтолгоог лигийн шилдэг гэж магтаад байсан гэтэл өнөөдрийн тоглолтоор "наргисан юмаа" гэсэн хариулт өгчихлөө дөө...
26 онооны зөрүүтэй 76ers-ийн талбайд ёстой л бут ниргүүлчихээд буцлаа...
Өнөөдөр эсрэг багаас Брэнд 25 оноо авч энэ улиралд өнгөтэй байгаагаа харуулаад авсан бол эсрэгээрээ манай залуучууд яачихсан юм гэмээр тоглолт үзүүлэх шив... тоглолтыг яг үзэж амжаагүй ч стат харахад эсрэг баг маань хамгаалалт маш сайн байсан бололтой... Манай багийн гол тоглогчид маш муу тоглосон... Грэнжер 7хон оноо авч гамшиг болсон гэхээр л айлын талбай бидэнд ямар хатуу боорцог болж хоолойд тээглэснийг харуулж байна даа...
Дараагийн тоглолт Бугануудыг талбай дээрээ хүлээж авч тоглоно... Арван жилийн өрсөлдөгчид байсан Коллисон, Женнингс нарын тулаан...
ер нь 11 сард таарч байгаа хамгийн сул учраа энэ болох байх... дараа нь Денвер гэх мэтчилэн Барууны барсуудтай барьцалдана... тэр үед л манай багийн фундамент хэр цутгагдаж байгааг нь харж болох байх...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.10.10 1:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Бут ниргэлт...
Image
Индианагийн залуучууд талбай дээрээ ууртай байлаа... Хамгаалалт, довтолгоондоо жигд сайн байснаар айлын гол тоглогчид болох Мело, Биллапс, Харрингтон нарыг тоглолтын 3-р үед бүрэн shutdown хийснээр ялалтыг тоглолт дуусахаар өмнө авчихсан гэж хэлж болохоор... багаараа нэг үед хамгийн их оноо авсан рекордыг Buffalo гэдэг баг 58 оноотойгоор эзэмшдэг бол 57 оноог Алтан мужийнхан 1989 онд хийсэн амжилтаараа эзэмшсэн... эдний араас манайхан 54 оноог 3-р үед авсан гэсэн амжилтаар түүхэнд бичигдэх боллоо... мөн түүнчлэн энэ улирлын онооны рекордыг 144 оноогоор тогтоосон гэсэн сайхан амжилт байлаа... Энэ тоглолтын баатраар Данливи шалгарсан нь түүний сүүлийн хэдэн жилд авч чадаагүй 31 оноо... ер нь багаараа жигд сайн тоглолоо... Энэ тоглолт бидэнд итгэл, урам зориг байвал хэнийг ч яаж ч хожиж чадах потенциалтай баг шүү гэдгийг баталсан баталгаа боллоо...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.11.10 4:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Roy Hibbert лигийг блок шот/нэг тоглолт үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ...
Image
Энэ жилийн амжилт нь өссөн тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөгч болж байгаа Хибберт маань лигийг нэг тоглолтонд хийсэн блок шотынхоо дундажаар тэргүүлж эхэллээ... 6 тоглолтын дараах байдлаар 3,3 хаалтыг нэг тоглолтонд хийгээд байгаа нь маш өндөр үзүүлэлт... түүнтэй Атлантагийн блок мастер Жош Смит урд хойноо орон өрсөлдөж байгаа... өнөөдрийн тоглолтонд Жош 2 блок шот хийснээр стат нь буурч 3,2 болсноор Хибберт лигийг тэргүүлж эхлэлээ... лигийн эхний 6-9 тоглолтонд оролцсон тоглогчийн блок шот хийсэн жагсаалтанд мөн өсөх ирээдүйтэй төвийн тоглогч МкЖий, өнгөсөн 2 жил лигийг блок шотоор тэргүүлсэн Сүпермэн, 2003 оны супер драфтын 2дах сонголт Дарко зэрэг тоглогчид топ 5-д одоогоор багтаад байна...
Рижжи Миллер 3 онооны шидэлтээр лигийг тэргүүлж байснаас хойш Индианагийн тоглогчид Грэнжер топ5 оноо авалт, Трой самбараас бөмбөг авалтаараа мөн топ5 хэмжээний амжилт үзүүлж байсныг тооцохгүй бол лигийг ямар нэг үзүүлэлтээр тэргүүлсэн тохиолдол байгаагүй юм...
Хиббертийн тухайд цагаан хэл ам хүрчихгүй бол маш aggressive тоглолт үзүүлж 15,8 оноо, 9,3 самбар, 3,8 о.дамжуулалт, 3,3 блок шот дундажилж байгаа нь бидний хэсэг фантазичин нөхдийн магнайг асар ихээр тэнийлгэж байгааг давхар дурдахгүй өнгөрөхийн аргагүйээ гэж...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.12.10 9:02 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
GOD BLESS US...
Image
144 оноо авсан тоглолтын дараа манай багийн талаархи хайлтын рейтинг суга өсчээ...
Image
Image
Өнгөрсөн тоглолтын баатрууд маань амжилт нь өссөн тоглогчдын жагсаалтанд толгой цохиж явна... ойрын хэдэн жил Fantasy Yahoo дээр ийм сайхан билэг дэмбэрэлтэй юм хараагүйм байна шүү... :angel:

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.12.10 6:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
JaSon...TeRRy wrote:
Хибберт алжийноо хамаг фантазида авцан драфтын 2 тойргоор гардаг Брүүк Лопезоос илүү тоголжийн гэхээр аймар.....

Хиббертийн энэ жилийн тэсрэлтийг 2 хүчин зүйлтэй холбож тайлбарлаж болно...
1. Трой явснаар самбар доорх ажлыг ганцаараа шахуу нугалахаар үлдсэн...
2. Билл Уалтонтой зун хэд хоног бэлтгэл хийсэн нь түүний пост хөдөлгөөн, довтолгоо, хамгаалалтын техникийг өсгөхөд томоохон үүрэг гүйцэтгэсэн... хальт далийчихад Хибберт Ховард, Байнум нар шиг сайн багштай байсан бол аль дээр од болчих байлаа...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.12.10 10:46 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
угаасаа удаан хөгжилтэй тайван явдаг төвүүд байдаг. Тэр нь ч дээр.
Гэнэт шууд реклам болсон төвүүд фундаментал сайн суралгүй сугарчихдаг. Хиббэрт бага багаар сайжирсан нь өөрт нь ч хэрэгтэй, хэт ачаалал авч рүүки жилээсээ шахуу хүнд гэмтчихгүй байх сайн талтай, бас өөрийнхөө тавьсан зорилгоор сайжрана гэсэн өг (хэвлэлийнхний тэгэх ёстой гэсэнг ззавал биелүүлэхгүй)
Хиббэртийн яг эсрэг жишээ нь Одэн байна.


Top
   
PostPosted: Nov.23.10 12:12 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
Миамигийн төвийн байрлал ийм л байна... манай Хибберт ганцаараа зогсож байна шд... Ядаж байхад одоогоор Миамигийн од, хөдөлгүүр болоод байгаа Хаслем нь гэмтсэн багийг талбай дээр нь ёстой жинхэнэ бут ниргэлээ... 93-77... манайхаас Раш хүү тэсэрч... Тоглолтыг нь үзээгүй ч boxscore дээр анализ хийхэд Уэйдийг сайн барьж... ер нь ЛеБрон галзуурлаа ч бусад нь сайн байж чадахгүй бол баг нь хожигддог гэдгийг харууллаа...
Насаараа ярих юмтай боллоо... :hihi:

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.25.10 5:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
East Conference-ийн 4-р байр хэнийх вэ... :angel:
Image
Яг өнөөдрийн байдлаар энэ байрлал биднийх... Миамигийн 3 дараалсан хожигдол, харин манайх 2 дараалсан хожил авснаар байраа сэлгэлээ...

Одоогийн байдлаар East-ийн ПО-ийн төлөөх байрлал нэг иймэрхүү байна...
1. Boston --
2. Orlando 0.5
3. Chicago 2.0
4. Indiana 3.0
5. Miami 3.0
6. Atlanta 3.0
7. New York 3.5
8. Cleveland 4.5

Эхний 13 тоглолтын дараах байдлаар манайх тийм ч хялбархан өрсөлдөгчидтэй тулаагүй, бас ч шуугиулсан хэд хэдэн тоглолт үзүүлээд амжсан байна...
Өнөөдрийн байдлаар тулсан томоохон багууд гэвэл:
Image
- Spurs - Хожигдсон /13 онооны зөрүүгээр/

Image
- Denver - Хожсон /31 онооны зөрүүгээр :angel: /

Image
- Houston - Хожигдсон /3 онооны зөрүүгээр/

Image
- Atlanta - Хожигдсон /10 онооны зөрүүгээр/

Image
- Orlando - Хожигдсон /4 онооны зөрүүгээр/

Image
- Miami - Хожсон /16 онооны зөрүүгээр/

Denver, Miami 2-г яаж хожсныг одоо хүртэл хүмүүс мартаагүй байх... бусад багуудтай тийм ч олон онооны зөрүүгээр хожигдоогүй нь сайшаалтай...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.29.10 2:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
55-н үдэш...
Image
ЛАЛ-ийн эсрэг, тэр тусмаа өнөө цагийн шилдэг том залуучуудын манлай болсон Газолын эсрэг 24 оноо, 12 самбар... 69 хувьтай довтолсон... гайхамшигтай...
Staples Center ямар ч хүчтэй багт босго өндөртэй даваа байдаг ч энэ удаад Жороо морьд гишгэчээд өнгөрлөө... Багийн тоглогчид бүгд л жигд сайн тоглосон... Соломон Жонес хүү энэ жил мэдэгдэхүйц ахиж... Хиббертийн маш боломжийн арыг дааж байгаа харагдсан...
Энэ тоглолтонд Хибберт хэн болж өссөнөө хангалттай баталлаа... Хөлийн ажиллагаа, довтолгооны сонголтууд, дамжуулалт, самбараас авалт, будганд байрлал авах зэргээрээ мундаг, ёстой супер байлаа...
Миами, ЛАЛ гээд томчуудыг хожлоо... Эдгээр багуудыг хожиход хамгийн том тус хүргэж байгаа тоглогч бол хашир туршлагатай James Posey... Аргагүй том багуудаар дамжсан, чухал мөчүүдэд зөв шийдвэр гаргаж багаа удирдаж байгаа нь "Индианад яг л ийм тоглогч хэрэгтэй байж" гэж бодоход хүргэж байна...
Эцэст нь хэлэхэд Бид дундажаас доогуур баг биш, бид дундажаас дээгүүр баг болж чаджээ... БАРДАМ ХЭЛНЭ...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.29.10 3:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.04.03 6:12 pm
Posts: 3684
Image
ЖОБ-ийн инээж байгаа төрхийг тэр болгон харахгүй шүү...

Image
Тайлбаргүй...

_________________
BOOM BABY :reddevil2:


Top
   
PostPosted: Nov.29.10 5:45 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Эднийх ЛАЛ-ын эрлэг баг юм аа
Финалд үлдүүл бараг ... за юу ч биш юу ч биш :mrgreen:

Хибберт өнөөдөр Аваргуудын эсрэг багийн лидер шиг л тоголсон байна

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.29.10 9:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12086
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Тэр Ийстдээ л дунджаас дээгүүр байдгийм байгааз хихи чихшиг.
Танайх ер нь самбартаа тун тогтвортой болжээ. Даррен Коллисон ирснээр довтолгоо болон жижиг тоглогчдын тоглолтонд оролцох идэвх асар нэмэгдсэн байна. Хар ажилчдаараа түрүү барьж хождог байсан үеэ өнгөрсөн бололтой. Одоо Грэнжерээс өмнөх жилүүд шиг оноо бөөндөхийг хүлээгээд нэмэргүй бололтой. Багийн лидер шиг хэрэгтэй үед оноогоо аваад яваад байх нь илүү амар гэдгийг ойлгосон бололтой.
Коллисоныг харахад бас л түүхий байна даа гэмээр юмнууд анзаарагдаж байсныг нуух юу байхав. Өөрөө оноо авч баг сэргээдэг жанрын хүн биш юм байж л оноо авах гээд зүтгээд байгаа тал ажиглагдлаа. Ийм үед миний бодлоор Пол Нэш шиг шатар тоглох маягаар бигмэнээ ч юмуу суллаж байгаад дэлбэртэл нэг данк хийлгэхэд баг сэргээд ирдэгийг одоохондоо сураагүй/чадахгүй/мэдэхгүй байх шиг байна даа. Нас байна, цаг байна, лигийн топуудын эгнээнд ороорой гэж ерөөе.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1940 posts ]  Go to page 1 2 3 4 575 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited