#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 2:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1772 posts ]  Go to page 1 2 3 4 569 Next
Author Message
PostPosted: Oct.08.10 12:25 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За за багийнхаа сэдэвт жоохон салхи оруулчий. Бусад багуудын адил манай медиадэй болж өнгөрлөө. Медиадэйтэйгээ зэрэгцээд бэлтгэлийнхээ кэмпийг нээсэн байна. Мөн бэлтгэд дээрээ хэдэн шинэ тоглогч дуудсан байна.
1. Бобби Симмонс. Цагтаа цалгиж байсан залуу Клипперст тоглодог байхдаа 2005 онд шилдэг амжилт өссөн тоглогч болсон. Нодлин жил Нэтст 23 тоглолтонд л оролцсон. Бэлтгэл дээр сайн байвал РЖ-гийн араас гарах боломжтой. Тэрээр өөрөө хэлэхдээ би энд уригдсандаа баяртай байна. Өөрийгөө шинээр эхэлж байгаа юм шиг л санаж байна. Энэ багийн нэг хэсэг болохын төлөө чадах бүхнээ хийнэ гэж.
2. Хьюстоны их сургуулийн төвийн тоглогч Маркус Коузин.
3. Томас Гарднер. 2007 онд драфтлагдаж Чикаго Буллзээс тоглож байсан хамгаалагч.
4. Шинэ Зеландын 30 настай хамгаалагч Кирк Пенни.

Хэвлэлийн өдөр дээр багийн ахлагч маань миний дугуйнууд салж унатал би Спэрсийн төлөө зүтгэх болно гэж хэлжээ. Нодлин жил тэрээр өөрийн карьерийн хамгийн муу амжилтаа үзүүлсэн билээ. Попович түүний гэмтэл бэртэлд санаа зовж байгаа бөгөөд энэ жил Тияго ирснээр түүнийг ажлыг хөнгөвчлөх болно, мөн түүний талбай дээр гарах хугацаанаас хуваалцах болно гэсэн байна. Данкан үүнд санаа зовохгүй байгаа бөгөөд " Болдог бол би бүхэл бүтэн 48 минут талбай дээр гүймээр байна гэвч ингэх хэрэггүй юм, цөөн минут гарах нь багт болон надаа хэрэгтэй. Гэхдээ арай Яао шиг 24 минутыг талбай дээр өнгөрүүлэхгүй гэсэн байна.

За мөн Паркер түүнийг багаас явуулах талаарх ярианд нь " Би энэ багийн нэг хэсэг л байхыг хүсэж байна. Хэрэв намайг энд байх хэрэггүй гэж үзвэл би багийнхаа удирдлагуудыг ойлгох болно. Энэ жил хүмүүс намайг гэрээний сүүлийн жилийн жилийн мөнгөндөө болоод явахгүй байгаа гэж бодож байгаа байх гэвч энэ нь тийм биш би Тиммитэй цуг тоглохыг хүсэж байна. Тиймээс ч энэ нь бидний аварга болох сүүлйин боломж ч байж магадгүй гэжээ. Данкан түүний талааар хэлэхдээ би юу болохыг мэдэхгүй лдээ гэхдээ бидэнтэй цуг байна гэж найдаж байна.

За тэгээд сүүлд нь манай 2 шинэ цэрэг.
Тияго Сплиттер. 2007 онд сонгосон ч 3 жилийн дараа дуудаж байгаа. 15.7 оноо, 6.7 сам, 1.9 дам, 58.3%тай довтолж өнгөрсөн жил Испаний лигийн үнэ цэнэтэй тоглогч болсон. Саяны өнгөрдөг дэлхийн аваргаар түүнийг хүмүүс арай илүү мэддэг болсон. 12.8 оноо, 5.2 сам 54.2%тай довстолсон. Ерөнхийдөө лоу постонд илүү үр ашигтай тоглолт үзүүлдэг. Хөлний ажиллагаа болон спин эргэлт сайн. Сагсан бөмбөгийн Ай Кү маш өндөр, хүнээ сайн олж хардаг пасс хаях чадвар сайн. Мөн заслон пикн ролл тоглолт сайн. Ирээдүйд дажгүй лоу постноос оноо түүгч болох магадлалтай.
Хамгаалалтанд түүний биеийн хэмжээ маш хэрэгтэй. Данканаас тэгээд их зүйл сурна биздээ. Чөлөөт шидэлтээ жоохон сайжруулах хэрэгтэй.
Жэймс Андерсон. НСАА-д 22.3 оноо, 5.8 сам, 2.4 дам, 45.7% дундаас, 34% 3 онооны шугамнаас, 81% чөлөөт шидэлт гүйцэтгэдэг. Энэ үзүүлэлтээрээ НСАА-гийн 12 шилдгийн 1 болсон. Зуны лигт гэмтлийн улмаас оролцоогүй. Атлетик чадвар маш сайн, түүний оноо авах чадвар манай багт хэрэг болох нь зайлшгүй. Түүнд шидэлт хийхэд маш жоохон зай гарсан байхад л хангалттай. Бөмбөг эзэмшилт сайн, мөн багийнханыг маш сайн хардаг талбайн мэдрэмж сайн.
Сул тал нь хамгаалалт.

За за тэгээд зурагнууд.
Image
Image
Image
Image
Image
Image

Өнөөдөр эхний тоглолтоо Хьюстоны эсрэг хийж 87-90 харьцаатайгаар хожигдлоо. Блэйр гараанд гарч 12 оноо 8 сам 2 бөм тас хийж байгаа тэргүүлсэн байна. Гарааны тоглогчидоос Жефферсон 30 минут талбай дээр бараг л үр ашигггүй баахан гүйж, бусад нь 16+ минут талбай дээр өнгөрөөжээ. Ману энэ жил бас гараанд гарах шинжтэй. Энэ жил манайх Европт тоглож байсан тоглогчид нэлээд хэдийг авсан харагдаж байна.
Энэ жилийн гараа ерөнхийдөө нэг иймэрүү л байх болов уу.
C Д.Блэйр/ Т.Сплиттер/ М.Коузин улирлын дундуур Сплиттер гараанд гарч магадгүй
PF Т.Данкан / А.МакДайс/ М.Бонн
SF Р.Жефферсон/ Б.Симмонс/ Ж.Гист
SG М.Жинобили/ Ж.Андерсон/ Г.Нил/ А.Жи
PG Т.Паркер/ Ж.Хилл/ Г.Темпл/ К.Пенни
Тэгээд улирал эхлэхээс өмнө 15 хүнтэй болох биз. Одоо хэн сайн өөрийгөө харуулж чадсан нь л үлдэх байхдаа.


Last edited by anufi on Jun.16.14 12:08 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Oct.10.10 4:59 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Уналтын үедээ явж бна даа.

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Oct.10.10 6:26 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
bolor00_1982 wrote:
Уналтын үедээ явж бна даа.

Улирал болгоны өмнө хүмүүс ингэж ярих юм. Тэгээд л улирал дуусахад бүгд л шаагалдаж ирэээд амаа барьцгаах юм. Баас хичнээн хатсан ч өмхийгээ тавихгүй ээ.Поп өвөө Ахлагч Ману байхад муудлаа муудлаа гэхэд 2-р раунд хүртэл явчих байлгүй дээ. Бүүр даварах юм бол сондгой жил гээд дайрчийшд.
Харин ч залуужаад гоё болж байна гэж бодоод байгаа шд. За тэгээд манайхан бүгдийнгийнх нь амыг улиралын тоглолтоороо таглаад өгнө гэж найдаж сууна даа.


Top
   
PostPosted: Oct.11.10 11:15 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
манайх улирлын өмнөх 2 дахь тоглолтоо хийж Маямигийн сэлгээнийхэнд номын дуу сонсогжээ. Попович улирал эхлэхэд багийн тоглогчдын хэмжээг 13-14 байх болно. Эдгээр тоглогчдыг бид бүгдээрээ ярилцаж байж шийдэх болно гэж хэлсэн байна. Иймээс манай сэлгээнийхэн юу чаддагаа тэр болтол харуулах биз.
Харин Т.Сплиттерийн гэмтлийн 10 хоногийн дараанаас зүгээр болно гэжээ. Улирал эхлэхэд бүгдээрээ бүрэн бүтэн эхлэх л юм шиг байна.


Top
   
PostPosted: Oct.13.10 12:21 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За багийнхаа түүхийн талаар бичий гэж бодож явсаар амжаагүй байтал Спортньюсийн Хоско гээд залуу сайхан бичжээ. Түүнийг копи паст хийлээ. Сорри :razz:

Quote:
Image
За юунаас эхлэх вэ гэж....
За багийнхаа сүүлийн хэдэн жилийн амжилтыг ч яриад яах вэ дээ... Бүх хүн мэдэж буй хойно доо... Харин жаахан эртнээс нь эхлэбэл яадаг юм бол....
АВА болон НБА нэгдсэн 1976 оноос эхлэн энэ лигт хүч үзэж байна.... Тухайн үеийн АВА-д тоглож байсан багуудаас одоо НБА-д тоглож буй 4 багийн нэг бөгөөд НБА-д аваргалсан цорын ганц баг нь юм... Тийм учраас АВА-гэгддэг байсан лигийнхээ нэрийг өндөрт өргөн авч яваа баг гэж хэлж болж болох юм... НБА-д түрүүлсэн тоогоороо Бостон, Лос Анжелос, Чикагогийн дараа орно...

НБА-гийн финалын цуврал тоглолтонд 6 дараалан хожигдоогүй (ялсан) гэдэг агуу үзүүлэлтийг зөвхөн Чикагогийн хамтаар эзэмшдэг... Энэ тоо цаашид ч ахих боломжтой... НБА-гийн түүхэн дэх ялалтын хувиар тэргүүлж багуудын 3-р байранд жагсдаг... Манай багийн нэгэн аймшигтай үзүүлэлт нь ПО-д ердөө 4 удаа л шалгарч чадаагүй гэгдэх үзүүлэлт юм...
НБА-д өнгөрүүлсэн энэ он жилүүдэд 17 удаа дивизоны аварга авсан үзүүлэлтээрээ бүх НБА-г тэргүүлдэг... Манай араас Лэйкерс 16 удаа түрүүлсэнээр удаалдаг аж... Мөн сүүлийн 20 улирлын 19-д ПО-д шалгарч, агуу өрсөлдөөнийг үзүүлж чадсан байна... Үүний дотор Тим Данканыг элсэн орж ирсэн 1997 оноос хойш нэг ч удаа алгасаагүй байгаа нь өөр ямар ч баг мөчөөрхөж чадахааргүй юм...

ABA дэх он жилүүд: Даллас Чэпаралс (1967–1973)

Энэхүү багийн түүх тэртээх 1967 онд Даллас Чэпаралс гэх багийг үүсгэн байгуулсанаас эхлэдэг... Тэр улиралд АВА-д тоглож байсан 11 багийн нэг гэсэн үг л дээ... Эхний улиралд шинэжавуудын баг байсан тул амжилт төдийлөн гарсангүй... Харин 2 дахь улиралдаа 41-37 гэсэн амжлтаар 4-р байраар шалгарч байж...

ABA дэх он жилүүд: Сан Антонио Спэрс (1973–1976)

-Чи Спэрс багийн АВА лиг дэх тоглолтыг үзэж байсан уу? Чиний шүтээн болсон тоглогч тэр багт байсан уу?
- Би энэ асуултанд тийм гэж хариулна.... Яагаад гэвэл "Семи-Про" гээд кинон дээрээс харчихсан ш дээ.... :ногоон:

1973 оны хаврын нэгэн өдөр Даллас Чэпаралс багийн хувьд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээх өдөр байж таарлаа... Багийн эзэмшигчид санхүүгийн хүнд байдалд орсоны улмаас хайртай багаа зарахаас өөр аргагүй байдалд хүрээд байсан өдрүүдийн л нэг болтой.... Даллас багийн эзэмшигчид зарна, үргэлжлүүлж багаа үйл ажиллагааг нь хэвийн явууулна гэж нэлээд үзсэний эцэст Сан Антонио хотын нэгэн жижиг группт зарахаар болсон нь тэр байж... СанАнтонио хотын бизнесменүүд болох Анжело Дросес, Жон Шафер зэрэг тэргүүтэй группийн эзэмшилд ихэнх хувь нь шилжсэнээр, Сан Антонио хот мэргэжлийн лигийн багтай болох боломж бүрдсэн юм... Энэ боол үндсэндээ нэгэн төрлийн “зээл” байсан гэж ойлгож болно... Бүр хар үгээр хэлбэл 3 жилийн хугацааны “түрээс” л байсан гэж ойлгож болно... Эхлээд баг маань “Буутай дээрэмчид” гэдэг нэртэй болсон ч тун удалгүй “Спэрс” гэх нэрээ олжээ... Мөн багийн үндсэн өнгө байсан улаан, цагаан, хөх өнгүүдийг өөрчилж, хар болон мөнгөлөг цагаан өнгийг сонгосон байна...

Багийн дасгалжуулагчаар Том Нисалке гэх эрхэм ажиллаж байсан бөгөөд өмнө 2 жилийн өмнө уг багийг удирдаж байсан нэгэн юм... Бас ч үгүй АВА лигийн шилдэг дасгалжуулагчийн хэргэмийг хэдийнээ хүртээд амжсан “догь эр” байж... Багийг дөнгөж авч байх үедээ Нисалке – Спортод залруулж боломгүй тийм ч олон тохиолдоод байдаггүй... Би магадгүй Далласт үлдээд ямар нэгэн багийг босгож болох л байсан байх... Гэхдээ л би азтай байх юм шиг санагдсан учраас энэхүү дуудлагыг хүлээн аваад байна гэж хэлж байж... Спэрс багийн анхны улирал /1973-74/ улирлыг эргэн саная... 1973 оны 10-р сард багийн гарааны бүрэлдэхүүнийг Жо Хэмилтон, Жеймс Силас, Харли Свийфт, Рич Жонес, Боб Нетолики нарын залуусаар бүрдүүлсэн байлаа... Энэ залуус хамтдаа тийм ч удаан тоглоогүй бөгөөд үзүүлэх тоглолтонд Хьюстонтой тоглосон байдаг юм байна...91-89-өөр ялж байж.... Тэр өдөр бол 1973 оны 10 сарын 6...
Image
Энд багийн анхны анхны зарим нэгэн гишүүд... Багийн анхны дасгалжуулагч Том Нисалке... , Харли Свийф, Жо Хэмилтон, Боб Нетолики
Эдгээр зургийг 1973 оны пре сийзоны үеэр Спэрсийн “Улаан ” жерситэй авахуулж...

1973 оны 10 сарын 10-нд улирлын эхний хөүм тоглолтоо хийхээр Сан Диего хотын багийг өөрсдийн дөнгөж шинээр барьсан, будаг нь хатаагүй байсан шахуу “HemisFair Arena”-даа хүлээн авсан юм... Багаа дэмжихээр яахаас ч буцахгүй 6000 галзуу үзэгч хуран цуглаад байсан үе...
Энэ үеийг хамгаалагч Жо Хэмилтон дурсан ярихдаа, - Тэднээр үнэхээр бахархаж байсан шүү... Тэд бол бидний өсөн дэгжихийн үндэс нь юм байна гэдгийг би тэр л мөчид ойлгосон...
Учир нь өнгөрсөн улирлын тоглолтуудаа Далласт хийдэг байх үед ердөө 600- 700 хөгжөөн дэмжигч л цугладаг байж... Гэхдээ тэд тоглолт үзэхдээ ердөө л амрахаар ирсэн хүмүүс шиг л дуугүй байдаг байсан гэж өгүүлсэн байдаг.... Тэр улиралд Спэрс гэртээ 18 тоглолт хийсэн бөгөөд тоглолт бүрийг дунджаар 6303 хүн үзсэн тухайн үедээ л сүрдэм амжилт байлаа... Тэдэнд дөхөж очих баг нь НБА-д тоглодог Хьюстоны үзэгчдийн тоо 6000 л хүрсэн гэдэг... Эхний жилдээ л ийм их дэмжигчтэй болсон тул Спэрсийн эзэмшигчид багаа “зээл-түрээс”-ийн байдлаар бус бүрэн эзэмшихээр шийдэж, үүнийгээ ч хийж чаджээ... Одоо энэ баг үүрд Сан Антонио хотын баг...

Энэ үеэс багийн амжилт ч үндсэндээ мундаг болж ирлээ... Тэд довтолгоо болон хамгаалалтаараа гайхагдаж эхлээд байв... 1973 оны 10 сарын 20-ны өдөр Индианаг 92-66-аар бут ниргэсэн бөгөөд энэ нь АВА лиг дэх нэг тоглолтонд хамгийн бага оноо авсан баг гэх хэргэмийг Индианад өгөхөд хангалттай үзүүлэлт байжээ... 2 долоо хоногийн дараа Денверийг 72 –хон оноо авахуулж чадлаа... Ингэснээр тэд 49 удаа эсрэг багаа 100-гаас бага оноо авахуулсан бахдам хамгаалалтыг үзүүлжээ... Энэ нь мэдээж АВА-гийн дээд амжилт... Үндсэндээ баг дээд амжилт л тогтоодог баг болон хувираад байлаа...


Энэ үед багийн гол нэрийн хуудас, имиж нь хамгаалалт байсан нь эсрэг багуудаа 49 удаа 100-гаас бага оноо авахуулж байсанаар тод харагдана... Багийн гол хөдөлгөгч хүч нь тэр үеийн супер од Жеймс Силас байсан бөгөөд удалгүй мөн багийн агуу домог болсон тоглогч болох Жорж Гервин тэдэнтэй нэгдсэн явдал нь тэдний мандан бадрахын эхлэл байсан гэж болно... Гервинийг анх гэрээ байгуулж байх үед нь АВА-гээс бойкотлох гэж нэлээд хүчин зүтгэл гаргасан гэдэг.. Гэсэн ч тэрээр энэ багт элсэж чадсан юм...

1974-75 оны улирлын эхлэлийг 17-10 гэсэн амжилтаар хэлүүлсэний дараа ахлах дасгалжуулагч сольж, Боб Басс багийн дасгалжуулагчаар ажиллах болсоноор багийн тоглолтын арга барил хамгаалалтаас довтлох арга барилд шилжсэн нь Силас болон Гервин нарт үнэхээр сайн нийцсэн ээр улирлыг 51-33 гэсэн амжилтаар баруун бүст 2-р байраар ПО-д шалгарч...

Тэр үед Гервин бид нэг тоглолтонд 100 удаа шиднэ гэсэн үзлээр тоглодог байлаа... Заримдаа 107.... Гэсэн хэдий ч ПО-д заналт дайсан Индианад дахиад л 6 тоглолтонд ялагдал хүлээсэн юм...
Хэдийгээр ПО-д ажмилт үзүүлээгүй ч тэднийг хэдийнээ АВА-гийн тэргүүн баг гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон үе... 1976 онд АВА болон НБА нэгдсэнээр шинэ лигт харъяалагдах болжээ... Хэрвээ тэр жил 2 лиг нэгдээгүй бол Спэрс АВА-д түрүүлэх нь тодорхой болсон байсан гэдэг... НБА-д элссэн 4 баг нь Спэрс, Денвер, Индиана, Нью Йорк Нетс гэсэн багууд байсан юм...
Image
Мөн энэ үед багийн цаашдын ирээдүйд нөлөөлөх хэд хэдэн чухал зүйл болсон юм...
Нэгдүгээрт,
1973 оны 11 сарын 21-нд Виржинагийн шинэ залуу тоглогч Свен Натерийг 300 мянган ногоон, ирээдүйн драфтын эрхээр олж ирсэн нь тухайн үедээ дуулийнт наймааны тоонд орж байлаа... Гэхдээ Спэрс энэ наймаанаас олсон зүйл нь зарцуулсанаасаа их байсан юм... Натер ирсэн улиралдаа л АВА-гийн шилдэг шинэ залуу тоглогч болсон бөгөөд 1974 оны АВА-гийн Бүх Ододын тоглолтонд оролцож, 29 оноо, 22 самбар авч байлаа...

Хоёрдугаарт,
Багийн бүх цаг үеийн шилдэг тоглогч “Мөсөн Хүн” ирсэн явдал... Гэхдээ Гервин их хөгжилтэй байдлаар майнад орсон байдаг юм байна лээ... Ер нь бол жаахан асуудалтай л гэсэн үг л дээ... Үүнийг нь АВА-гийн комиссар гуай мэдээд, мэдээж шахалт үзүүлсэн байна... Гэхдээ л тэр үеийн удирдлагууд маань сэргэлэн хөдөлж, түүнийг өөрийн багтаа авсан байдаг юм... Энэ явдлыг “225,000 ногооны хэрэг” гэгддэг юм билээ... Гервин анхны тоглолтоо 1974 оны 2 сарын 27-нд Ютагийн эсрэг хийж, 12 оноо авч...

Тэр энд он удаан жил тоглож, Сан Антониогийн “Билэг Тэмдэг” болж чадсан... Өөрөөр хэлбэл тэрээр энэ багийг Америк даяар цаашлаад дэлхийд таниулж өгсөн ачтан юм... Одоо тэр “Алдарын Танхим”-д мөнхөрсөн нэгэн...
Гервин, Натер, Силас гэсэн их 3-тай баг тэр улирладаа 45 ялалт байгуулж, Индианатай ПО-д тулж... Тэр жилийн улирлын тоглолтонд 2 баг таарч тоглохдоо маш эргэлзээтэй байдлаар шийдэгдэж байсан болохоор, энэ 2 багийн уулзалт тухайн үедээ сагсан бөмбөг сонирхогчдийн ярианы гол сэдэв болж байлаа... Тоглолт 7 цувралаар шийдэгдсэн бөгөөд 7 дахь тоглолт 1974 оны 4 сарын 10-нд манай талбайд товлогдож, тэр тоглолтыг 12304 хүн үзэхээр цуглараад байлаа...
Image
Image
Багийн домогт тоглогчид болох Жорж Гервин /#44/, Жеймс Силас /#13/ нар

АВА-гийн сүүлийн улиралд /1975-76/ Сан Антонио баг маш ашигтай солилцоог Нью Йорк багтай хийж, бүрэлдэхүүнээ Билли Раулц, Ларри Кенон, Майк Гэйл нараар зузуулсанаар тэр улирлад 50 ялалт байгуулсан юм... Билли Раулц хамгаалалтанд үнэхээр мангас байж чадсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3,05 блок тавьсан үзүүлэлтийг үзүүлж... Хамгийн гайхалтай нь 1975 оны 12 сарын 13-нд болсон тоглолтонд Спэрс багаараа 21 блок тавьж... Энэ мөн л АВА-гийн дээд амжилт болон бүртгэгджээ...
1976 оны 3 сард Денверийн талбайд зочилж тоглохдоо 135-122-оор ялалт байгуулсанаар тэдний гэртээ 26 тоглолт дараалаад ялаад байсан амжилтыг үгүй хийж....
1975-76 онд Спэрсийн тоглолтыг үзэгч фенүүдийн улам л өсч, тоглолт бүрийг 8000 хүн үзэж, 3 дахь жилдээ дараалан хамгийн их үзэгчтэй багаар тодорсон байна... Ихэнх АВА-гийн шинжээчмд тэднийг лигийн хамгийн шилдэг, авъяастай баг гэж санал нэгтэйгээр дуугарч байлаа... Хэн хүнгүй л Сан Антониотой ПО-д тоглохыг хүсч байсан үе... Гэхдээ ПО-д Силас өвдөгөө гэмтээсэнээр баг ПО-д ялагдал хүлээлээ... Тэр үед Силас гэмтээгүй байсан бол тэд гарцаагүй аварга болох байсан гэж сэтгүүлчид ам уралдан бичиж байж...
Image
Image
Жорж Карл //#22/ /... АВА-д тоглож байх үед хүчин зүтгэж байв...
Рич Жонес /#33/ Тэрээр самбар, бөмбөг таслалтын гол ачааг үүрдэг чухал тоглогч...
Донни Фримэн /#20/.... Тэр Гервиний сайн хамтрагч бөгөөд АВА-гийн шилдэг 30 тологчийн нэг юм...
Шинэ залуу төвийн тоглогч Натер /#31/

Тэр үеүүдийг эргэн дурсахад туслаж чадах дараах зүйлсийг уншихад сэтгэлд нэг л сайхан байдаг юм...

FRED ELIAS:
Би 1975 оны АВА-гийн Бүх Ододын тоглолтыг хэзээ ч мартдаггүй... Тэр үед “HemisFair Arena” нурах шахаж байлаа... Хамгийн сайхан агшин нь тоглолтын дараа тоглогчид хувцас солих өрөө рүү оролгүйгээр талбай дээр үлдэж, фенүүд тоглогчидтой чөлөөтэй уулзаж, ярилцсан... Би тэнд байсан азтай фенүүдийн нэг болсондоо баяртай байдаг.. Тэр үед хамгаалалтын ажилчид, зохион байгуулагчид юу ч хэлэлгүйгээр, хориглолгүйгээр талбай руу гаргаж байсан шүү...

HUGH POLAND:
Би Сан Антонио хотод өссөн, АВА лигт тоглож байсан Спэрс баг үргэлж миний санаанд байдаг... Би багтай холбоотой бүх л зураг, сонин хэвлэлүүдийг хадгалж, бүх стат үзүүлэлтийг цээжилдэг байлаа... Спэрсээс өмнө Сан Антонио хот мэргэжлийн лигийн баггүй байлаа... Тэд ПО-д тийм ч хол явдаггүй байсан ч би үргэлж тэднийг хамгийн шилдэг баг гэдэгт итгэдэг... Одоо ч тэр...

1975 онд Сан Антониод зохиогдсон 8 дахь удаагийн АВА-гийн алл старын тоглолт магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг нь... Энэ бол тэрхүү лийгийн хамгийн торгон агшнуудын нэг....

1972 онд Хьюстон Жеймс Силасыг зарсан нь тэдний хамгийн том тэнэглэл байсан...Тэр Сан Антониод 9 гайхалтай улирлыг өнгөрүүлсэн... Тэр бол домог... "The Secret Life of James Silas” номын хэсгээс


NBA-д орлоо: "Мөсөн Хүн"-ий Эрин үе (1976–1985)
НБА-д элссэн эхний улирлад 44-38 гэсэн амжилтаар Зүүн бүсийн 4-р байрт шалгарч... Дараа жил нь буюу 77-78 улирлад Жорж Гервин болон Денверийн Томпсон нар бүх л улирлын туршид онооны лидерийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог юм... Сүүлийн өдөр Томпсон Детройтын эсрэг 73 оноо авсанаар дундаж оноо авалтаар тэргүүн эгнээнд бичигдээд байв... Энэ тоглолт үдээс хойш болж... Одоо Гервиний хэрхэн тоглохоос бүх зүйл хамаарах бөгөөд манай хүнд 58 оноо хэрэгтэй байж.... Бас л өндөр босго шүү дээ... Тэр шөнө Спэрс Ютатай тоглосон бөгөөд Гервин эхний үед 20 оноо зулгааж... Харин 2-р үед үнэхээх галзуу байж 33 оноо авсан бөгөөд улмаар 3-р үеийн эхэнд л хэрэгтэй байсан 58 оноогоо цуглуулж... Тэр тоглолтонд Гервин /Мөсөн хүн хэмээдэг/ 63 оноо авсанаар тэр улирлын онооны аварга болсон юм... Мөсөн хүний гялалзсан энэхүү улиралд Спэрс 52-30 гэсэн амжилтыг үзүүлсэнээр Централ Дивизоны аваргаар шалгарчээ... Энэ нь багийн НБА-д үзүүлэх амжилтын эхлэл байсан хэрэг байлаа... Хувь тоглогчийн хувьд ч тэр, багийн хувьд ч тэр....
Гэсэн хэдийн ч энэ улирлад мөн л тааруухан амжилтаар үдэж Вашингтонд 6 тоглолтонд ялагдсан ч тэрхүү цуврал “Мөсөн хүн” 33,2 оноо дунджилсан нь НБА-д үнэхээр нэгэн том од мэндэлсэнийг харуулсан хэрэг байжээ...
1979 оны улиралд Конференцийн Финалд мөнөөх Вашингтонтой таарч цуврал тоглолтыг 3-1-ээр тэргүүл байсан ч дараалаад 2 хожигдсоноор, цувралын харьцаа 3-3 болсон бөгөөд 7 дахь тоглолтонд 107-105-аар хожигдсоноор үнэхээр харамсалтай ялагдлыг хүлээжээ... Үүнээс хойш 20 жил хүлээсний эцэст л Спэрс баг дахин Финалд эргэн ирсэн юм...

НБА-д өнгөрүүлсэн эхний 7 жилдээ л тэд 5 удаа дивизоныхоо аварга аваад байлаа... Гэсэн хэдийн ч ПО-д Вашингтон, Бостон, Хьюстон, Лос анжелос гэх багуудад хожигдоод байлаа... Гэхдээ л тэд улирлын тоглолтонд уламжлалаа хадгалж гайхалтай тоглож, олон ялалт авсан хэвээрээ л байсан юм...
1982 болон 1983 оны улирлын ПО-ууддад Лос Анжелостой дараалан даарсан бөгөөд гэртээ хийсэн бүх тоглолтондоо хожигдсон нь үнэхээр хар дарсан зүүд байсан юм... Тэд 1995 оныг хүртэл Конференцийн финалд шалгарч чадаагүй юм..
1984-85 оны улирлын дараа “Мөсөн Хүн” Чикаго руу зарадлаа....

Хүнд Хэцүү Он Жилүүд (1985–1989)

Би дээр өгүүлсэн... ПО-д үзүүлсэн тааруухан амжилт нь хар дасран зүүд байсан гэж... Гэхдээ энэ бол зүгээр л зүүд байж... Жинхэнэ хар дарсан зүүдний он жилүүд бидэнд учирах ёстой байж...

Спэрсийн түүхэнд “Хар Үе” гэгддэг 1985-86 оны улирлалаас 1988-89 оны улирал хүртэл нийтдээ 115-213 гэсэн амжилтыг үзүүлж.... Амжилт ч гэж дээ.... Энэ үед хайртай багийг нь өөр хот руу ч нүүлгэж мэдэхээр болж, фенүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг... Тэр үе бол энэ баг хичнээн үнэнч фенүүдтэй болохыг харуулсан байлаг... Энэхүү бараан он жилүүдэд нэгэн гэрэлт мэдээ цуурайтсан нь тэд 1987 оны НБА Драфтын ялагчаар тодорсон явдал байлаа... Тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг шүү дээ... Тэр драфтаар ирээдүйн агуу тоглогч “Адмирал”-ыг авлаа... Гэсэн ч түүний тоглохыг бүхэл бүтэн 2 жил хүлээсэн юм... Учир юу гэвэл тэр Коллежийн багтаа дахин 2 жил зүтгсэн юм... Тэр үед гэрээгээ хараахан байгуулаагүй байсан тул Робинсонд чөлөөт агнет ч болох боломж байж... Гэхдээ л эцсийн эцэст тэрээр энэхүү багийг сонгож, шинэ түүхийг нь бүтээлцэхээр шийджээ..
Хэдийгээр 1988-89 оны улиралд 21-68 гэсэн багийн 2 дахь муу амжилтаа үзүүлээд байсан ч гялтайх хэд хэдэн зүйлийн талаар дурьдах нь зүйтэй... Энэ бол өндөр түвшний багийг босгохийн төлөө сэтгэл харамгүй зүтгэсэн эзэн болох Ред Мкомбсийн эхний улирал байлаа... Мөн Алдарт дасгалжуулагч Ларри Брауны анхны улирал нь байлаа... Тэрээр 1988 оны НСАА-гийн финалд Канзас Их Сургуулийг удирдан ялалт байгуулсаныхаа дараагаар Сан Антониог удирдахаар ирсэн нь тэр байлаа...

Адмирал болон түүний нөхөд (1989–1997)

Энэ бүхийн эцэст “Адмирал ” маань Коллежийн дипломоо гардан авч, одоо зөвхөн сөгс л тоглох зорилгоор багтайгаа нэгджээ... Түүнтэй нэгдэхээр 1989 оны драфтын №3 дахь сонголт Сийн Эллиот болон чөлөөт агентаас элссэн Терри Гумингс нар ирсэн бөгөөд эхний улиралдаа залуус гайхамшигийг бүтээлээ... Тэд хэд ялсан гээч.... 56-26... Өмнөх улиралд нь 21 ялж байсан баг шүү дээ... Мөн тэд мөн л дивизоны аварга болж чадлаа... За одоо тэдэнд үеийн үед хатуу самар байсан ПО... Тэд энэ удаа Конфренцийн хагас шигшээд Порландэд 7 тоглолтонд хожигдлоо... Энэ улиралд “Адмирал ” 24.3 оноо, 12.0 самбар авсанаараа НБА-гийн бүх цаг үеийн хамгийн амжилттай шинэ тоглогч нарын нэг боллоо...
1993 онд багийн өнөөгийн эзэн Петер Холт багийг 75 сая доллараар Ред Мкобсоос худалдан авсан юм... Энэ хугацаанд ахлах дасгалжуулагчид хэд хэд соилигдож, баг ч үндсэндээ тогтмол амжилт үзүүлж байлаа...

Энэ үед нэгэн солилцоо явагдсан нь Эллиотсийг Пистонст өгч, Деннис Родман ирсэн явдал байлаа... Гэхдээ Эллиотс мөн багтаа эргэн нэгдсэнээр 1994-95 оны улиралд баг 62-20 гэсэн амжилт үзүүлж, “Адмирал” хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон юм... Баг ч хамгийн өндөр амжилтаа үзүүлж, Баруун Бүсийн аваргын төлөө тоглож, Хьюстонд 4-2-оор хожигдсоноор бас нэгэн улирал өндөрлөсөн байна...
Үүний дараа багаас Родман явлаа... Тэрээр Чикагод алдарт МЖ ахтай нийлж, 3 удаа лигийн аварга болсоныг та бүхэн мэднэ шүү дээ... Уг нь тэр багт байж байх хэрэгтэй байсан юм... Түүнийг явуулсан нь манай багийн нэгэн том алдаа юм...
Дараа улиралд нь /1995-96/ 59-23 гэсэн амжилт үзүүлж, Конференцийн хагас Ютад мөн л ялагдал хүлээлээ...
Үүний дараах улирал манай багийн хувьд хамгийн муу амжилтаа үзүүлж 20-хон ялалт авсан улирал боллоо... Учир юу гэвэл Робинсон болон Эллиотс 2-уул гэмтлийн улмаас олон тоглолтыг өнжсөнийх бөлгөө.... Энэ амжилтгүй улирлын дундуур баг ахлах дасгалжуулагчаа сольж, Ларри Брауны туслахаар ажиллаж байсан Грегг Поп өвөө маань дасгалжуулагчаар ирсэн юм... Гэхдээ тэр үед манай “өвөө” залуухан байсан юм шүү...
Image
20-хон ялсан улирлын “шагнал”-ыг бурхан гар таталгүй илгээжээ... Бид 1997 оны НБА-гийн драфтын лоттерид ялагчаар тодорлоо... Тэр үед бүх НБА-гийн багуудын арааны шүлсийг нь сүүлийн 3 жилд асгаруулж байсан Тиммоти Данкан гэгч “өхөөрдөм” төрхтэй даруухан залууг алтан боломжоороо бид шүүрч чадсан нь багийн түүхийн хамгийн агуу мөчүүдийн нэг байсан юм... Энэ бол “The Twin Towers” сүндэрлэсэн торгон агшин байлаа...
Image
Энэ бол манай ПО-д бусад багуудын эсрэг хэрхэн тоглосон амжилтын хүснэгт юм... Эндээс манай заналт дайсан бол ЛАЛ гэдэг нь харагдаж байгаа юм...

За за энэ ч яахав... Гол нь биднийг сонирхолтой, амттай маш урт улирал хүлээж байна... Агуу Данканы маань сүүлийн хэдэн улирал үргэлжилж байна гэдэг нь хэнд ч тодорхой... Бид түүнтэй дахин нэг улирал түрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг... Түүнд сайн хамтрагчид байна, сайн дасгалжуулагчийн баг байна, эцэст нь хэзээд үнэнч байдаг дэмжигчид нь байна... Түүнд юу дутна гэж.... Энэ жил багт Сплиттер хэмээх үлэмж биет залуухан, авьяъаслаг тоглогч туслахаар нэгдсэн нь энэ улирлын гол үйл явдал юм... Түүнээс 20 оноо, 10 самбар хүлээхгүй байгаа ч тэр манайд их зүйлийг хийж чаднаа гэдэгт итгэлтай байна... Би "Ихэр цамхаг"-ийг дахин харахыг хүсч байна... Энэ улирлын тоглолтын талаарх сэтгэгдэлээ манайхан бичнэ биз дээ...

Энэ баг надад маш их баяр баясгалан, заримдаа үгээр ч хэлэхийн аргагүй гуниг бэлэглэдэг ч би үргэлж энэ багийн төлөө зүрх сэтгэлээ зориулах болно... Энэ бол миний хувьд хамгийн шилдэг баг... Өөр олон юм бичмээр байгаа ч дараа болно биз дээ... Жаахан цагт баригдаад тиймхэн л юм хийсэн байх шүү... Ямар ч байсан 2010.10.10-ны өдрийн гурван 10 давхцсан мөн Балжинням, Дашням давхцсан энэ өдөр амжиж нээлээ...

Энэ улирал амжилтаар дүүрэн байх болтугай...


Last edited by anufi on Oct.13.10 6:29 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.13.10 1:33 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
Багийнxаа туxай түүx судартай нь маш сайxан бичжээ. Би үнэндээ Бостоны түүxийг ийнгэж яг таг сайн мэддэггүй.

Энэ жил угаасаа Спөрс юм дуулгаx ёстой. Xарин гэмтэж бэртэxгүй байx нь чуxал, дээрээс нь Richard Jefferson одоо багынxаа тактикд суралцаж дасаа байлгүй дээ. Уул нь тэгэж муу тоглоxоор тоглогч биш (гэxдээ жааxан overrated талдаа, xарин сайн туслаx байж чадна). Энэ жил танай xөгчүүд xийдгээ xийнэ, гол туслаx албаны залуусаас л иx юм шалтгаална даа. Ялангуяа шиддэг нөxөр иx xовор xарагдаж байна. Юу гэxлээр xэрэгтэй үед элдвийн юм бодолгүй паасласан бөмбөгийг чулуу болгодог тоглогч.


Top
   
PostPosted: Oct.13.10 3:59 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Бичлэгийг уншиж байхад бараг л Spurs багийн тухай баримтат киног нь үзэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрлөө.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.25.10 3:52 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Манай баг К.Жерреллсийг Нью Орелеанст драфтын 2-р тойргийн эрхээр өгжээ.
Image
Мөн М.Коузин, К.Палмер 2-г хассан байна. Ингэснээр манай ростер 14 хүнтэй болж улирлыг эхлүүлэхээр болсон байна.
ImageImage


2010-11 Roster
NUM PLAYER POS HT WT DOB FROM YRS
25 James Anderson G 6-6 215 03/25/1989 Oklahoma State R
45 DeJuan Blair F-C 6-8 265 04/22/1989 Pittsburgh 1
15 Matt Bonner F-C 6-10 240 04/05/1980 Florida 6
21 Tim Duncan F 6-11 260 04/25/1976 Wake Forest 13
23 Alonzo Gee G 6-6 220 05/29/1987 Alabama 1
20 Manu Ginobili G 6-6 205 07/28/1977 Bahia Blanca, Argentina 8
3 George Hill G 6-2 180 05/04/1986 IUPUI 2
24 Richard Jefferson F 6-7 225 06/21/1980 Arizona 9
34 Antonio McDyess F-C 6-9 245 09/07/1974 Alabama 14
14 Gary Neal G 6-4 210 10/03/1984 Towson R
9 Tony Parker G 6-2 180 05/17/1982 Paris, France 9
1 Bobby Simmons F 6-6 230 06/02/1980 DePaul 8
22 Tiago Splitter F 6-11 232 01/01/1985 Brazil R
2 Garrett Temple G 6-6 190 05/08/1986 Louisiana State 1


Top
   
PostPosted: Oct.25.10 6:12 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Өнгөрсөн улирал бид 50-32 гэсэн амжилттайгаар зэрлэг өрнөдийн 7-р байраар гарч ирсэн билээ. По-н эхний шатанд заналт Далласаа 4-2 хожиж, 2-р шатанд Нарнуудад 4-0 шүүрдүүлсэн. Улирал эхлэхийн өмнө А.Макдайс,Р.Жефферсонг авчирснаараа аваргын төлөө дахин нэг зүтгэхэд бэлэн боллоо ухааны юм ярьж байсан ч Р.Жефферсоноос хүсэж байсан тоглолт гарсангүй. Багийнхаа тоглолтонд уусах гэсээр байтал улирал дууссан.
Энэ зун Жефферсоны гэрээ дууссан ч түүнийг бас үнэтэй гэрээгээр аваад үлдчихсэн. Улирал эхлэхэд манай 3-н бүх зүйл өнгөрөгч 3 улирлаас илүүтэйгээр бэлэн байгаа гэдгээ хэлсэн. Жефферсон хэлэхдээ " Хараач би яаж сагсан бөмбөг тоглодогоо мартаагүй. Энэ улирал би илүү сайн байгаа гэжээ.
По-д ороход гол 3 хүчин зүйлс
1. Манай их 3-вал эрүүл байх
2. Жефферсоны хуучны тоглолтууд
3. 2 удаагийн Испаний лигийн үнэ цэнэтэй тоглогч Т.Сплиттер манайд уусаж хамгаалалтын нэг хэсэг болж өгж Данканд тусалж чадвал энэ жилийн ПО-д орох нь тодорхой юм. Мөн манай сэлгээний залуус Д.Блэйр, Ж.Хилл хэр тэсрэхээс шалтгаална.


Top
   
PostPosted: Oct.26.10 1:35 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Төвд Сплиттэр гэмтэлтэй байгаам байна, тэгээд бэлтгэл дээр шинэ багийнхаа талаар сурах цагаа ашиглаж чадаагүй бололтой
Гэхдээ гэмтлээсээ ирээд Тим-Сплиттэр-Блэйр-Дайс гэж 4 эргэлдэж биг мэн байх нь


Top
   
PostPosted: Nov.01.10 10:50 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Өчигдөр Зөгийнүүдтэй ямар сонин тогловоо. Попов өвөө сүүлд смолл болл тоглуулчих юм. Уг нь тэр үр дүнгээ өгч 18 оноог 4 болгосон үед Данканг нтрийг яагаад гаргасангүй вэ? тэрийг л ойлгосонгүй.


Top
   
PostPosted: Nov.02.10 6:26 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 1:15 am
Posts: 117
Паркер гэрээгээ 4 жилээр сунгалаа Ману бас сунгасан
Эд нарын гэрээ дуусаад зодог тайлна биз Тэгээд Сан Антонио шинээр rebuilding хийх байх
За өнөөдөр Стэплес центерт Клипперстэй юм байна сүүлийн 16 тоглолт дараалалаад хожигдоогүй юм байна Клипперст Өнөөдөр Харин яах бол харж л сууя даа


Top
   
PostPosted: Nov.02.10 2:26 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
За сая Клипперсийн нутаг дээр тоглосон тоглолтыг сонирхлоо......
Тиаго Спилиттер улирал эхлэсэнээс хойш анх удаагаа талбайд гарч Ману Жинобилигийн дамжуулалтаар анхны оноогоо урамтай данк хийж авналээ......

Гэхдээ одоохондоо энэ шинэ одын талаар юм хэлэхэд хэцүүхэн юм..... Тоглолтонд дасаж, уусах гэж нэг юм байдаг..... Их хугацаа шаардагдах том ажил даа...... Ядаж байхад Бразил тоглогч маань саяны тоглолт хүртэл бараг бэлтгэл хийгээгүй юм шиг байналээ.....

Юуны түрүүнд Ричард Жефферсон багтаа уусаа юу даа? гэмээр байлаа..... Шидсэн болгоноо оруулж 18 оноо авсан...... Сэлгээнээс Гари Нил гэж манай Мэриланд мужын Балтимор хотын хүү 16 оноо авч холоос 4 хийсэн байналээ....... Саяхан гэрээгээ сунгасан Тони Паркер маш сайн тоглож 19 оноо, 9 дамжуулалт өгсөн.... Ману Жинобили, Паркер хоёр гол найруулах ажилыг хийгээд явж байналээ...... Өнгөрсөн жил илт тэсрээд байсан Жорж Хилл өнөө жил бүүр сураг нь ч гарахаа байлаа шд......

Ерөнхийдөө Барон Дависгүй Клипперсийг хөнгөхөн эдлээд хаячихсан болохоор ийм тийм гэхээргүй тоглолт боллоо....... Гэхдээ аргагүй баг хөгширч, муудсан харагданалээ..... Яг нэг хүнийг нэгийн эсрэг нэгээр хав бариад явчих хүнгүй болсон, аргагүй Клипперс сул тулдаа Сан Антонио ялалт авлаа даа....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.02.10 6:18 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Image
За за 2 дахь хожлоо авлаа. Сплиттерийн дебют тиймэрхүү л эхэллээ. Тэхдээ явцын дунд гайгүй жигдрээд ирэх биздээ. Паркер багтаа би хайртай дуртай, энэ л миний гэр гэж армаантик үг шийдсэний хүчинд багтайгаа 4 жилийн 50 саяын гэрээ хийгээд авцандаа ч тэр үү овоо л тоглолт гаргаж байна. Жефферсон овоо хүн шиг тоглож байх чинь вэ? Сүүлийн хэдэн тоглолтондоо тогтвортой тоглолт үзүүлж байгаа нь баярлууштай юм. Харин энэ Нил гэгч залуу сэлгээнээс сайн байна. Европоор 2 жил тэнэж байгаад ирсэн гэсэндээ юм юмтай л залуу байна. Хилл гэмтчих шиг болсон гайгүй л байгаасай.
Дараагийн тоглолт өнгөрөгч ПО-д шүүрдүүлсэн Нарнуудтай.


Top
   
PostPosted: Nov.04.10 2:43 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Хөгшчүүлийн үдэш
Тоглолт эхнээсээ л гал гарсан эхэлсэн. Эхний хагаст 50-50 тэнцэж дууссан. 3-р үе эхлээд Данкан болон манай бусад том залуус будагтай талбай дээр жоохон давамгайлж тоглосон. Харин 4-р үед Жефферсоны тоглолт харин ч нэг орсондоо түүний 4 дараалласан холын зайн шидэлт бараг тоглолтыг шийдчихсэн.
112-110н харьцаатайгаар улирлын 3 дахь хожлоо авлаа. Мөн айлын талбай дээр 2 тоглож 2 хожилтой явж байна.

Жефферсон 28 оноо авч багаа тэргүүлсэн бол, Данкан 25 оноо 17 сам 2 дам 1 бөм тас 3 блок, Ману 18 оноо 5 дам өгчээ.
Харин айлаас Ричардсон 21 оноо 3 сам 2 дам, Нэш 19 оноо 6 сам 8 дам, Хилл 15 оноо 8 сам 1 дам 3 тас 2 блок хийжээ.


Top
   
PostPosted: Nov.04.10 2:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За нодилон арчуулж байсан багийнхаа талбай дээр зочилж тоглож..... Финиксийг арай барахгүй шинжтэй хожигдоод явж байхад нь довтлогч Ричард Жефферсоны гэнэтийн тэсрэлтээр хожлоо.....

Ричард Жефферсон одоо л нэг тоглолтоо олж байгаа бололтой....... Хэдхэн оноогоор хожигдож явтал Жефферсон 2 дараалж гурваас нүүлгээд 4 оноогоор илүү гараад тэр чигээрээ давуу байдалаа хадгалаад нухчих шиг боллоо......

Жефферсон зүүн булангаас нилээн хэд зоож авсан......
Жефферсон ингэж тоглоод Тиаго Сплиттер хүлээлт шигээ тоглолт гаргаж чадвал харин Сан Антониа сайн тоглох байх шүү энэ жил.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.06.10 11:07 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Манайд 4 жил зүтгэсэн Оберто маань зүрхний өвчин тусаж зодог тайлжээ хөөрхий. Нэгэн үе манай бигмен байхгүй үед их зүйлийг нуруун дээрээ авч явж байсан даа. Эрүүл энх сайхан амьдраарай!


Top
   
PostPosted: Nov.08.10 11:04 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Image
Өчигдөр Пуужингуудыг талбай дээрээ хүлээн авч тоглон нэмэлт цагт 121-124н харьцаатайгаар буулган авлаа. Тоглолт эхнээсээ л өрсөлдөөнтэй явагдаж байсан. Эхний хагас дуусаж байхад майжиг Бруукс баззер хийх гэж шидээд буухдаа Манугийн хөл дээр гишгэж талбайг орхисон мөн 3-р үед Мартин шагайны гэмтлээс болж талбайг чөлөөлсөн. 4-р үеийн төгсгөлд 45 секунд дутуу 109-113н харьцаатай хожигдож байхад Жефферсон хурдан довтолгоогоор онооны зөрүүг 2 болгож, дараа нь Ману Лии дээр алдаа хийж Лии 2 шидэлтээ алдаж манайх минутын амралт авж довтолгоог эхлүүлсэн Ману Лиигийн эсрэг гоё шидсэн л дээ. Нэмэлт цагт Паркер, Данкан 2 сайн байлаа. Сүүлд довтолгооны 2 самбар чухал үед алдсан айл 3-с 3 шидсэн ч хийж чадсангүй.
Ману 28 оноо 3 самбар 5 дам 2 тас 1 блок
Жефферсон 22 оноо 3 сам 3 онооноос 4/5
Паркер 21 оноо 4 сам 14 дам 5 тас
Данкан 19 оноо 11 сам 3 дам 3 блок 1 тас
Image
Мөн манайх довтлогч Б.Симмонсийг хасаж оронд нь хамгаалагч К.Күйнийг авчээ. Мөн Боннэрийн гэмтэл 10-14 хоног гэжээ.


Top
   
PostPosted: Nov.11.10 2:42 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
5 дахь дараалласан ялалтаа Клипперсийг талбай дээрээ хожсноор авлаа. Айлын гол тоглогчид болох Каман, Гордон, Дэвис тоглосонгүй. Манайхаас Жефферсон Паркер Ману 3 20+ оноо авч багаа тэргүүлсэн байна.

Ингээд 6-1 гэсэн амжилттайгаар өрнөдийн 3-р байранд Зөгийнүүд болон Нууруудыг ард бичигдэж байна. Дараагийн тоглолт бүтэн сайн өдөр 76-чуудыг талбай дээрээ хүлээн авч тоглох юм.


Top
   
PostPosted: Nov.17.10 9:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Considering Melo? гэнэ дээ... C.Anthony=R.Jeff,G.Hill,D.Blair хавьцаа юм байх

_________________
Foruming


Top
   
PostPosted: Nov.17.10 9:55 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Мело энд ирэхгүй блгүйдээ... цаад чин энэ улиралыг нэг иймэрхүү чимээгүйвтэр өнгөрүүлж бгаад дараа жил Нью-Ёркд очно гээд тоочиглоцон бгаа бх..... тэглээ ч өнгөрсөн улиралжингаа муулуулсан РЖ одоо л нэг зүүднээсээ сэрэвүү гэмээр тоглож бнадаг.... энд ирлээ гэж бодоход тэгээл дахиад нэг династи босох нь бншд....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.18.10 3:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 6:43 pm
Posts: 970
Location: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
Өнөөдөр Деррик Роүз тэргүүтэй Бухнуудыг талбайдаа хүлээн авч 104 93 харьцаатай хожиж 9 дэх ялалтаа авлаа.Ману 20 оноо 5 дамжуулалт, Паркер 21 оноо 7 дамжуулалт, Данкен 16 оноо 18 самбар эсрэг багаас Роүз 33 оноо авсан байна.
Бухнуудийн гарааны хүчний довтлогч Таж Гибсон 7 довтолж нэг ч оноо аваагүй ба Данкен түүнд хичээл заасан бололтой.
Чикаго хожигдсон шалтгаан нь хувийн алдаа их гаргаж тогложээ. Спүрс 11, Чикаго 21 алдаа гаргасан байна.

_________________
3PEAT HEAT


Top
   
PostPosted: Nov.18.10 6:17 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За манай баг улирал эхлээд маш өнгөтэй байна. Өнөөдөр Бухнуудыг хожсоноор 8 дахь дараалласан ялалтаа авлаа. Нөгөөдөр манайх Ютагийн талбай дээр зочлох болно.
Image
Багийн сониноос гэвэл 2009 оны драфтын 46-р Клевлэндэд сонгогдож энэ улирал эхлэхээс өмнө жийгдсэн Дэнни Грийн гэгч хамгаалагч залууг элсүүлжээ. Тэрээр Клевлэндэд тоглох хугацаандаа 3,3 оноо 2,2 сам дундажилж байсан байна.
Image
Мөн өнөөдөр Паркер Лонгория 2 салах өргөдлөө шүүхэд өгсөн байна. Энэ талаар Паркер хэлэхдээ " Одоо бид 2-н хувьд цаг хэцүү байгаа ч бид 2 ярилцаад өргөдлөө өгөхөөр шийдсэн. Энэнээс бусад зүйл нь бидний хувийн амьдрал. Манай багийнхан болон дасгалжуулагч намайг сэтгэл санаагаар дэмжиж байгаа. Би зөвхөн багийнхаа хожлын төлөө 100% төвлөрөх болно. " гэжээ.
Дасгалажуулагч Попо өвөө хэлэхдээ "Энэ нь хүн бүхний хувьд хэцүү нөхцөл байдал. Бид Ева Тони 2-т хайртай. Бид энэ 2 хүнд энэ замыг туулахад нь хамгаас сайн сайхныг хүсэх болно"
Ингээд 2 сайхан хос салдаг юм байжээ.


Top
   
PostPosted: Nov.21.10 12:59 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Ойрын хэдэн жил НБА-г бүхэлд нь тэргүүлээгүй удсан байна шүү.Тэргүүлэхийг нь харах сайхан байна. Бас ахлагч маань рекорд тогтоолоо. Одоо чунагуудтай л сайхан үзээсэй. Энэ эрчээрэй бэртэл гэмтэлгүй сайхан үзнэ ээ! Tiago-н тоглолт одоо л гарч байгаа бололтой. Энэ Паркер бабник чинь эхнэрээсээ салсан биш азаргалж байна уу үгүй юу.

Image

энэ нөхрийг Nash+G.Hill гэж тулна гэж хальт шум гарсан бололтой. Зүгээр хальт нэг баагийгийн жиргээнээс сонслоо. Мэдээж ийм зүйл болохгүй байлгүй дээ


Top
   
PostPosted: Nov.21.10 3:18 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За за хавь ойрд байгаагүйгээрээ улирлыг эхлүүлж байна даа манай баг. Өчигдөрийн тоглолтонд Данкан маань багийнхаа бүх цаг үеийн онооны лидер мөн хамгийн их тоглолтонд оролцсон тоглогч боллоо.
Өнөөдөр Кавсыг талбай дээрээ хүлээн авч залуучуудад жоохон номын дуу сонсгов. Сплиттер сэлгээнээс үнэхээр сайн тоглолоо. 18 оноо 5 сам 2 бөм тас 2 блок 2 дам. Попович гарааныхаа тоглогчдыг ядраалгүйхэн шиг сэлгээ гараандаа минутыг маш сайн хуваарилж тоглуулж байна.
Дараагийн тоглолт Орландотой.


Top
   
PostPosted: Nov.23.10 1:24 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
12-1
Image
Манай баг түүхэндээ байгаагүй амжилттайгаар улирлыг эхлүүлж байна. Өнөөдөр талбай дээрээ Орландог хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхнээс л өрсөлдөөнтэй болсон. Эхний хагас дуусаж байхад Манугийн алдаатай шидэлтээр манайх давамгайлж дуусгасан. 3-р үеийн төгсгөлд 4 дарааллан бөмбөг алдаж 11-2 ран хийлгүүлж 77-74н харьцаатайгаар дуусгав.
4-р үед сүүлийн 5-н минутаас 2 баг 3 онооноос зүгээр байлдаж эхэлсэн сүүлд Данкан, Манугийн алдаатай оролт амжилттай болж хожил бараг тодорхой болсон. Өнөөдөр Орландог Ману, улаан пуужин / Боннэр/ 2 л аллаа даа.
Ману 25 оноо 6 сам 9 дам 1 тас, Паркер 24 оноо 3 сам 10 дам, Данкан 15 оноо 4 сам 3 тас 2 блок, Боннэр 15 оноо 7 сам / 3с 4-4/

Багийн уур амьсгал бүх л зүйлс сайхаан . Бүгд хийх ёстойгоо хийцгээж байна . Тэгээд яг стат харахаар хамгаалаагүй юм шиг тоглолтыг нь үзэхэд хамгаалалт нтр уг нь боломжийн. Транзишн шилжилт, дабл гээд болмоор харагдаад байгаамдаа.
Дараагийн тоглолт нөгөөдөр Чононуудын талбай дээр
Урагшаа Спэрс


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1772 posts ]  Go to page 1 2 3 4 569 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited