#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.18 1:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1472 posts ]  Go to page 1 2 3 4 557 Next
Author Message
PostPosted: Jul.13.10 3:08 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Ерөнхийдөө манай багийн ростер гүйцээд ирсэн болохоор шинэ сэдвээ нээж байгаа бөлгөө.
Энэ зун Амараа, Барбоса, Дуэйн Жонс, Лу Амундсон гэсэн тоглогчдыг явууллаа. Лу Асундсоны хувьд бол тун харамсаж байгаа. Явахгүй гэж үзсэн ч манай багийн зүгээс ганцхан жилийн гэрээ санал болгож өдсөн сурагтай. Хүүхэд насаа өнгөрөөсөн Денвертээ бараг оччих юм сонсогдоно лээ. Амжилт хүсье. Мөн Барбосад ч адил. Бразил залуу минь багаа сэргээх тун чухал ажлыг цаг үргэлж хийдэг байлаа. Бас Нэш хөлбөмбөг цуг үзэх хүнгүй болчихлоо гэсэн. Гэхдээ Драгич үздэг л байлгүй дээ Словени юм чинь. Нэш агаа Твиттер дээрээ: Нэг үе дууслаа. Миний дотны найз Леандро явсанаар 2004-2007 оны бүрэлдхүүнээс би л ганцаараа үлдлээ гэсэн байна лээ.
Шинэ үе гэсэн минь үүнтэй холбоотой. Яах ч аргагүй Финиксийн Нарнуудын нэг үе дуусч дараагийн үе эхэлж байна. Туркийг авчирсан нь дараа жил Грант Хиллтэй гэрээ сунгахгүй гэсэн дохио байсан болов уу. Яг л драфтаас 2 довтлогч дээрээс нь Хаким Уоррикийг авч Амаред дохио өгсөн шиг. Өнгөрсөн улиралд Драгич, Дадли гарч ирснээр Барбоса явах нь тодорхой болсон шиг. Ямартай ч улирлын дундуур Туркийг оролцуулсан солилцоо хийх магадлал миний хувьд өндөр байгаа гэж үзэж байна.
Туркийн тухайд гэвэл физикал шинж чанараар маш дутмаг, цэвэр толгойгоор тоглодог эр. 31 настай, өндөр гэрээтэй зэргийг тооцож үзвэл наймаанд явуулчихмаар гар даа. Гараанд гарах нь тодорхой гэж үзвэл Нэш + Турк гэсэн толгойны өвчин үүсгэх найруулагч нартай болж байна. Бас гараанд гаргана гэж үзвэл хүчний довтлогчоор турк, Грант Хилл 2-н нэг нь гарах болж байгаа нь манай фронткортыг хошин шог болгож байна. Аль аль талыг бодвол манайд туркийн оролцоотой 2-хон л янзын ростер байна.
1-рт Робин Лопез, Хаким Уоррик, Турк, Ж.Рич, Нэш Сэлгээ Фрай, Грант Хилл, Дадли, Драгич, Чилдресс.
2-рт Робин Лопез, Турк, Грант Хилл, Ж.Рич, Нэш Сэлгээ Фрай, Хаким Уоррик, Дадли, Драгич, Чилдресс.
Эхний тохиолдолд гараа сэлгээнд хүч тэнцэж ирэх боломжтой ч Хэн нэг СФ-ийг гомдоох нь. Дараагийн байрлалаар гарвал ёстой гараа нь үлгэрийн ч сэлгээ нь баргийн багтай үзээд байхаар хамгаалалт довтолгоотой юм харагдана. Аль ч тохиолдолд маш их гомдох хүмүүс нь манай Эрл Кларк тэргүүтэй залуус. Тэдэнд ахиад л цаг гарахгүй нь дээ.
Сониноос Грант Хиллийн агент нь манай ЖМ болж байгаа сурагтай. Гуйя, Туркийг нэг хүчний довтлогчоор тулаад өгөөч.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.13.10 5:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Гунигтай байна шүү яг цагаа тулахаар. Барбоса, Амаре гээл явчихлаа гэж бодохоор. Ямар сайхан урамтай тоглодог байлаа.
Дурсаад ганц нэг бичлэг хийчий.





Амаре минь эндээ байсан бол ахиад 3 жил балай вачих боломж байлаа. Одоо яах юм байгаам. Майкын толгойд хичнээн гоё довтолгооны комбинаци байгаад өөрөө гарч ирж холбохгүйгээс хойш бүрхэг дээ.


_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.13.10 6:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Улирлын дунд ч би бичиж байсан. Манай багийн ирээдүй энэ янзаараа бол сэлгээ хангалттай бэлтгэгджээ. Гарааны тоглогчдоо харин яаж солих вэ? гэж. Туркийг авчирснаар фронткортын асуудал бүр л хүндэрчихлээ л дээ. Ядахад гараанд гарвал зохих дунд байрлалын тоглогч олон болчихлоо. Эрл Кларкыг Грант Хиллийн араас сайхан үзүүлчих байх гэж бодож байтал нурлаа. Барбосаг зүй нь хүчний довтлогчоор солиод Дадли СЖ дээр гарахад Эрл Кларкд минут олдох учиртай байлаа. Грант Хиллийг сэлгээнд суулгаж туркийг гараанд гаргана гэвэл хурдан довтолгоо нуран унах нь ойлгомжтой. Турк бол хурдан довтолгооны биш байрласан довтолгооны тоглогч.
За энийг орхиод фронткортын тухай бодоход жинхэнэ аюул. Яг энэ янзаараа улирал эхлүүлвэл ихэнх багууд манай самбар доор хундага дарс шимээд суух биз. Робин Лопезоос өөр олигтой аюул занал будганд үзүүлэх тоглогч алга. Хаким Уоррик ирсэн ч арай л хөнгөн санагдах юм. Драфтаас 2 довтлогч авч байхаар ядаж нэг төв авчихсан бол байдал арай л дээр байх байсан даа. Борис Диауг төв дээр тоглуулж шогтсон улирал л санаанд орж байна. Уг нь цалингийн цэсээ дүүргэхэд 6 сая орчим дутуу байх учиртай. Хамгаалалт голчилсон ганц цэвэр төв чирээд ирэхэд боломжийн л мөнгө. Сэлгээнд Фрай ПФ-ээр л тоглоно биз. Шинэ ЖМ ирлээ гээд ФА сонирхоод явах нь юу л бол. Солилцоо наймаагаар авчирна гэж үзвэл туркийг л хөзөр болгох хэрэгтэй дээ. Гомдол их тавьдаг, хөгшин /толгойгоороо тоглодог хөгшчүүл урт насалдаг ч гэсэн/ турк л надад илүү харагдаад байна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.14.10 3:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Нарнуудад яах аргагүй шинэчлэл эхэллээ гэж би дээр бичсэн. Харин энэ шинэчлэлээр Нарнууд аваргын бөгжөө авч чадах уу, лигийн дундажаас арай дээгүүр баг хэвээрээ байхуу, эсвэл хэдэн жилдээ хомоол хамах уу? Одоогоор хэн ч мэдэхгүй биз.
Турк, Хаким Уоррик, Чилдресс зэргийг авчирснаар манай багийн гараа сэлгэний хүч тэнцэж ирсэн гэхэд болно. Харин энэ нь муу юу сайн уу аль нь э хө. Улирал эхлэхээр аянда харагдах л байх л да.
Гэхдээ нэг иймэрхүү асуудлууд надад тун сонирхолтой байна.
- Өнгөрсөн улиралд цэвэр 10 тоглогчоор ротаци хийж байсан бол энэ жил дор хаяж 11 болчихлоо. Жэнтри 10 тоглогчийг сэлгүүлж тоглох маш хэцүү гэж байсан хүн 11 дээр яах бол.
- Ихэнх гаруудын үзэж байгаагаар Турк манай гарааны 4 номер болчихоод байхад самбараас авалтаа яаж шийдэх вэ?
- Залуусаа яах вэ? Багт ийм тооны боломжийн тоглогч байхад залуусыг тоглуулж итгэл хүлээлгэж гаргаж байх асуудал маш бүрхэг байна.
- Сүүлийн бөгөд хамгийн чухал нь Амаре, Барбоса, Амундсон нар явсан. Оронд нь ирсэн Турк, Чилдрес 2 маш их мөнгөний сонирхолтой нөхөд. Багийн уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа. Өнгөрсөн улиралд лигийн хамгийн сайхан уур амьсгалтай багаар тодруулан ч болохоор байсан манайх.

Турк Чилдресс 2-н тухай тухтай бичих гээд ер амжихгүй юм.

Жош Чилдресс. Зарим хүмүүс үнэ цэнийг нь арай л дутуу үнэлээд байх шиг санагддагийн. Манайд 5 жилийн 34 сая ногооноор ирсэн. Би бодохдоо хэргээ гаргачих байх гэж бодож байгаа. Сайн хамгаалагч. Манайд ашигтай байх нөхцлүүдийг жагсаавал:
1-рт Атлетик чанар, физикал өгөгдлүүдийг нь авч үзвэл хурдан довтолгоонд тун ч сайн зрхицох боломжтой.
2-рт Сэлгээнээс гарна гэдэг утгаараа Драгичийн өсөлтөд их нэмэр болох болов уу. Барбоса бас адилхан бөмбөг нухаж тоглодог болохоор довтолгоонд цаг алдах гэх мэт залуу тоглогчийн хувьд онцгүй байдлууд ажиглагдаж байлаа түрүү жил. Харин Чилдресс бол бөмбөг эзэмшдэгүй, нухдаггүй. Өгснийг нь аваад кольцо зүглүүлчихээд л явж байдаг эр дээ.
3-рт Эцсийн эцэст Нарнууд элит хамгаалагчтай боллоо. Одоо бол шилдэг свингмэн одуудтай багийн эсрэг тоглоход барьц алдах зүйл бага болно биз дээ. Тэгээд ч хэдий болтол 37-ны жил нь орж яваа Грант Хилл ахдаа хар бор ажлынхаа голыг үүрүүлэх вэ.
Эцэст нь тавтай морил Жош Чилдресс. Харин битгий л мөнгө төгрөгний хэл ам татлаад байгаарай даа. :lol:

Хедо Туркоглу. 31 нас хүрч яваа, өнгөрсөн жилийн бүтэлгүйтлээ Торонто хотын сонин хачин байдал багийн уур амьсгал гэх мэттэй холбож тайлбарлаад яваа эр дээ. Миний хувьд ашигтай эсэх нь тун бүрхэг наймаа болсон доо. Сониноос Сарвер аль 2004 онд нэг удаа Хедог авчирах талаар дуугарч байсан байх шүү. Боломж нь гараагүй юм хөөрхий.
- Хедо үргэлж л Нэштэй цуг тоглохыг хүсдэг /хэн л хүсэхгүй байхав/ байсан юм байх. Тиймдээ ч сүүлийн жилдээ бонус маягаар авах байсан 5 сая ногооноо хаясан гэх.
- 2009 оны Плэй Оффт тэр үнэхээр гайхалтай тоглосон. Яг тэр тоглолтоо гаргаж чадна гэж тооцвол Нарнууд баззер шот хийлгэх юм уу ямар нэгэн байдлаар шийдвэрлэх бөмбөгөө өгөх хүнтэй л боллоо.
- Турк бихнийг шинээр хийнэ, тэмцэлдэхэд бэлэн байна гэсэн юмнууд яриад байна. Өнгөрсөн жилийн дампуурлаа Торонтотой л холбоод байх юм. Нэгэнт наймаа хийчихсэнээс хойш итгэхгүй гээд ч яах билээ.

Фронткортын тухай яалт ч байхгүй ярихнээ. Өнгөрсөн жил манай самбар тийм ч хүчирхэг байгаагүй. Нохой амаар нь нийлүүлнэ гэдэг шиг л team rebound хийгээд явсан даа. Энэ жил ч тэр маягаараа явахад 30 багийн 15 хавьцаа явах л байх. Гэхдээ ганц сайхан бигмэн авах зайлшгүй шаардлага байна. 5,7 сая сул байгаа гэж байна. Тэрэндээ авч хүрдэггүй юмаа гэхэд 3 4 номер дээр овоорч байгаа залуусаа оролцуулаад бэлэн мөнгө нэмээд гэх мэтээр аятайхан солилцоо хийчихмээр л санагдах юм. Хэрвээ нэг бигмэн олчихвол манайд гараа сэлгээнд сул байрлал алга болно доо.
Солилцоо гэвэл Грант Хиллийг л явуулах байх даа. Гэрээ нь дуусч байгаа. Аятайхан санал болно шд Тэгээд ч Дадли Жош Чилдресс сэлгээнд гараанд Турк байгаа нөхцөлд байр сууриа алдаж эхлэх нь тодорхой.

Зуны лигийн тоглолтудыг сая үзлээ. Эрл Кларк хэрэг алга. Их орон гаран юм. Манай хэд ер нь л хэрэг алга тэнд. Харин ганц гайгүй нь Мэтт Жэннинг гэж залуу байна. Сайн ч шидэх юм. Сандрахгүй тайван, оновчтой. Үндсэн бүрэлдхүүнд багтаачмаар санагдсан.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.14.10 9:49 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түрэг залуугийн талаар хэдэн үг унагачихъя.

муу тал:
-ПФ байрлал дээр шууд жижигднэ, дээд тал нь 5-6 самбар л авдаг тоглогч багийн самбараас авалтанд гай учруулах магадлал өндөр. Бостон Сэлтикс энэ жил самбараас хангалттай авсан л бол аварга байхаар байсан гэдгээр самбарын чухал харагдаж байгаам.
-Нэштэй цуг тоглоно гэхээр өөрөө хамгийн гол чанараа алдна. Өөрийнх нь #1 давуу тал нь хагас талбайд тоглолт найруулах. Энэ нь ч Орландог аваргад очдог жилд харагдсан.
-атлетик чадвар дутаад байхгүй ч гэсэн хөгширч удааширах дөхөж байгаа.

сайн тал:
-Евро стилийн туршлага өндөр учраас хурдан, задгай тоглолтонд учраас олчих магадлалтай, транзишн 3-аас буудаад байх бүрэн чадвартай, угаасаа ганц чаддаг шидэлт нь.
-Нэшийн пассыг нэмэлт пасс болгох нь зарим тохиолдолд маш ашигтай байж ч болох, бөмбөг хөдөлгөөнөөр давуу тал Санс олж авна.
-Сакраментод Вэббэртэй цуг маш сайн бага довтлогч хийж байсан, тэгэхээр өөр нэг ПФ олж авбал эсвэл гаргаж ирвэл Хидо хэрэгтэй байрлалаасаа тоглочихно.


Top
   
PostPosted: Jul.15.10 12:43 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
ПФ алга. Нөөц ч алга. Олигтой гэж байгаа Хаким нь улирал эхлэхээс наана зүсээ таниулахгүй. Залуус байгаа ч зуны лигт нусаа хацартаа наажийлээ. Тэгэхээр найдах юм хомс болж байгаам. Яахав гэнэт цоорох ч юм билүү.
Турк ирээд бөмбөг найруулах ажил сайн хийгээд байвал Нэш ахын нас намбыг бодоод 25-30 орчим минут тоглуулвал багт ашигтай. Үлдсэн минутыг Драгичын хамт пижигнээд өнгөрөөнө биз.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.16.10 3:55 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Нэшийг зодог тайлсны дараа 2008 оны Орландо маягийн баг болчихым бишүү хэрвээ Турк үлдсэн тохиолдолд...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.16.10 11:46 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Өө тэр бүрхэг. Энэ улирлаар Ж.Рич Хилл гэрээ нь дуусна. За тэгээд дараагийн улиралд Нэш, Драгич, Дадли, Робин Лопез гэх мэтээр асуудал гаргаад эхэлж байгаам. Олигтойхон толгой нь ажилладаг ЖМ авчирахгүй бол ч үхэх сэхэх 2 хуруу хүрэхгүй зайтай байна даа.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.16.10 11:47 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Баркли намайг гуйвал би болно гэсэн шд :hehe:


Top
   
PostPosted: Jul.16.10 11:55 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Цаад чинь тоглогчдын тухай ерөнхий мэдээлэл сайтай биз. Зан аашийг чухалчлаад байх магадлалтай санагдсан. Уг нь түс тас яриатай сайхан гар шдэ. Баг босгох унагахын дэнсэн дээр байж үзсэн гар л хэрэгтэй болов уу. Уг нь хамгаалалттай залуучуудаа хямгадаж үлдээгээд Шарлотт маягийн чанга хамгаалалттай бүрэлдхүүн босгож байгаад ганц сайхан залуухан супер од авчирчихмаар санагддагийн. Тэгэхгүй эхнээс нь одоо авчихаар нөгөөхийнхөө шунал тачаалыг гүйцэлдүүлэх гэсээр туйлдчих талтай.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.17.10 12:05 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Сэр Чарльс аналист/алиалагчаас шууд ЖМ болох инээдтэй л сонсогдож байна, гэхдээ чадах ч юм билүү хэн мэдлээ.
Фил Жексон Барклиг ид үед нь `энэ залууд сахилга бат гэж юм огт алга, байсан бол хамгийн агуу ч болох байсан байх` гэж хэлж байсан гэнэ лээ.


Top
   
PostPosted: Jul.20.10 3:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Манайхан тэндхийн цагаар мягмар гаригт шинэ ЖМ Лон Бэббигээ танилцуулахнээ. Грант Хиллийн агент гэдгийг би дээр хэлсэн. Харин Грант Хиллээс гадна Данкан, Рэй Аллен, Жош Чилдресс, Туркоглу нартай хамтарч ажилладаг нөхөр байна. Турк болон Жош Чилдрессийг авчихсан нь манайд ерөнхийдөө ашигтай наймаа боловч Менежер нь манайд ирчихэж байгааг бодоход зүгээрчгүй байсан бололтой юм даа. Одоо дээрээс нь Данканыг авчирах хэрэгтэй гэх шооч нөхөд ч гадуур их байна. Ер нь яагаад болохгүй гэж :haha:

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.20.10 3:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Нэш агаа жиргэх нь: the american dream is basd on capitalism. Capitalism is based on ambition and cutthroat competition. These are ugly traits.
Харин Дадли Бразилд Барбосагийн хамт наргиж наргиж наргиж яваа бололтой. Бразил түүнд маш их таалагдсан бололтой сэтгэл хөдлөлөөрөө жиргэсэн байхад Нэш агаа гүн ухаан улс төрийг бясалгаж суух. Барбоса Дадли 2 цуг явахдаа хэр их инээдэг бол??? Манай багийн марзан гарууд шүү дээ.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.20.10 9:34 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
орон орны пролетариуд нэгдэгтүн :hihi:


Top
   
PostPosted: Jul.21.10 12:11 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Нэг хэсэг манайх, Даллас 2 тийм байлаа даа.


Top
   
PostPosted: Jul.21.10 4:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12176
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Тэд Амараа байхгүй хүчний довтлогчын байрлал дээр сугарна даа. Шинэ улиралыг нь харж л байя.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.21.10 4:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Нэшийн пассаар ч тохож үсэрч чаддаг хэн гуай ч хэсэг гялалзана л даа. Харин яг тулсан цагт өөртөө боломж гаргаад өөрийн довтолгоогоор оноо түүж чадах уу л гэдэг байна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.29.10 2:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Сэдвийнхээ тоосыг нэг үлээчихъе.
Лу Амундсон багтаа эргэн нэгдэх сонирхлоо гээхгүй л байна. Хааяа нэг энд тэндхийн сонин хэвлэлүүдэд үг унагачихаад л гүйгээд байх шинжтэй. Довтолгоо, нуруу гээд асуудалтай учраас багууд мань эрийг хамгийн сүүлийн боломжоор л сонгох гэж тооцоод байгаа бололтой. Хамгийн сүүлийн ярилцлагыг сийрүүлэн товчилбол: Би Финиксийн төлөө чадах бүхнээ хийсэн. Өөрийгөө маш сайн дайчилсан. Надад энэ хот энэ баг таалагддаг. Гэхдээ багийн удирдлагууд надад нэг жилийн гэрээ санал болгосноосоо хойш ахин санал тавихгүй байгаад жоохон гомдолтой л байна.
Уг нь байж байхад илүүдэхгүй л залуу даа. Одом мэтийн гүйж харайж үсэрч дэвхэрдэг ПФ-үүдийг сайн хаадаг. Минут голдоггүй зэрэголон сайн тал бий. Хэрвээ манайх авдаггүй юмаа гэхэд Денвер шүүрээд л авах биз. Угаасаа ч санал явуулаад байгаа сурагтай.
Сониноос Трк 19 дугаартай тоглохоор болсон байвуу. Ямартай ч улиралд ашиглахаар шийдсэн бололтой. Наймаалах зорилгоор авчирсан байж магадгүй гэж бодож байсымсан.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.04.10 12:38 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Драфтын 46-р сонгосон Гани Лавалтай 3 жилийн гэрээ байгуулжээ. Гэхдээ эхний ганц жил л баталгаатай бөгөөд үлдсэн 2 жилдээ таалагдахгүй бол амбаардчихаж болохоор юм байна. Зуны лигт онцгүй тоглосон ч Зуны лигт шинэковууд дундаа үзүүлсэн амжилтаараа -т эрэмбэлэгдсэн юм гэнэ. Лу Амундсоныг явуулж байгаатай холбоотойгоор их харьцуулж байна. Ер нь хүмүүсийн үзэж байгаагаар аль аль талаараа илүү юм байх. Ганц асуудал нь минут олдох уу? Одоогоор Лопез, Фрай, Уоррик, Кларк болон Лавал гэсэн тоглогч самбар доор чихэлдэж байна. Манай ростер гүйцээгүй байгааг харгалзаж үзвэл цаашдаа ч нэмэгдэх боломжтой. Ядахад Туркийг самбар доор тоглуулах хувилбар яригдаж байгаа билээ.
Сониноос Лу Амундсонг явуулдаг нь Жэнтригийн алхам гэсэн яриа тараад байна. Учир нь тоглогчоор тоглох нь маш хэцүү байсан учраас юм уу болж байдал хүндрээгүй дээр нь минут зоолттой хуваах магадлалтай Лу-г явуулсан гэж байна. Оронд нь Гани Лавал. Гаргасан ч гаргаагүй ч Жэнтригийн дур. Тэгээд ч мянган ногоон халаасалж байгаа. багт гарзгүй.
Нахисан сониноос Драгич Станковичийн Цомын тэмцээний МВП болжээ. Уг тэмцээнд Словений баг түрүүлсэн байна. Аваргын төлөө Австралийг 71:60-аар нухаж. Сашка хаачсан бэ???

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.04.10 2:26 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4794
Location: www.maf.mn
Mike Bibby wrote:
Тэд Амараа байхгүй хүчний довтлогчын байрлал дээр сугарна даа. Шинэ улиралыг нь харж л байя.

амраа ч би ямар ч багийг плэй офф т чирээд ирнээ л гээд өвөлөөс хойш мэдэгдээд байсан. явуулчихдаг нь тиймхэн л байна

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Aug.05.10 11:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
NorthEastern Huskies-ын 22 настай хамгаалагч Мэтт Жэннингсийг элсүүлжээ. Одоогоор гэрээний хугацаа тодорхойгүй байна. Зуны лигт 5 тоглож 12,6 оноо, 5,8 самбар дунджилж байсан юм байна. Их сургуульдаа 4 жил тоглосон. Юу юугүй од болоод орж ирж байгаа нөхдийг бодвол хал үзэж халуун чулуу долоосон бололтой. Бүтэн 4 жилийн турш гэмтэл бэртэлгүй бүтэн тоглож байсан гэх юм. Сүүлийн улиралдаа 15,4 оноо, 3,1 дамжуулалт, 3,9 самбар, 1,5 булаалт хийсэн гэнэ.
Зуны лигийн тоглолтуудыг нь хальт харж байсан. Мэргэн бууч маягийн санагдсан. Гэхдээ драфтын өмнө ярьж байсан Жон Шэйерээс юугаар илүү нь ойлгомжгүй. Ямартай ч Жэнтри ямар нэг юм олж харсан л байх. Миний бодлоор хурдтай муугүй оролттой шидэлттэй иймэрхүү тоглогчид хурдан довтолгоонд нэмэр болох байх. Минут олдохуу үгүй юу гэдэг л байна. Ж.Ричийн араас Чилдресс Дадли 2-н нэг гарах нь тодорхой. Том залуус нэмж ав байгааг харахад туркийг СФ дээр тоглуулж Грант Хиллийг сэлгэхээр шийдсэн бололтой. Жижиг байрлал дээр танигдсан чанартай цөөхөн хүмүүс, томууд нь танигдаагүй олон битүү морьд чихэлдэж байна.
Томууд болж өгөхгүй бол жижгүүдээ оруулаад улирлын дундуур солилцоонд явуулвал сайхан л хөзөртөй болжгаам.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.06.10 10:05 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Ёстой л шинэ үе дээ. Драгич :wd:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Aug.06.10 5:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Кливлендэд байсан Лэнс Бэнксийг ЖМ-ээр авчээ. Хэвлэлийн бага хурал дээр манай сагсан бөмбөгийнүйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Лон Бэбби түүний тухай: Бид удаан хайсны эцэст тохирох хүнээ олсон гэж бодож байна. Бэнкс бол авъяаслаг залуусыг сайн таньдаг,үнэлж чаддаг, сайн удирдагч, хүнийхээ хувьд ч сайн хүн гэж хэлж. хаха. Сүүлийн 5 жил Кливлендэд ажилласан. Түүнээс өмнөх 5 жилд нь САС-д скаутын хувиар ажиллаж байсан ч удалгүй зэрэг дэвшиж скаутуудын дарга маркын алба хашиж явсан нөхөр байна. Кливлендийн ямаршуу багбосч байсныг бодвол хоосон толгой биш бололтой.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.07.10 2:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Тони Паркер болон луйс Сколаг САС-т байх үедээ драфтаар авахыг санал болгож байсан гэнэ. Кливлендэд байхдаа Ж.Ж.Хиксонг толгой мэдэн драфталж байсан сурагтай. Лон Бэбби хэлэхдээ "Би энэ суудалдаа сууж байгаа тохиолдолд Лэнс Блэнкс ч ЖМ-ийн суудалдаа сууж л байх болно. Би түүнд итгэж байна" гэжээ. Мань эрсүүд САС-т байх үеийн танилууд бөгөөд нэлээн дотно харьцаатай бололтой.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Aug.08.10 9:39 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Манайх Ая-Заяаг буцаагаад багтаа авчихсан байна шд, talent recruiter гэсэн маягийн ажил гэнэ.
Танайх Аязаяаг манайхаас авчихаач, хүн танихад нь туслаж байг, плийз хаха
балай юм хийвэл хая-заяа гэж хараагаад л буцаачих :frog:


Top
   
PostPosted: Aug.11.10 8:35 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
[*]Улирлын хуваарь гарчлаа. Эхний сард ч ширүүн өнгөрөхөөр байна. Улиррлын турш 14 back to back тоглолт гарч байгаа нь манайд бол чангадсан байх. Өнгөрсөн уоиралд ийм тоглолтуудад хожигдож байсан амжилтаа давтах бизээ.

Улирлын завсарлагаанаар манайхан тэнэж тоглож наргиж явна даа.
Нэш атмаан буяны ажлын шугамаар хөлбөмбөг тоглож байгаам байх. Бразил руу Дадлитай цуг явж Барбосагийнд зочилсон юм гэнэ. Би Дадлиг л ганцаараа явсан юм байх гэж бодож байлаа. Хөлбөмбөгийн сонирхол янз нь халддаг бололтой. Ж.Рич хүртэл Нэшийн давалгаанд автаж ӨАБНУ-д ДАШТ үзсэн гэжгаа. Америк Ганын тоглолтыг үзсэнийхээ дараа твиттер дээрээ ГОООООООООЛЛЛЛЛ гэсэн жиргээ үлдээсэн байсныг лав санаж байна.
Харин одоо цаад чинь Аризонад гольф тоглож эхэлсэн сурагтай. Вувузелад дөжирсөн чихээ амрааж байгаа юмдагуу даа.
Өнгөрсөн жилийн өдийд эхнэр авч байсан Фрай өөрийн нэрэмжит буяны сангаа нээсэн гэнэ. Kick for Kids гэчивүү дээ. Сониноос цаад чинь цахим спортод нугасгүй бөгөөд Warcraft-ыг хамгийн шилдэг тоглоом гэж үздэг юм гэнэ. Хэзээ нэг цагт уулзвал FPS гэж юу болохыг, ядаж л Age of Empires II Ваараас нь хэр илүү болохыг мэдрүүлэх юмсан :hihi:
Бас түүний бодлоор Аватар бол дэлхийн бүх цаг үеийн шилдэг кино юм байх. Хүүхдийн санаа гэж :haha:
Харин турк бөгжний эзэн-ийг шилдэгт тооцдог гэнэ.
Горан Драгич словени, серби, испани, англиар ярьдаг гэвэл яахуу
Хаким Уоррикт багад нь дошны агаа нар нь сагсны талбайд тоглох боломж гаргадаггүй байснаас мань эр
Image
нэг иймэрхүү л юман дээр тоглож өссөн юм байх. Анхны данкаа ч энэн дээр хийсэн гэнэ.

Нэмээд хэлчихэд Стефэн Карри + Биедринш = Ж.Рич гэсэн румор явжайхын. Улирал завсарлаад уйдсан хүмүүсийн цуурхал л байлгүй дээ.

Хадуурчихад манай бүжигчид яадаг матрууд вэ? Буудчихад сум хайран санагдахаар... Өөрсдөө харна биз http://www.azcentral.com/thingstodo/events/articles/2010/07/21/20100721phoenix-suns-cheerleaders-2010.html?page=1

Заза баахан чавганцын хов ярьчихлаа.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1472 posts ]  Go to page 1 2 3 4 557 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited